Шүүгчийн ёс зүйн стандартын төслийг боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн дэд Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуралдлаа. 

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, шүүгч Б.Сугар “Шүүгчийн сахилгын зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүгчийн ёс зүйн стандартын зорилго,  бүтэц, агуулга, хэлбэр”-ийн талаар бэлтгэсэн төслөө танилцуулсныг Ажлын хэсгийн гишүүд дэмжиж, цаашид хийж гүйцэтгэх ажлаа хэлэлцэн, саналаа нэгтгэв.