Монгол Консерватив нам (МКН)-аас “Үндэсний Их Хуралдайн ээлжит бус III хурлаас намын даргаар Б.Сайнбаяр сонгогдсоныг болон шинэчилсэн дүрмийг бүртгүүлэх” өргөдлийг Улсын дээд шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирүүлэв.
Тус намаас Улс төрийн намын хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацаанд (2025.12.31-ний өдрийн дотор) намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр ирүүлснийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “хуульд нийцүүлээгүй” үндэслэлээр бүртгэхээс татгалзаж буцаасан байна.