Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдууланМонгол төрийн эрхэм үнэт зүйл болсон хууль дээдлэхмөн шударга ёсыг бэхжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвар, үнэнч шударга хөдөлмөрөө зориулан шүүх эрх мэдлийн нэр хүнд, хараат бус байдлыг бататгахын төлөө хариуцлагатай бөгөөд нэр төртэй албыг эрхэмлэн ажиллаж буй нийт шүүгч, үе үеийн ахмад ажилтнууд, хуульчид, шүүхийн болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын албан хаагчдад баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Олон талын сорилт, боломж хосолсон энэ цаг үед шүүхийн бие даасан байдал, шударга шийдвэр, иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээ ардчилсан Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа болж байна.

Шүүх шаардлагатай цаг тухай бүрд өөрчлөлт, шинэчлэлийг хийж урагш тэмүүлж ирсэн. Өнөө ч энэ үйл явц ид өрнөж, бид 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах замаар шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр цаг тухайд хэрэгждэг,иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарлаа төвлөрүүлж байна. Та бүхний мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хичээл зүтгэл, энэ эрхэм зорилгыгхэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэе.

Та бүхэн Үндэсний их баяр наадмаараа өв соёлоо дээдлэн дэлгэр сайхан наадаарай.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ