ЦЭНДИЙН ЦОГТ (LL.D)

1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 2007 онд АНУ-ын Вилламетт их сургуулийн Хууль зүйн сургуульд (Willamette University College of Law) хууль зүйн магистр, 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн ахисан түвшний сургуульд (Nagoya University, Graduate School of Law) хууль зүйн докторын зэрэг, 2023 онд АНУ-ын Дьюк их сургуулийн Хууль зүйн сургуульд (Duke University School of law) Шүүх судлалын хууль зүйн магистрын зэрэг (Master of Laws in Judicial Studies (LL.M)) хамгаалсан.

МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд цагийн багш (2000-2002), тавин хувийн багш (2007-2016) цагийн багш (2018-2019), Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор (2019 оноос) ажилласан туршлагатай.

  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
  • 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.


БҮТЭЭЛҮҮДТЭЙ ТАНИЛЦАХ: https://legaldata.mn/profile/tsogt