Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч нар Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн /ССХ/-ийн төлөөлөгчдийг 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Х.Эрдэнэсувд, Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа болон Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн профессор бөгөөд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Оку Дайки, профессор Кохэй Сасаки болон Япон улсын Хууль зүйн яамны Хууль зүйн товчооны Олон улсын харилцааны асуудал хариуцсан ажилтан Тэцуо Камияа нар оролцсон юм.

Талууд арилжааны эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Арилжааны хуулийн төслийн талаар санал солилцов. Мөн шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг хамтран хийх боломжийн талаар ярилцлаа.