Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайханаас өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцээд уг хуулийн төсөлтэй холбоотой саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтсон.
Үүнтэй холбогдуулан, хуулийн төслийн үзэл баримтлал, зорилго, төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага, холбогдох хууль тогтоомжийн нийцэл, хэрэгжилтийн үр нөлөөг харгалзан судалж, хэлэлцсэний үндсэн дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг боловсруулан хууль санаачлагчид хүргүүлэв.
Улсын дээд шүүхээс хүргүүлсэн саналын дэлгэрэнгүйтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу.