Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр С.Соёмбо-Эрдэнэ
Шийдвэрийн огноо 2024.12.02
Шийдвэрийн дугаар 2024/ХШТ/138
Хэргийн индекс 1741000380228
Маргааны төрөл None
Хуулийн зүйл, заалт 18.6, 18.7, 21.2, 21.1, 23.2, 22.10
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.07.07, дугаар: 2023/ШЦТ/704
Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.03.22, дугаар: 2024/ДШМ/362
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар: 2024/ХШТ/138
Улаанбаатар хот


 

                                                        Хөгжлийн банкны гэх тодотголтой

                                                    80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох

                                                                эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, Ц.Гансүлд, А.Золзаяа, Б.Бүжинлхам,

  1. Шүүгдэгч Т.М,
  2. Шүүгдэгч О.Б,
  3. Шүүгдэгч Ж.Ү
  4. Шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв,
  5. Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа,
  6. Шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
  7. Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,
  8. Шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр /хамтран гаргасан гомдол/,
  9. Шүүгдэгч “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, шүүгдэгч Б.Ч нарын өмгөөлөгч Б.Мөнхбат,
  10. Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч О.Батсүх,
  11. Шүүгдэгч Э.Э, Б.М нарын өмгөөлөгч Л.Хатанбаатар,
  12. Шүүгдэгч Т.Б, С.Б нарын өмгөөлөгч Ц.Энхтүвшин,
  13. Шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн,
  14. Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Ө.Батбаяр, И.Эрдэнэцэцэг,
  15. Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир, О.Баасанхүү /хамтран гаргасан гомдол/,
  16. Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр /хамтран гаргасан гомдол/,
  17. Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа /хамтран гаргасан гомдол/,
  18. Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржан,
  19. Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал,
  20. Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
  21. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батбаяр,
  22. Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг,
  23. Шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч А.Кадирбек,
  24. Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Нямдорж,
  25. Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Батбаяр,
  26. Шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,
  27. Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Л.Өлзийхүү,
  28. Шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч П.Баасанжав,
  29. Шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Ж.Должинсүрэн,
  30. Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,
  31. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Мянган,
  32. Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,
  33. Шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,
  34. Шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,
  35. Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,
  36. Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн,
  37. Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Д.Батсүх,
  38. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун,
  39. Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч А.Энхтүвшин,
  40. Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн,
  41. Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Г.Энх-Эрдэнэ, Б.Отгонбат,
  42. Хохирогч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Г.З, Д.Г, Ц.О,  өмгөөлөгч Р.Мөнхзул,
  43. Иргэний хариуцагч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
  44. Иргэний хариуцагч “В” ХХК-ийн өмгөөлөгч Г.Түвшинтамир,
  45. Иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Ү, Э.Г-, өмгөөлөгч А.Даваабилэг, нарийн бичгийн дарга О.Амарсанаа, Б.Намсрай нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/362 дугаар магадлалтай, нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 1741000380228 дугаартай эрүүгийн хэргийг

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

шүүгдэгч хуулийн этгээд “Н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Т.М,

шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар,

шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, О.Батсүх нарын гаргасан,

шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Д.Отгонбат, Ө.Батбаяр, И.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан,

шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Р.Батцогт,

шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржан,

шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бнарын хамтран гаргасан,

шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа,

шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин,

шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин,

шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч А.Кадирбек,

шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдорж,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Батбаяр,

шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир нарын хамтран гаргасан,

шүүгдэгч хуулийн этгээд “Ин” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр нарын хамтран гаргасан,

шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Болдбаатар,

шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Б.Батбаяр,

шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч П.Баасанжав,

шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан,

шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч Н.Түмэнбаяр, П.Одонтунгалаг нарын хамтран гаргасан,

иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Э.Г нарын хамтран гаргасан,

иргэний хариуцагч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А нарын гаргасан гомдол болон

прокурор Б.Бүжинлхам, Б.Ганбулган, Ц.Гансүлд, Б.Мөнгөншагай, Г.Эрдэнэ, Х.Онолт нарын бичсэн эсэргүүцлээр 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Л.А, 1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр **** төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Гэ”  ХХК-ийн дэд захирал, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, **** дүүргийн **** дугаар хороо ****хотхоны **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:****/,
  2. Ц.Б, 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүү эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ *** мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  3. Д.У, 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, ****тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  4. Т.О 1971 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  5. Б.Ч, 1978 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, **** дүүргийн **** дугаар хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД: ****/,
  6. Т.М, 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо **** хороолол **** дугаар байрны **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  7. Т.П, 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  8. Ч.Ц, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  9. С.Б, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролттой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 1, **** дүүргийн **** дүгээр хороо **** хотхоны **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/
  10. А.Х, 1991 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  11. Г.Г, 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  12. Б.Б, 1976 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, **** дүүргийн **** дугаар хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  13. Ч.Э, 1977 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, **** дүүргийн **** дугаар хороо **** хотхоны **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ****/,
  14. Ч.М, 1975 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  15. Д.Ц, 1985 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, **** дүүргийн **** дугаар хороо **** дугаар байрны **** тоотод оршин суух бүртгэлтэй,
  • 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД: ****/,
  1. Б.Б, 1981 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  2. Б.Ч, 1979 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  3. Л.М, 1972 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ****  дүүргийн **** дугаар хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  4. Д.Д, 1975 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймагт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ****/,
  5. Д.Б, 1972 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  6. Ж.Ү, 1952 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 72 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  7. Ж.Б, 1969 оны 03 дугаар сарын 04-ний өдөр **** аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, системийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, **** дүүргийн **** хороо, ****  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  8. Б.М, 1970 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй,
  • 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **** дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж ШШГЕГ-ын харьяа хорих-425 дугаар ангид ял эдэлж байгаа, /РД: ****/,
  1. Ж.О, 1968 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо **** дугаар хороолол **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  2. Б.Д, 1977 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч  мэргэжилтэй, ам бүл 7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ****/
  3. Ж.Г, 1975 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД: ****/,
  4. С.М,1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  5. М.Б, 1972 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоодод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  6. Б.Ш, 1958 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, зээ хүүхдийн хамт **** аймгийн **** сум ****баг, ****  дугаар хорооллын **** тоотод бүртгэлтэй боловч одоо ****  дүүргийн **** хороо, **** хороолол **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  7. Н.М, 1982 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  8. Б.А, 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 1, **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот амины орон сууцанд оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  9. О.Б, 1977 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  10. Э.Э, 1981 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/
  11. Ч.О, 1978 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  12. Ч.Н, 1960 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  13. М.Б, 1966 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  14. Б.Н, 1975 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД: ****/,
  15. Б.Л, 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  16. Р.Б, 1973 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  17. М.З, 1978 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 1, **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  18. Г.Д, 1975 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  19. Г.О, 1975 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ****  дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  20. Б.Б, 1974 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  21. Д.Б, 1961 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозамын техникч мэргэжилтэй, **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  22. Ц.Б, 1979 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт ****  дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  23. Г.Ц, 1952 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 72 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  24. Ё.Д, 1979 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  25. Б.Ц, 1952 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 72 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  26. Ц.Б, 1975 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****  дүүргийн ****хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  27. Ц.Ц, 1979 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  28. Х.Б, 1982 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг,
  • 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
  • 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
  • 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, /РД: ****/,
  1. Ш.Б, 1963 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, “**** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  2. Н.Б, 1980 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, ****дүүргийн **** хороо, ****тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  3. Г.С, 1983 оны 01 дүгээр 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт **** дүүргийн ****хороо **** тоотод оршин  суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  4. Н.С, 1978 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 1, **** дүүргийн **** хороо **** тоотод оршин суудаг,
  • 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн **** дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/279 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД: ****/,
  1. М.Ц, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  2. Т.Б, 1973 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  3. Б.М, 1966 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  4. Г.Б, 1976 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт **** дүүргийн **** тоотод  оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  5. Б.Б, 1957 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, зээ охины хамт, **** дүүргийн 26 дугаар хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  6. Ч.Ө, 1958 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, **** дүүргийн ****тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  7. Г.Б, 1972 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт **** дүүргийн ****дүгээр хороо, **** хотхоны **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  8. Г.Г, 1984 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт **** дүүргийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  9. Ц.С, 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, ам бүл 1, **** дүүргийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  10. Я.Б, 1957 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, 66 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт **** дүүргийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  11. Л.Н, 1968 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, зээ хүүхдийн хамт **** аймгийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  12. Н.Б, 1960 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт **** дүүргийн **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  13. Э.Э, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 2 хүүхэд, дүүгийн хамт **** дүүргийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  14. Х.Б, 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, **** дүүргийн **** тоотод оршин суудаг,

        1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 төгрөгөөр торгох ял,      2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 11,130,000 төгрөгөөр торгох ял, 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хураасан, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 260 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 28,080,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД: ****/,

  1. О.Х, 1977 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, **** дүүргийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  2. О.Б, 1966 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт **** дүүргийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  3. Б.Ц, 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Москва хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, **** дүүргийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  4. П.М, 1963 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 1, **** дүүргийн **** хороо, тоотод оршин суудаг, /РД: ****/,
  • 1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169.В-д зааснаар 3 жилийн хорих ялаар,
  • 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар,
  • 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД: ****/
  1. Ц.У, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт **** дүүргийн **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  /РД: ****/,
  2. Д.Д, 1952 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 72 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ****  дүүргийн **** дугаар хороо **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  /РД: ****/,
  3. Х.Г, 1977 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  4. Г.А, 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  5. Ё.Б, 1975 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч, археологич мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод  оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  6. Н.А, 1958 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймагт төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод бүртгэлтэй боловч одоо **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,
  7. Б.Б, 1979 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар, **** аймгийн **** сумын **** хошуунд оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ****/,

81.  “Н” ХХК, Хуулийн этгээдийн бүртгэлд 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн **** дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан,

82. “Ин” ХХК, Хуулийн этгээдийн бүртгэлд 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн,

83. “Га” ХХК, Хуулийн этгээдийн бүртгэлд 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн,

84. “Ха” ХХК, Хуулийн этгээдийн бүртгэлд 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан,

Холбогдсон хэргийн товч утга:

1. Шүүгдэгч Л.А нь Хөгжлийн банкны төслийн санхүүжилт зээлийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ээс 1,000 ам.доллар, Монтбланк /MontBlanc/ брэндийн 1,240,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч /түрийвч/ зэргийг хахуульд авсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Ц.Б нь Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын Байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр 2017-2019 оны хооронд ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг зөрчиж, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон: 

2.1. “Пи” ХХК-д зээл олгохыг дэмжсэн танилцуулга бэлтгэн, Зээлийн хорооны хуралдаанд танилцуулж, “Пи” ХХК-д 15,000,000,000 төгрөгийн зээл хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлж, хууль бус давуу байдал байдал бий болгож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

2.2. Гэрээ байгуулахаас өмнөх нөхцөлийг арилгаж, улмаар хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн муу ангиллын зээлийн талаарх мэдээллийг танилцуулалгүй, “Мо” ХХК-ийн чанаргүй зээлийг “Мо” ХХК, “Ө” ХХК Голомт банктай байгуулсан гэрээний хэрэгжилтийг шалгалгүй, уг төлбөрийг “Ө” ХХК хариуцахаар гэрээ байгуулсан талаар танилцуулж, Зээлийн хорооны хурлаас “Мо” ХХК-д 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг дэмжиж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, зөвшөөрөл авахаар дүгнэлт гаргахад оролцсон,

2.3. “Ин” ХХК-д  хууль бус давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

2.4. “К” ХХК нь зээлийн олголтыг зогсоох, гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн байхад “2 дахь ээлжийн санхүүжилтийг олгох боломжтой” гэсэн агуулга бүхий Төсвийн гүйцэтгэл, Зээлийн зарцуулалтын тайланг боловсруулж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үлдэгдэл санхүүжилт болох 564,000,000 төгрөгийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал олгож, Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Д.У нь Хөгжлийн банкны Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг зөрчиж, “К” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “К” ХХК-д хууль бус давуу байдлыг бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

4. Шүүгдэгч Т.О нь Хөгжлийн банкны Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн, Зээлийн эрсдэл хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг зөрчин, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар дэмжиж, “К” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “К” ХХК-д хууль бус давуу байдлыг бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

5. Шүүгдэгч Б.Ч нь Хөгжлийн банкны Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж, Төлөөлөн удирдах зөвлөлийн журам зөрчиж, “Бэ” ХХК болон Хөгжлийн банк хоорондоо 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Хөгжлийн банкинд 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн их хэмжээний хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Т.М нь Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны зээлийн хорооны журам, гэрээг зөрчиж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бб” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг Зээлийн хороогоор хэлэлцээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар шийдвэр гараагүй байхад үлдэгдэл санхүүжилт болох 3,404,887,530.48 төгрөгийг бэлтгэн нийлүүлэгч бус “Бб” ХХК-ийн дансанд шилжүүлэх шийдвэрийн төслийг боловсруулах хууль бус үүрэг чиглэлийг мэргэжилтэн Г.С-д өгч, харилцах данснаас гүйлгээ хийх шийдвэрийг хянаж баталгаажуулж, “Бб” ХХК нь давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Т.П нь Хөгжлийн банкны Хяналт шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн, Хөгжлийн банкны тухай хууль, тогтоомжийг зөрчиж, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

7.1. “Мо” ХХК-ийн зээлийг судалж 2018/30 дугаартай “Хууль зүйн дүгнэлт”-ийг гаргахдаа, “Мо” ХХК-ийн муу зээлийн ангилалд, хамаарал бүхий хуулийн этгээд болох “Эф” ХХК нь муу зээлийн ангилалд, “Хи” ХХК нь эргэлзээтэй зээлийн ангилалд байхад “Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлага, Зээлийн үйл ажиллагааны журмын шаардлага зэргийг хангасан хууль зүйн хувьд санхүүжүүлэх боломжтой” гэсэн дүгнэлтийг гаргасан, зээл олгохыг зөвшөөрсөн тогтоолын нөхцөл хангагдаагүй, Хууль эрх зүйн хэлтсээс хянаагүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээг байгуулж, гэрээний дагуу 15,000,000,000 төгрөгийг шилжүүлж Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7.2. “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Б” төсөлд зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах болон эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 15,0 сая хүртэл ам.долларын санхүүжилт олгох ашиг сонирхлын үүднээс, хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй байхад “...Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөд хууль зүйн хувьд асуудалгүй байна, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд шаардлага хангасан...” гэсэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/35 дугаартай хууль зүйн дүгнэлт гаргаж, улмаар Зээлийн хорооноос зээл олгохыг зөвшөөрсөн тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлсний улмаас Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээг байгуулж, Хөгжлийн банкинд 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7.3. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-ий хууль бус үүрэг чиглэлийн дагуу, хийх ёсгүй үйлдэл хийж, Хууль Эрх зүйн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2019/74 дугаартай “Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох хуулийн шаардлагыг хангаж байх тул төслийг санхүүжүүлэх нь хууль зүйн хувьд боломжтой байна” гэсэн “Хууль зүйн дүгнэлт”-ийг Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шаардлага хангасан байдлаар гаргаж ... Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөл авахаар Зээлийн Удирдлагын хорооны 2019/115 дугаартай дүгнэлт гаргаж, танилцуулж... “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 33,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

8. Шүүгдэгч Ч.Ц нь Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль, тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-ий хууль бус үүрэг чиглэлийн дагуу, хийх ёсгүй үйлдэл хийж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас 2/19/046 дугаартай “В” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 33,151,574,411 төгрөг болгон нэмэгдүүлж, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан” гэсэн “...зээл олгох саналыг дэмжихэд татгалзах зүйлгүй” гэсэн “Эрсдэлийн дүгнэлт”-ийг Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шаардлага хангасан байдлаар гаргаж, “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 33,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

9. Шүүгдэгч С.Б нь Хөгжлийн банкны Зээлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгад “...Бэ ХХК нь зээлийн хэвийн бус, эргэлзээтэй ангилалд байгаа мэдсээр байж, Хаан банкны албан бичгийг үндэслэн чанаргүй зээлийн төлбөрийн зөрчлийг арилгуулах шаардлагыг хангасан ... ” гэж тусгаж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

10. Шүүгдэгч А.Х нь Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн, Банкны тухай хууль, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, “Чи” банкинд “25,000,000,000 төгрөгийг байршуулах” тухай “Мөнгөн хадгаламж байршуулах татан төвлөрүүлэх, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэр”-ийн хуудсыг боловсруулж, “Чи” банкинд байршуулж, давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 25,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

11. Шүүгдэгч Г.Г нь Хөгжлийн банкны Тусгай активын хэлтсийн хуульчаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн, Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчиж, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2018/78 дугаартай дүгнэлтийг гаргахдаа, “СГ” ХХК-ийн төслийн хүрээнд Барилгын тухай хуульд заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй буюу Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлага хангахгүй байхад Хөгжлийн банкны Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, “...хуулийн шаардлага хангасан гэж үзэв” гэж барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт магадлал хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлоогүй атлаа худал дүгнэж, зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “СГ” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

12. Шүүгдэгч Б.Ба нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал болон Зээлийн Удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны дүрэм, журам тус тус зөрчиж, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

12.1. “...өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргах асуудал...” нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар байхад Зээлийн хорооны дүгнэлтээр “Бб” ХХК-ийн төсөлд зориулж зээл олгохыг дэмжиж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А-101 дугаартай тушаалаар “Бб” ХХК-тай зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, З-ББТ-ММ 2017-19 дугаартай зээлийн гэрээний дагуу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бэлтгэн нийлүүлэгч “ЗМ” ХХК-ийн дансанд 6,273,259,960 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Бб” ХХК-ийн дансанд 3,404,887,530.48 төгрөгийн зээлийн санхүүжилтийг тус тус шилжүүлсэн,

Мөн “Бб” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулж, улмаар үлдэгдэл санхүүжилт болох 3,404,887,530.48 төгрөгийг бэлтгэн нийлүүлэгч бус “Бб” ХХК-ийн дансанд шилжүүлэх шийдвэрийн төслийг боловсруулах хууль бус үүрэг чиглэлийг Т.Мар дамжуулан мэргэжилтэн Г.С-д өгч, гүйлгээ хийхийг зөвшөөрч, “Бб” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 9,678,147,490.48 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

12.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, мөн алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хувьцаа эзэмшигч Ц.Б нь эргэлзээтэй болон муу зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн ангилалд бүртгэлтэй байсан зэрэг шаардлагыг хангаагүй “Н” ХХК-ийн төсөлд зориулж зээлийг олгох танилцуулгыг “Хөгжлийн банк”-ийн хурлын өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн хороогоор хуралдуулан дэмжиж, 2017/67 дугаартай дүгнэлтийг гаргаж,

Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулах, хэлэлцүүлэхээр хүргүүлж буй асуудлыг хэвлэмэл хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хэрэв дүрэм, журам, бодлогын төсөл зэрэг томоохон асуудлыг хурал хуралдах өдрөөс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө, бусад асуудлыг ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө гэснийг зөрчиж, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлж “Н” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.3. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны “Бш” ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай  “Зээлийн гэрээний” 5.2, 5.3, 5.6.2, 6.1.1, 6.1.4, 9.2.14-т заасныг тус тус зөрчиж, Хөгжлийн банкнаас “Бш” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардалд зээл хүссэн зээлийн хүсэлтэд зээл олгох эсэх асуудлыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж, 2017/62 дугаартай дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэсэн шаардлага хангахгүй байхад “Бш” ХХК-д зээл олгох зорилгоор тус төсөлд олгох санхүүжилтээр ирээдүйд бий болох 7 ширхэг авто самосвал болон “Пп” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаалах эрх зүйн нөхцөл бүрдээгүй хөрөнгүүдийн үнэлгээг оруулж нэмэгдүүлэн тооцсон барьцаа хөрөнгийн үнэлгээний 2,847,775,458 төгрөгөөс олгох зээлийн хэмжээг бууруулж багасган барьцаа хөрөнгийн үнэлгээний 90 хувьд хүргэж, журмын шаардлагад нийцүүлэх замаар 2,562,930,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийг олгохыг дэмжиж шийдвэрлэсэн,

Улмаар  Гүйцэтгэх захирлын “Бш” ХХК-д зээл олгох тухай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-176 дугаартай тушаал гаргаж, дээр дурдсан нөхцөлөө хангуулалгүй, 59,819,819.82 иен олгох 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр” гаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,324,016,000 төгрөгийн санхүүжилт олгож, “Бш” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд нийт 2,321,015,999.97 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.4. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/18/088 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд Барилгын тухай хуулийн дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй, инженерийн дүгнэлт гаргуулах гэсэн шаардлага хангахгүй талаар дүгнэсэн, Хөгжлийн банкны Тусгай активын хэлтсийн хуульч Г.Г, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б нарын гаргасан хуулийн шаардлага хангаж буй эсэх нь тодорхой бус, шаардлага хангахгүй байхад Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар “СГ” ХХК-ийн төсөлд зээл олгох эсэхийг хэлэлцэж, гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл зааж, 4,100,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгч шийдвэрлэсэн.

Улмаар Зээлийн хорооны 2018/53 дугаартай дүгнэлтээр заасан гэрээ байгуулахаас өмнөх зээл нөхцөл нь биелэгдэх боломжгүй болсон шаардлага хангахгүй болох нь тодорхойлогдсон байтал тус нөхцөлийг Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А-242 дугаартай “СГ” ХХК-д зээл олгох тухай тушаал гаргахдаа хасах замаар зээлийн гэрээг байгуулан санхүүжилт олгох нөхцөлийг зориудаар бий болгон “СГ” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.5. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтээр “Мо” ХХК нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэн, мөн хамаарал бүхий хуулийн этгээд нь эргэлзээтэй зээлийн ангилалд бүртгэгдсэн буюу чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгохыг дэмжин, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

12.6. Бусадтай үйлдлээрээ нэгдэж, Зээлийн хорооны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар “Ги” ХХК-ийн “Ха”-ийн төсөлд 4,900,000,000 төгрөгийн зээл олгох асуудлыг хэлэлцэж, хангагдаагүй шаардлагыг зээлийн гэрээний заалт болгон оруулж, “Ги” ХХК-ийн төсөлд 4,900,000,000 төгрөгийн зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргаж,

Хууль зүйн болон, Эрсдэлийн дүгнэлтээр “...“Ги” ХХК-ийн төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, зээлийн гэрээнд заасан хуулийн шаардлага хангуулах нөхцөлийн хугацааг сунгах, үлдэгдэл санхүүжилтийг олгох асуудал нь “Өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад,

 Зээлийн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан З-ГИ-ЗҮ 2017-208 тоот Зээлийн гэрээнд  төлөлтийн хуваарийн өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгож үргэлжилсэн үйлдлээр “Ги” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,881,220,652.42 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

12.7. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж Зээлийн хорооны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар, шаардлагуудыг хангаагүй буюу  барилга дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрт хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэхэд зориулж Хөгжлийн банкнаас 15,000,000,000 төгрөгийн зээлийг “нөхцөл зааж”  олгохыг дэмжиж,  зээл олгох асуудлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/82 дугаартай дүгнэлт гаргаж,  2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 3 удаагийн санхүүжилтээр 15,000,000,000 төгрөгийг олгож, “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

12.8. Өөрийн хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Д.Б-ын захирлаар нь ажилладаг “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл санхүүжилт олгох зорилгоор Зээлийн хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд засан нөхцөлийг хангуулалгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан баталсан, мөн өдрөө Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлсэн,

Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны ээлжит бус хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, “Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”, Хөгжлийн банкны Зээлийн бодлогын “Санхүүжилтийн зориулалт, зарцуулалтын төлөвлөгөө тодорхой байх”, 4.1.3-т “Төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх...”, 4.2.1-д “Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” гэсэн шаардлагуудыг хангаагүй “Мо” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд шаардлагатай 5,800,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг хэлэлцэхдээ зээл олгохоор шийдвэрлэж, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-269 дугаартай “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй На**** бичил хорооллын төсөлд зориулж зээл олгох тухай” гүйцэтгэх захирлын тушаалыг гаргасан,

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөгжлийн банкийг төлөөлж, “Мо” ХХК-тай Зээлийн гэрээ, Газар эзэмших эрх барьцаалах гэрээг тус тус байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 6 удаагийн санхүүжилтээр “Мо” ХХК-д нийт 5,800,000,000 төгрөгийн зээлийг олгож, “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

12.9. “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх,” “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэлийг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх” гэснийг, Хөгжлийн банкнаас “К” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгох эсэх асуудлыг Зээлийн хорооны дүгнэлтээр шаардлагуудыг хангахгүй “К” ХХК-ийн төслийн 1 дүгээр үе шатанд шаардлагатай 2,820,000,000 төгрөгийн зээлийг жилийн 11.89 хувийн хүүтэйгээр, хэсэгчлэн олгохыг дэмжиж,

улмаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/83 дугаартай тушаалаар “К” ХХК-д зээл олгох, зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-КП-3 2018-35 дугаартай зээлийн гэрээний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг тус тус “К” ХХК-д олгож, давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.10. Бусадтай үйлдлээр санаатай нэгдэж, “Мм” ХХК-ийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувьтай, “...олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалт зөрчигдсөн, “санхүүжилт хүсэгч, түүнтэй холбогдох этгээд нь болох “Мм” ХХК нь “К*** банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байна. Эрсдэлийн дүгнэлтэд “...Эд хөрөнгө, эрх барьцаалах хөрөнгийн журмын шалгуурыг хангаагүй... ТЭЗҮ, зураг төсөл, төсөвт урьдчилсан байдлаар боловсруулсан боловч магадалгаа хийлгэж, экспертээр баталгаажуулаагүй” зэргээр зээл олгох шалгуур хангагдаагүй байхад Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр 2017/83 дугаартай дүгнэлтийг гарган хүргүүлсэн,

улмаар “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 31,896,957,843.43 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

12.11. Бусадтай үйлдлээр санаатай нэгдэж, “Үйлдвэрийн барилгын зураг төсөл ирүүлээгүй, шингэн хэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийлгээгүй, “М”  ХХК нь “К**** банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаа зэргээр зээл олгох хуулийн шаардлага хангагдаагүй байхад “М”  ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,000,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөг /гэрээ байгуулах өдрийн Монголбанкны албан ханшаар тооцох/-ийг шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр 2017/84 дугаартай дүгнэлтийг гарган хүргүүлсний улмаас Хөгжлийн банкинд нийт 39,108,923,825.46 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.12. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 дугаар сарын 06, 20-ны өдрүүдийн хуралдаанаар, шаардлагуудыг хангаагүй “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын наамал дүнз, евростандартын угсармал модон барилга үйлдвэрлэх төсөл”-д зориулж Хөгжлийн банкнаас 1,790,000 ам.долларын зээлийг “нөхцөл зааж” олгохыг дэмжиж, 2017/101, 2017/103 дугаартай дүгнэлтүүдийг гаргаж,

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ин” ХХК-д 1,790,000 төгрөгийг олгох зээлийн гэрээ байгуулж, тус компанид хууль бус давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.13. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Га” ХХК-ийн хорголжин баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, өр төлбөртэй байгаа нь шаардлагыг хангахгүй байхад “Га” ХХК-д зээл олгох зорилгоор 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжсэн санал өгсөн буюу Гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-144 дугаартай тушаал, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн З-ГХ-АЗ 2017-44 дугаартай зээлийн гэрээний дагуу,

Хөгжлийн банкны Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал Д.Р нар нь Зээлийн хорооны дүгнэлтийн нөхцөл, шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлох шалгах хуудаст “Га” ХХК-ийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөр төлөгдөөгүй байхад “Хангасан” гэж гарын үсэг зурж, улмаар 71,770,334.93 иен олгох 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр”-ээр, 1,495,499,500 төгрөгийн,  167,464,114.07 иен олгох 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр”-ээр 3,547,937,095.28 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгож, “Га” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 5,043,431,600 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, 

12.14. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хурлыг даргалж оролцохдоо бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хууль болон дүрэм журамд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн хэвийн бус, эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/87 дугаартай дүгнэлтийг хамтын зарчаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсэн,

Төслийн санхүүжилт, зээлийн газрын Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгад “Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн хэвийн бус, эргэлзээтэй ангилалд байгаа мэдсээр байж, Хаан банкны “хугацаа хэтэрсэн үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөргүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн албан бичгийг үндэслэн чанаргүй зээлийн төлбөрийн зөрчлийг арилгуулах шаардлагыг хангасан” гэж тусгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан, Улмаар “Бэ” ХХК-д зээл олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.15. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо,

Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь Хөгжлийн банкны тухай хуулийн “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх” гэсэн зэрэг шаардлагуудыг хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж, “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж,

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл уг дүгнэлтийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлаар зээл олгохыг зөвшөөрсөн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлж “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас,

 Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгож, Хөгжлийн банкинд 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.16. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөгжлийн банкинд төслийн санхүүжилтийн зээл авах хүсэлт гаргасан “Мд” ХХК-ийн зээлийн шинжилгээг хурдан шуурхай хийж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлэхийг зээлийн шинжилгээ хийж буй мэргэжилтнүүдээс байнга шаардаж, мэргэжлийн хороодын санал, дүгнэлт бэлэн боловсруулагдаагүй байхад өөрийн санаачилгаар Зээлийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн,

“Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “М****” төсөлд зориулж 29.2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ;

Зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “М****” төсөлд зориулж 29.2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэж Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,

Мөн Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох эрсдэлтэй, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Т**** банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “М****” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүргүүлсэн,

Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн “...зээлийг хангагдаагүй хуулийн шаардлагуудыг хангуулах нөхцөлтэйгөөр олгох зөвшөөрөл олгосон” ба Зээлийн хороо нь уг хууль бус шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч “Мд” ХХК нь техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх шаардлагыг хангаагүй байхад Зээлийн хорооны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Мд” ХХК-д 4 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэх хуралд Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Б.Ч, Г.Д, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй оролцон зээл олгохыг дэмжсэн санал өгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаартай тушаал гаргаж “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “М****” төслийн хүрээнд эхний ээлжид байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэхээр 4,000,000.00 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн хорооны хуралдаанд Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Ч.М, Г.Д, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй оролцож “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “М****” төсөлд зориулж барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн нэмэлт 3,404,000 ам.долларын санхүүжилтийг олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-111 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “М****” төслийн хүрээнд байгуулагдах 14 цехийн санхүүжилтэд зориулж 3,404,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хуралдаанд гишүүн Ч.Э, Г.Д, Я.С, Б.Ч, Д., Б.Б нарын бүрэлдэхүүнтэй оролцож “М****” төсөлд нэмэлт санхүүжилт олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-320 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “М****” төслийн нэмэлт 30 хуурай сүүний үйлдвэрийн санхүүжилтэд зориулж 7,560,970 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус хийж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

12.17. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн банкны байранд хуралдсан Зээлийн удирдлагын хорооны хурлаар “П” ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж, хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгч давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 4,0 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

12.18. Бусадтай бүлэглэж, “Ч” банк, “К” банкнаас “мөнгөн хадгаламж байршуулах” хүүгийн санал ирүүлсэн боловч, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, “Ч” банкинд 25,000,000,000 төгрөгийг, 365 хоногийн хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй байршуулах тухай мөнгөн хадгаламж байршуулах татан төвлөрүүлэх, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэрийн хуудсыг боловсруулж, “Ч” банкинд байршуулж, давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 25,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

13. Шүүгдэгч Ч.Э нь Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

13.1. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хуралд оролцохдоо, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж,

Хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар Хаан банкнаас авсан зээл үлдэгдэлтэй эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/87 дугаартай дүгнэлтийг хамтын зарчаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсэн,

“Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас, зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгож, Хөгжлийн банк 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

13.2. Төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй”, “Ин” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгохоор бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 дугаар сарын 06, 20-ны өдрүүдийн хуралдаанаар Хөгжлийн банкнаас 1,790,000 ам.долларын зээлийг “нөхцөл зааж” олгохыг дэмжиж, 2017/101, 2017/103 дугаартай дүгнэлтүүдийг гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ин” ХХК-д 1,790,000 төгрөгийг олгох зээлийн гэрээ байгуулж, тус компанид хууль бус давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

13.3. Бусадтай үйлдлээрээ нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хуульд заасан хангагдаагүй шаардлагыг зээлийн гэрээний заалт болгон оруулж, “Ги” ХХК-ийн төсөлд 4,900,000,000 төгрөгийн зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргаж, зээлийн гэрээ байгуулж, өмнө авсан зээлийн зарцуулалтын талаар баримтаа гаргаж ирүүлээгүй байхад олгож, давуу байдал бий болгосон,

Хөгжлийн банк, “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл санхүүжилтийг олгуулахаар “Ги” ХХК-иас төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг хүргүүлснийг тус банкнаас хүлээн авч, судлаад Хууль зүйн болон, Эрсдэлийн дүгнэлтээр “...өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад, өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгож, үргэлжилсэн үйлдлээр “Ги” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,881,220,652.42 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

13.4. Зээлийн хорооны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Га” ХХК-ийн “Хо” баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй нь төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан болон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, барьцаа хөрөнгийн үнэлгээ нь хүссэн зээлийн дүнд хүрэхгүй, өр төлбөртэй байгаа зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байхад “Га” ХХК-д зээл олгох зорилгоор 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжсэн санал өгсөн буюу Гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-144 дугаартай тушаал, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 71,770,334.93 иен олгох, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр”-ээр, 1,495,499,500 төгрөгийн,  167,464,114.07 иен олгох, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр”-ээр 3,547,937,095.28 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “Га” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 5,043,431,600.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

13.5. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар, хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрт хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж Хөгжлийн банкнаас 15,000,000,000 төгрөгийн зээлийг “нөхцөл зааж”  олгохыг дэмжиж,  зээл олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/82 дугаартай дүгнэлт гаргаж, “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

13.6. Бусадтай үйлдлээр санаатай нэгдэж, “Мм” ХХК-иас ирүүлсэн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 15,300,000 ам.долларын зээл олгохыг хүссэн хүсэлтийг Хөгжлийн банкинд ирүүлсний дагуу тус банкны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газраас зээлийн шинжилгээ хийж, танилцуулга, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Актив, пассив хөрөнгийн удирдлагын газраас санал, дүгнэлт, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хяналт, шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 2017/80 дугаартай хууль зүйн дүгнэлт зэргийг тус тус бэлтгэн зээлийн удирдлагын хороонд ирүүлснийг хянан хэлэлцсэн Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд саналын эрхтэй оролцож, Мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ-г боловсруулсан хэдий ч зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувьтай,  “Мм” ХХК нь “К**** банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй. Энэхүү төсөл нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5, 10.1.6 болон Зээлийн бодлогын 4.2.1-д заасан шаардлагыг хангах тохиолдолд уг төслийг санхүүжүүлэхэд хууль зүйн хувьд боломжтой” гэж заасан,

Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/17/100 дугаартай эрсдэлийн дүгнэлтэд “...Эд хөрөнгө, эрх барьцаалах хөрөнгийн журмын шалгуурыг хангаагүй... ТЭЗҮ, зураг төсөл, төсөвт урьдчилсан байдлаар боловсруулсан боловч магадалгаа хийлгэж, экспертээр баталгаажуулаагүй, байгаль орчны үнэлгээ хийгдээгүй, төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөв батлагдаагүй, мах экспортлох тусгай зөвшөөрөл гараагүй...” гэж заасан зэргээр зээл олгох шалгуур хангагдаагүй байхад “Мм” ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,300,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөг /гэрээ байгуулах өдрийн Монголбанкны албан ханшаар тооцох/-ийг мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр зөвшөөрсөн санал өгч 2017/83 дугаартай Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд гарын үсэг зурсан,  “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 31,896,957,843.43 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

13.7. Бусадтай үйлдлээр санаатай нэгдэж, “М” ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,000,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөг /гэрээ байгуулах өдрийн Монголбанкны албан ханшаар тооцох/-ийг хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр зөвшөөрсөн санал өгч 2017/84 дугаартай дүгнэлтэд гарын үсэг зурсан, “М”  ХХК-д эдийн засгийн давуу байдал тус тус бий болгосны улмаас Хөгжлийн банкинд нийт 39,108,923,825.46 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

13.8. “Бб” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан З-ББТ-ММ 2017-19 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг Зээлийн хороогоор хэлэлцээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар шийдвэр гараагүй байхад 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл санхүүжилт болох 3,404,887,530.48 төгрөгийг бэлтгэн нийлүүлэгч бус “Бб” ХХК-ийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрч, “Бб” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

13.9. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/18/047 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “Мо” ХХК нь Г**** банк ХХК-иас авсан 3,000,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 2,715,543,228.05 төгрөг нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэн,

Мөн хамаарал бүхий хуулийн этгээд нь зээлийн үлдэгдэлтэй, муу зээлийн ангилалд бүртгэгдсэн, эргэлзээтэй зээлийн ангилалд бүртгэгдсэн буюу чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгохыг дэмжин, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

“Мо” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ зээлийн удирдлагын хорооны хууль бус шийдвэрийг үндэслэн 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

13.10. Хөгжлийн банкнаас “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх “Ма” төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэн 2018/53 дугаартай дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/18/088 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд 1,600,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр барина гэх үржлийн болон үхэр бордох барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй, инженерийн дүгнэлт гаргуулах гэсэн Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлага хангахгүй талаар дүгнэсэн,

“...Төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллаас авч, ирүүлэх..” гэсэн гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл зааж, 4,100,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгсөн буюу Гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн гэрээний дагуу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “СГ” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

13.11. Хөгжлийн банкнаас “К” ХХК-ийн хэрэгжүүлэх орон сууцны төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Зээлийн удирдлагын хорооны 2018/10 дугаартай дүгнэлтээр шаардлагуудыг хангахгүй “К” ХХК-ийн төслийн 1 дүгээр үе шатанд шаардлагатай 2,820,000,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжиж, Гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн гэрээний дагуу “К” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 6-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “К” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

13.12. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хурлаар “П” ХХК-ийн “Но” төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж, шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3,339,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 661,000,000 төгрөг, нийт 4,000,000,000 төгрөгийн зээл олгосон, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

13.13. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Ба-ын хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Д.Б-ын захирлаар нь ажилладаг “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй На**** 164 айлын орон сууцны хороолол барих төсөлд зээл олгох зорилгоор албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаагүйг мэдсээр байж, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар хэлэлцсэн,

“Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

13.14. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд даргалагчаар оролцож “Мд” ХХК-ийн төсөлд зориулж 29.2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан, мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох эрсдэлтэй, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мо” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүргүүлсэн,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн хорооны хуралдаанд Зээлийн хорооны дарга Б.Ба, Зээлийн хорооны гишүүн Ч.М, Г.Д, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй оролцож “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мо” төсөлд зориулж барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн нэмэлт 3,404,000 ам.долларын санхүүжилтийг олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-111 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мо” төслийн хүрээнд байгуулагдах 14 цехийн санхүүжилтэд зориулж 3,404,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, хийж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

14. Шүүгдэгч Ч.М нь Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны хууль тогтоомж зөрчиж, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

14.1. Хөгжлийн банк,  “Бб” ХХК нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг зөрчиж, “Бб” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг Зээлийн хороогоор хэлэлцээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар шийдвэр гараагүй байхад 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Гүйцэтгэх захирал Б.Ба-ын хамтаар “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г “Бб” ХХК-тай байгуулж, улмаар үлдэгдэл санхүүжилт болох 3,404,887,530.48 төгрөгийг бэлтгэн нийлүүлэгч бус “Бб” ХХК-ийн дансанд шилжүүлэх шийдвэрийн төслийг боловсруулах хууль бус үүрэг чиглэлийг Т.Мар дамжуулан мэргэжилтэн Г.С-д өгч, харилцах данснаас гүйлгээ хийх шийдвэрийг хянаж баталгаажуулснаар “Бб” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

14.2. Журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Хөгжлийн банкнаас “Га” ХХК-ийн хэрэгжүүлэх төмрийн үйлдвэрийн төсөлд зээл хүссэн хүсэлтийг Зээлийн хорооны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж,

Зээлийн хорооны гишүүний “Га” ХХК-ийн хорголжин баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан болон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, барьцаа хөрөнгийн үнэлгээ нь хүссэн зээлийн дүнд хүрэхгүй, өр төлбөртэй байгаа зэрэг нь шаардлагыг хангахгүй байхад “Га” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгсөн буюу Гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн гэрээний дагуу “Га” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд буюу нийт 5,043,431,600 төгрөгийн  буюу их хэмжээний хохирол учруулахад гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

14.3. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкнаас “Бш” ХХК-ийн зээл хүссэн хүсэлтэд зээл олгох эсэх асуудлыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлага хангахгүй байхад төсөлд олгох санхүүжилтээр ирээдүйд бий болох 7 ширхэг авто самосвал болон “Пп” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаалах эрх зүйн нөхцөл бүрдээгүй хөрөнгүүдийн үнэлгээг оруулж нэмэгдүүлэн тооцсон барьцаа хөрөнгийн үнэлгээний 2,847,775,458 төгрөгөөс олгох зээлийн хэмжээг бууруулж багасган барьцаа хөрөнгийн үнэлгээний 90 хувьд хүргэж буюу 2,562,930,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээлийг олгохыг дэмжсэн санал өгсөн буюу Гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн гэрээний дагуу 45,004,500.45 иен олгох 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр”-ээр 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 991,615,661.57 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5,384,338 төгрөгийн, 59,819,819.82 иен олгох 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр”-ээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,324,016,000 төгрөгийн тус тус санхүүжилтийг олгох нөхцөлийг бүрдүүлж, “Бш” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 2,321,015,999.97 төгрөгийн их хэмжээний хохирол учруулахад гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

14.4. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, мөн алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хувьцаа эзэмшигч нь Ц.Б нь эргэлзээтэй болон муу зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн ангилалд бүртгэлтэй байсан зэрэг Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-ийн зээлийг олгох танилцуулгыг “Хөгжлийн банк”-ийн хурлын өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн удирдлагын хороогоор хуралдуулан дэмжиж, 2017/67 дугаартай дүгнэлтийг гаргаж,

Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлж “Н” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

14.5. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банк, “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний  үлдэгдэл санхүүжилт болох 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний 197,959 ам.доллар /490,929,609.80 төгрөг/-ын санхүүжилтийг олгуулахаар “Ги” ХХК-иас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг хүргүүлснийг тус банкнаас хүлээн авч, судлаад Хууль зүйн болон, Эрсдэлийн дүгнэлтээр “...Өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад, Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэсний улмаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгон “Ги” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 490,929,608.80 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

14.6. Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд даргалагчаар оролцож “Мд” ХХК-ийн шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан, мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мо” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүргүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор зээлийг хангагдаагүй хуулийн шаардлагуудыг хангуулах нөхцөлтэйгөөр олгох зөвшөөрөл олгосон ба Зээлийн хороо нь уг хууль бус шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч “Мд” ХХК нь төслийн зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, өмнөх зээлийн гэрээний үүргийг зөрчсөн зэрэг зөрчилтэй байхад, Зээлийн хорооны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд “Мд” ХХК-д 3,404,000 ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэхэд Зээлийн хорооны дарга Б.Ба, гишүүд Ч.Э, Г.Д, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй оролцож, “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мо” төсөлд зориулж барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн нэмэлт 3,404,000 ам.долларын санхүүжилтийг олгохыг дэмжсэн зэрэг үйлдлээр эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн хохирол учруулсан

14.7. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны Зээлийн удирдлагын хорооны хуралд оролцохдоо, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хууль болон журамд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559.20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар Хаан банкнаас зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсэн,

Улмаар “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын зээлийг нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд олгохыг Гүйцэтгэх удирдлага Д.Б-т даалгасан, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн,

14.8. Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлаар ажиллаж байхдаа, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хуульд заасан шаардлагыг тус тус хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгож, Хөгжлийн банкинд 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

14.9. Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд саналын эрхтэй оролцож, зээл олгох шалгуур хангагдаагүй байхад Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр зөвшөөрсөн санал өгч 2017/83 дугаартай зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд гарын үсэг зурсан,

улмаар зээлийн удирдлагын хорооны дээр дурдагдсан дүгнэлтийн хүрээнд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргасны дараагаар дээр дурдагдсан эрсдэлийн үнэлгээ, хууль зүйн дүгнэлт зэрэгт заасан зээл олгоход тавигдах шаардлагууд буюу нөхцөл хангагдаагүй байхад хөгжлийн банкнаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Мм” ХХК-тай 15,300,000 ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн гэрээг байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21,357,052,909.73 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10,539,904,933.70 төгрөг, нийтдээ 31,896,957,843.43 төгрөгийг тус компанид шилжүүлж, “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 31,896,957,843.43 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

14.10. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газраас зээлийн шинжилгээ хийж, танилцуулга, Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газраас зээлийн шинжилгээ хийж, танилцуулга, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Актив, пассив хөрөнгийн удирдлагын газраас санал, дүгнэлт,

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хяналт, шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 2017/79 дугаартай хууль зүйн дүгнэлт зэргийг тус тус бэлтгэн зээлийн удирдлагын хороонд ирүүлснийг хянаад Хөгжлийн банкны тухай хуульд заасан шингэн хэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийлгээгүй, “М”  ХХК нь “Капитал банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаа зэргээр зээл олгох хуулийн шаардлага хангагдаагүй байхад “М” ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,000,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөг /гэрээ байгуулах өдрийн Монголбанкны албан ханшаар тооцох/-ийг хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр зөвшөөрсөн санал өгч дүгнэлтэд гарын үсэг зурсан.

Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, “зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/84 дугаартай дүгнэлтэд заасан үндсэн болон бусад нэмэлт нөхцөл, шаардлагуудыг холбогдох хууль, журмын дагуу бүрэн хангуулах, төслийн хүрээнд нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргасны дараагаар дээр дурдагдсан эрсдэлийн үнэлгээ, хууль зүйн дүгнэлт зэрэгт заасан зээл олгоход тавигдах шаардлагууд буюу нөхцөл хангагдаагүй байхад Хөгжлийн банкнаас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  “М”  ХХК-тай 15,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн гэрээг байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5,500,000,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,711,965,982.03 төгрөг, нийт 7,211,965,982.03 төгрөгийг тус компанид шилжүүлж, “М”  ХХК-д эдийн засгийн давуу байдал тус тус бий болгосны улмаас Хөгжлийн банкинд нийт 39,108,923,825.46 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

14.11. Хөгжлийн банкнаас “К” ХХК-ийн хэрэгжүүлэх орон сууцны төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Зээлийн удирдлагын хорооны 2018/10 дугаартай дүгнэлтээр Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагуудыг хангахгүй “К” ХХК-ийн “Ор****” төслийн 1 дүгээр үе шатанд шаардлагатай 2,820,000,000 төгрөгийн зээлийг жилийн 11.89 хувийн хүүтэйгээр, хэсэгчлэн олгохыг дэмжиж, Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тушаал, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу “К” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “К” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

14.12. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн банкны байранд хуралдсан Зээлийн удирдлагын хорооны хурлаар “П” ХХК-ийн “Но****” төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж, шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгч давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 4,0 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,

15. Шүүгдэгч Д.Ц нь Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон

15.1. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Ба-ын хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Д.Б-ын захирлаар нь ажилладаг “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол барих төсөлд зээл олгох зорилгоор Зээлийн удирдлагын хорооны ажиллах журамд заасан нөхцөлийг хангаагүйг мэдсээр байж, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар хэлэлцсэн, улмаар “Мо” ХХК нь хуульд заасан шаардлагуудыг хангаагүй мэдсээр байж, журмаар хүлээлгэсэн үүрэг, хориглолтыг зөрчиж “Мо” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгч Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтийг гарах нөхцөлийг бүрдүүлж, “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

15.2. Хөгжлийн банкнаас “К” ХХК-д зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Зээлийн удирдлагын хорооны 2018/10 дугаартай дүгнэлтээр Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагуудыг хангахгүй “К” ХХК-ийн зээлийг олгохыг дэмжиж, улмаар Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Д.У, ахлах мэргэжилтэн Т.О нарт “зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд нийцүүлэн дахин эрсдэлийн дүгнэлт гаргах” хууль бус үүрэг чиглэлийг өгч, эрсдэлийн дүгнэлтийг дахин боловсруулж, “К” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

15.3. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Ги” ХХК-ийн захирал П.М-ийн ашиг сонирхлын үүднээс, Хууль зүйн болон, Эрсдэлийн дүгнэлтээр “...“Ги” ХХК-ийн төслийн зээлийн санхүүжилтийг олгох асуудал нь “Өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчин, Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэсний улмаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгон “Ги” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 490,929,608.80 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

15.4. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо, Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/35 дугаартай хууль зүйн дүгнэлт нь шаардлагыг тус тус хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж, Хөгжлийн банкны дүрэм, журам зөрчин “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл уг дүгнэлтийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэхэд зөвлөлийн дарга М.Б, гишүүн  Ж.Б, С.М, Д.Д, Ж.О, Ж.Ү нар дэмжиж, зээл олгохыг зөвшөөрсөн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлж “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгож, Хөгжлийн банкинд 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

15.5. Хөгжлийн банкнаас “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх “Ма****” төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэн 2018/53 дугаартай дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/18/088 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “СГ” ХХК-ийн барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй, инженерийн дүгнэлт гаргуулах гэсэн Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан шаардлага хангахгүй талаар дүгнэсэн,

Хөгжлийн банкны Тусгай активын хэлтсийн хуульч Г.Г, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б нарын гаргасан хууль зүйн дүгнэлтээр “СГ” ХХК-ийн 4.1 тэрбум төгрөгийн зээл хүссэн төслийн хүрээнд 1,600,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр бий болох барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт магадлал хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлоогүй атлаа хуулийн шаардлага хангаж буй эсэх нь тодорхой бус, шаардлага хангахгүй байхад “СГ” ХХК-д зээл олгох зорилгоор “...Төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллаас авч, ирүүлэх...” гэсэн гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл зааж, 4,100,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгч, “СГ” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

15.6. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/18/047 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “Мо” ХХК нь Г**** банк ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл болох 2,715,543,228.05 төгрөг нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэн, мөн хамаарал бүхий хуулийн этгээд муу зээлийн ангилалд бүртгэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгохыг дэмжин, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай хууль бус шийдвэрийг үндэслэн 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

15.7.  Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн банкны байранд хуралдсан Зээлийн удирдлагын хорооны хурлаар “П” ХХК-ийн “Но****” төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж, Хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгч давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 4,0 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт  хэрэгт,

 

16. Шүүгдэгч Б.Б нь Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн захирал болон Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

16.1. Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд оролцохдоо бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хууль, дүрэмд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/87 дугаартай дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо “Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг тус тус хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгож, Хөгжлийн банк 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.3. Бусадтай урьдчилан үсгэж тохиролцон бүлэглэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-ийн “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулагдах 33,000,000,000 төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн дахин гаргах” гэсэн хууль бус үүрэг чиглэлийн дагуу, хийх ёсгүй үйлдэл хийж Хууль Эрх зүйн хэлтсээс “Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох хуулийн шаардлагыг хангаж байх тул төслийг санхүүжүүлэх нь хууль зүйн хувьд боломжтой байна” гэсэн дүгнэлтийг Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шаардлага хангасан байдлаар гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “В” ХХК-тай  зээлийн гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 80 дугаартай тогтоол болон зээлийн гэрээнд заасан “Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банкинд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчиж, 33,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт олгосны улмаас “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 33,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

16.4. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 дугаар сарын 06, 20-ны өдрүүдийн хуралдаанаар хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүй буюу “Төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гарсан байхад “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулж Хөгжлийн банкнаас 1,790,000 ам.долларын зээлийг “нөхцөл зааж” олгохыг дэмжиж, 2017/101, 2017/103 дугаартай дүгнэлтүүдийг гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ин” ХХК-д 1,790,000 төгрөгийг олгох зээлийн гэрээ байгуулж, тус компанид хууль бус давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.5. Бусадтай үйлдлээр санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд саналын эрхтэй оролцож, “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ”-г боловсруулсан хэдий ч зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувьтай Зээлийн үйл ажиллагааны журмын “...олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалт зөрчигдсөн,

Мөн “Мм” ХХК нь “Капитал банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байна. Энэхүү төсөл нь Хөгжлийн банкны тухай хууль болон Зээлийн бодлогын 4.2.1-д заасан шаардлагыг хангах тохиолдолд уг төслийг санхүүжүүлэхэд хууль зүйн хувьд боломжтой” гэж заасан, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/17/100 дугаартай эрсдэлийн дүгнэлтэд “...Эд хөрөнгө, эрх барьцаалах хөрөнгийн журмын шалгуурыг хангаагүй... ТЭЗҮ, зураг төсөл, төсөвт урьдчилсан байдлаар боловсруулсан боловч магадалгаа хийлгэж, экспертээр баталгаажуулаагүй, байгаль орчны үнэлгээ хийгдээгүй, төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөв батлагдаагүй, мах экспортлох тусгай зөвшөөрөл гараагүй...” гэж заасан зэргээр зээл олгох шалгуур хангагдаагүй байхад “Мм” ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,300,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөг /гэрээ байгуулах өдрийн Монголбанкны албан ханшаар тооцох/-ийг мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр зөвшөөрсөн санал өгч 2017/83 дугаартай дүгнэлтэд гарын үсэг зурж, “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 31,896,957,843.43 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

16.6. Бусадтай үйлдлээр санаатай нэгдэж, “Үйлдвэрийн барилгын зураг төсөл ирүүлээгүй, шингэн хэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийлгээгүй, “М”  ХХК нь “К**** банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаа зэргээр зээл олгох хуулийн шаардлага хангагдаагүй байхад “М”  ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,000,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөр санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр зөвшөөрсөн санал өгч 2017/84 дугаартай дүгнэлтэд гарын үсэг зурж, “М”  ХХК-д эдийн засгийн давуу байдал тус тус бий болгосны улмаас Хөгжлийн банкинд нийт 39,108,923,825.46 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.7. Зээлийн шинжилгээний танилцуулга болон “Га” ХХК-ийн хэрэгжүүлэх **** аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт “Хо” төмрийн үйлдвэрийн төсөлд 5.0 тэрбум төгрөгтэй тэнцэх иенийн зээлийн санхүүжилт хүссэн зээлийн баримтуудад үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2017/32 дугаартай хууль зүйн дүгнэлтээр “...техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч баталгаажуулаагүй байгаа эрх бүхий байгууллагаар баталгаажуулж ирүүлэх шаардлагатай..., байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежмент төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулж ирүүлэх шаардлагатай..., Барьцаа хөрөнгийн үнэлгээ зээл хүссэн дүнд хүрэхгүй байх тул барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх эсхүл зээлийн дүнг барьцааны зүйлийн үнэлгээтэй уялдуулж зээлийн үйл ажиллагааны журамд нийцүүлэх шаардлагатай..., Энэхүү төсөл нь шаардлагыг хангахгүй байна...” гэж дүгнэсэн атлаа бусадтай санаатай нэгдэж, Зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн гэрээг тус тус зөрчин, Хөгжлийн банкнаас “Га” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд 5,0 тэрбум төгрөгтэй тэнцэх иенийн зээл хүссэн зээлийн хүсэлтийг Зээлийн хорооны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар “Га” ХХК-ийн “Хо” баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан болон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, барьцаа хөрөнгийн үнэлгээ нь хүссэн зээлийн дүнд хүрэхгүй, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор 267,315,709 төгрөгийн өр төлбөртэй байгаа зэрэг нь шаардлагыг хангахгүй байхад хууль, бодлогын шаардлагад нийцэхгүй асуудлуудыг дараа хангуулахаар нөхцөл зааж, “Га” ХХК-д зээл олгох зорилгоор 5,000,000,000 төгрөгтэй  тэнцэх хэмжээний иенийн зээлийг олгохыг дэмжиж шийдвэрлэсэн дүгнэлтийн нөхцөл, шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлох 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шалгах хуудаст хангасан гэж бичиж гарын үсэг зурж, “Га” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 5,043,431,600 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон.

16.8. Зээлийн хүсэлтэд судалгаа, шинжилгээ хийсэн Төслийн санхүүжилт, зээлийн газрын зээлийн шинжилгээний танилцуулга болон “СГ” ХХК-иас ирүүлсэн зээлийн баримтуудад үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2018/78 дугаартай дүгнэлтийг гаргахдаа, барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй буюу шаардлага хангахгүй байхад Хөгжлийн банкны Тусгай активын хэлтсийн хуульч Г.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэж “...Төсвийг мэргэшсэн төсөвчин Ж.Дамдинжав хийсэн байх тул хуулийн шаардлага хангасан гэж үзэв” гэж барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт магадлал хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлоогүй атлаа Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.3-т заасан шаардлага хангасан гэж худал дүгнэж, “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл зааж, “СГ” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.9. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/18/047 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “Мо” ХХК нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэн, мөн хамаарал бүхий хуулийн этгээд муу зээлийн ангилалд бүртгэгдсэн, эргэлзээтэй зээлийн ангилалд бүртгэгдсэн буюу чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгохыг дэмжин, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай хууль бус шийдвэрийг үндэслэн 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.10. Бусадтай үйлдлээрээ нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар “Ги” ХХК-ийн төсөлд 4,900,000,000 төгрөгийн зээл олгох асуудлыг хэлэлцэж Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй зээлийн гэрээний заалт болгон оруулж, “Ги” ХХК-ийн төсөлд 4,900,000,000 төгрөгийн зээл олгохыг дэмжсэн санал өгсний улмаас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Ги” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан санхүүжилт олгон давуу байдал бий болгосон, мөн бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банк, “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний 197,959 ам.доллар /490,929,609.80 төгрөг/-ын санхүүжилтийг олгуулахаар “Ги” ХХК-иас Хөгжлийн банкинд төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг хүргүүлснийг тус банкнаас хүлээн авч, судлаад Хууль зүйн болон, Эрсдэлийн дүгнэлтээр “...“Ги” ХХК-ийн төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, зээлийн гэрээнд заасан хуулийн шаардлага хангуулах нөхцөлийн хугацааг сунгах, үлдэгдэл санхүүжилтийг олгох асуудал нь “Өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад Зээлийн үйл ажиллагааны журам зөрчин, Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэсний улмаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгон үргэлжилсэн үйлдлээр “Ги” ХХК-д давуу байдал бий болгож Хөгжлийн банкинд 4,881,220,652.42 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.11. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрт хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэхэд зориулж Хөгжлийн банкнаас 15,000,000,000 төгрөгийн зээлийг “нөхцөл зааж”  олгохыг дэмжсэн санал өгч,  зээл олгох асуудлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/82 дугаартай дүгнэлт гаргаж,  төслийг хэрэгжүүлэхэд зориулж 15,000,000,000 төгрөгийн зээлийг тусгай нөхцөл шаардлагуудыг бүрэн хангуулж олгохыг даалган шийдвэрлэсний улмаас   2017  оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 3 удаагийн санхүүжилтээр 15,000,000,000 төгрөгийг олгож, “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.12. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Ба-ын хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Д.Б-ын захирлаар нь ажилладаг “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол барих төсөлд зээл олгохоор Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаагүйг мэдсээр байж, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар хэлэлцсэн, улмаар хуульд заасан шаардлагуудыг хангаагүйг мэдсээр байж Зээлийн удирдлагын хорооны журамд заасан үүрэг, хориглолтыг зөрчиж “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд барьцаа хөрөнгийн үнэлгээнд уялдуулан 5,800,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгч 2018/63 дугаартай Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтийг гарах нөхцөлийг бүдүүлж, “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.13. Хөгжлийн банкнаас “К” ХХК-ийн хэрэгжүүлэх орон сууцны төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Зээлийн удирдлагын хорооны 2018/10 дугаартай дүгнэлтээр Хөгжлийн банкны тухай хууль болон Зээлийн бодлогын 4.1.1, 4.2.1-д заасан шаардлагуудыг хангахгүй “К” ХХК-ийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжиж, Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тушаал, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-КП-3 2018-35 дугаартай зээлийн гэрээний дагуу “К” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “К” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.14. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар “П” ХХК-ийн “Но” төслийн зээл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд, шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3,339,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 661,000,000 төгрөг, нийт 4,000,000,000 төгрөгийн санхүүжилт олгож давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

16.15. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хуралдаанд оролцож “Мо” төсөлд нэмэлт санхүүжилт олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-320 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн нэмэлт 30 хуурай сүүний үйлдвэрийн санхүүжилтэд зориулж 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 7,560,970 ам.долларын зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 7,560,970 ам.долларын буюу 18,359,622,963 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

17. Шүүгдэгч Б.Ч нь Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хууль, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

17.1. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулах хязгаарлагдмал эрхтэй “Ч****” банкинд Хөгжлийн банкнаас 25,000,000,000 төгрөгийн хадгаламжийг байршуулахаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, “Ч****” банкинд “25,000,000,000 төгрөгийг, 365 хоногийн хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй байршуулах” тухай “Мөнгөн хадгаламж байршуулах татан төвлөрүүлэх, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэр”-ийн хуудсыг боловсруулж, тус шийдвэрийн хуудсыг тус газрын нөөц, удирдлагын хэлтсийн захирал Б.А нь хянаж баталгаажуулан, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч нь шийдвэрлэж, улмаар “Ч****” банкинд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 25,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

17.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 дугаар сарын 06, 20-ны өдрүүдийн хуралдаанаар хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу “Төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт, “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын наамал дүнз, евростандартын угсармал модон барилга үйлдвэрлэх төсөл”-д зориулж Хөгжлийн банкнаас 1,790,000 ам.долларын зээлийг “нөхцөл зааж” олгохыг дэмжиж, 2017/101, 2017/103 дугаартай дүгнэлтүүдийг гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ин” ХХК-д 1,790,000 төгрөгийг олгох зээлийн гэрээ байгуулж, тус компанид хууль бус давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

17.3. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд даргалагчаар оролцож “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зориулж 29.2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Зээлийн үйл ажиллагааны журамд заасан шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,

Мөн хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зээл олгох зөвшөөрөл авахаар хүргүүлсэн, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн зээлийг хангагдаагүй хуулийн шаардлагуудыг хангуулах нөхцөлтэйгөөр олгох зөвшөөрөл олгосон хууль бус шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч нь Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй байхад Зээлийн хорооны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Мд” ХХК-д 4 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэх хуралд оролцож, зээл олгохыг дэмжсэн санал өгч, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мо” төслийн хүрээнд эхний ээлжид байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэхээр 4,000,000 ам.долларын зээлийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мо” төсөлд зориулж барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн нэмэлт 3,404,000 ам.долларын санхүүжилтийг олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-111 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мо” төслийн хүрээнд байгуулагдах 14 цехийн санхүүжилтэд зориулж 3,404,000 ам.долларын зээлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгох нөхцөлийг бүрдүүлсэн,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, гишүүд Ч.Э, Г.Д, Я.С, Д.Р, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан хуралдаанд “Мо” төсөлд нэмэлт санхүүжилт олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-320 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мо” төслийн нэмэлт 30 хуурай сүүний үйлдвэрийн санхүүжилтэд зориулж 7,560,970 ам.долларын зээлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус санхүүжилтийг олгож, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,864,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

17.4. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, мөн алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хувьцаа эзэмшигч Ц.Б нь эргэлзээтэй болон муу зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн ангилалд бүртгэлтэй байсан зэрэг Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-ийн төсөлд зориулж 21,000,000 ам.долларын зээлийг олгох танилцуулгыг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн удирдлагын хороогоор хуралдуулан дэмжиж, дүгнэлтийг гарган Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.4-т “Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулах, хэлэлцүүлэхээр хүргүүлж буй асуудлыг хэвлэмэл хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хэрэв дүрэм, журам, бодлогын төсөл зэрэг томоохон асуудлыг хурал хуралдах өдрөөс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө, бусад асуудлыг ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө” гэснийг зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлж, “Н” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.долларын буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

17.5. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкнаас “Бб” ХХК-ийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих төсөлд зориулж зээл олгох эсэх асуудлыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Хөгжлийн банкны дүрэм, Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам, Зээлийн үйл ажиллагааны журам зэрэг эрх зүйн баримт бичигт зааснаар өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргах асуудал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар байхад Зээлийн удирдлагын хорооны 2017/30 дугаартай дүгнэлтээр “Бб” ХХК-ийн төсөлд зориулж, 454,000,000 иенийн зээлийг олгохыг дэмжиж, “Бб” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 9,678,147,490.48 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

17.6. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкнаас “Бш” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардалд 4.9 тэрбум төгрөгийн зээл хүссэн зээлийн хүсэлтэд зээл олгох эсэх асуудлыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага хангахгүй байхад “Бш” ХХК-д зээл олгохоор тус төсөлд олгох санхүүжилтээр ирээдүйд бий болох 7 ширхэг авто самосвал болон “Пп” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаалах эрх зүйн нөхцөл бүрдээгүй хөрөнгүүдийн үнэлгээг оруулж нэмэгдүүлэн тооцсон барьцаа хөрөнгийн үнэлгээний 2,847,775,458 төгрөгөөс олгох зээлийн хэмжээг бууруулж багасган барьцаа хөрөнгийн үнэлгээний 90 хувьд хүргэж буюу журмын шаардлагад нийцүүлэх замаар 2,562,930,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжсэн санал өгч, “Бш” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 2,321,015,999.97 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

17.7. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны 6 барилга, шинээр баригдах 120 айлын 16 давхар 1 барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/87 дугаартай дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлж “Бэ” ХХК-д зээл олгон эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Мөн бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо “Бэ” ХХК-ийн Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг тус тус хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгон Хөгжлийн банкинд 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн их хэмжээний хохирол учруулсан,

17.8. Бусадтай үйлдлээрээ нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар “Ги” ХХК-д зээл олгох асуудлыг хэлэлцэж, Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хангагдаагүй шаардлагыг зээлийн гэрээний заалт болгон оруулж, “Ги” ХХК-ийн “Ха”-ийн төсөлд 4,900,000,000 төгрөгийн зээл олгохыг дэмжсэн санал өгсний улмаас ...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гүйлгээ хийх шийдвэрээр 99,693,000 иентэй тэнцэх хэмжээний 900,000 ам.доллар /2,193,246,000 төгрөг/-ын санхүүжилт олгон, давуу байдал бий болгосон,  

Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банк, “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн З-ГИ-ЗҮ 2017-208 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний 197,959 ам.доллар/490,929,609.80 төгрөг/-ын санхүүжилтийг олгуулахаар “Ги” ХХК-иас Хөгжлийн банкинд албан бичгүүдээр “Хаягдал батарейг дахин боловсруулах үйлдвэр” төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг хүргүүлснийг тус банкнаас хүлээн авч, судлаад Хууль зүйн болон, Эрсдэлийн дүгнэлтээр “...Өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад,

Зээлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчин, Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан З-ГИ-ЗҮ 2017-208 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэсний улмаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгож үргэлжилсэн үйлдлээр “Ги” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,881,220,652.42 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

17.9. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрт хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж Хөгжлийн банкнаас 15,000,000,000 төгрөгийн зээлийг “нөхцөл зааж”  олгохыг дэмжиж,  зээл олгох асуудлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/82 дугаартай дүгнэлт гаргаж, “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж 15,000,000,000 төгрөгийн зээлийг тусгай нөхцөл шаардлагуудыг бүрэн хангуулж олгохыг даалган шийдвэрлэж, “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

17.10. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба-ын хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Д.Б-ын захирлаар нь ажилладаг “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол барих төсөлд зээл олгохоор Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаагүйг мэдсээр байж, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар хэлэлцсэн, улмаар Мо” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд шаардлагатай 5,800,000,000 төгрөгийн зээлийн хүсэлт, материал нь хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүйг мэдсээр байж Зээлийн удирдах хорооны ажиллах журамд заасан үүрэг, хориглолтыг зөрчиж “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол барих” төсөлд барьцаа хөрөнгийн үнэлгээнд уялдуулан 5,800,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгч, “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

17.11. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/18/047 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “Мо” ХХК нь “Г**** банк” ХХК-иас өдөр зээлийн үлдэгдэл болох 2,715,543,228.05 төгрөг нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэн, мөн хамаарал бүхий хуулийн этгээд нь чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгохыг дэмжин, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

“Мо” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай хууль бус шийдвэрийг үндэслэн 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан,

17.12. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкнаас “К” ХХК-ийн хэрэгжүүлэх орон сууцны төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Зээлийн удирдлагын хорооны 2018/10 дугаартай дүгнэлтээр хууль болон Зээлийн бодлогын 4.1.1, 4.2.1-д заасан шаардлагуудыг хангахгүй “К” ХХК-ийн төслийн 1 дүгээр үе шатанд шаардлагатай 2,820,000,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тушаал, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу “К” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “К” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 2,820,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

17.13. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дүгнэлтээр “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд 1,600,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр барина гэх барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй, инженерийн дүгнэлт гаргуулах гэсэн Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлага хангахгүй талаар дүгнэсэн,

Хөгжлийн банкны Тусгай активын хэлтсийн хуульч Г.Г, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б нарын хууль зүйн дүгнэлтээр “СГ” ХХК-ийн зээлийн хөрөнгөөр бий болох барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт магадлал хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлоогүй атлаа Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.3-т заасан шаардлага хангасан” гэсэн дүгнэлт гарсан буюу Хөгжлийн банкны тухай хуульд заасан “...зураг төсөл, төсөв хийгдсэн байх” гэсэн хуулийн шаардлага хангаж буй эсэх нь тодорхой бус, шаардлага хангахгүй байхад “СГ” ХХК-д зээл олгохоор “...Төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллаас авч, ирүүлэх...” гэсэн гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл зааж, 4,100,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгсөн буюу зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “СГ” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

17.14. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж “Га” ХХК-ийн хорголжин баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан болон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, барьцаа хөрөнгийн үнэлгээ нь хүссэн зээлийн дүнд хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй зэрэг нь хууль болон журамд заасан тус тус шаардлагыг хангахгүй байхад “Га” ХХК-д зээл олгохоор 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжсэн санал өгсөн буюу гүйцэтгэх захирлын тушаал, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу, Хөгжлийн банкны Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б нь Зээлийн хорооны дүгнэлтийн нөхцөл, шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлох, шалгах хуудаст хангасан гэж гарын үсэг зурж, улмаар 71,770,334.93 иен олгох 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр”-ээр 1,495,499,500.00 төгрөгийн, 167,464,114.07 иен олгох 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх шийдвэр”-ээр 3,547,937,095.28 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, хахууль өгөгч Л.Н-ын “Га” ХХК-д Хөгжлийн банкнаас 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээл гаргуулж авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн банк дотор 80,000,000 төгрөгийн хахууль авсан,

17.15. “Мм” ХХК-иас төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 15,300,000 ам.долларын зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкинд ирүүлсэн бөгөөд Хяналт, шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 2017/80 дугаартай хууль зүйн дүгнэлтэд “...Мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ”-г боловсруулсан хэдий ч зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувьтай, “Мм” ХХК нь “К**** банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байна. Энэхүү төсөл нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5, 10.1.6 болон Зээлийн бодлогын 4.2.1-д заасан шаардлагыг хангах тохиолдолд уг төслийг санхүүжүүлэхэд хууль зүйн хувьд боломжтой” гэж заасан,

Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Эд хөрөнгө, эрх барьцаалах хөрөнгийн журмын шалгуурыг хангаагүй... ТЭЗҮ, зураг төсөл, төсөвт урьдчилсан байдлаар боловсруулсан боловч магадалгаа хийлгэж, экспертээр баталгаажуулаагүй, байгаль орчны үнэлгээ хийгдээгүй, төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөв батлагдаагүй, мах экспортлох тусгай зөвшөөрөл гараагүй...” гэж заасан байхад Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд оролцож, дээр дурдагдсан Хөгжлийн банкны мэргэжлийн хороо, газар, хэлтсүүдийн санал, дүгнэлтүүдэд тусгасан нөхцөл, шаардлагуудыг хангуулалгүй “Мм” ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,300,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр гаргасан 2017/83 дугаартай дүгнэлтэд дэмжсэн санал өгч, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, “зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/83 дугаартай дүгнэлтэд дурдсан үндсэн болон бусад нэмэлт шаардлагуудыг хангуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн хэсэгчлэн олгох, эхний ээлжийн санхүүжилтийн зарцуулалтыг холбогдох журмын дагуу хянах, үлдэгдэл санхүүжилтийн асуудлыг нэмэлт барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн олгож байх, шаардлагатай гэж үзвэл ТУЗ-д танилцуулах” гэсэн нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргуулсны хариуд “М”  ХХК-иас зээлийн хүсэлтийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газраас зээлийн шинжилгээ хийж, танилцуулга,

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Актив, пассив хөрөнгийн удирдлагын газраас санал, дүгнэлт, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хяналт, шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 2017/79 дугаартай хууль зүйн дүгнэлт тус тус бэлтгэн зээлийн удирдлагын хороонд хүргүүлсэн ба Хяналт, шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 2017/79 дугаартай хууль зүйн дүгнэлтэд “...“Үйлдвэрийн барилгын зураг төсөл ирүүлээгүй, шингэн хэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийлгээгүй, “М”  ХХК нь “Капитал банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байна. Энэхүү төсөл нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5 тус тус заасан шаардлагыг хангах тохиолдолд уг төслийг санхүүжүүлэхэд хууль зүйн хувьд боломжтой” гэж заасан,

Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/17/099 дугаартай эрсдэлийн дүгнэлтэд “...Эд хөрөнгө, эрх барьцаалах хөрөнгийн журмын шалгуурыг хангаагүй...” гэж заасан байхад Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд оролцохдоо, дээр дурдагдсан Хөгжлийн банкны мэргэжлийн хороо, газар, хэлтсүүдийн санал, дүгнэлтүүдэд тусгасан нөхцөл, шаардлагуудыг хангуулалгүй албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Хөгжлийн банкны тухай хуулийг тус тус зөрчиж,

Мөн “М”  ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,000,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр гаргасан 2017/84 дугаартай дүгнэлтэд дэмжсэн санал өгч, улмаар зээлийн удирдлагын хорооны дээр дурдагдсан дүгнэлтийн хүрээнд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, “зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд заасан үндсэн болон бусад нэмэлт нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргуулсан хариуд тус тус “М”  ХХК, “Мм” ХХК-иудын шууд хамаарал бүхий этгээд буюу тухайн компаниудын энгийн хувьцааг эзэмшигч “К**** банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-оос 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр **** дугаартай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан,

Мөн “Би” ХХК-ийн 50 хувийн хувь эзэмшигч А.А-ын хамаарал бүхий “Мм” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх 15,300,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн хүсэлтийг, “М” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн хүсэлтийг тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, ашигтай шийдвэр гаргуулахын тулд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр **** дүүргийн нутаг дэвсгэрт 1,925,000 төгрөгийн үнэ бүхий “Монтбланк” /Montblanc/ брэндийн Олон улсын бүртгэлийн 114046 кодтой BP GC JF Kennedy Resin нэртэй үзгийг шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт,

18. Шүүгдэгч Л.М нь Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын санхүүжилт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

18.1. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банк, “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний  үлдэгдэл санхүүжилт болох 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний 197,959 ам.доллар /490,929,609.80 төгрөг/-ын санхүүжилтийг олгуулахаар, “Ги” ХХК-иас Хөгжлийн банкинд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/09 дугаартай, 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 08/01 дугаартай албан бичгүүдээр төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг хүргүүлснийг тус банкнаас хүлээн авч, судлаад Хууль зүйн болон Эрсдэлийн дүгнэлтээр “...өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад, Зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчин, Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэсний улмаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилтийг олгож, “Ги” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 490,929,608.80 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

18.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба-ын хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Д.Б-ын захирлаар нь ажилладаг “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зээл олгохоор Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаагүйг мэдсээр байж 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар хэлэлцсэн,

Улмаар Мо” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд шаардлагатай 5,800,000,000 төгрөгийн зээлийн хүсэлт, материал нь Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагуудыг хангаагүй мэдсээр байж Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмаар хүлээлгэсэн үүрэг, хориглолтыг зөрчиж “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд барьцаа хөрөнгийн үнэлгээнд уялдуулан 5,800,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгч 2018/63 дугаартай Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтийг гарах нөхцөлийг бүдүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-269 дугаартай “Мо ХХК-ийн хэрэгжүүлж буй На**** бичил хорооллын төсөлд зориулж зээл олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарах нөхцөлийг, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөгжлийн банк, “Мо” ХХК-тай зээлийн гэрээ, газар эзэмших эрх барьцаалах гэрээ, газар эзэмших эрх барьцаалах гэрээг байгуулах нөхцөлийг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 5 удаагийн санхүүжилтээр нийт 5,800,000,000 төгрөгийн зээлийг олгох нөхцөлийг тус тус бүрдүүлэн “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

18.3. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкнаас “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх “Ма” төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд бий болох үржлийн болон үхэр бордох барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй буюу хуулийн шаардлага хангаж буй эсэх нь тодорхой бус, шаардлага хангахгүй байхад “...Төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллаас авч, ирүүлэх...” гэсэн гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл зааж, 4,100,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгч, “СГ” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

19. Шүүгдэгч Д.Д нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

19.1. Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд оролцохдоо, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар Хаан банкнаас үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл бодит гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсэн... улмаар “Бэ” ХХК-д олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

19.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын “...шаардлагыг тус тус хангаагүй байхад Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж, “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн “Бэ” ХХК-д олгож, Хөгжлийн банкинд 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийн их хэмжээний хохирол учруулсан,

19.3. Хөгжлийн банкнаас “Бб” ХХК-ийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих төсөлд зориулж зээл олгох эсэх асуудлыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Хөгжлийн банкны дүрэм, Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам, Зээлийн үйл ажиллагааны журам зэрэг эрх зүйн баримт бичигт зааснаар өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргах асуудал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар  байхад Зээлийн удирдлагын хорооны 2017/30 дугаартай дүгнэлтээр “Бб” ХХК-ийн “Техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих” төсөлд зориулж, 454,000,000 иенийн зээлийг олгохыг дэмжиж, улмаар “Бб” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 9,678,147,490.48 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

19.4. Төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй “Ин” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгохоор бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж,

Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 дугаар сарын 06, 20-ны өдрүүдийн хуралдаанаар хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу “Төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй” “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга үйлдвэрлэх төсөл”-д зориулж Хөгжлийн банкнаас 1,790,000 ам.долларын зээлийг “нөхцөл зааж” олгохыг дэмжиж, 2017/101, 2017/103 дугаартай дүгнэлтүүдийг гаргаж,

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ин” ХХК-д 1,790,000 төгрөгийг олгох зээлийн гэрээ байгуулж, тус компанид хууль бус давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

19.5. Өөрийн садны хүн болох О.Б-ын үүсгэн байгуулсан “К” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 02 дугаар сарын 13, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, улмаар Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2018/10 дугаартай дүгнэлтээр Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2, 10.1.5 болон Зээлийн бодлогын 4.1.1, 4.2.1-д заасан шаардлагуудыг хангахгүй “К” ХХК-ийн төслийн 1 дүгээр үе шатанд шаардлагатай 2,820,000,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжиж, “К” ХХК-д хууль бус давуу байдлыг бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний буюу 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн “К” ХХК-ийн зээлийн хүсэлтэд холбогдох судалгаа, шинжилгээг хийж байсан Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Б-д албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан, “...зээлийн үлдэгдэл санхүүжилтийг яаралтай олгох, төслийг зогсоохгүй байх...” хууль бус үүрэг чиглэлийг өгч, Ц.Б-ийг Зээлийн үйл ажиллагааны журмын заалт болон Хөгжлийн банк, “К” ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан  Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.4, 5.6, 5.6.2-т заасныг тус тус зөрчиж, “К” ХХК-ийн зүгээс үлдэгдэл санхүүжилт олгох тухай хүсэлт ирүүлсний дагуу төслийн эхний ээлжийн 2,256,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах явцдаа “К” ХХК нь зээлийн зарцуулалтын талаарх баримтаа бүрэн гүйцэт, үнэн зөв ирүүлээгүй, арилжааны банк дахь харилцах дансны мэдээллийг шалгуулаагүй, зээлийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан буюу зээлийн гэрээнд зааснаар 2 дахь ээлжийн санхүүжилтийг олгох боломжгүй, зээлийн олголтыг зогсоох, гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн байхад “2 дахь ээлжийн санхүүжилтийг олгох боломжтой” гэсэн агуулга бүхий Төсвийн гүйцэтгэл, зээлийн зарцуулалтын тайланг боловсруулж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “К” ХХК-ийн эзэмшлийн харилцах дансанд үлдэгдэл санхүүжилт болох 564,000,000 төгрөгийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал олгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн,

19.6. Бусадтай бүлэглэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба-ын хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Д.Б-ын захирлаар нь ажилладаг “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зээл олгох зорилгоор Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаагүйг мэдсээр байж, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар хэлэлцсэн “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд барьцаа хөрөнгийн үнэлгээнд уялдуулан 5,800,000,000 хүртэл төгрөгийг олгохыг дэмжсэн санал өгч 2018/63 дугаартай Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтийг гарах нөхцөлийг бүрдүүлж, “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

19.7. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, мөн алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хувьцаа эзэмшигч нь Ц.Б нь эргэлзээтэй болон муу зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн ангилалд бүртгэлтэй байсан зэрэг Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-ийн төсөлд зориулж зээлийг олгох танилцуулгыг “Хөгжлийн банк”-ийн хурлын өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн удирдлагын хороогоор хуралдуулан дэмжиж, 2017/67 дугаартай дүгнэлтийг гаргаж,

Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.4-т “Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулах, хэлэлцүүлэхээр хүргүүлж буй асуудлыг хэвлэмэл хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хэрэв дүрэм, журам, бодлогын төсөл зэрэг томоохон асуудлыг хурал хуралдах өдрөөс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө, бусад асуудлыг ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө” гэснийг зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлж “Н” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

19.8. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрт хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж Хөгжлийн банкнаас 15,000,000,000 төгрөгийн зээлийг “нөхцөл зааж”  олгохыг дэмжиж,  зээл олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/82 дугаартай дүгнэлт гаргаж, “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

19.9. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкнаас “Бш” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардалд 4.9 тэрбум төгрөгийн зээл хүссэн зээлийн хүсэлтэд зээл олгох эсэх асуудлыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж, 2017/62 дугаартай дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага хангахгүй байхад “Бш” ХХК-д зээл олгох зорилгоор тус төсөлд олгох санхүүжилтээр ирээдүйд бий болох 7 ширхэг авто самосвал болон “Пп” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаалах эрх зүйн нөхцөл бүрдээгүй хөрөнгүүдийн үнэлгээг оруулж нэмэгдүүлэн тооцсон барьцаа хөрөнгийн үнэлгээний 2,847,775,458 төгрөгөөс олгох зээлийн хэмжээг бууруулж багасган барьцаа хөрөнгийн үнэлгээний 90 хувьд хүргэж буюу журмын шаардлагад нийцүүлэх замаар 2,562,930,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийг хэсэгчлэн олгохыг дэмжсэн санал өгч, “Бш” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 2,321,015,999.97 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

19.10. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/18/047 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “Мо” ХХК нь “Голомт банк” ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл болох 2,715,543,228.05 төгрөг нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэн,

Мөн хамаарал бүхий хуулийн этгээд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгохыг дэмжин, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн,

улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай хууль бус шийдвэрийг үндэслэн 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

19.11. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн хорооны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд оролцож, “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж нэмэлт зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,

Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх” шаардлагыг хангаагүй буюу техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу хийгээгүй зөрчилтэй, мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн, “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж зээл олгох тухай Зээлийн хорооны 2017 оны 05 дугар сарын 05-ны өдрийн хуралд оролцож, 4,000,000 ам.долларын зээл, 2017 оны 60 дугаар сарын 05-ны өдрийн хуралд оролцож 3,404,000 ам.долларын зээл, нийт 7,404,000 ам.долларын зээлийн санхүүжилт олгохыг дэмжсэн санал өгч, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 ам.долларын, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.долларын зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 7,404,000 ам.долларын буюу 17,752,061,800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

20. Шүүгдэгч Д.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны хууль тогтоомж зөрчин, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

20.1. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр 2017/83 дугаартай дүгнэлт гарган ирүүлснийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл ээлжит хуралдаанаар хэлэлцэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн доод тал нь 7 гишүүний бүрэлдэхүүнээр зөвлөлдөж шийдвэр гаргахаар байхад 5 гишүүн оролцуулж, хуралдаанд хүрэлцэн ирээгүй Д.Б, Б.М нарын гишүүдийн саналыг ажлын 1-ээс доошгүй хоногийн өмнө урьдчилж авалгүй, ирц бүрдээгүй байхад “Мм” ХХК-ийн хэрэгжүүлж буй зээлийн хүсэлтийг хэлэлцэж, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас эрсдэлийн дүгнэлтэд тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй,

мөн “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ”-г боловсруулсан хэдий ч зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувьтай Зээлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.7-д заасан “...олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалт зөрчигдсөн” гэсэн 2017/80 дугаартай хууль зүйн дүгнэлтэд дурдагдсан шаардлага хангагдаагүй байхад бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж,

“Мм” ХХК-тай нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгох эрхийг гүйцэтгэх удирдлагад олгосон, улмаар “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулахад Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс санал авах хуудсанд ирц бүрдүүлэн гарын үсэг зурах замаар, хурлын ирцийг зохиомлоор бүрдүүлэн дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

20.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Мик”  ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэж, Хөгжлийн банкны мэргэжлийн хороо, газар, хэлтсүүдийн санал, дүгнэлтүүдэд тусгасан нөхцөл, шаардлагуудыг хангуулалгүй, “Мик”  ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 7,211,965,982.03 төгрөгийн их хэмжээний хохирол учруулахад Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс санал авах хуудсанд ирц бүрдүүлэн гарын үсэг зурах замаар, хурлын ирцийг зохиомлоор бүрдүүлэн дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

20.3. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдоогүй байхдаа бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Хөгжлийн банкны дүрэм, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар, зээлийн материалтай урьдчилан танилцалгүй, хууль бус ирц бүрдүүлж, Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар зөвшөөрч саналын хуудаст гарын үсэг зурсан,

Улмаар Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 60 дугаартай тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр огноолон эрх олгосны дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр З-НВЦ-ЗҮ 2017/134 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

20.4. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралд тус зөвлөлийн дарга Б.Д, гишүүн Б.Б, хараат бус гишүүн Ж.О, Ж.Ү нарын бүрэлдэхүүнтэй хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, гишүүн Б.М, хараат бус гишүүн Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан,

Тус хурлаар Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн Зээлийн удирдлагын хорооны 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн “Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажиллаж байгаа, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан байгаа, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн Хаан банкнаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байгааг мэдсээр байж,

Хөгжлийн банкнаас “Бэ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргахад нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал өгөөгүй атлаа хурлын тэмдэглэлд бичгээр санал өгсөн мэт гарын үсэг зурсан, мөн санал авах хуудсанд танилцав гэж тэмдэглэгээ хийж гарын үсэг зурсан, нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгыг хууль бусаар бүрдүүлснийг мэдсээр байж 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт танилцаж, гэрээ байгуулж, зээл олгох нөхцөлийг баталгаажуулан “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

21. Шүүгдэгч Ж.Ү нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

21.1. Хөгжлийн банкинд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралд оролцохдоо, хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад буюу хуульд заасныг зөрчиж, гишүүн Б.М, хараат бус гишүүн Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан, тус хурлаар Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн Зээлийн удирдлагын хорооны 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн,

“Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажиллаж байгаа, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан байгаа, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрэхгүй бодит гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Хөгжлийн банкны тухай хууль, журамд заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй байгааг мэдсээр байж бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны тухай хуульд заасан зарчмуудыг зөрчиж “Бэ” ХХК-ийн зээлийг нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

21.2. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанд оролцож, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь “...Хөгжлийн банкны тухай хууль болон Зээлийн бодлогод заасан “Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”, “төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай”, “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх...” гэсэн шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж санхүүжилтийг олгохыг дэмжин Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчин, “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоол гэрээ байгуулах, зээл олгох эрхийг  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б олгож, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон,

21.3. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны мэргэжлийн хороо, газар, хэлтсүүдийн санал, дүгнэлтүүдэд тусгасан нөхцөл, шаардлагуудыг хангуулалгүй, “Мм” ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан ...эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр дүгнэлт гарган ирүүлснийг шийдвэрлэх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцохдоо хууль, журамд заасан ирц бүрдээгүй байхад “Мм” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх зээлийн хүсэлтийг хэлэлцэж, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас ирүүлсэн эрсдэлийн дүгнэлтэд тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй,

Мөн “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ”-г боловсруулсан хэдий ч зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувьтай, “...олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалт зөрчигдсөн” гэсэн хууль зүйн дүгнэлтэд дурдагдсан шаардлага хангагдаагүй байхад,

“Мм” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төслийг санхүүжүүлэх 15,300,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн хүсэлттэй танилцаад гүйцэтгэх захирал Б.Б “зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/83 дугаартай дүгнэлтэд дурдсан үндсэн болон бусад нэмэлт шаардлагуудыг хангуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн хэсэгчлэн олгох, эхний ээлжийн санхүүжилтийн зарцуулалтыг холбогдох журмын дагуу хянах, үлдэгдэл санхүүжилтийн асуудлыг нэмэлт барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн олгож байх, шаардлагатай гэж үзвэл ТУЗ-д танилцуулах” гэсэн нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгох эрхийг гүйцэтгэх удирдлагад олгохыг дэмжсэн санал өгч, “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаанаар “Мик” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэж, Хөгжлийн банкны мэргэжлийн хороо, газар, хэлтсүүдийн санал, дүгнэлтүүдэд тусгасан нөхцөл, шаардлагуудыг хангуулалгүй,

“Мик”  ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,000,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр дүгнэлт гарган ирүүлснийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохдоо ирц бүрдээгүй байхад Хяналт, шалгалт, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ирүүлсэн “...Үйлдвэрийн барилгын зураг төсөл ирүүлээгүй, шингэн хэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийлгээгүй, “Мик”  ХХК нь “Капитал банк” ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаа...” гэсэн 2017/79 дугаартай дүгнэлтээр зээл олгох хуулийн шаардлага хангагдаагүй байхад,

“Мик” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн хүсэлттэй танилцаад гүйцэтгэх захирал Б.Б “зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд заасан үндсэн болон бусад нэмэлт нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгох эрхийг олгож, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “З-ЭИК-ЗҮ 2018-02” дугаартай “Мик”  ХХК-тай 15,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, “Мик” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 7,211,965,982.03 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

21.4. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийн “Пи” ХХК-ийн захирал Г.Ц-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, зээл олгох хуулийн шаардлага хангаагүй төслийг санхүүжүүлэх талаар  гаргасан  2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/82 дугаартай хууль бус, зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн Хөгжлийн банкны тухай хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтөд хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж 15,000,000,000 төгрөгийн зээлийг тусгай нөхцөл шаардлагуудыг бүрэн хангуулж олгохыг даалгаж, “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

21.5. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлого зэргийг тус тус зөрчиж Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож, гишүүний эрх, үүрэг үүсээгүй байхдаа зээлийн материалтай урьдчилан танилцалгүй, хууль бус ирц бүрдүүлж, Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн,

Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 60 дугаартай тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр огноолон эрх олгосны дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр З-НВЦ-ЗҮ 2017/134 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

22. Шүүгдэгч Ж.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

22.1. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн хорооны дүгнэлтээр ирүүлсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ,

“Хөгжлийн банкны дүрэм”-ийн 11.4-т заасан “Төлөөлөн удирдах зөвлөл зээл авах, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргах болон гүйцэтгэх захирал төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргахад тус тус энэ дүрмийн 11.3-т заасан дүгнэлтийг үндэслэнэ” гэснийг зөрчиж,

Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн шинжилгээний санал, дүгнэлт, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын Эрсдэлийн дүгнэлт, Хяналт шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Хууль зүйн дүгнэлт, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын санал, дүгнэлтээс “...төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгож, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

22.2. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанд оролцож, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж,

Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь “...Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэсэн шаардлагыг болон “Зээлийн бодлого”-ын “төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай”, “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх...”  гэсэн шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж санхүүжилтийг олгохыг дэмжсэн,

Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.6 дахь хэсэгт “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоол гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б олгож, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд их хэмжээний буюу 10,864,305,000 төгрөгийн /4,500,000 ам.доллар/ хохирол учруулсан,

22.3. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны Зээлийн бодлогыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкнаас “Мо” ХХК-д зээл олгохоор, муу зээлийн ангилалд, хамаарал бүхий хуулийн этгээд эргэлзээтэй зээлийн ангилалд буюу чанаргүй 3 төрлийн зээлийн үлдэгдэлтэй, Хөгжлийн банкны зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй компанид зээл олгохоос татгалзах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “Мо” ХХК-д 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч, Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн, нийт 62,058,455,541 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

22.4. Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилогдон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа албан тушаалын байдалтайгаа холбогдуулан, хахууль өгөгч З.Б-ийн “Да” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай тогтоолоор баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй Зам, тээврийн яамнаас хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах дүгнэлтийг “Авто замчдын холбоо” ТББ-иас “Да” ХХК-д гаргуулахад дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд өөрийн үеэл дүү Б.Б-тэй хамт Н.Д-аас худалдан авсан адууны төлбөр 55 сая төгрөгийг З.Б-ээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Н.Д-нд төлүүлэх хэлбэрээр,

мөн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд өөрийн оршин суудаг орон сууц болох **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод бэлнээр 15,000,000 төгрөгийг авч, нийт 70 сая төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт,

23. Шүүгдэгч Б.М нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон

23.1. Бусадтай бүлэглэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын гишүүдийн ирц бүрдээгүй байхад Хөгжлийн банкны дүрэм, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн дүгнэлтийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Н” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, зээлийн материалтай урьдчилан танилцаж бичгээр санал өгөөгүй атлаа 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэж огноолсон санал авах хуудасны “Тогтоолын төслийг зөвшөөрсөн эсэх” хэсэгт зөвшөөрсөн гэж гарын үсэг зурж, хууль бус ирц бүрдүүлж шийдвэрийг хүчин төгөлдөр болгох нөхцөлийг бүрдүүлэн Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч, Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

23.2. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/19 дугаартай дүгнэлтээр ирүүлсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мон” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны дүрэм, Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын Зээлийн шинжилгээний санал, дүгнэлт, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Эрсдэлийн дүгнэлт, Хяналт шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хууль зүйн дүгнэлт, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн санал, дүгнэлтээр “шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан, мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй”,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мон” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгож, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,194,150,541 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

23.3.  2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчиж, гишүүн Б.М, хараат бус гишүүн Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан, тус хурлаар зээл олгох хуулийн шаардлага хангаагүй төслийг санхүүжүүлэх талаар гаргасан хууль бус, зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн,

Хөгжлийн банкны тухай хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтөд хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж 15,000,000,000 төгрөгийн зээлийг тусгай нөхцөл шаардлагуудыг бүрэн хангуулж олгохыг даалгаж шийдвэрлэсэн хурлын шийдвэрт зөвшөөрсөн талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж, хууль бус ирц бүрдүүлэн “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

23.4. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, гишүүн Б.М, хараат бус гишүүн Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан,

Тус хурлаар Зээлийн удирдлагын хорооны дарга гишүүдийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны  зээл олгох хуулийн шаардлага хангаагүй “Мм” ХХК-д 15,300,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээл олгохыг дэмжсэн 2017/83 дугаартай  зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас ирүүлсэн эрсдэлийн дүгнэлтэд тодорхойлсон шаардлага хангагдаагүй, “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ”-г боловсруулсан хэдий ч зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувьтай Зээлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.7-д заасан “...олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалт зөрчигдсөн” талаар  2017/80 дугаартай хууль зүйн дүгнэлтэд дурдагдсан байхад, нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгох эрхийг гүйцэтгэх удирдлагад олгож шийдвэрлэсэн хурлын шийдвэрт зөвшөөрсөн талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж,

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  “Мм” ХХК-тай “З-ММЭ-ЗҮ 2017-189” дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21,357,052,909.73 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10,539,904,933.70 төгрөг, нийт 31,896,957,843.43 төгрөгийг шилжүүлж, “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

23.5. Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээл олгох хуулийн шаардлага хангаагүй “Мик” ХХК-ийн хэрэгжүүлж буй хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээл олгохыг дэмжсэн зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хяналт, шалгалт, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ирүүлсэн дүгнэлтээр зээл олгох хуулийн шаардлага хангаагүй, зөчилтэй байхад нэмэлт нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгох эрхийг гүйцэтгэх удирдлагад олгож шийдвэрлэсэн хурлын шийдвэрт зөвшөөрсөн талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж, хууль бус ирц бүрдүүлж, “Мик”  ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 7,211,965,982.03 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

23.6. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны  Төлөөлөн удирдах зөвлөлийн ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, гишүүн Б.М, хараат бус гишүүн Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан,

Тус хурлаар Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажиллаж байгаа, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан байгаа, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам зэрэгт заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй байгааг мэдсээр байж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал өгөөгүй атлаа хурлын тэмдэглэлд бичгээр санал өгсөн мэт гарын үсэг зурж, мөн санал авах хуудсанд зөвшөөрсөн гэж тэмдэглэгээ хийж гарын үсэг зурж,

 “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан буюу 2017 оны 05 сарын 16-иас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд  үргэлжилсэн үйлдлээр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нийтийн албан тушаалтнуудтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдад давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

24. Шүүгдэгч Ж.О нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

24.1. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн хорооны дүгнэлтээр ирүүлсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан, мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгож, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

24.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Хөгжлийн банкны дүрэм, Зээлийн бодлого,  Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Н” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ зээлийн материалтай урьдчилан танилцалгүй, хууль бус ирц бүрдүүлж, Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн,

Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 60 дугаартай тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр огноолон эрх олгосны дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр З-НВЦ-ЗҮ 2017/134 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

24.3. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар, Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийн “Пи” ХХК-ийн захирал Г.Ц-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, зээл олгох хуулийн шаардлага хангаагүй төслийг санхүүжүүлэх талаар  гаргасан  хууль бус, зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтөд хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж 15,000,000,000 төгрөгийн зээлийг тусгай нөхцөл шаардлагуудыг бүрэн хангуулж олгохыг даалган шийдвэрлэж, “Пи” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

24.4. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаанаар “Мм” ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж, Хөгжлийн банкны мэргэжлийн хороо, газар, хэлтсүүдийн санал, дүгнэлтүүдэд тусгасан нөхцөл, шаардлагуудыг хангуулалгүй,

“Мм” ХХК-д барьцаа хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан 15,300,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэхээр 2017/83 дугаартай дүгнэлт гарган ирүүлснийг шийдвэрлэх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцохдоо, ирц бүрдээгүй байхад “Мм” ХХК-ийн зээлийн хүсэлтийг хэлэлцэж, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас ирүүлсэн эрсдэлийн дүгнэлтэд тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, хууль зүйн дүгнэлтэд дурдагдсан шаардлага хангагдаагүй байхад нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгох эрхийг гүйцэтгэх удирдлагад олгохыг дэмжсэн санал өгч, улмаар “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

24.5. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай хууль бус дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Мо” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ муу зээлийн ангилалд, хамаарал бүхий хуулийн этгээд чанаргүй 3 төрлийн зээлийн үлдэгдэлтэй, Хөгжлийн банкны зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй компанид зээл олгохоос татгалзах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд “Мо” ХХК-д 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн,

Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай тогтоолын дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

24.6. Хөгжлийн банкинд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралд оролцохдоо ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад гишүүн Б.М, хараат бус гишүүн Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан,

Тус хурлаар Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажиллаж байгаа, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан байгаа, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан 5,377,142 ам.долларын зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, хавсралтад заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй байгааг мэдсээр байж,

Төслийн санхүүжилт, зээлийн газрын Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгыг хууль бусаар бүрдүүлснийг мэдсээр байж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт танилцаж, гэрээ байгуулан зээл олгох нөхцөлийг баталгаажуулж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

24.7. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн  эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлтэд шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж санхүүжилтийг олгохыг дэмжсэн,

Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт зэргийг үндэслэн Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоол гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б олгож, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 4,500,000 ам.долларын буюу 10,864,305,000.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

25. Шүүгдэгч Б.Д нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

25.1. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны Хөгжлийн банкны байранд бусадтай санаатай нэгдэж, Зээлийн хорооны дүгнэлтээр ирүүлсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ,

Хөгжлийн банкны дүрмийн 11.4-т заасан “Төлөөлөн удирдах зөвлөл зээл авах, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргах болон гүйцэтгэх захирал төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргахад тус тус энэ дүрмийн 11.3-т заасан дүгнэлтийг үндэслэнэ” гэснийг зөрчиж,

Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын Зээлийн шинжилгээний санал, дүгнэлт, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын Эрсдэлийн дүгнэлт, Хяналт шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Хууль зүйн дүгнэлт, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын санал, дүгнэлтээр хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан, мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгож, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

25.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийн “Пи” ХХК-ийн захирал Г.Ц-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, зээл олгох хуулийн шаардлага хангаагүй төслийг санхүүжүүлэх талаар  гаргасан  хууль бус, зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтөд хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар цэцэрлэгтэй, 2 давхар үйлчилгээний төвтэй, 16 давхар, 4 блок, 296 айлын “Бу” орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж 15,000,000,000 төгрөгийн зээлийг тусгай нөхцөл шаардлагуудыг бүрэн хангуулж олгохыг даалган шийдвэрлэж, “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

25.3. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг даргалж оролцохдоо, ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, гишүүн Б.М, хараат бус гишүүн Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдаж, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороо хууль бус дүгнэлт, саналыг үндэслэн,

“Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажиллаж байгааг, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан байгаа, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан 5,377,142 ам.долларын зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилал байгааг, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, хавсралт зэрэгт заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй байгааг мэдсээр байж, Хөгжлийн банкны тухай хуульд заасан зарчмуудыг зөрчиж “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/87 дугаартай дүгнэлтэд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж, Хөгжлийн банкнаас “Бэ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн,

Улмаар Төслийн санхүүжилт, зээлийн газрын Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгыг хууль бусаар бүрдүүлснийг мэдсээр байж 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт танилцаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

25.4. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус банкны Зээлийн удирдлагын хорооноос 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, “Н” ХХК-д зээл олгохыг дэмжих тухай шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж баталсан,

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралд гишүүн О.Х, Б.М нарыг биечлэн оролцоогүй байхад ирц бүрдүүлж, тэднээс ажлын байран дээр очиж бичгээр санал авсан, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний эрх зүйн чадамжгүй буюу Засгийн газрын тогтоолоор эрх үүсээгүй, хараат бус гишүүдээр томилогдохоор судлагдаж байсан Б.Д, Д.Б, Ж.Ү нарыг дуудан ирүүлж хуралд оролцуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 6 гишүүн оролцсон мэтээр хууль бусаар ирц бүрдүүлэн хуралдаж, Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгох тухай 60 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн огноотойгоор гаргаж буюу хахууль өгөгч “Н” ХХК-ийн “...зээл авах шалгуур үзүүлэлтийг хангахгүй атлаа зээл авах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хууль бус давуу байдлыг “Н” ХХК-д бий болгосны хариуд өөрөө шууд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр Төрийн ордонд байрлах албан өрөөндөө “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ээс 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /Mont Blanc/ брэндийн хэтэвчийг хахуульд авсан,

25.5. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлж, Хөгжлийн банкны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ тогтоосон актын зүйл, заалтуудад заасан шаардлага хангасан эсэхийг сайтар мэдээгүй, холбогдох баримт, материалуудтай танилцаж, холбогдох мэргэжлийн эрх бүхий албан тушаалтан, банкны газар, хэлтсүүдээс дүгнэлт тайлбар гаргуулаагүй байж тус банкны дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Ч-ийн ашиг сонирхол нэгтэй “Би” ХХК-ийн 50 хувийн хувь эзэмшигч А.А-ын хамаарал бүхий “Мм” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх 15,300,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн хүсэлтийг “Мик”  ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн хүсэлтийг тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, ашигтай шийдвэр гаргуулахын тулд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр **** дүүргийн нутаг дэвсгэрт 1,925,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /Montblanc/ брэндийн Олон улсын бүртгэлийн 114046 кодтой BP GC JF Kennedy Resin нэртэй үзгийг авсан гэмт хэрэгт,

26. Шүүгдэгч Ж.Г нь Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын, Тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин дараах гэмт хэрэгт хамтран оролцсон,

Ин” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ба, тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Ө нарын Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах шаардлага хангаагүй буюу “төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй”, “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын наамал дүнз, Евростандартын угсармал модон барилга үйлдвэрлэх” төсөлд зориулж, Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нарт хууль бусаар нөлөөлж, Хөгжлийн банкнаас “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулж 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгуулсны буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Б.Ба, Ч.Ө нараас өөрийн найз Э.Э-ээр дамжуулан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “****” салбарын орчимд 179,000 ам.долларын буюу 435,507,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

27. Шүүгдэгч С.М нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

27.1. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олох тухай” санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлтэд шаардлагыг хангаагүй гэж дүгнэснийг мэдсээр байж санхүүжилтийг олгохыг дэмжсэн, Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт зэргийг үндэслэн “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоол гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б олгон “Бэ” ХХК-д давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд их хэмжээний буюу 10,864,305,000.00 төгрөг /4,500,000 ам.доллар/-ийн их хэмжээний хохирол учруулсан,

27.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны зээлийн бодлогыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкнаас “Мо” ХХК-д зээл олгохоор муу зээлийн ангилалд, хамаарал бүхий хуулийн этгээд муу зээлийн ангилалд, эргэлзээтэй зээлийн ангилалд буюу чанаргүй 3 төрлийн зээлийн үлдэгдэлтэй,

Хөгжлийн банкны зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй компанид зээл олгохоос татгалзах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд “Мо” ХХК-д 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн, улмаар “Мо” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

28. Шүүгдэгч М.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

28.1. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны зээлийн бодлогыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкнаас “Мо” ХХК-д зээл олгохоор муу зээлийн ангилалд, хамаарал бүхий хуулийн этгээд муу зээлийн ангилалд, эргэлзээтэй зээлийн ангилалд буюу чанаргүй 3 төрлийн зээлийн үлдэгдэлтэй, Хөгжлийн банкны зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй байхад татгалзах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр зээл олгохыг зөвшөөрсөн,

Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай тогтоолын дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

28.2. “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт, Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт зэргийг үндэслэн,

“Бэ” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр” барих төсөлд олгосон зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах болон эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая ам.долларын санхүүжилтийг олгоход Хөгжлийн банкны тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т заасан “Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэсэн шаардлагыг, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан “Зээлийн бодлого”-ын 4.1.3-т “төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай”, 4.2.1-д “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй болохыг мэдсээр байж, 

“Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банк нь “Бэ” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулан, Хөгжлийн банкинд их хэмжээний буюу 10,864,305,000 төгрөг /4,500,000 ам.доллар/-ийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

29. Шүүгдэгч Б.Ш нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

29.1. Бусадтай бүлэглэн Н.А, Н.Б нараас өгсөн хууль бус үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банкны Таван толгой-Гашуун сухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан авто зам, “Эн” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эр” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахтай холбогдуулан эдгээр байгууламжуудын худалдан авах үнийг тогтоох зорилготой ажлын хэсэг байгуулсан,

Үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтээр автозамын өртгийг 122,336,152,483 төгрөгөөр үнэлсэн байхад банкнаас зээл авсантай холбоотой 20,607,370 ам.долларыг нэмж /нэг ам.долларыг 1723,22 төгрөгөөр тооцсон/ тооцох үүргийг өгч, нийт 157,847,184,614 төгрөгөөр, Гашуун сухайт боомтын өргөтгөлийн ажлыг 12,748,295,088 төгрөгөөр тогтоолгосон.

Мөн тухайн асуудлыг Зээлийн хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлэлцэж Төлөөлөн удирдах зөвлөлд 1.Вексель бичих, 2.Улсын төсөвт санхүүжилтийг суулгах талаар Засгийн газарт хандан, тогтоол гаргуулах, 3.Холбогдох гэрээнүүдийг байгуулах зөвшөөрөл авахаар хандсаны дагуу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар төлбөрийг санхүүжүүлэх тухай Зээлийн хорооны шийдвэрт заасан нөхцөлийг дэмжиж, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусган төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах, зээлийн нөхцөлийг Зээлийн хороогоор дахин хэлэлцэж санхүүжүүлэхийг Н.М-д зөвшөөрч шийдвэрлэсэн.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр улсын төсөвт санхүүжилтийг суулгах тогтоол гаргуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн гэрээ байгуулан вексель бичиж 170,595,479,703 төгрөгийн санхүүжилтийг “Эр” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар зээлийн хорооны шийдвэр биелэгдээгүй, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусгах ажлыг зохион байгуулалгүйгээр буюу улсын төсөвт санхүүжилтийг суулгах тухай Засгийн газрын тогтоол гараагүй,  барьцаа хөрөнгө нь хангалттай болоогүй байхад зээлийн хорооны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлуудаар хэлэлцэгдсэн эрсдэлийг өөрийн байгууллагадаа шууд үүрүүлэн Н.А, Н.Б, Б.Ш нараас өгсөн хууль бус үүргийн дагуу Хөгжлийн банкийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.М нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл олгосон нь Б.Ш, Н.М нарын албан үүрэг болох Хөгжлийн банкны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тус тус зөрчиж,

2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М-ын зөвшөөрлөөр 170,595,479,703 төгрөгийг “Эр” ХХК-ийн **** тоот данс руу шилжүүлэн “Эн” ХХК, “Го” ХХК-иудаас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авч Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулж буюу “Го” ХХК, “Эн” ХХК-д зөрүү 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон, энэ гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

29.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ:

Эрсдэлийн удирдлагын зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж тус тус дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээл олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкин дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

29.3. Бусадтай бүлэглэн Хөгжлийн банк “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хөгжлийн банк, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Ня” ХХК нарын хооронд байгуулагдсан “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээ”, мөн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 4 талт гэрээг тус тус зөрчиж, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дугаартай тогтоолоор “битүүмжтэйгээр байршуулсан 24,850,000 ам.долларыг барьцаалан 18,1 тэрбум төгрөг хүртэлх зээл авах зөвшөөрөл олгох”, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор “24,850,000 ам.доллар хүртэлх хөрөнгийг барьцаалан зээл авах зөвшөөрөл олгох”-ыг тус тус гүйцэтгэх удирдлага буюу Н.М-д зөвшөөрч,

“Ня” ХХК-д өмнө олгосон 26,300,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний ам.долларын зээлийг 5,450,000,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлж зээл олгох зөвшөөрлийг тус тус олгож, “Ня” ХХК нь дээрх зөвшөөрлүүдийн дагуу Хөгжлийн банкнаас “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээлийн баталгаа болгон Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, Худалдаа хөгжлийн банкнаас нийт 18,341,707 ам.долларын буюу 36,783,434,234.42 төгрөгийн зээлийг авч, “Ня” ХХК-д давуу байдал болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

29.4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тэргүүн дэд захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2016 оны нэгдсэн захиалгад 3 ширхэг 130 тонны даацтай БелАЗ-75131 маркийн өөрөө буулгагч автомашин худалдан авахаар тусгагдсаныг “Ю” ХХК-иас худалдан авч төлөвлөгөө биелэгдсэн цаг хугацаанд “Кэ” ХХК-иас дөрвөн ширхэг 130 тонны даацтай БелАЗ-75131 маркийн өөрөө буулгагч автомашиныг 7,269,400 ам.доллароор буюу нэг бүрийн 1,817,350 ам.долларын үнээр худалдахаар санал болгосон албан бичгийг үндэслэн “Кэ” ХХК-ийн Төмөртэйн ордын ажлын талбайд очиж БелАЗ-75131 маркийн өөрөө буулгагч автомашиныг задалж, ачиж тээвэрлүүлэх ажлыг томилолтоор хийж гүйцэтгэх, буулгаж угсрах, тохиргоо хийх ажилтан, алба хаагчдыг болон тус ажлыг хийж гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус томилон, гарах зардлыг худалдан авалтын өөрийн өртөгт тооцох тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/581 дугаартай тушаал гаргаж,

Өөрөө буулгагч автомашинуудыг “Кэ” ХХК-ийн санал болгосон 3,634,700 ам.долларын үнээр худалдан авах, мөн хүлээн авах, задлах, Төмөртэй уурхайгаас тээвэрлэх болон өөрийн уурхайд байршуулж, угсрахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллах хүчийг ашиглаж холбогдох зардлыг бүрэн хариуцахаар тохиролцсон 2016 оны 10 дугаартай 14-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг тус компанитай байгуулан, 3,634,700 ам.долларыг “Кэ” ХХК-ийн данс руу шилжүүлж, БелАЗ-75131 маркийн 2 ширхэг автомашиныг Төмөртэй уурхайд задлах, ачих, тээвэрлэх болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн уурхайд байршуулж, угсрахад 70,442,676 төгрөгийг зарцуулан, “Кэ” ХХК-д давуу байдал бий болгон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 9,004,571,955 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

30. Шүүгдэгч Н.М нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

30.1. Бусадтай бүлэглэн Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргаж шийдвэрлэн “Эн” ХХК болон түүний хамаарал бүхий “Го” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон Н.А, Н.Б нараас өгсөн хууль бус үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Ш нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан авто зам, “Эн” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эр” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахтай холбогдуулан эдгээр байгууламжуудын худалдан авах үнийг тогтоох зорилготой ажлын хэсэг байгуулсан.

Үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтээр автозамын өртгийг 122,336,152,483 төгрөгөөр үнэлсэн байхад банкнаас зээл авсантай холбоотой 20,607,370 ам.долларыг нэмж /нэг ам.долларыг 1723,22 төгрөгөөр тооцсон/ тооцох үүргийг өгч, нийт 157,847,184,614 төгрөгөөр, Гашуун сухайт боомтын өргөтгөлийн ажлыг 12,748,295,088 төгрөгөөр тогтоолгосон.

Мөн тухайн асуудлыг Зээлийн хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлэлцэж Төлөөлөн удирдах зөвлөлд 1.Вексель бичих, 2.Улсын төсөвт санхүүжилтийг суулгах талаар Засгийн газарт хандан, тогтоол гаргуулах, 3.Холбогдох гэрээнүүдийг байгуулах зөвшөөрөл авахаар хандсаны дагуу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар төлбөрийг санхүүжүүлэх тухай Зээлийн хорооны шийдвэрт заасан нөхцөлийг дэмжиж, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусган төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах, зээлийн нөхцөлийг Зээлийн хороогоор дахин хэлэлцэж санхүүжүүлэхийг Н.М-д зөвшөөрч шийдвэрлэсэн.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр улсын төсөвт санхүүжилтийг суулгах тогтоол гаргуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн гэрээ байгуулан вексель бичиж 170,595,479,703 төгрөгийн санхүүжилтийг “Эр” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар Зээлийн хорооны шийдвэр биелэгдээгүй, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусгах ажлыг зохион байгуулалгүйгээр буюу улсын төсөвт санхүүжилтийг суулгах тухай Засгийн газрын тогтоол гараагүй,  барьцаа хөрөнгө нь хангалттай болоогүй байхад зээлийн хорооны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлуудаар хэлэлцэгдсэн эрсдэлийг өөрийн байгууллагадаа шууд үүрүүлэн Н.А, Н.Б, Б.Ш нараас өгсөн хууль бус үүргийн дагуу Хөгжлийн банкийг төлөөлж 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл олгож,

“Эн” ХХК, “Го” ХХК-иудаас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авч Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулж буюу “Го” ХХК, “Эн” ХХК-д зөрүү 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон, энэ гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд хамтран оролцсон,

30.2. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ,

Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын Байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, “Бэ” ХХК-ийн Эрдэнэт хотод хэрэгжүүлэх “Барилгын арматурын үйлдвэр”-ийн төсөлд зээл олгох тухай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр гаргуулан, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нь гарын үсэг зурж баталгаажуулан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгож давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн,

“Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкин дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

30.3. Бусадтай бүлэглэн, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай тогтоолд заасан нөхцөлүүд биелэгдээгүй байхад 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 50 сая ам.доллар хүртэлх зээл олгох тухай З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээг байгуулсан,

Мөн “Шин” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлж буй “Ня” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь **** тоот харилцах дансанд Хөгжлийн банкнаас тус төслийг хэрэгжүүлэхэд зориулж, зээлийн баталгаа болгон байршуулж битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалан Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах “Ня” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн банк болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын “Зөвшөөрөл олгох тухай” хамтарсан мэдэгдлийг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлж, уг мэдэгдлээр Хөгжлийн банкнаас “Шин” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд зээлийн баталгаа болгон байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, “Ня” ХХК-д 18,100,000,000 төгрөгийн эсхүл түүнтэй тэнцэх ам.долларын зээл олгох зөвшөөрлийг,

2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөгжлийн банк болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын “Зөвшөөрөл олгох тухай” хамтарсан мэдэгдлийг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлж, уг мэдэгдлээр “Хөгжлийн банкнаас “Шинг” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, Худалдаа хөгжлийн банкин дахь **** тоот харилцах дансанд зээлийн баталгаа болгон байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалан, “Ня” ХХК-д өмнө олгосон 18,100,00,000 төгрөгийн зээл дээр нэмж 8,200,000,000.00 төгрөгийн зээл буюу нийт 26,300,000,000 төгрөгийн эсхүл түүнтэй тэнцэх ам.долларын зээл олгох зөвшөөрлийг,

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөгжлийн банк болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын “Зөвшөөрөл олгох тухай” хамтарсан мэдэгдлийг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлж, уг мэдэгдлээр Хөгжлийн банкнаас “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, Худалдаа хөгжлийн банкин дахь **** тоот харилцах дансанд зээлийн баталгаа болгон байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, “Ня” ХХК-д өмнө олгосон 26,300,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний ам.долларын зээлийг 5,450,000,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлж зээл олгох зөвшөөрлийг тус тус олгож, “Ня” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

31. Шүүгдэгч Б.А нь Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага, зохицуулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, бусадтай бүлэглэж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, “Чи” банкинд 25,000,000,000 төгрөгийг, 365 хоногийн хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй байршуулах тухай “Мөнгөн хадгаламж байршуулах татан төвлөрүүлэх, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэр”-ийн хуудсыг боловсруулж, “Чи” банкинд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 25,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

32. Шүүгдэгч О.Б нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин:

32.1. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банк, “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний 197,959 ам.доллар /490,929,609.80 төгрөг/-ын санхүүжилтийг олгуулахаар,

 “Ги” ХХК-иас төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг хүргүүлснийг тус банкнаас хүлээн авч, судлаад Хууль зүйн болон, Эрсдэлийн дүгнэлтээр “...Өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад,

Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан З-ГИ-ЗҮ 2017-208 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэсний улмаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгож “Ги” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 490,929,608.80 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

32.2. Бусадтай урьдчилан үсгэж тохиролцон бүлэглэж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-ийн “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулагдах 33,000,000,000 төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд “барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн дахин гаргах” гэсэн хууль бус үүрэг чиглэлийн дагуу, хийх ёсгүй үйлдэл хийж,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас “В” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 33,151,574,411 төгрөг болгон нэмэгдүүлж, “барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан” гэсэн “Барьцаа хөрөнгийн үнэлгээ”-ний тайланг, мөн өдөр 1/19/059 дугаартай “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Төслийн санхүүжилт, зээлийн газрын боловсруулсан зээл олгох саналыг дэмжихэд татгалзах зүйлгүй гэсэн “Эрсдэлийн дүгнэлт”-ийг тус тус Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шаардлага хангасан байдлаар гаргаж, “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 33,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

33. Шүүгдэгч Э.Э нь Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын Гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Ин” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Ө нарын Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах шаардлага хангаагүй “Экспортын наамал дүнз, Евро стандартын угсармал модон барилга үйлдвэрлэх” төсөлд зориулж, Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусадтай бүлэглэж,

Өөрийн найз Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын, Тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ж.Г-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нөлөөлж, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нарт хууль бусаар нөлөөлөх байдлаар Хөгжлийн банкнаас “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулж 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулж, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “****” салбарын орчимд Б.Б, Ч.Ө-аас 179,000 ам.долларыг буюу 435,507,000 төгрөгийг бэлнээр авч, Ж.Г-т дамжуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

34. Шүүгдэгч Ч.О нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ:

Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж,  Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэ” ХХК-д зээл олгох тухай”  тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

35. Шүүгдэгч Ч.Н нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ:

Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэ” ХХК-д зээл олгох тухай тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

36. Шүүгдэгч М.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ:

Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэ” ХХК-д зээл олгох тухай тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

37. Шүүгдэгч Б.Н нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ:

Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэ” ХХК-д зээл олгох тухай  тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

38. Шүүгдэгч Б.Л нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ:

Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэ” ХХК-д зээл олгох тухай тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

39. Шүүгдэгч Р.Б нь Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК нь Хөгжлийн банкинд гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа, “Бэ” ХХК нь ...2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй, Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларыг олгохыг дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

40. Шүүгдэгч М.З нь Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК нь Хөгжлийн банкинд гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа “Бэ” ХХК нь ...2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй. Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларыг олгохыг дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

41. Шүүгдэгч Г.Д нь Хөгжлийн банкны Хяналт, захиргааны газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа: “Бэ” ХХК нь 2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй, Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэ” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

42. Шүүгдэгч Г.О нь Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа “Бэ” ХХК нь 2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй, Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэ” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

43. Шүүгдэгч Б.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа “Бэ” ХХК нь 2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй, Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэ” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

44. Шүүгдэгч Д.Б нь “Мо” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар ажиллаж байхдаа:

44.1. Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангуулалгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Хөгжлийн банкны тухай хууль зөрчиж, “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй Наайлын орон сууцны хороолол барих төсөлд барьцаа хөрөнгийн үнэлгээнд уялдуулан 5,800,000,000 хүртэл төгрөгийг олгохыг шийдвэрлэсэн,

“Мо” ХХК-д нийт 5,800,000,000 төгрөгийн зээлийг олгож, “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь “Мо” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл гаргуулахаар нэг нутгийн, танилын харилцаатай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын дарга, нийтийн албан тушаалтан Б.Б Хөгжлийн банкны байранд уулзаж, “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй На айлын орон сууцны хороолол барих төсөлд 5,800,000,000 төгрөгийн зээлийг олгуулах, санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

44.2. Хөгжлийн банкнаас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 957,851,430 төгрөгийн, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1,628,725,333 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 813,274,667 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,236,500 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,841,912,070 төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож, нийт 5,800,000,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэгт,

45. Шүүгдэгч Ц.Б нь “Монгол Ус” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хахууль өгөгч “Ха” ХХК болон Ц.Б нарын “Ха” ХХК-ийн **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд **** дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн орчимд Ц.Б-ээс Х.Б-аар дамжуулан өөрийн ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

46. Шүүгдэгч Г.Ц нь өөртөө давуу байдал олж авах санаа зорилгоор нийтийн албан тушаалтанд хууль бусаар нөлөөлж,

46.1. 2017  оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 3 удаагийн санхүүжилтээр 15,000,000,000 төгрөгийг олгож, “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нийтийн албан тушаалтнуудыг зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

46.2. “Пи” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас  2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 15,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг авч, ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт,

47. Шүүгдэгч Ё.Д нь Эрүүгийн 2002002950138 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр **** дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын “Б” байрны 102 тоот албан өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...**** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцыг төрсөн ах Ё.Б-ээс өрөндөө 250,000,000 төгрөгт тооцож авсан. Байрны төлбөрт мөнгө шилжүүлээгүй, зээлсэн мөнгөндөө тооцож, өрөндөө төрсөн ах Ё.Б-ийн **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцыг авсан юм. Манай нөхөр бид хоёр ахаас авсан **** дүүргийн **** дүгээр хороо, **** 5 тоот орон сууцанд амьдраагүй. Яагаад гэвэл манай хүүхэд ****-р сургуульд сурдаг байсан бөгөөд сургуулиасаа шилжихгүй гээд, мөн миний ажил хол болчих гээд зарахаар болж, үнэгүй.мн сайт дээр манай нөхөр зарах гээд зар тавьсан. Яг хэзээ зар тавьсныг санахгүй байна. Зараар зарагдахгүй байсан. Манай ах Ё.Б, манай найз байр сураад байх шиг байна, зар тавиад зарагдахгүй байгаа бол манай найзтай уулзаад үз гээд манай нөхөр тэгсэн ч яах вэ гээд найзтай нь уулзсан байх, тэгээд тэр хүнд гэрээ контракт хийгээд зарсан, зараад нэрээ шилжүүлсэн гэсэн үг. Га гэдэг хүн шиг санагдаад байна. Манай нөхөр тэр хүнтэй гэрээ хийж зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг нь сайн мэдэхгүй, он, сар, өдрийг нарийн сайн мэдэхгүй байна. Мөнгөө бэлнээр хүлээж авсан байсан байх аа. Дээр мэдүүлсэнчлэн байрны төлбөрт 100 гаруй сая төгрөгийг аваад дансандаа хийчихсэн байгаа, үлдсэн мөнгийг аваагүй байгаа. Би тэгээд ахын найз болохоор нь хоорондоо тохироод өгчих байлгүй гэж бодоод шамдуулахгүй байгаа юм...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

48. Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн 2002002950138 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын “Б” байрны **** тоот албан өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Улсын Их хурлын гишүүн Ё.Б-тэй надад ерөөсөө ямар ч холбоо байхгүй. Би танихгүй. Би уулзаж үзээгүй...” гэж,

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын “Б” байрны **** тоот албан өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Улсын Их хурлын гишүүн Ё.Б-ийн жолооч Н.Б-ыг би танихгүй...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

49. Шүүгдэгч Ц.Б нь “Н” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа:

49.1. Хөгжлийн банкнаас зээл авах ашиг сонирхлын үүднээс найз нөхдийн харилцаатай тус банкны дэд бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ч.М-ыг Хөгжлийн банкны тухай хууль, Хөгжлийн банкны Зээлийн бодлогыг тус тус зөрчиж, Зээлийн удирдлагын хорооны гишүүний бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Н” ХХК-ийн Хөгжлийн банкинд ирүүлсэн зээлийн хүсэлтэд холбогдох судалгаа, шинжилгээг хийж байсан Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, ахлах мэргэжилтэн Л.А, мэргэжилтэн Ц.Б нарт албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан, “...Зээлийг яаралтай судлах гэсэн чиглэлийг өгч байсан, ...төслийн шинжилгээ болон төслийн танилцуулгыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн, ... Ч.М-ын зүгээс ТЭЗҮ дээр юу гэж байна, тэрүүгээр нь боломжит бүх тооцоог нь хийж өгөөрэй гэсэн үүрэг өгсөн...” хууль бус үүрэг чиглэлийг өгч, улмаар зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, мөн алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хувьцаа эзэмшигч нь эргэлзээтэй болон муу зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн ангилалд бүртгэлтэй байсан зэрэг Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-ийн төсөлд зориулж зээл олгох танилцуулгыг Хөгжлийн банкны хурлын өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хурлаар гүйцэтгэх захирал Б.Ба, дэд захирал Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Б.Д, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, ерөнхий эдийн засагч Д.Д нарын хамтаар хэлэлцэж, зээл олгохыг дэмжиж, 2017/67 дугаартай дүгнэлтийг гаргаж,

Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлж “Н” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Ч.М-ыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, хатгагчаар хамтран оролцсон,

49.2. Өөртөө болон “Н” ХХК-ийн Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулж давуу байдал бий болгох зорилгоор Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт Зээлийн газрын ахлах мэргэжилтэн, Зээлийн удирдлагын хорооны нарийн бичгийн дарга Л.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр “****” хотхоны гадна 19 цагийн үед 1,000 ам.доллар, Монтбланк /MontBlanc/ брэндийн 1,240,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхгийг тус тус хахууль өгсөн,

49.3. Өөртөө болон “Н” ХХК-ийн Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулж...давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэрүүн дэд дарга, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн ордон”-д байх Б.Д-ын албан өрөөндөө 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Mont Blanc брэндийн хэтэвчийг хахууль өгсөн,

49.4. Өөртөө болон “Н” ХХК-ийн Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулах, авахад дэмжлэг үзүүлж давуу байдал бий болгох зорилгоор найз Их Хурлын гишүүн Ё.Б-т бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн жолоочоор дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангарди ордон”-ийн хойд талын авто зогсоол дээр бэлэн 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль өгсөн,

49.5. “Ха” ХХК-ийн хувьцааг өөрийн төрсөн дүү Ц.Н-ийн нэр дээр бүртгүүлсэн байхдаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Х.Б-тай санаатай нэгдэж, төлөвлөн “Ха” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй **** аймгийн **** сумын нутагт орших МУ-020732 тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулж, өөртөө болон “Ха” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Мон” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Х.Б дамжуулан Ц.Б-ны ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

49.6. Хөгжлийн банкнаас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13,400,000 ам.доллар, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 7,600,000 ам.доллар буюу нийт 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж буюу банк бус санхүүгийн байгууллагад болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт,

50. Шүүгдэгч Ц.Ц нь Их Хурлын гишүүн Ё.Б нь **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцыг өөрийн найз Ж.Г-т худалдаж, 2021 оны 04 дүгээр сард байр худалдсаны төлбөр 80,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байхад, мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр **** дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын “Б” байрны 106 тоот албан өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа:

“...Би **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцыг 3.Т-ээс авсан. Энэ байрыг амьдрах зорилгоор худалдаж авсан. Хэзээ, хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Би энэ 250,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дансаар өгөөгүй. Австралид мөнгө цуглуулсан, Архангайд хэдэн мал байсан түүнийгээ зарсан. Тухайн үед манай эхнэр санхүү барьдаг байсан, ямар дансанд мөнгөө цуглуулсан талаар эхнэр мэднэ. Мөнгөө дансаар, эсхүл бэлнээр өгсөн билүү сайн санахгүй байна. Бэлнээр өгчихсөн байх. Хаана өгснөө сайн санахгүй байна, арай ч гудамжинд өгөөгүй байх, гэр орондоо л өгөлцөж авалцсан байлгүй дээ, гэхдээ санахгүй байна. Одоо энэ байранд хэн амьдарч байгааг мэдэхгүй байна, би зарчихсан. Зар тавиагүй. Би зарсан хүнээ сайн санахгүй байна. Танил талаараа дамжуулаад байраа зарна гээд таньдаг хүмүүстээ хэлчихсэн байсан, түүний дагуу надтай холбогдоод миний байрыг худалдаж авсан байж магадгүй. Аан тийн нээрээ би үнэгүй.мн сайт дээр зар тавьж байсан, түүний дагуу ч ирсэн байж магадгүй. Одоо тэр хүнээ сайн санахгүй байна. Би тэр хүнд **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцаа 250 сая билүү 300 сая төгрөгөөр зарчихсан юм. Хэдэн төгрөгөөр зарснаа сайн санахгүй байна, ямар ч байсан гайгүй зарчихсан шиг санагдаж байна. Энэ мөнгийг зарсан хүнээсээ бэлнээр 250-300 сая төгрөгийг авсан. Энэ мөнгөө хэрхэн яаснаа сайн санахгүй байна. Би 2012 онд Австрали улсаас ирэхдээ ажил хийж цуглуулсан мөнгөө Монгол Улсад бэлнээр авч ирсэн, энэ мөнгөө 2012 оноос 5 жил бэлнээр хадгалж байгаад энэ байрыг худалдаж авахад зарцуулсан, яг хэдэн австрали доллар байсныг санахгүй байна. Тэгээд дээрээс нь байсан малаа бүгдийг нь зараад мөнгөө нэмээд өгсөн..." гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

51. Шүүгдэгч Х.Б нь бусадтай нэгдэж, түүний “Ха” ХХК-ийн хувьцааг өөрийн төрсөн дүү Ц.Нандинцэцэгийг бүртгүүлсэн байхдаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Ха” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулж, Ц.Б-т болон “Ха” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Мон” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Ц.Б-ны ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт хахуулийн 2,000,000 төгрөгийг түүнд дамжуулан өгч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт,

52. Шүүгдэгч Ш.Б нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд буюу “Мо” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл авч, эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор:

52.1. Мэргэжилтэн Ц.Б, хуульч Т.П, Зээлийн удирдлагын хорооны дарга буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Б, гишүүд болох Д.Ц, Ч.Э, Б.Ч, Д.Д, Б.Б, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Б, гишүүд Ж.О, С.М, Ж.Б, Н.Б, Д.Д нарыг Авлигын эсрэг хууль, Хөгжлийн банкны тухай хууль, Хөгжлийн банкны “Зээлийн бодлого”, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам, Зээлийн үйл ажиллагааны журам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам” зэргийг тус тус зөрчиж,

албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, “Мо” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Эрсдэлийн дүгнэлт” гарсан хугацаанд болон зээлийн хувийн хэрэгт авагдсан Монголбанкны зээлийн мэдээллийн санд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 45 минутын байдлаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан 3,000,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2,715,543,228.05 төгрөгийн зээл муу зээлийн ангилалд,

тус компанийн хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох “Эф” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан 5,000,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,744,380,493.11 төгрөгийн зээл муу зээлийн ангилалд,

“Хишигтэн нүүдэлчин” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан 2,800,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 389,370,871.80 төгрөгийн зээл эргэлзээтэй зээлийн ангилалд хамаарах нийт 3 удаагийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай дүгнэлтээр зээл олгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжиж, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор “Мо” ХХК-д 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээг байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцсон,

52.2. Хөгжлийн банкны тухай хууль, холбогдох журам, зааврыг зөрчиж, мэргэжилтэн, Зээлийн удирдлагын хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хууль бусаар нөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас мөнгө гэдгийг мэдсээр байж авч, “Хөгжлийн банк”, “Мо” ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэг “Техникийн засвар, нарийвчилсан хайгуулын ажилд зарцуулах, үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглох” гэсэн заалтыг зөрчиж, “Голомт банк”, “Чингисхаан” банкнаас авсан зээл болон байгууллага, хувь хүнээс авсан зээлийн төлбөрт нийт 7,880,485,440.14 төгрөгийг зарцуулж, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт,

53. Шүүгдэгч Н.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Зээлийн удирдлагын хорооны зээлийн бодлогыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд “Мо” ХХК-ийн муу зээлийн ангилалд, хамаарал бүхий хуулийн этгээд муу зээлийн ангилалд, зээл эргэлзээтэй зээлийн ангилалд буюу чанаргүй 3 төрлийн зээлийн үлдэгдэлтэй, Хөгжлийн банкны зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй компанид зээл олгохоос татгалзах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “Мо” ХХК-д 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн,

Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

54. Шүүгдэгч Г.С нь өөрийн төрсөн эгч Г.Б-ийн Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр, 

54.1.Ардчилсан хувьсгалын анхдагч гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/1010 дугаартай захирамжаар Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-д эзэмших эрх олгосон **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10,000 м.кв газрыг хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-иас өөрт нь эрх олгосон шийдвэр гараагүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн тус хуулийн этгээдийг төлөөлж “Пи” ХХК-ийн захирал Г.Ц-той 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээгээр тус газар, түүний эзэмших эрхээр хөрөнгө оруулж, тухайн газар дээр орон сууц, үйлчилгээний зориулалттай 16 давхар 4 ширхэг барилгыг барьснаар Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-д 3000 м.кв талбайн өмчлөх эрхийг авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах эрхийг эдлэхээр тохиролцож,

Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-ын эзэмшлийн 10,000 м.кв газар дээр “Пи” ХХК-иар орон сууц бариулах асуудлыг Монголын Ардчилсан Холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 1 дугаартай тэмдэглэлээр “Пи” ХХК-иар орон сууц барьцаалахыг дэмжиж, барилгын ажлын явцыг шалгаж, мэдээлж байхыг өөртөө даалгуулж шийдвэрлүүлэн,

“Пи” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгуудыг бариулж дуусгах санхүүжүүлэх зорилгоор Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-ын эзэмших эрхтэй газрыг Хөгжлийн банкнаас хүссэн зээлийн барьцаанд бариулахыг зөвшөөрсөн шийдвэр бүхий 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/21 дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах тухай” эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэн өөрт олгогдоогүй эрх мэдлийг эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэх замаар Хөгжлийн банк “Пи” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн З-ПО-ЗҮ 2017-186 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б-ПО-ҮХ 2017-187/1 дугаартай барьцааны гэрээний барьцаалбар болгон Хөгжлийн банкнаас олгосон зээлийн санхүүжилтээс “Пи” ХХК-ийн барьж, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эхний 3 блок барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан “Буман залуус” нэртэй орон сууцны хорооллоос “Пи” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 1 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсоны дагуу 10,000 м.кв газрын төлбөрт 35.79 м.кв талбай бүхий 1 өрөө 12 ширхэг орон сууц, 61.9 м.кв талбай бүхий 2 өрөө 4 ширхэг орон сууц, 79.1 м.кв талбай бүхий 3 өрөө 21 ширхэг орон сууц буюу 2.333 м.кв талбай бүхий нийт 37 орон сууцнаас 79.1 м.кв 3 өрөө орон сууцыг “Пи” ХХК-тай Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-ын эзэмшлийн 10,000 м.кв газрын төлбөрт тооцож авсан гэрээг байгуулуулан, өөрийн эцэг Ч-ийн Г, эх Ш-ийн Ц нарт,

35.79 м.кв орон сууцыг Х.Б-ыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдаар ажиллаж байхад нь хэвлэлийн төлөөлөгчөөр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ж-ийн Ц-ийн ээж Г.Д-д тус тус  үнэ төлбөргүй олгосон,

2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд бусад үлдэх 34 орон сууцыг “Пи” ХХК-иар дамжуулан худалдан борлуулах “орон сууц зээлээр худалдах-худалдан авах”, “орон сууц худалдах-худалдан авах”  гэрээг бусадтай байгуулуулж, 4,006,224,000 төгрөгийн орлого өөрт нь бий болох нөхцөлийг бүрдүүлснээс гэрээ байгуулсан иргэдийн орон сууцны төлбөрт “Пи” ХХК-д төлсөн 1,386,894,200 төгрөгөөс 760,077,000 төгрөгийг өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн ХААН банк дахь дансаар хүлээн авч  хувьдаа болон бусдад давуу байдал бий болгон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Ардчилсан Холбоо НҮТББ-д 1,020,420,500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд,

“Пи” ХХК-тай Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-ын эзэмшлийн 10,000 м.кв газрын төлбөрт тооцож авсан 24 орон сууцыг “Пи” ХХК-тай гэрээ байгуулуулан “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад худалдан борлуулах ажлыг гүйцэтгэж тухайн орон сууцанд орсон иргэдээс урьдчилгаа төлбөр болон сар бүр төлөхөөр гэрээнд заасны дагуу эргэн төлөлт хийсэн 219,625,000 төгрөгийг “Пи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х-ийн дансаар дамжуулан ХААН банкинд эзэмшдэг өөрийн ***** тоот дансаараа, мөн байр худалдан авсан иргэдээс 70,431,000 төгрөгийг дээрх өөрийн дансаар, мөн “Бум” хотхоны **** дугаар байрны **** тоот 36.0 м.кв орон сууцыг худалдан авсан иргэн Б.Н-оос 2018 оны 12 дугаар сард 15,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 305,056,000 төгрөгийг авч, шилжүүлэн  санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

54.2. Г.С-ын өөрийн төрсөн эгч Г.Б-ийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж бий болсон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор буюу “Пи” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан “Бум” нэртэй орон сууцны хорооллоос, “Пи” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 1 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсоны дагуу 10,000 м.кв газрын төлбөрт тооцон авсан нийт 37 орон сууцнаас 34 орон сууцны эх үүсвэрийг  “Пи” ХХК-иар 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд бусдад худалдан борлуулсны үр дүнд 4,006,224,000 төгрөгийн орлого өөрт нь бий болох нөхцөлийг бүрдүүлснээс гэрээ байгуулсан иргэдийн орон сууцны төлбөрт “Пи” ХХК-д төлсөн 1,386,894,200 төгрөгөөс 219,625,000 төгрөгийг “Пи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х-ийн дансаар дамжуулан ХААН банкинд эзэмшдэг өөрийн **** тоот дансаараа, мөн байр худалдан авсан иргэдээс 70,431,000 төгрөгийг дээрх өөрийн дансаар, мөн “Бу” хотхоны **** дугаар байрны **** тоот 36.0 м.кв орон сууцыг худалдан авсан  иргэн Б.Н-оос  2018 оны 12 дугаар сард 15,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 305,056,000 төгрөгийг хүлээн авч, эзэмшиж, ашиглан  мөнгө угаасан гэмт хэрэгт,

55. Шүүгдэгч Н.С нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа хууль тогтоомж зөрчин, “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл хөтөлбөр”-ийн хүрээнд “Бэ” ХХК-ийн барьж байсан **** дүүргийн **** дүгээр хороо, ****ын нутаг дэвсгэрт 35 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны “Ё” блокийн 519, 520, 521, 522, 523, 524 дүгээр байрнуудын барилгын ажлын гүйцэтгэлийн явцыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 80 хувийн гүйцэтгэлтэй мэтээр гарган өгч, “Бэ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгож, өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л-ын Т-аас бэлэн 4,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

56. Шүүгдэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө, “...2022 оны 03 дугаар сарын 10-ны үед гэж санаж байна, манай компанийн ерөнхий нягтлан бодогч Т.Б нь намайг ажил дээрээ байхад орж ирээд АТГ-ын шинжээчдээс дутаж байгаа баримтуудыг нэхээд байна аа, эдгээр баримтуудыг нөхөж өгч байгаа юм, манайд өмнө нь бэлэн чекээр кассаас гарсан гүйлгээнүүд юмаа гэхээр нь би өөрт байдаг тамга, тэмдгийг дарж түүнд өгсөн. Эдгээр гүйлгээнүүдийг Т.Б нь хэлэхдээ талийгаач Ц.Б нь БНХАУ-ын иргэдтэй гангийн үйлдвэрт зуух, тоног төхөөрөмж худалдаж авахдаа бэлнээр гүйлгээнүүдийг хийдэг, тэр утгаараа бэлнээр гарсан гүйлгээнүүд байгаа юм гэж тайлбарлаж нэгэнтээ тухайн үед хийгдсэн баримтууд гэж тайлбарлаж байсан бөгөөд нөхөн гаргах шаардлагатай байгаа талаараа хэлсэн, тэгээд дарга /захирал/, мөнгө хүлээн авагч нарын гарын үсэг зурагдаагүй байсан, энэ үед мөнгө авсан хүн болох талийгаач Ц.Б нь байхгүй, аав Б.М нь цагдан хорих ТСАХ авагдсан байхгүй, Ц.Б нь дуудахаар ирдэггүй тул 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 500,000 ам.долларын гүйлгээний дарга захирал Б.М-ийн, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 500,000 ам.долларын гүйлгээний дарга Б.М-ийн гарын үсэг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 200,000,000 төгрөгийн гүйлгээний дарга /захирал/ хэсэгт Ц.Б-ын гарын үсгүүдийг болон мөнгө хүлээн авагч талийгаач Ц.Б-ын гарын үсгүүдийг тэдгээрийн өмнө зурж байсан тушаал шийдвэрүүдийг харж байгаад дуурайлгаж зураад зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулаад ерөнхий нягтлан бодогч Т.Бд өгсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

57. Шүүгдэгч Т.Б нь “Бэ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа:

57.1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Бэ” ХХК-ийн Хөгжлийн банкнаас 2014 онд авсан 2,7 сая ам.долларын, 2017 онд авсан 11,8 сая ам.долларын зээлийн зарцуулалтын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед, өөрийн шууд удирдлага болох “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий захирал Б.М-ийн хууль бус үүрэг чиглэлийн дагуу Төрийн банк дахь “Бэк” ХХК-ийн **** дугаарын данснаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлэн зарлагын гүйлгээ хийж гаргаж авсан 200,000,000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-ын төрсөн дүү Ц.Б-д 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр хүлээн авсан мэтээр “Бэк” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад Ц.Б, Ц.Б нарын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамчаар үйлдсэн,

57.2. Ц.Б-д 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн гэх “Бэ” ХХК-ийн кассын зарлагын ордерыг “домен зуухны гэрээний төлбөрт” гүйлгээний утгатай бичиж, мөнгө хүлээн авсан гэж Ц.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн,

57.3. Ц.Б-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн гэх “Бэ” ХХК-ийн кассын зарлагын ордерыг “домен зуухны гэрээний төлбөрт” гүйлгээний утгатай бичиж, мөнгө хүлээн авсан гэж Ц.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн,

57.4. улмаар Ерөнхий захирал Б.М-өөр гарын үсэг зуруулж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэн хамтран оролцсон гэмт хэрэгт,

58. Шүүгдэгч Б.М нь “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин: 

58.1. “Бэ” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр”-ийн төслийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тус банкны тухай хууль, дүрэм, журмыг зөрчиж Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, Хөгжлийн банкнаас 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК-д олгон, эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг, Удирдах зөвлөлийн даргаар, Ерөнхий захирлаар нь ажилладаг “Бэ” ХХК-ийн “100,000 тонн хүчин чадалтай барилгын арматурын үйлдвэрийг Эрдэнэт хотод барих төслийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн төсөлд шаардлагатай 22,700,000 ам.долларын зээл”-ийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Н.М-д хууль бусаар нөлөөлж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хатгаж хамтран оролцон;

58.2. Гүйцэтгэх захирал Б.Ба, Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М-тай Хөгжлийн банкийг төлөөлж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр З-БГ-ЗҮ 2017-180 дугаартай зээлийн гэрээг “Бэ” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3 удаагийн санхүүжилтээр нийт 11,630,151.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөгийг “Бэ” ХХК-д олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд:

Өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг, Удирдах зөвлөлийн даргаар, Ерөнхий захирлаар нь ажилладаг “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “7 дугаар хорооллын Ё блокт хамаарах 720 айлын орон сууцны 6 барилга, шинээр баригдах 120 айлын 16 давхар 1 барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.долларын  зээлийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Б хууль бусаар нөлөөлж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хатгаж хамтран оролцсон;

58.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлаар зөвлөлийн дарга М.Б, гишүүн Ж.Б, С.М, Д.Д, Ж.О, Ж.Ү нар дэмжиж, 36 дугаартай тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлж, Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулж, “Бэ” ХХК-д 4,500,000 ам.доллар буюу 10,864,305,000 төгрөгийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банк 4,500,000 ам.доллар буюу 10,864,305,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд: 

Өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг, Удирдах зөвлөлийн даргаар, Ерөнхий захирлаар нь ажилладаг “Бэ” ХХК-ийн “Эрдэнэт хот дахь Барилгын арматурын үйлдвэр барих төсөлд эргэлтийн хөрөнгө болох 15,000,000 ам.долларын санхүүжилт”-ийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүн, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал  Б.Чд хууль бусаар нөлөөлж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хатгаж хамтран оролцсон,

58.4. Мөн “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий захирал Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого буюу Хөгжлийн банк, “Бэ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгосон 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн З-БГ-ЗҮ 2017-180 дугаартай зээлийн гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгосон 11,630,151.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгосон 4,500,000 ам.доллар буюу 10,864,305,000 төгрөг, нийт 83,598,816,106.5 төгрөгийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч,

Гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагад тоног төхөөрөмж, ажил гүйцэтгэх гэрээний дагуух төлбөрт, Барилгын арматурын барилгын үйл ажиллагаанд, “Бэ” ХХК болон харилцан хамаарал бүхий компаниудын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, төлбөр, лизингийн төлбөрт, Б.М болон Л.Б нарын эзэмшлийн ХААН банк, Худалдаа хөгжлийн банкны харилцах данснуудад, Төрийн банкны зээлийн хүүгийн төлбөрт, Барилгын үйл ажиллагаа, бэлэн зарцуулалт, дараа тооцоогоор бараа материал, гаалийн тээвэр, томилолт, үйл ажиллагааны зардалд, Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрт, иргэний зээл, зээлийн хүүгийн төлбөрт, хувийн хэрэгцээ зарцуулан ашиглаж мөнгө угаасан,

58.5. Мөн “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий захирал Б.М нь “Бэ” ХХК-ийн Хөгжлийн банкнаас 2014 онд авсан 22,7 сая ам.доллар, 2017 онд авсан 11,8 сая ам.долларын зээлийн зарцуулалтыг анхан шатны баримтуудад үндэслэн шалгах ажиллагааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байх үед “Бэ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Б-аар Төрийн банк дахь “Бэк” ХХК-ийн **** дугаарын данснаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлэн зарлагын гүйлгээ хийж гаргаж авсан 200,000,000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-ын төрсөн дүү Ц.Бо 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр хүлээн авсан мэтээр “Бэк” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад Ц.Б, Ц.Бо нарын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдүүлсэн,

Ц.Б-д 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн гэх “Бэ” ХХК-ийн кассын зарлагын ордерыг “домен зуухны гэрээний төлбөрт” гүйлгээний утгатай бичиж, мөнгө хүлээн авсан гэж Ц.Бо-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдүүлсэн,

Ц.Б-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн гэх “Бэ” ХХК-ийн кассын зарлагын ордерыг “домен зуухны гэрээний төлбөрт” гүйлгээний утгатай бичиж, мөнгө хүлээн авсан гэж Ц.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдүүлсэн, улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгүүлсэн гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

 

59. Шүүгдэгч Г.Б нь Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа, дүү Г.С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр,

 59.1. Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-д эзэмших эрх олгосон **** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10,000 м.кв газрыг хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-иас өөрт нь эрх олгосон шийдвэр гараагүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн тус хуулийн этгээдийг төлөөлж “Пи” ХХК-ийн захирал Г.Ц-той 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээгээр тус газар, түүний эзэмших эрхээр хөрөнгө оруулж, тухайн газар дээр орон сууц, үйлчилгээний зориулалттай 16 давхар 4 ширхэг барилгыг барьснаар Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-д 3000 м.кв талбайн өмчлөх эрхийг авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах эрхийг эдлэхээр тохиролцож,

“Пи” ХХК-иар орон сууц бариулахыг дэмжиж, барилгын ажлын явцыг шалгаж, мэдээлж байхыг өөртөө даалгуулж шийдвэрлүүлэн, “Пи” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгуудыг бариулж дуусгах санхүүжүүлэх зорилгоор Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-ын эзэмших эрхтэй газрыг Хөгжлийн банкнаас хүссэн зээлийн барьцаанд бариулахыг зөвшөөрсөн шийдвэр бүхий 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/21 дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах тухай”  эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэн өөрт олгогдоогүй эрх мэдлийг эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэх замаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн санхүүжилтээс “Пи” ХХК-ийн барьж, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эхний 3 блок барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан “Буман залуус” нэртэй орон сууцны хорооллоос, 35.79 м.кв талбай бүхий 1 өрөө 12 ширхэг орон сууц, 61.9 м.кв талбай бүхий 2 өрөө 4 ширхэг орон сууц, 79.1 м.кв талбай бүхий 3 өрөө 21 ширхэг орон сууц буюу 2.333 м.кв талбай бүхий нийт 37 орон сууц авсан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Ардчилсан Холбоо НҮТББ-д 1,020,420,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

59.2. Өөрийн төрсөн дүү Г.С-тай бүлэглэн хуулийн этгээдийн буюу Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж бий болсон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гэрээ байгуулсан иргэдийн орон сууцны төлбөрт “Пи” ХХК-д төлсөн 1,386,894,200 төгрөгөөс 760,077,000 төгрөгийг өөрийн болон төрсөн дүү Г.С, Г.Б, хамтран амьдрагч Б.Б нарын ХААН банк дахь дансаар хүлээн авч, эзэмшиж, ашиглан мөнгө угаасан,

59.3. “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх олгосон, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг буюу  2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/21 дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах тухай” гэсэн тэргүүтэй, “Монголын Ардчилсан Холбоо”-ны эзэмшлийн **** дүүрэгт байрлах **** дугаар гэрчилгээтэй, 10.000 м.кв газар эзэмших эрхийг Хөгжлийн банкнаас авах “Пи” ХХК-ийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсүгэй, Монголын Ардчилсан Холбоог төлөөлөн гарын үсэг зурах эрхийг “Пи” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Ц, гүйцэтгэх захирал Ц.Х нарт тус тус олгосугай” гэсэн агуулгатай тогтоолыг тус төрийн бус байгууллагын хэвлэмэл маягт, тэмдгийг ашиглан үйлдэж, холбооны Удирдах зөвлөлийн дарга Х.Б-ын гарын үсгийг өөрөө зурж Г.Ц-оор дамжуулан Хөгжлийн банкинд хүргүүлж хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэрэгт,

60. Шүүгдэгч Б.Б нь “Ин” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Ө-тэй хамтран,

60.1. Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах шаардлага хангаагүй “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын наамал дүнз, Евростандартын угсармал модон барилга үйлдвэрлэх” төсөлд зориулж, Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, нийтийн албан тушаалтан болох Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын Гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,

Э.Э-ээр дамжуулан, түүний найз Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын, Тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ж.Г-ийг хатгаж, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нарт хууль бусаар нөлөөлөх байдлаар Хөгжлийн банкнаас “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулж 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч,

Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “****” салбарын орчимд Э.Э-ээр дамжуулан Ж.Г-т 179,000 ам.долларын буюу 435,507,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

60.2. Хөгжлийн банкнаас авсан нийт 1,790,000 ам.доллар /4,344,330,000 төгрөг/-ын зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж буюу банк бус санхүүгийн байгууллагад болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт,

61. Шүүгдэгч Ч.Ө нь /“Ин” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, /Б.Б /“Ин” ХХК-ийн ерөнхий захирал/-тай хамтран,

61.1. Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах шаардлага хангаагүй “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын наамал дүнз, Евро стандартын угсармал модон барилга үйлдвэрлэх” төсөлд зориулж, Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, нийтийн албан тушаалтан болох Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын Гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,

Э.Ээр дамжуулан, түүний найз Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын, Тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ж.Г-ийг хатгаж, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нарт хууль бусаар нөлөөлөх байдлаар Хөгжлийн банкнаас “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл зориулж 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч,

Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “****” салбарын орчимд Э.Э-ээр дамжуулан Ж.Г-т 179,000 ам.долларын буюу 435,507,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

 61.2. Хөгжлийн банкнаас авсан нийт 1,790,000 ам.доллар /4,344,330,000 төгрөг/-ийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж буюу банк бус санхүүгийн байгууллагад болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт,

62. Шүүгдэгч Г.Б нь өөрийн хамаарал бүхий “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мах бэлтгэл, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөлд санхүүжилт авах зорилгоор: 

62.1. Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангаагүй, “СГ” ХХК-д санхүүжилт авах зорилгоор “СГ” ХХК-д зээл олгох тухай тушаалыг гаргуулан,

Улмаар зээлийн гэрээг “СГ” ХХК-тай байгуулж, тус компанид 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх” шийдвэрээр 3,424,833,333 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “харилцах данснаас гүйлгээ хийх” шийдвэрээр 672,000,000 төгрөгийг тус тус олгож, “СГ” ХХК-ийн болон тус компанитай гэрээ байгуулсан харилцагч компаниудын арилжааны банкин дахь данснуудад 4,088,271,250 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж, зээл олголтын шимтгэлд 10,250,000 төгрөг суутгуулан нийт 4,100,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон,

62.2. “СГ” ХХК-д Хөгжлийн банкнаас олгогдсон нийт 4,100,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эзэмшсэн, ашигласан буюу зориулалтын дагуу 1,275,347,082.58 төгрөгийг баримтаар зарцуулж, зөрүү 3,084,721,402.65 төгрөг нь холбогдох зарцуулалтын баримтгүй буюу зориулалт бусаар зарцуулж, ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт,

63. Шүүгдэгч Г.Г нь өөрийн хамаарал бүхий “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мах бэлтгэл, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөлд санхүүжилт авах зорилгоор:

63.1. Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангаагүй “СГ” ХХК-ийн төсөлд санхүүжилт авах зорилгоор тус банкны Зээлийн удирдлагын хорооны гишүүн Хуулийн хэлтсийн захирал Б.Б-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж хууль зүйн дүгнэлтийг гарган,

Улмаар зээлийн гэрээг “СГ” ХХК-тай байгуулж, тус компанид 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “зээлийн гүйлгээ хийх” шийдвэрээр 3,424,833,333 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “харилцах данснаас гүйлгээ хийх” шийдвэрээр 672,000,000 төгрөгийг тус тус олгож, “СГ” ХХК-ийн болон тус компанитай гэрээ байгуулсан харилцагч компаниудын арилжааны банкин дахь данснуудад 4,088,271,250 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж, зээл олголтын шимтгэлд 10,250,000 төгрөг суутгуулан нийт 4,100,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон,

63.2. “СГ” ХХК-д Хөгжлийн банкнаас олгогдсон нийт 4,100,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эзэмшсэн, ашигласан буюу зориулалтын дагуу 1,275,347,082.58 төгрөгийг баримтаар зарцуулж, зөрүү 3,084,721,402.65 төгрөг нь холбогдох зарцуулалтын баримтгүй буюу зориулалт бусаар зарцуулж, ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт,

64. Шүүгдэгч Ц.С нь “Бш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Я.Б-тэй бүлэглэн буюу Хөгжлийн банкнаас зээлийн гэрээний дагуу Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байрлах Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардалд “Бш” ХХК-ийн Хас банкин дахь харилцах данс руу нийт 2,321,015,999.97 төгрөгийн зээлийн санхүүжилт олгогдсоноос 2,311,450,000 төгрөгийг бэлнээр зарлага хийж авсныг Я.Б нь зээлийн зориулалтын дагуу зарцуулсан мэт санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэн эрүүгийн 2202001110051 дугаартай хэрэгт нотлох баримтаар үнэлүүлэхийг санаачилсны дагуу Ц.С нь “Бш” ХХК нь зээлийг зориулалтын дагуу ажил, гүйлгээ, төлбөрийг хийхэд зарцуулсан мэтээр 1 ширхэг 2,311,450,000 төгрөгийн орлогын ордер, 151 ширхэг буюу нийт 1,019,459,537.38 төгрөгийн зарлагын ордер, “Ат” ХХК-ийн 1 ширхэг 863,680,000 төгрөгийн орлогын ордер зэрэг анхан шатны санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэн, улмаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын байранд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгчид гарган өгч ашигласан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

65. Шүүгдэгч Я.Б нь “Бш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.С-тэй бүлэглэн буюу Хөгжлийн банкнаас 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу **** аймгийн **** сумын нутагт байрлах **** шороон ордыг ил аргаар ашиглах төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардалд “Бш” ХХК-ийн Хас банкин дахь **** дугаартай харилцах данс руу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд нийт 2,321,015,999.97 төгрөгийн зээлийн санхүүжилт олгогдсоноос 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 2,311,450,000 төгрөгийг бэлнээр зарлага хийж авсныг Я.Б нь зээлийн зориулалтын дагуу зарцуулсан мэт санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэн эрүүгийн 2202001110051 дугаартай хэрэгт нотлох баримтаар үнэлүүлэхийг санаачилсны дагуу Ц.С нь “Бш” ХХК нь зээлийг зориулалтын дагуу ажил, гүйлгээ, төлбөрийг хийхэд зарцуулсан мэтээр 1 ширхэг 2,311,450,000 төгрөгийн орлогын ордер, 151 ширхэг буюу нийт 1,019,459,537.38 төгрөгийн зарлагын ордер, “Ат” ХХК-ийн 1 ширхэг 863,680,000 төгрөгийн орлогын ордер зэрэг анхан шатны санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэн, улмаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын байранд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгчид гарган өгч ашигласан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж хамтран оролцсон гэмт хэрэгт,

66. Шүүгдэгч Л.Н нь “Га” ХХК-д Хөгжлийн банкнаас 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээл гаргуулж авах гэсэн давуу байдлыг өөртөө болон өөрийн хамаарал бүхий “Га” ХХК-д бий болгох зорилгоор:

66.1. “Га” ХХК-д зээл олгох асуудлыг хэлэлцсэн Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны хуралд тус компанид 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, ашиг сонирхлыг нь гүйцэлдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Б.Ч-д 80,000,000 төгрөгийг **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банк дотор хахууль өгсөн,

66.2. “Га” ХХК-д Хөгжлийн банкнаас олгогдсон нийт 5,043,436,595 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл эзэмшсэн, ашигласан буюу зориулалтын дагуу 3,249,314,964 төгрөгийг баримтаар зарцуулж, 749,630,965 төгрөгөөр “Бар” ХХК-ийн бизнесийн зээлээ төлж, зөрүү буюу 1,111,580,370 төгрөг нь холбогдох зарцуулалтын баримтгүй буюу зориулалтын бусаар зарцуулж, ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт,

67. Шүүгдэгч Н.Б нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, дараах гэмт хэрэгт хамтран оролцсон:

67.1. Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан авто зам, “Эн” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эр” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх” тогтоолын төслийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь албан үүрэг болох:

Улмаар Н.А, Н.Б нараас өгсөн хууль бус үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Ш нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан авто зам, “Эн” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эр” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахтай холбогдуулан эдгээр байгууламжуудын худалдан авах үнийг тогтоох зорилготой ажлын хэсэг байгуулсан.

Үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтээр автозамын өртгийг 122,336,152,483 төгрөгөөр үнэлсэн байхад банкнаас зээл авсантай холбоотой 20,607,370 ам.долларыг нэмж /нэг ам.долларыг 1723,22 төгрөгөөр тооцсон/ тооцох үүргийг өгч, нийт 157,847,184,614 төгрөгөөр, Гашуун сухайт боомтын өргөтгөлийн ажлыг 12,748,295,088 төгрөгөөр тогтоолгосон.

Улмаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М нь 2013 оны 12 дугаар сард Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн автозам, Гашуунсухайт боомтын дэд бүтцийг шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дараа дээрх 2 гэрээний төлбөр 170,595,479,703 төгрөгийг төлөх зорилгоор худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар оруулж Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа учраас эх үүсвэр нэмэгдсэн нөхцөлд Зээлийн хорооны хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн тухайн асуудлыг Зээлийн хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлэлцэж Төлөөлөн удирдах зөвлөлд 1.Вексель бичих, 2.Улсын төсөвт санхүүжилтийг суулгах талаар Засгийн газарт хандан, тогтоол гаргуулах, холбогдох гэрээнүүдийг байгуулах зөвшөөрөл авахаар хандсаны дагуу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар төлбөрийг санхүүжүүлэх тухай Зээлийн хорооны шийдвэрт заасан нөхцөлийг дэмжиж, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусган төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах, зээлийн нөхцөлийг Зээлийн хороогоор дахин хэлэлцэж санхүүжүүлэхийг Н.М-д зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр улсын төсөвт санхүүжилтийг суулгах тогтоол гаргуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн гэрээ байгуулан вексель бичиж 170,595,479,703 төгрөгийн санхүүжилтийг “Эр” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар зээлийн хорооны шийдвэр биелэгдээгүй, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусгах ажлыг зохион байгуулалгүйгээр буюу улсын төсөвт санхүүжилтийг суулгах тухай Засгийн газрын тогтоол гараагүй,  барьцаа хөрөнгө нь хангалттай болоогүй байхад зээлийн хорооны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлуудаар хэлэлцэгдсэн эрсдэлийг өөрийн байгууллагадаа шууд үүрүүлэн Н.А, Н.Б, Б.Ш нараас өгсөн хууль бус үүргийн дагуу Хөгжлийн банкийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.М нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл олгосон нь албан үүрэг болох:

Хөгжлийн банкны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчиж,

2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М-ын зөвшөөрлөөр 170,595,479,703 төгрөгийг “Эр” ХХК-ийн **** тоот данс руу шилжүүлэн “Эн”, “Го” ХХК-иудаас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авч Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулж буюу “Го” ХХК, “Эн” ХХК-д зөрүү 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон, энэ гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа үйлдсэн,

67.2. Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг батлан гаргаж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгох давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар “Бэ” ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ:

Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, “Бэ” ХХК-д зээл олгох тухай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр гаргуулан, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нь гарын үсэг зурж баталгаажуулан,

Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг Хөгжлийн банкийг төлөөлөн зээлийн гэрээг байгуулж, Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкин дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

67.3. Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулсан “он дамжин баригдах” замын жагсаалтад 37,231,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүнтэй барьж гүйцэтгэхээр тусгагдсан байсан **** аймгийн ****, ***** сумдын нутагт баригдах “Халзанбүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн 100 км автозамын барилгын ажлыг Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолын төслийн дагуу шийдвэрлэсэн байхад,

Засгийн газрын хуралдааны журмыг зөрчин Засгийн газрын хуралдааны шийдвэр болох 124 дүгээр тогтоол албажин гарах явцад “Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын барилгын ажлыг “шинээр баригдах” авто замын жагсаалтад оруулан, шинээр баригдах бусад 9 зам барилгын ажлын хамт төсөвт өртгийг бичилгүйгээр бодит байдлаас илт зөрүүтэй, зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсны улмаас уг чиглэлийн автозамын гэрээний үнийн дүнг 46,354,405,757 төгрөг болгон нэмэгдүүлж гэрээ байгуулах боломжийг бүрдүүлж “Мо” ХХК-д хууль бус давуу байдал олгож улмаар тус компани нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан үнийн дүнг улсын төсвөөс гаргуулан авч улсын төсөвт 9,123,405,757 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

68. Шүүгдэгч Э.Э нь “Мд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч Х.Б-тэй бүлэглэн Б.Б-ыг нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөгжлийн банкинд төслийн санхүүжилтийн зээл авах хүсэлт гаргасан “Мд” ХХК-ийн зээлийн шинжилгээг хурдан шуурхай хийж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлэхийг зээлийн шинжилгээ хийж буй мэргэжилтнүүдээс байнга шаардаж, мэргэжлийн хороодын санал, дүгнэлт бэлэн боловсруулагдаагүй байхад өөрийн санаачилгаар Зээлийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн,

“Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мон” төсөлд зориулж 29.2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журам шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй, бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан, бэлэн мөнгөний дутагдалд орох эрсдэлтэй, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мон” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүргүүлж, “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд эхний ээлжид байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэхээр 4,000,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр,

“Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд байгуулагдах 14 цехийн санхүүжилтэд зориулж 3,404,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр,

“Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн нэмэлт 30 хуурай сүүний үйлдвэрийн санхүүжилтэд зориулж 7,560,970 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус хийж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан,

68.1. “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б-тэй бүлэглэн, нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны захирал Б.Ба-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн улмаас бий болсон орлого болох 14,964,970 ам.доллар буюу 36,111,684,763 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “Мд” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь **** тоот ам.долларын харилцах данснаас 2017 оны 05 дугаар сарын 16-иас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 13,779,470 ам.доллар, “Ка” ХХК-ийн худалдаа хөгжлийн банк дахь **** тоот ам.долларын дансанд 2017 оны 05 дугаар сарын 16-иас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр 1,162,500 ам.долларыг тус тус шилжүүлэн авч ашиглан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

69. Шүүгдэгч Х.Б нь “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э-тэй бүлэглэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба-ыг нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөгжлийн банкинд төслийн санхүүжилтийн зээл авах хүсэлт гаргасан “Мд” ХХК-ийн зээлийн шинжилгээг хурдан шуурхай хийж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлэхийг зээлийн шинжилгээ хийж буй мэргэжилтнүүдээс байнга шаардаж, мэргэжлийн хороодын санал, дүгнэлт бэлэн боловсруулагдаагүй байхад өөрийн санаачилгаар Зээлийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн,

“Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мон” төсөлд зориулж 29.2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журмыг зөрчин Зээлийн хорооны “Мд” ХХК-д 4 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэх хуралд “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд эхний ээлжид байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэхээр 4,000,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр,

“Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мон” төслийн хүрээнд байгуулагдах 14 цехийн санхүүжилтэд зориулж 3,404,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр,

“Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мон” төслийн нэмэлт 30 хуурай сүүний үйлдвэрийн санхүүжилтэд зориулж 7,560,970 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус хийж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан,

69.1. “Мд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э-тэй бүлэглэн нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны захирал Б.Ба-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн улмаас бий болсон орлого болох 14,964,970 ам.доллар буюу 36,111,684,763 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “Мд” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь **** тоот ам.долларын харилцах данснаас 2017 оны 05 дугаар сарын 16-иас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 13,779,470 ам.доллар, “Ка” ХХК-ийн худалдаа хөгжлийн банк дахь **** тоот ам.долларын дансанд 2017 оны 05 дугаар сарын 16-иас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр 1,162,500 ам.долларыг тус тус шилжүүлэн авч ашиглан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

70. Шүүгдэгч О.Х нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин:

70.1. “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мон” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ;

Хөгжлийн банкны тухай хууль дүрэм, журам, зээлийн хорооны дүгнэлтийг тус тус зөрчиж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаар тушаалын дагуу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 ам.доллар буюу 9,646,400,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-111 дугаар тушаалын дагуу 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.доллар буюу 8,127,186,160 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/320 дугаар тушаалын дагуу 7,560,970 ам.доллар буюу 18,420,564,381 төгрөгийг тус тус “Мд” ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,194,150,541 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан”,

70.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүн Б.Б, Б.М, Ж.О, гишүүнээр томилогдоогүй Д.Д, Ж.Ү, Д.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, Зээлийн бодлого, үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Н” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ:

Тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, зээлийн материалтай урьдчилан танилцаж бичгээр санал өгөөгүй атлаа 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэж огноолсон санал авах хуудасны “Тогтоолын төслийг зөвшөөрсөн эсэх” хэсэгт зөвшөөрсөн гэж гарын үсэг зурсан, мөн Б.Д-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож, гишүүний эрх, үүрэг үүсээгүй Д.Д, Ж.Ү, Д.Б нарыг дуудан ирүүлж, хуралд оролцуулан хууль бус ирц бүрдүүлж, Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангаагүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн,

Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 60 дугаартай тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэж огноолон, гүйцэтгэх захирал Б.Ба нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр З-НВЦ-ЗҮ 2017/134 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

71. Шүүгдэгч О.Б нь өөрийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг “К” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл авах ашиг сонирхлын үүднээс:

71.1. “К” ХХК-ийн хэрэгжүүлэх “Орч” 220 айлын орон сууцны төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 02 дугаар сарын 13, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн хорооны хурлаар Б.Ба, Ч.Э, Ч.М, Б.Ч, Я.С, Б.Б, Д.Ц нарын хамтаар хэлэлцэж,  улмаар Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтээр Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагуудыг хангахгүй “К” ХХК-ийн **** дүүргийн **** дүгээр хороонд хэрэгжүүлэх “Орч” төслийн 1 дүгээр үе шатанд шаардлагатай 2,820,000,000 төгрөгийн зээлийг жилийн 11.89 хувийн хүүтэйгээр, хэсэгчлэн олгохыг дэмжиж, зээлийн гэрээний дагуу “К” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “К” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний буюу 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

71.2. “К” ХХК-ийн Хөгжлийн банкинд ирүүлсэн зээлийн хүсэлтэд холбогдох судалгаа, шинжилгээг хийж байсан Хөгжлийн банкны Байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Б-д албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан хууль бус үүрэг чиглэлийг өгч, улмаар Ц.Б нь зээлийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах явцдаа “К” ХХК нь зээлийн зарцуулалтын талаарх баримтаа бүрэн гүйцэт, үнэн зөв ирүүлээгүй, арилжааны банк дахь харилцах дансны мэдээллийг шалгуулаагүй, зээлийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан буюу зээлийн гэрээнд зааснаар 2 дахь ээлжийн санхүүжилтийг олгох боломжгүй, зээлийн олголтыг зогсоох, гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “2 дахь ээлжийн санхүүжилтийг олгох боломжтой” гэсэн агуулга бүхий төсвийн гүйцэтгэл, зээлийн зарцуулалтын тайланг боловсруулж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “К” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь **** тоот харилцах дансанд үлдэгдэл санхүүжилт болох 564,000,000 төгрөгийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал олгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцсон,

71.3. Хөгжлийн банкнаас шилжүүлсэн нийт 2,820,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор харилцах данснаас бэлнээр гарган авч, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, арилжааны банкнууд дахь чанаргүй зээлийг төлж барагдуулах зэргээр ашиглаж, мөнгө угаасан,

71.4. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн уулзалт, байцаалтын хэсгийн **** тоот өрөөнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг буюу тус өдөр өөрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг 1 хуудас баримтыг урж, устгасан гэмт хэрэгт,

72. Шүүгдэгч Б.Ц нь Хөгжлийн банкны Дотоод хяналтын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хууль, Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журмыг тус тус зөрчиж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-тэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, Х.Г-ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Б-ийн үүсгэн байгуулсан “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Эн” ХХК-ийн “Ух” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас олгосон 33,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор,

“В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Х, ерөнхий нягтлан бодогч Х.Л нартай зээлийн гэрээний хавсралтаар баталсан “Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох, үндсэн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөх, зээлийн хүүгийн төлбөрийн хугацааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөх” гэсэн өөрчлөлтийг оруулж, гарын үсэг зурж баталгаажуулан, өөрт олгогдоогүй эрх эдэлж, хийх ёсгүй үйлдэл хийсний улмаас,

“В” ХХК-ийн Хөгжлийн банк дахь **** тоот дансанд 33,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг шилжүүлж, улмаар зээлийн гэрээнд заасан “Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банкинд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчиж,

“В” ХХК-ийн Хөгжлийн банкинд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцаа хөрөнгөөс 29,526,450,213.00 төгрөгийн барьцаа хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 33,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 33,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

73. Шүүгдэгч П.М нь өөртөө давуу байдал олж авах санаа зорилгоор нийтийн албан тушаалтан Ч.Э-д  хууль бусаар нөлөөлж, “Ги” ХХК-ийн захирал П.М-ийн хууль бусаар зээл, санхүүжилт авах  ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Ги” ХХК-ийн “Ха төсөлд 4,900,000,000 төгрөгийн зээл олгох асуудлыг хэлэлцэж,

Хөгжлийн банкны тухай хуульд заасан хангагдаагүй шаардлагыг зээлийн гэрээний заалт болгон оруулж, “Ги” ХХК-ийн “Хаягдал батарей дахин боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд 4,900,000,000 төгрөгийн зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргаж,

Улмаар “Ги” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 101,947,906.98 иентэй тэнцэх хэмжээний 800,000 ам.доллар, /2,203,094,269.84 төгрөг/-ын, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гүйлгээ хийх шийдвэрээр 99,693,000 иентэй тэнцэх хэмжээний 900,000 ам.доллар /2,193,246,000 төгрөг/-ын санхүүжилтийг “Ги” ХХК өмнө авсан зээлийн зарцуулалтын талаар баримтаа гаргаж ирүүлээгүй байхад олгон, давуу байдал бий болгосон,

Мөн Хөгжлийн банк, “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний 197,959 ам.доллар /490,929,609.80 төгрөг/-ын санхүүжилтийг олгуулах  зорилгоор, “Ги” ХХК-иас Хөгжлийн банкинд төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг хүргүүлснийг тус банкнаас хүлээн авч, судлаад хууль зүйн болон, эрсдэлийн дүгнэлтээр “...өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн эрсдэлийн, хууль зүйн болон бусад мэргэжлийн дүгнэлтийг холбогдох анхан шатны нэгжийн удирдлага танилцуулах гэснийг тус тус зөрчин,

Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Ги” ХХК-ийн хооронд байгуулсан З-ГИ-ЗҮ 2017-208 тоот зээлийн гэрээд  “228,758,168.93 иенийн зээлийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлж дуусна. Тус гэрээгээр зээлийн хүүгийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр, зээлийн үндсэн төлбөрийг 2019 оны 01 дүгээр  04-ний өдрөөс эхлэн сар бүр тэнцүү дүнгээр төлнө” гэж өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Ги” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгож үргэлжилсэн үйлдлээр “Ги” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,881,220,652.42 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нийтийн албан тушаалтнуудыг зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

73.2. Хөгжлийн банкнаас нийт 223,606,437.62 иенийн буюу 4,881,220,652.42 төгрөгийн зээлийн санхүүжилтийг авахдаа Хөгжлийн банкны тухай хууль, холбогдох журам, зааврыг зөрчиж, Зээлийн удирдлагын хорооны гишүүдэд Ч.Э-аар дамжуулан  хууль бусаар нөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж, ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт,

74. Шүүгдэгч Ц.У нь “Ня” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас “Төсөл хэрэгжүүлэгчийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шаардлагад нийцүүлэх” зорилгоор Худалдаа хөгжлийн банк дахь дансанд битүүмжтэйгээр байршуулсан 24,850,000 ам.долларыг арилжааны банкинд барьцаалж, зээл авах ашиг сонирхлын үүднээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нарыг Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд заасныг тус тус зөрчиж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дугаартай тогтоолоор “битүүмжтэйгээр байршуулсан 24.850,000 ам.долларыг барьцаалан 18,1 тэрбум төгрөг хүртэлх зээл авах зөвшөөрөл олгох”, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор “24,850,000 ам.доллар хүртэлх хөрөнгийг барьцаалан зээл авах зөвшөөрөл олгох,”-ыг тус тус гүйцэтгэх удирдлага буюу Н.М-д зөвшөөрч,

Улмаар гүйцэтгэх захирал Н.М нь Худалдаа хөгжлийн банкин дахь **** тоот харилцах дансанд зээлийн баталгаа болгон байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, “Ня” ХХК-д 18,100,000,000 төгрөгийн эсхүл түүнтэй тэнцэх ам.долларын зээл олгох зөвшөөрлийг,

Худалдаа хөгжлийн банкин дахь **** тоот харилцах дансанд зээлийн баталгаа болгон байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалан, “Ня” ХХК-д өмнө олгосон 18,100,000,000 төгрөгийн зээл дээр нэмж 8,200,000,000.00 төгрөгийн зээл буюу нийт 26,300,000,000 төгрөгийн эсхүл түүнтэй тэнцэх ам.долларын зээл олгох зөвшөөрлийг,

Худалдаа хөгжлийн банкин дахь 470006080 тоот харилцах дансанд зээлийн баталгаа болгон байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, “Ня” ХХК-д өмнө олгосон 26,300,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний ам.долларын зээлийг 5,450,000,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлж зээл олгох зөвшөөрлийг тус тус олгож,

“Ня” ХХК нь дээрх зөвшөөрлүүдийн дагуу Хөгжлийн банкнаас “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, зээлийн баталгаа болгон Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, Худалдаа хөгжлийн банкнаас нийт 18,341,707.64 ам.долларын буюу 36,783,434,234.42 төгрөгийн зээлийг авч, “Ня” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

74.1. “Хөгжлийн банкнаас “Шин” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, зээлийн баталгаа болгон Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, Худалдаа хөгжлийн банкнаас авсан 18,341,707.64 ам.долларын буюу 36,783,434,234.42 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт,

75. Шүүгдэгч Д.Д нь нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин:

75.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцохдоо, тус зөвлөлийн хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад хурлын ирц бүрдсэн мэтээр хуралдаж, Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн дүгнэлт, саналыг үндэслэн, зээлийн шаардлагуудыг хангахгүй байгааг мэдсээр байж Хөгжлийн банкнаас “Бэ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн,

Хөгжлийн банкнаас зээлийн гэрээг “Бэ” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу 3 удаагийн санхүүжилтээр нийт 11,630,151.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөгийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

75.2. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцож, зөвлөлийн дарга М.Б, гишүүд болох Ж.Б, С.М, Ж.О, Ж.Ү, нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

“Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн  эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ тус банкны тухай хууль, дүрэм, журмыг зөрчиж “Бэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б, Санхүү, эдийн засаг, бүртгэлийн газрын захирал Т.Б, “Бм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э, “Бү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нартай зээлийн гэрээ байгуулж, Хөгжлийн банкинд 10,864,305,000.00 төгрөг /4,500,000 ам.доллар/-ийн их хэмжээний хохирол учруулсан,

75.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Б, гишүүн Ж.Б, Н.Б, Ж.О, С.М нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны зээлийн бодлогыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэн, Хөгжлийн банкнаас “Мо” ХХК-д зээл олгох зорилгоор буюу хувьцаа эзэмшигч Ш.Б-ийн ашиг сонирхлын үүднээс зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй компанид зээл олгохоос татгалзах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр “Мо” ХХК-д 15,000,000,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч,

Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

75.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүн Б.Б, Ж.Ү, Д.Д, Д.Б, Б.М нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, “Мм” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мах” төслийг зээлийн хүсэлттэй танилцаад гэрээ байгуулах, зээл олгох эрхийг гүйцэтгэх удирдлагад олгохыг дэмжсэн санал өгч, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Мм” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан нийт 31,896,957,843.43 төгрөгийг шилжүүлж “Мм” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

75.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д гишүүд Ж.О, Ж.Ү, Б.М, Б.Б нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

 “Пи” ХХК-ийн захирал Г.Ц-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, зээл олгох хуулийн шаардлага хангаагүй төслийг санхүүжүүлэх талаар  гаргасан хууль бус, зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн барилга дахин төлөвлөлтөд хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пи” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж 15,000,000,000 төгрөгийн зээлийг тусгай нөхцөл шаардлагуудыг бүрэн хангуулж олгохыг даалгаж шийдвэрлэж, 3 удаагийн санхүүжилтээр 15,000,000,000 төгрөгийг олгон “Пи” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

75.6. Мөн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдоогүй байхдаа нийтийн албан тушаалтан буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүн Б.Б, Б.М, О.Х, Ж.О, гишүүнээр томилогдоогүй байсан Ж.Ү, Д.Б нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

Хөгжлийн банкны дүрэм, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн дүгнэлтийг үндэслэн “Н” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ, Хөгжлийн банкны тухай хууль, журмыг зөрчиж, зээлийн материалтай урьдчилан танилцалгүй, хууль бус ирц бүрдүүлж зээлийн шаардлагыг хангаагүй, “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч, улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс эрх олгосны дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

76. Шүүгдэгч Х.Г нь өөрийн үүсгэн байгуулсан “Гл” ХХК-иар дамжуулан хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Б-ийн үүсгэн байгуулсан “В” ХХК-ийн 98 хувийн хувьцааг эзэмшиж, “В” ХХК-д “Эн” ХХК-ийн “Ух” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны дарга Г.А-д хууль бусаар нөлөөлж,

“В” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулагдах 33,000,000,000 төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж,

“В” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, зээл олгохыг дэмжин, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөл авахаар дүгнэлт гаргаж, Зээлийн удирдах хорооны дүгнэлтийг танилцуулж, уг хурлаар “В” ХХК-д 33,000,000,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн тогтоол гаргуулсан,

Мөн “В” ХХК-тай “33 тэрбум төгрөгийг жилийн 12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай олгох” зээлийн гэрээ байгуулж, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталсан боловч зээлийн санхүүжилтийг “В” ХХК-д түргэн хугацаанд олгох зорилгоор, гүйцэтгэх захирлын тушаалаар “Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх” эрхийг хууль бусаар олгож,

“33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох” гэсэн өөрчлөлтийг оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 80 дугаартай тогтоол болон “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай зээлийн гэрээнд заасан “Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банкинд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчиж,

“В” ХХК-ийн Хөгжлийн банкинд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29,526,450,213 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад, нийт 3 удаагийн гүйлгээгээр 33,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 33,000,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

77. Шүүгдэгч Г.А нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжуудыг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Х.Г-ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Б-ийн үүсгэн байгуулсан “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Эн” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор,

Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн дахин гаргах гэсэн хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж,

Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар дээрх танилцуулга, дүгнэлтүүдийг хэлэлцүүлж, зээл олгохыг дэмжин, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөл авахаар дүгнэлт гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, уг хурлаар “В” ХХК-д зээл олгохыг зөвшөөрсөн тогтоол гаргуулсан,

Мөн зээлийн санхүүжилтийг “В” ХХК-д түргэн хугацаанд олгох зорилгоор, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-244 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар “Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Ц-д Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх” эрхийг хууль бусаар олгож, Б.Ц нь гүйцэтгэх захирлаас эрх олгосны дагуу Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын эрх, үүргийг хавсран гүйцэтгэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарьт “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох” гэсэн өөрчлөлтийг оруулж, зээлийн гэрээнд заасан “Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банкинд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчиж,

“В” ХХК-ийн Хөгжлийн банкинд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29,526,450,213 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад, нийт 3 удаагийн гүйлгээгээр 33,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

78. Шүүгдэгч Ё.Б нь Монгол Улсын Их хурлын гишүүнээр буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Их хурлын тухай хууль, 2002 оны Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасныг тус тус зөрчиж, найзын харилцаатай хахууль өгөгч “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ийн “...Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Их Хурлын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй, Хөгжлийн банкнаас “Н” ХХК-ийг зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Ц.Б-ээс 100,000 ам.долларын буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан,

Мөн орон сууц, авто зогсоолыг иргэн Б.Ганбаатараас бэлнээр 320,000,000 төгрөгөөр, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг БНХАУ-ын иргэн /До/-ээс бэлнээр 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан боловч Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахдаа “орон сууц, авто зогсоолыг нийт 250,000,000 төгрөгөөр, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан” гэж худал мэдүүлж, орон сууц худалдан авсан 320,000,000 төгрөг, тээврийн хэрэгсэл худалдаж авахад эх үүсвэр тодорхойгүй 73,000,000 төгрөг, нийт 393,000,000 төгрөгийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт,

79. Шүүгдэгч Н.А нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан авто зам, “Эн” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эр” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх” тогтоолын төслийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь албан үүрэг болох,

Улмаар Н.А, Н.Б нараас өгсөн хууль бус үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Ш нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан автозам, “Эн” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эр” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахтай холбогдуулан эдгээр байгууламжуудын худалдан авах үнийг тогтоох зорилготой ажлын хэсэг байгуулсан.

Үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтээр автозамын өртгийг 122,336,152,483 төгрөгөөр үнэлсэн байхад банкнаас зээл авсантай холбоотой 20,607,370 ам.долларыг нэмж /нэг ам.долларыг 1723,22 төгрөгөөр тооцсон/ тооцох үүргийг өгч, нийт 157,847,184,614 төгрөгөөр, Гашуун сухайт боомтын өргөтгөлийн ажлыг 12,748,295,088 төгрөгөөр тогтоолгосон.

Улмаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М нь 2013 оны 12 дугаар сард Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн автозам, Гашуунсухайт боомтын дэд бүтцийг шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дараа дээрх 2 гэрээний төлбөр 170,595,479,703 төгрөгийг төлөх зорилгоор худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар оруулж Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа учраас эх үүсвэр нэмэгдсэн нөхцөлд Зээлийн хорооны хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн тухайн асуудлыг Зээлийн хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлэлцэж Төлөөлөн удирдах зөвлөлд 1.Вексель бичих, 2.Улсын төсөвт санхүүжилтийг суулгах талаар Засгийн газарт хандан, тогтоол гаргуулах, холбогдох гэрээнүүдийг байгуулах зөвшөөрөл авахаар хандсаны дагуу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар “төлбөрийг санхүүжүүлэх тухай Зээлийн хорооны шийдвэрт заасан нөхцөлийг дэмжиж, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусган төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах, зээлийн нөхцөлийг Зээлийн хороогоор дахин хэлэлцэж санхүүжүүлэхийг Н.М-д зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр улсын төсөвт санхүүжилтийг суулгах тогтоол гаргуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн гэрээ байгуулан вексель бичиж 170,595,479,703 төгрөгийн санхүүжилтийг “Эр” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар зээлийн хорооны шийдвэр биелэгдээгүй, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусгах ажлыг зохион байгуулалгүйгээр буюу улсын төсөвт санхүүжилтийг суулгах тухай Засгийн газрын тогтоол гараагүй,  барьцаа хөрөнгө нь хангалттай болоогүй байхад зээлийн хорооны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлуудаар хэлэлцэгдсэн эрсдэлийг өөрийн байгууллагадаа шууд үүрүүлэн Н.А, Н.Б, Б.Ш нараас өгсөн хууль бус үүргийн дагуу Хөгжлийн банкийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.М нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл олгосон нь албан үүрэг болох:

Хөгжлийн банкны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчиж,

2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М-ын зөвшөөрлөөр 170,595,479,703 төгрөгийг “Эр” ХХК-ийн **** тоот данс руу шилжүүлэн “Эн” ХХК, “Го” ХХК-иудаас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авч Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулж буюу “Го” ХХК, “Эн” ХХК-д зөрүү 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон, энэ гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа үйлдсэн,

79.2. 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж,

Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын хуралдааны журам”-ын 5.1.4, 6.1-д заасныг тус тус зөрчсөн, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг батлан гаргаж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгох давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн, 

Улмаар “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ,

Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөх удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, тус компанийн Эрдэнэт хотод хэрэгжүүлэх төсөлд зээл олгох тухай тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр гаргуулан, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нь гарын үсэг зурж баталгаажуулан,

Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг Хөгжлийн банкийг төлөөлөн зээлийн гэрээг байгуулж, Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

80. Шүүгдэгч Б.Б нь Н.Д-тай зарын дагуу холбогдож өөрийн үеэл ах Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Б-ийн хамтаар 2022 оны 05 дугаар сард “Василевьс” нэртэй Оросын Холбооны Улсаас импортлон оруулж ирсэн азаргыг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож авсан гэх үйл баримт хэрэгт цугларсан гэрч Н.Д, З.И, яллагдагч З.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр **** аймгийн **** хотод байрлах **** аймгийн Цагдаагийн газрын **** тоот албан өрөөнд болон 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газрын **** тоот албан өрөөнд гэрчээр тус тус мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд “...Ж.Б ахтай хамт Н.Д-аас Василевьс нэртэй азаргыг худалдаж авсан зүйл байхгүй...” мэтээр хэргийн бодит байдалтай нийцээгүй худал мэдүүлгийг өгсөн гэмт хэрэгт,

81. Шүүгдэгч “Н” ХХК /2860597 регистрийн дугаартай/-ийг: Тус компанийн ерөнхий захирал Ц.Б-ийн “Н” ХХК-д “...Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулж...давуу байдал бий болгох зорилгоор:

81.1. “Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт Зээлийн газрын ахлах мэргэжилтэн, Зээлийн удирдлагын хорооны нарийн бичгийн дарга Л.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр “****” хотхоны гадна 19 цагийн үед 1,000 ам.доллар, Монтбланк /MontBlanc/ брэндийн 1,240,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхгийг тус тус хахуульд өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

81.2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэрүүн дэд дарга, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн ордон”-д байх Б.Д-ын албан өрөөндөө 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /MontBlanc/ брэндийн хэтэвчийг хахуульд өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

81.3. Найз Их Хурлын гишүүн Ё.Б-т бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн жолоочоор дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангарди ордон”-ийн хойд талын авто зогсоол дээр бэлэн 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

81.4. Хөгжлийн банкнаас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13,400,000 ам.доллар, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 7,600,000 ам.доллар буюу нийт 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулсан, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж банк болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглан мөнгө угаасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

82. Яллагдагч “Ин” ХХК /РД:****/-ийг: Тус компанийн ерөнхий захирал Б.Ц. нь “Ин” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ө нар нь бүлэглэн:

82.1. Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах шаардлага хангаагүй буюу “төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй”, “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экс” төсөлд зориулж, Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, нийтийн албан тушаалтан болох Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын Гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,

Э.Э-ээр дамжуулан, түүний найз Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, Тамгын газрын, Тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ж.Г-ийг хатгаж, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нарт хууль бусаар нөлөөлөх байдлаар Хөгжлийн банкнаас “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулж 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч,

улмаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “****” салбарын орчимд Э.Э-ээр дамжуулан Ж.Г-т 179,000 ам.долларын буюу 435,507,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

82.2. Хөгжлийн банкнаас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн 87,280 ам.доллар, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 870,462 ам.доллар, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 831,700 ам.доллар буюу нийт 1,790,000 ам.доллар /4,344,330,000 төгрөг/-ийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж, банк бус санхүүгийн байгууллагад болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

83. Шүүгдэгч “Га” ХХК /РД:****/-ийн үүсгэн байгуулагч Л.Н “Га” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө:

83.1. “**** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт “****” төмрийн үйлдвэрийн төсөлд Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс буюу өөртөө болон компанидаа давуу байдал бий болгох зорилгоор, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банк дотор 80,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

83.2. Хөгжлийн банкнаас “Га” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн З-ГХ-АЗ 2017-44 дугаартай зээлийн гэрээ байгуулан олгосон 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийн санхүүжилтийг хахууль өгөх гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан буюу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 1,861,211,335.12 төгрөгийг зээлийн гэрээний зориулалтын бусаар зарцуулах замаар мөнгө угаасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

84. Шүүгдэгч “Ха” ХХК /РД: ****/ нь Ц.Б-ийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн эзэмшилд бүртгэлтэй **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулж, өөртөө болон компанид давуу байдал бий болгох зорилгоор “Мон” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Х.Б-аар дамжуулан Ц.Б-ны ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг “Ха” ХХК-ийн **** аймгийн **** суманд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ч.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3,  3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.Ү-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Р.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 г, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ё.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч О.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1  , 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

  1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ш-ын “Го” ХХК, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан, “Ня” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 36,783,434,234.42 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг,

шүүгдэгч Н.М-ын “Го” ХХК, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон, “Ня” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 36,783,434,234.42 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг,

шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Б.Ч, Д.Д, Б.Б, Д.Ц, Л.М нарын “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 5,800,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг,

шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Д, Б.Ч, Б.Б, Д.Ц нарын “К” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг,

шүүгдэгч Б.Б-ийн “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 33,000,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, холбогдлыг,

шүүгдэгч Б.Ч-ийн “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ар-оос **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****, ****, **** тоот 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх үйлдэл холбогдлыг,

шүүгдэгч Б.Д-ын Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа ТУЗ-ийн гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, “Мд” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 36,111,684,763 төгрөгийн хохирол учруулсан, “Пи” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 15,000,000,000 төгрөгийн хохирол учруулсан, “Бэ” ХХК-д /барилга/ эдийн засгийн давуу байдал бий болгон 28,422,549,054.78 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлуудыг,

шүүгдэгч Г.Б-ийн МоАХ НҮТББ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Ш, Н.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х.Б, Э.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,

  1. Шүүгдэгч Л.А-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Л.М, Д.Д нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ч-г нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Д, Ж.Г нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ш-ыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.М-ыгнийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Э.Э-ийг “нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Б-ыгхахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Ц, Ш.Б, П.М нарыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч Ц.Б-ийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Х.Б-ыг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Н.С-ыг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Б-г “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.М-ийг “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Б-гэрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан”, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Б, Ч.Ө нарыг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэгт зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Г.Б-ийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Я.Б-ийг “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.Н-ыг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн”, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Э, Х.Б нарыг бүлэглэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, бүлэглэн “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ё.Б-ийг “улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч “Н” ХХК-ийг үргэлжилсэн үйлдлээр “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх”, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч “Ин” ХХК, “Га” ХХК-ийг “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх”, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч “Ха” ХХК-ийг “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Л.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Н.М-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Л.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Г.Ц, Ц.Б, Ш.Б, Б.М, Б.Б, Ч.Ө, Г.Б, Л.Н, Э.Э, Х.Б, П.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч хуулийн этгээд “Н” ХХК, “Ин” ХХК, “Га” “ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, “Га” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
  2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Ч.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ж.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 26,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 26,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч “Н” ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өндөгний цаасан үүр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 130,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 130,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч “Ха” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг  1 жилийн хугацаагаар хасаж, 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч “Ин” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 125,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 125,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

  1. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж,
  2. Шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд  томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 8 жилийн хугацаагаар, хорих ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан:

Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 26,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 26,000,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 6 жилийн хугацаагаар, торгох ялын хэмжээг 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 3 жилийн хугацаагаар, торгох ялын хэмжээг 37,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 37,000,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 4 жилийн хугацаагаар, хорих ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус тэдний байнга оршин сууж амьдарч байгаа болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа харьяа дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, оршин суух газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж, уг ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, Г.Б нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тухайн ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг тэдэнд анхааруулж,
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба, Ч.М, Д.Д, Б.Б, Б.Ч, Ё.Б нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
  4.  Шүүгдэгч Б.Ба, Ч.М, Д.Д, Б.Б, Б.Ч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нарыг цагдан хорьж,
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ба-ын цагдан хоригдсон 111 хоног, шүүгдэгч Ч.М-ын цагдан хоригдсон 104 хоног, шүүгдэгч Д.Д-ы цагдан хоригдсон 109 хоног, шүүгдэгч Б.Ч-ийн цагдан хоригдсон 92 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцож, мөн шүүгдэгч Б.М-ын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 147 хоногийг **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/495 дугаар шийтгэх тогтоолоор эдэлж байгаа хорих ялд оруулан тооцож,
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Ч.Э-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 94 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 2 жил 8 сар 26 хоногийн хугацаагаар,

Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 29,970,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 52 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 34,220,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 115 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 13,275,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 24,985,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 22,970,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 94 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 38,590,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Б.М-д оногдуулсан 37,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 37,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 113 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 35,305,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 2,970,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 24,880,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 14,880,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Я.Б-т оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 9,970,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 9,550,000 төгрөгөөр, 

Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 137 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 22,945,000 төгрөгөөр тус тус тогтоож,

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2,970,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Я.Б-т оногдуулсан 9,970,000 төгрөгийн торгох ялыг тус бүр хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд, шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 29,970,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 34,220,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Л.М-т оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 23,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч “Н” ХХК-д оногдуулсан 130,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч “Ха” ХХК-д оногдуулсан 120,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч “Ин” ХХК-д оногдуулсан 125,000,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 6,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 13,275,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 22,970,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 38,590,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 24,985,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Н.С-д оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 35,305,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 24,880,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан 14,880,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 23,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 9,550,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 22,945,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч П.М-д оногдуулсан 23,000,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж,
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бэ” ХХК-иас /арматурын үйлдвэрийн төслийн зээл/ 116,793,491,264 /нэг зуун арван зургаан тэрбум долоон зуун ерэн гурван сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг, “Мд” ХХК-иас 62,888,174,141 /жаран хоёр тэрбум найман зуун наян найман сая нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөг, “Пи” ХХК-иас 24,168,740,272 /хорин дөрвөн тэрбум нэг зуун жаран найман сая долоон зуун дөчин мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг, “Ги” ХХК-иас 7,160,102,128 /долоон тэрбум нэг зуун жаран сая нэг зуун хоёр мянга нэг зуун хорин найм/ төгрөг, “Ин” ХХК-иас 7,932,508,284 /долоон тэрбум есөн зуун гучин хоёр сая таван зуун найман мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөг, “П” ХХК-иас 5,137,059,114 /таван тэрбум нэг зуун гучин долоон сая тавин есөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөг, “СГ” ХХК-иас 5,999,921,824 /таван тэрбум есөн зуун ерэн есөн сая есөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин дөрөв/ төгрөг, “Чи” ХХК-иас 36,555,561,644 /гучин зургаан тэрбум таван зуун тавин таван сая таван зуун жаран нэгэн мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг тус тус гаргуулан Хөгжлийн банкинд олгож,
  4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01332 дугаартай шүүгчийн захирамжаар “Бэ” ХХК-иас /барилгын төслийн зээл/ 43,882,421,445.17 төгрөг, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02762 дугаартай шүүгчийн захирамжаар “Бб” ХХК-иас 3,373,695,041.27 төгрөг, **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай шүүгчийн захирамжаар “Га” ХХК-иас 6,721,006,934.63 төгрөг, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаартай шийдвэрээр “Бш” ХХК-иас 2,378,420,948.64 төгрөг, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01043 дугаартай шүүгчийн захирамжаар “Н” ХХК-иас 74,859,929,929.4 төгрөг, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01826 дугаартай шийдвэрээр “Мм” ХХК-иас 32,178,607,980.57 төгрөг, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02919 дугаартай шүүгчийн захирамжаар “Мо” ХХК-иас 19,365,371,250 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдаж,
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Эн” ХХК-д холбогдуулан гаргасан 36,423,614,978.34 төгрөгийн, “Мон” ХХК-д холбогдуулан гаргасан 9,123,405,757 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
  6. Шүүгдэгч Л.А, Ц.Б, Д.У, Т.О, Б.Ч, Т.М, Т.П, Ч.Ц, С.Б, А.Х, Г.Г, Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д, Д.Б, Ж.Ү, Ж.Б, Б.М, Ж.О, Б.Д, Ж.Г, С.М, М.Б, Б.Ш, Н.М, Б.А, О.Б, Э.Э, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, М.З, Г.Д, Г.О, Б.Б, Д.Б, Ц.Б, Ё.Д, Б.Ц, Ц.Ц, Х.Б, Н.Б, Г.С, Н.С, М.Ц, Т.Б, Г.Б, Г.Г, Ц.С, Я.Б, Л.Н, Н.Б, О.Х, О.Б, Б.Ц, Ц.У, Д.Д, Х.Г, Г.А, Н.А, Б.Б нар нь Хөгжлийн банк болон бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч “Га” ХХК нь 6,721,006,934.63 төгрөг, “Ня” ХХК нь 85,287,095,412 төгрөг, “В” ХХК нь 43,176,875,801 төгрөг, “К” ХХК нь 4,599,271,216 төгрөг, “Мо” ХХК нь 7,979,180,699 төгрөг, “Мик” ХХК нь 9,093,348,746 төгрөгийг тус тус Хөгжлийн банкинд төлж барагдуулсан болохыг дурдаж, иргэний хариуцагч “Кэ” ХХК-иас тус шүүхийн Тамгын газрын дансанд хохирол төлбөрт тооцон байршуулсан 1,646,631,753.72 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт олгож,
  7. Тус хэрэгт хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан:

Ж.Б-ийн нэр дээр бүртгэлтэй **** дугаартай, **** дүүргийн **** дугаар хороо, **** тоот хаягт байрлалтай 133.57 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1196 дугаартай зөвшөөрөл,

“К” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүрэг 20-р хороо **** тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалтын, 432 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүрэг 20-р хороо **** тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалтын, 324 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүрэг 20-р хороо **** тоот, үйлдвэрлэлийн зориулалтын, 324 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүрэг 1-р хороо **** тоотод байрлах, оффисын зориулалттай, 191,06 м.кв талбайтай орон сууцны барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн, **** УНЕ улсын дугаартай, Dong Feng DFL1160 загварын ачааны автомашин, **** УНЕ улсын дугаартай, Dong Feng DFL1160 загварын ачааны автомашин, **** УНЕ улсын дугаартай, Dong Feng DFL1160 загварын ачааны автомашин, **** УН улсын дугаартай, Changlin WZ30-25C загварын механизм зэрэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаартай зөвшөөрөл, улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 20 дугаар хороо, **** тоотод байрлах, оффис-ажилчдын зориулалттай, 313.61 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамж, **** тоотод байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай 650,87 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 911 дугаартай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох,

“Га” /РД:****/ ХХК-ийн улсын бүртгэлийн **** дугаартай, **** аймгийн **** сумын 1 дүгээр баг, **** гэх газар байршилтай үйлдвэрийн  байр, улсын бүртгэлийн **** дугаартай, **** аймгийн **** сумын 1 дүгээр баг, **** гэх газар байршилтай ажилчдын байр, “Бар” /РД: ****/ ХХК-ийн Улсын бүртгэлийн **** дугаартай, **** аймгийн **** сумын **** дугаар баг, үйлдвэрийн  байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох,

“ГО” ХХК

- Н.А-ийн нэр дээр бүртгэлтэй **** дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат Бакула ренбучи гудамж 5 дугаар байрны **** тоот хаягт байрлах орон сууц,

- Н.Б-ын нэр дээрх **** УАС улсын дугаартай, цагаан өнгийн лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл,

- Б.Ш-ын нэр дээрх **** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоотод байрлах 590,6 м.кв талбай бүхий хувийн сууц, граж,

- Н.М-ын нэр дээрх **** дүүргийн 15 дугаар хороо, ****  тоот хаягт байрлах 79,9 м.кв талбай бүхий орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 716 дугаартай зөвшөөрөл,

“Эн” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй Mersedes Benz Maybach S580 маркийн **** УБД улсын дугаартай, 2021 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМЭ улсын дугаартай, цагаан өнгийн, 2021 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМЭ улсын дугаартай, хар саарал өнгийн, 2022 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

- Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2019 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2019 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМЭ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

- Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

- Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

- Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** УБР улсын дугаартай, хар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Toyota Land Cruiser маркийн **** УБГ улсын дугаартай, хар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-Lexus 570 маркийн **** УНН улсын дугаартай, хар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл,

-BC C940A-OL маркийн **** УР улсын дугаартай, улбар шар өнгийн, 2021 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

-XCMG XCS4531 маркийн **** УР улсын дугаартай, шар өнгийн, 2021 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

- Lonking CDM856D маркийн **** УН улсын дугаартай, шар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

- Lonking CDM856D маркийн **** УН улсын дугаартай, шар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

-Lonking CDM856D маркийн **** УН улсын дугаартай, шар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

- Lonking CDM856D маркийн **** УН улсын дугаартай, шар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

- Lonking CDM856D маркийн **** УН улсын дугаартай, шар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

- Lonking CDM856D маркийн **** УН улсын дугаартай, шар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

-Lonking CDM856D маркийн **** УН улсын дугаартай, шар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

-Lonking CDM856D маркийн **** УН улсын дугаартай, шар өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, механизм зориулалтын тээврийн хэрэгсэл,

-Beiben North Benz ND4257 маркийн **** ӨМЭ улсын дугаартай, улаан өнгийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, цистерн зориулалтын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 722 дугаартай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох,

- “Мо” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1012 дугаартай зөвшөөрөл,

- Э.Э-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ****, **** дугаартай авто зогсоол, Ж.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай орон сууц, **** дугаартай авто зогсоолын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 657 дугаартай зөвшөөрөл,

- “Ха” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд нэмэлт хасалт хийх, өөрчлөлт оруулахгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 848 дугаартай зөвшөөрөл,

- “Мм” ХХК, “Мик” ХХК-д холбогдох хэрэгт **** дүүргийн 12 дугаар хороо, **** тоотод байрлах, улсын бүртгэлийн **** дугаартай, үйлчилгээний зориулалттай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай зөвшөөрөл,

- Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 839 дугаартай зөвшөөрлийн Г.Г-ын Голомт банк дахь ****, Худалдаа хөгжлийн банк дахь ****, ХААН банк дахь ****, ****, ****, ****, ****, **** дугаартай данснуудын зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан хэсгийг;

- Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 723 дугаартай зөвшөөрлийн Г.Г-ын өмчлөлийн бүртгэлийн **** дугаартай, Улаанбаатар, **** дүүрэг, 3-р хороо **** тоотод байрлах орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, Улаанбаатар, **** дүүрэг, 1-р хороо **** тоотод байрлах орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, Улаанбаатар, **** дүүрэг, 25-р хороо **** тоотод байрлах орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, Улаанбаатар, **** дүүрэг, 1-р хороо ****тоотод байрлах орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, Улаанбаатар, **** дүүрэг, 11-р хороо ****  тоотод байрлах орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, Улаанбаатар, **** дүүрэг, 11-р хороо /**** тоотод байрлах орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, Улаанбаатар, **** дүүрэг, 4-р хороо **** тоотод байрлах орон сууцны шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан хэсгийг тус тус хүчингүй болгож,

 “Б” ХХК-д холбогдох хэрэгт:

 “По” ХХК-ийн хувьцаа /үнэт цаас/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 674 дугаартай зөвшөөрөл, “Б.М, М.Ц, М.М, Л.Б, “Бэ” ХХК, “Нэ” ХХК, “Бм” ХХК, “Бэм” ХХК, “Бэт” ХХК, “Бэс” ХХК, “Бэмо” ХХК,  “Бэк” ХХК, “Бэлэндд” ХХК, “Бэрт” ХХК, “Хө” ХХК, “Ар” ХХК-ийн хувьцаа /үнэт цаас/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 532 дугаартай зөвшөөрөл, “Бэ” ХХК, “Нэ” ХХК, “Бэм” ХХК, “Бэм” ХХК, “Бэт” ХХК, “Бэрэн стийл” ХХК, “Бэмо” ХХК, “Бэк” ХХК, “БэДе” ХХК, “Бэт” ХХК, “Хөх ган” ХХК, “Ар” ХХК-ийн улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1023 дугаартай зөвшөөрөл, “Бэ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ********, ****, ****, ****, ****, ********, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ********, ****, ****, ****, ****, ********, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ********, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ********, ****, ****, ****, ****, ********, ****, ****, ****, ****, ********, ****, ****, ****, ****, ****,  ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****,    ****,  ****, “Бэм” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ****, ****, ****, **** дугаартай үл хөдөл эд хөрөнгүүд, “Бэ” ХХК-ийн өмчлөлийн **** УНТ, **** УБУ, **** УБА, **** УНТ,  **** УБХ, **** УБК, **** УНС, **** УБӨ, **** УБТ, **** УБТ, **** УБТ, **** УБ, **** УБ, **** УН дугаартай тээврийн хэрэгслүүд” тус тус хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 766 дугаартай зөвшөөрөл, “БМ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь **** тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1292 дугаартай зөвшөөрөл,

“Ин” ХХК-д холбогдох хэрэгт: “Ин” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.З-рын өмчлөлийн ****, ****, **** дугаартай, **** ДАУ улсын дугаартай Toyota Highlander маркийн тээврийн хэрэгсэл, “Ин” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Ө-ийн **** УБС улсын дугаартай Toyota Camry маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 868 дугаартай зөвшөөрөл,

“Ин” /РД: ****/ ХХК болон тус компанийн захирал Б.Б, хувьцаа эзэмшигч Б.З, Ч.Ө, Г.Б нарын Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах арилжааны банкнуудад эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн төгрөг, валютын дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 245 дугаартай тогтоол,

“Да” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дараах үл хөдлөх, хөдлөх хөрөнгө:

**** аймгийн **** сум, Үйлдвэрийн бүсэд байрлах нийт 3,3 га талбайтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын **** гэрчилгээ олгосон газар,  үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын **** дугаартай гэрчилгээтэй агуулах 2 ширхэг, 2270 м.кв талбайтай 3 давхар үйлдвэр конторын барилга үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын ****дугаартай гэрчилгээтэй үйлдвэр конторын барилга, нийт 2500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын **** дугаартай гэрчилгээтэй арматурын цех, узель, агуулах, уурын шугам, төмөр бетон хашаа, дамжуулах шугам, цахилгааны дэд өртөө, 45 м.кв талбайтай 1 давхар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын **** дугаарын гэрчилгээтэй харуулын барилга, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын **** дугаарын гэрчилгээтэй гүүрэн кран, төмөр зам, 25 тонны багтаамжтай ёмкост зэрэг хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан  Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зөвшөөрөл,

“Н” ХХК-д холбогдох хэрэгт Ц.Б-ийн эзэмшиж буй 80 хувийн “Ман” ХХК-ийн **** аймгийн **** сумын “****” нэртэй газарт **** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 712 дугаартай зөвшөөрөл,

“Бш” ХХК-д холбогдох хэрэгт

Улаанбаатар **** дүүрэг 6-р хороо Бага тойруу 21 байр, ****  тоот хаягт байрлах 15 м/кв Улсын бүртгэлийн **** дугаартай орон сууц,

Улаанбаатар **** дүүрэг 18-р хороо **** , зүүн хэсэг тоот хаягт байрлах 532 м.кв Улсын бүртгэлийн **** дугаартай хувийн сууц,

Улаанбаатар **** дүүрэг 6-р хороо **** байр, **** тоот хаягт байрлах 180 м.кв Улсын бүртгэлийн **** дугаартай үйлчилгээний зориулалтай,

Улаанбаатар **** дүүрэг 6-р хороо **** байр, **** тоот хаягт байрлах 138 м.кв Улсын бүртгэлийн ****  дугаартай орон сууц,

Улаанбаатар **** дүүрэг 6-р хороо **** байр, **** тоот хаягт байрлах 20 м.кв Улсын бүртгэлийн **** дугаартай үйлчилгээний зориулалтай,

Улаанбаатар **** дүүрэг 6-р хороо **** байр, **** тоот хаягт байрлах 126 м/кв Улсын бүртгэлийн **** дугаартай үйлчилгээний оффис,

Улаанбаатар **** дүүрэг 1-р хороо ****, ****  байр, **** тоот хаягт байрлах 280 м.кв Улсын бүртгэлийн **** дугаартай үйлчилгээний зориулалтай,

Улаанбаатар **** дүүрэг 1-р хороо **** хороолол **** байр, ****, **** тоот хаягт байрлах 135м.кв Улсын бүртгэлийн **** дугаартай үйлчилгээний зориулалтай,

Улаанбаатар **** дүүрэг 1-р хороо **** хороолол **** гудамж **** байр, **** тоот 299.1 м.кв Улсын бүртгэлийн **** дугаартай зоорины давхар,

Улаанбаатар **** дүүрэг 1-р хороо **** хороолол **** гудамж **** байр, **** тоот хаягт байрлах 230,9 м.кв Улсын бүртгэлийн **** дугаартай зоорины давхар байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаартай зөвшөөрөл,

“Мд” ХХК-д холбогдох хэрэгт улсын бүртгэлийн ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, **** дугаартай эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191 дугаартай зөвшөөрөл, Т.Н-ийн эзэмшлийн ХААН банкин дахь бүхий төрлийн данс хөрөнгүүдийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 499 дугаартай зөвшөөрөл,

“П” ХХК-д холбогдох хэрэгт “П” ХХК болон Б.Г нарын арилжааны банкан дахь дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 159 дугаартай зөвшөөрөл, “П” ХХК-ийн хувьцаанд хязгаарлалт тогтоосон Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний 160 дугаартай зөвшөөрөл, “П” ХХК-ийн өмчлөлийн ****, ****, **** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний 157 дугаартай зөвшөөрөл,   “П” ХХК-ийн **** УНЗ, **** УНҮ, **** УБҮ, **** УБА,  **** УБЦ, **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний 158 дугаартай зөвшөөрөл;

“СГ” ХХК-д холбогдох хэрэгт

“СГ” /РД: ****/ ХХК-ийн эрх, хувьцаа шилжүүлэх хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаартай зөвшөөрөл,

“СГ” /РД: ****/ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ****, Голомт банк дахь ****, ХААН банк дахь ****, ****, ****, ****, ****, “Их ****” /РД: ****/ ХХК-ийн Голомт банк дахь ****, ****, ****, ****, Худалдаа хөгжлийн банк дахь ****, ****, ****, ХААН банк дахь ****, ****, ****, ****, Чингисхаан банк дахь ****, “Эр” /РД: ****/ ХХК-ийн Голомт банк дахь ****, ****, ХААН банк дахь ****, ****, Чингис хаан банк дахь ****, Богд банк дахь ****, ****, ****, “Монг” /РД: ****/ ХХК-ийн ХААН банк дахь ****, Голомт банк дахь ****, ****, Хас банк дахь ****, ****, “Өр” /РД: ****/ ХХК-ийн ХААН банк дахь ****, ****,  Голомт банк дахь ****, ****, ****, Худалдаа хөгжлийн банк дахь ****, Г.Б-ийн Голомт банк дахь ****, ****, ХААН банк дахь ****, ****, Худалдаа хөгжлийн банк дахь ****, ****, ****, **** дугаартай данснуудын зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 839 дугаартай зөвшөөрөл,

-“СГ” ХХК-ийн өмчлөлийн **** аймгийн **** сумын 2-р баг **** хаягт байрлах улсын бүртгэлийн ****, **** дугаартай өвөлжөө,

-Г.Б-ийн өмчлөлийн, бүртгэлийн **** дугаартай Улаанбаатар **** дүүрэг 26-р хороо **** байр, **** тоотод байрлах орон сууц,

“BMW-Х3” загварын, **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

“Эр” /РД: ****/ ХХК-ийн өмчлөлийн бүртгэлийн **** дугаартай **** сум 5-р баг, **** тоотод байрлах хөдөө аж ахуйн зориулалттай байр,

Улсын бүртгэлийн ****дугаартай, **** **** сум 5-р баг, **** тоотод байрлах агуулахын байр,

Улсын бүртгэлийн **** дугаартай, **** сум 5-р баг, **** тоотод байрлах агуулахын байр,

Улсын бүртгэлийн **** дугаартай, **** сум 5-р баг, **** тоотод байрлах үйлдвэрлэлийн байр,

Улсын бүртгэлийн **** дугаартай, **** сум 5-р баг, **** тоотод байрлах агуулахын байр,

“Daewoo-MA45D1” загварын, **** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

“John Deere-JD1204” загварын, **** УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

“Өр” /РД: ****/ ХХК-ийн өмчлөлийн бүртгэлийн **** дугаартай, **** сум 5-р баг, **** тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай байр,

Улсын бүртгэлийн **** дугаартай, **** сум 5-р баг, **** тоотод байрлах конторын зориулалттай байр,

Улсын бүртгэлийн **** дугаартай, **** сум 5-р баг, **** тоотод байрлах агуулахын зориулалттай байр,

“ЗИЛ-130” загварын, **** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөнд хязгаарласан Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 723 дугаартай зөвшөөрөл;

“Чи” ХХК-д холбогдох хэрэгт

Улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 163 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 148 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 1 дүгээр хороо, ****  тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 68.4 мкв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 11 дүгээр хороо, **** 13 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 215 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 15 дугаар хороо**** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 49.95 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 15 дугаар хороо, **** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 186 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн ****дугаартай **** дүүргийн 11 дүгээр хороо, ****  тоот хаягт байршилтай, амины орон сууцны зориулалттай 699.16 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 100 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол **** тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 251 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол **** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 36.5 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол **** тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 20.31 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 25 хороо, 13 дугаар хороолол **** тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 160.96 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол **** тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 204.9 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 5 дугаар хороо, ****  1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 372.3 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 20 хороо, ****  тоот хаягт байршилтай амралтын зориулалттай 374.9 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 5 дугаар хороо, 21 хороолол **** тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 929.6 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 4 дүгээр хороо, **** дэргэд байршилтай үйлдвэрийн зориулалттай 2127 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 19 дүгээр хороо **** тоот хаягт байршилтай хувийн сууц зориулалттай 101.51 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 19 дүгээр хороо **** тоот хаягт байрлах **** дугаар бүхий 699.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газар,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сум **** урд хэсэг байршилтай орон сууцны зориулалттай 1168.5 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын 1**** хороололд байршилтай үйлчилгээний зориулалттай 626.0 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сум “****” баг **** байршилтай үйлчилгээний зориулалттай 686 м.кв үл хөдлөх хөрөнгө,

**** дүүргийн 11 дүгээр хороо **** хотхоны **** дүгээр барилгын ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****, ****  тоот орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хэргийг шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 762 дугаартай зөвшөөрөл;

“Мо” ХХК-д холбогдох хэрэгт

 “Нүү” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б-ийн хувьцаа эзэмшдэг **** дугаартай **** регистрийн дугаартай Ньюф, **** регистрийн дугаартай Энх,

Ш.Б-ийн хувьцаа эзэмшдэг **** регистрийн дугаартай **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай,

Ш.Ж-ын хувьцаа эзэмшдэг **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай,

Ш.Л-ийн хувьцаа эзэмшдэг **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай аж ахуй нэгжүүдийн хувьцаа эзэмшигчийн болон хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 378 дугаартай зөвшөөрөл,

**** регистрийн дугаартай “Мо” ХХК-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах арилжааны банкнуудад эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн төгрөг, валютын данснуудын зарлагын гарах гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаартай зөвшөөрөл,

**** регистрийн дугаартай “Мо” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан  Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаартай зөвшөөрөл,

 “Нүү” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б-ийн хувьцаа эзэмшдэг **** дугаартай, **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, Ш.Б-ийн хувьцаа эзэмшдэг **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, Ш.Ж-ын хувьцаа эзэмшдэг **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, Ш.Л-ийн хувьцаа эзэмшдэг **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай, “Нүү” ХХК-ийн охин компаниар бүртгэлтэй **** регистрийн дугаартай, **** регистрийн дугаартай “Эф”, **** регистрийн дугаартай УУҮ ХХК-иуд, “Нүү” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Ж, Ш.Б, Д.Н, Б.Ш, Ш.Б, Ш.Л нарын Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Арилжааны банкуудад эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн төгрөг, вадютын дансуудын зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 515 дугаартай зөвшөөрөл,

“Мо” ХХК-ийн өмчлөлийн ****, ****, ****, **** дугаартай орон сууц, “Нүү” ХХК-ийн өмчлөлийн **** дугаартай орон сууц, Ш.Ж-ын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай орон сууц, ****, ****, **** дугаартай хувийн сууц, гараж, **** дугаартай газар, Д.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай орон сууц, **** дугаартай хувийн сууц, **** дугаартай газар, “Хи” ХХК-ийн өмчлөлийн **** аймаг, **** сум, 1-р баг, **** байрлах **** дугаартай үйлдвэрлэл, аж ахуйн байр, ****, **** дугаартай үнээний фирмийн байр, ****, ****, ****, ****, ****, дугаартай ажилчдын байр, **** дугаартай цахилгаан дамжуулах барилга, **** дугаартай газар, **** дугаартай агуулах, “Эф” ХХК-ийн өмчлөлийн **** аймаг, **** сум, **** багт байрлах **** дугаартай суурилагдсан кран, **** дугаартай агуулах, **** дугаартай оффисын барилга, **** дугаартай үйлдвэрлэл үйлчилгээний барилга, Ш.Л-ийн өмчлөлийн ****, **** дугаартай газар, **** дугаартай хувийн сууц,

“Мо” ХХК-ийн өмчлөлийн **** ХХ7, **** ХХ7, **** УБР, **** УБМ, **** УБГ, **** ХХ7, **** УНЗ, **** УНМ, **** ХХ7, **** ХХ7, **** ХХ7, **** ХХ7, **** ХХ7, **** ХХ7, **** ХХ7, **** УБД, **** УНГ, **** УНТ, **** УНП, **** УБГ, **** УНД, **** УНЛ, **** ХХ7, **** ХХ7, **** УБ, **** ХХ7, **** УБ, **** ХХ7, **** УБ, **** УН, **** ТТА, **** ТТА, **** ТТА, **** УБ, **** УБ, **** УН, **** ТТА, **** У дугаартай тээврийн хэрэгсэл, “Хи” ХХК-ийн өмчлөлийн **** УБ, **** УНО, **** ТӨА, **** ТЧ, **** УН, **** УН, **** УБ, **** ТӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, Эфүүдс ХХК-ийн өмчлөлийн **** ОРО, **** ОРО, **** ХХК-ийн өмчлөлийн **** УНУ, **** УНӨ, **** УНП, **** УБӨ, **** УНЦ, **** УНД, **** УБҮ, **** УНГ, **** УНД, **** УНП, **** БЧ, **** УБ дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 134 дугаартай прокурорын зөвшөөрөл /2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 376 дугаартай зөвшөөрөл/,

“Пи” ХХК-д холбогдох хэрэгт:

**** регистрийн дугаартай “Пи” ХХК-ийн 100 хувийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаартай зөвшөөрөл,

Ц.Х-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ****, ****, **** дугаартай орон сууц, **** дугаартай авто зогсоол, Ц.У-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ****, **** дугаартай орон сууц, ****, **** дугаартай үйлчилгээний зориулалттай талбай зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 1005 дугаартай зөвшөөрөл,

Регистрийн **** дугаартай, “Пи” ХХК-ийн Хаан банкинд эзэмшдэг ****, **** дугаартай данснууд,

Регистрийн ХН: **** дугаартай, Г.Ц-ийн Хаан банкинд эзэмшдэг **** дугаартай данс,

Регистрийн ХН: **** дугаартай, Ж.Э-ын Хаан банкинд эзэмшдэг **** дугаартай дансн,

Регистрийн ХН: **** дугаартай, Ц.Х-ийн Хаан банкинд эзэмшдэг **** дугаартай, Голомт банкинд эзэмшдэг **** дугаартай, Төрийн банкинд эзэмшдэг **** дугаартай данснууд,

Регистрийн ХН: **** дугаартай, Ц.У-ийн Хаан банкинд эзэмшдэг ****, **** дугаартай, Төрийн банкинд эзэмшдэг **** дугаартай данснууд дахь зарлагын гүйлгээг тус тус хязгаарласан Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1100 дугаартай зөвшөөрөл;

“Пи” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ****, ****, ****, ****, **** дугаартай үл хөдлөх хөрөнгө, Г.Ц-ийн эзэмшлийн ****, ****, ****, **** дугаартай орон сууцуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1098 дугаартай зөвшөөрөл,

Г.Ц-ийн эзэмшлийн **** УНЛ, **** УБӨ, **** УБУ, **** УБУ, **** УНЧ, **** УБ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1099 дугаартай зөвшөөрлийг тус тус хэвээр үлдээж,

Хэрэгт битүүмжлэгдсэн:

“Мм” ХХК, “Мик”  ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт битүүмжилсэн улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн **** дугаар хороо, ****, ****, **** тоот хаягт байрлах Контор, гараж, харуулын байр бүхий үл хөдлөх хөрөнгө,

“К” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт битүүмжилсэн улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 15 дугаар хороо, **** тоотод байрлах орон сууц, улсын бүртэлийн **** дугаартай, **** дүүргийн **** тоотод байрлах орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 1-р хороо, **** тоотод байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

“Н” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт битүүмжлэгдсэн Ч.М-ын эзэмшлийн Улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 8-р хороо, ****  тоот орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 8-р хороо, **** тоот авто зогсоол, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 1-р хороо, **** тоот орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоол,

“Ги” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Ч.Э-ын өмчлөлийн улсын бүртргэлийн **** дугаартай **** дүүргийн 11 дүгээр хороо, ****  тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

“Бэ” ХХК-ийн хэрэгт: “Бэ” ХХК-ийн улсын бүртгэлийн ****, ****, ****, ****, **** дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон “Бэм” ХХК-ийн барьж буй гангийн үйлдвэрийн тоног төхөөрөмж болох хайлах цехийн тоног төхөөрөмжүүд, домен зуухнуудыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай тогтоол;

“Н” ХХК-ийн хэрэгт: Улсын бүртгэлийн **** дугаартай, **** аймгийн **** сумын 1 дүгээр баг, **** хаягт байрлалтай агуулах, Улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын 1 дүгээр баг, **** тоот хаягт байрлалтай **** дугаар байр, Улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын 1 дүгээр баг, **** тоот хаягт байрлалтай тэжээлийн агуулах, Улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын 1 дүгээр баг, **** тоот хаягт байрлалтай ажилчдын байр, Улсын бүртгэлийн **** дугаартай **** аймгийн **** сумын 1 дүгээр баг, **** тоот хаягт байрлалтай ажилчдын байр зэргийг битүүмжилсэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол;

Улсын бүртгэлийн  ****  дугаартай **** дүүрэг 8-р хороо 11-р хороолол ****  тоотод байрлах орон сууц, **** улсын бүртгэлийн дугаартай **** дүүрэг 8-р хороо **** байрны зоорийн давхрын **** тоот автозогсоол, **** улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 1-р хороо 1**** тоот орон сууц зэргийг битүүмжилсэн Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол;

**** улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 3-р хороо, **** тоот орон сууц, ****улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 11-р хороо, ****  үйлчилгээний барилга, **** улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 11-р хороо, **** тоот амины орон сууц, **** улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 11-р хороо, **** тоот амины  орон сууц, **** улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 11-р хороо, **** тоот амины  орон сууц, **** УНС улсын дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол;

**** улсын бүртгэлийн дугаартай **** аймгийн **** сумын 1 дүгээр багт байрлах агуулахын барилга, **** улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 2 дугаар хороо, **** тоот агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ****  улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 2 дугаар хороо, **** тоот үйлчилгээ, орон сууцны барилга, ****  улсын бүртгэлийн дугаартай **** дүүргийн 2 дугаар хороо, **** тоот үйлчилгээ, орон сууцны барилга зэргийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол;

**** аймгийн **** сумын 1-р багт байрлах улсын бүртгэлийн ****,  ****, ****, **** дугаартай тахианы аж ахуйн байр, улсын бүртгэлийн ****, ****, ****, ****, ****, ****, ****, **** дугаартай тахианы аж ахуйн байр, тоног төхөөрөмж, **** дугаартай мал эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, **** дугаартай уурын зуухны барилга, тоног төхөөрөмж зэргийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол;

**** ТӨВ улсын дугаартай Дэйвүү Ултрановус маркийн **** арлын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, **** ТӨВ улсын дугаартай  Хьюндэй Старекс маркийн  ****  арлын дугаартай тээврийн хэрэгсэл, **** ТӨА улсын дугаартай Хьюндэй Аеротаун маркийн **** арлын дугаартай автобус, **** ТӨВ улсын дугаартай Киа асиакомби маркийн **** арлын дугаартай автобус, **** ТӨВ улсын дугаартай Кама SD4010 маркийн **** арлын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, 0649 ТӨВ улсын дугаартай Кама SD4010 маркийн **** арлын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, **** ТӨВ улсын дугаартай Хьюндэй 16TON маркийн **** арлын дугаартай Цистерн тээврийн хэрэгсэл, **** ТӨВ улсын дугаартай Дэйвүү 8TON маркийн **** арлын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, **** ТӨВ улсын дугаартай Киа Пронтер маркийн **** арлын дугаартай тээврийн хэрэгсэл, **** ТӨВ улсын дугаартай Дэйвүү маркийн **** арлын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, **** ТӨВ улсын дугаартай Дэйвүү Новус маркийн **** арлын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, **** УБ улсын дугаартай JIDONG маркийн **** арлын дугаартай автоачигч тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогоол,

“Мд” ХХК-д холбогдох хэрэгт: **** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахад байрлах Монгол Улсын хилээр импортлогдсон хуурай сүү үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүд болох сүү хатаагч, өтгөрүүлэгч, цэвэрлэгээний төхөөрөмж, сүү хөргүүрийн танк, сүүний жингийн тогоо, сэнсэн хөргүүрт цамхаг, бохирын нөөцийн сав, компрессор, нэмэлт насос, сүүний бидон, холболтын туслах эд анги, цахилгааны ерөнхий самбар зэргийг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол;

“Ги” ХХК-д холбогдох хэрэгт: **** дүүргийн 1 дүгээр хороо, ****, ****, ****тоотод байрлах ****, **** дугаартай үйлчилгээний зориулалттай байр, **** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  № 53,54,55,  дугаартай тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж,

Хэрэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар:

“Ин” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн банкны үнэт цаас хадгалах хайрцганд хадгалагдаж байгаа шүүгдэгч Ж.Г-ийн гэрээс хураан авсан 8,570,000 төгрөг, 25,000 ам.доллар, 1,000 евро, Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 127,357,500 төгрөг, шүүгдэгч Э.Э-ийн Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 217,753,500 төгрөг,

“Н” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 114599 кодтой түрийвч 1 ширхэг, 20х40 см хэмжээтэй “MontBlanc” брэндийн хар өнгийн 1 ширхэг хэтэвч,

Шүүгдэгч Ц.Б-ны Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 2,000,000 төгрөг, шүүгдэгч Л.А-ийн Авлигатай тэмцэх газрын **** тоот дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 1,000 ам.долларыг,

“Мм” ХХК, “Мик”  ХХК-иудад зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Montblanc” брэндийн үзэг, Олон улсын бүртгэлийн 111046 кодтой үзэг 1 ширхэг, запас 1 ширхэг,

“Га” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт шүүгдэгч Б.Ч-ийн тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 80,000,000 төгрөг,

“Б” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт шүүгдэгч Н.С-ын Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 4,000,000 төгрөг, П.Э-ын Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 3,000,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож,

Буцаан олгох зүйлс:

“Ин” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ч.Ө-ийн эзэмшлийн “Iphone-10” /Айфоне-10/ маркийн гар утас 1 ширхэг,

Шүүгдэгч Э.Э-ийн эзэмшлийн Iphone-12 про макс маркийн гар утас 1 ширхэг, “Iphone-11” /Айфоне-11/ маркийн гар утас 1 ширхэг, нийт 3 ширхэг гар утас,

“СГ” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Б-ийн оршин суух орон байранд нэгжлэг хийх явцад хураан авсан “iPhone XS max” space grey загварын гар утас 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар буцаан олгож,

Хэрэгт хавсаргах зүйлс:

“К” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:

Цагдан хорих 461 дүгээр ангийн Уулзалт, байцаалтын хэсгийн 9 тоот өрөөний хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СD, шүүгдэгч О.Б-ын урж, устгасан мэдүүлэг 1 хуудас баримт, шүүгдэгч Д.Д-ы гэрт нэгжлэг хийх явцад хураан авсан “Хугацаа хэтэрсэн зээлийн тайлан” гэх тэргүүтэй 9 хуудас баримт,

“К” ХХК-ийн оффист үзлэг хийх явцад хураан авсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээний хуулбар 13 хуудас, Төслийн техник эдийн засгийн үндэслэлийн хуулбар зэрэг 71 хуудас бүхий баримт, ”К” ХХК-д олгосон зээлийн хувийн хэргийн цахим материал болон 3.04 GB хэмжээтэй файл бүхий 1 ширхэг СD, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн “К” ХХК болон О.Б-ын эзэмшлийн харилцах дансны дэлгэрэнгүй мэдээлэл бүхий 1 ширхэг DVD, ХААН банкнаас ирүүлсэн “Гя ХЗХ, иргэн С.Х нарын эзэмшлийн харилцах дансны дэлгэрэнгүй мэдээлэл бүхий 1 ширхэг CD, ХААН банкнаас ирүүлсэн иргэн С.Х, Н.Д нарын эзэмшлийн харилцах дансны дэлгэрэнгүй мэдээлэл бүхий 1 ширхэг CD, Худалдаа Хөгжлийн банкнаас ирүүлсэн Д.Д-ы эзэмшлийн харилцах дансны дэлгэрэнгүй мэдээлэл бүхий 1 ширхэг DVD, Д.Д-ы гэрт нэгжлэг хийх үеийн үйл явцыг баримтжуулсан бичлэг бүхий CD-1 ширхэг, “К” ХХК болон О.Б-ын гэрт нэгжлэг хийх үеийн үйл явцыг баримтжуулсан бичлэг бүхий CD-4 ширхэг, О.Б-ын гэрт нэгжлэг хийх үеийн үйл явцыг баримтжуулсан бичлэг бүхий CD-2 ширхэг, Хөгжлийн банкнаас ирүүлсэн тус банкны Зээлийн удирдлагын хорооны хурлын аудио бичлэг бүхий CD-1 ш,

“Бэ” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 941 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралт 1 хуудас,  Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Х/637 дугаартай албан бичгийн хавсралт СД-1 ширхэг, Арилжааны банкуудаас ирүүлсэн албан бичгийн хавсралт CD-7 ширхэг, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа бүхий СД-1 ширхэг, Төлөөлөн удирдах зөвлөл болон Зээлийн удирдлагын хорооны хурлын аудио бичлэг бүхий СД-3 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б.М болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр, хуулийн этгээдэд хийсэн нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий СД-7 ширхэг, **** аймгийн **** сум дахь Гангын үйлдвэрийг битүүмжлэх мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий СД-1 ширхэг, “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн дансны хуулга бүхий СД-7 ширхэг,

“В” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Зээлийн шинжилгээний танилцуулга” эх хувь 11 хуудас, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн, №1/19/58, “Эрсдэлийн дүгнэлт” эх хувь 6 хуудас, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн, №1/19/059, “Эрсдэлийн дүгнэлт” эх хувь 6 хуудас, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/19/43 дугаартай “Барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан” эх хувь 20 хуудас, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/19/046 дугаартай **** дүүргийн 11-р хороо **** тоот, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан” эх хувь 20 хуудас, Хөгжлийн банкны Хууль эрх зүйн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2019/74, “Хууль зүйн дүгнэлт” эх хувь 2 хуудас, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/115 дугаартай “Дүгнэлт”-ийн эх хувь 1 хуудас,

“Ин” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ч.Ө-ийн гэрээс хураан авсан “Art Gallery” гэсэн бичигтэй 1 ширхэг дэвтэр, “Old Cars” гэсэн бичигтэй 1 ширхэг дэвтэр, “Campap” гэсэн бичигтэй 1 ширхэг дэвтэр, “Дэвтэр” гэсэн бичигтэй 1 ширхэг дэвтэр, шүүгдэгч Ж.Г-ийн гэрээс хураан авсан кассын дэвтэр 1 ширхэг буюу нийт 5 ширхэг дэвтэр, Хөгжлийн банкнаас ирүүлсэн Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлын бичлэг бүхий СД 1 ширхэг, нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий СД-10 ширхэг, үзлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн СД-1 ширхэг,

Мо” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар зээлийн удирдлагын хорооны хуралдааны аудио бичлэг бүхий СД 1 ширхэг, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны аудио бичлэг бүхий СД 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/3697 дугаартай албан бичгийн хавсралт СД-1 ширхэг, ХААН банкны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29/1331 дугаартай албан бичгийн хавсралт СД 1 ширхэг,

“Н” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Б-ийн ажлын байранд үзлэг хийх явцад хураан авсан 15 хуудас баримт, “Н” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бичлэг “PHILIPS” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн сиди 1 ширхэг, “Н” ХХК-ийн хурлын бичлэг гэсэн цагаан өнгийн сиди 1 ширхэг, шүүгдэгч Ц.Ц-ийн гэрт нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн СД 3 ширхэг,

Ня” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн Ц.У-ын харилцах дансны мэдээлэл бүхий 1 ширхэг DVD, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн “Ня” ХХК-ийн  харилцах дансны мэдээлэл бүхий 1 ширхэг DVD, өмгөөлөгч Г.Т-аас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүсэлтийн хамт ирүүлсэн 1 ширхэг DVD, Зээлийн хорооны хурлын аудио бичлэг бүхий 1 ширхэг CD, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын аудио бичлэг бүхий 1 ширхэг CD,

“Мм”ХХК, “Мик” ХХК-иудад зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5/2510 дугаартай албан бичгийн хавсралт 1 ширхэг СД, “Мм” ХХК, “Мик”  ХХК -д холбогдох Зээлийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн аудио бичлэгтэй  CD 1 ширхэг, Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий СД 1 ширхэг, Б.Д-ын гэрт нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий СД 2 ширхэг,

“Бб” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бб” ХХК-д холбогдох Зээлийн удирдлагын хорооны  аудио бичлэг бүхий СД 3 ширхэг,

“Мо” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Зээлийн удирдлагын хорооны хурлын аудио бичлэг бүхий СД 1 ширхэг, Хаан банкны дансны лавлагаа бүхий СД 3 ширхэг,

“Го” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Эн” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 410 дугаартай албан бичгээр ирүүлсэн “1.Ухаа Худаг-Гашуун сухайт чиглэлийн авто зам барих төслийн техник эдийн засгийн үндэслэл, 2. Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, 3. Гашуун сухайт боомтын гарцыг өргөтгөх ажилтай холбоотой баримт бичгүүд, 4. Өмнөговь аймаг, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай автозам, Гашуун сухайт боомтын танилцуулга гэсэн 4 хавтас материал, “Эн” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаартай албан бичгийн хуулбар, “Хөгжлийн банкны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн хорооны хурлын аудио бичлэг, Хөгжлийн банкны 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ТУЗ-ийн хурлын аудио бичлэг бүхий DVD 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн “Эн” ХХК-ийн дансны хуулга бүхий DVD 1 ширхэг, Хас банкнаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5в/1636 дугаартай албан бичгээр ирүүлсэн CД, Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29/2842 дугаартай албан бичгээр ирүүлсэн DVD 1 ширхэг, иргэний хариуцагчаас гаргаж өгсөн DVD 1 ширхэг,

“Бш” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт шүүгдэгч Ц.С-ээс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөгчид гаргаж өгсөн 1 ширхэг 2,311,450,000 төгрөгийн орлогын ордер, 151 ширхэг буюу нийт 1,019,459,537.38 төгрөгийн зарлагын ордер, “Ат” ХХК-ийн 1 ширхэг 863,680,000 төгрөгийн орлогын ордер зэрэг хуурамч анхан шатны санхүүгийн баримтууд 48хх-ийн 215-250, 49хх-ийн 1-250, 50хх-1-63 дугаар хуудаст хавсаргасан/, үл хөдлөх хөрөнгийн **** дугаартай үйлчилгээний зориулалттай, 525 м.кв бүхий Улаанбаатар **** дүүрэг 6-р хороо ****, **** тоот үл хөдлөх эд хөрөнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын **** дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Л.Г-ийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөхийн **** дугаартай, **** дүүрэг 6-р хороо ****, **** тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 11-998165 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ц.М-ийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөхийн **** дугаартай, **** дүүрэг 6-р хороо ****, **** тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 11-1004393 дугаартай лавлагаа,

“Га” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Л.Н-ын Хөгжлийн банкнаас зээлсэн 5,000,000,000 төгрөгийн зарцуулалтыг тэмдэглэсэн шаргал өнгийн хавтастай нийт 75 хуудастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “Г” ХХК-д зээлийн зарцуулалттай холбоотой иргэн, аж ахуй нэгж байгууллагын орон байранд нэгжлэг хийх үеийн болон үйлдвэрийн барилгад үзлэг хийх үеийн дүрс бичлэгийг хадгалсан CD-12 ширхэг, Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүдийн хуралдааны дуу бичлэг CD-1 ширхэг,

“СГ” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий СД-12 ширхэг,  Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “СГ” ХХК-ийн төслийг хэлэлцсэн хуралдааны аудио бичлэг бүхий “PHILIPS” нэртэй СД 1 ширхэг,

“Ги” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 дугаар сарын 14-ний болон 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын аудио бичлэг бүхий сиди 1 ширхэг, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлын аудио бичлэг бүхий сиди 1 ширхэг, ХААН банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий сиди 1 ширхэг,

“Пи” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт “Пи” ХХК-д зээл олгосонтой холбоотой иргэн, аж ахуй нэгж байгууллагын орон байранд нэгжлэг хийх үеийн дүрс бичлэгийг хадгалсан CD-5 ширхэг, “Пи” ХХК-д зээл олгох эсэх асуудлыг хэлэлцсэн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны аудио бичлэгтэй сиди  1 ширхэг,

“Монд” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт хавсаргасан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар А.Ц, Д.Н нарын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Халзанбүргэдэй-Солонготын” даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын гүйцэтгэлд газар дээр нь хийсэн үзлэгийг баримтжуулсан 1 хавтас, 47 хуудас гэрэл зургууд болон 6 ширхэг СД,

“Мд” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт хавсаргасан Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн удирдлагын хорооны хурлын аудио бичлэг бүхий СД 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга бүхий СD 1 ширхэг, “The Bull “Таны гар утсыг шингэн зүйлээс хамгаалах уут” гэсэн бичиглэл бүхий уутанд хийсэн хуурай сүүний дээж, “Ме” ХХК видео танилцуулга 2022.02.01” гэсэн бичиглэл бүхий СД 1 ширхэг зэргийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж,

Уг хэрэгт шүүгдэгч С.Б 1 хоног, Г.С2 хоног, Ц.У 33 хоног,  Ж.Б 30 хоног, Н.Б 14 хоног, О.Б 30 хоног, Н.М 106 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.М-өөс 13,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Л.Н, шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Ш.Б, иргэний хариуцагч “Чи” ХХК-иас тус бүр 4,316,000 төгрөг /нийт 21,580,000 төгрөг “Ве” ХХК/, шүүгдэгч Ц.Б-ээс 7,568,300 төгрөг /ШШҮХ болон Монголбанкны шинжээч/, Г.Ц-оос 3,960,000 төгрөг /“Фа” ХХК/, шүүгдэгч П.М-оос 1,000,000 төгрөгийг /Хөрөнгийн үнэлгээний төв ХХК/ тус тус гаргуулж, Авлигатай тэмцэх газарт олгож, “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 5,500,000 төгрөг, “Ня” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 16,000,000 төгрөг, “Мм” ХХК, “Мик” ХХК-иудын хөрөнгийн үнэлгээ, аудитын дүгнэлтэд зарцуулсан 28,355,000 төгрөгийн зардлыг тус тус хэлэлцэхгүй орхиж,

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдоогүй шүүгдэгч Ц.Б, Д.У, Т.О, Б.Ч, Т.М, Т.П, Ч.Ц, С.Б, А.Х, Г.Г, Д.Б, Ж.Ү, Ж.Б, Ж.О, С.М, М.Б, Б.А, О.Б, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, М.З, Г.Д, Г.О, Б.Б, Д.Б, Ё.Д, Б.Ц, Ц.Ц, Н.Б, Г.С, М.Ц, Г.Г, Ц.С, Н.Б, О.Х, О.Б, Б.Ц, Ц.У, Д.Д, Х.Г, Г.А, Н.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Я.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.А, Д.Ц, Ч.Э, Л.М, Б.Д, Ж.Г, Э.Э, Ц.Б, Г.Ц, Х.Б, Ш.Б, Н.С, Т.Б, Б.М, Г.Б, Б.Б, Ч.Ө, Г.Б, Л.Н, Э.Э, Х.Б, П.М, Н.М, Б.Ш, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э-д урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.М, Б.Ш, Ц.Б нарт урьд авсан тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх:

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын:     

А. 1. Шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

2. Шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

3. Шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

4. Шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

5. Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

6. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

7. Шүүгдэгч Г.А,

8. Шүүгдэгч Х.Г,

9. Шүүгдэгч Ч.Ц

10. Шүүгдэгч Т.П, О.Б

11. Шүүгдэгч Б.Ц нарт холбогдох “В” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

12. Шүүгдэгч Ч.О,

13. Шүүгдэгч Ч.Н,

14. Шүүгдэгч М.Б,

15. Шүүгдэгч Б.Н,

16. Шүүгдэгч Б.Л,

17. Шүүгдэгч Б.Б нарт холбогдох “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,  

18. Шүүгдэгч Р.Б,

19. Шүүгдэгч М.З,

20. Шүүгдэгч Г.Д,

21. Шүүгдэгч Г.О нарт холбогдох “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

22. Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

23. Шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

24. Шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

25. Шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

26. Шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

27.а. Шүүгдэгч Н.Б-т холбогдох “Го” ХХК, “Эн” ХХК, “Бэ” ХХК-д тус тус эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хэвээр үлдээж,  

27.б. Шүүгдэгч Н.Б-т холбогдох “Мон’’ ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72.1, 72.1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 

Б. 1. Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, 

2. Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

3. Шүүгдэгч Т.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Мо” ХХК-д 15,000,000,000 төгрөг, “Бэ” ХХК-д 10,864,305,000 төгрөгийн зээл олгож давуу байдал бий болгоход хамтран оролцсон хэргийг, О.Б-т холбогдох “Ги” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх хэргийг,   

4. Шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, 

5. Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3,  3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

6. Шүүгдэгч Ж.Ү-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

7. Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг,

8. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

9. Шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

10. Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

11. Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

12. Шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

13. Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

14. Шүүгдэгч Ё.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

15. Шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

16. Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

17. Шүүгдэгч О.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

18. Шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

19. Шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

20. Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус бүр цагаатгасныг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.П, О.Б нарын хамтран оролцсон гэх хэргүүдээс “В” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдаж,

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 29.2 дугаар зүйлийн 3, 7, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтээс шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ж.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргүүдийг тус тус тусгаарлан хүчингүй болгож, прокурорт буцааж,

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас :  

А. Шүүгдэгч Н.М-ын “Ня” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 36,783,434,234.42 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг,

шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Б.Ч, Д.Д, Б.Б, Д.Ц, Л.М нарын “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 5,800,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг,

шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Д, Б.Ч, Б.Б, Д.Ц нарын “К” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг,

шүүгдэгч Б.Д-ын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус зөвлөлийн гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, “Мд” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 36,111,684,763 төгрөгийн хохирол учруулсан, “Пи” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 15,000,000,000 төгрөгийн хохирол учруулсан, “Бэ” ХХК-д /барилга/ эдийн засгийн давуу байдал бий болгон 28,422,549,054.78 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлуудыг,

шүүгдэгч Г.Б-ийн “МоАХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосныг тус тус хүчингүй болгож,

Б. Шүүгдэгч Б.Ш-ын “Го” ХХК, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

“Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон,

“Ня” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 36,783,434,234.42 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон,

Шүүгдэгч Н.М “Го”, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

шүүгдэгч Б.Б-ийн “В” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 33,000,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, холбогдлыг,

шүүгдэгч Б.Ч-ийн “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-оос **** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****, ****, **** тоот 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг тус тус хэвээр үлдээж,

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг  хэвээр үлдээж, харин шүүгдэгч Н.М, Х.Б, Э.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

6. Шүүгдэгч Н.С-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.2-т зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,   

7. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын:

А. 1. Шүүгдэгч Л.А,

2. Шүүгдэгч Б.Ш,

3. Шүүгдэгч Ц.Б,

4. Шүүгдэгч Х.Б,

5. Шүүгдэгч Т.Б,

6. Шүүгдэгч Б.Б,

7. Шүүгдэгч Ч.Ө,

8. Шүүгдэгч Я.Б

9. Шүүгдэгч Л.Н нарыг гэм буруутайд тус тус тооцсоныг,

Б. 1. Шүүгдэгч “Ин” ХХК,

2. Шүүгдэгч “Га” ХХК,

3. Шүүгдэгч Ха” ХХК-иудыг холбогдох гэмт хэргүүдэд гэм буруутайд тус тус тооцсоныг хэвээр үлдээж,     

В. 1. Шүүгдэгч Б.Ба,

2. Шүүгдэгч Ч.Э,

3. Шүүгдэгч Ч.М,

4. Шүүгдэгч Д.Ц,

5. Шүүгдэгч Б.Б,

6. Шүүгдэгч Л.М,

7. Шүүгдэгч Д.Д,

8. Шүүгдэгч Б.Ч,

9. Шүүгдэгч Б.Д,

10. Шүүгдэгч Ж.Г,

11. Шүүгдэгч Г.Б,

12. Шүүгдэгч Н.М,

13. Шүүгдэгч Э.Э,

14. Шүүгдэгч Ц.Б

15. Шүүгдэгч Б.М,

16. Шүүгдэгч Г.Б,

17. Шүүгдэгч Э.Э,

18. Шүүгдэгч Х.Б,

19. Шүүгдэгч Ё.Б,

20. Шүүгдэгч Г.Ц,

21. Шүүгдэгч Ш.Б,

22. Шүүгдэгч П.М нарыг тус тус гэм буруутайд тооцсоныг бүхэлд нь хүчингүй болгож, мөн

Г. Шүүгдэгч хуулийн этгээд “Н” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, 

Д. Шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүнийг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүйд тооцож,

8. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар:

А. Шүүгдэгч Л.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

шүүгдэгч Л.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Б, Ч.Ө, Л.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

шүүгдэгч хуулийн этгээд “Ин” ХХК, “Га” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

“Га” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж,

Б. 1.Шүүгдэгч Н.М-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

2. Шүүгдэгч Ц.Б, Б.М, Э.Э, Х.Б, Г.Ц, Ш.Б,  Г.Б, П.М нарт тус тус холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

В. Шүүгдэгч хуулийн этгээд “Н” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосныг тус тус хүчингүй болгосугай.  

9. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын:  

А. 1. Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял,

2. Шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

3. Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,

4 Шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял,

5. Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял,

6. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял,

7. Шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял,   

Б. 1. Ха” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 төгрөгөөр торгох ял,

2. Шүүгдэгч “Ин” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 125,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 125,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэснийг тус бүр хэвээр үлдээж,

В. 1. Шүүгдэгч Б.Ба,

2. Шүүгдэгч Ч.Э,

3. Шүүгдэгч Ч.М,

4. Шүүгдэгч Д.Ц,

5. Шүүгдэгч Б.Б,

6. Шүүгдэгч Л.М,

7. Шүүгдэгч Д.Д,

8. Шүүгдэгч Б.Ч,

9. Шүүгдэгч Б.Д,

10. Шүүгдэгч Ж.Г,

11. Шүүгдэгч Г.Б,

12. Шүүгдэгч Э.Э,

13. Шүүгдэгч Ц.Б

14. Шүүгдэгч Б.М,

15. Шүүгдэгч Г.Б,

16. Шүүгдэгч Э.Э,

17. Шүүгдэгч Х.Б,

18. Шүүгдэгч Ё.Б,

19. Шүүгдэгч Г.Ц,

20. Шүүгдэгч Ш.Б,

21. Шүүгдэгч П.М нарын үйлдсэн, холбогдох бүх гэмт хэрэгт тус бүр ял оногдуулсныг бүхэлд нь хүчингүй болгож,   

Г. Шүүгдэгч хуулийн этгээд “Н” ХХК-ийн үйлдсэн холбогдох хэрэгт ял оногдуулсныг хүчингүй болгож,

Д. Шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд ял оногдуулсан хэсгийг хүчингүйд тооцож,      

10. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8, 9, 10, 11, 13, 16, 17 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

11. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтыг: 

“Шүүгдэгч Б.Ба, Ч.М, Д.Д, Б.Б, Б.Ч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж өөрчилж,

12. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтын: 

А. Шүүгдэгч Т.Б, Б.Б, Ч.Ө, Я.Б, Б.Ш нарын  тус бүр үйлдсэн холбогдох гэмт хэрэгт биечлэн эдлэх ялыг тогтоосон хэсгийг тус тус хэвээр үлдээж,  

Б. Шүүгдэгч Ч.Э, Б.Д, Ж.Г, Ц.Б, Б.М, Э.Э, Х.Б, Ш.Б, Г.Ц нарын үйлдсэн холбогдох гэмт хэрэгт биечлэн эдлэх ялыг тогтоосон хэсгийг тус тус хүчингүй болгож,    

13. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 15 дахь заалтын: 

А. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар:

шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2,970,000 төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Я.Б-т оногдуулсан 9,970,000 төгрөгийн торгох ялыг тус бүр хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд,

шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 24,880,000 төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан 14,880,000 төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 13,275,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд,

Б. Шүүгдэгч “Ха” ХХК-д оногдуулсан 120,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч “Ин” ХХК-д оногдуулсан 125,000,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг тус тус хэвээр үлдээж,

В. Шүүгдэгч Д.Ц, Б.Д, Ж.Г, Л.М, Э.Э, Г.Ц, Ш.Б, Б.Ч, Ц.Б, Г.Б, П.М, Б.М, Э.Э, Х.Б нарт болон шүүгдэгч хуулийн этгээд “Н” ХХК-д оногдуулсан торгох ял төлүүлэх хугацаа тогтоосныг бүхэлд нь тус тус хүчингүй болгож,

Г. Шүүгдэгч Н.С-д торгох ял төлүүлэх хугацаа тогтоосныг хүчингүйд тооцсугай. 

14. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 18 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,  

15. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 19 дэх заалтыг:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Эн” ХХК-д холбогдуулан гаргасан 36423.6,14,978.34 төгрөг, “Мон” ХХК-д холбогдуулан гаргасан 9,123,405,757 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Го” ХХК, “Эн” ХХК-д холбогдуулан гаргасан 36,423,614978.34 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мон” ХХК-д холбогдох 9,123,405,757 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг энэ хэргийн хамт нэг мөр шийдвэрлэхийг дурдсугай” гэж өөрчилж, 

16. Хохирогч Хөгжлийн Банк нь “Ин” ХХК болон бусад нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

17. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 20 дахь заалтын:

А. Шүүгдэгч Л.А, Д.У, Т.О, Б.Ч, Ч.Ц, А.Х, Г.Г, Б.Ш, Б.А, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, М.З, Г.Д, Г.О, Б.Б, Ц.Б, Б.Ц, Х.Б, Г.С, М.Ц, Т.Б, Ц.С, Я.Б, Л.Н, Н.Б, Б.Ц, Х.Г, Г.А, Н.А нар нь хохирогч Хөгжлийн банкинд болон бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч “Га” ХХК 6,721,006,934.63 төгрөг, “В” ХХК нь 43,176,875,801 төгрөг, “Мик” ХХК нь 9,093,348,746 төгрөгийг тус тус Хөгжлийн банкинд төлж барагдуулсан болохыг дурдаж, иргэний хариуцагч “Кэ” ХХК-иас тус шүүхийн Тамгын газрын дансанд хохирол төлбөрт тооцон байршуулсан 1,646,631,753.72 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.” гэсэн хэсгийг тус тус хэвээр үлдээж, 

Б. Бусад шүүгдэгч Ц.Б, Т.М, О.Б, Т.П, С.Б, Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д, Д.Б, Ж.Ү, Ж.Б, Б.М, Ж.О, Б.Д, Ж.Г, С.М, М.Б, Н.М, Э.Э, Д.Б, Ё.Д, Ц.Ц, Н.Б, Г.Б, Г.Г, О.Х, О.Б, Ц.У, Д.Д, Б.Б, “Ня” ХХК, “К” ХХК, “Мо” ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,

18. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 21 дэх заалтыг:   

18.1. Тус хэрэгт хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан:

А. Шүүгдэгч Ж.Б, мөн “К” ХХК, “Ган” ХХК-иудын нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож,  

Б. “Го” ХХК

Шүүгдэгч  Н.А-ийн нэр дээр бүртгэлтэй **** дүүргийн 2 дугаар хороо, **** тоот хаягт байрлах орон сууц, шүүгдэгч Н.Б-ын нэр дээрх **** УАС улсын дугаартай, цагаан өнгийн лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг болон шийтгэх тогтоолын 21 дэх заалтад бичигдсэнээр иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй гэх нэр бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хэвээр үлдээж, 

Б.Ш торгох ялаар шийтгэгдсэн тул түүний нэр дээрх **** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоотод байрлах 590,6 м.кв талбай бүхий хувийн сууц, граж болон Н.М-ын нэр дээрх **** дүүргийн 15 дугаар хороо, **** хотхоны **** тоот хаягт байрлах 79,9 мкв талбай бүхий орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 716 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч “Мо” ХХК, Э.Э, Ж.Г, “Ха” ХХК, Г.Г нарын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй гэх нэр бүхий хөрөнгө, банкны дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож,

“Мм” ХХК, “Мик”  ХХК-д холбогдох хэрэгт **** дүүргийн 12 дугаар хороо, **** тоотод байрлах, улсын бүртгэлийн **** дугаартай, үйлчилгээний зориулалттай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хэвээр үлдээж,

В. “Бэ” ХХК, “Ин” ХХК, “Н” ХХК, “Бш” ХХК, “Мд” ХХК, “П” ХХК, “СГ” ХХК, “Чи” ХХК, “Мо” ХХК, “Пи” ХХК-иудад холбогдох хэрэгт тэдний өмч болох зарим хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг тус тус хэвээр үлдээснийг тус тус бүхэлд нь хэвээр үлдээж,

18.2. Хэрэгт битүүмжлэгдсэн:

А. “К” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт битүүмжилсэн улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 15 дугаар хороо, **** тоотод байрлах орон сууц, улсын бүртэлийн **** дугаартай, **** дүүргийн 3-р хороо, 10-р байрны **** тоотод байрлах орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 1-р хороо, **** тоотод байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Б. “Н” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт битүүмжлэгдсэн Ч.М-ын эзэмшлийн Улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 8-р хороо, **** тоот орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 8-р хороо, ****  тоот авто зогсоол, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 1-р хороо, 1 дүгээр ****  тоот орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоол,

В. “Ги” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Ч.Э-ын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож” гэснийг тус тус хүчингүй болгож,

Г. Дээрх заалтын хамаарах бусад хэсгийг тус тус хэвээр үлдээж,  

18.3. Хэрэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох:

А. Шүүгдэгч Ц.Б-аас Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан 2,000,000 төгрөг,

шүүгдэгч Л.Агаас Авлигатай тэмцэх газрын **** тоот дансанд байршуулсан 1,000 ам.доллар, түүнээс хураагдсан 10х20 см хэмжээтэй Монтбланк /MontBlanc/ брэндийн хар өнгийн 1 ширхэг хэтэвчийг,

шүүгдэгч Н.С-ын Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан 4,000,000 төгрөг, П.Э-ын Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан 3,000,000 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай” гэж өөрчилж,

Б. “Ин” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн банкны үнэт цаас хадгалах хайрцганд хадгалагдаж байгаа шүүгдэгч Ж.Г-ийн гэрээс хураан авсан 8,570,000 төгрөг, 25,000 ам.доллар, 1,000 евро, Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 127,357,500 төгрөг, шүүгдэгч Э.Э-ийн Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 217,753,500 төгрөг, “Н” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 114599 кодтой түрийвч 1 ширхэг, эд мөрийн баримтаар хураагдсан  Монтбланк /Montblanc/ брэндийн үзэг, Олон улсын бүртгэлийн 111046 кодтой үзэг 1 ширхэг, запас 1 ширхэг, шүүгдэгч Б.Ч-ийн тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 80,000,000 төгрөг тус тус улсын орлого болгосугай.” гэснийг хүчингүй болгож,   

18.4. Буцаан олгох зүйлс:

“Ин” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ч.Өгийн эзэмшлийн “Iphone-10” /Айфоне-10/ маркийн гар утас 1 ширхгийг буцаан олгож гэснийг хэвээр үлдээж, бусад хэсгийг хүчингүй болгож, 

18.5. Хэрэгт хавсаргах зүйлс: Тус хэсэг дэх заалтыг бүхэлд нь хэвээр үлдээсүгэй.   

19. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 22 дахь заалтыг: 

Уг хэрэгт шүүгдэгч Н.Б 14 хоног, Г.С 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай” гэснийг хэвээр үлдээж, бусад хэсгийг хүчингүй болгож,

20. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 23 дахь заалтыг:

20.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Б, Л.Н нараас тус бүр 4,316,000 төгрөг гаргуулж “Вен” ХХК-д тус тус олгож гэснийг хэвээр үлдээж, холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх тул шүүгдэгч Б.М-өөс 13,000,000 төгрөг /“Арвижих Эстимэйт” ХХК/, шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Ш.Б, иргэний хариуцагч “Чин” ХХК-иас тус бүр 4,316,000 төгрөг, шүүгдэгч Ц.Б-ээс 7,568,300 төгрөг /ШШҮХ болон Монгол банкны шинжээч/, Г.Ц-оос 3,960,000 төгрөг /“Файн Эстимэйт” ХХК/, шүүгдэгч П.М-оос 1,000,000 төгрөгийг /“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК/ тус тус гаргуулж гэснийг хүчингүй болгож,

20.2. “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 5,500,000 төгрөг, “Ня” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 16,000,000 төгрөг, “Мм” ХХК, “Мик”  ХХК-иудын хөрөнгийн үнэлгээ, аудитын дүгнэлтэд зарцуулсан 28,355,000 төгрөгийн зардлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.” гэснийг  “В”  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 5,500,000 төгрөг, “Ня” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 16,000,000 төгрөг, “Мм” ХХК, “Мик”  ХХК-иудын хөрөнгийн үнэлгээ, аудитын дүгнэлтэд зарцуулсан 28,355,000 төгрөгийн зардлыг тус тус гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгосугай” гэж өөрчилж, “Ня” ХХК-иас хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 16,000,000 төгрөгийг  хэлэлцэхгүй орхисугай” гэснийг хүчингүй болгож,    

21. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 25 дахь заалтыг:   

А. Шүүгдэгч Ц.Б, Т.М, Т.П, С.Б, О.Б, Д.Б, Ж.Ү, Ж.Б, Ж.О, С.М, М.Б, Д.Б, Ё.Д, Ц.Ц, Н.Б, О.Х, О.Б, Д.Д, Б.Б, Ц.У, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.” гэснийг хүчингүй болгож, 

Б. Шүүгдэгч Д.У, Т.О, Б.Ч, Ч.Ц, А.Х, Г.Г, Б.А, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, М.З, Г.Д, Г.О, Б.Б, Б.Ц, Г.С, М.Ц, Ц.С, Н.Б, Б.Ц, Х.Г, Г.А, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай” гэснийг хэвээр үргэлжлүүлж,

22. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 26 дахь заалтыг:

   “Шүүгдэгч Ё.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, 

23. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 27 дахь заалтын:

“Шүүгдэгч Ч.Э-д урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.М, Ц.Б нарт урьд авсан тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,” гэснийг тус тус хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж,  

24. Шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг, Ж.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг прокурорт буцаасан тул тухайн хэргүүдийг тусгаарлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн прокурорын газарт даалгаж, 

25. Давж заалдах гомдол, эсэргүүцлийг дараах байдлаар шийдвэрлэснийг дурдаж,

 25.1. Прокурорын эсэргүүцлээс:

А. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан:   

Шүүгдэгч Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгох” агуулга бүхий  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, бусад шүүгдэгч Д.Б, Б.Д, Ж.Ү, Ж.Б, Б.М, Ж.О, С.М, М.Б, Н.Б, О.Х, Д.Д нарт холбогдох эсэргүүцлийг хүлээн авч, 

Б. Хөгжлийн банкны газар, хэлтсийн захирал, мэргэжилтэн:  

Шүүгдэгч Д.У, Т.О, Б.Ч, А.Х, Б.А, Г.Г, М.З, Г.О, Г.Д, Р.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгох”, мөн “В” ХХК-д давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийн хамтран оролцогч болох шүүгдэгч Х.Г, Г.А, Б.Б, О.Б, Б.Ц, Ч.Ц, Т.П нарт холбогдох хэргийг цагаатгасныг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Харин шүүгдэгч О.Б, Т.П (“В” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэргээс бусад хэрэг), Ц.Б, Т.М, С.Б нарт  холбогдох хэрэгт хамаарах эсэргүүцлийг хүлээн авч,   

В. Шүүгдэгч Н.А, Н.Б нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгуулах тухай, шүүгдэгч Б.Ш-т холбогдох “Го” ХХК, “Эн” ХХК, “Бэ” ХХК, “Ня” ХХК-иудад давуу байдал бий болгосон хэрэгт хамтран оролцсон гэх  хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгуулах тухай, Н.М-д холбогдох “Го” ХХК, “Эн” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт хамтран оролцсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Харин шүүгдэгч “Ня” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Н.М, Ц.У нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хүлээн авч,

Г. “К” ХХК-ийн захирал болох шүүгдэгч О.Б-т холбогдох хэргийг, мөн “Мо” ХХК-ийн захирал болох шүүгдэгч Д.Б нарт холбогдох хэргийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, 

Д. Шүүгдэгч Ц.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,

Е. Шүүгдэгч Ж.Б-ийн хахууль авсан, шүүгдэгч Т.Б-ийн худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцааж,

Ё. Шүүгдэгч Ч.Э, Г.Ц, Ц.Б, Ш.Б, Б.М, Г.Б, Э.Э, Х.Б, П.М нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн талаарх эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж,

25.2. Зарим шүүгдэгч, иргэний хариуцагч, хохирогч байгууллагын төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дараах байдлаар шийдвэрлэсэн болохыг дурдаж,   

А. Шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч Ж.Энхтуяагийн гаргасан “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ шүүгдэгчийн эрхийг зөрчсөн, 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий хэсгийг хүлээн авч, Эрүүгийн хуульд байхгүй зүйл хэсгээр ялласан тухай агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Б болон “Ин” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан  “Ин” ХХК-иас хор уршигт тооцож 3,588,178,284 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгуулах,  

Иргэний хариуцагч “Кэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ийн тус компаниас шүүхийн дансанд байршуулсан төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” 

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Ц.Энхтүвшингийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” тухай,

Шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, Э.Түвшинбаяр нар хамтран гаргасан “зүйлчлэлийг өөрчлүүлэх” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Б. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Хөгжлийн банкны төлөөлөгч З.Б, Ц.О, Д.Г, Г.З, Д.О нар хамтран гаргасан болон Хөгжлийн банкны өмгөөлөгч П.Эрхэмбаярын нарын гаргасан давж заалдах гомдлоос: “Ин” ХХК, холбогдох бусад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх тухай гомдлыг хүлээж авч, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж,

В. Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, иргэний нэхэмжлэгч “П” ХХК-ийн өмгөөлөгч В.Ганболд, шүүгдэгч Б.Ба, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.Б, “Н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч О.Батсүх, Л.Хатанбаатар, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Т.Тэмүүлэн, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдорж нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх уг хэргийн нотлох баримтуудыг үндэслэл болголгүй, зөвхөн прокурорын тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн. Улсын яллагч шүүгдэгчийг ял завшуулахгүй байх, хэлмэгдүүлэхгүй байх үүрэгтэй байтал давж заалдах шатны шүүх хуралд улсын яллагч зөвхөн “К” ХХК-иас О.Б-ыг ямар нэгэн аргаар буруутгах, гэмт хэрэгтэн болгож харуулах гэж улайран зүтгэсэн нь шүүх хуралд оролцсон хүмүүсийн гайхлыг ч төрүүлсэн. Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн надад холбогдох баримтуудыг сайн нягталж үзээсэй гэж хүсэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын иргэдийг хямд орон сууцаар хангах уралдаант шалгаруулалт явуулж, “К” ХХК-ийн “Орч” шалгарсан. Тухайн үед Улаанбаатар хотын захиргаа Хөгжлийн банк хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, нийслэлийн удирдлагууд манай компанид Хөгжлийн банкинд хандах талаар зөвлөсний дагуу би тус банкинд хандаж зээл хүссэн. “К” ХХК нь 2,8 тэрбум төгрөгийн зээл авч 4.6 тэрбум төгрөг төлснөөр Хөгжлийн банк хохирогч бус 1,8 тэрбум төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн орлого олж ашигтай ажилласан. “К” ХХК зээл авснаараа хэний ч боломжийг хулгайлаагүй, ямар ч давуу байдал олж аваагүй. Хөгжлийн банк зээл олгохдоо барьцаа хөрөнгийг АТГ-ын томилсон шинжээч хэрэг шалгах явцад 4.8 тэрбум төгрөгөөр үнэлсэн, Хөгжлийн банк манай барьцааг 2,8 тэрбум төгрөг буюу 58 хувьд үнэлж зээл олгосон. Жилийн хүү хамгийн өндөр тооцож 11,89 хувиар тогтоосон. 2017 оны 10 дугаар сард зээлийн хүсэлт өгсөн байхад 2018 оны 04 дүгээр сард бүтэн 5 сарын дараа зээл олгосон.

“К” ХХК зээлийн хөрөнгөөр үйлдвэрлэлээ өргөтгөн полимер арматур, полистирол бетон хавтан гэх мэт 2 шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдгээр бүтээгдэхүүний хувьд манай улс нь ОХУ, БНХАУ-ын импортоос 100 хувь хараат байсныг зогсоож, улсынхаа валютын нөөцийг хэмнэснийг нийгэмд хор уршиг учруулсан гэж үзэхгүй байна. “Орч” төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар эхлүүлж иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангаснаараа нийгэмд хор уршиг учруулсан болохгүй. Уг төслөөр 24 өрх айл 1 м.кв нь 1 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд орсон. Нэхэмжлэгч тал болох Хөгжлийн банк хохиролгүй тухайгаа шүүхэд албан тоотоор ирүүлсэн, шүүх хуралдаанд ч удаа дараа мэдэгдсэн. Манай компани Хөгжлийн банкнаас зохих хууль журмын дагуу зээл авсан, зээлээ зориулалтын дагуу зарцуулж, гэрээний дагуу зээлээ төлсөн. Давж заалдах шатны шүүх нотлох баримт нягтлан үзэлгүй прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан. Прокурорын эсэргүүцэлд “К “ХХК зээл авахдаа Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5, 10.10.16 дахь заалтыг хангаагүй байхад зээл олгосон гэж буруутгадаг. “К” ХХК нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.1-10.1.6 дахь заалтыг хангаж зээл авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэтэл улсын яллагч 10.1.2, 10.1.5, 10.1.6 заалт биелээгүй байхад зээл олгосон гэж үзсэн нь нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 Дээрх 3 заалттай холбоотой гарсан 3 эрсдэлийн дүгнэлт байдаг бөгөөд мэргэжилтэн Д.У, ахлах мэргэжилтэн Т.О, хэлтсийн захирал Д.Ц, түүнийг баталсан н.С нарын дүгнэлт үнэн зөв юм. Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 03 дугаар сарын 07-нд хуралдсан хурлаар зээлийг барьцаа хөрөнгийн хэмжээнд нь тааруулж 2 үе шаттай олгох, эхний ээлжид 2.8 тэрбум төгрөгийн зээл олгох болсноор дээрх заалтууд хангагдаж байгаа юм. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 02-нд гаргасан Прокурорын тогтоолд “Хөгжлийн банкнаас “К” ХХК-д зээл олгосон шийдвэр үйл ажиллагаа, зээлийн гэрээнд заасны дагуу эхний санхүүжилт олгосон үйлдэл нь Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно” гэж 83 дугаар хавтасны 127 дугаар  талд авагдсан. (хавсралтын 3 дугаар хуудас) Прокурорын зүгээс дээрх тогтоолыг гаргасан атлаа шүүхэд өөр утгатай дүгнэлт, тайлбар өгдөг. Хуулийн 10.1.1-10.1.6 дахь заалтыг “К” ХХК бүрэн хангаж зээл авсан талаарх нотолгоог хавсралтын 26, 27,28, 29, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40 хуудаст байгаа. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Ерөнхий архитектор, Барилгын Хөгжлийн төв, АТГ-иас барьцаа хөрөнгөд хийсэн үнэлгээ, Хөгжлийн банкны инженерийн санал, дүгнэлт, хяналтын инженер Л.О мэдүүлэг, БХТөвийн мэргэжилтэн Д.Б-ын мэдүүлэг, гэрч Ц.Б-ий мэдүүлэг, гэрч Т.О-ийн мэдүүлгээр ямар ч хууль, журам зөрчөөгүй талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Прокурорын зүгээс зээлийн хоёр дахь гүйлгээ 564 сая төгрөгийг хийхэд нөлөөлсөн гэж буруутгадаг. Манай компани зээлийг нэг мөр 2,820 саяар авч болох байсан ч зээлийн гэрээ хийхээс өмнө 2018 оны 03 дугаар сарын 15-нд хүсэлт гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 27-нд энэ хуваарийн дагуу гэрээ хийсэн. Энэ гүйлгээ нь хууль зөрчөөгүй талаар гэрч В.Ч, Ц.Б нарын мэдүүлгээр тус тус нотлогддог. Прокуророос мөн намайг зээлийн хөрөнгийг өмнөх өр төлбөрөө дарахад зориулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Мөрдөгчийн магадлагаанд “К” ХХК нь Чингисхаан банкны зээлд 700 сая төгрөг төлсөн, 444 сая төгрөгийг бусдад зээл төлөхөд зарцуулсан, нийт 1,144,000,000 /1 тэрбум зуун дөчин дөрвөн сая/ төгрөг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг. Эдгээр гүйлгээнүүд хийгдсэн нь үнэн, гэхдээ үүнээс 1 сарын дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 16-д үүнээс их 1,286,746,276 /1 тэрбум хоёр зуун наян зургаан сая долоон зуун дөчин зургаа мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийн орлого орж дээрх зардалууд нөхөгдсөн байгаа нь Чингисхаан банкны хуулгаар нотлогддог. Мөрдөгчийн магадлагаа үнэн зөв хийгдсэн, гэхдээ орлогыг нь авалгүй зөвхөн зардлыг тооцсон нь өрөөсгөл байна. Мөн улсын яллагч энэ магадалгааг буруу тайлбарлаж яллахдаа хэрэглээд байна. 2017 оны 04 дүгээр сарын 03-нд Хөгжлийн банкнаас зээл авахаас жилийн өмнө С.Х-аас 326 сая төгрөгийн 1 жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй “Орчин үе гэр хороолол” төсөл, К үйлдвэрт тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор өмнө цувуулан авч байсныг нэгтгэн гэрээ хийсэн. Зээлийн хүүгийн хамт нийт 444 сая төгрөг төлсөн. Энэ зээлийг “Орч” төсөлд ашигласан болох нь 53 дугаар хуудаст байгаа Е-баримтаар нотлогддог бөгөөд 90-р хавтаст хэргийн 197-250 дугаар талд авагдсан.

“К” ХХК зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, Эрүүгийн хуулийн 18.6.1-д заасан гэмт хэрэг үйлдээгүй болохыг хөдөлбөргүй нотлох хамгийн чухал баримт нь Гаалийн ерөнхий газраас Авилгатай тэмцэх газарт ирүүлсэн. ОХУ, БНХАУ-иас үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлосон баримт, зээлийн хөрөнгөөр 42 төрлийн барилга материал импортлосон баримт лавлагаа хэрэгт авагдсан. Мөн энэ лавлагаа нь “К” ХХК-ийн зээл зарцуулалтын тайлантай тохирсон нь хэргийн 75 дугаар хавтасны 130-131 дүгээр талд авагдсан.

Прокурорын зүгээс эсэргүүцэлдээ “...гэрч Н.Ш, Д.Н, Г.А, Д.О, Ч.Р нарын мэдүүлгээр мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогджээ” гэжээ. Н.Ш нь “К” ХХК-ийн нягтлан бодогч бөгөөд мэдүүлэгтээ “...О.Б захирал мөнгийг Ногоон нуурын барилгад зарцуулсан” гэж мэдүүлсэн нь 83 дугаар хавтасны 23, 24 дүгээр тал авагдсан нь өөр зүйлд зарцуулаагүйг нотолсон. Бусад 4 гэрч нь “Орчин үе гэр хороолол” төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж сантехник, салхивч цахилгаан, угсралтын ажлын гэрээ байгуулж гүйцэтгэсэн талаар мэдүүлэг өгсөн байхад прокурор мөнгө угаасан нотлох баримт гэж эдгээр хүмүүсийн нэрийг ашигласан. Прокурорын зүгээс О.Б нь арилжааны банкинд 90.5 сая төгрөгийн, “К” ХХК нь 952 сая төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхдаа Хөгжлийн банкнаас зээл авсан гэж ойлгогдохоор тайлбарлажээ. Энэ нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  байдлаар зээл авахаас 2 сарын өмнөх лавлагаа бөгөөд зээл авах үед би Чингисхаан банкинд 400 сая төгрөгийн төлөлт хийж, 552 сая төгрөгийн хэвийн ангилалтай зээлийн үлдэгдэлтэй болсон нь Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар нотлогддог. Уг лавлагаа 88 дугаар хавтасны 119 дүгээр талд авагдсан. Мөн 90.5 сая төгрөгийн хувийн зээл хэвийн ангилалд шилжсэн.

Мөрдөгч 2022 оны 03 дугаар сарын 09-нд гэрчийн мэдүүлэг авч, дараа нь 461-р хорих ангид хорихдоо өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Би гэмт хэрэг хийгээгүй тул хорьчихно гэж ерөөсөө бодоогүй, гэвч 48 цаг хорьсон. Маргааш нь буюу 03 дугаар сарын 11-нд 461-р хорих ангид бас л өмгөөлөгчгүй мэдүүлэг авах гэсэн. Тухайн үедээ би үнэхээр их цочирдсон байсан, гэхдээ уурлаад эсэргүүцээд баримт ураагүй, хуулийн ажилтныг хүндэтгээгүй үйлдэл огт гаргаагүй. Энэ нь камерын бичлэгт ч тодорхой харагдана. Тэр үед би мэдүүлгийг дахин бичье, яллагдагчаар татсаныг зөвшөөрөхгүй гээд урахад юм хэлээгүй, урангуут л баримтжуулаад камерын бичлэг аваад явсан. Энэ нь цагдан хорих гол шалтгаан болж би өөрөө хохирсон. Ураад, дахин бичихэд хуулийн зүйл ангитай, нотлох баримт гэж би мэдээгүй, энэ талаар мөрдөгч танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэжээ. Мөн хуулийн 16.1.7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэжээ. Тухайн үед надаас өмгөөлөгчгүй мэдүүлэг авах гэсэн, яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан зэрэг нь 16.11-д нотлох баримтаар тооцохгүй байх тухай 1.1-д “Энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан”, 1.3-т “Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан” гэсэн нь надад үүсгэсэн хэрэгт шууд хамааралтай заалт болов уу. Миний урсан “Мэдүүлэг авсан тэмдэглэл” нь устгагдаагүй бөгөөд сэргээгдсэн хэлбэрээрээ 89 дүгээр хавтасны 137 дугаар хуудаст байх бөгөөд энд яллагдагчийн биеийн байцаалт, эрх үүрэг тайлбарласан тухай, яллагдагчаар татсаныг зөвшөөрч байна уу гэх асуултаас өөр бичвэр байхгүй байгаа тул хэрэгт ач холбогдолтой нотлох баримт эсэхийг тогтоож өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хэргийг А-аас Е хүртэл 6 үндэслэл зааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй зөвхөн улсын яллагчийн саналд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаасан гол үндэслэлүүдийн нэг нь “хохирол төлсөн” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлажээ. Би банкнаас зээл авч, гэрээний дагуу үүргээ биелүүлэн зээл төлсөн, түүнээс ямар нэгэн хохирол учруулаад, түүнийг төлсөн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс надад үүсгэсэн хэргийг бүхэлд нь цагаатгахдаа дээрх нотлох баримтуудад үндэслэж шийдвэрлэсэн гэж ойлгож байна.” гэжээ.

Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Л.Өлзийхүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судлан шинжилж, дүгнэлт хийн хэргийн жинхэнэ бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх О.Б-т холбогдох хэргийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг үгүйсгэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан журмын дагуу гаргасан тогтоолд О.Б-ыг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг няцааж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор  шинжлэн судалж харьцуулан үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг яллах, цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хэргийг цагаатгах нөхцөл байдлуудыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй хэр нь цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан цогц байдлаар шинжлэн судалж, үнэлэхгүйгээр шууд аль нэг талыг нь няцааж, үгүйсгэсэн тухай хууль зүйн дүгнэлт ойлгомжтой, хангалттай үндэслэлээр хийгээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Талууд тухайн гэрээнээс татгалзаагүй, цуцлаагүй, хүчин төгөлдөр бусд тооцуулаагүй байхад иргэний эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс орж ашгийн төлөө хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг доголдуулж байсан. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банк, “К” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээл болох 2,820,000,000 төгрөг болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар хэтэрсэн хугацааны хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн дагуу 1,779,271.16 төгрөгийг тус тус төлсөн. Энэ нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2/314 тоот Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М-ын **** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн албан тоот болон 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “К” ХХК- ийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Давж заалдах шатны шүүх тус хэрэгт ижил нөхцөлтэй, Хөгжлийн банкнаас эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан нэгэн адил шийдвэрийн дагуу зээл авсан аж ахуйн нэгжүүдээс дан ганц “В” ХХК-ийн зээлийг хууль ёсны гэж үзэж цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж, бусад нь хууль зөрчиж зээл авсан мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

“К” ХХК нь “Орчин үе, гэр хорооллын хөгжил төслийн Барилгын ажлыг зээл авахаас 1 жилийн өмнө буюу 2017 онд эхлүүлсэн төдийгүй тухайн үед 444 сая төгрөгийг өмнө гүйцэтгэсэн барилгын ажилд зарцуулсан болох нь 90 дүгээр хавтас хэргийн 197-250 дугаар хуудас дахь зарцуулалтын анхан шатны баримт болох И баримтууд болон “К” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын улирлын санхүүгийн ерөнхий журналд тусгагдсанаар нотлогддог. Мөн О.Б, С.Х нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 04/03 тоот зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд тус гэрээний дагуу зээлсэн мөнгөө төлсөн байдаг. Энэ нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1486 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус гэрээг тухайн цаг хугацаанд хийсэн болох нь тогтоогдоно.

О.Б-ыг “Орч” төсөл нь Хөгжлийн банкны тухай хууль болон Зээлийн бодлогод заасан нөхцөл шаардлагыг хангахгүй гэдгийг мэдсээр байж зээл авсан, уг зээлийг авахад Д.Д нөлөөлсөн гэж буруутгадаг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. “К” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 31-нд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын бүтцийн газраас зарласан гэр хорооллын айл өрхийг хямд өртөгтэй орон сууцаар хангах “Загвар гэр хорооллын төсөл” уралдаан сонгон шалгаруулалтад тэнцэж, 2017 оны 06 дугаар сард төслийн барилга угсралтын ажлыг өөрсдийн хөрөнгөөр эхлүүлж, хөрөнгө оруулалт дутагдалтай байсан тул 2017 оны 10 дугаар сард Хөгжлийн банкнаас 4,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан байдаг. Уг зээлийн хүсэлтийг Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцээд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахин хуралдаж “К” ХХК-ийн барьцаа хөрөнгөд тааруулан 2 үе шаттай хэрэгжүүлэхээр эхний үе шатанд 2,8 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ нь 82 дугаар хавтас хэргийн 107-138 дугаар хуудаст авагдсан Зээлийн удирдлагын хорооны хурлын аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 89 дүгээр хавтас хэргийн 79 дүгээр талд авагдсан Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “К” ХХК-д 2,820,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн зээлийн хорооны хурал болон шийдвэр гаргахад Д.Д нь оролцоогүй, 2018/10 дугаартай Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд гарын үсэг зураагүй , “К” ХХК-д зээл олгоход нөлөөлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

  • Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад О.Б-ыг “К” ХХК буюу хуулийн этгээдийн арилжааны банкнаас авсан зээлийн төлөө буруутган гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл “К” ХХК болон Хөгжлийн банкны хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа буюу зээлийн гэрээний харилцааг гэмт хэрэг гэж үзсэн. Тухайн зээл авсан асуудлыг гэмт хэрэг гэж үзэхдээ зээл олгохдоо зөрчил гаргасан байх талаас нь шалгаад банкны дотооддоо мөрддөг дүрэм журмуудыг зөрчсөн гэж үзсэн. О.Б-ыг зээл авах ашиг сонирхлын үүднээс Д.Д-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцсон гэж буруутгадаг.

Гэмт хэргийн хатгагч гэдэг бол бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хэлдэг. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно гэж хуульд зааснаар яаж нийгэмд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр гэмт хэрэгт татан оруулсныг, яаж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэснийг, өөрөө хийсэн юм уу, бусдаар хийлгэсэн юм уу, яаж ямар хэлбэрээр хөлсөлсөн, дарамталсан юм уу, гэмт хэрэг үйлдэхэд яаж зориуд хүргэсэн юм бэ гэсэн нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг тодорхойлоогүй зээл авсан юм чинь хатгасан гэх хандлагад тулгуурлаж буруутгаж болохгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр “К” ХХК-д зээл олгохдоо Хөгжлийн банкны тухай хууль дүрэм, журмыг зөрчиж уг зээлийг олгосон гэж дүгнэсэн. Шинжээчид хууль зөрчсөн эсэхийг асуусан байдаг ч шинжээч хууль зөрчсөн эсэхийг тогтоодог субъект биш. Яагаад гэвэл хууль зөрчсөн эсэх болон гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Шинжээчийн дүгнэлт нь тусгай мэдлэгийн цар хүрээнээс хальсан дүгнэлт гаргасан. Хууль, дүрэм, журамд нийцсэн эсэх гэсэн асуултад шинжээч тайлбарлаад байгаа юм. Гэтэл шинжээч хуульд нийцсэн эсэх талаар тайлбар хийх субъект биш. Шинжээчийн дүгнэлт нь хийсвэрээр таамаглалын шинжтэй байдлаар гарсан. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт болохын хувьд тухайн асуудлыг нотлон тогтоосон байх ёстой. Учир нь шинжээчид асуулт тавихаас өмнө шууд нэр заан томилж, уг зээлийг олгох шийдвэр гаргасан явдал нь хууль зөрчсөн эсэхийг буюу хууль хэрэглээг тайлбарлуулсан дүгнэлт гаргуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн санхүүгийн шинжээчийн магадалгаагаар “К” ХХК нь 1,144,000,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл үгүйсгэгддэг.

  • Мөнгө угаах гэмт хэрэг гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан ашигласан, эзэмшсэн, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл бодит шинж чанарыг эх үүсвэр, захиран зарцуулах арга, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль хяналтын байгууллага олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилсан.

О.Б-ын хувьд дээрх гэмт хэргийн шинжийг агуулсан ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй бөгөөд Хөгжлийн банкнаас авсан зээл нь хуулийн дагуу тодорхой шат дамжлагаар “К” ХХК-ийн зээлийн материалыг зохих журмын дагуу нарийвчлан судалж дүгнэлт гаргаснаар зээлийн удирдлагын хорооны шийдвэр, тус банкны гүйцэтгэх захирлын тушаал зэргийг үндэслэн зээлийг олгосон байдаг. “К” ХХК-ийн хувьд явуулж буй үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүд нь ил тод нээлттэй, компанийн санхүүгийн тайлан тооцоо тогтмол тайлагнадаг, ямар нэгэн эд хөрөнгийг нуун далдлах эх үүсвэрийг нь өөрчлөх зэрэг үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй, хийгээгүй нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж нуун далдалсан... зэрэг гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байх тул мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

О.Б-ын хувьд яллагдаж буй хэрэгтэй холбоотой хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд эрх үүрэг тайлбарласан баримт нь нотлох баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл тэмдэглэл нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой баримт биш юм. Мөн устгасан гэх баримт нь дахин сэргээгдэх боломжгүй устгагдаж үгүй болсон гэж үзэхгүй байна. Устгагдсан л гэж үзэж байгаа бол нөхөн сэргээгдэх боломжгүй болохыг хэлнэ. Гэтэл уг баримтыг харахад нөхөн сэргээгдсэн байдлаар 89 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар талд авагдсан. Нөгөөтээгүүр энэ хэрэгт дахин яллагдагчаар мэдүүлэг авах үед биеийн байцаалт авагдсан, уг биеийн байцаалт байхгүй байгаа нь энэ хэрэгт ямар асуудал шийдэгдэх боломжгүй болгосон юм. Тэгэхээр нотлох баримт устгасан гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Иймд магадлалын О.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Ч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль хэрэглээний хувьд буруу жишиг тогтоосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь миний бие Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргасан боловч гомдлыг хэлэлцээгүй. Давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг шийдвэрлэх зайлшгүй ёстой. Анхан шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байхгүй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зөвшөөрөөгүй шийдвэр гаргаж гомдлыг хэлэлцэхгүй орхисонд хяналтын шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Нэг: Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Д-д Монтбланк /Mont Blanc/ брэндийн бал хахуульд өгсөн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Д, гүйцэтгэх захирал Б.Ба, тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал Ч.М миний бие бид 5 МУИС-ийн ЭЗС-ийн дээд, доод курст суралцаж байсан юм. Б.Д нь 1977 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн гэдэг нь хэрэгт авагдсан хувийн байдлаар нь нотлогддог. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б.Ба, Ч.Э, Ч.М бид 4 цалингаасаа мөнгө нийлүүлэн 1,925,000 төгрөгөөр бал авч өгсөн. Үүнийг үнэн гэдгийг Б.Ба, Ч.Э, Ч.М нар үнэн зөв мэдүүлсэн байдаг. Мөн Б.Д бид хоёрын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид 5 урьд нь бие биедээ төрсөн өдрөөр нь бэлэг солилцдог байсан. Энэ үйлдэл анх удаа ямар нэг хууль бус санаа зорилго агуулж хийгдсэн зүйл биш юм. “Мм” ХХК, “Мик”  ХХК нь Хөгжлийн банкинд зээл хүссэн өргөдлөө 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 17142 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1111 тоот хүсэлтээр өгсөн байдаг. Хэрвээ гэмт хэргийн санаа зорилго агуулсан, хууль бус гэж үзэж байгаа бол би гэм буруутайгаа маргах ёс зүй байхгүй. Хамаарал бүхий компаниуд нь Б.Д-ын төрсөн өдөр болсон 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс даруй 30 хоногийн дараа Хөгжлийн банкинд зээлийн хүсэлтээ өгсөн болон гэрч Б.Ба, Ч.Э, Ч.М нарын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр гэмт хэргийн шинжгүй гэдэг нь хангалттай нотлогдож байна. Мөн ТУЗ-ийн хурлаар тухайн зээлүүд нь 50 хоногийн дараа орсон байдаг. Иймд өөр хоорондоо цаг хугацаа болон шалтгаан нөхцөлийн хувьд хамааралгүй үйлдлийг гэмт хэрэг хэмээн дүгнэсэн тул Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Д-д Монтбланк /Mont Blanc/ брэндийн бал хахуульд өгсөн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т заасан ял шийтгэсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх.

2.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан гэм бурууд би маргахгүй байна. Учир нь удирдлагын багт ажиллаж байсны хувьд зээл олгогдох явцад хяналт тавьж ажиллаж чадаагүй гэдгээ ухамсарлаж гэм бурууг хүлээн зөвшөөрч байсан. Би хариуцлага хүлээх ёстой гэж үзэж шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргалгүй оролцсон. Ажлын хариуцлага алдсандаа харамсаж байгаа.

“Га” ХХК-ийн захирал Л.Н-оос 80 сая төгрөгийн хахууль авсан гэмт үйлдлийг ёс зүйн хувьд байж болохгүй гэж үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны явцад болон шүүхтэй маргаагүй. Хахуульд авсан 80 сая төгрөгийг улсын орлогод тушаасан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, бий болгосон хохирол зэргийг харгалзан үзэж шүүхээс ял оногдуулдаг ч анхан шатны шүүх энэ хэргийн оролцогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-т зааснаар ял шийтгэхдээ ялын хэмжээг хэтэрхий ялгамжтай тогтоож, надад 2 жилийн хорих ял оноосон. Бусад хүмүүстэй барьцаж тэдний ялыг хүндрүүлэхийг хүсэхгүй байна. Хууль нь шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой байтал хахуулийн хэмжээ нь миний гэм буруутайд тооцож 80 сая төгрөгийн дүнгээс эрх өндөр үр дүнтэй буюу 10-30 дахин их байхад торгох ял оноосон. Хуулийн амин зүрх нь тэгш эрх, шударга ёсны итгэл үнэмшил билээ. Иймд ижил гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй тэгш эрх эдэлж хуульд байгаа зүйл заалтыг зөрүүтэй биш адил хэрэгжүүлж шийтгэл авах хүсэлтэй байна.

2.2.Хувийн байдлын тухайд.

Би банк санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан. Хөгжлийн банкинд ажиллаж байх хугацаандаа эх үүсвэр татан төвлөрүүлэх, ашигт ажиллагаа хангах үүднээс нөөц хөрөнгийг тогтвортой, ашигтай удирдах юм. Энэ үүргээ би нэр төртэй биелүүлсэн гэж үздэг. 2017 онд банкны ханшны алдагдал 160 тэрбум төгрөг, хойшлогдсон татварын өглөг 170 тэрбум төгрөг, нийт 330 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан. Энэ нь одоогийн ханшаар 100 сая ам.доллар юм. Үүнийг би өөрийн ажлын туршлага, эзэмшсэн мэргэжлийн ур чадвараа ашиглан бүрэн арилгаж үр дүнтэй ажилласан. Мөн Хөгжлийн банк анх удаа Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын бонд олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон. Энэ ажлын хэсгийг би ахалж ажилласан. Мөн анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын сан байгуулж 100 сая ам.долларын дүрмийн сантай байгуулж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан. Дээрх миний хийж бүтээсэн бүхэн улс орныхоо ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийх билээ. Би ажиллах хугацаандаа хэзээ ч өөрийн хувийн эрх ашгийг улсын эрх ашгийн өмнө тавьж байсангүй. Банк анх удаа 2018 онд ашигтай ажиллахад нь өөрийн чиг үүргийн дагуу дээрх хувь нэмрээ оруулсан.

Гэр бүлийн байдал.

Би 6-17 насны 3 охинтой. Хүүхдүүд маань ид юм ойлгох насан дээрээ байгаа. Би гэр бүлдээ халамжтай сайн эцэг, сайн хань юм. Өнөөдрийг хүртэл гэр бүлийн шинжтэй болон ахуйн ямар нэг зүй бус маргаан манай гэр бүлд бололгүй 20 жил болж байна. Өөрөөр хэлбэл би өөрийн эхнэртэйгээ хэрүүл маргаан хийлгүй, охидоо загнаж зандарч үзээгүй 20 жил болжээ. Миний төрсөн дүү Б.Н нь төрөлхийн зүрхний гажигтай, хөдөлмөрийн бүтээмжээ бүрэн алдсан, миний асаргаанд байдаг. Дүүд маань байнгын асаргаа, сувилгаа шаардагддаг. Миний ээж С.Э нь миний асаргаанд 2011 оноос хойш байна. Учир нь миний аав Г.Б 2011 онд бурхан болсон. Ээжид маань өвчний учир байнгын асаргаа шаардагддаг.

Миний эрүүл мэндийн байдал.

Би ходоодны хавдрын илэрцтэй. Энэ хавдрын илэрц нь ходоодноос дотогш биш гадагш чиглэсэн байгаа нь маш аюултай бөгөөд манай улсад шинжлэн тодорхойлоход оношилгооны техникийн дутагдалтай байдаг. Энэ нь эмнэлгийн үзлэгээр батлагдсан. Үүнийг хурдан оношилж цааш тархахаас нь өмнө яаралтай мэс засал хийлгэх заалттай юм. Одоо байнгын цээж гашуун оргиж, хясалдай дээш ялгарч байна. Мөн өглөө бүр өвдөж, хатгах зовуурьтай шинж тэмдэг байнгын давтамжтай илэрч байна. Энэ миний өөрийн мэргэжлийн эмчийн үзлэг болон ходоодны дурангаар батлагддаг. Мөн хорих 461-р ангийн эмч нарын тодорхойлолтоор хангалттай тогтоогддог.

Би эрэгтэй хүнд маш ховор тохиолддог бамбай булчирхайн хавдартай. Хавдрын хэмжээ том бөгөөд нэг тал нь 2 см, нөгөө тал нь 4 см диаметрийн хэмжээтэй томорсон. Хавдрын хэмжээ улам томорсоор байгаа бөгөөд яаралтай мэс засалд орох заалттай. Энэ хурдаар томорсон тохиолдолд би маш хүнд хагалгаанд орох юм. Эмчийн магадалгаагаар яаралтай орохгүй бол цээж яран хагалгаа хийх нь тодорхой болсон. Өвчүү хадан зүсэж цээж яран бамбайн хавдар авах мэс засал нь маш хүнд төрлийн хагалгаанд ордог. Энэ хавдар судлалын нарийн эмчийн магадалгаагаар тодорхойлогдсон байдаг. Намайг цагдан хоригдож байх хугацаанд ШШГЕГ-ын 461-р ангийн эмч нар миний өвчний шаналлыг үзээд удаа дараа өндөр шатлалын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх ёстой гэсэн тодорхойлолт хийж байсан. Шүүхэд хоёр удаа хүргүүлсэн.

Иймд “Га” ХХК нь Хөгжлийн банкинд ямар нэг өр төлбөргүй байдал, хохирогчийн зүгээс тухайн компанийн төслийг сайн төсөл гэж үнэлсэн байдал, өөрийн ажлын байрны чиг үүргээ сайн биелүүлж Хөгжлийн банкны 330 тэрбумын алдагдлыг арилгасан байдал, миний анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирол болох 80 сая төгрөгийг сайн дураараа улсын орлогод тушаасан байдал, хувийн байдал, эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй 2 төрлийн хавдар хавсарсан, амь насны эрсдэлтэй хагалгаанд орох заалттай зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоод гаргасан прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсан үндэслэлээр шүүгдэгч Б.Ч болон өмгөөлөгч миний гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Учир нь прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл гаргахдаа Б.Ч-ийн үйлдэл холбогдол, эрүүгийн хариуцлага тооцсон хэсэгт эсэргүүцэл гаргаагүй. Харин шүүгдэгч Б.Ч болон миний зүгээс Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан “шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхийнхээ хүрээнд Б.Ч-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн бусад шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд хамааралтай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, бидний гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Ингэснээр Б.Ч-ийн үйлдэл холбогдлыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох заалт хүчингүй болж, түүний эрх зүйн байдал дордох үр дагавар үүсээд байна. Б.Ч-ийн үйлдэл холбогдлыг шийдсэн шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл гаргаагүй тул бидний гаргасан гомдлыг хүлээн авах эсхүл хэрэгсэхгүй болгох байдлаар түүнд холбогдох хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан. Нэгэнт давж заалдах шатны шүүхээр шүүгдэгч Б.Ч болон өмгөөлөгч бидний зүгээс гаргасан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хэлэлцээгүй учраас давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Б.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулж өгнө үү.

Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, “Га” ХХК-ийн захирал Л.Н-оос хахууль авсан хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай.

Б.Ч-г Л.Н-ын эзэмшлийн “Га” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 80,000,000 төгрөгийн хахууль авсан хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Прокуророос Б.Ч-г буруутган шүүхээс ял оногдуулсан “Га” ХХК-ийн захирал Л.Н-оос 80 сая төгрөгийн хахууль авсан хэргийг Б.Ч бүрэн хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааны явцад гэм буруугийн асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлэн, Л.Н-оос авсан 80 сая төгрөгийг улсын орлогод тушаасан. Мөн Хөгжлийн банкнаас зээл авсан “Га” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн болон тухайн зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, уг гэмт хэргийн улмаас төлөх үлдэгдэл хохирол төлбөргүй, энэ талаар ч шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дүгнэж тусгасан. Анхан шатны шүүх Б.Ч-д холбогдох Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буруутган ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн найруулахаас өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэсэн. Тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын тухайд торгох болон хорих ялын сонголттой бөгөөд хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хөнгөн төрлийн ялыг сонгон хэрэглэх боломжтой юм.

Б.Ч нь тухайн хэрэгтэй холбоотой хохирол төлбөрийг бүрэн төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Улс орнууд ялын бодлогоо хүний эрхийг хангах, хүнлэг, энэрэнгүй ёсны хандлагыг хэрэгжүүлэх, ялын чанга шийтгэлээс татгалзах, гэмт этгээдэд хүмүүжил төлөвшил олгох хүрээнд хорихоос өөр төрлийн ял, нөлөөллийн арга хэмжээг хэрэглэх чиг хандлагатай болсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлалд ч шүүх хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах боломжтой, ...уян хатан байдлаар тусгана. Ингэснээр гэмт хэргийн ангилал, шүүхээс оногдуулах ял хоорондоо уялдаагүй, хатуу хязгаарын хүрээнд, гэм бурууд тохироогүй ял оногдуулдаг гэсэн шүүмжлэл багасаж, шударгаар шийдвэрлэхэд дөхөм болно гэж авч үзсэн байдаг.

Иймд “Га” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээл болон зээлийн хүү, бусад холбогдох төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулсан, ямар нэг хохирол, төлбөргүй, түүнчлэн Б.Ч нь тус компанийн захирал Л.Н-оос авсан 80 сая төгрөгөө улсын орлогод тушааж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ямар нэгэн хохирол төлбөрийн үүрэггүй, тухайн буруутгаж байгаа зүйлчлэл, гэм буруутай холбоотой асуудлаар маргаангүй, мөн маргахгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Ч-г “Га” ХХК-ийн захирал Л.Н-оос хахууль авсан гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын төрлийг хөнгөрүүлэн торгох ялаар шийтгэж өгнө үү.

Хоёр. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Д-д Монтбланк /Mont Blanc/ брэндийн бал хээл хахуульд өгсөн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-р зүйлийн 2-т зааснаар ял шийтгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгуулах.

Шүүгдэгч Б.Ч-г “Мм” ХХК, “Мик” ХХК-иудын төслийг санхүүжүүлэх хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, ашигтай шийдвэр гаргуулахын тулд нийтийн албан тушаалтан болох Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан Монтбланк /Mont Blanc/ брэндийн бал хахуульд өгсөн гэж буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д төрсөн өдрөөр нь буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус банкны удирдлагын багт хамтран ажиллаж байсан захирлууд нь хамтран бал бэлэглэсэн асуудалд шүүх хангалттай нотолгоогүйгээр, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, Б.Ч-г Б.Д-д хээл хахууль өгсөн гэж буруутган ял шийтгэсэн нь хууль зүйн болон нотолгооны ямар ч үндэслэлгүй юм. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д нь 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, энэ нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, иргэний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаа дээрх регистрийн дугаар зэргээс тодорхой харагдаж байгаа бөгөөд үүнтэй хэн ч маргадаггүй, мөн брэндийн балыг худалдан авсан өдөр нь ч яг энэ өдөр юм. Б.Д-ын төрсөн өдрөөр нийлж бэлэг авч өгсөн эсэх талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Б-аас шүүхийн хэлэлцүүлгийн үед тухайлан асуухад мөн өдөр Монтбланк /Mont Blanc/ брэндийн бал авч өгсөн болохыг тэрээр маш тодорхой мэдүүлсэн. Энэ талаар дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга Ч.М 248 дугаар хавтаст хэргийн 113-р талд мөрдөн шалгах ажиллагааны үед ч, мөн шүүх хуралдааны үед ч Б.Д-ын төрсөн өдрөөр бэлэг авч өгье, нэг нь аваад мөнгийг нь хуваая гэж байсан талаар баталж мэдүүлсэн. Түүнчлэн Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Э мөрдөн байцаалтын явцад “захирлууд бие биеийнхээ төрсөн өдрөөр нь бэлэг авч өгдөг” талаар 248 дугаар хавтаст хэргийн 111-р талд тодорхой мэдүүлсэн байдаг.

Б.Д-ын эхнэр ч өөрөөс нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахад найзууд нь төрсөн өдрөөр нь авч өгсөн гэдгийг мэдүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргадаа удирдлагын багийн хамтаар, мөнгө нийлүүлээд төрсөн өдрөөр нь бэлэг болгон өгсөн бал яг яагаад “Мон” ХХК, “Мм” ХХК-ийн зээлтэй холбогдох ёстой юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан. Гэтэл дээрх олон тооны мэдүүлэг нь нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн ямар ч үндэслэл шийтгэх тогтоолд тусгаагүй, зөвхөн Б.Ч өөрийн картаар худалдан авсан гэх үндэслэлээр л ялласанд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй” нь тогтоолыг өөрчлөх үндэслэл болдог. Мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” энэ нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хуулийн үндэслэл болох талаар тусгасан. Гэтэл тухайн балыг худалдан авсан өдөр нь Б.Д-ын төрсөн өдөр байсныг, мөн төрсөн өдрөөр нь удирдлагын багийнхан нийлж бэлэг авч өгсөн, энэ нь төслийн зээлтэй холбогдолгүй болохыг баталсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр Б.Ч-г хахууль өгсөн гэмт хэрэгт ялласан тул шүүхээс хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм.

“Мм”, “Мик” ХХК-иуд Хөгжлийн банкинд хандсан цаг хугацаа, Б.Д захирлын төрсөн өдөр, бал худалдан авсан цаг хугацааг харьцуулан авч үзэх нь хэрэгт субьектив санаа зорилго байсан эсэх, шалтгаант холбоо, хамаарал байгаа эсэхийг тодорхойлоход шийдвэрлэх ач холбогдолтой юм. Зээл авахаар Хөгжлийн банкинд хандан анх гаргасан хүсэлт нь Б.Д-ын төрсөн өдрөөс бал худалдан авч Б.Д захиралд өгсөн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 50 орчим хоногийн дараа хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн бөгөөд Б.Д-ын төрсөн өдрөөр бэлэг өгөх үед “Мм” ХХК, “Мон” ХХК-иуд нь Хөгжлийн банкинд хандаагүй, хандаж төслийн санхүүжилт хүсэх эсэх нь ч тодорхойгүй байсан. Энэ тохиолдолд төрсөн өдрийн бэлэг өгч ТУЗ-ийн даргад хахууль өгөх субьектив санаа хэн нэгэнд төрсөн байсан гэж үзэх үндэслэл байхгүй, үүнийг нотолсон баримт ч хэрэгт авагдаагүй, энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн ч зүйлгүй. Төрсөн өдрөөр нь ТУЗ-ийн даргадаа олуулаа нийлж бал авч өгсөн асуудал, түүнээс хойш 50 гаруй хоногийн дараа банкнаас зээл гаргахаар шийдвэрлэгдсэн, үүнд санаатай үйлдлээр оролцсон гэх асуудлуудын хоорондох шалтгаант холбоог баталсан ямар нэг нотолгоо баримт хэрэгт байхгүй, байх ч үндэсгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Гэтэл шүүх субьектив тал буюу санаа зорилгын шинжийг бүрэн орхигдуулж, үүнд нотолгоо баримт байгаа эсэхийг үл хайхарч, зөвхөн бал худалдан авахад Б.Ч өөрийн картаар тооцоо хийжээ гэдэгт л анхаарал хандуулж, бусад байдлыг нотлоогүй, зөвхөн таамаглалд үндэслэн буруутгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөдөлшгүй нотлох баримтад үндэслэн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийг эргэлзээгүй нотлох талаар тусгасан байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөл нь хамтын шийдвэр гаргадаг бөгөөд Б.Д ганцаар шийдвэр гаргах, мөн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 966-р талд шүүхээс олон тооны хууль, дүрэм журмын заалтуудыг тоочин дурдсаны эцэст, дүгнэхдээ “...Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс төсөл хөтөлбөрийг дэмжсэн шийдвэр гарсан нь зээл олгох эцсийн шийдвэр гэж үзэх боломжгүй бөгөөд шийдвэр гаргахад дэмжсэн санал өгсөн ТУЗ-ийн гишүүд бусдад давуу байдал бий болгосон нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэжээ. Тэгэхээр Б.Д хуралдааныг даргалсан, мөн зээл олгохыг дэмжсэн асуудлаар түүнийг болон зээлийн хорооны аль ч гишүүнийг буруутгаагүй, яллаагүй, харин ч энэ үндэслэлээр буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Тэгсэн атлаа, хамт олноосоо төрсөн өдрөөрөө бал бэлгэнд авсан, энэ нь нотлогдсоор байтал үүнийг няцаах ямар ч баримтгүй, шалтгаант холбоо, нотолгоогүйгээр түүнийг буруутган, тухайн төрсөн өдрийн бэлгийг худалдан авахад өөрийн картыг ашигласан Б.Ч-г хахууль өгсөн гэх хэрэгт ялласан нь буруу юм.

Иймд Б.Ч-г “Мм” ХХК, “Мик” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Д-д Монтбланк /Mont Blanc/ брэндийн бал хахуульд өгсөн гэж гэм буруутайд тооцож ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б болон “Н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоод гаргасан прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсан үндэслэлээр давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн бусад шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд хамааралтай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, миний гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Ингэснээр шүүгдэгч Ц.Б болон “Н” ХХК-ийн үйлдэл холбогдлыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох заалт хүчингүй болж, эдгээр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох үр дагавар үүсээд байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Ц.Б-ийг “...Өөртөө болон “Н” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /Mont Blanc/ брэндийн хэтэвчийг хахуульд өгсөн. Өөртөө болон “Н” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Улсын Их хурлын гишүүн Ё.Б-т бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн жолоочоор дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** авто зогсоол дээр бэлэн 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутайд”,

шүүгдэгч “Н” ХХК-ийг “...өөртөө болон “Н” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордонд байх Б.Д-ын албан өрөөнд 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /Mont Blanc” брэндийн хэтэвчийг хахуульд өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн, мөн ерөнхий захирал Ц.Б нь “Н” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор найз Улсын Их хурлын гишүүн Ё.Б-т бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн жолоочоор дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талын авто зогсоол дээр бэлэн ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэм буруутайд” тус тус тооцсон.

1.1. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Д-ын албан өрөөнд 1,240,000 төгрөгийн үнэ бүхий брэндийн хэтэвчийг хахуульд өгсөн гэх үйлдэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй. Учир нь шүүх хуралдаанаар Ц.Б 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордонд орсон, улмаар Б.Д-д брэндийн хэтэвч өгсөн үйлдлийг нотлох баримтаар хэлэлцэгдээгүй, хэрэгт ийм баримт байхгүй, энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Монтбланк /Mont Blanc/ брэндийн дэлгүүрээс Ц.Б 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан гэх хэтэвч нь эмэгтэй хүний хэтэвч бол харин Б.Д-аас хураан авсан хэтэвч нь эрэгтэй хүний хэтэвч гэдэг нь шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон. Шүүх 1,240,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвчийг хахуульд өгсөн гэх үйлдлийн нотолгооны талаар дүгнэлт хийхдээ “...”Н” ХХК-ийн зээлийн материал нь ТУЗ-ийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй, холбогдох баримт нь ирээгүй байсан хэр нь ТУЗ-ийн дарга Б.Д-ын даалгаснаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон, мөн ТУЗ-ийн хуралдаанд “НВЦ” ХХК-ийн материал шууд орж ирсэн үйл баримт тогтоогддог...” гэсэн байна. Шүүхийн энэ дүгнэлт нь хэтэвч хахуульд өгсөн, авсан гэх гэмт хэрэгтэй шалтгаант холбоо нь тогтоогдоогүй, хамааралгүй.

1.2.Өөртөө болон “Н” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Улсын Их хурлын гишүүн Ё.Б-т бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн жолоочоор дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдэл мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй.

1.2.1.Шүүх гэрч Н.Б-ны “...Улсын Их хурлын гишүүн Ё.Б нь 2017 оны хэдэн сард билээ тэрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан гадаа дулаахан байсан нэг өдөр машинд орж ирэхдээ зузаан ном шиг төсөл барьж орж ирсэн. Тэр төслийнх нь гарчиг дээр “Н” ХХК гэсэн нэр байсан. Тэр төслийг авч орж ирээд машинд орхисон бөгөөд тэр “Н” гэсэн төсөл нь машинд 2-3 хоног явсан байх, тэгж байгаад 2-3 хоногийн дараа Төрийн ордон руу ажил руугаа орохдоо тэр “Н” ХХК гэсэн гарчигтай зузаан төслөө аваад орсон...” /130хх, 97 дугаар тал/”,

“...Ё.Б гишүүн 2017 оны дунд үед байх дулаан орчихсон байсан юм тэгэхэд надад Б.Ц гэдэг хүнээс нэг төсөл байгаа аваад ир гэсэн юм тэгээд би “Н” ХХК-ийн зөвлөх Б.Ц дээр “Н” ХХК-ийн байранд очиж “Н” ХХК гэсэн зузаан ном шиг төслийг аваад Ё.Б-т төрийн ордонд байхад нь авчирч өгсөн. Тэгээд Ё.Б өрөө рүүгээ авч орсон, тэгээд 2 хоногийн дараа намайг буцаагаад аваачаад өгчих гээд би Ц-д “Н” ХХК-ийн оффис дээр аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /130хх, 99 дүгээр тал/ гэх өөр хоорондоо эрс зөрүүтэй хоёр мэдүүлгийг үндэслэн “Н” ХХК-д Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.долларын зээл олгох тухай шийдвэрийг гаргуулахад Улсын Их хурлын гишүүн Ё.Б оролцсон, үүнийх нь хариуд хахууль өгсөн мэтээр буруутгасан нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “мэдүүлэг авах үед хөтөлж эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэж заасан бөгөөд уг журмыг зөрчиж авсан мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй болдог. Учир нь мэдүүлгийн нотлох баримтад хамаарах гэрчийн мэдүүлэг нь криминалистик шинжилгээний бусад баримттай харьцуулахад нөлөөлөлд эмзэг, тухайн хүний сэтгэл хөдлөл, айдас дарамт, гомдол гутрал, үзэн ядалт гэх мэт баримт сэлтэд тооцогддог учраас гэрчийн мэдүүлгийн өөр бусад нотлох баримтаар давхар баталгаажуулах шаардлагатай байдаг.

Гэтэл гэрч Н.Б-аас 3 дахь удаагаа мэдүүлэг авахдаа “Н” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсны дараа буюу 2017 оны 10 дугаар сард Улсын Их хурлын гишүүн Ё.Б, Ц.Б нар уулзаж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Та энэ талаар мэдэж байна уу, /130хх, 96 дугаар тал/ Ё.Б ...танаар бэлэн мөнгийг авхуулдаг байсан нь тогтоогдоод байна. Та өөр бэлэн мөнгө, эсхүл ууттай, тортой зүйл авхуулсан зүйл байгаа юу /130хх, 99 дүгээр тал/ гэх зэргээр хөтөлж мэдүүлэг авсан. Энэ хууль зөрчсөн мөрдөн шалгах ажиллагааны улмаас гэрч Н.Б “...Ц.Б-ийн жолооч н.Г ирээд боодолтой ам.доллар надад өгсөн, өгөхдөө энийг захирал гишүүнд өгч байна гэхээр нь би түүнийг нь авсан. Тэгээд Ё.Б гишүүнийг гараад ирэхээр нь түүнд өгсөн бөгөөд гишүүн шууд гэр лүүгээ хүргүүлээд буусан... яг хэд байсныг санахгүй байна, яг багцаагаар хэлэхэд 10 орчим см-ийн өндөртэй тэр Г.Г-ын Ё.Б-т дамжуулж өгсөн боодолтой ам.доллар бол яг ийм гялгар уутаар боосон, банкны боодолтойгоо байсан, би банкнаас шууд авсан юм байна даа гэж бодож байсан...” гэх зэргээр мэдүүлгээ эрс өөрчилсөн байдаг.

Гэрч Г.Г анх удаа мэдүүлэг өгөхдөө Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөнөөс тантай хамт явж Хөгжлийн банкны албан тушаалтнуудад мөнгө  өгч байсан уу гэхэдБи яг өгч байхыг нь нүдээрээ хараагүй.” /106хх, 48 дугаар тал/ гэж мэдүүлсэн бол хоёр дахь удаа мэдүүлэг өгөхдөө...Гэтэл машиных нь ард зогсоод багажинд тортой юм байгаа түүнийг өгчих гэхээр нь би багажнаас авч Н.Б ахын машинд нь суугаад өг гэснийг нь өгчхөөд, буцаад машиндаа суугаад явсан. ...Баатараа захирлын багажнаас аваад Н.Батсайхан жолоочид оруулаад өг гэсэн зүйл нь бариад явахад мөнгөний хэмжээтэй ойролцоогоор 10 орчим см өндрийн хэмжээтэй байсан. Би валют байсан уу, төгрөг байсан уу гэдгийг мэдээгүй. Ямартай ч тэр үед мөнгө байсан гэдгийг нь мэдэж байгаа. Тийм болоод л уутанд хийж нандигнаад боосон байсан. Хэрэв гарын бэлэг байсан бол тэгэх шаардлагагүй шүү дээ. Миний бодлоор хэмжээг нь санахад 100,000 ам.доллар байсан байх боломжтой...” /130хх, 105 дугаар тал/ гэж мэдүүлсэн. Харин сүүлийн удаа буюу 3 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө “Н” ХХК-ийн захирал Ц.Б нь таныг түүний жолоочоор ажиллаж байх үед буюу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр танаар Улсын Их хурлын гишүүн Ё.Б-т түүний жолооч Н.Б-аар дамжуулан тухайн үед 100,000 ам.долларыг өгүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Өөр байдлаар танаар бусдад бэлэн мөнгө, эд зүйл өгүүлсэн зүйл байгаа юу гэхэд “Би энэ талаар санахгүй байна.” /130хх, 107 дугаар тал/ хэмээн өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн.

Эдгээр мэдүүлгийн нотлох баримтууд ийнхүү хоорондоо зөрүүтэй байгаа талаар тайлбарлаж мэтгэлцсэн үндэслэлийн талаар шүүхээс дүгнэлт хийхдээ “...гэрч Н.Б, Г.Г нарын мэдүүлгүүд нь цаг хугацаа, орон зай, үйлдэл холбогдлын хувьд өөр хоорондоо таардаг бөгөөд уг нөхцөл байдал нь мөн бусад гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирдог” гэсэн байна. Шүүх энэ хоёр гэрчийн мэдүүлгийг хоорондоо тохирч байна гэж дүгнэхээсээ илүүтэйгээр энэ гэрчүүдийн өөрсдийнх нь мэдүүлэг яагаад хоорондоо эрс зөрүүтэй байна вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай байсан. Мөн энэ үйлдлийн талаар өөр гэрчийн мэдүүлэг, бусад баримт гэх зүйл хэрэгт байхгүй атал ийм баримтууд байгаа, улмаар эдгээр баримтуудтай гэрчийн мэдүүлэг тохирдог мэтээр гүжирдсэн дүгнэлт хийсэн байна. Ойролцоогоор 10 см өндөртэй байсан гэсэн мэдүүлгээр 100,000 ам.доллар өгсөн гэж буруутгасан нь таамаг дүгнэлт бөгөөд овор хэмжээгээр ямар төрлийн валют байсан, хэдэн ам.доллар эсхүл төгрөг байсан гэдгийг тооцох боломжгүй. Гэрч Н.Б “...Ц.Б-ийн жолооч Г.Г боодолтой ам.доллар өгсөн” гэж мэдүүлсэн байхад гэрч Г.Г: “...валют байсан уу, төгрөг байсан уу гэдгийг мэдээгүй ...уутанд хийж нандигнаж боосон байсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Гэтэл шүүх эдгээр мэдүүлгийг хоорондоо таарсан мэдүүлэг гэж дүгнэж болохгүй.

Хоёр. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн үндэслэлийн тухайд шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Б-ийг “...”Н” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа, Хөгжлийн банкнаас авсан нийт 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч “Н” ХХК-ийг ерөнхий захирал Ц.Б нь Хөгжлийн банкнаас “Н” ХХК-д авсан 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулсан, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж банк болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж, мөнгө угаасан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.

2.1. Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М-ын албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Н” ХХК-д давуу байдал олгосон үйлдэлд Ц.Б-ийг хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. “Н” ХХК Хөгжлийн банкнаас 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл авсан нь эдийн засгийн давуу байдал олж авч байгаа үйлдэл мөн. Харин уг зээл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдэгт хамаарахгүй. Уг зээл Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад зааснаар тухайн компанийн үндсэн хөрөнгө, мөнгөн хөрөнгө, орлогын алинд ч хамаарахгүй, компанийн өр төлбөрийн дансанд бүртгэгдэж, тайлан баланст тусгагддаг. “Н” ХХК-ийн санхүүгийн тайлан, балансад өр төлбөрөөр бүртгэгдсэн байгаа. Тиймээс уг зээлийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, мөнгө, орлого гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэв 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийг гэмт хэргийн замаар олсон хууль бус орлого гэж үзэж байгаа бол Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгах боломжгүй.

2.2. “Н” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийн зарцуулалт нь хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилго агуулаагүй. Зээлийн зарим хэсгээр бусдад төлөх өр төлбөрийг барагдуулсан нь хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хийгдсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь “Н” ХХК-д зээл олгохоор шийдвэрлэсэн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар тогтоолд зээлийн зориулалтыг Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц төслийн хүрээнд хэрэгжих 4 дэд төслийн үйл ажиллагаанд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, дахин санхүүжилт /106хх, 74 дүгээр тал/-д зориулж олгож байгаа талаар тодорхой заасан.

Мөн “Н” ХХК болон Хөгжлийн банкны хооронд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ГЭ-НВЦ 2017-124 дугаартай Барьцаа хөрөнгө чөлөөлүүлж дахин санхүүжилт олгох тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Гэрээний 2.1-д заасан 21,000,000 хүртэл ам.долларын зээлээс 7,600,000 хүртэл ам.доллар нь төсөлд шинэ санхүүжилтээр орох бөгөөд үлдэх 13,400,000 хүртэл ам.доллар нь төсөлд зориулж Хас банкнаас олгосон 2,600,000 хүртэл ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээл, KW FOEG GERMAN банкнаас олгосон 10,800,000 хүртэл ам.долларын зээлүүдийг дахин санхүүжүүлэх” гэж заасан болно. Зээлийг дээрх гэрээнд заасан зориулалтын дагуу дахин санхүүжилтийн хүрээнд бусдад төлөх өр төлбөрт зарцуулсан учраас нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулсан гэж үзэх боломжгүй. Хэрэв нуун далдлах зорилготой байсан бол Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээ болон бусад шийдвэрт зээлийн санхүүжилтийн 63 хувийг дахин санхүүжилт буюу өмнө үүссэн байсан өр төлбөрийг төлөхөд зарцуулах талаар ил тодорхой тусгахгүй байсан.

Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу банк, банк бус санхүүгийн байгууллагад болон бусдаас авсан өр төлбөрийг төлж барагдуулахад зээлийн 63 хувь нь зарцуулагдаж, үлдэх 37 хувь нь үйлдвэрт шууд хөрөнгө оруулалт болж орсон. Гэтэл зээлийг бүхэлд нь мөнгө угаах үйлдэл мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Зээлийн эргэн төлөлтөд хүндрэл гарсан хэдий ч маш амжилттай хэрэгжсэн төсөл юм.Хууль хэрэглээний тухайд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч тодорхойлохдоо “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол” гэж тодорхойлсон. Эдгээр шинжээс мэдсээр бай, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд туслах зорилгогүй үйлдэл гэсэн шинжийг анхаарах шаардлагатай байдаг. Гэмт хэрэг үйлдэх замаар хөрөнгө олж авч байгаа этгээд уг хөрөнгийг хэрэглэх гэж л авдаг. Энэхүү хэрэглээ нь зарцуулах, хувиргах, бусдад зарах, бэлэглэх, эд хөрөнгө худалдаж авах гэх мэт олон хэлбэртэй байдаг. Хууль тогтоогч нь гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө, мөнгийг огт хувиргаж болохгүй, хувиргавал мөнгө угаах гэмт хэрэгт давхар хариуцлага тооцно гэсэн агуулгаар хуульчилсан юм бол мэдсээр байж гэсэн шинжийг тодотгох шаардлага байхгүй. Мэдсээр байж гэдэг бол тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдэд бус харин гэмт хэрэг үйлдсэн этгээдээс эд хөрөнгө шилжүүлэн авч байгаа этгээдэд хамаарах шинж юм.

Гэтэл гэмт хэргийн улмаас олж авсан эд зүйлийг хувиргасан нь л бол мөнгө угаалт гэж үздэг хууль хэрэглээний энэхүү буруу практикаас болоод хууль бусаар эд хөрөнгө олж авсан бараг бүх хэрэг мөнгө угаах хэргээр давхар зүйлчлэгдэх болж байгаа тул хууль хэрэглээний энэхүү буруу хэрэглээг зөвтгөх асуудлыг давж заалдах шатны шүүх анхааралдаа авах шаардлагатай байна. Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ө хэсэгт “оролцогч улсын дотоодын хууль тогтоомжийн тулгуур зарчмуудаар шаардагдаж байгаа бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь суурь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахгүй гэж зааж болно” гэж заасан байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Ц.Б болон “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Б-ийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д 1,240,000 төгрөгийн үнэ бүхий брэндийн хэтэвч, Улсын Их хурлын гишүүн Ё.Б-т 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөг тус тус хахуульд өгсөн, Хөгжлийн банкнаас авсан 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн, эдгээр гэмт хэргийн “Н” ХХК-ийн нэрийн өмнөөс үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, эдгээр үйлдлийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс. Б намайг Зээлийн удирдлагын хорооны нэр бүхий гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж тус банкны ЗУХ-ны хуралд оролцон, холбогдох хууль журмын шаардлага хангаагүй компаниудад давуу байдал бий болгон тухайн хангагдаагүй шаардлагыг ЗУХ-ны дүгнэлтэд нөхцөл болгон зааж дэмжсэн санал авч, зээлийг олгож шийдвэрлэсэн гэж буруутган 2 жилийн хорих ял, 4 жилийн эрх хасах ял оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүхээс миний гэм буруугийн асуудлыг үгүйсгэсэн эсхүл нотолсон дүгнэлт хийгээгүй. ЗУХ-ны гишүүдийн хувьд болон нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг “К” ХХК, “Мо” ХХК-иудын хувьд анхан шатны шүүхээс цагаатгасан нь хангалттай үндэслэлгүй байх тул цагаатгасныг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсонтой холбогдуулан ЗУХ-ны гишүүдийг анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэнийг бүхэлд нь хүчингүй болгож, ЗУХ-ны гишүүдэд холбогдох бүх хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой олон үйлдэл, шийдвэр байхад тэдгээрийг тус бүрд нь авч үзэлгүй, логик зөрчилтэй өөр өөр дүгнэлтүүд хийсэн. Тухайлбал, Прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүдэд зээл олгосон, санхүүжилт хийсэн, их хэмжээний хохирол учирсан гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа, яг ямар субъект зээл олгосон үйлдэл шийдвэр гаргасныг өөр өөр байдлаар дүгнэсэн. Үүнд, анхан шатны шүүхийн тогтоолын (1228-1229 талд) ЗУХ-ны гишүүдийг буруутгахдаа “...ЗУХ-ны гишүүд нь Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журам, бодлогод ...заасан шаардлага хангаагүй, эрсдэлийн дүгнэлтээр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдлээрээ санаатай нэгдэн ...компаниудад зээл олгож шийдвэрлэсэн нөхцөлийг бүрдүүлсний улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учирсан” гэж, анхан шатны шүүхийн тогтоолын 967-р талд ЗУХ-ны дүгнэлт гарсны дараа шийдвэр гаргадаг ТУЗ-ийн  гишүүдийг цагаатгахдаа төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргахдаа Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд ...аж ахуйн нэгжүүдэд зээл олгох боломжтой талаар ТУЗ-өөс нөхцөл зааж шийдвэр гаргасан. Үүнээс үзэхэд ТУЗ-ийн шийдвэр эцсийн шийдвэр биш, харин ЗУХ, гүйцэтгэх удирдлага эцсийн шийдвэр гаргадаг” гэж,

давж заалдах шатны шүүхийн магадлалын 762-р талд “Мо” ХХК-ийн зээлийн асуудлаар дүгнэхдээ “...Хөгжлийн банкны тухай уульд хамаарах бусад журмын шаардлагыг хангагдаагүй талаарх эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт гарсан тохиолдолд Зээлийн хороо зээл олгохоор шийдвэрлэсэн нь ... хууль тогтоомж зөрчсөн, мөн Зээлийн хороо өөрөө ажиллах журам зөрчсөн талаарх үндэслэл, үйл баримтыг батлах эсхүл үгүйсгэсэн талаар тус тус дүгнээгүй” гэж,

мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын 769-р талд “ЗУХ-ны дарга, гишүүд болох шүүгдэгч... нар санаатай нэгдэж ... буюу гүйцэтгэх захирал Б.Ба нь ... шаардлага хангаагүйг мэдсээр байж, ЗУХ-ны ажиллах журмын 8.2.3, 10.1.5-д заасан үүрэг, хориглолтыг зөрчиж, зээл олгохыг дэмжиж, Б.Ба нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 5 удаагийн санхүүжилтээр нийт 5,8 тэрбум төгрөгийн зээл олгож, давуу байдал бий болгосон...” гэж, магадлалын 771-р талд “...Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ, хэрэв аль нэг шаардлагыг хангаагүй бол ямар ч тохиолдолд санхүүжүүлэхгүй гэж үзэх байтал Зээлийн хороо нь хангагдаагүй шаардлагуудыг зээл олгох явцад хангуулна. гэж дур мэдэн тусгай, нэмэлт нөхцөл болгон заадаг нь Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн буюу хууль бус ажиллагаа явагдах эх сурвалж болж байгааг дүгнэх зайлшгүй шаардлагатай” гэж,

магадлалын 678-р талд ТУЗ-ийн гишүүдийг (2017 оноос өмнөх) цагаатгахдаа хөөн хэлэлцэх хугацаанаас гадна “ТУЗ-ийн ... тогтоол гарснаар “Бэ” ХХК-д зээл олгох, гэрээ байгуулсныг болон санхүүжилт зарцуулалтын, эргэн төлөлтийн байдалд байнгын хяналт тавих үүрэг нь Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Н.М-д ... шууд хамааралтай болон, тухайн шүүгдэгч нар бусад байдлаар дахин хуралдаж тус зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн, хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдсонгүй” гэж тус тус дүгнэсэн. Хоёр шатны шүүхийн дүгнэлтэд зээл олгох, зээлийн гэрээ байгуулах зэрэг үйлдлийг “ЗУХ-ны дүгнэлт гарснаар шууд зээл олгогддог, гүйцэтгэх удирдлага /Б.Ба, Н.М/ гэрээ байгуулж, зээл олгодог” гэх зэргээр өөр өөрөөр дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүх ЗУХ-ны дүгнэлтийн талаар, Зээлийн хороо зээл олгохоор шийдсэн нь хууль тогтоомж эсхүл зээлийн хорооны ажиллах журам зөрчсөн талаарх үндэслэл, үйл баримтыг батлах эсхүл үгүйсгэсэн талаар анхан шатны шүүх дүгнээгүй, ЗУХ-ноос тусгай, нэмэлт нөхцөл зааж байгаа нь дараагийн хууль бус ажиллагаа явагдах эх сурвалж болж байгаа” гэсэн дүгнэлт тус тус хийсэн. Дээрх дүгнэлтүүдийг хавтаст хэрэг, нотлох баримтад эцэслэн тогтоох боломжтой.

Бодит байдал буюу Хөгжлийн банкны Зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээл олгох шийдвэрийг зээлийн гүйлгээ хийх шийдвэр гэх баримт бичгээр хийдэг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдагдаж буй Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой гэдэг нь маргаангүй асуудал. Санхүүжүүлнэ гэдэг нь зээл олгоно гэсэн үг бөгөөд зээл олгохоос өмнө тухайн шаардлагууд хангагдсан байх ёстой. Түүнчлэн зээл олгох гэх үйлдлийн талаар холбогдох хуульд маш тодорхой зохицуулсан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т “Зээлдүүлэгч зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ЗУХ-ны дүгнэлт, ТУЗ-ийн дүгнэлтэд хангагдаагүй байх хууль, журмын нөхцөл, шаардлагыг зээлдэгчээр буюу төсөл хэрэгжүүлэгчээр хангуулахаар тулгасан нь яг ямар хуулийн заалт, журмын заалт зөрчөөд байгааг огт оновчтой тогтоогоогүй хангаагүй байхад, мэдсээр байж зээл олгосон гээд байдаг.

Харин төсөл хэрэгжүүлэгчээр хангуулахаар аливаа шаардлага шийдвэрт тусгаж болох ба тухайн шаардлага нь зээл олгохоос өмнө хангагдсан байх талаар маш тодорхой зохицуулалт холбогдох журамд байдаг. Тухайлбал, Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 4.1.10-т “шаардлагатай бол төсөл хэрэгжүүлэгчээр хангуулах нөхцөлийг бусад нөхцөлөөр оруулах” гэж, 2012 оны Зээлийн үйл ажиллагааны журмын 7.2.8-д “Хуульчийн дүгнэлтийг зээлийн хүсэлтийн материал хүргүүлснээс хойш ажлын 3 өдөрт багтаан гаргах ба зээлийн газар гарсан дүгнэлтийг биелүүлсний дараа Зээлийн хороонд зээлийн саналаа танилцуулна. Хуульчийн дүгнэлтээр гарсан шаардлагыг биелүүлэхээс өмнө зээл олгохыг хориглоно.” гэж, 2018 оны Зээлийн үйл ажиллагааны журмын 29.1, 29.2-т тус тус зааснаар “гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл”, “зээл олгосны дараа биелүүлэх нөхцөл” зэргээр холбогдох нөхцөлийг шийдвэрт тусгаж болохоор байгаа. Тухайн төслийн хувьд тодорхой шаардлагууд хангагдаагүй байгааг Зээлийн газрын мэргэжилтэн, удирдлагууд мэдсэний үндсэн дээр тухайн шаардлагуудыг ийм байдлаар хангуулна, хангагдах боломжтой гэж үзээд тухайн нөхцөл, шаардлага бүхий саналаа, зээл олгох саналаа ЗУХ-ны хуралд танилцуулдаг.

Миний хувьд ч тухайн нөхцөл, шаардлагыг зээл олгохоос өмнө бүрэн хангуулна гэж үзээд ЗУХ-ны дүгнэлтэд бүрэн тусгагдсан тохиолдолд дэмжиж саналаа өгч ирсэн. Улмаар ЗУХ-ны дүгнэлт гарсны дараа тухайн зээлийн асуудлыг үнийн дүнгээс хамаарч ТУЗ эсхүл гүйцэтгэх захирал эцэслэн шийддэг. Харин тэдгээр тусгагдсан шаардлагыг бүрэн хангуулсны дараа зээлийн гүйлгээ хийх шийдвэрийг гаргах ёстой. Прокурорууд ч дээрх асуудлыг тодорхой хэмжээнд дүгнэсэн байдаг. Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтийн холбогдох хэсэгт гүйцэтгэх захирал Б.Ба, тэргүүн дэд захирал Ч.Э, зээлийн газрын захирал Ч.М нарыг зарим төслийн асуудалд холбогдуулан холбогдох шийдвэрийн нөхцөл, шаардлага хангагдаагүй байхад гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний заалтыг зөрчиж зээлийн гүйлгээ хийх шийдвэр гаргасан, санхүүжилт хийсэн гэж буруутгасан байдаг.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны зээл олгохтой холбоотой яг адилхан асуудлыг 2 өөрөөр шийдвэрлэсэн. Өмнө дурдсанчлан анхан шатны шүүхийн тогтоолын 967-р талд ТУЗ-ийн гишүүдийг цагаатгасан “...Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд заасан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд ... зээл олгох боломжтой талаар ТУЗ-өөс нөхцөл зааж шийдвэр гаргасан. Үүнээс үзэхэд гүйцэтгэх удирдлага эцсийн шийдвэр гаргадаг” гэж, тогтоолын 1256-р талд гүйцэтгэх захирал Н.М-ыг буруутгахдаа “...Хөгжлийн банкийг төлөөлж зээлийн гэрээ байгуулж, Хөгжлийн банкнаас нийт 44,3 тэрбум төгрөгийг “Бэ” ХХК-ийн дансанд шилжүүлэн олгож, эдийн засгийн давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэж тус тус дүгнээд, гүйцэтгэх захирал Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин тухайн үеийн ЗУХ-ны гишүүд болон ТУЗ-ийн гишүүдийг цагаатгасан. Тэгсэн атлаа миний оролцсон ЗУХ-ны гишүүдийг тус бүрд нь дүгнэлт хийхгүйгээр хангагдаагүй байгаа хууль, журмын нөхцөл шаардлагыг хангагдсан тохиолдолд зээл олгох боломжтой гэж дэмжиж санал өгснийг гэм буруутай гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлт нь хуулийг илт зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс ч өмнөх ЗУХ-ны гишүүд, ТУЗ-ийн гишүүдийг цагаатгахдаа (хөөн хэлэлцэх хугацаанаас гадна) магадлалын 678-р талд “ТУЗ-ийн тогтоол гарснаар “Бэ” ХХК-д зээл олгох, гэрээ байгуулахыг болон санхүүжилт зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд хяналт тавих үүрэг нь Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Н.М-д шууд хамааралтай болсон” гэж дүгнэсэн. Харин ЗУХ-ны гишүүдийн гэм буруугийн тухайд тодорхой дүгнэлт эцэслэн хийгээгүй, гэхдээ холбогдох журмын шаардлага зөрчсөн талаар дүгнэлт хийсэн.

2017 оноос өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.М болон холбогдох албан тушаалтанд яг миний холбогдсон зээл олгосон асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцсэн. Тодруулбал, Хөгжлийн банкнаас “Мо” ХХК-д зээл олгосон хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ “ТУЗ-ийн тогтоолд хангуулахаар заасан Хөгжлийн банкны тухайн хуулийн шаардлага хангагдаагүй байхад “Мо” ХХК-д зээлийг олгосон” гэсэн дүгнэлт хийж, гүйцэтгэх захирал Н.М-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд дээрх шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх “Мо” ХХК-ийн төсөлд зээл олгох асуудлаар гаргасан, (яг миний оролцсон ЗУХ-ын хурлын дүгнэлттэй адил) Хөгжлийн банкны тухай хуульд заасан хангагдаагүй шаардлагыг хангуулж байж зээл олгоорой гэж, нөхцөл шаардлага заасан ЗУХ-ны дүгнэлт гаргасан ЗУХ-ны гишүүд болон ТУЗ-ийн тогтоол гаргасан ТУЗ-ийн гишүүдийг огт буруутгаагүй. Хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Миний хувьд дээрх шүүхийн дүгнэлтийн адил, өмнө дурдсанаар нөхцөл шаардлага хангуулахаар тусгасан” ЗУХ-ны дүгнэлтийг буруу гэж огт бодож байгаагүй. Түүнчлэн Н.М нарт холбогдох хэрэг 2016, 2017, 2018 оны үед намайг Хөгжлийн банкинд ажиллаж байхад шалгагдаж, шүүхээр орж байсан бөгөөд шаардлага хангаагүй байхад зээл олгосон асуудал нь эрүүгийн хэрэг болж болзошгүй гэдгийг анхаарч үзэж байсан бөгөөд энэ талаар тухайн үеийн гүйцэтгэх захирал Б.Б тодорхой анхааруулж байсан. Банкны төлөөлөгч шүүх хуралд оролцож байсан.

3. Шүүх субьектив байдлын талаар бодитой дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.2-т заасан гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн хүний субьектив байдлыг тогтоосон байх ёстой. Анхан шатны шүүхийн тогтоолын 1237-р талд “...Б.Б нар нь ЗУХ-ны гишүүн бөгөөд нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан,  ...шаардлага хангаагүй ААН-д давуу байдал бий болгож, зээл олгогдоно гэдгийг урьдаас мэдэж байсан, уг үр дагаварт хүргэх гэж хүсэж үйлджээ” гэж ЗУХ-ны гишүүдийн субьектив байдлыг нэгтгэн дүгнэсэн. Ингэхдээ зээл тус бүрийн хувьд ямар нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, тухайн компани, түүний удирдлагатай ямар холбоо, хамааралтай гэх зэргийг нотлох баримтад тулгуурлан хүн тус бүрээр дүгнэлт огт хийгээгүй. Харин яг ЗУХ-д танилцуулагдсан бүх материалыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд яг адил агуулгатай тогтоол гаргасан ТУЗ-ийн гишүүдийн субьектив байдлыг дүгнэхдээ (тогтоолын 966-р тал) ТУЗ-ийн гишүүдийг дэмжиж гарын үсэг зурснаар нь буруутгахын тулд зээл өгөх ашиг сонирхол бүхий Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтны үйлдэл, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байх, нотлогдохоос гадна, түүнд оролцсон ТУЗ-ийн гишүүдийн санаа, сэдэлт, зорилго, хамааралтай байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай. ТУЗ-ийн гишүүдийн хувьд нэгдсэн нэг ашиг сонирхолтой болох нь тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй.

Б.Б миний хувьд ч дэмжих санал өгсөн үйлдэл,тухайн компанийн хороонд шалтгаант холбоо байхгүй, ЗУХ-ны бусад гишүүдтэй нэгдсэн гэх үйл баримт байхгүй. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын 770-р талд ЗУХ-ны гишүүдийн нөхцөл шаардлага зааж хуралд санал өгсөн үйлдлийн талаар дүгнэхдээ “ЗУХ-ны гишүүдийг тухайн төсөл нь хуулийн болон бодлогын шаардлага хангаагүй байгааг мэдсээр байж ЗУХ-ны ажиллах журмын 8.2.3-т “Банкны эрх ашгийн үүднээс асуудалд нөлөөнд автахгүй, бодитой шударга хандаж санал өгөх” гэж, 10.1.5-д “Хорооны дарга гишүүд нь дүгнэлт гаргахдаа зээл хүсэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг банкны эрх ашгаас дээгүүр тавих, учирч болзошгүй эрсдэлийг санаатайгаар нуух, бусдын нөлөөнд автах, бусдыг шийдвэр гаргахад нөлөөлөх, шахалт үзүүлэх бусад гишүүдийн саналын аялдан дагалдахыг хориглоно” гэсэн үүрэг, хориглолтыг зөрчиж зээл олгохыг дэмжиж...” гэсэн дүгнэлт хийсэн. Хэрэв тухайн ЗУХ-ны гишүүн дээрх журмын заалтуудад зааснаар ямар нэгэн нөлөөнд автсан, бусдад нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн, зээл хүсэгчийн эрх ашгийг илэрхийлж байсан талаар аливаа нотлох баримт, мэдүүлэг байгаа тохиолдолд уг үүрэг, хориглолтыг зөрчсөн гэж үзэж болно. Харин миний хувьд аливаа ажилтанд нөлөөлсөн, нөлөөнд автсан, зээл хүсэгчийн эрх ашиг сонирхлыг илэрхийлсэн, эрсдэлийг санаатай нуусан гэх зэрэг нэг ч нотлох баримт, мэдүүлэг байхгүй. Эсрэгээр өөрийн хянаж гаргасан хууль зүйн дүгнэлтэд шаардлага хангаагүй байгаа зүйлсийг холбогдох материалын хүрээнд тодорхой дурдаж, уг шаардлага хангасан тохиолдолд зээл олгох боломжтой гэж дүгнэсэн байдаг.

Хавтаст хэрэгт миний талаар Хөгжлийн банкны ажилтнуудын, гэрчийн мэдүүлэгт Б.Б нөлөөлсөн, шахсан, яаруулсан, зээлийн хороонд оруул гэсэн, зээлийг олго, санхүүжилтийг хий гэх зэрэг мэдүүлэг огт байхгүй. Зарим шүүгдэгчийн хувьд байдаг. Мөн холбогдох зээл авсан компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчтэй эртнээс таньдаг, мэддэг, холбоо, харилцаатай байсан, хамаатан садан, аливаа шан харамж авсан, өгсөн гэх зэрэг нотлох баримт огт байхгүй. Зарим шүүгдэгчийн хувьд байдаг. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын талаар, тэдгээрийн субьектив байдлын талаар зарим дүгнэлт хийснийг миний хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайлбал, магадлалын 740-р талд “тухайн хүний сэтгэхүйн ухамсрын хөгжил бүрэн тохиолдолд ухамсарласан байдлын хамгийн энгийн шалгуур бол хууль бус үйлдлийг бодит нөхцөлд мэдсэн байх, мэдэж байхыг ойлгоно.” гэж, “Удирдах албан тушаалтны хууль бус чиглэл, заавар, нөлөөллийн дагуу хийх ёстой үүргээ зөрчсөн байх нь гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх үндэслэл, журамд хамаарахаас бусад аливаа тохиолдолд зайлшгүй дүгнэгдэх ёстой хууль зүйн фактад хамаарах ба хууль зөрчсөн үйлдлийг заавал бүлэглэж бус харин дангаараа үйлдсэн байж болохыг үгүйсгэх боломжгүй” гэсэн дүгнэлт. Дээрхээс дүгнэхэд, ЗУХ-ны нэг гишүүн болох миний бие өөрийн саналыг өгөхдөө хэнээс ч хараат бусаар саналаа өгч тухайн хууль, журмын шаардлага хангагдсаны дараа зээл олгогдоно гэж үзэж байсан. Гэтэл шаардлагууд бүрэн хангагдаагүй байхад зээлийн гүйлгээ хийх шийдвэрээр зээл олгогдсон тохиолдлууд байдаг. Миний хувьд бусад зээлийн хорооны гишүүд нь бусдад хэрхэн яаж нөлөөлсөн, нөлөөнд автсан эсхүл тавьсан шаардлагууд хангагдаагүй байхад зээлийг нь олгоно гэдгийг мэдэхгүй мэдэх боломжгүй. Тиймээс тухайн нэг гишүүнд аливаа санаа зорилго байсан байж болохыг үгүйсгэхгүй. Үүнийг холбогдох нотлох баримтад тулгуурлан тогтоох боломж шүүхэд байгаа.

Зарим шүүгдэгч буюу ЗУХ-ны гишүүд гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэдгээр шүүгдэгч нарын тухайд хавтаст хэрэгт Хөгжлийн банкны ажилчдад нөлөөлсөн, зээл авсан аж ахуйн нэгж, түүний удирдлагатай холбоотой, харилцаатай, хамааралтай байсан, шан харамж авсан зэрэг үйл баримтууд байдаг. Прокуроруудын зүгээс шүүх хуралдаанд дүгнэлтээ хэлэхдээ тодорхой нэг шүүгдэгч (ЗУХ-ны гишүүн)-ийг тухайн нэг компанитай холбож, хатгуулсан, улмаар ЗУХ-ны гишүүдтэй санаатай нэгдсэн гэж үздэг. Түүнийгээ Хөгжлийн банкны болон бусад гэрчийн мэдүүлэг, мөн шүүгдэгч Д.Д-ы гэрээс олдсон гэх зарим жагсаалтад тодорхой компанийн нэрийн ард Хөгжлийн банкны нэг ажилтны нэр нь бичигдсэн, мөн шан харамж, хахуулийн үйлдэл зэргээр нотлогдсон гэж илэрхийлдэг. Үүндээ үндэслээд тодорхой нэг шүүгдэгчийг компанийн хэн нэг албан тушаалтанд хатгуулсан гэж үздэг. ЗУХ-ны бүх гишүүд санаатай нэгдсэн гээд байдаг. Тэгвэл ЗУХ-ны гишүүдэд тухайлбал, надад яаж нөлөөлснийг тогтоосон баримт, мэдүүлэг огт байхгүй. Хувийн аливаа байдлаар бэлэг дурсгал солилцож, нийлж байсан тохиолдол байхгүй. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан. Би хуульч хүний хувьд үүнийг тухайн үйлдэлд нь Эрүүгийн хуульд шууд заасан гэмт хэргийн шинжтэй байх тохиолдолд миний хувьд ямар нэгэн ашиг сонирхол нөлөөлөлгүй, хараат бусаар Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 8.2.3-т заасны дагуу санал өгсөн үйлдлийг шууд санаатай гэмт хэрэг гэж дүгнэж байгааг огтоос хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. Зарим шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд Б.Б намайг хамтатган авч үзэж байгааг шүүх бүрэлдэхүүн сайтар анхаарч үзэхийг хүсье. Мөн хууль хэрэглээний хувьд санаатай нэгдсэн гэдгийг хэрхэн ойлгох, хэрэглэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй байна.

4. Нотлох баримтыг авч үзэх талаар. Миний хувьд давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан ЗУХ-ны гишүүний хувьд зөрчсөн гэж үзэж буй Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 8.2.3, 10.1.5-д заасныг зөрчөөгүй талаараа, тухайн асуудлаар аливаа нотлох баримт байхгүй талаар дурдсан. Харин эсрэгээрээ аливаа санаа, зорилго байгаагүй болохыг илтгэх нотлох баримтууд хавтаст хэрэгт байдаг. Тухайлбал, төслүүдийн талаар өөрийн хянаж гаргасан хууль зүйн дүгнэлтэд тухайн төслүүдийн хангаагүй байгаа болон анхаарах шаардлагатай зүйлсийг үнэн зөвөөр, шударгаар ирүүлсэн материалд үндэслэн гаргах, тусгаж байсан. Эдгээр дүгнэлтүүд нь прокурорын яллах дүгнэлтийн гол үндэслэлд орсон байдаг. Хэрэв би анхнаасаа нөлөөнд авсан, санаа зорилго байсан бол шаардлага хангаагүй талаар бичих байсан болов уу. Мөн 272-р хавтаст хэргийн 88-р талд миний гаргасан хууль зүйн дүгнэлт байдаг. Уг дүгнэлтэд “...зээлээ төлөхгүй, зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан аж ахуй нэгжийн удирдлагыг хуулийн байгууллагад өгч шалгуулах шаардлагатай.” гэх агуулга бүхий зүйлийг тусгасан. Хэрэв надад ямар нэгэн санаа сонирхол байсан бол ийм байдлаар дүгнэлт гарах байсан уу. Зээлийн үйл ажиллагаанд нөхцөл, шаардлага хангагдсан, зээлийн гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас гэсэн 2 төрлийн шалгах хуудас байдаг. Миний бие зарим тохиолдолд эхний шалгах хуудаст оролцсон байдаг. Тухайлбал, “Мм” ХХК-ийн зээлтэй холбогдох ЗУХ-ны дүгнэлт, ТУЗ-ийн тогтоолд тусгагдсан нөхцөл шаардлага хангагдсан эсэхийг шалгах хуудасны “ТЭЗШ зураг төсөл, төсөв хийгдсэн байх” гэсний ард  “Бүрэн хангагдаагүй. Гэрээнд заасны дагуу зураг төсөл, төсвийг ирүүлсний дараа үйлдвэрийн баримтын санхүүжилт хийх” гэж,

“Бэ” ХХК (барилга)-ийн зээлийн шалгах хуудаст “хууль зүйн дүгнэлтийн нөхцөл, шаардлага хангагдсан байдал” хэсэгт “зээлийг үе шаттай олгох, зээл олгохоос өмнөх (холбогдох шаардлага) хангуулах” гэж, “Ин” ХХК-ийн шалгах хуудаст  “хууль зүйн зүйн дүгнэлтийн нөхцөл, шаардлага хангагдсан эсэх талаар” “гэрээнд нөхцөл тусгагдсан, тогтоосон хугацаанд хангуулах” гэх зэргээр тухайн үед хангагдаагүй, хангуулах шаардлагатай талаар үнэн зөв бичсэн байдаг. Хэрэв би давуу байдал олгох санаа, зорилго байсан бол холбогдох хуулийн шаардлага хангаагүй байгаа талаар дахин дахин бичих байсан уу. Миний бие уг шалгах хуудасны хууль зүйн дүгнэлтийн шаардлага болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй байх гэснийг хангасан гэж бичсэн байдаг. Учир нь 185-р хавтаст хэргийн 169-р хуудаст авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “тус компани нь шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй болно” гэсэн албан бичигт үндэслэсэн байдаг. Мөн хавтаст хэргээс үзэхэд тус компанийн зээл нь 2017 оны 07 дугаар сард олгогдоод 2 сар гаран болчихсоны дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надаар гарын үсэг зуруулсан байдаг. Өөрөөр хэлбэл миний үйлдлээс огтоос хамаарахгүй зээлийн гүйлгээ хийх шийдвэр гараад зээл нь олгогдсон байдаг. Би зээлийн гүйлгээ хийхэд оролцоогүй тул мэдэх ч боломжгүй.

5. Прокурорын зүгээс Г.Г гэх хүн надад нөлөөлж, “СГ” ХХК-ийн хууль зүйн дүгнэлтийг хуульч Г.Г-той хамтран худал гаргасан гэж буруутгадаг. Гол асуудал нь тухайн төслийн зураг төсөл, төсөвт Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх эсэх асуудал байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэргэжлийн байгууллагын гүйцэтгэсэн зураг төсөл, төсөв, Барилгын хөгжлийн төвийн албан бичиг, бусад баримтаар уг дүгнэлт агуулгын хувьд худал байгаагүй нь нотлогдсон. Түүнчлэн ЗУХ-ны хуралд уг асуудал нээлттэй яригдаад, ЗУХ-ны дүгнэлтийн гэрээ байгуулахаас өмнөх нөхцөлөөр зураг төсөл, төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаар тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авч ирүүлэх гэсэн нөхцөл тусгагдсан байдаг. Г.Г гэх хүнийг “СГ” ХХК-тай ямар холбоотой болохыг миний бие мэдэхгүй. Мөрдөгчийн таних уу гэх асуултад танина, найзуудтайгаа хамт уулзаж байсан нэг л удаа уулзсан гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл надад нөлөөлсөн гэж яллагдагчаар татсан. Миний бие Хөгжлийн банкны хуульч, Хуулийн хэлтсийн захирал байсны хувьд банкны зээлийн үйл ажиллагаа, түүний эргэн төлөлтийн байдалд алдаа, зөрчил гарч банкинд хохирол, хор уршиг учирсан асуудалд маш их харамсаж, гэмшиж байгаа. Өөрийн хувьд ажлаа хангалттай сайн гүйцэтгэж чадсан эсэхдээ эргэлзэж байна. Гэхдээ надад аливаа компанид давуу байдал олгох, аливаа субьектив санаа зорилго огт байгаагүй болно.

Миний хувьд ямар нэгэн шан, харамж, хахуулийн шинжтэй зүйлд холбогдоогүй, тухайн компани, түүний удирдлагатай аливаа холбоо, хамаарал, харилцаа байхгүй, Хөгжлийн банкны хэн нэгэн албан тушаалтанд нөлөөлсөн, нөлөөлүүлсэн гэх үйл баримтгүй, харин Зээлийн газраас ЗУХ-ны хуралд оруулж ирсэн хангагдаагүй байгаа шаардлагыг хангуулаад зээлийг олгох саналыг дэмжсэн үйлдлээ миний чиг үүргийн дагуу ажил гэж үзэж байсан. Харин нөхцөл, шаардлага хангагдаагүй  болохыг мэдсээр байж зээл олгосон үйлдэл огт хийгээгүй. Хангагдсаны дараа зээл нь олгогдоно гэж бодож байсан. Тийм ч байх ёстой. Иймд хяналтын гомдолд дурдсан үндэслэл, тайлбар, давж заалдах болон анхан шатны шүүхийн дүгнэлт, холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хууль хэрэглээний зөрүү, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээний зөрчлийг арилгаж, Б.Б миний үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасан санаатай гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.Б-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ял оногдуулсан. Уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үйлдлийн тухайд анхан шатны шүүх нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл олгоход Зээлийн удирдлагын хорооны гишүүний хувиар дэмжсэн санал өгсөн нь тус хорооны бусад гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны тухай хуульд заасан нөхцөл, журмыг зөрчиж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай хэмээн дүгнэсэн. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зээлийн гэрээг зээлдэгчээс зээлдүүлэгчид хэрэглэгдэх эд юмсыг шилжүүлснээр байгуулагдсанд тооцогддог бодит гэрээ хэмээн үздэг. Иймээс Хөгжлийн банкны хувьд зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлснээр уг гэрээ байгуулагдах буюу зээл олгогдсонд тооцогдоно. Энэхүү зээл нь гүйлгээ хийх шийдвэрийн дагуу олгогддог бөгөөд тус шийдвэрийг гаргахын тулд урьдчилан баталсан загвартай, хэвлэмэл хуудсыг бөглөж, зөвшөөрсөн хэсэгт гүйцэтгэх захирал, хянасан хэсэгт Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал гарын үсэг зурснаар зээл олгогддог зохицуулалттай. Үүнээс өмнө зээл авах хүсэлт орж ирэх үед зээлийг судалж, ямар нөхцөл хангагдсан тохиолдолд хэрхэн олгох тухай анхан шатны зөвлөмжийн шинжтэй шийдвэрийг Зээлийн удирдлагын хороо гаргадаг. Тус хорооны зөвлөмжид үндэслэн олгох зээлийн хэмжээ нь Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш бол Төлөөлөн удирдах зөвлөл, доош байвал гүйцэтгэх захирал зээл олгох эсэх тухай бие даасан шийдвэрийг гаргадаг. Уг шийдвэрт үндэслэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал эцсийн байдлаар хянаж үзээд, гүйлгээ хийх шийдвэрийг тусад нь бие даан гаргаснаар зээл олгогддог.

Дээрх зохицуулалтын дагуу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.М-д Төлөөлөн удирдах зөвлөлөөс 9 нөхцөл хангагдсан тохиолдолд зээл олгох эрхийг олгосон байхад 4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдаагүй байгааг мэдсээр байж, түүнийг зөрчиж, гүйлгээ хийх шийдвэр гаргаж зээл олгосон үйлдэлд нь холбогдуулж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дурдагдаж буй анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар шийдвэрлэсэн хэрэг нь Б.Б-ийн холбогдсон хэрэгтэй үйл баримтын хувьд ижил буюу шийдвэр гаргасан субъектүүд нь өөр ч, тэдний ажил албан тушаал хийгээд гаргасан шийдвэрийн агуулга, хэлбэр нь ижил юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд зээл олгохыг дэмжсэн Зээлийн удирдлагын хорооны гишүүний саналыг яг ижил нөхцөлд гэмт хэрэг гэж үзээгүй байна. Гэтэл ижил үйл баримттай 2 хэрэг дээр хуулийг нэг дүүргийн шүүх өөр өөр байдлаар тайлбарлан хэрэглэж байгаагаас Б.Б-ийн эрх зүйн байдал асар ихээр дордож байна.

Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М-ын нөхцөл шаардлага хангагдаагүй байхад гүйлгээ хийх шийдвэр гаргаж, зээл олгож буй үйлдэл нь түүний дараа гүйцэтгэх захирал болсон Б.Ба-ын Зээлийн удирдлагын хороо,“Төлөөлөн удирдах зөвлөлийн нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд зээл олгохыг дэмжсэн зөвлөмж, шийдвэрийг зөрчиж, гүйлгээ хийсэн үйлдэлтэй агуулгын хувьд ижил байгаа юм. Харин Зээлийн удирдлагын хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүд нь бусдаас авлига авсан болохоо хүлээн зөвшөөрч, зарим нь ийнхүү авлига авсан нь тогтоогдож, зарим нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдсон. Б.Б-ийн хувьд дээр дурдсан нөхцөл байдал байхгүй тул хэрэгт түүнийг гэм буруутайг тогтоосон ямар ч баримт байхгүй, байх боломжгүй юм. Гэтэл түүнийг олгогдох нь тодорхой зээл олгох үйл явцыг хөнгөвчилж, нөхцөл, шаардлага хангагдсан нөхцөлд зээл олгохыг дэмжсэн гэж буруутгасан. Хэргийн материалд авагдсан баримтаас үзвэл Хөгжлийн банк өөрийн шууд санхүүжилтээр 91 зээл олгосон бөгөөд үүнээс 70 орчим нь нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд зээл олгох буюу дараа хангуулах нөхцөлтэй зээл юм. Хөгжлийн банкны гэх энэ хэрэгт нийтдээ 20 орчим зээл хууль бусаар олгогдсон хэмээн хэлэлцэгдэж байгаа бөгөөд яг ижил журмаар олгогдсон 50 гаруй зээл өдгөө хууль ёсны хэмээн тооцогдож байна. Үүнээс үзвэл нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд зээл олгох тухай Зээлийн удирдлагын хорооноос зөвлөмжийн шинжтэй шийдвэр гаргах нь Хөгжлийн банкны ажил хэргийн практикт тогтож, хэвшсэн үйл ажиллагаа болох нь тодорхой харагдана.

Иймээс гагцхүү ийм шийдвэр гаргах болсон шалтгаан буюу субьектив шинжийг тогтоохгүйгээр ердийн өдөр тутмын ажил хэргийн шинжтэй үйлдлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.1, 3.2 дахь хэсэг обьектив байдлаар гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. Гэтэл дээрх зээл олгох процесст дараа хангуулах нөхцөлтэйгөөр зээл олгох тухайд дэмжсэн санал өгч, үйлдлээрээ санаатай нэгдсэн хэмээн Б.Б-г буруутгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заагаагүй гэмт үйлдэлд, үйлдлээрээ санаатай нэгдэх боломжгүй. Түүнчлэн Зээлийн удирдлагын хорооны гишүүний хувиар ямар нэгэн санал өгөх нь гэмт үйлдэл биш, журамлагдсан харилцаа юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хууль зүйн дүгнэлтийг ойлгомжтой, хангалттай үндэслэлээр хийх ёстой атал огт хийгээгүй гэх үндэслэлийг дурдсан байдаг. Анхан шатны шүүх Б.Б-д холбогдуулж Зээлийн удирдлагын хорооны бусад гишүүдтэй сэтгэл зүйн хувьд нэгдмэл байж, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх дүгнэлтийг хийсэн. Ийм харилцаанд үйлдлээрээ санаатай нэгдэх боломжгүйг өмнө нь тайлбарласан бөгөөд түүнтэй холбоотой гэмт хэргийн субьектив шинж бусад шүүгдэгчтэй адил байдлаар тогтоогддоггүй тул анхан шатны шүүх журмаар зохицуулагддаг, өдөр тутмын ажил хэргийн хүрээнд хийсэн хууль ёсны үйлдлийг эрүүлжүүлж шийдсэн байдаг. Энэ жишгээр авч үзвэл өдгөө Хөгжлийн банкинд өдөр бүр гэмт хэрэг үйлдэгдэж байх нөхцөл байдалд хүрэх юм. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан буюу дүгнэлт хийхэд шаардлагатай нотлох баримт хэрэгт бүрэн авагдсан бол шүүх хэргийг шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэж байна. Б.Б нь анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол хуулийн хүчинтэй болсон өдрөөс буюу 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 10 сар цагдан хоригдож байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Д хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Д.Д надад прокуророос ял сонсгосон Эрүүгийн хуулийн зүйл, ангийг үндэслэлгүй болох талаарх Хөгжлийн банкны хуулийн зохицуулалт, дүрэм, журам, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх үйл ажиллагааны талаар маш тодорхой, дэлгэрэнгүй тайлбар, мэдүүлэг өгч, шүүхээс дүгнэлт хийхэд шаардлагатай бүхий л баримтуудыг гаргаж өгсөн. Мөн бусад шүүгдэгчид, өмгөөлөгчид, прокурорууд, зээлдэгчид, банкны төлөөлөл зэрэг олон төрлийн мэргэжлийн хүмүүс маш сайн үндэслэлтэй тайлбар танилцуулга хийж, жинхэнэ утгаараа мэтгэлцээн нийтэд нээлттэй удаан хугацаанд явагдаж, хэргийн учир шалтгааныг үнэн зөв тогтоосон. Хамгийн сүүлд гаргасан миний тайлбар давж заалдах шатны шүүхийн магадлалын 626-629 дугаар талд авагдсан. Улсын Их хурлаас 2017 оны 02 дугаар сарын 10-нд Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн баталж, банкийг бие даалган ажиллуулахаар шийдвэрлэж, түүний хүлээх чиг үүрэг, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх мэдлийг ялган зааглаж өгсөн. ТУЗ-ийн бүрэн эрхэд банкны стратеги, төлөвлөгөө, тайлан, бүтэц зохион байгуулалт, орон тоо төсөв, зээлийн бодлого батлах зэрэг 13 үүргийг уг хуулиар тодорхойлсон. Хөгжлийн банкны шинэчилсэн хуулийн дагуу ТУЗ нь зээл олгох шийдвэр гаргахгүй, энэ утгаараа Зөвлөлийн гишүүд хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдгийг анхан шатны шүүхээс зөв тогтоосон.

Засгийн газар нь ТУЗ зээл шийддэг мэтээр 2017 оны 123 тогтоолоор баталсан банкны дүрэмд Хөгжлийн банкны шинэчилсэн хуулийг зөрчиж буруу заалт оруулсан байдаг. Буруу заалт болох (уг дүрмийн 11.4-өөс) төсөл хөтөлбөр санхүүжүүлэх гэснийг сүүлд 2020 онд хасаж, уг заалтыг хуульд нийцүүлсэн бөгөөд Засгийн газраас баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн үед албан ёсоор авч, хэрэгт хавсаргасан. Нийслэлийн нэр бүхий прокурорууд (Нийслэлийн прокурорын 2023 оны 71 тоот эсэргүүцлийн 3 дугаар тал), давж заалдах шатны шүүхийн магадлалын 745-р талд авагдсан Хөгжлийн банкны дүрмийн 8.2-т “өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг ТУЗ гаргана” гэсэн заалтыг зээлд үндэслэлгүйгээр хамааруулж, улмаар ТУЗ-ийн гишүүдийг зээл эцэслэн шийддэг мэтээр буруу ойлгож хэрэглэх ёсгүй заалтыг баримтлан буруутгаж, анхан шатны шүүхийн хуулийн үндэслэлтэй зөв шийдвэрийг хүчингүй болгосон. 2017 оны 02 дугаар сарын 10-нд батлагдсан Хөгжлийн банкны шинэчилсэн хуулиар өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй зээл гэсэн ойлголт байхгүй, энэ утгаараа ийм зүйлийг шийдэх эрхийг ТУЗ-д хуулиар олгоогүй, энэ “0.6 хувь” гэсэн ямар ч үг үсэг Хөгжлийн банкны тухай хуульд байхгүй. Харин Засгийн газраас 2017 онд Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоож, түүний 0.6 хувиас дээш үнийн дүнтэй хэлцэл, ялангуяа бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа ТУЗ-өөс зөвшөөрөл авч байхаар зохицуулсан. Учир нь тухайн үед Хөгжлийн банкийг өндөр үнэтэй албан байр, контор худалдан авсан тухай шүүмжлэл байсан. Мөн зээл олгох тухай Банкны гүйцэтгэх удирдлагын хуулиар олгосон эрхийг дүрэмд тодотгон зааж өгсөн.

Тухайлбал, тус дүрмийн 9.3-т “Гүйцэтгэх захирал нь дүрмийн 8.2-т заасан (ТУЗ нь өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэр гаргана)-иас бусад гэрээ хэлцэлд хамаарах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг гаргана” гэж тодорхой заасан. Миний бие Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр 2017 оны 08 дугаар сарын 22-оос 2020 оны 09 дүгээр сарын 25-ны хооронд 3 жил нэг сар өөрийн ажил, мэргэжлийн мэдлэг, боловсрол, Японы хөгжлийн банкны туршлагыг судалснаа банкны ажилтнуудтай хуваалцах зорилт тавин үнэнч шударгаар, багахан урамшуулалтайгаар ажилласан. Миний бие албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, мэдүүлэг, миний санал зөвлөмжөөр бүрнээ нотлогдоно. Нөгөө талаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэн нэгэнд давуу байдал олгоогүй, ийм бүрэн эрх Хөгжлийн банкны ТУЗ-д ч байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 745-746-р талд авагдсан бичвэрт ТУЗ-ийн хурлын явц, бэлтгэл, зарим гишүүдийн үйлдлийг шүүмжилж, буруутгасан, зээлийн төслийн судалгаа, танилцуулгыг хянан шалгах, буруу зөрүүг ТУЗ-ийн гишүүд тогтоож байх үүрэгтэй мэтээр тэмдэглэл гарчээ. ТУЗ-ийн хуралд банкны гүйцэтгэх удирдлага үнэн зөв материал оруулсан байхыг хуульчилсан, энэ нь банкны ажлын онцлог. Нэг, хоёр гишүүний үйлдлийг бусдад нялзаан хамааруулж ТУЗ-ийг бүхэлд нь буруутгаж болохгүй бөгөөд эрүүгийн шинжтэй хэрэг биш гэж шүүхээс дүгнэсэн. Төслийн сонголт, судалгааг банк, түүний газар хэлтэс, мэргэжлийн ажилтнууд хийж, гүйцэтгэх удирдлага хянан шалгаж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай.

Банкны гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны тухай хуулийн 21.6.10-т заасанчлан “төсөл, хөтөлбөр, зээлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах” гэж үүрэг, чиг өгсөн бөгөөд ТУЗ-ийн гишүүд саналаа өгдөг билээ. Түүнийг хянан шалгах, буруу зөвийг тогтоох эрх хэмжээг хуулиар ТУЗ-д олгоогүй, ийм ажил хийх ажлын алба байхгүй. ТУЗ-ийн 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 5.9-р зүйлд хурлаар хэлэлцүүлэх асуудал бүр үндэслэл, тооцоо, судалгаа бүхий танилцуулга, шийдвэрийн төсөлтэй байх бөгөөд хуралд оруулж хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн гүйцэтгэх удирдлагын цохолттой байна. Ийм л итгэл үнэмшил дээр хурал явагдаж, гишүүд саналаа хэлнэ. Зах зээлийн нийгэмд үнэ ханш, төслийн гадаад, дотоод орчин бараг өдөр бүр өөрчлөгддөг учраас ТУЗ-д асуудал танилцуулагдсанаас хойш гэрээ хэлэлцээр хийж, нөхцөлөө тохиролцох, төслийг эхлүүлэх хүртэл олон хоног сар болдгийг банкны ажилтнууд анхан шатны шүүхэд танилцуулж байсан. Зээл олгохдоо хуулийн болон ТУЗ-ийн тодорхойлсон бодлого, нөхцөл, шаардлагын хэрэгжилт дээр алдаа гарсан бол түүнийг ТУЗ-ийн гишүүдэд хамаатуулан буруутгаж болохгүй. Зээлийн бодлого, нэмэгдэл нөхцөл, шаардлага тогтоосноор ТУЗ-ийн оролцоо дуусдаг. Хөгжлийн банкны тухай хуулийн 21.6.7-д “Банкны гүйцэтгэх удирдлага Хөгжлийн банкны өмнө хүлээсэн бусад этгээдийн үүргийг хангуулна” гэж заасан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын санхүүжилтийн шийдвэрт тусгах зүйлсийн тухай 4.10-т шаардлагатай бол ТУЗ нь төсөл хэрэгжүүлэгчээр хангуулах нөхцөлүүдийг бусад нөхцөлөөр оруулах, мөн Хөгжлийн банкны тухай хуульд зааснаас бусад нөхцөл шаардлага тавьж болно. Жишээлбэл, Хөгжлийн банкны тухай хуулийн 10.3-т “Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно.” гэж заасан.

Миний бие хэргийн материалаас өөрийн хэлсэн үгийн түүврийг хийж, анхан шатны шүүхэд албан ёсоор гаргаж өгснийг шүүх дүгнэсэн. УИХ, Засгийн газраас санхүүжилтийг нь шийдсэн байсан “Бэ” ХХК-ийн арматурын төслийн тээвэр логистикийг зөв сонгох, төмрийн хүдрийн ордыг нь барьцаанд авах, орон сууцны барилгын явцыг газар дээр нь хэмжилт хийж байх, алт, махны үйлдвэрүүдийн төслийн танилцуулгуудад дурдсан эрсдэлийг гэрээ байгуулж зээл олгохоос өмнө арилгах амлалт, түүнчлэн хуульд заасан шаардлага нөхцөлийг хатуу мөрдөн ажиллаж, зах зээлийн зарчмын дагуу валютын ханш, үнийн өөрчлөлттэй холбогдуулан үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, барилгын зураг төсвийг тогтмол тодотгож, баталгаажуулж байх тухай банкны гүйцэтгэх удирдлагын шийдвэрийг дэмжиж санал өгч байсан. Мишээл группийн хоёр төслөөс ихэнхийг нь татгалзсан, энэ нь тэдний эрх ашигт үйлчлээгүй гэдгийн бас нэг нотолгоо юм. Мөн “Н” ХХК-ийн өндөгний төслийг 2017 оны 08 дугаар сарын 18-нд ТУЗ-өөр хэлэлцэхэд оролцоогүй бөгөөд чөлөө аваад хөдөө явсан. Миний бие банкны ТУЗ нь зээл шийдэхгүй гэдгийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны хуралд анх удаа биечлэн оролцохдоо хэлж, хууль зөрчиж гарсан Засгийн газрын 123-р тогтоолоор баталсан дүрмийг өөрчлөх ёстой гэж хэлж байсныг хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар 161 дүгээр хавтаст хэргийн 17-р хуудсанд бичигдсэн байна. Үүнтэй холбогдуулан мөн энэ өдрийн хуралдаанаас эхлэн ТУЗ-ийн цаашдын шийдвэрт банкны гүйцэтгэх удирдлага хууль мөрдөх гэсэн үг, үсгийг заавал оруулдаг болсныг анхан шатны шүүхэд тодорхой баримттайгаар танилцуулж, хэргийн материалд авхуулсан.

Энэ бүхнийг анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүхий л талаас нь шинжлэн судалж, хууль ёсны байх шаардлагыг хангасан. Энэхүү шийдвэртээ Хөгжлийн банкны тухай хуулийн зээл олгохтой холбогдсон заалтууд, хуулиас давсан дүрэм, журмаар ТУЗ-ийн гишүүдийг буруутгаж болохгүй тухай болон ТУЗ-ийн гишүүдийн хуулиар хүлээсэн бүрэн эрх хэмжээг нэг бүрчлэн зааж, бүрэн эрхэд төсөл хөтөлбөр санхүүжүүлэх эцсийн шийдвэр гаргах эрхийг ТУЗ-д хуулиар олгоогүй болохыг тогтоож, гэмт хэргийн шинжгүй болох үндэслэлийг тогтоож, хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ анхан шатны шүүх өөрийн тогтоолын 965-967-р талд хуулийн үндэслэлийг тодорхой заажээ. Тухайлбал, шүүх шийтгэх тогтоолдоо Хөгжлийн банкны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өдийг хүртэл мөрдөгдөж буй хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт дахь “Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална...” гэсэн хуулийн заалтыг эшлэн тодруулан заажээ.

Давж заалдах шүүх Хөгжлийн банкны тухай 2017 оны шинэчилсэн хуулийн холбогдох заалтыг үл хэрэгсэж, Хөгжлийн банкны дүрмээс хасагдсан хуулиас давсан заалтын үг, үсгийг үндэс болгон, улмаар Хөгжлийн банкны дүрмийн 8.2 дугаар заалтыг төсөл хөтөлбөр санхүүжүүлэх үйл ажиллагаа болон банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хууль зөрчин хамааруулж, анхан шатны шүүхийн ТУЗ-ийн зарим гишүүд, түүний дотор миний гэм буруугүйн шийдвэрийг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Хөгжлийн банкны дүрмийн хууль зөрчсөн заалт, мөн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргахад үл хамаарах Засгийн газрын баталсан дүрмийн заалтыг эшлэл болгон ТУЗ-ийн гишүүдийг буруутгаж байгаа нь хууль эрх зүйн огт үндэсгүй юм. Энэ нь аливаа шүүхийн шийдвэр хууль ёсны байх суурь зарчимтай нийцэхгүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалын 746-р талд цохон тэмдэглэсэнчлэн “Хууль дээдлэх зарчим нь гагцхүү хуульд захирагдах, дээд эрэмбийн эрх зүйн актыг доод эрэмбийн эрх зүйн акт зөрчиж болохгүй байх утга агуулгыг, харин хуульд үндэслэх зарчим нь гагцхүү хуулиар эрх олгогдсон байх утга агуулгыг илэрхийлдэг болно” гэсэн дүгнэлтээрээ давж заалдах шатны нэр бүхий шүүгчид өөрсдөө нотолж байна. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсанчлан хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, хууль бус, мөн ТУЗ-ийн үйл ажиллагаанд үл хамаарах дүрмийн заалтуудыг хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, миний эрх, эрх зүйн байдлыг дордуулсан тул надад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах.

Гэмт хэргийн субьектив талын бүрэлдэхүүнгүй буюу шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс хуулийн үндэслэлтэй зөв дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх буруу дүгнэсний улмаас хууль хэрэглээний зөрүү гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн хувьд санаатай үйлдэгдсэн байхыг шаарддаг онцлогтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатай гэмт хэрэг гэдэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэж тодорхойлсон. Уг гэмт хэргийн хувьд буруутай этгээд эрх хэмжээнээсээ илт давсан үйлдэл хийж, эсхүл хийхгүй байгаагаа ухамсарлаж ойлгож, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулж болохыг урьдаас мэдэж, эрх мэдлээ хэтрүүлэх болон хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахыг хүссэн байдлаар илэрдэг. Гэмт хэргийн сэдэлт бол субъектийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч, ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ байдаг бол гэмт хэргийн зорилго нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгоход чиглэсэн байдаг.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Д-ийн хувьд буруутгагдсан үйлдэл шууд субьектив санаатай болох нь хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж болох гэмт хэргийн санаа сэдэл, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр бүрэн үгүйсгэгдэж байна. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний хувиар зөвхөн “Бэ” ХХК-ийн орон сууц санхүүжүүлэх төсөл, мөн группийн арматурын үйлдвэрийн төсөл, “Мо” ХХК, “Мм” ХХК-ийн мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл”, “Пи” ХХК-ийн Буман залуус орон сууцны хорооллын төсөл, “Н” ХХК-ийн төсөлд тус тус зээл олгохыг дэмжсэн хамтын шийдвэр гаргахад оролцсоноор Д.Д-ийн ямар хувийн ашиг сонирхол гүйцэлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Харин Д.Д нь “Н” ХХК-ийн шувууны аж ахуйг хөгжүүлэх тухай төслийг зээлээр санхүүжүүлэх ТУЗ-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлын дундаас чөлөө авч, хувийн ажлаар хөдөө орон нутаг руу явсан бөгөөд шийдвэр гаргахад оролцоогүй болно. Хөдөө орон нутгаас ирснийхээ дараа санал авах хуудсанд гарын үсгээ зурснаас өөрөөр зөвшөөрсөн, татгалзсан гэсэн тэмдэглэгээг хийгээгүй байна. Учир нь ТУЗ-ийн гишүүдээр шийдвэр гаргуулахаас гадна мэдээллийн шинжтэй танилцах баримтууд, тухайлбал, дүрэм, журам, томилгоо зэрэг мэдээлэлтэй байлгах зорилготой танилцуулгыг хэлэлцэх асуудалд оруулах нь ердийн үйл явдал юм. Үүнийг зээл батлахад оролцсон, эсхүл гишүүдийн ирц бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаагаар илэрдэг бөгөөд энэ хэргийн тухайд гэнэт санаа илэрдэггүй, харин санаатай гэмт үйлдэл хүний оюун санаанд эхэлж урьдчилан төлөвлөгдөж, улмаар зориуд хор уршигт хүргэх идэвхтэй үйлдлээр илэрдэг онцлогтой. Гэтэл Хөгжлийн банкны ТУЗ-өөр хэлэлцэх асуудлуудыг хурал болохын өмнө болон хуралдааны явцад танилцуулдаг бөгөөд Д.Д-ийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл урьдаас үүссэн байх боломж угаас байхгүй. Санаатай гэмт хэргийн тухайд сэдэлтийн хувьд шунахай болон хувийн бусад сэдэлтийг тогтоох ёстой. Гэмт хэргийн санаа сэдэлтийн тодорхойлж улмаар албан тушаалаа урвуулсан үйлдэл, эс үйлдэхүй түүний үр дагавар буюу хууль бус давуу байдал түүний улмаас учирсан хохирол шууд шалтгаант холбоотой байхыг тогтоосон байх шаардлагатай.

Санаатай гэмт хэргийн тухайд урьдчилан төлөвлөж, хүсэж, зориуд санаатайгаар үйлдэл, эс үйлдэл гаргаж, улмаар хор уршиг учруулсан байдлаараа буюу субьектив талын шинжээрээ хайнга хандах гэмт хэргээс ялгардаг онцлогтой. Ямар ч эрүүл ухаантай хүн тодорхой шалтгаангүйгээр бусдад тусалж давуу байдал үүсгэж өөртөө хохиролтой буюу эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл гаргахгүй гэдэг нь ойлгомжтой логик юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь бусад төрлийн болгоомжгүй гэмт хэргээс болон хуулийн бусад хариуцлагын төрлөөс ялгаж зүйлчлэх гол шалгуур болдог. Тухайлбал, шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч нарт давуу сул тал үүсгэх хууль зүйн үр дагавартай бөгөөд энэ нь давж заалдах, хяналтын шатны шүүхэд өөрчлөгдөх боломжтой юм. Энэ тохиолдолд шүүгч шууд санаатай байдлаар тухайн шийдвэр (шийдвэр нь хилсээр яллах, ял завшуулах зэргээр хохирогч, холбогдогч талын аль нэг талд давуу байдал үүсгэж болно)-ийг гаргаагүй л бол түүний ажлын хариуцлагын алдааг гэмт хэрэг мөн, биш гэж шалгах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хариуцлагын асуудал эсхүл хуульд заасан эрүү, иргэн, захиргаа, сахилгын зөрчил бүрийг гэмт хэрэг гэж хавтгайруулж дүгнэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд санаа сэдэлтээрээ буюу хүсэл зориг сэтгэл зүйн нэгдэл үүсгэж гэмт хэрэг үйлдсэн тухай нотлох баримт байдаггүй. Д.Д нь зээлдэгч нартай хаана, хэзээ, ямар байдлаар уулзаж гэмт хэрэг үйлдэгдсэн баримт байгаа эсэхийг дүгнэж үзсэнгүй. Зээлдэгч болон ТУЗ-ийн гишүүд нь хэн хэнийгээ мэдэхгүй, шууд харилцаанд ороогүй байж зөн совингоороо нэгэндээ туслаад давуу байдал үүсгээд явахгүй нь ойлгомжтой юм. Д.Д нь анхан шатны шүүх хурал дээр өөрийн давуу байдал үүсгэсэн гээд байгаа зээлдэгч нарыг анх удаа харж байгаа талаар мэдүүлсэн байдаг. Хөгжлийн банк нь импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих нь зүйтэй гэсэн Д.Д-ийн дээр дурдсан 6 төслийн зээлийг дэмжсэн байр суурь, итгэл үнэмшлээр түүнийг буруутгаж болохгүй юм. Эрүүгийн хуульд хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж хуульчилсан. Иймд Д.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн гэх гэм буруу нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох 6 үйлдлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнээгүй.

2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Компанийн засаглалын зарчмын дагуу ТУЗ нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөө цагт түүнийг төлөөлж мэргэжлийн удирдлага хэрэгжүүлдэг хамтын шинжтэй шийдвэр гаргадаг бөгөөд хууль, компанийн дүрэмд заасан мэргэжлийн болон бусад нарийн шалгуур, шаардлагыг хангасан хувь хүмүүсийн нэгдэл юм. Давж заалдах шатны шүүх нь Компанийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуулийг буруугаар тайлбарлаж, компанийн засаглалын үндсэн зарчмыг алдагдуулсан дүгнэлт хийсэн. Тухайлбал, магадлалын 744-746 дахь талд “2.1.6. Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.5, 10.1.6, 10.2-т заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ, хэрэв аль нэгэн шаардлагыг хангаагүй бол ямар ч тохиолдолд санхүүжүүлэхээр шийдвэрлэх ёсгүй, холбогдох хууль тогтоомжоор хориглосон үндэслэл байсаар байтал “тухайн хангагдаагүй шаардлагуудыг зээл олгох явцад хангуулна” гэж дур мэдэн тусгай, нэмэлт нөхцөл болгон зааж байсан нь Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн буюу хууль бус ажиллагаа явагдах суурь эх сурвалж болсон байгааг тусгайлан дүгнээгүй орхисон.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьд Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийн хүрээнд тодорхой бүрэн эрх хэрэгжүүлж, шийдвэр гаргахдаа гүйцэтгэх удирдлага, хороодын санал, дүгнэлт, шийдвэрт хөтлөгдөх бус харин эсрэгээр нягтлан хянах, аливаа хууль бус ажиллагааг таслан зогсоох, зөв зүгт чиглүүлэн удирдах ёстой бүтэц байх тул тэдгээрийн хууль зөрчсөн үйлдлүүдийг зөв тодорхойлж, дүгнэх зайлшгүй шаардлагатай. Хууль тогтоомжид заасан урьдчилсан байдлаар асуулт, санал, дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргээ огт хэрэгжүүлдэггүй байснаас гадна илтэд хууль бус ирцтэйгээр хуралдсан, хуралдуулсан, ирц хүрээгүй байхад хүрсэн мэтээр нөхөж гарын үсэг зурсан, зуруулсан, Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн эрх, үүрэг нь үүсээгүй байхад хуралдаанд оролцсон, оролцуулсан, зээлийн хорооны дүгнэлтийг хэлбэрийн төдий сонсох, зөвхөн зээлийн хорооны дүгнэлтээ хамгаалж оролцож буй этгээдээс асуулт асуусан гэх байдлаар үүрэгт ажилдаа хандсан, зээлийн хорооны гишүүдийн бичсэн дүгнэлт дэх бусад нөхцөл гэснийг бүхэлд нь ямар нэгэн зөрүүгүйгээр удирдах зөвлөлийн бүхий л тогтоол, түүний хавсралтад шууд хуулбарлан албажуулсан, энэ нь хэвийн үзэгдэл болж тогтсон, Төлөөлөн удирдах зөвлөлийн зээл олгох зөвшөөрөл буюу эцсийн шийдвэрийнх нь төсөл, хавсралтын хамт Зээлийн хорооны гишүүд урьдчилан шийдчихсэн байдлаар боловсруулагддаг буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь зээлийн хорооны бэлтгэчихсэн тогтоолын төсөл, хавсралтыг зөвхөн баталгаажуулах байдлаар хуралдсан мэт дүр үзүүлж албажуулдаг зэрэг нь үйл баримтаар тогтоогдсон байхаас гадна ...зэрэг болон бусад зөрчлүүдийг хэрэгт цугларсан үйл баримтуудын хүрээнд хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хийсвэрлэх байдлаар асуудалд хандсан байгааг зөвтгөх боломжгүй.

Мөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн мэдүүлгээс үзэхэд их ачаалалтай үндсэн ажилтай тул зав чөлөө байхгүй, тэгээд ч хуралдах орон байр олдохгүй, арга ядан байж үндсэн ажлаа түр орхин, олдсон гэх газарт нь дэндүү давчуу хугацаанд арай ядан цугларч, хуралдсан нь бараг азтай учрал гэх утга агуулгаар мэдүүлсэн байх нь тэдний хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдийг зөвтгөх үндэслэл биш болно. Засгийн газрын тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож, гишүүний эрх, үүрэг үүсээгүй Д.Д, Ж.Ү, Д.Б нарыг дуудан ирүүлж, хуралд оролцуулсан зэргээр хууль бус ирц бүрдүүлж,  ...зэрэг дүгнэлт хийсэн байна. Д.Д-ийн хувьд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан. Хараат бус гишүүн гэдэг бол бусад гишүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр хуулийн шалгуур давж орж ирдэг мэргэжлийн этгээд юм. Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр томилогдож орсон. ТУЗ нь засаглалын хувьд байнгын бус шинжтэй, байнгын ажлын байр байхгүй, тогтмол ажлын байр, цалин хөлс байхгүй, урамшуулал бага хэмжээнд авдаг, сард нэг удаа хуралддаг, хамтын шийдвэр гаргадаг, бодлогын байгууллага юм. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийг буюу эрх бүхий этгээдийг төлөөлж бодлогын шийдвэр гаргадаг байгууллага юм. Эдгээр хүмүүст Хөгжлийн банкинд өрөө тасалгаа гэдэг зүйл байхгүй. Сардаа нэг удаа хуралдахдаа хурлаар хэлэлцэх асуудалтайгаа танилцаад саналаа өгөөд тус бүртээ нэг, нэг саналын эрхтэйгээр явдаг. Үндсэн ажлууд нь өөр ажлууд байдаг. Төрийн алба болон бусад ажлуудаа хийж байгаад хавсарч гүйцэтгэдэг. Тийм учраас шүүхийн тодруулаад байгаа шиг энэ олон баримтуудыг нягталж тодруулах, шалгах үүрэг байхгүй. Орон зай цаг хугацаа техникийн хувьд ч боломжгүй.

Компанийн засаглалын бүтцийн хувьд тийм чиг үүрэг байхгүй. Бодлогын шийдвэрийг гаргана. Гүйцэтгэх удирдлагатай үр дүнгийн гэрээ хийнэ, тайланг нь үзнэ, төлөвлөгөөг нь баталж өгөх л чиг үүрэгтэй байгууллага. Хэрвээ ТУЗ-ийн гишүүд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод эхэлбэл гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөөд зээлийн дүгнэлт, хуулийн дүгнэлт зөв, буруу, ингэж зас гээд хэлэх юм бол жинхэнэ албан тушаалаа урвуулж нөлөөлсөн гэдэг байдал руу орох юм. Тийм учраас Д.Д-ийн хувьд ийм ажил огт хийж байгаагүй. Гэхдээ энэ нь гүйцэтгэх удирдлагын ажилтнууд хяналтгүй байна гэсэн үг биш. Дотоод аудитын алба нь гүйцэтгэх удирдлага болон ажилтнуудын хууль тогтоомж дүрэм, журамд заасан эрх, үүргээ бүрэн зөв хэрэгжүүлж байна уу гэдэг хяналт шалгалтыг хийхдээ гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар байгуулагддаг бие даасан нэгж юм. Эдгээрийн ажлыг ТУЗ-ийн гишүүдэд шууд нялзаагаад, хяналт тавиагүй гэдэг байдлаар буруутгах үндэслэл байхгүй болно. Мөн 160 гаруй мэргэжилтнүүд гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын ажлын байран дээр ажилладаг хүмүүсийн бэлдсэн хуулийн дүгнэлт, зээлийн дүгнэлт, эрсдэлийн дүгнэлтүүд зээлийн хорооны танилцуулга, шийдвэр гэх мэт баримтуудыг ТУЗ-ийн гишүүд үзээд мэргэжлийн удирдлагаар хангаж шийдвэрийг зөв буруу, эсхүл үүнд эргэлзэх, үл итгэх шалтгаан байхгүй юм. Хуулийн салбараар жишээлбэл Хөгжлийн банкны 500 орчим хавтаст хэргийн баримтуудыг шүүх бүрэлдэхүүн хараад мөрдөгч, прокурор зөв буруу баримт цуглуулсан энэ нь худлаа, энэ үнэн гэж эргэлзэхгүйгээр нотлох баримтад итгэж шийдвэр гаргадагтай яг ижилхэн.

ТУЗ бол баримтуудыг үнэн зөв гэж үзээд өөрийн дотоод итгэл үнэмшил, туршлагадаа үндэслэж шийдвэрээ гаргадаг. Мөн зээл олголт дандаа нөхцөл шалгуур, болзол тавьж олгогдсон байдаг бөгөөд 100 хувь бүх нөхцөл болзлоо хангаад олгогддог зээл бол ховор юм. Жишээлбэл, 2016 онд Монгол Улс нь Олон улсын валютын сангийн өргөжсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд тэр санхүүжилт дандаа нөхцөлтэй байсан. Танай улс “халамжаа тана, төсвөө хумих хэрэгтэй, төсвийн алдагдлаа багасгах хэрэгтэй, саарал жагсаалтаас гар” гээд хугацаатай нөхцөл заагаад Монгол Улс хөтөлбөрт хамрагдахын тулд саарал жагсаалтаас гарах гэж их ажилласан. Дотоодын түвшинд ярихад Хөгжлийн банкны өмнө болоод цаашид олгогдох зээлүүд ч гэсэн ийм байна. Учир нь ТУЗ нь өөрөө сард нэг удаа хуралддаг. Заримдаа 2-3 сарын хугацаанд хуралдахаар энэ хугацаанд нь гадна талдаа ОУ-иас авсан бондын эх үүсвэрийн мөнгөний хүү, шимтгэлийг өдөр тутам төлж байгаа. Тийм учраас ТУЗ-ийн шаардлагыг хангасны дараа зээл олгоно гээд удаад байх юм бол Хөгжлийн банк өөрөө алдагдалд орох учраас нөхцөл шалгууруудаа оруулж ирж байгаа. Яагаад гэхээр нөхцөл шалгуур өдөр тутамд өөрчлөгдөж байдаг.

Буруутгаж байгаа зээлүүдийн тухайд Д.Д нь мэдүүлэхдээ “би дэмжсэн” гэдэг. Тэр “Н” ХХК-д зээл олгох шийдвэрийг гаргах хуралд оролцоогүй, хөдөө орон нутагт явж байсан. Танилцав гэдэг байдлаар гарын үсгээ л зурсан байдаг. Яагаад гарын үсгээ зурсан гэхээр ТУЗ-ийн гишүүд шийдвэр гаргахаас гадна танилцдаг зүйл олон байдаг. Мэдээлэлтэй байх шаардлага гардаг. Жишээ нь, ийм үйл ажиллагаа болсон, ийм дарга томилогдлоо, ийм дүрэм журам батлагдлаа гэх зүйл дээр “танилцав” гэдэг байдлаар л гарын үсэг зурдаг юм байна. Түүн шигээ батлагдсан зээл дээр ... хоногийн дараа гарын үсэг зурсан байдаг. Мөн дээр нь Д.Д-г ЗГ-ын шийдвэрийг албажаагүй байхад хуралд оролцсон гэж буруутгадаг. Жишээ нь, хориотой хүнийг суллах шийдвэр гарсан бол тэр дор нь шийдвэрийг биелүүлэх болохоос биш шийдвэрээ бичгээр гаргаад өг гээд хориод байдаггүйтэй адилхан шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог. Үүнтэй адил ЗГ шийдвэрээ гаргасан байхад албажаад ирэхээр нь би ажлаа хийнэ гэдэг зүйл байхгүй. Ийм зүйл дээр прокуророос буруутгасан. Үүнийг нь харин анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

Ер нь ТУЗ бодлогын шийдвэр гаргадаг байгууллага. Санхүүжилт олгох, зээл олгох гэх мэт Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь өдөр тутмын үйл ажиллагаа юм. Компанийн тухай хуулиар өдөр тутмын үйл ажиллагаа гүйцэтгэх удирдлагад байхаар заасан. Өдөр тутмын ажлыг ТУЗ хувьцаа эзэмшигчдийн хурал хийж чадахгүй. Цаг хугацаа, орон зай, техникийн хувьд тийм боломж байхгүй, мөн компанийн засаглалын зохистой сайн жишгийн хувьд ч өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохыг хориглодог зарчимтай байдаг гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Нөгөө талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиас давсан, үүний улмаас Хөгжлийн банкны дүрмийн 14.1-р заалтаас хасагдсан “төсөл хөтөлбөр санхүүжүүлэх” хассан үг өгүүлбэр, мөн дүрмийн ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарахгүй заалтыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасан заалтыг зөрчиж шийдвэр гаргажээ. Хөгжлийн банкны тухай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өдийг хүртэл мөрдөгдөж буй хууль нь хэрэглэвэл зохих хууль мөн бөгөөд түүний 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг Төлөөлөн удирдах зөвлөл батална...” гэж заажээ. Хуулийн энэ зүйл, хэсгийг үндэслэн Хөгжлийн банкны дүрмийн 9.3-т “Гүйцэтгэх захирал нь дүрмийн 8.2-т зааснаас бусад гэрээ хэлцэлд хамаарах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг гаргана” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /965-967 дугаар хуудас/-д дээрх байдлаар хуулийн үндэслэлийг тодорхой зөв тайлбарлан хэрэглэж байхад давж заалдах шатны шүүх “Хөгжлийн банкны дүрмийн 8.2-т заасныг “төсөл хөтөлбөр санхүүжүүлэх үйл ажиллагаа нь банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах” мэтээр хуулийн хэм хэмжээ давсан тайлбар хийж, хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэсэн байна. Магадлалын 706 дугаар хуудаст “Хууль дээдлэх зарчим нь гагцхүү хуульд захирагдах, дээд эрэмбийн эрх зүйн актыг доод эрэмбийн эрх зүйн акт зөрчиж болохгүй байх утга агуулгыг, харин хуульд үндэслэх зарчим нь гагцхүү хуулиар эрх олгогдсон байх утга агуулгыг илэрхийлэх тул тухайн шүүгдэгч нарын хувьд Засгийн газрын шийдвэр гаргахдаа “зохион байгуулалт бүхий гэмт хэргийн шинж”-тэй илэрхий үйлдэл хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл, үйл баримтгүй тухайн тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг ердийн шүүхээс шууд хянаж, гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж ойлгоно” гэж дүгнэсэн атлаа Хөгжлийн банкны дүрмийн заалтыг Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгээс дээгүүр эрэмбэлж, Засгийн газрын баталсан дүрмийн заалтыг үндэслэл болгон ТУЗ-ийн гишүүдийг буруутгасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийг хэвээр үлдээн, холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүд болох шүүгдэгч Р.Б, М.З, Г.Д, Г.О-ын хувьд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үйлдэл нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2014/07 дугаартай дүгнэлтэд гарын үсэг зурж, баталгаажуулснаар, харин Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болох шүүгдэгч Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Б.Б нарын үйлдэл нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэ” ХХК-д зээл олгох тухай тогтоолыг хамтран гаргаж, тус тогтоол албажсанаар тус тус төгссөн гэж үзэх үндэслэл, үйл баримттай байна. Тодруулбал, хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзэхэд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоол гарснаар “Бэ” ХХК-д зээл олгох, гэрээ байгуулахыг болон санхүүжилтийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд байнгын хяналт тавих үүрэг нь Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Н.М-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг тус банкны дотоод аудитын нэгжид тус тус шууд хамааралтай болсон /367-р хх 5, 13-27, 95-97/, тухайн шүүгдэгч нар бусад байдлаар дахин давтан хуралдаж, тус зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн, хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдсонгүй ...гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх тохиолдолд,... түүнчлэн зээлийн хороодын гишүүдийн үйлдэл 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн үйлдэл 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш тус тус тасралтгүй үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй байхад Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа, гэмт хэрэг төгссөн гэж үзэх шалгуур, үндэслэл, журмын дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэргийн зүйлчлэл буюу гэм буруу, бусад асуудлыг юуны өмнө шийдвэрлэх ёстой байсныг орхигдуулжээ.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох үндэслэл, журмын хувьд 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хууль, тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 18, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиуд тийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байсан аль цаг хугацаанд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хамааран Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журмын хүрээнд зохих ялгаа заагтайгаар тайлбарлагдан хэрэглэгдэх ба гагцхүү шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх нийтлэг хэм хэмжээ, тогтсон шалгуур буюу зарчмын асуудал болохыг тодотгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.М-ын хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 удаагийн санхүүжилтээр 17,686,000 ам.долларыг “Бэ” ХХК-ийн данс руу шилжүүлэх зөвшөөрөлд Г.О-тай хамтран гарын үсгээ зуржээ. Түүнчлэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 50 сая ам.доллар хүртэлх зээл олгох тухай 3-ОС-Б 2015- 33 дугаартай зээлийн гэрээг байгуулж, “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлж буй “Ня” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь **** тоот харилцах дансанд Хөгжлийн банкнаас тус төслийг хэрэгжүүлэхэд зориулж, зээлийн баталгаа болгон байршуулж битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалан, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах зөвшөөрлийг олгох тухай “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай хамтарсан мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны, 2016 оны 03 дугаар сарын 02-ны, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүргүүлжээ.

Дээрхээс харахад Н.М-ыг буруутгаж буй үйлдэл 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эхэлж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төгссөн ба энэ өдрөөс хойш түүний үйлдэл тасралтгүй үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.М-д 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Өөрөөр хэлбэл, Н.М-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа хэрэглэх ёстой 2002 оны Эрүүгийн хуулийг зөв сонгон хэрэглээгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч миний бие прокурор, шүүхэд хандаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн байхад түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцээгүй, улмаар Үндсэн хууль, Олон Улсын гэрээнд заасан Н.М-ын эрх, эрх чөлөөг зөрчсөн, халдашгүй байдалд халдсан, хууль бус ажиллагаа гэдгийг тайлбарлаж, олон удаа гомдол гаргаж байлаа. Гэтэл хуулийг дээрх байдлаар магадлалд тайлбарлаж, бусад шүүгдэгч нарын үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Н.М-д хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэжээ. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх шаардагдах 22,700,0 хүртэл ам.долларын зээлийг “Бэ” ХХК-д дараах нөхцөлтэйгөөр олгох, холбогдох гэрээ байгуулахыг болон санхүүжилтийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд байнгын хяналт тавихыг гүйцэтгэх удирдлага /Н.М/-д зөвшөөрч, даалгасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг дотоод аудитын нэгжид үүрэг болгосон тухай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэ” ХХК-д зээл олгох тухай тогтоолыг хамтын зарчмаар гаргасан байх тул тус тогтоолыг шүүгдэгч Н.А, Н.Б, Б.Ш, Н.М нар гэмт санаа, зорилгоор нэгдэж бүлэглэн гаргасан гэж үзэх боломжгүй.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоол гарснаар “Бэ” ХХК-д зээл олгох, гэрээ байгуулахыг болон санхүүжилтийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд байнгын хяналт тавих үүрэг нь Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Н.М-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг тус банкны дотоод аудитын нэгжид тус тус шууд хамааралтай болсон байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М-ын эрх зүйн байдлыг буюу Хөгжлийн банкны тухай хуулийг магадлалд буруу тайлбарлаж, түүнийг дангаараа гүйцэтгэх удирдлага мэтээр тодорхойлсон нь дараах үндэслэлээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны тухай хууль болон Хөгжлийн банкны дүрэм, хөлсөөр ажиллах гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэх захиралд тусгайлан бүрэн эрх, үүрэг оногдуулаагүй төдийгүй гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлдэг байна. “Бэ” ХХК-д зээл олгох, гэрээ байгуулахыг болон санхүүжилтийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд байнгын хяналт тавих үүрэг нь Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Н.М-д хамаарна гэж магадлал хуулийг төсөөтэй хэрэглэж, тайлбарлажээ.

Учир нь зээл олгох, гэрээ байгуулах, санхүүжилтийн эргэн төлөлтийн байдалд байнгын хяналт тавих үйл ажиллагаа нь Хөгжлийн банкны Зээлийн үйл ажиллагааны журмаар зохицуулагдаж, эдгээр үүргийг Зээлийн удирдлагын газар, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, тэдгээрийн мэргэжилтнүүд хүлээдэг юм. Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зээлийг санхүүжүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулах эрх олгодог байхад гүйцэтгэх захирлын үүрэгт дангаар хамаарах мэтээр магадлалаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимтай нийцэхгүй байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М битүүмжтэй дансыг барьцаалах, түүнчлэн зөвшөөрөл олгох мэдэгдлийг ганцаар бие дааж хүргүүлээгүй байна. Зээлдэгч тал болох “ТОСК” ТӨҮГ-ын газрын хүсэлтийг зээлдүүлэгч тал болох Хөгжлийн банк хүлээн авч, хууль, дүрэм, журмын хүрээнд хэлэлцэн, хүсэлтийг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэсэн байхад түүнийг хэрэгжүүлсэн гүйцэтгэх захирал Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр улайрч байгаа нь хуулийн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө барьцаалж зээл олгох зөвшөөрөл хүссэн албан тушаалтан нь “ТОСК” ТӨҮГ-ын захирал н.Га гэдэг нь илт байхад “Ня” ХХК-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, давуу байдал олгосон гэж баримт нотолгоогүйгээр Н.М-ыг хийсвэрээр буруутгасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн нь Үндсэн хуулийн “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, Эрүүгийн хуулийн “эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй”, шударга ёсны зарчимтай тус тус нийцэхгүй байна.

Үүнээс хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба, “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Х нар дээрх дүнг дахин 3,500,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн асуудлыг шалгаагүй байгаад дүгнэлт хийхэд Н.М-ын дээрх үйлдэл гэмт хэрэг биш, эсхүл прокурор хуулийг ялгавартай, зөрүүтэй байдлаар хэрэглэж байна гэж үзэхэд хүргэж байгаад хяналтын шатны шүүх дүгнэлт хийнэ үү. Дээрхээс харахад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М “Бэ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын хэрэгжүүлсэн төслүүдийг санхүүжүүлснээр түүнийг ажиллаж байх хугацаанд тэдгээр төслүүд амжилттай хэрэгжиж байжээ. Тэдгээр төслүүдийн зээлийн эргэн төлөлт, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад эрсдэл үүсээгүй байна. Иргэний эрх зүйн харилцаа буюу зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл нь хангагдаж зохицуулагддаг зээл өгөх, авах, зээл, зээлийн хүү төлөх үйл ажиллагааг бүхэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мэт үзэж, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэжээ. Иймд магадлалаас Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээн, хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Ё.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын надад холбогдох хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буюу шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана...” гэж заасныг ноцтой зөрчиж, эх сурвалжгүй, бодит бус санаатайгаар бусдыг гүтгэн харлуулсан мэдүүлэгт үндэслэж, нотлох баримтгүйгээр хийсвэрлэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Б намайг хөрөнгө орлого их хэмжээгээр /388.0 сая төгрөгөөр/ нэмэгдсэнээ тайлбарлаж чадахгүй байгаа үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгасан. Миний бие АТГ анх байгуулагдсан 2007 оноос өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан цаг хугацаа, үндэслэлээр тухай бүр гаргаж өгч байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 25-нд АТГ-т бичгээр гаргаж өгсөн мэдүүлэгт мөн тодорхой тайлбарласан. Миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын **** дүүргийн **** хороо, **** амьдардаг. АТГ анх байгуулагдаж, төрийн албан хаагчид 2007 онд анх удаа ХОМ бөглөх үеэс ХОМ-ийг жил бүр хуулийн хугацаанд нь мэдүүлж ирсэн.

Тухайн үед хуулийн дагуу АНУ-иас автомашин импортлох ажлыг найз нөхдийн хамт эрхэлж байсан бөгөөд 2007 оны байдлаар Улаанбаатар хотод 2 ширхэг нийтийн эзэмшлийн орон сууц, 1 ширхэг жийп автомашинтай хэмээн мэдүүлж байсан, одоогоор буюу ХОМ анх мэдүүлснээс хойш 17 жилийн дараа ч мөн 2 ширхэг нийтийн эзэмшлийн орон сууц, 1 ширхэг жийп автомашинтай болохоо мэдүүлсэн болно. Миний гэр бүлийн үндсэн хөрөнгө болох Улаанбаатар хот дахь 1 ширхэг нийтийн орон сууц, Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум дахь 1 ширхэг нийтийн орон сууц, 1 ширхэг суудлын жийп автомашин нь жил бүрийн ХОМ-т эх үүсвэр үндэслэлүүдийг бичиж тодорхойлж өгсний дагуу байгаа. АТГ-иас НПГ-т хандаж 2022 оны 03 дугаар сарын 28, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн 2 удаагийн саналд, мөн Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний дугаар 2002002950138 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолд “...Лексус 570 маркийн автомашиныг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж худал мэдүүлсэн...” гэжээ. 2018 оны 01 сарын 29-ний өдөр миний бие АТГ-т мэдүүлсэн ХОМ-д уг автомашиныг 130,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлсэн байна. 26-р хавтаст материалд авагдсан миний ХАСХОМ-ыг шалгасан талаарх баримтад энэхүү ХАСХОМ эхээрээ байгаа бөгөөд мөн АТГ-т 2019 оны 12 дугаар сарын 16-нд гаргасан ХОМ-ын тайлбарт 133,000,000 төгрөгөөр худалдсан, худалдан авсан гэрээг хавсаргасан бөгөөд үүнд 133,000,000 төгрөг гэж мөн үнэн зөв мэдүүлсэн. (хавсралт  2, Автомашин худалдах, худалдан авах гэрээ 2 ширхэг, нийт 3 хуудас)

АТГ-аас НПГ-т хандаж 2022 оны 03 дугаар сарын 28, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн 2 удаагийн саналд, мөн Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2002002950138 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолд Улаанбаатар хотын **** дүүрэг **** хороо, 11 дүгээр хороолол **** тоот хаягт байрлалтай орон сууц, зогсоолын хамт иргэн Б.Г-аас 320,000,000 төгрөгөөр авсныгаа 200,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж худал мэдүүлсэн гэжээ. “Мөрдөгчийн санал 133-р хавтас, 006-д 1-р хуудас, Мөрдөгчийн санал 133-р хавтас, 018-д 1-р хуудас, Прокурорын тогтоол 133-р хавтас, 33-р хуудас), 26-р хавтаст хэрэгт авагдсан миний ХАСХОМ-ыг шалгасан талаарх баримтад энэхүү ХАСХОМ эхээрээ байгаа бөгөөд мөн АТГ-т 2019 оны 12 дугаар сарын 16-нд гаргасан ХОМ-ын тайлбарт 250,000,000 төгрөгөөр худалдсан, худалдан авсан гэрээг хавсаргасан бөгөөд үүнд 250,000,000 төгрөг гэж мэдүүлсэн байна. (133-р хавтас, 127-129-р хуудаст бий) Иргэн Б.Г-ын мэдүүлэг үнэн зөв бөгөөд, мэдүүлэгт дурдсан байрыг худалдан авах гэрээг байгуулж эхний 2 удаагийн төлөлтийг 2017 оны 3 ба 4 дүгээр саруудад төлж, үлдэгдэл төлбөрийг 6 дугаар сард төлж барагдуулахаар гэрээ хийсэн, эхний үндсэн гэрээг би хийгээгүй, миний итгэмжлэлээр миний төрсөн эгч Ё.Ц иргэн Б.Г-тай хийсэн байх бөгөөд худалдсан талын саналаар эхний төлөлтийн 250,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн. Хийгдсэн гэрээний үнийн дүнгээр ХОМ-д мэдүүлсэн. (хавсралт 3, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нийт 6 хуудас) Байрыг худалдан авсан төлбөрийн талаар миний бие 2022 оны 04 дүгээр сарын 25-нд АТГ-т бичгээр өгсөн тайлбар мэдүүлэгт дэлгэрэнгүй дурдсан, өмнө мэдүүлсэн ёсоор өмнөх орон сууцны борлуулсны орлого, ах дүүс, найз нөхдөөс зээлж 2017 оны 07 дугаар сард төлж барагдуулсан бөгөөд одоогоор миний бие өөрийн төрсөн дүү болон найз нөхдийн хоорондын төлбөрийг хооронд нь зуучлан барагдуулах ажил үлдсэн байгаа болохыг өмнөх мэдүүлэгтээ тодорхой дурдсан. (хавсралт 4, 2017 оны 03 дугаар сард байрны урьдчилгаанд зориулж найз Б.Ч-аас зээл авсан зээлийн гэрээ, нийт 2 хуудас; хавсралт 5, хүргэн дүү Ц.Ц-ээс байрны урьдчилгаанд мөнгө шилжүүлсэн баримт, нийт 1 хуудас)

Үлдэгдэл төлбөрийн талаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр АТГ-т биечлэн очиж мэдүүлэг өгөх үед дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүйгээр мэдүүлгийг зогсоосон. Би өөрийн мэдүүлэгтээ мөрдөгчийн асуусан хэмжээнд л ярьсан ба дэлгэрэнгүй ярих гэхэд шууд зогсоосон. Тэгэхээр нь дараа дахиж тодруулж, миний ярьснаас нэмж асууж нягтлах байх гэж бодож байсан ч харамсалтай нь дахиж мэдүүлэг нэг ч аваагүй болно. Тийм болохоор дээрх орон сууц худалдан авах үед найз нөхдөөс зээлсэн төлбөр, түүнийг нь ах дүү хамаатан садны хүрээллээс зээлж төлсөн, одоо хүртэл энэ зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа, үлдэгдэл төлбөртэй байгаа гэдгийг мөн мэдүүлсэн боловч мөрдөгчийн зүгээс шүүгдэгчээс авсан мэдүүлэгт зарим зээлийн эргэн төлөгдсөн болон төлөгдөөгүй байдлыг гүйцэт нягтлан тодруулахгүйгээр үлдээсэн байгааг мөн хэлье. Мөн УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтууд болон Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг үндэслэн 2017 оны 12 дугаар сард УИХ-ын Тамгын газрын удирдлагаас шийдвэр гарч, Ё.Б надад Улаанбаатар хотод орон сууц худалдан авах, нөхцөлөө сайжруулах, орон сууцны зээл төлөхөд зориулан 50,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийг найз нөхдийн хамаарал бүхий компаниар дамжуулан шилжүүлж авсан гэдгийг өмнөх мэдүүлэгтээ мөн мэдүүлсэн бөгөөд гэр бүлийн орлогод ороогүй мэтээр дүгнэж, эх үүсвэр тодорхойгүй орлого гэж үзсэн байх ба энэ талаар гарсан УИХ-ын Тамгын газрын шийдвэрүүд хавтаст хэргийн материалд авагдсан. (Хавсралт 6, Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамж 2017.12.14, Дугаар 807, нийт 3 хуудас)

Иргэн Д.Д-т автомашин худалдсан тухайд, түүний ах болох Д.Г-аас зээлсэн мөнгөний оронд өгсөн хурдан удмын морьдын талаар би АТГ-т өгсөн мэдүүлэгт дурдсан ч мөрдөх байгууллагаас тодруулалгүйгээр яллах дүгнэлтэд огт дурдалгүй орхигдсон байна. Өөрсдийн гадаад улсад ажиллаж, амьдрах хугацаандаа хуримтлуулсан хөрөнгөөрөө миний хуучин орон сууцыг худалдан авсан хүргэн Ц.Ц-ийг мөрдөн шалгах байгууллагаас удаа дараалан байцаалт авахдаа айлган сүрдүүлж, дарамталж, өмгөөлөгчөөр хангалгүй эрүүдэн шүүж, миний эсрэг худал мэдүүлэг өгөхийг шаардаж, цагдан хорьж, түүний эхнэр болох төрсөн дүү Е.Д-г мөн мэдүүлэг өгөхөд худал мэдүүлэг өгсөн хэмээн хоёуланг нь шүүгдэгч болгосон нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байгааг анхааралдаа авахыг хүсэж байна.

Хөгжлийн банкнаас “Н” ХХК-ийг зээл авахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд 2017 оны 09 дүгээр сард тус компанийн захирал Ц.Б-ээс 100,000 ам.долларыг буюу 246,825,000 төгрөг хахуульд авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шалгасан. Намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолд “Улсын Их хурлын гишүүн Ё.Б-ийг БСШУС-ын сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа 2017 онд... гэж орж ирсэн байдаг. Тэр үед би ЗГ-ын гишүүн ч биш, БХ-ийн дарга ч биш, жирийн гишүүн байсан гэдгийг энд тэмдэглэж хэлье. Иргэн Ц.Б нь 20 гаруй жилийн өмнөөс найзалж нөхөрлөж ирсэн ТББ-д хамт гишүүнчлэлээр хамаардаг. Найз нөхрийн хувийн харилцаанаас өөр ямар нэг бизнес санхүүгийн хамтын үйл ажиллагааны хамаарал үгүй юм. Намайг буруутгасан үндэслэл доторх иргэн Ц.Б-тэй холбогдсон хэсэгт доорх тайлбарыг гаргаж байна. Өөрийн хүү Б.М-ыг 2017 оны 1-7 дугаар саруудад Япон улсад эмчилгээнд явуулж, 2 удаагийн хүнд хагалгаанд ороход Жэй Си Ай байгууллагын нэр бүхий найз нөхдийн эмчилгээний тусламж болгон ирүүлсэн хандивын мөнгийг хээл хахууль өгсөн, авсан мэт хардлага үүсгэж... үүн дээр ийм гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн худал, зөрүүтэй мэдүүлгээр буруутгасан байна.

Гэрч Г.Г 2019 оны 10 дугаар сарын 02-нд АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “...Энэ зээлийн дараа Ё.Б сайдын жолооч улаан өнгийн 570-тай боллоо гэж жолооч хэлж байсан... З.Б гишүүн, захирал Ц.Б-тэй Жэй Си Ай-ийн шугамаар Архангай руу явж байсан, Ё.Б гишүүн Ж.М, Г, Ц.Б захирал нар Архангай руу явцгааж байсан...” (106-р хавтас, 049-р хуудас), гэрч Г.Г 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “...Мөн Архангай аймагт 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Ё.Б, Ж.М нартай хамт сонгуулийн сурталчилгаанд явж байсан...”, “...Манай захирал Жэй Си Ай байгууллагын захирал байсан ба дээрх 2 гишүүн нь мөн Жэй Си Ай-д байсан найзууд. Найзууд болохоороо жолооч хэрэгтэй байна гэхээр нь би зөндөө удаа тэр хоёрт үйлчилж байсан...” (130-р хавтас, 104-р хуудас) гэжээ. Сонгуулийн сурталчилгаанд найз Ц.Б надтай хамт явж байгаагүй бөгөөд 2016 онд тойрог жижиг буюу тусдаа байсан тул Ж.М бид 2 ч хамт сурталчилгаанд яваагүй. Ж.М гишүүн Жэй Си Ай-д гишүүн байгаагүй, миний бие жолооч Г.Г-аар үйлчлүүлж байгаагүй бөгөөд нэг удаа Жэй Си Ай-ийн арга хэмжээний дараа зам дагуу гээд гэртээ зарим найзуудын машинд дайгдаж хүргүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэрч Х.Б 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 08 дугаар сард Ц.Б ах ... Хөгжлийн банкны захирал Б.Б намайг холбоотой, таньдаг, зээлийг бүтээхээр ярьсан мэтээр удаа дараа гүтгэсэн мэдүүлгүүд, мөн миний огт очиж байгаагүй (зочид буудал) газарт Ц.Б-тэй хамт уулзаж байсан. (106-р хавтас, 032-036-р хуудас),

Х.Б гэдэг залууг сайн танихгүй, Жэй Си Айн болон бусад олон нийтийн арга хэмжээ болон амь, хувийн ажлаар уулзаж байгаагүй. Мэдүүлэгт нэр дурдсан зочид буудалд орж ч үзээгүй, хаана байдгийг ч мэдэхгүй. Гэрчийн 2 дахь мэдүүлэгт хэлсэн миний автомашин худалдан авсан хугацаа бол 2017 оны 10 дугаар сарын 25 бөгөөд түүнээс өмнө ч, хойно ч боодолтой доллар дамжуулж аваагүй. Хэрэв миний хүүгийн эмчилгээнд найз нөхдийн хандивласан тусламжийг нэрлэж байгаа бол тэр нь 2017 оны 6 сар юм. Гэрч Н.Б-ны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4 дэх удаагаа өгсөн мэдүүлэгтээ /өмнөх мэдүүлгээс 2 минутын дараа/ “...2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр..., яг ийм боодолтой доллар байсан...” гэх мэтээр маш тод санаж мэдүүлсэн (Гэрч Н.Б-аас өгсөн 4 дэх мэдүүлэг. 130-р хавтас, 102-р хуудас), Гэрч хэдхэн минутын зөрүүтэй мэдүүлэгтээ гэнэт маш тодорхой ямар нэг сар өдрийг зааж хэлсэн байх бөгөөд тэр өдөр ч бай, аль ч өдөр ямар нэг авлигын чанартай зүйл дамжуулж аваагүй болно. Шүүгдэгч Ц.Б-ээс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан мэдүүлэгт Би Г.Г-аар Ё.Б-т ч бай, ер нь хэнд ч бай хүнд мөнгө дамжуулж өгсөн зүйл байхгүй. Г.Г бол маш их худлаа ярьдаг хүн байгаа юм...” (Шүүгдэгч Ц.Б-ээс өгсөн мэдүүлэг. 133-р хх 114), Гэрч Г.Г 2019 оны 10 дугаар сарын 02-нд АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “...Хангарьд ордны зогсоол биш. Хангарьд ордны хойд талд буюу хэлмэгдэгсдийн хөшөөний урд талын зам дагуу газарт...”, “Машины ард багажид тортой юм байгаа өгчих гэхээр нь би багажаас аваад... өг гэснийг өгчхөөд буцаад машиндаа суугаад явсан...”, “...өг гэсэн зүйл нь бариад явахад мөнгөний хэмжээтэй ойролцоогоор 10 орчим см өндрийн хэмжээтэй байсан. Валют байсан уу төгрөг байсан уу мэдээгүй. Ямартай ч тэр үед мөнгө байсан гэдгийг мэдэж байгаа. Тийм болоод л уутанд хийж, нандигнаж боосон байсан. Бэлэг байсан бол тэгэх шаардлагагүй шүү дээ...” (Гэрч Г.Г-ын мэдүүлэг. 130-р хх 105),

Хугацаа байхгүй, миний хүүгийн эмчилгээнд найз нөхдийн хандивласан тусламжийг хэнээр, хаана дамжуулж ирүүлснийг би мэдэхгүй. Гэрч Б.Ц гуайг найз Ц.Б-ийн аав гэдгийг мэднэ, ганц нэг удаа тааралдаж байсан. Харин ажил хэргийн хэлхээ холбоо байхгүй. Төсөл, бичиг цаас дамжуулж байгаагүй. Хавтаст хэргийн материалтай танилцахад “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн хэрэгт гэрч, сэжигтэн, шүүгдэгчээр өгсөн дээрх мэдүүлгүүд нь нэг л агуулгаар тогтвортой өгч байсан мэдүүлгүүд байх бөгөөд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авагдсан үед буюу эрүүдэн шүүгдсэн байж болзошгүй нөхцөл байдалд ч мөн адил Ё.Б надад хээл хахуулийн шинж чанартай эд зүйл, мөнгөн хөрөнгө өгч байгаагүй гэдгээ тогтвортой илэрхийлсээр байна. Жишээ нь, шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би буруутгагдаж байгаа зүйлүүдээсээ 3-н зүйлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улсын Их хурлын гишүүн Ё.Б-т хахууль өгсөн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, түүнд огт улсын яллагчийн дүгнэлтэд дурдагдсанаар мөнгө өгсөн зүйл байхгүй. Ер нь би яагаад энд зогсож байна вэ гэхээр энэ асуудлаас болж байж магадгүй гэж бодоод байна. Яагаад гэхээр анх намайг хорьж саатуулахдаа байцаагч нар сая доллар өгсөн гээд хэлчих. Тэгвэл намайг явууллаа гэх байдлаар 70 хоног зөвхөн энэ асуудлыг ярьсан. Ингээд эрүүдэн шүүх асуудлууд 70 хоног хоригдох үед гарсан. Тэгээд арга нь барагдаад намайг хоригдсон 70-н хэд дэх хоног дээр жолоочийг дуудаад тэгж хэлүүлсэн байсан...” гэж мэдүүлсэн түүний мэдүүлэг нь түүнийг хахууль өгсөн, авсан нөхцөл байдал байгаагүй талаар хэрхэн тогтвортой мэдүүлснийг тод харуулж байна. Мөн Ц.Б нь давж заалдах шатны шүүх хурлын үеэр мөрдөх байгууллагаас өөрийг нь Ё.Б надад мөнгө өгсөн гэж хэлүүлэхээр 2 сарын турш оролдсон гэж мэдүүлж байсныг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авахыг хүсэж байна.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд гэрч Г.Г (найз Ц.Б-ийн жолооч), гэрч Н.Б (Ё.Б миний жолооч), гэрч Х.Б (найз Ц.Б-ийн бизнес хамтрагч асан) нарын мэдүүлгүүд нь хоорондоо үгсэн хуйвалдаж, Ё.Б миний биеийг хийгээгүй гэмт хэрэгт илт гүтгэсэн шинж агуулж байгааг анхаарч үзэхийг хүсье. Дээрх нэр бүхий гэрчүүд болон мөрдөх байгууллагынхан Ё.Б-т ял тулгаж буруутгахын тулд ямар нэг хууль бус ажиллагаа явуулсан байхыг үгүйсгэхгүй. Миний хүү Б.М-ыг 2017 оны 1-7 дугаар саруудад Япон улсад эмчилгээнд явуулж, 2 удаагийн хүнд хагалгаанд ороход Жэй Си Ай байгууллагын нэр бүхий найз нөхдийн эмчилгээний тусламж болгон ирүүлсэн талаар хандив өгсөн найз нөхдөөс гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Харин НПГ-аас шүүхэд шилжүүлэхдээ яллах тогтоолд энэ талаар ямар ч зүйл дурдаагүй байгаа нь харамсалтай. (хавсралт 7, гэрч Р.М, Д.А, Б.Д, М.Б, Б.Б нарын өгсөн мэдүүлэг, нийт 10 хуудас)

Тодруулахад, миний дээрх тайлбарт мэдүүлсэн хөрөнгө орлогын болон хүүгийн эмчилгээнд найз нөхдөөс хандив өгсөн нь цаг хугацааны хувьд 2015- 2017 оны эхний 7 сард хамаарч байгаа бөгөөд надтай хамаатуулж шалгасан Хөгжлийн банкны зээлийн хугацаанаас өмнө болохыг тодруулж хэлье. Надад ирүүлсэн НПГ-ын 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1068 тоот “гомдол хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолд “...Мөрдөн шалгах ажиллагаагаар Улсын Их хурлын гишүүн Ё.Б-ийн төрсөн хүүгийн эмчилгээнд зориулж 2017 онд түүний найз нөхдөөс хандив цуглуулж өгсөн үйл баримт тогтоогдсон...” гэсэн байна. Гэтэл Прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлсэн материалд энэ талаар огт дурдагдаагүй, яллах талыг барьж дүгнэлт ирүүлсэн байгааг эрхэм шүүгч нар анхаарч үзэхийг хүсэж байна. (хавсралт 8, НПГ-ын 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1068 тоот “Гомдол хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол, нийт 5 хуудас) Эцэст нь Хөгжлийн банкны хэн гэдэг хүнд буюу албан тушаалтанд хэрхэн нөлөөлсөн гэх мэдүүлэг, тайлбар хэргийн материалд байхгүй байгаа нь /угаасаа тийм зүйл байхгүй учраас хүн гүтгэдэггүй л юм бол байхгүй/ намайг энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг баталж байгаа гэж би үзэж байна.

2022 оны 04 дүгээр сард УИХ-ын ХБД хороо, ХЗБХ, УИХ-ын чуулганы хуралдаанаар миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхэд би энэ өгүүлбэрийг хэлсэн. “Хэн нэгэн Хөгжлийн банкны захирал удирдлагууд руу миний бие ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, утсаар ярьсан, албан бичиг явуулсан, мессеж илгээсэн эсвэл дуудаж уулзсан юм уу, хэрэв тийм асуудал байгаа гэж хуулийн байгууллага үзэж байгаа бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн байна” гэж хэлж байсан. (хавсралт 9, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралд хэлсэн үг. Нийт-3 хуудас) хавсралт 10 (хүү Б.М 2017 онд Япон улсад хийлгэсэн хагалгаа болон эмчилгээтэй холбогдох баримт бичгүүд, нийт-29 хуудас) Миний бие хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэг, гаргасан нотлох баримтуудаар анхан шатны шүүхээс намайг үйлдсэн гэж ял оноосон гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ үүгээр дахин илэрхийлж байна. Анхан шатны шүүхийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй энэхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байхад тодорхой бус дүгнэлтүүдийг хийж, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, хэрэгт авагдаагүй үйл баримтыг үндэслэл болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэн үзэж Ё.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ё.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын Ё.Б-т холбогдох хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ё.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн нотлоогүй, нотлох баримтын үндэслэл, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа нь хэт нэг талыг барьж хийгдсэн, бодит бус мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэгт үндэслэн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль долон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, 3-т “...Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана...” гэж заасныг ноцтой зөрчсөн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэхүү нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг бодитойгоор шийдвэрлэх байтал “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогын хэмжээ хязгаарыг нотлох үүргээ зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй алдаа, зөрчлийг шүүх, прокурор тус тус гаргасан байгааг зөвтгөх, нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй, тухайн шүүгдэгчийн хахуульд авсан 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө орлого 393,000,000 төгрөг гэж ялласан атлаа зөвхөн 73 сая төгрөгийг хураах, хууль хэрэглээний илэрхий алдааг зөв мэт дүгнэх зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг нотлох, тогтоох үүргээ зөв, бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл илэрсэн...” гэх мэтээр нотлогдоогүй, шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс тодорхойлон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих зүйлийг нэрлэн заасан бөгөөд 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж,

1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар. хэр хэмжээ...”, 1.6-д “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” гэж тухайн хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагаас зайлшгүй, эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай зүйлсийг хуульчилсан. Анхан шатны шүүхээс Ё.Б-ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж буруутгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн нотлоогүй, нотлох баримтын үндэслэл, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа нь хэт нэг талыг барьж хийгдсэн, бодит бус мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэгт үндэслэсэн байгааг анхаараагүй. Ё.Б-т бусдаас хахууль авч, үүний хариуд бусдад зээл авч өгөхөд нь нөлөөлсөн зүйл огт байхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тийм үйл явдал болоогүй болох нь бүрэн тогтоогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж заасан бөгөөд гэрч нь тус хуульд зааснаар бусад оролцогчийн хувьд мэдүүлэг гаргаж байгаа бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тохиолдолд тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар хуульчилсан. Г.Г-ын Авлигатай тэмцэх газарт өгсөн хэд хэдэн мэдүүлэгт “...Ц.Б-ээс Ё.Б-т хээл, хахуулийн шинж чанартай мөнгөн хөрөнгө өгсөн, хууль бус шинжтэй үйлдэл хийж байгаагүй...” гэх агуулгаар мэдүүлэг өгч байсан. Гэрч Г.Г-ын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 00 минутад өгсөн мэдүүлэг /хх-125, 120-122 дахь тал/, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 35 минутад өгсөн мэдүүлэг /хх-130, 104-105 дахь тал/, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 11 минутад Авлигатай тэмцэх газарт тус тус өгсөн мэдүүлэг /хх-130, 106-107 дахь тал/ зэрэг нийт З удаагийн мэдүүлэгт “...Би энэ талаар сайн санахгүй байна. Тухайн үед Ц.Б захирал 2 жолоочтой байсан. Нөгөө жолоочийг нь Тү гэдэг байсан. Тү-ээр өдрийн цагаар л машинаа бариулдаг байсан, би бол оройн цагаар л Ц.Б захирлын жолоочийг хийдэг байсан.” гэж мэдүүлсэн байдаг.

Прокурор мөрдөгчийн хөтөлсөн шинжтэй, гэрчид хэт тулгасан заавал буруутгах шинжтэй хариулт хэлүүлэх гэсэн нь мөрдөгчийн асуулт, гэрчийн хэд хэдэн удаагийн тогтвортой мэдүүлгийг өөрчлүүлж хэлүүлснээс илэрхий байхад тус гэрчийн мэдүүлгийн зөвхөн тэр хэсгийг яллах талын нотлох баримт болгон ашиглаж байгаа нь Ё.Б-ийг ямарваа нэгэн хэлбэрээр заавал яллах гэсэн шинжтэй байгааг шүүх огт анхаарч үзээгүйд гомдолтой байна. Мөн үүнээс гадна Н.Б-ны Авлигатай тэмцэх газарт өгсөн 1 болон 2 дахь мэдүүлэгт “Ц.Б-ээс Ё.Б-т мөнгө өгч байсан зүйл байхгүй” гэдэг, 3 дахь мэдүүлэг /Эхний мэдүүлэг авч дууссанаас хойш 2 минутын дараа дахин авсан мэдүүлэгт мөрдөгчөөс хөтөлж, тулгаж асуусан/ “Та өөр бэлэн мөнгө, эсхүл ууттай, тортой зүйл авхуулсан зүйл байгаа юу гэх асуултад “...2017 он байсан яг сар, өдрийг нь сайн санахгүй байна...” гэсэн атлаа Авлигатай тэмцэх газарт маргааш өглөө нь буюу 4 дэх мэдүүлэгтээ: “...2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байсан гэж санагдаж байна...” гэх мэдүүлгээс харахад түүний мэдүүлэг нь тогтворгүй, эх сурвалж, цаг хугацаа, үйл баримт нь тодорхойгүй байгаа нь мэдүүлэг нь зөрүүтэй бодит бус болохыг илтгэж байна. Гэрч Н.Б-ны Авлигатай тэмцэх газарт өгсөн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 15 минутад эхэлж, 17 цаг 45 минутад дуусгасан мэдүүлэг /хх-130, 93-94 хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 47 минутад эхэлж, 18 цаг 26 минутад дуусгасан мэдүүлэг /хх-130, 95-96 хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 21 минутад эхэлж 21 цаг 26 минутад дуусгасан мэдүүлэг /хх-130, 97-99 хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 44 минутад эхэлж, 08 цаг 59 минутад дуусгасан мэдүүлэг /хх-130, 102 хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 13 минутад өгсөн мэдүүлэг /хх-1,35, 12,8. 129 хуудас/, Н.Б-ны мэдүүлэг өгсөн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд нэг өдөр 2 минутын зайтайгаар 3 мэдүүлэг өгсөн байгааг харахад зөвхөн Ц.Б-ээс Ё.Б-т мөнгөн хөрөнгө, тэр дундаа хаанаас гарч ирсэн тоо болох нь ойлгомжгүй 100,000 ам.долларыг өгсөн гэх хариулт хэлүүлэхийн тулд хүчилж, тулгаж, хөтөлсөн асуултыг дахин дахин асуусан. Гэрч Н.Б- эхний 2 мэдүүлэгтээ энэ талаар мэдэхгүй, ийм зүйл болж байгаагүй гэх хариултыг өгсөөр байхад мэдүүлгийг зогсоогоод 2 минутын дараа дахин мэдүүлэг авахад гэрч мэдэхгүй гэсэн зүйлээ он, сар, цаг хугацаагаар нь мэдэж буй мэт мэдүүлснээс үзэхэд бодит бусаар гэрчийн мэдүүлгийг өгүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

“Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нь Авлигатай тэмцэх газарт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цаг 30 минутад өгсөн мэдүүлэг /XX-106. 149-153 тал/, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 12 минутад өгсөн мэдүүлэг /XX-125, 177 дахь хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 16 минутад Цагдан хорих байранд өгсөн мэдүүлэг /XX-125, 179 дахь тал/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 45 минутад Цагдан хорих 461-р ангид өгсөн мэдүүлэг/хх-125, 185, 186ху/, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 56 минутад Цагдан хорих 461-р ангид өгсөн мэдүүлэг /XX-130, 108-110 дахь тал/, 2022 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 53 минутад Цагдан хорих 461-р ангид өгсөн мэдүүлэг /хх-125, 188, 189 хуу, XX-129, 96-99 ху/, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 50 минутад өгсөн мэдүүлэг /хх-133, 113-115 дахь тал/, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн хэрэгт гэрч, сэжигтэн, шүүгдэгчээр өгсөн дээрх мэдүүлгүүд нь нэг л агуулгаар тогтвортой өгч байсан мэдүүлгүүд байх бөгөөд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авагдсан үед буюу эрүүдэн шүүгдсэн байж болзошгүй нөхцөл байдалд ч мөн адил Е.Б-т хээл, хахуулийн шинж чанартай эд зүйл, мөнгөн хөрөнгө өгч байгаагүй гэдгээ тогтвортой илэрхийлсээр байсан.

Тухайлбал, шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “...би буруутгагдаж байгаа зүйлүүдээсээ 3-н зүйлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улсын Их хурлын гишүүн Е.Б-т хахууль өгсөн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, түүнд огт улсын яллагчийн дүгнэлтэд дурдагдсанаар мөнгө өгсөн зүйл байхгүй, Ер нь би яагаад энд зогсож байна вэ гэхээр энэ асуудлаас болж байж магадгүй гэж бодоод байна, яагаад гэхээр анх намайг хорьж саатуулахдаа байцаагч нар сая доллар өгсөн гээд хэлчихээ тэгвэл чамайг явууллаа гэх байдлаар 70 хоног зөвхөн энэ асуудлыг ярьсан, ингээд эрүүдэн шүүх асуудлууд 70 хоног хоригдох үед гарсан, тэгээд арга нь барагдаад намайг хоригдсон 70-н хэд дэх хоног дээр жолоочийг дуудаад тэгж хэлүүлсэн байсан” гэж мэдүүлсэн түүний мэдүүлэг нь түүнийг хахууль өгсөн, авсан нөхцөл байдал байгаагүй талаар хэрхэн тогтвортой мэдүүлснийг тод харуулж байна. Мөн Ё.Б-ийн хүүгийн эмчилгээний зардалд зориулж 2017 онд түүний найз нөхдөөс бэлэн мөнгөөр хандив цуглуулж өгсөн үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон талаар Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1068 дугаартай тогтоолд дүгнэсэн. Гэвч уг үйл баримтыг нотолсон гэрч Р.М, Д.А, Б.Д, М.Б, Б.Б нарын болон бусад цагаатгах талын нотлох баримтыг огтод үнэлэлгүйгээр зөвхөн яллах талын баримтуудыг үнэлсэн. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь шууд нотлох баримтаар нотлогдох ёстой бөгөөд тус гэмт хэрэгт оролцогч этгээдүүд нь хээл, хахууль өгөгч болон авагч этгээдүүд байх бөгөөд уг гэмт хэрэг гарсан өдөр, шалтгаан нөхцөл, хор уршгийн хэмжээг эргэлзээгүй тогтоосон байх хуульд заасан шаардлагатай.

Гэтэл ямар ч бодит бус нотлох баримтыг үндэслэн, таамаглал бүхий гэрч нарын мэдүүлгийг үндэслэн буруутгаж байгаа нь уг үйл баримт болоогүй болохыг нотолж байгаа. Ц.Б-ээс Е.Б-т өгсөн гэх үйл баримт байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. 2017 онд Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаагүй юм. Гэтэл дээрх албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан хэмээн зориуд худал, мэдээллээр тодотгосон. Өөрөөр хэлбэл, Ё.Б нь 2017 онд “Н” ХХК-д зээл олгуулах зорилгоор Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, Зээлийн хороо, Зээлийн хорооны захирал, холбогдох мэргэжилтэн зэрэг албан тушаалтанд аливаа хэлбэрээр нөлөөлсөн зүйл огт байхгүй бөгөөд Ц.Б-ээс хахуулийн шинж чанар бүхий мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй, улсын яллагчийн буруутгаж байгаа шиг “Н” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн зүйл огт байхгүй. Энэ нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүд болох Ж.Б, Б.Б, Д.Б, Д.Д, Ж.О, Ж.Ү, О.Х, Б.М, гүйцэтгэх захирал Б.Ба, тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал Ч.М, Эрсдэлийн үнэлгээний удирдлагын газрын захирал Б.Д, дэд захирал Б.Ч болон бусад зээлийн хорооны мэргэжилтэн, “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ийн мэдүүлэг, Зээлийн хорооны хурлын тэмдэглэл болон бусад үйл баримтаар тогтоогдож байгаа.

Ё.Б нь 2017 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Зээлийн хороо, Зээлийн удирдлагын газар, холбогдох захирал, мэргэжилтнүүдэд буюу тус банкнаас зээл олгох үйл ажиллагаанд чиг үүргийн хувьд нөлөөлөх боломжгүй, өөр институцид хамаарах ажлын чиг үүрэгтэй байсан бөгөөд хамааралтай байж болохуйц ажил албан тушаал эрхэлж байгаагүй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх болон дэд захирлууд, мэргэжилтнүүд, болон бусад гэрч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд дээрх зээлийн гэрээний харилцаанд Ё.Б нь огт нөлөөлөөгүй болохыг тогтвортой мэдүүлсэн байдаг бөгөөд зээл олгох процесст нөлөөлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шүүхээс эрүүгийн хуулийн дээрх заалтыг хууль хэрэглэх нөхцөлөөс зөрүүтэй хэрэглэсэн нөхцөлтэй байна.

Ё.Б нь 2007 оноос хойш Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу тасралтгүй мэдүүлж, жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хөрөнгө, орлогын эх үүсвэрийн талаарх тайлбарыг дэлгэрэнгүй тусгасаар ирсэн. Шүүх хэрэгт нотлох баримтаар судлагдсан хөрөнгө орлогын мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлолгүйгээр Ё.Б-ийг гэр бүлийн хүрээнд болж буй зээлийн харилцааг мэдэхгүй, хөндлөнгийн этгээдийн өөрийн бодлоо хэлсэн мэдүүлэгт үндэслэн буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Е.Б-ийг 73,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэсэн боловч дараах нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Гэтэл Ё.Б нь бусдаас авсан зээл, хамаатан садан, хадгаламжийн эх үүсвэрээс үлдэх хэсгийг бүрдүүлэн төлсөн талаараа Авлигатай тэмцэх газарт ХАСХОМ-оороо болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. /хх-133, 126, 134 тал/ Мөн тээврийн хэрэгслийг худалдан авсан эх үүсвэр, хөрөнгийн үнийг ч мөн адил үнэн зөв мэдүүлсэн байх бөгөөд эдгээр нөхцөл байдал хэрэгт авагдсан Ё.Б-ийн хөрөнгө орлогын мэдүүлгээр бүрэн нотлогдож байгаа. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэж буруутгах нөхцөл байдал огт байхгүй бөгөөд хөрөнгө худалдан авсан гэрээ болон хөрөнгө худалдсан нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад тухай бүр тайлбар, мэдүүлгээрээ гаргаж өгсөн байна. Шүүх 73,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгаж, түүний өмнөх өмчлөлийн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогыг шууд үгүйсгэсэн нь үндэслэлгүй юм.

**** дүүрэг, 2-р хороо, **** тоот 4 өрөө орон сууц /2015 оны байдлаар 127,000,000 төгрөгийн үнэлгээтэй/ /хх-130, 150 дахь тал/, уг эд хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн бөгөөд уг шилжүүлэг нь өөрийн хүргэн Ц.Ц-ээс авсан, 180,000,000 төгрөг болон гэр бүлийн харилцаан дахь бусад өглөг, авлага зэргийг тооцож 250,000,000 төгрөгийн үнээр гэрээ байгуулж шилжүүлсэн. Энэ талаараа Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн. /хх-132, 171-ын ард тал, хх-133, 167-169/ 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр **** дүүргийн 7-р хороо, **** тоот хаягт байрлалтай орон сууц, тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа Ц.Ц-ээс зээлсэн 180,000,000 төгрөг, Б.Ч-аас зээлсэн 100,000,000 төгрөгийн зээл, гэр бүлийн үйл ажиллагаанаас олсон орлого 40,000,000 сан /хх-132, 181, 194 хуудас/, Toyota lexus 570 /2008 онд үйлдвэрлэгдсэн/, маркийн автомашин /2016 оны байдлаар 42,500,000 төгрөгийн үнэлгээтэй/, /хх-130, 159 дахь тал/ уг тээврийн хэрэгслийг 2017 оны 10 сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөгөөр худалдсан. /XX-133, 133 тал/, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн Toyota lexus 570 маркийн автомашиныг худалдан авсан. Энэ автомашиныг худалдан авахдаа өмнөх тээврийн хэрэгслийг борлуулсны орлого, түүний 2017 оны ХАСХОМ-д дурдагдсан, эхнэрийн цалингийн зээл 20,000,000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээл 10,000,000 төгрөг /хх-133, 146 хуудас/ болон цалин бусад орлогын эх үүсвэрээс үлдэх 3 сая төгрөгийг бүрдүүлж авсан байдаг. /XX-132, 250 дахь тал/

Өөрөөр хэлбэл, шүүх Ё.Б-ийн автомашин худалдан авахдаа эхнэрийн цалингийн зээл болон хадгаламж барьцаалсан зээлээс бүрдүүлсэн 30,000,000 төгрөгийн талаарх тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулж байснаа түүний өмнөх хөрөнгүүдээ борлуулснаас олсон орлогыг нэгтгэн дүгнэж 73,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Шүүгдэгчээр татсан тогтоол болон Ё.Б-т холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийн хэсэгт дурдагдсан буруутгаж байгаа гэрчийн мэдүүлэг нь хөрөнгө орлогын эх үүсвэрийг тодорхойлох үйл явдлыг мэдэх боломжгүй гэрч нарын мэдүүлэг байгаа тухай нотлох баримт шинжлэн судлах шатанд судлуулж, өмгөөлөгчийн дүгнэлтдээ тодорхой тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй нь учир дутагдалтай байна.

Улсын яллагч “Ё.Б-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал нь “Н” ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээл авсан цаг хугацааны хувьд давхацсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байхад улсын яллагчийн энэ тайлбарыг шүүх хүлээн авч буй мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд өмнөх автомашины 42,500,000 төгрөгөөр зарсан тухайн цаг хугацаанд эхнэр нь цалингийн зээл авсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар Ё.Б хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнасан байдаг. Гэтэл шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, үгүйсгэж няцаасан дүгнэлтийг огт хийгээгүй байна. Шүүхэд урдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Мөн нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөж, нотлох баримтыг нэгийг нь нөгөөгөөс дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж эргэлзэхгүйгээр үнэлэх нь шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм. Нотлох баримтын үнэн зөв найдвартай байдалд шүүх эргэлзэх эрхтэйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй мэдүүлэг зэрэг аливаа нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан хянаж, эх сурвалжийг магадлах аргаар дэнсэлж шалгасны эцэст хууль ёсны, ач холбогдолтой, найдвартай байдал, үнэн зөв нотломжийн түвшин, агуулга зэрэгт тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхийн үндсэн үүрэг тул Ё.Б-ийг гэмт хэрэг хийсэн гэж таамаглал дэвшүүлсэн, субьектив байдлаар дүгнэсэн, эх урвалжаа заагаагүй, бусад баримтаар хөдөлбөргүй эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй, цөөн тооны гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр буруутгах үндэслэлгүй бөгөөд эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн хардлага сэрдлэгт тулгуурлагдсан байгаа нөхцөлийг харгалзан үзэж Ё.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарыг ял шийтгэл өгөөгүй нь буруу болсон гэж шууд утгаар бичжээ. Учир нь гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэрийг заавал тогтоох, хэрэв тогтоогдохгүй бол дангаараа тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй, хэрэв яллагдагчаар татсан гэмт хэргийн субъект биш бол өөр зүйл, ангиар шийтгэх ёстой гэж анхан шатны шүүхэд шууд чиглэл өгсөн шинжтэй уншигдаж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хүмүүсийн үйлдэл оролцоог нэг бүрчлэн тусад нь ялгаа заагтай дүгнэлт хийгээгүй атлаа өөрийн шийдвэрт заасан олон зүйлсийн аль хэсэг надтай хамааралтай эсхүл бүгдээрээ надад хамааралтай эсэхийг тодорхой бичсэнгүй. Миний гэмт хэрэгт холбогдолгүй болох талаар нотлох баримтуудыг хэрхэн юу гэж дүгнэсэн, уг дүгнэлттэй нь анхан шатны шүүхийн шийдвэр ямар байдлаар зөрчилтэй байгаа талаар тодорхой зүйл дурдаагүйн дээр, тэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль хэсэг зүйлийг ноцтой зөрчиж буй нь тодорхойгүй байна. Мөн зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно яллагдагчаар татсан байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн атлаа надад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсанд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь прокуророос миний үйлдсэн гэх гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацааг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж тогтоосон. Тэгвэл тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан ба прокуророос яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэхдээ 2015 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг яаж хэрэглэсэн талаар тодорхой үндэслэл байхгүй. Түүнчлэн прокуророос намайг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар татсан. Үүнийг давж заалдах шатны шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаас надад холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шүүгдэгч Э.Э анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд энэхүү зээлд холбогдсон талаар, хэргийн үйл явдлын талаар, зээлийн өрнөлд оролцоогүй талаар болон зээлийн судалгаа, шинжилгээ, зээл олголтод зээл хариуцсан хүмүүстэй уулзаж байгаагүй учраас нөлөөлөх бололцоо байхгүй, хамааралгүй талаар үнэн зөв, бодитой тайлбар, мэдүүлэг өгсөн. Энэ асуудалд холбогдсондоо гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдаас авсан мөнгө нь Хөгжлийн банкны эх үүсвэртэй байсан учраас зээлийн мөнгөнөөс олгогдсон төлбөр хохирлыг тухайн үед мөрдөгдөж байсан ханшийг тооцон мөрдөгч, прокурор нарын зөвшөөрлөөр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нийт 217,753,500 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд Голомт банкнаас шилжүүлж төлж барагдуулсан талаарх гэм буруугийн талаар маргахгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх гэсэн байр суурийг мөрдөн шалгах явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой илэрхийлсэн.

“Ин” ХХК-ийн зээлтэй холбоотой зээлийн судалгаа шинжилгээ, зээл олгох, шийдвэр гарах явц болон зээлийн гэрээ байгуулагдахад Монгол Улсад ажиллаж, амьдраагүй нөхцөл байдал болон Япон улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан байхад яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт удаа дараа Тагнуулын ерөнхий газарт Гадаад тагнуулын газрын гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан гэж зориуд бичиж тайлбарлаж, дүгнэж ажлын байдлыг буруу тодорхойлж байгаа нь худал бөгөөд хэрэгт түүнийг хаана ажиллаж байсан талаарх баримтуудыг анхаарч үзээгүй. Түүнийг нийтийн албан тушаалтан гэсэн санаа зорилгоор тухайн үед Тагнуулын байгууллагад ажиллаж байсан мэтээр мушгин гуйвуулж байгааг зориуд хэлэх нь зүйд нийцэх ба түүнийг нийтийн албан тушаалтан гэж тогтоож хөдөлшгүй нотолсон ямар ч албан ёсны бичгийн баримт, нотолгоо хэрэгт байхгүй учраас гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Э.Э нь иргэн хүний зүгээс, хувь хүний хувьд энэ зээлтэй холбоотой асуудалд зөвлөгөө, туслалцаа үзүүлсэн төдий бөгөөд энд ямар нэгэн албан тушаалтны хувиар оролцоо байхгүй, албан үүрэг, бүрэн эрхтэй холбоотой ямарваа нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй, холбоогүй, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал огт байхгүй, тогтоогоогүй, тийм боломж ч байхгүй учраас түүнийг нийтийн албан тушаалтан мэтээр хахууль өгсөн гэж буруутгаж яллах нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Тэрээр Дипломат албаны тухай хуулиар төрийн тусгай албан хаагч болохоос нийтийн албан тушаалтан биш буюу Гадаад харилцааны яамны дипломат төлөөлөгчийн газрын зөвлөх ажилтныг нийтийн албан тушаалтан гэж тогтоосон эрх зүйн акт, ямар нэгэн нотлох баримт байхгүй төдийгүй хэрэгт болон яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдаагүй бөгөөд эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтыг яллах тал хэрэгт оруулаагүй, бэхжүүлээгүй, шүүхэд нотолж чадаагүй.

Шүүгдэгч Э.Э-ийн хувьд яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд гэм буруутайд тооцсон нөхцөл байдалд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин өмгөөлөгчийн хувьд хэргийн материал болон яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд шүүгдэгчийн ажил эрхлэлтийг буруу тогтоосон учраас түүнийг нийтийн албан тушаалтан болгон хувиргаж ялласан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүний үйлдэл, гэм бурууд тохироогүй, хүнд зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл байгааг хянуулах шаардлагатай гэж үзэж байна.

Яллах дүгнэлтийн 5 дугаар хуудсанд шүүгдэгч Э.Э-ийг Тагнуулын ерөнхий газрын Хяналт шалгалтын даргаар ажиллаж байсан гэснээ 218 хуудас болон 829 хуудсанд нийтийн албан тушаалтан буюу Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын Гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гэж ажлын буюу албаны байдлыг тодорхойлохдоо Төрийн болон Албаны нууцын тухай хууль зөрчсөн төрийн нууцад хамрах, нууцалбал зохих эрх бүхий салбар нэгжийн тухай, ажлын байрны тодорхойлолтын тухай төрийн хамгаалалтад байдаг тусгай мэдээллийг олон нийтэд ил болгон задруулсан хууль зүйн факт нь яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт хөдөлшгүйгээр тогтоогдож байгаа учраас илт яллах талын байр суурийг хангах үүднээс шүүгдэгчийн урьд нь эрхэлж байсан ажлыг дөвийлгөн онцолж ашиглан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх санаа бодолдоо хөтлөгдөн нууцын зэрэглэлтэй асуудлыг дэлгэн задруулж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх зөнд нь орхиж байгаа талаар хяналтын шатны шүүхэд уламжлах нь зүйд нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлахад, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм бурууд тохирсон зүйчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэн нийтийн албан тушаалтан гэсэн статус, субъектэд хамаарахгүй, харьяалагдахгүй шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй, нотлогдоогүй байхад хэргийн зүйчлэлийг хүндрүүлэн гэм буруутайд тооцож ял халдааж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан яллагдагчаар татах хүртэл 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Э.Э-ийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож хууль, шударга ёсыг хангаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...“Бэ” ХХК-ийн хувьд Хөгжлийн банкны тухай хуульд заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх, төсөл хөтөлбөр нь эдийн засгийн санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, зээл нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх ёстой хуулийн шаардлагыг бүх талаар хангасан учраас Засгийн газрын №256 тогтоолын дагуу олгогдсон хөгжлийн зээл гэдгийг онцлох ёстой. “Бэ” ХХК бол Хөгжлийн банкны тухай хууль батлагдаж, зээлийн хүсэлт гаргах мөчид металлургийн салбарын боловсруулсан төсөл ТЭЗҮ-тэй байсан, стратегийн бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэр барих ажиллагаа явагдаж байсан буюу гаднын төмрийн импортын хамаарал, хараат байдлыг халах бодлогын хүрээнд Монголдоо өөрсдөө ган, төмөр үйлдвэрлэдэг болох, түүхий эд, төмрийн хүдрээ ган металл болгох үүднээс Бондын зөвлөлөөр хэд хэдэн удаа хэлэлцэгдэж Засгийн газар “Төмрийн үйлдвэрийг дэмжих” тогтоол гаргаж Хөгжлийн банкны тухай хуулийн зорилгод нийцэж байсан тул 5 сар гаруй хугацаанд зээлийн судалгаа шинжилгээ явагдаж, хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж зээл олгогдсон байдаг ба Хөгжлийн банкны тухай хууль болон Засгийн газрын бодлого шийдвэрийн зорилго бол Монгол Улсад импортыг орлох дотоодын үйлдвэрлэгч нарт эдийн засгийн давуу байдал бий болгох төрийн бодлого явагдсан юм. Зээлүүд бол гэрлийн хурдаар олгогдоогүй, харин яст мэлхий шиг хөдөлгөөнтэй маш удаан, олон шат дамжлага, хяналтын хүрээнд зээлийн судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа зөвхөн нэг зээл гэхэд л 5-6 сар гаруй хугацаанд судлагдан явагдаж Хөгжлийн банк зээлийн эрсдэлээ хамгаалахын тулд хангалттай барьцаа хөрөнгө авч зээлийн гэрээ байгуулагдсан үйл ажиллагаа бол яллах дүгнэлтэд гэм буруутай болгох гэсэн нийгэмд аюултай гэмт хэрэг байх боломжгүй буюу энэ бол Хөгжлийн банкны тухай хуулийн хүрээнд санхүүжилт олгогдож, гангийн цогц үйлдвэр байгуулагдсан бүтээн байгуулалт гэдэг нь нотлох албагүй үнэн билээ.

Зээлийн гэрээ бол бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх, захиран зарцуулах эргэн төлөх процесс буюу иргэний эрх зүйн харилцаа тул нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж үзэх хуулийн үндэслэлгүй, боломжгүй учраас гэмт хэрэгт тооцох үйлдэл биш тул гэмт хэрэг гэж тооцогддоггүй юм. Банкнаас зээл олгох, зээл авах, зээлтэй байх, зээлийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулах, төлбөр төлөөгүй байх явдал бол гэмт хэрэг биш, энэ бол зээлийн гэрээний зөрчил учраас нийгэмд аюултай гэмт үйлдэл, гэмт хэрэг байх боломжгүй бөгөөд гол нь зээлээр юу хийсэн ямар үр дүн гарсан гэдэг нь чухал буюу зээлийн санхүүжилт үр дүн хоёрыг харьцуулахад л бүтээн байгуулалт уу, аль эсхүл гэмт хэрэг үү гэдгийг оношилж болох юм. Зээл авах бол нийгэмд аюултай гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангид зээл олгох, зээл авах бол гэмт хэрэг байна гэж тусгайлан заагаагүй, тооцдоггүй, хуульчлаагүй учраас гэмт хэргийн шинжийг агуулах боломжгүй буюу иргэний бүх шатны шүүхээр хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл гэж үзэн хуулийн хүчин төгөлдөр үйлчилсэн шийдвэртэй байхад хууль бусаар зээл олгосон гэх шалтгаан, нөхцөл үүсгэх боломжгүй учраас зөвхөн энэ агуулга, тайлбараар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллах дүгнэлт бичиж, шүүхээр гэм буруутай гэж шийдвэрлэж байгаа явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа хууль бус ажиллагаа юм.

Хөгжлийн банк ямар төсөл хөтөлбөрт зориулж санхүүжилт олгодог тодорхой хуулийн заалт шалгууртай, ямар төслийг санхүүжүүлэх, зээлээр юу хийсэн, ямар үр дүн гарсан гэдэг нь чухал ба зээлийн хөрөнгө оруулалтаар баригдсан гангийн үйлдвэр эцсийн бүтэгдэхүүнээ гаргаж байж л зээл төлөгдөх боломж нөхцөл бүрддэг, эргэн төлөгдөх эх үүсвэр бий болдог гэдгийг талуудын байгуулсан гэрээг судлахад тодорхой байсан буюу зээлийг юунд зориулсан, яаж ашигласан ямар үр дүн бий болсон гэдгийг л хооронд нь харьцуулахад л бодит ажил хөдөлмөр эрхэлж үү, бүтээн байгуулалт явагдаж уу, улс оронд ашигтай санхүүжилт үү, эсхүл гэмт хэрэг үү гэдгийг эрүүл ухаанаар ялгаж салгах ажиллагаа явагдах ёстой байсан ба хууль бус зээл олголт болон албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад зээл авсан хуулийн этгээдийг биш захирлыг нь гэм буруутай гэж шүүхээр шийдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй санаа бодол бол цаас болон цаг үрсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.

Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд бол Иргэний хуулийн хүрээнд харилцан тохиролцсоны дагуу хуулийн хүчин төгөлдөр хэлцэл, гэрээ байгуулсан, аж үйлдвэрлэлтийг дэмжин санхүүжүүлэх зээл олгох, бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх иргэний эрх зүйн харилцаа явагдсан учраас металлургийн салбар болох хүнд үйлдвэрийг бий болгох стратегийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтээр “Бэ” ХХК гангийн үйлдвэр болон Хангай хотхоны орон сууц баригдсан бөгөөд энэ зээлүүд бол анхнаасаа 200 тэрбум төгрөгийн хангалттай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл баталгаажсан учраас зээл олгох үед ч, одоо ч эрсдэлгүй, чанаргүй зээл биш учраас Хөгжлийн банкны тухай хууль, гэрээнд заасны дагуу шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж, зохих шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болчихсон байгаа талаар хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай яригдаж нотлогдсон билээ.

Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ нь 2011 онд Хөгжлийн банкны тухай хууль баталж, гүйцэтгэх засаглал болох Засгийн газар нь “Төмрийн үйлдвэрийг дэмжих” тогтоол гаргаж, Хөгжлийн банк энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс зээлийн гэрээ байгуулж, “Бэ” ХХК-д санхүүжилт олгон зээлдэгч өчнөөн бэрхшээл саадыг даван туулж, бүх нөөц боломжоо шавхан хүч хөдөлмөрөө зориулж, бүхэл бүтэн металлургийн үйлдвэр барьж, дөнгөж нэг бүтээгдэхүүнээ гаргаж, зээлээ төлөх гэтэл бусдыг хатгаж, хууль бусаар зээл авсан гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хар пиар явуулж, гэмт хэрэг мэт харагдуулан нийгмийн тархийг угааж, яллаж, шүүх нь шийтгэж буй явдал бол нэг талаар үндэсний үйлдвэрээ өөрсдөө нухчин дарсан, нөгөө талаар хууль шударга ёсыг булшилсан гэдэг нь нээлттэй шүүх хуралдааны хэлэлцүүлэг, мэтгэлцээнд тодорхой илчлэгдэн нотлогдсоныг үгүйсгэх аргагүй билээ. Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудлаар зээлдэгч тал болох Хөгжлийн банк өөрсдийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл учраас гэм хорын асуудлыг **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэн шийдсэн нөхцөл байдлын эрх зүйн үр дагавар бол нэг талаар Хөгжлийн банк зээл олгосон нөхцөл байдал нь хууль зөрчөөгүй гэдгээ өөрсдөө баталсан, хууль бусаар зээл олгоогүй гэдгээ нотолсон үйл ажиллагаа ба нөгөө талаар зээл бол гэмт хэрэг биш, зээлдэгч зээлээ төлөөгүй байгаа нь гэм буруутай үйлдэл биш, харин зээлийн гэрээгээ зөрчсөн иргэний эрх зүйн маргаан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл тул иргэний шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж зээлтэй холбоотой асуудал нэг мөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд тайлбарласан боловч иргэний шүүхийн шийдвэр эрүүгийн шүүхэд хамаагүй мэтээр шийтгэх тогтоол гаргаж байгаа явдал бол үнэндээ ойлгомжгүй, хачирхалтай, хууль шүүхийн тогтолцоог гажуудуулсан эрх зүйт төрд байх боломжгүй үйл ажиллагаа гэдгийн цохон тэмдэглэж байна.

**** хотод Гангийн үйлдвэр баригдаж төсөл хэрэгжсэн явдал бүтээн байгуулалт гэдэгтэй маргах утгагүй учраас нийгмийн аюулын шинж чанарыг агуулах, нийгэмд аюултай гэмт үйлдэл байх боломжгүй ба харин энэ төслийг гацаасан хууль хяналтынхан хуулийг хууль бусаар хэрэгжүүлж цагдан хорьж, үйлдвэрийг битүүмжилж, лацдаж арматур хийх, төмөр, металл үйлдвэрлэх боломжийг зогсоож, зээлийг төлөх нөхцөлийг хааж, боомилж зээлийг төлж барагдуулах ямар ч бололцоо олгоогүй, тасралтгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж 4 сар орчим цагдан хорин, эрүүл мэндийг нь муутган, яллах дүгнэлт бичин шүүх нь шийтгэж буй явдал бол Хөгжлийн банкинд ашиггүй, нийгэмд ач холбогдолгүй, Монголд ашиггүй зүй бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Монгол хүн Монголдоо гангийн үйлдвэрийг гаднын хөрөнгө оруулалтгүй дангаараа зориглон зүтгэн барьсан байхад нийгэмд тустай бүтээн байгуулалт явуулсан байхад гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай, нийгэмд аюултай гэмт хэрэг гэж үздэг хууль, шүүхийн байгууллага нь Гангийн үйлдвэрийг ажиллагаанд оруулахгүй бизнес, санхүү, эдийн засгийн хүчин чадлыг доройтуулсан, шаардлагагүй, зохиомол, утга учиргүй ял шийтгэл билээ.

Эрүүгийн Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхмаагийн мөрдөгчийн магадалгаа гаргах ажиллагааны цаг үед шүүгдэгч Б.М хорих 461-р ангид цагдан хоригдож байсан ба эдгээр 3 баримтад хийсэн шинжээчийн дүгнэлтээр Б.М ямар нэгэн гарын үсэг дуурайлгасан, хуурамчаар үйлдсэн талаар огт дурдаагүй бөгөөд энэ 3 баримт үйлдэгдсэнийг мэдээчгүй байхад түүнийг 2 хоног чөлөөлөгдсөн цаг хугацаанд тааруулж цаашид үргэлжлүүлэн хорих үндэслэл гаргах, үйлдэл нэмэх, эрх зүйн байдлыг дордуулах үүднээс хуурамч бичиг баримт үйлдсэн гэж тулгаж байгаа ажиллагаа бол буруутгах занг дөнгөнд оруулах, хэргийн зүйчлэлийг нэмэх яллагааг лавшруулах гэсэн агуулгатай гэдгийг ойлгоход нээх их туршлага, мэдлэг шаардлагагүй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлж өгсөн асуудалд нягтлан бодогч Т.Б болон гүйцэтгэх захирал М.Ц нарт л холбоотой болохоос биш цагдан хоригдож байсан шүүгдэгч Б.М-д ямар ч хамааралгүй, тухайн үед байгаагүй, энэ талаар мэдээчгүй гэдэг нь тодорхой бөгөөд аавыгаа хорионоос гаргах үүднээс төрсөн охиныг нь шалгаж, байцааж, барьцаалж нэг бичиг баримт шаардан, хуурч мэхлэн үйлдүүлэн, түүнийгээ гэмт хэрэг болгож буй бусармаг хууль бус ажиллагаа явагдсан гэдгийг хяналтын шатанд уламжлах нь зүйд нийцнэ. АТГ Хөгжлийн банкны хэрэг сэргээсэн даруйд 2022 оны 3 сард компанийн бүх санхүүгийн бичиг баримтуудыг өөрсдөө албадан хураан авчхаад, компанийн бүх дансны гүйлгээ, хуулга гаргаж авчхаад компьютерын хардуудыг хурааж авчхаад ямар зорилго, санаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн хүчин зүйл, нотлох баримтыг гаргуулж буй нөхцөл байдал, явуулж буй ажиллагаа нь урьдчилан тооцоолсон мөрдөгч нарын зориуд бэлтгэсэн урхи, занг байсан байх өндөр магадлалтай ба энэхүү баримтыг шаардан гаргуулж авснаар, гаргаж өгснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ч ач холбогдолгүй, хэрэгцээгүй гэдгийг шүүх хуралдааны явцад тодорхой болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Б.М бол энэ зүйл ангиар яллагдах, гэм буруутайд тооцогдох ямар ч хууль зүйн боломжгүй гэдгийг хэргийн бодит байдал болон хавтаст хэргийн материалуудыг анхааралтай шинжлэн судлахад тодорхой харагдана.

Яллах дүгнэлтийн /859-864 хуудас/ тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар буруутган гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллаж, шийтгэж байгаа нь нэг талаар бодит байдалд нийцэхгүй, нөгөө талаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж “гуя дагаж хүзүү” гэдэг шиг гэмт хэрэг үйлдсэн мэтээр хамаатуулж яллах үйлдэл нэмж шийтгэж байгаа арга барил, дүр зураг нь хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна.” гэжээ.

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч О.Батсүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Б.М нь “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирлаар ажиллаж байхдаа өөрийн үүсгэн байгуулсан “Бэ” ХХК-ийн 100.000 тонны хүчин чадалтай барилгын арматурын үйлдвэрийг Эрдэнэт хотод барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 22,700,000 ам.долларын зээлийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Н.М-д хууль бусаар нөлөөлж, гэмт хэрэг санаатай үйлдэхэд нь хатгаж хамтран оролцон, дээрх төсөлд нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК-д олгон, эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь, түүнчлэн Хөгжлийн банкны ЗУХ-ны дарга, гүйцэтгэх захирал Б.Б хууль бусаар нөлөөлөн түүгээр дамжуулан ЗУХ-ны гишүүд нь “Бэ” ХХК нь зээлийн шаардлагыг хангахгүйг мэдсээр байж “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “7 дугаар хорооллын Ё блокт хамаарах 720 айлын орон сууцны 6 барилга, шинээр баригдах 120 айлын 16 давхар 1 барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн санхүүжилтээр нийт 11,630,151.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөгийг “Бэ” ХХК-д олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь хатгаж хамтран оролцсон, мөн Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал, ЗУХ-ны гишүүн Б.Ч-д хууль бусаар нөлөөлөн түүгээр дамжуулан Хөгжлийн банкны ЗУХ-ны дарга, гишүүд “Бэ” ХХК-ийн “Эрдэнэт хот дахь Бар” барих төсөлд нэмэлт санхүүжилт, эргэлтийн хөрөнгө болох 4,500,000 ам.доллар буюу 10,864,305,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгаж хамтран оролцсон,” гэж нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, болоогүй үйл баримтыг болсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б.М-ийн холбогдуулан шалгагдаж буй хэргийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хөгжлийн банк нь “Бэ” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 3-АҮ-ХО 2014-11 “Бэ ХХК-ийн хэрэгжүүлж буй “Бар”-ийн төслийг санхүүжүүлэх” зээлийн гэрээг байгуулсан /367-р хавтаст хэргийн 13-16-р тал/. Мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр № Б-АҮ-ХО 2014-12 дугаартай барьцааны гэрээ /367-р хавтаст хэргийн 19-21-р тал/, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр № Б-АҮ-ХО 2014-13 дугаартай барьцааны гэрээ /367-р хавтаст хэргийн 22-24-р тал/, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр № Б-АҮ-ХО 2014-14 дугаартай барьцааны гэрээ /367-р хавтаст хэргийн 25-27-р тал/ байгуулсан байдаг. Иргэний хэргийн шат шатны шүүх Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр З-БГ-ЗҮ 2017-180 дугаартай зээлийн гэрээг тус тус хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн, гэрээний үүргийг биелүүлж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа нь уг зээлийн гэрээ гэмт хэргийн шинжтэй харилцааны улмаас байгуулагдаагүй гэдгийг шууд дүгнэж байгаа юм.

Түүнчлэн **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 183/ШШ2023/00454 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01140 дүгээр магадлал, хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2023/00185 дугаар тогтоолуудаар “Бэ” ХХК-иас 135,811,470,481 /нэг зуун гучин таван тэрбум найман зуун арван нэгэн сая дөрвөн зуун далан мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсээр байтал дахин 116,793,491,264 /нэг зуун арван зургаан тэрбум долоон зуун ерэн гурван сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг “Бэ” ХХК-иас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, 40,0 тэрбум төгрөгийн зээл авсан “Бэ” ХХК-иас эрүүгийн шүүх, иргэний шүүхээс нийтдээ 252,604,961,745 төгрөгийг гаргуулахаар давхар давхар шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм. Анхан шатны шүүхийн Б.М нь “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Н.Мад хууль бусаар нөлөөлж, гэмт хэрэг санаатай үйлдэхэд нь хатгаж хамтран оролцон, дээрх төсөлд нийт 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК-д олгон, эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгаж хамтран оролцсон гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн ямар ч нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Нэгэнт илэрхий үйл баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь гэм буруугүй хүнийг олон дахин шүүхээр оруулж залхаан цээрлүүлж байна.

“Бэ” ХХК нь 100.000 тонны хүчин чадалтай барилгын арматурын үйлдвэрийг Эрдэнэт хотод барих төслийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж, уг үйлдвэрийн түүхий эдийг боловсруулах дамжлага үйлдвэрийг барьсан бөгөөд улмаар 2013 онд Хөгжлийн банкнаас зээл авахаар Арматурын үйлдвэрийн талаарх танилцуулга, ТЭЗҮ, судалгаа зэргийг Олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрх бүхий байгууллагуудад танилцуулан улмаар Засгийн газрын тогтоол гарч, Хөгжлийн банктай 2014 онд зээлийн гэрээ байгуулан зээлийг үе шаттайгаар авч эхэлсэн. Гэтэл уг зээлийг бүрэн олгож дуусаагүй байхад буюу 2017 оноос эхлэн зээл авахдаа өөртөө давуу байдал олж авлаа, гэмт хэрэг үйлдлээ гэж шалгаж эхэлсэн байдаг юм. 2017 оноос хойш одоог хүртэл 6 жил шалгаад, 60 орчим хавтастай 15,000 хуудас нотлох баримт цуглуулаад, Б.М-ийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох нэг ч нотлох баримт байхгүй, гэмт хэрэг үйлдээгүй учраас байх ч боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хун гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэгт хамтран оролцсон байхын тулд гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэр, хэрхэн яаж гүйцэтгэх талаар хэлэлцсэн, тохиролцсон зэрэг объектив болон субъектив шинжийн нийлбэр байхыг зайлшгүй шаарддаг. Хамтран оролцогчийн төрлийн хувьд хэзээ ч урьдчилан үгсэж тохиролцохгүйгээр нэгнээ хатгах, хамжих ойлголт байдаггүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцсон байх нь объектив шинжийн хувьд эрүүгүйн хуульд заасан гэмт үйлдлийг хамтдаа үйлдсэн, эсхүл нэг этгээдийн үйлдэл нөгөө этгээдийн үйлдэл хийх боломж бололцоог олгосон байх шаардлагатай байдаг бол субъектив шинжийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцож буй этгээд бүр гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ухамсарлан ойлгосон байхыг заавал шаардана. Хавтаст хэрэгт цугларсан дараах гэрчийн мэдүүлгүүдээр Б.М нь Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, Зээлийн хорооны гишүүд, алба нэгжийн дарга, мэргэжилтэн нарт нөлөөлж байгаагүй, уулзаж байгаагүй, харилцаж байгаагүй, Хөгжлийн банкны удирдлагууд, ТУЗ, Зээлийн хорооны гишүүд нь уг зээлийг улс орны хөгжилд хувь нэмэр оруулах чухал үйлдвэрийг барьж байгуулах хэрэгцээ болон Засгийн газраас зээл олгохыг дэмжсэн тул зээл олгох шийдвэр гаргасан болох нь Н.М-ын гэрчийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 49-50-р тал/, Г.О-ын гэрчийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 54-56-р тал/, М.З-ын гэрчийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 64-64-р тал/, гэрч Г.Д-ийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 66-67-р тал/, гэрч Б.А-ийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 69-70-р тал/, Р.Б-ын мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 72-73-р тал/, гэрч О.Б-ын мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 75-76-р тал/, Б.Ш-ын мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 79-81-р тал/, Ч.Н-н мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 84-86-р тал/, Ч.О-ийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 89-91-р тал/, М.Б-ийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 94-98-р тал/, Б.Л-ийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 99-101-р тал/, гэрч Б.О-ын мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 239-р хуудас/, Т.О-ийн мэдүүлэг /402-р хавтаст хэргийн 10-11-р тал/, гэрч С.С-ийн мэдүүлэг /68-р хавтаст хэргийн 108-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар зээлийг олгохдоо УИХ, Засгийн газрын шийдвэрийг харгалзан олонхын саналаар дэмжиж шийдвэрлэсэн болохоос хэн нэгэн албан тушаалтан нөлөөлж уг зээлийг олгохыг дэмжсэн зүйл огтоос болоогүй гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Б.М-ийн хувьд Хөгжлийн банкны ЗУХ-ны дарга, гүйцэтгэх захирал Б.Б хууль бусаар нөлөөлж, гэмт хэрэг санаатай үйлдэхэд нь хатгасан, түүнтэй уулзсан, ярилцсан, хэлэлцэн, тохирсон зүйл огт болоогүй байхад анхан шатны шүүхээс Б.Б хууль бусаар нөлөөлж, гэмт хэрэг үйлдэхэд нь хатгаж хамтран оролцсон гэж дүгнэж байгаа нь шүүх нотлох баримтад үндэслээгүй, нотлогдон тогтоогдоогүй нөхцөл байдлыг болсон мэтээр дүгнэлт хийж, таамаглалаар хүнийг гэм буруутайд тооцож байна. Б.М-ийн зүгээс “Бэ” ХХК-д олгосон Хангай хотхоны барилгын зээл олгох зөвшөөрөл, шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтанд нөлөөлсөн зүйл байхгүй болох нь Б.Д-ын мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 103-106-р хуудас/, О.Х-ын мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 127-128-р хуудас/, Б.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 131-137-р хуудас/, Д.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 143-145-р хуудас/, Ч.М-ын мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 164-168-р хуудас/, Б.Б-ийн гэрчийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 170-173-р хуудас/, Я.С-ийн мэдүүлэг /401-р хавтаст хэргийн 185-187-р хуудас/, Т.П-ийн мэдүүлэг /402-р хавтаст хэргийн 02-04-р тал/, Б.Ч-ийн мэдүүлэг /402-р хавтаст хэргийн 06-08-р тал/, гэрч Л.О-ы өгсөн мэдүүлэг /402-р хавтаст хэргийн 13-15-р тал/, Ц.Б-ын мэдүүлэг /402-р хавтаст хэргийн 57-60-р тал/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нь нотлох нэг ч нотлох баримтгүй байхад гэм буруутайд тооцож, хилсээр ял шийтгэл оногдуулсан ба давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцсэн атлаа цагаатгахгүйгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан нь гэм буруугүй хүнийг хууль, шүүхийн байгууллагаар олон жилээр явуулж, залхаан цээрлүүлэлтийн хэлбэрийг үзүүлсээр байна. Энэ бүхний шалтгаан ердөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Бэ” ХХК-ийг Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан талаар мэдээлж, зээл авсан болгон нь муухай, гэмт хэрэг үйлдсэн гэх олон нийтийн буруушаалтаас үүдэлтэй.

Энэ мэтээр олон нийтийн буруу ойлголтын улмаас гэм буруугүй хүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, олны хэл амнаас айх нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2 дахь хэсэгт “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчихөөс гадна, цаашдаа Монгол Улсад шүүхийн байгууллагаас өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж, цоллох үзэгдэл газар авах, улс эх орны ирээдүйд ноцтой хохирол учруулах хөрс суурийг бий болгох юм. Анхан шатны шүүх Б.М-ийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Б.М нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн үйл явдал огтоос болоогүй. Б.М-ийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 20 минутад Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор яллагдагчаар татаж, улмаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон бөгөөд Цагдан хорих 461-р хорих ангид байхдаа өөр этгээдтэй уулзаагүй.

“Бэ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.М нь ихэвчлэн гангийн үйлдвэрийн ажлаар Орхон аймаг руу болон гадаад улс руу томилолтоор явдаг тул компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах зорилгоор төлбөрийн баримт, банкны гүйлгээний баримтууд дээр гарын үсгээ зурж үлдээдэг байсан. Энэ нь 405 дугаар хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдоно. “Бэ” ХХК-ийн 100.000 тонны хүчин чадалтай барилгын арматурын үйлдвэрийг Эрдэнэт хотод барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 22,700,000 ам.долларын зээлийг авахад буюу Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулахад хэн нэгэнд хууль бусаар нөлөөлөх, хатгах ямар ч хэрэгцээ шаардлага байгаагүй. Тэртээ тэргүй Монгол Улс хэрэглэгч, импортлогч орноос үйлдвэрлэгч, экспортлогч орон болж, улс орныхоо хөгжлийг нэг шат ахиулахын чухлыг ойлгож УИХ, Засгийн газраас санхүүжилтийг шийдвэрлэж, эрх зүйн үндэслэл бүхий тогтоол, шийдвэрүүдийг гаргачихсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүхээс уг нотлох баримтуудад эрх зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, анхаарч үзээгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль дээдлэх зарчим алдагдсан гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Улсын Их хурлын байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаартай Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах хадгалах журмын 1.1-д “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна”, 2.1.21-д “Засгийн газар, Ерөнхий сайдаас томилогддог албан тушаалтан” гэж заасан байх тул Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан Ж.Б-ийг нийтийн албан тушаалтан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ. Давж заалдах шатны шүүх нийтийн албан тушаал гэж хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийн нэр томьёог хуульд заасан утгын дагуу тайлбарлаж ойлгох хуулийн зохицуулалттай, гэтэл тус шүүх нь нийтийн албан тушаалтанд ямар албан тушаал хамаарах талаар хуульд тодорхой тусгасан албан тушаалтан томилогдсоноор эрх үүсэж, чөлөөлөгдсөнөөр дуусгавар болдог. Ж.Б нийтийн албан тушаалтан байгаагүй байхад дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”; 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна...” гэж хуульчилсан бөгөөд тус жагсаалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх гэх албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байна. Харин 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолд УИХ-ын байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаартай тогтоолд албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хувийн хөрөнгө орлогын мэдүүлгийн журмын 1.1-д “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагаанд энэхүү журмыг зохицуулна”, 2.1.21-д “ЗГ, Ерөнхий сайдаас томилогдсон бусад албан тушаалтан” гэж заасан байх тул Харилцаа холбооны орон тооны бус гишүүн нь нийтийн албан тушаалтан биш болох нь маш тодорхой харагдаж байна. Үүнээс харахад Ерөнхий сайдаас томилогдсон албан тушаалтан нь ХОМ-г бөглөхөөр журамласан байхад хуулийн нэр томьёог буруу тайлбарлаж ХОМ-г бөглөнө гэдгийг нийтийн албан тушаалтан гэж тайлбарлан хууль зүйн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаас томилогдсон албан тушаалтан нь нийтийн албан тушаалтан байх тухай нэг ч үг, үсэг ороогүй журам баримталж нийтийн албан тушаалтан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж заасныг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно гэж заасан байх тул нийтийн албан тушаалтан гэж хууль зөрчиж тайлбарласан магадлал нь хүчингүй болох үндэслэлтэй юм. Учир нь Ж.Б-ийг нийтийн албан тушаалтан байхдаа гэж хуулийн санкцыг хүндрүүлэн, түүний эрх зүйн байдлыг дордуулан хуулийг буруу тайлбарласан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хүчингүй болох үндэслэлтэй юм.

“Даб” ХХК-ийн хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл нь Ж.Б-ийг Харилцаа холбооны орон тооны бус гишүүний албан тушаал эрхэлж байх цаг хугацаанд гараагүй, өөрөөр хэлбэл ажилгүй байсан цаг хугацаанд гарсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон нотлох баримт шинжлэн судлах явцад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Ерөнхий сайдын 214 тоот захирамжаар Харилцаа холбооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан болох нь баримтаар нотлогдсон. /469-р х 159 ху/ Гэтэл “Даб” ХХК-д олгосон хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл нь Ж.Б-ийг ажлаа өгснөөс хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гарсан байна. /468-р хх 211/ Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд албан тушаалын эрх нөлөө байхгүй байсан. Чиг үүргийн хувьд ч авцалдаагүй, харилцан хамаарал эрх нөлөө байгаагүйг шүүх анхаарч үзэх ёстой. Иймээс Ж.Б-ийг нийтийн албан тушаалтан гэж үзэх ямар ч боломжгүй буюу тухайн компанийн тусгай зөвшөөрөл гарч байх үед Ж.Б нь ажилгүй байсан зэргээр нийтийн албан тушаалтан гэж хүндрүүлэн авч үзэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн байхад шүүхээс хууль зүйн үндэслэлгүйгээр тайлбарлаж дүгнэлт өгсөн нь магадлал хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж магадлал гаргахдаа магадлалын үндэслэх хэсэгтээ бичсэн зүйлээ тогтоох хэсэг дээр үгүйсгэж тайлбарласан нь магадлал хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Магадлалын үндэслэх хэсгийн /297-р талд/ “...З.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ тухайн адууг ямар нэгэн байдлаар худалдан аваагүй, гагцхүү Ж.Б нь түүний хамаарал бүхий “Даб” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох явцад хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлж, хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд адууны төлбөрийг арилжааны банкны дансаар шилжүүлсэн, зарим хэсгийг бэлнээр түүний гэрт хүргэж өгсөн талаар тогтвортой мэдүүлсэн тул Ж.Б-ийн хахууль авах гэмт хэрэг бүрэн нотлогдсон гэж үзэхээр байна...” гэж дүгнэлт хийсэн хэр нь магадлалын тогтоох хэсэгтээ “/781-р талд/ яллах дүгнэлт /482-485/-р хавтас, эрүүгийн /463-468-р хавтас/ болон шүүхийн шийдвэр, тэмдэглэл /524-531/-р хавтас зэрэгт цугларч, бэхжигдсэн үйл баримт, талуудын мэдүүлэг, тайлбараас үзэхэд шүүгдэгч Ж.Б Б.Б-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байна гэж тогтоох хэсэгтээ бичигдсэн нь үндэслэх хэсгийн хахууль авах гэмт хэрэг бүрэн нотлогдож байна” гэж үзсэн үндэслэлээ үгүйсгэж тайлбарлан бичсэн байна.

Мөн З.Б-ийн тогтвортой өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн хэр нь магадлалын тогтоох хэсэгтээ энэ үндэслэлээ няцааж Ж.Б Б.Б-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжууд зөрүүтэйгээс гадна хахууль өгсөн З.Б-ийн хэрэг цагаатгасан байдал нь тус хэрэг дэх нотлох баримтыг шалгаж, үнэлэн дүгнэх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг нотлон тогтоох ёстой, хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон нотлох баримт байх боломжгүй гэж үзэн прокурорт буцаах үндэслэлтэй байна гэж тайлбарласан нь хахуул авсан гэмт хэргийг нэг болохоор тогтоогдлоо гэж үзээд, эсвэл тогтоох боломжгүй байна гэж дахин өөрөөр тайлбарлан дүгнэлт хийж магадлалынхаа үндэслэлийг тогтоох хэсэгтээ үгүйсгэсэн магадлал гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж хуульд заасан байхад үүнийг зөрчиж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хурлаар шинжлэн судлаагүй, хэрэгт авагдаагүй нотлох баримт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн бөгөөд магадлалын /781-р/ талд үндэслэлээ тайлбарласан байдаг.

Хахууль өгсөн З.Б-д холбогдох хэрэг нь өөр цаг хугацаанд анхан шатны шүүхээр тусдаа хэлэлцэгдэж, улмаар цагаатгагдсан, тус шийдвэр дээд шатны шүүхэд хянагдаж байгаа тухай оролцогч талууд тайлбарлаж байх тул шүүгдэгч Ж.Б, Б.Б-д холбогдох хэргийг бүрэн нотлогдсон гэж таамаглах боломжгүй бөгөөд энэ нь хахууль өгөх, авах хэргүүдийг үндэслэлгүй тусгаарласан болохыг бодитой илэрхийлж байна гэж анхан шатны шүүхэд шинжлэн судлаагүй, хэрэгт авагдаагүй, бэхжүүлээгүй нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгөөгүй, таамаглал төсөөллийн байдлаар дүгнэлт өгсөн байна. Мөн 2 дахь удаагаа мөн л анхан шатны шүүхэд шинжлэн судлаагүй, хэрэгт хамааралгүй, яллах дүгнэлтэд тусгаагүй асуудал буюу /магадлалын 782-р талын В-д/ З.Б нь “Даб” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын хүрээнд “Ав” ТББ-н 90 жилийн ойг тохиолдуулж авах ашиг сонирхлын хүрээнд “Ав” ТББ-н 90 жилийн ойг тохиолдуулж 20 сая төгрөгийн хандивыг эрх бүхий хүнд өгсөн асуудлыг шалгаж шийдвэрлэлгүй орхисон, нотолбол зохих бусад ажиллагааг хийгээгүй зөвтгөх үндэслэлгүй гэж хэрэгт огт хамааралгүй, яллах дүгнэлтэд байхгүй “Ав” ТББ-н хахуул авсан гэх хэргийг тогтоох шаардлагатай гэж магадлалынхаа тогтоох хэсэг болгож хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т заасан давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж хуульд заасан байхад магадлалын үндэслэл болгож шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Уг 20 сая төгрөгийн хандив Ж.Б-д огт хамааралгүй түүний хэргийг шийдвэрлэхэд цагаатгах талын нотлох баримт болсоор байхад дүгнээгүй нь үндэслэлгүй болжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээс гарах шийдвэрийг тусгасан байдаг ба гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргах эрхийг хуульчилсан байхад Ж.Б, Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хоорондын цаг хугацаа болон хэргийн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийг бүхэлд нь шинжлэн судлаагүй. Ж.Б-ийг хатуу хучилттай авто замын тусгай зөвшөөрлийг гаргуулахад ямар нэгэн байдлаар дэмжсэн, оролцсон нөлөөлсөн, бусдад амласан гэх үйлдэл тогтоогдохгүй нь нотлох баримтуудаар үгүйсэгдэж цагаатгаж шийдвэрлэсэн. Тухайлбал, “Даб” ХХК-ийн гэх хатуу хучилтай авто зам барих зөвшөөрөл нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гарсан баримт. /468-р хх 211/ Энэ цаг хугацаанд Ж.Б нь ажилгүй, нийтийн албан тушаалтан байгаагүй, хэрэгт авагдсан Засгийн газар, Ерөнхий сайдын тушаал захирамжаар эргэлзээгүй тогтоогддог гэтэл энэ баримтад шүүх дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх боломжгүй юм. “Даб” ХХК-ийн тусгай зөвшөөрлөө гаргуулахын тулд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Зам тээвэр хөгжлийн төвийн хандивын дансанд тухайн компани 10 сая төгрөгийг шилжүүлсэн, /465-р хх 65/ энэ тухайгаа тухайн компанид ажиллаж байсан Ж гэх ажилтан нь хандив өгвөл хандив өгсөн компаниудыг авто замчдын холбоо сайн таньдаг мэддэг болдог гэж хэлээд хандив өгсөн зэргээр тус компани нь өөрсдөө авто зам барих тусгай зөвшөөрлөө гаргуулахын тулд хандив өгсөн талаарх мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогддог бөгөөд тусгай зөвшөөрөл гаргахад Ж.Б ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байдал тогтоогдоогүй. /465 хавтаст хэргийн 65-75 хуудас/ Мөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр оролцоогүй, нөлөөлөөгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийгээгүй гэдэг нь нотлогддог. Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Б, Монголын авто замчдын холбоо ТББ-н гүйцэтгэх захирал А.У /465 хавтаст хэргийн 113-114-р/, Б, З нарын мэдүүлгээр Ж.Б нь тус компанийн тусгай зөвшөөрлийг гаргуулах болон асууж нөлөөлж байсан зүйл байхгүй гэж мэдүүлдэг.

Харин “Даб” ХХК-ийн өөрсдөө тусгай зөвшөөрлөө авахын тулд Авто замчдын холбоо төрийн бус байгууллагад хандаж байсан талаарх Авто замчдын холбооны 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх тусгай зөвшөөрлийн материал хүлээж авах ирсэн бичгийн бүртгэлийн баримтуудаар тусгай зөвшөөрөл сунгуулах тухай материалууд нь тэнцэхгүй талаар Ц гэх хүний гарын үсэгтэй зөвлөгөө өгөөд хэд хэдэн удаа буцааж байгаад сүүлд шаардлага хангасан материал ирүүлснийг шалган тэмдэглэж тусгай зөвшөөрлийг сунгаж байгаа талаарх баримтууд хэрэгт авагдсан зэрэг нотлох баримтуудаар “Даб” ХХК-ийн тусгай зөвшөөрөл гарахад Ж.Б нь дэмжлэг үзүүлсэн, тусгай зөвшөөрлийг нь гаргуулах гэж ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэх үйлдэл тогтоогдохгүй, хэн нэгэн этгээдэд нөлөөлж тусгай зөвшөөрлийг гаргуулсан болохыг нотолсон нэг ч баримт байхгүй.

Зөвхөн яллагдагчаар татагдсан З.Б-ийн мэдүүлгийг үндэслэн ялласан байдаг. Гэтэл З.Б-ийн 7 удаагийн мэдүүлэг тогтворгүй эргэлзээтэй, бие биеэ үгүйсгэсэн байдаг. Анхны мэдүүлэг Б.Б-тэй азарга худалдаж авсан, ирээдүйд адуутай болно гэж буудай тамга хийлгэсэн, азарганы төлбөрийг азарга худалдсан Н.Д-д төлж “Даб” ХХК-ийн НӨАТ шивүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан байхад гэрч, яллагдагч нарын мэдүүлэг давхар өөр бусад байдлаар нотлогдох ёстой байхад, нотлогдоогүй нь цагаатгах нотлох баримт хангалттай байхад шүүх үнэлээгүй байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн тус хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан.

З.Б-ийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дарханы замын тендерт бусдад хахууль өгсөн гэх гэмт хэрэгт яллагдагчаар татсан байсан бөгөөд Ж.Б-ийн талаар мэдүүлэг өгөхдөө яллагдагчаар мэдүүлэг өгснөөс харахад ганцхан З.Б-ийн мэдүүлгийг үндэслэн яллах боломжгүй юм. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллагдагч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8.3 дахь хэсэгт “яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус хуульд заасан байна. Яллагдагч З.Б нь дарханы замын тендерт бусдад хахууль өгсөн гэх үндэслэлээр цагдан хоригдож эхэлсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна гэх зэргээр мэдүүлгүүдээ байнга өөрчилж, тогтворгүй мэдүүлэг өгч байсан талаар хэрэгт дараах байдлаар авагдсан байдаг. Тухайлбал, энэ шилжүүлээд байгаа мөнгө азарганы мөнгө үү гэхэд тиймээ энэ азарганы мөнгө байгаа юмаа гэж мэдүүлдэг. Би Б.Б уяачтай энэ азарганы талаар огт яриагүй. Энэ азарга одоо хаана байгааг мэдэхгүй гэж мэдүүлж байснаа гэнэт “...одоо алсдаа надад тэр азарга хэрэг болох юм болов уу гэж би л бодсон. Би өөрөө нэлээн завгүй учраас надад маллах хашаа саравч байхгүй, алсдаа гүү тавиад адуутай болох юм болов уу гэж бодож худалдаж авсан” гэх мэтээр өгсөн мэдүүлэг нь зөрдөг. Мөн Б.Б-тэй азарганы талаар ярилцаж байгаагүй гэдэг боловч Б.Б болон З.Б нарын азарганы талаар хоорондоо чаталсан фейсбүүк чатаас тодорхой харагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Н.Д болон З.Б нарын мэдүүлгээр Б.Б, З.Б нар нь азаргаа хамтарч авсан нь тогтоогддог зэргээс харахад З.Б-ийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Василавс азаргыг Ж.Б нь авсан гэх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдоогүй. Б.Б болон З.Б нар нь василавс азаргыг Н.Д гэх хүнээс авч азарганы төлбөрөө төлж барагдуулсан талаар хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Б.Б болон З.Б нар нь мэдүүлгээрээ тус азаргаа 150 сая төгрөгөөр худалдаж авах талаар тохирсон талаараа мэдүүлдэг, мөн Б.Б-ийн фээсбүүк чатнаас З.Б-ийн Zay гэх чатаар хоорондоо азарганы талаар харьцаж байсан, /463-р хх 14-22 талд/ мөн азарганы төлбөр болох 150 сая төгрөгөөс З.Буяннэмэх нь 55 сая төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 сая төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 сая төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 сая төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10 сая төгрөгийг тус тус шилжүүлж, гүйлгээний утгаа Васил азарга гэх утгаар шилжүүлж байсан баримт, З.Б-ийн эгч И нь тус гүйлгээнүүдийг өөрийн дансаар болон “Даб” ХХК-ийн данснаас мөнгөө шилжүүлж азарганы төлбөрийг төлсөн баримтууд, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр З.Б-хийн эгч И нь мэдүүлэг өгч уг азаргыг манай дүү З.Б авсан байсныг сүүлд мэдсэн гэж мэдүүлгээ өгсөн.

Харин Б.Б нь 5 унагатай гүү өгч азарганы төлбөрийг төлсөн талаар азарга зарсан Н.Д болон Б.Б нарын мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтуудаар З.Б, Б.Б нар нь Н.Д гэх хүнээс Василс нэртэй азарга худалдан авсан болохыг хангалттай нотолсон байдаг. /463-р хх 70-р талд/ Эдгээр баримтаас харахад Ж.Б нь азарга авахад ямар нэгэн байдлаар оролцоогүй, Ж.Б-ийн өмчлөлийн азарга биш болох нь, мөн азарганы төлбөрөөс төлж байсан удаа байхгүй гэдгийг хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтаар тогтоогдож, шүүхээс цагаатгасан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ж.Б нь 15 сая төгрөгийг бэлнээр гэрт нь аваачиж өгсөн гэх хахуулийн гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан. Учир нь Ж.Б-ийг анх З.Б нь анх 2022 оны 08 дугаар сарын 06-ны эхний долоо хоногт **** дүүргийн 15 дугаар хороо, **** тоотод гэрт нь 20,000 дэвсгэртээр 15 сая төгрөгийг хар уутанд хийж гэрт нь аваачиж өгсөн гэж мэдүүлэг өгсөн байдаг.

Гэтэл тухайн өдөр Ж.Б нь Улаанбаатар хотод байгаагүй Дарханы замын ажлаар Дарханд байсан талаар мэдүүлгээ өгсөн. Гэтэл З.Б нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрөө өөрчилж 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр болгож мэдүүлгээ өөрчилж өгсөн боловч мөн л тухайн өдөр Ж.Б болон түүний гэр бүл Улаанбаатар хотод байгаагүй **** аймагт зүүн бүсийн хурд даншиг наадмын арга хэмжээнд гэр бүлээрээ оролцож байсан талаар холбогдох нотлох баримт болох тухайн өдрийн **** аймгийн Засаг даргын Тамгын газар гэх фейсбүүкээр Ж.Б нь **** аймагт байсан нь нотлогдож зүүн бүсийн даншиг наадамд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байсан нь тогтоогдож З.Б-ийн мэдүүлэг үгүйсэгдэж, хэргийг цагаатгасан баримтууд хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн хэргийн шинжийг агуулахын тулд нийтийн албан тушаалтан байх ёстой. Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 31-нд ажлаа өгсөн байх ба “Даб” ХХК нь хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгснөөс харахад Ж.Б тус албан тушаалд байгаагүй, ажилгүй байсан нь тодорхой харагдаж байна. Хахууль авсан байх ёстой гэтэл хахууль авсан болохыг нотолсон нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Азарганы төлбөрийг З.Б компанийн данс болон эгчийнхээ данснаас өөрөө төлсөн, энэ азарга нь З.Б-ийнх болохыг түүний төрсөн эгч И нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гэрчилж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. “Даб” ХХК нь хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлсэн байхыг шаардана. Гэтэл Авто замчдын холбооны болоод Зам тээвэр хөгжлийн яамны гэрчээр өгсөн хүмүүсийн мэдүүлэгт Ж.Б ингэж нөлөөлсөн, тэгж үүрэг өгсөн, хэлүүлсэн гэх үг, үсэг байдаггүй зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг тусгаарлан прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэрэгт хамааралгүй З.Б-д холбогдох хэргийг тогтоох хэсэгтээ үндэслэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын /781-р талд/ “...хахууль өгсөн З.Б-д холбогдох хэрэг тус хэргийг тусгаарласан нь хуульд нийцээгүй байхаас гадна хахууль өгөх хэрэг нь өөр цаг хугацаанд анхан шатны шүүхээр тусдаа хэлэлцэгдэж улмаар цагаатгагдсан, тус шийдвэр дээд шатны шүүхэд хянагдаж буй тухай оролцогч талууд тайлбарлаж байх тул шүүгдэгч Ж.Б, Б.Б-д холбогдох хэргийг бүрэн нотлогдсон гэж бүрэн таамаглах боломжгүй бөгөөд энэ нь хахууль өгөх, авах хэргүүдийг үндэслэлгүй тусгаарласан. Тодруулбал, дээрх хахууль өгөх, авах хэргүүдийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргүүдийг бодитой хянан шийдвэрлэхэд саад учруулсан буюу үндэслэлгүй тусгаарласан байжээ...” гэж магадлалд тусгажээ. Гэтэл З.Б-ийн хахууль өгсөн гэмт хэрэг нь Хөгжлийн банкны хэрэг болон Ж.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг биш, энэ хэрэгт огт хамааралгүй, З.Б-ийг өөр этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан баримт ч хэргийн материалд байхгүй байхад төсөөллөөр хэргийг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай, хэрэгт авагдаагүй, хамааралгүй баримтыг үндэслэж хэргийг буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийг журамлан хэргийг буруу тусгаарласан гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь хэрэгт авагдсан яллах дүгнэлт, хэргийн зүйлчлэл гэмт хэргийн хүнд хөнгөн зэрэгт тохируулан шийдвэрлээгүй нь магадлал хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй. Учир нь Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэсэн. Уг тогтоолоор Ж.Б-д холбогдох хахуулийн хэргийг Хөгжлийн банкны хэрэгт нэгтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ гэж заасны дагуу яллагдагч Ж.Б-д холбогдох 23020000000001 дугаартай эрүүгийн хэргийг мөн түүнд холбогдох 1741000380228 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн нэгтгэсэн нь хуулийн дагуу зөв нэгтгэсэн юм.

Учир нь Ж.Б-ийг Хөгжлийн банкинд 4,500,000 ам.долларын буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, харин 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 тоот прокурорын тогтоолоор хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5-д “Эрүүгийн хэргийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэж заасны дагуу Ж.Б-ийг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл болон 22.1  дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэргийн ялын хэмжээ адил хоёулаа 2-8 жилийн санкцтай тул эхэлж эрүүгийн хэрэг үүсгэсэн Хөгжлийн банкинд холбогдох эрүүгийн хэрэг рүү нэгтгэсэн нь хуулийн дагуу. Харин хэргийг нэгтгэсний дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өөрчилж 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж өөрчлөлт оруулсан байхад давж заалдах шатны шүүх нь хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг үндэслэлгүй тусгаарласан гэж үзэж шийдвэрлэсэн. Магадлал нь хуульд нийцээгүй хэрэгт авагдсан прокурорын тогтоол болон холбогдох хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий гараагүй байна гэж үзэж байна.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй холбоотой прокуророос яллагдагчаар татсан 3 тогтоол гарсан ба нэг тогтоол нь 13 хуудас, хоёр дахь нь 15, гурав дахь нь 18 хуудастай байсан. Уг яллагдагчаар татсан тогтоолуудад Ж.Б гэсэн нэр нэг ч байхгүй, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа хэн нэгний нөлөөнд орж байгаагүй, хэн нэгэн хүнд ямарваа нэгэн асуудлаар нөлөөлсөн талаарх гэрчийн мэдүүлэг болон нотлох баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулж байсан танилцуулга, материалын хүрээнд өөрийн итгэл үнэмшил, туршлага, ур чадварт түшиглэж өөрийн саналыг өгч байсан. Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж “Бэ” ХХК, “Мд” ХХК, “Мо” ХХК гэсэн нэр бүхий 3 зээлдэгчид давуу байдал олгосон гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хамжигч гэж үзсэн. Хамжигчийн статус нь урьдчилан амлаж, санаатай бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн идэвхтэй үйлдэл байна гэж хууль тогтоогч хуульчилсан байхад прокурор эсэргүүцэлдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн гэсэн. Үүнд эрүүгийн эрх зүйн онолын маш том зөрүү гарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэй үйлдэгддэг гэмт хэрэг, гэтэл Ж.Б-д шунахай сэдэл тогтоогдоогүй.

Ж.Б-ийг Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн байхад “Мо” ХХК, “Мд” ХХК, “Бэ” ХХК-ийн төслүүдийг дэмжихэд ТУЗ-н гишүүдтэй урьдчилан амлаж үгсэн хуйвалдаж хамжигчаар оролцсон гэж яллаж байгаа боловч Ж.Б нь хэнд ч урьдчилж амласан, хэнтэй хуйвалдсан, гэмт санаа бодол хэдийд төрсөн, сэдэлт санаа зорилго зэрэг нь хэрэгт тогтоогдоогүй субьектив талын шинж хангагдаагүй, “Бэ” ХХК-ийн Б.М, “Мд” ХХК-ийн хэнд ямар байдлаар урьдчилж амласан бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Энэ нь гэмт хэргийн субьектив талын үндсэн шинжээр үгүйсгэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 964 дэх талд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг дүгнэхдээ субьектив талын үндсэн шинж, санаа зорилго тогтоогдохгүй байгаа тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож зөв дүгнэсэн. Гэмт хэрэг зохион байгуулагч, гүйцэтгэгч нартай ямар үйлдэл оролцоотойгоор нэгдсэн зэрэг нь хэрэгт байхгүй. Давж заалдах шатны шүүх уг үйл баримтад нэг бүрчлэн дүгнэлт өгч хэргийг шийдэх боломжтой байхад үндэслэлгүй буцаажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орж хэргийг буцаах эрхийг давж заалдах шатны шүүхэд олгоогүй, хэргийг нотол, нотолж чадахгүй бол цагаатгах гэдэг хууль тогтоогчийн хуулийн үзэл баримтлал хэрэгжиж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8, 39.9 дүгээр зүйлийг тус тус ноцтой зөрчсөн тул тус магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Р.Батцогт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Д-ыг Хөгжлийн банкинд 7,404,000 ам.долларын буюу 17,752,061,800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж анхан шатны шүүхээс буруутган гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “Ин” ХХК-д 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээл олгох тухай 2027 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны зээл олгохыг дэмжсэн хуралдаанд Д.Д оролцоогүй, санал гаргаагүй байхад бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тэрээр зөвхөн “Ин” ХХК-д олгогдсон зээлийн эх үүсвэрийг солих 2027 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралд оролцсон тул түүнд холбогдуулсан энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь шударга ёсонд нийцнэ. Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэсэн гэдэг нь мөн дараах тайлбараар үгүйсгэгдэнэ. Үйлдлээрээ санаатай нэгдэнэ гэдэг бол тохиолдлын чанартай нэг юм уу хоёр удаагийн үйлдлээр нэгдэж болохоос бус нийт есөн удаагийн үйлдлээр ямар нэгэн субьектив санаа зорилгогүйгээр үйлдлээрээ нэгдэх тухай ойлголт байхгүй гэж үзэж байгаа. Д.Д нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн Хөгжлийн банкны тухай хуулийн орчинд Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажилласан бөгөөд Хөгжлийн банкны тухай хуулийн 19, 20, 21 дүгээр зүйл болон Хөгжлийн банкны ТУЗ-өөс баталсан Зээлийн үйл ажиллагааны журмаар зээлийг олгох эцсийн шийдвэр гаргах эрх бүхий хоёр субъект нь Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал юм. Харин зээлийн удирдлагын хороо бол тухайн зээлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхэд дүгнэлт гаргадаг эрх бүхий таван бүтцийн зөвхөн нэг бүтэц л юм.

Өөрөөр хэлбэл зээлийг олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргадаг эрх бүхий Актив, пассив хөрөнгийн удирдлагын газар, Зээлийн газар, Тамгын газрын хуулийн хэлтэс, Эрсдэлийн газар, Зээлийн удирдлагын хороо гэсэн 5 газраас дүгнэлт, танилцуулга гаргана. Энэхүү дүгнэлт, танилцуулгын дараагийн үе шат нь нөхцөлийн биелэлтийг шалгах буюу дүгнэлт танилцуулгаар илэрсэн зөрчлийг арилгасан эсэх, нөхцөл, шаардлагыг биелүүлсэн эсэхийг шалгах үе шат юм. Үүний дараагийн шат нь зээлийн шийдвэр гаргах үе шат бөгөөд энэ шийдвэрийг гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөл гаргасны дараа зээлийн гэрээ байгуулах, зээл олгох гэсэн хоёр үе шат байна. Дээрхээс харахад Д.Д болон Зээлийн удирдлагын хорооны гишүүдийг өөрийн шийдвэр гаргасан шууд үйлдлээрээ Хөгжлийн банкинд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм. Харин дүгнэлт гаргах нь Зээлийн удирдлагын хорооны үүрэг болохоор зөвхөн дүгнэлт гаргаад өгчихье, цаашдаа зээл олгох эсэх нь бидэнд хамаагүй гэсэн байдлаар хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн зээлийг олгох эцсийн шийдвэр гаргах эрх бүхий Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүнд, цаашлаад гүйцэтгэх захиралд Зээлийн удирдлагын хорооны гишүүд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ийм боломж бодит байдал дээр байхгүй байна. Иймд Д.Д-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.

Шүүгдэгч Д.Д-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “Мо” ХХК, “К” ХХК-ийн зээлтэй холбоотой шүүгдэгч О.Б, Д.Б нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлсөн, бусдад хохирол учраагүй гэсэн үндэслэлээр гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Д.Д-ы энэхүү үйлдлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Өөрөөр хэлбэл, “Мо” ХХК, “К” ХХК-ийн зээлтэй холбоотой асуудал нь Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд, гэрээнд зааснаар хүүтэй буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн Иргэний хуулиар зохицуулагдах иргэд хоорондын харилцаа гэж анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын холбогдох хэсэг болох Б.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс түүнд холбогдох зарим хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсэгт өөрчлөлт оруулж, зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Б.Д нарт холбогдох хэсэг буюу Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлах замаар анхан шатны шүүхээс илтэд зөрүүтэй байдлаар хуулийг хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэж, нотлох баримтад үндэслээгүй, хийсвэрлэсэн байдлаар дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн гэж өмгөөлөгчийн хувьд үздэг бөгөөд тухайлбал, Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэх замаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, шийдвэрүүдэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгч, ялангуяа тусгай нөхцөл, нэмэлт нөхцөл заах замаар шийдвэр гаргаж байсныг буруутгаагүй бөгөөд тухайн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг гүйцэтгэх удирдлага, дотоод аудитын газарт даалгаж байсан талаар зөв дүгнэлтийг хийсэн. Гэвч давж заалдах шатны шүүх “...Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно” гэж заасан нь тус хуулиар зохицуулсан шаардлагуудыг зөрчих, хуулиар тогтоосон шаардлага хангагдаагүй байхад зээл олгох явцад хангуулж болох мэтээр дураар авирлах эрх хэмжээ эдлэхийг зөвшөөрсөн хэрэг огт биш, харин тус хуулийн 10.4-т зааснаар “төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргахтай холбоотой журмуудыг батлах эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон нийтлэг шаардлагын агуулгад нийцсэн, хамааралтай зарим нөхцөл, шаардлагыг тусгайлан нарийвчилж тодорхойлохыг л зөвшөөрсөн гэж ойлгох үндэслэлтэй” гэж илтэд буруугаар тайлбарласан нь үндэслэлгүй болсон. Үүгээр зогсохгүй давж заалдах шатны шүүх магадлалдаа “давж заалдах шатны шүүх нь аливаа хэргийг урьдчилан таамаглаж шийдвэрлэх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, гэм буруутайд тооцоогүй этгээдийг шууд гэм буруутайд тооцох, эсхүл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлдэггүй буюу тийм эрх хэмжээ эдлэхийг хууль, зарчмаар хориглодог” гэсэн байх боловч магадлалыг бүхэлд нь судлаад үзвэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдээр ажиллаж байсан хүмүүсийн үйлдлийг илтэд гэмт хэргийн шинжтэй, баримтаар тогтоогдсон гэсэн байдлаар шууд гэм буруутайд тооцох чиглэлийг анхан шатны шүүхэд өгсөн гэж ойлгогдохоор байна.

Тухайлбал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Д-тай холбоотой үйлдлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгохдоо “...Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулахад хамтран оролцсон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүн Б.Б, хараат бус гишүүн Ж.О, Ж.Ү нарын бүрэлдэхүүнтэй хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн” гэж заасныг зөрчсөн” гэж, “...Б.Д-ын хувьд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувьд удирдан зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанд сахих, сахиулах, хууль зөрчихгүй, зөрчүүлэхгүй байх, гишүүдийг ажиллах, шийдвэр гаргахад хамаарах бүх талын боломж, нөхцөл, хэрэглэгдэхүүнээр бүрэн хангах, хангуулах зэрэг эрх, үүргээ зөрчсөнд хамаарах үйл баримтууд цугларч, бэхжигдсэн байх тул тэдгээр үйл баримтад тулгуурлан баталсан эсхүл үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хийсвэрлэсэн байгааг зөвтгөх боломжгүй” гэж, мөн “...мөн шүүгдэгч Б.Д, бусад зарим оролцогчид “...бид их ачаалалтай үндсэн ажилтай тул зав чөлөө бага, хуралдах орон байр олдохгүй, арга ядан байж үндсэн ажлаа түр орхин, давчуу хугацаанд арай хийн цугларч, хуралдаж шийдвэр гаргасан нь хэвийн үзэгдэл мэт...”-ээр мэдүүлсэн байх нь тэдний хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл биш болно гэж тус тус дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлж, хэргийн оролцогч нарын үйлдлийг гэмт хэрэг, зөрчил гэж шууд буруутгаж яллаж буйг харуулж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдтэй холбоотой дүгнэлт, шийдвэрийг үгүйсгэхдээ “...Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д болон бусад гишүүдэд холбогдох тухайн гэмт хэргийн шинж буюу хууль зөрчсөн үйлдлүүдийг нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан нарийвчлан дүгнээгүй" гэсэн байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан дараах үйл баримтаар үгүйсгэгдэнэ. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Д-ын үйлдэлд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл болоод гэмт хэрэг үйлдсэн гэх шинж байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

Б.Д нь 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болох Засгийн газрын 32 дугаар тогтоолоор тус банкны ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа Хөгжлийн банкны тухай хууль болон Компанийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлж байсан нь тодорхой нотлогдоно. Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт Төлөөлөн удирдах зөвлөл байна гэж тодорхойлон мөн хуулийн 20 дугаар зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг заасан ба үүний дотор Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд заасан журмыг баримталж ажиллах, үндсэн үйл ажиллагаа нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан байхаар, сард нэгээс доошгүй удаа хуралдах, гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулах, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааныхаа журмыг тогтооно гэж заасан байдаг.

Б.Д-ын хувьд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаандаа хуульд заасан журмын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамааруулсан асуудлаар хурал хуралдуулах, хурлыг зохион байгуулах, хэлэлцэх асуудлуудыг танилцуулах, хурал даргалах, санал хураалгах, санал өгөх, хурлын шийдвэрийг баталгаажуулах зэргээр эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж байсан болох нь Хөгжлийн банкнаас гаргуулан авсан Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, шийдвэрүүдээр тус тус нотлогдоно. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын албан тушаалыг урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг огт хийж байгаагүй ба аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулах, хурлаар хэлэлцүүлэх, хамтын оролцоотой шийдвэр гаргах зэргээр ажиллаж байсан нь дээр дурдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, аудио бичлэг, хурлын шийдвэр, тогтоол зэрэг хэрэгт авагдсан баримтууд болон мөрдөн байцаалт, шүүхийн шатанд мэдүүлэг өгсөн ТУЗ-ийн гишүүд болон ТУЗ-ийн нарийн бичиг Д.Х нарын мэдүүлгээр тодорхой нотлогдож байгаа нөхцөлд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Хөгжлийн банкны тухай хууль болон Компанийн тухай хуульд ТУЗ-ийн эрх хэмжээг тодорхойлж өгсний дотор үндсэн үйл ажиллагаа нь хуралдаан байхаар, хуралдаан нь нийт гишүүдийн гуравны хоёр оролцсоноор хүчинтэй байхаар тус тус хуульчилсан ба Б.Д нь Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаандаа аливаа асуудлыг авч хэлэлцэхдээ, үүний дотор “Бэ” ХХК, “Мм” ХХК, “Мик”  ХХК, “Пи” ХХК, “Н” ХХК, “Мд” ХХК-иудад зээл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргахдаа Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн санал болон бусад алба хэлтсээс оруулж ирсэн санал, дүгнэлтийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн оролцоотой, хамтын шийдвэр гаргах замаар хэлэлцэж байсныг бусадтай бүлэглэсэн, гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэх нь учир дутагдалтай юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон”, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. Үйлдлээрээ санаатай нэгдэх гэдгийг тодорхойлохын тулд юуны өмнө тухайн этгээдүүдийн үйлдэлд субьектив санаа зорилго байсан эсэх, үйлдлээрээ санаатай нэгдэх ямар сэдэлт, зорилго байсан эсэхийг зайлшгүй тодруулж, тогтоох шаардлага үүснэ. Мөрдөн байцаалтын явцад энэхүү субьектив санаа зорилго болоод гэмт сэдэлтийг тодруулах үүднээс ТУЗ-ийн гишүүд тус бүрээс мэдүүлэг тайлбар авсан байдаг ба тодруулбал, Б.Д-ын тухайд ТУЗ-ийн гишүүдэд нөлөөлөөгүй, хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн талаар урьдчилан ярилцаж байгаагүй, тохиролцоогүй болох нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Б.М, О.Х, Д.Б, Ж.Ү, Б.Б, Ж.О нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг болон хэрэгт нотлох баримтаар авагдсан ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаанд өгсөн Б.М, О.Х, Д.Б, Ж.Ү, Ж.О нарын мэдүүлгээр тус тус нотлогддог.

Бусдын нөлөөнд автаагүй, Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн санал, дүгнэлт болон холбогдох баримтуудтай нэг бүрчлэн танилцаж, асуулт хариултаар зарим нөхцөл байдлыг тодруулах замаар аливаа асуудлыг хамтын зарчмаар хэлэлцэн, Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын төсөлд дэмжих, эс дэмжих эсэх талаар саналаа тус бүртээ өгч, өгсөн саналаа баталгаажуулах замаар шийдвэрлэж байсан нь ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаж, энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж буруутгах нь үндэслэлгүй юм. Б.Д-ыг ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан хугацаанд Төлөөлөн удирдах зөвлөл аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргахдаа Зээлийн удирдлагын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Актив, пассив хөрөнгийн удирдлагын хороо зэргээс оруулж ирсэн бүх санал дүгнэлтийг нэгтгэн, тэдгээрт заасан нөхцөл шаардлагыг хангуулсан нөхцөлд зээл олгож болох талаар шийдвэр гаргаж байсан нь хэргийн материалд авагдсан ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрт тодорхой тусгагдсан байдаг нь анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар судлагдсан болно.

Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд “...Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Д.Б, Б.М, Ж.Б, О.Х нарыг хуралд оролцоогүй байхад Д.Б, Б.М нараас бичгээр санал авч, ТУЗ-ийн хуралд 7 гишүүн оролцсон мэтээр хууль бусаар ирц бүрдүүлж” гэж буруутгаж ирсэн. Давж заалдах шатны шүүхээс ч мөн ингэж буруутгасан. Хөгжлийн банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байхаар, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хийж, гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх” тухай заасан бол Компанийн тухай хууль болон Хөгжлийн банкны дүрэмд эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болох талаар заасан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Тухайлбал, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагааныхаа журмыг тогтоож батлах” бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл “эчнээ” санал хураалтаар шийдвэр гаргаж болох талаар хуульчилсан нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд адил хамаарч байгаа бол мөн Хөгжлийн банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл санал хураалтаар шийдвэр гаргаж болохоор заасан байдаг. Ийнхүү хууль болон Хөгжлийн банкны дүрэмд заасны дагуу зарим гишүүдээс санал авч, уг саналыг хурлын тэмдэглэлд тусгаж, санал өгснөөр тооцож явсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш бөгөөд энэ талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын нарийн бичиг Д.Х, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.О, Ж.Ү, Д.Б, О.Х нар тодорхой тайлбарласан байдаг.

Прокуророос ТУЗ-ийн дарга, гишүүдийг буруутгахдаа ирц бүрдээгүй буюу 3-4, 4-5 гишүүн хуралдаад, бусад гишүүдийг оролцуулалгүй шийдвэр гаргаад, дараа нь санал авах нэрээр гарын үсэг зуруулдаг гэж буруутгасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж байгаа боловч хэргийн материалд нотлох баримтаар авагдсан зээл тус бүртэй холбоотой Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, тогтоол, Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн холбогдох материал тус бүрд авагдсан нэг баримт байдаг нь Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн ТУЗ-ийн тогтоолын төсөл гэх баримт ба уг төсөлд гишүүд санал өгөх байдлаар тухайн асуудлыг олонхоор шийдвэрлэж, ингэхдээ дэмжих, эс дэмжих талаараа санал өгч ирсэн нь нотлогддог. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.М-ын өгсөн “хурлын материалтай танилцаагүй, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын авчирсан материал дээр саналаа өгсөн” гэх мэдүүлгийг иш татаж давж заалдах шатны шүүх “ТУЗ-ийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудалтай нэг бүрчлэн танилцалгүйгээр сүүлд нь санал өгч байсан” хэмээн буруутгаж, үүнийгээ нийт гишүүдэд хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. ТУЗ-ийн хувьд өмнө дурдсанчлан 9 гишүүнтэй, гишүүн тус бүр саналын нэг эрхтэй байхаар хуульчилсан, тухайн хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор материалтай танилцах, санал өгөх эсэх нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал ба харин хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор материалтай танилцуулах, санал дүгнэлт гаргах боломжоор хангах ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн даргын үүрэг бөгөөд энэ үүргээ хангалттай биелүүлж байсныг ТУЗ-ийн нарийн бичиг Д.Х-н мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтээ тодорхой тайлбарласан байдаг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Тухайлбал, ТУЗ-ийн гишүүд бүр хурлын материалтай танилцах ipad-тай, майл хаягтай байдаг ба түүгээр дамжуулан ТУЗ-ийн даргын үүрэг болгосны дагуу хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт болон холбогдох материалыг хурлын өмнө хүргүүлдэг, хуралд биечлэн оролцоогүй, санал өгнө гэсэн гишүүдэд байгаа газар нь тухайн асуудлыг хэлэлцүүлсэн мэргэжилтний хамт очиж танилцуулах замаар саналыг нь авдаг байсан талаараа тодорхой мэдүүлсэн хэрэгт нотлох баримтаар авагдсаныг үгүйсгэсэн баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Үүнээс гадна давж заалдах шатны шүүх “...Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй буюу эрх үүсээгүй хараат бус гишүүдээр томилогдохоор судлагдаж байсан Б.Д, Д.Б, Ж.Ү нарыг оролцуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 6 гишүүн оролцсон мэтээр хууль бусаар ирц бүрдүүлэн хуралдаж, Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй “Н” ХХК-д 21 сая ам.долларын /тухайн үеийн ханшаар 54 тэрбум/ зээл олгох тухай 60 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн огноотойгоор гаргасан нь баримтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны хараат бус гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн Б.Д, Д.Б, Ж.Ү нарыг томилохоор баталсан, улмаар уг тогтоолыг үндэслэн өмнө хийхээр товлогдсон байсан буюу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд эдгээр хүмүүсийг оролцуулан Засгийн газрын шийдвэрийг уншиж сонсгох замаар хуралдааныг эхлүүлсэн болох нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан, мөн энэ нь мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Д, Ж.Ү, Д.Б, Ж.О нарын мэдүүлгээр нотлогдохын зэрэгцээ Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хөгжлийн банкны хараат бус гишүүдийг томилох тухай тогтоол албажиж гарсан өдөр болох 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөртэй нийцүүлэх байдлаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон нь хууль зөрчсөн хэрэг биш юм.

Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн ТУЗ-ийн нарийн бичиг Д.Х тодорхой тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Хөгжлийн банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ТУЗ-ийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хараат бус гишүүдийг томилох асуудал бодитоор хэлэлцэгдэж, томилсон шийдвэр гарсан, энэ нь нотлогдож байгаа нөхцөлд эдгээр хүмүүсийг томилогдохоор судлагдаж байсан гэж үзэх бус харин энэ өдрөөс эхлэн шинээр томилогдсон хараат бус гишүүд гэж үзэх ба шинээр томилогдсон гишүүд эрхээ хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдсэн гэж үзэх нь үндэслэлтэй юм. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн х/99 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн холбогдох хэсгийг хуулбарлан хүргүүлсэн” бичиг болон Засгийн газрын хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар хуралдааны тэмдэглэлийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Энэхүү баримтаар прокуроруудын буруутгаж байгаа “2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ТУЗ-ийн гишүүдээр томилогдохоор судлагдаж байсан” гэх үндэслэлийг үгүйсгэж, Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал байсан гэдгийг нотолж байгаа хэрэг юм. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ”, 7 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасанчлан Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох асуудлыг тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэж, гаргасан шийдвэр нь тухайн өдрөө хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэл болно. Хөгжлийн банкны ТУЗ-ийн хувиар ЗГ-ын хуралдааны дээрх шийдвэрийг танилцуулах замаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ТУЗ-ийн хуралдаанд шинээр томилогдсон хараат бус гишүүдийг оролцуулж, хэлэлцэх асуудал нэг бүрийг танилцуулж, ТУЗ-ийн гишүүдийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар шийдвэр гаргах боломжоор хангасан нь тус өдрийн хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан, хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцсэн асуудлын талаар байр сууриа илэрхийлэх замаар санал өгч, шийдвэр гаргахад оролцож, шийдвэрийг баталгаажуулсан байгаа нөхцөлд Б.Д-ыг хууль бус ирц бүрдүүлсэн, материал танилцах, судлах боломж олгоогүй гэж үзэж буруутгах үндэслэлгүй юм.

Өмнө дурдсанчлан хэргийн материалд Б.Д-ын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд оролцож байсан ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрүүд нотлох баримтаар авагдсан, тэдгээрт үзлэг хийж бэхжүүлсэн мөн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг аудио бичлэгээр баталгаажуулсан байсан нь нотлох баримтаар авагдсан. Тухайлбал, ТУЗ-ийн удаа дараагийн хуралдаанаар нэр бүхий аж ахуйн нэгжүүд болох “Бэ” ХХК, “Мм” ХХК, “Мик”  ХХК, “Пи” ХХК, “Н” ХХК, “Мд” ХХК-иудад зээл олгох асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргахдаа Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн санал, Эрсдэлийн газрын дүгнэлт, холбогдох алба хэлтсээс оруулж ирсэн санал, Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага болон бусад нөхцөл, шаардлагуудыг хангасан тохиолдолд зээл олгож болох талаар, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд заасан нөхцөл шаардлагуудыг хангуулах, хяналт тавьж ажиллахыг эрх бүхий этгээдүүд болох гүйцэтгэх захирал, Дотоод аудитад даалгаж байсан нь ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрт тодорхой тусгагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хангасан тохиолдолд зээл олгож болох зөвшөөрлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгч байсан нь дээр дурдсан хуралдааны тэмдэглэл, шийдвэрт тодорхой тусгагдсан нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогддог. Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн шаардлагуудыг тодорхойлж өгснөөс гадна мөн хуулийн 10.3 дахь хэсэгт мөн хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлж болохоор зааж өгсөн. Тодруулбал, хуульд заасан шаардлага болон Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороо, Эрсдэлийн газар, холбогдох алба хэлтсээс тавьж буй нөхцөл, шаардлагуудыг бүрэн хангасан нөхцөлд гэж тодотгосон байдлаар зээл олгох шийдвэр гаргах нь өөрөө Төлөөлөн удирдах зөвлөлд хуулиар олгогдсон эрх хэмжээ юм. Тусгай нөхцөл зааж зээл олгохыг дэмжсэн нь эрх хэмжээгээ хэтрүүлж буй хэрэг гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Хөгжлийн банкны тухай хууль болон Хөгжлийн банкны зээлийн бодлогод иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлд тодорхой нөхцөл, шаардлагуудыг тавьж, тэдгээр нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгож болохоор заасан, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар зээл олгох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ дээрх хууль, журамд заасан “нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд” хэмээн тодотгож зээл олгож болохыг эрх хэмжээнийхээ хүрээнд зөвшөөрч, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллахыг гүйцэтгэх удирдлага болон холбогдох алба хэлтсүүдэд үүрэг болгосоор байхад Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй байхад зээл олгож, улмаар зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүйг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр үйл ажиллагаатай шууд хамааруулж үзэх нь үндэслэлгүй юм. Хөгжлийн банкны тухай хууль болон тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар баталсан Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, Зээлийн удирдлагын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Актив, пассив хөрөнгийн удирдлагын хороо, Хууль эрх зүйн хэлтэс, бусад алба, хэлтсийн тус тусын эрх хэмжээ, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлж өгсөн. ТУЗ-өөс гаргаж буй “нөхцөл шаардлага хангасан тохиолдолд зээл олгохыг зөвшөөрөв” гэсэн шийдвэр гаргаж байгаа нь тухайн нөхцөл шаардлагыг хангасан бол зээлийг олгох, хэрэв нөхцөл шаардлагыг хангаагүй бол зээл олгохгүй гэсэн үндсэн хоёр агуулгатай байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй.

Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус банкны эрх зүйн байдлыг “Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна” гэж тодорхойлсон. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд өмнө дурдсанчлан Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “10 дугаар зүйлийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно” гэж заасныг үндэслэн Хөгжлийн банкны хууль болоод бусад эрх бүхий этгээдүүд болох Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн санал дүгнэлтийн хүрээнд шийдвэр гаргах, ингэхдээ Хөгжлийн банкны эрх ашигт нийцүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар, банкинд ашигтай байх нөхцөл шаардлагуудыг хангуулсны үндсэн дээр зээл олгож болох шийдвэр гаргах замаар ажиллаж байсныг Хөгжлийн банкны эрх ашгийн эсрэг үйлдэл хийсэн гэж үзэж буруутгах үндэслэлгүй юм.

Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангуулсан байдлаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад олгох зээлийг судалж, холбогдох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулж ирэх нь Зээлийн удирдлагын хороонд хууль, дүрмээр олгогдсон үүрэг бөгөөд нэгэнт оруулж ирсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эсэх асуудлыг ТУЗ хурлаар хэлэлцэхдээ хамгийн түрүүнд Хөгжлийн банкны тавьж байгаа шаардлага, нөхцөлийг хангаж байгаа эсэхийг хариуцсан алба хэлтсээс тодруулж, Зээлийн удирдлагын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцсэний эцэст эрх хэмжээний хүрээнд тусгай нөхцөл заах замаар, уг нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгож болохоор шийдвэр гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд Зээлийн удирдлагын хороо болон бусад алба хэлтсээс тавьж буй банкны шаардлага нөхцөл хангаагүй баримт материалыг үндэслэн шууд зээл олгохыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж байгаагүй нь тогтоогдож байгаа тохиолдолд шаардлага хангаагүй төсөл хөтөлбөрийг дэмжсэн санал өгсөн, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж буруутгах нь үндэслэлгүй юм. Энэ талаар тус банкны ТУЗ-ийн гишүүдийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг, ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл болон гаргасан шийдвэрүүд тус бүр хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаагаас үзэж болно.

Прокуророос Б.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт анхан шатны шүүх хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хууль бусаар давуу байдлыг “Н” ХХК-д бий болгосны хариуд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордон дахь өөрийн албан өрөөндөө “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ээс 1,240,000 төгрөгийн үнэтэй Монтбланк /Mont blanc/ брэндийн түрийвчийг хахуульд авсан гэж буруутган ял шийтгэсэн. Гэвч энэхүү үйлдлийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй” тогтооно гэж зааснаар хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор, эргэлзээгүй байдлаар тогтоох үүргээ мөрдөгч, прокурор, шүүх хангалттай биелүүлээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг юм.

Хөгжлийн банкны гэх хэргийг шалгаж байх хугацаанд Б.Д болон хэрэгт яллагдагчаар татсан бусад этгээдүүдийн орон гэр, ажлын байр зэрэгт нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн зарим эд зүйлс, баримт бичгүүдийг хураан авсан байдаг ба 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Д-ын **** дүүрэгт байрлах гэрт нэгжлэг хийх явцдаа Монтбланк /Mont blanc/ брэндийн бал, балны запаас, түрийвч зэрэг эд зүйлсийг хураан авч, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн байдаг. Мөрдөгчийн нэгжлэг хийсэн болон үзлэг хийсэн тухайн өдрийн тэмдэглэлд Монтбланк /Mont blanc/ брэндийн үзэг, түрийвч гэж тэмдэглэснээс өөрөөр тухайн хураагдсан бал болон түрийвчид ямар нэг “код” гэх зүйл огт байгаагүйг үзлэг, нэгжлэгийн энэхүү тэмдэглэлээс харж болохоос гадна хураан авсан бал, түрийвчний фото зургаас ч харж болно. Улмаар тухайн хураагдсан Монтбланк /Mont blanc/ брэндийн бал болон түрийвчинд ямар нэг код байхгүй байсан, ямар үнэтэй нь тодорхойгүй байсан учир мөрдөгчийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/3420 дугаартай албан бичгээр тухайн бал, түрийвчийг хэн, ямар үнээр худалдан авсан болохыг тодруулахаар “Би” ХХК-д хүргүүлсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор “Би” ХХК-иас ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09/64 тоот албан бичгээр “...Mont blanc брэндийн албан ёсны нэрийн дэлгүүрээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 111046 кодтой BP GC JF Kennedy Resin үзгийг “Мар” ХХК 1,925,000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 114599 кодтой MB Sartorial Wallet 8cc with zip L Black арьсан түрийвчийг М.П гэх иргэн 1,240,000 төгрөгөөр тус тус худалдан авсан” гэсэн хариуг ирүүлсэн бол мөн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус компанийн ажилтан Ц.Х гэгч нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...танай албан бичигт түрийвчний код байхгүй байсан тул арьсан эдлэлийн коллекцоор нь 2017 онд орж ирсэн цаг хугацаагаар нь шүүж үзэхэд тухайн түрийвчийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М.П гэх иргэн 1,240,000 төгрөгөөр бэлэн бусаар карт уншуулж худалдан авсан байна. ...танай байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан болон эх хувиар үзүүлсэн түрийвчийг шүүж үзэхэд 114599 кодтой MB Sartorial Wallet 8cc with zip L Black арьсан түрийвч 1 ширхэг л орж ирсэн байсан” талаар мэдүүлсэн байдаг.

Улмаар мөрдөгчийн зүгээс дээрх “Би” ХХК-ийн албан бичиг болон гэрч Ц.Х-ийн мэдүүлгийг үндэслэн Б.Д-ын гэрээс хураагдсан 1 ширхэг эрэгтэй түрийвчийг 114599 кодтой 1,240,000 төгрөгийн үнэтэй гэж тодорхойлон 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолдоо 114599 кодтой MB Sartorial Wallet 8cc with zip L Black арьсан түрийвч 1 ширхэг гэж дурдсан байдаг. Энэ цаг үеэс эхлэн Б.Д-ыг 114599 код бүхий Монтбланк /Mont blanc/ брэндийн 1,240,000 төгрөгийн үнэтэй түрийвчийг хахуульд авсан гэж буруутгаж ирсэн болно. Гэвч тухайн үед Б.Д-ын гэрээс хураагдсан гэх түрийвч нь Монтбланк /Mont blanc/ брэндийн 114599 кодтой MB Sartorial Wallet 8cc with zip L Black арьсан түрийвч биш болох нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “Пр” (Би) ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09/11 дугаартай “2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай компанийн Сентрал Тауэр салбар дахь Mont blanc брэндийн дэлгүүрт 603,000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн” гэсэн албан бичиг, Б.Д-ын ebarimt.mn сайтаас хуулбарлан авсан баримтын дэлгэрэнгүй жагсаалт гэх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Би” ХХК-иас 603,000 төгрөгөөр худалдан авсан гэх Leather sel Wallet hor4cc W.coin C.mocha түрийвч 1 ширхэг гэсэн баримт зэргээр үгүйсгэгддэг.

Харин уг 114599 koatom MB Sartorial Wallet 8cc with zip L Black түрийвч нь арьсан эдлэлийн коллекцоор шүүж үзвэл эмэгтэй түрийвч болох нь интернэт дэх Монтбланк /Mont blanc/ брэндийн нэрийн барааны коллекц болон Л.А-аас хураагдсан гэх арьсан түрийвчийг хураан авсан, үзлэг хийсэн, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, фото зураг зэргээр тогтоогддог. Мөрдөгч, прокурорууд нь Л.А-аас хураагдсан эмэгтэй түрийвчийн кодыг Б.Д-аас хураагдсан эрэгтэй түрийвчний код гэж андуурч таамагласнаас ийнхүү өнөөдрийг хүртэл 114599 кодтой 1,240,000 төгрөгийн үнэ бүхий түрийвчийг хахуульд авсан гэж буруутгасаар ирсэн. Улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдааны явцад хэлсэн дүгнэлтдээ Л.А болон Б.Д-аас хураан авсан түрийвч тус бүрийг 1,240,000 төгрөгийн үнэтэй байсан гэж тодорхойлж, слайдаар үзүүлсэн боловч тухайн 2 ширхэг түрийвч нь харилцан адилгүй өөр өөр загвар, хийцтэй болох нь эд мөрийн баримт шинжлэн судлах үед тодорхой болсноос гадна харилцан адилгүй үнэтэй болох нь шинжлэн судлуулсан баримтаар тогтоогдоно.

Үүнээс гадна Б.Д-ын хувьд анхнаасаа тухайн Монтбланк /Mont blanc/ брэндийн түрийвчийг “хэн нэгнээс хахууль болгон аваагүй, харин найз нөхөд маань төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн” талаар тогтвортой мэдүүлж ирсэн бол мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад Ц.Б нь “... Б.Д-д түрийвч өгч байгаагүй, тэр хүнийг танихгүй” гэдгээ мэдүүлж байснаас гадна Б.Д-ын эхнэр Ц.О-ийн зүгээс гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Mont blanc брэндийн үзэг, түрийвч манай нөхрийнх ба манай нөхөрт найзууд нь 2017, 2018 оны төрсөн өдрөөр өгч байсан гэсэн” талаар мэдүүлсэн, мөн Ц.Б-ийн эхнэр М.П гэгч нь нэг удаа л 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монтбланк /Mont blanc/ брэндийн түрийвч нэг ширхгийг худалдан авсан, уг түрийвч нь Л.А гэдэг хүнээс хураагдсан байдгаар тус тус 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ээс 1,240,000 төгрөгийн үнэтэй Mont blanc брэндийн түрийвчийг хахуульд авсан гэдэг нь үгүйсгэгддэг. Энд нэг зүйлийг тодруулахад улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан “өөрөө шууд, албан өрөөндөө ... хахууль авсан” гэх үндэслэл нь мөрдөн байцаалтын явцад цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй байдлаар бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдоогүй болно. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон бол давж заалдах шатны гомдлыг хэлэлцэхгүй орхиж, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

“Мм” ХХК, “Мик”  ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ТУЗ-өөр ашигтай шийдвэр гаргуулахын тулд Б.Ч-аас хахууль авсан гэх хэргийн тухайд. АТГ-ын мөрдөгч нарын хийсэн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн нэгжлэгээр Б.Д-ын **** дүүрэгт байрлах гэрээс Монтбланк /Mont blanc/ брэндийн бал (мөрдөгч нар үзэг гэж тэмдэглэсэн) 1 ширхэг гарч ирсэн, улмаар уг балыг Б.Ч-аас хахуульд авсан гэж анхан шатны шүүх буруутгаж гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Гэвч тухайн балыг хахууль болгон аваагүй, Б.Ч нь хахууль болгон өгөөгүй, харин Б.Д-ын төрсөн өдрөөр буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн өдрөөр нь хамт ажиллаж байсан, Улсын Их сургуулийн нэг үеийн төгсөлтийн гэдэг утгаар тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагын багт хамт ажиллаж байсан гүйцэтгэх захирал Б.Ба, Актив, пассив удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал Ч.М, ...захирал Ч.Э нарын зүгээс нийлж “төрсөн өдрийн бэлэг” болгон өгч байсан нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2022 оны 06 дугаар сарын 09-22-ны өдрүүдэд өгсөн “ТУЗ-ийн дарга Б.Д-ын төрсөн өдрөөр бэлэг өгч байсан, мөнгө нийлүүлж бэлэг авч байсан” гэсэн Ч.Э, Ч.М, Б.Ч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Ба, Ч.М, Б.Ч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдохоос гадна энэ талаар гэрч Ц.О-ийн “манай нөхрийн төрсөн өдрийн бэлэг” гэх мэдүүлэг болон Б.Д-ын хувийн байдлыг тодруулсан баримтаар тэрээр 1977 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн гэдгээр тус тус нотлогддог.

Нөгөө талаар “Би” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч М.А-ын хамаарал бүхий “Мм” ХХК, “Мик”  ХХК-иудтай холбоотой зээлийн асуудал нь Б.Д-ын төрсөн өдрөөс хойш болсон асуудал буюу зээлийн материал судлагдсан, хуулийн газрын дүгнэлт, эрсдэлийн дүгнэлт, зээлийн хорооны шийдвэр гарсан, ТУЗ-ийн шийдвэр гарсан гэх цаг хугацаа нь түүний төрсөн өдрөөс хойш болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр “Мм” ХХК, “Мик”  ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийг шийдвэрлэж ашигтай шийдвэр гаргуулахын тулд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хахууль авсан гэх нөхцөл байдал нь бүрэн үгүйсгэгддэг байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй болно. Нийтийн албан хаагчийн хувьд хамт ажиллагсад болон найз нөхдөөсөө бэлэг авах, ингэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоогүй байдлаар бэлэг авахыг хуулиар хориглоогүй ба энэ талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглодог бол мөн хуулийн 16.2 дах хэсэгт энэ хуулийн 16.1-д заасан хориглолтод албан үүрэгтэй нь холбогдолгүй өгсөн бэлэг хамаарахгүй гэж заасан байдаг.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Гэр бүлийн гишүүн болон төрөл, садны хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй” талаар заасан ба Б.Ба, Ч.М, Б.Ч, Ч.Э нараас авсан гэх бал нь түүний сарын цалин хөлснөөс бага байсан учир холбогдох этгээдэд мэдүүлээгүй гэдэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй болно. Энэ мэтээр мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс Б.Д-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй, түүнийг буруутгах хангалттай үндэслэл байхгүй байхад зээл олгох шийдвэр гаргуулахын тулд ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, бусдад давуу байдал олгосны хариуд Mont blanc брэндийн түрийвч, балыг хахууль болгон авсан гэж үзэж, яллаж байгаа нь үндэслэлгүй болсон. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хянан үзэж Б.Д болон ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож, Б.Д-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй болохыг харгалзан түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Түмэнжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Г.Г-д холбогдох “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мах бэлтгэл, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөлд санхүүжилт авах зорилгоор Хөгжлийн банкны
Зээлийн хорооны гишүүн, Хуулийн хэлтсийн захирал Б.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “СГ” ХХК-д давуу байдал болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон, мөн мөнгө угаасан гэх хэргийг тус тус тусгаарлан “тухайн гэмт хэргүүдэд хамтран оролцсон” эсэхийг урьдчилсан байдлаар хууль зүйн дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй учраас шүүгдэгч Ц.У, Г.Г нарт
холбогдох хэргийг анхан шатны шүүхээс цагаатгасныг тус тус хүчингүй болгож, хамтран оролцсон гэх бусад шүүгдэгч нарын хамт анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г, Ц.У нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс цагаатгахдаа яллах ба цагаатгах талын үйл баримтуудыг нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд зохих шалгуур, үндэслэлээр аль нэг талыг няцааж, нөгөөг нь баталсан талаарх хууль зүйн дүгнэлтийг
хийгээгүй, зөвхөн хийсвэрлэсэн шинж бүхий байгааг тэмдэглэв... /магадлалын 766 хуудас/ гэх зэргээр үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргүүдэд урьдчилсан байдлаар дүгнэлт хийгээгүй
бөгөөд шүүгдэгч тус бүрийн оролцоо, үйлдэл тус бүр дээр дүгнэлт хийж Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2018 онд “
СГ” ХХК-ийн авсан зээлд 2019 онд танилцсан Б.Б, Г.Г нар нөлөөлөх оролцох боломжгүй талаар хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэлт хийсэн байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. Г.Г-ыг “СГ” ХХК-д хамааралтай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2018/1878 дугаартай хууль зүйн дүгнэлтийг гаргуулахад Б.Б-д нөлөөлсөн гэж буруутгасан боловч тухайн дүгнэлтийг боловсруулсан мэргэжилтэн Г.Г-ын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж дүгнэн хэвээр үлдээж, ялгамжтай байдлыг үүсгэсэн.

Өөрөөр хэлбэл 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2018/1878 дугаартай хууль зүйн дүгнэлтийг гаргуулахад Г.Г-ыг Б.Б-д нөлөөлсөн гэж прокурорын зүгээс буруутгаж байсан боловч тухайн дүгнэлтийг Б.Б биш мэргэжилтэн Г.Г өөрийн ажил үүргийн хүрээнд боловсруулж гаргасан болох нь анхан болон давж заалдах шатанд тодорхой болсон. Түүнчлэн Мал бордох төвийн барилга байгууламжид барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгүүлэх шаардлагатай гэж буруутгасан нь гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд, Барилга хөгжлийн төвийн албан бичиг зэргээр үгүйсгэгдэж байгааг давж заалдах шатны шүүх үнэлэлгүй хамтран оролцсон бусад этгээдүүдийн хэргийг шийдвэрлэхэд урьдчилсан байдлаар дүгнэлт хийсэн болох гээд байна гэх зэргээр Г.Г-ын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Г-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Б нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхээс Ж.Г-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд үндэслэлээ “...Шүүгдэгч Э.Э гэмт хэрэг үйлдэх үедээ ямар албан тушаал эрхэлж байсныг зөв тогтоож, яллах дүгнэлтэд бичээгүй, тухайлбал, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан гэх тухайн тохиолдолд энэ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албаны ямар ангилал, зэрэглэлд хамаарах, удирдах эсхүл гүйцэтгэх албан тушаал эсэх зэргийг дүгнээгүй орхигдуулсан байх тул зөвтгөх боломжгүй. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого болох 179,000 ам.доллар буюу 435,507,000 төгрөгийг хураахад Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүйгээс гадна нийт хураах ёстой мөнгөн дүнг зөв тооцоолол хийж, дүгнээгүйгээс дутуу буюу зөрүүтэй байдал үүсжээ. Тухайлбал, шүүгдэгч Э.Э 217,753,500 төгрөг /421хх-20/ тушаасан, харин Ж.Г 127,357,500 төгрөг тушаасан /315хх-121-122/ ба түүнээс нийт 8,570,000 төгрөг, нийт 25,000 ам.доллар, нийт 1000 евро байсныг 2022.3.31-ний өдөр хураан авсан гэх /307хх-144-147, 215-227/ боловч гадаад валютыг аль өдрийн ханшаар хэрхэн тооцож төгрөгт шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, ханшны албан ёсны баримтгүй, тооцоолол огт хийгээгүйн улмаас нийт хураах хөрөнгө орлогод “зөрүү” үүссэн асуудлыг орхигдуулсан байх тул зөвтгөх буюу зөрүүг хэн хариуцахыг таамаглах боломжгүй. Давж заалдсан оролцогч нарын гомдол, тайлбар, дүгнэлтэд анхаарвал зохих зарим асуудал хөндөгдсөн. Тийм учраас шүүгдэгч Ж.Г, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзсэн болно” гэсэн нь үндэслэлгүй.

Шүүгдэгч Э.Э-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ямар албан тушаал эрхэлж байсныг зөв тогтоох нь Ж.Г-т холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд түүний хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй, Э.Эд холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх нь Ж.Г-т холбогдох хэргийн зүйлчлэлд хамааралгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь 315 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр талд Ж.Г-аас хахуульд авсан 89,500 ам.долларын хөрөнгө орлогоос эд мөрийн баримтаар хураагдсан мөнгийг тооцож, зөрүү 127,357,500 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд төлсөн баримтуудаа гарган өгсөн бөгөөд ийнхүү төлөхдөө мөрдөгч, прокуророос асууж тухайн өдрийн ханшаар тооцож төлсөн, ийнхүү хохирол төлбөр төлсөн тухай хүсэлтийг 315 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 159 дүгээр “Хүсэлтийг хангах тухай” Прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн тул дээрх орлогыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлого болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэж шийтгэх тогтоолын Ж.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн төрлүүдийг хуульчлан заасан байхад магадлалын 838 дугаар талд тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдийг удирдлага болгосон боловч 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтыг хэрэглэж магадлал гаргасан болохоо бичээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Ж.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ж.Г-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын шинж буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байх шинж хангагдахгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдахгүй байгаа талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /1296-1297 дугаар тал/-д дурдагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хэрхэн няцааж, үгүйсгэж байгаа талаар дүгнэлгүйгээр шийтгэх тогтоолын Г.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу **** дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Ардчилсан холбоо ТББ-ын эзэмшлийн газар дээр 16 давхар 4 ширхэг барилгыг барих зорилгыг хэрэгжүүлэхээр Монголын Ардчилсан холбооноос өөрийн эзэмшлийн 10.000 м.кв газар, түүний эзэмших эрхээр хөрөнгө оруулах, ““Пи” ХХК-ийн зүгээс орон сууц, үйлчилгээний зориулалттай 16 давхар 4 ширхэг барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах, гэрээг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх.нийт баригдсан барилгаас Монголын Ардчилсан холбоо ТББ нь 3.000 м.кв талбайг өмчлөх эрхийг эдлэх, бусад хэсгийг “Пи” ХХК нь өмчлөх, “Пи” ХХК нь гэрээт ажлын ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Энэ гэрээ одоо ч хэрэгжиж дуусаагүй байгаа гэдгийг “Монголын Ардчилсан холбоо” ТББ ч хэлдэг, “Пи” ХХК ч хэлдэг.

Гэрээ дуусгавар болох нь талууд харилцан тохиролцож дуусгавар болгосноор, эсхүл талуудын хэн нэгний санаачилгаар гэрээг цуцалсан, аль нэг тал гэрээний үүргээс татгалзсан, эсхүл гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж, талууд эрх үүргээ биелүүлснээр дуусгавар болдог. Харин “Монголын Ардчилсан холбоо” ТББ, “Пи” ХХК нарын байгуулсан гэрээний хувьд гэрээ цуцлагдаагүй, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзаагүй, талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгоогүй бөгөөд “Монголын Ардчилсан холбоо” ТББ нь гэрээний үүргээ биелүүлсэн байхад “Пи” ХХК нь одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байгаатай л холбоотой хуулийн этгээд хоорондын иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах маргаантай харилцаа бөгөөд талуудын зүгээс одоогийн байдлаар хууль, шүүхийн байгууллагад маргаан үүсгэхээр өргөдөл, гомдол гаргасан асуудал нэг ч байхгүй юм.

Үүргийн гүйцэтгэлийн хүлээн авагч болохын хувьд “Монголын Ардчилсан холбоо" нь 3.000 м.кв талбайн өмчлөх эрхийг авах уу, эсхүл мөнгөн хэлбэрээр 3.000 м.кв талбайтай тэнцэх хэмжээний төлбөрийг авах уу, эсхүл орон сууц болох мөнгөн хэлбэрийн аль алиныг ашиглаж, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах асуудал нь нээлттэй бөгөөд талуудын эрхийн асуудал байна.

Гэтэл хүчин төгөлдөр гэрээтэй, гэрээт харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгаа, талууд өөрсдөө бие даасан шийдвэр гаргах, маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх, эсхүл эвлэрлийн журмаар шийдвэрлэх, хэзээ ямар хэлбэрээр гэрээт харилцаагаа дүгнэх бүрэн эрхтэй байхад Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гэх олны анхаарал татсан хэрэгт холбогдуулан, хуулийн этгээд хоорондын бие даасан харилцааг хөндлөнгөөс дүгнэж, “Монголын Ардчилсан холбоо” чи хохирсон байна гэж, ямар ч өргөдөл гомдол гаргаагүй, нэг ч төгрөгийн бодит хохирол учраагүй байхад бие даасан хуулийн этгээдийн өмнөөс шийдвэр гаргасан, хуулийн этгээдийг нь хохирогч болгож, ажилтныг нь гэмт хэрэгтэн болгож, улс төрийн шоу зохион байгуулж байгаа нь хэн нэгний ашиг сонирхлыг үүднээс хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа гэж үзэхээр байна.

Монголын Ардчилсан холбоо ТББ-ын зүгээс Г.Б нь “Пи” ХХК-тай харилцах эрхтэй, Г.Б-д “Пи” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг орон сууцны талбай болон мөнгөн хэлбэрээр авахыг зөвшөөрсөн, Г.Б-г “Пи” ХХК-иас мөнгө авч, тэр мөнгөөрөө өөр орон сууцанд захиалга өгч, хүмүүсийг байранд оруулахыг зөвшөөрсөн, Г.Б-ийн нийт хэдэн төгрөг авч байгаа талаар Монголын Ардчилсан холбоо мэдэж байсан талаараа мэдүүлж, Удирдах зөвлөлийн хурлаар дээрх асуудлууд удаа дараа хэлэлцэгдэж, “Пи” ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байгаа, Хөгжлийн банкны зээлээ төлж, байрнуудыг барьцаанаас суллуулж өгөхөд хүндрэлтэй байгаа, тийм учраас гэрчилгээгүй байр авснаас мөнгийг нь аваад өөр газраас байр захиалж, ардчиллын анхдагч нартаа дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрч байгаа талаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл өөрт олгогдсон эрхийнхээ дагуу явуулсан үйл ажиллагааг ямар байдлаар дүгнээд гэмт хэрэг гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс тус хэрэгт хийсэн Г.Б нь МоАХ-д нөлөөлж, өөртөө эрх олгуулах шийдвэр гаргуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй, мөн МоАХ-ийн авах ёстой 3000 м.кв талбай бүхий орон сууцнаас хувьдаа авч ашигласан, захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан МоАХ буюу хохирогч байгууллагаас ирүүлсэн Г.Б-ийн үйлдэл эс үйлдлийн улмаас Монголын ардчилсан холбоонд ямар нэг хохирол учраагүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэх мэдэгдэл /150хх.45/, хавтаст хэрэгт бичгээр авагдсан хөрөнгө оруулалтын гэрээ, дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг, МоАХ-ийн нягтлан Д.Ч /164хх.81 -82/-гийн мэдүүлэг, “Пи” ХХК-ийн төлбөрт зориулж шилжүүлсэн гэх мөнгөний зардлын баримтууд, 100 хувь МоАХ-ийн шийдвэр үйл ажиллагаа, зорилт зорилгын дагуу зарцуулагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан Монголын Ардчилсан холбооны хууль ёсны төлөөлөгч, гүйцэтгэх захирал Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн Г.Б-ийн үйлдлийн улмаас Монголын Ардчилсан холбоонд хохирол учраагүй. ...Удирдах зөвлөлийн шийдвэрээр нарийн бичгийн дарга Г.Б-д хариуцуулсан. ...Монголын Ардчилсан холбоо хохирогч биш” гэх мэдүүлэг /150хх 50-51 хуудас/, Монголын Ардчилсан холбооны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Монголын Ардчилсан холбоо төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлөөс **** дүүргийн 10-р хооронд байрлалтай Монголын Ардчилсан холбооны эзэмшил газарт “Пи” ХХК-тай хамтран ажиллахаар болж эрхийг шилжүүлэх, “Пи” ХХК-иар орон сууц бариулах асуудлыг бүрэн эрхийн хүрээнд Удирдах зөвлөлийн тогтоолоор болон тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хяналт тавьж. мэдээлж ажиллах уургийг Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Б-д өгсөн. Энэхүү шийдвэрийн хүрээнд Монголын Ардчилсан холбоо ба “Пи” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдан ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар гэрээний хэрэгжилт дуусаагүй, гэрээг дүгнээгүй байгаа. Тодруулбал, “Пи” ХХК-тай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтээс буюу улмаас Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Б-ийн үйлдэл эс үйлдлийн улмаас Монголын ардчилсан холбоонд ямар нэг хохирол учраагүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье гэх мэдэгдэл /150хх 45 хуудас/ зэргийг болон бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Монголын Ардчилсан холбоо НҮТББ-иас Ардчилсан хувьсгалын анхдагч гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг хариуцан ажиллах зөвшөөрөл олгосны дагуу Г.Б нь Монголын Ардчилсан холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын хувиар тус хуулийн этгээдийг төлөөлж, уйл ажиллагаа явуулсан тогтоогдож байна гэх дүгнэлт /ШТ-1297 дугаар тал/-ийг хийж, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа тус гэмт хэргийг үйлдэж бий болсон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эзэмшиж, ашигласан гэж улсын яллагчаас ялласан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Яллах дүгнэлтэд Г.Б-г Монголын Ардчилсан холбоо НҮТББ-ын удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалыг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, мөнгө угаасан гэж буруутгасан бөгөөд энэхүү үйлдлийн үндсэн гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлийг буюу хуулийн этгээдийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдээгүй, миний үйлчлүүлэгч Г.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн хувьд “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэгжид хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” санкцитай тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасны дагуу “гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж хуульчлагдсан, нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаатай гэмт хэрэг байна. Гэтэл “Пи” ХХК-д холбогдох хэрэгтэй холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн 220200267 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, миний үйлчлүүлэгч Г.Б-г 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр анх яллагдагчаар татан шалгасан байгаа нь тус хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Г.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж Г.Б-г улсын яллагчийн яллаагүй, яллах дүгнэлтэд тусгаагүй үйлдэлд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг хөөн хэлэлцэх хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “...Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг цагаатгасан...”-ыг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тодорхойлсон журмын дагуу гаргасан тогтоолд авагдсан шүүгдэгч С.М-г цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг няцааж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй төдийгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хийгдсэн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байдлаар хийгдсэн, анхан шатны шүүхээс цагаатгасан нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн шийдвэрийг хэвээр үлдээх эсхүл хүчингүй болгох талаар хийсэн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, бусад шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, өөрийн хийсэн дүгнэлтээс зөрүүтэй шийдвэр гаргасан зэрэг шинжтэй байх төдийгүй анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй, прокуророос яллах дүгнэлтэд дурдаагүй нөхцөл байдалд үндэслэсэн байна.

Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн банкны дүрмийн 8.2-т заасан “...өөрийн хөрөнгийн 06 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргана...” гэж заасны дагуу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 21, 30-ны өдөр 2 удаа хуралдаж, улмаар 80 дугаар тогтоолоор “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ухаа худаг” төсөлд зориулж 33,0 тэрбум төгрөгийг Хавсралт 1-д заасан нөхцөлийн дагуу гэрээ байгуулж, зээл олгох Хөгжлийн банкны зээлийн хорооны дүгнэлт, саналыг зөвшөөрсөн байна. Нэгэнт төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл өгсөн нь зээл олгох, гэрээ байгуулахыг болон санхүүжилтийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд хяналт тавих үүргийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, холбогдох нэгж түүний удирдлагад хариуцуулсан гэж үзэх үндэслэл, утга агуулгыг илэрхийлж байна. Мөн зөвхөн нэг талыг барьж, нэг талыг буруутгасныг зөвтгөх боломжгүй.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьд хөгжлийн банкны тухай хууль тогтоомжоор эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахдаа гүйцэтгэх удирдлага, хороодын санал, дүгнэлт, шийдвэрт хөтлөгдөх бус харин эсрэгээр холбогдох бүхий л баримтын хүрээнд бодит байдлаар бүрэн, нягт хянах, аливаа хууль бус ажиллагааг таслан зогсоох, зөв зүг чигт чиглүүлэх ёстой бүтэц болно...”. Гэтэл хэрэгт авагдсан зарим үйл баримтыг шалгахад Төлөөлөн удирдах зөвлөлийн тийнхүү хуралдаж “зээл олгох зөвшөөрөл буюу эцсийн шийдвэр гаргахдаа Хөгжлийн банкны хууль тогтоомжид заасны дагуу зээлийн хорооны дүгнэлтээс бусад хамаарах дүгнэлт, судалга, шинжилгээний материалтай нэг бүрчлэн урьдчилан танилцаагүй, мөн зээлийн хорооны гишүүдийн бичсэн “бусад нөхцөл” гэснийг бүхэлд нь хуулбарлуулсан, зээлийн хорооны гишүүдээс урьдчилан зөвшөөрч шийдчихсэн байдлаар боловсруулсан удирдах зөвлөлийн тогтоолын төсөл, хавсралтыг зөвхөн баталгаажуулж, зээлийн хорооны дүгнэлтийг хэлбэрийн төдий сонсох, дүгнэлтээ хамгаалж оролцсон этгээдээс асуулт асуусан гэх хэлбэрийн байдлаар хандах зэрэг үүргийн зөрчлүүдийн талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан нөхцөл байдал илэрч байх тул зөвхөн нэг талыг барьж, Хөгжлийн банкны зээлийн хорооны “гишүүн, зарим мэргэжилтнийг хууль бус шийдвэр гаргасан гэж туйлшруулан дүгнэх үндэслэлгүй гэж үзнэ...” гэж маш тодорхой дүгнэлт хийжээ.

Бодит байдал дээрээ давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь энэ хэрэгт холбогдон шалгагдсан ижил нөхцөлөөр, Хөгжлийн банкны эрх бүхий этгээдүүдийн өөр өөр цаг хугацаанд гаргасан нэгэн адил шийдвэрийн дагуу зээл авсан 20 гаруй аж ахуй нэгжээс, дан ганц “В” ХХК-ийн зээлд хамаарч, бусдад нь хамаарахгүй байгаа нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Тэгээд ч энэ хэрэгт “В” ХХК-ийн зээл олгох шийдвэрийг гаргасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн байхгүй. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэргийн бодит байдалд нийцээгүй, бодит бус хийсвэр байдлаар дүгнэлтийг хийснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх хэмжээг зөрчиж, анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг үндэслэн хэргийн гол үйл баримтыг өөрчилсөн шийдвэр гаргасан болохыг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай. Давж заалдах шатны шүүх өөрөө шийдвэр гаргахдаа хийсвэр дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасныг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэлийг заахдаа “...анхан шатны шүүхээс хийсэн зарим дүгнэлт нь яллах ба цагаатгах бүхий л баримтыг харьцуулан шалгаж, үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй, “ингэж бодож байна" гэх зөвхөн өөрийн хийсвэр үзэл бодлын шинжтэй буюу нотлох баримтад үндэслэхгүйгээр хэлбэрийн төдий ханджээ.., зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэхдээ нотолгооны эх сурвалжид иж бүрэн тулгуурлахгүйгээр хийсвэрлэн бичсэнийг зөвтгөх үндэслэлгүй.., аливаа гэмт хэргийн шинжийг зөвхөн хуулийн нэр томьёоны тодорхойлолт, хийсвэрлэх байдлаар нотлох эсхүл үгүйсгэх боломжгүй... /магадлалын 729, 730 дахь тал/” гэж буруутгасан байна.

Гэтэл магадлалаас анхан шатны шүүх шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргахдаа шийтгэх тогтоолын аль талд нь “...“ингэж бодож байна” гэх зөвхөн өөрийн хийсвэр үзэл бодлын...” талаар бичсэн болох, “...нотолгооны эх сурвалжид иж бүрэн тулгуурлахгүйгээр хийсвэрлэн бичсэн...” зүйл нь хаана байгаа болох, ямар дүгнэлт болох нь харагдахгүй, тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 745, 746 дахь талд “...Тус төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болох зарим шүүгдэгч нар Хөгжлийн банкны хууль тогтоомжоор зөрчсөн үйлдэл тус бүрийг нарийвчлан дүгнээгүй, зөвхөн хийсвэрлэх үүднээс хандсан байх ба хууль зөрчсөн зарим үйлдлийг тоймлоход:..” гээд 9-н багц зүйлд хуваан энэ хэргийн шүүгдэгч Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болох 11 хүнд хамаатуулан, бүгдээрээ дээрх хууль бус үйлдлийг хийсэн мэтээр хавтгайруулан, ерөнхий байдлаар бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 791 дэх талд “Зарим шүүгдэгч нарт холбогдох зарим хэрэг буюу үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээх” шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байсан шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгасныг хүчингүй болгох үндэслэл болгож хийсэн дүгнэлтийнхээ эсрэг агуулгатай зүйл бичжээ.

Тухайлбал, магадлалын 791 дэх талд “...төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарснаар “Эр” ХХК-д зээл олгох, гэрээ байгуулах болон санхүүжилтийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд байнга хяналт тавих үүрэг нь Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Н.М-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг тус банкны дотоод аудитын нэгжид тус тус хамааралтай болсон байна...” гэж, 794 дэх талд “...Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Н.М-ын хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангах үүргээ хэрэгжүүлэх явцдаа Хөгжлийн банкны хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж анхан шатны шүүхээс зөвхөн Н.М-ыг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, тус шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл, үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс үгүйсгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй...” гэж бичсэн байгааг анхаарч үзнэ үү.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь ТУЗ-ийн хуралдаан дээр Хөгжлийн банкны ирүүлсэн танилцуулга, материалд үндэслэн шийдвэр гаргадаг, өөр нэмэлт материал шаарддаггүй байсан болох нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт тэдний өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд танилцуулга, дүгнэлтийн үнэн зөвийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтнууд ТУЗ-ийн өмнө хариуцахаар хуульчилсан байдаг байна. Түүнчлэн бодит байдал дээрээ хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломж ч байгаагүй гэдгээ шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт ТУЗ-ийн бүх гишүүд мэдүүлж байгаа бөгөөд энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн банкны дүрмийн 8.2-т заасан “...өөрийн хөрөнгийн 06 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргана...” гэж заасны дагуу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл зээл олгох талаар эцсийн шийдвэр гаргадаг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч С.М-ийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцэхүйц нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болох тогтоогдсон, тодруулбал: хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдэл нь яллаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэхийг болон түүний үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, оролцоо, гэм буруугийн хэлбэрийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, үйлдэл, хохирол, хор уршгийн хоорондох шалтгаант холбоог бодитойгоор тодорхойлоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр шалтгаалан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарах нөхцөл байдал үүсэж байсан тул анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч С.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж заасан. “Бэ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Т-14 дугаартай тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар М.Ц-ийг томилсон байдаг. Энэ нь 385 дугаар хавтаст хэргийн 153 дахь талд авагдсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т “Компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхыг хориглоно.” гэж зааснаас  үзэхэд “Бэ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Б-ийн шууд удирдлага нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.М бус, гүйцэтгэх захирал М.Ц болох нь тогтоогдож байна. Гэтэл Б.М-ийг өөрийн шууд удирдлага, Ерөнхий захирал гэж үзэн буруутгах нь үндэслэлгүй байна.

“Бэ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.М нь цагдан хоригдож эрх чөлөө нь хязгаарлагдсан, биеийн байдал хүнд байх үед бусдад үүрэг чиглэл өгөх боломжгүй талаар 414 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар талд Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаартай Эрүүл мэндийн тодорхойлолтоор “Артерийн даралт ихсэх өвчин 2-р зэрэг, эрсдэл өндөр, нойр булчирхайн архаг өрөвсөл, хагас намжмал үе, ходоодны архаг өрөвсөл В хэлбэр” гэж тодорхойлсон. Б.М-ийн биеийн байдал хүнд байсан тул 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шууд Гранд мэд эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буцаж цагдан хоригдохоор шийдвэрлэж тус эмнэлгээс ачсан байдаг. Гэтэл Т.Б-г Б.М-өөс үүрэг чиглэл авч ажилласан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэргийн материалд түүнээс үүрэг чиглэл авсан нотлох баримт огт авагдаагүй. Тиймээс тус хэрэгт бусдаас үүрэг чиглэл авсан үйлдэл тогтоогдоогүй байна.

“Бэ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.М нь ихэвчлэн гангийн үйлдвэрийн ажлаар Орхон аймаг руу болон гадаад улс руу томилолтоор явдаг тул компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах зорилгоор гарын үсгээ зурж үлдээдэг байсан тухай холбогдох баримтууд 405 дугаар хавтаст хэргийн 78 талд авагдсан баримтаар тогтоогдож байна. “Бэ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.М-ийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал нийт 4 сарын хугацаатай цагдан хорьсон байдаг. Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр суллагдахдаа биеийн байдал хүнд байсан тул шууд Гранд мэд эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Энэ шалтгаант холбоо илрээгүй байхад үндэслэлгүйгээр холбож оруулсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаа, зорилгыг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолын 1294 дэх талд “...Төрийн банк дахь “Бэк” ХХК-ийн **** дугаарын данснаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлэн зарлага хийж гаргаж авсан 200,000,000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-ын төрсөн дүү Ц.Б 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр авсан мэтээр бэлэн зарлагын гүйлгээний “Бэк” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад Ц.Б, Ц.Б нарын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн” гэж буруутгасан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Х.Б-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1400 дугаартай дүгнэлтийн 14 дэх тал буюу ... хавтаст хэргийн 107 дугаар талд дүгнэлтийн 2-т 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн огноотой “бэлэн мөнгөний зарлагын баримт”-ын доод хэсэгт “Мөнгө хүлээн авагч” гэсний ард, 2017 оны 12 дугаар сарын 27, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдийн огноотой “кассын зарлагын ордер” гэх баримтуудын доод хэсэгт “авсан хүний гарын үсэг” гэсний ард тус тус хар, ягаан өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн гарын үсгүүд нь Ц.Б-ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирохгүй. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай “бэлэн мөнгөний зарлагын баримт”-ын доод хэсэгт “Дарга захирал гэсний ард хар өнгийн будагч бичигч хэрэгслээр бичсэн гарын үсэг нь Ц.Б-ын гэх гарын үсгийн чөлөөт харьцангуй чөлөөт загваруудтай тохирохгүй гэж цагаан дээр хараар маш тодорхой бичсэн байна. Тиймээс Т.Б нь Ц.Б, Б нарын гарын үсгийг зурсан гэж буруутгах нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж бүрдүүлсэн баримт тул тус баримтыг үндэслэн шинжээч томилж, үндэслэлгүйгээр Т.Б-г буруутгах нь хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. гэж заасан. Т.Б-г буруутгаж 200 сая төгрөг, 500,000 ам.долларын баримтуудыг нь тус эрүүгийн хэрэгт зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг нотлоогүй, нотлох баримтад ашиглаагүй буюу хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тооцоогүй. Мөн Ц.Б, Б нарын гарын үсгийг зурсан гэдэг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, гэрч П.З, Д.Э, Б.Ц нарын мэдүүлгээр гэм буруутай гэх гэрчийн мэдүүлэг авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын Т.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх болон Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэсэн. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; ойлгоно гэж томьёолсон. С.Б нь өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй буюу хувьдаа ашиг хонжоо олсон зүйл байхгүй болох нь хэрэгт авагдсан түүний эд хөрөнгийн талаарх лавлагаануудаар тогтоогддог. Тиймээс албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1, 2-т “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор батлагдсан бодлогын 4.2.1-д “Бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх”, эдгээр шаардлагуудыг хангасан эсэх талаар бодит байдлыг ямар ч өөрчлөлтгүйгээр Зээлийн удирдлагын Хороо болон Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус танилцуулсан болох нь 380 дугаар хавтаст хэргийн 33 дахь талд авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн хорооны хурлын танилцуулгад: Үүргийн гүйцэтгэлийн баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь 80 хувийн гүйцэтгэлтэй гэх боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх шалгалтаар барилгын гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй болохыг 9 дэх талд тодорхой дурдсан.

Мөн Хаан банкны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 191009 дугаартай албан бичгээр “Бэ ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 6,564,391 ам.долларын үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөргүй болохыг үүгээр мэдэгдэж байна” баримт хэрэгт авагдсан нь С.Б хувийн ашиг сонирхолгүй байсан нь нотлогдож байна. С.Б-ийн зээлийн мэргэжилтний албан тушаалын гүйцэтгэх үүрэг, бүрэн эрх нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгагдсан байхад дээрх баримтуудыг үндэслэлгүйгээр бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж үзэх нь бодит байдлыг үгүйсгэж байгаа мэт харагдаж байна. “Бэ” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3-н удаагийн санхүүжилтээр нийт 11,630,121.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирлыг Хөгжлийн банкинд учруулсан гэж ялласан байна. Гэтэл **** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183ШШ/2022/0132 дугаартай захирамжаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тус захирамжаар Хөгжлийн банкнаас “Бэ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3-БГ-ЗҮ 2017-180 тоот Зээлийн гэрээ байгуулж 18,000,000 хүртэлх ам.долларын зээл олгохоос 11,652,226.49 ам.долларын зээлийг жилийн 9.3 хувийн хүүтэй олгосон тухай гэрээний маргааныг шийдвэрлэсэн буюу манай үйлчлүүлэгч С.Б-ийн гэм буруутай гэж яллаж буй зээлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн асуудлыг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр оруулж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж Хөгжлийн банк ХХК-ийн мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байсан хүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтад гэмт хэргийн субъектийг тодорхойлохдоо төрийн албан хаагч гэх нэр томьёогоор бус нийтийн албан тушаалтан гэж томьёолсон. Тиймээс давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж гэж үзэхээр байна. Мөн С.Б нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж заасан. Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай тогтоолын хавсралтаар Хөгжлийн банкны дүрмийг баталсан. Хөгжлийн банкны дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, нэгжийн дарга, захирал, мэргэжлийн хороодын гишүүд, ерөнхий нягтлан бодогч, аудитор нь Банкны эрх бүхий албан тушаалтанд хамаарна” гэж зааснаар нийтийн албан хаагчид хамаарахгүй юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтанд хамаарах удирдах эсхүл эрх бүхий албан тушаалтан биш болох хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. С.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэл тогтоогдоогүй бөгөөд Авлигын эсрэг хууль, Хөгжлийн банкны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам зөрчсөн гэх үндэслэлүүд нь тогтоогдоогүй болно. Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулахад хамтран оролцсон гэх үндэслэлээр бусадтай үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж буруутгах нь үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын С.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг бодит байдалд нийцүүлэн, зөв зүйтэй шийдвэрлэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Хөгжлийн банк нь өөрөө Монгол Улсад хэрэгцээ, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлэх зорилго бүхий банк юм. М.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс тус банкны ТУЗ-ийн гишүүн, даргаар томилогдож ажилласан бөгөөд энэ үед нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Чиг үүрэг шинэчлэн батлах тухай” А-80 дугаар тушаалаар “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтэс, албаны чиг үүрэг”-ийг баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. М.Б-г буруутгаж буй “Мо” ХХК болон “Бэ” ХХК-тай холбоотой гарсан ТУЗ-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тогтоол болон 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 57 тоот тогтоолуудын 2 дугаар заалтуудад Зээлийн нөхцөлийг хангуулсны үндсэн дээр зээл олгохыг зөвшөөрсөн байгаа бөгөөд уг зээлийн нөхцөлүүдэд “гэрээ байгуулахаас өмнө заавал хангуулсан байх ёстой” гэж нэг бүрчлэн зааж өгсөн нь эрсдэлээс хамгаалах, түүнийг бууруулах зорилготой байтал хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

“Мо” ХХК-ийн хувьд, 23 дугаар хавтаст хэргийн 192-200 дугаар хуудсанд авагдсан ТУЗ-ийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлах явцдаа судалсан бөгөөд уг хуралдааны тэмдэглэлээр ТУЗ-ийн гишүүд нь харин ч хурлын материалтай нэг бүрчлэн танилцаж, асуулт, санал, дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргээ биелүүлсэн болох нь гишүүдээс асууж буй асуултуудаар хангалттай нотлогддог. ТУЗ нь өөрөө Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн банкны дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.17-д зааснаар хамтын удирдлагыг хэрэгжүүлдэг, 8.11-д зааснаар “ТУЗ-ийн тухайн жилийн ээлжит болон ээлжит бус хурлын гуравны нэгээс дээш хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, санал өгөөгүй нь ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлөх үндэслэл болно." хэмээн ТУЗ-ийн гишүүд заавал хуралдаанд оролцох ёстой болохыг үүргэлжүүлж, журамлаж өгсөн байгаа тул хүссэн хүсээгүй хуралд оролцох, оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд албан ёсоор чөлөө авахын зэрэгцээ саналаа бичгээр өгч ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 6.13. 6.16 шийдвэр гаргах үйлдэлд заавал оролцох ёстой. Түүнээс биш зориуд тус компанийн зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр санаатайгаар нэгдээгүй тул үйлдлээрээ нэгдсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн.

“Бэ” ХХК-ийн "Барилгын арматурын үйлдвэр” барих төсөлд олгосон зээлийн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах болон эргэлтийн хөрөнгөнд шаардлагатай 4.5 сая ам.долларын санхүүжилтийг олгох хэрэгцээ, шаардлагыг холбогдох судалгаа, дүгнэлтүүд болон бодит байдал дээр үндэслэн, нөхцөл шаардлагад нийцүүлэн олгохыг зөвшөөрсөн нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Ер нь томоохон төслүүд дээр шаардлагатай санхүүжилтийг олгож, өмнө нь хэрэгжүүлээд эхэлсэн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь Хөгжлийн банкны үндсэн зорилго, арилжааны банкнуудаас ялгарах гол онцлог нь гэдгийг анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн үндсэн шинжийг тус зүйлийн 1 дэх хэсэгт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлсон ба субьектив шинжийг шууд санаатай үйлдэл байхаар, объектив шинжийг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалд урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх”, “өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон" гэмт үйлдэл байхаар хуульчилсан. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан шаардлагын дагуу нотолсон байх шаардлагатай. М.Б-д холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, түүнийг үндэслэн үйлдсэн яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулсан прокурорын дүгнэлтүүдээр М.Б болон ТУЗ-ийн гишүүд нь нэр бүхий 2 компанийн төслийн нэмэлт санхүүжилт болон зээлийг нэмэлт нөхцөлийг хангасан тохиолдолд олгохыг зөвшөөрөхдөө хүсэлт гаргасан хуулийн этгээдүүдэд давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдэж байсан түүнийг зориуд хүсэж үйлдсэнийг буюу тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, зорилгыг нотолж чадаагүй. Энэ үйл баримтыг тогтоосон нэг ч баримт хэрэгт авагдаагүй.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар “судалгаа шинжилгээ нь бүрэн хийгдсэн, хууль зүйн эрсдэлийн болон актив, пассив хөрөнгийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дүгнэлт гарсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх саналыг холбогдох мэргэжлийн хорооны хурлаар хэлэлцүүлсэн”-ий дараа мөн журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу ТУЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ ТУЗ-ийн гишүүд нь хараат бусаар, өөрсдийн үзэл бодол, эрхийн хүрээнд шийдвэрээ гаргасан бөгөөд зөрчсөн гэж буруутгаад байгаа Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.6 дахь хэсэг нь эрх олгосон заалт болохоос бус үүрэгжүүлсэн заалт биш юм. Өөрөөр хэлбэл, эрхээ эдлээгүйн төлөө буруутгаж байгаа үйлдэл нь өөрөө хуулийг ноцтой зөрчиж байна.

“Хөгжлийн банкны төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар “санхүүжилт олгох шийдвэрийн хүчинтэй байх хугацааг тухайн төсөл хөтөлбөрт тавигдах шаардлагад үндэслэн тогтоох ба шийдвэрт тухайлан заагаагүй бол шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаатай байна”, 4.3 дахь хэсэгт “Журмын 4.2-т заасан хүчинтэй хугацаанд санхүүжилтийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг дахин холбогдох мэргэжлийн хороогоор хэлэлцүүлж, шийдвэр гаргана” гэсний дагуу ТУЗ-ийн дээрх тогтоолууд нь тухайлан заасан заавал хангуулах шаардлагатай нөхцөлийг зааж, уг зээлийн нөхцөлүүдийг 3 сарын дотор хангуулах, хэрэв хангагдаагүй бол бол санхүүжилтийг олгохгүй байх нөхцөлтэй гарч байсан болохыг анхаарч дүгнээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын М.Б-г цагаатгасныг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч А.Кадирбек хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-н хараат бус гишүүн Ж.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа 2 өөр өөр байдлаар хэргийн нөхцөл байдлыг тодорхойлж, үүнээс улбаалж шүүгдэгчийн албаны чиг үүрэг, эрх мэдэл нь юу байсан эсэх, хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны эрх мэдлээ хэрэгжүүлсэн нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт зөрчилдсөн эсэх, ТУЗ-ийн гишүүний хувиар төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлаар санал өгөх, ТУЗ-өөс гарч байгаа шийдвэр нь төсөл хөтөлбөр санхүүжүүлэхтэй холбоотой эцсийн шийдвэр мөн эсэх, ТУЗ-н шийдвэр хууль зүйн ямар үр дагавар үүсгэсэн эсэх зэрэг асуудлыг хууль зүйн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тул Улсын дээд шүүх уг асуудлыг хяналтын журмаар хянан хэлэлцэж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Анхан шатны шүүх Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний албаны чиг үүрэг, эрх мэдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж. ТУЗ-өөс гарч байгаа шийдвэр бол төсөл хөтөлбөр санхүүжүүлж байгаа Хөгжлийн банкнаас гарч байгаа шийдвэрийн хувьд эцсийн шийдвэр биш, ТУЗ болон түүний гишүүд хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх талаар нэмэлт нөхцөл тодорхойлсон нь хөгжлийн банкинд ямар нэгэн байдлаар хохирол, хор уршиг учруулаагүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар зөвхөн прокуророос шүүхэд шилжсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг хуулийн зарчимтай. Энэ хүрээнд анхан шатны шүүх ямар дүгнэлт хийсэн гэхээр Хөгжлийн банкнаас санхүүжиж байгаа зээл, төсөл хөтөлбөртэй холбоотой ямар эрх хэмжээ эдэлдэг вэ. Өөрөөр хэлбэл, албаны чиг үүрэг нь юу байсан юм бэ гэдэг дээр анхан шатны шүүх хууль зүйн талаас нь маш тодорхой дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлт нь шүүхийн шийтгэх тогтоолын 960-967 дугаар талд маш тодорхой бичигдсэн. Хөгжлийн банкны ТУЗ бол Хөгжлийн банкнаас санхүүжиж байгаа зээл төсөл хөтөлбөртэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Энэ эрх хэмжээ нь өөрөө ТУЗ-д хуулиар олгоогүй байна гэдгийг онцгойлон дурдаж байна. ТУЗ-ийн эрх хэмжээг Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлд маш тодорхой хуульчлаад өгсөн. Уг заалтад Хөгжлийн банкны ТУЗ бол тус банкнаас санхүүжиж байгаа зээл төсөл хөтөлбөртэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах эрх хэмжээг нь олгоогүй. Гагцхүү Хөгжлийн банкны тухай хуулийн 10.3 дугаар зүйлд ТУЗ нь хөгжлийн банкнаас санхүүжүүлэх зээл төсөл хөтөлбөртэй холбоотой нэмэлт нөхцөлийг тодорхойлж болно гэсэн эрх хэмжээг хөгжлийн банкны ТУЗ-д олгосон. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд ТУЗ-өөс аливаа нэг тус банкнаас санхүүжиж байгаа зээл төсөл хөтөлбөртэй холбоотой шийдвэр гаргахдаа зөвхөн нэмэлт нөхцөлүүдийг тодорхойлж өгсөн. Нэмэлт нөхцөл нь хэрхэн ямар байдлаар тодорхойлогдож явдаг гэхээр ...Хөгжлийн банкнаас санхүүжиж байгаа зээл төсөл хөтөлбөр дээр барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх чанаргүй зээлийн ангиллыг арилгах гэх мэт нөхцөлүүдийг тодорхойлоод явсан. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан зээл тус бүрийн Хөгжлийн банкны ТУЗ-өөр хэлэлцээд гарсан тэмдэглэлд маш тодорхой байдаг. Үүнийг анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт тодорхой тусгасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлтэд Хөгжлийн банкны ТУЗ-өөс гарч байгаа тэмдэглэлээс үзэхэд нөхцөлийг тодорхойлоод тодорхой нөхцөл зааж шийдвэр гаргасан нь зээл олгохтой холбоотой эцсийн шийдвэр биш бөгөөд энэ нь ТУЗ-ийн гишүүний хувьд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн шийдвэр гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх энэхүү анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан хууль хэрэглээний талаарх дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа ...шүүгдэгч Ж.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, үндэслэл”, мөн зүйлийн 1-д “дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл тусгана" гэж заасныг тус тус зөрчиж давж заалдах шатны шүүхийн магадлалд тавигдсан хуулийн шаардлагыг ханаагүй тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 21.2 дахь заалтыг хууль хэрэглээний хувьд зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх ба анхан шатны шүүх худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн нөхцөлд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Ё.Д, Ц.Ц нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно... гэж заасан, түүнчлэн НҮБ-аас 1966 онд батлан гаргаж, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “а” заалтад ...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй байх эрхийг мөн баталгаажуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуульд зааснаар дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөгддөг. Гэр бүлийнхээ гүшүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах гэрчийн эрх нь гэр бүлийн холбоо, ухамсар, ёс суртахуунтай холбоотой, өөрийнх нь эсрэг мэдүүлэг шударгаар аваагүй бол хэнийг ч аюултай асуултад хариулахыг албадаж болохгүй гэсэн утгатай бөгөөд уг хариулсан хариулт мэдүүлэг нь заавал гэр бүлээ буруутгахыг шаардсан байхыг шаарддаггүй. Энэхүү хууль хэрэглээний хүрээнд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Улсын яллагчийн зүгээс буруутгаж байгаа нөхцөл болох “...Ё.Б нь **** дүүргийн 4 дүгээр хороо, **** тоот орон сууцыг өөрийн найз Ж.Г-т худалдаж, 2021 оны 04 дүгээр сард байр худалдсаны төлбөр 80,000,000 төгрөгийг авсан..." гэх уг баримтыг үндэслэл бүхий нотлох баримттай нь эргэлзээгүй тогтоосон байхыг шаардана. Хэрэгт энэ үйл баримтыг эргэлзээгүй тогтоосон баримт байхгүй бөгөөд тийм үйл баримт болоогүй. Тодруулбал, Ё.Б нь гэр бүлийн дундын өмчлөлийн **** дүүргийн 4 дүгээр хороо, **** тоот орон сууцыг өөрийн гэр бүлийн гишүүн болох төрсөн дүү Ё.Д-ийн гэр бүлд худалдан борлуулсан талаараа Авлигатай тэмцэх газарт ХАСХОМ-оороо болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /XX-133, 126, 134 тал/ **** дүүрэг, 2-р хороо, **** тоот 4 өрөө орон сууц /2015 оны байдлаар 127,000,000 төгрөгийн үнэлгээтэй/, /хх-130, 150 дахь тал/, Уг эд хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн бөгөөд уг шилжүүлэг нь өөрийн хүргэн Ц.Ц-ийн гэр бүлээс зээлсэн мөнгөн хөрөнгө гэр бүлийн харилцаан дахь бусад өглөг, авлага зэргийг тооцож 250,000,000 төгрөгийн үнээр гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Энэ талаараа үнэн зөв тогтвортой мэдүүлж ирсэн бөгөөд холбогдох баримтаар ч тогтоогдож байгаа. Орон сууцыг худалдан авахад оруулан тооцсон, өөрийн ах Ё.Б-т 2016 онд зээлүүлсэн мөнгөн хөрөнгийг шүүгдэгч нарт байгаагүй гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт байхгүй бөгөөд ипотекийн зээлээр байр авсан, улсын хилээр 10,000 ам.доллароос дээш валюттай орж ирсэн бүртгэл байхгүй гэх баримтаар үгүйсгэх нь үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 110.1-д “... Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж заасны дагуу өмчлөх эрхийг Ц хууль ёсоор шилжүүлэн авч, гэрчээр асуугдсан Ж.Г-т худалдсан. Энэхүү худалдах худалдан авах гэрээний төлбөрөөс 100,000,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд уг орон сууцны төлбөрийг дараах байдлаар захиран зарцуулсан байдаг. Ж.Г-ийн мэдүүлгийн хувьд уг орон сууц өмчлөх эрх Ц.Ц-д хууль ёсоор шилжсэнээс хойших буюу өөрөө худалдан авсан үйл баримтынхаа талаар л мэдүүлсэн бөгөөд худалдан авах хэлцлийг Ё.Б-ээр дамжуулан хийж, бодит худалдан авалтыг Ц.Ц-тэй хийсэн талаараа тодорхой мэдүүлсэн бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө ямар нөхцөлөөр Ц.Ц-дийн өмчлөлд шилжсэн талаар тухайн гэрч огт мэдэхгүй талаараа мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Улсын Их хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх... гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарах гэрч гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ. Улсын яллагчийн зүгээс Ц.Ц-ийг хувьд уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх хүн мөн эсэх дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөх байгууллага болон прокурор, шүүх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд сахин мөрдөх ёстой ба энэ гэрч болсон буюу бусад гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг, тэдгээрийг гэмт хэрэгт холбогдолтой болохыг нотлоход чиглэгдсэн мэдүүлэг өгч болзошгүй хүмүүст тэргүүн ээлжид хамааралтай болно.

Мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид түүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг болон гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй болохыг нь сануулсны дараа гэрч мэдүүлэг өгөхийг зөвшөөрвөл эдгээр эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн болохыг нь тусгайлан баталгаажуулж гарын үсэг зуруулсны дараа худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулах ёстой. Гэтэл мөрдөгч байгууллагаас энэ эрхийг Ц.Ц-д бүрэн танилцуулаагүй тайлбарлаж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан түүний гэрчээр мэдүүлэг өгсөн цаг хугацаа, байцаалт авсан нөхцөл байдлаас бүрэн харагдаж байна. Ц.Ц-ээс нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 27 минутад анх мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүнийг ямар хэрэгт ямар асуудлаар гэрч болгож асуулт асуух гэж байгаа талаар огт тайлбарлаагүй, мэдэгдээгүй байх бөгөөд улмаар дахин 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 25 минутад дахин өөрийн нь эсрэг мэдүүлэг авсан байдаг.

Ё.Д-аас гэрчийн мэдүүлэг авахаар дуудахдаа түүний гэр бүлийн гишүүн болох нөхөр Ц.Ц-ийг нь худал мэдүүлэг өгсөн гэдэг нөхцөлөөр яллагдагчаар татсан байсан. Улмаар түүнээс нөхрийнх нь өгсөн мэдүүлгийг нотлох эсхүл үгүйсгэх, төрсөн ах Ц.Б-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудалд нь буруутгах баримт цуглуулах зорилгоор гэрчээр тодорхойлж мэдүүлэг авсан. Энэхүү мэдүүлэг авсан үйл баримт үндэслэлд дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хуч хэрэглэхийг хориглоно... гэж заасан заалт мөн адил хэрэгжих ёстой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ' ..өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, ур хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж заасан, түүнчлэн НҮБ-аас 1966 онд батлан гаргаж, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “а” заалтад “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй байх.” эрхийг мөн баталгаажуулсан.

Өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдээ хамгаалах, өмгөөлөх хүний байгалийн зөн совинг Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх" эрхтэй гэж хуульчлан тунхагласан нь уг заалтад дурдсан хүмүүсийн хооронд дахь онцгой харилцааг хүлээн зөвшөөрч хүндэтгэсэн, хувийн халдашгүй байдлыг хамгаалах баталгаа юм. Үндсэн хуулийн дээрх заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3, 8.2 дугаар зүйлийн 1.14, 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдээр дэлгэрүүлэн зохицуулсан бөгөөд эдгээрт дурдсан эрхүүдийг Үндсэн хуулийн баталгаатай учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд элдэв болзол, нөхцөлгүйгээр эдлүүлэх шаардлагатай билээ. Иймд Е.Д-г прокуророос өөрийн эсрэг, мөн гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгсөнгүй гэсэн агуулгаар худал мэдүүлэг өгөх гэх хэрэгт буруутган яллаж байгаа, мөн түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг нь өөрийнх нь гэр бүлийн гишүүдийнх нь эсрэг яллах нотлох баримт болгон ашиглаж байгаа нь иргэн бүрд олгогдсон Үндсэн хуулиар баталгаатай эдлэх эрх, мөн эрх зүйн зарчмын эсрэг үйлдэл болсон тул Ё.Д-ийн гэр бүлийн гишүүнийхээ дутуу мэдүүлсэн үйл баримтыг зөвтгөх хамгаалах үүднээс өгсөн мэдүүлгийг худал гэж үзэж яллагдагчаар татсан нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д тус тус заасан түүний эрхийг зөрчсөн байсан.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогддог. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй“гэж тодорхой зааж, нотлох баримтаар тооцохгүй байх тохиолдлууд болон уг асуудлыг шийдвэрлэх журмыг мөн хуулийн 16.11, 16.12 дугаар зүйлүүдэд дэлгэрүүлэн зохицуулсан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаартай магадлалын Ё.Д, Ц.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Б нь “Мо” ХХК-ийг 1993 онд үүсгэн байгуулж, барилга угсралт,  барилга засварын чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тус компани Засгийн газраас хэрэгжүүлсэн “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг болох “Наран-ухаа” 164 айлын орон сууцны цогцолборын барилгыг **** дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оноос барьж эхэлсэн. Барилгын ажил тодорхой шалтгааны улмаас хэсэг хугацаанд зогссон боловч “Мо” ХХК өөрийн боломж, бусад санхүүжилтээр үргэлжлүүлэн явуулж 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй болсон үед нь “Наран-Ухаа” төслийг хэрэгжүүлж дуусгах зорилгоор 2018 онд Хөгжлийн банкнаас 5,800,000 төгрөгийн зээл авсан. Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотойгоор “Мо” ХХК, захирал Д.Б-ыг буруутгаж байгаа үндэслэлүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, Хөгжлийн банкнаас авсан зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаж, төсөл бүрэн хэрэгжиж, “Мо” ХХК банктай хийсэн гэрээний дагуу авсан зээлээ бүрэн төлж дуусгасан. Д.Б-ын Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлыг гэмт хэрэг гэж үзэж, түүнийг яллаж байгаа гол үндэслэл нь “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба “Мо” ХХК-ийн захирал Д.Б нарыг нэг нутгийн, танилын харьцаатай, харилцан ашиг сонирхол бүхий этгээд” гэж дүгнэж байгаа асуудал юм. Гэвч энэ нөхцөл байдал нотлогдож тогтоогдоогүй.

“Мо” ХХК-ийн захирал Д.Б **** аймагт төрж өссөн, “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба Улаанбаатар хотод төрсөн гэдэг нь тогтоогдсон, тэднийг нэг нутгийн гэж дүгнэх боломжгүй, дотно харилцаа холбоо байхгүй, харилцан ашиг сонирхол бүр байхгүй. Нөгөө талаар “Мо” ХХК нь Наран-Ухаа төслийг хэрэгжүүлж дуусгах зорилгоор 2017 онд Хөгжлийн банкнаас зээл хүссэн. Гэвч банк тодорхойгүй шалтгаанаар зээл хүссэн асуудалд хариу өгөөгүй, шийдвэр гаргахгүй байснаар захирал Д.Б банкны холбогдох ажилтнуудтай уулзаж, шаардаж байсан бөгөөд үүний дотор гүйцэтгэх захирал Б.Б 2 удаа албан өрөөнд нь уулзаж гомдол гаргаж байсныг хувийн харьцаа холбоо үүсгэсэн гэж үзэх үндэсгүй. Банкнаас зээл хүсэх, шийдвэрлэгдэх үед “Бид нэг нутаг усны хүмүүс, таньдаг хүний хувьд хүссэн зээлийг нь заавал шийдэж өгөх ёстой” гэсэн хууль бус зүйл огт яригдаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн батлагдана. Д.Б нь зээл хүсэж Хөгжлийн банкинд хандаад бүтэн жил шахам хугацаа өнгөрөхөд шийдэж өгөөгүй, дараа жилийн барилгын улирал эхэлсэн, өмнө нь барилгын ажил тодорхой шалтгаанаар зогсонги байдалд орж урт хугацаанд саатсан байсан, барилгын гүйцэтгэл талдаа орсон, хугацаандаа дуусгах шаардлагын үүднээс санхүүжилтийг шийдэх гарцаагүй ажлын шаардлагаар, албан өрөөнд нь асуудлаа танилцуулж, гомдол гаргаж орсныг өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэх үндэсгүй юм.

“Мо” ХХК-д Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн 30 гаруй нэр төрлийн бүрдүүлэх материалыг жагсаалтад “Барилгын ажлын төсөвт өртөг”-т хийгдсэн “Магадлал” гэж байгаагүй нь энэ магадлалыг төслийн ажил эхэлсэн 2013 оноос хойш хийгдэж батлагдсан байсан барилгын ажлын “Магадлал”-уудад үндэслэн хийх асуудалтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заагдсан “Зураг төсөл”-ийн магадлалууд өмнө нь 2013, 2016, 2017 онуудад хийгдсэн байсан тул эдгээрт үндэслэгдэн хийгдэх “Төсвийн магадлал”-ыг тодорхой хугацааны дараа буюу 2018 оны 4 дүгээр улиралд багтаан гаргаж ирүүлэхийг “Мо” ХХК-д даалгаж, Зээлийн гэрээндээ тусгасан нь банкны бүрэн эрхийн асуудал гэж үзэх үндэстэй.

Хөгжлийн банкнаас зээл авах үед санхүүжилт хүссэн “Наран-Ухаа” төслийн барилгын ажлын 60 гаруй хувь хийгдсэн байсан, уг гүйцэтгэл нь нэгэнт хувийн санхүүжүүлэлтээр хийгдсэн учир “Мо” ХХК өмнө нь төсвийн магадлал хийлгэж байгаагүй юм. Харин зээлийн шаардлагаар хийгдсэн “Төсвийн магадлал” нь өмнө хийгдэж батлагдсан “Зураг төслийн магадлал”-д үндэслэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын ажилтнууд мэдэж, ойлгож байсан учир зөвхөн зээлийн материалд зориулан хийгдэх төсвийн магадлалыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлэхийг “Мо” ХХК-д үүрэг болгосон гэж үзэж болно. “Мо” ХХК энэ үүрэг, зээлийн гэрээний заалтын дагуу “Наран-Ухаа” төслийн 4 барилгын төсвийг эрх бүхий төсөвчнөөр хийлгүүлэн тогтоосон хугацаанд нь Хөгжлийн банкинд хүргүүлж байсан. Хөгжлийн банкнаас “Мо” ХХК зээл хүсэх үед “Зураг төслийн магадлал” бүрэн хийгдсэн байсан бөгөөд харин төсвийн магадлалыг эдгээр зураг төслийн магадлалд үндэслэн хийх учир банк бүрэн эрхийнхээ хүрээнд зээл олгох боломжтой гэж үзэж “Мо” ХХК-ийн зээл хүссэн материалыг хүлээн авч, төсвийн магадлалыг ирүүлэх тодорхой хугацааг зааж, зээлийн гэрээндээ тусгасныг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал гэж үзэх үндэсгүй юм. Нөгөө талаар төсвийн магадлалыг хүлээвэл зээл олгох асуудал дахин хойшлогдох, тэр хэмжээгээр барилгын ажлын гүйцэтгэл ухрах ийм л нөхцөл байсан гэдгийг банк ч мөн ойлгож, тодорхой хугацаанд хийж ирүүлэхийг даалгасан гэж үзэх үндэстэй бөгөөд төсвийн магадлал гараагүй байхад зээл олгосноор ямар нэг эрсдэл, хохирол үүсээгүй, үүсэх үндэслэл бас болохгүй юм. "Мо” ХХК нь шинээр эхэлж буй үйл ажиллагаанд санхүүжилт, зээл хүсээгүй, өөрийн санхүүжилтээр 60 хувь нь хийгдсэн, техникийн нөхцөл, барилгын зураг төсөл бүгд батлагдсан “Наран-Ухаа” төсөлд нэмэлт санхүүжилт хүссэн нь зээл олгох үед тодорхой яригдаж, тодорхой хугацаа зааж өгсөн нь хууль зөрчсөн асуудал биш гэж үзэж байна. “Мо” ХХК нь төсвийн магадлалаас өөр ямар нэг баримт дутуу өгөөгүй, зээлийн шийдвэр гарах хугацаанд төслийн ТЭЗҮ-г мэргэжлийн хүмүүсээр хийлгүүлж, Нийслэлийн байгаль орчны газраас баталгаажуулсан “Байгал орчны үнэлгээ, тайлан”, дуусаагүй барилгын Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн Хөгжлийн банкинд хүргүүлсэн тул Хөгжлийн банкнаас шаардлага хангаагүй төсөлд зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөө талаар Д.Б нь зээл авахын тулд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг ямар ч байдлаар ятгаагүй, түүнд хувийн ашиг сонирхлын үүднээс ямар ч нөлөө үзүүлээгүй, зөвхөн зээлийн хүсэлт өгөөд жил шахам хугацаанд шийдээгүй асуудлыг шаардаж, гомдол гаргаж, албан өрөөнд нь албаны уулзалт хийсэн, Зээлийн хорооны хурлаар оруулж хэлэлцүүлэх асуудал нь Д.Б-т огт хамааралгүй бөгөөд нэгэнт хурлаар хэлэлцсэн учир ганц Б.Ба шийдвэр гаргахгүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал албан ажлынхаа хүрээнд тус банкинд хандаж зээл хүссэн, гомдол санал гаргасан хүнийг хүлээн авч уулзах, санал гомдлыг сонсох, шийдвэрлэх эрхтэй, иймээс “Мо” ХХК-ийн захирал Д.Б-ыг зээл авах ашиг сонирхлын үүднээс нэг нутгийн танил талын харьцаатай, банкны гүйцэтгэх захиралд нөлөөлж, зээл олгуулахаар ятгаж, түүний эрх мэдэл албан тушаалын гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон гэж яллах ямар ч үндэслэлгүй. Д.Б нь тухайн үед ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б хандаж, өөрийн компанийн зээл хүссэн асуудлыг удаан хугацаанд шийдвэрлэж өгөхгүй байгаа талаар гомдол гаргаж уулзахдаа, мөн банкны зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэн зохих журмын дагуу зээл олгосон Б.Ба гэдэг хүнийг гэмт хэрэг үйлдэж байна гэж огт ойлгоогүй, мэдээгүй, ойлгох мэдэх үндэслэл байхгүй, иймээс Хөгжлийн банкнаас авсан 5,800,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаасан гэж үндэслэл байхгүй.

Прокурорын эсэргүүцэл, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба болон Зээлийн удирдлагын хорооны гишүүд “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Мо” ХХК өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор Хөгжлийн банкны удирдах ажилтныг зээл олгуулахаар ятгаж, түүний үйлдсэн гэмт хэрэгт хатгагч, хамжигчаар оролцсон гэх үндэслэлүүдийг дээрх байдлаар буюу шаардлага хангаагүй төсөлд санхүүжилт олгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд төслийг хэрэгжүүлэх чадвар, чадамжтай байдал, өөрийн хөрөнгөөр төслийн 60 хувийг гүйцэтгээд байсан, тухайн цаг үедээ нэн шаардлагатай орон сууцны барилгын ажлын төслийн гүйцэтгэлд санхүүжилт олгосон зэрэг хэрэгт нотлогдсон бусад байдлуудыг анхаарч үзээгүй, бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Зээлийн удирдлагын хорооны гишүүд “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгохын тулд хэрхэн урьдчилан тохиролцож, хамтарч гэмт хэрэг үйлдсэн нь ямар байдлаар нотлогдож байгааг тодорхойлж дүгнээгүй, гишүүдийн тус бүрийн оролцоо, гүйцэтгэсэн үүргийг тодорхойлоогүй, зээл олгохоор шийдвэрлэсэн үйлдэл нь гэмт хэрэг гэдгийг бүгд мэдэж, хамтарч, тохиролцож шийдсэн болохыг нотолсон ямар ч баримт байхгүй байхад хэт нэг талыг барьж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлд тус банкны эрхлэн явуулах үйл ажиллагааны чиглэлийг хуульчилсны дотор “Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх” ажиллагаа багтаж байна. Зээл олгосон Хөгжлийн банк, зээл авсан “Мо” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуульд заасан “Зээлдэгч нь шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд зааснаар хүүтэй буцаан өгөх” үүргийг хүлээсэн иргэний хуулиар зохицуулагдах харилцаа гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. "Мо” ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлж, Хөгжлийн банкнаас зээлж авсан 5,800,000,000 төгрөгийг төсөлдөө зарцуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2,179,180,699 төгрөгийг нэмж төлсөн нь Хөгжлийн банкинд 5,800,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх яллах баримттай тохирохгүй байгаа бөгөөд зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн гэж үзэх үндэсгүй байна.

Давж заалдах шатны шүүх “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн асуудал нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл биш атал хохирлоо төлсөн гэх хийсвэр байдлаар тухайн хэрэгт холбогдсон бүх шүүгдэгч нарын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх боломжгүй”, зөвхөн “хохирол төлсөн” гэж хэрэгсэхгүй болгосон нь бусад шүүгдэгч нарын хувьд “төлсөн, төлөөгүй" гэдгээр ялгаж, тэгш бус байдал үүсгэснээс гадна хохирол төлчихвөл "гэмт хэрэг биш болно” гэсэн буруу ойлголт, хандлага, сөрөг үр дагавар дагуулсан байгааг анхаарах нь зүйтэй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлдээ заасан нь банк болон зээлдэгчийн хооронд хийгдсэн “Зээлийн гэрээ”-г шууд үгүйсгэж, зээлийн гэрээний үүргийг гэмт хэргийн хохирол гэж заасан хууль бус дүгнэлт гэж үзэж байна. Ийм байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, зөрүүтэй тайлбарласнаас гадна давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8, 39.9 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж, “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” ямар ч баримт үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруугийнхаа талаар маргаагүй асуудлыг өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан Х.Б мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах...", 1.4-т "...эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой..." гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн асуудал дээр дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын хэрийг прокурорт буцааж, зарим шүүгдэгч нарыг цагаатгасныг хүчингүй болгон түүнтэй шалтгаант холбоотойгоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, мөн хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа миний үйлчлүүлэгч Х.Б-ийг шатны шүүхээс гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, анхан шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлийн талаар огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл “Мд” ХХК болон Х.Б нарын үйлдэлтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээ дурдалгүйгээр хоморголон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан. “Мд” ХХК нь Хөгжлийн банкнаас нийт 14,964,970 ам.доллар буюу 36,338,089,803.70 төгрөг зээлсэн. Хэрэв Хөгжлийн банкнаас “Мд” ХХК-ийн авсан зээлийг гэмт хэрэг гэж үзэх юм бол бодит хохирол 36,338,089,803.70 төгрөг болно. Үүнээс 994,519.46 ам.доллар буюу 2,855,174,066.62 төгрөгийг хасаж тооцохоор бодит хохирлыг 33,482,915,736.4 төгрөг тооцно. Хөгжлийн банк нь Самурай бондыг 10 жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн дүнтэй санхүүжилт авсан. Учир нь хохирогчийн “Монгол хуурай сүү” төслийг Самурай бондоор санхүүжүүлсэн гэж тайлбарладаг. Үүнээс үзвэл хор уршигт 1.52 хувийн хүү буюу 1,180,149.96 ам.доллар буюу 4,038,579,376.62 төгрөг гэж тооцохоор байна. Өөрөөр хэлбэл хохирол, хор уршигт нийт 37,521,495,113 төгрөг гаргуулахаар хуульчилсан байна. Өмгөөлөгчийн дүгээс давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдолдоо нэмж тайлбар хүргүүлж, хэд хэдэн хүсэлт тавьсан. Гэтэл шүүх уг асуудал дээр үнэлэлт, дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Хяналтын прокурорын "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-оор Улсын хилээр импортлогдсон хуурай сүү үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүд болох сүү хатаагч, өтгөрүүлэгч, цэвэрлэгээний төхөөрөмж, сүү хөргүүрийн танк, сүүний жингийн тогоо, сэнсэн хөргүүрт цамхаг, бохирын нөөцийн сав, компрессор, нэмэлт насос, сүүний бидон, холболтын туслах эд анги, цахилгааны ерөнхий самбар зэргийг “Алтай Групп” ХХК-ийн агуулах болон "Ту" ХХК-ийн гаалийн баталгаат талбайд тус тус битүүмжилсэн. (280хх-178-180-р хуудас)

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191 дугаартай  “Мөрдөн  шалгах  ажиллагаа  явуулах тухай” прокурорын зөвшөөрлөөр "Алт " ХХК-ийн улсын бүртгэлийн **** дугаартай **** аймаг **** сумын 2-р баг, Аялал жуулчлал, "Ро" ХХК-ийн улсын бүртгэлийн **** дугаартай **** аймаг **** сум 3-р баг **** хойд талд байрлах агуулах, "Алт" ХХК-ийн улсын бүртгэлийн **** дугаартай Улаанбаатар хот, **** дүүрэг 1-р хороо ****  тоот 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, ****  УБ хот **** дүүрэг, 1-р хороо ****  тоот орон сууц, **** дугаартай ****  дүүргийн 1-р хороо **** тоот, **** дугаартай **** дүүргийн 1-р хороо ****  тоот контор, **** дугаартай **** дүүргийн 1-р хороо, 51 в байр ****,****,****,****,****,****,****  дугаартай 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, **** дугаартай **** дүүргийн 1-р хороо, 51Г байр ****,****,****,****,****,****  тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, ****  дугаартай **** дүүргийн 26-р хороо, **** гудамж ****  тоот 27 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээтэй, **** дугаартай **** дүүргийн 26-р хороо, гудамж **** дугаартай барилга, **** дугаартай **** дүүргийн 1-р хороо, ****  ****  тоот орон сууц, үйлчилгээ контор зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах зөвшөөрлийг олгож, эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. (273хх-50-51-р хуудас)

Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 631 дугаар "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай" прокурорын зөвшөөрлөөр Х.Б, Т.Н, "А” ХХК, “Алт” ХХК, "А” ХХК, “АНХ” ХХК-иудын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн Тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. (281-р хх-110- р хуудас) Эдгээр эд хөрөнгийн хязгаарлалт тогтоосон прокурорын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31 тоот, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191 тоот, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 631 тоот тогтоолуудтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүхэд тогтоолуудыг хүчингүй болгуулж, нэр бүхий хөрөнгүүдийг суллах хүсэлтийг тавьсан боловч шүүх шийдвэрлээгүй. Мөн өмгөөлөгчийн зүгээс Х.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх хүсэлтийг тавьсан боловч давж заалдах шатны шүүхээс уг хүсэлтэд ямар нэгэн байдлаар дүгнэлт өгч, шийдвэрлээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Мд” ХХК-иас хохирол хор уршигт нийт 37,521,495,113 төгрөг гаргуулж, Хөгжлийн банкинд олгуулахаар, эд хөрөнгийн хязгаарлалт тогтоосон прокурорын 31 тоот, 191 тоот, 631 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, Х.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг хэвээр үлдээхээр өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх эсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Гэмт хэргийн субьектив талын бүрэлдэхүүнгүй буюу шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс хуулийн үндэслэлтэй зөв дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх буруу дүгнэсний улмаас хууль хэрэглээний зөрүү гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн хувьд санаатай үйлдэгдсэн байхыг шаарддаг онцлогтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатай гэмт хэрэг гэдэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэж тодорхойлсон. Уг гэмт хэргийн хувьд буруутай этгээд эрх хэмжээнээсээ илт давсан үйлдэл хийж, эсхүл хийхгүй байгаагаа ухамсарлаж ойлгож, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулж болохыг урьдаас мэдэж, эрх мэдлээ хэтрүүлэх, болон хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахыг хүссэн байдлаар илэрдэг. Гэмт хэргийн сэдэлт бол субъектийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч, ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ байдаг бол гэмт хэргийн зорилго нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгоход чиглэсэн байдаг. Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Б-ын хувьд буруутгагдсан үйлдэл шууд субьектив санаатай болох нь хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж болох гэмт хэргийн санаа сэдэл, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр бүрэн үгүйсгэгдэж байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний хувиар зөвхөн “Н” ХХК-д зээл олгохыг дэмжсэн хамтын шийдвэр гаргахад оролцсоноор Д.Б-ын ямар хувийн ашиг сонирхол гүйцэлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Харин Д.Б нь гадаадад зорчиж байсны улмаас “Мм” ХХК, “Мик”  XX болон “Бэ” ХХК-ийн зээлийг шийдвэрлэсэн ТУЗ хуралд оролцоогүй болно. ТУЗ-ийн хурлын дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга тухайн зээлийн материалуудыг авчирч танилцуулахад зайнаас ирж дээрх зээлүүд болон бусад зээлүүдтэй холбоотойгоор тодорхой санал өгөхгүй гэдгээ материал танилцуулсан ажилтнуудад мэдэгдээд “танилцав” гэсэн тэмдэглэгээг хийсэн. Учир нь ТУЗ-ийн гишүүдээр шийдвэр гаргуулахаас гадна гишүүдийн мэдсэн байх шаардлагатай гэж үзсэн мэдээллийн шинжтэй танилцах баримтууд, тухайлбал дүрэм, журам, томилгоо зэрэг мэдээлэлтэй байлгах зорилготой танилцуулгууд хурал болгоны хэлэлцэх асуудалд тодорхой хэмжээгээр орсон байдаг нь ердийн үйл явдал юм. Ийм ч учраас Д.Б-ын хувьд хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаарх мэдээллийг цаг алдахгүй авч байх нь гишүүний үүрэг гэж үзсэн учраас ТУЗ-ийн нарийн бичгийн даргын хүсэлтийг хүлээн авч материалуудтай танилцаж, энэ тухайгаа тэмдэглэж мэдэгдсэн ба үүнийг зээл батлахад оролцсон, эсхүл гишүүдийн ирц бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаагаар илэрдэг бөгөөд энэ хэргийн тухайд гэнэт санаа илэрдэггүй, харин санаатай гэмт үйлдэл хүний оюун санаанд эхэлж урьдчилан төлөвлөгдөж улмаар зориуд хор уршигт хүргэх идэвхтэй үйлдлээр илэрдэг онцлогтой.

Гэтэл Д.Б-ыг анхны хурал дээрээ ТУЗ-ийн нарийн бичгийн дарга танилцуулахаас өөрөөр мэдэх боломжгүй байсан ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг зөрчиж хуралд оролцон “Н” ХХК-ийн зээлийг дэмжих санал өгсөн гэж үндэслэл, баримт, нотолгоогүй сэжиг таамгаар буруутгасан. Д.Б-ын хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эрх бүхий албан тушаалтан бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, мөн Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан болох ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын зүгээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдсон тул эхний хуралдаа нэг хоногийн дараа ирж оролцоно уу гэж мэдэгдсэнийг үндэслэж анхныхаа хуралд оролцсон. Анхны хурал эхлэх үед л хараат бус гишүүдээр хэн сонгогдсон, бусад хараат гишүүд нь хэн болохыг мэдсэн ба хэлэлцэх асуудлуудыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга танилцуулах үед л мэдсэн байдаг. Шинэ гишүүний хувьд эхний хурал дээр Хөгжлийн банкны тухай хуулийн хүрээнд ТУЗ-ийн гишүүдийн эрх үүрэг, ТУЗ-ийн хурлын эрх үүргийн талаарх мэдээлэлтэй байсан ба ТУЗ-ийн үйл ажиллагааны нарийвчилсан дотоод журам, дэгийн талаар мэдэх боломжгүй байсан. Гэтэл “Н” ХХК-ийн зээлийг хэлэлцсэн эхний хурлыг зохион байгуулахдаа ТУЗ-ийн нарийн бичгийн даргын зүгээс шинэ гишүүдэд тухайн хурал зарлахын өмнө болон хурлын үеэр шаардлагатай мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлээгүйгээс, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь хурлыг ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын хүрээнд зохион байгуулах үндсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс тухайн зээлийг хэлэлцсэн хурал дээр гарсан зөрчлүүдийг шинээр сонгогдсон гишүүдийг санаатайгаар гаргасан гэж буруутгасан.

Мөн Хөгжлийн банкны ТУЗ-өөр хэлэлцэх асуудлууд, тэр дотроо “Н” ХХК-ийн зээлийн санал хэлэлцэгдэж байгааг хурал эхлэх үед мэдсэн Д.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл урьдаас үүссэн байх боломж угаас байхгүй. Санаатай гэмт хэргийн тухайд сэдэлтийн хувьд шунахай болон хувийн бусад сэдэлтийг тогтоох ёстой, гэмт хэргийн санаа сэдэлтийн тодорхойлж улмаар албан тушаалаа урвуулсан үйлдэл, эс үйлдэхүй түүний үр дагавар буюу хууль бус давуу байдал түүний улмаас учирсан хохирол шууд шалтгаант холбоотой байхыг тогтоосон байх шаардлагатай. Санаатай гэмт хэргийн тухайд урьдчилан төлөвлөж, хүсэж, зориуд санаатайгаар үйлдэл, эс үйлдэл гаргаж, улмаар хор уршиг учруулсан байдлаараа буюу субьектив талын шинжээрээ Хайнга хандах гэмт хэргээс ялгардаг онцлогтой. Ямар ч эрүүл ухаантай хүн тодорхой шалтгаангүйгээр бусдад тусалж давуу байдал үүсгэж өөртөө хохиролтой буюу эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл гаргахгүй гэдэг нь ойлгомжтой логик юм.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь бусад төрлийн болгоомжгүй гэмт хэргээс болон хуулийн бусад хариуцлагын төрлөөс ялгаж зүйлчлэх гол шалгуур болдог. Нийтийн албан тушаалтын дангаар болон хамтын шинжтэй ямар ч шийдвэр, үйл ажиллагаа зайлшгүй хэрэгжиж бусдад эрх, үүрэг, хариуцлага үүсгэж, хэрэв зөрчигдвөл албадлагаар хамгаалагдаж байдаг. Энэ ч утгаараа уриа лоозон, зөвлөмжийн шинжтэй буюу зайлшгүй хэрэгжих шинжгүй шийдвэрээс бусад бүх шийдвэр тухайн шийдвэрийн нөлөөлөлд өртөж буй этгээдэд давуу сул тал үүсгэж байх нь зайлшгүй үзэгдэл юм. Тухайн албан тушаалтанд өөрт хамааралгүй атлаа гуравдагч талд давуу тал үүсгэсэн шийдвэр болгоныг (магадгүй хэм хэмжээ зөрчсөн эсхүл үгүй байж болно) албан тушаалаа урвуулан ашигласан гэж хавтгайруулан хэрэглэх үндэслэлгүй юм. Эндээс дүгнэхэд гэмт хэрэг мөн биш эсхүл хайнга хандсан, хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээх зөрчил, эд хөрөнгийн хариуцлага, гэм хор, гэрээний үүргийн зөрчил эсхүл Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх үйлдэл үү гэдэг нь субьектив талын шинжийг бүрэн тодорхойлсноос шууд хамаарна. Тухайлбал, шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч нарт давуу сул тал үүсгэх хууль зүйн үр дагавартай бөгөөд давж заалдах, хяналтын шатны шүүхэд өөрчлөгдөх боломжтой юм. Энэ тохиолдолд шүүгч шууд санаатай байдлаар тухай шийдвэр (шийдвэр нь хилсээр яллах, ял завшуулах зэргээр хохирогч, холбогдогч талын аль нэг талд давуу байдал үүсгэж болно)-ийг гаргаагүй л бол түүний ажлын хариуцлагын алдааг гэмт хэрэг мөн биш шалгах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хариуцлагын асуудал эсхүл хуульд заасан эрүү, иргэн, захиргаа, сахилгын зөрчил бүрийг гэмт хэрэг гэж хавтгайруулж дүгнэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд санаа сэдэлтээрээ буюу хүсэл зориг сэтгэл зүйн нэгдэл үүсгэж гэмт хэрэг үйлдсэн тухай нотлох баримт байдаггүй болно. Д.Б нь зээлдэгч нартай хаана, хэзээ, ямар байдлаар уулзаж гэмт хэрэг үйлдэгдсэн баримт байгаа эсэхийг дүгнэж үзсэнгүй. Зээлдэгч болон ТУЗ-ийн гишүүд нь хэн хэнийгээ мэдэхгүй, шууд харилцаанд ороогүй байж зөн совингоороо нэгэндээ туслаад давуу байдал үүсгээд явахгүй нь ойлгомжтой юм. Д.Б нь анхан шатны шүүх хурал дээр өөрийн давуу байдал үүсгэсэн гээд байгаа зээлдэгч нарыг анх удаа харж байгаа талаар мэдүүлсэн байдаг. Хөгжлийн банк нь импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор өндөгний аж ахуйн үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих нь зүйтэй гэсэн Д.Б-ын “Н” ХХК-ийн зээлийг дэмжсэн байр суурь итгэл үнэмшлээр түүнийг буруутгаж болохгүй. Эрүүгийн хуульд “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан. Иймд Д.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн гэх гэм буруу нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнээгүй байна.

Хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Компанийн засаглалын зарчмын дагуу ТУЗ нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт түүнийг төлөөлж мэргэжлийн удирдлага хэрэгжүүлдэг хамтын шинжтэй шийдвэр гаргадаг бөгөөд хууль, компанийн дүрэмд заасан мэргэжлийн болон бусад нарийн шалгуур, шаардлагыг хангасан хувь хүмүүсийн нэгдэл юм. Давж заалдах шатны шүүх нь Компанийн тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг буруугаар тайлбарлаж, компанийн засаглалын үндсэн зарчмыг алдагдуулсан дүгнэлт хийсэн.

Тухайлбал, магадлалын 744-746 дахь талд “2.1.6. Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.5, 10.1.6, 10.2-т заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ, хэрэв аль эгэн шаардлагыг хангаагүй бол ямар ч тохиолдолд санхүүжүүлэхээр шийдвэрлэх ёсгүй, холбогдох хууль тогтоомжоор хориглосон үндэслэл байсаар байтал “тухайн хангагдаагүй шаардлагуудыг зээл олгох явцад хангуулна” гэж дур мэдэн “тусгай, нэмэлт нөхцөл” болгон зааж байсан нь Хөгжлийн банкны хууль тогтоомжийг зөрчсөн буюу хууль бус ажиллагаа явагдах суурь эх сурвалж болсон байгааг тусгайлан дүгнээгүй орхисон. Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьд Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийн хүрээнд тодорхой бүрэн эрх хэрэгжүүлж, шийдвэр гаргахдаа гүйцэтгэх удирдлага, хороодын санал, дүгнэлт, шийдвэрт хөтлөгдөх бус харин эсрэгээр нягтлан хянах, аливаа хууль бус ажиллагааг таслан зогсоох, зөв зүгт чиглүүлэн удирдах ёстой бүтэц байх тул тэдгээрийн хууль зөрчсөн үйлдлүүдийг зөв тодорхойлж, дүгнэх зайлшгүй шаардлагатай.

- хууль тогтоомжид заасан урьдчилсан байдлаар асуулт, санал, дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргээ огт хэрэгжүүлдэггүй байснаас гадна

- илтэд хууль бус ирцтэйгээр хуралдсан, хуралдуулсан, ирц хүрээгүй байхад хүрсэн мэтээр нөхөж гарын үсэг зурсан, зуруулсан,

- төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн эрх, үүрэг нь үүсээгүй байхад хуралдаанд оролцсон, оролцуулсан,

- зээлийн хорооны дүгнэлтийг хэлбэрийн төдий сонсох, зөвхөн зээлийн хорооны дүгнэлтээ хамгаалж оролцож буй этгээдээс асуулт асуусан гэх байдлаар үүрэгт ажилдаа хандсан,

- зээлийн хорооны гишүүдийн бичсэн дүгнэлт дэх “бусад нөхцөл” гэснийг бүхэлд нь ямар нэгэн зөрүүгүйгээр удирдах зөвлөлийн бүхий л тогтоол, түүний хавсралтад шууд хуулбарлан албажуулсан, энэ нь хэвийн үзэгдэл болж тогтсон,

- төлөөлөн удирдах зөвлөлийн “зээл олгох зөвшөөрөл” буюу эцсийн шийдвэрийнх нь төсөл, хавсралтын хамт Зээлийн хорооны гишүүд урьдчилан шийдчихсэн байдлаар боловсруулагддаг буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь зээлийн хорооны бэлтгэчихсэн тогтоолын төсөл, хавсралтыг зөвхөн баталгаажуулах байдлаар хуралдсан мэт дүр үзүүлж албажуулдаг зэрэг нь үйл баримтаар тогтоогдсон байхаас гадна ... зэрэг болон бусад зөрчлүүдийг хэрэгт цугларсан үйл баримтуудын хүрээнд хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийгүйгээр зөвхөн хийсвэрлэх байдлаар асуудалд хандсан байгааг зөвтгөх боломжгүй. Мөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн мэдүүлгээс үзэхэд их ачаалалтай үндсэн ажилтай тул зав чөлөө байхгүй, тэгээд ч хуралдах орон байр олдохгүй, арга ядан байж үндсэн ажлаа түр орхин, олдсон гэх газарт нь дэндүү давчуу хугацаанд арай ядан цугларч, хуралдсан нь бараг азтай учрал гэх утга агуулгаар мэдүүлсэн байх нь тэдний хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдийг зөвтгөх үндэслэл биш болно.

... Засгийн газрын тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож, гишүүний эрх, үүрэг үүсээгүй Д.Д, Ж.Ү, Д.Б нарыг дуудан ирүүлж, хуралд оролцуулсан зэргээр хууль бус ирц бүрдүүлж,” зэрэг дүгнэлт хийсэн байна. Үүнийг дараах тайлбараар хууль зүйн үндэслэлгүй болохыг няцааж байна. Д.Б-ын хувьд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан. Хараат бус гишүүн гэдэг бол бусад гишүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр хуулийн шалгуур давж орж ирдэг мэргэжлийн этгээд юм. Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр томилогдож орсон. ТУЗ нь засаглалын хувьд байнгын бус шинжтэй, байнгын ажлын байр байхгүй, тогтмол ажлын байр, цалин хөлс байхгүй, урамшуулал бага хэмжээнд авдаг, сард нэг удаа хуралддаг, хамтын шийдвэр гаргадаг, бодлогын байгууллага юм. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийг буюу эрх бүхий этгээдийг төлөөлж бодлогын шийдвэр гаргадаг байгууллага юм. Эдгээр хүмүүст Хөгжлийн банкинд өрөө тасалгаа гэдэг зүйл байхгүй. Сардаа нэг удаа хуралдахдаа хурлаар хэлэлцэх асуудалтайгаа танилцаад саналаа өгөөд тус бүртээ нэг нэг саналын эрхтэйгээр явдаг байгаа. Үндсэн ажлууд нь өөр ажлууд байдаг. Төрийн алба болон бусад ажлуудаа хийж байгаад хавсарч гүйцэтгэдэг. Тийм учраас шүүхийн тодруулаад байгаа шиг энэ олон баримтуудыг нягталж тодруулах, шалгах байхгүй. Орон зай цаг хугацаа техникийн хувьд ч боломжгүй. Компанийн засаглалын бүтцийн хувьд тийм чиг үүрэг байхгүй. Бодлогын шийдвэрийг гаргана. Гүйцэтгэх удирдлагатай үр дүнгийн гэрээ хийнэ, тайланг нь үзнэ, төлөвлөгөөг нь баталж өгнө ийм л чиг үүрэгтэй байгууллага байгаа.

Хэрвээ ТУЗ-ийн гишүүд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод эхэлбэл гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөөд зээлийн дүгнэлт, хуулийн дүгнэлт зөв, буруу, ингэж зас гээд хэлэх юм бол жинхэнэ албан тушаалаа урвуулж нөлөөлсөн гэдэг байдал руу орох юм. Тийм учраас манай үйлчлүүлэгчийн хувьд ийм ажил огт хийж байгаагүй. Гэхдээ энэ нь гүйцэтгэх удирдлагын ажилтнууд хяналтгүй байна гэсэн үг биш. Дотоод аудитын алба нь гүйцэтгэх удирдлага болон ажилтнуудын хууль тогтоомж дүрэм журамд заасан эрх үүргээ бүрэн зөв хэрэгжүүлж байна уу гэдэг хяналт шалгалтыг хийхдээ гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар байгуулагддаг бие даасан нэгж байгаа. Эдгээрийн ажлыг ТУЗ-ийн гишүүд шууд нялзаагаад хяналт тавиагүй гэдэг байдлаар буруутгах үндэслэл байхгүй болно. Мөн 160 гаруй хөдөлмөрийн гэрээтэй тусгайлсан эрх бүхий мэргэжилтнүүд гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын ажлын байран дээр ажилладаг хүмүүс бэлдэж, зөвхөн тусгайлсан эрх бүхий мэргэжлийн газар, нэгж, хороодоор хэлэлцэгдэж, зөвхөн журам, зааварт заагдсан загвар, маягт, бүрдүүлбэртэйгээр гардаг хуулийн дүгнэлт, зээлийн дүгнэлт, эрсдэлийн дүгнэлтүүд зээлийн хорооны танилцуулга, шийдвэр гэх мэт баримтуудыг ТУЗ-ийн гишүүд үзээд мэргэжлийн удирдлагаар хангаж шийдвэрийг зөв буруу, эсхүл үүнд эргэлзэх, үл итгэх шалтгаан байхгүй юм.

Гэтэл ТУЗ-д танилцуулагдах хэлбэр, агуулга, загвар нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой бодлого, журам, заавраар тогтоогдчихсон байдаг ба ТУЗ-ийн гишүүд нь зөвхөн асуулга, тайлбар авч санал бодлоо илэрхийлж, дэмжих эсэх саналаа өгөх эрхтэй байдгаас агуулга, хэлбэрийг өөрчилж нөлөөлөх боломжгүй. Ийнхүү бодлого, журам, зааврын хүрээнд Банкны гүйцэтгэх удирдлага, мэргэжлийн хороодын зүгээс танилцуулж байсан шийдвэрийн төслүүд, дагалдах мэдээллүүдтэй танилцаж санал өгөх үүргээ хэрэгжүүлж байсан ТУЗ-ийн гишүүдийн үйлдлийг Прокуроруудын зүгээс “төлөөлөн удирдах зөвлөлийн “зээл олгох зөвшөөрөл” буюу эцсийн шийдвэрийнх нь төсөл, хавсралтын хамт Зээлийн хорооны гишүүд урьдчилан шийдчихсэн байдлаар боловсруулагддаг буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь зээлийн хорооны бэлтгэчихсэн тогтоолын төсөл, хавсралтыг зөвхөн баталгаажуулах байдлаар хуралдсан мэт дүр үзүүлж албажуулдаг” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Хуулийн салбараар жишээлбэл Хөгжлийн банкны 500 орчим хавтаст хэргийн баримтуудыг шүүх бүрэлдэхүүн хараад мөрдөгч, прокурор зөв буруу баримт цуглуулсан энэ нь худлаа, энэ үнэн гэж эргэлзэхгүйгээр нотлох баримтад итгэж шийдвэр гаргадагтай яг ижилхэн. ТУЗ бол баримтуудыг үнэн зөв гэж үзээд өөрийн дотоод итгэл үнэмшил, туршлагадаа үндэслэж шийдвэрээ гаргадаг.

Мөн зээл олголт дандаа нөхцөл шалгуур, болзол тавьж олгогдсон байдаг бөгөөд 100 хувь бүх нөхцөл болзлоо хангаад олгогддог зээл бол ховор юм. Жишээ нь, 2016 онд Монгол Улс нь Олон улсын валютын сангийн өргөжсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд тэр санхүүжилт дандаа нөхцөлтэй байсан. Танай улс “халамжаа тана, төсвөө хумих хэрэгтэй, төсвийн алдагдлаа багасгах хэрэгтэй, саарал жагсаалтаас гар” гээд хугацаатай нөхцөл заагаад Монгол Улс хөтөлбөрт хамрагдахын тулд саарал жагсаалтаас гарах гэж их ажилласан. Дотоодын түвшинд ярихад Хөгжлийн банкны өмнө болоод цаашид олгогдох зээлүүд ч гэсэн ийм байна. Учир нь, ТУЗ нь өөрөө сард нэг удаа хуралддаг. Заримдаа 2-3 сарын хугацаанд хуралдахаар энэ хугацаанд нь гадна талдаа ОУ-аас авсан бондын эх үүсвэрийн мөнгөний хүү, шимтгэлийг өдөр тутам төлж байгаа. Тийм учраас ТУЗ-ийн шаардлагыг хангасны дараа зээл олгоно гээд удаад байх юм бол Хөгжлийн банк өөрөө алдагдалд орох учраас нөхцөл шалгууруудаа оруулж ирж байгаа. Яагаад гэхээр нөхцөл шалгуур өдөр тутамд өөрчлөгдөж байдаг. Шаардлага хангуулаад яв гэхээс биш шаардлага хангасны дараа дахиад аваад ир гэх юм бол дахиад 1 сар хүлээх болно. Эсрэгээрээ Хөгжлийн банк өөрөө алдагдалд орно. Тийм учраас нөхцөл заадаг зээл өдөр тутамд байдаг. Иргэдийн хувьд 8 хувийн зээл авах гэхээр тэр зээлээ хаачаад ир, энэ хугацаа хэтэрсэн зээлээ хэвийн болгоод ир гэдэгтэй адилхан. Зээл гэх бизнес байгаа цагт байдаг л зүйл. Манай үйлчлүүлэгчийн хувьд “Н” ХХК дээр нөхцөл болзол хангасан тохиолдолд зээлийг олгохыг дэмжих санал өгсөн болохоос биш хангагдаагүй бол олгож болно гэдэг зөвшөөрлийг өгөөгүй байдаг.

Мөн манай үйлчлүүлэгчийг ТУЗ-ийн дарга болон нарийн бичгийн даргын хурал зохион байгуулалттай холбоотой чиг үүрэгтэй холбоотой буруутгасан. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан засаглалын сургалтад сууж гэрчилгээ авдаг үндсэн орон тооны ажилтан. Энэ хүн хурлын хэвийн үйл ажиллагааг явуулахтай холбоотой бэлтгэл үйл ажиллагааг хийдэг, зарим чиг үүргээрээ шүүхийн нарийн бичигтэй төстэй гэхдээ илүү өргөн хүрээнд ажилладаг. Эрх бүхий албан тушаалтай, бүрэн эрхтэй хүн байдаг. Хурал хуралдуулахтай холбоотой ажлуудыг аваачаад манай ТУЗ-н хараат бус гишүүнийг зөрчсөн гээд буруутгаад байдаг. ТУЗ-ийн гишүүд хуралдаа суугаад хэлэлцэх асуудалдаа анхаарах болохоос биш хурал хэзээ, хаана болох уу, ямар журмаар, ямар хэлбэрээр явагдах уу гэдэг дээр санаа зовох ёстой хүмүүс биш.

Буруутгаж байгаа зээлүүдийн тухайд “Н” ХХК дээр Д.Б нь мэдүүлэхдээ “би дэмжсэн” гэдэг. Тэр “Мм”, Э болон “Бэ” ХХК-иуд дээр гадаадад явж байхад нь хурал нь болсон байдаг. Танилцав гэсэн тэмдэглэгээ өгсөн. Яагаад танилцав гэж бичсэн гэхээр ТУЗ-н гишүүд шийдвэр гаргахаас гадна танилцдаг зүйл олон байдаг. Мэдээлэлтэй байх шаардлага гардаг. Жишээ нь, ийм үйл ажиллагаа болсон, ийм дарга томилогдлоо, ийм дүрэм журам батлагдлаа гэх зүйл дээр “танилцав” гэж гарын үсэг зурдаг юм байна. Түүн шигээ батлагдсан зээл дээр “танилцав” гээд хоёр хоногийн дараа гарын үсэг зурсан байдаг. Иймд зөвхөн “Н” ХХК дээр дэмжсэн. Нөгөө зээлүүд дээр бол дээрх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн дээр нь Д.Б-ыг “Н” ХХК-тай холбоотой ЗГ-н шийдвэрийг албажаагүй байхад гээд буруутгадаг. Жишээ нь, хориотой хүнийг суллах шийдвэр гарсан бол тэр дор нь шийдвэрийг биелүүлэх болохоос биш шийдвэрээ бичгээр гаргаад өг гээд хориод байдаггүйтэй адилхан шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог. Үүнтэй адилхан ЗГ шийдвэрээ гаргасан байхад албажаад ирэхээр нь би ажлаа хийнэ гэдэг зүйл байхгүй. Ийм зүйл дээр прокуророос буруутгасан. Үүнийг нь анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

Ер нь ТУЗ бодлогын шийдвэр гаргадаг байгууллага. Санхүүжилт олгох, зээл олгох гэх Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь өдөр тутмын үйл ажиллагаа юм. Компанийн тухай хуулиар өдөр тутмын үйл ажиллагаа гүйцэтгэх удирдлагад байхаар заасан. Өдөр тутмын ажлыг ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурал хийж чадахгүй. Цаг хугацаа, орон зай, техникийн хувьд тийм боломж байхгүй, мөн компанийн засаглалын зохистой сайн жишгийн хувьд ч өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохыг хориглодог зарчимтай байдаг гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгосон байдаг. Улмаар тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “...шүүгдэгч Ж.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргүүдийг тус тус тусгаарлан хүчингүй болгож, прокурорт буцаасугай.”, гэж тодорхой заасан боловч миний үйлчлүүлэгч Д.Б, бусад ТУЗ-ийн гишүүдийг цагаатгасныг хүчингүй болгож хэрхэх нь ойлгомжгүй мөн зарим шүүгдэгч нарыг гэм буруутай тооцсон болон ялыг хүчингүй болгосны дараа хэрхэх нь тогтоох хэсэгт огт дурдагдаагүй байна. Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална.” 22.3-т “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна.” Улсын дээд шүүхийн 2006 оноос хойш гаргасан зөвлөмж, тогтоолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...тухайн хэрэг, маргааны талаар шүүх ямар шийдэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлийн хамт тусгадаг ба энэхүү шийдлийн дагуу хэн, хэнд ашигтайгаар, ямар үйлдэл хийх ёстойг тодорхой, салаа утгагүй, ойлгомжтой тусгасан байвал зохино...” гэсэн байна. Улсын дээд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйл /Хяналтын шатны шүүхийн шийдвэр/-ийн 3-т “Хяналтын шатны шүүхийн тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, гомдол, эсэргүүцэл болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.” гэж заасны дагуу хэрвээ магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тохиолдолд цагаатгасныг хүчингүй болгосон Д.Б, бусад шүүгдэгч нарыг гэм буруутай тооцсон болон ялыг хүчингүй болгосон хүмүүсийн талаар давж заалдах шатны шүүх ямар шийдэл гаргаад байгаа нь ойлгомжгүй үлдэнэ.

Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийн 25-ын А-д “...нарт холбогдох эсэргүүцлийг хүлээн авч” гэсэн байна. Прокурорууд эсэргүүцэлдээ: шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэх агуулгыг дурдсан ба прокуроруудын үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл /Давж заалдах шатны шүүхийн шийдвэр/-ийн 1 З-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;” гэж байсан заалтыг 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна. давж заалдах шатны шүүх олон оролцогчтой хэргийн тухайд прокурорын эсэргүүцлийг ямар хэмжээнд хүлээн авч байгаа талаар нэг бүрчлэн дурдаагүй нь шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй болох хууль зүйн үр дагаварт хүргэж байна.

Давж заалдах шатны шүүх дээрх хүчингүй болгосон хуулийн үйлчлэлийг сэргээн хэрэглэж байгаа хуулийн үндэслэлийг тодорхой дурдаагүй нь хууль дээдлэх зарчимд ноцтой харшилсан үйлдэл юм. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 22.1-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн гэм бурууг шүүж байгаа атлаа хууль тогтоогчийн хуулийн үзэл баримтлалаас эсрэг хүчин болсон хуулийг өөр зохицуулалтаар сэргээн хэрэглээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн хэрэглэж буй хуульд асуудал байгаа бол боловсронгуй болгох арга зам нь Шүүхийн тухай хуульд тодорхой туссан байхад хуулийг хүчингүй болгож байгаа хуулийн үзэл баримтлалаас тэс өөрөөр хэрэгжүүлээд хүчингүй болгосон хуулийн зохицуулалтыг сэргээгээд байвал шинээр хууль батлах, улмаар хууль дээдлэх зарчмын үндэс алдагдана. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд  холбогдох хэсгийг хэвээр үлдээн, үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд "...анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлтийг ойлгомжтой, хангалттай үндэслэлээр хийх ёстой атал огт хийгээгүй...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх 10 үндэслэлийг тодорхой заасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх тус хуулийн 39.8 дугаар зүйлд заасан 10 үндэслэлийн аль үндэслэлээр анхан шатын шүүхийн шийдвэрийн хүчингүй болгосон талаараа тодорхой дурдаагүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1081-ээс 1083 дүгээр талд Ц.У-т холбогдох хэргийг хэрхэн ямар үйл баримт, нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн талаар тодорхой дурдсан байх бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Анхан шатны шүүх нь шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ өөрийн дотоод итгэл үнэмшлийн үндсэн дээр үйл баримтыг дүгнэж, эрүүгийн хуулийг хэрэглэж, зохих хууль зүйн дүгнэлт хийн хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг шийдвэрээ хэрхэн бичих талаар оролцох эрх хэмжээ байхгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг “шийдвэрээ ойлгомжтой бичээгүй” гэх үндэслэл зааж хэргийг анхан шатны шүүхэд буцааж буй нь шүүхийн эрх хэмжээнээс хальсан байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг ойлгох эсэх асуудал нь шүүхийн дотоод асуудал бөгөөд давж заалдах шатны шүүх нь хэргийг гомдол, эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах эрхтэйн хувьд гэм буруугийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Давж заалдах шатны шүүх нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Ш-ыг цагаатгасныг хэвээр үлдээн, цагаатгасан этгээдийн үйлдэл холбогдолд өөрсдөө дүгнэлт хийсэн атлаа, нэг хэргийн бусад оролцогч нарын үйлдэлд дүгнэлт өгөхдөө “нөхөн дүгнэлт хийх боломжгүй” гэх зэргээр зөрүүтэй шийдвэр гаргасан нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх нь зээлдэгч “Ня” ХХК-тай холбоотой асуудлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эцэслэн шийдвэрлэгдэж, зээл бүрэн төлөгдсөн гэх дүгнэлт хийснээс биш, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж огт дүгнээгүй. Тухайлбал, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 182/ШШ2020/01508 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1889 дугаартай магадлалаар “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-иас 24,604,103,971 төгрөгийг, “Ня” ХХК-иас 61,182,991,441 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж “Ня” ХХК нь зээлийн төлбөрт нийт 85,787,095,412 төгрөгийг төлж барагдуулж зээл бүрэн төлөгдсөн байдаг бөгөөд дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн шийдвэр, магадлал, тус шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр албадан биелүүлэх ажиллагааны талаар анхан шатны шүүх дүгнэсэн байх бөгөөд энэхүү зээл төлөгдсөн үйл ажиллагааг гэмт хэргийн хохирол төлөлт гэж шүүх дүгнээгүй.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлттэй давж заалдах шатны шүүх санал нийлэхгүй байж болох боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгыг буруугаар мушгиж тайлбарласанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Анхан шатны шүүх нь Ц.У-т холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалтай талаар дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад хохирол нөхөн төлөгдсөн тул хэрэгсэхгүй болгосон мэтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх илт үндэслэлгүй гуйвуулж тайлбарласан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Ц.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч хуулийн этгээд “Ин” ХХК, болон шүүгдэгч Б.Б нарын өмгөөлөгч Г.Лхагвасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 4,344,330,000 төгрөгийг “Ин” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолгүй ба “Ин” ХХК нь тус мөнгөн хөрөнгийг хүлээн авч төсөлдөө зарцуулсан учир төслийн ажил амжилттай болох эсэхээс үл хамааран уг хохирлыг барагдуулахаа илэрхийлж байгаа юм. Харин хор уршигт тооцож 3,588,178,284 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөгжлийн банк нь гадаад эх үүсвэрээс тодорхой хугацаатай, хүүтэйгээр валют зээлэн авч түүнийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын өмнө хүлээж нөгөө талаар тухайн мөнгөн хөрөнгөөр Монгол Улсын импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэн ажилладаг тухай хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгожээ.

Өөрөөр хэлбэл тус хэргийн явцад хохирогч Хөгжлийн банк нь “Ин” ХХК-д олгосон зээл нь гэмт хэргийн шинжтэй байсан учир түүнд олгосон мөнгийг өөр этгээдэд зээл хэлбэрээр олгож, түүний хүүгээс ашиг олж, гадаад эх үүсвэрийн зардлыг төлөх, үйл ажиллагааны зардлаа төлөх, эрсдэлийн зардлаа төлөх, ашиг олох зэргийг харгалзан дотооддоо мөрддөг хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл гэх баримтад үндэслэн 3,588,178,284 төгрөгийн хүү буюу олох байсан орлогыг нэхэмжилсэн. Гэвч нэхэмжилж буй хүүгийн тооцоолол, гарцаагүй олох байсан орлого мөн эсэх, гадаад зээлийн хүүгээр олох байсан орлогыг тооцож буй эсэх нь тодорхойгүй, үндэслэл бүхий баримтгүй атал шүүхээс түүнийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ талаар хууль болон нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт байхгүй. Шүүх иргэний нэхэмжлэлээс хор уршигт тооцож буй мөнгөн хөрөнгийг гаргуулах эсэхийг шийдвэрлэхдээ дараах асуудлуудыг дүгнэх нь зүйтэй байсан.

Хэрэгт дээр дурдагдаж буй эргэлзээг тайлах нэг ч нотлох баримтгүй ба бодит байдалд Хөгжлийн банкны жил бүрийн санхүүгийн тайлангаар эргэлтийн мөнгөн хөрөнгө 800 тэрбум орчим төгрөг дансандаа сул байгаа нь бусад “Ин” ХХК мэтийн жижиг төслийг хэдэн арваар нь санхүүжүүлэх боломжтой байсныг, зээлийн шаардлага хангасан боловч санхүүжүүлээгүй төсөл гэх баримт хэрэгт авагдаагүй, харин ч маш олон төслүүд ирж байсан боловч шаардлагаа хангасан төсөл байгаагүй гэх баримт хэрэгт, тайлбар хурлын тэмдэглэлд тусгасан байдаг. Анхан шатны шүүх хор уршиг буюу хүүгийн олох байсан орлогыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болсон гол баримт нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан Хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл гэх жишиг хүү тогтоосон акт ажээ. Энэ бол банкны дотооддоо мөрддөг жишиг хүү тогтоосон баримт байна. Шүүгдэгч Б.Б нарын үйлдэлтэй холбоотой хэрэгт учирсан хохирлыг “Ин” ХХК-иас гаргуулахаар заасан атлаа Б.Б нь хохирол төлбөргүй тухай тусгагдаагүй, Б.Б-ын хөрөнгө, дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй байна. Иймд “Ин” ХХК-иас хор уршигт тооцож 3,588,178,284 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, мөн Б.Б-ын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг сэргээх тухай өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг хийгээгүй эс үйлдэхүй байдаг билээ. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицид заасан "Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн “Урвуулан ашиглахгэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчлан аутентик тайлбар хийснийг дурдах нь зүйтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд “Пи” ХХК-д давуу байдал олгох ямар ашиг сонирхол үүссэн бэ гэдгийг хэрхэн тогтоосон вэ? гэх асуудал яригдах ёстой. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд “Пи” ХХК-д давуу байдал олгосон гэх субъектив шинж хэрхэн үүсэв, эдгээр албан тушаалтнуудад ийм үйлдэл гаргахад Г.Ц захирал ямар үйлдлээр хэрхэн зориуд хүргэж хатгасан вэ гэх асуудал хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоов. Энэ гэмт хэргийн бүтээцийг тодорхойлж үзэхэд үйлдэл болон санаа зорилго нэгдэж байж хэрэгжих байдлаар диспозици шинжийг тодорхойлсон байгааг анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хуульд санаатай гэм бурууг хууль зүйн хувьд Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байх шинжээр тодорхойлсон. Өөрөөр хэлбэл гэмт санаа буюу санаатай гэдгийг субъектийн оюун санааны мэдэх болон хүсэх элементийн нэгдэл юм. Гэтэл миний үйлчлүүлэгчийг албан тушаалаа урвуулан ашиглах үйлдэлд зориуд хүргэсэн хамтран оролцооны шинжийн хувьд “Хатгасан гэх томьёоллоор тодорхойлсон байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс Г.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг бөгөөд энэ нь хэргийн гэм буруугийн түвшинд бус хугацааны асуудлаас хамаарч хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний зөрүүг бий болгож байна. Өөрөөр хэлбэл магадлалын үндэслэл хэсэгт энэ талаар ямар ч няцаах хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр тогтоол хүчингүй болгож байгаа нь эрүүгийн процесс хууль хэрэглээний үндсэн шаардлагуудыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс Г.Ц нь нийтийн албан тушаалтнууд болох Хөгжлийн банкны ЗУХ-ны дарга гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөрийн эзэмшлийн “Пи” ХХК-д давуу байдал бий болгон ХӨГЖЛИЙН БАНК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон, 15,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ын мэдүүлэг, гэрч Д.Э, Б.У нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн дүгнэлт, “Пи” ХХК-ийн зээлийн хувийн хэрэг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж хэрэгт хавсаргасан баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хэмээн хэргийн талаар дүгнэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх үндсэн шаардлагыг зөрчсөн.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Б.Д-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж хэрэгт хавсаргасан баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон гэх боловч ямар баримтыг хэргийн нотолгооны гол үндэслэл болгосон нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршгийг талаар дүгнэхдээ Хөгжлийн банкнаас авсан үндсэн зээлийг гэмт хэргийн хохиролд тооцож, тухайн зээлийн суурь хүүг гэмт хэргийн хор уршигт тооцож шийдвэрлэсэн нь эрүүгийн шүүн таслах ажиллагаанд гэмт хэргийн хохирлыг тооцох талаарх хуулиар тогтоосон хэм хэмжээнд нийцэхгүй хууль бус жишгийг бий болгоод байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоох бус огт болоогүй үйл баримтыг ямар ч баримтгүйгээр тулгах байдлаар, материаллаг болон процессын хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэсэн, хууль хэрэглээний үндсэн стандартуудыг зөрчиж тогтоол, магадлал гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдлыг хүлээн авч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын Г.Ц-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Болдбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байна.  Гэмт хэргийн субъектив талын бүрэлдэхүүнгүй буюу шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс хуулийн үндэслэлтэй зөв дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх буруу дүгнэсний улмаас хууль хэрэглээний зөрүү гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг нь хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн хувьд санаатай үйлдэгдсэн байхыг шаарддаг онцлогтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатай гэмт хэрэг гэдэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэж тодорхойлсон. Уг гэмт хэргийн хувьд буруутай этгээд эрх хэмжээнээсээ илт давсан үйлдэл хийж, эсхүл хийхгүй байгаагаа ухамсарлаж ойлгож, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулж болохыг урьдаас мэдэж, эрх мэдлээ хэтрүүдэх, болон хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахыг хүссэн байдлаар илэрдэг. Гэмт хэргийн сэдэлт бол субъектыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч, ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ байдаг бол гэмт хэргийн зорилго нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгоход чиглэсэн байдаг.

Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Б.М-ын хувьд буруутгагдсан үйлдэл шууд субъектив санаатай болох нь хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж болох гэмт хэргийн санаа сэдэл, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр бүрэн үгүйсгэгдэж байна. ТУЗ-ийн гишүүдээр шийдвэр гаргуулахаас гадна мэдээллийн шинжтэй танилцах баримтууд, тухайлбал дүрэм, журам, томилгоо зэрэг мэдээлэлтэй байлгах зорилготой танилцуулгыг хэлэлцэх асуудалд оруулах нь ердийн үйл явдал юм. Үүнийг зээл батлахад оролцсон, эсхүл гишүүдийн ирц бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаагаар илэрдэг бөгөөд энэ хэргийн тухайд гэнэт санаа илэрдэггүй, харин санаатай гэмт үйлдэл хүний оюун санаанд эхэлж урьдчилан төлөвлөгдөж улмаар зориуд хор уршигт хүргэх идэвхтэй үйлдлээр илэрдэг онцлогтой. Гэтэл Хөгжлийн банкны ТУЗ-өөр хэлэлцэх асуудлуудыг хурал болохын өмнөхөн мэдсэн Б.М-ын хувьд гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл урьдаас үүссэн байх боломж угаас байхгүй. Санаатай гэмт хэргийн тухайд сэдэлтийн хувьд шунахай болон хувийн бусад сэдэлтийг тогтоох ёстой, гэмт хэргийн санаа сэдэлтийн тодорхойлж улмаар албан тушаалаа урвуулсан үйлдэл, эс үйлдэхүй түүний үр дагавар буюу хууль бус давуу байдал түүний улмаас учирсан хохирол шууд шалтгаант холбоотой байхыг тогтоосон байх шаардлагатай.

Санаатай гэмт хэргийн тухайд урьдчилан төлөвлөж, хүсэж, зориуд санаатайгаар үйлдэл, эс үйлдэл гаргаж. улмаар хор уршиг учруулсан байдлаараа буюу субьектив талын шинжээрээ Хайнга хандах гэмт хэргээс ялгардаг онцлогтой. Ямар ч эрүүл ухаантай хүн тодорхой шалтгаангүйгээр бусдад тусалж давуу байдал үүсгэж өөртөө хохиролтой буюу эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл гаргахгүй гэдэг нь ойлгомжтой логик юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь бусад төрлийн болгоомжгүй гэмт хэргээс болон хуулийн бусад хариуцлагын төрлөөс ялгаж зүйлчлэх гол шалгуур болдог. Нийтийн албан тушаалтын дангаар болон хамтын шинжтэй ямар ч шийдвэр, үйл ажиллагаа зайлшгүй хэрэгжиж бусдад эрх, үүрэг, хариуцлага үүсгэж, хэрэв зөрчигдвөл албадлагаар хамгаалагдаж байдаг. Энэ ч утгаараа уриа лоозон, зөвлөмжийн шинжтэй буюу зайлшгүй хэрэгжих шинжгүй шийдвэрээс бусад бүх шийдвэр тухайн шийдвэрийн нөлөөлөлд өртөж буй этгээдэд давуу сул тал үүсгэж байх нь зайлшгүй үзэгдэл юм. Тухайн албан тушаалтанд өөрт хамааралгүй атлаа гуравдагч талд давуу тал үүсгэсэн шийдвэр болгоныг (магадгүй хэм хэмжээ зөрчсөн эсхүл үгүй байж болио) албан тушаалаа урвуулан ашигласан гэж хавтгайруулан хэрэглэх үндэслэлгүй юм. Эндээс дүгнэхэд гэмт хэрэг мөн биш эсхүл хайнга хандсан, хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээх зөрчил, эд хөрөнгийн хариуцлага, гэм хор, гэрээний үүргийн зөрчил эсхүл Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх үйлдэл үү гэдэг нь субьектив талын шинжийг бүрэн тодорхойлсноос шууд хамаарна.

Тухайлбал, шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч нарт давуу сул тал үүсгэх хууль зүйн үр дагавартай бөгөөд давж заалдах, хяналтын шатны шүүхэд өөрчлөгдөх боломжтой юм. Энэ тохиолдолд шүүгч шууд санаатай байдлаар тухай шийдвэр (шийдвэр нь хилсээр яллах, ял завшуулах зэргээр хохирогч, холбогдогч талын аль нэг талд давуу байдал үүсгэж болно)-ийг гаргаагүй л бол түүний ажлын хариуцлагын алдааг гэмт хэрэг мөн биш шалгах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хариуцлагын асуудал эсхүл хуульд заасан эрүү, иргэн, захиргаа, сахилгын зөрчил бүрийг гэмт хэрэг гэж хавтгайруулж дүгнэх үндэслэлгүй юм. Түүнчлэн, гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд санаа сэдэлтээрээ буюу хүсэл зориг сэтгэл зүйн нэгдэл үүсгэж гэмт хэрэг үйлдсэн тухай нотлох баримт байдаггүй болно. Б.М нь зээлдэгч нартай хаана, хэзээ, ямар байдлаар уулзаж гэмт хэрэг үйлдэгдсэн баримт байгаа эсэхийг дүгнэж үзсэнгүй. Зээлдэгч болон ТУЗ-ийн гишүүд нь хэн хэнийгээ мэдэхгүй, шууд харилцаанд ороогүй байж зөн совингоороо нэгэндээ туслаад давуу байдал үүсгээд явахгүй нь ойлгомжтой юм. Иймд Б.М-ын нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн гэх гэм буруу нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгосон байдаг. Улмаар тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт  “...шүүгдэгч Ж.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргүүдийг тус тус тусгаарлан хүчингүй болгож, прокурорт буцаасугай.”, гэж тодорхой заасан боловч миний үйлчлүүлэгч Б.М, бусад хүмүүсийг цагаатгасныг хүчингүй болгож хэрхэх нь ойлгомжгүй мөн зарим шүүгдэгч нарыг гэм буруутай тооцсон болон ялыг хүчингүй болгосны дараа хэрхэх нь тогтоох хэсэгт огт дурдагдаагүй байна. Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална.” 22.3-т “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна.” Улсын дээд шүүхийн 2006 оноос хойш гаргасан зөвлөмж, тогтоолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...тухайн хэрэг, маргааны талаар шүүх ямар шийдэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлийн хамт тусгадаг ба энэхүү шийдлийн дагуу хэн, хэнд ашигтайгаар, ямар үйлдэл хийх ёстойг тодорхой, салаа утгагүй, ойлгомжтой тусгасан байвал зохино...” гэж байсан одоо ч байгаа байх. Улсын дээд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйл Хяналтын шатны шүүхийн шийдвэр/-ийн 3-т “Хяналтын шатны шүүхийн тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, гомдол, эсэргүүцэл болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.” гэж заасны дагуу хэрвээ магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тохиолдолд цагаатгасныг хүчингүй болгосон Б.М, бусад хүмүүс, мөн зарим шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон болон ялыг хүчингүй болгосон хүмүүсийн талаар давж заалдах шатны шүүх ямар шийдэл гаргаад байгаа нь ойлгомжгүй үлдэнэ.

Давж заалдах шатны шүүх магадлалын  тогтоох хэсгийн 25-ын А-д “...нарт холбогдох эсэргүүцлийг хүлээн авч” гэсэн байна. Прокурорууд эсэргүүцэлдээ: шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэх агуулгыг дурдсан ба прокуроруудын үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл /давж заалдах шатны шүүхийн шийдвэр/-ийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах; гэж байсан заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна. Давж заалдах шатны шүүх дээрх хүчингүй болгосон хуулийн үйлчлэлийг сэргээн хэрэглэж байгаа хуулийн үндэслэлийг тодорхой дурдаагүй нь хууль дээдлэх зарчимд ноцтой харшилсан үйлдэл боллоо. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 22.1-д /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ гэмт хэргийн гэм бурууг шүүж байгаа атлаа хууль тогтоогчийн хуулийн үзэл баримтлалаас эсрэг хүчин болсон хуулийг өөр зохицуулалтаар сэргээн хэрэглээд байгааг юу гэж ойлгох вэ. Шүүхийн хэрэглэж байгаа хуульд асуудал байгаа бол боловсронгуй болгох арга зам нь Шүүхийн тухай хуульд тодорхой туссан байхад хуулийг хүчингүй болгож байгаа хуулийн үзэл баримтлалаас тэс өөрөөр хэрэгжүүлээд хүчингүй болгосон хуулийн зохицуулалтыг сэргээгээд байвал шинээр хууль батлах ямар хэрэг байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно”, 1.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 1.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, 1.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Т.П нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдээгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүх хуралдаанаа улсын яллагч нарын зүгээс түүнийг буруутгасан ямар ч баримт шинжлэн судлаагүй. Хоёр шатны шүүхээс Т.П-г буруутгасан ямар нэгэн нотлох баримтад дүгнэлт хийгээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолоос тодорхой харагдана. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд болон нотлох баримт, мөн Т.П-г цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний зөрүүг бий болгож байгаагаас гадна гэмт хэргийн инж, хэрэгт хамтран оролцох хэлбэр зэрэгт огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Яллах дүгнэлтэд ямар баримтаар Т.П-г буруутгаж байгаа нь тодорхой бус, дүгнэлтдээ энэ талаар тусгаж өгөөгүйгээс гадна тэрээр гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго, байхгүй, тухайн гэмт хэргийн субъект биш болохыг тодорхой харуулсан. Т.П-г гэмт хэрэг үйлдсэн гэх сэдэлт, санаа зорилгыг тогтоохгүйгээр орхигдуулсан. Харин зээл авсан нь буруу, зээл авах ёсгүй байсан гэх агуулга бүхий нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан хэдий ч яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан баримтуудаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Улсын яллагч Т.П-г буруутгасан баримтууд нь “Мо” ХХК, “Бэ” ХХК-иудад Хөгжлийн банк зээлийн санхүүжилт олгосон нь буруу, олгох ёсгүй байсан гэх ерөнхий агуулгатай байна. Энэ нь прокурор, мөрдөг нар гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаж нотлох ажиллагаа хэт ерөнхий, мэргэжлийн бус байдлаар хандсан гэж үзэхэд хүргэж байна.

Т.П-г буруутгасан үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахтай холбоотой гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Тус зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан. Т.П нь Хөгжлийн банкнаас олгосон 3 санхүүжилтэд өөрийн ажил, үүргийн хуваарийн дагуу хууль зүйн дүгнэлт гаргахад оролцсоны төлөө яллагдагчаар татагдаж байна. Тэрээр нийтийн албан тушаалтан биш гэдэг нь илэрхий ойлгомжтой байхад түүнийг буруутгахын тулд нийтийн албан тушаалтан болгож яллах дүгнэлт үйлдсэн. Мөн ямар албаны бүрэн эрх, албаны  үүрэг, албан тушаалын байдлыг хэрхэн урвуулан ашигласан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Харин ч хуул зүйн дүгнэлт гаргаж, албаны чиг үүргээ шударгаар хэрэгжүүлсэн байна.

Т.П нь өөрийн ажлын байрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний төлөө яллагдаж байна. Түүний гаргасан хууль зүйн дүгнэлт нь шийдвэр биш бөгөөд шийдвэр гаргаж буй албан тушаалтнуудад зөвлөж буй баримт бичиг юм. Хууль зүйн дүгнэлтийг шийдвэр гаргагчид заавал үндэслэх, заавал шийдвэр мэтээр мөрдөх хууль зүйн үндэслэл, үүрэг байхгүй. Давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарахаас гадна 1.4-т тус тус зааснаар “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” байна. Учир нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр нийтийн албан тушаалтан зэрэг хууль хэрэглээний энгийн зарчмууд, ойлголтуудын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хүний эрхийг хохироосон шийдвэр гаргаж байгааг анхаарч үзнэ үү. Иймд давж заалдах шүүхийн магадлалын Т.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч П.Баасанжав хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т “...Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, 39.9-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “...давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл"- ийг шийдвэрт тус тус бичихээр хуульчилжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзвэл Ц.Б-ий холбогдсон хэрэг, гэмт хэргийн үйлдэлд бодит байдлаас зөрүүтэй хуулийн зохицуулалтаас өөр агуулгатайгаар дүгнэлт хийсэн. Тодруулбал, хууль зүйн дүгнэлт бус харин шүүгчийн хувийн бодол, таамаглалд үндэслэсэн дүгнэлтийг хийжээ. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэлийг үгүйсгэж дараах дүгнэлтийг хийжээ. Шүүгдэгч Ц.Б, Т.П, С.Б, Т.М, О.Б нар хамтран оролцсон гэх тухайн гэмт үйлдэл бүрийг холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан бүхий л үйл баримтад тулгуурлах замаар тус бүрд нь ялгаа заагтай бөгөөд хангалттай үндэслэлээр үгүйсгэж няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийгээгүй байна. Нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй атлаа зөвхөн хууль зүйн нэр томьёог тодотгож бичих нь үндэслэл биш болно. Шүүгдэгч нарын хувьд Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжид зааснаар хүлээсэн үүргээ зөрчсөн үйл баримтыг үгүйсгэж няцаагаагүй. Сэтгэл зүйн хувьд нэгдсэн гэх нөхцөл байдалгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний практик, тогтсон жишигт огт нийцээгүй.

Гэм буруу гэдэг нь тухайн этгээд өөрийн үйлдэл ба түүний улмаас учрах аливаа үр дагаварт хандсан сэтгэхүйн харилцаа бөгөөд оюун санааны ба хүсэл зоригийнх нь шинжээр тодорхойлогддог болох нь хууль хэрэглээ, нийтэд тогтсон ойлголт байдаг. “Гэм буруугийн ухамсар байхгүй бол гэм буруутай гэж үзэхгүй” байх хууль зүйн тогтсон ойлголт, зарчмын дагуу “ухамсар, сэтгэхүй хэвийн, хэрэг хариуцах чадвартай байх” нь гэм буруугийн гол утга агуулга ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасан үндэслэл, журмын дагуу “тохиолдол буюу золгүй явдал'’-ыг гэм буруугүйгээр хор уршиг учруулах гэж үздэг. Тухайн хүний "сэтгэхүй, ухамсар”-ын хөгжил бүрэн тохиолдолд “ухамсарласан байдал”-ын хамгийн энгийн шалгуур бол хууль бус үйлдлийг бодит нөхцөлд мэдэж байх, мэдсэн байхыг ойлгоно. Тодруулбал, хэн нэг этгээд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн байх нь ухамсарт үйлдэлтэй хамааралтай болох нь энгийн логик бөгөөд үйлдэл ба үр дагаврыг ухамсарласан байдал, тэдгээрийн шалтгаант холбоо буюу объектив хамаарлыг нотолж буй баримтын хүрээ, хязгаарын хүрээнд дүгнэгдэх ёстой асуудал болно. Холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын хүрээг тодорхойлсон баримтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хийх ёстой үйлдэл, үүргээ биелүүлээгүй байгаа тодорхой факт, тохиолдлуудыг “хангалттай нотолгоо заах”-гүйгээр чиг үүрэгтээ хандсан гэж хийсвэрлэх нь үндэслэлгүй болно.

Удирдах албан тушаалтны хууль бус чиглэл, заавар, нөлөөллийн дагуу хийх ёстой үүргээ зөрчсөн байх нь гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх үндэслэл, журамд хамаарахаас бусад аливаа тохиолдолд зайлшгүй дүгнэгдэх ёстой хууль зүйн фактад хамаарах ба хууль зөрчсөн үйлдлийг заавал бүлэглэж бус харин дангаараа үйлдсэн байж болохыг үгүйсгэх боломжгүй. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т зааснаар “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-ыг нийтийн албан тушаалтанд хамааруулсан боловч тус нийтийн албан тушаалтанд хамаарахгүй бусад этгээдийн үйлдсэн тухайн төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар огт зохицуулаагүй орхигдуулсан бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд болон хамаарах бусад зүйл хэсэгт тодорхой зохицуулсныг шалгаж дүгнээгүйг анхаарах нь зүйтэй. Ц.Б-ийг буруутгаж байгаа үйлдэл, хэргийн дараах нотлох баримт, үйл баримтуудад үндэслэн анхан шатны шүүх хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийн шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр юм.

Харин давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдсон дараах нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудын бүрэн авч хэлэлцээгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй, хуульд үндэслээгүй, шүүгч өөрийн үзэл бодолд тулгуурласан үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Хөгжлийн банкинд Ц.Б-ий хашиж байсан байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтний албан тушаал нь “Нийтийн албан тушаал”-ын ангилалд хамаарахгүй байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэж заасан ба энэ гэмт хэргийн шинжийг хангах нэг нөхцөл нь Нийтийн албан тушаалтанд өөртөө давуу байдал олж авсан этгээдийн хооронд харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэл үүссэн байдал хамаарна. Гэтэл Ц.Б нь зээл авсан “Пи” ХХК, “К” ХХК, “Ин” ХХК, “Мо” ХХК-тай, мөн Зээлийн удирдлагын хорооны гишүүд, ТУЗ-ийн гишүүдтэй харилцан сонирхол бүхий эрх ашиг, харилцаа үүссэн асуудал мөрдөн байцаалтаар нотлогдоогүй. Иймд “Гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж” гэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хууль, журмаар олгогдсон эрх, үүргийн дагуу зээл судлах явцдаа эргэлзээтэй чанаргүй зээлийн асуудлыг харилцагчаар шийдвэрлүүлсэн, энэ талаараа үнэн зөв мэдээллийг зээлийн шинжилгээний танилцуулгад бичсэн асуудалд Ц.Б-ийг буруутгах үндэслэл байхгүй нь хууль, журам хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Давж заалдах шатны шүүх энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нотлох баримтаар нотлогдсон үйл баримтад бүрэн дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж энэхүү дүгнэлт нь шүүхийн шийдвэрт нөлөөлж Ц.Б-ий эрх зүйн байдлыг дордуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ц.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасан "... санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэсэн шаардлагыг “хангагдах боломжтой” гэж дүгнээд үүнийгээ “...Зээлийн барьцаанд “Дар” ХХК-ийн өмчлөлийн **** аймгийн ***** сумын 3, 4 дүгээр багийн нутаг дахь барилга байгууламж, газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж болон “Мо” ХХК-ийн ашиглах эрхтэй **** аймгийн **** сумын **** ам нэртэй газарт орших 861 га талбай бүхий ашигт малтмал ашиглалтын **** дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалахаар хүсэлт гаргасан. Уг тусгай зөвшөөрөлд Улааншивэрт, Зүүншандын алтны шороон орд нь хамаардаг бөгөөд “Мо” ХХК нь Зүүншандын ордын нөөцийг 420.0 кг нэмэгдүүлэх, Улааншивэртийн ордод 2.5 тонн хүртэл алтны урьдчилсан нөөцийг тогтоогоод байгаа ба хэрэв Улааншивэрт ордын алтны нөөцийг 2.5 тонноор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулбал тусгай зөвшөөрлийн үнэлгээ нэмэгдэх боломжтой. Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас барьцаа хөрөнгийн үнэлгээг эцэслэнэ ...” гэж тайлбарлан “Мо” ХХК-ийн **** аймгийн **** сумын Зүүншандын алтны ордыг ил аргаар ашиглах төсөлд зээл олгох саналыг Зээлийн удирдлагын хороонд гаргасан байна.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А-47 дугаар тушаалаар баталсан Зээлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлд заасан “Зээл, санхүүжилтийн хүсэлт хүлээн авах”, 6 дугаар зүйлд заасан “Анхан шатны нийцлийг тодорхойлох” шатанд санхүүжилт хүсэгч “Мо” ХХК-ийн **** аймгийн **** сумын нутагт орших Зүүншандын амны алтны шороон ордыг ил аргаар ашиглахад шаардагдах 15,000,000,000 төгрөгийн төсөл нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан шаардлагыг, мөн Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1, 3-т заасан бусад шаардлагыг тус тус хангаж байсан учраас мөн журмын 3 дугаар бүлэгт заасны дагуу “Зээлийн үндсэн судалгаа шинжилгээ”-нд хамрагдах боломжтой болсон юм.

Улмаар Зээлийн судалгааны баг нь Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хүрээг хамруулан зээлийн үндсэн судалгаа шинжилгээг хуанлийн 90 хоногийн дотор хийх бөгөөд “Мо” ХХК-ийн хувьд мөн журмын 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийн 10.7.10-т заасан “зээлийн түүх, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа (зээл хүсэгч болон түүнтэй холбогдох этгээдийн)”-г судлахад чанаргүй зээлийн мэдээлэл гарч ирсэн. Энэ нөхцөл байдал нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах үндсэн болон нэмэлт шаардлагад хамаарах нөхцөл, шаардлага биш бөгөөд харин санхүүжилт хүсэгч болон түүнтэй холбоотой этгээдэд тавигдах шаардлагад хамаарах нөхцөл, шаардлагатай холбоотой асуудал учраас Зээлийн үйл ажиллагааны журамд тухайн зээлийн үндсэн судалгаа шинжилгээг шууд зогсоож, уг төсөл, хөтөлбөрийг огт санхүүжүүлэхгүй гэсэн агуулгатай зохицуулалт байхгүй юм. Харин дээрх тохиолдолд Хөгжлийн банкны “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан “шаардлагатай бол төсөл хэрэгжүүлэгчээр хангуулах нөхцөлүүдийг бусад нөхцөлөөр оруулах” гэснийг үндэслэн Хөгжлийн банкны “Зээлийн бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” гэсэн зөрчлийг арилгасан тохиолдолд тухайн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр нэмэлт нөхцөл, шаардлага тавьж шийдвэр гаргасан Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.14-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хурлын материалтай нэг бүрчлэн танилцаж асуулт, санал дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргийг хүлээнэ” гэж заасан байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Б нь хурлын материалтай нэг бүрчлэн танилцаж асуулт, санал дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргээ биелүүлсэн. Нөгөөтээгүүр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.14-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хуралд тавих асуулт, гаргах санал дүгнэлтээ бэлтгэж ирэх үүрэгтэй” гэж зааснаас бус тухайн асуулт, санал дүгнэлтээ бичгээр бэлтгэж ирэх үүрэг хүлээлгээгүй байгааг дурдах нь зүйтэй юм. Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.6-д “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэж заасан нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд эрх олгосон заалт болохоос тэдэнд үүрэг болгосон заалт биш юм. Тодруулбал” мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Төлөөлөн удирдах зөвлөлийн тухайн гишүүнд татгалзах тодорхой үндэслэл байгаагүй, байхгүй гэж үзсэн, эсхүл татгалзах тодорхой үндэслэлийг олж харж чадаагүй зэрэг тохиолдолд тухайн гишүүн нь татгалзах шийдвэрийг гаргах боломжгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Б-ийн хувьд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.07.06-ны өдрийн хуралдаанд Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн “Мо” ХХК-ийн **** аймгийн **** сумын нутагт орших Зүүншандын амны алтны шороон ордыг ил аргаар ашиглахад шаардагдах 15,0 тэрбум төгрөгийн төсөлд тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэр гаргах нөхцөл байдал байгаагүй юм. Авлигын гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нийтийн албан тушаалтан нь тийнхүү бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал буй болсон байх буюу ашиг хонжоо олсон байхыг шаардаж байна.

Мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхол (нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхол)-оо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг хэлнэ. Н.Б-ийн хувьд албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийгээгүй, эсхүл хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөрдөгч, прокурор үүнийг нотолж чадаагүй байна. Тодруулбал Н.Б-ийг “Хөгжлийн банкнаас “Мо” ХХК-д зээл олгох зорилгоор буюу хувьцаа эзэмшигч Ш.Бийн ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж буруутгаж байгаа бөгөөд энэ тохиолдолд “Мо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “хамаарал бүхий этгээд", 3.1.6-д заасан “нэгдмэл сонирхолтой этгээд” мөн эсэх, Н.Б-ийн үйлдэлд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” байсан эсэх, Н.Б нь “Мо” ХХК-д давуу байдал олгосны төлөө өөртөө эдийн болон эдийн бус ашиг хонжоо олсон эсэх зэрэг нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын явцад нотлон тогтоосон байх ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн шүүгдэгч Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: ...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Б.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүд болох Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д нар нь Хөгжлийн банкны тухай хууль, банкны дүрэм, Хөгжлийн банкны Зээлийн бодлого, Хөгжлийн банкны Зээлийн үйл ажиллагааны журам, “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”, “Хөгжлийн банкны Зээлийн хорооны журам”, “Зээлийн удирдлагын хорооны ажиллах журам”-ын холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж, дээрх хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй буюу зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хамаарал бүхий этгээд нь бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй, Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ хийгдээгүй, эрсдэлийн дүгнэлтээр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байхад Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх; эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх; төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”; энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх; Хөгжлийн банкны Зээлийн хорооны журмын 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар Зээлийн хорооны гишүүд нь банкны эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, ямар нэгэн нөлөөнд автахгүй хамгийн бодитой, зөв шударга санал өгөх, шийдвэр гаргах талаар заасан. Гэтэл Зээлийн хорооны гишүүдийн хувьд дээрх төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт олгохоор шийдвэрлэхдээ зээлийн хорооны гишүүний хувьд үүргээ биелүүлээгүй, дээрх хуулийн шаардлагуудыг хангаагүй аж ахуйн нэгжүүдэд зээл олгохыг дэмжсэн байна гэж дүгнэсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Компанийн тухай хуулиудад зааснаар “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байх бөгөөд “Зээлийн хорооны гишүүн"-ий эрх мэдэл, бүрэн эрхээ дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьд хэтрүүлсэн, мөн урвуулан ашигласан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ...гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэгт үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ...гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус тодорхойлжээ. Гэмт хэрэгт хамтран оролцох гэж нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдэл юм. Гэм буруугийн хэлбэрийн хувьд дүгнэхдээ: Дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн бөгөөд уг зүйл ангийн хуулийн шаардлага нь “нийтийн албан тушаалтан" гэх этгээд “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байх явдал юм. Эрүүгийн хуулийн тайлбарт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх өсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж хуульчлан тайлбарласан.

Шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д нар нь Зээлийн хорооны гишүүд бөгөөд сэтгэл зүй, ажил үүргийн хувьд нэгдмэл байсан бөгөөд нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан буюу зээл олгохыг дэмжиж, зээл олгогдох нөхцөлийг бүрдүүлж, уг шийдвэрийн улмаас холбогдох хууль, журамд заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, зээл олгогдоно гэдгийг урьдаас мэдэж байсан, уг үр дагаварт хүргэх гэж хүсэж үйлджээ. Иймд шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэлт өгчээ.

Шүүхээс идэвхтэй, идэвхгүй аль зан үйлийг гэмт хэрэг болохыг тодорхойлоогүй. Шүүх Б.Б-ыг гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүний хувьд зээл олгохыг дэмжсэн нь албан тушаалаа урвуулан ашиглах Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл. Гэмт хэргийн ойлголт, шинж гэсэн зүйл заалтын 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй" гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйл “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй” 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж хуульчлагдсан.

Зээлийн удирдлагын хорооны гишүүний хувьд дэмжсэн санал өгсөн гэсэн шүүхийн дүгнэлт нь Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг хуульчилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, түүний тайлбарт нэрлэн заасан гэмт хэргийн ойлголт шинжийг хангаад байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл зээл олгохыг дэмжсэн санал өгснийг идэвхтэй хэлбэр буюу үйлдэл хийсэн гэж буруутгаад байгаа эсэх, эсхүл дэмжиж санал өгөхгүй зээл олгохоос татгалзах ёстой байтал уг бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй идэвхгүй хэлбэр буюу эс үйлдэхүйн аль ойлголтоор буруутгаад байгаа нь ойлгомжгүй байна. Хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагаа нь Хөгжлийн банкны тухай хуульд заасан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж зээл олгох үйл ажиллагаа байдаг. Хуульд заасан үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээ нь зохих дүрэм журамд зааснаар зээлийн хүсэлт хүлээн авсан цаг үеэс эхлэн холбогдох нэгжээр судалгаа хийгдсэнийг хамтын зарчимд тулгуурлан дүгнэлт өгч санал өгөх хэлбэрээр зээлийн хүсэлтийг хүлээн авах хүлээн авахаас татгалзах саналыг олонхын саналд тулгуурлан гаргаж ТУЗ-д танилцуулж зөвшөөрөл авдаг үйл ажиллагаа нь хууль ёсны үйл ажиллагаа.

Хэрэв зээл олгохыг дэмжсэн нь гэмт хэрэг юм бол, яавал уг гэмт хэрэг гарахгүй байсан юм бэ гэсэн асуултад мэдээж зээл олгох ёсгүй байсан хариулт байна. Зээл олгохыг дэмжихгүй, татгалзах санал өгөөгүйн төлөө буруутгажээ гэдэг нь шүүхээс өгсөн хууль зүйн дүгнэлтээс тодорхой харагдана. Нийтийн албан тушаалтны хувьд зээл олгохыг дэмжих ёсгүй байсан, дэмжсэн санал өгөхгүй татгалзах ёстой байсан гэж гэмт хэрэгт буруутгаж байгаа нь зээл олгохоос татгалзах шийдвэр гаргаагүй гэж идэвхгүй зан үйл буюу эс үйлдэхүйг хуульд заасан гэмт хэрэг гэж дүгнэн ял оногдуулсан байна. Тэгэхээр буруутгал нь эс үйлдэхүй хийгээгүй гэж дүгнэсэн байж үйлдэлд гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол бодит бус учир дутагдалтай болжээ.

Шүүхээс дүгнэсэнчлэн зээл олгохыг дэмжсэнийг хууль бус гэж үзэх боломжгүй. Учир нь зээл олгохыг дэмжих эрх хэмжээ хууль тогтоомж ажлын байрны чиг үүрэгт нь байгаа. Харин зээл олгохоос татгалзах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгавал уг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь эс үлдэхүй бөгөөд уг идэвхгүй зан үйл нь гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэл, улмаар шүүхийн шийдвэрийн шийдэл, шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдалд нөлөөлөх нөхцөл байдал байсан. Иймд гэмт үйлдэл эс үйлдэхүйг ялган зааглаж, зөв тогтоон хууль зүйн дүгнэлт өгөөгүйгээс болж хууль хэрэглээний алдаа шүүх гаргажээ.

Гэм буруугийн хууль бус шинж дангаараа гэмт хэрэг гэсэн ойлголтыг хангах. Хөгжлийн банкны тухай хууль, Хөгжлийн банкны дүрэм, Зээлийн үйл ажиллагааны журам, “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”, “Хөгжлийн банкны Зээлийн хорооны журам”, “Зээлийн удирдлагын хорооны ажиллах журам”-ын холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж, хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй буюу зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хамаарал бүхий этгээд нь бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй, ТЭЗҮ хийгдээгүй, эрсдэлийн дүгнэлтээр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байхад зээл олгож шийдвэрлэснийг гэм буруугийн хууль бус шинж гэж шүүх дүгнэжээ. Аливаа салбарын үйл ажиллагаанд тодорхой хууль дүрэм журмын зөрчил гарах нөхцөл байдаг зөрчлийн эрх зүйн шинжээрээ хууль бус боловч уг эрх зүйн зөрчил бүр гэмт хэрэг байдаггүй. Тэгэхээр гэмт хэрэг гэж үзэх үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж гэмт хэрэг гэм буруугийн хэлбэр санаа зорилго, оролцсон хэлбэр оролцоо, гэмт хэргийг шийдвэрлэх арга зүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид журамлан шалгуурыг хангасан нөхцөлд л гэмт хэрэг гэж үзэх үндэслэл бүрддэг.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж хуульчилсан боловч энэхүү хэргийн шийтгэх тогтоол 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан боловч 4 сарын дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж эхэлсэн. Энэ байдал нь шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж гардуулахаар хуульчилсан байхад уг хугацааг 3 сар 15 хоногийн дараа бичгээр үйлдэж гардуулагдаж хуулийн дээрх заалт зөрчигдсөн. Шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацаанд бүрэн эхээр гардуулах хуулийн заалт зөрчигдсөн боловч гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Учир нь хууль зөрчсөн нь шүүгч төрийн тусгай албан хаагч буюу нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон санаа зорилго байхгүй харин хууль зөрчигдсөн хууль бус байдал нь шүүхийн боловсон хүчин дутагдалтай, хэргийн нөхцөл байдлын хувьд олон холбогдогчтой, олон хоног үргэлжилсэн, Монгол Улсын түүхэнд урьд өмнө ийм олон оролцогчтой олон хоног үргэлжилсэн хэрэг шийдэгдэж байсан практик байгаагүй, нөөц бололцоогоо ашигласан ч 15 хоногт бичгээр гаргаж гардуулах боломжгүй байсан гэсэн тайлбар тавигддаг ба энэ тайлбар ч үндэслэлтэй бодитой юм. Гэвч хуульд шийтгэх тогтоолыг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор гардуулна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт зөрчигдсөн үү гэвэл зөрчигдсөн. Хууль зөрчиж байгаа нь хууль бус байдал уу гэвэл мэдээж тийм. Тэгэхээр хуулийн зүйл заалтыг зөрчсөн л бол хууль бус шинжийг өөртөө агуулах боловч, уг хуулийн хугацаанд шийтгэх тогтоол гардуулагдаагүй байдал нь гэмт хэрэг биш юм.

Үүнтэй адил хууль тогтоомж дүрэм журмын зарим шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн болгон гэмт хэрэг байдаггүй бөгөөд Б.Ба-ын хувьд ч зарим дүрэм журмын заалт зөрчигдсөн гэж шүүх дүгнэсэн ч гэмт хэргийг зориуд хүсэж бусадтай бүлэглэн хохирол, хор уршгийг урьдаас мэдэж зориуд санаатай үйлдсэн гэм буруу байхгүй, албан үүргийн хувьд гүйцэтгэх ажил үүргээ гүйцэтгэсэн байдлыг хожим баримт нотолгоогүйгээр буруутгах үндэслэлгүй юм. Гэмт хэргийн хууль зөрчсөн шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугийн хэлбэр, сэдэлт, оролцоо ээрэг шалгуур бүрэн бүрдэн хангагдсанаар гэмт гэж үзэх бөгөөд, ганцхан хууль зөрчсөн гэсэн хууль бус шинжийг дангаар нь гэмт үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүйг дээр дурдсан шийтгэх тогтоол хуулийн хугацаанд гардуулаагүй шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ч нотлон харуулж байна. Иймд хууль тогтоомж дүрэм журмын холбогдох заалтыг зөрчсөн хууль бус шинжтэй гэж дүгнэн уг дүгнэлтээрээ гэмт хэргийн бусад ойлголт шинж тогтоогдоогүй гэмт хэргийн ойлголт бүрдэл хангагдаагүй байхад ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Мөн Б.Ба-ыг ажиллаж байх 2016-2019 онуудын үйл ажиллагаатай холбоотой давхардсан тоогоор Монголбанк, хууль хяналтын байгууллага, Засгийн газар, Олон улсын байгууллага гэх зэргээр давхардсан тоогоор 30 гаруй удаагийн хяналт шалгалт хийгдсэн байдаг ба уг хяналт шалгалтын тайлан дүгнэлт танилцуулгад ч хууль тогтоомж дүрэм журмын ноцтой гэмт хэргийн шинжтэй зөрчил байгаагүйг шалган тогтоосон байдаг байхад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн зээл төлөлтийн байдалтай холбогдуулан хууль тогтоомж дүрэм журам зөрчигдсөн байна гэж дүгнэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр эрүүгийн хуульд тусгайлан заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн нь хууль бус шинжийг гэмт хэрэг гэж үзлээ гэхэд гэм буруугийн хэлбэр санаа сэдэлт, оролцсон оролцоог зөв дүгнэн шийдвэрлэсэн нөхцөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан Хайнга хандах гэмт хэргийн “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бүхий эс үйлдэхүй улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийн ойлголт шинжид хамаарах байтал гэм буруугийн хэлбэр гэм буруугийн шинж хэлбэрийг талаар шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ял шийтгэл оногдуулсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Гэмт хэргийн хохирол. Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй заавал материаллаг бүрэлдэхүүн буюу хохирол учирсан байхыг шаарддаггүй боловч, Б.Ба-ыг албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан материаллаг бүрэлдэхүүнтэй зүйл хэсгээр зүйлчлэн гэм буруутайд тооцсон байдаг. Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлд Хөгжлийн банкны эрхлэх явуулах үйл ажиллагааны хүрээг хуульчилсан. Уг хуульд 10 үйл ажиллагааг нэрлэн заасан ба үүн дотроос төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх; гадаад валют хадгалуулах; чиг үүрэгт хамаарах, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой Иргэний хуулиар зохицуулагдсан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зээлийн гэрээний нэг тал болох зарим аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ зөрчсөн зөрчлийг гэмт хэргийн хохирол гэж шүүхээс дүгнэсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн бол гэмт хэрэг биш харин зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг гэмт хэрэг гэж үзэн зээлдэгчийн төлөх мөнгөн төлбөрийг хохирол гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гэмт хэргийн хохирол биш харин зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох мөнгөн төлбөрийг хохиролд тооцсон. Энэ ч “Мо” ХХК, “К” ХХК зээлтэй холбоотой шүүгдэгч О.Б, Д.Б нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлсөн гэсэн үндэслэлээр гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгаж шийдвэрлэсэн байдлаас тодорхой байдаг. Хөгжлийн банк, зээлдэгч, харилцагч нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд зааснаар хүүтэй буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн иргэний хуулиар зохицуулагдах иргэд хоорондын харилцаа гэж бодит дүгнэлт хийж “Мо” ХХК, “К” ХХК-иудыг цагаатгасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд, харин гэм буруутайд тооцсон бусад зээл авсан аж ахуйн нэгжүүдийн хувьд ч “Мо” ХХК, “К” ХХК-тай адил байхад, Иргэний хуулиар зохицуулагдсан харилцааг гэмт хэрэг гэж дүгнэсэн учир дутагдалтай нотлох баримтгүйгээр зөвхөн зээлийн төлбөр төлөгдөөгүй байгаа гэсэн өнцөг хандлагаар буруутгасан.

Гэмт хэргийн хохирол хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.”, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно." мөн зүйлийн 3 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.” гэж тус тус хуульчилсан. Тэгэхээр Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг гэмт хэргийн хохирол хор уршиг гэж үзнэ гэж хуульчилсан болохоос биш Иргэний хуульд заасан гэрээний үүргийн зөрчлийг хохирол гэж хохирлын улмаас гэмт хэрэг гарсан гэж үзнэ гэсэн хуулийн заалт байхгүй.

Эрүүгийн хуульд заасан анхдагч нь хохирол байх уу, гэмт хэрэг байх уу. Хохирлоос гэмт хэрэг гарахгүй харин гэмт хэргээс хохирол хор уршиг учирсан байх уу. Энэ асуултын хариулт нь илэрхий ойлгомжтой бөгөөд гэмт хэрэг анхдагч бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн байж гэмт хэргийн улмаас үүсэх хохирол алдагдал хор уршиг учирсан байна. Гэтэл зээл авсан аж ахуйн нэгжүүд, хадгаламж авсан банкны гэрээний үүргээ биелүүлээгүй төлбөрийг төлөөгүй байгаа нь ял шийтгэл авсан шүүгдэгч нарын буруу биш бөгөөд тэднийг зээл олгосноос хохирол учрууллаа гэвэл гэм буруугүйгээр хохирол хор уршиг учруулсан гэж үзэх бөгөөд гэм буруугүйгээр хохирол хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох ёсгүй. Хамтын шийдвэрт гаргасан санал дангаараа үр дагавар бий болгохгүй бөгөөд шийдвэр гаргах хэлбэрийн хувьд нийтийн албан тушаалтан хуульд заасан хэлбэр шаардлагын хүрээнд гэмт хэргийн субьектив талын хүсэл зорилго агуулаагүйгээр хамтын шийдвэрт өгсөн саналыг гэмт хэрэг үйлдсэн, хохирол учруулсан гэж үзвэл хууль тогтоомжийн хүрээнд хамтын шийдвэр гаргадаг байгууллагын шийдвэр гаргах үндсэн хэлбэрийг буруутгасан явдал болох юм.

Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гарган гэрээгээ дүгнэж байгаад эцэст нь давагдашгүй хүч, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахал ковид 19 өвчин эмгэг, хорио цээр зэрэг гэрээний талуудаас үл шалтгаалах урьдчилан тооцоолох боломжгүй хүчин зүйлийн өөрчлөлтийн улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйгээс эрсдэлд орсноос зээл авсан аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкны хооронд үүссэн маргаан, гэрээний эрсдэлийг гэмт хэргийн хохирол гэх үндэслэлгүй. Тийм ч учраас энэхүү хэрэгт буруутгагдаж буй сайн дураараа төлснөөс бусад зээлийн гэрээний үүргийн зөрчил нь дагнасан шүүх, Иргэний хэргийн шүүхээр зээлийн гэрээний үүргийн төлбөрийг Хөгжлийн банкны нэхэмжлэлээр хүлээн авч шийдвэрлэсэн байхад зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хохирол гэж үзэн албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэмт хэргийн нотлох баримт, түүний шинж чанар хэр хэмжээ. Шийтгэх тогтоолд Б.Ба-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо цугларсан нотлох баримтыг үнэлсэн дүгнэсэн байдал нь гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, оролцсон оролцоо нотлохгүй олон баримтыг жагсаажээ. Тухайлбал, зээлийн гэрээ, зээлийн санхүүжилт шилжүүлсэн хуулга хуралдааны тогтоол, ТУЗ-ийн тогтоол, зээл судалгааны хувийн хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрээ гэрчилгээний хуулбар, нэгжлэгийн тэмдэглэл, зэрэг нотлох баримтууд нь Б.Ба-ыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн болохыг, гүйцэтгэгчийн хувьд гэмт хэргийг хамтран үйлдээгүй хэнийг хэрхэн яаж ашиглан үйлдсэн болох, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог, хэрхэн яаж нэгдсэн буюу урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ яаж санаатай нэгдсэн болохыг нотолгоонд тулгарлан дүгнээгүй, зээлийн хувийн хэргийн баримт, Хөгжлийн банкны захирлын тушаал, Зээлийн удирдлагын хорооны хурлын тэмдэглэл, ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Зээлийн удирдлагын хорооны болон ТУЗ-ийн тогтоол нарыг жагсаан бичсэн боловч уг жагсаан бичсэн нотлох баримт бүр буруутгаж буй гэм бурууг шууд хөдөлбөргүй эргэлзээгүй мэдээллийг агуулаагүй байдаг.

Мөн зарим гэрч яллагдагчийн өгсөн мэдүүлэг, мөн тухайн цаг үед болсон байдлыг шууд мэдэхгүй ажил үүргийн хувьд хожим Хөгжлийн банкинд ажиллах болсон хохирогч байгууллагыг төлөөлж хохирогчоор тогтоогдож өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргийг гэм бурууг нотолж байна гэж шүүхээс нотлох баримтыг үнэлсэн нь нотлох баримтын чанар чадамжийн түвшин дамжмал ба шууд бус нотолгоонд тулгуурлаагүй гэдгийг харуулж байна. 2016-2019 онд ажиллаж байгаагүй хохирогчийн төлөөлөгчийн хохирогчоор өгсөн мэдүүлэг нь гэмт хэргийн гэм бурууг шууд нотлохгүй, мөн 2016-иас 2019 онд Б.Ба нь гүйцэтгэх захирлаар ажилласан байсан хугацаанд олгогдсон зээлийг 2012, 2013, 2014, 2015 онуудын баримтыг үндэслээд байгаа нь ойлгомжгүй, цаг хугацаа орон зайн хувьд хамааралгүй, нотлох баримтуудыг үнэлэн нотолгооны эх сурвалж болгосон байдаг.

Нотлох баримт нь эх сурвалжаасаа шалтгаалж анхдагч ба дамжмал, шууд ба шууд бус гэсэн төрөлтэй бөгөөд шийтгэх тогтоолд нотлох баримтаар нэрлэн заасан мэдүүлэг нь Хөгжлийн банкинд тухайн үед ажиллаж зээлийн үйл ажиллагаанд оролцож байсан мэргэжилтэн албан хаагчдаас гэрчийн болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэн буруутгадаг. Зарим гэрчийн өгсөн мэдүүлэг нь хариуцлагаас өөрийгөө мултлах, бусдыг эх сурвалжаа заагаагүй байдлаар, өөрийн хийсвэр таамаглал хардлагаар буруутган мэдүүлсэн байхад, нотолгооны эх сурвалж болгон үнэлсэн нь нотлох баримтын эргэлзээгүй байх шаардлагад нийцээгүй. Мэдүүлгэн нотлох баримт нь нийтийн бус, хувийн нотолгооны төрөлд багтах бөгөөд мэдүүлэг өгч байгаа хүний сэтгэхүйн хандлага, зан төлөв, эх сурвалжаа зааж байгаа байдал, тухайн асуудалд ашиг сонирхолтой, эсхүл ашиг сонирхол хөндөгдөх нөхцөлтэй байдал, тухайн хүний хувийн, үнэлэлт дүгнэлт, үзэл бодол зэргээс нотолгооны ач холбогдол, үнэ цэнэ шалтгаалдаг. Тухайлбал, Л.А нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон ял шийтгэгдсэн ба түүний өгсөн өр нь зээл болгоны ард, ямар нэгэн захирлууд байдаг гэж мэдүүлсэн нь хэтэрхий бусдыг буруутгасан шинжтэй бөгөөд хэн гэдэг захирал, ямар зээлийн ард нь байж, ямар аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосныг нэрлэн зааж мэдүүлээгүй, өөрийн мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй, түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцохдоо үнэлсэн байх жишээтэй. Мөн Д.Ц-ын хувьд мөн л өөрөө шалгагдан шүүгдэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон бөгөөд Т.М, Ренцэндорж нар зээлээ хурлаар оруул гэж захирлууд шаардаад байна гэсэн мэдүүлснээр захирлууд гэж хэнийг хэлж байгаа болох, ямар захирлын хууль бус нөлөө дарамт байсан бэ гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд асуухад гүйцэтгэх захирал Б.Ба биш болох талаар мэдүүлдэг. Дээрх байдлаар Хөгжлийн банкинд ажиллаж байсан ажилтан нараас гэрчээр мэдүүлэг авахдаа дарга нар дарамттай байсан гэсэн үг авах, эсхүл захирлууд шаардсан гэсэн мэдүүлэг авах, мөн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарыг Зээлийн хорооны гишүүдийг зээл олгосон аж ахуйн нэгжүүдтэй холбох байдлаар, эсхүл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсний төлөө тэдэнд илэрхий хөнгөн ял шийтгэл оногдуулах байдлаар тухайн үед ажиллаж байсан захирлууд, зээлийн хорооны гишүүдийг буруутгах зорилго бүхий Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д нарын эсрэг мэдүүлэг өгсөн л бол мэдүүлэг өгөгчийг хэрэгт холбогдуулахгүй байх, тус хэрэгт холбогдон гэм буруутайд тооцогдон ял шийтгэгдсэн ч гэсэн илэрхий ялгамжтай хөнгөн, хорихоос бусад төрлийн ял шийтгэл оногдуулсан нь эх сурвалжаа зааж бусад баримтаар тогтоогдохгүй ч Зээлийн удирдлагын хорооны гишүүдийн эсрэг өгсний төлөө ялгамжтай ял шийтгэл оногдуулсан байдлаас тодорхой харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгч буй этгээд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байхаар хуульчилсан. Нотлох баримтын элемент, түүнд агуулагдаж байгаа мэдээлэл, уг мэдээллийн илрэн гарч буй хэлбэрийн найдвартай байдал нь чанар, нотломжийн түвшний маш чухал шалгуур бөгөөд мэдүүлгэн нотлох баримтын хувьд өгч буй мэдээлэл нь баримт нотолгоонд тулгуурлаагүй, өөрийгөө буруутгахгүйн тулд бусдыг буруутгасан, тодорхой ашиг сонирхолд хөтлөгдөн өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж дүгнэлт хийж гэрч мэдүүлснийг нотлох баримт гэж үнэлэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй бөгөөд гэрч яллагдагч, шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирогчоор өгсөн эх сурвалжаа заагаагүй, таамаглан дүгнэсэн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёсгүй юм. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Мөн нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөж, нотлох баримтыг нэгийг нь нөгөөгөөс дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж эргэлзэхгүйгээр үнэлэх нь шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм. Нотлох баримтын үнэн зөв найдвартай байдалд шүүх эргэлзэх эрхтэйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг аливаа нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан хянаж, эх сурвалжийг магадлах аргаар дэнсэлж шалгасны эцэст хууль ёсны, ач холбогдолтой, найдвартай байдал, үнэн зөв нотломжийн түвшин, агуулга зэрэгт тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхийн үндсэн үүрэг тул Б.Ба-ыг албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж таамаглал дэвшүүлсэн, субьектив байдлаар дүгнэсэн, эх сурвалжаа заагаагүй, бусад баримтаар хөтөлбөргүй эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй байхад эдгээрийг үнэлэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд, няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн суурь зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон байгаа тул гэм буруутай байдал нотлогдоогүй өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Б.Ба-ыг цагаатгаж өгнө үү.

Гэм буруугийн хэлбэр субьектив талын шинж. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д нар нь Зээлийн хорооны гишүүд бөгөөд сэтгэл зүй, ажил үүргийн хувьд нэгдмэл байсан бөгөөд нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан буюу зээл олгохыг дэмжиж, зээл олгогдох нөхцөлийг бүрдүүлж, уг шийдвэрийн улмаас холбогдох хууль, журамд заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, зээл олгогдоно гэдгийг урьдаас мэдэж байсан, уг үр дагаварт хүргэх гэж хүсэж үйлджээ.” гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д "Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн субъект, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг хөдөлшгүй баримтаар тогтоохоор заасан байдаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талд сэдэлт, зорилго хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт үйлдэл, хор уршигт хандаж буй ухамсар, хүсэл зориг сэтгэхүйн илэрхийлэл байдаг. Гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрийг гэмт үйлдэлд хандаж байгаа хандлага, оролцох оролцооноос хамаарч үүрэг ролио хуваарилж, урьдчилан төлөвлөсөн шууд санаа, урьдчилан төлөвлөөгүй тухайн цаг хугацаанд гэнэт үүссэн шууд санаа гэж хоёр ангилдаг. Гэм буруугийн санаатай хэлбэрийг хэрэгжих байдлаар нь гэмт санаа агуулж хор уршгийг хүсэж, хохирол хор уршиг учрахыг урьдаас мэдэж хүссэн байх, тэрхүү хүсэл зорилго хохирол, хор уршиг 2 хоорондоо шалтгаант холбоо бүхий хууль бус зөрчилтэй үйлдэл, үйл ажиллагааны идэвхтэй илэрхийллээр хэрэгждэг.

Шүүхээс холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож гэж хүсэл зориг сэдэлтийг тодорхойлохдоо “...зээл авсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгох үүднээс...“ гэж албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг хангасан гэж дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй. Гэмт санаа агуулж хор уршгийг хүсэж 15 удаагийн зээл олгох, 1 мөнгөн хадгаламж байршуулсан үрвэлжилсэн ийм олон удаагийн үйлдэлд ядаж зориуд давуу байдал бий болгох гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсныг 1 ч болтугай бодит нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Гэтэл энэ байдлыг нотолсон үндэслэл бүхий нотолгоо огт байдаггүй бөгөөд, зээл авагч нарт зориуд хууль бус давуу байдал олгож албаны эрх ашгийн эсрэг, гэм буруугийн шууд санаатай хүсэл зорилго байсан эсэхийг бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч нэг ч нотлох баримт цуглараагүй, ийм зүйл байгаагүй байх боломжгүй тул нотлох баримт цугларах ч үндэслэлгүй бөгөөд ийм олон буюу 16 аж ахуйн нэгжид давуу байдал бий болгохыг хүссэн байх боломжгүй шүүхээс бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт өгсөн.

Авлига албан тушаалын гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг заавал тогтоосон байх талаар Монгол Улсын нэгдэн орсон конвенц болон үндэсний хууль тогтоомжид тов тодорхой тусгагдсан байдаг. Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу тал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж, зүй бус давуу тал олгохыг амлах, санал болгох, шаардах, эсхүл авах зэрэг үйлдэл байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болно гэж, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэж, Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдох байдал болон ашиг сонирхол, давуу байдал, хамаарал бүхий этгээд гэсэн хууль зүйн ойлголтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Үүнд:

3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг; 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг; 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг гэж тодорхойлон хуульчилсан.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцод болон Үндэсний хууль тогтоомжид заасан хууль бус давуу байдлыг өөртөө болон бусдад бий болгосон албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр үйлдэгдэхээр хуульчлагдсан. Тэгэхээр бусдад давуу байдал бий болгосон гэсэн албан тушаалтны албаны эрх ашгийн эсрэг хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, албан тушаал албаны нэр нөлөөгөө хэрэгжүүлсэн албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг, хуулиар хамгаалагдсан объектод халдсан эрх зүйн зөрчил гэж үзвэл, албан тушаалтны тухайн эрх зүйн зөрчилд хандсан сэтгэл зүйн шинж, хүсэл тэмүүлэл сэтгэхүйн илэрхийлэл болох субьектив зорилго нь бусдад давуу байдал бий болгосны улмаас эцсийн дүнд өөрт нь эдийн ба эдийн бус давуу тал, ашигтай байдал үүссэн байхыг ойлгохоор олон улсын гэрээ конвенц, Үндэсний хууль тогтоомжид заасан байхад нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл олгосноос Б.Б өөрт эдийн болон эдийн бус ямар ч ашигтай байдал бий болсон талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, ямар ч ашигтай байдал бий болоогүй байхад бусдад давуу байдал бий болгож гэж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн шүүхийн шийтгэх тогтоол нотолгоонд тулгуурлаагүйгээс гадна дээрх конвенц үндэсний хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо. Гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамран оролцох гэнэ” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ...гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэгт үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ...гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д нарыг гэмт хэрэг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран оролцсон гэсэн шийтгэх тогтоолд дүгнэсэн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны талаар нотлох баримтууд I хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Гэмт хэрэгт хамтран оролцох гэж нэг гэмт хэрэг үйлдэхээр зорилгоо нэгтгэн хоорондоо үүргээ хуваарилах эсхүл үүрэг оролцоогоо хуваарилж урьдчилан тохиролцоогүй ч гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг ойлгон хүлээн зөвшөөрч нэгдэн хэрэгжүүлж буй хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагааг байдаг. Урьдчилан тохиролцоогүй хэр нь гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлэхэд үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн эсэхийг тогтооход хүн тус бүр ямар бодол санаатай байсныг зайлшгүй нягтлан үзсэний үндсэн дээр гэмт хэргийн хамтран оролцсон оролцоог тодорхойлогддог байна. Хүн тус бүрийн бодол санаа нь ямар байсан нь тогтогдсоноор бүлэглэн хамтран оролцогч нар сэтгэл зүйн хувьд нэгдэл үүссэн байх сэтгэл зүйн нэгдлээ нэгтгэсэн байх, уг сэтгэл зүйн нэгдлээ урьдчилан үгсэн тохиролцоогүйгээр яаж гэмт санаагаа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлээ ойлголцсон гэмт санаагаа урьдаас ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэхээр хүчээ яаж нэгтгэсэн болох нэг бүрчлэн тогтоогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн холбоотой байсан нь, нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан, энэ тухайгаа хоорондоо урьдчилан ярилцаж тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хамтран оролцогч бүр нэг зорилготой байсан. Оролцогч бүр хэн нэгнийхээ хүсэл зоригийг өөрийнхөө хүсэл зоригтой ижил болохыг яаж мэдсэн болох, үйлдэл дээрээ хэрхэн ойлголцож хүч яаж хавсаргаж хохирол хор уршигт хүргэхээр хэрхэн яаж нэгдсэн болохыг бүрэн тогтоосноор хамтран оролцогч нарыг сэтгэл зүйн нэгдэлтэй байсан эсэх төгс тогтоогдсон гэж үзэх байтал дээрх нөхцөл байдлыг идэвхтэй зан үйлээр тодорхойлон тогтоогүй зөвхөн зээл олгохыг дэмжсэн санал өгсөн. Уг санал нь зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн байдлаар дүгнэж хамтран оролцсон оролцоог тогтоож чадаагүй юм.

Хамтран оролцогч бүр нэг зорилготой байсан эсэх, уг зорилгоо хэрхэн мэдэж ойлголцож хүчээ яаж хавсаргаж хохирол хор уршигт хүргэхээр яаж нэгдсэн болохыг тогтоохгүйгээр санал өгсөн, өгсөн санал шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр буруутгавал үүнтэй ижилхэн олон тохиолдол тэр дундаа шүүхийн шийдвэр гаргах процессыг ч урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгах нөхцөлтэй адилтган жишээ татаж харьцуулбал. Жишээ нь: Анхан шатны шүүхэд хэрэг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхэд, эсхүл давж заалдах шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хяналтын шатны шүүх 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд хэн хэрхэн санал өгсөн нь нууц боловч, ийнхүү бүрэлдэхүүнтэй шийдвэр гарахад бүрэлдэхүүний санал нэгдсэн, санал зөрсөн ч олонхын саналаар шийдвэр гардаг. Тэгэхээр бүрэлдэхүүнтэй шүүх хуралд шүүх бүрэлдэхүүний шүүгчийн гаргаж байгаа санал нь бүрэлдэхүүнд байгаа бусад шүүгчийн саналтай ижил байр суурьтай байх, эсхүл өөр байх боломжтой ба гагцхүү олонхын саналд тулгуурлан шийдвэр болдог.

Яг үүнтэй адил хэлэлцэн байгаа асуудлаар Б.Ба нь зээл олгохыг дэмжих эсхүл татгалзах аль хэлбэртэй санал өгч болох бөгөөд түүний санал бусад санал өгөгч нарын саналтай хэрхэн холбогдож байгаа нь саналыг дүгнэх явцад цөөнх эсхүл олонх болж үр дүн гарч олонхын өгсөн санал шийдвэр болдог. Өгсөн санал нь шийдвэрт татгалзах, эсхүл дэмжигдэх аль ч хэлбэрт нөлөөлж болох ба харин ижил санал нь өгсөн нөхцөлийг гэмт хэрэг гэж үзэх ёсгүй. Харин урьд нь татгалзсан байхад, эсхүл татгалзах байр суурьтай байхад санал өгөх явцад бусдын нөлөөлөлд орж тодорхой зорилгод хүрэхийн тулд санал өгсөн бол гэмт хэрэг гэж үзэж болох ба Зээлийн удирдлагын хороон гишүүд мэргэжлийн хувьд эрсдэлийг удирдаж болно гэж тооцон дэмжсэн саналыг өөрийн бие даасан хэлбэрээр өсөн санал нь бусад саналтай ижил байж зээл олгохыг дэмжигдсэн байдлыг гэмт хэрэг гэж буруутгавал уг ажиллагааг хуульчилсан журамлан өгсөн хууль тогтоомж, дүрэм журам нь гэмт хэрэг үйлдэх зарчмыг журамлан зохицуулсан байжээ гэж үзэхээс өөр аргагүй.

Гэмт хэргийн хамтран оролцогч нар нь өөрсдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, хүсэж, хор уршигт зориудаар хүргэхээр нэгдсэн байх санаатай шинжийг агуулсан байхыг Улсын дээд шүүхийн 113 дугаар тогтоолд хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөх санхүүгийн чадваргүй эсхүл барьцаа хөрөнгөгүй байх буюу Хөгжлийн банкнаас олгосон мөнгөн хөрөнгө нь буцаан төлөгдөх ямар ч боломжгүй, их хэмжээний хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр атлаа авлига хээл хахууль авах, албан тушаал ахих, цалин хөлс нэмэгдэх зэргээр эдийн болон эдийн бус ашигтай байдлыг өөртөө олж авах зүй бус давуу байдлыг хүсэж, санаа зорилгыг агуулсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой байтал хавтаст хэрэгт нэг ч ийм санаа сэдэлт, зорилгыг нотолсон баримт авагдаагүй болно.

Нийтийн албан тушаалтан өөртөө зүй бус давуу байдал олж авах санаа зорилгыг тогтоох нь зайлшгүй болохыг Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 18 дугаар зүйлд буюу “Эрх нөлөөгөө урвуулан ашиглах" зүйлд "Оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ: а) “Ийм үйлдлийн анхлан санаачлагч буюу аливаа бусад этгээдэд зориулж оролцогч улсын захиргааны буюу нийтийн эрх бүхий байгууллагаас зүй бус давуу байдал олж авах үүднээс нийтийн албан тушаалтан буюу аливаа бусад этгээдийг бодит буюу байгаа гэж ойлгогдох эрх нөлөөг нь урвуулан ашиглуулахын тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээдэд шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох" гэж заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэн хийгдэх учиртай.

Ер нь ямар ч харилцаа хамааралгүй этгээдэд, давуу байдал олгосон гэсэн үндэслэлээр, тохиолдол бүрийг гэмт хэрэгт тооцох боломжгүй. Нийтийн албан тушаалтнаас гарч байгаа шийдвэр үндсэн утгаараа зарим хэсэгт давуу байдал бий болж зарим хэсэг нь тухайн шийдвэрт шүүмжлэлтэй үлддэг. Тухайлбал, тендер зарлахад шалгарсан аж ахуйн нэгжид давуу байдал бий болж, шалгараагүй талд давуу байдал бий болдоггүй. Мөн шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд нэг тал нь эрх ашгаа сэрээлгэж ашигтай байдал бий болдог бол маргагч тал нь шийдвэр таалагдахгүй байх, хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргах зэргээр шийдвэр болгон давуу болон сөрөг нөлөөллийг бий болгодог. Нийтийн албан тушаалтны албаны эрх мэдэл, чиг үүргийн хүрээнд гаргаж байгаа шийдвэрийг хожим дүгнэн, бусдад давуу тал бий болгосноор өөрт нь эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болоогүй, бусдад ашигтай давуу байдал бий болгох нөхцөлгүй, шалтгаант холбоогүй, ямар ч хамааралгүй этгээдэд давуу байдал бий болгохыг хүссэн шууд санаатай үйлдэх сэтгэхүйн тэмүүлэл байсан гэж дүгнэх нь хэтэрхий хэтрүүлсэн таамаглал бөгөөд бодит байдалтай огтхон ч нийцэхгүй юм. Бусдад давуу байдал олгох нь эцсийн дүндээ хувийн ашиг сонирхлыг хангах явдал байх ёстой бөгөөд хэрэв бусдад давуу байдал бий болгосноос албан тушаалтанд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болоогүй байгаа нь урвуулан ашиглах гэмт хэргийн ойлголт шинжийг хангахгүй юм. Объектив шинж нь үйлдэл эс үйлдэхүй, түүний улмаас бий болсон хор уршиг, бусдад давуу байдал бий болгосон байхыг хэлж байгаа бол субьектив шинжийн хувьд шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг, шууд санаатай хэлбэр нь энэ гэмт хэргийг үйлдэж байна гэдгээ ойлгосон, ухамсарласан, хүсэж зорилгодоо хүрдэг Чанар оролцооны шинж гэдэгт гэмт үйлдлээ нэгтгэсэн нь нэг этгээдийн үйлдэл нь хамтран оролцож байгаа бусад этгээдүүдийн үйлдэлтэй нөхцөлдсөн байхыг шаардах байтал, харилцан ойлголцсон нэгдэл болж хэрэгжүүлсэн гэж нэг үйлдэлд бус үргэлжилсэн олон удаагийн үйлдэлд ямар ч үгсэн тохиролцохгүйгээр гэмт хэрэг бүрд үйлдэх арга хэлбэрээ сонгож, оролцох оролцоогоо хуваарилсан үйлдэл илэрхийлэгдэхгүйгээр санаа зорилгоо туйлд нь хамтын хүчээр бий болгож хамтран оролцох боломжгүй юм. Гэтэл Б.Ба-ыг үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэхэд 14 удаагийн зээл 1 хадгаламж байршуулсан үргэлжилсэн үйлдэл бүр дээр хэрхэн гэмт санаа зорилго өвөрлөж гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн хүсэл, дотоод өдөөгч эрэлт, хэрэгцээ, санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүсэж, тухай цаг хугацаанд ямар үйлдэл оролцоотойгоор гэмт үр дагаварт хүрэхийн тулд нэг санаа зорилгод хүчээ нэгтгэсэн үйлдлээрээ санаатай нэгдэж оролцсон оролцоо, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэсэн үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэх хэлбэрүүд байхгүй байхад, мөн илэрхий олон удаагийн үйлдэл дээр гэмт хэргийн үйлдэл оролцоогүй, баримт нотолгоогүй, бүлэглэж үйлдсэн гэж үзэж буй үндэслэл нь тодорхой бус байхад, хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэж урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдэл дээрээ санаатай нэгдсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн урьдчилан үгсэн тохиролцохгүйгээр гэнэт буюу үйлдэл дээрээ шууд нэгдэн хамтран гэмт хэрэгт оролцсон гэж буруутгах нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамтран оролцох оролцооны эрх зүйн онолын ойлголтод үл нийцнэ. Учир нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдэл дээрээ санаатай нэгдэн гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх явцад гэнэт төрж уг гэмт хэрэгт санаатай нэгдэн хамтран оролцдог бөгөөд ихэвчлэн хулгай, дээрэм, хүчин, зодоон хийх явцад буюу эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд дээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран оролцох тохиолдлууд байдаг ба харин албан тушаалын гэмт хэрэг дээр урьдчилан үгсэн тохиролцохгүйгээр гэнэт буюу бүгд 14, 15 удаагийн үргэлжилсэн үйлдэл дээр 14,15 аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгохоор гэнэт санаа зорилгоо нэгтгэн урьдчилсан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран гэмт хэрэг үйлдэх ямар ч бололцоогүй юм. Тиймээс хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэх, улмаар хэрхэн нэгдсэнийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд хор уршиг учруулсан эсэхээс үл хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэх байтал хамгийн гол шинж болох санаатай нэгдсэн гэмт хэрэг хамтран үйлдэж буйгаа ухамсарлаж байгаа субьектив шинж, мөн чанарын шинж болох гэмт үр дагаварт хүрэхийн тулд хүчээ нэгтгэсэн байдлыг тогтоолгүйгээр бүлэглэж гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хариуцлага. Бусад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, тэдэнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэхгүй байгаа бөгөөд Б.Ба ч гэсэн торгох ял оногдуулах боломжтой байсан ба төлөх төлбөргүй, буруутгаж байгаа үйлдлийн хувьд албан үүргийн хувьд өөртөө давуу байдал олгоогүй, харин Хөгжлийн банкны үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгын үүднээс Зээлийн удирдлагын хорооны хуралд дэмжсэн санал өгсөн, зээлтэй холбоотой тушаал гаргах, гүйлгээ хийхэд гарын үсэг зурсныхаа төлөө буюу хамтын шийдвэр, түүнийг хэрэгжсэнтэй холбоотойгоор буруутгаж эрүүгийн хариуцлага оногдуулсан байж илэрхий олон жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагыг чангадсан гэж үзэж гомдолтой байна. Зээл олгоход Б.Ба-ын дан ганц өөрийн санал шийдвэрээр шийдвэрлэх боломжгүй, зээл судлах, шийдвэрлэхэд хамтын зарчимд тулгуурлагддаг, бүхэл бүтэн байгууллагын цогц үйл ажиллагаа байхад ганц түүнд хамгийн олон жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Мөн Эрүүгийн хуулийн 2-оос 3 зүйл хэсэгт ял шийтгэгдэж байгаа шүүгдэгч нараас ч хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Б.Ба гэм буруутайд тооцсон үйлдэл нь түүний ажиллаж байсан хугацаанд шийдвэрлэгдсэн зээл буюу 14 удаагийн зээлд гэм буруутай ба уг 14 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар нэг гэмт хэрэгт буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасанчлан үргэлжилсэн үйлдлийн тоог эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзана гэсэн хуулийн шаардлага байхгүй. Учирсан хохирол хор уршгийн шинжийг харгалзсан гэж үзвэл уг хохирол хор уршгийг хариуцан төлөх компани тэдгээрт холбоотой бусад шүүгдэгчийг торгох ял шийтгэл оногдуулсан байж харин хохирол хор уршиг хариуцахгүй Б.Б хэт хүнд хорих ялыг оногдуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ шинж чанарын хувьд ч хахууль өгсөн, авсан хүмүүсийг шийтгэсэн эрүүгийн хариуцлагатай харьцуулахад илэрхий шударга ёсны зарчимд нийцэхгүй 3 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Өмгөөлөгчийн хувьд шийдвэр гаргах бус, харин хуульд зааснаар гомдол хүсэлт тайлбар гаргах эрх хэмжээтэй тул дараах байдлыг хянан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, гэм буруутайд тооцсон нотлох баримт, түүнийг үнэлсэн байдал хэргийн бодит байдалтай, гэм буруутайд тооцон гэмт хэрийн ойлголт бүрдэхүүнгүй гэсэн үндэслэлээр Б.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг хохирол гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзвэл гэм буруугийн хэлбэрт дүгнэлт хийн гэм буруугүйгээр хохирол учруулсан гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг, гэм буруугийн хэлбэрийг хянан үзэж, гэм буруугийн санаатай бус болгоомжгүй хэлбэртэй эсэхэд дүгнэлт Хайнга хандах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг хянан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгөхийг, дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзвэл шударга ёсны зарчмын хүрээнд Б.Б-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн хасаж өгөхийг хүсье.

Хууль хэрэглээний илт хоорондоо эрс ялгаатай өөр өөр шийдвэр гаргаж өгнө үү гэж гомдолдоо тусгаж байгаа нь өмгөөлөгчдийн хувьд гомдол хүсэлт тайлбар гаргах эрх хэмжээнээс өөр эрх хэмжээгүй, мөн шүүгдэгчийн хууль ёсны эрх ашигт ашигтай байдлыг бий болгох нөхцөлүүдийн аль нэг нөхцөл байдлыг биш, бүхэл боломжит байдлаар хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс олон нөхцөл байдлыг тал бүрээс харж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү гэж энэхүү гомдол гаргаж байгааг ойлгон хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Э.Г нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болохоор, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролдсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох“-оор тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын 15 дахь заалтаар “Эн” ХХК-д холбогдуулан гаргасан 36,423,614,978.34 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг “хэлэлцэхгүй орхих”-оор заасныг эс зөвшөөрч, Анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын 19 дэх заалтаар иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээн хууль хэрэглээний зөрүүгүй байдлаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхийг хүсэж байна.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн “Го” ХХК болон “Эн” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт “Эн” ХХК-ийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хариуцагчаар татсан цагаас эхлэн “Эн” ХХК нь тухайн хэргийн оролцогч биш, хэргийн үйл баримт, үр дагаварт хамааралгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй, хууль бус болохыг холбогдох нотлох баримт, тайлбарыг хэрэгт гарган өгч нотолж ирсэн. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарсан нь “тогтоогдоогүй” болон нэр бүхий дөрвөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь “нотлогдоогүй” болохыг тогтоон шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянахдаа дээр дурдсан нэр бүхий дөрвөн шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг Анхан шатны шүүхээс тогтоогдоогүй, нотлогдоогүй, нотолгоо байхгүй зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэр нь иргэний нэхэмжлэлийг хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэн магадлалын тогтоох хэсгийн 15 дахь заалтаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 19 дэх заалтад “хэлэлцэхгүй орхих” гэдэг агуулгаар өөрчлөлт оруулсан. Иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгт хангалттай хэмжээнд авагдсан нотлох баримтад дүгнэлт өгөн, баримтыг үнэлж, эрүүгийн хэрэгтэй хамтад нь эцэслэн шийдвэрлэх боломж давж заалдах шатны шүүхэд байсаар байхад хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохоор, мөн хуульд цагаатгах тогтоол гаргахдаа “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж заасан. Хоёр шатны шүүх шүүгдэгч нарыг үйлдлийг дүгнэхдээ гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй гэж дүгнэдэг бөгөөд энэ тохиолдолд “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” ёстой боловч, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэж байгаа байдлыг иргэний нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч байна.

Давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй болон нэр бүхий дөрвөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй болохыг тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт нэр бүхий 4 шүүгдэгч нарын тухайд иргэний нэхэмжлэлд заасан 36.4 тэрбум төгрөгийн дүн бүхий иргэний нэхэмжлэлд заасан эдийн засгийн давуу байдлыг “Го” ХХК болон “Эн” ХХК-д олгосон гэх зүйл тогтоогдоогүй, нотлогдоогүй бөгөөд уг дүн бүхий хохирол Хөгжлийн банкинд учраагүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, давж заалдах шатны шүүх учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилсэн баримтуудад “Эн” ХХК-иас нэхэмжилсэн зүйл огт байгаагүй үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт өгсөнгүй.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг бүхэлд нь хянаж, үндэслэлийг нарийвчлан тодотгож, дүгнэснээр зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын Ерөнхий сайд, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж, кабинетын зарчмаар шийдвэр гаргахдаа ... гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн нотолгооны цогц арга хэрэгслийн хүрээнд хангалттай бөгөөд эргэлзээгүй тогтоогдсон үйл баримтууд цугларч, бэхжигдсэн байх ёстой, тус шаардлага нотлогдоогүй тохиолдолд таамаглан шийдвэрлэж болохгүй.

Шүүгдэгч Н.А Засгийн газрын Ерөнхий сайд, Н.Б Засгийн газрын гишүүний албан тушаал эрхэлж байхдаа “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцүүлэх хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан авто зам, “Эн” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эр” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх тухай Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолын төслийг яаралтай, нууцын горимоор хэлэлцүүлж шийдвэрлэсэн ажиллагаа нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэл, үйл баримт бүрэн тогтоогдоогүй. Н.А, Н.Б нарыг зөвхөн “Эн” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаартай Эдийн засгийн хөгжлийн сайдад хаягласан “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэж буюу тухайн хуулийн этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцүүлж, 299 дугаар тогтоол гаргуулах байдлаар “гэмт сэдэлт зорилго, хууль бус ашиг сонирхлоо халхавчлан, урьдчилан үгсэн хуйвалдаж” албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7-д зааснаар “Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр”-т хамаарахгүй гэдэг нь шууд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэх улмаар Засгийн газрын шийдвэрийг ердийн шүүхээс шууд хянах үндэслэл биш төдийгүй энэ нь Үндсэн хуульд зааснаар Улсын Их хурал, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг шууд хязгаарлах, үгүйсгэх үндэслэл болохгүй болно. Анхан шатны шүүх бодит үйл баримтыг зөв дүгнэж, шүүгдэгч нарыг үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй гэж иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч нарын холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь төрийг төлөөлж прокурор, мөн Хөгжлийн банкны зүгээс иргэний журмаар төрийн санд учирсан хохирлыг “Го” ХХК, “Эн” ХХК-иас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг үгүйсгэхгүй тул тухайн хохирлын асуудлыг хэрэгсэхгүй болгох биш харин хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв." гэх дүгнэлтийг өгснийг эс зөвшөөрч байна.

Төслийн хүрээнд бодитоор гарсан зардлууд анхан шатны баримтаар нотолсон байдлыг үнэн зөвөөр үнэлэхээс гадна шүүхээс Иргэний хариуцагч илүү дүн авах байтугай төслийн хүрээнд гарсан өөр бусад зардлуудаа бүрэн авч чадаагүй хохирч байсан байдлаа хэрэгт авагдсан баримтаар нотолсоор байхад шүүхээс дүгнэлт өгөөгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Эдийн засгийн шинжилгээнд тавигдах шаардлага”-ын дагуу шинжээч нар нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа Нягтлан бодох бүртгэл, Аудит, Татварын гэх мэт эдийн засгийн холбогдолтой бүхий л хууль тогтоомж болон НББОУС-ыг ашиглах ур чадвартай байх, нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг зохих хууль тогтоомж, заавар журам болон холбогдох олон улсын стандартад нийцүүлэн, нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв туссан эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан нийт зардлыг зөвхөн “Го” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн баримтаас нягтлан бодох бүртгэл рүү тулган өрөөсгөл аргаар баталгаажуулах биш, холбогдон гарсан нийт зардлыг нягтлан бодох бүртгэлийн болон татварын хууль тогтоомж, мөн НББОУС-ын хүрээнд зөв тооцоолж, зөв бүртгэж тайлагнасан, анхан шатны баримттай байгаа эсэхийг шинжилж, тогтоосны үндсэн дээр бүрэн дүүрэн шалгасны үндсэн дээр дүгнэлтээ гаргах ёстой байсан. Цаг хугацааны хувьд ч зөвхөн 2010-2011 оноор хязгаарлаж, дан ганц “Го” ХХК-ийн банкны хуулгаас гэрээний дугаар, гэрээлэгчийн нэр бүхий зардлыг түүвэрлэн анхан шатны баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлгүй шалтгаар шалгалтыг дутуу гүйцэтгэх байдлаар анхан шатны баримт бүхий төслийн зориулалтаар бодитоор гарсан зардлаас үндэслэлгүй хасалт хийсэн, төсөв зохиох заавар болон техникийн даалгаврыг баримтлан хувийн хэвшлийн гүйцэтгэсэн төслийн хүрээнд гарсан бодит зардлуудыг төсөл хэрэгжиж дууссаны хойно үндэслэлгүйгээр тооцооллоос хассан.

2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлд авто замыг барих, ашиглах, шилжүүлэх гэрээ”-ний 14.3 дугаар заалтаар авто замын төслийг гадаад, дотоодын бусад хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагуудаас оруулах хөрөнгө оруулалт болон зээлээр санхүүжүүлж болно гэж тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, төрөөс зөвшөөрсөн нөхцөлийн хүрээнд гадаадын банк, санхүүгийн байгууллагаас ам.долларын хүүтэй зээл авч төслийг санхүүжүүлсэн байгаа. Нөгөөтээгүүр, тус гэрээний 11.1.2 дахь заалтад тухайлан Засгийн газар болон төрийн эрх бүхий бусад байгууллагаас Авто замын ашиглалтын хугацаанд буюу Гэрээний хугацаа дуусахаас өмнө уг Авто замыг өөрийн мэдэлд шилжүүлэн авах тохиолдолд Авто замыг барих, санхүүжүүлэх, завсар үйлчилгээ, удирдлага зохион байгуулалтыг гүйцэтгэхтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс оруулсан хөрөнгө оруулалт, зээл болон бусад санхүүжилтийн зардлыг тооцоолсон нөхөх олговрыг олгосны дараа Авто замыг өөрийн мэдэлд шилжүүлэн авах эсвэл учирсан хохирол, зардлыг нөхөн төлсний дараа тухайн шийдвэрээ хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг.

Шүүхээс 316 дугаар хавтаст хэргийн 243 болон 317 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас хүртэл авагдсан тус гэрээг нотлох баримтаар үнэлсэн нь шийтгэх тогтоолын Арван найм. “Эрд” ХХК-тай холбоотой нотлох баримтууд” гэх хэсгийн 58-д буюу шийтгэх тогтоолын 889-р хуудсанд тэмдэглэгдсэн байгааг хянан нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан. Түүнчлэн, Концессын тухай хуулийн 24.4-т “концессын гэрээг цуцлахад талуудад олгох нөхөх олговрыг хэрхэн тооцохыг гэрээнд заах ба ингэхдээ концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зохих үнэ цэнэ, гарсан зардал, тухайн талд учирсан хохирол, үүний дотор шаардлагатай тохиолдолд олох боломжтой байсан ашгийг оруулна.” гэж заасан байсан бөгөөд уг заалтад нөхөн олговрыг төсөв зохиох зааврыг баримтлан тооцох агуулга огт байдаггүй, эсрэгээрээ гарсан зардал, учирсан хохирлыг, шаардлагатай бол олох боломжтой байсан ашгийг нь нөхөн олгохоор заасан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд олох боломжтой байсан ашиг гэх зүйл авсан зүйл огт байхгүй бөгөөд бодитоор гарсан зээлийн хүү, санхүүжилтийн зардлыг олгосныг өгөх ёсгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний зөрүү үүсгэлгүйгээр хуулийн эдгээр үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой байсан.

Шүүх, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтыг нотлох баримтын эх сурвалжаар авсан хэр нь тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, дээр дурдсан Авто замын тухай, Концессын тухай хуулиар авто замыг гадаад, дотоодын зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг зөвшөөрсөн, зээлийн хүү, санхүүжилтийн зардлыг нөхөн олговорт оруулахаар хуульчилсан байгааг харгалзаагүй, шинжээчийн зүгээс ямар ч хуулийн үндэслэлгүйгээр төслийн хүрээнд бодитоор гарсан зардлыг хасах замаар хийсвэрээр гаргасан 36.4 тэрбум төгрөгийн дүн бүхий иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 15-д “Эн” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 19-д “Эн” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Иргэний хариуцагч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...”П” ХХК-ийн 52,1 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.А миний бие, 47,9 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Г бид хамтран 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үүсгэн байгуулж, миний бие 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрт ногдох хувьцаагаа Б.Г-т хууран мэхлэгдэн бэлэглэлийн гэрээгээр бүх эрхээ шилжүүлэх хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Улмаар миний бие Б.Г-т хууран мэхлэгдсэнээ ойлгож 2018 ондоо **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “П” ХХК-ийн “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, 52,1 хувийн хувьцаа эзэмшигчээрээ бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шийдвэрээр “П” ХХК-ийн “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1083 магадлал, хяналтын шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 00569 тогтоолоор хэвээр үлдээсэн.

Иймд би Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу Б.Г нь “П” ХХК хууль бус 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа Хөгжлийн банктай байгуулсан 4 тэрбумын зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой шаардах эрх үүсэж, эрх зүйн үр дагаврын хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсээд байна. Мөн дээрх 3 шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн Б.Г учруулсан хохирлоо нөхөн төлөх эрх зүйн үр дагавар үүсэж байх тул иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. “П” ХХК болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрүүгийн хуулиар хамгаалсан ямар эрх ашиг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүй хийсэн, түүнийг нотолсон гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй байхад иргэний хариуцагчаар тооцон нэхэмжлэл гаргаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт “П” ХХК-ийг гэм буруутайд тооцсон зүйл байдаггүй, мөн энэ хууль болон бусад хууль зөрчсөн үйлдлийн гэмт хэргийн улмаас хохирол учирсан талаар нотолсон, шийдвэрлэсэн зүйл байхгүй.

Манай компани болон компанийн хувьцаа эзэмшигч Б.А би Хөгжлийн банкны ажилтан албан хаагчдын хууль зөрчсөн буруутай үйлдэлд хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэж заасан ч ямар ч үндэслэлгүйгээр иргэн миний өмчлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” хэмээн хуульчилсан. Дээр дурдсанчлан “П” ХХК нь 2 гишүүнчлэлтэй бөгөөд 51 хувийн хувьцаа эзэмшигч миний хувьд 49 хувийн хувьцаа эзэмшигч Б.Г-ийн хууль бус эзэмшлээс өөрийн хувьцааг иргэний 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэн шилжүүлэн авсан. Гэтэл дээрх хугацаанд Б.Г нь Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авч, уг зээлээ компанийн үйл ажиллагаанд оруулалгүй хувьдаа завшин оргон зайлсан байдаг. Миний бие Б.Г-ийг Хөгжлийн банкнаас зээл авах гэж байх үед Хөгжлийн банкны холбогдох албан хаагчтай уулзаж “...өмчлөлийн маргаан үүссэн. Хуулийн байгууллагад хандсан..." талаар хэлж мэдэгдсээр байхад хуурамч баримтад үндэслэн хууль зөрчин зээл олгосон.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу Б.Г нь Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох үндэслэл үүссэн, мөн энэ эрүүгийн хэрэгт хамааралгүй хохирсон “П” ХХК 52 хувийн хувьцаа эзэмшигч миний өмчлөх эрх зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно”, 3 дахь хэсэгт зааснаар “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй” болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно гэж заасан. Дээрх хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийг бүхэлд нь компаниас нэхэмжилж байгаа үндэслэл, гэм хор учруулсан этгээдийн тодорхойгүй, мөн компанид учирсан хохирол шийдвэрлэх боломжгүй байх тул Хөгжлийн банкнаас гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Магадлалын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасныг удирдлага болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдвол шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулахаар байна. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, зарим хэсгийг өөрчилж, зарим хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал"-ыг баталж, бүх шүүхүүд дагаж мөрдөхөөр зохицуулсан. Уг аргачлалын 3 дугаар хавсралтын 3.1 дүгээр зүйлийн ''в"-д “анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн нь хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзвэл шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно...” гэснийг мөрдөөгүй байна. Давж заалдах шатны шүүх нь шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болговол зохих бөгөөд тус зүйлд давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “Гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”, “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар хуульчилсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн 48 шүүгдэгчээс 21 шүүгдэгчид холбогдох хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийг шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, хүчингүй болгосон, 27 шүүгдэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн. Мөн анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нэр бүхий 32 шүүгдэгчээс 22 шүүгдэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, 10 шүүгдэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх” шаардлагыг хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар: Давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй 43 шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлаж анхан шатны журмаар хэлэлцэх эсэх, эсхүл нийт 84 шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэх эсэх нь ойлгомжгүй, магадлалыг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байх бөгөөд энэхүү шийдвэрийг зөвтгүүлэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой юм.

Гурав. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг илтэд үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдол, эсэргүүцлийн дагуу шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл дараах үйл баримуудаар тогтоогдсон.

Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгож, давуу байдал бий болгосон хэргийн тухайд: Г.А нь нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа, Х.Г-ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Б-ийн үүсгэн байгуулсан “В” ХХК /Х.Г-ийн үүсгэн байгуулсан “Гл” ХХК нь тус компанийн 98 хувийн хувьцааг эзэмшдэг/-ийн хэрэгжүүлж буй “Эн” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Б, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Ц, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал В.Б, Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч Т.П нарт “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулагдах 33 тэрбум төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн дахин гарга” гэсэн хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас “Ве” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 33,151,574,411 төгрөг болгон нэмэгдүүлж, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан” гэсэн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг, мөн өдөр “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Төслийн санхүүжилт, зээлийн газрын боловсруулсан зээл олгох саналыг дэмжихэд татгалзах зүйлгүй” гэсэн “Эрсдэлийн дүгнэлт”-ийг,

Хууль, эрх зүйн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “...төслийг санхүүжүүлэх нь хууль зүйн хувьд боломжтой байна” гэсэн “Хууль зүйн дүгнэлт”-ийг Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шаардлага хангасан байдлаар гаргуулж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар дээрх танилцуулга, дүгнэлтүүдийг хэлэлцүүлж, “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгохыг дэмжин, Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөл авахаар Зээлийн Удирдлагын хорооны 2019/115 дугаартай дүгнэлт гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд дээрх 2019/115 дугаартай Зээлийн удирдах хорооны дүгнэлт”-ийг танилцуулж, уг хурлаар “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн 80 дугаартай тогтоол гаргуулсан.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “В” ХХК-тай “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай “33 тэрбум төгрөгийг, жилийн 12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай олгох" зээлийн гэрээ байгуулж, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталсан боловч зээлийн санхүүжилтийг “В” ХХК-д түргэн хугацаанд олгох зорилгоор, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-244 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц-д Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх эрхийг хууль бусаар олгож, улмаар Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц нь гүйцэтгэх захирлаас эрх олгосны дагуу Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын эрх, үүргийг хавсран гүйцэтгэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 80 дугаартай тогтоол болон “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай зээлийн гэрээнд заасан “Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банкинд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчиж, “В” ХХК-ийн Хөгжлийн банкинд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29,526,450,213 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад, нийт 3 удаагийн гүйлгээгээр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, “В” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 33 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан. Дээрх гэмт хэрэгт О.Б, Ч.Ц, Б.Б, Т.П нар нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-ий өгсөн хууль бус үүргийг татгалзахгүйгээр хэрэгжүүлж, Зээлийн удирдлагын хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн дүгнэлт, Хууль, эрх зүйн хэлтсийн хууль зүйн дүгнэлтийг журмын шаардлага хангасан байдлаар, хууль ёсны мэтээр боловсруулсан үйлдэл нь,

Мөн Б.Ц нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, зээлийн гэрээний хавсралтад өөрчлөлт оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, зээлийн гэрээнд заасан нөхцөл шаардлага хангагдаагүй байхад зээлийн санхүүжилтийг олгосон үйлдэл нь Г.А-ий зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг, үйлдлийнх нь хууль бус болохыг мэдсээр байж өөрсдийн үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж гэмт хэргийг төгс үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болох 424-461 дүгээр хавтаст авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон болно. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Ц, О.Б, Т.П, Б.Б, Б.Ц, Г.А, Х.Г нарт холбогдох дээрх хэргийг илт үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд (магадлалын 686-693 дугаар талд): Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл өгсөн нь зээл олгох, гэрээ байгуулахыг болон санхүүжилтийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд хяналт тавих үүргийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, холбогдох нэгж түүний удирдлагад хариуцуулсан гэж үзэх үндэслэл, утга агуулгыг илэрхийлж байна... Мөн зөвхөн нэг талыг барьж, нэг талыг буруутгасныг зөвтгөх боломжгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан үүргийн зөрчлүүдийн талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан нөхцөл байдал илэрч байх тул зөвхөн нэг талыг барьж, Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүн, зарим мэргэжилтнийг хууль бус шийдвэр гаргасан гэж туйлшруулан үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохын хувьд: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн удирдлагын хорооны хурлыг хуралдуулж, уг хурлаар “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулагдах 33 тэрбум төгрөгийн зээлийн талаарх материалууд болох зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг танилцуулж, хэлэлцүүлсэн. Зээлийн удирдлагын хорооны гишүүдээс “В” ХХК-ийн зээлийн материал нь Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлага хангахгүй байх тул, зээлийн судалгааг дахин хийсний үндсэн дээр Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэн, хурлыг хойшлуулсан.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай тушаалаар батлагдсан Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 5 дугаар зүйлийн 5.1-д “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь өөрийн гаргасан санал, дүгнэлт, шийдвэртэй холбогдон үүсэх үүрэг, хариуцлагыг бүрэн хүлээх ба санхүүжилтийн хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн эрх ашгийг Банкны эрх ашгаас дээгүүр тавих болон бусдын нөлөөнд автахыг хориглоно” гэж, 5.2-т “Шийдвэр гаргахтай холбоотой баримт бичгийн төсөл боловсруулж, танилцуулж байгаа ажилтан нь учирч болзошгүй эрсдэлийг санаатайгаар нуух, гуйвуулах, ашиг сонирхлын зөрчилтэйгөө нуун дарагдуулах зэрэг зөрчил гаргавал Хөдөлмөрийн дотоод журам, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан. Гэвч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А нь Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Б, эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Ц, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч Т.П нарт “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулагдах 33 тэрбум төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн дүгнэлтийг болон хууль зүйн дүгнэлтийг засаад дахин гарга гэсэн хууль бус үүрэг чиглэл өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Улмаар О.Б, Ч.Ц, Б.Б, Т.П нар нь “В” ХХК-ийн зээлийн материалыг Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар хууль бус дүгнэлтүүдийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Г.А нь өөрт олгогдсон албаны эрх мэдэл, нэр нөлөө, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй “В” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгох зорилгоор, зээлийн шинжилгээтэй холбоотой дүгнэлт, танилцуулгыг боловсруулж буй албан тушаалтан нарт хөндлөнгөөс нөлөөлж, хууль бус үүрэг, чиглэл өгч, холбогдох дүгнэлтүүдийг Хөгжлийн банкны тухай хууль, журамд нийцсэн, шаардлага хангасан байдлаар гаргуулсан. О.Б, Ч.Ц, Б.Б, Б.П нар нь Г.А-ээс өгсөн хууль бус үүрэг, чиглэлийг татгалзахгүйгээр хэрэгжүүлж, холбогдох танилцуулга, дүгнэлтүүдийг Хөгжлийн банкны тухай хууль, журамд нийцсэн, шаардлага хангасан байдлаар гаргаж, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх боломжийг хангаж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Улмаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.А нь Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлыг хуралдуулж, уг хурлаар дээрх хууль бусаар шинэчлэн гаргасан дүгнэлтүүдэд үндэслэн, 4 нөхцөл зааж, “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөл авахаар 2019/115 дугаартай дүгнэлтийг гаргаж шийдвэрлэсэн байна. Зээлийн удирдлагын хорооны хурал хуралдсаны маргааш өдөр нь буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдсан боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс “В” ХХК-ийн барьцаа хөрөнгийн дийлэнх хувь нь хөдлөх хөрөнгө буюу техникүүд байгаа нь барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй, тухайн компани нь өндөр өр төлбөртэй, өрийн дарамт ихтэй, зээлийг эргэн төлөх нөхцөл боломж муутай, эрсдэл өндөртэй” гэж дүгнэн дахин судалж, танилцуулах чиглэлийг гүйцэтгэх удирдлага Г.А-д даалгаж шийдвэрлэсэн.

Гэвч 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас хойш “В” ХХК-ийн зээлийн материалд дахин судалгаа хийгдээгүй байхад, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Б нь Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг дахин хуралдуулж, уг хурлаар “Ве ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд 33 тэрбум төгрөгийн зээл олгохыг дэмжсэн Зээлийн удирдах хорооны дүгнэлтийг ТУЗ-ийн дарга М.Б, ТУЗ-ийн гишүүн Б.Г, С.М, Н.Б, Ж.Ү, Б.Ц, Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, "Ве” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ухаа худаг” төсөлд зориулж 33 тэрбум төгрөгийг 4 нөхцөлийн дагуу гэрээ байгуулж, зээл олгох Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт, саналыг зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Прокуророос дээрх үйл баримтад үндэслэн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн үйлдэл нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн /458 дугаар хавтаст хэргийн 182- 237, 459 дүгээр хавтаст хэргийн 1-57 дугаар хуудас/.

Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалд прокуророос зөвхөн нэг талыг барьж, нэг талыг буруутгасныг зөвтгөх боломжгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан үүргийн зөрчлүүдийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. “В” ХХК зээл авах хүсэлтийг нийт 3 удаа өөрчилсөн, эрсдэлийн болон бусад дүгнэлтүүд анхнаасаа хууль бусаар гарсан гэж үзэх боломжгүй... “В” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авахад “зээлийн барьцаа хөрөнгийн хувьд хангалттай” талаарх үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй... шинээр худалдан авах буюу ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалахаар заасан зэрэг тухайн тохиолдолд дан ба давхар барьцаалах үл хөдлөх ба хөдлөх хөрөнгийн харьцааны хувь хэмжээ зөрүүтэй (хөдлөх хөрөнгийн харьцаа их, үл хөдлөх хөрөнгийн харьцаа бага гэх) байх зэрэг нь Хөгжлийн банкны хууль тогтоомжоор тодорхойлсон бодлого, шаардлагад нийцээгүй байж болох ч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй дүйцэхүйц хөдлөх хөрөнгө барьцаалсан болохыг үгүйсгээгүй тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг бүрэн нотлохгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохын хувьд: “В” ХХК нь Хөгжлийн банкнаас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 54,3 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан боловч Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангаагүй, Хөгжлийн банкны санхүүжүүлэх чиглэлд хамаарахгүй байсан тул зээлийн зориулалтыг өөрчилж, дахин санхүүжилт гэсэн утгаар зээл авах хүсэлтийг гаргасан.

Дээрх хүсэлтийн дагуу Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, тус газрын ахлах мэргэжилтэн Т.М, мэргэжилтэн С.Ц нар зээлийн судалгааг хийж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-д "...Дээрх зээлийн зориулалт нь Хөгжлийн банкны санхүүжүүлэх чиглэлд хамаарахгүй.. барьцаалах үл хөдлөх хөрөнгүүд 100 хувь гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгө... барьцаа хөрөнгө бусад банк, санхүүгийн байгууллагад барьцаалагдсан, зээлийн хэмжээнд хүрэхгүй... тус компани нь гуравдагч этгээдүүдэд өндөр өр төлбөртэй, өрийн дарамт ихтэй, эргэн төлөх нөхцөл боломж муутай, эрсдэл өндөртэй байна...” гэсэн танилцуулгыг бэлтгэж удаа дараа танилцуулсан боловч Г.А нь зээлийн материалыг татгалзаж, буцаалгүйгээр Зээлийн удирдлагын хороонд танилцуулах үүрэг, чиглэлийг өгсөн. Улмаар Г.А-ээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Төслийн санхүүжилт, зээлийн газраас 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Зээлийн шинжилгээний танилцуулга”-аар “В” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 28,477,331,398 төгрөгөөр тогтоосон. Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газраас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/19/58 дугаартай “Эрсдэлийн дүгнэлт”-ээр “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хувьд, журмын шаардлагыг хангах хэмжээгээр барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх, бусад банкнаас авсан зээлийн зарцуулалтыг нотлох” гэсэн дүгнэлтийг,

Хууль, эрх зүйн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/74 дугаартай “Хууль зүйн дүгнэлт”-ээр “...нийт барьцаа хөрөнгийн үнэлгээг 28.4 тэрбум гэж тогтоосон нь зээл барьцаа хөрөнгийн харьцаа 115 хувь байх тул зээлийн үйл ажиллагааны журмын 10.6.3-т "Зээлийн хэмжээ нь барьцаа хөрөнгийн бодит үнэлгээнээс эрсдэл тооцож бууруулсан үнэлгээнээс ихгүй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар дээрх зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн болон Хууль зүйн дүгнэлт, барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зээлийн материал нь Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлага хангахгүй байх тул, зээлийн судалгааг дахин хийлгэхээр буцаасан байна.

Гэвч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А нь дээрх эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын болон Хууль, эрх зүйн хэлтсийн захирал, мэргэжилтэн нарт Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар дахин дүгнэлтүүдийг гаргах хууль бус үүрэг чиглэл өгсний дагуу хууль бус дүгнэлтүүдийг гаргуулсан. Улмаар дээрх зээлийн шинжилгээний танилцуулга болон холбогдох дүгнэлтүүдийг Хөгжлийн банкны тухай хууль, журамд нийцсэн, шаардлага хангасан байдлаар гаргасны улмаас Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх боломжийг хангаж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдсон болно. Барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй талаар. Хөгжлийн банкны тухай хууль болон Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журамд зааснаар Хөгжлийн банкнаас зээл олгоход тус компани нь барьцаа хөрөнгийн шаардлага хангасан байна, зээлийн барьцааны зүйл нь үнэлгээтэй, хөрвөх чадвартай, өмчлөх болон эзэмших эрхийн зөрчилгүй байх бөгөөд эрхийг шилжүүлэх боломжтой байх шаардлагыг хангасан байна гэж зохицуулсан. Иймд “В” ХХК дээрх шаардлагыг хангаж байсан эсэхийг шалгахад:

А.   Төслийн санхүүжилт, зээлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн шинжилгээний танилцуулгаар “В” ХХК-ийн нийт хөрөнгийн 97,3 хувь нь өр төлбөрөөр бий болсон. Тус компани нийт 74.6 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байгаагаас 72.3 тэрбум төгрөг нь өр төлбөр буюу зээлээр худалдан авсан хөрөнгө, 1,9 тэрбум төгрөг нь хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө байсан. Иймд тус компани нь гуравдагч этгээдүүдэд өндөр өр төлбөртэй, өрийн дарамт ихтэй, барьцаалахаар санал болгож буй үл хөдлөх хөрөнгүүд нь 100 хувь гуравдагч этгээд болох бусад банк, санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “В” ХХК нь Хөгжлийн банктай “Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулсан. Дээрх гэрээгээр барьцаалсан хөрөнгийн нийт 82.5 хувийг “Хе” ХХК-ийн болон гуравдагч этгээдийн хөрөнгө эзэлж байсан ба 17.5 хувийг л “В” ХХК-ийн хөрөнгө эзэлж байсан нь “Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журам”-д заасан нийт барьцаа хөрөнгийн 50 хувиас дээшгүй хувьд гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаалж болно гэснийг зөрчсөн.

Мөн бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан хөрөнгүүдийг Хөгжлийн банкинд давхар барьцаалсан. Тухайлбал, “БГ-ВМП-ҮХХ” 2019-136 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр “Хе " ХХК-ийн Хас банкинд 9,3 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд байршуулсан 9 үл хөдлөх хөрөнгийг 3.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 12,4 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцаалсан. Мөн “БГ-ВМП-ХХ 2019-137” дугаартай “Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ"-ээр 30 ширхэг хөдлөх хөрөнгийг 8,8 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцаалсан бөгөөд үүнээс “Хас” банкны зээлийн барьцаанд байршуулсан 5 ширхэг хөдлөх хөрөнгийг 2,2 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцаалсан, “Хе” ХХК-ийн Хас банкинд лизингийн барьцаанд байршуулсан 12 ширхэг хөдлөх хөрөнгийг 1,2 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаалсан нь:

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Зээлийн бодлогын 5.7-д “Зээлийн барьцааны зүйл нь үнэлгээтэй, хөрвөх чадвартай, өмчлөх болон эзэмших эрхийн зөрчилгүй байх бөгөөд эрхийг шилжүүлэх боломжтой байх шаардлагыг хангасан байна” гэснийг,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны А-253 тушаалаар батлагдсан Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журмын 2.1-д “Барьцааны хөрөнгө гэж зээлдэгч холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй бол банк нь барьцааны шаардлагаа тэргүүн ээлжид хангуулах эрхтэй барьцааны зүйл, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийг хэлнэ”, 3.3-т “Дараах хөрөнгийг барьцаалж зээл олгохыг хориглоно”, 3.3.9-д “Бусад банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад этгээдийн зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгө”, 4.1-д “Зээлдэгчийн барьцаалах хөрөнгө нь дараах шаардлагыг хангана”, 4.1.2-т “Бусад банк, банк санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн барьцаа барьцаалбарт үүргийн гүйцэтгэл хангуулахаар үүрэг хүлээгээгүй байх" гэснийг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл “Хе” ХХК-ийн эзэмшлийн Хас банкинд барьцаалсан 9 үл хөдлөх хөрөнгийг, мөн тус компанийн эзэмшлийн Хас банкны зээлийн болон лизингийн барьцаанд барьцаалсан 17 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийт 16 тэрбум төгрөгт үнэлж давхардуулан барьцаалсан.

В.“БГ-ВМП-ИБХ 2019-139” дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээгээр 26 ширхэг 11,096,073,538.00 төгрөгийн хөдлөх хөрөнгийг ирээдүйд бий болно гэж барьцаалсан боловч ирээдүйд бий болох хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь “В” ХХК болон “Хе” ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ХЭ/19/596 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хөдлөх хөрөнгийн үнийн мэдээлэлтэй зөрсөн нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны А-253 тушаалаар батлагдсан “Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журам”-ын 4.4-т “Зээлдэгчийн ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө болон биет бус хөрөнгө дараах шаардлагыг хангана”. 4.4.1-д “Худалдан авах хөрөнгөтэй холбоотой хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр хийгдсэн байх, холбогдох танилцуулга, үнийн саналууд бүрдсэн байх”, 4.4.2-т “Худалдах-худалдан авах гэрээнд төлбөр хүлээн авагчийн банк, дансны дугаар, нэрийг заавал тусгасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Г.“БГ-ВМП-ХХ 2019-140” дугаартай батлан даалтын гэрээгээр “Хе” ХХК нь зээлийн гэрээний дагуу Зээлдэгчийн зээлдүүлэгчид төлөх 33,000,000,000 төгрөгийн зээл, гэрээгээр тохиролцсон хүү, шимтгэлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй бол батлан даагч өөрийн бүхий л эд хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно” гэж батлан даалт гаргасан нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2019 оны А-253 тушаалаар батлагдсан “Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журмын 4.2.2-т “Барьцаа хөрөнгийн 50 хувиас дээшгүй хувьд гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаалж болох ба гуравдагч этгээдийн барьцаалах нийт хөрөнгийн 80-иас дээш хувь нь үл хөдлөх хөрөнгө байх. Үүнд эргэлтийн хөрөнгө оруулан тооцохгүй” 4.7.4-т “Батлан даалтын хэмжээ нь батлан даагч компанийн өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх” гэснийг зөрчсөн. Учир нь батлан даалт гаргасан “Хе” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангаар 20,9 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан бөгөөд 4,1 тэрбум төгрөгөөр батлан даалт гаргах боломжтой байсан, мөн зээл хүсэгчийн нийт барьцаалахаар санал болгож буй хөрөнгийн 82,5 хувийг гуравдагч этгээдийн хөрөнгө эзэлж байсан болох нь тогтоогдсон.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Зээлийн бодлогын 5 дугаар зүйлийн 5.7-д “Зээлийн барьцааны зүйл нь үнэлгээтэй, хөрвөх чадвартай, өмчлөх болон эзэмших эрхийн зөрчилгүй байх бөгөөд эрхийг шилжүүлэх боломжтой байх шаардлагыг хангасан байна” гэж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-177 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Зээлийн үйл ажиллагааны журам"-ын 10 дугаар зүйлийн 10.6.3-т "Зээлийн хэмжээ нь барьцаа хөрөнгийн бодит үнэлгээнээс эрсдэл тооцож бууруулсан үнэлгээнээс ихгүй байна” гэж, гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/253 дугаартай тушаалаар батлагдсан Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журмын 3.4-т “Барьцаа хөрөнгийн тухайн зээлд эзлэх хэмжээ нь доор хүснэгтэд дурдсаны дагуу байна, Төслийн зээлд үндсэн барьцааны эзлэх хувь 40 хувиас дээш, дэд барьцааны эзлэх хувь 60 хувиас ихгүй байна” гэж тус тус заажээ.

Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2/19/046 дугаартай барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг 2 удаа өөр дүнгээр, зөрүүтэй гаргасан буюу “В” ХХК-иас барьцаалахаар санал болгож буй нийт хөрөнгийн үнэлгээг 33,151,574,411 төгрөгөөр, мөн 33,148,154,429 төгрөгөөр тус тус тооцож гаргасан байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкинд хадгалагдаж буй зээлийн хувийн хэргийн материалд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/19/046 дугаартай барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар “В” ХХК-иас барьцаалахаар санал болгосон “**** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоотод байрлах амины орон сууцыг 780,843,464 төгрөгөөр, 12 ширхэг хөдлөх хөрөнгийг 5,201,825,501 төгрөгөөр буюу нийт барьцаа хөрөнгийг 33,151,574,411 төгрөгөөр” үнэлсэн нь үндсэн барьцааны зээлд эзлэх хувь 40,1 хувь болж “Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журам”-ын 3.4-т заасан журмын шаардлагыг хангасан байна.

Харин Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн материалд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/19/046 дугаартай “Барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар “Ве ХХК-иас барьцаалахаар санал болгосон “**** дүүргийн **** тоотод байрлах амины орон сууцыг 439,917,499 төгрөгөөр, 12 ширхэг хөдлөх хөрөнгийг 5,539,331,485 төгрөгөөр буюу нийт барьцаа хөрөнгийг 33,148,154,429 төгрөгөөр” үнэлсэн нь үндсэн барьцааны зээлд эзлэх хувь 39,1 хувь болж "Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журам”-ын 3.4-т заасан журмын шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн Хөгжлийн банкинд хадгалагдаж буй зээлийн хувийн хэргийн материалд Хууль, эрх зүйн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/74 дугаартай хууль зүйн дүгнэлт хадгалагдаж байгаа боловч Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн материалд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/74 дугаартай Зээлийн үйл ажиллагааны журмын 10.6.3-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн хууль зүйн дүгнэлт авагдсан байна.

Иймд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны хуралд, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд, Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.6-д заасныг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны А-177 дугаар тушаалаар батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.6.3-т заасныг, гүйцэтгэх захирлын 2019 оны А/253 дугаартай тушаалаар батлагдсан Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журмын 3.4, 3.3.9, 4.1.2, 4.2.2, 4.7.4-т заасан шаардлагыг хангаагүй барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн дүгнэлт, хууль зүйн дүгнэлтүүдийг хүргүүлж, шаардлага хангасан мэтээр танилцуулж, “В” ХХК-ийн төсөлд 33,000,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхээс “В” ХХК-ийн барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй асуудал нь хөгжлийн банкны хууль тогтоомжоор тодорхойлсон бодлого, шаардлагад нийцээгүй байж болох ч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй дүйцэхүйц хөдлөх хөрөнгө барьцаалсан болохыг үгүйсгээгүй тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг бүрэн нотлохгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

“В” ХХК-ийн үйл ажиллагааных нь уул уурхайн олборлох чиглэлийг үгүйсгэсэн баримт, үндэслэлгүй байхаас гадна заавал үндсэн ажлын захиалагчаар дамжуулж зээл авна гэх шаардлага байгаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохын хувьд Улсын Их хурлаас 2017 онд баталсан Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, ашгийн төлөө хуулийн этгээд байна гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөгжлийн банк дараах шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ" гэж, 10.1.1-д “Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх”, 10.1.2-т “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.4-т “эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх”, 10.1.5-д “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д "энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэж тус тус хуульчилсан.

“В” ХХК-ийг П.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Автомашины худалдаа, түрээс, засвар, сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үйл ажиллагааны чиглэлд тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ үзүүлэх нэмж, улсын бүртгэлт бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “В” ХХК, “Гл” ХХК-ийн хувийн хэргийн материалд үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон. /433 дугаар хавтаст хэргийн 249-250, 434 дүгээр хавтаст хэргийн 1-217 дугаар хуудас/, Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “В” ХХК нь автомашины худалдаа, түрээс, засвар, сэлбэгийн худалдаа, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд бөгөөд харин уул уурхайн олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй хуулийн этгээд болох нь тогтоогдсон.

“В” ХХК нь “Эн” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Баруун наран” уурхайд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Эн” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайд сард 750,000 метр куб хүртэл уулын цулыг ухаж ачиж буулгах ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байгуулсан. Улмаар “Ве” ХХК нь Хөгжлийн банкинд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/149 дугаартай албан бичгээр “Эн” ХХК-ийн “Ухаа худаг уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”-д шаардлагатай техник, багаж хэрэгсэл худалдан авах зорилгоор 54,3 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргасан.

Дээрх хүсэлтийг Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын ахлах мэргэжилтэн Т.М, мэргэжилтэн С.Ц нар судалж, дээрх зээлийн зориулалт нь Хөгжлийн банкны санхүүжүүлэх чиглэлд хамаарахгүй байгаа талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.А-д удаа дараа танилцуулахад уг зээлийг дахин судалж, зээлийн шинжилгээний танилцуулгыг бэлтгэж, холбогдох дүгнэлтүүдийг яаралтай гаргуулан Зээлийн удирдлагын хороонд танилцуулах хууль бус үүрэг, чиглэлийг өгсөн. Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагыг тусгайлан заасан бөгөөд “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Эн” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн зээлийн зориулалт нь багаж хэрэгсэл худалдан авах, эргэлтийн хөрөнгөд зориулагдахаар байх тул Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх чиглэлд хамаарахгүй,

Мөн **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлах “Ухаа худаг” уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулах төслийг хэрэгжүүлэгч компани нь "Эн” ХХК бөгөөд “Эн” ХХК нь тус төслийн үйл ажиллагааг явуулах, хэрэгжүүлэх зорилгоор “В” ХХК-ийг туслан гүйцэтгэгч компаниар сонгож, тус компанитай “Ухаа худаг” уурхайд уулын цулыг ухаж ачиж буулгах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Х.Г дээрх зээлийн үйл ажиллагаанд хууль зөрчин хамтран оролцсон гэж үзэх объектив хамаарлын асуудлыг бүрэн нотлоогүй, “В” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар зарцуулсанд хамаарах үйл баримт байхад бусад “гэмт хэргийн шинж” агуулсан эсэх талаар дүгнэхгүй орхигдуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохын хувьд Х.Г нь 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Хе” ХХК-ийг гадаад худалдаа, тоног төхөөрөмжийн худалдаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна. Мөн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хе” ХХК-ийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Хе” ХХК-ийн оноосон нэрийг “Гл” ХХК болгон өөрчилсөн. П.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “В” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “В” ХХК-ийн 2 хувийн хувьцааг иргэн Г.Дамдиннямд, 98 хувийн хувьцааг өөрийн төрсөн хүү Х.Г-ийн үүсгэн байгуулсан “Гл” ХХК-д тус тус шилжүүлсэн. Иймд прокуророос Х.Г-ийг өөрийн үүсгэн байгуулсан “Гл” ХХК-иар дамжуулан хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Б-ийн үүсгэн байгуулсан “В” ХХК-ийн 98 хувийн хувьцааг эзэмшиж байсан болох нь тогтоогдож байх тул X.Г-ийг “В” ХХК-тай хамаарал бүхий этгээд мөн гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан баримтуудаар "Ве” ХХК-ийн 98 хувийн хувьцааг эзэмшигч “Гл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Г нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-тэй найз нөхдийн холбоотой болох нь тогтоогдсон. Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд “Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн, гаргаж болно” гэж заасан бөгөөд тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэхэд Г.А нь Х.Г-ийн төрсөн эх П.Б-ийн үүсгэн байгуулсан “Ве” ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор зээлийн хүсэлтийг хянаж, судлах чиг үүрэг бүхий өөрийн удирдлагад шууд харьяалагдах Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын болон, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал, мэргэжилтэн нарт хууль бус үүрэг чиглэлийг өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дүгнэсэн.

Дээрх гэмт хэрэгт Х.Г нь өөрийн төрсөн эх П.Б-ийн үүсгэн байгуулсан “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл нь Хөгжлийн банкны тухай хууль болон Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй гэдгийг мэдсээр байж зээл авах ашиг сонирхлын үүднээс өөрийн найз нөхдийн хамааралтай хүн болох Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А-ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон болно.

Түүнчлэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар, аудитор Ж.Жанилганы Мөрдөгчийн магадалгаагаар “..."Ве” ХХК нь Хөгжлийн банкнаас зээлийн гэрээний дагуу авсан 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг нийт 42 ширхэг техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулсан...” гэж /435 дүгээр хавтаст хэргийн 208-250, 436 дугаар хавтаст хэргийн 1-36-р хуудас/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1514/03/01 дугаартай шинжээч С.Э-ын шинжээчийн дүгнэлтээр “...”В” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн санхүүжилтээр “Хас лизинг” ХХК-д 1,046,912,229 төгрөгийн зээлийг төлж, “Ха” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг 22 сарын өмнө хааснаар 233,429,154 төгрөгийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдсөн. Мөн өдөр “В” ХХК нь “Тү” ХХК-ийн 963,900,327 зээлийг төлж, “Т” ХХК-ийн “Ха” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг 23 сарын өмнө хааснаар, 153,614,422 төгрөгийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдсөн...” гэх үйл баримт тогтоогдсон байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Х.Г-ийн хамтран оролцсон үйлдлийг шалгаж, нотлоогүй, ...”В” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийг дүгнэхгүй орхигдуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Дотоод хяналтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Б.Ц-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, гэмт хэргийн шинжгүй хэмээн илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, цагаатган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Хөгжлийн банкны Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц-н нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ЗГ-ВМП-3 2019-134” дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг болох гэрээний хавсралтаар баталсан зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн банкны дүрмийн 9.7-д “Хуульд ТУЗ шийдвэрлэхээр зааснаас бусад асуудлаар гүйцэтгэх захирал банкийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах шийдвэр гаргана. гүйцэтгэх захирлын түр эзгүйд түүнээс эрх олгосноор Тэргүүн дэд захирал энэхүү эрхийг эдэлнэ” гэж заажээ.

Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц-ийн гарын үсэг зурж, баталгаажуулсан дээрх зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай “Зээлийн гэрээ”-ний салшгүй нэг хэсэг бөгөөд банкийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрх нь зөвхөн гүйцэтгэх захиралд олгогдож, Гүйцэтгэх захирлын түр эзгүйд түүнээс эрх олгосон Тэргүүн дэд захирал энэхүү эрхийг хэрэгжүүлэхээр байна. Иймд Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, тэргүүн дэд захирал Ч.Э-д гүйцэтгэх захирлын эрх, үүргийг шилжүүлсэн байхад, банкийг төлөөлж, зээлийн гэрээний хавсралт зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарьт хууль бусаар өөрчлөлт оруулж, гарын үсэг зурж баталгаажуулсан үйлдэл нь албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангасан.

Б.Ц-ийн зээлийн гэрээний хавсралтад өөрчлөлт оруулсны дагуу, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “В” ХХК-ийн Хөгжлийн банк дахь **** тоот дансанд 33 тэрбум төгрөгийн зээлийн олголт хийгдсэн. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-244 дугаар тушаалаар Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах болсон тул ажил үүргийн хуваарийг Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц-оор хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/96 дугаар тушаалаар батлагдсан Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажлын байрны тодорхойлолтын 6-д “Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлыг орлох албан тушаалтан нь Зээл санхүүжилтийн хэлтсийн захирал, Санхүүжилт болон зээлийн тайлагналын хэлтсийн захирал байна” гэж заажээ.

Иймд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М-ыг ээлжийн амралтаа авах болсонтой нь холбогдуулан түүний ажил үүргийн хуваарийг Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц-оор хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Б.Ц нь гүйцэтгэх захирлаас эрх олгосны дагуу хавсарган гүйцэтгэж буй Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын эрхийг урвуулан ашиглаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 80 дугаартай тогтоол болон зээлийн гэрээнд заасан "Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банкинд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчиж, зээлийн хөрөнгөөс зарцуулалт хийх зөвшөөрлөөр “В” ХХК-ийн Хөгжлийн банк дахь дансанд битүүмжилж, байршуулсан 33 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөс зарцуулалт хийх зөвшөөрлөөр 29,5 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийг баталгаажуулж, 3,4 тэрбум төгрөгийн барьцааны хөрөнгийг баталгаажуулаагүй, дутуу байхад 3 удаагийн гүйлгээгээр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, давуу байдал бий болгосон үйл баримт нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгч Н.А, Н.Б нар нь Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны журмыг тус тус зөрчиж, Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай 299 дугаартай тогтоол гарах нөхцөлийг бүрдүүлж, “Го” ХХК, “Эн” ХХК-д эдийн ашигтай байдал болгосон. Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б нь нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн танилцуулга хийж, хэлэлцүүлсэн бөгөөд хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүдэд урьдчилж танилцуулаагүй, эдийн засгийн тооцоо, судалгааг зохих түвшинд хийгээгүй, холбогдох яамны саналыг аваагүй болох нь гэрч А.Г, Б.Э нарын мэдүүлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/129 дугаартай албан бичиг, Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06/1147 дугаартай албан бичиг, Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03/5111 дугаартай албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03/1121 дугаартай албан бичиг, Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/2560 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомжид нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/- ээр нотлогдсон байвал зохино”,

мөн зүйлийн 2 дахь хэсгийн 7-д “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино”,

Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын хуралдааны журмын 5.1.4-т “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна”,

мөн журмын 6.1-д “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж заасныг тус тус зөрчиж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б нь Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд урьдчилан тусгагдаагүй, холбогдох төрийн захиргааны байгууллагын санал болон асуудлыг хариуцвал зохих Засгийн газрын бусад гишүүдийн зөвшөөрлийг авалгүйгээр асуудлыг хуралдаанд танилцуулсан, засгийн газрын гишүүд нь Засгийн газрын хуралдааны журам зөрчигдөж байгаа талаар санал хэлсээр байтал хуралдааны даргалагч буюу Ерөнхий сайд Н.А нь хуралдааныг үргэлжлүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Засгийн газар нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолын төслийг яаралтай, нууцын горимоор хэлэлцэж, хамтын зарчмаар шийдвэр гаргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. Учир нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана”, 3.2-т “Засгийн газар асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно” гэж,

Засгийн газрын хуралдааны журам”-ын 10.1-д “Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, шийдвэрийн төслийг уншиж сонсгоно”, 10.2-т “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх шийдвэрийг олонхын саналаар гаргана. Олонхын санал авч чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно” гэж тус тус хуульчилсан. Хэрэгт авагдсан Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай тэмдэглэлээс авч үзвэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан авто зам, “Эн” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч “Эр” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авах тухай асуудлаар Засгийн газрын гишүүдээс санал авсан гэх үйл баримт тогтоогдоогүй ба уг асуудлыг Засгийн газар олонхын саналаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн магадлалын 704-705 дугаар талд Засгийн газрын хуралдааны ердийн болон яаралтай горимын зааг ялгааны асуудлыг бүх талаас нь бүрэн бодитой дүгнээгүй.... Засгийн газрын 2009 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын хуралдааны журмын 9.4-т “Хуралдаанаар улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу аюул учруулахуйц газар хөдлөлт, хүчтэй салхи, шуурга, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, террорист халдлага, хүн, малын гоц халдварт өвчин гарсан; улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон зэрэг асуудлыг хэлэлцэхэд энэ журмын 5.1-5.4, 5.7, 6 дугаар зүйл, 7.1-7.5, 7.7-г мөрдөхгүй байж болно” гэснийг зөрчөөгүй талаарх холбогдох оролцогч буюу шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар, гомдол хэрэгт цугларсан байх ба дээрх хууль зүйн үндэслэлийг бүрэн үгүйсгэж няцаасан үндэслэл, үйл баримтгүй болохыг тодотгож байна гэжээ.

Шүүгдэгч Н.А, Н.Б нарын мэдүүлэг, тайлбар, гомдолд тухайн асуудлыг яаралтай горимоор явуулсан шалтгааныг, нүүрсний үнийн уналтаас үүдэлтэйгээр нүүрсний экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлага үүссэн, шороон замаар нүүрс тээвэрлэсний улмаас байгаль экологи доройтох, эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх зөрчигдөх зэрэг сөрөг нөлөө бий болсны улмаас яаралтай горимоор авч хэлэлцсэн гэх агуулгаар тайлбарладаг боловч, уг асуудал нь гэнэт бий болоогүй, автомашинаар нүүрс тээвэрлэж эхэлсэн цаг хугацаатай зэрэгцэн бий болсон төдийгүй нүүрсний үнийн уналт 2012 оны дунд үеэс эхэлж тогтворжсон байсан цаг хугацаанд Засгийн газрын дээрх шийдвэр гарсан болох нь Үндэсний статистикийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02/209 дугаартай албан бичгээр нотлогддог ба нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон гэсэн тайлбар нь нотлогдоогүй болно.

Мөн Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны журамд хуралдааныг нээлттэй болон хаалттай горимоор явуулж болохоор заасан бөгөөд журмын 7 дугаар зүйлийн 7.8-д "Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бүрдүүлэлт хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулна” гэж заасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар журмын дээрх заалтыг мөрдөж ажиллаагүй болох нь тогтоогдсон.

Хууль, журамд заасныг зөрчиж гарсан дээрх шийдвэрийн улмаас 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон “Го” ХХК-ийн хооронд байгуулагдсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлт авто зам барих, ашиглах, шилжүүлэх тухай 74 дугаартай гэрээгээр “Го” ХХК-ийн хүлээсэн Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км автозамын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 10 жилийн хугацаанд авто замыг эзэмших, ашиглах, засвар арчлалтыг гүйцэтгэх, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, удирдлага зохион байгуулалтын зардлаа нөхөх зорилгоор бусад этгээдэд тус авто замыг төлбөртэй ашиглуулах, гэрээний хугацаа дуусмагц ашиглалтын шаардлага хангасан авто зам, замын байгууламжийг захиалагчид ямар нэгэн төлбөр, хураамж, нэхэмжлэл, барьцаа шаардахгүйгээр эзэмших, ашиглах, арчлалтын ажил хийж гүйцэтгэх, төлбөр хураах эрх, үүргээ шилжүүлэх үүрэг зөрчигдөж, зам ашиглалтад оруулснаас хойш 2 жилийн дараа буюу богино хугацаанд гарсан зардлаас өндөр үнээр замыг төрд худалдаж, тус компанид давуу байдал бий болсон үйл баримт нотлох баримтаар нотлогддог.

Тодруулбал, хэрэгт авагдсан гэрч Ж.О-ын “...“Го” ХХК нь тус автозамыг барьж байгуулахад нийт 106,8 сая ам.долларын зардал гарсан байдаг. Тус автозамыг “Го” ХХК нь өөрийн эзэмшилдээ ашиглалтад оруулсан 2011 оны 10 сараас 2014 оны хооронд нийт 2 жил хагасын хугацаанд эзэмшиж байсан байна. Тоо баримтыг компаниас нь гаргуулж авснаар бол “Го” ХХК нь тус замыг эзэмшиж байсан 2011-2013 оны хооронд нийт 74,7 тэрбум төгрөгийн замын хураамжийн орлого олсон бол тухайн хугацаанд зам засвар, арчилгаа үйлчилгээ болон ерөнхий удирдлагын зардалд нийт 58.3 тэрбум төгрөг зарцуулсан байдаг юм байна...” гэсэн мэдүүлэг,

“Го” ХХК нь Ухаа худаг-Гашуун сухайтын авто замыг барьж улсын комисст 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш “Гашуун сухайт авто зам” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нийт 74,213,858,333.34 төгрөгийн орлогыг замын хураамжаас олсон байна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаас авч үзвэл, "Го” ХХК нь тухайн замаас 10 жилийн хугацаанд гарсан зардлаа нөхөх боломжгүй буюу эдийн засгийн үр ашиггүй байх тооцоолол гарч байгаа нь тухайн замыг гэрээнд заасан хугацаанаас өмнө төрд шилжүүлж, зам, дэд бүтэц барьж байгуулахад гаргасан зардлаа гаргаж авах нь “Го” ХХК-д ашигтай байсан нөхцөл байдал тогтоогдсон байхад, анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Мөн Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоол гарсны улмаас нэр бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болсон, тухайн давуу байдлыг бий болгохын тулд нийтийн албан тушаалтан нь Засгийн газрын шийдвэр гаргахад дагаж мөрдөх хэм, хэмжээг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн яллаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан хэлэлцүүлж байгаа нь Үндсэн Хуулийн Цэц болон Улсын Их хурлын эрх хэмжээнд халдсан шинжгүй бөгөөд Засгийн газрын шийдвэрийн үндэслэлийг ердийн шүүх хянахгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт болон Засгийн газрын улс төрийн шийдвэрийг ердийн хянахгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын шийдвэр гэмт хэргийн шинжтэй гарсан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянахаас өөрөөр шийдвэр гэмт хэргийн шинжтэй эсэхийг өөр журмаар хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.А, Н.Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон хэргийн тухай. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 717, 718, 719 дүгээр талын А, Б-д заасан дүгнэлтүүдийн талаар:

Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, Засгийн газраас бусад байгууллагатай харилцан ажиллах журмыг тус тус тодорхойлсон. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ...” гэж заасан байгаа нь Засгийн газар нь зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, эсхүл Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаар шийдвэрлэхээр заасан байна. 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна” гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөгжлийн банк нь Улсын Их хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж, 8.2 дахь хэсэгт “Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны актив, пассивын болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана" гэж тус тус заасан.

Тодруулбал, Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг зөвхөн Улсын Их Хурал жил болгоны хаврын чуулганаар батлах эрхтэй, зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны Зээлийн хороо гаргах болохыг хуулиар тусгайлан заажээ. Гэтэл Засгийн газар, Ерөнхий сайд Н.А, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б нар нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг баталсан, тус тогтоолоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр болон Барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай байгаа 50.0 сая хүртэлх ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүжилтийг хавсралтаар баталж, Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барьж байгуулах “Мон” ХХК, “Мо” ХХК-ийн төсөл, барилын арматурын үйлдвэр барьж байгуулах “Бэ” ХХК-ийн төсөл, баргилтын уурхайг түшиглэн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах “М” ХК-ийн төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Г, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Б, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б нарт даалгаж, тус төслүүдийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл Б.Ш-т зөвшөөрөл өгч шийдвэрлүүлсэн.

Тогтоолын хавсралтаар Төмрийн нойтон баяжмалын үйлдвэр барих төсөлд “Мон” ХХК-д 8,8 сая ам.доллар хүртэл, “Мо” ХХК-д 6,4 сая ам.доллар хүртэл, “М” ХК-д 12,10 сая ам.доллар хүртэл, “Бэ” ХХК-д 22.7 сая ам.доллар хүртэл төгрөгтэй тэмцэх хэмжээний санхүүжилт олгохыг нарийвчлан тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоол нь 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөгжлийн банк нь Улсын Их хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж, 8.2 дахь хэсэгт “Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны актив, пассивын болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана” гэж тус тус заасан байхад Улсын Их хурлын болон Хөгжлийн банкны Зээлийн хорооны эрх хэмжээг эдэлж, тодорхой аж ахуйн нэгжийн нэр, санхүүжилтийн хэмжээг заан шийдвэр гаргасан. Үүнийг Засгийн газар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж нэр бүхий аж ахуйн нэгжид Хөгжлийн банкнаас зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх үйлдлийг зорилго Үндсэн Хууль, Засгийн газрын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, төрийн эрх мэдлийг хуваарилах, хэрэгжүүлэх зарчимд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь Засгийн газар нь үйл ажиллагаагаа хуулиас гадуур явуулж болохыг дэмжсэн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Мөн Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн” гэсэн зарим, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж, шударга өрсөлдөөнийг дэмжин дангаар ноёрхлыг хязгаарлах, эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах арга хэмжээ авна” гэснийг зөрчиж гаргасан тогтоол гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор байгуулагдсан Бодлогын зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний, 2013 оны 05 дугаар сарын 14-ний, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн төмөрлөгийн үйлдвэр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг Уул уурхайн сайд Д.Г, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Б нар оруулж хэлэлцүүлсэн гэх нотлох баримтуудыг үгүйсгэх аргагүй тул Н.А, Н.Б нарыг Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоолд дурдагдсан асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн ажиллагаа нь гэмт хэргийн сэдэлт зорилго, хувийн хууль бус ашиг сонирхлоо халхавчлан, урьдчилан үгсэн хуйвалдаж, тухайн аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэсэн байгаа нь дээрх дурдсан 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөгжлийн банк нь Улсын Их хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж, 8.2 дахь хэсэгт “Зээл олгох шийдвэрийг Хөгжийн банкны актив, пассивын болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана” гэж тус тус заасан эрх хэмжээг Бодлогын зөвлөл гэх зөвлөл нь эдлэх эрхтэй байсан мэтээр тайлбарласан гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 719, 720, 721 дүгээр талын В, Г, Д, Е-д заасан дүгнэлтүүдийн талаар: Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж, 7-д “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэж,

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж, Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын хуралдааны журмын Дөрөвдүгээр зүйл. Хуралдаанаар хэлэлцэх асуудал. 4.1 дэх хэсэг “Хуралдаанаар Засгийн газрын тухай хууль болон бусад хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудал, Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудал хэлэлцэх бөгөөд түүний дотор дор дурдсан асуудлыг заавал хэлэлцэнэ”, Тавдугаар зүйл. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авах 5.1 дахь хэсэг Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүн уг асуудалд Засгийн газрын гишүүд, дараах байгууллагын саналыг авах бөгөөд дор дурдсан журмын дагуу санал заавал авна: 5.1.1-д “санхүүгийн болон хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага”, 5.1.2-т “хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр бодлогын хүрээнд нь хамаарч байгаа төрийн захиргааны төв байгууллага”, 5.1.4-т “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна”, 5.2-т “Эдийн засаг, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалттай асуудалд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас санал авна” гэж,

Мөн журмын Зургаадугаар зүйл.Хуралдаанд хэлэлцэх асуудлыг Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх. 6.1 дэх хэсэг “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж Засгийн газрын үйл ажиллагаа буюу Засгийн газрын хуралдаан, түүний дэгийг, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалалд оруулах, хэлэлцэх нөхцөл, шаардлагыг Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын хуралдааны журмаар нарийвчлан зохицуулсан. Үндсэн хуулиар төрийн гүйцэтгэх дээд байгууллага, хуулийг биелүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах чиг үүрэгтэй байгууллага болох Засгийн газар нь үйл ажиллагаа буюу хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа дээрх хууль журамд заасан үндэслэл, журам, дэг, дарааллын дагуу бүрэн гүйцэт явуулсны эцэст хуралдаанаар шийдвэрлэх учиртай.

Гэтэл давж заалдах шатны шүүх Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын хуралдааны журмын 9.4-т заасан “...улс орны эдийн засаг, санхүүгийн салбарт гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон зэрэг асуудлыг хэлэлцэхэд энэ журмын 5.1-5.4, 5.7, 6 дугаар зүйлийг мөрдөхгүй байж болно.” гэснийг зөрчөөгүй талаарх холбогдох оролцогч буюу шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар, гомдол хэрэгт цугларсан байх ба дээрх хууль зүйн үндэслэлийг бүрэн үгүйсгэж няцаасан үндэслэл, үйл баримтгүй байна гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, дээрх Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын хуралдааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус заасан нөхцөлүүдийн зорилго нь Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “...Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ес, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн” гэсэн зарчмын хэрэгжилтийг хангах явдал юм. Торуулбал, Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын хуралдааны журмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг оруулах, хэлэлцэх асуудлын бүрдүүлбэр, нөхцөл шаардлага, дарааллыг мөрдөхгүй алгассан нь Засгийн газрын үйл ажиллагааны зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдлыг зөрчсөн гэж үзнэ. Мөн дээрх журмын 9.4-т заасан ямар “...улс орны эдийн засаг, санхүүгийн салбарт гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон...” гэсэн нөхцөл үүссэн болохыг нотолсон ямар нотлох баримтыг үндэслэсэн болох нь тодорхойгүй, зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар, гомдол хэрэгт цугларсан байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Шүүгдэгч Н.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “М” ХХК-д давуу байдал бий болгосон хэргийн тухайд: Н.Б нь Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа 2009-2010 оны хугацаанд төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд 38.9 хувийн гүйцэтгэлтэй байсан, Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай, 100 км авто замын ажлыг Зам тээврийн яамнаас судалж тогтоосон төсөвт өртөг болох 37,231,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр үргэлжлүүлэн барих талаар “он дамжин баригдах зам”-ын жагсаалтад оруулан Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулагдаж, улмаар Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн тогтоолын төслийн дагуу нэгэнт шийдвэрлэгдсэн байтал,

Засгийн газрын хуралдааны шийдвэр болох 124 дүгээр тогтоол албажин гарах явцад нь буюу 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Засгийн газрын хуралдааны журмын 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасан “Хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрт хуралдаанаас хойш зарчмын өөрчлөлт хийхийг хориглоно. Зарчмын өөрчлөлт хийх шаардлага гарвал дахин хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэснийг зөрчин авто замын барилгын ажлыг он дамжин баригдах жагсаалтаас нийт 150 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр шинээр баригдах авто замын жагсаалт руу тодорхой төсөвт өртөггүйгээр шилжүүлсэн зарчмын шинжтэй өөрчлөлтийг оруулж, авто замын гэрээний үнийн дүн 43,654,405,757 төгрөг болж 9,123,405,757 төгрөгөөр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэн, авто замын ажлыг гүйцэтгэсэн "М” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үнийн дүнгээр төлбөрийг авч, тус хуулийн этгээдэд эдийн засгийн ашигтай, давуу байдлыг үндэслэлгүйгээр бий болгон Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэргийн үйл баримт холбогдох хэргийн 354-359 дүгээр хавтаст авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон болно.

Гэтэл анхан шатны шүүхээс (шийтгэх тогтоолын 1075 дугаар талд) Н.Б-т холбогдох дээрх хэргийг “...Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор энэхүү “Халзанбүргэдэй-Солонготын даваа" чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг “шинээр баригдах” авто замын жагсаалтад оруулсан, санхүүжүүлсэн нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 21 аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбож дуусахаар зорилт тавьсан улс төрийн шийдвэр мөн байна...” гэж Н.Б-ыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоолд зарчмын шинжтэй өөрчлөлтийг дур мэдэн хийсэн үйлдэлд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, гэмт хэргийн шинжгүй хэмээн илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, цагаатган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Харин давж заалдах шатны шүүхээс (магадлалын 723-729 дүгээр талд) “...Шүүгдэгч Н.Б-ын “Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд”-аар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолын төслийн дагуу шийдвэрлэсэн байхад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин зарчмын шинжтэй өөрчлөлт оруулж, төрийн санд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь..., төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа “...Улсын дээд шүүхээс тайлбар гаргасан нь шинэчлэн баталсан Эрүүгийн хууль дахь тухайн зохицуулалтын хүрээ, хязгаарт хамааралтай ба харин нэгэн ээрэг 2002 оны Эрүүгийн хуульд хамааралгүй буюу өмнөх хуульд буцаж үйлчлэхгүй гэж үзнэ...” хэмээн түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон өөрчилж, мөн хуулийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.

Учир нь Н.Б-ын гэмт хэргийн үйлдлийн хувьд Засгийн газрын 2013 оны 124 дүгээр тогтоол албажих явцад тэрээр Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай, 100 км авто замын ажлыг “он дамжин баригдах авто замын жагсаалтаас шинээр баригдах авто замын жагсаалт руу шилжүүлж зарчмын шинжтэй өөрчлөлт хийсэн 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхэлж, улмаар үр дагавар бий болгосон буюу Хөгжлийн банкнаас гэрээний дагуу авто замын ажлын 9,123,405,757 төгрөгийн төлбөрийг “М” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд шилжүүлэн эдийн засгийн ашигтай байдал бий болгосноор төгссөн байна. Дээрх хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар 2014 оны 07 дугаар сарын 01 -ийн өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 201701000022 дугаартай тогтоолоор Н.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд улмаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох болох хүртэл тоолно” гэж хуульчилсан зохицуулалтын үйлчлэлийн хүрээнд прокурорын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан. Гэсэн хэдий ч Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан хэргийг сэргээн шалгана” гэж заасны дагуу дээд шатны прокурорын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолоор Н.Б-т холбогдох хэргийг сэргээснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байх ба түүнийг 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болно.

Иймд дээрх хэргийн талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөрүүтэйгээс гадна давж заалдах шатны шүүх Н.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаар тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохтой холбоотой хуулийг тайлбарласан албан ёсны тайлбарт “хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилснөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээрээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглэхгүй..., Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ...” гэснээс өөрөөр хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн давж заалдах шатны шүүхээс Н.Б-т холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн атлаа (магадлалын 729 дүгээр талд) “...шүүгдэгчээс гомдол гаргах эрхийг харгалзаж, нөгөө талаас тухайн хэргийн улмаас “М” ХХК-д хууль бус давуу байдал олгосон буюу төрийн санд учруулсан хохирлын хэмжээ 9,123,405,757 төгрөг эсхүл 2,035,439,171 төгрөг эсэх талаар маргаан бүхий, зөрүүтэй үйл баримтууд цугларсан байх тул төрийн санд учирсан тус хохирлын асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар иргэний хариуцагч болон бусад этгээдийг оролцуулж нэг мөр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэв...” гэсэн дүгнэлтийг хийж, магадлалын тогтоох хэсгийн 15 дахь заалтад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 19 дэх заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-д холбогдох 9,123,405,757 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг энэ хэргийн хамт нэг мөр шийдвэрлэхийг дурдсугай...” гэж өөрчилсөн нь ойлгомжгүй болсон.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж..., төрийн санд их хэмжээний хохирол учруулсан” гэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд үндэслэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн мэтээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг төлүүлэхтэй холбоотой иргэний нэхэмжлэлийн асуудлыг анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх”-ийн 1 дэх хэсэгт "Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасантай зөрчилдсөн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг давж заалдах журмаар шийдвэрлэсэн тул анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болох эсэх асуудал тодорхойгүй, логикийн хувьд алдаатай буюу ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтыг удирдлага болгосон нь хуулийг зөрүүтэй ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэхүү заалт нь иргэний нэхэмжлэлийг шүүх ямар нэг байдлаар шийдвэрлэх тухай зохицуулалт байхад ийнхүү шийдвэрлээгүйг нь анхаарч үзэх шаардлагатай байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Мөн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг хяналтын журмаар хянан хэлэлцэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Хэргийг хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

1. Шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Ж.Г-ийн Б.Б, Б.Ганпүрэв нар нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шийтгэх тогтоолын хэсгийг хүчингүй болгосон. Ингэхдээ 3 үндэслэл заасан байдаг. Энэ үндэслэлийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн 362 дугаар магадлалын шүүгдэгч Ж.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэлийн  хувьд:

Нэгт. Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ ямар албан тушаал эрхэлж байсан, түүний ажиллаж байсан албан тушаал нь төрийн албаны ямар ангилал зэрэглэлд хамаарч байсныг дүгнээгүй орхигдуулсан байх тул зөвтгөх боломжгүй гэсэн. Дээрх үндэслэл нь миний үйлчлүүлэгч Ж.Г-ийн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Учир Ж.Г нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн байр суурьтай байгаа. Хээл хахууль өгөгч гэх шүүгдэгч Э.Э-д холбогдох хэсгийн зүйлчлэл нь шүүгдэгч Ж.Г-т холбогдох хэсгийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Энэ талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Хоёрт. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, энэ зүйлийн хүрээнд шүүгдэгч Ж.Г-ийн зүгээс хээл хахуульд авсан 89,000 ам.долларыг эд мөрийн баримтаар хураасан баримт хавтас хэрэгт авагдсан байдаг. 315 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр талд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Г-ийн гаргасан хүсэлт, Прокурорын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 159 дүгээр хүсэлт хангах тухай тогтоол авагдсан байдаг. Уг тогтоолоор миний үйлчлүүлэгч тухайн үед мөрдөгч болон прокурорт хандаад гэмт хэрэг үйлдэж олсон хохирлоо нөхөн төлөх хүсэлт гаргаад мөрдөгч, прокурорын зүгээс тухайн үеийн ханшаар эд мөрийн баримаар хурааж авсан мөнгө болох ам.доллароос хохирлыг тооцож үлдэгдэл зөрүү 127,357,500 төгрөгийг төлбөл хохирол бүрэн төлөгдөх нь гэж үзсэн тул шүүгдэгчийн зүгээс дээрх мөнгийг төлж барагдуулж хохирлоо нөхөн төлсөн.  Гэтэл давж заалдах шатны шүүхээс ам.доллар болон гадаад валютыг аль өдрийн ханшаар тооцсон албан ёсны баримтгүй, тооцоолол огт хийгээгүйн улмаас нийт хураах хөрөнгөд зөрүү үүссэн асуудлыг орхигдуулсан нь зөвтгөх боломжгүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Ингэж үзсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн. Энэ зөрүүгийн асуудлыг зөвтгөөд дутуу бол нөхөн гаргуулаад шийдвэрлэх боломжтой байсан

Гуравт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн төрлүүдийг хуульчлан заасан байхад магадлалын 838 дугаар тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасныг удирдлага болгосон боловч 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтыг хэрэглэж магадлал гаргасан болохоо бичээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон гэж үзэж байна. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Дөрөвт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргах эрхтэй. Миний үйлчлүүлэгч Ж.Г-ийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд байгаа. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 112 тоот Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд гэж  хаяглан миний бие шүүгдэгч Ж.Г-т холбоотой баримтуудыг гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтэд Ж.Г-ийн хувьд сахартай, элэгний хорт хавдартай. Уг хот хавдар нь нойр булчирхайндаа нөлөөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Ж.Г-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Одоо элэгний хорт хавдраа БНХАУ-руу очиж яаралтай эмчлүүлэх шаардлага гарсан. Энэ талаарх баримтуудыг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтэд хавсаргаж өгсөн. Иймд Ж.Г-ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан дээрх  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Ж.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

2.Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...магадлалыг С.М-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4-т тус тус зааснаар гомдол гаргасан. Шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх ялгаатай байдлаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол давж заалдах шатны шүүх уг холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх шүүгдэгч С.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч С.М-ийн  үйлдсэн хэргийн сэдэлт болон гэмт санаа зорилго тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн бол давж заалдах  асуудалд хийсвэр байдлаар хандсан гэх дүгнэлтийг хийж хүчингүй болгосон. Улсын дээд шүүхийн хуралдаанд оролцож байгаагийн тухайд гэмт санаа зорилготой холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хоёр асуудал миний үйлчлүүлэгчид холбоотой хэрэгт гарч ирж байна.  Тэгэхээр гэмт санаа зорилго гэдэг асуудалд улсын яллагч нар Авлигын эсрэг нэгдсэн үндэсний конвенцын 28 дугаар зүйлд “энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэдэг заалтыг хэрэглэж, тайлбарлаж ялладаг. Мөн эсэргүүцэл дээрээ бичсэн байгаа. Энэ бол нийтлэг байдлаар буюу авлига албан тушаалын хэрэгт прокуророос яллахдаа оруулж ирдэг. Миний үзэж байгаагаар үүнийг эрх зүйн шинэ ойлголт гэж ойлгож байна. Үүнийг практик дээр яаж хэрэглэхийг ямар нэг байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхээс тайлбар өгөхгүй байгаа юм. Сүүлдээ прокуророос энэ үйлдэл нь буюу гарын үсэг зурсан оролцоо нь байгаа тул гэмт санаа зорилгыг тогтоох шаардлагагүй гэж бичсэн байгаа. Ногоон автобусны гэх хэрэгт хүртэл энэ байдлаар бичээд ороод ирсэн. Үүнийг Улсын дээд шүүхээс анхааралдаа авч субьектив байдлын конвенцын заалтыг нэг мөр болгох тодорхой асуудлыг ярих ёстой байх гэж бодож байна.

Хоёрт. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл буюу хамтран оролцооны хэлбэрийн хувьд хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой тодорхой асуудлууд байна гэж үзэх үндэслэл энэ хэрэгт гарч ирсэн. Тэгэхээр энэ хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж оруулж ирэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж байгаа. Мөн бүх авлига албан тушаалын гэмт хэрэгт ингэж оруулж байгаа. Тэгснээ С.М яллах болохоороо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн энэ заалтаа барьдаггүй. Үйлдлээрээ санаатай нэгдсэн юм бол санаатай гэмт хэрэгт оролцсон оролцогчийн төрлийн гүйцэтгэгч, хатгагч, хамжигчийн ойлголт байхгүй. Зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар бүлэглэн гүйцэтгэж зүйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл С.М-тэй бүлэглэсэн гэж үзэж байгаа Төлөөлөн удирдан зөвлөл /ТУЗ/-ийн зургаан гишүүдийн заримыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэг, бүлэглэн гүйцэтгэх, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх, заримыг хамжигч гэж урьдчилан амласан гээд байгаа. Өөрсдөө урьдчилан  үгсэн тохиролцоогүй гэдэг тодорхойлолт нь энэ хүмүүс юм яриагүй гэдгийг тодорхойлж байхад урьдчилан амласан хамжигч байна гэсэн дүгнэлтийг хийгээд байна. Үүнд анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийхгүй байх тул анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Тэгэхээр С.М-д холбогдох хэргийн тухайд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх үндэслэлээр 4 хэрэг явж байгаад  ТУЗ-д ирсэн. Нэгдүгээрт зээлийг судалсан мэргэжилтэн, хууль зүйн дүгнэлт гаргасан хуульч хоёр үйлдлээрээ санаатай нэгдсэн. Дараа нь энэ дүгнэлтийг хэлэлцсэн зээлийн хорооны гишүүд нэгдсэн.

Тэгээд зээлийг баталгаажуулаад зээл олгосон гүйцэтгэх захирал, үүнд нь ТУЗ нэмэгдээд болчхоод байгаа юм. ТУЗ-ийн гишүүд тухайн тохиолдолд нэг цаг юм уу гучин минутын хугацаанд ирээд хоёр  хурал хийсэн байхад хоёуланд нь үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнээд гэм буруутайд тооцсон юм. Тэгвэл мэргэжилтэн, зээлийн хорооны гишүүд нь гэмт хэрэг үйлдээд буруу дүгнэлт ороод ирчихсэн байхад ТУЗ-ийн гишүүд мэдэх боломжтой байсан уу гэдэгт дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүх болохоор ерөнхий агуулгаар нь авч үзэхээр ТУЗ-ийн хувьд Хөгжлийн банкны хууль тогтоомжоор  эрх хэмжээний хувьд шийдвэр гаргахдаа гүйцэтгэх удирдлага, хороодын санал, дүгнэлтэд хөтлөгдөх бус харин эсрэгээр холбогдох бүхий л баримтын хүрээнд бодит байдлаар бүрэн нягт хянах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, зөв чигт нь чиглүүлэх чиг үүрэг бүхий  бүтэц болно гэсэн тодорхойлолт хийсэн. Гэтэл ТУЗ нь Хөгжлийн банкны тухай хууль болон журмаараа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бодит боломж байхгүй бөгөөд цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана журамтай. Гэтэл нөхцөл байдлыг нь ингэж дүгнээд ТУЗ-ийг буруутай гэж үзээд “В” ХХК-ийн асуудалд нэгэнт ТУЗ-өөс шийдвэр гарсан энэ компанийн асуудал зөв байна гэж үзээд дөрвөн хүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа юм. Гэтэл тэр компанид зээл олгох шийдвэр гаргасан ТУЗ энэ хэрэгт байхгүй байгаа. Ерөнхий агуулгаараа өмнө өөр компанийн зээл шийдсэн ТУЗ-ийг буруутгаж бичээд  анхан шатны шүүхээс буруу шийдвэрлэсэн гэж үзээд хууль хэрэглээний хувьд буруу хэрэглэн давж заалдах шатны шүүхээс бодитой бус хийсвэрлэн дүгнэсэн байна. Тэгэхээр ТУЗ-ийн гишүүдийн хувьд зөвхөн гэмт хэргийн хамтран оролцсон, сэдэлт, зорилгын тогтоох асуудал байна. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд яллах бололцоотой хэмжээнд биш байсан учраас шүүгдэгч С.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч С.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

3. Шүүгдэгч Ё.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунгэрэл шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргасан. Үүний дагуу хяналтын шатны шүүхэд дараах тайлбар гаргаж байна. Шүүгдэгч Ё.Б-ийг анхан шатны шүүхээс хоёр зүйл ангид гэм буруутайд тооцсон. Яллах дүгнэлтийн дагуу бүрэн хэмжээгээр хангагдаад бусдаас хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосон. Үүнд Ё.Б-т холбогдох хэсэг хүчингүй болоод анхан шат руу дахин хэлэлцүүлэхээр буцсан юм. Өмгөөлөгчийн хувь дараах нөхцөл байдлыг хяналтын шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Хээл хахууль авсан гэмт хэрэгт өмгөөлөгчийн хувьд тогтвортой байр сууриа илэрхийлж, зөвшөөрөхгүй ба хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээ төрүүлж байсан. Ямар нэгэн байдлаар эргэлзээтэй бодит бус авсан нөхцөлд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчим үйлчлээгүй. Гол гэрчийн мэдүүлэг өгч байгаа хүмүүс  бүгд таамаглал дэвшүүлсэн, бодит, харсан, хээл хахууль авсан гэж хэлдэггүй. Ийм байсан байхаа гэсэн таамаг дэвшүүлсэн. Гэхдээ бид бол таамаг дэвшүүлээд ял шийтгэнэ гэдэг нь утга учиргүй юм. Энэ байдлыг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд ч удаа анхаарч үзэхийг хүссэн. Гол гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа гэрч Б.Б нь “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-тэй таарамж муутай болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Бусдад хээл хахууль өгсөн юм гэнэлээ гэсэн явган яриаг үндэслээд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож байгаа юм.

Тэгээд холболт хийхийн тулд шүүгдэгч Ё.Б-ийг “Н” ХХК-д зээл олгохын тулд Хөгжлийн банкинд нөлөөлж хөгжлийн гэж яллах дүгнэлтдээ холболт хийсэн байсан. Хэрэгт авагдсан материалд шүүгдэгч Ё.Б тогтвортой мэдүүлдэг. Мөн ТУЗ-ийн гишүүд, зээлийн хорооны гишүүд ч гэсэн Ё.Б-тэй харилцаа байхгүй, мэдэхгүй гэж ярьдаг. Гэтэл яаж холбож тайлбарлаад байгааг нь ойлгодоггүй, ургуулж үндэслэлгүйгээр хүнийг хээл хахууль авсан гэсэн таамаг дэвшүүлж болохгүй. Хоёр жолооч мэдүүлэг хэрхэн авагдсан талаар хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. Нэгэнт тараагдаад танилцуулагдаад уншигдсан учраас дэлгэрэнгүй хэдэн цагийн дотор 4-5 удаа байцаасан байдал нь харагдана. Энэ бол эрүү шүүлт явагдаж байгаа хэлбэр өөрсдийн хүссэн мэдүүлгийг авах гэж зорилго тавьж, хүнийг буруутгах гэсэн чиглэл барьсан гэж үзэж байна. Ийм үндэслэлээр эргэлзээ төрж байгаа учраас бодит нотлох баримт байхгүй энэ зүйл ангийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй. Мэдүүлэг нь давхар нотлогдож, харьцуулалт хийгдэж ёстой. Гэтэл ямар ч харьцуулалт хийхгүйгээр хүнийг буруутгах чиглэл барьсан гэдгийг дахин хэлмээр байна. Хоёрт нь хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн зүйл ангиар буруутгаж 4 жил нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хасаж, 1 жилийн хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд ерөөсөө энэ талаар асуугаагүй. Энэ талаар буруутгаж байна гэдгийг миний үйлчлүүлэгч болон би ч гэсэн ойлгож байсан. Хөрөнгө орлогын мэдүүлгүүд хангалтай, шүүх хуралдааны явц, хялбарчилсан хэлэлцүүлгийн явцад ч гэснэ холбогдох бүхий л нотлох баримтуудаа өөрсдийн санаачилгаар өгсөн. Үүнийг ч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан. Яллах дүгнэлтэд дурдсан их хэмжээний 300,000,000 гаруй төгрөг авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь няцаагдсан.

Энэ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь зээл авсан цаг хугацааг уялдуулах гэсэн ч няцаалт хийсэн. Энэ няцаагдсан учраас гомдолтоо дурдсан. Энэ байдлыг харгаж үзээд тогтоогдоогүй бүрэн хэмжээгээр нотолж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг зүйл анги хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Үүний дагуу хууль хэрэглээний талаар хүнийг буруутгах гэсэн чиг агуулсан, хэргийн үнэн бодит байдлыг тогтоох зорилго агуулаагүй учраас хяналтын журмаар гомдол гаргасан юм.  Иймд өөрт нь холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4. Шүүгдэгч Д.Д, Н.М нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа:  “...шүүгдэгч Д.Д-ийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдлоо гаргасан.

Нэгт. Гэмт хэргийн субьектив талын бүрэлдэхүүнгүй буюу шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс буруу дүгнэсэн учраас хууль хэрэглээний зөрүү гарсан. ТУЗ-ийн гишүүнтэй холбоотой гэмт хэргийн сэдэлт, зорилго, хамтран оролцооны талаар өмгөөлөгч Х.Базаррагчаа тодорхой дүгнэлт хэлсэн үүнтэй санал нэг байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн хувьд материал бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд санаатай үйлдэгдсэн байхыг шаарддаг онцлогтой. Хуулийн ерөнхий санаатай гэмт хэрэг гэдгийг холбогдох хор уршгийг тодорхойлсон. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор тодорхойлжээ. Тэгэхээр гэмт хэргийн сэдэлд нь субъектэд гэмт хэрэг үйлдэх дотоод өдөөгч ашиг сонирхол эрэлт хэрэгцээ байдаг бол гэмт хэргийн зорилго нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгоход чиглэсэн байдаг.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Д.Д-ийн буруутгасан үйлдэл нь шууд субьектив санаатай гэдэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн субьектив талын санаа сэдэл зорилго, гэм буруугийн санаа хэлбэр бүрэн үгүйсгэгдэж байна.  ТУЗ-ийн гишүүний хувд тэрээр нэлээн олон төсөлд зээл гаргах хамтын шийдвэр гаргасан. Д.Д-ийн хувьд ямар хувийн ашиг сонирхлоор гүйцэтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Хөдөө орон нутгаас ирээд санал олгох хуудаст гарын үсэг зурснаар өөрөөр татгалзсан гэх тэмдэглэгээг  хийгээгүй байдаг. Учир нь ТУЗ-ийн гишүүдээс шийдвэр гаргуулахаас гадна мэдээллийн шинжтэй танилцах баримтууд, дүрэм журам, томилгоо зэргийг хэлэлцэх асуудал оруулах нь ердийн үйл явдал юм байна. Үүнийг зээл гаргахад оролцсон эсвэл гишүүдийн ирц бүрдүүлсэн гэж үзэхгүй. 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хэлэлцүүлэхийг асуудлыг хурал болохын өмнө болон хуралдааны явцад танилцуулдаг бөгөөд Д.Д-ийн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл урьдаас бэлдэх боломж угаасаа байдаггүй. Өөрөөр хэлбэл ямар ч эрүүл ухаантай хүн тодорхой шалтгаангүйгээр бусдад тусалж, давуу байдал үүсгэж, өөртөө хохиролтой буюу эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл гаргахгүй гэдэг нь ойлгомжтой логик юм. Түүнчлэн хамтран оролцох хэлбэрийн хувьд санаа сэдэлтээрээ буюу хүсэл зориг,  сэтгэл зүйн нэгдэл үүсгэж, гэмт  үйлдсэн тухай нотлох баримтаар тогтоогоогүй ийм баримт байхгүй. Тухайлбал, Д.Д нь зээлдэгч нартай хаана хэзээ ямар байдлаар уулзаж байсныг баримтаар нотолж, дүгнэж үзээгүй.  Зээлдэгч болон ТУЗ-ийн гишүүд нэгнээ мэдэхгүй зөв совингоороо давуу байдал үүсгээд туслаад явахгүй нь ойлгомжтой. Мөн анхан шатны хуралдаанд Д.Д-г тухайн төслийн зээл авагч нарыг анх удаа харж байгаа талаараа мэдүүлсэн. Тухайн зээлийг Д.Д гуайн хувьд импортыг олгох, экспортыг дэмжих зорилгоор үндэсний үйлдвэрийг бодлогоор дэмжих хэрэгтэй гэх өөрийн байр суурь хэлж итгэл үнэмшлээр саналаа өгсөн байдаг. Тэгэхээр түүнийг итгэл үнэмшлээр буруутгаж болохгүй. Эрүүгийн хуульд хүнийг итгэл үнэмшлээр нь буруутгаж болохгүйг хуульчилсан. Үүнээс харахад Д.Д нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн эрх ашгаа гүйцэтгүүлсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Хоёрт. Эрүүгийн хууль хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн тухайд компанийн засаглалын зарчмын дагуу ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт түүнийг төлөөлж мэргэжлийн удирдлага хэрэгжүүлдэг хамтын ашигтай шийдвэр гаргадаг бол хууль, компанийн дүрэмд заасан мэргэжлийн нарийн шаардлага хангасан хувь хүмүүсийн нэгдэл юм. Давж заалдах шатны шүүх Компанийн тухай хууль Хөгжлийн банкны тухай хуулийг буруугаар тайлбарлаж компанийн засаглалын үндсэн зарчмыг алдагдуулсан дүгнэлт хийсэн. Тухайлбал магадлалын  744-746 дугаар талд энэ талаар буюу миний хэлсэн асуудлаар дүгнэлт хийсэн. Энэ хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй болохыг дараах байдлаар няцааж байна. Д.Д-ийн хувьд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан энэ нь бусад гишүүнийг бодвол шалгуур өндөр мэргэжлийн этгээд юм. Мөн засгийн газрын сонгон шалгаруулалтын үндсэнд орж ирсэн. ТУЗ нь засаглалын байнгын бус шинжтэй, байнгын ажлын байр болон тогтмол цалин хөлс байхгүй, урамшуулал бага хэмжээгээр авдаг ч  сард нэг удаа хуралдаж хамтын шийдвэр гаргадаг бодлогын байгууллага юм. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн буюу эрх бүхий этгээдийг төлөөлж бодлогын шийдвэр гаргадаг байгууллага эдгээр хүмүүст Хөгжлийн банкинд өрөө тасалгаа байдаггүй. Сард нэг удаа хуралдахдаа хэлэлцэх асуудалтай танилцаад тус бүрдээ нэг удаа санал өгдөг. Үндсэн ажлууд нь өөр, өөр учраас үндсэн ажилтайгаа хавсарч гүйцэтгэдэг.

Тийм учраас давж заалдах шатны хэлж байгаа шиг олон баримтуудыг нягтлах үүрэг байхгүй. Орон зай, цаг хугацаа, техникийн хувьд боломжгүй. Гэхдээ Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын ажилд хяналтгүй гэсэн үг биш. Хуульдаа дотоод хяналт шалгалт хийх аудитын болон гүйцэтгэх удирдлагыг хууль, дүрэмд заасан ажлаа үүргээ бүрэн зөв хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийхдээ гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар бие даасан ТУЗ-ийн дэргэдэх нэгжтэй.  Эдгээрийн ажлыг ТУЗ-ийн гишүүдэд нялзаагаад ажлаа хийгээгүй гэх үндэслэл байхгүй байна. Мөн манай үйлчлүүлэгчийг ТУЗ-ийн дарга болон нарийн бичгийн даргын чиг үүрэгтэй холбоотойгоор буруутгасан байдаг.  ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд  зааснаар хурлын хэвийн үйл ажиллагааг явуулахдаа холбоотойгоор бүртгэл үйл ажиллагааг хийдэг. Зарим чиг үүргээрээ шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай төстэй ч илүү өргөн хүрээнд ажиллагдаг. Эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхтэй хүн байдаг. Хурал хуралдуулахтай холбоотой асуудлыг ТУЗ-ийн хараат бус гишүүнийг зөрчсөн гэж буруутгаад байдаг. ТУЗ-ийн гишүүн хуралдаа суугаад хэлэлцэх асуудалд анхаарах болохоос биш хурал хуралдуулахтай холбоотойгоор хурал хаана болох ямар хэлбэрээр явагдахад санаа зовох хүмүүс биш юм. Мөн батлагдсан зээл дээр гарын үсэг зурдаг. Д.Д-г Засгийн газрын шийдвэрийг албажаагүй байхад хуралд оролцсон гэж буруутгадаг. Засгийн газрын шийдвэр гаргасан байхад албажаад ирэхээр нь ажлаа хийнэ гэдэг зүйл байхгүй болов уу гэж миний хувьд үзэж байна. Энэ үндэслэлээр прокуророос буруутгасан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Ер нь ТУЗ нь бодлогын шийдвэр гаргадаг. Санхүүжилт, зээл олгох зэрэг нь Хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагаа байдаг. Компанийн тухай хуулиар өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хариуцахаар заасан. Гэтэл ТУЗ нь өдөр тутмын үйл ажиллагааг дүгнэхээр өдөр бүр хуралдах боломж бололцоо, техникийн хүчин чадал байхгүй.

Мөн компанийн засаглалын сайн жишээ нь ТУЗ-ийг өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохыг хориглодог гэдгийг давж заалдах шатны шүүхээс дүгнээгүй. Мөн хэрэг хэлэлцэх тухай хуулийг хэрэглээгүй хуулиас давсан Хөгжлийн банкны дүрмийн заалт, мөн дүрмийнхээ бүрэн эрхэд хамаарахгүй заалтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлийг удирдлага болгон шийдвэр гаргасан байдаг. Тухайлбал Хөгжлийн банкны тухай 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өдийг хүртэл мөрдөгдөж байгаа хууль нь хэрэглэвэл зохих бөгөөд 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтад төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална гэж заасан байдаг. Хуулийн дээрх заалтыг үндэслэх Хөгжлийн банкны дүрмийн 9.3-тгүйцэтгэх захирал нь энэхүү дүрмийн 8.2-т зааснаас бусад гэрээ, хэлцэлд хамаарах төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах, валют худалдах-худалдан авах, хадгалуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх, экспорт, импортын санхүүжилт хийх, төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зэрэг шийдвэрийг гаргана” гэж заажээ. Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны дүрмийн 8.2-т заасныг төсөл хөтөлбөр санхүүжилт олгохыг ТУЗ-ийн бүрэн эрх мэтээр тайлбарлаж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Тухайлбал, магадлалын 706 дугаар хуудаст хууль дээдлэх зарчим нь гагцхүү хуульд захирагдах, дээд эрэмбийн эрх зүйн актыг доод эрэмбийн эрх зүйн акт зөрчиж болохгүй байх утга агуулгыг, харин хуульд үндэслэх зарчим нь гагцхүү хуулиар эрх олгогдсон байх утга агуулгыг илэрхийлэх тул тухайн шүүгдэгч нарын хувьд Засгийн газрын шийдвэр гаргахдаа зохион байгуулалт бүхий гэмт хэргийн шинжтэй илэрхий үйлдэл хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл, үйл баримтгүй тухайн тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг ердийн шүүхээс шууд хянаж, гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж ойлгоно гэж дүгнэсэн атлаа Хөгжлийн банкны дүрмийн заалтыг Хөгжлийн банкны тухай хуулийн 10.3 дугаар зүйлээс дээгүүр эрэмбэлж, Засгийн газрын баталсан дүрмийн заалтыг удирдлага болгон ТУЗ-ийн гишүүдийг буруутгасан нь хуульд нийцэхгүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийн тухайд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхээс хууль зөв хэрэглэн дүгнэснийг давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд магадлалын 679-680 дугаар хуудсанд зээлийн хороодын гишүүдийн үйлдэл 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн үйлдэл 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш тус тус тасралтгүй үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй байхад Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа, гэмт хэрэг төгссөн гэж үзэх шалгуур, үндэслэл, журмын дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэргийн зүйлчлэл буюу гэм буруу, бусад асуудлыг юуны өмнө шийдвэрлэх ёстой байсныг орхигдуулжээ гэж дүгнэлт хийсэн байдаг. Тэгсэн хэр нь дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд шүүгдэгч Р.Б, М.З, Г.Д, Г.О, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Б.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа хэрэглэх ёстой 2002 оны Эрүүгийн хуулийг зөв сонгон хэрэглээгүй байхаас гадна гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг. Н.М-ыг анхан шатны шүүх “Го” ХХК-тай холбоотой хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр гэм буруугүйд тооцож, хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. “Бэ” ХХК-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр. “Ня” ХХК-тай холбоотой үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байсныг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргасан байсан. Яагаад гэвэл 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацааны хүрээнд бусад шүүгдэгч нарын үйлдлийг тооцчихоод яг энэ цаг хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мад хуулийг зөрүүтэйгээр хэрэглээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ нь хуулийг буруу тайлбарласан. Н.М-ыг Н.А, Б, Б.Ш нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж “Бэ” ХХК-тай холбоотой хэрэгт буруутгаж байгаад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл мөн асуудалд магадлалд 7 удаагийн санхүүжилтээр 22,699,550 ам.долларыг “Бэ” ХХК түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлэн олгохдоо Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэснийг үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй гэсэн атлаа нөгөө хүмүүсийн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Н.М-ыг гүйцэтгэх удирдлага, хяналт тавив үүргээ хэрэгжүүлээгүй гэж 19.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буруутгасан. Гэтэл Хөгжлийн банкны тухай хуульд гүйцэтгэх захирлыг бие даан шийдвэр гаргах эрх, үүрэг оногдуулаагүй. Хөгжлийн банкны тухай хуулиар гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заасан. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал гэж тодорхойлсон Тэдний дотроос Н.М-ыг ганцаарыг нь сугалж аваад яллаж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэх хууль зүйн үндэслэл болж байгаа юм. Н.М-ыг 7 удаагийн гүйлгээ хийсэн гэж буруутгаад байдаг. Бодит байдал дээр 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хоёр удаагийн санхүүжилтээр “Бэ” ХХК-д 17,686,000 ам.доллар шилжүүлэх зөвшөөрөл дээр гарын үсэг зурсан байдаг. Үлдсэн 5 зөвшөөрөл ажлаа хүлээлгэж өгснөөс хойш буюу 2016 оны 08 дугаар сараас хойш өөр гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ний шийдвэр байдаг. Үүнийг хяналтын шатны шүүх анхааралдаа авч өгнө үү. Ер нь гомдлын агуулга нь хамтын удирдлагын зарчмаар ажлаа хийсэн байхад Н.М-ыг дангаар яллаж байгаа нь  хууль ёс, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимтай нийцэхгүй байгаа юм. Н.М-ын хувьд хууль зөрчиж гэрээ байгуулаагүй. Засгийн газрын шийдвэр, ТУЗ-ийн тогтоолын хүрээнд түүнээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу гэрээ хэлцэл хийсэн байдаг юм. “Ня” ХХК-ийн холбоотой асуудлын хувьд битүүмжтэй дансыг барьцаалж, зөвшөөрөл олгосон гэж дангаар буруутгадаг. Гэтэл энэ хүсэлтийг Н.М дангаар гаргаагүй. Зээлдэгч тал болох ТОСК-ийн хүсэлтээр хүлээн авч хууль дүрэм журмын хүрээнд хүсэлтийг хэлэлцээд хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Хөгжлийн банкинд битүүмжтэй дансыг барьцаалж зээл авах хүсэлтийг ТОСК-ийн захирал А.Гантулга гаргасан гэдэг илт байхад “Ня” ХХК-ийн ашиг сонирхлын үндсэн давуу байдал олгосон гэж Н.М-ыг хийсвэрлэж буруутгасан байна. Энэ нь Үндсэн хуулийн бүх хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Эрүүгийн хуулийн эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаахгүй гэсэн зарчимтай тус тус нийцэхгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Н.М-ын дээрх үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэсгийг хэвээр үлдээн, түүнд холбогдох үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

5.Шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Б.Б анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял ногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны гомдол гаргасан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс давж заалдах гомдол, өмгөөлөгчдийн тайлбарыг хэлэлцэхгүй орхисон. Яагаад гэвэл Б.Ба болон “Мо” ХХК-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул өмгөөлөгч нарын гомдлыг хэлэлцэх бололцоогүй байна гэж үзэн хууль дүгнэлт хийгээгүй. Иймд хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлын үндэслэлийн хувьд Эрүүгийн хуульд энэ хуулийн тусгай ангийн үйлдэл эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Шүүхийн дүгнэлт нь албан үүргээ биелүүлээгүй, хуулийн шаардлага хангаагүй аж ахуй нэгжүүдэд зээл олгохыг дэмжсэн байна. Нэг ёсондоо зээлийн удирдлагын хорооны гишүүний хувьд дэмжсэн саналыг өгснийг нь Эрүүгийн хуульд заагдсан үйлдэл байна гэсэн. Тэгвэл яах ёстой байсан юм бэ. Хөгжлийн банкны удирдлага, зээлийн хорооны гишүүд нь ямар ажил хийх ёстой юм гэвэл шалгуур, шаардлагад нийцсэн зээлийг олгох, олгохын тул зээлийн удирдлагын хороогоор хэлэлцсэн төслийг дэмжих, дэмжихгүй гэсэн аль нэг саналыг өгөх ёстой. Буруутгаж байгаа нь дэмжсэн саналыг өгсөн байгаа гэх боловч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ямар үйлдэлд албан тушаалаа урвуулан ашиглах гээд байгаа юм уу, эсхүл хэрэгжүүлэх үйлдлээ хэрэгжүүлээгүй гээд байгаа юм уу. Гэтэл шүүхээс өгч байгаа дүгнэлт нь чи зээл өгөхөөс татгалзах ёстой байсныг өгсөн байна гэж буруутгаад байгаа юм. Тэгвэл эс үйлдэхүйд буруутгаж байгаа юм биш үү. Санал өгөхгүй байсан зүйлд өгчихсөн гэж үзэж байгаа тул эс үйлдэхүй байна. Гэтэл үйлдэл, эс үйлдэхүйгээ зөв тодорхойлоогүй болохоор Эрүүгийн хуульд заасан санаатай юу, болгоомжгүй юу гэх үйлдэлд  нь дүгнэлт хийх бололцоогүй болгоод байгаа юм.

Хэрэв эс үйлдэхүй гэж үзвэл санаа зорилгын хувьд хийх ёстой үүргээ гүйцэтгээгүй бол бусдад давуу байдал олгоё гэсэн илэрхий үйлдэл оролцоо байхгүй бол хайнга хандах гэмт хэргийг үйлдсэн үйлдэл юм биш үү. Багш хүнийг хичээл заах ёстой үйлдэл хийсний төлөө буруутгаж байна. Харин ийм үйлдэл хийх ёсгүй байсан гэж буруутгаж байгаа бол хууль зүйн дүгнэлт өөрөөр хийгдэх ёстой байсан харж байгаа. Үйлдэл эс үйлдэхүйгээ зөв дүгнэсэн бол гэм буруугийн хувьд  ач холбогдолтой байсан. Буруутгаж байгаа үндэслэл хувьд гэм буруутайд тооцохдоо Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар ашигтай байх, шударга байх гэсэн зарчмыг, зээлийн хорооны удирдлагуудын холбогдох заалтуудыг зөрсөн байна. Муу зээлийн ангилалд байгаа аж ахуй нэгжид зээл олгосон. Хөгжлийн банкны хууль дүрмүүдийг зөрчсөн гэсэн. Гэтэл эрх зүйн зөрчил бүхэн гэмт хэрэг болохгүй. Хөдөлмөрийн харилцааны зөрчил, замын хөдөлгөөний зөрчил байдаг. Зөвхөн энэ зөрчил нь бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олгох, албан тушаалын бүрэн эрхийнхээ хүрээнээс хальсан үйл ажиллагааг хуульд заасан гэмт хэрэг болох ёстой. Гэтэл чи ийм заалтыг  зөрчсөн байгаа учраас бусдад давуу байдал олгож, албан тушаалтны үүргээ зөрчиж гэмт хэрэг үйлдсэн байна гэж буруутгаад байгаа юм. Хууль тогтоомжийн зөрчил яригдах юм бол шүүхэд ч хууль заалтыг зөрчсөн зөрчил үйлдэгдэж байгаа анхан шатны шүүхийн 15 хоногийн дотор бичиж, 15 хоногийн дотор гардуулна. Гэтэл 6 сар болж байж гардуулсан. Хяналтын шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцүүлэхээр тогтоосон боловч хүн хүч бололцоо, хэргийн нөхцөл байдлаас болж өнөөдөр хэлэлцэж байна. Гэтэл хуулийн заалт 30 хоногийн дотор шийднэ, нэг удаа сунгана гэсэн заалт байгаа. Хуулиа зөрчөөд байгаа атлаа гэмт хэрэг биш. Ялт ч үгүй хэргийн нөхцөл байдал нь том 60 хоног битгий хэл 6 дугаар сард хэлэлцэнэ гэж байсан дээд шүүх 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  хуралдаан явагдаж байна. Тэгвэл хуулийг баримтална гэсэн зарчмаар бол хуулийг баримтлаагүй гэх хатуу заалт зөрчигдөж байна. Яг үүнтэй адилхан аж ахуй нэгжүүддээ зээл олгоход зарим заалтууд зөрчигдсөн байхыг үгүйсгэхгүй. Хэн нэгэн этгээдэд ашиг сонирхол, давуу байдал олгосон гэж ярьдаг шиг шан харамж аваад нутаг ус, анги хамт олон элдэх байдлаараа зориуд бий болгосон үйлдэл эс үйлдэхүй юм.

Харин хийх ёстой үйлдлээ хийж байгаа. Хэн нэгэнд давуу байдал бий болгоё гэж зориогүй боловч ажил мэргэжлийн хувьд гүйцэтгээд тэр нь хууль тогтоомжийн болон хөдөлмөрийн эрх зүйн харилцаа Хөгжлийн банкны тухай хуулийн дотоодын  хэм хэмжээ зөрчигдсөн байх юм бол Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл буюу албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, үйлдэл байна. Гэтэл хууль тогтоомжийн заалтыг биелүүлээгүй гэж гэмт хэрэгт тооцох бололцоогүй. Хэрэв гэмт хэрэг гэж үзвэл хайнга хандах гэмт хэрэг юм биш үү. Улсын дээд шүүхэд хуулиар эрх олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүтэй байгаа юм биш үү. Миний үйлчлүүлэгчийг 15 аж ахуй нэгжид үргэлжилсэн үйлдлээр зээл олгохдоо, “Чи” ХХК-д мөнгө байршуулахдаа үгсэн тохиролцоогүй боловч  үйлдэл дээрээ санаатай нэгдэж бүлэглэсэн гэж оролцооны шинжийг нь тодорхойлсон байгаа. Улсын Дээд шүүхийн тайлбараас харахад Эрүүгийн хуульд заасан хүнийг зодох гэмт хэрэгт нэг удаа үгсэн тохиролцоогүйгээр санаатай нэгдэж болно, нэг удаагийн зээл байсан бол мөн адил санаатай нэгдэж болно. Гэтэл 15-16 удаагийн зээлийг хүний танин мэдрэхүй ярих, сонсохгүйгээр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж үйлдсэн гэдгээрээ буруутгах бололцоотой юм.15-16 удаагийн үйлдэлд зээлийн хорооны удирдлагын гишүүд зориуд нэгдсэн гэх нэгдлийг ямар баримтаар тогтоогдоод байгаа юм бэ. Зөвхөн гарсан шийдвэрийн үр дагавар, гарсан шийдвэрээр нь дүгнэж байна. Ингэхдээ Х.Базаррагчаа өмгөөлөгч ярьж байсан. Прокурорууд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 28 дугаар зүйлд заасан зайлшгүй тогтоосон байх ухамсар санаа зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргасан болно. Миний санаа зорилгыг тэнд хүн тааж, дүгнэж байгаа бол энэ  олон улсын конвенцод заагдсан бодит үйл баримтын нөхцөл гэсэн болохоос биш зүгээр энэ хүнийг дүгнээд гэм буруутай тооцож, санаа зорилгыг тогтооно гэсэн үг биш. НҮБ-ын энэхүү конвенцыг ганц манай улс хэрэглээгүй, нэгдсэн орсон бүх улс өөрөөр хэрэглэж байгаа хууль зүйн үр дагавартай ойлголт юм. Ерөнхийд нь мэдээж иймэрхүү хууль зөрчсөн байгаа юм чинь албан тушаалаа урвуулан ашиглах гэж субьектив санаа зорилгыг дүгнэнэ гэсэн ойлголт биш. Харин аж ахуй нэгжид зээл олгоно гэж орой үдшийн цагаар уулзаад гүйцэтгэх ажиллагааны магадалгаагаар тогтоогдоод байвал энэ үйлдлийг дүгнээд түүний ухамсар санаа зорилгод дүгнэлт хийж болохоос биш хийх ёстой хөдөлмөрийн гэрээний харилцааны үүргээ гүйцэтгэсний төлөө ерөнхийд нь таагаад гэмт хэргийг санаа зорилгыг нь тогтоо гэх НҮБ-ын конвенц биш шүү. Энэ чинь шударга шүүхээр шүүлгэх гэм буруутай иргэний хувьд эцсийн шат нь болсон шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлж байна. Намайг буруугаар дүгнэвэл гэм буруугүй хүнийг гэмт хэрэгтэнд тооцох нь дүгнэх эрхээр нь хүнийг гэмт буруутайд тооцвол миний үйлдэл эргэлзээтэй яаж харсан илэрхий нотлох баримт байдаггүй юм гэхэд энэ үйлдлийг гэмт хэрэг гэж дүгнэх хэмжээнд байж дүгнэгдмээр байна.

Гэтэл конвенцын 28 дугаар зүйлийг эрх зүйн шинэ ойлголт хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой байгааг яаж дүгнэх юм бэ. Дүгнэж байгаа хүний ухамсар үйл баримтаар нь тухайн хүний гэмт хэргийн сэдлийг тогтооно дэндүү байна. Үргэлжилсэн үйлдлийг нэг цаг хугацаанд цувуулаад авсан 15 зээл байсан бол хамаа алга, цаг хугацаа, орон зайн хувьд өөр өөр байна. Улсын Дээд шүүхийн 5 шүүгчийг зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал, өгсөн саналынх нь төлөө хэрхэн нэгдсэнийг мэдэх боломжгүй байдаг. Энэ зээл авах гэж байгаа аж ахуй нэгж байгууллага ийм асуудалтай юм хэлэхээр нь дэмжсэн гэсэн мэдүүлэг байхгүй. Зүгээр танилцуулсан  танилцуулга, эдийн засагч нарын хувьд эрсдэлийн тооцооллыг харж байгаа. Зээл бүхэн эрсдэлтэй байдаг. Гол нь тэр эрсдэлийг жолоодох чадвар, бололцоо байна. Иймд зээлийг олгоё, том зургаараа экспортыг дэмжих, валютыг гадагш гаргахгүй байх зорилгод нийцэж байна гэж өгсөн зээлийг та нар үгсэн тохиролцоогүй нэгдсэн гэж буруутгаад байгаа нь ойлгомжгүй байна. Санаа зорилгын тухайд энэ хэрэгт прокурорын дүгнэлт, шүүхийн дүгнэлт субьектив санаа зорилготой байна. Түүнээс биш Хөгжлийн банкинд хохирол учруулах, аж ахуй нэгжүүдийн давуу байдал бий болгоё гэж би зээл өгсөн юм гэдгийг нотлох баримт байхгүй.

Шүүгдэгч Б.Ба нь хамгийн хүнд 3 жилийн ял авсан.  Чи захирал байсны төлөө авсан. Бусад этгээдүүд 2-3 зүйл ангитай байж би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гээд торгуулаад гараад явсан. Гэтэл Улсын Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хянан гэсэн байдаг учраас хэргийг цагаатгаж өгнө үү. Үнэхээр бололцоо байхгүй, таны гаргаж байгаа гомдлыг хангах боломжгүй гэж байгаа бол миний үйлчлүүлэгч хаалттай хорих ангид 2 жил суучихлаа. Яг одоо  1 жил 11 сар цагдан хоригдож байна. Тэгвэл ялыг нь багасгаад өгөөч. Давж заалдах шатны шүүхээс “Мо” ХХК,  “К” ХХК-тай холбоотой хэргийг дахин хэлэлцүүлэхтэй холбоотойгоор Б.Ба-ын  үйлдлийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцаалаа гэсэн. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. “Мо” ХХК, “К” ХХК-тай холбоотой хэрэг байсан ч байгаагүй ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тогтоосон. Хаалттай хорих ангид 1 жил 11 сар болсон учраас эрх зүйн байдлыг дээрдүүлж,  миний хяналтын гомдлын хүлээн авах бололцоогүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ гэм буруугийн нэгхэн зүйлчлэлээр хорих ял авч байгаа, хохирол, төлбөргүй зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгож багасгаж өгнө үү. Таны гаргасан аль ч гомдол үндэслэлгүй гэж үзвэл цагдан хоригдсон шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Хууль хэрэглээний боломж бололцоог нар, сар орох хэмжээнд гийгүүлж өгнө үү. Би дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэвэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэвэл ялыг багасгаж өгнө үү. Гомдлыг хангах юм бол цагаатгаж өгнө үү гэв.

6.Шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч Н.Түмэнбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний хувьд гэмт хэргийн учирсан хохирол, гэрээнүүдийн талаар тайлбар өгнө. Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй заавал материаллаг бүрэлдэхүүн буюу хохирол учруулсан байхыг шаарддаггүй боловч Б.Ба-ыг албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан материаллаг бүрэлдэхүүнтэй зүйл ангиар зүйлчилж, гэм буруутайд тооцсон. Хөгжлийн банк нь Засгийн газраас байгуулагддаг өвөрмөц санхүүгийн институци юм. Хөгжлийн банкнаас гаргасан зээлүүд нь бүхэлдээ бусдын боломжийг хязгаарласан нийтийн баялгаас хулгайлсан үйлдэл өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэж үзэх хандлага нийгэмд байсныг дурдах нь зүйтэй. Тэгвэл Хөгжлийн банкнаас нэр бүхий компаниудтай байгуулагдсан зээлийн гэрээнүүд иргэний эрх зүйн харилцаа болохын тулд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа баталгаа бусад аргаар хангуулах нөхцөлийг тусган баталгаажуулсан хуулийн хүчинтэй бичиг баримт юм. Гэрээний талууд хэн алиндаа өгсөн амлалт биелүүлээгүйгээс бусдад хохирол учрах нь шударга бусад тооцогддог тул гэрээг хуулиар хамгаалах хэрэгцээ үүсдэг. Гэрээний албадлагын гол зорилго бол гэрээг зөрчсөнөөс үүссэн хохирлыг барагдуулж гэрээг огт зөрчилгүй байсан үр дүнд хүргэх тухайн гэрээнээс болж учирсан хохирлыг буюу олох байсан ашгийг олгоход чиглэгдэнэ.

Тэгэхээр Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээг дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэхдээ гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсвэл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхэлж, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, нийгмийн болон эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, Ковид талуудаас үл шалтгаалах хүчин зүйл зэрэг урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс эдгээр гэрээнүүдэд дүгнэлт хийгээгүй. Энэ гэрээ нь гэмт хэрэг үйлдэх замаар байгуулагдсан гэрээ юм уу. Ерөөсөө энэ гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн юм. Төгсөөгүй үргэлжлээд байгаа юм уу, эсвэл анхнаасаа үгсэн тохиролцсон юм уу гэдэг нь ойлгомжгүй хэвээр үлдсэн. Тодруулбал зарим нэг зээлийн гэрээнүүд нь зээлээ төлөөгүй компаниуд эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх явцад зээлээ төлсөн нэр бүхий компаниудад эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй. Тэгэхээр Иргэний хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн зорилт буюу зарчимтай зөрчилдөж байна. Тодруулбал Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэдгийг ноцтой зөрчигдөж байгаа юм. Зөрчигдсөн эрхийг сэргээх зарчмын хүрээнд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх ашиг, сонирхлоо хамгаалах өргөн боломжийг хуулиар баталгаажуулсан. Үүний нэг нь шүүхээр удаа хамгаалуулах зарчим юм.

Иргэний хуульд заасан зөрчигдсөн эрхийг нэг л удаа хамгаалуулахаар тодорхойлогдсон. Үүнтэй эсрэгцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглон гэж заасан. Шүүхийн тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хууль хэрэглээг тогтоох зарчмын хувьд гомдлыг хүлээн авсан гэж ойлгож байгаа. Энэ хэрэгт логикийн зөрчил гарч байгаа. Иргэний шүүхийн шийдвэртэй зээлүүд, эрүүгийн зээлүүд байгаа. Мөн зээлээ төлчхөөд эрүүгийн хариуцлагад татагдаагүй компаниуд бас байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкны зээл олгох багийн ажиллагаа нь бүхэлдээ гэмт хэргийн бүлэглэл байсан юм уу. Эсвэл тодорхой албан тушаалтны хайнга хандсан үйлдэл юм уу гэдгээр харах гэтэл зээл олгосон бүх ажиллагаа гэмт хэрэг байсан мэтээр зээл авсан этгээдүүд нь хатгасан мэтээр дүр зураг үндсэндээ харагдаж байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс гүйцэтгэх ажиллагааны шугамаар баримт байгаа учраас цагдан Б.Ба-ыг цагдан хорьсон юм уу гэхэд байхгүй гэж хариулсан. Б.Ба нь албан тушаал, үүргээ шударгаар хуулийн дагуу гүйцэтгэсэн бөгөөд  бусдаас авлига хээл хахууль огт авч байгаагүйг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шалган тогтоосон байдаг. Эрхэм шүүгчдэдээ  шүүгдэгч Б.Ба-ыг буруутган яллаж байгаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдахгүй, бусдад давуу байдал олгосныг нотолсон баримтгүй. Зээлийн хорооны дарга, гишүүд санаатай хамтран оролцсон нь нотлогдоогүй бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

7. Шүүгдэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний бие гурван шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ гурван шүүгдэгч ч гэсэн Ц.Б, “Н” ХХК-ийн асуудал нэг байгаа. Зарим нэг үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрч маргадаггүй. Зарим нь үйлдэл дээр маргадаг. Маргаж байгаа үйлдлийн тухайд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  төрийн оронд Б.Д-ын албан өрөөнд 1,240,000 төгрөгийн үнэ бүхий  “Монтбланк” /MontBlanc/ брэндийн хэтэвчийг хахуулд өгсөн гэдэг үйлдэлд буруутгадаг. Гэхдээ хэлж танилцуулсан үйл баримт хэрэгт цуглагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Хэрэгт ямар Б.Дас өөрөөс нь хурааж авсан “Монтбланк” /MontBlanc/ брэндийн хэтэвч, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Б-ийн эхнэр М.П-ийн “Монтбланк” /MontBlanc/ брэндийн баримт байдаг. Гэтэл бид хувцсыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгадагтай адил энэ түрүүвч худалдаж авсан баримт байдаг. Гэтэл бид хувцсыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгахтай адил түрүүвч мөн ялгаагүй эрэгтэй, эмэгтэй ялгагддаг. Б.Д-аас хурааж авсан “Монтбланк” /MontBlanc/ брэндийн түрүүвч нь эрэгтэй хүний түрүүвч, баримт нь эмэгтэй хүний түрүүвч худалдаж авсан талаар байхад нэг нь хахууль өгсөн, нөгөө нь авсан гэсэн байдлаар буруутгаад  байдаг. Түүнээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ц.Б төрийн ордонд Б.Д-ын ажлын өрөөнд ороод түрүүвч гардуулж өгсөн зүйлгүй.

Үүнтэй холбоотой ямар ч баримт хэрэгт байхгүй. Хоорондоо хамааралгүй баримтыг холбоод “Монтбланк” /MontBlanc/ брэндийн хэтэвч авсан гэж буруутгаж, гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотойгоор тодорхой дүгнэлт ч хийгээгүй. Зүгээр “Монтбланк” /MontBlanc/ брэндийн түрүүвчийг хахуульд өгсөн байгаа учир гэм буруутай байна гэж буруутгаж шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дараа нь өөртөө болон “Н” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Улсын Их хурлын гишүүн Ё.Б-т бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан жолоочоор дамжуулж 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль өгсөн гэдэг. Тэгэхээр хахууль авсан, өгсөн гэж буруутгахын тулд өгч байгаа, авч байгаа талын ашиг сонирхлын хувьд Ц.Б зээл авах гэж өгсөн байлаа гэхэд зээл авах гэж байгаа Хөгжлийн банктай хамааралтай эсхүл тус банкны ямар нэгэн албан тушаалтанд дэмжиж тусалсан ч гэдэг юм уу нөхцөл байдал тогтоогдож байж хахууль өгсөн байна гэх ёстой. Гэтэл тухайн зээлийн харилцаа, зээл олгож байгаа Хөгжлийн банкны хэн нэгэн этгээдэд Улсын Их хурлын гишүүн Ё.Б нөлөөлөөд “Н” ХХК-ийн зээлийн асуудлыг шийдсэн гэх баримт байхгүй. Хоёр жолооч буюу гэрч н.Б, н.Г гэдэг хүний мэдүүлгээр хахууль авах гэмт хэрэг тогтоогдсон гэдэг. Энэ хүмүүсээс тус бүрд 3 удаа мэдүүлэг авсан байдаг. Энэ мэдүүлгүүд нь бүгд хоорондоо зөрүүтэй байдаг.

Жишээлбэл эхний удаа н.Б-аас мэдүүлэг авахад мөнгө авсан, Ц.Б-тэй уулзсан талаар мэдэхгүй. Тийм зүйл огт байхгүй гэдэг. н.Г-ын хувьд ч адил мэдүүлэг өгдөг. Тэгтэл нэг хүний өгч байгаа 3 мэдүүлэг хоорондоо зөрж байхад үнэлэлт дүгнэлт өгч байгаагүй. Ер нь гэрчийн мэдүүлэг нь криминалистикийн шинжлэх бусад нотлох баримттай харьцуулахад хамгийн нөлөөлөлд эмзэг буюу шууд нотолгооны эх сурвалж болгож дан ганцаар хэрэглэж болохгүй. Тиймээс гэрчээс мэдүүлэг авах процессыг хуульд зааж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт мэдүүлэг авах үед хөтлөх, эсхүл тулган шаардахыг хориглодог. Энэ заалтыг хэзээ хэн хэрэглэж хэрэг асуудлыг шийдэх юм бэ гэдэг зүйл байгаа. Мөрдөгчид, прокурорт, шүүхэд ч гэсэн ийм шинжтэй мэдүүлэг авсан байна. Үүнийг үнэлж болохгүй гэж маргаан хийдэг ч ойшоож авч үздэггүй. Жишээ нь н.Б-аас мэдүүлэг авахдаа Ё.Б, Ц.Б нар уулзаж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Та энэ талаар мэдэж байсан уу гэж үргэлжлүүлээд асууж байгаа юм. Яг л миний хэлээд байгаа хуулийн тодорхой зөрчил юм. Дараа нь үргэлжлүүлээд Ё.Б танаар бэлэн мөнгө авсан нь тогтоогдож байна. Та ууттай мөнгө авч байсан тохиолдолд байна уу гэх зэргээр мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг 3  хоног дараалж явсан байдаг. Яагаад илэрхий тодорхой хуулийн заалт зөрчсөн байхад тэр хүн 3 дахь удаагаа мэдүүлэг өгөв. Үүнд эрүүдэн шүүлтийн шинжтэй ажиллагаа явагдсан юм биш биз гэж хардаж байгаа. н.Ганганжаргалын хувьд ялгаа байхгүй 3 удаа мэдүүлэг авсан. Энэ 3 мэдүүлгүүд өөр, өөр байсан. Бичгээр гаргасан гомдолдоо эх сурвалжийг тодорхой дурдсан байгаа. Ерөнхийдөө ойролцоогоор багцаагаар 10 см орчим өндөртэй боолттой эд зүйл өгсөн гэж ярьсан. Гэтэл үүнийг нь үндэслээд 10 см гэдэг нь ойролцоогоор 100,000 ам.доллар байсан байна. Валютын хувьд ам.доллар байсан гэж дүгнээд байгаа юм. Гэтэл нэг гэрч боодолтой юм байсан юу байсныг мэдээгүй 10 см юм байсан гэхэд үүнийг шууд үндэслээд овор хэмжээгээр мөнгөний нэгжийг тогтоогоод 100,000 ам.доллар байсан гэж үзээд төгрөгт хөврүүлбэл 240,000,000 төгрөг байсан гэж хэрэг асуудлыг шийдвэрлэж болохгүй.

Энэ хэрэгт Ц.Б-ийг 3 сар гаруй хугацаанд цагдан хорьсон. Үүндээ Ё.Б-т авлига өгснөө хүлээ гэж тулгаж, шахсан процесс болсон. Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлын хувьд баримт байхгүй учир энэ асуудлыг түр орхиё. Ядаж хуулийн заалтаа илэрхий зөрчөөд авчихсан мэдүүлгийг үнэлээд хүний хувь заяаг шийдэж болохгүй гэсэн байр суурьтай байна. Дараа нь Ц.Б нь “Н” ХХК-ийг мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсон. Гэтэл мөнгө угаалтын хэргийг хууль хэрэглээний хувьд анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ зээлийг авах ёсгүй байсан. Авсан зээлээрээ бусад зээлээ төлөөд зориулалтын бусаар хэрэглэсэн гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шийдсэн. Тэгснээ давхар энэ зээлээр өөр зээл төлж байгаа нь мөнгө угаалт гэж дүгнэсэн. Үүнд нэг л үйлдэлд буюу авах ёсгүй зээлээ аваад өөр зээл төлсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнд буруутгах ёстой болохоос биш давхар мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэгдэх ёсгүй. Өөрөөр хэлбэл нэг үйлдлийг хоёр гэмт хэрэгт тооцож болохгүй гэж үзэж байгаа. Ер нь мөнгө угаах гэмт хэрэгт тухайн эд зүйлийг нуун дарагдуулах, хууль ёсны болж харагдуулах гэх зэрэг хувиргасан үйлдэл байдаг. Тэгтэл үүнд нуун далдлах зорилго байгаагүй. Хөгжлийн банкны зээлийг олгохдоо зээлийн зориулалт дотор дахин санхүүжилтэд нь зарцуулна гэж заасан байдаг.

Мөн Хөгжлийн банктай байгуулсан “Барьцаа хөрөнгө чөлөөлж, дахин санхүүжилт олгох тухай” гэрээний 2.2 дахь заалтад 21,000,000 ам.долларын 7,600,000 ам.доллар нь төсөв санхүүжилтээр, 13,400,000 ам.доллароос 2,600,000 ам.долларыг Хас банкны зээлд, 10,800,000 ам.долларыг Герман улсын банкны зээлд төлнө гэж маш тодорхой заасан байгаа. Үүнд хувиргаад, далдлаад байгаа санаа зорилго огт байхгүй.  Үүнийг  давхар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нийт авсан зээлийн 63 хувийг дахин санхүүжилт буюу өмнө байсан өр төлбөрт зарцуулахаар тусгасны дагуу байхад мөнгө угаах гэмт гэж үзээд шийтгэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн хэрэглээ нь Эрүүгийн хуульд ч тэр олон улсын гэрээ конвенц ч тэр үндсэн хэргийн шүүгдэгч давхар мөнгө угаах гэмт хэргийн субъект байх боломжтой юу гэдэгт асуудал байгаа юм. Суурь гэмт хэргийг нэрлэн заагаад мөнгө угаах гэмт хэргийг давхар зүйлчилнэ гэж заасан байвал байдал ондоо байна. Гэтэл манай хуульд мэдсээр байж гэж заагаад өгсөн. Мэдсээр байж гэдэг нь суурь гэмт хэргийн шинжид хамаарахгүй. Хэрэв хамааруулна гэж үзэх юм бол мэдсээр байж энэ хэргийн орлого мөнгийг хувиргасан байна гэж зүйлчилж болохгүй. Хамгийн гол нь үйлдэл оролцооны хувьд тухайн гэмт хэргийн нуун далдах гэх юм уу хууль бус орлогоо хууль ёсны болгох санаа зорилго байгаа юу гэдгийг тогтоосон байх ёстой. Зүгээр зарцуулалтыг нь барьж аваад мөнгө угаах гэмт хэрэгт давхар зүйлчлэгдэнэ гэж үзэж болохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хууль хэрэглээний буруу практик байна гэж үзэж байгаа. Авлигын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Е заалтад суурь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахгүй, дотоодын хууль тогтоомжоороо зохицуулж болно гэж орсон байдаг. Тэгэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 362 дугаартай магадлалын “Н” ХХК болон Ц.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Б-т Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Д-д 1,240,000 төгрөгийн үнэ бүхий  “Монтбланк” /MontBlanc/ брэндийн хэтэвч, Улсын Их хурлын гишүүн Ё.Б-т 100,000 ам.доллар өгсөн гэх үйлдэл, 21,000,000 ам.доллар буюу 51 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг ашиглаж мөнгө угаасан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүгдэгч Б.Ч-ийн тухайд хоёр үндэслэл байгаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэвээр үлдээж зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Яагаад энэ хэрэг нь 80 хүнд холбогдоод урт хугацаанд хэргийг шийдсэн бэ гэвэл эдгээр хүмүүсийг хооронд салгаж шийдвэрлэх боломжгүй, нэгтгэж шийдвэрлэх ёстой гэж анхан шатны шүүх үзсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх зарим хүнд холбогдох хэсгийг буцааж шийдэж болно гэж үзэж байгаа бол Ц.Б, Б.Ч-тай асуудалд дүгнэлтээ хийгээд шийдэх бололцоотой байсан. Хоёр өөр компанийн зээлтэй холбоотойгоор хэргийг анхан шатны шүүх рүү  буцааж байгаа учраа гомдолд ямар нэгэн дүгнэлт өгөхгүй гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа. Хоёр үндэслэлээр маргаж байгаа

Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, “Га” ХХК-ийн захирал  Л.Н-оос хахууль авсан хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж байгаа.  “Ган” ХХК-д холбоотой хохирол төлбөр байхгүй. Дээрээс Б.Ч 80,000,000 төгрөгийг улсын орлогод тушаасан. Мөн энэ үйлдэлтэй холбоотойгоор анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа нь тухайн гэмт хэрэгт хорих болоод торгох ял оногдуулах боломжтой мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас  хорих ялын төрлийг өөрчилж торгох ял болгож өгнө үү. “Монтбланк” /MontBlanc/ брэндийн бал хахуульд өгсөн гэсэн гэм буруутайд тооцсон ч нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Яг тодорхой баримт нотолгоогүйгээр зөвхөн  “Монтбланк” /MontBlanc/ брэндийн бал, түрүүвч хахуульд өгч авалцаад  байна гэж буруутгасан юм шиг харагддаг. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Д-ын төрсөн өдөр болсон. Тэр өдөрт нь зориулаад Б.Ч ганцаараа биш Хөгжлийн банкны удирдлагын багийн гишүүд Б.Ба, Ч.Э, Ч.М нар бүгд мөнгөө нийлүүлээд балыг худалдаж авч өгсөн мэдүүлгүүд өгсөн. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалтай нотлогдож байгаа. Ганцхан балын тооцоог Б.Ч өөрийнхөө картаар төлсөнд ганцаараа хахууль өгсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Үүнээс 50 орчим хоногийн дараа “Монгол мax экспо” ХХК, “Мик”  ХХК-иуд зээл авсан асуудал шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл тэр төрсөн өдрийн бэлэг өгч байх цаг хугацааны үед энэ компаниуд зээл авахаар хандах эсэх нь ч тодорхойгүй, шийдэх эсэх нь ч тодорхойгүй. Цаг хугацааны хамаарлаар аваад үзэхэд ч зөвхөн тэр зээлүүдийг шийдэхийн тулд авлига өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэ талаар шүүхээс дүгнэлт хийхдээ Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлөөс төсөл хөтөлбөр дэмжсэн шийдвэр гаргасан нь зээл олгох эцсийн шийдвэр гэх боломжгүй. Шийдвэр гаргахаар дэмжсэн ТУЗ-ийн гишүүд бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй. Энэ баримтаар тогтоогдохгүй гэснээ тухай зээлийг шийдүүлэхийн тулд саяны эд зүйлийг өгсөн мэтээр логикгүй, холбоо хамааралгүй дүгнэлт хийж Б.Ч-г яллах нь буруу юм. Эрүүл мэндийн байдлын хувьд ч төвөгтэй өвчтэй байгаа. Холбоотой баримтуудыг хэрэгт өгсөн. Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Бал хахуульд өгсөн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй болгон хэрэгсэхгүй болгож, 80,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг хөнгөрүүлж өгнө үү  гэв.

 

8. Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч О.Батсүх шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргасан. Хамгийн эхлээд миний үйлчлүүлэгчийг анхан шатны шүүхээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар бусдад  давуу байдал бий болгож, нөлөөлсөн гэмт хэрэг үйлдэхэд хатгаж, хамтран оролцсон гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл энэ үйл баримт хавтас хэрэгт байгаа баримтаар нотлогдон тогтоогоогүй. Энэ талаа гомдол гаргахад хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн үндэслэлгүй. Яагаад гэвэл Хөгжлийн банк болон “Бэ” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Барилгын арматур санхүүжүүлэх төслийг санхүүжүүлэх зээлийн гэрээ”-г байгуулсан. Үүний дагуу холбогдох барьцааны гэрээнүүдийг үе шаттай байгуулсан. Эдгээр 365 дугаар хавтас хэрэгт авагдсан байдаг. Энэ зээлийн гэрээг Хөгжлийн банкны зүгээс хүчин төгөлдөр зээлийн гэрээ буюу Иргэний эрх зүйн харилцаа гэж үзэн **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан.

Улмаар 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 185 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор “Бэ” ХХК-иас 135,811,470,481 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хөгжлийн банкинд төлөх ёстой юм байна гэж  шийдсэн. Хоёр дахь зээлийн тухайд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөн Хангай хотхоны төслийг хэрэгжүүлэхээр зээл авсан. Энэ зээлийг бас Хөгжлийн банкнаас иргэний хэргийн харилцаа юм гээд **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүчин төгөлдөр зээлийн харилцаа юм гээд нэхэмжлэл гаргасан. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1332 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан. Энэ үйл баримт 413 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр тал, 217-220 дугаар талд тус тус авагдсан. Энэ захирамжаар 43,900,000,000 төгрөгийг Хөгжлийн банкинд “Бэ” ХХК-д өгөхөөр шийдсэн. Одоо энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоод байгаа Хөгжлийн банк нь энэхүү хоёр зээлтэй холбоотой асуудлыг хүчин төгөлдөр зээлийн гэрээ тул иргэний эрх зүйн асуудал үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх дүгнээд эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ захирамж, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болоод шүүхийн шийдвэр биелэгдээд явж байгаа. Гэтэл энэ хэрэгт **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны барилгын зээлийн талаар дүгнэлт хийгээгүй. Шүүгчийн захирамжтай учир дүгнэлт хийхгүй гэсэн. 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлд 116,713,461,264 төгрөгийн хохирол гэж Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасныг баримтлан гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдэж байгаа.

Эндээс л хамаг асуудал үүсэж байгаа юм. Яагаад гэвэл Хөгжлийн банкнаас “Бэ” ХХК-иас барилгын арматурын зээлтэй холбоотой 40,000,000 төгрөгийн зээл олгосон. Гэтэл иргэний хэргийн шүүхээс 135,811,470,481 төгрөг, эрүүгийн хэргийн шүүхээр 116,713,461,264 төгрөгийг нийтдээ 252 тэрбум төгрөгийг төлөхөөр болж байгаа. Энэ тохиолдолд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин судлахгүй. Мөн Улсын Дээд шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар тогтоолын 8-д  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, энэ талаар маргахгүй гэж заасныг зөрчиж байна. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээлийн эрх зүйн харилцаа байсаар байтал түүнийг дахин гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал мэтээр дүгнэж байгаа нь өрөөсгөл ойлголт. Иргэний хэргийн шүүх, эрүүгийн шүүх давхар шийдсэнтэй холбоотойгоор “Бэ” ХХК-иас гадна Хөгжлийн банк болон бусад оролцогч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа. Яагаад гэвэл энэ гэрээг байгуулахад анхнаасаа давхар барьцааны гэрээ байгуулагдсан. Хөгжлийн банкны барьцаалагчийн эрхтэй оролцсон. Тухайн барилга, арматурын үйлдвэр, бусад эд зүйлийг барьцаанд тавьсан.

Гэтэл эрүүгийн хэрэг давхар хөрөнгийн хязгаарлалт тавигдсан. Үүнтэй холбоотойгоор 2014 оны зээлийн гэрээ хэлэлцээрийн шатанд яваад арматурын үйлдвэрийг борлуулах ажиллагаа явагдаж байгаа. 2017 оны зээлийн хувьд анхан шатны шүүхээс 43,900,000,000 төгрөгийн зээлийг төлөх ёстой гэж үзсэнээс 31 тэрбум төгрөг нь төлөгдсөн. Энэ төлбөрийг төлөхдөө зарим орон сууц, үл хөдлөх хөрөнгийг борлуулсан. Төлбөрийг нь Хөгжлийн банкинд шууд шилжүүлсэн. Одоо үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гаргуулах гэхээр прокурорын хөрөнгө битүүмжилсэн тогтоол хүчин төгөлдөр байдаг. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй хэвээр үлдээсэн. Заавал битүүмжлэх шаардлага байгаагүй барьцаалагчийн эрхээр хангагдсан. Хохирогч барьцаандаа авчихсан байхад давхар барьцааж байгаа нь  барьцаалагчийн эрхийг зөрчиж байгаа юм. Нөгөө талаар давхар үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө худалдаж авсан хүмүүс хохирч байгаа юм. Угаасаа анхнаасаа энэ хөрөнгүүдийг борлуулаад гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болгож байгаа юм. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд маргаантай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хатгагчийн оролцоотойгоор хамтран оролцсон гэж үзсэн.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Б.М Хөгжлийн банкны эрх бүхий хүмүүстэй уулзаж, нөлөөлж байгаагүй. Тэр байтугай ихэнх хүмүүсийг ч таньдаггүй. Заримынх нь нэрийг анх удаа сонсож байна гэдэг. Гэтэл ямар хэлбэрээр энэ хүмүүсийг хатгаж, хамтран оролцсон юм бэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хатгагч нь субьектив, объектив нийлбэр байдаг. Хамтран оролцсон хэлбэрийг анхан шатны шүүх шийтгэх тогтоол, прокурор яллах дүгнэлтдээ ч тусгаагүй нөгөө талаар прокурорын зүгээс эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан байхад зээл олгосон юм. Үүнд нь “Бэ” ХХК зээл авчихсан учраас ашиг сонирхол байсан байна. Гэхдээ эрсдэлтэй гэдэг дүгнэлт нь Хөгжлийн Хөгжлийн банкны дотооддоо ямар бичиг баримт үйлдэгдэж явагдсаныг “Бэ” ХХК-иас танилцах боломжгүй. Нөгөө талаар эрсдэлтэй гэх дүгнэлт шууд олгохгүй гэсэн зүйл биш. Эрсдэлийг арилгаж  барьцаа  хөрөнгөө нэмэгдүүлж гэсэн. Ингээд барьцаа хөрөнгийг 230 хувиар нэмэгдүүлсэн. Тийм учраас  Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааг “Бэ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх ашигтай нийцүүлсэн гэж үзэн таамаглаж байгаа юм. Дээрээс анхан шатны шүүхийн гэм буруутай гэх дүгнэлт нь нотлох баримтыг иш татаагүй. Энэ талаар дүгнээгүй учраас нотолгоогүйгээр хүнийг гэм буруутайд тооцож байна. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хэлэлцэхгүй буцаасан үндэслэл нь Хөгжлийн банкны зарим нэг албан тушаалтнуудын хэрэгт дүгнэлт хийгээгүй учраас энэ хэрэгтэй хамааралтай гэж үзэж буцааж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх зарим оролцогч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тухайлбал,  Засгийн газрын шийдвэр гаргасан нэг бүхий хүмүүс, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн. Хэрэв заримыг нь буцааж тусгаарлан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа бол миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэж өгнө үү. Яагаад гэвэл давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээд байгаа “Бэ” ХХК-ийн албан тушаалтнууд биш Хөгжлийн банкны зарим албан тушаалтантай холбоотой асуудал учраас үүнийг заавал “Бэ” ХХК-ийн зээлтэй холбоотой юм уу Б.М-ийн үйлдлийг хамтран шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэг шийдвэрлэгдсэн Засгийн газрын гишүүдийн адил тусгаарлан шийдвэрлэх боломжтой. Бусад хүний үйлдэлд дүгнэлт хийхээс болж энэ хүн дахиад анхан шатны дахин орох нэг талын залхаан цээрлүүлэлтийн хэлбэр болох гээд байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны зээлийг судлах процесс “Бэ” ХХК-ийн зээлийн процессыг тусад нь салгах боломжтой. Эцэс нь хэлэхэд Улсын Дээд шүүхийг хууль хэрэглээний хувьд зарчмын шинжтэй нэгдсэн нэг ойлголтыг өгнө үү гэж хүсэж байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нэгэнт гараад биелэгдээд дуусаж байгаа нөхцөлд эрүүгийн хэргээр дахиж шийдвэрлэгдэх юм уу. Дээрээс нь зээлийн үйл ажиллагааг эрүүгийн гэмт хэргээс тусад нь ялгасан ойлголт өгөхгүй бол зээл авсан хүн болгоныг гэмт хэргийн шинжтэй гэх нөхцөл байдлаар дүгнэх эрсдэлийг үүсгэж байна. Цаашдаа эрх зүйн соёлыг харж үзнэ үү гэв.

9. Шүүгдэгч Э.Э, Б.М нарын өмгөөлөгч Л.Хатанбаатар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Юуны өмнө та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Эрхэм шүүгчдээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, нотлох баримт шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах гэсэн эх сурвалжийг үндэслэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-ийн хууль ашиг сонирхлыг хамгаалах, өмгөөлөл болон эрх зүйн хамгаалалтыг явуулж байна. Хөгжлийн банктай холбоотой хэргийн хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-тэй холбоотой асуудлаар хоёрдмол утгатай шийдвэр гаргасан. Тодруулбал хоёрдмол гэдэг нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлаагүй, дагаж мөрдөөгүй, зөрчсөн үйл явдлууд байгаа.

Хоёрт. Шүүх хууль хэрэглээний асуудал дээр алдаа гаргасан. Нөхцөл байдлыг би гомдлын агуулгад байгаа. Бүр товчхон хэлэхийн бол хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих асуудал болон эрх зүйн байдлыг дордуулсан. Гомдлын агуулга анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх рүү буцаасан. Шүүгдэгч Э.Э-ийн хувьд Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Ин” ХХК-д зээл олгохтой холбоотой асуудалд зуучлагчаар хувиар оролцсон талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ сайн дураар зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн явцад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Энэ талаарх баримтууд тодорхой байгаа. Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд хөтлөгдөн нийтийн албан тушаалтан гэсэн баримт нотолгоо, шүүхийн мэтгэлцээнд нотлогдоогүй эргэлзээтэй, нийтийн албан тушаалтан гэдгийг үгүйсгэсэн нөхцөл байдал хавтас хэрэгт тодорхой байхад шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад дүгнэлтэд явцтайгаар нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаараан үзэлгүй орхигдуулан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нийтийн албан тушаалтан гэх үйл баримтыг хөдөлшгүй нотлох баримт дээр тулгуурлан үнэлж, дүгнэхгүйгээр тухайн гэмт хэргийн субъект гэдэг нь нотлогдоогүй байхад гэм бурууд нийцээгүй, тохироогүй зүйл ангиар тодруулахын бол Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй учраас эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Бүр товчлон хэлбэл “Ин” ХХК-ийн зээлтэй холбоотой асуудал гарч байхад ажлын байдлыг буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл яллах тал буруу тодорхойлж түүнд нь хөтлөгдсөнийг хэлж байгаа юм. Яаж тогтоосон бэ гэхээр урьд нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүнийг Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд оруулахдаа Тагнуулын ерөнхий газрын 3 дугаар хэлтэст ажиллаж байсан гэж тодруулж оруулж ирсэн. Үүнд хууль хэрэглээний зөрчил гаргасан. Энэ нь нууцын зэрэглэлтэй асуудалтай холбоотой асуудлыг яллах дүгнэлтэд оруулж ирсэн. Үүнийг гомдолдоо тодорхой бичсэн.  Үүнд хяналтын шатны шүүх анхаарах ёстой. Ийм зүйл байж болохгүй. Өөрөөр хэлбэл нууцын зэрэглэлтэй ажилтныг нийтэд зарласантай агаар нэг юм. Тухайн хэрэг гарсан нөхцөл байдал болох 2017 оны 7 сараас 2018 оны 01 дүгээр сарын хугацаанд энэ хүн тагнуулын байгууллагад хамааралгүй байсан. Гэтэл нийтийн албан тушаалтан гэж үзсэн. Энэ цаг мөчид шүүгдэгч Э.Э Монгол Улсад байгаагүй. Япон улсад элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Үүнийг юу нотлох вэ гэхээр нийгмийн даатгалын баримтууд хавтас хэрэгт хангалттай байгаа. Хэднээс хэдний хооронд хаана ямар байгууллагаас төлж байсан нь тодорхой байгаа.

Иймд тодорхой байхад хэргийн бодит байдлыг монтаж хийж нийтийн албан тушаалтан болгож ялласан нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй. Уг нь яллах тал болон шүүгч нар Эрүүгийн хуулийг чанд сахих ёстой. Үр дагаврын хувьд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг төсөөтэй хэрэглэхээр эрх зүйн байдал автоматаар дордож байгаа. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэлийг буруу хэрэглэвэл эрх зүйн нөхцөл байдал дордож байгаа. Өмгөөлөгчийн байр суурь тодорхой байгаа. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзэж байгаа. Энэ нь Эрүүгийн хуулиар болон шүүхийн мэтгэлцээнээр нотлогдсон зүйл юм. Тийм учраас эдгээр нөхцөл байдлууд бол шүүх хууль хэрэглээний зөрүү байна. Алдаатай шийдвэр гаргасан гэдгийг өмгөөлөгчийн хувьд хэлэхээр өөр аргагүй байна. Анхан шатны шүүх үйл баримтад зүйлчлэл тохирохгүй байхад хэргийн зүйлчлэлийг буруу  сонгож субсумц явуулж хэргийн зүйлчлэлд алдаа гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатнаас давтан хэлэлцэхэд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад дахин шүүхээр шийдэх ёстой гэсэн үйл ажиллагаа нь анхан шатны шүүхээс нотлоогүй байхад дахиад нотол гэсэн чиг баримжаа өгөөд байгаа юм. Бүүр энгийн үгээр бол Э.Э-тэй холбоотой асуудлыг анхан шатаар дахиад шийд гэвэл давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан хаана ажиллаж байсан, ямар зэрэг, дэвтэй байсан гэдгийг нотлохын тулд мөрдөн байцаалтад буцаана гэсэн үг юм.

Иймд асуудлууд байгаа учраас өмгөөлөгчийн хувьд эдгээр нөхцөл байдлууд нь миний үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг дордуулж байна. Тиймээс хэрэглэх ёстой хуулийг буюу тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой. Шуудхан хэлэхэд хавтас хэрэгт цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотолж чадаагүй бол шүүх хуралдааны мэтгэлцээнд нийтийн албан тушаалтан гэсэн статус нотлогдоогүй бол Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт автоматаар үйлчлэх ёстой. Шүүгдэгч Э.Э-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасны дагуу шударгаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 1.1, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр сарын 1.1, 1.2 дахь заалтад заасныг баримтлан яллагдагчаар татах хүртэл 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хуулийг зөв хэрэглүүлж өгнө үү. Гомдлыг хэлэлцэх, тайлбар гаргах, үг хэлэх боломж олгосон талархаж, хууль шударга ёсыг хангана гэж найдаж байна.

“Бэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гомдол гаргасан. Тус компанийн захирал Б.М-ийг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолд гаргахад хэлэлцээгүй учир гомдол гаргасан. Гомдлын агуулга тодорхой байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд заасан үндэсний ашиг сонирхол хамгаалах болон хууль,  шударга ёсны зарчмыг баримтлаагүй хилс хэрэгт хэлмэгдүүлж эрх зүйн байдлыг дордуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг цагаатгах үндэслэлтэй. Аливаа асуудал, үйл явдал, гэмт хэрэг хавтас хэрэгт, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрүүд бол эхлэл, өрнөл, төгсгөлтэй  байдаг. 2011 онд Хөгжлийн банкны тухай хуулийг Монгол Улсын парламент баталсан. Энэ хууль бол Монгол Улсын томоохон үйлдвэр болон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийг санхүүжүүлэх олгох хууль гарсан. Энэ хуулийн  8, 10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн аж ахуй нэгж компаниудад төсвийн санхүүжилт олгохоор заасан. Хуулийг дагаж мөрдөхийн хүрээнд 2013 онд Засгийн газраас төмөрлөгийн үйлдвэрийн дэмжих 256 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу “Бэ” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөгжлийн банкнаас 22,700,000 ам.долларын зээл авсан.

Өөрөөр хэлбэл арматурын үйлдвэрийн төсөлд юм. Энэ бол гангын зээл энэ зээлтэй холбоотой асуудалд юм. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын утаагүй Улаанбаатар гэр хорооллын дахин орон сууцжуулах төслийн хүрээнд Хангай хотхоны Ё блокны 11,600,000 ам.долларын зээл, 2018 онд 4,500,000 ам.долларын гангийн үйлдвэрийн эргэлтийн зээл олгосон. Ийм л гурван зээл байдаг. Нийт 38,850,000 ам.доллар тухайн үеийн төгрөгийн ханшаар 50 тэрбум төгрөг юм. 2022 оны 02 дугаар сард Хөгжлийн банкны хэрэг гэдэг асуудлаар бүгд мэдэж байгаа сошиал ертөнц, Их хурлын сонсгол явагдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэж 1 жил орчим шалгагдаад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ зээлтэй холоотой асуудлыг Авилгатай тэмцэх газар болон прокурорын байгууллага зээл олгоход давуу байдал бий болгосон. Зээлийн гэрээний дагуу төлөлт хийгээгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэгт Б.М-ийг оруулж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаанд миний хэлсэн гол зүйл бол зээл гэмт хэрэг биш гэсэн агуулгатай. Яагаад зээл гэж үзээд байгаа юм бэ гэхээр хавтас хэргийн материалыг сайн шинжлэн судлах юм бол тухайн үеийн Хөгжлийн банк бол 2014 онд хуулийн этгээдийн статустай байсан. Өөрөөр хэлбэл банкны статустай байгаагүй. Энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад тогтоогдоно. Энэ компани төрийн өмчийн оролцоотой компани уу, банк санхүүгийн байгууллага уу гэдгийг ялгаж салгахад ухаан шаардагдахгүй. Ийм л үйл ажиллагаанд Хөгжлийн банктай холбогдсон. Хөгжлийн банк нэг зээлийг 5 сар гаруй хугацаанд судалсан. Энэ зээлийг гэрлийн хурдаар олгогдоогүй. Танил тал болон аливаа нөлөөлөлд оруулах шаардлага “Бэ” ХХК-д байхгүй. Тус компани гангийн үйлдвэрийн төслийг аль урьд нь хэрэгжүүлээд явж байсан. Энэ үйлдвэр 100,000,000 ам.доллароор боссон. Одоо Эрдэнэт хотод баригдсан байгаа. 2014 онд Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой төслийг санхүүжүүлэх хөтөлбөр өнөөдөр гангийн үйлдвэр бий болоод баялаг бүтээгдсэн байгаа. Үүнийг Улсын Дээд шүүхийн шүүгч нарт тусгайлан хэлж байна.

Өмгөөлөгчийн хувьд зээл авах бол нийгэмд аюултай гэмт хэрэг биш. Эрүүгийн хуулийн тусгай ангид зээл авах бол гэмт хэрэг байна гэж тусгайлан заагаагүй. Тэгж тооцдоггүй, хуульчлаагүй учраас гэмт хэргийн шинжийг агуулах боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэмт хэргийн шинжийг агуулах боломжгүй гэвэл нийгмийн аюулын шинж чанар байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай эс үйлдэл байна гэж үзээд байгаа анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хууль ч  хүний хувьд ойлгохгүй байна. Миний өмнө үг хэлсэн “Бэ” ХХК-ийн өмгөөлөгч О.Батсүх тус компанитай холбоотой иргэний шүүхийн шийдвэрийг хэллээ. Хөгжлийн банкны зүгээс иргэний шүүхэд гэм хор нэхэмжлээд байдаг. Эрүүгийн шүүхэд хохирогч болоод иргэний нэхэмжлэгч болоод орж ирсэн. Нэг асуудлаар хоёр өөр шүүх давтаж шийдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хуулийн зөрүүтэй зөрчлийг арилгах үүднээс гомдол гаргасан юм. Бүүр товчхон хэлбэл Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэсэн заалттай. Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн тогтоол 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 00188 дугаартай тогтоол байгаа. Энэ шийдвэрээр гангийн 11,600,000 ам.доллар, 4,500,000 ам.долларын зээлүүдийг гаргуулахаар хангагдсан юм. Нөгөө барилгын зээл **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хуулийн хүчин төгөлдөр болсон. Тийм учраас Үндсэн хуулийн 50 дугаар заалтыг шүүх бүрэлдэхүүнд зориуд хэлэхгүй бол болохгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ нөхцөл байдлыг яллахыг тулд зориуд орхигдуулсан. Тэгэхээр ямар нөхцөл байдлыг Улсын Дээд шүүхээс хянах вэ гэдгийг тодруулж байна.

Одоо энэ сонин нөхцөл байдал гарч ирээд байгаа юм. Түрүүнд хэлсэн иргэний шүүхэд 177,000,000,000 төгрөгийн гэм хорын шийдвэр гарсан. 200,000,000,000 төгрөгийн үнэ бүхий барьцаа хөрөнгөөр хангах арга хэмжээ явагдаж байгаа. Эрүүгийн шүүхэд 43,000,000,000 төгрөгийн барилгын зээлийг хасаад 116,000,000 төгрөгийг гаргаад байгаа. Ийм хоёр шийдвэр гарахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эрүү, иргэний шүүхийн шийдвэрээр хоёр ажиллагааг гүйцэтгэнэ. Энэ нь хуульд нийцэх үү, хуулийг ингэж хэрэгжүүлж болох уу. Нэг компанийг ингэж дампуурах шаардлага байсан уу гэдэг асуултыг өмгөөлөгчийн хувьд тавихаас өөр аргагүй байна. Шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээ тодруулж өгье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт   заасан гэм буруутайд тооцсон. Энэ зүйлд заасан зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл эс үйлдэхүйг тусгайлан заана гэсэн хэм хэмжээтэй яагаад ч нийцэхгүй. Яагаад гэвэл Б.М хувийн компанийн захирал юм. Ямар нэгэн эрх мэдэл, албан тушаалтан биш. Тэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангиас журамлаад хатгагч болж оруулж ирээд байгаа юм. Зээл авахад хатгана, албан тушаалтны гэмт хэрэг үйлдсэн гэж яллах тал гаргаж ирсэн. Тэгээд гэм буруутайд тооцож байгаа нь эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байна гэж үзэхгүй байна. Дээр нь хувийн компанийн захирлыг нийтийн албан тушаалтны субъект болгож оруулж ирж байгаа нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгааг тодруулж байгаа юм. Мөн урьд нь **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байхад эрүүгийн журмаар дахин шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээний зөрчил юм.

Хоёр дахь үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Анхан шатны шүүхэд нотлох баримтыг хэлэлцэх шатанд өмгөөлөгчийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүх нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах ёстой талаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлд заасан хуулийн хэм хэмжээг зохицуулах процессыг хэрэгжүүлээгүй үйл ажиллагаа нь мөн хуулийн 40.1 дүгээр 1.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлд нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах, шүүгч дараах тохиолдолд нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй, танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, эсхүл шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал тогтоогдвол шинжлэн судлахаас татгалзсан ёстой ч үүнийг хэрэгжүүлээгүй гэдэг нь шүүх хуралдааны бичлэг, хурлын тэмдэглэлээр тодорхой нотлогдоно. Үүнийг үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал болно.

Гурав дахь үндэслэл нь Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчлэх Улсын Дээд шүүхийн 36 дугаар тогтоолын 8 дугаар заалтын В хэсэг, мөн зүйлийн 120 дугаар зүйлд зааснаар  дахин тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гаргахгүй. Г хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд тэдгээрийн талаар маргаж болохгүй гэсэн. Энэ 3 нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс анзааралгүй орхигдуулсан гэдэг нь ч хаашаа юм. Миний үнэн зөв байна уу, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд зөв байна уу гэдгийг хяналтын шатны бүрэлдэхүүн ялгаж сольж өгөх байхаа. “Бэ” ХХК-ийн захирал Б.Мийг буруутгаж боломгүй хоёр хүчин зүйл байгаа. Гэмт хэргийн шинжийг агуулах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй хоёр хүчин зүйлийг яагаад ч яллах тал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлал няцааж чадахгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж байгаа нь гэмт хэргийн шинжгүй гэдгийг нотолгоо  нь эрүүгийн эрх зүйн цагаан толгой юм. Би яагаад үүнийг хэлээд байна вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэсэн зорилготой. Үүнд үндэсний ашиг сонирхол гэдэг нь юу юм бэ гэвэл гангийн үйлдвэрийг нийтийн эрх ашиг, сонирхол гэж үзээд байгаа юм.

Хоёр дахь үндэслэл нь ойлгомжтой зээл бол нийгэмд аюултай гэм үйлдэлд биш гангийн үйлдвэрийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх тул нийгмийн аюулын шинж чанарыг агуулахгүй. Тийм учраас эрхэс шүүгч нараа Монголын шүүхэд яллах дүгнэлт, шийтгэх тогтоол чухал уу, гангийн үйлдвэр чухал уу аль нь илүү нийгэмд тустай, аль нь илүү үндэсний эрх ашиг вэ гэсэн томьёолол  ухагдахуун, шударга ёсны үнэлэмжийг  энэхүү гомдлоороо толилуулж байгаа юм. Эрүүгийн хуулийн 4.5 дугаар зүйлд үндэслэл бүхий эрсдэлт гэсэн хуулийн заалт байгаа. Нийтэд тустай үр дүнд хүрэхийн тулд үйлдвэр үйлчилгээ, шинжилгээ, судалгааны ажлыг хийхдээ хууль стандартад заасан эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авсан боловч  энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Би өмгөөлөгчийн хувьд “Бэ” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан 38,800,000 ам.доллароор Хангай хотхоны блок барьсан. Гангийн үйлдвэр барьсан нь нийгэмд тустай үйлдэл, эрсдэл бол байсан. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гэмт хэрэг болгож байгаа, зээлтэй холбоотой асуудлыг гэмт хэрэг болгож байгаа нөхцөл байдал нь хоёр хуулийн зөрөлдөөнд бий болсон. 2011 онд Хөгжлийн банкны анхны хууль гарсан. 2017 онд энэ хууль өөрчлөгдсөн. Ингэхдээ статус нь өөрчлөгдөж орж ирсэн. Зээлийн хороо нь зээл олгох эрхтэй юм уу, төлөөлөн удирдах зөвлөл нь зээл гаргах эрхтэй юм уу гэх маргаан явагддаг. Зээл бол талуудын хүсэл зориг, “Бэ” ХХК нь Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулсан. 200 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө өгсөн. Зүгээр хоосон мөнгө аваагүй. Дээр нь гангийн үйлдвэр, Хангай хотхоны барилга бүгд битүүмжлэлтэй байж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш одоогийн байдлаар “Бэ” ХХК нь 40 гаруй тэрбум төгрөг өгсөн байгаа. Төлбөр төлөх ажиллагаа өдөр шөнөгүй явагдаж байгаа. “Бэ” ХХК нь Хөгжлийн банкны зээлийг төлөхгүй, төлөхөөс зугтаасан зүйлгүй.  Энэ компани нь зээлээ төлөх гэж явсан. Гэвч 2022 оны 04 дүгээр сард тус компанийн бүх үйл ажиллагааг зогсоосон бүх хөрөнгийг лацдаж, дансыг хаасан. Гэхдээ “Бэ” ХХК нь 40 тэрбум гаруй төгрөгийг баригдсан компаниас гаргаж Хөгжлийн банктай тохиролцон зээлээ төлөөд байж байна. Энэ нь “Бэ” ХХК зээл авсны шинж юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд том алдаа гаргасан. н.Бх гэх шинжээчийн дүгнэлт байгаа. Эдийн засгийн мэргэжилтэй хүнээр хуулийн шинжилгээ хийлгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно гэсэн заалтыг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх огт авч хэлэлцээгүй. Ийм хуулийн заалт эрүүгийн хуульд байдаг гэдгийг ч огт сонирхоогүй. Энэ хуулийн заалт зөрчигдсөн гэдгийг шүүх бүрэлдэхүүнд тодруулж хэлье. Монголбанкны зээлийн мэргэжилтэн хүнээр “Бэ” ХХК-ийг зээлээс зугтаасан мэтээр дүгнэлт гаргуулсан. Үүнийг хууль бус нотлох баримт гэж үзэж байгаа. Гангийн үйлдвэрийн товчхон хэдэн зүйл хэлье. Энэ үйлдвэр нь стратегийн бүтээгдэхүүн гаргаж, харийнхны ган төмрийн хараат бус байдлаас гаргаж, Монголын эдийн засгийг хөгжүүлэх чухал салбар юм гэв.

10. Шүүгдэгч Т.Б, С.Б нарын өмгөөлөгч Ц.Энхтүвшин шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч С.Бийн хэрэгт магадлалын түүнд холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан байгаа. Дараах үндэслэлээр өмгөөллийн хууль зүйн дүгнэлтээ танилцуулъя.

Нэгдүгээрт. С.Б-ийг буруутгаж байгаа гол үндэслэл зээлийн хорооны хуралдаанд зээлийн хорооны гишүүд болон бусад этгээдүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдсэн гэдэг. Гэтэл энэ үндэслэлд хэрэгт авагдсан материалд тодорхой байгаа. Тухайн үед С.Б нь тус хорооны хуралдаанд оролцоогүй буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байдаг. Гэтэл энэ баримтыг огт үндэслэхгүйгээр гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор С.Б нь хэн нэгэнтэй үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа. Энэ үйлдлээрээ санаатай нэгдсэн гэдэг нь тогтоогдохгүй байхад яагаад үйлдлээрээ нэгдсэн гэж үзээд байгаа юм бэ гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм.

Хоёрдугаарт. Бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг. Хэрэв ийм үйлдэл байх юм бол тухайн өдрийн хуралдаанд биечлэн оролцож үр дагавар буюу шалтгаант холбоо гаргах ёстой. Гэтэл энэ зүйл хэрэгт авагдсан баримтаар  гарч ирдэггүй.

Гуравдугаарт. Гол буруутгаж байгаа үндэслэл нь Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт 6,564,391 ам.долларын үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөргүй гэсэн баримтыг зээлийн хорооны хуралд болон ТУЗ-ийн хуралд танилцуулсны төлөө буруутай гэж үзэн буруутгаж байгаа. Энэ юу вэ гэвэл хөдөлмөрийн гэрээ бусад холбогдох дүрэм журмын дагуу ирсэн баримтыг зээлийн хороонд танилцуулах ажил үүргээ гүйцэтгэсний төлөө буруутгана гэдэг нь байж боломжгүй бөгөөд илт хууль бусаар буруутгаж  энэ гэмт хэрэгт холбож байна гэж хардалт бий болж байна.

Дөрөвдүгээрт. Гэмт хэргийн субъектийн асуудал байгаа. Гэмт хэргийн субъектийг Эрүүгийн хуульд нийтийн албан тушаалтан байхаар заасан. Нийтийн албан тушаалтныг хуулиар тодорхойлж гаргаж ирсэн байдаг.  Бүр нарийвчилсан Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1.3 дугаар заалтад төрийн болон төрийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтныг ойлгоно гэж заасан байгаа. Хөгжлийн банкнаас эрх бүхий албан тушаалтнаа  дүрмээрээ тодорхойлсон байдаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор баталсан дүрэмд хэн, хэн ямар этгээдүүд эрх бүхий албан тушаалтнууд байх юм бэ гэдэгт ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, нэгжийн дарга, захирал, мэргэжлийн хороодын гишүүд болон ерөнхий нягтлан бодогч, аудитор нь   хамаарна. Гэтэл яагаад миний үйлчлүүлэгч С.Б-ийг эрх бүхий албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан гэж буруутгаад яллаж байгаа юм бэ. Энэ өөрөө гэмт хэргийн шинжгүй зүйлийг хилсээр тулгаж, гэмт хэрэг буюу энэ үйлдлийг халдаахын тулд санаатайгаар тулгаад байна гэж хардах эрсдэл үүсэж байна. Эцэст нь хэлэхэд энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна. Субъектийн хувьд шаардлага хангахгүй байна. Хоёрт гаргасан үйлдэл нь өөрийнхөө хууль ёсны буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгэсний төлөө хариуцлага хүлээнэ гэдэг үндэслэлгүй юм. Үүнийг анхан шатны шүүхээс маш зөв хараад гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд зөрүүтэй буюу албан тушаалын байдлыг зөв тогтоогүй. Үүнтэй холбоотойгоор тухайлсан үйлдэлд дүгнэлт хийгээгүй байна гэж буцаасан. Гэтэл анхан шатны шүүх хангалтай үйл баримтыг тогтоогоод үзээд нийтийн албан тушаалтан биш юм байна. Гэмт хэргийн үйлдлийн хувьд гэмт хэрэгт хамаарахгүй юм байна. Тухайн үед буруутгаж байгаа үндэслэл, оруулж тооцоод байгаа зүйлд хорооны хуралдаанд оролцоогүй юм байна. Хаан банкны албан бичигт заасан зүйлийг хууль ёсны бодит байдлаар танилцуулсан гэдэг үйл баримтуудыг үнэн зөв дүгнэсэн. Гэтэл анхан шатны шийтгэх тогтоолд заасан дүгнэлтийг буцааж шийдвэрлэж байгаа давж заалдах шатны шүүхийн магадлал өөрөө эргэлзээтэй. Хуулийг бүрэн дүүрэн хэрэглэсэн гэдэгт эргэлзээ төрж байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлал шүүхийн шийдвэр бүхэлдээ хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж харж байна. Дээрх үндэслэлүүдээр  давж заалдах шатны магадлалын С.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Энэ хэрэгт Т.Б-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Тус хэргийн тухайд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг  тус тус эс зөвшөөрч гомдол гаргасан. Хоёр шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт. Т.Б нь хэн нэгэн этгээдээс захиалга авах юм уу. Эсвэл хэн нэгний үүрэг даалгавар авч гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогддоггүй. Буруутгаж байгаа гол үндэслэл нь ерөнхий Б.М гэдэг хүний үүрэг даалгаврын дагуу энэ хэргийг үйлдсэн байна гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ хүнтэй холбоотой үүрэг даалгавар, чиглэл авч байсан талаарх үйл баримт огт байхгүй. Жишээлбэл энэ газрын Т.Б-ийн дээд шатны удирдлага нь гүйцэтгэх захирал буюу М.Ц гэх хүн байгаа. Б.М гэдэг хүн нь тухайн үедээ Хөгжлийн банктай холбоотой хэргээр цагдан хоригдож байсан. Т.Б гэх хүнтэй уулзаж, чиглэл өгч байсан үйл баримт тогтоогддоггүй. 

Хоёрдугаарт. Энэ хэрэгт шинжээчийн гарын үсгийн хэв загвартай холбоотой дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтийг санхүүгийн гарын үсэг зурагдсан гурван баримтад үндэслэж гаргасан байдаг. Энэ баримтуудад байгаа гарын үсэг нь хэнийх юм, хэзээ үйлдсэн юм, юуг нотлох юм гэсэн асуултын хүрээнд явагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд Т.Б гарын үсэг зурсан уу зурсан, өөрөө ч зурсан гэдгээ  хүлээн зөвшөөрсөн. Харин хэн нэгний гарын үсгийг дуурайж зурсан гэдэг нь тогтоогддоггүй. Гэтэл бусдын гарын үсгийг дуурайж зурсан гэж яллаад байгаа нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт. Энэ хэрэгт манай үйлчлүүлэгчийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Ингэхдээ тулгаж хүчээр мэдүүлэг авсан байдаг. Энэ мэдүүлэг авсан үйл баримтыг шүүх оруулсан байсан. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн баримт учраас энэ мэдүүлгийг үндэслэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эцэст нь хэлэхэд энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг устгасан эсхүл засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн гэдэг зүйл нь яг энэ Хөгжлийн банктай холбоотой хэрэгт ямар ач холбогдолтой, юуг нотлох гээд байгаа ямар баримтыг үндэслэж буруутгаж байгаа нь огт тогтоогдоогүй. Хөгжлийн банкны баримтад хуурамчаар үйлдсэн гэх баримтыг үндэслээд хэн нэгэн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон баримт огт байдаггүй. Гэтэл тийм байхад миний үйлчлүүлэгчийн хэрэгт огт ач холбогдолгүй баримтыг үндэслэж хуурамчаар гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаад байгаа нь энэ хүний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Энэ гэмт хэрэг биш юм гэдгийг шүүх бүрэлдэхүүнд тусгайлан хэлмээр байна. Дээрх үндэслэлээр миний үйлчлүүлэгч Т.Б-ийн 200,000,000 төгрөг, 500,000 ам.доллар, 500,000 ам.долларын гурван баримтуудыг үйлдэж Ба, Бо нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн буруутгаж байгаа гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Т.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

11. Шүүгдэгч  Ё.Д, Ц.Ц нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие хоёр үйлчлүүлэгчид холбогдох хэрэгт хяналтын шатны гомдлыг нэг агуулгаар бичсэн. Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож буцаахдаа Ё.Д, Ц.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэгэн зэрэг Ё.Б-т холбогдох хэргийг үйл баримт  нотолгооны стандарт, бусад асуудлыг шалган тогтоох зөрүү зөрчил үүсгэсэн нь зөвтгөх боломжгүй алдаа байна буюу өөр хүний буруутай эсэх асуудлыг тогтооход мэдүүлсэн мэдүүлэг заавал үнэн зөв буюу худал байх ёстой гэх агуулгаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр хэсэг, Монгол Улсын нэгдсэн орсон иргэний болон улс төрийн эрхийн фактын  14 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг тус тус зөрчсөн үйл баримт болсон юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 21.2 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнээд өөрөө, өөрсдийнхөө эсрэг эсхүл гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөх ёсгүй. Заавал үүнтэй холбоотойгоор мэдүүлэг өгөх юм бол энэ нь гэмт хэрэг биш юм гэж дүгнэсэн.

 Гэтэл давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхдээ зөвхөн өөрийн нөхөр аль эсхүл төрсөн ахын эсрэг мэдүүлэг өөрөөр хэлбэл тухай үйл баримтаар Ё.Б гэдэг хүн тодорхой орон сууц найздаа зараад мөнгийг нь авсан зүйлийг чи нуун далдалж, хаацайлж байна гэдэг мэдүүлгийг өг буюу тулган шаардах нөхцөлийг оруулж ирээд үүнтэй холбоотой дүгнэлтийг хийлгүүлэх гэж үүнийгээ худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг болгож буруутгаж байгаа нөхцөл байдалд  үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй. Тэгэхээр энэ буруутгаж байгаа орон сууц авсан, зарсан түүнтэй холбоотой мөнгө төгрөг авсан асуудлаар Ц.Ц гэдэг хүнд тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөхдөө тодорхой үнийн дүнгээ хэлээд мөнгөө авсан, аваагүй асуудлаа тавиад явчхаж байгаа юм. Гэтэл тэр мэдүүлэг авсан үйл баримттай холбоотойгоор Ц.Ц-д  “чи ер нь ямар мэдүүлэг өгөх гээд байгаа юм”, “хэний эсрэг мэдүүлэг өгөх гээд байгаа юм”, “эсвэл чи үнэн зөв ярих ёстой юм уу” гэдэг асуудлуудыг тодруулахгүйгээр 48 цаг албадан саатуулж байгаад “чи ямар байр авсан юм”, “чамд тийм мөнгө байсан юм уу, байгаагүй юм уу” гэдэг байдлаар мэдүүлэг аваад явчихсан. Түүнийх нь дараа гэр бүлийнх нь хүнийг оруулж ирээд тодорхой мөнгөнийхөө эх сурвалжийг тодорхой зааж өгөөд ийм эх үүсвэрээр байр авсан гэдэг мэдүүлэг өгөхөөр үгүй та нарын авсан орон сууц чинь нотлох баримтад хамаарахгүйгээр байна. Энэ чинь танай ахын чинь хөрөнгө байна шүү дээ гэх асуудлаар мэдүүлгийг тулгаж авсан. Өөрийнхөө бичсэн гомдолдоо дэлгэрэнгүй үйл баримтыг заагаад өгсөн. Буруутгаж байгаа үйл баримтын хүрээнд мэдүүлж байгаа гол гэрч Ганзориг гэдэг хүний хувьд тухай гэр бүлийн хүрээнд тэр үед Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байсан Ё.Б, түүний төрсөн дүү Ё.Д, Ц.Ц нарын хоорондын гэр бүлийн хүрээнд хийгдсэн хэлцэл эсхүл хөрөнгийг шилжүүлэхдээ хэний нэрийн өмнөөс яаж ярьсан бэ гэдгийг гэрч Ганзоригийн хувьд мэддэггүй. Зүгээр л өөрт бодсон бодол тайлбараа илэрхийлээд явангуут нөгөө хоёрын мэдүүлгийг та нарын мэдүүлэг Г-оос өөр байна гэж буруутгаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээд өөрөө өөрсдийнхөө эсрэг буюу гэр бүлийнх нь хүний эсрэг өгсөн мэдүүлгийг эсхүл тэр нь зөрүүтэй байлаа гэхэд тэр нь гэмт хэрэг биш юм гэсэн Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийг үндэслэл бүхий хэрэглэсэн чинь давж заалдах шатны шүүх өмнө нь дурдсанаар энэ хэргийн үйл баримтаар Ё.Д, Ц.Ц нарын хэргийг хэрэгсэхгүй болговол Ё.Б-т холбогдох хэргийн зарим үйл баримт байхгүй болох гээд байна гэх агуулга бүхий дүгнэлт хийгээд буцаасан.

Хэрвээ ийм үйл баримтаар заавал шүүх орж ирсэн баримтыг хэргийн хүрээнд авч үзэж шийдвэрлээд нотлогдохгүй, тодорхойлогдохгүй байх юм бол шүүгдэгчид ашигтайгаар нь авч шийдвэрлээд явах байтал өөр хүнийг буруутгахын тулд Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн агуулга нөхцөлөөс нь өөрөөр тайлбарлаж хэрэглэж байгаа нь магадлалд заасан Ё.Д, Ц.Ц нарт холбогдох хэсгийг үндэслэл бүхий болоогүй гэдгийг харуулж байгаа. Анх Ц.Цийг түр саатуулаад яг ямар хэрэгт мэдүүлэг авах гээд байгаа нь мэдэгдэхгүй, чиглүүлээд, тэр мэдүүлгийг нь өгөнгүүт нь чиний мэдүүлэг тэрнээс өөр байна гээд дараа нь эхнэрээс мэдүүлэг авчхаад чиний мэдүүлэг нөхрийнхөө эсрэг  биш байна гэсэн байдлаар худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт татаж байгаа юм. Эрүүгийн хууль болон Үндсэн хууль зөрчсөн процесс ажиллагаагаар хүнийг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  Ё.Д, Ц.Ц нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, магадлалын Ё.Д, Ц.Ц нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

12. Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч П.Отгонбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хоёр үндэслэлээр буцаасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн дотоод байдал бүрэн тогтоогдоогүй байна гэсэн. Хууль зүйн үйл баримтыг дурдахдаа 20,000,000 төгрөгийг Авто замчдын холбоо руу шилжүүлсэн үйлдлийг прокурор, мөрдөгчөөр нэг мөр мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна. Энэ ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэх нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гээд буцаасан. Хоёр дахь үндэслэл нь процессын хуулийн 29.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэгтгэхдээ үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Тийм учраас хахууль авах гэмт хэргийг буруу нэгтгэсэн гэдэг үндэслэлээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу буцаасан. Давж заалдах шатны шүүх буцаахдаа гол үндэслэл болгосон үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох нотлох чиг үүргийг мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээд дуусчихсан. Би үүнд маш тодорхой хэдэн үйл баримтыг дурдахаас өөр аргагүй байна.

Нэгт. Энэ Авто замчдын холбоо руу мөнгө шилжүүлээд байгаа н.Б гэх этгээдийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн хоёр удаагийн гүйлгээний баримтын харилцах дансны хуулгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад авчихсан. Авто замчдын холбооны тусгай зөвшөөрөл гаргасан бүх эрх бүхий албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад байцаагаад хэрэгт гэрчийн мэдүүлэг авчихсан. Хүсэлт гаргасан үйл баримтуудыг хэрэгт авсан. Мөн холбогдох чиг үүрэгтэй холбоотой үйл баримтуудыг мухарлаж тогтоогоод мэдүүлгийн зөрүүг арилгах холбогдох ажиллагаануудыг хийсэн. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын хүрээнд албан тушаалын чиг үүргээ урвуулан ашиглаад хатуу хучилттай авто замд тусгай зөвшөөрөл олгосон. Хавтас хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний үйлчлүүлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны үүрэгт ажлаас ерөнхий сайдын захирамжаар чөлөөлөгдсөн. Улсын яллагч яллаж байгаа гэмт хэргийн эхэлсэн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэдэг. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан албан тушаалаа өгөөд 43 хоногийн дараа гэмт хэрэг эхэлсэн гэж яллах дүгнэлтдээ үндэслэл болгосон. Энэ гэмт хэргийн төгссөн цаг хугацааг тогтоохдоо 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан гэж байна. Тэгэхээр хэрэгт байгаа үйл баримт нь үүрэгт 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу үүрэгт ажлаа өгөөд 14 хоногийн дараа авто замын тусгай зөвшөөрлийг “Да” ХХК нь Авто замчдын холбооноос хүссэн байдаг.

Үүний дараа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу 43 хоногийн дараа тухайн тусгай зөвшөөрөл гарсан байдаг. Энэ хугацаанд миний үйлчлүүлэгч Ч.Б ямар нэгэн байдлаар нийтийн албан тушаалтан буюу албаны чиг үүрэг, албаны төлөө байгаагүй болох нь тогтоогддог. Албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж гэж яллах дүгнэлтийн үндэслэл болгосон. Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг, гишүүний чиг үүргийг Харилцаа холбооны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд тодорхой тусгасан. Энэ бол үүрэн холбооны операторуудын   бодлогын баримт бичгийг гаргадаг чиг үүрэгтэй. Хатуу хучилттай авто замын тусгай зөвшөөрөл олгодог чиг үүрэг Зам тээврийн яам түүнтэй холбоотой чиг үүргийг шилжүүлэн авсан төрийн бус байгууллагын чиг үүрэг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн албаны эрх нөлөө гэдэг үйл баримтыг холбож тодорхой хууль зүйн фактад дүгнэлт өгөхдөө илтэд үндэслэлгүйгээр дүгнэлт өгсөн. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж хэргийн бодит байдалд хууль зүйн дүгнэлтийг зөв хийсэн. Хийгдээгүй ажиллагааг давж заалдах шатны дүгнэхдээ тэр 20,000,000 төгрөгийг ямар хүн яаж авсан. Ямар хүн тэр тусгай зөвшөөрлийг гаргасан бэ гэдэг процессыг шалгах ёстой гэсэн. Гэтэл 463-468 дугаар хавтаст хэрэгт энэ баримтууд авагдсан. Нийтдээ Авто замчдын холбооны удирдах зөвлөлийн 4 гишүүн, тухайн холбооны ерөнхий нягтлан болон нягтлан бодогч “Да” ХХК буюу хахууль өгөгч гээд байгаа Бу-ийн компаниас авто замчдын 90 жилийн ойд хандив гээд 20,000,000 төгрөгийг, хоёр компаниас авто замчдын авто замын сан руу шилжүүлсэн болох нь хөдөлшгүй тогтоогдсон. Үүнд ямар нэгэн байдлаар дутуу, зайлшгүй хийгдэх ажиллагаа байгаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Дараагийн үндэслэлийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийг яагаад дэмжээд байгаа вэ гэвэл энэ “Да” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Бу-ийн мэдүүлэг байдаг. 461 дүгээр хорих ангиас дөрвөн удаагийн мэдүүлэг авсан нь хавтас хэргийн 463 дугаар хавтас хэргийн 101-118 дугаар талд авагдсан байгаа. Энэ мэдүүлгээр би Б.Б гэдэг аймгийн алдарт уяачаас адуу 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Хожим хэрэг болох байх гэж бодсон гэдэг. Үүнийг өөр эх сурвалжийн бичгийн баримтууд буюу фэйсбүүк хоорондын чат зэрэг баримтуудаар нотолдог. Энэ үйл баримт хангалттай байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлтийг мөрдөгч гаргахад мөрдөгчийн зүгээс “та нөгөө адууны хэргээ яриач” гэж хөтлөн мэдүүлэг авсан. Эндээс би Ж.Б гэдэг хүнд өгсөн юм гэдэг мэдүүлэг чиглэдэг. Энэ мэдүүлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг гаргагч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадах ёстой. Өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдож чаддаггүй. Энэ үндэслэлээр Бу-ийн сүүлийн хоёр мэдүүлэг үндэслэлгүй байдаг. Б.Б, Д.Д нарын нэг адуу худалдаж авсан, худалдсан хүмүүсийн мэдүүлэг Ж.Б гэдэг хүний гэм буруугүйг нотолсон холбогдох үзлэг, тэмдэглэлүүд хангалттай нотолдог.

Хоёр. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буруу нэгтгэсэн гэх үндэслэлийг барихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг барьсан. Энэ зүйл, хэсэг нь өрсөлдөх хэм хэмжээтэй зохицуулалт юм. Мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хөнгөн хэргийг хүндэд нэгтгэнэ гэдэг үндсэн гипотез бол 29.5 дугаар зүйл бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ижил төрлийн ялтай хэргийг нэгтгэхдээ эхэлж эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ гэж хуульд маш тодорхой хоёр заалт байгаа. Энэ хоёрын аль нэгийг барьж шийдвэрлэх ёстой байсан ч давж заалдах шатны шүүхээс 29.3 дугаар зүйл буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан түргэн шийдвэрлэх, 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт хэргийг прокурорт нэгтгэхдээ хууль зүйн үндэслэлтэйгээр нэгтгэнэ гэсэн энэ хоёр заалтыг барьсан нь үндэслэлгүй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Хөгжлийн банкны хэрэгт гурван үйлдэлтэй, 22.3 дугаар зүйлд зааснаар 2-8 жилийн хорих ялтай. Энэ үйлдлийг хамгийн анх яллагдагчаар татахдаа 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 159 дүгээр прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм. Үүнд Бу-тэй холбоотой хахуулийн хэрэг гээд байгаа 4 дэх үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан үргэлжилсэн үйлдэлд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нийтдээ 6 сарын дараа яллагдагчаар татсан хэргийг нэгтгэхдээ 2022 оны 12 дугаар сарын сарын 26-ны өдрийн 01 тоот прокурорын тогтоолоор нэгтгэсэн. Энэ тогтоол 462 дугаар хавтаст хэргийн 26 дугаар талд байгаа. Тус тогтоолд нэгтгэсэн үндэслэлийг маш тодорхой. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээ ижил хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ гэсний дагуу Хөгжлийн банкны гурван үйлдлийг хахуулийн хэргийг нэгтгэсэн. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3, 7 дугаар хэсэгт заасан заалтыг хэрэглээд шийдвэрлэсэн байгаа тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Дараагийн үндэслэл нь миний үйлчлүүлэгч “Мд” ХХК-ийн 29,200,000 ам.долларын зээл “Бэ” ХХК-ийн 4,500,000 ам.долларын зээл,  “Мо” ХХК-ийн 15,000,000,000 төгрөгийн зээлд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад шүүхэд шилжүүлэхийн өмнө яллагдагчаар татсан тогтоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох гэж өөрчлөөд яллах дүгнэлт үйлдэж орж ирсэн. Хэргийг нэгтгэхэд хоёр үндсэн зарчмыг баримтална. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ёстой. Үүнийг прокурор, анхан шатны шүүхээс зөв хэрэглэсэн. Хоёрт нь хэрэв Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд хамтын шийдвэр гаргасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан өгсөн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж гэж нэг үйлдэлд нь гүйцэтгэгч гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаа юм. Тэгэхээр олон оролцогчтой хэргийг шийдвэрлэхэд хахууль авсан гэмт хэргийг нэгтгэх нь процессын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шуурхай шийдвэрлэх үндсэн зорилгыг агуулсан байна. Төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой хоёр дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийсэн. Гэхдээ миний үйлчлүүлэгчтэй холбогдуулаад саяны гурван үйлдэлд нэг ч дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны магадлалтай холбоотойгоор ТУЗ-ийн гишүүдийн хэргийг буцаасантай холбоотой дараах гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт. Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ Хөгжлийн банкны төслүүдэд дөрвөн төрлийн шийдвэр гаргаж байгаа учир Улсын Дээд шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хууль тогтоох зарчмыг хэрэгжүүлж нэгдсэн ойлголтой болгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны яг нэг үйлдэлтэй хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулсан. Жишээ нь “В” ХХК-ийн холбоотой хэрэгт ТУЗ-ийн гишүүдийг албан тушаалдаа хайнга хандсан гээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл нэг хэсэг хүмүүсийг тусгаарлан авч үлдсэн. Нэг хэсэгт хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй. Яг адилхан ТУЗ-ийн чиг үүргийг хэрэгжүүлсэн. Анхан шатны шүүх гэмт хэргийн субьектив талын шинж хангагдаагүй үндэслэлээр ТУЗ-ийн гишүүдийг цагаатгасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх аль аль нь энэ хэргийн оролцогчийг өөр өөр байдлаар эрх зүйн байдлыг тайлбарлаж хэлээд байгаад дүгнэлт өгөөгүй. Үүнийг Улсын Дээд шүүхээс дүгнэлт өгч, тайлбар хийх хэрэгтэй байна. Миний үйлчлүүлэгчийг нэг төсөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч, өөр нэг төсөлд мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамжигч гэж байгаа. Тэгэнгүүтээ 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилсан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж субьектив талын үндсэн шинжийг тодорхойлоод байдаг. Гэтэл хамжигчийн статус нь оролцогчийн хувьд маш тодорхой байдаг. Жишээ нь “Мд” ХХК, “Мо” ХХК-иудын төсөл хэрэгжүүлэгчийн аль нэг этгээдэд амласан байх ёстой. Энэ төслийг чинь дэмжээд гаргаад өгье гэж энэ субьектив талын үндсэн шинж холбогдох ажиллагааг хийж гэмт хэргийн шунахайн сэдэлт буюу сэдэлтийг тогтоох энэ ажиллагаа хийгдсэн боловч тогтоогдоогүй үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөв байсан.

Ийм учраас давж заалдах шатны шүүх хийсвэр хэрэгт авагдсан төсөл тус бүрийн ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрт дүгнэлт өгөлгүйгээр шийдсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлээгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

13. Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний хувьд шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч Ц.У шинэ яармагийн гэх төсөл буюу “Ня” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш болон гүйцэтгэх захирал Н.М нарыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хатгасан. Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх шилжүүлснийг энэ хэрэгт холбогдсон Н.М, Б.Ш, Ц.У нарт холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалаар Ц.У нарт холбогдох цагаатгасан, шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн. Хэргийн үндсэн зүйлчлэлийн хувьд миний үйлчлүүлэгч Ц.У-ыг хатгагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш-ыг хатгагч, гүйцэтгэх захирал Н.М-ыг гүйцэтгэгч гэж үзэж  шүүх рүү шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс дараах хууль зүйн үндэслэлээр дүгнэлт хийгээд хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Давж даалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хоёр үндэслэл заасан. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүх  хууль зүйн дүгнэлтийг ойлгомжтой хангалтай үндэслэлээр хийх ёстой атал огт хийгээгүй.

Хоёр. “Ня” ХХК-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн асуудал нь Н.Мад холбогдох гэмт хэргийн шинжийг үгүйсгэн нөхцөл байдал биш атал хохирол төлсөн гэх хийсвэр байдлаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх боломжгүй гэх үндэслэлүүдээр хууль зүйн дүгнэлт хийгээд миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үндэслэлүүдэд тус тусад нь тайлбараа хэлье.

Анхан шатны шүүх хууль зүйн ойлгомжтой дүгнэлтийг хангалтай хийгээгүй гэх дүгнэлтийг хувьд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх 10 үндэслэлийг заасан. Давж заалдах шатны шүүх энэ 10 үндэслэлийн яг аль үндэслэлээр анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгааг дурдаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1081-1083 дугаар талд Ц.У нарт холбогдох хэргийг ямар үйл баримтад хэрхэн дүгнэсэн ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн талаар товч тодорхой байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй. Ер нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ойлгох эсэх асуудал тухайн шүүхийн дотоод асуудал хэргийн үйл баримтыг дүгнэх нь ч дотоод асуудал гол нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрт тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан уу, үгүй гэдэг нь л ач холбогдолтой юм. Бид нарын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ц.У-т холбогдох хэргийг цагаатгахдаа шүүхийн шийдвэрийн хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа.

Гэмт хэргийн улмаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь асуудал нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэх дүгнэлтийн хувьд: Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй асуудлыг давж заалдах шатны шүүх нэмж гуйвуулж тайлбарласан гэж үзэж байна. Бүр цаашилбал хавтас хэрэгт байхгүй үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс зохиож бичсэн агуулга харагдана. Яагаад гэвэл анхан шатны шүүх “Ня” ХХК-тай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа хохирол төлөгдсөн гэх дүгнэлт хийгээгүй. Энэ гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдсөнтэй холбоотой ямар ч баримт хавтас хэрэгт байхгүй. Энэ хэрэгт ямар баримт байна вэ гэвэл 2020 оны **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн магадлал гараад үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад “Ня” ХХК, Төрийн орон сууцны корпорацитай холбоотой зээл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар бүрэн төлөгдсөн байна. Анхан шатны шүүх Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад гаргаад зээлийн дүн төлөгдсөн гэсэн дүгнэлт гаргаж байхад хийсвэрлэн гуйвуулж зээлийн төлбөр төлөгдсөн гэсэн дүгнэлтийг хийснээс биш гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэдэг агуулгаар огт дүгнэлт өгөөгүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй асуудлыг хийсвэрлэн анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гуйвуулан тайлбарлаж хүчингүй болгож анхан шатанд буцаасан гэж үзэж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын 766 дугаар талд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г, Ц.У нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс цагаатгахдаа яллах ба цагаатгах талын үйл баримтуудыг нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд зохих шалгуур, үндэслэлээр аль нэг талыг няцааж, нөгөөг нь баталсан талаарх хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй, зөвхөн хийсвэрлэсэн шинж бүхий байгаа гэсэн.

Гэтэл энэ хэрэгт Г.Г, Ц.У бол нэг хэргийн холбогдогч нар биш. Г.Г гэх хүн нь миний үйлчлүүлэгчтэй холбогдох хэрэгт харилцаа, хамааралгүй. Огт өөр “СГ” ХХК гэх мэт. Өөр зээл, төсөлтэй холбоотой зүйлийг миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэх хэрэгтэй хамааруулж, нэгтгэж дүгнэсэн Түүнчлэн анхан шатны шүүхээс Ц.У, Н.М, Б.Ш нарыг хамтад нь буюу хамжигч, хатгагч, гүйцэтгэгч нарыг хамтад энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснээс биш аль нэг шүүгдэгчийг ялгамжтай авч үзэж шийдвэрлэж дүгнээгүй. Давж заалдах шатны шүүхээс өөр бусад зээлтэй андуурсан юм уу гэмээр хууль зүйн дүгнэлт гарсан. Мөн түүнчлэн бусад магадлалаар энэ хэрэгтэй холбоотой бусад зээл тухайлбал “В” ХХК-д холбогдох хэргийн үйл  баримттай яг ижил өөр баримтыг өөр өөрөөр дүгнэж хууль зүйн дүгнэлт гаргасан. Жишээлбэл “В” ХХК-д холбогдох хэрэгт тухайн үеийн гүйцэтгэх захирал Г.А-г цагаатгахдаа тухайн зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байна.

Тухайлбал давж заалдах шатны шүүхийн магадлалд нэгэнт төлөөлөн зөвлөлөөс зөвшөөрөл өгсөн нь зээл олгох, зээлийн гэрээ байгуулах болон санхүүжилт, зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд хяналт тавих үүргийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага холбогдох нэгж түүний удирдлагуудад хариуцуулсан гэж үзэх үндэслэл утга агуулгыг илэрхийлж байна гэж дүгнээд цагаатгасан. Гэтэл тухайн үеийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.М гэх хүний хэргийг шийдвэрлэхдээ мөн адил тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан байгааг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл нэг зээлд холбогдогчийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр байгаа нь цагаатгах үндэслэл болдог бол Н.М-ын хувьд цагаатгах үндэслэл болсонгүй. Үүнд өмгөөлөгчийн хувь хууль зүйн нэг үйл явдалд шүүх ялгавартай өөр өөр хууль зүйн дүгнэлт өгсөн нь давж заалдах шатны магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадсангүй. Шинэ яармаг зээлийн төслийн хувьд энэ хэрэгт холбогдсон бусад зээлээс зарчмын ялгаатай асуудлууд байгаа. Энэ нь хэрэгт Хөгжлийн банкнаас авсан зээлүүдэд 5 зөрчлийн шинж байгаа учраас эрүүгийн хэрэг болсон байна харагдаж байгаа. Үүнд:

Нэгт. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хамааралгүй буюу Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолгүй, Хөгжлийн банкны санхүүжүүлэх ёсгүй байсан зээлийг санхүүжүүлсэн гэсэн асуудлаар зарим зээлүүд буруутгагдаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд шинэ яармаг гэх төсөлд 2010 онд Улсын Их хурлаас 36 дугаартай тогтоол гаргаад Шинэ яармаг, Буянт-Ухаа, ****ын ам, Их ирээдүй хороолол, Ургах наран, Эрин хороолол зэрэг шинэ суурьшлын бүсэд орон сууц барих хөтөлбөр батлагдсан. Миний үйлчлүүлэгч бодлогын бичиг баримтгүй Хөгжлийн банкны санхүүжүүлэх ёсгүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй байна.

Хоёрт. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэх агуулга харагдаж байгаа. Миний үйлчлүүлэгч Ц.У болон “Ня” ХХК-тай холбоотой зээлийн зарцуулалтыг Авлигатай тэмцэх газраас нэг бүрчлэн шалгаад зориулалтын бусаар зарцуулсан нэг ч зүйлийг олоогүй. Тэгэхээр зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутгах боломжгүй юм.

Гуравт. Барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй. Эсхүл зээл олгохтой холбоотой бусад шаардлага хангахгүйн улмаас Хөгжлийн банкны мэргэжилтэн албан хаагчид авлига хээл хахууль өгч тэр үйлдэл нь гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоогдсон гэдэг гэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгчийн болон “Ня” ХХК-ийн хувьд нэг ч тийм ажиллагаа байхгүй.

Дөрөвт. Процессын шинжтэй зөрчил байгаа юм. Прокурорын зүгээс зээл олгож болно. Гэхдээ Хөгжлийн банкны холбогдох хууль, дүрэм, журам, процессын дагуу холбогдох мэргэжилтний санал дүгнэлтүүд гарсан эсэх гэдэг. “Ня” ХХК-ийн зээлийн санхүүжилтийн хувьд тухайн үеийн Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагын хороо, хуулийн алба, Актив, пассивын хорооны удирдлагын дүгнэлтүүд, зээлийн хорооны дүгнэлтүүд, төлөөлөн удирдах зөвлөлийн бүх дүгнэлтүүд гарсан. Энэ талаарх бүх баримтууд 285 дугаар хавтаст хэргээс 286 дугаар хавтас хэргийн хооронд байгаа. Энэ зээлд бүх санал доод шатны салбар нэгжээс эхлээд бүх газрын санал, дүгнэлтүүд нь хуульд зааснаар гараад явсан. Тийм учраас энэ хэрэгт ямар хуульч, эдийн засагч, пассив хорооны мэргэжилтэн байдаг юм уу. Зээлийн хорооны албан тушаалтан ч байдаг юм уу. Өөр бусад хүмүүс энэ хэрэгт буруутгагдаж орж ирээгүй. Өөрөөр хэлбэл энэ төсөл доод шатнаасаа дээд шат хүртлээ бүх процесс журмын дагуу явсан. Гэтэл энэ бүх процессоос зөвхөн Н.М-д холбогдох хэсгийг салгаж аваад Ц.У хатгасан мэтээр дүгнэж байгаа нь хавтас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд Ц.У-ыг гэм буруутайд тооцох хангалтай үндэслэл болохгүй. Нэг зүйлийг тодорхой хэлэхэд энэ хэрэгт сая хэлсэнчлэн бүх зээлүүд Хөгжлийн банкны зээлдэгч, шинэ яармаг төслийн хувьд зарчмын ялгаатай байгаа. Ямар зарчмын ялгаа байгаа гэвэл Засгийн газрын 117 дугаар тогтоолоор шинэ яармагтай холбоотой зээлийг  Төрийн орон сууцны корпорацаар дамжуулан санхүүжүүлэх агуулгатай тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу энэ төсөл эхлээд явсан.

Үүнд Н.М-д холбогдох хэргийг миний үйлчлүүлэгчид холбож дүгнээд байгаа учраас Н.М-ыг буруутгасан яллах дүгнэлтэд тайлбар хэлэхгүй болохгүй байна. Н.М-ыг Хөгжлийг банк болон Төрийн орон сууцны корпорацын хамтарсан мэдэгдлийг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлээд битүүмжтэй дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг барьцаалсан гэдэг. Тэгэхээр прокурорын яллах дүгнэлтэд дурдсан энэ хэргийн дүгнэлтийг хараад үзэхээр Н.М нь ямар нэг тогтоол шийдвэргүйгээр  төлөөлөн удирдан зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хамтарсан мэдэгдэл гаргасан юм шиг харагдаад байдаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан Н.М-ыг буруутгаж байгаа битүүмжтэй дансыг барьцаалах зөвшөөрөл төлөөлөн удирдах зөвлөлийн тухайн өдрийнх нь шийдвэртэй байдаг. Өөрөөр хэлбэл гурван дүгнэлтээр Н.М-ыг буруутгаад байдаг. Үүнд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн,  2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлүүд байдаг. Гэтэл энэ гурван мэдэгдэлд ТУЗ-ийн 2015 оны 79, 2016 оны 4 дүгээр тогтоолоор битүүмжтэй дансанд байгаа мөнгөн хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөлөөс Н.М-д олгоход энэ зөвшөөрлийн хүрээнд мэдэгдэл явуулсан. Миний сая хэлж яриад байгаа бусад зээлүүдэд, бусад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нарын хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөл байна гэдгээр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгадаг юм бол Н.М-д энэхүү хууль зүйн дүгнэлтийг ялгавартай хийгээд төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байсаар байхад дур мэдэн зөвшөөрөл олгож, эдийн засгийн давуу байдал үүсгэсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Шинэ яармагийн хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгадаг ганц үндэслэл байгаа. Энэ Монгол банкны шинжээч Ба-ийн дүгнэлт юм. Шүүх хуралдааны явцыг харж байхад энэ хүн бусад зээлтэй холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт гаргасан юм билээ. “Бэ” ХХК-ийн өмгөөлөгч тайлбараа хэлсэн. Тэгэхээр Ба гэж хүний гаргасан дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт байгаа. Ямар дүгнэлт байна гэвэл:

Нэгт. Энэ хүн эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргаад байгаа юм уу эсхүл хууль зүйн дүгнэлт гаргаад байна уу гэдэг нь тодорхойгүй.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээс “та ямар дүгнэлт гаргаж байгаа юм бэ” гэхэд “би эдийн засгийн дүгнэлт гаргаж байна гэдэг” тухайн шинжээчийг томилсон тогтоолд ч тийм байдаг. Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилготой байгаа юм. Гэтэл тухайн үед мөрдөгдөж Шүүхийн шинжилгээний хуулийн 10 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт эдийн засгийн шинжилгээ хийлгэх хоёр үндэслэлийг заасан байгаа. Эдийн засгийн шинжилгээний хувд тодорхой эрх байгууллагын акт дүгнэлт гарсан байх гэсэн үндсэн шаардлага байдаг. Мөн Шүүхийн шинжилгээний хуулийн 27 дугаар зүйлийн 1.1-1.4 дэх хэсэгт баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдал буюу илүүдэл нь тухайн хэргийн бодит байдалтай тохирохгүй байгаа, эд хөрөнгийн дутагдал буюу илүүдлийн хэмжээг баримтын шалгалт хийсэн улсын байцаагч үнэн зөв, бодитой тодорхойлж чадаагүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн, анхны тооцоо бодсон акт, баримт сэлтийг эрх бүхий байгууллагаас дахин шалгаж тогтоосон акт нь тухайн хэргийг шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа, баримтын шалгалтаар тавьсан акт буюу эрх бүхий байгууллагын дахин шалгаж тогтоосон акт буруу гэдгийг холбогдох этгээд тодорхой баримтаар нотолсон гэсэн үндэслэлийн аль нэг нь байхад хийнэ гэж байхад энэ дөрвөн үндэслэлийн алинаар хийж байгаа нь тодорхойгүй. Угаасаа энэ хэрэгт эрх бүхий байгууллагын яригдаад байгаа дүгнэлт гараагүй.

Эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад эдийн засгийн шинжилгээ нэрээр шинжээч томилоод эдийн засагч мэргэжилтэй хүнээр хууль тайлбарлуулангуутаа Хөгжлийн банкны тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна гэх дүгнэлт гаргуулаад ялласан. Энэ цор ганц хууль зөрчсөн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийг яллах боломжгүй. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэргийг зөв дүгнэсэн. Иймд давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

14. Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Тэгэхээр П.Ундрах-Эрдэнэ өмгөөлөгчтэй хамтран гомдол гаргаж өгсөн. Гомдлоо дэмжиж оролцож байгаа. П.Ундрах-Эрдэнэ өмгөөлөгчийн ярьсан зүйлтэй давхардуулахгүйгээр ганцхан зүйлийг нэмж хэлмээр байна. Хөгжлийн банк болон Төрийн орон сууцны корпораци хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний асуудлуудыг **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1508 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1889 дүгээр магадлалаар эцэслэн шийдвэрлээд дууссан. Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Уг ажиллагааны дагуу Төрийн орон сууц корпорацаас 24,604,103,971 төгрөгийг “Ня” ХХК-иас 61,182,991,441 төгрөгийг гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Энэ төлбөр төлөгдөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл энэ асуудал дээр ахиад эрүүгийн хэрэг үүсгэж, хохирол учирсан гэж дүгнээд байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгож хаасан тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдал учраас  үүнийг дахиж үнэлэхгүй. Энэ төлбөр төлөгдсөн гэж үзсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хохирол төлөгдсөн гэдэг үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Одоо иргэний шүүхийн шийдвэрээр нийтдээ 85,000,000,000 төгрөгийн хохирлыг төлчихсөн. Хөгжлийн банк хүүгийн орлого гэж 24,000,000,000 төгрөг олсон байгаа. Ийм учраас эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахиж төлөхгүй гэж үзсэн. Энэ нөхцөл байдлыг анхаарч өгөөч. Хэрэв иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр гарчихсан төлбөрийг   эрүүгийн шүүхээр хохирол гэж шалгах юм бол эрх зүйн үр дагавар үүсэх юм. Эрүүгийн эрх зүйн гажуудал буюу иргэний шүүхийн шийдвэрийг үнэлдэг, дүгнэдэг нөхцөл байдал үүсэх гэж байна. Энэхүү нөхцөл байдлыг хяналтын шатны шүүхээс анхаарч өгнө үү. Манай зээл бусад зээлдэгч нараас ялгаатай гэдгийг улсын яллагч нар удаа дараа хэлдэг. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаартай магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэсэн гомдлыг гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Ц.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц.У-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

15. Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 1, 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэгт. Шүүхээс хэрэглэх хууль хэрэглээний зөрүүг арилгах гэдэг хууль зүйн үндэслэлийн хүрээнд тайлбар хийе. Г.Ц-ийн хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудыг хатгаж, нөлөөлөх байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас 15,000,000,000 төгрөгийн зээл авсан гэж буруутгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой хэргийг буцаасантай холбоотойгоор хэргийг буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон. Өөрөөр хэлбэл, энэ гомдолтой холбоотой хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хууль хэрэглээний зөрүүтэй байдлын хувьд эхний асуудал нь “Пи” ХХК-ийн захирал Г.Ц эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдэлд зориуд хүргэж хатгасан гэх гэмт хэргийн шинжийг асуудлыг тайлбарлая. Энэ албан тушаалын гэмт хэрэг нь хуульд заасан аудитик  шинжээрээ гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл юм. Тэр дундаа салбар хуулиар тогтоосон албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх ёсгүй хориглосон үйлдлийг хэрэгжүүлсэн энэ үйлдэлд Г.Ц-г хатгасан гэж  тайлбарлаж шийдвэрлэж байгаа.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад Г.Ц ямар ашиг сонирхлоор хэрхэн яаж, хэзээ, хаана яаж хатгасан бэ гэдэг нь тогтоогдоогүй. Энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтэц шинжийн хувьд зориуд хатгасан гэх энэ ойлголтыг хатгасан, тухайн нөлөөлөлд автсан этгээдүүд хэн аль мэдэж байж хэрэгждэг. Гэтэл тухайн албан тушаалтнуудыг урьдчилан үгсэн тохиролцохгүйгээр үйлдлээрээ нэгдэж Г.Ц-ийн ашиг сонирхлын хүрээнд зээл гаргаж өгсөн байна гэж нөгөө өнцгөөс нь тайлбарлаад шийдсэн. Тэгэхээр энэ гэмт хэргийн бүтээцийн шинж байдал нь хууль зүйн шинжийн хувьд зөрчилдөж байгаа юм. Эрүүгийн эрх зүйн онолд хатгагч гэх томьёоллыг 2002 оны Эрүүгийн хуульд ятгах, заналхийлэх, бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн байна гэдэг конвенцоор тайлбарласан. Тэгвэл 2015 оны шинэчилсэн найруулгад гэмт хэрэг үйлдэхэд зориуд нөлөөлж, хүргэсэн гэдэг шинжийг томьёолсон. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд хүргэсэн гэдэг шинжийг тогтоож байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан шаардлага үүснэ. Зориуд хүргэсэн гэх шинжийг тогтоохын тулд эрүүгийн эрх зүйн шалтгаант холбоог бий болгох онол, харилцаа холбооны онол гэдэг хоёр үндсэн онолын асуудлыг авч үздэг юм байна. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалтнууд Г.Ц-д үйлчилж зээл гаргах үйлдлийг хэрхэн өдөөсөн бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа тогтоох ёстой. Эхний онолын үзэл баримтлалын хувьд, хоёрдугаарт харилцаа холбооны онол гэдэг бол  нөлөөлөлд автаад байгаа этгээд нөлөөлж байгаа этгээдүүдийн хооронд ямар харилцаа үүссэн бэ гэдгийг нотолгооны стандарт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заагдсан стандартын дагуу тогтоох ажиллагаа хийгдэх ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй гэтэл анхан шатны шүүх Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас зээл төсөл хариуцсан мэргэжилтэн хүртэл  14 хүнийг Г.Ц-г нөлөөлөх байдлаар зээл гаргуулж авсан гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээний зөрчлийг бий болгож байгаа юм. Дараагийн асуудал нь давуу байдал олгох Хөгжлийн банкны тухайн албан тушаалтнууд “Пи” ХХК, Г.Ц-д ямар давуу байдал олгох эрх ашиг үүссэн бэ гэдэг асуудал байна. Давуу байдал олгох гэдгийг тайлбарлахдаа 2003 оны Авлигын эсрэг конвенцоор Г.Ц-д ашиг хонжоо олгох зорилгоор гэж прокурорын яллах дүгнэлтээр болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон. Тэгвэл ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэсэн гэдэг нь ямар нотлох баримтаар тогтоогдоод байгаа гэвэл хэргийн үйл баримтад энэ талаар байдаггүй. Хэрвээ давуу байдал олгох гэж байгаа бол үндсэн нотлох баримтуудаа шийтгэх тогтоолд зааж өгөх ёстой.

Ийм байдлаар анхан шатны шүүх дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч нарын гомдолд дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гаргасан гомдолд прокурорын эсэргүүцлийн хүрээнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр буцаах асуудал эрх зүйн суурь түвшинд байж болно. Гэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ямар үндэслэлээр зөв, ямар үндэслэлээр хууль хэрэглээний алдаа гаргасан талаар, хэргийн талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг буцаах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд процессын хувьд олгогдоогүй. Тэгэхээр давж заалдах шатны шүүх өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн гуйвуулсан шийдвэр гаргасан. 

Хоёрт. Зүйлчлэлийн хувд яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг мөнгө угаасан байна. Хөгжлийн банкнаас хууль бусаар бусдад нөлөөлж авсан 15,000,000,000 төгрөгийг угаасан байна гэж ялласан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор тайлбар хэлье. Мөнгө угаах гэдэг ойлголт нь хууль бус эх үүсвэр түүнээс бий болсон орлого, эдийн болон эдийн бус, үл хөдлөх, хөдлөх, үнэт цаас гэх мэт энэ төрлийн зүйлсийг өөрчлөх, эрх сурвалжийг солих тухай асуудал юм. Г.Ц-г 15,000,000,000 төгрөгийг хууль бусаар авсан гэж үзэж байгаа юм уу. Эсвэл Хөгжлийн банкнаас авсан 15,000,000,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас орж ирээд байгаа юм уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгддэггүй. Авч байгаа зээл нь хууль бус юм уу, албан тушаалд нөлөөлж авч байгаа нь хууль бус юм уу, энийг угаасан  гэж байгаа. Уг нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хөгжлийн банкнаас авсан зээлийн зориулалтыг тодорхой заасан. Улсын Их хурлын 2010 оны тогтоол буюу шинэ суурьшлын бүсэд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд **** дүүргийн нутаг дэвсгэрт буюу **** байрлах 300 айлын орон сууцыг барьж босгоно. Энэ 300 айлын орон сууц яг хугацаандаа баригдаад дууссан. 150 хүүхдийн цэцэрлэгтэй, хоёр давхар үйлчилгээний төвтэй, орон сууц бариад улс хүлээгээд авчихсан. Үүнд одоо 1,000 хүн амьдарч байгаа. Зээлийн зарцуулалт шалгасан чинь 15,000,000,000 төгрөгийн зээлийг 5 тэрбумаар 3 хувааж орон сууцаа босгох хөрөнгө оруулалтыг хийсэн байна гэх дүгнэлт гарчихсан. Ямар гэмт хэргийн замаар угаасан үйлдэл байгаа юм бэ. Үүнийг хууль зүйн хувьд үгүйсгэж байгаа юм. Мөнгө угаах гэмт хэрэг гэдгийн шинж томьёолол, диспозит үндсэн нөхцөлүүдийг хуульд тодорхой заасан байгаа эрхэм шүүх бүрэлдэхүүн мэдэж байгаа учраас нуршиж тайлбарлах шаардлагагүй. Тэгэхээр Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журам гэж байгаа. Энэ хууль журам бол зээлдэгчид зориулсан хэм хэмжээний акт биш тухай Хөгжлийн банкны үйл ажиллагаа эрх зүйн үндсийг тогтоосон баримт юм. Тэгтэл Хөгжлийн банкны тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн нь  өөрөө гэмт хэрэг гэдэг ойлголтод хамаарна гэдэг байдлаар нөгөө Авлигын эсрэг конвенцын заалтаа буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хоёрдугаарт Хөгжлийн банк нь арилжааны банк биш энэ бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийдэг Засгийн газрын байгууллага юм.

Үүнд Хөгжлийн банк гэдэг хуулийн этгээдийн зөрчлийг гэмт хэрэг болгож байгаа нь логикийн хувьд зөрчилдөөнтэй юм гэж тайлбарлаж байгаа юм. Дараагийн асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг асуудлын хувьд 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татаж, танилцуулсан. Энэ тогтоолд “Пи” ХХК-ийн захирал Г.Ц нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Б-д нөлөөлөх байдлаар Хөгжлийн банкнаас 15,000,000,000 төгрөгийн зээл авсан гэдэг байдлаар ялласан. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энэ тогтоолыг хүчингүй болгосон. Мөрдөн байцаалтын шатанд Х.Б-д нөлөөлж, Х.Б нь Хөгжлийн банкинд нөлөөлж зээл олгосон асуудал тогтоогдохгүй байна гэж яллагдагчийн эрх зүйн байдлаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд 3 хоногийн дараа 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд хүчингүй болсонтой холбоотойгоор 3 хоногийн дараа тухайн тогтоолд өөрчлөлт оруулсан шинэ тогтоол гарч ирсэн. Шинэ тогтоолд Г.Ц-д холгогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа буюу 7 сарын хугацаанд Х.Б-тай яаж нөлөөлсөн хамтарсан гэдэг ажиллагаа хийгдсэн байсан чинь 3 хоногийн дотор Хөгжлийн банкны 14 албан тушаалтанд нөлөөлсөн байна гэдгээр шинэ яллагдагчаар татан тогтоол гарсан, өөрчлөлт хийгдээгүй. Ингээд удалгүй он гарангуут хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлсөн гэх үйл баримтууд тогтоогддоггүй.

Үүнийг танилцуулаагүй процессын зөрчилтэй гэдэг байдлаар шүүхийн шийдвэр гаргахад  нөлөөлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ бий болгосон. Дараагийн асуудал нь шинжээчийн дүгнэлтэй холбоотой. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдийн Монголбанкны хяналт шинжилгээний газрын шинжээч Лхагвадоржийн гаргасан 8 асуулт бүхий дүгнэлт байгаа. Энэ дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шинжээчид олгогдсон. Шүүх шинжилгээний тухай хуулиар шинжээчид олгогдсон эрх хэмжээ хэтрүүлсэн дүгнэлт гарсан өөрөөр хэлбэл тухайн шинжээчийн дүгнэлт цэвэр хууль тайлбарласан. Г.Ц зээл авахдаа Хөгжлийн банкны тухай хуулийн холбогдох зүйл, анги, зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох зүйл, ангийг зөрчсөн нь давуу байдал олж авсан байна. Гэтэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.7, 14 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээч бол өгөгдсөн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах байдлаар гэж материаллаг байдлаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргана нь формаль эрүүгийн эрх зүйн асуудал гэж үзэж болно. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулиар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хууль тайлбарлах эрхийг шинжээчид олгоогүй. Яг энэ дүгнэлтийг үндэслээд гэм буруутай гээд тогтоогоод шийдсэн. Энэ үйл ажиллагаа анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу процессын ноцтой зөрчлийг бий болгосон.  Гурав дахь үндсэн асуудал анхан шатны шүүх гэмт хэргийн шууд хохирлыг тогтоохоос гадна гэмт  хэргийн хор уршиг гэдэг ойлголтыг тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл зааснаар, үүнийг юу гэж үзсэн бэ гэхээр зээлдэгчийн авсан үндсэн хохирол 15,000,000,000 төгрөг юм байна. 8,000,000,000 төгрөг бол гэмт хэргийн хор уршиг юм байна. Ингээд 23,000,000,000 төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкинд төл гэсэн. Үүнийхээ үндэслэлийг тодорхойлохдоо Хөгжлийн банкны гадаад эх үүсвэрээс авсан зээлийн хүүг төлөх харилцаа байгаа учраас энэ хүүг гэмт хэрэг үйлдсэн гэх Г.Ц төлөх ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны гадаадаас зээлдэж авсан мөнгөнд Хөгжлийн банкнаас зээл авсан Г.Ц хэрхэн яаж холбогдов гэдэг хор уршгийн байдалд дүгнэлт хийгээгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх Г.Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан мөртлөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг Хөгжлийн банкинд нээлттэй үлдээсэн. Тэгсэн чинь Хөгжлийн банкнаас **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд одоо хүртэл нөгөө 15,000,000,000 төгрөгийг нэхэмжлээд явж байгаа. Нэмэгдүүлсэн хүүгээ нэмээд одоо 28,000,000,000 төгрөг болчихсон байгаа. Эрүүгийн хэргийн асуудал явагдаж байгаа гэж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн боловч давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэгтэй нь цуг зэрэгцээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг үлдээсэн учраас нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй байна гэж үзсэн. Хууль хэрэглээний хувьд зээлийн харилцаа, хүү, алданги нь иргэний эрх зүйн асуудал юм шиг гэм буруутайг тогтоосныг харахаар эрүүгийн эрх зүйн асуудал юм шиг байна. Гэмт хэргийн хохирол, хор уршиг тогтоохтой холбоотой эрх зүйн ойлголтыг жишиг байдлаар Улсын Дээд шүүхээс тайлбарлаж өгнө үү. Тэгэхгүй бол хохирол, хор уршиг иргэний асуудалтай холилдох асуудал үүсгэж байна. Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус хууль зүйн хувьд зөрчилтэй байгаа. Мөн гэм буруугийн асуудлыг нотлох баримтын хүрээнд үндэслэж тогтоогоогүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

16. Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

Нэгт. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоосон асуудал байдаг. Шийтгэх тогтоолд гэмт хэргийг хэзээ үйлдсэн цагийг тодорхой тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тодорхой заасан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, арга, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл,  гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заана гэж байгаа. Гэтэл хугацааны хувьд яг хэзээ үйлдэгдсэн тодорхойгүй байгаа. Хэзээ үйлдэгдсэн бэ гэдэг шүүхийн дүгнэлтээс магадгүй хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал яригдах боломжтой. Өөрөөр хэлбэл зээлийн хүсэлтийг 2017 оны 05 дугаар  сарын 08-ны өдөр “Пи” ХХК нь Хөгжлийн банкинд гаргасан.  2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн хорооноос зээл олгох шийдвэр гаргасан. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлөөр орж шийдвэрлэгдсэн. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаад шийдвэр албажсан. Миний үйлчлүүлэгч Г.Ц-г Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтанд нөлөөлж зээл авсан гэж буруутгаж байгаа. Энэ бүхнээс дүгнэх юм бол яг аль цаг хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа гэж үзээд байгаа юм. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж шийдвэр албажсан. Тэгэхээр хамгийн эцсийн буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр гэмт хэрэг үйлдсэн гэж тооцох юм бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаа. Гэтэл Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлсөн гэх үйлдэлд нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Өмгөөлөгчийн хувьд энэ яллагдагчаар татсан тогтоол нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрсэн процессын зөрчилтэй шийдвэр болсон. Анхан шатны шүүхээс уг нь бол зээлийн хүсэлт гаргасан нь гэмт хэрэгт хатгасан гэж үзэж байгаа юм уу эсхүл зээлийн шийдвэр гарсан хугацааг хэлж байгаа юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орсон хугацааг хэлж байгаа юм уу. Зээлийн гэрээг байгуулсан цаг хугацааг хэлж байгаа юм уу гэдгийг тодорхой заах ёстой.

Гэтэл аль цаг хугацаанд Г.Ц гэмт хэрэг үйлдсэн юм. Аль цаг хугацаанд энэ хүмүүсийг хатгасан юм гэдэг нь тодорхойгүй орхигдуулсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага зөрчигдсөн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хувьд хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн. Ер нь бол хохирогч Хөгжлийн банк болон шүүгдэгч Г.Ц нарын хувьд байр суурь адилхан байгаа. Ямар байр суурьтай байгаа вэ гэвэл энэ хэргийг боломжид богино хугацаанд шийдвэрлүүлэх, өр авлагын асуудлыг хурдан цэгцлэх шийдвэртэй байгаа. Хэргийг буцааж байгаа нөхцөлд ямар үр дагавар үүсэж байна гэвэл маргаан дахин сунжрах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2-3 жил үргэлжлэх улмаар зээлийн өр, авлага төлөгдөхгүй хугацаа алдах нөгөө талаас гэмт хэргийн яллагдагчийн хувьд бас адил нөхцөл үүсэж байна гэв.

17. Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч өмгөөлөгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа бид хамтран гомдол гаргасан байгаа. Уг гомдлын гол үндэслэл бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, 1.4 дэх заалтад заасан хуулийн хэрэглээг хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр гаргасан. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Б-т холбогдуулан дүгнэлт хийхдээ ТУЗ-ийн гишүүдийг нэгтгэж дүгнэлт хийсэн. Ингэхдээ Хөгжлийн банкны ТУЗ-иас төсөл хөтөлбөрийг дэмжих шийдвэр гарсан нь зээл олгох эцсийн шийдвэр гэж үзэх боломжгүй бөгөөд зээл олгох шийдвэр гаргахад санал өгсөн гишүүд бусдад давуу байдал бий болгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх шийдвэр гаргахдаа Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох дүрэм журамд заасан урьдчилсан нөхцөлүүд анхан шатны нийцлүүд хангадсан тохиолдолд тухайн зээл хүссэн аж ахуй нэгжүүдэд зээл олгох боломжтой талаар төлөөлөн удирдах зөвлөлөөс нөхцөл заан шийдвэр гаргаж байсан талаарх үйл баримтууд хавтас хэрэгт олонтоо авагдсан байгаа бөгөөд үүнээс үзэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр эцсийн шийдвэр биш харин зээлийн хороо болон гүйцэтгэх удирдлагаас зээлийн эцсийн шийдвэр гаргадаг байсан гэж үзэхээр байна гэж гол үндсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Харин давж заалдах шатны шүүх бол хэргийг шийдвэрлэж дүгнэхдээ нийтлэг үндэслэлдээ дараах дүгнэлтийг хийсэн. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.5, 1.6, 10 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан аль нэгийг хангасан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Аль нэг шаардлагыг хангаагүй бол санхүүжүүлэхээр шийдвэрлэх ёсгүй. Холбогдох хууль тогтоомжоороо хориглосон үндэслэл байсаар байтал тухайн зээлийн шаардлагуудыг зээл олгоход хангуулна гэж дур мэдэн тусгай нэмэлт нөхцөл болгон зааж байсан нь Хөгжлийн банкны хууль тогтоомжийг зөрчсөн буюу хууль бус ажиллагаа явагдах суурь эх сурвалж болсон байгааг тусгайлан дүгнээгүй орхигдуулсан гэж орхисон гэж дүгнэсэн байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт хамааралгүй байгаа. 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг андуурч бичсэн болов уу гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны тухай 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно гэж заасан байдаг. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй байдлаар дүгнэснээс үзэхэд Зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн бодлого гэж байгаа.  Энэ зээлийн бодлогын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт санхүүжүүлэх төсөл хөтөлбөр нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаснаас гадна дараах нэмэлт шаардлагуудыг хангасан байна гээд 4.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 гэсэн нөхцөлийг зааж өгсөн байдаг. Гэтэл улсын яллагч нарын зүгээс зээлийн төсөв хөтөлбөрт тавигдах нэмэлт шаардлагын бус 4.2 дахь хэсэгт заасан зээл хүсэгчид тавих шаардлага гэж үзээд зөрчсөн гэж оруулж ирээд байгаа юм. Тэгэхээр зээлийн үйл ажиллагааны журмыг харахаар анхнаасаа зээл хүсэгч маань Хөгжлийн банкинд зээлийн хүсэлтээ тавихдаа зээлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлд бол зээлийн санхүүжилтийн хүсэлт хүлээн авах журам, хүлээн авах  гэсэн заалт байгаа. Мөн анхан шатны нийцлийг тодорхойлох гэсэн зохицуулалтууд байгаа. Эд нарыг харахаар Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан зургаан шаардлага мөн дурдсан зээлийн  бодлогын журмын 4.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг хангасан байх юм бол зээлийн судалгаа эхлүүлнэ. Энэ судалгааг 90 хоногт явуулна.

Прокурорын буруутгаад байгаа зээлийн шаардлага буюу тэрний хамааралтай этгээдүүдэд тавигдах банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлагыг хэзээ тодруулж байгаа вэ гэвэл зээлийн судалгаа хийх 90 хоногийн хугацаанд зээлийн судалгааны баг энэ хугацаанд судлаад хэрвээ чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байх юм бол энэ нөхцөлийг энэ хуулийн этгээд нь хангах боломжтой юу гэдгийг бас судалдаг. Хангах боломжтой байвал нэмэлт нөхцөлөөр оруулж болох боломж нь энэ журмаараа байгаад байгаа юм. Гэтэл прокурор болон Хөгжлийн банкны төлөөлөгч нар анхан шатны шүүхэд юу гэж буруу танилцуулдаг вэ гэхээр анхнаасаа шүүгдэгч Н.Б-ийн холбогдсон “Мо” ХХК-ийн  15,000,000,000 төгрөгийн зээлийн асуудал нь зээл хүсэгч шууд татгалзах ёстой байсан. Судлагдах ёсгүй зээл мэтээр тайлбарладаг. Гэтэл энэ журмаараа бол Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлага, Зээлийн үйл ажиллагааны бодлогын журмын 4.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан зээл байсан учраас энэ зээл судлагдаад судлагдах явцад чанаргүй буюу найдваргүй зээлийн асуудал нь гарч ирсэн. Үүнийг нь нэмэлт нөхцөлөөр хангах нь журмаараа боломжтой байсан учраас нэмэлт нөхцөл тавьж олгогдсон. Гэтэл үүнийг анхнаасаа судлагдах ёсгүй мэтээр буруу тайлбарлаж хийсэн. Нөгөө талаар ТУЗ-ийн шийдвэр гарснаар Хөгжлийн банкинд 15,000,000,000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдээд төгсөөд байгаа юм уу гэвэл биш.  Зээлийн үйл ажиллагааны журмаар нөхцөл заасан шийдвэрийг хангагдсан уу гэдгийг зээлийн холбогдох албан тушаалтан мэргэжилтэн, ахлах, захирал нар заавал шалгаж байж дараагийн алхам руу буюу гэрээний төсөл бэлдэх, гэрээ албажих, эцсийн байдлаар гүйлгээ хийгдэхээр заагдсан байгаа. Мөн гэрээнд хүртэл энэ талаар заагдсан байгаа. Зээлийг олгохгүй байх боломж байсан уу гэвэл байсан. Чанаргүй зээлийн үлдэгдэл арилгах нөхцөл заагдсан шийдвэрийг зээл хүсэгч компани биелүүлээгүй бол гэрээ хийгдэхгүй, зээл олгохгүй гэж “Мо” ХХК-тай байгуулагдсан гэрээнд заагдсан байсан. Зөрчлийг арилгаагүйгээс гэрээ байгуулаад мөнгө олгогдсон асуудал байгаа.

Гэтэл Хөгжлийн банкийг төлөөлж байгаа субъект нь өөрөө нэмэлт нөхцөлийг шалгаад хангагдсан байна гэдэг шалгах хуудсаараа удирдлагууддаа танилцуулж зээлийг гаргахад нөлөөлсөн байдаг. Энэ хүн нь анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг төлөөлж оролцож байна гэдэг ойлгомжгүй байдлыг анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Ингээд ер нь прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийг нэг л зээлийн асуудалд холбогдсон, гол буруутгаж байгаа үндэслэл нь ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж “Мо” ХХК-ийн захирлын ашиг сонирхлын үүднээс бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжсэн санал өгч оролцсон гэж дүгнэсэн байдаг. Прокурорын зүгээс давж заалдах шатны болон хяналтын журмаар гаргасан эсэргүүцэлдээ Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцын 28 дугаар зүйлд заасан энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болон ухамсар санаа зорилгыг бодит үйлдэл, баримтын нөхцөл байдлаас гаргаж болно гэснийг удирдлага болгоод бусад үйлдлүүдэд гэмт хэргийн субьектив санаа зорилго тогтоогдож байгаа гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл бидний үйлчлүүлэгчийн хувьд субьектив санаа зорилго нь тогтоогдоогүй. Энэ талаарх нотолгоо хэрэгт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал буюу 1.1-1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыг шүүхийн шатанд заавал нотлон тогтоогдсон байх ёстой. Гэтэл прокурорын зүгээс нотолбол зохих байдал буюу манай шүүгдэгчийн гэм буруу яаж нотлогдсон юм. Субьектив санааг нотлон тогтоогүй байж Олон улсын конвенцын заалтыг барьж буруутгах гэж үздэг. Гэтэл үйлдлээрээ санаа нэгдсэн гэдэгт үйлдэлд яаж нотлогдож байгаа юм гэдгийг нотолсон байх ёстой. Авлигын эсрэг, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн онцлог нь шүүхийн практикт мөрдөн байцаах, прокурорын хяналтын шатанд ямар аргаар жишигдэж гараад байгаа вэ гэвэл энэ албан тушаалын авлигын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд гэмт хэрэг бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй өөртөө ашиг хонжоо олсон байхыг заавал шаардахгүй.

Бусдад давуу байдал олгосон нь гэмт хэрэг болно гэж тайлбарлаж ТУЗ-ийн гишүүд байлаа гэхэд бүгдийг нь зээлийн хорооны гишүүн байхад бүгдийг нь татдаг практик, буруу жишиг тогтоод байгаа. Үүний гол ялгаа нь юуг нь харгалзах вэ гэхээр энэ субьектив байдлаараа бусад нотолбол зохих байдлаараа яаж энэ гэмт хэрэгт хамтран оролцож байгаа юм. Тэрнээс гарын үсэг зурсан юм уу дэмжсэн санал өгснөөрөө гэмт хэргийн субъект болохгүй. Авлигын эсрэг хуулийн сүүлд өөрчлөлт ороод эсхүл гэдэг үг орсноос болж зарим нь буруу тайлбарладаг практик байдаг. Авлигын эсрэг хуулийн нарийвчлан зохицуулсан зохицуулалтад авлигын хэрэг бол хувьдаа ашиг хонжоо олсон байхыг шаарддаг. Манай үйлчлүүлэгчийн хувьд дэмжсэн санал өгснөөр өөртөө эдийн болон эдийн бус ашиг хонжоо олсон гэдэг нь нотлогдсон байх ёстой.  Тэрийг прокурор, мөрдөгч тогтоосон байх ёстой. Ийм байдал тогтоогдоогүй байхад зөвхөн “Мо” ХХК-д зээл олгох асуудлыг дэмжсэн санал өгсөн нь энэ гэмт хэрэг, гэм буруу нотлогдож байна гэж буруутгаж байгааг өмгөөлөгч нарын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэхдээ Авлигын эсрэг хуульд тухайн авлигын ойлголтуудыг тодорхойлж нарийвчилсан зүйл заалтыг зөв тайлбарлаж хэлээгүйгээс болоод хавтгайруулж жирийн албан тушаалтан, мэргэжилтнээс авхуулаад захирлуудыг бүгдийг нь оруулж ирсэн. Гэхдээ яг адил шийдвэрт нь оролцоод явсан зарим нөхдийг татаагүй явсан байдаг. Мөрдөгч прокурорын зүгээс хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөвхөн хавтгайруулж нийгэмд таалагдах зорилгоор олны анхаарал татсан хэргийг хэтэрхий туйлшруулсан. Миний үйлчлүүлэгч Н.Б энэ хэрэгт ямар ч хувийн сонирхолгүй. Бид нар анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудаа шинжлэн судлуулсан.  Өөр зээл хөтөлбөрүүдэд байр суурьтай оролцож байгаа илэрхийлсэн. Тэрэнд “Бэ” ХХК-тай холбоотой хэрэгт зээл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан. Үүнд бас зээл олгохыг дэмжсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэгдээд ороод ирсэн байдаг. Тийм учраас хуулийн зүйл заалтад заагдсан үндсэн шаардлага, нэмэлт шаардлагыг хангасан зээлийг судлаад явцын дунд судалгаагаар гарч ирсэн асуудлыг шийдвэрлэх боломжтой нөхцөлүүдийг зааж байгаа нь хууль зөрчсөн биш Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн хардсан журмуудад заагдсан төлөөлөн удирдах зөвлөлийн эрх нь байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл Зээлийн бодлогын журмын 4.1 дүгээр зүйлд заасан заалт, бусад холбогдох журмыг зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх манай үйлчлүүлэгчид холбогдох үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хяналтын журмаар гаргасан гомдолдоо үндэслэлүүдээ дэлгэрэнгүй дурдсан. Мөн татгалзах эрхтэй дүгнэлттэй дурдсан байгаа. Татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй талаарх үндэслэлийг маш тодорхой тайлбарласан байгаа. Татгалзах эрхтэй болохоос биш үүрэггүй гэдгийг тайлбарласан байгаа. ТУЗ-ийн гишүүн хуралдаа санал дүгнэлтээ бэлтгэж ирэх ёстой байдаг. Миний үйлчлүүлэгч санал дүгнэлтээ бэлтгэж ирж, тодорхой асуулт асууж хуралд оролцсон байдаг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдийн 362 дугаартай магадлалын тогтоох хэсгийн Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Н.Б-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

18. Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Н.Б-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа би хяналтын гомдлоо Ж.Наранбаяр өмгөөлөгчтэй хамтран гаргасан байгаа. Гомдлын үндэслэлийг бичгээр дэлгэрэнгүй гаргасан. Энэ гомдлын үндэслэлээ дэмжиж оролцож байгаа. Өмгөөлөгч бидний зүгээс Нийслэлийн прокурорын газраас Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэлтэй хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан. Нэмж хэлэхэд прокуророос Авлигын эсрэг нэгдсэн үндэсний конвенцын 28 дугаар зүйлийг удирдлага болгож Н.Б-ийг буруутгадаг.

Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг илтэд хангаагүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр ирүүлсэн зээлийн удирдлагын хорооны санал, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй буюу хийх ёстой үйлдлээ хийгээгүйгээс шууд зөвшөөрч буй үйлдэл нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн үйлдлийг санаа гэж үзэх нөхцөлийг бий болгож байна гэж тайлбарладаг. Харин анхан шатны шүүхээс субьектив санаатай болох нь шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Авлигын эсрэг нэгдсэн үндэсний конвенцын 28 дугаар зүйл заалтыг гол концепци нь бодит үйл баримтын нөхцөл байдлаас гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар санаа зорилгыг дүгнэн гаргана гэж үзээд байгаа юм. Прокурорууд юу гэж үзээд байгаа вэ гэхээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж байгаа үйлдэл нь Авлигын эсрэг конвенцод заасныг хангаад байна. Гэтэл авлига албан тушаалын урвуулан ашиглаад байгаа үйлдэлд нийтийн албан тушаалтан өөрөө эсхүл бусдад зүй бус байдал, давуу байдлыг олгохдоо албан тушаалын байдлыг ашигласан сэдэлт санаа, зорилго агуулсан байхыг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Тэгэхээр энэ нөхцөл байдалд албан тушаалын байдлаа урвуулсан ашигласан гэж үзэж байгаа бол албан тушаалын байдлаа урвуулан ашиглах сэдэлт санаа зорилго байсан юм уу гэдгийг тогтоох нь хуулийн хэрэглээг тогтоох зарчмын хувьд ач холбогдолтой үзэж байна. Мөн хамтран үйлдэл оролцооны талаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэсэн. Хамтран үйлдэл, оролцоо байсан уу гэдэгт дүгнэлт хийж хуулийг нэг мөр хэрэглэх, ойлгох шаардлагатай байгаа. Мөн анхан шатны шүүх хамтран үйлдэл оролцооны талаар шийтгэх тогтоолын  967 дугаар талд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь үнэн зөв байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

19. Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаартай магадлалын Г.Г-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Магадлалын тодорхойлох хэсэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “СГ” ХХК-д давуу байдал олгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон мөн мөнгө угаасан гэмт хэргийг тус тус тусгаарлан тухайн гэмт хэргүүдэд хамтран оролцсон гэдгийг урьдчилсан байдлаар хууль зүйн дүгнэлт эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй учраас шүүгдэгч Ц.У, Г.Г нарын үйлдлийг анхан шатны шүүхээс цагаатгасныг тус тус хүчингүй болгож гэж дүгнэсэн.  Яаж яваад 2016 оны “Ня” ХХК-ийн төсөлд 2018 оны зээлийг хамаатуулж дүгнэснийг ойлгохгүй байна. Магадгүй П.Ундрах-Эрдэнэ өмгөөлөгчийн хэлснээс үүнд алдаатай зүйл гарч, алдаатай байдлаар магадлалыг бичсэн байж болно. Магадлалын 766 дугаар хуудаст байгаа. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.У, Г.Г нарыг цагаатгахдаа яллах ба цагаатгах талын үйл баримтуудыг нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд зохих шалгуур үндэслэлээр аль нэг талын няцааж баталсан талаар хийгээгүй зөвхөн хийсвэрлэсэн шинж байгааг тэмдэглэв гэж дурдсан.

Үүнд алдаа гаргалаа гэж бодох боломжгүй юм. 2016 оны зээлтэй холбоотой Ц.У-ын хэргийг 2018 оны зээлтэй холбоотой Г.Г-д холбогдуулж дурдаад явсныг ойлгохгүй байна. Харин ч эсрэгээрээ магадлалыг хийсвэр байдлаар хийсэн гэж хэлмээр байна. Бодит байдал дээр миний үйлчлүүлэг Г.Г Хөгжлийн банкинд ямар нэгэн эрх бүхий ажиллаж байгаагүй. Тухайн зээлийг авсан “СГ” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй. Мөн тухайн зээлийн захиран зарцуулалтад оролцож байгаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслээд анхан шатны шүүхээс Г.Г-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Г.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхээс дүгнээд байгаа нэг ойлгомжгүй зүйл нь 2018 оны зээлд 2019 онд танилцсан Б.Б, Г.Г нар яаж нэг нэгэндээ нөлөөлөх вэ. Миний хэлсэн зүйлд бас дүгнэлт хийгээгүй. Г.Г-ыг “СГ” ХХК-д хамааралтай гэх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20181878 хууль зүйн дүгнэлтийг гаргуулахад Б.Б-д нөлөөлсөн гэж буруутгасан боловч тухайн дүгнэлтийг өөрийн ажил үүргийн хүрээнд боловсруулсан мэргэжилтний үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хууль хэрэглээний ялгамжтай байдал үүсгэсэн. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 201878 дугаар дүгнэлтийг гаргах ажлыг Б.Б хийгээгүй. Харин мэргэжилтэн нь ажил үүргийн хүрээнд хийсэн болох нь тодорхой болсон. Миний үйлчлүүлэгчийг гол буруутгадаг “СГ” ХХК-ийн авсан зээл нь мах бэлдэх төвийн барилга байгууламжийг барих, сайн үржлийн үхэр авах  байсан. Тухайн буруутгаад байгаа 201878 дугаартай дүгнэлтийн хэсэгт тухайн мал бэлтгэх төвийг Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгүүлэх ёстой байсан гэж улсын яллагч, мөрдөгч нарын зүгээс буруутгасан.

Гэтэл энэ нь бодит байдал дээр шаардлагагүй гэдэг нь 495 дугаар хавтас хэргийн 196 дугаар хуудаст авагдсан Барилга хөгжлийн төвийн албан бичгээс харагдана. Зээл болон зээлийн захиран зарцуулалтад огт хамаагүй болохыг дурдсан. Мөн гэмт хэргийн шинж болоод үйлдэл оролцооны талаар огт хамааралгүй 201878 дугаартай дүгнэлт гаргахад Б.Б-д нөлөөлсөн болох нь тогтоогдоогүй. Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Үүнээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл ганцхан “СГ” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдог байсан Г.Б гэдэг хүний мэдүүлэг байдаг. Өөр бусдаар Б.Б, Г.Г нарыг хамааралтай гэсэн нотлох баримт байдаггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар магадлалын Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатын шийтгэх тогтоолыг Г.Г-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

20. Шүүгдэгч  Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Прокурорын байгууллагаас миний үйлчлүүлэгч Б.Д-ыг5 үйлдэл буруутгаж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс ТУЗ-ийн дарга хурал хийсэнтэй холбоотойгоор 3 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хахууль авсан 2 үйлдлийг гэмт хэрэг тооцож ял шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд магадлалд гаргахдаа анхан шатны шүүхээс түүнд оногдох хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хэвээр үлдээж, зарим хэсэгт өөрчлөлт оруулж, зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ ялангуяа Б.Д нарт холбогдох Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлтээс илтэд зөрүүтэй байдлаар хуулийг хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Тухайлбал Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасан энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно гэснийг зөв тайлбарлан хэрэглэх замаар ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл, тогтоол шийдвэрийг үндэслэл бүхий дүгнэж, ялангуяа тусгай нөхцөл нэмэлт нөхцөл заах замаар шийдвэр гаргаж байсныг буруутгаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг зөрчих хуулиар тогтоосон шаардлагыг хангагдаагүй байхад зээл олгох явцад хангуулж болох мэтээр дураар авирлах эрх мэдлийг зөвшөөрсөн зүйл огт биш. Харин хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д зааснаар төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл батлах эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон нийтлэг шаардлагын агуулгад нийцсэн зарим нөхцөл шаардлагыг тусгайлан нарийвчлан тодорхойлохыг зөвшөөрсөн гэж ойлгох үндэслэлтэй байна гэж илтэд буруугаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг давж заалдах шатны шүүхээс тайлбарлаад байгаа юм. Ингэхдээ журам батлахдаа тусгай нөхцөл гаргаж болно гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг буруу гэж үзэж байна.

Үгээр зогсохгүй давж заалдах шатны магадлалдаа давж заалдах шатны шүүх нь аливаа хэргийг урьдчилан таамаглаж шийдвэрлэх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, гэм буруутайд тооцоогүй этгээдийг шууд гэм буруутайд тооцох эрх эсхүл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зэрэг эрх хэмжээг  хэмжээг хэрэгжүүлдэггүй буюу тийм эрх хэмжээ эдлэхийг хууль, зарчмаар хориглодог гэсэн байх боловч магадлалыг бүхэлд нь судлаад үзвэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдээр ажиллаж байсан хүмүүсийн үйлдлийг илтэд гэмт хэргийн шинжтэй, баримтаар тогтоогдсон гэсэн байдлаар шууд гэм буруутайд тооцох чиглэлийг анхан шатны шүүхэд өгсөн гэж ойлгогдохоор байна.

Тухайлбал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Д-тай холбоотой үйлдлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгохдоо Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулахад хамтран оролцсон Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүн Б.Б, хараат бус гишүүн Ж.О, Ж.Ү нарын бүрэлдэхүүнтэй хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй үүссэн байхад гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн тогтоолын зарим үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна гэж үзэхээр байгаа юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тухайлбал, ТУЗ-ийн шийдвэрийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан шийдвэрийг хүчингүй болгохдоо 3 агуулгыг дурдсан. Үүнд:

- Энэ гэмт хэргийг бүлэглэсэн, гэмт хэрэгт хамтран оролцогчоор оролцсон байна гэх агуулга,

- Мөн хууль бусаар хурлын ирцийг бичгээр санал авсан гэж буруутгаж байгаа.

- Тусгай нөхцөл зааж зээл олгохыг дэмжсэн санал өгсөн гэх агуулгуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Энэ гурван үндэслэлийн тухайд товчхон тайлбар хэлье.

Б.Д нь ТУЗ-ийн даргын томилогдох ажиллаж байх хугацаандаа аливаа асуудлыг авч хэлэлцэхдээ, үүний дотор “Бэ” ХХК, “Мм” ХХК, “Мик”  ХХК, “Пи” ХХК, “Н” ХХК, “Мд” ХХК-иудад зээл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргахдаа Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн санал болон бусад албан хэлтсээс оруулж ирсэн санал, дүгнэлтийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн оролцоотой, хамтын шийдвэр гаргах замаар хэлэлцэж байсныг бусадтай бүлэглэсэн, гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэх нь учир дутагдалтай юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж заасан. Үйлдлээрээ санаатай нэгдэх гэдгийг тодорхойлохын тулд тухайн этгээдүүдийн үйлдэлд субьектив санаа зорилго байсан эсэх, үйлдлээрээ санаатай нэгдэх ямар сэдэлт зорилго байсан эсэхийг зайлшгүй тодруулж, тогтох шаардлага үүснэ гэж үзэж байгаа. Мөрдөн байцаалтын явцад энэхүү субьектив санаа зорилгыг тогтоох үүднээс ТУЗ-ийн гишүүд тус бүрийг асууж байцаасан байдаг. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн гишүүд хурал хуралдахтай холбоотой асуудлаар ТУЗ-ийн дарга Б.Д ТУЗ-ийн гишүүдэд нөлөөлж байсан уу, урьдчилан ярилцаж байсан уу, хоорондоо тохиролцож байсан уу гэдгийг асуулт болгондоо тавиад хариултаа авсан. Мэдүүлэг өгсөн ТУЗ-ийн гишүүд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй, урьдчилан ярилцаж тохиролцоогүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Мөн шүүх хуралдааны явцад үүнийг мэдүүлдэг. Тэгэхээр тухайн гишүүдийг хуралд оролцоод шийдвэр гаргасны төлөө үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж буруутгаж яллаж буруутайд тооцсон үндэслэлгүй гэж үзэж байна.

Хурлын ирцийг хууль бусаар бүрдүүлсэн тухайд:

Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Д.Б, Б.М, Ж.Б, О.Х нарыг хуралд оролцоогүй байхад Д.Б, Б.М нараас бичгээр санал авч, ТУЗ-ийн хуралд 7 гишүүн оролцсон мэтээр хууль бусаар ирц бүрдүүлж гэж буруутгаж ирсэн. Давж заалдах шатны шүүхээс ч мөн ингэж буруутгасан. Өөрөөр хэлбэл бичгээр санал өгсөн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл эрүүгийн хэргийн материалд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл  аудио болон бичгийн хэлбэрээр авагдсан байгаа. Тэгэхээр энэ тэмдэглэлүүдэд хурал эхлэхээс авхуулаад, өнөөдрийн хуралд ийм, ийм асуудлыг хэлэлцэнэ, хуралд нийт тэдэн гишүүн ирсэн байна. Эдгээр ирсэн гишүүдээс хэчнээн байдлаар саналаа өгнө гэсэн хэдэн гишүүд байна гэдгийг хуралд танилцуулаад дүрмийн дагуу хэлэлцэх асуудлаа яваад хурлын тэмдэглэлд дурдаад явчихсан байгаа. Дараа нь энэ хурлын шийдвэрийг албажуулж баталгаажуулдаг. Үүнтэй холбоотойгоор Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн тогтоол, төсөлд хуралд оролцсон санал өгсөн бүх гишүүд бүгд гарын үсэг зурах байдлаар баталгаажуулсан. Энэ баримтууд мөн хэргийн материалд авагдсан байгаа. Зарим гишүүд буюу Б.М-ын хувьд хуралд оролцоогүй гэдэг мэдүүлгийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Х-аас гэрчийн мэдүүлэг авч, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Үүнд ТУЗ-ийн гишүүд бүрт хурлын материалтай танилцуулахаар хүргүүлдэг. Эчнээгээр санал өгсөн гэсэн гишүүдэд байгаа газар нь тухайн асуудлыг хэлэлцүүлсэн мэргэжилтний хамт хамт очиж танилцуулах замаар саналыг бичгээр авдаг гэж мэдүүлсэн.

Давж заалдах шатны шүүхээс хурлын ирцтэй холбоотой дүгнэлтийг хийсэн. Энэ болохоор Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд эрх зүйн чадамжгүй буюу эрх үүсээгүй хараат бус гишүүнээр томилогдохоор судлагдаж байсан Д, Д.Б, Ж.Ү нарыг оролцуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийг 6 гишүүнтэй хуралдсан мэтээр хууль бус ирцтэй хуралдуулж “Н” ХХК-д 21 сая ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Тэгтэл энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газраас 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкны хараат бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцээд маргааш нь буюу 18-ны өдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд эдгээр хүмүүсийг оролцуулсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцуулсантай холбоотойгоор аудио бичлэг, хурлын тэмдэглэлүүд бүгд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хурал эхлэхээс эхлүүлээд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Д.Д, Д.Б, Ж.Ү нарыг хараат бус гишүүнээр томиллоо гэсэн шийдвэрийг танилцуулаад хурлаа үргэлжлүүлээд явсан. Үүнтэй холбоотой шийдвэр бүгд авагдсан байгаа. Тэгтэл прокурор, мөрдөгчийн зүгээс, Д.Б, Ж.Ү нарыг томилсон шийдвэр 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан юм байна. Тэгтэл та нар 23-ны өдрөөр ТУЗ-ийн тогтоолоо огноолсон байна.  Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоол гарсан юм байна. Тэгтэл та нар 18-ны өдөр хурлаа хийж томилогдоогүй судлагдаж байсан хүмүүсийг ирцэд оруулж хууль бус ирцтэй хурлыг хийсэн байна гэж дүгнээд байдаг. Тэгтэл миний дурдсан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газар хуралдаад тэмдэглэл нь гарсан харин албажсан огноо нь 22-ны өдөр байсан. Үүнтэй холбогдуулаад 18-д хуралдсан хурлын огноогоо 23-ны өдөр засаж явсан. Үүнийг нь хууль бус бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдийн 99 дүгээр албан бичгээр ирүүлсэн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тэмдэглэлийн холбогдох хэсгийг гаргаж өгснийг шүүх хуралдаанд эхлэхээс өмнө гаргаж өгсөн. Энэ тэмдэглэлд тухайн хүмүүсийг 17-ны өдөр гишүүдээр томилсон гэдэг нь нотолж тогтоосон баримтыг гаргаж өгсөн. Үүнийг тодруулаад явах юм бол хууль бус ирцээр хэлэлцсэн гэх асуудал үгүйсгэгдэх юм.

Шаардлага хангаагүй төсөл хөтөлбөрт тусгай нөхцөл зааж зээл олгохыг дэмжсэн тухайд:

ТУЗ-ийн удаа дараагийн хуралдаанаар нэр бүхий аж ахуй нэгжүүд болох “Бэ” ХХК, “Бэ” ХХК, “Мм” ХХК, “Мик”  ХХК, “Пи” ХХК, “Н” ХХК, “Мд” ХХК-иудад зээл олгох асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргахдаа Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирсэн санал, Эрсдэлийн газрын газрын дүгнэлт, холбогдох алба хэлтсээс оруулж ирсэн санал, Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлага болон бусад нөхцөл, шаардлагууд хангасан тохиолдолд зээл олгох талаар гүйцэтгэх захирал, дотоод аудитад даалгаж байсан нь ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрт тодорхой тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлөөс зээл олгохтой холбоотойгоор Зээлийн удирдлагын хорооноос  оруулж ирсэн  мөн бусад албанаас оруулж ирсэн зээл олгохтой холбоотой материалуудыг хэлэлцээд шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргахдаа бусад алба хэлтсээс оруулж ирж байгаа ялангуяа Зээлийн удирдлагын хорооноос оруулж ирж байгаа зээлийн төслийн тавигдах нөхцөл шаардлагыг гэж бүгдийг нь жагсааж бичсэн байгаа  нөхцөл шаардлагуудыг хангасан тохиолдолд зээл олгохыг дэмжиж байна гэсэн шийдвэрийг гаргаж ирсэн. Энэ гаргасан шийдвэрүүд нь тэмдэглэлтэйгээ хэргийн материалд авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлөөс зээл олгохтой холбоотой шийдвэр гаргахдаа зээл олгож болно гэсэн шийдвэр гаргаж байгаагүй. Харин хавсралтад заасан тусгай нөхцөлийг хангаж байгаа нөхцөлд зээл гаргахыг зөвшөөрч байна гэсэн шийдвэр гаргаж байгаа. Дээрээс нь шийдвэр гаргахдаа энэ нөхцөл шаардлага хангуулахыг аудит, гүйцэтгэх захирал, бусад алба, хэлтэст даалгасан байгаа. Гэтэл прокуророос  тусгай нөхцөл, нэмэлт нөхцөл тавьж байгаа нь өөрөө хууль бус байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчиж байна гэж үзсэн. Гэтэл Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д, 10.3-д энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөлийг Төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл өөр бусад нөхцөлийг Төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлж, тодорхой нөхцөл шаардлагуудыг тавих эрхийг ТУЗ-д олгоод өгсөн юм. Энэ олгосон эрх хэмжээний хүрээнд тодорхой нөхцөл шаардлагууд буюу Зээлийн удирдлагын хороо болон бусад алба хэлтсээс оруулж ирсэн шаардлага нөхцөлийг хангасан тохиолдолд зээлийг олгож болно шүү гэдэг агуулгатай, хэлбэртэйгээр шийдвэр гаргаад ирсэн. Гэтэл үүнд давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгснийг давж заалдах шатын шүүх хэт нэг талыг барьж анхан шатны шүүхийг шийдвэр гаргахдаа хийсвэрлэсэн байдлаар дүгнэлт гаргасан гэж дахин хэлэлцүүлэхээр гаргасан үндэслэлгүй юм гэж үзэж хяналтын шатны журмаар гомдол гаргасан. Б.Д-ыг хоёр үйлдэлд буруутгаж ял шийтгэхээр оруулж ирсэн байдаг. Эхний үйлдэл нь “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ээс хахууль авсан. Энэ хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ гэм буруутайд тооцсон. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад хэлэлцээгүй орхисон. Уг нь хэлэлцэх боломж байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хөгжлийн банкны хэргийг шалгаж байх хугацаанд болон Б.Д болон бусад хүмүүсийн орон гэр, байгаа газарт нь нэгжлэг хийсэн байгаа. Ингээд хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг хурааж авсан. Үүний дотор 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Д-ын гэрээс Монтбланк /Mont blanc/ брэндийн бал, түрүүвч зэргийг хурааж авсан. Яг энэ өдөр Л.А гэх хүнээс Монтбланк /Mont blanc/ брэндийн түрүүвчийг хурааж авсан. Мөрдөгчийн  зүгээс үүнтэй холбоотой нэг алдаа гаргасан гэж үзэж байгаа Л.А-аас эмэгтэй хүний түрүүвч хураагдсан, Б.Д-аас эрэгтэй түрүүвч хураагдсан. Хоёулаа нэг цаг хугацаанд хураагдсан юм. Тэгтэл мөрдөгч нараас энэ түрүүвч, балыг зардаг Би гэх байгууллага руу албан бичгийг явуулаад энэ түрүүвчийг хэн ямар үнээр худалдаж авсан юм бэ гэдгийг тодруулж өгнө үү гэхэд тэрний хариуд эмэгтэй түрүүвчний хариу ирсэн байдаг. Үүнд нь 114599 кодтой 1,239,000 төгрөгөөр М.П гэдэг хүн худалдаж авсан байна гэж ирсэн. Б.Д-аас хурааж авсан түрүүвч үлдсэн. Мөрдөгч прокурор нь 114599 кодтой 1,239,000 энэ түрүүвчийг Б.Д хахуульд авсан байна гэж буруутгаад яваад байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд үүнтэй холбоотой баримтыг гаргаж ирсэн. Энэ баримтад Б.Д-аас хураагдсан эрэгтэй түрүүвчийг 2017 оны 08 дугаар сарны 08-ны 603,000 төгрөгөөр худалдаж авсан гэх е-баримтыг гаргаж өгсөн. Энэ баримтыг анхан шатны шүүхээс хэлэлцүүлэхийг хүссэн боловч анхан шатны шүүх шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Тэгэхээр бид нар анхан шатны шүүх хуралдаанд энэ хоёр түрүүвчтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. Хэлбэр хийцийн хувьд өөр, өөр байдаг. Үнийн хувьд харилцан өөр байдаг. Интернэтээр 114599 гэж хайхаар эмэгтэй түрүүвч нь гараад ирдэг. Энэ нөхцөл байдлууд зөрүүтэй байна. Л.А-аас хурааж авсан түрүүвчээр Б.Д-ыг буруутгаад байна гэхээр энэ түрүүвч Б.Д-ын авсан түрүүвч мөнгө гэж үзээд яллаад яваад байгаа. Мөн Б.Д-ын и-баримтын хуулбар байна. Хэзээ, хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн нь тогтоогдож байгаа. Түрүүвчтэй холбоотой хоёр янзын түрүүвч байгаа, Л.А гэдэг хүнээс хураагдсан түрүүвчний үнэлгээ, “Би” ХХК-иас гаргасан баримтыг үндэслээд үүнийг мөн Б.Д-аас хураагдсан албан өрөөндөө авсан гэж дүгнэсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор “Н” ХХК-ийн захирал Ц.Б гэдэг хүн шүүх хуралдаан  болон мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгт Б.Д гэдэг хүнд түрүүвч өгч байгаагүй гэдэг. Мөн дээрээс нь энэ хэргийн материалд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрийн оронд Ц.Б хүн нэвтэрч орсон. Б.Д-тай уулзсан гэдэг баримт нэг ч авагдаагүй. Үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийнэ үү.  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг яаж гаргаад байгаа юм бэ гэхээр М.П гэх хүний тухайн түрүүвчийг худалдаж авсан өдрөөр харагдаад байгаа юм. Тэгэхээр хэрэгт авагдсан үндэслэл бүхий баримтууд байгаа гэдгийг хэлмээр байна. Дараагийн буруутгаад байгаа үндэслэл нь “Мм” ХХК, “Мон” ХХК-д холбогдох зээлүүдийг ашигтайгаар шийдвэрлэхийн тулд Б.Ч-аас хахууль авсан гэдэг. Өмнө дурдсан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн нэгжлэгээр Монтбланк /Mont blanc/ брэндийн нэг ширхэг бал гарч ирсэн. Үүнийг Б.Ч-аас хахуульд авсан гэж буруутгаад байдаг. Тэгэхээр хэрэгт хэд хэдэн хүмүүсийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан. Тухайлбал Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал Ч.М, захирал Ч.Э нарын зүгээс нийлж төрсөн өдрийн бэлэг болгон 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгсөн ч байсан. Энэ талаарх баримтууд хавтас хэрэгт байгаа. “Мм” ХХК, “Монг” ХХК-тай холбоотой зээлийг гаргуулахын тулд үзэг өгсөн гэдэг ч тухайн зээлүүд нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны хурлаар орсон юм билээ. Үүнтэй холбоотой ТУЗ-ийн хурлын шийдвэрүүд хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн дээрээс нь Б.Д-ын төрсөн өдөр болох 1977 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн гэх баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж өгнө үү. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Д болон ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны холбогдох заалтыг хүчингүй болгож, мөн Б.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг байхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

21. Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаартай магадлалын Г.Г-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Магадлалын тодорхойлох хэсэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “СГ” ХХК-д давуу байдал олгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон мөн мөнгө угаасан гэмт хэргийг тус тус тусгаарлан тухайн гэмт хэргүүдэд хамтран оролцсон гэдгийг урьдчилсан байдлаар хууль зүйн дүгнэлт эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй учраас шүүгдэгч Ц.У, Г.Г нарын үйлдлийг анхан шатны шүүхээс цагаатгасныг тус тус хүчингүй болгож гэж дүгнэсэн.  Яаж яваад 2016 оны “Ня” ХХК-ийн төсөлд 2018 оны зээлийг хамаатуулж дүгнэснийг ойлгохгүй байна. Магадгүй П.Ундрах-Эрдэнэ өмгөөлөгчийн хэлснээс үүнд алдаатай зүйл гарч, алдаатай байдлаар магадлалыг бичсэн байж болно. Магадлалын 766 дугаар хуудаст байгаа. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.У, Г.Г нарыг цагаатгахдаа яллах ба цагаатгах талын үйл баримтуудыг нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд зохих шалгуур үндэслэлээр аль нэг талын няцааж баталсан талаар хийгээгүй зөвхөн хийсвэрлэсэн шинж байгааг тэмдэглэв гэж дурдсан. Үүнд алдаа гаргалаа гэж бодох боломжгүй юм. 2016 оны зээлтэй холбоотой Ц.У-ын хэргийг 2018 оны зээлтэй холбоотой Г.Г-д холбогдуулж дурдаад явсныг ойлгохгүй байна. Харин ч эсрэгээрээ магадлалыг хийсвэр байдлаар хийсэн гэж хэлмээр байна. Бодит байдал дээр миний үйлчлүүлэг Г.Г Хөгжлийн банкинд ямар нэгэн эрх бүхий ажиллаж байгаагүй. Тухайн зээлийг авсан “СГ” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй. Мөн тухайн зээлийн захиран зарцуулалтад оролцож байгаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслээд анхан шатны шүүхээс Г.Г-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Г.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхээс дүгнээд байгаа нэг ойлгомжгүй зүйл нь 2018 оны зээлд 2019 онд танилцсан Б.Б, Г.Г нар яаж нэг нэгэндээ нөлөөлөх вэ. Миний хэлсэн зүйлд бас дүгнэлт хийгээгүй. Г.Г-ыг “СГ” ХХК-д хамааралтай гэх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20181878 хууль зүйн дүгнэлтийг гаргуулахад Б.Б-д нөлөөлсөн гэж буруутгасан боловч тухайн дүгнэлтийг өөрийн ажил үүргийн хүрээнд боловсруулсан мэргэжилтний үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хууль хэрэглээний ялгамжтай байдал үүсгэсэн. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 201878 дугаар дүгнэлтийг гаргах ажлыг Б.Б хийгээгүй. Харин мэргэжилтэн нь ажил үүргийн хүрээнд хийсэн болох нь тодорхой болсон. Миний үйлчлүүлэгчийг гол буруутгадаг “СГ” ХХК-ийн авсан зээл нь мах бэлдэх төвийн барилга байгууламжийг барих, сайн үржлийн үхэр авах  байсан. Тухайн буруутгаад байгаа 201878 дугаартай дүгнэлтийн хэсэгт тухайн мал бэлтгэх төвийг Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгүүлэх ёстой байсан гэж улсын яллагч, мөрдөгч нарын зүгээс буруутгасан. Гэтэл энэ нь бодит байдал дээр шаардлагагүй гэдэг нь 495 дугаар хавтас хэргийн 196 дугаар хуудаст авагдсан Барилга хөгжлийн төвийн албан бичгээс харагдана. Зээл болон зээлийн захиран зарцуулалтад огт хамаагүй болохыг дурдсан. Мөн гэмт хэргийн шинж болоод үйлдэл оролцооны талаар огт хамааралгүй 201878 дугаартай дүгнэлт гаргахад Б.Б-д нөлөөлсөн болох нь тогтоогдоогүй. Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Үүнээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл ганцхан “СГ” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдог байсан Г.Б гэдэг хүний мэдүүлэг байдаг. Өөр бусдаар Б.Б, Г.Г нарыг хамааралтай гэсэн нотлох баримт байдаггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар магадлалын Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатын шийтгэх тогтоолыг Г.Г-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

22. Шүүгдэгч  Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 362 дугаартай магадлалын Г.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргасан. **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэхүү хэргийг хянан хэлэлцээд миний үйлчлүүлэгч Г.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх хуралдаанд 6 прокурор оролцсон. Энэ оролцсон прокурорууд болон тэдний дээд шатны прокуророос энэхүү шийдвэрт эс зөвшөөрч гомдол эсэргүүцэл бичигдээгүй. Өмгөөлөгчийн зүгээс прокурорууд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт ач холбогдолтой эргэлзээгүй талаас үнэлж дүгнэхгүйгээр тус Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын шинж буюу үлэмж хэмжээний хохирол учирсан шинж хангагдахгүй байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж, гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байгаа талаарх анхан шатны шийтгэх тогтоолын 1296-1297 дугаар талд авагдсан шүүхийн шийдвэрийг үндэслэл болсон нотлох баримтуудыг хэрхэн няцааж, үгүйсгэж байгаа талаар дүгнэхгүйгээр шийтгэх тогтоолын Г.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгоод өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийлгүй орхигдуулсанд гомдолтой байгаа юм. Миний үйлчлүүлэгчийг прокуророос 3 зүйл ангид яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Би тус бүрд нь гомдол гаргасан учраас гомдлын үндэслэлээ товч тайлбарлаж явъя. 

Нэгт. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй талаар:

“Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулснаас хойш одоо хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ тусгайлсан хөрөнгөтэй өрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг. Үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг. Нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилготой, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын статустай хуулийн этгээд юм. Төрийн бус байгууллагынхаа дүрэмд заасны дагуу үйл ажиллагаа явуулж бие даасан хуулийн этгээд болохынхоо хувьд хэнтэй, ямар хуулийн этгээдтэй, ямар төрлийн байгууллагатай харилцахаа өөрсдөө шийдэж хэнд ямар эрх олгох талаар бие даан шийдвэр гаргадаг. Тэр ч утгаараа Нийслэлийн засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/1010 дугаартай захирамжаар олгогдсон өөрсдийнхөө газрыг захиран зарцуулах, газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхээр “Пи” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 гэсэн дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан тус гэрээний **** дүүргийн дүүрэгт “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын эзэмшлийн газарт 16 давхар 4 ширхэг барилыг барих. Үүнд  “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын өөрийн эзэмшлийн 10,000 м.кв талбайтай газар түүний эзэмших эрхээр хөрөнгө оруулаад “Пи” ХХК-иас дээрх орон сууц үйлчилгээний зориулалттай 16 давхар 4 барилгыг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх нийт баригдсан барилгын 3,000 м.кв талбайг миний үйлчлүүлэгчийн итгэмжлэл авсан “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад өгөх тохиролцоотой “Пи ХХК нь бусад хэсгийг өмчлөх, гэрээт ажлын ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэх үүргийг хүлээгээд одоо ч гэсэн энэ гэрээ дуусгавар болоогүй  байгаа гэдгийг гэрээний талууд энэ талаар мэдүүлсэн байдаг. Аль аль нь энэ гэрээнээсээ татгалзаагүй. Гэрээний нэг тал болох “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын зарим нэг туслан гүйцэтгэгч нартай үл ойлголцсоны улмаас гэрээгээ гүйцэтгээгүй байгаа. Хууль шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан зүйл байдаггүй. Үүргийн гүйцэтгэлийн хүлээн авагч болохын хувьд “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь  3 метр талбайн өмчлөх эрхээ авах уу эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөө авах уу эсхүл аль алийг боломжтой байдлаар хэсэгчилж авах уу гэдэг талаарх ойлголцох бүрэн эрхтэй гэрээний талууд байгаа. Хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгаа. Ийм нөхцөл байдалтай байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны гэх олны анхаарал татсан хэрэгт холбогдуулан хуулийн этгээд хоорондын бие даасан харилцааг хөндлөнгөөс дүгнэж, “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг удаа дараа дуудаж, авчраад ямар ч бодит хохирол учраагүй байхад “чи хохирсон байна, өргөдөл гаргасангүй, та нар ийм байвал та нарыг гэмт хэрэгтэн болгож шалгана” гэж хэн хэний ашиг сонирхлын өмнөөс хууль зөрчиж, шалгасан гэж үзэхээр байгаа. Энэ талаараа “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, удирдлага,  хэрэг эрхлэх газрын дарга зэрэг удирдах албан тушаалтнууд нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан байдаг. Гэтэл “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад ямар нэгэн үр дагавар, хохирол учраагүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсон байдаг юм. Ийм ч учраас анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын зүгээс Г.Б нь “Пи ХХК-тай харилцах эрхтэй, итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа. “Пи” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийн орон сууцны талбайг мөнгөн хэлбэрээр авахыг зөвшөөрсөн. Мөн тухайн үед “Пи” ХХК-д орж ирсэн бүх үнийн дүн, мөнгөө хувийнхаа дансаар авч байсан гэж ярьдаг боловч авсан мөнгөө бүгдийг нь үнийн дүнгээр нь тухай бүрд нь “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын ТУЗ болон удирдлагадаа ам болон бичгээр мэдэгдсэн. ТУЗ-ийн хурал болгонд тайлагнаж байсан. Өөрийнх нь данс болон хамаарал бүхий этгээдүүд өгсөн гээд байгаа мөнгө нь “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын данс руу аль хэдийн ороод тус холбооны партизанууд гэж ярьдаг ахмад хүмүүст тухайн орон сууцны үнийн дүнд тохирсон орон сууцуудыг захиалаад  аваад өгсөн байгаа. Иймд үйл баримтууд тогтоогдож байхад 37 байрыг хувьдаа авсан мэтээр миний үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаасанд гомдолтой байна. Тухайн 37 байрыг “Пи” ХХК-иас худалдан авсан хувь, хүн хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаагаа “Пи” ХХК-д тушаасан баримтууд мөн “Пи” ХХК-тай тооцоо төлбөрөө төлөхөөр тохиролцсон графикууд дансанд мөнгөнүүд гэх мэт бүх үйл баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүнийг өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхэд хангалттай шинжлэн судлуулсан. Хохирогч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг нэрлэнэ гэж хуульчилсан. Энэ хэрэгт  “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад ямар нэгэн байдлаар хохирол учраагүй энэ талаар албан ёсоор мэдэгдье гэх мэдэгдэл 150 дугаар хавтас хэргийн 45 дугаар талд, “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Эрдэнэчимэгийн удаа дараагийн хууль сануулж “манайх хохирогчоор тогтоогдохгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч биш тул гарын үсэг зурахгүй гэх мэдүүлэг, байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаагүй, хохироогүй гэх мэдүүлэг, мөн “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад “ямар нэгэн хохирол учраагүй болохыг албан ёсоор мэдэгдье” гэх албан бичиг, “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэг эрхлэх газрын дарга Эрдэнэцогт гуайн “манай хохироогүй, хохирогч биш” гэх мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан байгаа гэдгийг дурдмаар байна. 151 дүгээр хавтас хэргийн 170-250, 152-153 дугаар хавтас хэрэг, 154 дүгээр хавтас хэргийн 77-250, 155-156 дугаар хавтас хэрэгт тус тус  “Пи” ХХК-д урьдчилгаагаа төлөөд бүх орон сууцуудаа худалдаж авсан төлбөрийн даалгавар, дансны хуулга,  төлбөрөө төлж байсан графикууд зэрэг баримтууд байгаа. Үүнийг эрхэм шүүх бүрэлдэхүүнийг анхааралтай авч өгнө үү гэж үзэж байна. “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын нягтлан бодогч Чи 164 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар талд Г.Б-ийн дансанд орж ирсэн гэх мөнгөнүүд манай дансанд орж ирээд бид нар энэ мөнгөөр ардчиллын ахмадуудынхаа байрны урьдчилгаанд өгсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэргийн бодит байдалтай тохирч байгаа учраас энэ шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Хоёрт. Мөнгө угаах гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж хуульчилсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан. Энэ нь шийтгэх тогтоолын 253-254 дүгээр талд байгаа. Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх мэдлийг урвуулан ашигласан. Энэ нь шийтгэх тогтоолын 255 дугаар талд авагдсан байгаа. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрсөн дүү Г.С-тай бүлэглэн “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргын  албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаад “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тодорхой үйлдэлд хийж мөнгийг өөртөө өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар авч ашигласан гэсэн. Гэтэл энэ мөнгийг нь буцаагаад хүмүүс нь авчихсан болохыг би дурдсан учраас дахин тайлбарлах шаардлагагүй. Иймд гурван зүйл заалтаар миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр прокуророос яллах дүгнэлт хийгдсэн. Анх шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Эрдэнэчимэгийн мэдүүлгүүд болон миний дээр дурдсан мэдүүлгүүдийг үндэслээд “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас ардчилсан хувьсгалын анхдагч гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг хариуцан ажиллах зөвшөөрөл олгосны дагуу Г.Б нь“Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргын хувиар тус хуулийн этгээдийг төлөөлж үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна гэж шийтгэх тогтоолын 1297 дугаар талд дүгнэлт хийж, энэ гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа тус гэмт хэргийг үйлдэж бий болгосон гэмт хэргийн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эзэмшиж, ашигласан гэж улсын яллагчаас ялласан. Мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Г.Б-г “Пи” ХХК-иас мөнгө авч тэр мөнгөөрөө өөр орон сууцанд захиалга өгч, хүмүүсийг байранд орохыг зөвшөөрсөн. Г.Б нь хэзээ, хэзээ “Пи” ХХК-иас гэрээний дагуу хэд хэдэн төгрөг авсан. Нийт хэдэн төгрөг авсан бэ, үүнийг яаж зарцуулсан бэ гэдэг талаараа эрх бүхий субъект, ТУЗ-ийн удирдлага дор яаж гүйцэтгэсэн талаараа тодорхой мэдүүлсэн. Энэ мэдүүлэгтээ холбоотой уялдаа бүхий нотлох баримтуудыг мөн хавтас хэрэгт авагдсан байгаа. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Г.Б-г яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн мөнгө угаах гэмт хэргийг тодорхойлохдоо миний дурдсан төрсөн дүү Г.С-тайгаа бүлэглээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаад өөртөө хүлээн авч эзэмшиж, ашигласан гэж тодорхойлсон. Гэвч энэ орлогыг бий болгосон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна талаар тодорхой тусгасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг. Мөнгө угаах гэмт хэргийн хувьд зайлшгүй өөр нэгэн гэмт хэргийн улмаас үүссэн хөрөнгө, мөнгө орлоготой холбоотой үйлдэл хийх буюу үндсэн гэмт хэрэгтэйгээ давхар зүйлчлэгддэг гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл аливаа гэмт хэрэг үйлдэгдэх тухайн гэмт хэргийн улмаас хууль бус хөрөнгө, орлого бий болох нь мөнгө угаах гэмт хэргийн гол шинж нь байдаг. Улсын яллагчийн хувьд мөнгө угаах гэмт хэргийн хувьд Г.Б-ийн үндсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхээс мөнгө угаах гэмт хэрэгт буруутгах үндэслэл болж байгаа хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа улсын яллагчийн ялласнаас огт өөр буюу үйлдэлд буюу Г.Ц-ийн Хөгжлийн банкны зээлийн удирдлагын хорооны дарга гишүүдэд хууль бусаар нөлөөлж өөрийн эзэмшлийн “Пи” ХХК-д давуу байдал бий болгон авсан 15,000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан. Хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эргэлтэд оруулсан  мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Миний үйлчлүүлэгчийг улсын яллагдагчаас яллаагүй. Ийм эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаагүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь илтэд хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа юм. Хэрэв улсын яллагдагчаас миний үйлчлүүлэгч Г.Б-г дээр дурдсан саяны хэргийг үйлдсэн гэж буруутгасан бол дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэх, яллах дүгнэлтэд энэ үйлдлийн талаар тусгах ёстой. Мөн түүнчлэн улсын яллагдагчийн яллаж байгаа үйл баримтын талаар болон яллаж буй үйлдлийн талаар яллах болон цагаатгах талууд мэтгэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын тэгш мэтгэлцээний үндсэнд тогтооно гэсэн заалтын дагуу өмгөөлөгч миний бие мэтгэлцэх ёстой байсан. Гэтэл ийм хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд миний үйлчлүүлэгч Г.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ер нь бол Г.Б нь өөрийн хийх ёстой ажлыг хийсэн. Ажлын байрны тодорхойлолт болон итгэмжлэлээр олгосон эрхийнхээ хүрээнд “Монголын Ардчилсан Холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үүрэг болгосон албан ёстой итгэмжлэлийн дагуу олгосон ажлаа хийсэн.

Гуравт. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.3 дугаар зүйлийн Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусан талаар

Миний үйлчлүүлэгч Г.Б нь Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан “Монголын ардчилсан холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/21 тоот “Газар эзэмших эрх барьцаалах тухай” 2 хувь тогтоолын доод хэсэгт гарын үсэг зурж, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн энэхүү гэмт хэргийн хувьд баримт бичгийг үйлдсэнээс хойш “Пи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц-д өгч, Г.Ц тухайн баримтыг Хөгжлийн банкинд хүргүүлснээр буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөө төгс үйлдэгдсэн буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тодорхойлогдож байгаа юм.

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч барим бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн хувьд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянган дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх санкцтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж боломжгүй гэж хуульчлагдсан, нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаатай гэмт хэрэг байна. Гэтэл “Пи ХХК-д холбогдох хэрэгтэй холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлийн 2202000267 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, миний үйлчлүүлэгч Г.Б-г 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр анх яллагдагчаар татан шалгасан байгаа нь тус хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаартай магадлалын Г.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгч Г.Б-г улсын яллагчийн яллаагүй, яллах дүгнэлтэд тусгаагүй үйлдэл гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

23. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Нэгт. Зээл олгосон хяналтын хуудсыг бөглөхдөө буруу гаргасан хууль зүйн дүгнэлтийг зөвтгөж хянаагүй,

Хоёр. Зээлийн удирдлагын хорооны гишүүний хувиар дэмжих ёсгүй байсан зээлийг олгуулахад дэмжих санал өгсөн гэж буруутгадаг.

Зээл олгох нийт процесс дунд миний үйлчлүүлэгчийн үүрэг оролцоо, зээл олгоход албаны чиг үүргийн хувьд бодитоор гүйцэтгэсэн үйлдэл нь хэрхэн нөлөөлсөн талаар тайлбарлах журмаар би өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүй болохыг нотолно. Тэгэхээр зээл олгох процессын хамгийн төгсгөл үе шат нь  гүйлгээ хийх шийдвэр байдаг. Уг шийдвэр нь өмнөх ямарваа нэгэн үе шатнаас ангид хараат бус бие даасан байдлаар гарах боломжтой. Эрх бүхий гурван этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар шууд гүйлгээ хийгдэх эрх зүйн үндэс нь бүрддэг. Ийм тусгай маягт бүхий шийдвэр байдаг. Үүнд гүйцэтгэх захирал, тэрүүн дэд захирал, зээлийн газрын захирал гэх гурван субъект гарын үсэг зурснаар зээл олгогддог. Үүнээс харах юм зээл олгогдох энэ процесс бие даасан байдлаараа энэ эрх бүхий 3 субъектийн эрх хэмжээгээр өмнөх үе шатаас хараат бусаар шууд олгогдох боломжтой нь тодорхой харагдаж байна. Энэ практик Хөгжлийн банкны хувьд шинэ зүйл биш юм. Өмнө нь Н.М захирал “Мо” ХХК-д зээл олгохдоо ТУЗ-өөс гаргасан 9 нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд зээл олгоно гэх шийдвэрийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдаагүй байхад гүйлгээ хийх шийдвэрийг бие даан гаргаж зээл олгосны улмаас миний үйлчлүүлэгчтэй адил зүйл ангиар шийтгэгдэж, гэм буруутай нь тогтоогдсон. Уг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Өмнөх аль ч үе шатнаас үл хамааран энэ гүйлгээ хийх, шийдвэр гарснаас хууль бусаар зээл олгогдох боломжтой гэдгийг шууд нотолж байгаа юм. Зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн өмнөх үе шат нь зээлийн гүйлгээний хяналтын хуудас байдаг. Үүнийг журмаараа зээлийн газар хариуцдаг буюу зээлийн газрын захирал Ч.М өмнөх үе шатанд дангаараа хяналтын хуудсыг гүйлгээ хийх шийдвэрт гарын үсэг зурж, гүйлгээ хийх боломж бүрддэг. Үүний өмнө зээлийн гэрээ байгуулагдсан байх ёстой. Уг зээлийн гэрээг  гүйцэтгэх захирал банкаа төлөөлж хувь, хуулийн этгээдтэй байгуулалдаг. Уг гэрээ байгуулагдахаас өмнө зээл олгох шийдвэрийн хяналт шалгалтын хуудас гэж баримт бичиг бөглөгдөх буюу үйлдэгддэг Энэ үе шатанд албаны чиг үүргийн дагуу миний үйлчлүүлэгч орж ирдэг юм. Хяналтын хуудасны өмнө зээл олгох тухай албан ёсны шийдвэр гарч байгаа. Энэ шийдвэр банкны өөрийн хөрөнгийн 0.6 хувийн дотор байвал гүйцэтгэх захирал, энэ дүнгээс давчих юм бол ТУЗ нь шийддэг. Энэ нь өөрөө захиргааны акт байх боломжтой. Эрх зүйн үр дагавар үүсгэх боломжтой хууль зүйн баримт бичиг байгаа. Үүний өмнөх үе шатанд зээлийн удирдлагын хорооны зөвлөмжийн шинжтэй санал байдаг. Ямар нөхцөлөөр хэрхэн яаж зээл авах боломжтой тухай ТУЗ эсхүл гүйцэтгэх удирдлагад зөвлөсөн шинжтэй санал гардаг. Энэ санал гарах буюу зээлийн удирдлагын хороо хуралдах урьдчилсан нөхцөл нь зээлийн газрын бэлтгэсэн танилцуулга байдаг.

Ийм үе шатыг дамждаг юм. Миний үйлчлүүлэгч бүхий л тохиолдолд ТУЗ эсхүл гүйцэтгэх удирдлагаас гаргасан зээл олгох тухай шийдвэрийн хяналтын хуудсыг хянадаггүй. Уг нь журмаараа хяналт шалгалтын газрын дарга нь хянах ёстой. Миний үйлчлүүлэгч энэ газрын харьяа хууль эрх зүйн хэлтсийн захирал юм. Зарим цөөн тохиолдолд хянаж байсан. Ингэж хянахдаа “Мм” ХХК,  “Бэ” “Ин” ХХК гэх энэ тодорхой 3 зээлийн тухайд зээл олгох тухай шийдвэр заасан нөхцөл шаардлагыг хууль зүйн хувьд хангаагүй байна гэж дүгнэсэн буюу энэ дүгнэлтийг бататгаж хянасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс ингэж дүгнэсэн чинь зөв байна. Гэхдээ өмнөх үе шатанд Зээлийн удирдлагын гишүүний хувиар энэ зээлийг олгоход чиглэсэн дэмжсэн саналыг гаргасан байна. Иймээс чи бүлэглэж үйлдсэн гэж дүгнээд байгаа юм. Үнэхээр бүлэглэж үйлдсэн гээд байгаа бүлэглэлийн эрэг, шурга, элемент юм бол яагаад өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах дүгнэлтээ хангасан гэж гаргахгүйгээр 3 тохиолдолд хангаагүй гэж гаргаад байгаа юм бэ Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл логикгүй болохыг хуулийн хувьд боломжгүй болохыг энэ үйл баримт тодорхой харуулж байна. Энэ бол хамгийн ноцтой хэсэг биш. Хангаагүй нь гээд хяналтын хуудсаа бөглөчихсөн байхад үүний араас зээлийн гэрээ нь байгуулагдаж байгаа. Зээлийн гэрээний араас гүйлгээний хяналтын хуудас нь бөглөгдөж байгаа юм. Үүний дараа гүйлгээ хийх  миний дурдсан гүйлгээ хийх зээл нь олгогдчихож байгаа юм. Нөхцөл шаардлага хангагдаагүй гэж дүгнээд байхад зээл нь олгогдчихож байна. Түүний үйлдлээс үйл хамаараад зээл олгогдчихож байна шүү дээ. Тэгэхээр аль хэсэгт миний үйлчлүүлэгч буруутай байгаа юм. Үүнээс гадна “Пи” ХХК-ийн зээлд зээл олгох тухай хяналтын хуудсыг бөглөх болдог. Үүнийг миний үйлчлүүлэгч бөглөхөөс татгалздаг яагаад гэвэл өр төлбөргүй гэх лавлагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирээгүй байдаг. Ийм учраас зүй ёсоор татгалздаг. Гэтэл гарын үсгээ зураагүй байх хугацаанд гэрээ нь байгуулагдаад, гүйлгээ хийх хяналтын хуудас бөглөгдөөд, гүйлгээ хийх шийдвэр нь гараад зээл нь олгогдсон. Хамгийн ноцтой асуудал нь юу вэ гэвэл энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гараад тогтоотой танилцахын сацуу хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл ТУЗ эсхүл гүйцэтгэх захирлын зээл олгох тухай шийдвэр гарснаас хойш миний үйлчлүүлэгч өөрийн эрх хэмжээ, албаны чиг үүргийн дагуу оролцох, зээл олгогдож байгаа хэсгийг мэдэх ямар ч боломж байхгүй гэдгийг тодорхой харуулж байгаа. Өөрөө гарын үсгээ зураагүй байхад зээл нь олгогдчихдог. Дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөр төлбөргүй талаах баримт нь ирээд ирдэг, нэгэнт лавлагаа нь ирчихсэн учраас гарын үсгээ зурахгүй бол хясан богдуулсан болно.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хоёр үзүүртэй илт шиг заалт. Тэгээд ажлаа хийхийн тухайд ажлаа хийгээд газрын үсгээ зурсан байдаг. Үүнээс харахын бол зээл олгох процесс дахь миний үйлчлүүлэгчийн нөлөө бодит байдалд ерөөсөө байдаггүй. Үүнийг хангасан байна гэж дүгнэсэн ч, хангаагүй байна гэж дүгнэсэн ч зээлийн гүйлгээ хийх эрхтэй субъектүүд гаргаад олгочхож байгаа юм. Үүнийгээ тоодог ч үгүй, гарын үсэг  зураагүй байхад  олгочихдог. Гарын үсэг зураагүй байхад нь зээл нь шилжчихдэг. Хууль зүйн дүгнэлт гаргасных нь дараа буруу гаргасан байна гэж буруутгадаг. Дүгнэлтийг миний үйлчлүүлэгч чиг үүргийнхээ хүрээнд гаргадаггүй. Доод шатны хуульчид гаргаад үүнийг нь хянадаг юм. Б.Ч, Т.П, Г.Г гэсэн гурван хүний гаргасан дүгнэлтийг буруу гаргасан гэж прокурор яллалдаг. Анхан шатны шүүхээс Б.Ч, Т.П нарыг цагаатгадаг. Г.Г-ыг дүгнэлт нь зөв байна гэж давж заалдах шатны шүүх цагаатгасан. Үүнээс харахын бол зөвтгөж хянаагүй гэдэг үндэслэл үгүйсгэгдэж байгаа юм. Хуульч хүмүүс өөрсдийн дүгнэлтээ өөрсдөө хариуцах ёстой. Үүнийг нь хянасан байдал нь зөв байж гэж үзэн хоёр шатны шүүх цагаатгасан байдаг. Тэгэхээр хууль зүйн дүгнэлт буруу байсан гэдэг асуудлын юунд буруутгагдаж байгаа юм бэ.

Зээлийн удирдлагын хорооны гишүүний хувиар бүлэглэж үйлдлээрээ санаатай нэгдэж хууль бус зээл олгоход дэмжлэг үзүүлсэн гэж буруутгадаг. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээд гомдолдоо Н.М захирлын холбогдсон “Мо” ХХК-ийн төслийг дурдсан байгаа. Нөхцөл байдлыг харахын бол нэг өндгөн эсний ихэр мэт адил элемент бүхий хэрэг байдаг. Гэхдээ ялгаатай зүйл байна. Н.М захирлын захирал ТУЗ-ийн гишүүн болон Зээлийн удирдлагын хорооны аль ч гишүүнийг буруутгаагүй. Яагаад буруутгаагүй гэвэл Б.Ба захирлын үе дэх зээлийн удирдлагын хорооны 3 гишүүн, Б.Ба, зээлийн газрын захирал Ч.М, тэргүүн дэд захирал Ч.Э нар зээлийн удирдлагын хорооны гишүүд юм. Тэгээд нэмээд зээлийг эцэслэн олгодог гүйлгээ хийх эрх бүхий шийдвэр гаргадаг этгээдүүд дахиад энэ гурван хүн байдаг. Үүн дээр нэмээд авлига авахаа хүлээн зөвшөөрсөн Б.Ч гэж хүн байгаа. Ч.М бол зарим үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Үлдэж байгаа хүн нь миний үйлчлүүлэгч болчихлоо. Жил, 4 сар цагдан хорих 461 дүгээр байранд хоригдож байна. Эдгээр хүмүүсээс гадна хүлээн зөвшөөрөхгүй хүн байдаг. Нэгэнтээ нэг сагсанд дунд эрх зүйн асар ялгаатай нөхцөл байдал бүхий улсуудыг нэгтгэчхээд  миний үйлчлүүлэгчийг хориод байгаа болохоор яах аргагүй эдгээр хүмүүсийн ялгаатай байдлыг ярихаас өөр аргагүй байна. Миний үйлчлүүлэгч 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр илтгэгч шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хаягласан нэмэлт тайлбар гаргах тухай бичгийг өөрийн гараар бичиж өгсөн. Үүнд зээлийн удирдлагын хорооны бусад гишүүд хэрхэн ямар байдлаар банкны ажилчдыг хувийн ашиг сонирхол бүхий зээлийг гаргуулахын төлөө дарамталж, сүрдүүлж байсан тухай банкны ажилчдын өөрсдийнх нь тодорхой эх сурвалж зааж мэдүүлсэн хууль сануулсан гэрчийн мэдүүлгүүдийг хавтас хэргийн хэддүгээр талд байгааг нэр бүрчлэн дурдаж бичсэн байдаг. Энэ гараар бичсэн тайлбарыг эрхэм шүүх бүрэлдэхүүн дахин анхаарч нягтлахыг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Энэ нь өөрөө миний үйлчлүүлэгч бол субьектив шинжийн хувьд бусдаасаа асар ялгаатай болохыг тодорхойлж зааглаж өгөх чухал ач холбогдолтой тайлбар байгаа юм. Ингээд харахаар хууль зүйн дүгнэлтийг зөвтгөж хянаагүй тухайд, зээлийн удирдлагын хорооны гишүүний хувиар дэмжиж санал өгсөн үйлдэл нь ерөөсөө ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын гүйцэтгэх шаардлагатай ажил нь байсан байдаг.

Хэрэв нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд зээл олгохыг дэмжих томьёоллоор дэмжсэн санал өгөх үйлдэл нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангана гэж үзэхийн Б.Ба гуайн ажиллаж байсан болон өмнөх үеүдэд Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн тал орчим хувь нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд олгуулах нөхцөлөөр олгогдсон байдаг. Яг энэ зээлийн тал нь гэмт хэрэг болоод хэлэлцэгдээд байж байна. Нөгөө тал нь яагаад гэмт хэрэг биш юм. Ойлгомжтой шүү дээ энэ чинь журамлагдсан харилцаа. Ямар нэгэн хувийн ашиг ороогүй. Гэмт хэргийн субьектив шинж байхгүй бол энэ бол ердийн ажил хэргийн харилцаа албаны чиг үүрэг юм. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчтэй холбогдуулж тусад нь биш бусад оролцогчидтой хамтатгаж дүгнэсэн  нэг л өгүүлбэр хамт ажиллаж байснаас үзвэл сэтгэл зүйн хувьд нэгдмэл байсан байна гэж үзлээ гэж байгаа юм. Энэ өгүүлбэрийг хуульч хүний хувьд дүгнэлт гэж үзэхгүй багаа юм. Энэ бол таамаглал, Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд таамгаар хүнийг яллахыг хориглосон. Хэрэв хэн нэгийг гэм буруутайд тооцож байгаа бол үндэслэл бүхий эргэлзээнээсээ ангид байдлаар түүний гэм бурууг тогтоох ёстой. Гэтэл гэм буруугийн сэжим, сэжүүр миний үйлчлүүлэгчийн хувьд алга. Иймээс миний сая дурдсан дээрх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж урьдчилсан хорих 461 дүгээр хорих ангиас түүнийг нэн даруй суллаж өгнө үү гэв.

24. Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна. Прокурорын зүгээс М.Б-г “Моду” ХХК, “Бэ” ХХК-ийн төслийн нэмэлт санхүүжилт зээлтэй холбогдуулан хэд хэдэн удаагийн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал олгон, их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж эсэргүүцэл бичсэнийг Давж заалдах шатны шүүх хүлээн авахдаа дор дурдсан нөхцөлүүдийг анхааралгүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Хөгжлийн банк нь өөрөө Монгол Улсад хэрэгцээ, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих санхүүжүүлэх зорилго бүхий банк, М.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс тус банкны ТУЗ-ийн гишүүн даргаар томилогдож ажилласан бөгөөд энэ үед нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Чиг үүрэг шинэчлэн батлах тухай” А-80 дугаар тушаалаар “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтэс, албаны чиг үүргийг баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Уг чиг үүргийн дагуу үүргээ гүйцэтгэж буй газар, хэлтсүүд, гаргасан дүгнэлт нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн эсэхийг ТУЗ-өөс үнэлэх, хянах шалгах боломжгүй бөгөөд журамд заасан шаардлага хангасан хэмжээн оруулж ирж буй материал, дүгнэлтүүдийн хүрээнд ТУЗ шийдвэрээ гаргасан болно. Үүнийг давж заалдах шатны шүүх нэгэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл өгсөн нь зээл олгох, гэрээ байгуулахыг болон санхүүжилтийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд хяналт тавих үүргийн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, холбогдох нэгж, түүний удирдлагад хариуцуулсан гэж үзэх үндэслэл, утга агуулгыг илэрхийлж байна хэмжээн зөв дүгнэсэн атлаа зөвхөн Зээлийн хорооны дүгнэлтээс бусад материалтай танилцаагүй, бусад нөхцөлийг хуулбарлуулсан, хэлбэрийн төдийн сонсож, хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж эсрэгээр нь өөрсдийн бодлоор дүгнэж байгаа нь өөрөө зөрчилтэй байна. Яагаад гэвэл анхан шатны шүүх хуралдаанд хуралдааны тэмдэглэлүүдийг улсын яллагч, өмгөөлөгч нарын зүгээс нотлох баримт шинжлэн судлах явцдаа судалсан. Уг хуралдааны тэмдэглэлүүдэд ТУЗ-ийн гишүүд нь хурлын материалтай нэг бүрчлэн танилцаж, асуулт санал дүгнэлтдээ бэлтгэж ирэх үүргээ биелүүлсэн болох нь гишүүдээс асууж буй асуултуудаар хангалттай нотлогдож байтал давж заалдах шатны шүүхээс ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй байсан. ТУЗ-ийн гишүүдийг үйлдлээрээ нэгдсэн гэдгийг давж заалдах шатны шүүхээс хүлээж авсан нь үндэслэлгүй байсан.

Яагаад гэвэл ТУЗ нь өөрөө Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн банкны дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.17-д зааснаар хамтын удирдлагыг хэрэгжүүлдэг, 8.11-д зааснаар ТУЗ-ийн тухайн жилийн ээлжит болон ээлжит бус хурлын гуравны нэгээс дээш хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, санал өгөөгүй нь ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлөх үндэслэл болно хэмээн ТУЗ-ийн гишүүд заавал хуралдаанд оролцох ёстой болохыг үргэлжлүүлж, журамлаж өгсөн байгаа тул хүссэн хүсээгүй хуралд оролцох, оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд албан ёсоор чөлөө авахын зэрэгцээ саналаа бичгээр өгч шийдвэр гаргах үйлдэл заавал оролцох ёстой байгаа. Түүнээс биш зориуд тус компанийн зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр, санаатайгаар нэгдэж байгаа зүйл бахгүй тул үйлдлээрээ нэгдсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй байхад татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй зээл олгохыг зөвшөөрсөн. Хөгжлийн банкны төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.6 дахь хэсэгт заасан мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй зээл олгох эрхийг олгож давуу байдал бий болгосон гэж мөн л прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан.

Хөгжлийн банкны төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар санхүүжилт олгох шийдвэрийн хүчингүй байх хугацаа тухайн төсөл хөтөлбөрт тавигдах шаардлагад үндэслэн тогтоох ба шийдвэрт тухайн заагаагүй бол шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаатай байна. 4.3 дахь хэсэгт журмын 4.2-т заасан хүчинтэй хугацаанд санхүүжилтийн гэрээ байгуулаагүй тохиолдолд төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг дахин холбогдох мэргэжлийн хороогоор хэлэлцүүлж шийдвэр гаргана гэсний дагуу ТУЗ-ийн дээрх тогтоолууд нь тухайлан заасан заавал хангуулах шаардлагатай нөхцөлийг зааж, уг зээлийн нөхцөлүүдийг 3 сарын дотор хангуулах хэрэв хангагдаагүй бол санхүүжилтийг олгохгүй байх нөхцөлтэй гарч байсан болохыг анхаарч дүгнээгүй. Энэ нь М.Б-г буруутгаж буй “Мо” ХХК болон “Бэ” ХХК-тай холбоотой гарсан ТУЗ-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тогтоол болон 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 57 тоот тогтоолуудын 2 дугаар заалтуудад зээлийн нөхцөлийг хангуулсны үндсэн дээр зээл олгохыг зөвшөөрсөн байгаа бөгөөд уг зээлийг нөхцөлүүдэд гэрээ байгуулахаас өмнө заавал хангуулсан бай ёстой нөхцөлүүдийг тусгайлан нэг бүрчлэн зааж өгсөн нь эрсдэлээс хамгаалах түүнийг бууруулах зорилготой байтал хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Б.Ба өмгөөлөгч тайлбартаа ТУЗ-ийн шийдвэр гараад тодорхой хэмжээний нөхцөлийг хангуулах шаардлагыг тавиад энэ нөхцөлүүд хангагдсан тохиолдолд зээл олгоно, хангагдаагүй тохиолдолд зээл олгохгүй утга агуулгыг илэрхийлж байна гэдэг нь хяналт шалгалтын хороо хяналт шалгалтын хуудсаар ТУЗ-ийн тавиад байгаа нэмэлт нөхцөл хангагдаж байна уу, хангагдаагүй бол зээл олгогдохгүй гэх дараагийн ажиллагаанууд хийгдэх байсан юм. Тэгэхээр энэ ялгаа заагийг буюу өөрөөр хэлбэл өнөөдөр буруутгаад байгаа субъектүүд тэдний чиг үүргийг ялгаа заагийг тодорхой харж дүгнэх шаардлагатай байсан. Гэтэл үүнийг ялгаж, гаргаж, салгаж харалгүйгээр үнэхээр эрүүгийн хэрэг байна уу, иргэний хэрэг байна уу гэдгийг ялгаагүй нь биднийг гомдол гаргахад хүргэсэн. Энэ бол үндсэндээ эрх зүйн шинэ ойлголт байгаа. Яагаад гэвэл улсын яллагч нарын зүгээс банк гэдэг ерөнхий утгаар нь тухайн банкинд ажиллаж байсан хүмүүсийг буруутгаж орж ирээд байгаа юм. Энэ бүх асуудлыг хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг чухал ач холбогдолтой учраас энэ гомдлыг гаргасан. Эцэст нь хэлэхэд анхан шатны шүүх хуралдаанаар орсноос хойш 1 жил 7 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эдгээр хүмүүсийн эрх зүйн байдал тодорхой байгаад байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү. Анхан шатны шүүхээс М.Бг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

25. Шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч  А.Кадирбек шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Бидний гомдлын агуулгын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ж.О-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын Ж.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэлтэй байгаа. Үндсэндээ шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдлыг дэлгэрэнгүй бичсэн тул хууль хэрэглэлээ талаас Улсын Дээд шүүхэд танилцуулъя.

Нэгдүгээрт. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд ямар алдаа гаргасныг гомдолд тодорхой тусгасан. Анхан шатны шүүх хуралдаанд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой хууль хэрэглээний талаас 80 хуудас дүгнэлт бичээд хүргүүлсэн байдаг. Энэ дүгнэлтийг хууль зүйн талаасаа ямар утгаар бичсэн бэ гэв. Бид Хөгжлийн банк байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэлх хууль тогтоомжийг нэг бүрчлэн судалсан. Улсын Их хурлаас баталсан Хөгжлийн банкны тухай хуулийн танилцуулга, үзэл баримтлал, хувийн хэргийг би нотлох баримтаар аваад үүнийг гомдлын үндэслэл болгоод анхан шатны шүүхэд хууль зүйн дүгнэлт гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх бол маш товчхондоо хэлэхэд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээг зөв тодорхойлж чадаагүй. Бид өнөөдөр албан тушаалын гэмт хэргийн талаар шийдвэр гаргах гэж байгаа. Энэ гэмт хэргийн хувьд юуг анхаарах ёстой вэ гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт объектив талын үндсэн гол шинж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  эсхүл албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байж өөрт болон бусдад давуу байдал олгосон үйлдлийг шүүх шалгадаг. Яг энэ асуудлыг анхан шатны шүүх 3 сарын хугацаанд хэлэлцэхэд маш тодорхой байдлаар дүгнэлт хийсэн. Яаж дүгнэлт хийсэн бэ гэвэл Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл бол зээлийн шийдвэр гаргадаг субъект биш байна. Өөрөөр хэлбэл банкнаас зээл олгоно гэдэг нь маань маш олон төрлийн процесс ажиллагаа явагдана. Тухайлбал иргэн, хуулийн этгээд зээл хүсэх хүсэлтээ ирүүлэхэд гүйцэтгэх захирал цохолт хийж аль нэг эдийн засагт хуваарилагдаад тухайн зээлийг олгох эсэх асуудал судлагдаад үүний дараа Хөгжлийн банкны дотоодод байгаа маш олон хороонуудаар хэлэлцэгддэг юм байна. Зээлийн хороо, Эрсдэл удирдлагын хороо, Актив, пассивын хороо, хуулийн хэлтэс гээд явна. Энэ бүх үйл ажиллагааны явцад төлөөлөн удирдах зөвлөл яаж орж ирж байгаа вэ гэвэл Хөгжлийн банкны тухай хууль 2017 оны батлахдаа Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд Хөгжлийн банкнаас олгох зээлд төлөөлөн удирдах зөвлөл нэмэлт нөхцөлийг тодорхойлно гэх үүргийг хуульчилж өгсөн. Энэ үүргийн хүрээнд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл

1/ Энэ зээл хуульд заасан шаардлагыг хангаж байгаа юу,

2/ Хуульд заасан шаардлагаас гадна Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд нэмэлт нөхцөлийг тодорхойлоод энэ зээл бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийг дэмжих, экспортыг дэмжих, импортыг орлох зээл мөн байна гэвэл дэмжих шийдвэр гаргаж байгаа. Үүнийг зээл олгох эцсийн шийдвэр биш байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Тэгэхээр давж заалдах шатны шүүх яагаад анхан шатны шүүхээс өөрөөр байдлаар дүгнэлт хийсэн бэ гэвэл 2017 оны Засгийн газрын 123 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны дүрмийг баталсан байдаг. Тус дүрмийн 11.4 дүгээр зүйлд төлөөлөн удирдах зөвлөл зээл авах, үнэт цаас авах өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд батлан даалттай холбоотой шийдвэр гаргана гэсэн заалт байна. Энэ заалтыг үндэслээд үзэхийн бол Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл өөрийн хөрөнгийн 0.6 хувийн үнийн дүнгээс дээш хэмжээний зээлийн олгох харилцаанд шийдвэр гаргах юм байна гэж дүгнээд байгаа. Энэхүү давж заалдах шатны шүүхийн энэ хууль тогтоомжийн хувьд захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь хууль хэрэглээний зөрүүг бий болгоод байгаа юм. Яагаад хууль хэрэглээний зөрүү гаргаж байгаа вэ гэвэл Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоол нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгосон. Энэ тогтоолын 11.4 дүгээр зүйлийг Засгийн газар өөрөө хүчингүй болгосон. Засгийн газар үүнийг хүчингүй болгохдоо бид 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны дүрмийг батлахдаа төлөөлөн удирдах зөвлөл өөрөө зээлийн харилцаанд шийдвэр гаргах агуулга бүхий заалт оруулсан нь Хөгжлийн банкны тухай хуулийн концепц, агуулгад нийцээгүй байна. Энэ нь цаашид Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл нь зээлийн гэрээний харилцаанд ингэж оролцож, тодорхой хэмжээний шийдвэр гаргах нь буруу байна гэж өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тогтоолоор баталсан Хөгжлийн банкны дүрэмд төлөөлөн удирдах зөвлөл ямар нэгэн зээлтэй холбоотой харилцаанд шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй байгаа. Үүнээс гадна саяны 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолыг үндэслээд үнэхээр тухайн цаг хугацаанд буюу энэ гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан уу гэвэл үгүй. Яагаад гэвэл энэ хавтас хэрэгт авагдсан Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлөөс гарч шийдвэр гэж үзэх хуралдааны тэмдэглэлүүд байгаа. Энэх хуралдааны тэмдэглэлээс харахын бол Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтуудыг үндэслээд тэмдэглэх нь гэх агуулгаар гаргадаг. Ерөөсөө засгийн газрын энэ тогтоолыг үндэслээд шийдвэр гаргадаггүй. Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт нь нэмэлт нөхцөлийг тодорхойлох, энэ хүрээнд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл бол хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд шийдвэрээ гаргаж ирсэн. Харин Засгийн газрын тогтоолын 11.4 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар маш тодорхой харагдана.

Дээр нь энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны Хөгжлийн банкны тухай хуулийн хувийн хэргийг Улсын Их хурлын тамгын газраас аваад үзэхэд яагаад Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийг зээл гаргах шийдвэр гаргах эрх хэмжээгүй байсан юм гэж хуулийн төсөлд яригдаж байсан гэвэл 2011 онд анх Хөгжлийн банкны тухай хууль батлагдаад 2017 он хүртэл үргэлжилж байхад Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөр Улсын Их хурлын хаврын чуулганаар нэг бүрчлэн баталдаг байсан. Нэг ёсондоо Хөгжлийн банкны тухай хууль 6 жилийн хугацаанд 2017 он хүртэл үйлчилж байхдаа ямар нөхцөл, судалгаа шинжилгээ хийгдсэн бэ гэвэл Хөгжлийн банкнаас олгох зээлийг тухайн Улсын Их Хурлаас батлах нь буруу байна. Энэ бол хэтэрхий их улс төрөөс  хараат болж байна. Иймд бид хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай байна гэж үзээд Япон улсын Засгийн газрын банк, Америкийн Мексик На банкны хууль тогтоомжтой нийцүүлээд Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг 2017 онд боловсруулсан. Өнөөдөр Япон улсын Засгийн газрын банк буюу манайхаар бол Хөгжлийн банкинд төлөөлөн удирдах зөвлөл гэж байдаггүй. Яг энэ хуулийнх нь үзэл баримтлалыг яваад үзэх юм бол  2017 онд батлагдсан Хөгжлийн банкны тухай хуулиараа бол төлөөлөн удирдах зөвлөлд зээлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй гэдэг нь маш тодорхой харагдана. Ийм учраас давж заалдах шатны шүүх бол анхан шатны шүүхийн төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой гишүүдийг цагаатгаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ ТУЗ бол зээл олгох эрх хэмжээтэй юм байна. Энэ нь Засгийн газрын тогтоолын 11.4 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй юм байна гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч байгаа нь үндэслэлгүй юм. Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжид нийцээгүй Засгийн газрын тогтоол буюу хэм хэмжээний актыг үндэслээд давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргасан нь маш том зөрчил юм. Ийм учраас давж заалдах шатны шүүхийн төлөөлөн удирдах зөвлөл нь зээл олгох шийдвэр гаргах юм байна гэх дүгнэлт нь эрүүгийн хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн учир холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хоёрдугаарт. Давж заалдах шатны шүүх яагаад анхан шатны шүүхийн Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэвэл тус хуралдаанд прокуроруудын зүгээс цоо шинэ үндэслэл гаргаж ирсэн.  Тэр юу гэвэл Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.16 дугаар хэсэгт зааснаар их хэмжээний хэлцлийг компанийн хувьцаа эзэмшигч буюу ТУЗ байгуулна. Тийм учраас Компанийн тухай хуулийн тус заалтын дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг ТУЗ эцэслэн шийдвэрлэх хууль журамтай гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичээд ороод ирснийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан. Ингэхдээ дараах алдаануудыг давж заалдах шатны шүүхээс гаргасан болохыг хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарлая.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.16-т ямар харилцааг зохицуулж өгсөн бэ гэвэл тухайн компанийн нийт актив сангийн 25 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй зээл, батлан даалтын хэлцлийг компанийн хувьцаа эзэмшигч төлөөлөн удирдах зөвлөл гаргахаар шийдвэрлэсэн. Үүнтэй дүйцүүлэн үзэхэд зээл тус бүрээр Хөгжлийн банкны тухай зээлийн гэрээ байгуулж байх өдрийнх нь  активын хэмжээ хэд байсан юм гэдэг асуудал яригдана. Энэ асуудал мөрдөн шалгах ажиллагаанд нэг бүрчлэн тогтоогдсоны үндсэнд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.16 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн үгүйг дүгнэнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар магадлалд дурдаагүй мөртлөө прокурорын давж заалдах шатны журмаар гаргасан хоёр эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгдэгч Ж.О-ийг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын Ж.От холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

26. Шүүгдэгч  Х.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрхэм даргалагч, шүүгч, эрхэм шүүх бүрэлдэхүүн, эрхэм прокурорууд өглөө 9 цагаас хойш нэлээн их зүйл ярьж, нэлээн ядарсан харагдаж байна. Өөрийнхөө гомдлын үндэслэлийг маш товч бөгөөд тодорхой илэрхийлье. Та бүх хэдий маш ядарч, оюуны хөдөлмөр эрхэлж цуцаж байгаа боловч дараах зүйлүүдийг маш тодорхой илэрхийлнэ. Та бүгдийг чилээхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримталж, өөрийн үйлчлүүлэгчид танилцуулсан байдлаар гомдол гаргасан. Гомдлын гаргаж байгаа асуудал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоолд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Ингэж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу дараах зүйлийг тодруулна. Өөрөөр хэлбэл гомдлын хууль зүйн үндэслэл түүний нотолгоо гэх асуудлыг ярина. Давж заалдах шатны шүүхийн магадлалд иргэн Х.Б-ийг болон “М” ХХК, түүнтэй харилцан бүлэглэсэн гэх Э.Э-т холбогдох хэргийг ямар хууль үндэслэлээр буцааж байгаа нь тодорхойгүй. Ганцхан хохирлыг бодитой тогтоосон тодорхой бус байна гэсэн асуудлаар яригдаж байна. Ингээд юуг илэрхийлж байна вэ гэвэл яах ч аргагүй үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй болгочихсон. Яагаад гэвэл гүйцэтгэх удирдлага, ТУЗ, зээлээ төлчихсөн байсан бүх хүмүүст холбогдох буцаачихаар “Мд” ХХК, Х.Б нар дагаад буц гэсэн. Ганцхан ийм л үндэслэл харагдаж байгаа. Үүнд ямар нэгэн үндэслэл, дүгнэлт хийгдээгүй. Магадлалыг унших юм бол Х.Б, Х.Б гэж яваад ямар хууль зүйн үндэслэл хийгээд “Мд” ХХК, Х.Б нарыг анхан шатны шүүх рүү буцаах тодорхой бус нөхцөл бий болоод байна. Ингэхээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэдэг хууль зүйн шинжлэх ухааны тэр дундаа Эрүүгийн хууль,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн амин сүнс байна шүү дээ. Үндэслэлээ тодорхойлж өгнө үү яагаад буцааж байгаагаа. Магадлалд энэ нь тодорхой бус байгааг хууль бурууг хэрэглэсэн асуудал тогтоогдож байна. Хууль буруу хэрэглэсэн асуудалд хоёр зүйлийг илэрхийлнэ. Үүнд:

Хохирол гэдэг асуудлыг ярина. Мэргэжлийн хуульчдад өдөржин хуулийн зүйл заалтыг тайлбарлаад хохирол, хор уршиг юу гэж ширээ цохихоос илүү зээлийн харилцаа хохирол, хүү, нэмэгдүүлсэн хүү, валютын ханшны өөрчлөлт, хохирол бодит хохирол, яллах дүгнэлтээр эрхэм прокурорууд 36 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна гээд  16,000,000 ам.долларын зээлийн гэрээтэй байхад бодит хохирол гэж оруулж ирсэн. Тэгвэл бодит хохирол юм байна, хууль бусаар олж авсан эд хөрөнгө юм байна гэхээр нь хохирогч зээлийн гэрээ чинь хүчин төгөлдөр  барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгүүд чинь хүчин төгөлдөр шүү гээд 2019 оны 9 дүгээр сард Улсын Ерөнхий прокурор Засгийн газрын тогтоолын дагуу **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Мд” ХХК-иас 55 тэрбум төгрөгийг  зээл гэж буцаан дуудах асуудлаар нэхэмжлэл гаргаад явж байгаа. Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч нь энэ шүүх хуралдаанд оролцож байгаа. Уучлаарай эрхмээ би бодит зүйлийг хэлж байгаа болохоос хувь хүнд нь холбогдуулж хэлээгүй. Тэгсэн чинь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газар, прокурор нийлээд яллагдагчаар татаад гарч ирээд нөгөө нэхэмжилж 10 тэрбум төгрөгөөр бага бодит хохирол юм гээд оруулаад ирсэн. Ингээд маргаан эхэлсэн. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Улсын Ерөнхий прокурор  босоо удирдлагатай Прокурорын тухай хуульд заасны дагуу Улсын Ерөнхий прокурор нь наадах чинь иргэний маргаан юм байна нэхээд өгөөч гэж үүрэг даалгавар өгөөд  прокуророо төлөөлүүлж оролцуулчхаад нөгөө гараараа Нийслэлийн прокурорын газар руу очоод Авлигатай тэмцэх газар яллагдагчаар татаад байна. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Нөгөө эрх зүйн тогтолцоо, хууль хэрэглээ хаана явагдаад байна. Энэ харилцааг яг юу гэж ойлгох юм вэ.  Улсын дээд шүүхийн эрхэм гишүүдээ хууль зүйн бодлого чинь яаж яваад байгаа юм бэ. Монгол Улсын иргэдийн хуулийн хэрэглээ замаа алдсан байна. Тэгээд иргэний эрх зүйд хохирогч нь шүүх хуралдаанд ороод ирэхээр энэ бол иргэний эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасны дагуу үндсэн зээл, хүүгээ нэхэмжилж байна гэж гурван шатны шүүхээр яваад Улсын дээд шүүхээс эцсийн байдлаар 74 тэрбум төгрөгөөр тогтоол гарчихсан. Анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан. Төлөөлөөд дээрээ давж заалдаж байсан субъект нь энд сууж байна. Одоо тэгээд эсэргүүцэл юм уу бичээд сууж байгаа. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Ялгамжтай байдал нь юу юм бэ. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Гараад  буугаад өгсөн, би үнэхээр буруутай юм байлгүй. Хоёр удаа уулзсан юм билээ.  Эцсийн барьцаалуулагчийн хувьд өөрийнхөө хөрөнгөөр “Мд” ХХК-д гаргаж өгсөн барьцааг эцсийн барьцаалуулагчид сүүний төсөл чинь амжилттай явна гээд барьцааны хөрөнгө гаргаж өгсөн хүнийг чи нөлөөлсөн байна гээд ял тулгаж байгаа юм. Нөгөө хүн нь сүүлдээ гар өргөөд би буруутай юм, би нөлөөлсөн юм шиг байна. Яг энэ үед чинь зээлийн харилцаа байна гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. 50 гаруй тэрбум төгрөгийг гаргаад болцон байдаг.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 74 тэрбум төгрөгийн зээлийн харилцаа байна гэж дүгнэхэд хохирогчид нь тиймээ тийм, манайх чинь зээлийн гэрээний харилцаа, зээлийн гэрээ хүчин төгөлдөр, иргэний эрх зүйн харилцаа юм. Гэхдээ бид нар жоохон хохирчхоод байна. Хоёрын хооронд хоёр юм ярихаар шүүх үнийг үнэлж дүгнэхгүй аргагүй. Шүүхийн тухай хууль болон Үндсэн хуульд зааснаар шүүх засаглалыг гагцхүү шүүх шүүх хэрэгжүүлэх эрхтэй. Эрүүгийн анхан шатны шүүх, Иргэний давж заалдах шатны шүүхээс илүү эрх мэдэлтэй юм уу гэх асуудал гарч ирж байна. Үүнээс үзэхэд Үндсэн хуульд заасан шүүх засаглалын тогтолцоог гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн тогтолцоо нь зөрчигдөөд эхэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, Хөгжлийн банкны тухай хууль, Компанийн тухайн хууль, барьцаа, батлан даалтын асуудлыг шүүх огт хэрэглээгүй хохирол юм байна гээд үзчихсэн. Гэтэл банк нь хүүгээ нэхээд ам.долларын ханшийг нэхэмжлээд байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад Нийслэлийн прокуророос газраас эрүүгийн хэрэгт оролцож байгаа гэхэд шүүхээс та энэ хэргийн оролцогч биш Нийслэлийн прокуророо хэргийг түдгэлзүүлэх боломжгүй. Яагаад гэвэл Улсын Ерөнхий прокурор нэхэмжлэл гаргаад явж байхад доод шатны оролцогч биш субъект эрүүгээр шалгаж байгаа учраас энэ асуудлыг бид шийдэхгүй гэсэн. Улсын Ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүгээрээ шийдэхгүй иргэний шийдье гээд татгалзсан асуудал байгаа.  Тэгэхээр Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө тэгш байх нь эрүүгийн эрх зүйн харилцаа юу, иргэний эрх зүйн харилцаа юу гэхээр төрийн байгууллага яг энэ хэргийн хохирогч шиг хоёр талаар явуулчихдаг. Энэ хууль хэрэглээний маш буруутай үйл ажиллагаа явагдаж байна. Яг энэ асуудлыг бодит байдал дээр явахаар хууль хэрэглээ гарч ирнэ. Нэг нь банк эрх бүхий этгээдээр бүх төлбөр, тооцоогоо нэхээд иргэний маргаанаар шийдвэрлээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангая гээд байдаг. Энд болохоор чи гэмт хэрэг үйлдсэн хохирол нэхэж байна гээд 70 тэрбум төгрөг дээр 66  тэрбум төгрөгийг нэмэхээр 144 тэрбум төгрөгийг 36 тэрбумын зээл авсан хүнээс нэхэж, Хөгжлийн банкинд төлөхийн байна. Энэ бол иргэдээ дээрэмдэж байгаа хэлбэр юм. 36 тэрбум төгрөг аваад эрүүгээр 66 тэрбум төгрөг, иргэнээр 74 тэрбум төгрөг, хөрөнгийг нь битүүмжлээд ав. Энэ бол хууль хэрэглээ юм. Эрхэм дээд шүүхийн бүрэлдэхүүн, эрхэм шүүгчдээ ингэж хууль завхруулж болохгүй. Энэ асуудлаар би хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм. Хохирол, хор уршиг гэдэг бол бодитой үнэхээр эрүүгийн гэмт хэрэг юм бол үндсэн авсан, өгсөн, дээрээс хор уршгаа бодоод гаргаад ир гэхээр хохирогч нар зээлийн гэрээ хүчинтэй. Бид зээлийн гэрээнд маргаагүй, зээлийнхээ асуудлыг гэрээний дагуу шийдвэрлүүлнэ гэхдээ энд Ба бид нарт нөлөөлчихсөн юм шиг байлаа гэсэн зүйл яриад байдаг. 35 тэрбум төгрөг дээрээ 144 гаруй тэрбум төгрөг төлөхөөр  хоёр давхар хариуцлага хүлээгээд байна. Тэгээд Улсын Дээд шүүх 74 тэрбумаар эцэслээд шийдвэрлэчихсэн. Одоо та бүхэнтэй хамт бодлого барьж байгаа иргэний маргааны хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн эцэслээд шийдсэн. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байна. Гэтэл  одоо энд 66 тэрбумын асуудал яригдаад байдаг. Гэм хор учирсан байна уу, хохирол байна уу гэдэг харилцаа бий болоод байна.

Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэ асуудал хууль буруу хэрэглэсэн байна гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан асуудал дээр давхардахгүйгээр хэдэн зүйл хэлье. Битгий давтаж хэлээрэй гэсэн учир би анхаарахыг хичээе гэхдээ хэлэхгүй байх аргагүй байна. Иргэний эрх зүйд зээлийн асуудал байгаа юм бол үүнийг ялгаж, салгаж өгнө үү. Хор уршгийг энэ прокурорууд чинь зээлийн дээр нэмэх хүү гэж хохиролд тооцоод байна. Хор уршиг нь америк долларын ханшны зөрүү гэж оруулж ирж байна. Энэ хохирол юм уу, би лизингийн зээлтэй, машины зээлтэй гэтэл надад нэг өдөр эрүү үүсгээд нэг лизингийн компани нь миний хүүг алданги, торгуультай нь нэхээд хохирол, хор уршиг гээд ялгаж салгахгүй байна. Энэ зээлийн харилцааны асуудлыг огт ялгаж, салгахгүй хольж хутгаад шийдвэрлээд байна. Гэхдээ ялгамжтай чанар нь яагаад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр тодорхой зээл хэрвээ одоо өнөөдрийн бидний нөхцөл байдалд юу үүсэж байна вэ гэвэл энэ аягүй том кэйс, Улсын Дээд шүүхийн шийдвэр маш зөв байх ёстой. Яагаад гэвэл цаашаагаа практик тогтоогоод явна. Юуг илэрхийлж байна вэ гэвэл зээл, зээлтэй байх асуудал хууль хэрэглээний ялангуяа тэр дундаа зээлийн харилцааны асуудыг нэг мөсөн шийдэж өгөхгүй бол асуудал үүсэж байна. Хохирол хор уршгийн асуудлыг нарийвчлан тогтоож өгнө үү. Ялангуяа энэ зээлтэй холбоотой асуудал дээр, одоо бидний нөхцөлд хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулаад өнөөдөр бодит хохирол 74 тэрбум төгрөг, 66 тэрбум төгрөг, эсхүл яллах дүгнэлтэд тусгагдсан 36 тэрбум төгрөг байх юм уу. Хэрвээ учирсан хохирол нь 74 тэрбум төгрөг гэх юм бол иргэний харилцаагаар шийдвэрлэсэн эцсийн шийдвэр байна. 66 тэрбум гэвэл **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байна. 66 тэрбум гарахаас өмнө **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн энэ дунд хор уршиг учирсан байна гэж үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомж зөрчсөн хэлцэл гээд өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны та бүхний гаргасан шийдвэрээс үндэслэж шинээр илэрсэн нөхцөл байдал гарна. Яагаад гэвэл энэ чинь гэмт хэрэг байсан байна. Бүх гэрээ хэлэлцээр хуулийн хүчин төгөлдөр бус болно. Хөгжлийн банкны хувьд барьцаагүй болон түүний байгуулсан гэрээний хойд талд байгуулагдсан барьцааны гэрээнүүд хүчингүй болно. Ийм балай юмнуудыг хийж болохгүй гэж ойлгож байна. Энэ чинь нийгмийн болон шүүхийн тогтолцоонд гажаа үүсгээд байна. Иймд дараах саналыг эрхэм бүрэлдэхүүнд оруулж байна. Х.Б-тэй холбоотой магадлалын хэсгийг хүчингүй болгоё.  **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хоёр зүйлийг илэрхийлж өгмөөр байна.

Нэг дэх асуудал нь зүйлчлэлийг сольж өгнө үү. Яагаад гэвэл их хэмжээний хохирол учруулаагүй гэдгийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс эцэслээд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу шийдчихсэн. 74 тэрбум төгрөгийн зээл, хүү, алданги нийлээд гаргуулсугай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангасугай гэж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан их хэмжээний бус 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлээр сольж гэм буруутайд тооцож өгнө үү. Миний үйлчлүүлэгч сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас байр суурийг нь эсрэг талаас тайлбарлах эрх надад байхгүй. Харин хатгагчаар оролцсон юм бол хохирол учруулаагүй учир  ялгамжтай хандах ёстой. Үүнийг би ойлгож байгаа энэ нөхцөл байдал содон байгаа. Албан тушаалтан буруу үйлдэл хийгээд тодорхой хэмжээний энэ үйлдэлдээ эрүү дээр хариуцлага хүлээх боломжтой гэхдээ хохирол учраагүй гэдэг дээр энэ асуудлыг ярьж ийм өөрчлөлтийг оруулж өгнө үү гэж хүсэж байна. Дээрээс нь ялын хариуцлага дээр торгох ялаар буюу торгох ялыг хэвээр үлдээж өгнө үү”  гэв.

 

27. Шүүгдэгч  Д.Б-ын өмгөөлөгч О.Баа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний үйлчлүүлэгч Д.Б нь Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 4 сарын хугацаанд ажиллаж байсан. 2017 оны 08 дугаар сараас 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар томилогдоод мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Д.Б-ын тухайд өмнө шатны шүүхүүдээр гэм буруугийн субьектив талын асуудлыг ярьж мэтгэлцэх нөхцөл гардаггүй. Яагаад гэвэл энэ хүн маань субьектив талын нөхцөл байдал тогтоогдсон талаар прокуроруудаас тодорхой нотлох баримт, тайлбар тавьдаггүй. Учир нь энэ хүн томилогдоод маргааш нь хуралдсан зээлийн хорооны хуралд санал өгсний төлөө буруутгагдаад явдаг. Энэ хүн ТУЗ-ийн гишүүн болох, болохгүй гэдгээ мэдэхгүй. Маргааш нь ямар зээлийн баримт материал орж ирэхийг ч огт гадарлахгүй байж огт танихгүй, мэдэхгүй зээлийг баталж, дэмжиж санал өгсөн асуудлаараа хувийн эрх ашиг нь гүйцэлдэнэ гэсэн  ойлголт байдаггүй. Энэ тал дээр прокурорууд тодорхой хариул өгч чаддаггүй. Д.Б нь  ТУЗ-нийн бусад гишүүдтэй прокуроруудын дүгнэж байгаа шиг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн нөхцөл байдал байхгүй гэдгийг ТУЗ-ийн дарга Д удаа дараагийн хуралд тодорхой хэлдэг. Өөрөөр хэлэхийн бол Д.Б шиг нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн санхүүчид нөлөөлөх боломж байхгүй гэдэг. Энэ бол санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дунд ямар хүн бэ гэдгийг тодорхой харуулж байгаа. Тэр бүү хэл Д.Б Хөгжлийн банкинд 4 сар ажиллаад гарахдаа “танай энэ банкны компанийн засаглалын зарчим алдагдсан байна. Хариуцлага эзгүйдэхээр  болсон байна. Гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлдэг зээл санхүүгийн асуудлыг ТУЗ-өөр оруулж ирж байгаа нь буруу” гэж аудитын хорооны хуралд тодорхой санал, шүүмжлэлээ хэлээд өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд гарсан. Гэтэл ийм алдааг нь хэлээд зас засруулъя гэж байгаа хүн гэмт хэрэг үйлдээд явна гэж байхгүй. Д.Б-ыг буруутгаад байгаа гол шалтгаан нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн ордонд дуудагдаад тэндээ томилогдсон гэх шийдвэрээ ТУЗ-ийн даргаас сонсоод маргааш өдөр нь хуралд оролцож байгаад “Н” ХХК-ийн зээлийн асуудлыг дэмжсэн санал өгсөн байдаг юм.

Гэтэл прокуроруудаас Засгийн газрын шийдвэр 5 хоногийн дараа албажиж гарч ирээд 22-ны өдрөөс огноологдсон. Буцаагаад хурлын тэмдэглэлийг харахаар 17-ны өдрөөс огноологдоод тэр өдрөөр хурал дууссан байдаг. Тэгэхээр 17-ны өдөр дууссан хурлын шийдвэр 5 хоногийн дараагийн огноотой байгаа нь техникийн алдаа гэдгийг ямар хуульч хүн ойлгоно.  Ер нь энэ дэлхий дээр хуралдсан өдрөөсөө өөр өдрийн огноотой шийдвэр гэж байхгүй. Шүүхийн шийдвэр ч ялгаагүй тэгж явдаг. Үүнд техникийн алдаа гаргасан уу, нэг хүн хариуцлага алдсан уу бүү мэд гэхдээ 22-д дахин томилох тухай хурал болоогүй гэдэг нь ойлгомжтой байна. Гэтэл ийм техникийн шинжтэй үл ялих шалтгаанаар ТУЗ-ийн гишүүнээр томилогдоогүй байж хуралдсан гэдгээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эсрэгээрээ Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөгдсөн ТУЗ-ийн гишүүн тогтоол албажаагүй шалтгаанаар хуралд оролцоод санал өгөх юм бол албан тушаалаа урвуулсан гэдэг хэрэгт орох үндэслэлтэй болж байна. Үүнд ерөөсөө огт дүгнэлт өгөөгүй, үүнийг нь давж заалдах шатны шүүхээс өлгөж аваад хууль бус ирцтэй хуралдсан гэсэн дүгнэлт өгөөд байгаа юм. Засгийн газрын шийдвэр тодорхой огноо зааж шийдвэр гаргаж болдог. Гэхдээ хуралдсан өдрийн огноотой шийдвэр гаргаж байгаа. Манай хүний хувьд Засгийн газрын шийдвэрийг аваад ир би цаасаар харж байж хуралдаа сууя гэх ёстой байсан юм уу. Жишээ нь анхан шатны шүүхийн шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авангуут цагдаа цаасаа өг, захирамжаа үзүүл гээд суудаггүй, гараад хэрэгжүүлэхтэй адилхан энэ хэрэгжиж явсан. Засгийн газрын шийдвэр гарснаар хүчин төгөлдөр болно.

Улс орон даяар биелүүлэх үүрэгтэй гэдгийг Засгийн газрын тухай хуульд заагаад өгсөн. Тэгэхээр Д.Б-ыг хууль зөрч гэж байгаа юм уу эсхүл Засгийн газрын шийдвэрт үл итгэх байдлаар хандах ёстой байсан юм уу. Ийм бүдүүлэг байдлаар хууль бусаар ирц бүрдүүлсэн гээд буруутгаад байгаа юм. Хоёр дахь буруутгаад байгаа  “Мм” ХХК,  “Мик”  ХХК, “Бэ” ХХК-ийн зээлүүдээс “Мм” ХХК,  “Мик”  ХХК-ийн зээлүүд төлөгдөөд хаагдаад хохиролгүй болчихсон юм билээ. Үүнд манай хүнийг гадаад руу яваад ирсний дараа тухайн зээлийн материалыг танилцуулсан байдаг. Энд нь Д.Б  танилцав гээд биччихсэн байдаг. Яагаад танилцав гэж бичсэн гэхээр ТУЗ-ийн хэлэлцэх асуудлын жагсаалт дотор танилцах материал маш олон байдаг. Томилгоо, дотоод дүрэм журам, заавар, бүтэц зохион байгуулалт, төсөл хөтөлбөртэй холбоотой. Зөвхөн танилцуулах материалууд орж ирдэг. Өөрөө суугаагүй учраас танилцав гэж зурсан. Өмнөх “Н” ХХК-ийн дэмжив гэх саналаа өгсөн, татгалзах санал ч гаргаж байсан. Гэтэл үүнийг нь хууль бусаар ирц бүрдүүлсэн нөхөж бүрдүүлсэн гэж буруутгаад байгаа юм. Тэгвэл үүнд хэний алдаа байгаа вэ гэвэл ТУЗ-ийг хуралдуулах ажлыг зохион байгуулах нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга юм. Тэр хүн бол компанийн тухай хуулиараа эрх бүхий албан тушаалтан хүн дээр нь ТУЗ-ийн даргын зохион байгуулалдаг ажил юм. Жишээ Улсын Их хурал дээр ирц бүрдэхгүй хууль батлахад гишүүнийг буруутгаж болохгүй. Спэйкер юм уу, тамгын газрын чиг үүрэгтэй хамаатай байдаг. Яг үүнтэй адилхнаар ТУЗ-ийн гишүүдийг буруутгаад байгаа юм. Гишүүд хэлэлцэх асуудалд анхаарах ёстой болохоос биш ТУЗ-ийн хурлын зохион байгуулалтад анхаарах ёсгүй.

Тэнд чинь тусдаа бие даасан байнгын орон тооцоо компанийн засаглалын гэрчилгээтэй эрх бүхий албан тушаалтан ажлаа хийж байгаа. Энэ асуудлыг ТУЗ-ийн хараат бус гишүүнд нялзаагаад буруутгаж болохгүй. “Н” ХХК-ийн төслийн хувьд өөрөө ч хэлдэг “би өндөгний үйлдвэр учраас, Хөгжлийн банкны гол зорилго нь импортыг орлох экспортыг дэмжих юм. Арилжааны банкны санхүүжүүлж чадахгүй төслийг дэмжиж зорилготой учраас энэ төслийг дэмжиж саналаа өгсөн” гэдгээ зөвшөөрдөг. Хурал дээр ч энэ төсөл дахиж орж ирэх юм бол мэдээж бодлогын шийдвэр гаргадаг байгууллага учраас дэмжиж таарна гэдгээ тодорхой хэлдэг. Тэглээ гээд хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Манай үйлчлүүлэгчийн хувьд татгалзсан зээлд нь эрүүгийн хэрэг үүсгээгүй. Эхлээд оролцсон бүх зээлд нь холбогдуулж яллагчаар татсан байдаг. Дэмжсэн дээр гэмт хэрэг, дэмжээгүй бол гэмт хэрэг биш гэж яваад байдаг. Энэ хүн өөрөө дотоод итгэл үнэмшлээрээ хамтын шинжтэй шийдвэр гаргалтад саналын нэг эрхтэй оролцож байгаа. Прокурорын байгууллага болон давж заалдах шатны бидний үзэж байгаагаар компанийн засаглалын ойлголт буруу байна гэж үзэж байгаа.

Тухайлбал магадлалын 744-746 дугаар талд төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргахдаа гүйцэтгэх удирдлага, хороодын санал, дүгнэлт шийдвэрт хөтлөгдөх бус харин эсрэгээр нягтлан хянах, аливаа хууль бус ажиллагааг таслан зогсоож, зөв чигт удирдах бүтэц ёстой гэж давж заалдах шатны шүүх дүгнээд байгаа юм. Энэ бол төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн зохистой засаглал хаана байдаг гэдгийг андуурсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ нэг бол гүйцэтгэх захирал эсхүл багаар гэсэн сонголттой. Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт бодлогын шинжтэй, хамтын шинжтэй шийдвэр гаргадаг. Хэзээ ч зээл санхүүжилтийн харилцаанд оролцох эрх байхгүй, тийм боломж ч байхгүй. Яагаад гэвэл 160 гаруй мэргэжилтэн, 5 газрын гүйцэтгэх удирдлагыг багтай хүмүүс  7 хоногийн 40 цагаар ажиллаж байгаа хүмүүсийг сард нэг юм уу, улиралд нэг хуралдаж байгаа хүмүүс тэр бүх бичиг баримтыг нягтлаад шалгаад зөв бурууг нь хянаад байх техникийн болон цаг хугацаа, орон зайн хувьд боломжгүй. Жишээ нь мөрдөгч, прокурорын цуглуулсан материалыг шүүхээс шийдвэрлэдэгтэй адил тэр мэргэжилтнүүд, гүйцэтгэх удирдлагаас танилцуулж байгаа материалыг үнэн зөв гэж итгэж тэрэнд үндэслэж дотоод итгэл үнэмшлээр мэргэжлийн ур чадвар, туршлагадаа үндэслэж шийдвэр гаргаж байгаа. Гэтэл тэрийг нягтлаагүй, үзээгүй, чиглүүлээгүй, удирдлагаар хангаагүй гэж дүгнээд байгаа юм. Дэлхийн аль ч улсад ямар ч ТУЗ нь гүйцэтгэх удирдлагын ажил руу ордоггүй. Эсрэгээрээ өдөр тутмын ажилд оролцоод зээлийн удирдлагын хорооны дүгнэлт буруу, хуулийн дүгнэлтээ зас, эрсдэлийн дүгнэлтээ өөрчил гэж эхэлбэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт орно. Харин бодлогын түвшинд Хөгжлийн банкны үндсэн зорилго, зорилтод нийцсэн зээл мөн үү, биш үү гэдэгт тэр хүн өөрийн итгэл үнэмшлээр шийдвэр өгөх ёстой. Гэтэл магадлалыг харахаар урьдчилж асуулт, санал, дүгнэлтээ бэлтгээгүй гэнэ.  Илт хууль бус ирцтэй хуралдсан гэнэ. Ирцийн асуудлыг хэн шийдвэрлэхийг хэлсэн. Эрх үүрэг нь үүсээгүй гэнэ, Засгийн газар хэзээ хуралдсаныг шүүх өөрөө ойлголт авчихсан. Тэр тогтоолын огноонд хэн алдаа гаргасан нь тусдаа асуудал байх. Үүнд ямар ч хуульч дүгнэлтээ өгөөд явчих бүрэн боломжтой, зөвхөн асуулт асуух байдлаар оролцож байна гэж буруутгаад байгаа юм. Тэр хүн чинь тайлбар тавихгүй шүү дээ. Өөрөө зээлийн дүгнэлт, эрсдэлийн дүгнэлтийг бичээгүй байж мэдэхгүй юмаа ярихгүй шүүдээ.  Асууж тодруулах байдлаар оролцоно. Манай үйлчлүүлэгч аль болохуйц мэргэжлийн ур чадвар, туршлагат үндэслээд идэвхттэй хурлуудад оролцсон байдаг юм. Тэр нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байдаг.

Гэтэл гүйцэтгэх удирдлагатай хольж ойлгоод ТУЗ алдаа гаргасан гэх дүгнэлт өгөөд энэ үндэслэлээрээ буцаана гэж магадлалаа гаргаад байгаа юм. “Н” ХХК-ийн зээлд бусад нэмэлт нөхцөл бий болгоод шалгуурыг хангасны үндсэнд зурсан гээд байгаа.  байдаг. Зээлийн харилцааг ойлгож, мэддэг хүмүүсийн хувьд зээлийн нэмэлт нөхцөл гэдэг нь хэвийн зүйл байдаг. Жишээ нь энэ зээлүүдийг харахаар зээл судлагдах явцад техникийн нөхцөлийн хугацаа нь дууссан, уулын ажил шинээр батлуулна, тусгай зөвшөөрөл сунгуулах, шинээр авах, усны гэрээ, дүгнэлт авах гэх зэрэг зөндөө юм яригддаг. Дандаа цаг хугацааны явцад өөрчлөгдөж, шинэчлэгдэж явдаг эсхүл хугацаа хэтэрсэн бусад банкны зээлийг төлөх, нэмж хөрөнгө барьцаалах, өмнөх зээлийн санхүүжилтийн тайланг өгч байж нэмэлт санхүүжилт авах гэх нөхцөлүүд байдаг. Энэ чинь арилжааны банкнуудад өдөр тутам явдаг. Монгол Улс ч гэсэн хөтөлбөрт орох гэхэд саарал жагсаалтаас гарах, төсвийн сахилга баттай, төсвийн алдагдлаа хэмнэ гэж баахан нөхцөл шалгуур заагдаад 2016 онд улсаараа явж байж дараагийн хөтөлбөрт орж байсан. Зээлийн харилцааг ойлгодоггүй хүн 100 хувь бүх нөхцөлийг яс тас хангачхаад олгоно гэх юм бол тэр зээл олгогдохгүй нөгөө талдаа Хөгжлийн банкны гадаад эх үүсвэрт өдөр тутамд хүү, шимтгэл төлж байгаа энэ бол  алдагдал гэсэн үг юм. Ингээд санхүүгийн харилцааг ойлгохгүй байж энд нь бүгдийг яс тас, цэс, таслалгүй зохицуулчхаад өгөх юм шиг ойлголтоор хандаад  тэрийг хангаагүй учраас хууль бусаар зээл олгосон байна гэж байна энэ прокурорууд, өөрсдөө ч гэсэн иргэний хувиар зээл авах гээд банкинд очиход тэр хугацаа хэтэрсэн зээлээ тэглэчхээд ир, зээлийн мэдээллийн санг шинжлээд аваад ир гэх мэтээр явуулдаг. Энэ мэтчилэн салбараа ойлгохгүйгээр прокурор тэгж оруулж ирээд үүнийг нь давж заалдах шатны шүүх зөв мэтээр дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Эцэст нь хэлэхэд давж заалдах  шатны шүүх ноцтой алдаанууд гаргасан. Үүнд прокуроруудтай санал нэг байгаа. Тогтоох хэсгээ бичдэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. 84 хүнээс 1 хүнийг эс тооцвол үлдсэн 83 хүний асуудлыг яаж шийдсэн нь тодорхойгүй, өмгөөлөгч нар нь хүртэл ойлгохгүй байгаа гэх мэтчилэн хууль зүйн  техникийн логикийн маш олон алдаа байгаа. Гэхдээ нэг зүйлд прокуроруудтай санал нийлэхгүй байгаа тэглээ гээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлье гээд байгааг ойлгохгүй байгаа. Анхан шатны шүүх 80 гаруй хоног хэлэлцэж, нэг нэгэнгүй асуудлыг ул суурьтай яс үндэслэлтэй шийдсэн. Давж заалдах шатны шүүхийн хувьд бага зэрэг хайнга алдсан асуудал байгаа. Тэглээ гээд давж заалдах шатны шүүхийн алдаагаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг нялзаагаад хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж бодож байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

28. Шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан. Хяналтын шатны гомдолтой хэргийн үйл баримт, нотлох баримтыг анхан шатны шүүхээс яаж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх яаж өөрчлөлт оруулсан талаар дэлгэрэнгүй бичиж өгсөн. Хууль зүйн хувьд ямар асуудлыг шийдвэрлэхийг эрүүгийн хяналтын шатны хуралдаанд тодорхой тайлбарлаж өгье. Анхан шатны шүүх нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ нь хурлын тэмдэглэл, шийтгэх тогтоолоос тодорхой уншигдаж байгаа. Харин давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь магадлалын 739-741 дүгээр хуудаснуудад авагдсан.  Тэр хэсгийг уншихаар миний үйлчлүүлэгчид холбоотой хоёр үйлдлийг хүчингүй болгосон хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэдэг нь тодорхой уншигдаж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Дараах асуудлуудаар хууль хэрэглээний хувьд Улсын Дээд шүүхэд дүгнэлт хийлгүүлэх хүсэлтэй байна. Миний үйлчлүүлэгчийг Хөгжлийн банкны хуулийн ахлах ажилтан Б.Ч-той үйлдлээрээ санаатай нэгдэж хууль зүйн дүгнэлт гаргасан гэж үзсэн. Тэгэхээр нэг ажлын байранд ажилдаг ахлах ажилтан, хууль хоёр нэг хууль зүйн дүгнэлт гаргахыг үйлдлээрээ санаатай нэгдэх гэж зүйлчилж оруулж ирж байгааг хууль хэрэглээний нотлох баримт үнэлж байгаагийн хувьд ч гэсэн ноцтой алдаа. Тэр хүмүүс ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хэрэгжүүлж байгаа нь тэр хууль зүйн дүгнэлт гаргаж байгаа ойлголт юм. Гэтэл үүнийг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэхгүй.

Энэ талаар дүгнэлт гаргаж өгнө үү. Дээр нь Б.Ч-той үйлдлээрээ санаатай нэгдэж гэж яллах дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүх Б.Ч-той холбоотой хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл тухайн хууль зүйн дүгнэлтийг хууль зөрчөөгүй хууль ёсны байна. Дээр нь тухайн дүгнэлт дотроо зээлдэгчийн ашиг сонирхлын төлөө биш харин эсрэгээрээ зээлдэгчид тодорхой хэмжээний нөхцөл, болзлуудыг хангах шаардлагатай гэсэн дүгнэлтүүд хийсэн байгаа учраас үүгээр яллаж болохгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Тэгсэн мөртөө яг энэ дүгнэлтийг хамтдаа үйлдсэн хамтдаа гарын үсгээ зурсан бүр доод шатны хуульчийн хувьд боловсруулсан хүнийг ямар нэг үндэслэлгүйгээр хэргийг хүчингүй болгосон. Тэгэхээр үүнд хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдаж байна. Дараагийн дүгнүүлэх асуудал бол зээл олгох ашиг сонирхлын үүднээс гэж яллах дүгнэлт гаргасан. Хөгжлийн банкинд ажилладаг хүнийг эсхүл өөр ямар нэгэн банкинд ажилладаг хүнийг зээл олох ашиг сонирхлын үүднээс гэж яллаж байгаа нь утга учиргүй байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийг өмгөөлөл хийх гэж ажиллаа. Прокурорыг хүн яллахын төлөө ажилладаг гэж буруутгаж болохгүй адилаар агаар нэг зүйл юм. Миний үйлчлүүлэгч ямар нэгэн хууль зөрчөөгүй ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийгээд яллагдагчаар татагдсан. Харин эсрэгээ хоёр зээлийн асуудалд ТЭЗҮ, БОННҮ нэмэлтээр хийлгэх шаардлага гэдгийг дурдсан. Дээр нь зээлийн хуульчийн дүгнэлтдээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор зээл олох ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан атлаа миний үйлчлүүлэгчийн хувийн ямар ашиг сонирхол байсан гэдэг талаар гэрчийн мэдүүлэг, дүгнэлт, ямар нэгэн нотлох баримт байхгүй. Дараагийн Улсын дээд шүүхийн зээл олгох процесс аливаа нэг ажил хэрэг болон гэмт хэргийн хоорондын ялгааг тодорхой болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны зээл олгож байгаа, энэ процесст оролцож байгаа ажилтан хууль зүйн дүгнэлт гэдэг зүйлийг бичихээр зээлийн хороонд шийдвэр гарч байгаа хооронд гэмт хэргийн ямар шалтгаант холбоо байгаа гэдгийг дүгнэхгүйгээр цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон. Үүнийг зайлшгүй дүгнэх шаардлагатай байсан. Хууль зүйн дүгнэлт нь зээл олгоход ач холбогдолгүйгээр гадна зээл олгоход тодорхой шалгууруудыг тавьсан дүгнэлт байгаа. Тэгэхээр шалтгаант холбоог зайлшгүй тогтоох шаардлагатай. Ер нь бол гэмт хэргийн санаа зорилго, шалтгаант холбоо, гэм буруугийн шинжүүд нь онолын номд байдаг, сургуульд заадаг зүйл гээд яриад байгааг хуульч хүний хувьд ойлгохгүй байна. Шийтгэх тогтоол, магадлал, яллах дүгнэлтэд яг гэмт хэрэг гэж үзэж байгаа зээлийн харилцаанаас тусдаа гэмт хэргийн санаа зорилготой, шалтгаант холбоотой, гэмт хэргийн шинжтэй гэдгийг маш тодорхой оруулж ирж байж яллахгүй байна.

Цаашдаа энэ байдлаар Улсын дээд шүүхээс шийдвэр гаргаж хууль хэрэглээний нэгдсэн ойлголтод оруулж өгнө үү. Хамгийн наад зах нь миний үйлчлүүлэгчийг нийтийн албан тушаалтан мөн үү гэдгийг дүгнэсэн дүгнэлт хийгээгүй Хууль зүйн дүгнэлт ямар ашиг сонирхлын үндсэн дээр гаргасан юм гэдэгт дүгнэлт байхгүй. Албаны эсрэг хувийн ашиг сонирхлынхоо төлөө гаргасан бол түүнд ямар ашиг сонирхол байсан. Тэр нь хэрхэн гүйцэлдсэн юм бэ гэдэгт дүгнэлт хийгээгүй. Гэмт хэрэг үйлдэх ямар санаа зорилго байсан гэдэгт огт дүгнэлт хийгээгүй. Иймд тодорхой хууль зүйн асуудлууд дээр дүгнэлт хийхгүйгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон байна. Дараагийн гомдлын үндэслэл нь гэмт хэргийн хамтын оролцооны талаар тухайлбал гэмт хэргийн хамтран оролцогч нь үйл ажиллагаа хүчин чармайлтаар нэгдэж нэг зорилготой ямар гэмт хэрэг хийж байгаа. Ямар үр дүнд хүрч байгааг ухамсарласан байхыг шаарддаг. Үүнийг огт тогтоогоогүй, өөрөөр хэлбэл ямар оролцоотой, ямар ашиг сонирхолтой гэдгийг тогтоохгүйгээр хамтран оролцогч гэж үзээд байгаа. Үүнийг үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Үйлдлээрээ хамтран нэгдсэн хүнд холбогдох хэсгийг цагаатгачхаад одоо хэнтэй хамтран оролцсон гэж анхан шатны шүүх рүү буцаагаад байгаа гэдэг нь ойлгомжгүй байгаа юм үүнд дүгнэлт хийж өгнө үү. Мөн нийтийн албан тушаалтан мөн үү гэдэгт дүгнэлт хийж өгнө үү. Авлигын эсрэг хууль, урт нэртэй хуульд зааснаар нийтийн албан тушаалтан биш гэдэг нь тодорхой байгаа. Дээр нь Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа ХАСХОМ ч юм уу, ямар нэгэн хувийн ашиг сонирхол, мэдүүлэг зэргийг бөглөж байгаагүй. Энэ хүнийг ажиллуулахдаа нийтийн албан тушаалд ажиллуулаагүй мөртлөө яллахдаа нийтийн албан тушаалтан гэж үзэж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа. Хөгжлийн банкны ажилтан, бусад Хөгжлийн банктай адилхан статустай энгийн ажилчдыг цаашдаа нийтийн албан тушаалтан гэж үзээд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хийснээс төлөө тэр асуудал нь  зээл гарснаас болж хэрэгт холбогдуулаад ямар нэгэн гэмт хэргийн шалтгаант холбоо, ямар нэгэн санаа зорилгыг тогтоохгүйгээр, зээл авсан гэх хоёр байгууллагын жирийн ажилтнаас нь авхуулаад гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нараас хэнийг ч танихгүй. Т.П-г ажлын байрандаа байж байхад нь чи энэ зээлд ийм дүгнэлт гаргаарай гэж нөлөөлсөн зүйл, үйл баримт, нотлох баримт байхгүй. Тэгтэл яагаад ийм гэмт хэрэгт холбогдоод зогсож байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Ойлгомжгүй нөхцөл байдал байж болно гэхдээ шүүх үүнд дүгнэлт хийх  ёстой. Анхан шатны шүүх  гэм буруугийн дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн зүйл байхгүй. Иймд миний үйлчлүүлэгч Т.П-д шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

29. Шүүгдэгч О.Б-гийн өмгөөлөгч Л.Өлзийхүү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч О.Б-д гурван зүйл ангид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тус магадлалыг зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргасан. Гомдлоо дэлгэрэнгүй байдлаар бичсэн учраас гомдолд дурдсан асуудлыг давхардуулахгүйгээр хууль зүйн дүгнэлтийг гурван хэсэгт хуваагаад тайлбарлая.

Нэгт. Шүүхийн дүгнэлтийг хийсвэрлэн таамаглалд тулгуурласан гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасныг хүчингүй болгож хэлэлцэхээр заасан үндэслэл нь анхан шатны шүүх яллах болон цагаатгах талыг үгүйсгэсэн болон няцаасан бүхий л баримтыг харьцуулан шалгаж, үнэлэлт дүгнэлт гэж үзэхгүй байна гэж өөрийн таамаглал, хийсвэр үзэмжийн хэлбэрийн төдий хандсан гэж үзэж байгаа. Харин анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан шинжлэн үнэлэлт, дүгнэлт өгч бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр 1.2 дахь хэсэгт заасан тогтоолд миний үйлчлүүлэгчийг цагаатгасан нотлох баримтыг няцаах үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Уг магадлалд хийсэн дүгнэлт өөр хороондоо зөрүүтэй байсан. Анхан шатны шүүхээс цагаатгасан нэр бүхий шүүгдэгч нарын хэргийн шийдвэрийг хэвээр үлдээх, хүчингүй болгох талаар хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй. Бусад шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан. Дээрээс нь өөрийн хийсэн дүгнэлтээсээ зөрүүтэй шийдвэрийг гаргасан. Мөн анхан шатны шүүхэд шинжлэн судлагдаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй нөхцөл байдалд үндэслэсэн байна. Мөн магадлалд анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн зүйлийг ноцтой зөрчсөн байна гэсэн. Үүнд:

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэдэг хийсвэр байдлаар тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөвтгөх аргагүй юм гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх хохирол төлбөр төлсөн гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлээгүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдаж байхад илтэд үндэслэлгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй гэх  гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэхдээ  хохирол төлсөн гэх асуудлыг хэрэг хэрэгсэхгүй болгох хэмжүүр гэж авч үзээгүй. Харин шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд орсон байна. Магадлалын 759 дүгээр талд авагдсан асуудлыг хэд хэдэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаад байгаа тэр үндэслэлүүд нь бүхэлдээ хийсвэр таамаглалын шинжтэй дүгнэлт хийгдсэн байна гэж үзэж болохоор байгаа юм. Өмнөх процессын хуульд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Таамаглалд тулгуурлаж болохгүй гэдэг. Харин одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн үндсэн шаардлагатай. Эргэлзээгүй, ойлгомжтой байна гэдэг хэмжүүр нь тухайн таамаглалд тулгуурласан, тулгуурлаж болохгүй гэсэн үндэслэл байгаа юм. Тэгэхээр магадлалд дурдсан дээрх үндэслэлүүд нь нотлох баримтаар нотлогдсон үйл баримтуудын талаар биш шүүгчийн өөрийнх нь таамаглал хийсвэр өөрөөр хэлбэл өөрийнх нь хийсвэр сэтгэгдлийн илэрхийлэл гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэхдээ өөрийнхөө хийсвэр сэтгэгдэл эсхүл таамаглалаар илэрхийлж хэзээ ч ямар нэгэн шийдвэрийг гаргаж болохгүй. Хэрэв ийм шийдвэр гаргах юм бол энэ маань таамаглалд тулгуурласан гэх ойлголтод орно. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон дүгнэлт нь өөрөө таамаглалд тулгуурласан байгаа учраас тодорхой ойлгомжгүй байх гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь нотлох баримтад тулгуурласан. Мөн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн үнэн бодитой байна гэж үзэж байна.

- Эрүүгийн хэргийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд анхан шатны шүүхийг буруутгасан үндэслэл нь хэрэгт ач холбогдолтой баримтыг урж тастсан байхад ач холбогдолгүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзсэн. Тэгэхээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баримтат мэдээлэл гэдэг нь юуг нотолж байгаа нь ач холбогдолтой байдаг юм. Манай үйлчлүүлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл нь биечийн байцаалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх үүргийг нь тайлбарласантай холбогдуулаад асууж тодруулах зүйл байна уу гэж асуухад яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулсан, өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэснээр мэдүүлэг дууссан. Тэгэхээр зөвхөн ач холбогдолтой, хэргийн үйл баримтыг нотолсон нотолгооны ач холбогдолтой баримт биш юм гэж үзэж байна. Яагаад гэвэл зөвхөн өөрийнхөө эрх үүрэг ойлгосон талаарх баримтад гарын үсэг зурсан. Тухайн үед сэтгэл санааны хүчтэй эмоцийнхоо улмаас, өмгөөлөгч нь байгаагүйн улмаас урсан асуудал байдаг. Хуулийн заалтад хүртэл ач холбогдолтой баримт гэж заасан байдаг учраас юуг нотолсон бэ гэдэг нотлох баримт нь хавтас  хэрэгт авагдаагүй байдаг юм. Тэгэхээр давж заалдах шатны магадлалд дурдсан үндэслэл нь илтэд үндэслэлгүй юм.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хоёр төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл нь гэмт хэрэг байна. 2 дахь хэсэг нь хохирол учирсан бол гэмт хэрэг байхаар хуульчилсан. Гэтэл З.Ө-г яллагдагчаар татахдаа хохирол учруулсан учраас гэмт хэрэг юм гэсэн. Үүнээс үзэхэд Хөгжлийн банк болон “К” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн харилцааг юу гэж дүгнэсэн юм. Зээлийн гэрээгээр олгогдож байгаа мөнгийг яагаад хохирол гэж үзсэн талаараа ялгаж, салган тодорхойлж чадаагүй. Хэрхэн юу гэж дүгнэсэн талаарх дүгнэлт байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хохирол нь Эрүүгийн хуульд заасан хохирол мөн эсэх, мөн бол яагаад, зээлийн  гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгосон зээл нь хохирол болох юм уу. Хохирол гэж үзсэн шалгуур шалтгаан хэмжүүрийг огт авч үзээгүй учраас зөв шийдвэрлэж чадаагүй гэж үзээд байгаа юм. Шүүгдэгч З.Ө-г 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас авсан үндсэн зээл болох 2 тэрбум 800 сая төгрөг, түүний хүү болох Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасан хугацааны хэтэрсэн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийнхээ хүрээнд нийт 1,749,271,016 төгрөгийг төлсөн байгаа. Гэтэл зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний үүрэг болон Иргэний хуулиараа хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү бүгдийг нь төлөөд нийтдээ 4,679,000,000 гаруй төгрөгийг төлсөн. Гэтэл үүнийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээрээ төлсөн мөнгө гэж үзэх юм уу, эсхүл прокурор, шүүхийн үзэж байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзэх юм уу. Хохирол гэж үзэх юм бол хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү зэрэг Иргэний хуульд заасны дагуу бүх мөнгөө төлөөд барагдуулсан байгаа юм. Үүнд Улсын дээд шүүхээс тодорхой дүгнэлт хэлж өгнө үү. Мөн гэмт хэргийн оролцогчийн асуудлыг буруу шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч З.Ө-тэй хамааралтай гэж үзээд Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн  субъект гэж үзээд түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гээд З.Ө-г мөн хэргийн зүйлчлэлээр яллагдагчаар татсан. Ингэхдээ үйлдлээрээ нэгдэж бүлэглэн гэж үзсэн атлаа урьдчилсан үгсэн тохиролцсон гэмт хэрэгт байдаг заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд заасныг журамласан. Энэ нь өөрөө алдаатай байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаа, орон зайд болсон үзэгдэл юм. Тэгвэл Хөгжлийн банкны зээл олгох асуудлыг судалсан, олгосон асуудал яагаад ямар үндэслэлээр үйлдлээрээ нэгдсэн гэдэг нь ойлгомжгүй. Үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн гэвэл тухайн цаг хугацаанд гэнэт бий болж үйлдэл хийж дуусгаад үр дүн нь гардаг процесс юм. Тэгвэл зээл олгох үйлдэл үйл ажиллагаа нь нэг цаг хугацаанд, нэг орон зайнд эхлээд дуусах боломжгүй юм. Тэгэхээр хуулийн агуулга заалт тэнцүү зөв байж тухайн шийдвэр хууль ёсны болно.  Дээр нь хуульд ямар нэгэн агуулгаар хүнийг шалгаад үнэхээр тэр нь тогтоогдохгүй, хэрэгсэхгүй болсон бол хэргийг мухарлаад, эцэслээд дуусгах ёстой. Гэтэл нэг үйлдэлд шалгаад хэрэг хэрэгсэхгүй болоод үйлдэлд тогтоогдохгүй байна гэхэд одоо дараагийн үйлдэл буюу өөрөөр хэлбэл авлига өгсөн нь тогтоогдохгүй байна гэхэд одоо эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамтран оролцсон байна гэж дараагийн үйлдэлд заавал хүнийг яллаж, буруутгах гээд яваад байгаа юм. Гэмт хэргийн зүйлчлэл гэдэг бол нэг үйлдэл, хуулийн зүйлчлэл хоёр тэнцүү чанартай утга агуулгын хувьд зөрүүгүй байх ёстой. Энэ биш юм бол тэр юм байна гэх мэтээр хэргийн зүйлчлэл нь шилжсэн байж болохгүй. **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

30. Шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч П.Баасанжав шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хяналтын журмаар гомдол гаргасан үндэслэл нь давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ий холбогдсон хэргийн үйлдэлд тодорхой дүгнэлт хийгээгүйгээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй гэж хяналтын журмаар гомдол гаргасан. Ц.Б Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүхий л нотлох баримт, улсын яллагч, өмгөөлөгчийн мэтгэлцээний гаргасан хуулийн үндэслэл, яллах дүгнэлтээр ялласан үндэслэл зэрэгт нэг бүрчлэн дүгнэлт гаргасан. Шийтгэх тогтоолын 967-1034 хуудас хүртэл 80 орчим хуудас дүгнэлтийг үйлдэл бүрээр нь гаргаж бичсэн байдаг. Ингээд Ц.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл энэ дүгнэлтийг анхаарахгүйгээр ерөнхийлөн дүгнэлт хийж, тодорхой үйлдэл нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийхгүйгээр Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зээлийн мэргэжилтэн гэдэг бол ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваариараа зээлийн шинжилгээний танилцуулгыг бичдэг. Зээлийн шинжилгээний танилцуулга гэдэг нь энэ компани ер нь хэр санхүүгийн чадавхтай юм, ажлын туршлага, тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зээлийн зарцуулалт юунд яваад байгаа юм, зээл олгох боломжтой эсэхэд дүгнэлт гаргаж зээлийн хороонд танилцуулдаг. Улсын яллагчаас Ц.Б-ийг энэхүү дүгнэлттэй холбогдоход ямар, ямар үндэслэл ялласан бэ гэвэл:

Нэгт. Эрсдэлийн дүгнэлт зээл олгох боломжгүй гэхэд боломжтой мэтээр танилцуулгыг танилцуулсан.

Хоёрт. Ч болон бусад захирлуудтай үйлдлээрээ нэгдэж хууль бусаар давуу байдлыг бий болгосон гэдэг.

Тэгэхээр энэ талаар анхан шатны шүүхэд, прокурорт, мөрдөн байцаалтын явцад тавьж байсан. Ер нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад хүртэл энэ асуудлын талаар санал, хүсэлтээ тавьж байсан. Нийтийн албан тушаалтан Ц.Б гэж яллаад байгаа юм. Тэгэхээр яллагдагчаар татах тогтоол яллах дүгнэлт ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан бүлэглэж гээд байгаа ч Ц.Б-ий албан тушаал нь хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байгаа юм. Нийтийн албан тушаалтантай бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн гэж  үзээд байгаа  юм уу, эсхүл нийтийн албан тушаалтан бие дааж гэмт хэргийг үйлдсэн гээд байгаа юм уу. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд заасан энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг прокурорт хүсэлт тавихад шийдвэрлэхгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн юм. Анхан шатны шүүхээс энэхүү асуудалд дүгнэлт хийсэн.

Ц.Б-ий албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байна. Яллаад байгаа үндэслэл нь хамаарахгүй байна гэж үзсэн. Дараагийн асуудал нь Ц.Б-ийг 4 зээлтэй холбогдуулан яллагдагчаар татагдсан. Энэхүү 4 зээлд ажил үүргийнхээ хуваарийн дагуу зээлийн шинжилгээний танилцуулга хийсэн. Гэтэл нэг зээлд нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, нэг дээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон, нөгөө зээлд нь хамжигчаар хамтран оролцсон гэж 4 зээлд дөрвөн өөр үйлдлээр оролцоод байгаа нь ойлгомжгүй. Уг нь энэ зээлүүдийн зээлийн шинжилгээний танилцуулгыг хийсэн байдаг.  Үүнийг анхан шатны шүүхээс тодорхой дүгнэсэн. Үйлдэл, оролцоо нь ойлгомжгүй, хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна гэж үзсэн. Энэ хэрэгт 19 зээлийн асуудал яригддаг. Энэ зээлүүдийн 4 зээлд нь зээлийн шинжилгээний танилцуулга хийсэн ганцхан мэргэжилтэн татагдсан. Бусад 15 зээлийн шинжилгээний танилцуулга хийсэн мэргэжилтэн яллагдагчаар татагдсан зүйл байхгүй. Гэтэл 15 зээл нь зээлийн шинжилгээний танилцуулга танилцуулагдаад ирэхэд нөхцөл заагаад зээл олгох шийдвэрийг зээлийн хорооноос гарсан, эсхүл нөхцөлүүдийг биелүүлээд дахиж зээлийн шинжилгээний танилцуулга бичүүлэн шийдвэрлүүл гэдэг үүргийг зээлийн хорооноос өгчихдөг. Тэгэхээр энэ 19 зээл бүгд ийм байдлаар гарчихсан. Ц.Б  ялгаагүй зээлийн шинжилгээний танилцуулга бичиж байгаагийн хувьд зээлийн хорооны шийдвэр, ТУЗ шийдвэрийг биелүүлээд зээлийн шинжилгээний танилцуулгад өөрчлөлт оруулах эсхүл нөхцөл зааж оруулаад шийдвэрлүүлсэн. Гэтэл энэ 19 зээлээс Ц.Б-тэй холбоотой 4 зээлд буюу ганцхан зээлийн мэргэжилтэн яллагдагчаар татаад байгаа нь ойлгомжгүй.

Ц.Б-ийг Б.Ч, Н.М, бусад захирлуудтайгаа үйлдлээрээ нэгдсэн гэж буруутгадаг. Ц.Б шүүх хуралдааны мэтгэлцээнд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ч захирлуудтайгаа уулзаж, үүрэг авсан зүйл байдаггүй. Хөгжлийн банк нь дүрэм журам, шийдвэр гаргах процессоороо зээлийн мэргэжилтэн, зээлийн ахлах мэргэжилтэн, хэлтийн захирал, газрын захирал, гүйцэтгэх захирлуудтайгаа харилцаж шийдвэрлэх гаргах процесс явагддаг. Ц.Б асуудлаа хэлтсийн ахлах н.Т болон, хэлтсийн захирал Б.У-д танилцуулсан. Хэлтсийн захирал Б.У Б.Ч-д танилцуулаад Б.Ч болон бусад захирлаасаа үүрэг аваад хэлтсийн захирлаас хэлтсийн ахлахад үүрэг өгөөд хэлтсийн ахлахаас Ц.Б-д үүрэг өгсөн.  Гэтэл Ц.Б, Б.Ч-тай бүлэглэж гэж яллаад байгаа мөртлөө яг жинхэнээсээ үүрэг өгсөн хэлтсийн захирал, ахлах хоёр нь байхгүй байгаа. Тэгэхээр үүнд Ц.Б яаж бүлэглээд Б.Ч, Н.М нараас яаж үүрэг аваад тэд нартай яаж үйлдлээрээ нэгдэж байгаа нь ойлгомжгүй болчихлоо. Бусад эрсдэл, хуулийнхан хэлтсийн ахлах, захирал, газрын захиралтайгаа хамт хэрэгт татагдсан байгаа. Энэ асуудлыг ойлгомжгүй байна гэж хүсэлтээ удаа дараа гаргаад явж байгаа.

Зээлийн мэргэжилтэн Ц.Б нь хууль дүрэмд заасны дагуу зээлийн шинжилгээ гаргасан. Гэтэл мөрдөгчид байхгүй эрхийг Ц.Б-ээс шаардаж буруутгадаг. Өөрөөр хэлбэл компаниудаас дансны хуулгыг авч шалгаагүй байна гэдэг. Гэтэл зээлийн мэргэжилтнээс компаниудаас дансны хуулгыг шаардаад өгөөгүй компаниудын зээлийн танилцуулгад тус компанийн дансны хуулгыг шаардсан боловч авчирч өгөөгүй гэж оруулдаг. Гэтэл дансны хуулгыг аваагүй байж зээлийн хороогоор оруулсан байна гэж буруутгадаг. Гэтэл өнөөдөр дансны хуулгыг зээлийн мэргэжилтэн өөрөө олж авах боломжгүй, мөрдөгч ч хүртэл прокурорын зөвшөөрлөөр дансны хуулгыг авдаг.

“Пи” ХХК-тай холбоотой асуудлын хүрээнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй гэж дүгнэсэн. Ингэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус компанийг өр төлбөртэй эсэх лавлагааг гаргуулах бичгийг явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй гэх хариу ирсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын явцад нэгжлэгээр “Пи” ХХК нь нэг компанитай эвлэрлийн гэрээ байгуулаад шүүгчийн захирамж гарчихсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу очоогүй. Гэхдээ эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй  байхад нь өр төлбөргүй гэсэн тайлан бичсэн байна гэсэн. Үүнд нь Ц.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас ирүүлсэн өр төлбөргүй гэсэн бичгийг үндэслэсэн. Хоёр хүний хооронд эвлэрсэн, гүйцэтгэх хуудас бичигдээгүй асуудлыг Ц.Б хаанаас ч тогтоох боломжгүй.

Хөгжлийн банкны зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журам 2012 онд батлагдаад, 2018 онд өөрчлөгдсөн байдаг юм. Энэ хоёр журмын үйлчлэлд Ц.Б ажилласан. Яллагдаад байгаа 4 зээлийн гурав нь 2012 оны журмаар, нэг нь 2018 оны журмаар гарчихсан. Гэтэл хоёр журмыг хольж Ц.Б-ийг яллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Пи” ХХК-д зээлтэй холбоотой танилцуулгыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бичсэн байдаг. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны А56/Б тушаалаар батлагдсан  зээлийн үйл ажиллагааны журам гэж байдаг. Энэ журмын 5.7 дугаар хэсэгт дахин төлөвлөлтөд хамаарахгүй гэж байдаг. Ингээд байж байтал 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн заалт буюу зээлийн шинжилгээний танилцуулга бичсэнээс 2 сарын дараа  журам өөрчлөгдөөд гэр хорооллын дахин төлөвлөлт гэх заалт нэмэгдсэн. Гэтэл сүүлийн журам хүчингүй болох үед байгаагүй өмнөх журмаараа зээлийн шинжилгээний танилцуулга бичээд шийдвэр гарчихсан байхад сүүлийн журмыг баримтлаад Ц.Б-ийг яллаад байгаа юм.

“К” ХХК-тай холбоотой асуудалд зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нуусан гэдэг. Гэтэл Ц.Б нь 2018 оны 08 дугаар сард ажлаасаа өөрчлөөд н.Тэмүүлэн гэх мэргэжилтэнд ажлаа хүлээлгэж өгөхдөө хувийн хэргийг нь өгчихсөн. Мөрдөн байцаалтаар хувийн хэргийг авахад 2020 онд томьёологдоод өөрчлөгдсөн байсан. Тэр дотор нь зээлийн мэдээллийн лавлагаа алга байна. Ц.Б-ийг алга болгосон гэдэг. Гэтэл энэ хувийн хэрэг 2018 оноос хойш 3-4 хүн дамжсан байна. Хэн хэзээ алга болгосныг яаж алга болгосныг яаж мэдэх юм. Ц.Б үүнтэй танилцаад би бүх хувийн хэргийг компьютерт файл хэлбэрээр хадгалдаг гээд бүх үзлэг хийлгэхэд зээлийн мэдээллийн сангийн лавлагаа файлаар хадгалсан байдаг. Тэгэхэд танай албан хэрэг хөтлөлтөд файлаар хадгална гэх зүйл байхгүй байна. Чи алга хийсэн гэж яллаад байдаг. Иймэрхүү нөхцөл байдлууд анхан шатны шүүхийн хуралдаанд яригдаад бүх нотлох баримтууд шинжлэгдээд шийтгэх тогтоолын 967-1034 хүртэлх талд Ц.Б-ий үйлдэл, оролцоо, хуулийн зүйлчлэл, хуулийн агуулга тайлбар зэргийг бүгдийг нь дүгнээд цагаатгаж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ц.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

31. Шүүгдэгч Т.М шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байгаа. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр надад холбогдох хэргийг цагаатгасан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс надад холбогдох хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Прокуророос Хөгжлийн банкны захирал н.Б, зээлийн газрын захирал Ч.М нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бб” ХХК-д олгох зээлийн гүйлгээний шийдвэрийг боловсруулах, хууль бус үүрэг даалгаврыг мэргэжилтэн н.С-д өгсөн. Гүйлгээ хийх шийдвэрийг хянаж, баталгаажуулан бусдад давуу байдал олгосон гэж буруутгасан. Өчигдөр шүүгдэгч Б.Б-ийн Б.Батбаяр өмгөөлөгч гаргасан гомдолдоо зээлийн гүйлгээ хийх процессыг тодорхой тайлбарласан. Мэргэжилтэн эхэлж төслөө боловсруулдаг. Үүнд ерөнхий мэдээлэл байхаас гадна нэг чухал зүйл нь гүйлгээ хийхээс өмнө ямар нөхцөл шаардлага хангагдсан байх ёстой юм. Тэр нөхцөл шаардлага хангагдсан эсэхийг энэ маяг баримтаар тодорхой болгодог. Ер нь бол энэхүү төсөл тухайн гүйлгээ хийгдэх, хийгдэхгүйгээр үл хамааран хэлтсийн мэргэжилтэн боловсруулаад хэлтсийн захирал хянана. Өөрөөр хэлбэл мэргэжилтний боловсруулсан гүйлгээ хийх шийдвэрийн төслийг хянах үед тухайн гүйлгээ хийх эсэх, гүйлгээ хийхээс өмнө хангагдвал зохих нөхцөлүүд хангагдсан эсэх нь тодорхойгүй байдаг. Энэ маягт эцэслээд боловсруулагдаад гарч байж нөхцөл хангагдсан эсэх нь тодорхой болдог. Гүйлгээ хийх шийдвэр хянахдаа холбоотой миний гол үүрэг бол тухайн шийдвэрийн төсөлд тусгасан мэдээлэл үнэн зөв алдаагүй байгаа хянаж, шийдвэр гаргагч нарыг үнэн зөв мэдээллээр хангах явдал байдаг. Тодруулбал бодит нөхцөл байдлыг өөрчлөн хангаагүй нөхцөлийг хангасан мэтээр тусгах, алдаатай эсхүл төөрөгдүүлсэн байдлаар удирдлагыг мэдээллээр хангаж болохгүй. Харин гүйлгээ хийх эцсийн шийдвэрт миний бие оролцдоггүй. Миний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ гэх мэт чиг үүргийг тодорхойлсон баримт бичигт шийдвэр гаргах, зөвшөөрөл олгох талаарх нэг ч үг, үсэг дурдаагүй байдаг. Хэлтсийн захирлын ажлын байрны чиг үүрэг нь хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хэлтсийн ажилтнуудын хийх ажилд хяналт тавих, удирдлагыг хариуцсан ажлын хүрээнд үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Энэхүү чиг үүргийнхээ дагуу “Бб” ХХК-ийн гүйлгээний шийдвэрийн төслийг хянаж, баталгаажуулж ажилласан. Ингэхдээ тухайн үед үүссэн нөхцөл байдлыг бүрэн тусгаж, хангагдаагүй нөхцөлийг хангаагүйгээр, хангагдсан нөхцөлийг хангаснаар тусгаж хянаж ажилласан. Тухайлбал хэсэглэн олгож байгаа зээлийн хувьд 3 удаагийн гүйлгээ хийгдсэн байдаг. Намайг 2 дахь гүйлгээнд буруутгагдсан. Хоёр дахь гүйлгээг хийхэд өмнөх санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг баталгаажуулж олгох ёстой нөхцөл байгаа. Үүнийг гүйцэтгэлийн тайлангаар баталгаажуулдаг. Гүйцэтгэлийн тайланг ирүүлээгүй байгааг нөхцөл шалгах дээр оруулсан. Мөн бэлтгэн нийлүүлэгчийн дансанд шилжүүлэх нэхэмжлэл ирэх ёстой байсан. Энэ хангагдаагүй байсныг байгаагаар нь оруулсан. Бусад 4 материал бүрдсэн байсан учраас байгаагаар нь тусгаад холбогдох чиг үүргийнхээ дагуу ажилласан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэхдээ холбогдох хууль тогтоомж,  хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын хүрээг тодорхойлсон тодорхойлолтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хийх ёстой үйлдэл, үүргээ биелүүлээгүй байгаа нь тодорхой факт  тохиолдлуудыг хангалттай нотолгоо заахгүйгээр чиг үүрэгтээ хандсан гэж хийсвэрлэх нь үндэслэлгүй болно гэж дүгнэсэн нь надтай холбоотой ямар үйл баримтаар ингэж дүгнэснийг ойлгоогүй. Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд ажлын байрны тодорхойлолт холбогдох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж, холбогдох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хүмүүсийн үйлдэл оролцоог нэг бүрчлэн тусад ялгаа заагтай дүгнэлт хийгээгүй байна гэсэн атлаа магадлалд заасан олон зүйлийн аль хэсэгт надтай хамааралтай эсэхийг тодорхой бичээгүй. Олон шүүгдэгч нарыг нэгтгээд дүгнэсэн байдаг.

Мөн магадлалд нэг бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг бүхэлд нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон тул аль нэг шүүгдэгчийн оролцооны асуудлыг тусгайлан урьдчилсан байдлаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ яллах дүгнэлтэд намайг хоёр дахь гүйлгээний шийдвэр хянасан үйлдлээр, харин гүйцэтгэх захирал н.Ба, зээлийн газрын захирал  Ч.М нарыг дээрх зүйлээс гадна, гэрээ байгуулсан, зээл олгох шийдвэр гаргасан тусдаа үйлдлээр яллах дүгнэлтэд тусгасан байсны нарийн зааг ялгааг харгалзаж үзээгүй.

Давж заалдах шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно яллагдагчаар татагдсан байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзсэн атлаа надад холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсанд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа. Учир нь прокуророос миний үйлдсэн гэх гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацааг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж тогтоосон. Тэгвэл тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан ба прокуророос яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэхдээ 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг яагаад хэрэглэсэн талаар тодорхой үндэслэл байхгүй. Түүнчлэн прокуророос намайг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар татсан. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 5 жил 3 сарын дараа яллагдагчаар татсан. Үүнийг давж заалдах шатны шүүх хэрхэн дүгнэсэн тодорхойгүй байгаа юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаартай магадлалын Т.М-д холбогдох эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

32. Иргэний хариуцагч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Тус компанийн 52.1 хувьцаа эзэмшигч Б.А би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр н.Г-т хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Үүний дараа үйлдвэрээсээ хөөгдөөд ажилгүй болоод хууран мэхлэгдсэнээ мэдээд **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ хугацаанд н.Г нь Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Энэ хугацаанд Хөгжлийн банкны захирал, зээлийн мэргэжилтэн, алба хаагч нарт хувьцааны маргаантай байгаа талаар албан бичгээр мэдэгдэж байсан. Тэгээд н.Г нь 4 тэрбум төгрөгийн зээл авчхаад “П” ХХК-д зориулаагүй хувьдаа ашиглаад гадаад руу оргон зайлан байдаг. Миний компанийн 52.1 хувьцаагаа хууран мэхлэгдсэнийг **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 751 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 569 тогтоолын дагуу би “П” ХХК-ийн хувьцаагаа буцааж авсан. Хувьцаагаа аваад Хөгжлийн банкны 4 тэрбум төгрөгийн зээлд гарын үсэг зураагүй, аваагүй, оролцоогүй, ашиглаагүй мөртлөө иргэний хариуцагчаар зогсож байна. Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу “П” ХХК-ийн 52.1 хувийг авчхаад Хөгжлийн банкны зээлд иргэний хариуцагчаар зогсож байгаадаа гомдолтой байна. Эрхэм хүндэт шүүгч та бүхэн энэ хэргийг үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү гэв.

33. Иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Манай компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Ямар нэгэн харилцаанд ороогүй атлаа иргэний хариуцагчаар татагдаж байгааг онцолъё. Манай компани гадаадын банк санхүүгийн байгууллагаас зээл авч, 2011 онд барьсан нүүрс тээврийн зориулалттай, хүнд даацын 245 км авто замыг 2013 онд төрийн өмчид "Эр " ХХК шилжүүлэн авсантай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд Н.А, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд н.Б, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ш, Хөгжлийн банкны зээлийн хорооны захирал Ч.М нарыг эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг хоёр шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор манай компанийг иргэний хариуцагчаар татсан байсныг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байсныг давж заалдах шатны шүүхээс хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор гомдлоо гаргасан.  

Манай компанид давуу байдал олгосон гэх гол үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын  комиссарын томилсон шинжээч дүгнэлт байдаг юм. Шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаартай тушаалаар батлагдсан Авто замын байгууламжийн барилга засварын ажлын төсөв зохиох зааврыг баримталдаг. Энэ зааварт замын үнэ өртгийг тооцоход санхүүжилтийн зардал, замыг барих зориулалтаар орж ирж байгаа зээлийн хүүний талаар заасан зүйл байхгүй байна гэсэн. Энэ санхүүжилтийн зардал нь манай компани 36.4 тэрбум төгрөгөөр байсан юм. Энэ зөрүүгээр дээрх албан тушаалтнууд манайд давуу байдал олгосон гэж буруутгасан. Шинжээчийн үндэслэл нь заавар нь замын ажлын төсвийн төсөөлөл байгаа юм. Тэрнээс биш барьсан замын үнийг тодорхойлох заавар биш байсан. Ер нь зүгээр төсөв зохиох зааварт зээлийн хүү гэж үг үсэг алга гэдэг дүгнэлт л байсан. Гэтэл манай компани бодитой хэрэгжээд тэр зам нь үйл ажиллагаанд орчихсон, ашиг олоод явж байсан. Ийм замын шинээр төсвийн болон тусламж хөрөнгөөр баригдах, замын төсөв зохиох зааврыг барьж энэ тоог гаргаж ирсэн. Гэтэл энэ замыг 2011 онд буюу хэрэг шалгаж эхлэхээс 11 жилийн өмнө барьсан зам, 9 жилийн өмнө төр өөртөө шилжүүлээд авчихсан замыг ийм төсвөөр барих ёстой байсан байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Гэтэл үнэн чанартай манай замыг төр өөртөө шилжүүлж авахдаа төлсөн төсөв зохиох заавраар тооцсон гээд байгаа дүнгийн зөрүү нь санхүүжилтийн зардал байдаг юм. Манай компанийн зарцуулалтын зардлыг нь Стандарт банк, Европын сэргээн босгох хөгжлийн банк, бондоор хөрөнгө татаад санхүүжүүлээд барьж байгуулаад ашиглалтад оруулчихсан байсан. Яг зээл олгосон зориулалт нь зөвхөн энэ замыг барих ёстой гээд зээлийг олгосон. Бид эргүүлээд зээлийг нь хүүтэй нь төлсөн. Энэ талаарх бүх баримт хавтас хэрэгт байгаа. Бид нар анхан шатны шүүхийн явцад бүгдийг нь харуулж, үзүүлсэн. Зүгээр зээлийн хүү гэдэг үг төсөв зохиох зааварт байхгүй байна гэсэн зүйлээр шалгасан. Бодитоор гаргачихсан байгаа, баримт нотолгоотой, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартаар бүртгэгдсэн, дотоодын “Итгэлт аудит” ХХК, Олон улсын Кэй Пи Эм Жи аудит зэргийн тайлангаар шалгаж баталгаажуулаад үнэхээр гарсан зардал юм байна гэдгийг нотлогдсон байгааг үгүйсгэж хасах боломжгүй юм. Зөрүүтэй холбоотой гэрээ, зээл орж ирсэн баримт, эргээд бидний зээлээ төлчихсөн талаарх баримт 214-232, 225, 350, 500, 502, 503, 504 дүгээр хавтас хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шиг дахин шинжээч томилох шаардлагагүй, ил тод, маш ойлгомжтой, дахин нотлох шаардлагагүй байгаа. Анхан шатны шүүхээс дээрх бүх баримтуудыг шинжлэн судлан манайхтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Авто замын тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих үйл ажиллагааг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ гэж заасан байгаа. Энэ хуулийн заалтын хүрээнд 2011 онд Засгийн газрын төлөөлөөд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай “Авто зам барих, ашиглах, шилжүүлэх гэрээ”-г байгуулсан юм.

Өөрөөр хэлбэл гаднаас санхүүжилт татаж орж ирээд энэ замыг барина гэсэн. Энэ гэрээг зээлийн хүүгийн санхүүжилт, зардлыг манай компанид заавал төлөх үүрэг нь Засгийн газарт өөрт нь байгаа. Энэ гэрээний 14 дүгээр зүйлийн 3.2 дахь заалтад төслийн санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр болон гадаад, дотоодын бусад хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагаас оруулах хөрөнгө оруулалт болон зээлээр санхүүжүүлж болно гэж тодорхой заасан. Мөн гэрээний 11 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад авто замын ашиглалтын хугацаанд буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө уг авто замыг өөрийн мэдэлд шилжүүлэх тохиолдолд нөхөн олговор олгоно гэж заасан. Ингээд тухайн үед бид нар 10 жилийн өмнө барьсан замаа хураалгасантай ялгаагүй үйл явдал болсон юм. Давж заалдах шатны магадлалд манай компанийг авто замын үнэлгээ тогтоох ажлын хэсэгт орж ажиллаад зөрүү гаргасан гэж дүгнэсэн байсан. Бидний зүгээс үнэлгээ тогтоох ажлын хэсэгт ороогүй. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрдэнэс Монгол байсан.  Харин бид нар замыг барихад 210 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Бүхий л нотлох баримт, санхүүгийн анхан шатны баримтууд болон гэрээ хэлэлцээр бүгдийг нь гаргаж өгсөн. Гэтэл тухайн үед ажлын хэсэг ажиллаж байгаад 44 тэрбум төгрөгөөр буруулаад 170 тэрбум төгрөгөөр үнэлээд өөртөө шилжүүлээд авсан. Зөрүүг нь тарифын хөнгөлөлтөөр тооцно гэсэн ч хэзээ ч тийм тооцоолол байгаагүй манай компанийг хохироогоод үлдээсэн. Би нэг жишээ хэлье.

Тухайн үед баригдсан Нарийн сухайт, шивээ хүрэнгийн 44 км зам 88.4 тэрбум төгрөгөөр баригдсан. Манай зам 246 км зам юм. Одоо манай замын хажууд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд 250 км зам 412,600,000 ам.долларын өртөгтэй баригдаж байна.  Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолоор төр өөрөө худалдаж авч байгаа үйл ажиллагаа юм. Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа юм. Зохиомол байдлаар гаргаж ирсэн зөрүүгээр давуу байдал бий болгосон гэснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэлэлцэхгүй орхисон нь буруу юм. Зөрүүг гаргаж ирсэн арга барил үндэслэл нь хууль бус байхыг хангалттай нотлоод байхад нэг мөр шийдвэрлэгдэхгүй байгаа нь шударга байна. Манай компанийн хувьд эдийн засгийн хувьд хохирсон дээрээ ямар ч хамаагүй хэрэгт холбогдоод байна. Эцэст нь хэлэхэд Хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон төлөөлөгчид манай компаниас нэхэмжилж байгаа хохирол байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

34. Иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүх хурлаас зөрүү 36 тэрбум төгрөг тогтоогдохгүй байна. Засгийн газрын 299 дүгээр тогтоол хууль бус нөлөөллөөр гарсан нь тогтоогдохгүй байна гэж суурь үнэлэлт дүгнэлтийг өгсөн. Давж заалдах шатны шүүхээс мөн адил үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрээр цагаатгаж байгаа, гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа олон жагсаалтаар авч үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байсан. Гэхдээ манай хэргийн суурь үндэслэл дүгнэлт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж гарсан. Шийтгэх тогтоол гараад агуулгыг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан байсан. Бид үүнийг шүүхийн шийтгэх тогтоол гарахдаа иргэний нэхэмжлэл түүний үндэслэл хэмжээ нотлогдсон байдлыг харгалзан үзээд бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгох гэсэн сонголтын хэрэгсэхгүй болгох агуулгатай байна гэж ойлгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт гэснийг өөрчлөөд 36.2 дахь заалтыг болгосон. Гэтэл манайд хамаарах гэмт хэргийн үндсэн суурь үнэлэлт дүгнэлт нь тогтоогдохгүй, нотолгоогүй байна гэсэн үнэлэлт, дүгнэлтийг өгсөн байдаг. Гэтэл мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрвээ нотлогдоогүй, тогтоогдоогүй хэрэгсэхгүй болгоно гэж заасан байгаа. Энэ хуулийн заалтыг барих ёстой гэж харж байна. Хууль хэрэглээний хувьд шийтгэх тогтоолд цагаатгах агуулга байхын бол цагаатгах агуулгатай холбоотой иргэний нэхэмжлэлийн хувьд суурь үнэлэлт дүгнэлтийг харгалзан үзэж хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг заасныг хэрэглэх боломжтой гэж хараад байгаа юм. Хоёр шатны шүүхээс зөрүү гэж 36.4 тэрбум төгрөг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө тогтоосон байсан. Дээрээс нь 299 дүгээр тогтоолын санаа зорилго тодорхой хууль бус нөлөөллөөр  гаргасан гэх зүйл огт тогтоогдохгүй байна гэсэн үнэлэлт дүгнэлтэд үндэслээд давж заалдах шатны магадлалын 19 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. Хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байгаа учраас магадлалд болон шийтгэх тогтоолд заасан үнэлгээ тогтоох ажлын хэсэгт Эдийн засгийн хөгжлийн яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын 2013 оны 09 дүгээр сарын 208 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт хэн орсон тус ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Мөн Хөгжлийн банктай маргаан бол байхгүй байхад магадлал маргаан байгаа мэтээр дурдсан байсан. Иймд замыг шилжүүлж өгсөн талуудын хооронд 13 жилийн хугацаанд Засгийн газар болон Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, шилжүүлэх гэрээнд оролцсон Эрдэнэс таван толгой, Таван толгой, Эрдэнэс монгол гэсэн төрийн өмчит хуулийн этгээдүүдэд 34.6 тэрбумын мөнгөний маргаан байхгүй байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу хамтад шийдвэрлэж өгнө үү гэв.

 

35. Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие Хөгжлийн банкны 2017 оны наймдугаар сарын 22-ноос 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ТУЗ-ийн гишүүнээр ажилласан. Тэр үед 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс мөрдөж эхэлсэн хуулийн үед байсан. Энэ хуулийн гол үзэл баримтлал Хөгжлийн банкийг бие дааж ажиллуулах, олон улсын валют сан, нийтээс шүүмжилж байсан улс төрчдийн нөлөөг арилгахаар батлагдсан. Ийм учраас УИХ-аас төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталдаг байсан. Засгийн газраас төсөл хөтөлбөрийг баталдаг байсан. Мөн төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайн банкны өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталдаг байсан бүхий л заалтуудыг хүчингүй болгосон. Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк өөрөө гаргана, харин  түүнтэй холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл гаргана гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг үндэслэж **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралд энэ үеийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон намайг гэмт хэрэг үйлдээгүй байна гэж шийдсэн. Энэ тогтоолдоо тухайн үед байсан бүхий л нотлох баримтууд, мөн хуулийн холбогдох заалтуудыг 964-967 дугаар талуудад дурдаад бүрэн үндэслэлийг гаргасан байсан. Энэ тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгохдоо хууль бус хуулийг зөрчиж гаргасан. Бид нарт хамаарахгүй заалтыг үндэслэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл хуулийн буруу хэрэглээ байна. Хөгжлийн банкны тухай хуулийн шинэ хуулийг мөрдөж анхан шатны шүүх шийдсэн. Прокурорууд мөн давж заалдах шатны шүүхээс ямар заалт, юуг үндэслээд цагаатгасан тогтоолыг хүчингүй болгосон юм.

Нэгт. Засгийн газрын 2017 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 8.2 дугаар заалтад Хөгжлийн банк өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээших хэлтсийг  төлөөлөн удирдах зөвлөл шийднэ. Энэ заалт нь өөрөө ямар ч зээлд хамаагүй заалт юм. Зөвхөн бараа үйлчилгээ, үндсэн хөрөнгө худалдаж авахыг зохицуулсан заалт юм. Тухайн үед Хөгжлийн банк нь Худалдаа хөгжлийн банкнаас асар үнэтэй оффис авч байсан ба хөрөнгө авсан гэх шүүмжлэлд орж үе юм. Иймд үүнийг хязгаарлахаар өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээших үнийн дүнтэй бол төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар шийдвэрлэсэн. Үүнийг Засгийн газраас шийдэхдээ Компанийн тухай хуулийн 87.1 дүгээр зүйлийн 1-д их хэмжээний хэмжилд активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах-худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл хийхэд ашиглана. Түүнээс зээл авахад ашиглах зохицуулалт биш юм. Тухайн үеийн 25 хувь гэдэг бол 20-30 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Үүнээс аваад үзэхэд 5-6 тэрбум төгрөгөөс дээш үнэтэй бараа бүтээгдэхүүнийг авахыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэснийг Засгийн газраас үндэслэж дүрэмд оруулж өгсөн  юм. Үүнийг прокурорууд зээл олгоход ашиглах шийдвэр гэж үзээд байгаа юм.

Үүнийг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, мөрдөн байцаах шатанд ч тайлбарлаад явж байна. Өмнө 2011 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор Хөгжлийн банкны дүрмийг баталсан байдаг. Энэ дүрмийн 9 дүгээр зүйлийн 8.3 дугаар хэсэгт их хэмжээний хөрөнгөтэй холбоотой хэлцэл хийхийг ТУЗ-ийн зөвлөлөөр шийдвэрлэж байхыг тогтоосон. Үүнийг бид 2017 оны дүрэмд оруулахдаа энэ хязгаарлалтыг оруулсан юм. Өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш, тухайн үед Засгийн газраас Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр тогтоосон. Үүний 0.6 хувь нь 6 тэрбум төгрөг юм, Үүнээс дээш үнэтэй машин авах, байшин авбал ТУЗ-д оруулж шийдвэрлэж бай гэсэн утгатай юм. Ингэхдээ Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл баримтлахаар шийдвэрлэж байсан. Тэгэхэд хууль хэрэглээний зөрүүг гаргаж, бараа үйлчилгээ худалдаж авах заалтыг зээлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх заалт болгон оруулж ирээд байгаа юм.

Хоёрт. Засгийн газрын 123 дугаар тогтоолоор батлагдсан 2017 оны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.4-т хууль бус заалт оруулсан. Энэ талаар миний бие анх              ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод 2017 оны 08 дугаар сарын 28-ны хурлаар ороод ТУЗ-ийн хуралд зээлийн талаар ярихгүй стратеги, бодлого үр дүн ярих талаар хуульд заасан байна. Мөн Засгийн газрын баталсан Хөгжлийн банкны дүрэм хуулиа зөрчөөд гарчихсан байна. Үүнийг бид өөрчлөх ёстой, бид бол стратеги, бодлого ярина гэж хэлсэн. Энэ талаарх баримт 117 дугаар хавтас хэрэгт байгаа. Үүнийг анхан шатны шүүхээс бүхэлд нь шинжлэн судалж хуулийн дагуу шийдсэн юм. Тухайн үеэс хойш төлөөлөн удирдах зөвлөлөөр зээл хэлэлцэхээр бол хууль журмын дагуу гэж оруулан дүрэм гэдэг зүйлийг хасъя, хууль зөрчсөн дүрэм байна гээд гараараа зассан. Бид бас анхан шатны хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яриад ойлголцсон. Энэ заалтыг Засгийн газар өөрөө 2020 онд хүчингүй болгочихсон юм. Өөрөөр хэлбэл дүрмийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх гэсэн заалтыг хасчихсан. Дараа нь 2021 онд 252 дугаар тогтоолоор төсөл хөтөлбөр санхүүжүүлэх асуудлаар мэргэжлийн  хороод шийдвэр гаргаж, ТУЗ болон гүйцэтгэх захиралд хүргүүлж байна гэж өөрчилсөн. Мэргэжлийн 50-60 хүмүүс 6-7 сар шийдэх асуудлыг нэг өдрийн хуралд оролцдог хүнээр шийдвэрлүүлж болохгүй, дэлхийн жишиг ийм байгаа. Гэтэл прокурорууд энэ хүчингүй болсон заалтыг эшлэл болгоод байгаа юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль давсан дүрмээр хүнийг шийтгэж болохгүй гэж дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан байцаах ажиллагаа зөвхөн хуулийн дагуу явагдана. Дүрэмд ТУЗ, гүйцэтгэх захирлын юуг хийхийг нэг бүрчлэн заасан байгаа.

Зээл шаардлага хангахгүй байгаа хуулийн этгээдүүдэд нөхцөл заасан тухайд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно гэж заасан. Үүний дагуу бид нөхцөл тогтоож байгаа. Мөн техник эдийн засгийн нөхцөл, ханш, зээлийн тариф, хэмжээ өдөр бүхэн өөрчлөгдөж байгаа. Энэ бүхнийг бид бодолцон 6 сарын дараа зээл олгохдоо үүнийг та нар тодруулж байгаарай гэсэн үүрэг даалгавар өгдөг юм. Яагаад гэвэл зээлийн процесс дунджаар 5-6 сар хугацаанд болдог. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас нөхцөл заахаас өөр аргагүй. Энэ бол жирийн процесс юм. Хөгжлийн банкнаас гарсан бүх зээлийг уншаад үзээрэй, бүгдэд нь нөхцөл заасан. Зээл бол нөхцөлд үндэслэгдэж явдаг юм билээ. Нэмэгдэл нөхцөл зааж болно гэдгийг Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т эрх олгогдсон. Үүнийгээ бид төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 37 тогтоолоор батлагдсан “Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх” журмын 10 дугаар зүйлийн 1-т нэмэгдэл нөхцөлөөр тогтоож байгаарай гэсэн. Үүнийг ашиглаж манай гүйцэтгэх удирдлага бид нарт зээлийн талаар танилцуулахдаа ийм нэмэгдэл нөхцөлийг орууллаа гэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүхээс шалгах ёстой байсан гэсэн. Хуульд зөвхөн алдаагүй зүйлийг төлөөлөн удирдах зөвлөлд оруулна. Үүнд нь бид саналаа өгнө гэж заасан. Гэхдээ шалгах нь анхаарах ёстой асуудал мөн юм. Энэ талаар хуульд хоёр жил тутамд хуулийн бүрдүүлэлт, хэрэгжилт, үр дүнг Засгийн газар шаардлагатай бол хэзээ ч болох шалгалт хийнэ. Өөрөөр хэлбэл шалгалтыг хийх бүрэн эрхийг ТУЗ-д олгоогүй юм билээ.

Цаашдаа энэ асуудлыг боловсронгуй болгохоор судалгаа хийж байна. Хариуцлагын тухайд миний хувьд ТУЗ-ийн хурал бүрдээ маш тодорхой зүйлийг хэлдэг, ялангуяа залуучуудад хандаж маш хэрэгтэй зүйл тогтмол хэлж байсан. Дээрээс нь хуулийн бодлого, ТУЗ-өөс гаргасан бодлого, стратеги зөв байна уу гэдэгт анхаарч явсан. Жишээ нь “Бэ” ХХК-ийн арматурын үйлдвэрийн төслийг хэлэлцэхдээ хажууд нь орд байвал ойртуулж өгөөч, эсхүл  бүх барилгын төсөлд газар дээр нь очиж хяналт хийхийг удаад дараа хэлж байсан. Иймд анхан шатны шүүх хэргийг зөв шийдсэн тул шүүхийн шийтгэх тогтоолыг сэргээж өгнө үү гэв.

36. Шүүгдэгч Ё.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүхээс надтай холбогдуулж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, эх сурвалжгүй, бодит бус, бусдыг санаатайгаар гүтгэн харлуулсан, мэдүүлэгт үндэслэж, нотлох баримтгүйгээр хийсвэрлэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Нэгдүгээрт. Дүгнэлт хийгээгүй, аливаа нэг субъект шийдвэр гаргахдаа дүгнэлт гаргах ёстой. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Ё.Б нь Хөгжлийн банкнаас “Н” ХХК-д зээл авахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж дүгнэсэн. Би Хөгжлийн банкны хэн гэдэг ямар албан тушаалтанд тухайн зээлийг дэмжүүлэхээр хэрхэн нөлөөлсөн, ямар үйлдэл хийсэн талаар нэг ч дүгнэлт байхгүй. Миний нөлөөлсөн гээд байгаа албан тушаалтан хэн болох, тухайн этгээдээс ямар шийдвэр гарсан юм, ямар байдлаар надтай хамтарсан юм, эсхүл тухайн этгээд хамтран оролцсон талаар ямар нэгэн хуул зүйн дүгнэлт хийгээгүй. Ё.Б Ц.Б-ээс 100 мянган ам.долларын хахууль авсан гэж дүгнэсэн. Гэхдээ хэнээр дамжуулж хэрхэн мөнгө авч, ямар хариу үйлдэл үзүүлсэн, хахуулийн мөнгөө хэрхэн зарцуулсан гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Намайг 73 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож ялласан боловч тухайн хөрөнгийн эх үүсвэр юу болох, хэрхэн зарцуулсан, ХОМ-ээ хэрхэн үндэслэл бүхий тайлагнаагүй талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх намайг улсын яллагчаас ямар үндэслэлээр буруутгаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй хоёр зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг харуулж байна.

Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хэт яллах талыг барьж явсан. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. Улсын яллагчаас намайг онцолж, шүүх хуралд хоёр удаа дэлгэрэнгүй яллах дүгнэлт, шүүмж танилцуулсан. Үүндээ ХОМ-үүд зөрүүтэй, 390 гаруй сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүхэлд нь тайлбарлаж чадаагүй, орон байр худалдаж авсан, худалдсан орон сууцны үнийн дүн, машины дүн буруу байна, “Н” ХХК-ийн захирал Ц.Б захиралтай байнга уулздаг байсан, гурван гэрчийн мэдүүлгээр хахууль авсан нь нотлогдсон, өмгөөлөгч нь хангалттай няцааж чадахгүй байгаа гэх мэтээр буруутгасан. Ер нь анх хэргийн материалтай танилцаж, яллаж байгаа үндэслэлүүдийг хараад өөрийгөө ч бараг танихааргүй хэмжээнд хүрсэн. Хэт нэг талыг баримталж, хамгийн үл бүтэх нөхөр мэтээр дүгнэж бичсэн байна. Мөрдөн шалгах явцад миний зүгээс бүх зүйлийг нээлттэй шалгуулсан. Янз бүрийн эрх дархаар түрүү бариагүй. Үнэндээ намайг шууд бус нотлох баримтуудаар ялласан. Бодит үнэнийг тогтоох зорилго тавиагүй. Нотлох баримтуудын үндэслэлийг тодруулаагүй. Энэ бүх хугацаанд нэг удаа бичгээр, аман мэдүүлэг нэг удаа авч байгаад мэдүүлгийн дундуур зогсоосон. Гүйцээж авах байх гэж бодож байсан ч дахиж аваагүй. Өөр юм тодруулалгүй, хэргийг боож шилжүүлсэн. Бүгд эргэлзээ төрүүлэхүйц зүйлс юм. Гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй. Олон жилийн өмнө худалдаж байсан машин, эхнэрийн цалингийн зээл, дүүтэйгээ байраа худалдаж авсан үнийн дүн, шилжүүлсэн баримт, УИХ-ын Тамгын газраас орон сууцны дэмжлэг баримтыг хэргийн материалд авч хэлэлцээгүй. Сүүлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийн материал хавсаргасан. Тодруулаад хэлэхэд би үндэслэлгүй хөрөнгөжих байтугай өөрийгөө өөдтэй хөрөнгөтэй иргэн гэдэгт итгэдэггүй. Анх 2007 онд АТГ байгуулагдаж, ХОМ бөглөж байхад би Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байсан. Хоёр орон сууц, нэг жийп машинтай байсан. Өнөөдөр энэ хэмжээний л хөрөнгөтэй байгаа. Нэг нь байр нь Архангай аймагт бий. Сүүлийн 10 гаруй жил төрийн олон төрлийн ажил хийсэн ч ямар нэгэн байдлаар хувь хувьсгалаа хольж байгаагүй зарчмыг барьж ажиллаж байсан. Намайг 390 гаруй сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа нь бараг өнөөдрийн байгаа байр савны үнэ тэр чигээрээ явж байна. Харамсалтай нь мөрдөхөөсөө эхлээд мөрдөн шалгахад хяналт тавих, анхан шатны шүүх хүртэл энэ бүхийг нягтлаагүй, хөрөнгө орлогын эх үүсвэрийг сайтар шалгаагүй буруутгасан тул гомдол гаргаж байгаа юм. 

Бодит бус мэдүүлэг өгсөн гэрч нарын хэт нэг талыг барьсан мэдүүлгийг үндэслэж буруутгаж байгаа. Жишээ нь Ц.Б-тэй найз нөхдийн холбоотой гэж буруутгасан. Надтай холбоод буруутгаад байгаад “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ийг нэг түнштэйгээ муудалцаж, нөгөө түнш нь хэргээ анхааралд оруулахын тулд УИХ-ын гишүүн Ё.Б-тэй найз нөхөд гэж ярьсан юм шиг байна лээ. Тэрийг нь хэргийн материалд гэрчийн мэдүүлэг болгон оруулж ирсэн байна. Ц.Б-тэй 1990-ээд оноос хойш найз нөхөд гэдгээ нуудаггүй, хэвлэл мэдээллээр ч гэсэн хэлж байсан. Гэхдээ зарчмын хувьд найз нөхдийн бизнесийн ажиллагааг нь мэдэхгүй. Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцдоггүй. УИХ-ын чуулганд ч энэ чиглэлээр юм ярьдаггүй. Найз нөхдийн хувьд зээл авсан гэдгийг би сүүлд нь сонссон болохоор биш яаж зээл авсан, хэн авч өгсөн гэдгийг мэдэхгүй.

Мөн нэг гэрчийг 24 цагийн дотор гурван удаа байцаасан байсан. Тэр гэрч нь манай жолооч байсан. Авлигатай тэмцэх газраас дуудаж байна гээд надаас чөлөө аваад явсан. Ерөөсөө хоёр минутын завсарлага авч орж ирээд “яг наадах чинь мөн, ийм байсан гээд зураг үзүүлээд найман жилийн өмнөх өдөр сарыг нь санаад, мэдүүлэг өгсөн байна лээ. Үүнийг нь ямар нэгэн байдлаар хөтлөгдөж, нөлөө орсон мэдүүлэг өгсөн гэж гомдол гаргаж байгаа. Ер нь Ё.Б-ийг яллах гэж зүтгэсэн байсан. Үүнд нь шүүх нүд аниад шийдвэр гаргасан тул гомдол гаргасан.

Бас цагаатгах талын нотлох баримтыг огт дурдаагүй. Шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүйд гомдол гаргаж байгаа. Манай хүү гадаад руу эмчилгээнд явах гээд найз нөхдөөсөө хэдэн төгрөг цуглуулаад над руу ирүүлж байсан. Нийслэлийн прокуророос гомдол гаргахад хариу ирүүлэхдээ, мөрдөн шалгах ажиллагаагаар УИХ-ын гишүүн Ё.Б-ийн хүүгийн эмчилгээнд зориулж 2017 онд найз нөхдөөс нь хандив цуглуулсан нь тогтоогдсон гэж дурдсан байсан ч шүүхэд огт дурдаагүй.  Иймд шууд бус нотлох баримтаар намайг ялласан. Мөрдөн шалгах ажиллагаанд цагаатгах талын нотлох баримтуудыг авах ёстой байсан. Яллагч талаас намайг буруутгаж шүүхэд хандахдаа гэм буруутай гэх үйлдлүүд хангалттай тогтоогдсон, нотлох баримт хангалттай, өөрийн дотоод итгэл үнэмшлээр гэх мэтээр байр сууриа хамгаалдаг юм билээ. Тэгвэл миний бие Улсын дээд шүүхэд хандаж намайг гэм буруутай гэх үйлдлүүд хангалттай тогтоогдоогүй. Нотлох баримтууд хангалтгүй, цагаатгах талын нотолсон нотлох баримтуудыг огт хэрэгсээгүй шууд бус нотлох баримтаар ялласан. Хэт яллах талыг барьж, дүгнэлт огт хийгээгүй гэж өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн танхимд хэд хэдэн ноцтой зүйл яригдаж байсан. Шүүгдэгч Б.Ба банкны зээлийн эрсдэлийн зарим ажилтнуудад улс төрд нөлөө бүхий зарим хүмүүс Хөгжлийн банкны хэрэгт холбоотой гэж мэдүүлэг өгчих, тэгвэл ялыг нь хөнгөрүүлье гэдгийг хэлж байсан. “Н” ХХК-ийн захирал Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ мөрдөнд хоригдож байгаа эхний 70 хоногт Ё.Б-т хахууль өгч, Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн гэж хэлчих тэгвэл хэргийг нь хялбаршуулан шийдээд өгье гэж хэлсэн байдаг. Мөн Хөгжлийн банкинд ажиллаж байсан зарим шүүгдэгч нарыг Архангай аймгийн гишүүд авлига өгсөн гээд хэлчих гэж байсан.  Анхан шатны шүүх дээр нэг бичлэгийг үзүүлсэн. Тэрхүү бичлэгт Б.Ба захирлыг уугуул гарал чинь Архангай аймгийн гаралтай юу гэж асууж байсан. Ямар нэгэн байдлаар надтай юм уу, бусад Архангайн гишүүдтэй холбох гэж үзэж байсан юм уу. Бас нэг зүйл нь намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татахдаа үндэслэл дээр нь “УИХ-ын гишүүн Ё.Б 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байхдаа" гэж тодотгосон байсан. Энэ авлигын хэрэгт буруутгахдаа намайг тухайн үед хийж байгаагүй албан тушаал буюу Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан байна. Тэгээд Хөгжлийн банкны нөхдүүдэд нөлөөлсөн байж болзошгүй гэж буруутгасан. Гэхдээ Би 2017 онд жирийн УИХ гишүүн байсан. 2019 оноос Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Намайг буруутгах гэж буруутгаж байна гэж хардаж байна.

Миний бие Хөгжлийн банкны хэрэгт хамааралгүй. Хэн нэгэнд нөлөөлж, аж ахуй нэгжид зээл олгоогүй. Надтай нэр холбоод байгаа Ц.Б-ээс хахууль аваагүй. Бизнесийн үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх гэж оролдоогүй. Миний утсанд авагдсан мессеж зэрэг бүхий л нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаанд шалгасан байгааг та бүхэн танилцсан байх. Эрхэм даргалагч шүүгч, шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн 3 жилийн хугацаанд хуралдсан Хөгжлийн банкны гэх тодотголтой дуулиант хэргийн нээлтэй шүүх хуралдаанд улсын яллагчийн яллах дүгнэлт, гэрч, хохирогч, Хөгжлийн банкны захирал, удирдлага, ажилтнууд, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэрэг 1000 гаруй хавтастай бүх нотлох баримтуудад Хөгжлийн банкны хэн нэгэн албан тушаалтанд Ё.Б хэрхэн нөлөөлсөн гэх мэдүүлэг, тайлбар, нотлох баримт хэргийн материалд байхгүй.  Миний бие хөгжлийн банкны захирал удирдлагуудыг танихгүй. Архангай аймгийн гаралтай ганц, хоёр ажиллаж байсан байх гэхдээ надтай найз нөхдийн холбоотой биш. Бас Хөгжлийн банкинд ямар нэгэн хүн томилуулж байгаагүй. 2022 оны 04 дүгээр сард Улсын Их хурлын халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Улсын Их хурлын чуулганы хуралдаанд миний бүрэн эрхийг  түдгэлзүүлэх талаар хэлэлцсэн. Үүнд би энэ өгүүлбэрийг хэлсэн юм. Хэн нэгэн Хөгжлийн банкны захирал удирдлагууд руу ямар нэгэн байдлаар нөлөөлсөн утсаар ярьсан, албан бичиг илгээсэн, дуудаж уулзсан гэх зүйл тогтоогдсон байна уу. Хэрэв тийм зүйл байгаа бол би УИХ гишүүнээс татгалзаж байгаад шалгуулъя гэсэн.

Яагаад гэвэл тухайн үед асуудал дөнгөж гарч ирж байсан. Бид хэргийн материалтай танилцаагүй байсан. Ингээд өнгөрсөн бүх хугацаанд бүх шатны хуулийн байгууллагад шалгуулаад ийм хэрэг үйлдээгүй гэдгээ шат шатны шүүхэд өөрийгөө гэм буруугүй гэж үзэн тайлбар хэлээд зогсож байна. Эцэст нь хэлэхэд надтай хамааралтай гэр бүлийн хүмүүс болох хүргэн, төрсөн дүү нарыг хамаатуулж шалгасан. Үүнийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс магадлалд намайг гэм буруутайд тооцсон учраас цагаатгах боломжгүй гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Надтай хамааралтай гэдгээр ах, дүү, хамаатан садныг шалгах үндэслэлгүй. Энэ тал дээр анхаарч өгнө үү. Миний бие хуулийн байгууллагад гаргаж өгсөн мэдүүлэг, холбогдох гаргаж өгсөн нотлох баримтуудаар надад хамаатуулж шалгасан гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ илэрхийлж байгаа. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь  үнэлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байхад тодорхой бус дүгнэлтийг хийж дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний гомдолд дурдсан дээрх нөхцөл байдлыг анхааран хэлэлцэж буй асуудлын бодит үнэнийг тогтоож, надад холбогдуулан шатгасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

37. Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож буй прокурорууд эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, прокурорын дүгнэлтийг хамтатган гаргаж оролцоно. Миний бие эсэргүүцлийг товчлон танилцуулъя.  Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах мөн тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, зорилготой.  Мөн импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой ашгийн төлөө хуулийн этгээд байна. Нэг ёсондоо стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой гэсэн үг юм. Хөгжлийн банк нь 2011-2022 оны хооронд нийт 78 аж ахуй нэгжийн төсөл, хөтөлбөрт 3,2 их наяд төгрөгийн зээлийг олгосон бөгөөд 2022 оны 02 дугаар сарын байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 50 хувийг эзэлж байсан. Эдгээр чанаргүй олгосон зээлийн үйл ажиллагааг юутай холбоотойг мөрдөх байгууллагаас шалгах явцад 19 аж ахуй нэгжид холбогдоотой, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тухайн Хөгжлийн банкны холбогдох этгээд болон улс төрд нөлөө бүхий гишүүдийн албан тушаалын байдлыг ашиглаж хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Энэ ажиллагааны үр дүнд 19 аж ахуй нэгжид холбогдох төсөл хөтөлбөрүүдэд нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү энэ  хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан 3 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд:

Нэгт. **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор 48 шүүгдэгчид холбогдох хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасныг давж заалдах шатны шүүхийн магадлалаар 27 хүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 21 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2 шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэжээ. Ийм Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зөрүүтэй байдлыг арилгуулах үндэслэлээр,

Хоёрт. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй байдлаар буруу тайлбарлаж, мөн Улсын дээд шүүхийн тогтоол, албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж,  хэрэглэсэн үндэслэлээр,

Гуравт. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх процесс хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн 3 үндэслэлээр  эсэргүүцэл бичсэн болно.

Энэ үндэслэлүүдийг оролцож шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорууд бүрэн дэмжиж оролцож байгаа. Харин эсэргүүцэлд бичигдсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох тал дээр шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорууд зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа учраас өөр өөрсдийн дүгнэлт хэлэх шатандаа тайлбарлаж оролцоно. Ингээд миний бие шүүгдэгч Б.Ш, “Бш” ХХК “Бэ” ХХК-д холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хариуцаж авсан эдгээрийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ танилцуулъя.

- “Бэ” ХХК-ийн хувьд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014, 2017, 2018 онд нийт 3 удаагийн төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэх зээл авсан хууль бус үйлдэл байдаг. Үүнтэй холбоотойгоор 2017, 2018 оны төсөл хөтөлбөртэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хүчингүй болгож буцаасан учраас энэ төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой хууль зүйн дүгнэлт давж заалдах шатны шүүхтэй санал нэг байгаа. Харин 2014 оны зээлтэй холбоотой дараах дүгнэлтийг гаргая.

Аливаа улсын төрийн болон төрийн бус байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж хийгээд, салбар байгууллагын дүрэм журмаар  зохицуулагддаг. Үүний нэгэн адил манай улсад ч Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк, аж ахуй нэгж, хуулийн этгээдүүд ч мөн адил хамаарах юм. Хөгжлийн банкны тухай хуульд “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар баталж, “Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банк гаргахаар хуульчилжээ. Гэтэл Их хурлын энэхүү онцгой эрхийг тухайн үед Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.А болон Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Б нар эдэлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын тогтоол хэрхэн ямар процесс үйл ажиллагаа, шат дамжлагыг дамжиж, тухайн тогтоол албажин гаргадаг талаар Засгийн газрын тухай хуульд нэг бүрчлэн хуульчилсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг салбар хариуцсан сайд холбогдох материалыг бүрдүүлж боловсруулан, холбогдох яамны саналыг авч, тооцоо судалгаа хийлгэн, хэрэг эрхлэх газрын дарга, ерөнхий сайдад танилцуулж, зөвшөөрсний дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан, хуралдаан болохоос 7 хоногийн өмнө холбогдох материалыг засгийн газрын хэрэг эрхлэх газар хүргүүлэн гишүүдэд 3-аас доошгүй хоногийн өмнө танилцуулах ёстой. Гэтэл энэ процесс ажиллагааг огт явуулаагүй, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад огт байхгүй байсан асуудлаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг баталж, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төсөлтэй холбоотой 22.7 сая ам.долларыг “Бэ” ХХК-д олгохыг Хөгжлийн банкинд зөвшөөрсүгэй гэж гарын үсэг зуран албажуулан гаргасан байдаг. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим нь ...Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн” юм.  Энэ зарчмын хүрээнд Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаа нь аль нэгэн  аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн ашиг сонирхолд бус нийгэмд шударга өрсөлдөөнийг дэмжих, аль нэгэн компанийн дангаар ноёрхлыг хязгаарлах, эдийн засгийн тэнцвэрийг хангах эрх болон үүрэгтэй. Гэтэл энэ эрх, үүргээ 256 дугаар тогтоолд 4 компанийн нэрийг заасны нэг нь “Бэ” ХХК-д 22,7 сая долларын санхүүжилт олгуулахаар Хөгжлийн банкинд зөвшөөрч шийдвэрлэсэн байдаг. Энэхүү хууль бус шийдвэрийг гаргахад мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тогтоогдсон үр дүн нь улс төрийн болон хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд болон “Бэ” ХХК-ийн захирал Б.М нарын хууль бус үйлдэлд оролцоо идэвхтэй байдаг. Ганцхан жишээ дурдахад гэрч Б.У-ын “...“Бэ” ХХК-д зээл олгох энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Ба нь гүйцэтгэх захирал Н.М бид хоёрыг дуудаж Засгийн газрын тогтоолтой зээлийг удаан судаллаа, судалгаагаа хурдал гэж загнаж уурлаж байсан...” гэсэн.

Мөн энэ мэдүүлгээс гадна 256 дугаар тогтоол нь аль нэг ямарваа нэг компанид давуу байдал олгохгүй ёстой байтал “Бэ” ХХК-д дурдаж тогтоол гаргаж байгаа нь  давуу байдал олгож байгаа цагаан дээр хараар бичсэн баримт байна гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Энэхүү тогтоолын дагуу Хөгжлийн банкны зээлийн удирдлагын хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд нар нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын тогтоол гарсан учир бид нар зээлийг олгох ёстой гэх үндэслэлээр тухайн хуралдаануудыг хийж, тухайн төсөл хөтөлбөр нь шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахгүй, хуульд заасан журмаа хэрэгжүүлэхгүйгээр зээлийг шууд баталж, зээл олгох шийдвэр 2014 оны 02 дугаар сард гарсан. Энэ асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг биш байна. Иймд төсөл хөтөлбөртэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учраас эсэргүүцэлд энэ талаар дурдсан. Яагаад үүнийг гэмт хэрэг гэж үзэж байгаа вэ гэвэл Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь албан тушаалтан чиг үүргээ урвуулан ашиглах шинж гэж заажээ.

Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг тодруулан үзвэл, тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой үйлдлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Тэгэхээр дээрх үйлдэлд шүүгдэгч нарын хувьд дээрх хууль бус үйлдлийн улмаас холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчиж, өөр өөрсдийн түвшинд, эрхэлж буй албан тушаалаар олгогдсон эрх мэдлийг хэрэгжүүлэх замаар энэ хэрэгт санаатай нэгдэж, хамтран оролцсон нэгдмэл үйлдлийн улмаас “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч зөвхөн энэ төсөлтэй холбоотой Б.М, Н.М нарыг гэм буруутайд тооцож бусад шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ. Ялангуяа давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх, тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй. Яагаад гэвэл магадлалын тодорхойлох хэсэгт тухайн төсөлтэй холбоотой хэргийг гурван өөр янзаар дүгнэсэн.

Нэгдүгээрт мөрдөн шалгах ажиллагаа дутуу байна, холбогдох нотлох баримтууд дутуу байна гэж дүгнэсэн. Хоёрдугаарт гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн. Гуравдугаарт хэрэв үүнийг гэмт  хэрэг гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж 3 өөрөөр дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй магадлал гаргасан байна.  Гэтэл “Бэ” ХХК-д 22,7 сая долларын зээлийг олгохдоо 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд нийт 7 удаагийн санхүүжилтээр 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлсэн үйлдэлд яллагдагч нарыг 2022 оны 05 дугаар сарын 23-31-ний хооронд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.  Иймд “Бэ” ХХК-д холбогдох 2014 оны төсөлтэй холбоотой хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг мөн шүүгдэгч Н.М-ыг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү. “Бэ” ХХК-д холбогдуулан хэд хэдэн шүүгдэгч нартай холбоотой хэргийг хамтатган шийдвэрлэсэн хэргүүд байдаг. Үүнээс санал нийлэхгүй байгаа дараах шүүгдэгч нарт холбогдох хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.С-ын хувьд улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 4,000,000 төгрөгийг хахууль авсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Н.С-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс 2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2002 оны хуулийн 163 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байна. Энэ гэмт хэргээр тооцвол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.  Учир нь шүүгдэгч Н.С-ын хувьд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хахууль авсан гэмт хэрэг үйлдэгдсэн энэ цаг хугацаанаас хойш 4 жил 08 сар 02 хоногийн дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш цаг хугацааг давж заалдах шатны шүүхээс буруу тооцож шийдвэрлэсэн байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Б.М-ийн тухайд Хөгжлийн банкнаас авсан 3 удаагийн төсөл хөтөлбөрт албан тушаалын хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэж прокуророос ялласан. Анхан шатны шүүхээс үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Б.М-д гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Ингэхдээ үүн дээр нэмээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч бичиг баримт үйлдэж ашиглах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзээд нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 3 жилийн хугацаагаар хасаж, 37,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Яагаад гэвэл 3 удаагийн төсөл хөтөлбөртэй холбоотой шүүгдэгч Б.М-ийн хувьд гэмт хэрэгт өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалтнуудыг хатгаж, санаа зорилгоо гүйцэлдүүлсэн, хөгжлийн банкинд нийт 83,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байхад түүнд оногдуулсан 37 сая төгрөгийн ял нь учруулсан хохирлын дөнгөж, 0.05 хувийг эзэлж байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, хөнгөдсөн байна.

Мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ч хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тийм учраас бусад хоёр буюу 2017, 2018 оны төсөлд шүүгдэгч Б.М хамаатай байгаа учраас тэр хоёр шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байгаа учраас нийт өөрт нь оногдуулсан 3 зүйл ангитай холбоотой хэсгийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Прокурорын зүгээс нэгэнт гэмт буруутай асуудлыг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Энэ хүний гэм бурууг дахин хэлэлцэх шаардлагагүй. Харин шийтгэх тогтоолын 5 дах заалтад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон мөнгө угаах гэмт хэргийг холбогдох заалтыг хүчингүй болгож, гэм буруутайд тооцсон 4 дэх заалтыг хэвээр үлдээж, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчимд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэж үзэж байна.

Хоёр дахь төсөл, хэргийн хувьд: Шүүгдэгч Б.Ш нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Кэ” ХХК-д давуу байдал бий болгосон хэргийн тухайд анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Харин шүүгдэгч Б.Ш-ын үйлдлийн улмаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 9,004,571,955 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байхад түүнийг 15 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэхдээ прокурорын эсэргүүцэлд шүүгдэгч Б.Ш--ын хувьд бусад 2 хэрэг болох “Го” ХХК,” Ш” ХХК-д холбогдох төсөл хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн тул “Кэ” ХХК-д давуу байдал бий болгосон хэргийг холбогдох заалтыг хүчингүй болгож, нэг мөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байх тул магадлалын 17 дахь заалтын А хэсэгт заасан Б.Ш-т холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Гурав дахь төсөл, хэргийн хувьд: Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гишүүд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бш” ХХК-д давуу байдал бий болгож, 2,7 тэрбум зээлийг хууль бусаар олж авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Мөн энэ хэрэгт давхар “Бш” ХХК-ийн захирал шүүгдэгч Я.Б, Ц.С нарт холбогдох хэсгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны ба үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх зүйтэй гэсэн дүгнэлтүүдийг гаргаж байна. Үргэлжлүүлээд манай бусад прокурорууд өөр өөрсдийн хариуцсан төслийг танилцуулна гэв.

 

38.Прокурор Ц.Гансүлд шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Миний бие 6 төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэгт прокурорын эсэргүүцлийг танилцуулна.

Нэгт. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгож, давуу байдал бий болгосон хэргийн тухайд: Уг хэрэгт 7 шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс  “В” ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн улмаар давж заалдах шатны шүүхээс тухайн этгээдүүдэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Уг төсөл хөтөлбөртэй холбоотойгоор Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “В” ХХК-д буюу шүүгдэгч Х.Г-ийн хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон төсөл хөтөлбөр байгаа юм. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс прокуророос буруутгаж, тухайн хэрэгт яллаж байгаа шүүгдэгч нарын гэмт хэргийн шинж болон прокуророос буруутгаж буй зүйлчлэлийг хууль хэрэглээний хувьд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн.

“В” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгох ёстой байсан юм уу, зээл олгох шаардлагыг хангасан байсан юм уу. Ер нь ямар төсөл хөтөлбөрт “В” ХХК нь зээл авах хүсэлтийг гаргаад байгаа юм бэ гэдгийг буруутгаж орж ирсэн.  Энэ компани нь өөрөө туслан гүйцэтгэгч компани юм. Туслан гүйцэтгэгч компани нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон Хөгжлийн банкны зээлийн бодлогод зааснаар ямар нэгэн зээлийн санхүүжилт олгохоор хориглосон, олгох ёсгүй зохицуулалттай. Гэтэл зээл олгож байгаа нь Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон Хөгжлийн банкны зээлийн бодлогыг зөрчөөд байна. Яагаад туслан гүйцэтгэгч компани вэ гэвэл “Эн” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд туслан гүйцэтгэгчээр оролцдог. Гэтэл туслан гүйцэтгэгч компани нь тухайн төслийг хэрэгжүүлж буй мэтээр Хөгжлийн банкинд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасны дагуу Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд өөрийн харьяанд ажилладаг эрх бүхий нэгжийн мэргэжилтэн, хуулийн хэлтсийн захирал нарт хууль үүрэг чиглэл өгсний дагуу холбогдох дүгнэлт, шинжилгээг хууль бусаар гаргуулж тухайн компанид давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль бус үндэслэл бүхий тайлбар гаргаагүй.

Хөгжлийн банкны тухай хууль болон банкны дүрэм, Зээлийн бодлогоор Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийн бодлого, үзэл баримтлалд нийцсэн экспортыг дэмжих, импортыг орлох дунд, урт хугацаатай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байна. Ингэхдээ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан 6 шаардлагыг хангасанд олгохоор зохицуулсан. Гэтэл  хэрэгжүүлэх “В” ХХК нь энэ шаардлагуудыг хангахгүй байгаа нь мөрдөн байцаалтад авагдсан баримтаар тогтоогдоно. Дахин санхүүжилт гэдэг утгаар мөн тоног төхөөрөмж худалдан авъя гэдэг утгаар удаа дараа Хөгжлийн банкинд хүсэлт гаргасны дагуу Хөгжлийн  банкны эрх бүхий албан тушаалтнууд зөвшөөрөх байдлаар хууль бус дүгнэлт гаргах байдлаар тухайн компанид давуу байдал бий болгож байгаа нөхцөл тогтоогддог. Энэ нь “Эн” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлж байгаа төслийг туслан гүйцэтгэгч компани хэрэгжүүлж буй мэтээр Хөгжлийн банкинд хүсэлт гаргасан. Техник эдийн засгийн үндэслэлийг заавал хангасан байхыг Хөгжлийн банкны тухай хуульд тодорхойлсон. Гэтэл “Эн” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэлийг “В” ХХК-иас гаргаж өгснийг Хөгжлийн банкны зүгээс үүнийг харгалзан санхүүжилт олгосон байдаг.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт энэ гэмт хэргийн шинжийг яаж хангахгүй байгаа талаарх дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хийгээгүй. Анхан шатны шүүхээс тухайн этгээдүүдийг тухайн хэрэгт холбогдуулан оруулж ирсэн мэргэжилтэн, зээлийн газрын захирал нарыг нийтийн албан тушаалтан биш байна гэсэн дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ албан эрх үүргээ, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг нь тогтоогдохгүй байна. Энэ нь хэтэрхий нэг талыг барьж шалгасан, анхнаасаа энэ зээл шинжилгээний танилцуулга хуульд заасны дагуу хийгдсэн байх тул гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн. Хууль хэрэглээний хувьд буруу гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан. Яагаад субъект болохыг анхан болон давж заалдах шатны шүүхэд хангалттай үндэслэлүүдийг тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албаны урт нэр хуульд зааснаар тухайн албан тушаалтнууд нийтийн албан тушаалтан болж байгаа юм. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан албан тушаалтнуудад хамаарч байна гэж дүгнэлтээ хийж оролцсон. Харин гэмт хэргийн үндсэн шинж болох албаны үүрэг, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашиглаж байгааг Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан буюу тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.А нь өөрийн найз нөхдийн хамааралтай Ганхуягт Хөгжлийн банкнаас зээл гаргуулж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрийн харьяалал удирдлага дор ажилладаг албан тушаалтнуудад хууль бус чиглэл өгсний дагуу эхнээсээ хууль ёсны шаардлага хангаагүй тус компани хууль ёсны шаардлага хангасан мэтээр дүгнэлтүүдийг гарга гэх чиглэл өгч ингээд тухайн чиглэлийн дагуу өөрийнх нь удирдлага дор ажилладаг эрх бүхий албан тушаалтнууд тухайн дүгнэлтийг гаргаж зээлийн удирдлагын хороо, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж ингэж давуу байдал бий болгосон байна гэдгийг холбож тайлбарласан боловч анхан болон давж заалдах шатны шүүх энэ асуудалд нэг ч хууль ёсны үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр няцааж байна гэж дүгнэлтийг магадлалд тусгасан байдаг. Үүнд:

- Зөвхөн нэг талыг барьсныг зөвтгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн гаргасан зөрчлүүдийн талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулж зөвхөн Хөгжлийн банкны зээлийн удирдлагын хорооны гишүүн, зарим мэргэжилтнүүдийг хууль бус шийдвэр гаргасан гэж туйлшруулан авч үзэн яллах  дүгнэлт үйлдсэн нь буруу байна. Нэг талыг барьж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарласан. Яагаад нэг талыг хэт барьж, нэг талыг буруутгасан өнгө аястай яллах дүгнэлт бичиж орж ирсэн талаар дараах хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэргийг шалгахад хэтэрхий нэг талыг барьсан, туйлшруулсан, нэгийг буруутгаж, нөгөөг зөвтгөн шалгасан асуудал байхгүй. Энэ хэрэгт анхнаасаа зээл олгох ёсгүй байсан гэдэг нь Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлогоор харагдаж байгаа. Гэтэл барьцаа хөрөнгийг хангаагүй, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Хөгжлийн банкны санхүүжүүлэх чиглэлд хамаарахгүй компанид зээл олгохоор тухайн Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэн, холбогдох хэлтсийн захирлууд нь гүйцэтгэх захирлын өгсөн үүргийн дагуу барьцаа хөрөнгийн шаардлага хангуулж, зээлийн үйл ажиллагааны санхүүжүүлэх чиглэлд хамаатуулж эрсдэлийн дүгнэлт, хууль эрх зүйн дүгнэлт, барьцаа хөрөнгийн тайлан зэргийг гаргаад явдаг. Энэ хэрэгт хоёр удаа дүгнэлтийг гаргасан байдаг. Эхний дүгнэлт нь тухайн мэргэжилтэн зээлийн газрын захирлууд нь энэ бол Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны зарчим болон санхүүжүүлэх төсөлд хамаарахгүй төсөл байна. Хамаатуулаад дахин санхүүжүүлэлт гэх агуулгаар олгоё гэхээр барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй, эргэн төлөгдөх бололцоогүй эрсдэл үүрэн боломжтой байна гээд холбогдох эрсдэлийн дүгнэлт, хууль зүйн дүгнэлтүүдийг гаргаад өгдөг.

Уг дүгнэлтүүдийг зээлийн хурлаараа хэлэлцдэг. Хэлэлцээд энэ эрсдэл болон хууль зүйн дүгнэлт хууль ёсны шаардлага хангахгүй байх тул үүний асуудлыг дахиж шийдвэрлэ гээд хурал хойшлуулчихдаг. Зээлийн үйл ажиллагааны журмаараа хурал хойшлуулна гэдэг асуудал байж болохгүй. Гэтэл дахиад хойшлуулаад дахиад зээлийн шинжилгээний танилцуулга бэлд гэдэг.  Үүний дагуу тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.А нь өөрийн удирдлагад ажилладаг тухайн дүгнэлтүүдийг гаргасан албан тушаалтнуудад хууль бус чиглэл өгсний дагуу Хөгжлийн банкны заавар, дүрэм, журмыг хангасан байдлаар тухайн дүгнэлтүүдийг гаргасан. Ийм үйл баримтууд тогтоогдсон боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм. Иймд прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн хууль эрх зүйн дүгнэлт хийлгүй, хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, “В” ХХК-тай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзээд анхан болон давж заалдах шатны шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

“Мо” ХХК-ийн төслийн тухайд: Нийт 14 шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс тухайн төсөл хөтөлбөртэй холбогдон шалгагдсан зээлийн удирдлагын хорооны гишүүд, “Мо” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Ш.Бийг гэм буруутайд тооцоод эрүүгийн хариуцлага оногдуулсан. Харин энэ хэргээс бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон мэргэжилтэн нарыг ямар нэгэн хууль эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс тухайн асуудлыг хянан хэлэлцээд зээлийн удирдлагын хорооны гишүүд болон “Мо” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Ш.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн асуудлыг бусад төсөл хөтөлбөрүүдийг анхан шатны журмаар дахин хэлэлцэхтэй холбоотойгоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Харин ТУЗ-ийн гишүүд болон мэргэжилтэн нарын үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна гэж үзээд тухайн төсөл хөтөлбөртэй холбоотойгоор дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шийдвэрийг хүчингүй болгож буцаасан. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг цагаатгаж шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр цагаатгасан. Ингэхдээ анхан шатны шүүхээс ТУЗ-ийн шийдвэр эцсийн биш, харин зээлийн удирдлагын хороо болон гүйцэтгэх удирдлагаас зээлийн асуудлаар эцсийн шийдвэр гаргадаг гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. ТУЗ-ийн 17 гишүүдэд ял сонсгоод анхан шатны шүүхээс рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс тус 17 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 10 шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна, 7 шүүгдэгчийн асуудлыг цагаатгасан үндэслэлтэй байна гэж хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх үүргийг тодорхойлсон дүрэм, журмыг хуульд тодорхой заасан. Тухайлбал, Хөгжлийн банкны дүрэмд өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ хэлцэл хийх шийдвэрийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл гаргана гэж заасан. Мөн Хөгжлийн банкны зээлийн бодлогод зээлийн хороо нь богино болон дунд хугацааны 5 тэрбум төгрөг хүртэлх төсөл хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийг олгоно, харин бусад тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авч тухайн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн олгоно гэж заасан. Мөн зээлийн үйл ажиллагааны журамд энд мөн урт хугацааны болон 5 тэрбумаас дээш төгрөгийн  үнийн дүнтэй зээл олгоход ТУЗ-өөс зөвшөөрөл авна гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс төлөөлөн удирдах зөвлөлийг эцсийн шийдвэр гаргадаггүй мэтээр хууль зүйн дүгнэлт гаргаж байгаа нь буруу байна гэж үзэж байна. Дээрхээс үзэхэд Хөгжлийн банк нь 5 тэрбум болон өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл хөтөлбөрийг санхүүжилт шийдвэр гаргаад тус шийдвэртэй холбоотойгоор Хөгжлийн банкинд хохирол учирсан. Энэ шийдвэрийг гаргахад өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусадтай хамтран гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн гэмт хэргийн шинж тогтоогдож байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт зээлийн хэмжээ, хугацаа, хүү зэрэг үндсэн нөхцөлийг заадаг. Мөн гүйцэтгэх удирдлагад даалгасан шинжтэй эрх зүйн акт гардаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг дүгнэхдээ зээлийн удирдлагын хороогоор шийдвэрлээд ирчихсэн асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэхгүйгээр зөвхөн баталж байгаа хэлбэр нь эрх олгоогүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Би сая дурдсан 19 төсөл хөтөлбөртэй холбоотой асуудалд төлөөлөн удирдан зөвлөлийн гишүүд удаа дараа ийм шийдвэрүүд гаргаад байдаг. Энэ маань өөрөө гүйцэтгэх ёсгүй үйлдлээ хийсэн, хийх ёстой үйлдлээ хийхгүйгээр тухайн гэмт хэрэгт хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлж бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа юм. Иймд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр ажиллаж байсан этгээдүүдийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудалтай холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.

“Ин” ХХК-тай холбоотой асуудалд дараах хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна. Тус компани Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн шаардлага хангаагүй байхад 4,3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнд: Хөгжлийн банкны зээлийн удирдлагын хорооны  гишүүд болон мэргэжилтнээр ажиллаж байсан этгээд, “Ин” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтай этгээдүүд нийт 11 шүүгдэгчийн асуудлыг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж тухайн 10 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, харин тухайн үед мэргэжилтнээр Ц.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс тухайн асуудлыг хянан хэлэлцээд зээлийн удирдлагын хорооны гишүүдээр ажиллаж байсан этгээдүүдийн бусад төсөл хөтөлбөрийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Харин цагаатгасан Ц.Б-ий гэмт хэрэг үйлдсэн асуудлыг дахин шалгах шаардлагатай гэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин “Ин” ХХК-ийн захирал ажиллаж байсан Б.Б, инженер Ч.Ө-ыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна гэж үзээд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин тухайн үед  Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан н.Эрдэнэ, Хөгжлийн банкны тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Г нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс зээлийн удирдлагын хорооны гишүүд, мэргэжилтнүүдэд холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин Ч.Ө болон Б.Б нартай холбоотой асуудлыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж байна. Б.Б, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Мөнгө угаах гэмт хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ санхүүжилт олгогдсон цаг хугацаагаар нь дүгнээд 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж шийдвэрлэсэн. Харин прокурорын зүгээс тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан.

“Ин” ХХК-ийн хувьд хахууль өгөх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж тухайн Хөгжлийн банкнаас орж ирсэн мөнгө хөрөнгөөр зээлээ дарах, бусдад тавьсан өр төлбөрөө төлөх, хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн байна. Тэгэхээр 2022 оны 02 дугаар сард эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар тухайн этгээдүүдийг татсан. Тэр хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байна гэж үзээд тухайн этгээдүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэдэг үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Үүнд харин анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б, Ч.Ө нарын хахууль өгөх болон мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалтай нотлогдон тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй. Харин тухайн этгээдүүдийн мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоод хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шатанд хэргийг шийдвэрлүүлэх дүгнэлтийг гаргаж байгаа юм. Давж заалдах шатны шүүхийн  магадлалд шүүгдэгч Ж.Г, Э.Э нарын үйлдлийг хүчингүй болгосон. Шүүгдэгч Э.Э гэмт хэрэг үйлдэх үедээ ямар албан тушаал эрхэлж байсныг зөв тогтоож, яллах дүгнэлтэд бичээгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан. Тухайн зээлийг хөөцөлдөж эхэлсэн болон төгсөх цаг хугацаанд Тагнуулын Ерөнхий газрын 3 дугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Улмаар Монгол Улсын Япон улсын элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ албан тушаал нь төрийн албаны  ТТ12-т заасан ангилалд хамаардаг. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын зөвлөх томилогдсон. Мөн Тагнуулын ерөнхий газрын 3 дугаар хэлтсийн даргын эрх бүхий албан тушаалтан нь өөрөө төрийн тусгай албан тушаалд хамаардаг. Энэ нь авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Э.Э-ийн албан тушаалын байдлыг зөв тодорхойлж чадаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Э.Эд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Ж.Г-ийн хувьд анхан шатны шүүхээс хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 217 сая төгрөгийг хэзээний валютын ханшаар тооцож төлсөн болох нь тодорхойгүй байна гээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн үед мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ж.Г-ийн гэрт нэгжлэг хийгээд гэрээс нь 25,000 ам.доллар, 100 евро, 8,000,000 төгрөгийг илрүүлж хураасан. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгөө сайн дураараа улсын орлого болгох саналыг гаргасан. Иймд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн валютын ханшаар тооцоод Ж.Г-аас 127,357,500 төгрөгийг гаргуулан нийт 217,753,500 төгрөгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ж.Г-аас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байгаа юм. Гэтэл хэдэн сарын хэдний өдрийн валютын ханшаар тооцсон тодорхойгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Э, Ж.Г нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

“П” ХХК, “Мо” ХХК, “Чи” ХХК-иудад төсөл, хөтөлбөрийн тухайд: Анхан шатны шүүхээс “П” ХХК-д холбогдох хэрэгт Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 5 гишүүдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд мөн “Чи” ХХК-д холбогдох хэрэгт прокурорын зүгээс 4 шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон тус этгээдүүдийг бусад холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

“П” ХХК-д холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. “Чи” ХХК-д холбогдох хэрэгт н.Ба, Б.Ч нарыг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Харин Б.А, А.Х нарыг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг төсөл хөтөлбөртэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул төсөл дахин хэлэлцүүлэхтэй холбоотой асуудлыг хүчингүй болгож өгнө үү. “Мо” ХХК-тай холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч н.Б, Б.Б-тэй холбоотой хахууль авсан гэмт хэргийг давж заалдах шатны шүүхээс тусгаарлаж, прокурорт буцаасан шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Ингэж буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэж хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Тус хэсэгт заасан үндэслэл нь тухайн шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар тухайн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй болохоор тусгаарлах хууль зохицуулалтай. Гэтэл энэ заалтыг үндэслэн хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын н.Б, Б.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв. 

39.Прокурор Б.Бүжинлхам шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын  бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байгаа. Дээр нь өөрийн хариуцаж байгаа компаниудад давуу байдал бий болгосон гэх Хөгжлийн банкны албан тушаалтнууд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон зээлийн хороодын мэргэжилтнүүдийн үйлдэлтэй холбоотой хэргүүдийн шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн талаар товчхон дүгнэлт хэлье. Эсэргүүцэлтэй холбоотой “Го” ХХК, “Эн” ХХК, “М” ХХК-д давуу байдал бий болгосон Н.Б, Н.А нарт холбогдох үйлдэлтэй эсэргүүцлийн тухайд дараах тайлбарыг хэлье.

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Анхан шатны шүүхээс тухайн Засгийн  газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дугаартай тогтоолоор “Го” ХХК, “Эн” ХХК-ийн авто зам болоод дэд бүтцийг худалдаж авах ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын газарт хариуцуулж шийдвэрлэснээр тухайн замыг худалдаж авах мөнгийг “Эрдэнэс монгол” компанийн нэр дээр зээл хэлбэрээр вексель бичин мөнгөжүүлэн гаргаж, үүнийг “Го” ХХК, “Эн” ХХК-иудын дансанд шилжүүлж хувийн компанид давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж прокуророос шилжүүлснийг анхан шатны шүүх Засгийн газрын шийдвэр нь улс төрийн шинжтэй, улсын төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа учраас Засгийн газрын шийдвэрийг эрүүгийн журмаар хянаж шийдвэрлэхгүй гэх агуулгаар цагаатгаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс улс төрийн шийдвэр биш боловч танхимын шийдвэр гэж цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. 

Тухайн шийдвэр гаргахдаа Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын хуралдааны журмыг зөрчсөн. Нүүрсний экспортыг дэмжих, авто замын асуудлыг шийдвэрлэх гэж байж холбогдох яамны сайдын санал, зөвшөөрлийг аваагүй. Хувийн компани буюу “Эн” ХХК-ийн дэд захирлын Засгийн газрын хуралдаан болох өдрөөр огноолсон албан бичиг, Эдийн засгийн хөгжлийн сайдын танилцуулгыг тус тус үндэслээд Ерөнхий сайд олонхын саналыг авалгүйгээр алх зохиод шийдсэн байгаа. Засгийн газрын хуралдааныг нууцын горимд шилжүүлж шийдвэрлэсэн тэмдэглэлд тусгагдсан байдаг. Сайд нар энэ талаар улс орны  эдийн засгийн нөхцөл байдал болоод худалдаж авах мөнгө байхгүй, хувийн хэвшилтэй хамтарч замыг эзэмшиж, ашиглах нь эдийн засгийн хувьд нөлөөлөх талаар хэлэлцүүлэг явагдаж байхад Ерөнхий сайдаас энэ асуудлыг шийддэгээрээ шийднэ гэж өөрөө алх зохиод шийдсэн. Ямар нэгэн санал авч кабинетаар шийдвэрлээгүй. Засгийн газрын шийдвэр кабинетаар шийдвэрлэх ёстой.

Хэрвээ хамтаараа шийдвэр гаргаж чадаагүй бол шийдвэр гаргаагүйд тооцдог. Мөн яаралтай нууцын горимоор шийдвэрлэх асуудал хамаарахгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Засгийн газрын үйл ажиллагааны журам болон хуульд заасан ямар нэгэн төсөв, урьдчилсан тооцоо судалгаагүйгээр хийгдэж, Эдийн засгийн хөгжлийн яамд ирсэн албан бичигт үндэслээд тухайн яамд Эдийн засгийн сайдын барьж ирсэн Засгийн газрын хуралдаанаар тухайн өдрөөс 3-7 хоногийн өмнө хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад 3-аас доошгүй хоногийн өмнө бусад сайд нарт танилцуулж хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэх гэсэн хуулийн болон журмын хэрэгжилт хангагдаагүй хэр нь тухайн танилцуулга хаана бэлтгэгдсэн нь тодорхойгүй. Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирж байгаа санал хэр нь тухайн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцуулга бэлтгээгүй байдаг. Энэ агуулга нь өөрөө Засгийн газрын гишүүд хууль, журмаа зөрчөөд тодорхой нэг компанид эдийн засгийн давуу байдал олгох зорилгоор кабинетын гишүүдийн саналыг аваагүйгээр шийдвэрлэж байгаа энэхүү процесс нь Эрүүгийн хуулийг тусгай ангид заасан давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжтэй байна. Үүнийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд үйлдсэн байна. Нэгэнт Засгийн газраас Эдийн засгийн хөгжлийн яам болоод Хэрэг эрхлэх газарт даалгаж шийдвэрлэсэн учраас Хөгжлийн банктай  холбогдоод байгаа юм.

Хэрэв Сангийн яаманд даалгасан бол улсын төсөвт тусгаж шийдвэрлэх ёстой байсан. Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгаж байгаа нь Хөгжлийн банкаар санхүүжүүлж гаргах гэдэг шууд үүргийг өгсөн. Хөгжлийн банк нь  өөрөө ашигтай ажиллах, хараат бусаар ажиллах тустай чиг үүрэгтэй, хуультай. Энэ нь Засгийн газар нь Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч гэдэг агуулгаар Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулаад Хөгжлийн банкны албан тушаалтнууд үүнийг гаргах ёстой. Хөгжлийн банк өөрөө авто замыг худалдаж авах, санхүүжүүлэх боломжгүй. Тухайн үеийн төсөвт хөрөнгө байгаагүй. Дээр нь тухайн хөрөнгийг худалдаж авах юм бол нэг удаагийн төсөл хөтөлбөр нь тухайн санхүүжилтийнх нь 30 хувиас давах хэд хэдэн шаардлага нөхцөлийг хангахгүй байсан. Ийм нөхцөл байдлууд байхад Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудаас Монголбанкинд хандаад өрийн бичиг буюу вексель бичүүлж мөнгөжүүлэх аргаар төрийн өмчит үйлдвэрийн газарт Хөгжлийн банкны нэрээр өр, зээл гаргуулснаа тухайн 170 тэрбум төгрөг нь хувийн компанийн дансанд шилжсэн. Энэ нь авто зам нь концессын гэрээгээр баригдаад 2 жил ашиглагдаад 8 жилийн дараа төрд үнэгүй шилжих ёстой байсан. Мөн авто замын хажуугаар дэд бүтцийн асуудал байдаг. Үүнийг эдийн засгийг сайжруулах гэж авто зам барьсантай холбоотой мэтээр шүүгдэгч нар тайлбарлаад байдаг боловч дэд бүтэц өөрөө 5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хоёр тал консерцумын гэрээгээр барьчихсан байдаг. Ийм дэд бүтцийг 12 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар үнэлгээ гаргасан.

Энэ зөвхөн дэд бүтцийн хувьд ийм зүйл болсон. Авто замын тухайд мөн улс төрд нөлөө бүхий нөлөө бүхий этгээдүүд, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Ш нь доод албан тушаалтнууддаа үүрэг өгөөд гадаадын зах зээлээс босгосон өр төлбөрийг тухайн үед мөрдөгдөж байсан замын төсөв зохион журмаар гадаадын өр төлбөрт оруулж тооцохгүй гэх журамтай байхад түүнийг нь оруулж тооцсон. Үнэлгээг яаж тооцсон бэ гэвэл 5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй  дэд бүтцийг 12 тэрбум төгрөгөөр үнэлээд худалдаж авах ажиллагаа явагдсан. Энэ бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой  Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны нарийн бичгийн дарга нарын үйлдэл оролцоотой. Үүнийг Хөгжлийн банкны ТУЗ-өөр дэмжүүлээд зээлийн удирдлагын хороогоор санал дүгнэлт гаргаад шийдвэрлүүлсэн гол процесс нь улсын төсөвт тухайн мөнгийг тусгуулна, үүний дараа вексель бичих асуудлыг “Эрдэнэс монгол” компаниар шийдвэрлүүлье гэх агуулгатай шийдвэрийг зээлийн удирдлагын хорооноос шийдвэр гаргуулаад ТУЗ-д мэдэгдээд ТУЗ нь вексель бичүүлээд мөн улсын төсөвт тусгах асуудлыг тусгах асуудлыг шийдвэрлүүлсний дараа “Эрдэнэс монгол” компани зээл олгох асуудлыг шийдвэрлэе гэдэг асуудал байхад тухайн улсын төсөвт тусгах асуудал хийгдээгүй байхад Хөгжлийн банкинд алдагдалтай 170 тэрбум төгрөгийг “Эрдэнэс монгол” компанид вексель бичих хэлбэрээр мөнгөжүүлээд өөртөө байгаагүй мөнгийг олгосон. Энэ нь шууд олгогдсон өдрөөсөө “Эн” ХХК, “Го” ХХК-д шилжсэн. Энэ мөнгөний зарцуулалтыг үзэхэд тухайн компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан. Ийм л үйл баримт мөрдөн байцаах ажиллагаагаар тогтоогдсон учраас үүнийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд буюу Хөгжлийн банкны албан тушаалтнууд бүлэглээд энэ гэмт үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж энэ гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан. Энэ гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон гэж шүүхэд шилжүүлснийг шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хоёр шатны шүүхийн цагаатгасан шийдвэр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтыг хэрхэн няцааж байгаа нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр энэ хэсэг үндэслэлгүй учраас магадлал болон шийтгэх тогтоолын цагаатгасан хэсэг үндэслэлгүй байна.

Дараагийн нэг асуудал нь “М” ХХК-д давуу байдал олгосон. Мөн тухайн үеийн Эдийн засгийн Хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Б-т холбогдох хэрэг байгаа. Тухайн хэрэг нь Засгийн газрын шийдвэр гараад он дамжиж баригдах авто замын жагсаалтад “М” ХХК нь бүтээн байгуулалт хийгээд 39 хувийн гүйцэтгэлтэй байсан авто замыг шинээр Засгийн газрын шийдвэр гараад төсөвт өртөг нь 39 тэрбумаар батлагдсан хавсралтад тусгагдсан байсан асуудлыг засгийн газрын шийдвэр гарсны дараа Улсын Их хурлаар батлуулахын өмнө хавсралтад он дамжиж хийгдэх ёстой авто замыг тухайн онд шинээр баригдах төсөвт өртөг нь жагсаалтад тухай бүрд нь тавигдаагүй замын жагсаалт руу оруулаад төсөвт өртгийг нь 9,1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ үйлдлийн улмаас 9,1 тэрбум төгрөг улсын төсөвт учирсан. Үүнийг нь анхан шатны шүүх гэмт хэрэг биш гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх давуу байдал олгох гэмт хэрэг байна, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж гэмт хэргийн дуусан хугацааг буруу тодорхойлсон. Дээрх Засгийн газрын гишүүн, улс төрд нөлөө бүхий этгээдийн шийдвэр 2013 онд гарсан боловч 2015 оны 12 дугаар сард хамгийн сүүлийн санхүүжилт олгогдож, гэмт хэрэг 2015 оны 12 дугаар сард төгссөн учраас Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Улсын дээд шүүхээс тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн процессын хуулийг хэрэглэх тайлбартай шүүхийн шийдвэр зөрчилдөж байна. Улсын дээд шүүхээс тогтоосон тайлбараас зөрүүтэй шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас давж заалдах шат болон анхан шатны шүүхийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа учраас энэ хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. 

Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн шийдвэртэй холбоотойгоос бусдаараа Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болоод зээлийн удирдлагын хороодын гишүүдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн давуу байдал олгосон гэмт хэргүүд байгаа. Үүнд:

“Ня” ХХК, “К” ХХК-д давуу байдал бий болгосон хэргүүдийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэхүү хоёр төслийн тухайд ямар хууль дүрэм зөрчсөнийг товчхон хэлж өгье. Жишээ нь:

“К” ХХК нь “Чи” ХХК-д 9 тэрбум төгрөгийн өр зээлтэй байсан хэрнээ Хөгжлийн банкнаас зээл авах хүсэлт гаргасан. “К” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Б нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Д-ы эхнэрийн ээжийнх нь төрсөн дүү юм. Өөрөөр хэлбэл Д.Д нь өөрийн хадам ээжийн дүүд зээл олгож шийдвэрлүүлэх чиглэлийг мэргэжилтнүүдэд өгсөн. Үүний дагуу мэргэжилтэн Ц.Б зээлийн судалгааг хийхдээ өр зээлтэй холбоотой лавлагааг авсан ч хувийн хэрэгт нь хийхгүйгээр чанаргүй зээлийн асуудлаа янзлаад ир гэх санал тавиад О.Б нь Чингис хаан банкинд очоод чанаргүй зээлийн ангиллаас хасалт хийвэл Хөгжлийн банкнаас зээл аваад танай зээлийг төлнө гэж тохиролцоод чанаргүй зээлийн ангиллаас  хасалт хийлгүүлээд Хөгжлийн банкнаас зээл авсан. Энэ нь Хөгжлийн банкнаас зээл авах журмыг зөрчиж байна. Мөн тус компани нь анхан шатны шүүхийн шатанд хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Энэ байдлыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээр нь цагдан хорих байранд шүүгдэгчид яллагдагчаар татах тогтоолыг танилцуулан мэдүүлэг авахад мөрдөгчөөс мэдүүлгийг авч урсан үйлдэл гаргасан нотлох баримтыг устгах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Үүнийг дагаад мөнгө угаах үйлдэл яригдана. Яагаад гэвэл Хөгжлийн банкнаас зээл нэрээр авч байгаа  боловч шаардлага хангасан эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бололцоог хаасан. Энэ зээлийг олгох шийдвэр гаргаж байгаа зээлийн хорооны гишүүдийн шийдвэр, шийдвэр гаргахад нь нөлөөлсөн мэргэжилтэн, үүнийг шинжлэн судалсан мэргэжилтэн, өмнөх ажил нь хийгдээгүй байхад дараагийн санхүүжилтийг олгох санал гаргаж байгаа мэргэжилтэн зэрэг нь Хөгжлийн банкинд хохирол учруулж байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаад ирсний дараа хохирол төлбөрийг төлсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс “Ня” ХХК-тай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Тухайн үйлдэлд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.М, “Ня” ХХК-ийн захирал Ц.У нарыг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлж шалгасан. Үүнд: “Ня” ХХК-ийн Нь “ТОСК” компанийг Хөгжлийн банкны зээлдэгчээр татан оруулаад Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкинд 25,000,000 ам.долларыг хуваан байршуулж Хятадын компаниас хөрөнгө оруулалт нь орж ирсэн тохиолдолд тухайн битүүмжлэлтэй хөрөнгийг захиран зарцуулахаар 4 талд гэрээ байгуулагдсан байхад Хөгжлийн банкны албан тушаалтан Н.М, Б.Ш нар нь санхүүжилт орж ирсний дараа зарцуулах ёстой мөнгийг тухайн банкны барьцаанд тавиад зээл олгож, төслөө хэрэгжүүлэх боломж олгож байна гэх утга бүхий бичгийг “ТОСК” компанийн захиралтай нийлээд Худалдаа Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй бол 6 сарын дараа гэрээ цуцлагдаад Хөгжлийн банк мөнгөө татах авч энэ санхүүжилт хийгдэх ёстой байтал урьдчилаад санхүүжилт орж ирээгүй. Тэгэхэд энэ мөнгийг энэ мөнгийг захиран зарцуулах эрхийг Н.М, Б.Ш нар хамтран олгосон. Тэр ч бүү хэл Н.М-ын мэдэгдэл хүргүүлээд байгаа шийдвэр нь ТУЗ-ийн шийдвэр гаргаагүй байхад хоёр хоногийн өмнө хүргэгдээд байдаг. Ийм илт албан тушаалтны давуу байдал олгосон үйлдлийг анхан шат үндэслэлгүй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

“Мм” ХХК, “Мик” ХХК, “Пи” ХХК-д давуу байдал бий болгосон үйлдэлд ТУЗ-ийн гишүүдийн үйлдэл оролцоогүйгээр туйлдаа хүрэх боломжгүй дээрх хуулийн зохицуулалтаар, мөн ТУЗ-ийн ажиллах журам, ирц хүрээгүй байхад хуралдаж шийдвэр гаргасан зэрэг нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн  хурал, тодруулбал,  Б.Д, Д.Б,  Ж.Ү,  Б.М,  Ж.О,  Д.Д, Б.Б  нарын 7 гишүүнээр хэлэлцсэн баримт авагдсан боловч 2 гишүүн оролцоогүй, урьдчилж саналаа өгөөгүй.

ТУЗ-ийн үйл ажиллагааны журмаар бол 9 гишүүнтэй хуралдаж, 7-оос доошгүй гишүүний саналаар шийдвэрлэхээр зохицуулсан нь зөрчигдсөний дээр, Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдаагүй, их хэмжээний зээл олгохыг  дэмжсэн, нөхөж гарын үсэг зурж зөвшөөрсөн зэрэг нь  сэргээн тогтоогдсон үйл баримтаар ТУЗ-ийн гишүүдийн давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхээс энэ хэсэгт хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэв.

 

40.Прокурор Ш.Одонсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Миний бие Хөгжлийн банкны тодотголтой хэрэгт 4 компанийн зээл олголтой холбоотой хууль зүйн дүгнэлтээ гаргахдаа эсэргүүцэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын гаргасан гомдолтой уялдуулан хууль зүйн дүгнэлтийг хэлнэ. Хууль зүйн дүгнэлтээ хэлэхдээ төсөл болгонд давхцаж байгаа зүйлийг базаад нэгтгэсэн байдлаар хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлтээ хэлье.

Нэгдүгээрт: Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, зээлийн удирдлагын хороо нь ямар чиг үүрэгтэй вэ гэвэл зээл авахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, материалаа өгөхөд тэрийг хүлээж авсан ажилтан буюу зээлийн шинжилгээний газар танилцуулга, эрсдэлийн үнэлгээний газар дүгнэлт, хууль зүй актив, пассивын газар хууль зүйн дүгнэлт гэсэн гурван зүйлийг гаргаад дүгнэлтээ бичээд зээлийн хороонд гаргаж байгаа. Зээлийн хорооны зүгээс дараах шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Үүнд:

- Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-д заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзээд татгалзах,

- Танилцуулга, дүгнэлт гаргаж байгаа Хөгжлийн банкны дээр дурдсан гурван этгээдүүдийн дүгнэлт, танилцуулгыг бүрэн дүүрэн болоогүй байна гэж үзвэл судалгааг үргэлжлүүлэн үүнтэй холбоотойгоор зээл олгох шийдвэр гаргахыг хойшлуулах,

- Бүрдэл хангагдсан байвал зээл олгох шийдвэр гаргах юм. Хөгжлийн банкны тодотголтой хэргийг яагаад эрүүгийн хэрэг гэж үзээд байгаа гэвэл дээрх гурван шийдвэрийн аль нь ч биш тусгай нөхцөл заагаад зээл олгох шийдвэр гаргая гэж байгаа нь зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн гэдэг агуулгаар зээлийн үйл ажиллагааны хорооны бүх гишүүдийг оруулж байгаа. Мэдээж дотор нь үйлдэл, оролцоо, хамтран оролцооны хэлбэр өөр, өөр байгаа. Эдгээрийг тус тусын зээлийг төсөлд яригдана. Төлөөлөн удирдах зөвлөлд үүнтэй адилаар зээлийн удирдлагын хорооны дүгнэлтийн татгалзсан материалууд очдоггүй. Нөгөө хоёр шийдвэртэй холбоотой материалууд орж ирвэл хойшлуулна. Болсон гэж үзвэл зээл олгохоор шийдвэрлэсэн зээлийн хорооны шийдвэрийг зөвшөөрөөд гүйцэтгэх захиралд санхүүжилт олгохыг даалгасан шийдвэр гаргаж байгаа. Магадгүй үүнд зээлийн хорооны гишүүд буюу хамтын зарчим гаргахад хэн нэгний идэвхтэй, хамтран оролцооны өөр, өөр байдлууд шүүгдэгч болгонд гарна.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаас гадна 10.3-д төлөөлөн удирдах зөвлөл өөрсдөө өөр нөхцөл шаардлагаар шийдвэрлэх боломжтой, тусгай нөхцөл шаардаж зээл олгох боломжтой гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тайлбарлаад байдаг. 10.3 гэсэн заалт нь нөгөө 10.1.1-т заасан олон нөхцөлөөс гадна нэмэлт нөхцөл байвал цаг үеийн байдлаараа ТУЗ хуралдаж тодорхойлж Хөгжлийн банкиндаа нэмэлт маягаар оруулж өгч болох юм гэсэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэхтэй холбоотой хуулийн заалтыг нөгөө нөхцөл шаардсантайгаа холбож дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Миний ярих төслүүд нь “Га” ХХК, “СГ” ХХК, ”Мд” ХХК “Н” ХХК-тай холбоотой юм. Тэгэхээр түрүүний зээлийн хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй холбоотой зүйлийг нэгтгэж асуудлыг шийдвэрлэ гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна. Тухайн зүйл ангиудад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх ганцхан зүйл анги буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэгдэж байгаа шүүгдэгч нарын хувьд хэргийг нь тус тусад нь шийдвэрлэх нь өөрсдийнх нь эрх зүйн байдлыг дордуулна. Эргээд энэ нөхцөл байдалтай холбоотой салаалсан бусад хүмүүсийн асуудал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцогч байвал бас дордох нөхцөл байдал үүсэх учраас хамтад нь шийдвэрлэх  ёстой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Зээл болгонд тодруулж хэлэх зүйл байгаа. Жишээ нь “Га” ХХК-тай холбоотой зээлд шүүгдэгч Б.Ч-ийн асуудал яригдана. Үүнд хахууль авсан үйлдэл байдаг. Ер нь бол Хөгжлийн банкны тодотголтой хэрэгт хоёр хахууль авсан үйлдэлтэй. Нэг хахууль авсан үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, хахууль өгсөн хүн нь ч өгснөө хүлээн зөвшөөрсөн. Ийм үйлдэлтэй боловч прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хоёр зүйл ангид холбогдуулж явуулсан. Анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчилж 22.1 дүгээр зүйл болгосон. Гэхдээ энэ асуудал нь өөрөө 22.1 дүгээр зүйл ангитай үйлдлүүд нь бүхэлдээ буцаад анхан шатны шүүхээр хэлэлц гэж давж заалдах шатны шүүх шийдсэн учраас хахууль авсан үйлдэл буюу 22.4 дүгээр зүйлд заасныг дангаар шийдвэрлэх боломжгүй, давхар буцна гэсэн үг юм. Хэрвээ зүйлчлэл нь тухайн шүүгдэгчийн хувьд хэд хэдэн гэмт хэргээр зүйлчлэгдээд нэг зүйлчлэлтэй мөртлөө хэд хэдэн үйлдэл байх юм бол тусад нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглээд тус тусад нь шийдвэрлээд нэмж нэгтгэх боломж байгаа. Гэхдээ Б.Ч-ийн үйлдэлд боломжгүй.

Шүүгдэгч Л.Н, “Га” ХХК-ийн үйлдлүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлтийг хэлсэн. Өмнөх прокуроруудын хэлсэн шиг мөнгө угаах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэмт хэргийн төгссөн цаг хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар дуусгаад үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцох байсан нь үндэслэл бүхий байсан. Ингэж шийдвэрлэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон. Шүүгдэгч Л.Н нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хяналтын шатны шүүх хуралдаанд хийгдэхээс өмнө нас барсан байгаа учраас ерөнхийдөө анхан шатны шүүхээс Л.Н-ыг гэм буруутай тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа үйлдэл нь дүгнэлтийн хувьд өөрчлөлт оруулаад хяналтын шатны шүүх шийдвэрлэх боломжтой. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. “Га” ХХК-ийн хувьд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны магадлалын үүнд хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой. Гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй ч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

“СГ” ХХК-ийн хэрэгт шүүгдэгч Г.Г-ын асуудал яригддаг. Давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ “Ня” ХХК-ийн захирал Ц.У-тай адилхан юм байна. Хамтран оролцооны асуудлыг дангаар шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэхдээ хэрэгсэхгүй болгосныг нөгөө төслийн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй хамтад нь шийдвэрлэж, дүгнэлт өгөх ёстой гэснийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Мөнгө угаах гэмт хэрэг нь дараа дараагийн төслүүдэд гарах учраас тодотгол хийе. Мөнгө угаах гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэж өөрөө дотроо 5-6 шинжийг агуулдаг. Энэ дотроо прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ авсан, ашигласан гэдгийг барьж зүйлчилсэн юм. Авсан, ашигласан гэдэгт хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэргийн төгссөн хугацаатай уялдуулан дээр нь зарим өмгөөлөгч нарын гаргаж байгаа Авлигын эсрэг НҮБ-ийн конвенц, Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын конвенц болон Олон улсын санхүүгийн арга хэмжээ авах бүлэг /ФАТФ/-ийн зөвлөмжид зааснаар суурь гэмт хэрэг үйлдсэн этгээд мөнгө угаах гэмт хэргийн субъект байж болно. Тэгэхээр суурь гэмт хэрэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон этгээд мөнгө угаах гэмт хэргийн субъект байж зүйлчлэгдсэн орж ирэх бүрэн боломжтой гэж харж байна.

“СГ” ХХК-ийн хэрэгт шүүгдэгч Б.Б-ийн асуудал яригддаг. Шүүгдэгч Б.Б нь хуульч Гантогтохын гаргасан дүгнэлтийг хянасан атлаа зээлийн хороонд ороод дүгнэлтийг нөхцөл шаардсан зээл олгох шийдвэрийг дэмжсэн. Гантогтохын шийдвэрийг хяначхаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочхоод байхад миний үйлдлийг үйлдээсэн гэж тайлбар хэлээд байдаг. Гэтэл өөрөө дараа дараачийн үргэлжилсэн үйлдлээрээ зээлийн хорооны гишүүн болж орохдоо нөхцөл шаардсан юмыг зээл олгоё гэдэг шийдвэр гаргаж байгаа хамтран оролцсон үйлдлээрээ угаасаа тусдаа шийдэгдэх боломжгүй бусад үйлдлүүдтэйгээ цуг хамт явна гэсэн агуулгыг дурдаж байна.

“Мд” ХХК-ийн хувьд Х.Б, Э.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд хамтран оролцсон. Энэ үйлдэлтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байгаа. Хохирлын асуудлыг бүх төсөлтэй холбоотойгоор базаж дүгнэлт хэлнэ. Анхан шатны шүүхээс хоёр шүүгдэгчид ял оногдуулахдаа ял нь хөнгөдсөн байсан гэж дүгнэж байгааг дурдаж байна.

“Н” ХХК-ийн хувьд хэд хэдэн зүйл ангитай орж ирсэн. Дагаад салбарласан зүйл ангиудтай байгаа. Эхний ээлжид Б.Д-д холбогдох хэргийн тухайд хэтэвчний асуудал гарч ирдэг. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хоёр хэтэвчний асуудал ярьдаг. Нэг нь Л.А гээд шүүгдэгчийн хахуульд авсан хэтэвчийг өөрөө сайн дураараа хэргээ хүлээгээд хүлээлгэж өгсөн. Нөгөөдөх нь Б.Д-ын гэрт нэгжлэг хийх явцад гарч ирсэн. Хавтас хэрэгт авагдсан тухайн хэтэвчийг зарсан дэлгүүрийн ажилтан Х-ийн мэдүүлэгт “...энэ үзэг /өөр төсөлд үзгийн асуудал яригддаг, миний төсөлд хэтэвчний асуудал байгаа/, хэтэвчийг хэдэн сарын хэдний өдөр, ийм дансны гүйлгээгээр ийм хүний нэр дээр авсан байна гэдгийг гаргаад өгсөн. Үүнд хэтэвчний кодын асуудал яригддаг. Тухайн кодоор интернэтээр хайхаар Л.А-ийн хураалгасан хэтэвч гарч ирдэг. Мөн тухайн брэнд рүү ороод үзэхэд яг Б.Д-ын хураалгасан хэтэвч байгаа болох нь тогтоогдоно. Тэгэхээр Х-аас Л.А-ийн хэтэвчийг үзүүлж мэдүүлэг авсан юм байхгүй. Харин кодын асуудал байдаг. Тухайн түрүүвч нь тэр жилдээ Монгол Улсад ганц удаа орж ирсэн байдаг. Тэр түрүүвч нь Б.Д-ын гэрээс гарсан. Дэлгүүрээс худалдаж аваад тооцоо хийхдээ Ц.Б-ийн эхнэр М.П-ийн картаар тооцоо хийсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хахууль авах гэмт хэрэг нь тусдаа өөр гэмт хэргийн эд зүйлс болсон хэтэвч нь өөр юм. Шүүгдэгч Л.А, Ц.Б нар хахууль авсан, Х.Б нь Ц.Б-тэй хамтран хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зээлтэй холбоотой хэрэгт нөлөөлөхгүй, өөр гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.Б нь Ц.Б-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад дэмжлэг үзүүлсний хариуд хахууль хахууль авсан гэх үйл баримтын талаар гэрч нар мэдүүлгийг үндэслэн  нотолгооны эх сурвалж, хангалттай байдалд дүгнэлт хийн үнэлж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бусад оролцогч нартай хамтатган шийдвэрлэхээр дүгнэсэн байдаг. Үүнд энэ үйлдлээсээ гадна Ё.Б-ийн үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн гэмт хэрэг байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэмэгдсэн хөрөнгөө үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй бол энэ гэмт хэргийн шинжийг хангадаг. Угаасаа шинж нь ингэж тодорхойлдог. Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ алдаа гаргаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг хурааж шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан үндэслэлгүй нэмэгдсэн хөрөнгө болох 393 сая төгрөгийг 73 сая төгрөг гэж зөрүүтэй тусгасан. Үүнийг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжгүй гэж үзвэл Ё.Б-ийн эрх зүйн байдал нь дордоно. Тухайн гэмт хэргийн санкцтай эрүүгийн хариуцлагатай холбоотой заалт учраас хэдэн төгрөг хураахаас хамаарч эрх зүйн байдал нь дордоно. Энэ үйлдэл нь тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дэх хэсэг заасан гэмт хэрэг боловч мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээ дагаад хамтад анхан шатны шүүхийн алдааг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалтай санал нэг байна.

Ё.Д, Ц.Ц нарын худал мэдүүлэг өгсөн тухайд, Үндсэн хуульд заасан гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх юм. Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинжтэй шууд холбох боломжгүй. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг өгөхгүй гэсэн тохиолдолд мэдүүлэг авахгүй, мөрдөгч мэдүүлэг авахдаа шүүгдэгч нарт худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулсаар байтал худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангана.

Эцэст нь Хөгжлийн банкны тодотголтой энэ хэргийн хүрээнд нэгтгэн хэлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирлоос үүссэн үр дагаврыг хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан. Хохирол, хор уршиг нь хэдэн төгрөгийн зээл авснаас хамаарч байгаа. Бид энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хор уршигтайгаа холбосон. Энэ зээлийг өөр этгээд авсан бол олох ёстой байсан ашиг, мөн Хөгжлийн банк нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын банк болж явдаг. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд гадаад, дотоодын бонд, зээл, санхүүгээс хөрөнгөө үүсгэж босгодог. Үүнтэй холбоотойгоор эдгээрийн зээлийн хүүг төлөөд явж байгаа. Энэ агуулгаараа олох ёстой байсан орлогын асуудал яригдана. Дээр нь гэм хорын асуудал бас яригдана. Иргэний хэргийн шүүх шийдвэрлээд тухайн компани хохирлоо төлсний дараа мөрдөн шалгах ажиллагаа явагдаад яллагдагчаар татсан хэрэг нэг ч байхгүй. Иргэний шүүхийн шийдвэр мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар өмнө гарсан асуудлууд байгаа ч хохирлоо төлөөгүй байгаа. Эрх зүйн харилцаатай нь үүнийг холбох юм бол иргэний эрх зүй, нийтийн эрх зүйн харилцаа ондоо байгаа. Магадгүй иргэний эрх зүйн харилцаагаар явах юм бол хүү, алданги зэрэг Хөгжлийн банкнаас тодотгоод байгаа асуудлыг ярьж болно. Эрүүгийн хэрэгт хохирол, хор уршгийг ярина. Иргэний хэргийн маргаан гэж шийдвэрлэсэн байхад энд эрүүгийн болж байна гэсэн тайлбар хэлээд байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг, түүнээс учирсан хохирлын асуудал яригддаг. Хохиролтой холбоотойгоор хүндрүүлэх нөхцөл байдал орж ирнэ. Анхан шатны шүүх үүнийг дүгнэхдээ магадгүй эцэслэн шийдвэрлээд хүчин төгөлдөр болсон иргэний шүүхийн шийдвэрийг хөндөхгүй гэх агуулгаар иргэний шүүхийн шийдвэр гарсан байгааг дурдаж байна гэж шийдвэрлэсэн. Иргэний шүүхийн шийдвэр гарчихсан байхад дахиад давхардуулж хохирлоо төл гэсэн шийдвэр байхгүй. Үүнийг өмгөөлөгч нар зөв ойлгож хэрэглэх ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Магадгүй иргэний шүүхийн шийдвэр гараагүй ч юм уу, хохиролтой холбоотой зүйлийг тусад нь нэг заалт болгоод шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс буруутгасан дүгнэсэн зүйлгүй.

Прокурорын эсэргүүцлийн хүрээнд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийдвэрийг, 39.5 дугаар зүйлд заасныг баримтлан гаргах нь үндэслэл бүхий гэдэгт тайлбар хэлэх ёстой. Давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргасан. Оролцогч нар хяналтын шатны журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Тэгэхээр эргүүлээд хэд хэдэн төрлийн өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, буцаах зэрэг шийдвэр гаргачихаар хэн нэгэн оролцогч хяналтын шатны журмаар гомдол гаргахаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрхэн биелүүлэх талаар эргэлзээ бүхий байдал гарч байгаа юм. Харин хяналтын шатны шүүхээс эцсийн шийдвэр гардаг. Хяналтын шатны шүүх хуралдаанд хууль зүйн дүгнэлт гаргаж байгаа 4 прокурорын хувьд нэгтгэж хэлэхэд тухайн, тухайн шүүгдэгчийнхээ хувьд яригдсан шиг зарим шүүгдэгчийн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэвээр, зарим шүүгдэгч нарыг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр, нөгөө талаар гэм буруутай асуудал хангалттай тогтоогдсон байна. Харин эрүүгийн хариуцлагын асуудал хөнгөдсөн эсхүл хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон асуудлаар нь тэдэнтэй холбоотой тэрхүү заалтыг хүчингүй болгох гэсэн хэд хэдэн төрлийн шийдвэрийг гаргах нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж дүгнээд хууль зүйн дүгнэлтээ дуусгая гэв.

41.Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч О.Баасанхүү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрхэм шүүх бүрэлдэхүүн, прокурор, өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцож байгаа нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар хийнэ. Ш.Одонсүрэн прокурор тайлбартаа шүүхийн шийдвэр гарсан нь үнэн гэхдээ төлбөр төлөгдсөн нэг ч хүн байгаагүй, гэм хор, хор уршгийг нь бид нар авч байгаа юм гэж хэллээ. Үндсэн хуульд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд эцсийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Гэхдээ эцсийн шийдвэрийг биелүүлэхийн тул хуульд заасан үндэслэлээр шаардлагатай бол эрүүгийн хэрэг үүсгэж болно. Жишээ нь зээлийн маргаантай холбоотойгоор төлбөрөө төлөөгүй, төлж амжаагүй, төлөх боломжгүй байна гээд Засгийн газар, прокурорт нийлж албадлагын байдлаар оролцож болохгүй. Би үүнийг маш тодорхой хэлье, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр эцэслэгдсэн. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад саад учирсан. Ямар саад учирсан бэ гэвэл Нийслэлийн прокурорын газраас  өр төлбөрт авах ёстой эд хөрөнгийг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой юм уу эсхүл эрүүгийн хэрэг гээд энэ битүүмжилсэн хөрөнгөө өнөөдрийн шүүхээр шийдвэрлэсний дараа эцэслэгдэх ёстой юм уу гэдэг асуулт гарангуут Нийслэлийн прокурорын зүгээс шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой гэдгийг сайн дураар зөвшөөрөөд хамтран оролцоод 85 тэрбумын хөрөнгө, бэлэн мөнгө, баригдсан барилга зэргийг суллаж өгсөн. Одоо болохоор хор уршиг, гэм хорыг төлүүлсэн юм шиг яриад байна. Бид нарын хэлээд байгаа эрхэм шүүгчдийн анхааралдаа аваасай гэж хүсэж байгаа зүйл нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулагдан гүйцэтгэх асуудалд прокурор хамтран оролцсон.

Өөрөөр хэлбэл сайн дураар хамтран оролцсон. Үндсэн хуульд шүүхийн шийдвэр эцсийнх байна. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Мөн нэг асуудлаар шүүх хоёр өөр төрлийн, хоёр өөр шүүхийн шийдвэр гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл манай шүүхийн шийдвэр 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан шүүхийн шийдвэр биелэгдээд дууссан. Ингээд биелүүлчхээд байж байхад 06 дугаар сарын 18-ны өдөр бид нарт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд болсон хэрэг, баримт, нотлох баримт, үйл явдлыг дурдахгүй байгаа болохоор үйл явдлыг нэг нэгэнгүй ярих цаг ч алга байна. Үүнийг далимдуулаад бид нарыг Б.Бүжинлхам прокурор гүтгэлээ. Магадлалаар анхан шатны шүүх рүү хэргийг буцааж байгаа нь энэ хэргийг эрүүгийн хэрэг мөн байна гэж үзсэн гэж хэллээ. Анхан шатны шүүх рүү хэргийг буцаахад заавал эрүүгийн хэрэг мөн гэж урьдчилан дүгнэлт хийдэг шүүх байхгүй, тэгж үздэг прокурор байх ёсгүй. Яагаад гэвэл хэргийг дахиад мэтгэлцэж, нотлох баримт, хэрэг маргааныг дүгнээд анхан шатны шүүх дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яагаад буцсаныг гайхаад байх шиг байна, чи ч гайхсан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хийсвэрлэн дүгнэсэн, яагаад цагаатгасныг ойлгоогүй. Мөн хохирлоо төлсөн гэдэг нь гэмт хэргийг цагаатгах үндэслэл болохгүй гэсэн дүгнэлт хэлсэн.

Гэтэл энэ нь хоёр зүйлээр үгүйсгэж байгаа. Анхан шатны шүүхэд бид нотлох баримт гаргаж, хоёр тал мэтгэлцээ өрнүүлж, мэтгэлцээн, нотлох баримтад дээр шүүгч хараат бусаар бие дааж дангаараа дүгнэлт гаргана. Үүнд ямар дүгнэлт хийсэн бэ гэвэл 85 тэрбум төгрөгийн төлбөр төлөгдсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна гэдгээр шийдвэр гаргасан. Гэтэл хохирол гэдэг үгээр мушгиж анхан шатны шүүх рүү буцаасныг гайхсан. Төлбөрийг хохирол гэж хэрэглэсэн гэдэг байдлаар буцаасан. Хуульд үг өөрөө эрх зүйн үндэстэй болохыг би ойлгож байгаа, эрхэм шүүгчид та бүхэн бас мэдэж байгаа. Бид 36 тэрбумын хохирол төлөөгүй бид 85 тэрбумын төлбөр төлөгдсөн шүүхийн шийдвэрийг бариад анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдээд бүрэн дууссан. Дээр нь анхан шатны шүүхэд хэрэг маргаан очихоос өмнө энэ асуудал дууссан байхад бид нарыг хэрэгт татаад байгаа юм бэ гэдэг байдлаар мэтгэлцээн өрнүүлсэн. Гэтэл үүнийг Нийслэлийн шүүх анхаарч үздэггүй, прокурор нь мушгин гуйвуулж байгаад харамсаж байна.

Ер нь бол  Засгийн газар бол мэдээж ерөнхий сайдаас эхлээд улс төрийн шийдвэр гаргаад үйл ажиллагаа явуулдаг ч гэлээ хүний эрхийг тэр дундаа бизнес эрхлэгчийн эрхийг хохироох шийдвэрийг хуулийн байгууллага буюу прокурорын байгууллагатай хамтран ажиллах ёсгүй гэж үзэж байна. Би үүнийг хангалттай хэлсэн бид хэнийг ч хохироогүй, Хөгжлийн банкны шийдвэрт шууд болон шууд бусаар оролцох эрх байхгүй. Дээр нь Засгийн газрын өгсөн баталгаанаас болж хэд дахин хохирсон. Энэ маргаан 2017 оноос хойш яваад 2020 оны 06 дугаар сарын         20-д арай гэж дууссан. Энэ маргааныг цааш үргэлжлүүлмээр байсан боловч харамсалтай эрүүгийн хэрэг цаашлаад манай компанийн эрх ашигт асар их нөлөө үзүүлэх гэж байсан учраас бид шүүхийн шийдвэрийг албажуулан дуусгасан. Шүүхийн шийдвэр эцсийн байна гэдэг бол оролцогчид буюу нэхэмжлэгч, хариуцагч  хуульд заасан хугацаагаар гомдол гаргах эсхүл гомдлоосоо татгалзах бол тэр нь хууль ёсны бөгөөд эцсийн байдаг. Эцсийн байгаа шүүхийн шийдвэрийн эцсийн байдлаар дуусгасан. Ингээд бид эцсийн байдлаар дуусгасан асуудлыг заавал эрүүгийн гэмт хэрэг хийсэн юм шиг нийгмээрээ, сошиалаараа балбаж, нүдээд олон нийтэд буруу ойлголт өгөөд улс орондоо бүтээн байгуулалт хийсэн. Валютын ханшийг гурав дахин нугалж, хүүгийн хүүг, бусдын өмнөөс төлбөр төлсөн компанийг буруутгах гэж хичээнгүйлэн оролцож байгаад харамсаж байна. Өнөөдөр тайлбар тавьж байгаа гол шалтгааныг нэгтгэж хэлэхэд аль шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр юм бэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн дүгнэж өгнө үү.

Энэ бол та бүгдийн эцсийн практик болно. Цаашдаа хүмүүс захиргааны, иргэний шүүхээр яваад шийдвэр гаргаад дийлэхээ болиод эрүүгээр яваад өмнөх шийдвэрүүд чинь ямар ч нөлөөгүй, хүчгүй шүү дээ, энэ ямар хамаатай юм гэж яваад байх ёстой юм уу. Тэгвэл маргаан хаана эцэслэгдээд дуусах ёстой юм бэ зөвхөн эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдлийг хийсэн тохиолдолд гэмт хэрэг гэж үзээд энэ тохиолдлын гэм буруугаа шүүлгэхээр эрүүгийн хуулиар явах ёстой. Түүнээс биш бүх шатны шүүхийн шийдвэр 100 хувь албажсан бол эцсийн шийдвэр байна. Заавал Улсын дээд шүүхийн шийдвэр байх хамаагүй. Хохирол, хор уршгийн талаар ярьж байна. Хохирол нь хэд юм, хор уршиг нь хэд юм гэдгийг ярих ёстойг зөв гэж үзэж байгаа ч 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж прокурор яриад байдаг. Гэтэл 85 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлээд байна. Прокурор хоёр чиг үүрэгтэй байгаа төрийг төлөөлөх чиг үүрэгтэй төрийн банк нь 85 тэрбум төгрөг авъя гэж төрийнхөө эсрэг яваад харин эсрэгээрээ яллах чиг үүргээ давамгайлуулаад орж ирж байгаад харамсаж байна. Уг нь та бүхэн өөрсдөө оролцоод шийдвэр гүйцэтгэлийн хийлгүүлээд иргэний шүүх нь албажуулаад дуусгасан бол яллах чиг үүргээсээ татгалзаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоод болчих байсан ч энэ үйл явдлыг энэ хүртэл явуулж байгаад харамсаж байна. Товчоор хэлбэл ийм байна, бусдадаа цаг олгоё” гэв.

42.Шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Ж.Должинсүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хяналтын журмаар Д.Д өмгөөлөгч Р.Батцогтын хамт гомдол гаргасан миний бие гомдлын хууль зүйн үндэслэл болон нотолгоо хэсэгт дараах тодруулгыг хэлж танилцуулъя. Хууль хэрэглээний зөрүүг арилгах талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Албан тушаалтан албан эрх, албан тушаалын байдлыг урвуулан ашиглах гэмт хэргийн субъект нь тухайн шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтан байхаас гадна чиг үүргийн хувьд шууд удирдлага эсхүл дээд шатны албан тушаалтан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг орхигдуулсан. Энэ нь Д.Д-ы ажил албан тушаалын чиг үүрэг нь бусдаасаа онцлог байдаг. Хөгжлийн банкны хууль болон дүрэмд зааснаар Хөгжлийн банкнаас зээл олгох үе шатыг 8 үе шаттай гэж үзэж байгаа. Энэ үе шатуудын ганцхан үе шатанд зээлийн хорооны гишүүнээр оролцдог. Бусад үе шатанд зээлийн хорооны гишүүнээр болон бусад байдлаар оролцдоггүй. Энэ хүний хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх боломж байхгүй. Д.Д бол зээлийн материал судалж дүгнэлт гаргадаггүй, зээлийн эрсдэлийн талаар болон хууль зүйн дүгнэлт гаргадаггүй, зээлийн гэрээ байгуулдаггүй, зээл олгох шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Тэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар томилогдож, 2019 оны 7 дугаар сарын 29-ний тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь 77 дугаар хавтас хэргийн 172-173 дугаар тал, 83 дугаар хавтас хэргийн 217 дугаар талд авагдсан. Тэгэхээр ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийнхээ хүрээнд эдгээр албан тушаалтнуудын шууд удирдлага биш гүйцэтгэх захирлын ажлын албаны өгсөн үүрэг чиглэлээр Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагаа зохицуулагддаггүй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, зээлийн удирдлагын хорооны гишүүд, гүйцэтгэх удирдлага, зээлийн газар, эрсдэлийн газар, эдийн засагч нарт нөлөөлөх албаны эрх хэмжээ байхгүй. Эрхэлж байгаа албан тушаалын хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн субъект болж чадахгүй.

Мөн субьектив болон объектив тал нь үгүйсгэгдэг. Харин зээлийн удирдлагын хорооны гишүүний хувьд түүнийг буруутгахдаа нөхцөл зааж зээл олгохыг дэмжиж дүгнэлт гаргасан, зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн давуу байдал бий болгож хохирол учруулсан гэм буруутай тооцдог. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй байдлаар хуулийг тайлбарласан. Үүнд анхан шатны шүүхээс ТУЗ-өөс нөхцөл зааж шийдвэр гаргаж байгаагаас үзэхэд ТУЗ-ийн шийдвэр эцсийн шийдвэр биш байна, зээлийн удирдлагын хороо болон гүйцэтгэх захирлаас эцсийн шийдвэр гаргадаг гэж дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлт нь хүчин төгөлдөр бус хууль буюу 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийг хэрэглэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 731 дүгээр талд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангаагүй ямар ч тохиолдолд санхүүжүүлэх шийдвэр гаргах ёсгүй байхад дур мэдэн тусгай нөхцөл зааж байгаа нь хууль бус ажиллагаа явуулах эрх сурвалж болсон байна гэдэг байдлаар зөрүүтэй дүгнэлтийг хийж хуулийг буруу тайлбарласан. 2011 оны Хөгжлийн банкны тухай хуульд зээлийн удирдлагын хороо зээл гаргах шийдвэр гаргах эрхтэй байсан. 2017 оны 02 дугаар сард батлагдсан хуулиар энэ эрх зүйн байдал үндсээрээ өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөхдөө Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д зааснаар Хөгжлийн банк төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргана. Энэ шийдвэр гаргахтай холбоотой журмыг ТУЗ батална гэж заасан. ТУЗ-ийн Хөгжлийн банкны төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.1, 3.2-т зааснаар өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш бол ТУЗ, доош бол гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх захирал шийдвэр гаргахаар заасан. Тэгэхээр хууль болон журмын зохицуулалтаас харахад зээлийн удирдлагын хороо шийдвэр гаргах эрх бүхий субъект биш болох нь тодорхой нотлогдож байгаа. Дээрээс нь давж заалдах шатны шүүхийн магадлалын 760 дугаар талд зээлийн хороог зээл олгох явцдаа тухайн хангагдаагүй шаардлагуудыг зээл олгох явцад хангуулна гэж дур мэдэн тусгай, нэмэлт нөхцөл болгон заасан хууль бус үйл ажиллагаа гэж зээлийн хороог хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үздэг. Гэтэл Хөгжлийн банкны хуулийн ТУЗ-өөс баталсан зээлийн удирдлагын хорооны үйл ажиллагаа, ажиллах журам гэж байдаг. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1.1-т зээлийн удирдлагын хороо нь зээл олгох эсэх, зээлийн үндсэн нөхцөл, нэмэлт шаардлагыг тодорхойлох асуудлыг хэлэлцэх эрхтэй байгаа юм. Энэ эрхийнхээ хүрээнд зээлийн удирдлагын хорооноос үндсэн, нэмэлт нөхцөлийг зааж дүгнэлт гаргаж байгаа нь хууль, дүрмээ зөрчөөгүй байна. Хууль бус үйл ажиллагаа гэдгийг үгүйсгэж байна. Зээлийн удирдлагын хороо дүгнэлт гаргахдаа “Зээлийн үйл ажиллагааны журмын” 6 дугаар зүйлийн 6.3.6-д зааснаар хорооны даргаас томьёолсон дүгнэлтийн хүрээнд дэмжсэн юм уу татгалзсан дүгнэлтээ гаргадаг. Энэ томьёолсон дүгнэлтийн хүрээнд татгалзсан юм уу, зөвшөөрсөн санал гаргаж байгаа нь хийх ёстой үйлдлээ хийж байгаа зүйл юм. Түүнээс хийх ёсгүй үйлдэл хийсэн, хуулиар хориглосон үйлдэл хийсэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал байхгүй.

Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтийг эцсийн шийдвэр юм шиг анхан шатны шүүхээс дүгнэсэн. Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтийн дараагийн үе шатны хэмжээнээсээ хамаараад ТУЗ тогтоол гаргаад гүйцэтгэх захирал тушаал гаргаж байгаа. Үүний дараа нөхцөл шаардлагыг хангуулах, шалгах үе шатны дараа зээлийн гэрээ байгуулах, зээлийн гүйлгээ хийж зээл олгогддог. Зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар шийдвэрийн нөхцөл шалгах хуудас гэж байдаг. Энэ хавтас хэрэгт авагдсан журамд маш тодорхой заагдсан байгаа. Өөрөөр хэлбэл  зээл олгох тухай шийдвэрт заасан гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл, гэрээ нь дуусах нөхцөл, гүйлгээ хийхээс өмнөх нөхцөл, зээл олгосны дараа биелүүлэх нөхцөлүүдийг бүрэн хангагдсаны дараа зээлийг олгох нөхцөл шалгах хуудас гэдэг зохицуулалт нь үйл ажиллагааны журмаар зохицуулагдаж байдаг. Нөхцөлүүд нь журмуудаар зохицуулагдаад байгаа учраас хууль бус үйл ажиллагаа биш юм. Тэгэхээр нөхцөл шалгасан, нөхцөл нь шалгагдсан байна уу гэдэгт эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулаад зээл олгогдож байгааг шүүхээс бүхэлд нь үгүйсгэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд  Д.Д-ы хувь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх, шаардлага хангаагүй компанид зээл олгох, хэн нэгэнд давуу байдал бий болгох гэсэн санаа, сэдэлт зорилго байгаагүй. Д.Д-ы хувьд аль ч компанийн хамаарал бүхий этгээд биш байгаа. Гүйцэтгэх захирлын томьёолсон дүгнэлтэд өгсөн саналын үндсэнд зээл олгогдоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр саналаа өгдөг. Зээлийн удирдлагын гишүүний хувьд хэн нэгэн өөрт нь нөлөөлсөн болон өөрөө бусдад нөлөөлсөн үйл баримт байдаггүй. Цаашид зээлийн нөхцөлийг хангаад авах эсэх нь надад огт хамааралгүй гэсэн байдлаар өөрөөр хэлбэл өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр үйл ажиллагаа нь зохих шаардлага хангаагүй үйлдэл нь албан үүрэгтээ хайнга хандсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгөх гомдлыг гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр гомдлыг гаргасан. Д.Д-ыг 11 удаагийн үйлдлээр нэр бүхий компаниудад давуу  байдал бий болгосон гэж ялласан боловч анхан шатны шүүхээс “Мо” ХХК болон “К” ХХК-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байсныг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ийнхүү буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Магадлалын тодорхойлох хэсгийн 759 дүгээр талд Д.Д-ы ээж Хү-ны данс руу 444 сая төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн байна. Энэ нь хууль ёсны эх сурвалжтай юм уу, энэ мөнгийг хэрхэн зарцуулсан юм. Тухайн хөрөнгийг хурааж авч хохирол төлүүлэх үндэслэл байгаа эсэхийг дүгнэх шаардлагатай гэж буцаасан нь зөвхөн прокурорын эсэргүүцлийн хүрээнд гаргасан.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Д.Д-ы ээж н.Х-ны данс руу мөнгө хууль бусаар шилжүүлсэн асуудалд Д.Д-ыг хахууль авсан гэж яллагдагчаар татаж шалгасан боловч  гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1486 дугаар дүгнэлт буюу 89 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар талд авагдсан, зээлийн гэрээ буюу 90 дүгээр хавтас хэрэгт 140 дүгээр талд авагдсан нотлох баримтуудаар хахууль өгөх бус зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангах зорилгоор өгсөн болох нь тогтоогдсон байна гээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол 480 дугаар хавтаст хэргийн 159-212 дугаар талд авагдсан байгаа. Мөн магадлалаар Д.Д өөрийн төрөл садан болох О.Б-т илтэд хууль бус байдал бий болгосон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хамаарах нотлох баримтыг бүхэлд нь үгүйсгэж няцаагүй гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1085 дугаар талд “Ко” ХХК-д зээл олгохыг дэмжсэн зээлийн удирдлагын хорооны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралд оролцоогүй болох зээлийн удирдлагын хорооны аудио бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоосон.

“Ин” ХХК-д холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь ач холбогдолтой талаар нь хоёр шатны шүүх үнэлж дүгнээгүй. 2017 оны 12 дугаар сарын 06, 20-ны өдрүүдийн хуралдаанаар нөхцөл зааж зээл олгохыг дэмжсэн дүгнэлтүүдийг гаргасан гэж ялладаг боловч яг 06-ны өдрийн хурлаар зээл олгогдсон байдаг. Яг энэ өдийн хуралд Д.Д оролцоогүй болох нь 307 дугаар хавтас хэргийн зээлийн удирдлагын хорооноос гаргасан дүгнэлтэд байдаг. Д.Д-ы хувьд хяналтын гомдол гаргасан өмгөөлөгч нь оролцох боломжгүй болоод миний бие гомдлыг дэмжээд танилцуулах байдлаар хоёр шатны шүүхийн алдаа, хууль хэрэглээний зөрүү болон ноцтой зөрчлийн талаар тодруулга хийж оролцож байгаа. Түүнээс миний бие мөрдөн байцаалтын шатнаас эхэлж ороогүй. Дээд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрэв хэргийг Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаах бол Д.Д-ы таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

43.Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний үйлчлүүлэгч Б.А-ийн хувьд ялын дүгнэлт болон прокуроруудын зүгээс  “Чи” ХХК-д  25 тэрбум төгрөгийн хадгаламжийг байршуулах зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж. 25,0 тэрбум төгрөгийг Чи банкинд байршуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 25,0 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэж, хамжигчаар оролцсон гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Яг энэ асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх энэ прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт тогтоогдоогүй, нотлогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулж давж заалдах шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас гаргасан эсэргүүцлийг хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт миний үйлчлүүлэгч холбогдолгүй болох нь нотлогдсон юм.

Улсын дээд шүүхэд Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай эсэргүүцэл ирүүлсэн. Энэ эсэргүүцэлд энэ асуудалтай холбоотой ганц өгүүлбэр байдаг. Эсэргүүцлийн 2 дугаар хуудаст нэр бүхий Ба, Г.Ц, Х.Г, Г.А нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, 4 дүгээр хуудаст анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үйл баримтууд тогтоогдсон гэдэг. Өнөөдрийн  хуралд улсын яллагчийн зүгээс ямар үндэслэлээр буруутгаад байгааг нь ойлгоогүй. Анхан болон давж заалдах шатны шийтгэх тогтоол, магадлалыг няцаасан хууль зүйн үндэслэл юу ч байхгүй. Давж заалдах магадлалын хэмжээнд Б.А болон бусад хүмүүстэй холбоотойгоор цагаатгасан 21 хүн байгаа. Прокурорын зүгээс сонин юм яриад байдаг. Үүнд: Б.А, А.Х нартай холбоотой шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Б.Ч, Ба хоёр эрүүгийн хариуцлагад татагдсан учраас гэсэн өгүүлбэр хэлсэн. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1032-1033 дугаар талд цагаатгагдсан хүмүүсийн болон миний үйлчлүүлэгчийн талаар маш үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Үүнийг давж заалдах шатны журмаар гаргасан эсэргүүцэлдээ няцааж чадаагүй. Өнөөдөр Улсын дээд шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд хэлж байгаа хоёр өгүүлбэр байгаа үүнээс өөр зүйл байхгүй. Тэгвэл Улсын дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолын хүрээнд анхан шатны шүүх маш үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн. Гэмт хэргийн  хамтран оролцох оролцогчийн талаар хамжигч, гүйцэтгэгч, захиалагч нарын талаар тайлбарласан. Тухайлбал тус тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1, 6-т маш тодорхой заасан байгаа.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалын 668 дугаар хуудаст анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг зөвтгөөд дараах дүгнэлт хийсэн. Дээрх үйл баримт, үндэслэлийн хүрээнд бусад нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн гэх албан тушаалын байдлаа урвуулж “Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ”-г хууль бусаар байгуулж, 25,000,000,000 төгрөгийн мөнгөн хадгаламжийг “Чи” банкинд байршуулж, давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч А.Х-ыг гүйцэтгэгчээр, Б.А-г хамжигчаар тус тус хамтран оролцсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Ингэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг ямар баримтаар яаж няцаагаад байгаа юм гэдгийг нотолсон эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт ч байхгүй. Прокурорын хувьд яг үндсэндээ гэмт хэрэг биш гэмт хэрэгт хамааралгүй этгээдүүдийг буруутгаж байгаа ганц зүйл нь Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд заасныг ярьдаг. Үндсэндээ энд холбогдож байгаа бүх хэрэгт энэ асуудлыг ярьдаг. Эрүүгийн хуулийг давсан хүчинтэй акт мэтээр тайлбарладаг ч үүнийгээ нотолж чадаагүй. Тус зүйлд энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох сэдэлд, санаа зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнээд сэдэлт санаа зорилгыг нь тодорхойл гэсэн утгатай. Гэтэл энэ талаар өнөөдөр хийсэн зүйлгүй. Өнөөдрийг хүртэл прокурор нотлоогүй байгаа. Өнөөдрийн эсэргүүцэлд бичсэн хоёр өгүүлбэр болон өнөөдрийн Улсын дээд шүүхэд ярьсан хоёр өгүүлбэрээс санаа авахад прокуроруудын зүгээс анхан болон давж заалдах шатны зүгээс цагаатгагдаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдсон хэргийг цагаатгаж хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

44.Шүүгдэгч Б.Ш, Б.Б нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг прокурорууд тайлбарласан гэж ойлголоо. Анхан шатны шүүхээс 24 хуудас прокурорын эсэргүүцлийг танилцуулсан. Сая эрхэм танхимын тэргүүний хэлсэнчлэн прокурор эсэргүүцэл бичих цаг хугацаатай, үүнтэй бид танилцаад хуульд заасан хугацаанд тайлбар бичих эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл прокурор эсэргүүцлийн хэмжээнд тайлбараа ярих ёстой гэж ойлгодог. А.Золзаяа прокурор “Бэ” ХХК-д олгосон 22,7 сая ам.долларын зээлтэй холбоотой асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй буруу шийдсэн, гэмт хэргийн шинжтэй байгаа тул анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх утга агуулга тайлбарыг ярилаа. Гэтэл прокуроруудын зүгээс гаргасан 24 хуудас эсэргүүцэлд “Бэ” ХХК-тай холбоотой асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл гэнэт гарч ирсэн. Тэр тусмаа би энэ талаар бичээгүй байсан учраас бичгээр тайлбар өгөх эрхээ алдлаа. Прокурор нэгэнт ярьсан учраас тайлбар хийе.

Б.Ш-ыг “Го” ХХК, “Бэ” ХХК, “Ня” ХХК, “Кэ” ХХК-тай 4 төсөлд буруутгаж яллах дүгнэлт үйлдсэний 3 үйлдлийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож, 1 үйлдэлд 15 сая төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж, давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. Прокурорын эсэргүүцэлд энэ асуудал байхгүй байгаа. Б.Б-ийн тухайд “Бэ” ХХК-д олгосон  22,7 сая ам.долларын зээлд буруутгагдаж явж байсан ч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхээс мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Эсэргүүцэлд энэ талаар нэг ч үг байдаггүй. Өөрөөр хэлбэл 22,7 сая ам.долларын зээлтэй холбоотой ТУЗ-ийн гишүүдийг буруутгасан нэг ч үг өгүүлбэр байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 964-967 дугаар талд хэрэгсэхгүй болсон Б.Ш даргатай төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг яагаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бэ гэдэг талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий зөв дүгнэлт болсон байгааг дурдаж байна.

А.Золзаяа прокуророос Б.Ш-ыг Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа “Кэ” ХХК-иас хоёр Белаз маркийн автомашин авсан гэж буруутгасан. Хэдийгээр эсэргүүцэлд ороогүй боловч ял хөнгөдсөн гэх тайлбарыг хэллээ. Эсэргүүцэлд ороогүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. “Кэ” ХХК-ийн үйлдэлд Б.Ш-т ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгоод анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэж ярьсан. Үүнийг андуурсан байна, буруу ярьж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 4б, 5, 7, 13а, 17а хэсэгт Б.Ш-т холбогдох хэргийн дүгнэлт байгаа. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаагүй. 15,000,000 төгрөгөөр торгосон асуудлыг давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийн насны байдал, хувийн байдал, шүүх хуралдаан болохоос өмнө иргэний хариуцагчаас хоёр Белазыг худалдаж авсан гэм хор гэж үзээд байсан мөнгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулаад шүүхийн дансанд байршуулсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд ял оногдуулсан гэж тайлбарласан.

Эсэргүүцлийг уншихаар “Эн” ХХК-ийн төслөөр барьсан замыг Эрдэнэс монгол компани буцаад төрд худалдаж авахад санхүүжүүлсэн энэ асуудалтай холбоотой асуудал, мөн “Бэ” ХХК-ийн холбоотой асуудлуудад Ерөнхий сайд байсан Н.А, Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Ба хоёрыг Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулахдаа шийдвэр гаргахдаа хэрхэн яаж шийдсэн. Тэр нь яагаад гэмт хэргийн шинжтэй байгаа юм гэдэг талаарх агуулга бүхий өөрөөр хэлбэл Засгийн газрын хуралдаан шийдвэртэй холбоотой эсэргүүцлийг бичээд явж байсан. Эсэргүүцлийн 18 дугаар хуудасны төгсгөлд байгаа. Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Ба нь Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Б.Ш-т зөвшөөрөл өгч, шийдвэрлүүлсэн гэсэн ганцхан үг байгаа. Яллах дүгнэлт үйлдэхдээ миний үйлчлүүлэгч Б.Ш-ыг төрийн тэргүүн, засгийн газрын ерөнхий сайд, салбарын сайд хоёртой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн гэсэн. “Бэ” ХХК, “Го” ХХК-ийн төсөл, Эрдэнэс монгол компанийн санхүүжилттэй холбоотойгоор Б.Ш-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс нь салгаад дээш аваачиж хоёр даргатай холбогдуулж бүлэг болгосон бол доор нь бусад гишүүдийг бүлэг болгосон байсан. Нэг үйлдэлд хоёр бүлэг болгосон байсан. Одоо прокурорын эсэргүүцэлд миний үйлчлүүлэгч Б.Ш-ыг хэрвээ гэм буруутай гэж үзэх буцаах гэж байгаа энэ хоёр хүнтэйгээ ингэж бүлэглэсэн, шүүх буруу дүгнэлт хийсэн гэсэн прокурорын эсэргүүцэл байхгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал заасан дүгнэлтийг прокурор эсэргүүцээгүй.

“Ня” ХХК-ийн  төслийг ТОСК-оор дамжуулж санхүүжүүлсэн асуудалд Н.М, Ц.У хоёрыг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүнийг Бүжинлхам прокурор бүхэлд нь хүчингүй болгосон байгаа гэсэн байдлаар ярьсан. Б.Ш-т холбогдох заалт хэвээр байгаа. Миний дурдсан давахын магадлалын Б.Ш-т холбогдох хэсэг хэрэгсэхгүй болсон хэсэг нь хэвээр байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ш-т холбогдох хэсгийг зөв дүгнэсэн, мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байна гэв.

45.Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч Б.Б-ийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Хяналтын шатны гомдлоо дэлгэрэнгүй байдлаар гаргасан байгаа. Өөрөө цагдан хоригдож байгаа тул гомдлоо дэлгэрүүлж тайлбарлаж чадахгүй нөхцөл байдалд байгаа. Илтгэгч шүүгчээс гомдлын гол агуулгыг уншиж танилцуулсан байгаа. Миний зүгээс гомдлын хууль зүйн үндэслэлийг тодруулж санаа хэлье. Б.Б-ийн хувьд Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байхдаа энэхүү хэрэгт шалгагдаж анхан шатны шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс түүнийг гэмт буруутай гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж цагаатгах байр сууринаас оролцож давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан. Гэвч харамсалтай нь анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруугүй талаарх тайлбар мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн түүнийг зээлийн удирдлагын хорооны гишүүн байсан. Уг хорооны хуралд дэмжиж санал өгсөн гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Дээрх шүүхийн дүгнэлтээс харахад зээлийн удирдлагын хорооны гишүүд нь үйлдлээрээ санаатай нэгдсэн бүлэг этгээдүүд байсан гэж харахаар байгаа юм. Хөгжлийн банкны гэх тодотголтой эрүүгийн хэрэгт Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий 10 гишүүнийг эрүүгийн хэрэгт татан шалгасан. Эдгээр гишүүдийн үйлдэл, холбогдол, гэм буруугийн байдлыг прокуророос янз янзын байдлаар дүгнэсэн. Тухайлбал хоёр этгээдийг прокурорын шатанд тусгаарлаад одоо хэрэг нь хаана явж байгаа мэдэгдэхгүй байгаа. Эрсдэлийн захирал Б.Д, хяналт захиргаа, тамгын газрын захирал Я.С гэх гишүүдэд холбогдох хэрэг хаана явж байгаа нь мэдэхгүй, прокурорын зүгээс арга хэмжээ авч байгаа байх гэж найдаж байна. Үлдсэн 8 зээлийн удирдлагын хорооны гишүүнийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 3 өөр төрлийн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл үйлдлээрээ санаатай нэгдсэн 8 этгээд маань яагаад гурван өөр төрлийн шийдвэр сонсох болсон нь ойлгомжгүй байгаа. Үүнд:

Нэгдүгээрт: Эрсдэлийн захирал байсан О.Б-ын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

Хоёрдугаарт: Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Э-ыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн,

Гуравдугаарт: Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын Санхүүжилт хөрөнгө оруулалт эрсдэлийн хэлтсийн захирлын Б.Ц торгох ялаар шийтгэсэн. Өөрөөр хэлбэл 2 этгээдийг хорихоос өөр төрлийн ялаар, нэг этгээдийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үлдэх 5 этгээд буюу Б.Ба, Ч.М, Б.Ч, Д.Д, Б.Б нарт хорих ял оногдуулсан.

Миний үйлчлүүлэгч яагаад хорих ял оногдуулах этгээдүүдийн тоонд орсон өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа. Тэрээр хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолт, банкны холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд зээлийн удирдлагын хорооны хуралд нэг саналын эрхтэй оролцож санал, дүгнэлтээ хэлж байсан. Ингэхдээ өөрийн удирдлагад байсанд мэргэжилтнүүдийн хууль зүйн дүгнэлт, өөрийн хянасан хууль зүйн дүгнэлтүүдийг дэмжих байр сууринаас оролцож байсан. Эдгээр хууль зүйн дүгнэлтүүд нь тодорхой нөхцөл шаардлагуудыг хангагдаагүй байна гэж тов тодорхой дүгнэлтээ илэрхийлсэн байгаа. Зээл бүхэнд ямар нөхцөл шаардлага хангаагүй байгаа талаар тухайн банкны хууль, мэргэжилтнүүд тодорхой нөхцөл зааж өгсөн байгаа ч харамсалтай нь энэ нөхцөл шаардлага, нөхцөлүүдийг хангаагүй байхад зээл олгосон байдаг. Энэ үйлдлийг прокуророос зээлийн удирдлагын хорооны гишүүд үйлдлээрээ санаатай нэгдэж холбогдох хууль журмын шаардлага хангаагүй аж ахуй нэгжүүдэд давуу байдал бий болгон, дэмжсэн санал өгч зээл олгож шийдвэрлэсэн гэж үзэж яллаж шүүх энэхүү үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Үйлдлээрээ гэмт хэрэг үйлдэж гэмт хэрэг үйлдэлд хамтран оролцсон гэж үзэж байгаа бол түүнд гэмт санаа, сэдэл байх ёстой. Харамсалтай нь түүнийг хэн нэгэнд нөлөөлсөн, нөлөөнд автсан, зээл хүсэгчийн эрх ашиг сонирхлыг илэрхийлсэн үйлдэл хийсэн, эрсдэлийг санаатай нуун дарагдуулсан, эрсдэлийг санаатай бий болгосон зэрэг түүнийг буруутгасан ямар нэгэн мэдүүлэг, нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүгч энэ талаар шийтгэх тогтоолд, магадлалдаа зааж өгөөгүй. Өөрөөр хэлбэр Б.Б та энэ нотлох баримтын хүрээнд гэм буруутай талаар дүгнэсэн дүгнэлт шийтгэх тогтоол магадлалд байхгүй. Харин ч энэ хэргийн 272 дугаар хавтасны 88 дугаар талд авагдсан зээл төлөхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан аж ахуй нэгжийн удирдлагуудыг шалгуулах шаардлагатай байна гэж дүгнэлтээ илэрхийлж байсан. Ийм дүгнэлт хэлж байсан хүн бусад зээлийн удирдлагын хорооны гишүүдтэй үгсэн хуйвалдаж, давуу байдал бий болгоно гэдэг нь үндэслэлгүй ойлголт юм.

Анхан шатны шүүх бол давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны хууль болон холбогдох хууль тогтоомжоор зээлдэгчид зээл олгох процесс буюу дарааллыг хэрхэн яаж явагддаг. Зээл олгох эцсийн шийдвэрийг ямар субъект гаргадаг талаар буруу ойлголттой байснаас буруу дүгнэлт, шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч гомдолдоо зээл олгох дарааллыг маш тодорхой ойлгомжтой байдлаар схемээр зурж гомдолтой хавсаргасан байгаа. Шүүх бүрэлдэхүүн тухайн схемтэй танилцах байх гэж найдаж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зээлдүүлэгч зээлдэгчийн дансанд гүйлгээг хийснээр зээл олгосонд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлийн удирдлагын хорооны дүгнэлт, ТУЗ-ийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал зээл олгох эцсийн шийдвэр биш юм. Харин зээлийн гүйлгээ нь эцсийн шийдвэр болохыг хуульчилж өгсөн. Энэ шийдвэр гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, зээлийн газрын захирал зурдаг юм. Энэ процессыг дэлгэрүүлж яривал 2012 оны 07 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 3.2-д зааснаар зээлийн ажилтан зээл олгох гүйлгээг хийхийн өмнө зохих шаардлага нөхцөлүүдийг бүрдсэн эсэхийг талаар шалгаж, зээлийн гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудсыг бөглөж эрх бүхий ажилтнаар хянуулна. Энэ бол зээлдэгчийн данс руу мөнгө шилжихийн өмнөх процесс юм. Үүнд хуулийн газрын мэргэжилтэн оролцдоггүй. Зээлийн газрын мэргэжилтэн оролцдог бөгөөд дээр дурдсан нэр бүхий 3 албан тушаалтанд танилцуулж тухайн 3 албан тушаалтан танилцуулснаар зээлийн гүйлгээ хийгддэг. Үүнд хуульчийн хувьд, зээлийн удирдлагын хорооны гишүүний хувьд нөлөөлөх боломж байдаггүй. 

Мөн тухайн журмын 7 дугаар зүйлийн 2-8 хуучин дүгнэлтэд гарсан шаардлагыг биелүүлэхээс өмнө зээл олгохыг хориглоно гэж заасан. Хуучин дүгнэлтэд тодорхой шаардлагуудыг хангагдаагүй байна гэж удаа дараа дүгнэсээр байхад тухайн нөхцөл шаардлага хангагдсан эсэх талаар ямар нэгэн байдлаар хянаж өөрөөр хэлбэл тухайн нөхцөлийг  хангагдсаны зээл олгох ёстой байтал эрх бүхий субъектүүд нь энэ нөхцөл байдлыг орхигдуулж, энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зээл олгосон нь Б.Б-ийн буруутай үйл ажиллагаа биш юм. Зээлийн удирдлагын хорооны гишүүн байснаараа энэ үйлдэлд орох ёсгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр Б.Б шийдвэр гаргах түвшний субъектүүдээс ангилж авч үзэж өгнө үү. Эрхэлж буй албан тушаал, ажил үүргийнхээ хүрээнд санал дүгнэлтээ илэрхийлснийг үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж муйхарлан нэг сагсанд хийж байгаа үйлдлээ анхаарч үзнэ. Давж заалдах шатны шүүх зээлийн удирдлагын хорооны гишүүдтэй холбоотой хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгчийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх хангалттай нотлох баримт хавтас хэрэгт хангалттай авагдсан байгаа. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

46.Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч А.Ганцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өнөөдөр Ш.Одонсүрэнгийн эсэргүүцэл болон “Мд” ХХК, Э.Э-тэй холбогдуулан  гаргасан тайлбартай холбогдуулаад товчхон саналаа хэлье. Прокурорын зүгээс Эрүүгийн  журмаар шийдвэрлэхдээ хохирол хор, уршгийн асуудлыг давхардуулж шийдвэрлэсэн асуудал байхгүй гэлээ. Ийм илтэд худал тайлбарыг шүүхэд мэдүүлмээргүй байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор “Мд” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 74 тэрбум төгрөг гаргуулж Хөгжлийн банкинд олгуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүчин төгөлдөр шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар Ш.Одонсүрэн прокурор сайн мэдэж байгаа. Улсын дээд шүүхийн энэхүү тогтоолыг харах юм бол Ш.Одонсүрэн прокурор өөрөө “Мд” ХХК болон Хөгжлийн банкны хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь иргэний эрх зүйн харилцаа бөгөөд хуулийн хүчин төгөлдөр юм. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж хяналтын журмаар гомдол гаргаад өөрөө тэрийгээ дэмжиж оролцоод гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шийдвэрт 66 тэрбум төгрөгийг яг ижил зээлийн гэрээний дагуу “Мд” ХХК-иас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1316 дугаар хуудаст авагдсан байгаа. Нэг зээлийн гэрээний асуудлаар хоёр шүүхийн шийдвэр гарчихсан байхад ингэж шийдвэрлэсэн зүйл байхгүй гэх тайлбарыг өгч байгаа нь ёс зүйгүй байна гэж хэлмээр байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа иргэний журмаар гарсан шийдвэрийн дагуу явагдаж байгаа. Мөн түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтаар “Ск” ХХК нь “Мд” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах гэрээ хэлцэл байгуулсан болох нь хэрэгт авагдсан байгаа. Энэ асуудал иргэний журмаар давхар шийдвэрлэгдэж байсан талаар Хөгжлийн банкны прокурорууд, Э.Э, Х.Б-ийн өмгөөлөгч нарын мэдүүлгүүд анхан шатны шүүхийн тэмдэглэл, давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлд тодорхой тусгагдаад явсан байгаа.

Прокуроруудын зүгээс Х.Б, Э.Э нар гэм буруутай, ял шийтгэл хөнгөдсөн гэх агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гэх мэт өрөөсгөл ойлголт төрүүлэхүйц тайлбар хэллээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд Э.Э, Х.Б нартай холбоотой ганцхан өгүүлбэр байдаг. Нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгасантай шалтгаант холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцаасан л гэсэн байгаа. Энэ хүмүүсийн гэм буруугийн асуудал, ял шийтгэлийн асуудлын талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй юм. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа энэ хохирлын асуудал иргэний журмаар шийдвэрлэгдсэн гэдгийг харгалзан үзэж өгнө үү. Х.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдоржийн тайлбарыг дэмжиж оролцож байгаа гэв.

47.Шүүгдэгч Я.Б-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Э.Түвшинбаярын хамт хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Бидний зүгээс хоёр байр сууринаас саналаа танилцуулна.

Нэгт. Миний үйлчлүүлэгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын өөрт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэх байр суурьтай байгаа. Үүнтэй холбоотойгоор прокуроруудаас хяналтын шатны шүүхээс эсэргүүцэл гарсангүй гэж ойлгож байна.

Хоёрт. Эсэргүүцэлтэй холбоотойгоор тайлбар хэлсэн А.Золзаяа прокурор миний үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотойгоор андуурсан юм уу эсхүл өөр байдлаар оруулж байна уу. Хуулийн этгээд буюу “Бш” ХХК-ийн захирал гэж танилцуулсан. Я.Б нь тухайн компанийн захирал биш юм. Хамаарал бүхий этгээд буюу Ц.С нь хуулийн этгээдийн захирал байгаа. Хэрэгт авагдсан баримтуудад энэ талаар баримтууд авагдсан байгаа. 48 хавтас хэргийн 18 дугаар 121 дүгээр талуудад авагдсан улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн гэрчилгээ, хувийн хэрэг тусгагдсан байгаа. Мөн 44 дүгээр хавтас хэргийн 80-105 дугаар талд тогтоолууд байдаг. Үүнд яллах дүгнэлтийн 65-66 дугаар дугаарлалт дээр биеийн байцаалтуудыг дурдсан. Яллах дүгнэлтийг үндэслэж шүүхээс шийдвэр гарсан байгаа. Гэтэл хяналтын шатны шүүх хуралдаанд өөр байдлаар танилцуулж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү. Үүнийг андуурсан юм уу болов уу гэх тайлбар, саналтай байна гэв.

48.Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд дараах саналыг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргаж байгаа. Шүүгдэгч Г.Г-ын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар саналаа гаргана. Анхан шатны шүүхээс  “СГ” ХХК-тай холбоотойгоор тухайн төслийн удирдагч Г.Г-ыг цагаатгаж шийдвэрлэсэн. Ийнхүү цагаатгахдаа шүүхийн шийтгэх тогтоод дурдсан үндэслэл буюу Г.Г-ыг Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирал Б.Б-д нөлөөлж 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20187878 дугаартай хууль зүйн дүгнэлтийг гаргаж байгаа боловч энэ зөвхөн таамаглалын шинжтэй  байгааг дурдах нь зүйтэй Б.Б болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад ямар хэлбэрээр хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоогоогүй байна. Шүүгдэгч Б.Б, Г.Г нарын мэдүүлгээс үзэхэд 2019 онд нэг удаа уулзаж байсан гэж мэдүүлсэн байх ба харин “СГ” ХХК-ийн зээлийн асуудал 2018 оны асуудал байна гэж дүгнээд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би яагаад энэ дүгнэлтийг дурдаж байгаа вэ гэвэл мөн  ялгаагүй миний үйлчлүүлэгчтэй холбоотой буюу Г.Б-той холбоотой буюу яллах дүгнэлт үйлдэхдээ н.Б-т нөлөөлсөн гэдэг маягаар буруутгаж, тухайн хэрэгт хамтрагчаар оролцсон гэж орж ирсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед н.Б-т нөлөөлсөн эсэхэд асуулт, хариулт, мэтгэлцээн явагдсан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Г.Б-ийг н.Б-т биш Ч.Э-д нөлөөлсөн гэдэг дүгнэлт гаргаж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Яг саяны үндэслэлээр буюу Ч.Э гэдэг хүнд ямар байдлаар нөлөөлсөн, ямар байдлаар уулзаж байсан талаар дурдсан нотлох баримтыг шийтгэх тогтоолд дурдаагүй. Тэгэхээр Үндсэн хуульд бүх хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхийн өмнө шүүлгэх эрхтэй нь нээлтэй байгаа гэж харж байгаа юм. Тухайлбал “СГ” ХХК-тай харилцан хамаарал бүхий хүмүүсийн тухайд  өрөөсгөл байдлаар анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод нэгийг гэм буруутайд нөгөөг нь цагаатгасан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаад байгаа юм. Г.Б-ийн тухайд 2018 онд авсан зээлтэй холбоотойгоор тухайн зээлийн зарцуулалтыг хийх үед Монгол Улсад байгаагүй. Зүрхний хүнд хагалгаанд орох гээд гадаадад байсан. Зээлийн зарцуулалтыг Г.Г буюу төслийн удирдагч хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой тодорхой гэрчүүд дурдсан баримтууд хэрэгт авагдсан байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. Энэ нөхцөл байдлуудыг яагаад хэлээд байна вэ гэвэл анхан шатны шүүхээс юмны эзэн сумны занги гэдэг агуулгаар Г.Б энэ компанийн эзэн нь байна. Иймд зээлийг хариуцах ёстой гэсэн байдлаар дүгнэлт хийгээд гэм буруутайд тооцох үндэслэл нь үүн рүү чиглэсэн юм уу гэж өмгөөлөгчийн хувьд харж байна.

Давж заалдах шатны шүүхээс Г.Г болоод Г.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Нэгэнт асуудлыг асуудлыг ингэж шийдвэрлэхээр шийдвэрлэж байгаа бол зээлийн зарцуулалтыг хэрхэн зарцуулсныг шалгах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэнцэх газрын мөрдөгч Ж.Ж-ны магадлал байж байгаа 93 дугаар хавтас хэргийн 190-240 дугаар талд зээлийн зарцуулалтыг юунд зарцуулсныг маш тодорхой дүгнэлтүүдийг хийгээд өгсөн. Энэ бол энэ хэрэгт хамаарал бүхий Г.Г-ын хамаарал бүхий компаниар зээлийн зарцуулалтууд бүгд гараад явсан. Г.Б-ийн тухайд эмчилгээнээсээ буцаж ирээд “СГ” ХХК-д аудитын шинжилгээ хийлгээд үндэслэлгүйгээр зарцуулалтууд хийгдсэн байгааг тодруулаад **** дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтэст өргөдөл гаргасан ч Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгтэй холбоотойгоор ажиллагаа хийгдэхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа үйл баримт байгаа. Тийм ч учраас яг энэхүү зээлийн үйл баримт буюу зарцуулсан нөхцөл байдал Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтанд нөлөөлсөн гэх нөхцөл байдал энэ дүр зургийг хараад дүгнээд үзэхэд хэрэв анхан шатны шүүхээс үнэхээр хамааралгүй гэдэг агуулгаар Г.Г-ыг цагаатгаж байгаа бол Г.Б-ийг ч гэсэн энэ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд цагаатгах үндэслэлтэй гэж харж байна. Хэдийгээр бид хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй ч хяналтын шатны шүүхийн хуульд заасан бүрэн эрх, хэргийг бүхэлд нь хянах хүрээнд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул  Г.Б-ийг цагаатгах талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэв.

49.Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний хувьд хэргийн талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан оролцогчид болон прокурорын эсэргүүцэлтэй холбоотой товчхон тайлбар хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар магадлалын тогтоох хэсгийн миний үйлчлүүлэгчид холбогдох заалтыг хүчингүй болгосон тохиолдолд хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналыг гаргаж байгаа. Оролцогчдын хяналтын шатны гомдлын агуулгууд ихэвчлэн үүнд чиглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс өөрсдөд нь холбогдох хэргийг буруу шийдвэрлэсэн буюу гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцсон анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон шийдвэртэй маргаад байгаа юм. Саналын хувьд харахаар ихэнхдээ эцэслэн шийдвэрлүүлэх гомдол санал яригдаад байна. Гомдлыг танилцуулаад явахаар тавьсан гомдлын үндэслэл, санал нь хэргийн үйл баримт руу орж яригдаад байна. Маш олон удаа энэ зүйл давтагдаад шүүх бүрэлдэхүүнээс гомдол гаргагч нарт хэлж анхааруулсан. Хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүрээ хязгаар, эрх зүйн үндэслэл шүүх бүрэлдэхүүний тайлбарласанчлан зөвхөн хууль хэрэглээний хүрээнд байх ёстой. Хэчнээн үйл баримт яригдсан ч мэдээж хяналтын шатны шүүх үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байгаа юм. Яригдаад байгаа үйл баримтын хувьд давж заалдах шатны шүүх шийдвэрлээгүй. Энэхүү үйл баримтын талаар гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хэлэлцүүлэхгүйгээр орхисон юм.  Тийм учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг дурдаад явъя. Магадлалын тогтоох хэсгийн 4А заалтад “Мо” ХХК, “К” ХХК, “Бэ” ХХК-д холбогдох үйлдэл холбогдлыг хүчингүй болгосон заалт, мөн 7 дахь заалтын В дэд заалтад миний үйлчлүүлэгч болон бусад нэр бүхий 21 шүүгдэгчид холбогдох гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгосон заалт, 7Г, 7Д заалтын “Н” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгосон заалт, 8В, 8Д заалт “Н” ХХК-д ял оногдуулсныг хүчингүй болгосон заалт, 9В, 9Д заалтын нэр бүхий 21 шүүгдэгчид холбогдох бүх хэрэгт ял оногдуулсныг хүчингүй болгох гэсэн заалтуудыг хяналтын шатны шүүхээс хэрвээ хүчингүй болгож шийдвэрлэх бол энэ талаар манай үйлчлүүлэгчид холбогдох нэр дурдагдсан шүүгдэгч нарт холбогдох хэргийг давж заалдах шатны журмаар дахин хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж давж заалдах шатны шүүх үйл баримтын болоод хууль зүйн талаарх дүгнэлтийг хийх ёстой. Тэгэхээр энд яригдаад байгаа үйл баримтын талаарх бидний маргаан эрх бүхий шүүхийнхээ шатанд зайлшгүй шийдвэрлэгдэх шаардлагатай.

Давж заалдах магадлалын тогтоох хэсгийн 25.2В, 25.2Д заалтаар миний үйлчлүүлэгч Ч.М болон миний гаргасан давж заалдах гомдол болон бусад шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр маань бидний хувьд үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхэд тайлбараа гаргаж, гомдлоо гаргах эрх нээлттэй үлдсэн байгаа тиймээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо тухайн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал нь миний үйлчлүүлэгчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх хангагдах боломж үлдэх юм. Үүнийг анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Хэрвээ хяналтын шатны журмаар гаргасан гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээсэн тохиолдолд миний үйлчлүүлэгчид авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, миний болон Ч.М нарын гаргасан хүсэлтийг хангаж өгнө үү. Тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр энэ талаар гаргасан хүсэлтдээ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх үндэслэлээ тодорхой тайлбарлаад хуулийн шаардлага хангасан холбогдох нотлох баримтуудаа хангалтай өгсөн. Нэгэнт шүүхэд гаргаж өгсөн учраас давтан унших шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

50.Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Прокуроруудын зүгээс эсэргүүцлээ тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж тайлбарладаг. Гэтэл хангалттай дүгнэлт хийж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа учраас цагаатгаж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн гипотез хэсэг нь албан тушаалаа урвуулан ашиглах гэж байгаа. Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг нь Авлигын эсрэг хуульд тайлбарласнаар албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор хийх ёстой үйлдлийг хийх, эсхүл хийхгүй байхыг хууль тогтоогчоос тайлбарладаг. Энэ эрүүгийн хэргийн хувьд албан эрх ашиг нь юу вэ гэхээр Хөгжлийн банкны эрх ашиг гэж ойлгож байгаа. Хөгжлийн банкны эрх ашиг гэдэг нь Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1, 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр зүйлд тус тус зааснаар ашгийн төлөөх хуулийн этгээд байгаа. Ашгийн төлөө хуулийн этгээдийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо ямар байдлаар гүйцэтгэхгүй орхисон юм эсхүл хийх ёсгүй үйлдлээ хийсэн юм бэ гэдгийг хууль тогтоогчийн тайлбараас харахаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар нийтийн албан тушаалд хамаарал бүхий этгээд байхыг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрсөн эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр, нөхөр зэрэг ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл бусад нэгдмэл  сонирхолтой этгээд гэж байгаа юм. Прокурорын тайлбарлаад байгаа шиг ямар нэгэн байдлаар нэгдмэл сонирхолтой этгээд болон хамаарал бүхий этгээд “В” ХХК-д Г.А-ийн хувьд огт байдаггүй. Ямар нэгэн байдлаар Авлигын эсрэг хуулийг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гипотез хэсгийг хангахгүй орхисон зүйлүүд тодорхой харагддаг. Энэ талаар анхан болон даж заалдах шатны шүүхээс тодорхой хэмжээгээр дүгнэсэн.

Улсын яллагдагчаас “В” ХХК-ийн хийж байгаа төсөл туслан гүйцэтгэгч учраас хууль зүйн хувьд хамаарахгүй гэдэг зүйлийг эсэргүүцэлдээ дурдаад байдаг. Гэтэл Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг баталсан. Үүнд:

-Уул уурхайн салбарт хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө,

-Уул уурхайн хөгжлийн хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангана гэж заасан. Өөрөөр хэлбэл эдгээр Улсын Их хурлын тогтоол, хуульчилсан актуудыг үзэхээр туслах гүйцэтгэгч, төслийн хэрэгжүүлэгч гэж огт тайлбарладаггүй. Зөвхөн уул уурхайн салбарт тэргүүлэхэд ач холбогдол өгнө гэж тайлбарласан. Энэ талаар “В” ХХК нь уул уурхайн компани буюу энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцсон нь тодорхой харагдана.

Улсын яллагчаас яллах дүгнэлтэд байхгүй болон анхан болон давж заалдах шатын шүүх хуралдаан хэлэлцэгдээгүй үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. Энэ талаар шүүх бүрэлдэхүүний анхаарч үзнэ үү. Эсэргүүцлийн 5 дугаар хуудаст миний үйлчлүүлэгчийг хамжигчаар оролцсоныг цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж тайлбарлаад байдаг. Гэтэл Г.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, буруутгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар буюу зохион байгуулсан, гүйцэтгэсэн, гэдэг ч анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэхээр хяналтын шатны шүүх рүү Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамжигч гэдэг үндэслэлийг гаргаж ирж эсэргүүцэл бичсэн байгааг анхаарч өгнө үү. Өөрөөр хэлбэл энэ талаар яллах дүгнэлтийн хүрээнд буй шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үзэхэд энэ талаар нотлох баримт цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн зүйл байхгүй, хоёр шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар эсэргүүцэл гаргасан гэдгийг шүүх бүрэлдэхүүнээс анхаарч өгнө үү.

Тоног төхөөрөмж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах 30 ширхэг эд хөрөнгийг Хас банкны зээлийн барьцаанд байршуулсан гэдэг зүйлийг тайлбарлаад эсэргүүцэл бичээд байдаг. Мөн ирээдүйд олох орлогыг барьцаалсан, энэ нь хөрөнгийн үнэлгээнд хүрэхгүй байсан гэх мэт зүйлийг эсэргүүцэлд бичээд байдаг боловч энэ нь бас анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд хэлэлцэгдээгүй асуудлаар эсэргүүцэл гаргасныг мөн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буруутгаж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлээд байгаа боловч гэмт хэрэг гарсан буюу миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа хууль зүйн үндэслэл бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан нотолбол зохих  объектив болон субьектив талын үндсэн шинж нотолбол зохих байдал  бүрэн тогтоогдоогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэснийг давж  заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. Үүнтэй холбоотойгоор прокурор эсэргүүцэл бичигдээгүй, талуудын маргаагүй үндэслэлээр эсэргүүцэл бичсэнийг шүүх бүрэлдэхүүнээс харж үзнэ үү. Миний үйлчлүүлэгчид холбогдох анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж өгнө үү гэв.

51.Иргэний хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол гаргаад байгаа гол үндэслэл нь энэ асуудлыг эрүүгийн журмаар биш иргэний журмаар шийдвэрлээд өгөөч гэх агуулгаар гомдол гаргаад явдаг. Миний хувь “П” ХХК-ийг ямар үндэслэлээр иргэний хариуцагч болгосныг гайхдаг. Мөрдөгчийн иргэний хариуцагчаар татсан тогтоолд шүүхээс дүгнэлт өгөөгүй. Уг тогтоол Хөгжлийн банкны эрх бүхий этгээдүүдийн нэр бүхий аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо Хөгжлийн банкны тухай хууль зөрчсөн энэ хэрэгт иргэний хариуцагчаар татвал зохих үндэслэлтэй байна гэх агуулгаар татаад явчихсан. Энэ хэрэгт “П” ХХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчсөн үйлдэл гаргасны улмаас эрүүгийн хэрэгт татагдсан шалгагдаж байгаа гэм буруутайд тооцогдсон үндэслэл байхгүй байхад Хөгжлийн банкны эрх бүхий этгээдүүдийн хэрэгт Хөгжлийн банкны тухай хуулиа зөрчсөн эрүүгийн хэрэг үйлдсэн үйлдлийн улмаас “П” ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж байгаа зүйл нь үнэхээр ойлгомжгүй байна.

“П” ХХК-иас хохирол гаргуулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд заасныг баримтлаад гаргуулаад байгаа юм. Гэтэл энэ зүйлүүд нь гэм хор учруулсан этгээд уг хохирлыг хариуцан арилгахыг үүрэг хүлээлгэсэн заалт юм. Гэтэл “П” ХХК-ийн хувьд энэ хэрэгт гэм хор учруулсан, Эрүүгийн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Энэ асуудлыг ямар үндэслэлээр эрүүгийн хэргийг энэ асуудлыг давхардуулж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. “П” ХХК нь анх хоёр хувьцаа эзэмшигчтэй үүсгэн байгуулагдаж явж байгаад Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Б.Г гэх этгээдэд 100 хувь хувьцаа шилжсэн байхад энэ зээл авагдсан байдаг. Компанийн эрх шилжүүлэх гэрээний асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлээд энэ гэрээг хуурч, мэхэлж хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болоод явсан. Нэгэнт зээл авах үндэслэл үүссэн компанийн эрхийг шилжүүлж авсан хэлцэл хүчин төгөлдөр бус болж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар үүнээс үүдэн гарсан бүх хэлцлүүд хүчин төгөлдөр бус болох  нөхцөл үүсээд явчхаж байгаа юм. Тэгэхээр Б.Г гэх этгээдийн Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр үү гэдэг асуудал үүсэж эхэлсэн. Гурван шатны шүүхийн шийдвэрээр яах аргагүй компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус болчхоод байгаа учраас дагаад байгуулсан хэлцлүүд хүчин төгөлдөр мөн үү гэх асуудал ямар асуудал үүссэн.

Иргэний хариуцагчид ямар үндэслэлээр хэрэгт оролцуулах вэ, гэмт хэргээс учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд гэж хуульчилсан байгаа. “П” ХХК-ийн хувьд гэм буруутай үйлдэл хийсэн гэдгийг тогтоосон зүйл байхгүй байгаа.

Хоёр хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудал гараад ирсэн. Өөрөөр хэлбэл нэг хувьцаа эзэмшигчийн хууль бус үйлдлийн улмаас компанид хохирол учирч байгаа юм. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигч хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээхийг хуульчилж өгсөн. Б.А гэх хүн зээл авч байгаа асуудалд огт оролцоогүй. Тухайн үед эрхээ хамгаалуулах гэж 2018 оноос хойш шүүгдэлцээд явж байгаад 2022 онд эцсийн шийдвэр гараад албажаад хүчин төгөлдөр болсон. Энэ хугацаанд энэ хүн ямар нэгэн байдлаар компанийн үйл ажиллагаанд оролцоогүй явж байгаад өөрийнхөө хэчнээн жилийн хөрөнгийг этгээдүүдийн улмаас банкны барьцаанд ороод байхгүй болчихсон. Нэгэн энэ хүн шударга өмчлөгчөөр тогтоолгочихсон байхад өмчөө шаардах эрх нь үүсчихсэн байхад эрүүгийн журмаар шийдвэрлэчихвэл энэ асуудал энэ хүний хувьцааны асуудал өмчлөх эрхийн асуудал нь хаягдаад хоцрогдоод шууд хаагдчихаж байгаа учраас үүнийг нь иргэний журмаар шийдвэрлүүлэхээр, жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэж өгнө үү.

 Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны нэхэмжилсэн хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэлэлцэхгүйгээр орхиод шийдвэрлэсэн. Үнэхээр Хөгжлийн банктай байгуулсан “П” ХХК-ийн гэрээ одоо хүчин төгөлдөр үүгээр хохирол учруулсан гэж үзэх үү 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусд хэлцэлд орчхож байгаа үүнийг эрүүгийн журмаар шууд шийдвэрлэх боломжгүй, бусад хувьцаа эзэмшигч нар оролцож байж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой учраас зайлшгүй эрүүгийн хэрэгтэй хамтатгаж шийдвэрлэх үндэслэл харагдахгүй байна. Иймд иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн гомдлыг дэмжиж байна гэв.

52.Иргэний хариуцагч “В” ХХК, шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Түвшинтамир шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие иргэний хариуцагч “В” ХХК болон шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Прокурорын эсэргүүцэлд бичсэн миний үйлчлүүлэгч Х.Г болон “В” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан асуудалтай холбоотойгоор прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх “В” ХХК-д олгосон зээлтэй холбоотойгоор шүүгдэгчээр татсан эрх бүхий албан тушаалтнуудыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдол, эсэргүүцлийн дагуу шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ. Прокурор эсэргүүцэлдээ дан үйл баримтууд бичиж байгаа. Ингэж үйл баримтуудаа бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж эсэргүүцэлдээ бичиж байна гэж ойлгож байгаа.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд үйл баримтынх нь үндэслэл болгонд няцаалт хийсэн. Биднээс гадна энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор томилогдсон шинжээчийн 2-3 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон, гэрчүүдийн мэдүүлгээр мөн тогтоогдсон. Эсэргүүцлээ бичихдээ энэ няцаалтуудыг үгүйсгэсэн баримтуудыг огт бичихгүй байгаа. Үйл баримтын тухайд ярихгүйгээр хэцүү, ярих гэхээр хэцүү нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас ганц, хоёр жишээ дурдаж өмгөөлөгчийн саналаа хэлье. Тухайлбал, прокурор эсэргүүцэлдээ “В” ХХК-д давуу байдал бий болгоод Хөгжлийн банкны албан тушаалтнууд нь 34 тэрбумын зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн тайлан, хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн гарга гэсэн хууль бус үүрэг даалгавар өгсний дагуу хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж буруутгаад байгаа юм. Барьцаа хөрөнгийн үнэлгээний асуудалд ганцхан зүйл яригддаг. “В” ХХК 33 тэрбум төгрөгийн зээлийг хүсээд 73 тэрбумыг үнэлгээтэй барьцаа хөрөнгийг барьцаалсан. Энэ барьцаа хөрөнгийн үнэлгээг хийхдээ Ч.Ц гэж Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн тооцооллоо эхний хурлаар оруулахдаа зөвхөн амины орон сууцанд алдаатай буюу нэмэхдээ алдаа гаргачихсан байдаг юм. Алдаа гаргаснаа тогтвортой мэдээлдэг.  Дараа нь үүнийгээ засаад энэ амины орон сууцыг 300 гаруй сая төгрөгөөр нэмсэн байгаа гэдэг.

Мөрдөгч тогтоолоороо Ч.Ц-ийн гаргасан амины орон сууцны үнэлгээ зөв үү, буруу юу гэдэгт шинжээч томилсон. Томилогдсон шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК амины орон сууцыг үнэлэхдээ нийт 1.251,000,000 төгрөгөөр үнэлсэн бол Ч.Ц 1,150,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Би тайлбартаа энэ талаарх нотлох баримтуудын хавтас хэргийн дугаарыг тодорхой дурдсан байгаа. Прокурор эсэргүүцэлдээ давж заалдах шатны шүүхийн хийсэн нэг дүгнэлтийг буруу дүгнэсэн гэж үзээд байгаа “В” ХХК-ийн үйл ажиллагааны уул уурхай олборлох чиглэл үгүйсгэсэн баримт үндэслэлгүй байхаас гадна заавал үндсэн ажлын захиалагчаар дамжуулж зээл авна гэх шаардлага байгаагүй гэж давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн гэж эсэргүүцэж байгаа. “Эн” ХХК бол тухайн “Ухаа хутаг” төслийн лицензийн тусгай зөвшөөрөл эзэмшигч юм. Прокурорууд эсэргүүцэлдээ лиценз эзэмшигч Хөгжлийн банкнаас зээл авах эрхтэй гэж үзээд байгаа юм. Гэтэл Хөгжлийн банкны  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой байгаа. “Ухаа хутаг” төсөл нь зөвхөн “Эн” ХХК биш юм. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд тэр хөлсний хуулалтыг хэн хийх юм. Туслан гүйцэтгэгч “В” ХХК хийж байна. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд техникээ нэмэгдүүлж байгаа. Прокурор эсэргүүцэлдээ дахиад бичнэ, дахин санхүүжилтээр олгоод байгаа нь буруу юм гэдэг. Үүнийг нь дахиад үгүйсгэсэн нотлох баримт гарсан. Хөгжлийн банкны зээлийн бодлого гэж байгаа. Дахин санхүүжилтээр зээл олгож болох юм уу гэдгийг бодлоготой тусгасан. Тус бодлогын 2 дугаар зүйлийн 2.2-д Банк нь дахин санхүүжилт олгохдоо дараах зарчмыг баримтална. Ерөөсөө хоёр үндэслэлээр дахин санхүүжилт олгохгүй, бусад тохиолдолд олгоно гэж байгаа. Үүнд:

-   Төсөл нь бүрэн хэрэгжиж дууссан.

-  Бусад банк, банк бус санхүүгийн байгууллага дээрх зээл, зээлийн хүүгийн төлбөр 90 хоногоос дээш байвал олгохгүй.

Анхан шатны шүүхэд ямар нотлох баримт авагддаг вэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банк руу та нар дахин санхүүжилтээр “В” ХХК-иас гадна өөр компанид зээл олгож байсан уу гэх лавлагааг авсан. Энэ лавлагаагаар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаа ирсэн. Бид нар “Ш” ХХК, “Из” ХХК-д гэсэн хоёр дахин санхүүжилт олгож байсан. Нэг нь нисэх онгоц, нөгөө нь яг адилхан уул уурхайн тоног төхөөрөмжийн компани байсан. Тэгээд яахаараа энэ эрүүгийн хэрэг болчихдог юм. Дахин санхүүжилтээр олгохгүй гэж л эсэргүүцэлдээ дахиж бичээд байгаа юм. Эдгээр нотлох баримтуудыг няцаасан зүйл байхгүй гэж харлаа.

Шүүгдэгч Х.Г-ийн тухайд прокурорын зүгээс эсэргүүцэлдээ бичиж байна. “В” ХХК-ийн толгой компани болох “Гл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Х.Г-ийн төрсөн эх юм байна. Үүгээр дамжуулж эзэмшиж байгаа юм байна гэж дүгнэсэн. Компанийн хувьцааг хэн нэгэн хүнээр дамжуулж эзэмшинэ гэдэг ойлголт Компанийн тухай хуульд байхгүй. Тухайн Бн гэдэг хүний  өмчлөлийн хувьцааны ноогдол ашгийн эрхийг аваад явж байгаа. Хатгагчаар оролцсон гэдэг ч ямар үйлдлээр хэрхэн тогтоогдсон юм. Дээр нь “В” ХХК-д зээл өгсөн албан тушаалтнууд урьдчилан үгсэн тохиролцоод үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзээд байгаа. Улсын дээд шүүхийн 113 дугаар тогтоолд хамтран оролцох хэлбэрийн гол шинж нь хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтооно, ингэж тогтоосон үйл баримтууд энэ хавтас хэрэгт нэг ч хуудас байхгүй. Түүнээс гадна миний үйлчлүүлэгч Х.Г-ийн тухайд 2010 онд “В” ХХК-ийн толгой компанийг үүсгэн байгуулсан. 2017 онд гадаадад суралцахаар явахдаа 2017 оны төрсөн эхдээ хувьцаагаа шилжүүлж өгсөн. Хөгжлийн банкнаас 2019 онд зээл шийдэгдэж байх үед миний үйлчлүүлэгч ямар ч нийтийн албан тушаалт хашиж байгаагүй магистрт гадаадад сурч байсан. Товчхондоо  миний тайлбарт прокурорын эсэргүүцлийг няцаасан нотлох баримтуудыг хуудас заан бичсэн байгаа учраас прокурорын бичсэн эсэргүүцэл нь иргэний хариуцагч “В” ХХК-ийн талаарх ямар ч дүгнэлт байхгүй. Бид 33 тэрбумын зээл авчхаад 43 тэрбум төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө төлсөн. Ямар нэгэн хохирол, хор уршиг яригдахгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны төлөөлөгчөөс нараас “та нар бид нараас юу нэхэмжилж байгаа юм бэ” гэж асуухад “бид нар нэхэмжилсэн зүйл байхгүй, прокурор нэхэмжлээд явж байгаа” гэсэн хариулт өгсөн. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн миний үйлчлүүлэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

53.Иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн өмгөөлөгч А.Даваабилэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Прокурорын эсэргүүцэлд андуурч дурдсан байх. “Эн” ХХК-ийн дэд ерөнхийлөгчөөс 745 дугаартай албан бичиг нь Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 299 дүгээр тогтоол гарахад нөлөөлөөд “Го” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх агуулгыг яриад байна. Үүнийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай яригдсан. Ямар ч хамаарал байхгүй үйл баримт байна гэж тайлбарлаад байхад дахин, дахин дурдагдаж яваад байна. Сая үйл баримтаа өөрчлөөд нэг өдөр огноолсон мэтээр тайлбар хэлж байна. Засгийн газрын 299 дүгээр тогтоол нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны огноотой байдаг. Засгийн газрын хурал өглөө 9 цагт эхэлсэн байдаг. Гэтэл манай компанид мэдээлэл 745 дугаартай мэдээлэл хүргүүлэх албан бичиг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн огноотой албан бичиг байдаг. Засгийн газрын хурал эхэлж байхад Эдийн засгийн хөгжлийн яамны бичиг хэрэгт өглөө 9 цагт манайхаас хүргэгдсэн бичиг шууд сайдынх нь гарт очсон байх боломжгүй. Тэр бичиг хүргэгдээгүй байхад хуралдаан болж байгаа. Мөн мэдээлэл хүргүүлж байгаа албан бичигт замыг худалдаж авах талаарх нэг ч бичиг байхгүй. Тэнд зөвхөн экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийн орлого төвлөрүүлэлтийг ямар байдалтай болгох тухай санал авсан албан бичиг байсан. Тухайн үед бүх албан байгууллагаас дээрх саналыг авч байсан юм. Угаасаа манайх замаа шилжүүлэх хүсэл, зорилго, бодол байгаагүй. Бид өөрсдөө замаа 100 хувь ашиглаад ашиг олох гэж байсан компанийг яаж ойлгоод хүчээр төрд шахсан гэж ойлгодог юм. Тэр албан бичгээр өөртөө давуу байдал бий болгосон гэж яриад байдаг. Тэр албан бичиг агуулгынхаа хувьд, гарт хүргэгдэж байдлынхаа хувьд өөр байсан гэдгийг дахиад хэлмээр байна.

170 тэрбум төгрөгөөр ганцхан авто замын шилжүүлгийн асуудал яригддаг. Ахиад боомтын өргөтгөл яригддаг. Хоёр дэд бүтцийг шилжүүлсэн байдаг юм. 214 тэрбум төгрөгөөр барьчхаад төрөөс тогтоогдсон ажлын хэсэг нь 170 тэрбум төгрөгөөр авсан байдаг. Гэтэл боомтын өргөтгөлийг 5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байхад 12 тэрбум төгрөгөөр авсан гэж эсэргүүцэлдээ хэлчихлээ. 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн консерциумын гэрээ байдаг юм. Эр компани, “Эн” ХХК-ийн байгуулсан гэрээ хавтас хэрэгт байгаа. Энэ гэрээнд хоёр тал боомтын өргөтгөлийг барихдаа 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Нэг нь 6,1 тэрбум төгрөгийг гаргаж барина гэсэн. Эрдэнэ монгол компани гэрээнд заасан хөрөнгө оруулалтыг хийж чадаагүй 1 тэрбум төгрөгийг гаргасан бол манай компани өөрсдийн 6.1 тэрбум төгрөг дээрээ дахин 5 тэрбум төгрөгийг гаргаж барьсан байдаг юм. Өөрөөр хэлбэл манай 5 тэрбум төгрөг нэмж гаргасныг 5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй боомт гэж яриад байна. Үүний агуулгыг дахин дахин тайлбарлаж өгмөөргүй байна. Бид бүгд энэ үйл баримтыг мэдэж байгаа. Заавал татахын тулд ингэж ярьж болохгүй.

  Мөн Б.Ш-ын үйлдэлд авто зам, боомтын өргөтгөлийг барьсан барьсан олон улсын банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн санхүүжилтийг төлбөрийг дураараа хүснэгт нэмээд авчихсан гэж яриад байх шиг байна. Хүснэгт нэмж авсан зүйл биш санхүүжилтийн зардал буюу 36,4 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож авсан гэж тайлбарлаад байгаа зүйл чинь манай олон улсын банк санхүүгийн байгууллагаар авсан хүүгийн төлбөр юм. Үүнд Хөгжлийн банкаа  ярихдаа бондын хүүгийн төлбөр, хохирол, хор уршгийн төлбөрийг заавал авах ёстой гэж яригдаад байна. Ш.Одонсүрэн прокурор тайлбартаа зээл юм чинь хүүтэй төлөгдөнө гэж хэллээ. Манайх мөн адил тийм зээл авсан байхад тэр зээлийн хүүг нь төлөх ёсгүй юмаа, тэр замыг барихад зээл авах ёсгүй, өөрсдийнхөө зардлаар барь гэж хэлээд байгаа юм уу. Ийм үндэслэлгүй зүйл яримааргүй байна. Хувийн хэвшил, төрийн хэвшил нь өөр юм болчихдог юм уу. Ямар ч байсан гарчихсан мөнгө, бид илүү төлбөр биш зөвхөн зээлийн санхүүжилт буюу олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгосон 36,4 тэрбум төгрөгийн зээлийн хүүг ярихаар гарах ёсгүй мөнгө гэж хэлээд байгаа юм. Тэрийг нэг этгээд нэг хүснэгт тавьж бичээд гаргасан учраас гэм буруутай гэж ярьж байх шиг байна. Үнэхээр бодитой байгаа үйл баримтыг дахин, дахин дурдмааргүй байна. Энэ хэрэгт “Го” ХХК-д  давуу байдал олгосон гэж дурдагдаж байгаа хэрэгт Засгийн газрын гишүүд дотроос Ерөнхий сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд, нөгөө талаас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэсэн 4 хүн татагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газраас хууль бус шийдвэр гаргасан, нөгөө талд Хөгжлийн банкнаас хууль бус зээл гаргасан гэх хоёр агуулгыг дурдаж байх шиг байгаа юм. Гэтэл манайх Засгийн газраас шийдвэр гаргуулаагүй, гаргасан гэж яриад 745 дугаар албан бичиг нь  “манайх экспортын орлогоо хүргүүлэхдээ 12 сарын дотор ийм орлого олоод валютын орлогыг өсгөх юм гэсэн бичиг юм”, зам өгье гэсэн утгатай бичиг биш юм. Энэ бичгийг явуулж Засгийн газарт нөлөөлсөн гэж яриад байдаг. Гэтэл бид Засгийн газрын шийдвэрт хамаагүй байсан юм байна.

Тэрний дараа Хөгжлийн банкны хоёр хүнийг шүүгдэгчээр татчихсан байгаа. Манайх Хөгжлийн банкнаас зээл аваагүй манай замыг шилжүүлэн авсан Эр компани 170 тэрбум зээл авчхаад зээлээ төлөөгүй харилцаа юм. Биднийг иргэний хариуцагчаар татсан байгаа үндэслэл юу юм бэ. Иргэний хариуцагч гэдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу тухайн хэргийг хууль болон гэрээнд заасны дагуу хариуцах ёстой этгээд байдаг. Ямар нэгэн байдлаар хуулиар ч юм уу, гэрээнд заасны дагуу хариуцах ёстой этгээд байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт зээл авсан этгээдүүд зээл авснаа үндэслэлтэй, үндэслэлгүй гэж ярьж байхад бид зөв юм уу зээл аваагүй байж, хохирол, хор уршиг төлнө гэж яригдаж байгаа нь үндэслэлтэй юм уу. Бид анхнаасаа иргэний хариуцагчаа буруу тогтоосон байна. Бид энэ хэргийн оролцогч биш гэж байнга хэлж хэдэн арван удаа холбогдох нотлох баримтууд гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ “Эн” ХХК асуудалтай юм байна үүнд тусдаа шинжээч дүгнэлт гаргуулах ёстой гэж дүгнэсэн. Анхнаасаа хундамаа буруу цутгачихсан буруу татчихсан юм чинь бид хэрэгт орооцолдож холбогдъё гэсэн ч болдоггүй. Эр компани 170 тэрбум төгрөг зээлээд 457 тэрбум төгрөгийн орлогыг зөвхөн замаас олчхоод зээлээ төлөөгүй хохирол учруулсан гээд байгаа юм. Гэхдээ анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдээд дуусахад энэ зээл хэвийн зээл болсон байсан. Этгээд маань энэ хэрэгт татагдаагүй байхад бид нар яагаад хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцож байгаа нь харамсалтай байна. Үүнд үнэхээр зөрүүг нь гаргаж зөвтгөж өгнө үү.

Энэ хэрэгт хоёр хохирогч байдаг Хөгжлийн банк болон Засгийн газар. Хөгжлийн банкнаас “манайхаас юу нэхэмжлээд байгаа юм бэ” гэхээр “танайхаас юу ч нэхэмжлэхгүй зээлийн гэрээ байгуулаагүй гэдэг” Засгийн газраас “танайх юу нэхэмжлээд байгаа юм” гэхээр “танайхаас нэхэмжлэх зүйл байхгүй, шүүхийн шийдвэрийг харна” гэсэн. Хохирогч байхгүй, хохирол төлбөр байхгүй байхад иргэний хариуцагчаар яваад л байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй харж чадсан юм. Шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна, шүүгдэгч нарын үйлдэл тогтоогдсонгүй, оролцсон байдал нотлогдсонгүй гэдэг байдлаар хэрэгсэхгүй болоод цагаатгаж байгаа юм байна. Үүнийг дагаад нэхэмжлэлийн шаардлага нь дагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болж байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэлэлцэхгүй орхиод байгаа юм. Бид 13 жилийн өмнө бариад 11 жилийн шилжүүлсэн замд иргэний хариуцагчаар татагдаж оролцмооргүй байна. Энэ хэрэгт хохирогчгүй, хохирол төлбөргүй байхад оролцоод яваад байна. Үүнийг нэг мөр дуусгаж, салгаад өгөөч энэ харилцаанд бид хамааралгүй этгээд юм. Иргэний хариуцагч биш юм, буруу татагдсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа хэсгийг зөвтгөж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

54.Хохирогч Хөгжлийн банкны өмгөөлөгч Р.Мөнхзул шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Зарим тухайлсан зээлүүдтэй холбоотой гомдол зэрэгт төлбөр төлсөн, төлөөгүй, дууссан, дуусаагүй гэдэг асуудал яригдлаа. Дээр нь Улсын дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжтой байдаг учраас өмгөөлөгчөөс гадна хоёр төлөөлөгч зээлийн үлдэгдэл, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл гарсан хохирлын хэмжээ яаж өөрчлөгдсөнийг тайлбарлуулах боломж олгож өгнө үү. Би өмгөөлөгчийн хувьд хууль зүйн тайлбарыг хэлнэ. Анхан шатны шүүх үндсэн зээлийг хохиролд тооцоод суурь хүүг хор уршигт тооцсон шийдлийг нь дэмжиж байгаа. Гэхдээ хохирлыг тооцохдоо ханшийг зээл олгосон өдрөөр буюу гэмт хэрэг гарсан өдрийн ханшаар буюу прокурорын яллах дүгнэлт дурдагдсан өдрөөр тооцсон байгаад санал нийлдэггүй. Бид эрүүгийн анхан шатны шүүх хурал болох үеэр эцсийн байдлаар тооцоо нийлээд хохирлоо тооцоод өгсөн байдаг.

Давж заалдах шатны шүүх бол хохирлын асуудалд дүгнэлт хийгээгүй, гэм буруугийн асуудлаа дагаж хохирол явах учраас энэ талаар дүгнэлт өгөхгүй гэсэн байдаг. Гэхдээ хор уршигтай холбоотой нэг хоёр өгүүлбэрээр дүгнэлт өгсөн байдгийг тайлбарлая. Хор уршгийн талаар гомдлуудад маш олон дурдагдсан. Хор уршгийн талаар бид суурь хүүгээр тооцож байгаа гэдгийг маш олон удаа ярьсан. Энэ бол зөвхөн гэмт хэрэг гарсантай холбоотойгоор бодсон асуудал биш юм. Энэ нь өөрөө эрх зүйн хуульд зохицуулагдсан зохицуулалттай суурь хүү юм, эрх зүйн үндэслэлтэй.  Суурь хүний эрх зүйн эхний үндэслэл нь 2011 оны Хөгжлийн банкны хууль байдаг. Дараад нь бол 2017 оны Хөгжлийн банкны хуулиар суурь хүүг төлөөлөн удирдах зөвлөл, дараагийн хуулиар гүйцэтгэх удирдлага батална. Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1-д хуульд төлөөлөн удирдах зөвлөл батлахаар зааснаас бусад Хөгжлийн банкны дотоод дүрэм, журам, заавар, аргачлал болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах; шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батална гэж заасан байдаг. Ингээд энэ эрхийн хүрээнд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл 2012 онд “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн журам”, Эрсдэлийн удирдлагын бодлогыг” батлах тухай зэргээр  зохицуулсан байдаг юм. Суурь хүүг “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн” журмын 3 дугаар зүйлийн 3.2-д зээлийн хүүг тооцох үндсэн хэмжигдэхүүн бөгөөд эх үүсвэрийн өртгөөр тодорхойлогдоно гэж зохицуулсан байдаг. Энэ бол компаниудад зээл олгож байгаа зээлийн гэрээнд байгаа хүү биш, суурь хүү ийм хэмжээнд байхад банк алдагдалгүй буюу хохиролгүй байх байна гэсэн дараагийн компаниудад олгох зээлийг тооцох урьдчилсан үндсэн нөхцөл болгож, олон итгэлцүүр, шалгуураар гаргадаг хүү байгаа юм. Энэ бол Монголбанкны бодлогын хүүтэй төстэй байдаг.

Улсын дээд шүүхийн 2009 оны хохирлын хэмжээг яаж тогтоохыг тайлбарласан 15 дугаар тогтоолд эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамруулна гэж тайлбарласан. Хор уршиг, үүсэж байгаа шалтгаант холбоо буюу яагаад суурь хүүгээр яваад байгаа юм бэ гэхээр хууль тогтоомж, холбогдох гарсан дүрэм, журамд заасан зээл олгох нөхцөл шаардлага бүрэн хангагдаагүй нь илэрхий байхад зээл олгосноос болж Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасан Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна гэсэн хуулийн зорилгыг биелүүлэх боломжгүй байдалд хүргэсэн нь хохирол, хор уршигтай холбоотой байгаа юм. Журамд 4 төрлийн хүү байдаг, үүнээс суурь хүү гэдгийг хохирол, хор уршигт тооцож нэхэмжилж байгаа юм. Анхан шатны ханшийг яагаад прокурорын яллах дүгнэлтэд заасан тухайн өмнөх ханшаар тооцсоноо тайлбарлахдаа зээл олгосон процесс үйл явц чинь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас мөн Ковид-19 вирусийн халдвар гарснаар компаниудад хүчтэй цохилт өгсөн учраас шүүхэд сүүл гаргаж өгсөн ханшаар тооцохгүй гэсэн. Ковид-19 вирусийн халдварын үндэслэл ямар ч шалтгаант холбоогүй. Бид нар Ковид-19 вирусийн халдвар гаргах нөхцөлийг бүрдүүлээгүй. Ингээд бид анхан шатны шүүх хурлын өмнө эцсийн байдлаар ханшаа тооцож өгсөн. Үүний хууль зүйн үндэслэл нь Үндсэн хуульд зөрчигдсөн эрхийг сэргээх заалт байгаа. Эрүүгийн хуулийн зорилтод зөрчигдсөн эрхийг сэргээх, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зөрчигдөхөөс өмнөх байдлыг эрхийг сэргээх, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж тус тус заасан байгаа.

Шүүхээс юу хүсэж байгааг тайлбарлаж байгаа нэг өнцөг нь ханшийг буруу тооцсон. Үүнийхээ саналыг хэлэхийн тулд хууль зүйн үндэслэлийг хэлээд байгаа юм. Дээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтөөр шүүхүүд Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр шийдвэрлэсэн бол түүнийг нь Улсын дээд шүүх авч хэлэлцэх нь үндэслэл болдог. Хохирлыг яаж шийдвэрлэх ёстойг Улсын дээд шүүхээс тайлбарласан тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрчөөд байна гэдгийг хэлээд байгаа юм. Тэгэхээр Улсын дээд шүүхийн тайлбарт зөрчигдсөн эрх сэргэнэ гэдгийг юуг хэлээд байгаа вэ гэхээр саяны миний дурдсан тайлбар, хуулиудаар үндэслээд хэлэхэд гэмт хор учруулахаас өмнө банкны дансанд  анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан төгрөг биш ам.доллар, иен байсан. Тэр ам.доллар, иен нь анх олгосон валютын хэлбэрээр дансанд орж ирэх, эсхүл түүнтэй дүйцэх хэмжээний төгрөгөөр дансанд орж ирэхэд зөрчигдсөн эрх сэргээнэ гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр ханшийг гэмт хэрэг үйлдсэн өдрийн ханшаар тооцсон нь буруу байна. Мөн хор хохирлын асуудлыг эрүүгийн журмаар биш иргэний журмаар тусад нь шийдвэрлэж явах нь зүйтэй гэж гомдолд дурдагдсан. Бас “Ин” ХХК-тай холбоотой хэсгийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ холбогдох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх ёстой гэсэн. Бид давж заалдах шатны энэ шийдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүний үндэслэл нь Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолд ямар тохиолдолд эрүүгийн журмаар хэлэлцэгдэх хор уршгийг асуудлыг иргэний журмаар нэхэмжлэхээр шилжүүлэх вэ гэдгийг тайлбарласан байгаа. Үүнд хоёр болзол тавьсан байдаг.

Нэгт. Хуульд заасан тохиолдолд,

Хоёрт. Шалтгаант холбоо,

Хуульд заасан тохиолдолд нь тооцооллыг нь гаргах боломжгүй бол иргэний журмаар нэхэмжлэхээр тайлбарласан. Гэтэл бид бүх тооцооллыг бүгдийг гаргаж өгсөн. Яагаад суурь хүүгээр яваад байгаа вэ гэдэг нь гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн шинжээч хамаараад банкны хувьд суурь хүү гэсэн ойлголтоор илэрхийлсэн юм. Гомдлуудад нийтлэг яригдаж байгаа зүйл нь иргэний журмаар болон эрүүгийн журмаар хоёр төлбөр авах гэж байна маш их давтагдан яригдаж байна. Тэгэхээр яах ч аргагүй ийм зүйлүүд байгаа. Үүнд бид нар ямар байр суурьтай байгаа вэ анхан шатны шүүхийн шийдлийг дэмжиж оролцож байгаа. Нэгэнт зээлийг шийдвэрлээд хуулийн хүчин төгөлдөр иргэний шүүхийн шийдвэр байвал хөндөхгүйгээр хохирол хор уршигт тооцох байдлаар явах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ зөвхөн тэнд байгаа тоо, тооцоолол нь хохирол, хор уршигтай дүйцэж байгаа, бодож байгаа аргачлал нь зарчмын хувьд ялгаагүй учраас зөвхөн тооцооллын хувд, тэр дүнгийн хувьд хохирол, хор уршигт тооцож өгнө үү. Хэрэв гэмт хэрэг, гэм буруу гэж бодож байгаа бол  тооцож өгнө үү. Бусдаар “Мд” ХХК-ийн өмгөөлөгч Нямдоржийн тайлбарт дурдсанчлан хэргийг задрах, хэлцэл хүчингүй болгох үр дагавар бол аль, аль талдаа ашиггүй. Зарим компаниудын төлбөр төлөгдөөд явчихсан байгаа. Иргэний шүүхийн шийдвэртэй байгаа төслүүдийн тооцоолол дүнгийн хувьд хохиролтой дүйцүүлээд явъя гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Зөрүүтэй байгаа шалтгаан нь нэгдүгээрт иргэний зээлийн маргааныг шийдэж байхад хүү нь зээлийн гэрээнд заагдсан хүүгээр тооцогдож явж байгаа. Эрүүгийн хувьд суурь хүү гэдгээр тооцож явж байгаа. Эрүүгийн дүн чинь яагаад өөр байгаа вэ гэхээр яллах дүгнэлтэд зээл олгох үеийн ханшаар тооцсон. Иргэний шүүх болохоор шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон учраас зөрүү гарч байгаа. Зарим зээлийн хувьд банкинд эерэг нөлөө үзүүлж байгаа бол зарим зээл сөрөг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ бид эергээ ярихгүйгээр зарчмыг нэг болгож өгнө үү.

Эцэст нь Улсын дээд шүүхээс хүсэж байгаа зүйл бол хохирол, хор уршигт зөвхөн зээлийн гэрээг дүгнэсэн дүгнэлт дээр нь биш зөвхөн бодолт буюу тоо, хэмжээ дүнгийн хэмжээг шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. Давж заалдах шатны шүүхээс хохирол, хор уршигтай холбоотой дүгнэлт хэлээгүй ч “Ин” ХХК-тай асуудлыг иргэний журмаар яв гэж дүгнэсэн. Хэрэв энэ зээлүүдийг гэмт хэрэг гэж үзвэл эрүүгийн журмаар хохирол, хор уршгаа тооцуулж дуусгая. Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан байна. Иргэний журмаар явах юм бол жишээлбэл  “Н” ХХК-тай холбоотой 79 тэрбум төгрөгийн маргаан 7 жил, “Пи” ХХК-тай холбоотой 29 тэрбум төгрөгийн маргаан 7 жил  явж байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дуусаад иргэний журмаар нэхэмжлэл гэх юм бол 15 гаруй жил болох гээд байна. Ханшийн зөрүүг бидний эрүүгийн шүүхэд гаргаж өгсөн ханшаар буюу эрх сэргэх, зөрчигдсөн эрх сэргэх анхны байдалд орох гэсэн хууль зүйн ойлголтын хүрээнд, өгсөн зээл нь валют учраас одоо ч гэсэн валютын хүү цаана төлөгдөж явж байгаа. Хор уршгийг суурь хүүгээр тооцсон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж өгнө үү, суурь хүүг урьдчилаад гаргасан хохирол байдаг юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хохирол яаж өөрчлөгдсөн юм гэдэг талаар банкны төлөөлөгчийг тайлбар хэлүүлэх боломж олгож өгнө үү” гэв.

55.Хохирогч Хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Иргэний нэхэмжлэл болон хохирол хор уршигтай холбогдуулан шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гомдол гаргасан. Гомдлуудыг дурдах юм бол  шүүгдэгч Б.Б, “Ин” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр нар, шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Нямдорж, шүүгдэгч М-ийн өмгөөлөгч Хатанбаатар нар манайд холбогдуулан гомдол гаргасан байсан.

Б.Б, “Ин” ХХК-ийн өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийг баримталсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан байсан. Давж залах шатны шүүх дүгнэлт хэсэгтээ хоёр өөр агуулгатай дүгнэлт хийсэн байгаа. Эхний хэсэгт “Ин” ХХК болон бусад этгээдэд холбогдох асуудлаа жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй энэ талаар Хөгжлийн банкны өмгөөлөгч Эрхэмбаярын гомдлыг хүлээж авлаа гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн. Хоёр дахь хэсэгтээ хохирол хор уршгийн асуудлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон учраас дахиад хэлэлцэнэ тэр үедээ нотлох баримтаа дахиж гаргаж өгөөрэй гэсэн хоорондоо зөрчилтэй гэж ойлгогдож болох хоёр дүгнэлтийг гаргасан. Бидний зүгээс яагаад үүнд гомдол гаргаагүй вэ гэхээр “Ин” ХХК-тай холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд хоёр янзын гомдол гаргасан байгаа. Давж заалдах шатны шүүхээс бидний зүгээс “Ин” ХХК-тай холбоотой гурван санхүүжилт байгаа. Үүний нэг санхүүжилт нь гэмт хэрэг гэж үзээгүй, хоёрыг нь гэмт хэрэг гэж үзсэн. Тэр нэг санхүүжилтийг ярихгүй орхигдуулсан тэрий минь шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Үүнийг хүлээж аваад байгаа юм болов уу гэхээр  Эрхэмбаяр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж аваад байгаа юм шиг байгаа юм. Тэр гомдлын үндэслэл нь тал, талд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын яриад байгаа иргэний шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн шийдвэр нэг өөрөөр буюу тухайн үед гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл нь хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө иргэний хэргийн шүүхийн шийдвэр гаргачихсан байх юм бол тэр гарсан шийдвэрийн дүнгээр хохирол хор уршгийг тэнцүүлээд ингээд хохирол хор уршиг энэ дүнгээр тооцогдож байна гэж дүгнэсэн дүгнэлтэд  гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүхээс юуг хүсэж байсан бэ гэвэл зарим шүүхийн шийдвэр 2017 онд гарчихсан байгаа. 2017 оноос хойш 2022 он хүртэлх хугацаанд гарсан хор уршгийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол байсан юм. Давж заалдах шатны шүүхийн ойлгомжгүй хэсгийг хяналтын шатны шүүхээс тодорхой болгож өгнө үү.  “Ин” ХХК-тай холбоотой асуудалд бидний ойлгохгүй байгаа зүйл авлига өгсөн, авсан асуудлыг хоёр шатны шүүх гэмт хэрэг гэж үзэж, оногдуулсан ялыг тогтоогоод шийдвэрлэгдсэн байхад хохирол хор уршгийн асуудал яаж шийдвэрлээд байгааг нь ойлгохгүй байгаа. Хяналтын шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг юм уу, шүүгдэгч нарын гомдлыг хүлээн авч хэргийг анхан шатны шүүх рүү буцаахаар шийдвэрлэвэл “Ин” ХХК-тай холбоотой хор уршгийг асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Тэгэхгүй бол хохирол, хор уршигтай холбоотой хэсэг хаягдчихсан байгаа. Иргэний журмаар хохирлоо шаардах юм уу, эрүүгийн журмаар шаардах хэсэг нь тодорхойгүй байгаа. Ер нь яах гэж байгаа нь бүү мэд. “Ин” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой гэдэг. Эрүүгийн журмаараа явахаар гомдол гаргаад явдаг. Бид нар иргэний журмаар шийдвэрлүүлэх ёстой гэдэг. Дуудаад уулзах гэхээр эрүүгийн асуудал дуусаагүй учир та нартай ярих зүйл байхгүй гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш, зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Энэ компанийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Улсын дээд шүүхийн шат руу явчихлаа. “Ин” ХХК-ийн үйлдлийг гэмт хэрэг гэж эцэслээд шийдвэрлэх юм бол хохирол, хор уршгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.

“Пи” ХХК, “П” ХХК-ийн хувьд суурь хүүгээр тооцсон асуудалд адилхан гомдол гаргасан байсан. Энэ дундаас “П” ХХК-ийн зээлийн асуудлыг онцлон дурдахгүй бол болохгүй. Иргэний хариуцагч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч би зээл аваагүй гэдэг Б.Г-р авсан гэж ярьдаг ч Б.А, Б.Г нар төрсөн эгч дүүс юм. Өнөөдөр холбоо хамааралгүй мэтээр яриад сууж байгаа. “П” ХХК-ийн хувьд зээлээс нэг ч төгрөг хийгээгүй. Б.А зээл авахаас өмнө хувьцаагаа шилжүүлээд зээл авсны дагуу хувьцааны маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр явсан бололтой байдаг юм. Ийм нөхцөл байдал үүсгээд буцаагаад хувьцаагаа шүүхээр тогтоолгосон цагаас эхлээд зээл төлөх ажиллагаа хийдэггүй. Уулзалтад ирдэггүй, уулзсан ч гэсэн надад хамаагүй та нар Б.Г-тэйгээ учраас ол гэдэг ч анхан шатны шүүх “П” ХХК иргэний хариуцагч юм байна гэсэн шийдэл гаргасан. Тэгэхээр анхан шатны шүүхийн тэр шийдлийг дэмжиж байна. “Пи” ХХК-ийн хувьд мөн адилхан зүйл ярьдаг. Иргэний хэргийн шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэдэн төслүүдийн нэг юм. Иргэний шүүхэд шийдвэрлэгдэхгүй байгаа “Пи” ХХК, “СГ” ХХК, “Ги” ХХК гэх мэт зээлүүд байдаг.

Иргэний хэргийн шүүхэд гаргасан тайлбар нь энэ асуудал эрүүгийн хэрэг шүү гэж хэлдэг. “Пи” ХХК-тай холбоотой иргэний ямар ч ажиллагаа хийгдээгүй. Энэ эрүүгийн хэргийг хүлээсэн байдалтай түдгэлзээгүй, ажиллагаа явуулаагүй гацсан байдалтай байгаа. “Мд” ХХК, “Бэ” ХХК-иадын гомдол Улсын дээд шүүхийн тогтоол байгаа тиймээс гэмт хэрэг биш гэж хэлдэг. Хөгжлийн банкны байр суурь анхан шатны шүүхээс эхлээд одоо ч хүртэл нэг байр суурьтай байгаа. Иргэний хэргийн шүүхэд хандах процесс нь энэ зээлийг гэмт хэрэг мөн үү, үгүй гэдэг асуудлыг ярьж байгаа зүйл биш. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарлаа гэдэг нь үүнийг зээлийн гэрээ, иргэний хэргийн харилцаа гэдгийг нотолж байгаа зүйл огт биш. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр ямар тохиолдолд талууд эрүү, иргэний хэрэг гэдэгтээ маргахгүй байгаа учраас иргэний хэргийн шүүхээр явж байгаа гэдгийг тодруулах нь зүйтэй. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэгт дүгнэлт хийхгүй. Гэмт хэрэг биш гэж тооцоод, ойлгоод шийдвэрээ гаргаад явж байгаа. Тэгэхээр иргэний шүүхийн шийдвэр эрүүгийн шүүхийн шийдвэртэй зөрчилдөхгүй.

Манай өмгөөлөгчийн тайлбарт дурдсанчлан шүүх эрүүгийн шүүхээс учирч байгаа хохирлын хэмжээг тогтоохдоо иргэний шүүхийн шийдвэрийг баримтална гэсэн зарчмыг агуулгыг барьж байгаа бол “Мд” ХХК, “Бэ” ХХК-ийн шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүнтэй холбоотой баримтуудыг аваад ирсэн байгаа. Шүүхээс хүсэж байгаа зүйл бол “Ин” ХХК-ийн асуудлыг гэмт хэрэг мөн гэж үзэж байгаа бол тэр чигээр нь эцэслээд дуусгаж өгнө үү. Мөн хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Хэрэв анхан шатны шүүх рүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах бол давж заалдах шатны магадлалын хор уршгийг дүгнэсэн логикийн зөрчилтэй дүгнэлт хийсэн байгаа хэсгийг анхаарч аль нэг талд нь гаргаж, тодорхой болгож өгнө үү. Ингэхдээ манай гаргасан давж заалдах гомдлыг уншиж үзнэ үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдсөн зээлийн байдал, өнөөдөр гаргасан тайлбараа бичгээр гаргаж, мөн саяын тайлбарладаг шүүхийн шийдвэрийг шүүхэд гаргаж өгч байна гэв.

56.Шүүгдэгч Ж.Ү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Үг хэлэх боломжоор хангасан эрхэм шүүгчдээ баярлалаа. Би 2017 оны 8 сард сонгон шалгаруулалтаар хараат бус гишүүн болсон. Үүнээс хойш 2 жил ТУЗ-ийн гишүүнээр ажилласан юм. Миний хувьд шүүх хуралдаанд гомдол гаргах боломж бага байсан. Учир нь үхэл хагацал, өвчин зовлон тохиолдсон юм. Ерөнхийдөө бол би давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой байгаа. Учир нь өдий 70 насандаа ямарваа нэгэн буруу зөрүү санасангүй. Намайг энэ банкны үйл ажиллагаанд бол ТУЗ-ийн гишүүний хувьд 4-5 газарт зээл олгохын дэмжсэн гэдэг агуулгаар л буруутгаж байгаа. Миний бие санхүү нягтлан бодох бүртгэлийн хувьд бүхий л бололцоо чадвараа ашиглаж дүгнэлт хэлж, шийдвэр дээр өөрийнхөө үзэл бодлоор саналаа өгч байсан. Ийм учир энэ өмнө нь 70-80 хоног хуралдан шийдвэр гаргасан анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж бодсон. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа юм. Бид нарыг үгсэн хуйвалдаан, үйлдлээрээ нэгдсэн, мэдсээр байж дэмжсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, гүйцэтгэсэн, хамжсан гэж яллаж байгаа юм. Гэтэл 2017 оноос өмнөх ТУЗ-ийн зарим гишүүдтэй холбоотой хэсэг нь хэвээр үлдсэн боловч 2017 оноос хойших ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой шийдвэрлэсэн хэсэгт нь өөрчлөлт орсон ба үүнийг нь эсэргүүцэж байгаа юм.  Үүнд гомдолтой байгаа юм. Хоёрт давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүрэн сайн ойлгоогүй. Прокурорын дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэлт өгөөгүй. Иймд нарийн нягт дүгнэлт хийж чадаагүй гэж бодож байна. Өдий 70 нас гарсан хугацаандаа ямар нэгэн сахилга албан тушаал, ямарваа нэгэн хуйвалдаанд оролцож байгаагүй.

Миний хувьд ТУЗ-ийн гишүүдийн өмгөөлөгч нар бүгд хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хэлж байна. Энэ бүх тайлбартай миний бодол санаа нэг байгаа юм. Би 08 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар ороод 08 дугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хуралдаан дээр өөрийн биеэр ирж тогтоолын төсөлтэй танилцаад гар өргөсөн. Дараа нь ирц хүрээгүй хуралдсан гэж буруутгаад байгаа. Энэ хуралдаан дээр дүрэм журмаараа ТУЗ-ийн гишүүдээс санал авдаг. Авсан саналын үндсэн дээр ТУЗ-ийн дарга хурал нээсэн. Үүнд бид нар ямар нэгэн ойлгоц байхгүй. Бусдын шийдвэрийг дагаад дүрэм журмаа бариад л хуралдаандаа оролцсон гэж бодож байна. Миний хувьд зээл олгоход дэмжиж байсан. Хараат бус гишүүний хувьд дэмжиж байсан. 8-9 шат дамжиж байж орж ирж байгаа. Энэ зээлүүдийг 5-6 сар судалсан байдаг. Зээл өгөхгүй бол нөгөө талаас харахаар зээлээ Хөгжлийн банк гаргаж чадахгүй байна гэсэн шаардлага бидэнд ирж байсан. Тодорхой хэмжээний зээлүүдийг шийдвэрлэх ёстой юм байна гэсэн ойлголттой байсан. Зээл олгосон компаниудын захирлуудын хэнийг нь ч би танихгүй. Нэг ч удаа харж байгаагүй, хуйвалдах юм байхгүй. 70 нас хүрсний дараа дээд шүүх дээр иртэл явна гэдэг дээр харамсалтай байна. Ийм учир үгээ товчлоод энэ олон 8-9 шат дамжлаг дамжаад ороод ирсэн төслүүдэд итгэл үнэмшилтэй байсан. Мөн Хөгжлийн банкны тухай шинэ хуулиараа ТУЗ шийдэхгүй гэж заасан байгаа. Зээлтэй холбоотой дүрэм журмыг ТУЗ гаргана гэж заасан байгаа. Ямарваа нэгэн хүний үг, үсэг, хов живд оролцоогүй гэдгээ хэлмээр байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр зөв байсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

57.Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “В” ХХК-ийн зээлд холбогдуулж прокурорын зүгээс эсэргүүцэл гаргасан. Анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу хэрэг үүсгэсэн байсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцсэн. Гэхдээ прокуророос гарсан эсэргүүцэл анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтээс өөр үндэслэлүүд нэмэгдсэн байсан. Ингээд давж заалдах шатны шүүхэд эсэргүүцлийг үндэслээд мөн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрээс ингэж шийдвэрлэхдээ илүү бүр тодотгон дүгнэж өгсөн. Яагаад гэвэл энэхүү зээлийг эргэн төлөгдөх байдлыг илүү найдвартай болох үүднээс барьцаа хөрөнгийн чанарыг сайжруулж, зээл олгосон байна гэж тодотгож өгсөн. Миний зүгээс “В” ХХК-д холбогдсон прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр байлгаж өгнө үү. Өмгөөлөгч нарын тайлбарт миний нэр дурдагдаж байсан. Жишээлбэл, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч тайлбартаа намайг дурдсан. Тэгэхээр аливаа зээлд шийдвэр гаргахад Хөгжлийн банкнаас оролцсон хүн болгон шүүхэд ижил байдлаар шийдэгдэхгүй гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээс харгалзан үзэж дүгнэлт гаргасан. Зарим тохиолдолд ижилхэн байдлаар шийдвэр гаргахад оролцсон мөртлөө өөр, өөр байдлаар хэрэг нь шийдвэрлэгдээд явсан, зарим тохиолдлуудад өөр, өөр байдлаар оролцсон мөртлөө ижилхэн шийдвэрлэгдээд явагдсан. Өмгөөлөгчийн тайлбарт манай хүнд ял өгчхөөд зарим хүнийг гадуур явуулж байна заримд нь хэрэг үүсээгүй байна гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ бол тухайн зээлийг холбогдох шийдвэрийг гаргахад хэрхэн хандаж байсан бэ гэдгээс шалтгаалж байгаа гэж ойлгож байгаа. Шүүх хуралдаанд оролцсон прокурор ч үүнтэй холбоотой тайлбар хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг нэр бүхий шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 504 дүгээр тогтоолоор хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлж, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бодитой хэрэгжинэ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

3. Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтална.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

4. Хоёр шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахуйц болсон хэдий ч зарим шүүгдэгч нарын хувьд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтыг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүй орхигдуулсан, тэдний гэмт үйлдэлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйн улмаас төөрөгдөлд орж, зөвхөн хэргийн төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар үйл баримтыг буруу тогтоосон, гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ ялгамжтай байх Эрүүгийн хуулийн үндэслэл, журамд огт дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг баримталж ял оногдуулаагүй тул хяналтын шатны шүүхээс зөвтгөн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, тодорхой хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр тогтов.

Нэг. “Бэ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

Холбогдсон хэргийн талаар: /**** аймгийн **** сум дахь Гангын үйлдвэрийн төсөл-2014, “****”-ны барилгын төсөл-2017, “Барилын арматурын үйлдвэр” барих эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилтын зээл-2018/

1.1. Шүүгдэгч Н.А нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын хуралдааны журмын 5.1.4, 6.1-д заасныг тус тус зөрчиж, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг батлан гаргасны улмаас “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгож давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ, төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, тус компанийн **** хотод хэрэгжүүлэх төсөлд зээл олгох тухай тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр гаргуулан, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нь гарын үсэг зурж баталгаажуулан, Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг Хөгжлийн банкийг төлөөлөн зээлийн гэрээг байгуулж, Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкны дахь дансанд шилжүүлсэн,

Шүүгдэгч Н.Б нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг батлан гаргаж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгох давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар “Бэ” ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, “Бэ” ХХК-д зээл олгох тухай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр гаргуулан, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нь гарын үсэг зурж баталгаажуулан, Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг Хөгжлийн банкийг төлөөлөн зээлийн гэрээг байгуулж, Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкны дансанд шилжүүлсэн,

Шүүгдэгч Б.Ба нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны дүрэм, журмыг тус тус зөрчиж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хурлыг даргалж оролцохдоо бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хууль болон дүрэм, журамд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн хэвийн бус, эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/87 дугаартай дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсэн,

Төслийн санхүүжилт, зээлийн газрын Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгад “Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн хэвийн бус, эргэлзээтэй ангилалд байгааг мэдсээр байж, ХААН банкны “хугацаа хэтэрсэн үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөргүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн албан бичгийг үндэслэн чанаргүй зээлийн төлбөрийн зөрчлийг арилгуулах шаардлагыг хангасан” гэж тусгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан, улмаар “Бэ” ХХК-д зээл олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо,

Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь Хөгжлийн банкны тухай хуулийн “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх” гэсэн зэрэг шаардлагуудыг хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж, “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж,

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл уг дүгнэлтийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцээд зээл олгохыг зөвшөөрсөн 36 дугаартай тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлж “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас, Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгосон,

Шүүгдэгч Ч.Э нь Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хуралд оролцохдоо бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар ХААН банкнаас авсан зээл үлдэгдэлтэй эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/87 дугаартай дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлж, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгосон,

Шүүгдэгч Ч.М нь Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны хууль тогтоомж зөрчиж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны зээлийн удирдлагын хорооны хуралд оролцохдоо бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хууль болон журамд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559.20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсэн,

Улмаар “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын зээлийг нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд олгохыг гүйцэтгэх удирдлага Д.Б-т даалгасан, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн,

Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлаар ажиллаж байхдаа, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо Хяналт шалгалт, тамгын газрын зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгосон,

Шүүгдэгч Д.Ц нь Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо, Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/35 дугаартай хууль зүйн дүгнэлт нь шаардлага хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж, Хөгжлийн банкны дүрэм, журам зөрчин “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, Төлөөлөн удирдах зөвлөл уг дүгнэлтийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэхэд зөвлөлийн дарга М.Б, гишүүн  Ж.Б, С.М, Д.Д, Ж.О, Ж.Ү нар дэмжиж, зээл олгохыг зөвшөөрөн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлж “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг олгосон,

Шүүгдэгч Б.Б нь Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн захирал болон Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд оролцохдоо бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хууль, дүрэмд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/87 дугаартай дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг олгосон,

Шүүгдэгч Б.Ч нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, хуульд заасан шаардлагуудыг хангаагүй буюу компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны 6 барилга, шинээр баригдах 120 айлын 16 давхар 1 барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр 2017/87 дугаартай дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлж “Бэ” ХХК-д зээл олгон эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

мөн бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо “Бэ” ХХК-ийн Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад “...Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, 4,500,000 ам.доллар /10,864,305,000 төгрөг/-ийг “Бэ” ХХК-д олгосон,

Шүүгдэгч Д.Д нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга, Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд оролцохдоо бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, компанийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээлтэй, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байсан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг үндсэн болон бусад нөхцөл зааж олгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхээр дүгнэлтийг хамтын зарчмаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орох нөхцөлийг бүрдүүлсний улмаас “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын “...шаардлагыг тус тус хангаагүй байхад Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан...” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж, “Бэ” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн “Бэ” ХХК-д олгосон,

Шүүгдэгч Д.Б, Б.М нар нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны хууль тогтоомж зөрчин, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралд тус зөвлөлийн дарга Б.Д, гишүүн Б.Б, хараат бус гишүүн Ж.О, Ж.Ү нарын бүрэлдэхүүнтэй хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, гишүүн Б.М, хараат бус гишүүн Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан,

тус хурлаар Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн Зээлийн удирдлагын хорооны 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн “Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлсэн, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн ХААН банкнаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байсан нь хуульд заасан шаардлагуудыг хангахгүй болохыг мэдсээр байж, Хөгжлийн банкнаас “Бэ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргахад нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал өгөөгүй атлаа хурлын тэмдэглэлд бичгээр санал өгсөн мэт гарын үсэг зурсан, мөн санал авах хуудсанд танилцав гэж тэмдэглэгээ хийж гарын үсэг зурсан, нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгыг хууль бусаар бүрдүүлснийг мэдсээр байж 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт танилцаж, гэрээ байгуулан зээл олгох нөхцөлийг баталгаажуулан “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ж.Ү нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралд оролцохдоо, хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад гишүүн Б.М, Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан, тус хурлаар Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэж Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн Зээлийн удирдлагын хорооны 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн,

“Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлсэн, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Хөгжлийн банкны тухай хууль, журамд заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй байгааг мэдсээр байж бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хөгжлийн банкны тухай хуульд заасан зарчмуудыг зөрчиж “Бэ” ХХК-ийн зээлийг нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанд оролцож, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт нь “...Хөгжлийн банкны тухай хууль болон зээлийн бодлогод заасан “Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”, “төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай”, “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх...” гэсэн шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж санхүүжилтийг олгохыг дэмжин Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчин, Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоолоор гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б олгож, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ж.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.6 дахь хэсэгт “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоолоор гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б олгож, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны  Төлөөлөн удирдах зөвлөлийн ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, гишүүн Б.М, Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан, тус хурлаар Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажилласан, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам зэрэгт заасан нөхцөл, шаардлагуудыг хангахгүй болохыг мэдсээр байж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал өгөөгүй атлаа хурлын тэмдэглэлд бичгээр санал өгсөн мэт гарын үсэг зурж, мөн санал авах хуудсанд зөвшөөрсөн гэж тэмдэглэгээ хийж гарын үсэг зурж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Ж.О нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, Хөгжлийн банкинд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хуралд оролцохдоо ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад гишүүн Б.М, Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан, тус хурлаар Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлсэн, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан 5,377,142 ам.долларын зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилалд байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, хавсралтад заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй байгааг мэдсээр байж, төслийн санхүүжилт, зээлийн газрын Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Бийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгыг хууль бусаар бүрдүүлснийг мэдсээр байж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт танилцаж, гэрээ байгуулан зээл олгох нөхцөлийг баталгаажуулж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн  эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлтэд шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж санхүүжилтийг олгохыг дэмжсэн,

Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт зэргийг үндэслэн Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоолоор гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б олгож, “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Б.Д нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг даргалж оролцохдоо, ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, гишүүн Б.М, Д.Б нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдаж, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороо хууль бус дүгнэлт, саналыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн үйл ажиллагааны 50-иас илүү хувийг зээлээр санхүүжүүлсэн, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, урьд 2014 онд Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар ХААН банкнаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авсан 5,377,142 ам.долларын зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилалд байгааг, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, хавсралт зэрэгт заасан нөхцөл, шаардлагуудыг хангаагүйг мэдсээр байж, Хөгжлийн банкны тухай хуульд заасан зарчмуудыг зөрчиж “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/87 дугаартай дүгнэлтэд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Б зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж, Хөгжлийн банкнаас “Бэ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар Төслийн санхүүжилт, зээлийн газрын Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгыг хууль бусаар бүрдүүлснийг мэдсээр байж 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт танилцаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч С.М нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олох тухай” санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлтэд шаардлага хангаагүй гэж дүгнэснийг мэдсээр байж санхүүжилтийг олгохыг дэмжсэн, Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт зэргийг үндэслэн “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоолоор гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б олгон “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч М.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж,

“Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Ч, хуульч Т.П нарын хууль зүйн дүгнэлт, Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт зэргийг үндэслэн “Бэ” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр” барих төсөлд олгосон зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах болон эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая ам.долларын санхүүжилтийг олгоход Хөгжлийн банкны тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т заасан “Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэсэн шаардлагыг, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан Зээлийн бодлогын 4.1.3-т “төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай”, 4.2.1-д “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй болохыг мэдсээр байж, “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банк нь “Бэ” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулсан,

Шүүгдэгч Б.Ш нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж тус тус дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээл олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкин дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Н.М нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг зөрчин, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, “Бэ” ХХК-ийн Эрдэнэт хотод хэрэгжүүлэх “Барилгын арматурын үйлдвэр”-ийн төсөлд зээл олгох тухай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр гаргуулан, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нь гарын үсэг зурж баталгаажуулан “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгож давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлж, “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкин дахь данс руу шилжүүлэн олгож, тус компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ч.О нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж,  Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай зээл олгох тухай  тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ч.Н нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай зээл олгох тухай тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч М.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай зээл олгох тухай тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Н нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай зээл олгох тухай  тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Л нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ Эрсдэлийн удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж, Зээлийн газрын байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай зээл олгох тухай тогтоол гаргаж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Д.Д нь нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцохдоо тус зөвлөлийн хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад хурлын ирц бүрдсэн мэтээр хуралдаж, Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн дүгнэлт, саналыг үндэслэн, зээлийн шаардлагуудыг хангахгүй байгааг мэдсээр байж Хөгжлийн банкнаас “Бэ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн, Хөгжлийн банкнаас зээлийн гэрээг “Бэ” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу 3 удаагийн санхүүжилтээр нийт 11,630,151.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөгийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцож, зөвлөлийн дарга М.Б, гишүүд болох Ж.Б, С.М, Ж.О, Ж.Ү, нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн  эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ тус банкны тухай хууль, дүрэм, журмыг зөрчиж “Бэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б, Санхүү, эдийн засаг, бүртгэлийн газрын захирал Т.Б, “Бэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э, “Бү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нартай зээлийн гэрээ байгуулсан,

Шүүгдэгч Р.Б нь Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК нь Хөгжлийн банкинд гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа, “Бэ” ХХК нь ...2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй, Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларыг олгохыг дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Ч нь Хөгжлийн банкны Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж, Төлөөлөн удирдах зөвлөлийн журам зөрчиж, “Бэ” ХХК болон Хөгжлийн банк хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, 

Шүүгдэгч Т.П нь Хөгжлийн банкны Хяналт шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн, Хөгжлийн банкны тухай хууль, тогтоомжийг зөрчиж, “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төсөлд зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах болон эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 15,0 сая хүртэл ам.долларын санхүүжилт олгох ашиг сонирхлын үүднээс, хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй байхад “...Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөд хууль зүйн хувьд асуудалгүй байна, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд шаардлага хангасан...” гэсэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/35 дугаартай хууль зүйн дүгнэлт гаргаж, улмаар Зээлийн хорооноос зээл олгохыг зөвшөөрсөн тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлсний улмаас Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээг байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

Шүүгдэгч С.Б нь Хөгжлийн банкны Зээлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгад “...Бэ ХХК нь зээлийн хэвийн бус, эргэлзээтэй ангилалд байгааг мэдсээр байж, ХААН банкны албан бичгийг үндэслэн чанаргүй зээлийн төлбөрийн зөрчлийг арилгуулах шаардлагыг хангасан...” гэж тусгаж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлжээ.

Шүүгдэгч М.З нь Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн “Бэ” ХХК нь Хөгжлийн банкинд гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа “Бэ” ХХК нь ...2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй. Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу зээлийн шаардлагыг хангаагүйг мэдсээр байж “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларыг олгохыг дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Г.Д нь Хөгжлийн банкны Хяналт, захиргааны газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа “Бэ” ХХК нь 2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй, Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэ” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүй байгааг мэдсээр байж дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Г.О нь Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа “Бэ” ХХК нь 2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан, мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй, Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэ” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүйг мэдсээр байж дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Б нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-ийн гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хуралд гишүүнээр орж ажиллахдаа “Бэ” ХХК нь 2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан бөгөөд 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, JBIC банкнаас олгогдох санхүүжилт нь арилжааны банкаар дамжин хэрэгжих бөгөөд арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гараагүй, Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.О-ийн “Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй” гэж дүгнэсэн буюу “Бэ” ХХК нь зээлийн шаардлагыг хангаагүйг мэдсээр байж дэмжсэн санал өгч, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.С нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа хууль тогтоомж зөрчин, “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл хөтөлбөр”-ийн хүрээнд “Бэ” ХХК-ийн барьж байсан **** дүүргийн 11 дүгээр хороо, ***** нутаг дэвсгэрт 35 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны “Ё” блокийн 519, 520, 521, 522, 523, 524 дүгээр байрнуудын барилгын ажлын гүйцэтгэлийн явцыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 80 хувийн гүйцэтгэлтэй мэтээр гарган өгч, “Бэ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгон өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бэмо” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Т-аас 4,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.М нь “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин “Бэ” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр”-ийн төслийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тус банкны тухай хууль, дүрэм, журмыг зөрчиж Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, Хөгжлийн банкнаас 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК-д олгон, эдийн засгийн давуу байдал бий болгон, Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг, удирдах зөвлөлийн даргаар, ерөнхий захирлаар нь ажилладаг “Бэ” ХХК-ийн “100,000 тонн хүчин чадалтай барилгын арматурын үйлдвэрийг Эрдэнэт хотод барих төслийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн төсөлд шаардлагатай 22,700,000 ам.долларын зээл”-ийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Н.М-д хууль бусаар нөлөөлж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хатгаж хамтран оролцон гүйцэтгэх захирал Б.Ба, Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М-тай Хөгжлийн банкийг төлөөлж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр З-БГ-ЗҮ 2017-180 дугаартай зээлийн гэрээг “Бэ” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3 удаагийн санхүүжилтээр нийт 11,630,151.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөгийг “Бэ” ХХК-д олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 28,422,549,054.78 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг, удирдах зөвлөлийн даргаар, ерөнхий захирлаар нь ажилладаг “Бэ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “7 дугаар хорооллын Ё блокт хамаарах 720 айлын орон сууцны 6 барилга, шинээр баригдах 120 айлын 16 давхар 1 барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.долларын  зээлийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Б хууль бусаар нөлөөлж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хатгаж хамтран оролцсон,

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлаар зөвлөлийн дарга М.Б, гишүүн Ж.Б, С.М, Д.Д, Ж.О, Ж.Ү нар дэмжиж, 36 дугаартай тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлж, Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулж, “Бэ” ХХК-д 4,500,000 ам.доллар буюу 10,864,305,000 төгрөгийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банк 4,500,000 ам.доллар буюу 10,864,305,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг, Удирдах зөвлөлийн даргаар, Ерөнхий захирлаар нь ажилладаг “Бэ” ХХК-ийн “Эрдэнэт хот дахь Барилгын арматурын үйлдвэр барих төсөлд эргэлтийн хөрөнгө болох 15,000,000 ам.долларын санхүүжилт”-ийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүн, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал  Б.Ч-д хууль бусаар нөлөөлж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хатгаж хамтран оролцсон,

Мөн “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирал Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого буюу Хөгжлийн банк, “Бэ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай зээлийн гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгосон 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн З-БГ-ЗҮ 2017-180 дугаартай зээлийн гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгосон 11,630,151.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгосон 4,500,000 ам.доллар буюу 10,864,305,000 төгрөг, нийт 83,598,816,106.5 төгрөгийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч, гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагад тоног төхөөрөмж, ажил гүйцэтгэх гэрээний дагуух төлбөрт, Барилгын арматурын барилгын үйл ажиллагаанд, “Бэ” ХХК болон харилцан хамаарал бүхий компаниудын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, төлбөр, лизингийн төлбөрт, Б.М болон Л.Б нарын эзэмшлийн ХААН банк, Худалдаа хөгжлийн банкны харилцах данснуудад, Төрийн банкны зээлийн хүүгийн төлбөрт, Барилгын үйл ажиллагаа, бэлэн зарцуулалт, дараа тооцоогоор бараа материал, гаалийн тээвэр, томилолт, үйл ажиллагааны зардалд, Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрт, иргэний зээл, зээлийн хүүгийн төлбөрт, хувийн хэрэгцээ зарцуулан ашиглаж мөнгө угаасан,

Мөн “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирал Б.М нь “Бэ” ХХК-ийн Хөгжлийн банкнаас 2014 онд авсан 22,7 сая ам.доллар, 2017 онд авсан 11,8 сая ам.долларын зээлийн зарцуулалтыг анхан шатны баримтуудад үндэслэн шалгах ажиллагааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байх үед “Бэ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Б-аар Төрийн банк дахь “Бэк” ХХК-ийн **** дугаарын данснаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлэн зарлагын гүйлгээ хийж гаргаж авсан 200,000,000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-ын төрсөн дүү Ц.Б 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр хүлээн авсан мэтээр “Бэк” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад Ц.Б, Ц.Б нарын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдүүлсэн,

Ц.Б-д 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн гэх “Бэ” ХХК-ийн кассын зарлагын ордерыг “домен зуухны гэрээний төлбөрт” гүйлгээний утгатай бичиж, мөнгө хүлээн авсан гэж Ц.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдүүлсэн,

Ц.Б-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн гэх “Бэ” ХХК-ийн кассын зарлагын ордерыг “домен зуухны гэрээний төлбөрт” гүйлгээний утгатай бичиж, мөнгө хүлээн авсан гэж Ц.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдүүлсэн, улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгүүлсэн гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэсэн,

Шүүгдэгч Т.Б нь “Бэ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Бэ” ХХК-ийн Хөгжлийн банкнаас 2014 онд авсан 2,7 сая ам.долларын, 2017 онд авсан 11,8 сая ам.долларын зээлийн зарцуулалтын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед, өөрийн шууд удирдлага болох “Бэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирал Б.М-ийн хууль бус үүрэг чиглэлийн дагуу Төрийн банк дахь “Бэк” ХХК-ийн **** дугаарын данснаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлэн зарлагын гүйлгээ хийж гаргаж авсан 200,000,000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-ын төрсөн дүү Ц.Бо 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр хүлээн авсан мэтээр “Бэк” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад Ц.Б, Ц.Б нарын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамчаар үйлдсэн,

Ц.Б-д 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн гэх “Бэ” ХХК-ийн кассын зарлагын ордерыг “домен зуухны гэрээний төлбөрт” гүйлгээний утгатай бичиж, мөнгө хүлээн авсан гэж Ц.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн,

Ц.Б-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 ам.долларыг бэлэн хүлээлгэн өгсөн гэх “Бэ” ХХК-ийн кассын зарлагын ордерыг “домен зуухны гэрээний төлбөрт” гүйлгээний утгатай бичиж, мөнгө хүлээн авсан гэж Ц.Б-ын гарын үсгийг дуурайлган зурж хуурамчаар үйлдсэн, улмаар Ерөнхий захирал Б.М-өөр гарын үсэг зуруулж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн,

Шүүгдэгч М.Ц нь гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгажээ.

1.2. Анхан шатны шүүх Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Ерөнхий сайд Н.А, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж “Бэ” ХХК-ийн арматурын үйлдвэрийн төсөлд зээл олгож эдийн засгийн давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ямар ч баримт нотолгоо хавтаст хэрэгт байхгүй, Монгол Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр...энэ хуульд хамаарахгүй,

Нийслэлийн Прокурорын газраас ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэ” ХХК-д /барилга/ эдийн засгийн давуу байдал бий болгон 11,630,151.55 ам.доллар олгож 28,422,549,054.78 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Д.Б, Б.Д, Б.М нарыг хамжигчаар,  Ж.Ү-ыг гүйцэтгэгчээр, “Бэ” ХХК-д /арматурын үйлдвэр барих эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилт/ эдийн засгийн давуу байдал бий болгон 4,500,000 ам.доллар олгож 10,864,305,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Ж.Б, М.Б, С.М нарыг, “Бэ” ХХК-д /барилга/ эдийн засгийн давуу байдал бий болгон 11,630,151.55 ам.доллар олгож 28,422,549,054.78 төгрөг, “Бэ” ХХК-д /арматурын үйлдвэр барих эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилт/ эдийн засгийн давуу байдал бий болгон 4,500,000 ам.доллар олгож 10,864,305,000 төгрөгийн тус тус хохирол учруулсан хэрэгт Ж.О, Д.Д нарыг, “Бэ” ХХК-ийн арматурын үйлдвэрийн төсөлд 22,699,550.20 ам.долларын зээл олгож эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Б.Б нарыг хамжигчаар тус тус хамтран оролцсон үйлдлийг нотлох баримтуудаар нотлогдоогүй,

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгох нэгдсэн ашиг сонирхолтой байсан, гэмт хэргийн сэдэл санаа, зорилго нотлогдоогүй, Хөгжлийн банкны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газар, хэлтсийн захирлаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Ч, Т.П, С.Б, М.З, Г.О, Г.Д, Р.Б нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийсэн гэх үндэслэл бүхий үйл баримтууд тэдний хувьд тогтоогдоогүй,

шүүгдэгч М.Ц-ийн гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин шүүгдэгч Н.М-ыг нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Бэ” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг Хөгжлийн банкийг төлөөлөн байгуулж, Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон нь нотлогдсон гэж дүгнээд Нийслэлийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хэргийг хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Д.Д нарыг “Бэ” ХХК-д /барилга/ эдийн засгийн давуу байдал бий болгон 11,630,151.55 ам.доллар олгож 28,422,549,054.78 төгрөгийн хохирол, мөн Бэ” ХХК-д /арматурын үйлдвэр барих эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилт/ эдийн засгийн давуу байдал бий болгон 4,500,000 ам.доллар олгож Хөгжлийн банкинд 10,864,305,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч Б.М-ийг “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн,

шүүгдэгч Н.С-ыг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Т.Б-г “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэл, үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зөвхөн хуралдааны зарим процесс ажиллагааг зөрчсөн эсэх нь дангаараа гэмт хэргийн шинжийг шууд, бүрэн нотлохгүй, эрүүгийн хэргийн дагнасан шүүхээс гүйцэтгэх эрх мэдлийн буюу Засгийн газрын шийдвэрийг утга агуулгаар нь хянаж хууль бус эсэхийг дүгнэх боломжгүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох зүйл, хэсгийг хэвээр үлдээж, Н.С-ын үйлдсэн хахууль авах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Ч, Д.Д, Б.Б, Д.Ц, Ч.М, Б.Д, Б.М нарт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

1.3.Хоёр шатны шүүх Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхааран үзээгүй, яллаж буй талын нотлох баримтыг няцаан үгүйсгэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хэргийн үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгч нарын эрх зүйн байдал, үйл ажиллагаандаа мөрдөх тусгайлсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам байгаа эсэхийг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэлгүй зөвхөн хэргийн үр дагаварт тулгуурласан байдлаар Засгийн газрын тогтоолыг эрүүгийн хэргийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй гэх дүгнэлт хийж, зөвхөн энэ төсөлтэй холбоотой Б.М, Н.М нарыг гэм буруутайд тооцож, бусад шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, учир дутагдалтай болжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой баримт, мэдээллийг нэг бүрчлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн дүүрэн хангалттай цуглуулан, бэхжүүлэх, түүнчлэн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүх талаас нь шалгаж, эргэлзээгүй тогтоох зарчмыг баримтлахыг хуулиар тогтоосон байдаг.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар “Бэ” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг хэлэлцэж, “Бэ” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлэхээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдан “Бэ” ХХК-ийн Эрдэнэт хотод хэрэгжүүлэх “Барилгын арматурын үйлдвэр”-ийн төсөлд тус зээлийг олгох тухай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоол гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44,311,962,051.84 төгрөгийг “Бэ” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлэн олгожээ.

“Бэ” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн банкнаас Эрдэнэт хотод барих “Барилгын арматурын үйлдвэр”-ийн төсөлд зээлийн хүсэлт гаргасан бөгөөд төслөө 3 эх үүсвэрээс буюу өөрийн хөрөнгөөс 23,3 сая ам.доллар, Япон улсын JBIC банкнаас 23 сая ам.доллар, Хөгжлийн банкаас 22,7 ам.долларын зээлээр төслөө хэрэгжүүлэхээр харагдах боловч Япон улсын JBIC банкнаас зээл авах талаар баримтгүй, өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй,

“Бэ” ХХК 2013 оны 1, 2, 3 дугаар улиралд санхүүгийн алдагдалтай ажилласан, 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй зэрэг нөхцөл байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино”, 7-д “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-иас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно”, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын Тав /Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авав/-ийн 5.1.4-т “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна”, мөн журмын Зургаа /Хуралдаанд хэлэлцэх асуудлыг Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх/-ийн 6.1-д “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж заасан бөгөөд Зээлийн газрын Байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “...Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын JBIC банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсан, Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14/417 дугаартай Зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлтэд “...Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна...” гэж тус тус тусгагджээ.

Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14/147 дугаартай Эрсдэлийн дүгнэлтээр “Зээлийн саналд төслийг 3 эх үүсвэрээс нийт 69 сая ам.доллароор санхүүжүүлэхээр тооцоолсон боловч “Бэ”  ХХК нь 2013 оны эхний 3 улиралд алдагдалтай ажилласан бөгөөд 4 дүгээр улиралд санхүүгийн тайлан мэдээ гаргаагүй. Үүнтэй холбогдуулан “Бэ” ХХК нь өөрийн хөрөнгөөс санхүүжүүлэх 23,3 сая ам.долларын эх үүсвэр тодорхойгүй, мөн Японы JBIC банкнаас санхүүжүүлэх 23 сая ам.доллар нь арилжааны банкаар дамжин хэрэгжих боловч арилжааны банкнаас санхүүжилт олгох эсэх талаар шийдвэр гаргаагүй. Зээлийн барьцаанд 1 төрлийн хөрөнгө болох ашиглалтын 4 ширхэг, хайгуулын 2 ширхэг, нийт 6 ширхэг тусгай  зөвшөөрөл барьцаалах нь Эд хөрөнгө барьцаалах журамд нийцэхгүй. Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй.”, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2014/06 дугаартай Хууль, эрх зүйн хэлтсийн хууль зүйн дүгнэлтээр “ЗҮА-ийн журмын 5.7-д заасны дагуу олгох зээлийн хэмжээ нь барьцаа хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангасан тохиолдолд “Бэ” ХХК-д 22,7 сая ам.доллар олгох эрх зүйн үндэслэлтэй.” гэж тус тус дүгнэсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад дүгнэлт гаргасан хуульч С.Б “...хууль зүйн үндэслэлийг хянаж үзээгүй, шинээр ажилд ороод удаагүй учир дүгнэлтийн загвар харж байгаад Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоолд нийцэж байгаа эсэхийг нь харж дүгнэсэн...” гэж, Хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан М.З“...тус төсөл хуулийн шаардлага хангаагүй байсан. Гүйцэтгэх удирдлагын нөлөө, шахалтад автаж төслийг дэмжсэн...” гэж мэдүүлжээ.

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Бэ” ХХК-ийн **** аймагт хэрэгжүүлэх “Барилгын арматурын үйлдвэр”-ийн төсөлд зээл олгох асуудлаар хэлэлцэж, тухайн цаг үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.М, тэргүүн дэд захирал С.С, Хуулийн хэлтсийн захирал М.З, Зээлийн газрын захирал Г.О, Хууль зүйн газрын захирал Г.Д, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Р.Б нарын  6 хүн оролцсоноос 5 хүний саналаар уг зээлийг олгохоор дэмжсэн байна.

Харин тэргүүн дэд захирал С.С нь Японы хөрөнгө оруулалтаас бүрдэх 23 сая ам.долларын эх үүсвэр тодорхойгүй байна гэх үндэслэлээр ганцаараа татгалзсан санал өгч байжээ.

Улмаар 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 22,7 сая ам.доллар бүхий зээлийг “Бэ” ХХК-д олгохыг дэмжин Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Б, Д.Б, М.Б, Ч.О, Ч.Н, Б.Н, Б.Л нар гарын үсэг зурж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш баталгаажуулан тогтоол гаргасан байна.

Энэ талаар гэрч Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Б.У “...“Бэ” ХХК-д зээл олгох энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Б нь гүйцэтгэх захирал Н.М бид хоёрыг дуудаж Засгийн газрын тогтоолтой зээлийг удаан судаллаа, судалгаагаа хурдал гэж загнаж уурлаж байсан” гэж мэдүүлсэн байх ба зээлийн гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан төдийгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад нэг бүрчлэн зайлшгүй дүгнэлт хийж, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, эсхүл түүнийг няцаан үгүйсгэсэн талаар нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтыг сэргээн тогтоох шаардлагатай байх тул Хөгжлийн банк болон “Бэ” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн З-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулж, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдэл, холбогдлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

“Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон /**** аймгийн **** сум дахь Гангын үйлдвэрийн төсөл-2014/ хэрэгт холбогдсон шүүгдэгч Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, М.З, Г.Д, Г.О, Б.Б, Б.Ш, Н.Б, Н.А нарын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь бусад шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэм буруутайг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тул энэ талаар бичсэн бичсэн прокурорын эсэргүүцэл хангагдана.

1.4. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ч, Д.Д, Б.Б, Д.Ц, Ч.М, Б.Д, Б.М нар үйлдлээрээ нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруу болон учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан ялыг хуульд заасан төрөл, хэмжээнд оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтэд үнэлэлт өгөхгүйгээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон зарим төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгохдоо хавтгайруулан бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.

1.5.Шүүгдэгч Н.С-ыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа, “Бэ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгож, өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Л.Т-аас бэлэн 4,000,000 төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ял оноож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд нөлөөлөхүйц хэрэгт авагдсан **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолын /384 хх-ийн 119-121/ талаар огт дүгнэлт хийгээгүй, харин анхан шатны шүүх Н.С-ын эрх зүйн байдалд нөлөөлж болохуйц хууль буцаан хэрэглэх 279 дүгээр шийтгэх тогтоол биелэгдсэн эсэхийг тодруулахгүйгээр түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн алдааг гаргасан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Н.С-ын гэм буруугийн асуудлыг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн дүгнэлт хийлгэх шаардлагатай гэж дүгнэв.

1.6.Шүүгдэгч Т.Б-г “Бэ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Бэлэн мөнгөний зарлагын баримтад Ц.Б, Ц.Б нарын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамчаар үйлдэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэн хамтран оролцсон гэх үйлдэлд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох ял оноож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлох баримтын төрөл, хэлбэр, түүнийг эрж хайх, олж тогтоох, цуглуулах, бэхжүүлэх, шалгаж үнэлэх үндэслэл, журмыг нарийвчлан тогтоосон бөгөөд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүргийг прокурор, мөрдөгч хүлээдэг бол хэргийн оролцогчид нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. Оролцогч, эсхүл өөр бусад этгээдээс нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсхүл хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн тохиолдолд шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ял завшуулах, эсхүл хилсээр ял шийтгүүлж хэлмэгдүүлэх ноцтой үр дагаварт хүргэдэг хор уршигтай.

Хууль тогтоогч хуурамч нотлох баримт үйлдэхийг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашгийг хамгаалсан бөгөөд гэмт санаа зорилгын хувьд хэргийг шударгаар шийдвэрлэхэд зориуд саад учруулах, өөрт ашигтай шийдвэр гаргуулахад чиглэсэн болдог.

Шүүгдэгч Т.Б нь “Бэк” ХХК, “Бэ” ХХК-иудад хамаарах бэлэн мөнгөний зарлагын хэд хэдэн баримтад зохиомол буюу худал тоон болон бусад мэдээлэл, зүйлсийг гараар бичсэн, тухайн баримтад өөрөө болон Ц.Б, Ц.Б нарын гарын үсгийг зурж, хуурамч баримт бичиг үйлдэн хэргийг бусдад ашигтайгаар шийдвэрлүүлэх гэсэн санаа зорилгоор хууль сахиулагчид гаргаж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хоёр шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээхээр тогтов.

Хоёр. “Ня” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

2.1.Прокуророос шүүгдэгч Б.Ш-ыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа, бусадтай бүлэглэн, Хөгжлийн банк “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хөгжлийн банк, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Ня” ХХК нарын хооронд байгуулагдсан “Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээ”, мөн 4 талт гэрээг тус тус зөрчиж, 24,850,000 ам.доллар хүртэлх хөрөнгийг барьцаалан зээл авах зөвшөөрөл олгохыг тус тус гүйцэтгэх удирдлага буюу Н.Мад зөвшөөрч, өмнө олгосон зээлийг нэмэгдүүлэн зээл олгох зөвшөөрлийг олгож, зээлийн баталгаа болгон Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг барьцаалж, нийт 18,341,707.64 ам.долларын буюу 36,783,434,234.42 төгрөгийн зээлийг авч, “Ня” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.М-ыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчин, бусадтай бүлэглэн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд заасан нөхцөлүүд биелэгдээгүй байхад “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 50 сая ам.доллар хүртэлх зээл олгох гэрээг байгуулсан, Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд зээлийн баталгаа болгон байршуулж, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг барьцаалж, 18,100,000,000 төгрөгийн эсхүл түүнтэй тэнцэх ам.долларын зээл олгох, уг зээл дээр нэмж 8,200,000,000 төгрөгийн зээл буюу нийт 26,300,000,000 төгрөгийн зээл олгох зөвшөөрлийг, зээлийг 5,450,000,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлж зээл олгох зөвшөөрлийг тус тус олгож “Ня” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.У-ыг “Ня” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас төсөл хэрэгжүүлэгчийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шаардлагад нийцүүлэх зорилгоор Худалдаа Хөгжлийн банк дахь дансанд битүүмжтэйгээр байршуулсан 24,850,000 ам.долларыг арилжааны банкинд барьцаалж, зээл авах ашиг сонирхлын үүднээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нарыг Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд заасныг тус тус зөрчиж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, битүүмжтэйгээр байршуулсан 24,850,000 ам.долларыг барьцаалан 18,1 тэрбум төгрөг хүртэлх зээл авах зөвшөөрөл олгох, 24,850,000 ам.доллар хүртэлх хөрөнгийг барьцаалан зээл авах зөвшөөрөл олгохыг тус тус гүйцэтгэх удирдлага буюу Н.М-д зөвшөөрч, гүйцэтгэх захирал Н.М нь мөнгөн хөрөнгийг барьцаалж, өмнө олгосон зээл дээр нэмж зээл олгох зөвшөөрлүүдийг, “Ня” ХХК Хөгжлийн банкнаас “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээлийн баталгаа болгон Худалдаа Хөгжлийн банкинд байршуулж, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг барьцаалж, Худалдаа Хөгжлийн банкнаас нийт 18,341,707.64 ам.долларын буюу 36,783,434,234.42 төгрөгийн зээлийг авч, “Ня” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон, зээлийн санхүүжилтийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашиглаж, мөнгө угаасан гэж яллах дүгнэлт үйлджээ.

2.2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ш, Н.М, Ц.У нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шүүгдэгч Н.М, Ц.У нарын шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж, харин Б.Ш-ын хувьд Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх тогтоолуудыг хамтын зарчмаар гаргасныхаа дараа тухайн тогтоолынхоо эсрэг үйлдлүүдийг хийсэн буюу  Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага Н.М-тай гэмт санаа, үйлдлээр нэгдсэн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн шийдлийг хэвээр үлдээсэн болно.

2.3. Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаартай тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталсан байх ба үүнд Улаанбаатар хотын “Шинэ Яармаг”, “Буянт-Ухаа”, “****ын ам”, “Ирээдүй хороолол”, “Ургах наран”, “Эрин хотхон” зэрэг хүн амын шинэ суурьшлын бүсэд орон сууц барих хөтөлбөр багтсан байна.

Дээрх Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаартай тогтоолоор “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт-импорт банкинд 300 тэрбумын төгрөгийн зээлийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс 12 жилийн хугацаатай гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, зээлийн баталгааны эрсдэлийг бууруулах үүднээс төслийн ерөнхий гүйцэтгэгчээс гүйцэтгэлийн баталгаа гаргуулан, зээлийн эргэн төлөлтийн, санхүүгийн хариуцлагын талаар гэрээ байгуулан байнгын хяналт тавьж, нийт мөнгөний урсгалыг Хөгжлийн банкаар дамжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банкинд үүрэг болгосон байх бөгөөд мөн Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай тогтоолоор “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрчээ.

Хөгжлийн банк нь Төрийн орон сууцны корпораци /цаашид ТОСК гэх/ ТӨҮГ-тай 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50 сая ам.долларыг төсөл санхүүжүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жилийн 8.45 хувийн хүүтэй олгосон нь энэ хэргийн бусад зээлүүдээс онцлогтой.

Хөгжлийн банк нь зохих дүрэм, журмын дагуу зээлийг судалж, танилцуулга хийгдэн, Эрсдэлийн удирдлагын хороо, Хуулийн алба, Актив пассив удирдлагын хорооны зохих дүгнэлтүүд гарч, улмаар Зээлийн хороогоор дэмжигдэн, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

“Ня” ХХК-ийн толгой компани болох “Ю” ХХК-тай ТОСК ТӨҮГ “Шинэ яармаг орон сууцны хороолол барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.8-д зааснаар “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн санхүүжилт нь 9 жилийн хугацаатай байхаар, уг гэрээний 2.11-д зааснаар “Ю” ХХК төслийн санхүүжилтийг мөнгөөр эсхүл Шинэ яармаг төслөөс бий болох орон сууц, авто зогсоолын тодорхой хувиар эргүүлэн төлөхөөр талууд тохиролцжээ.

2.4. Хөгжлийн банк болон ТОСК ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, ТОСК ТӨҮГ болон “Ня” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ хэлэлцээр, зээл, төлбөр тооцооны асуудал буюу 3 тал оролцсон зээл, санхүүжилтийн асуудлыг **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01508 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1889 дугаартай магадлалаар тус тус дүгнэн эцэслэн шийдвэрлэж, ТОСК ТӨҮГ-аас 24,604,103,971 төгрөгийг, “Ня” ХХК-иас 61,182,991,441 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж “Ня” ХХК-иас зээлийн төлбөрт нийт 85,787,095,412 төгрөгийг төлж барагдуулсан байхаас гадна зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдоогүй бөгөөд энэ талаар гурван шатны шүүх хуралдаанд хэн ч маргаж, мэтгэлцээгүй болно.

2.5.Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Шинэ яармаг орон сууцны хороолол барих” ажлыг Хөгжлийн банкнаас 50 сая ам.долларыг ТОСК-иар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрч, удирдан зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасны дагуу “Төсөл хэрэгжүүлэгчийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шаардлагад нийцүүлэх” зорилгоор Худалдаа Хөгжлийн банк дахь **** тоот дансанд битүүмжтэйгээр байршуулсан 24,850,000 ам.долларыг арилжааны банкинд барьцаалж, зээл авах ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш нарт хууль бусаар нөлөөлж ТОСК-тай хамтарсан “Зөвшөөрөл олгох тухай” мэдэгдлийг Худалдаа Хөгжлийн банкинд удаа дараа хүргүүлж, “Ня” ХХК нь дээрх зөвшөөрлүүдийн дагуу “Хөгжлийн банкнаас “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээлийн баталгаа болгон Худалдаа Хөгжлийн банкинд байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, Худалдаа Хөгжлийн банкнаас нийт 18,341,707.64 ам.долларын буюу 36,783,434,234.42 төгрөгийн зээлийг авч, “Ня” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон, мөн “Хөгжлийн банкнаас “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, зээлийн баталгаа болгон Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, битүүмжилсэн 24,850,000 ам.долларын мөнгөн хөрөнгийг барьцаалж, Худалдаа Хөгжлийн банкнаас авсан 18,341,707.64 ам.долларын буюу 36,783,434,234.42 төгрөгийн зээлийн санхүүжилтийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Тодруулбал, анхан шатны шүүхээс хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, хууль зүйн санал дүгнэлтэд тулгуурлан Хөгжлийн банкнаас “Ня” ХХК-д зээл олгохдоо албан тушаалтнууд албаны эрх ашгийн эсрэг үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж хууль бус давуу байдал бий болгоогүй, зээлийн судалгаа, шинжилгээ хийх болон шийдвэр гаргах түвшинд шууд болон шууд бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

2.6.Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог юм.

 

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

Түүнчлэн гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бас нэг үндсэн нөхцөл юм.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.

Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

2.7.Төрийн өмчийн хорооны 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 212 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын дэд сайдын 2015 оны 2/1026 тоот албан бичгийн үндэслэн ТОСК ТӨҮГ-т Хөгжлийн банкнаас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50,0 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээл авах, зээл авахад зориулж **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” хорооллын орон сууцны барилгыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл тус тус олгосон байна.

Мөн Төрийн өмчийн хорооны 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 387 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт Хөгжлийн банкнаас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50,0 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн барьцаанд **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт орших нэгж талбарын ****, гэрчилгээний **** дугаартай 50 га талбайтай эзэмших эрхтэй газар, тус үйлдвэрийн газрын “Ня” ХХК-иас холбогдох гэрээний дагуу үүссэн активын циклийг шаардах, мөн уг үйлдвэрийн газрын тухайн үеийн балансын актив тусгасан бүх хөрөнгө буюу активын циклийг тус тус барьцаалахыг зөвшөөрч, 2015 оны 212 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгожээ. /285 хх 217-218/

Хөгжлийн банк /Зээлдүүлэгч/, ТОСК ТӨҮГ /Зээлдэгч/, гуравдагч талаас “Ня” ХХК /Төсөл хэрэгжүүлэгч/ дөрөвдөгч талаас Худалдаа Хөгжлийн банк нар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлдэгч, зээлдүүлэгч болон төсөл хэрэгжүүлэгч нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 2/264/2015/1- 18/15-0515 тоот зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээг үндэслэн харилцан тохиролцож, зээлдэгч болон төсөл хэрэгжүүлэгчийн толгой компани болох “Ю” ХХК нарын хооронд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан байна.

Уг гэрээнд зээлдүүлэгч нь Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолын дагуу “Шин” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээлдэгчид нийт 50,000,000 ам.долларын зээлийг олгосон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны шаардлагад нийцүүлэх зорилгоор зээлийн мөнгөн хөрөнгийн тодорхой хэсэг буюу 24,850,000 ам.долларыг гэрээний 2.2-т заасан нөхцөлөөр төсөл хэрэгжүүлэгчийн Худалдаа Хөгжлийн банкин дахь **** тоот дансанд байршуулсан гэж тусгагдсан болно.

Харин уг гэрээнд банк нь энэхүү гэрээний 2.1-д заасан дансан дахь мөнгөн хөрөнгөөс зөвхөн зээлдүүлэгч болон зээлдэгчийн хамтарсан мэдэгдлийг үндэслэн зарлага гаргуулах буюу мэдэгдэлд дурдсан дүнгээр битүүмжийг хэсэгчлэн чөлөөлөх, мөнгөн хөрөнгө нь төсөл хэрэгжүүлэгчийн банкин дахь дансанд байгаа боловч гурван талт гэрээнд заасан бүх нөхцөлтэй ижил нөхцөлөөр битүүмжлэгдсэн байх бөгөөд зээлдүүлэгчийн мэдэгдэлгүйгээр захиран зарцуулах эрхгүй, банк дансан дахь мөнгөн хөрөнгөөр зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөрийн үүрэг хүлээлгэхгүй, зарлага гаргахгүй аливаа төлбөрийн үүргээс ангид байлгахыг баталж, зээлдэгч нь зээлдүүлэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл төсөл хэрэгжүүлэгч зээлдэгчтэй байгуулах санхүүжилтийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч төсөл хэрэгжүүлэгчид бичгээр мэдэгдэл хүргүүлэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд төсөл хэрэгжүүлэгч энэхүү зөрчлийг 3 сарын дотор арилган хариу мэдэгдэх, төсөл хэрэгжүүлэгчээс зөрчлийг арилган хариу мэдэгдэх хүртэлх хугацаанд дансанд тухайн мөнгөн хөрөнгийг битүүмжтэй хэвээр хадгалах, зарлагын гүйлгээ гаргахгүй байх үүргийг зээлдүүлэгч нь банкинд өгч харилцан тохиролцсон байна.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дугаартай тогтоолоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд зориулж ТОСК ТӨҮГ-т олгосон нийт 50,000,000 ам.долларын зээлийн хөрөнгөөс “Ня” ХХК-ийн аль нэг арилжааны банкинд байршуулсан битүүмжилсэн хөрөнгийг барьцаалан нийт 18,100,000,000 төгрөгийн эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний ам.долларын зээл авах зөвшөөрөл олгох, холбогдох гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага /Н.М/-д зөвшөөрч, төслийн төсөвт өртгийг Барилга хот байгуулалтын яамны магадлалаар оруулан баталгаажуулан авах, "Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын “Шин” төсөлд зориулан олгосон зээлийн барьцаанд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу барьцаалсны дараа тогтоолын 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх удирдлага /Н.М/-д даалгаж, ТУЗ-ийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Зээл олгохыг зөвшөөрөх тухай” 33 дугаар тогтоолын 3 дугаар заалтын ТОСК ТӨҮГ-т зээл олгох боломжит хугацаа нь 6 сар байх ба энэ хугацаанд БНХАУ-ын Эк банкнаас зээл олгох шийдвэр гарахгүй тохиолдолд энэхүү зээл олгох шийдвэр цуцлагдана.” гэснийг ТОСК ТӨҮГ-т олгосон зээлийн хөрөнгийг битүүмжлэх хугацаа нь зээл олгосон өдрөөс хойш 6 сар байх ба энэ хугацаанд БНХАУ-ын Эк банкнаас зээл олгох шийдвэр гарахгүй тохиолдолд “Ня” ХХК-ийн арилжааны банкин дахь битүүмжтэй үлдэгдэл мөнгөн хөрөнгийг үл маргах
журмаар буцаан татах” гэж өөрчилж, ТОСК ТӨҮГ-ын “Шин” төсөлд олгосон зээлийн хүүг зээлийн гэрээнд заасны дагуу төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Худалдаа Хөгжлийн банкин дахь “Ня” ХХК-ийн дансанд байршуулан битүүмжилсэн 24,850,000 ам.доллар хүртэлх хөрөнгийг барьцаалан зээл авах зөвшөөрөл олгох, холбогдох гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага /Н.М/-д зөвшөөрч, ТУЗ-ийн 2015 оны 79 дүгээр тогтоолын 1.2-т “Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасантай холбогдуулан мөнгөн хөрөнгө барьцаалан зээл олгох мэдэгдлийг дээрх төслийн бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан, гүйцэтгэлийг баталгаажуулсны үндсэн дээр Зээлийн хороогоор тухай бүр хэлэлцэн шийдвэрлэхийг гүйцэтгэх удирдлага /Н.М/-д зөвшөөрсүгэй” гэж нэмж, 79 дүгээр тогтоолын хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн шинэчлэгдэн гарсан 20 ширхэг гэрчилгээг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу барьцаанд бүртгүүлсний дараа тогтоолын 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх удирдлага /Н.М/-д даалгасан өөрчлөлт оруулсан байна.

2.8.Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын болон Хууль эрх зүйн хэлтсийн дүгнэлтүүдэд Улсын Их хурал, Засгийн газрын болон Төрийн өмчийн хорооны шийдвэр тусгагдсан, энэ нөхцөл байдлын талаар гэрч Г.О, Д.Г, Г.Г, О.О, Б.С нар мэдүүлсэн байх бөгөөд зээл олгох шийдвэрийн дагуу зээлийн болон барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ байгуулж, Хөгжлийн банк болон ТОСК ТӨҮГ-ын “Зөвшөөрөл олгох тухай” хамтарсан мэдэгдлийг Худалдаа Хөгжлийн банкинд хүргүүлж, уг мэдэгдлээр “Хөгжлийн банкнаас “Шин” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, Худалдаа Хөгжлийн банкин дахь харилцах дансанд зээлийн баталгаа болгон байршуулж, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг барьцаалж, “Ня” ХХК-д зээл олгосныг давуу байдал бий болгосон, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн /2011 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго...”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэснийг зөрчсөн, улмаар гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх боломжгүй юм. /291 хх-ийн 111-170/

Үүнээс гадна зээлийн хувийн хэрэгт авагдсан материалаас үзвэл “Ня” ХХК зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулж, “Шин” орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх зорилтод гурван үе шаттай төсөл хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг зээлийн хэмжээнд хэрэгжүүлсэн байна. /287 хх 120-145/

Иймд Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд “Ня” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэхдээ албаны эрх ашгийн эсрэг хандаж, бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэм буруутай гэж үзэхэд эргэлзэхүйц нөхцөл байдал үүссэн гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ. 

Харин давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үүссэн эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас төөрөгдөлд орж шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эдгээр байдлаас үзвэл хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хангаж “Ня” ХХК-ийн төсөлтэй холбоотой Хөгжлийн банкны албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан, зээл авсан этгээд хатгагчаар хамтран оролцож, мөнгө угаасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гурав. “Кэ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

3.1.Шүүгдэгч Б.Ш нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.1-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/476 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар батлагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам”-ын 1.1-д заасан “...“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг илүү үр ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлэх шаардлагыг үндэслэн тус компанид бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд...,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм, энэхүү журмыг удирдлага болгоно” гэснийг, 1.2-т заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх, үйлдвэрлэгчээс шууд худалдан авах зарчмыг баримтална” гэснийг, 2.1-д заасан “...Зайлшгүй тохиолдолд нэгдсэн захиалгад нэмэлт өөрчлөлт оруулах ба нэмэлт захиалга нь Шинжлэх ухаан техник инновацын комиссын шийдвэрийг үндэслэн ерөнхий захирал баталсан тохиолдолд хүчинтэй байна” гэснийг, 2.2-т заасан “Компанийн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг (Нэгдсэн болон нэмэлт захиалга, хөрөнгө оруулалтын) компанийн цахим хуудас, сонин хэвлэлд тухай бүр нийтэлнэ” гэснийг, 2.3-т “Компанид бараа, ажил үйлчилгээг нэгдсэн захиалгын дагуу худалдан авахдаа дараах журмыг баримтална” гэснийг, 2.3.3-т заасан “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд гэрээ шууд байгуулах аргаар” гэснийг, 3.1-д заасан “Бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үйлдвэрлэгчээс эсвэл гэрээт борлуулагчаас шууд худалдан авах чиглэлийг баримтална” гэснийг, 3.2-т “Гэрээ байгуулахад дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ” гэснийг, 3.2.6-д заасан “Зах зээлийн бодит үнийг санал болгож буй эсэх”, 3.2.7-д заасан “Баталгаат хугацаатай эсэх” гэснийг тус тус зөрчиж,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2016 оны нэгдсэн захиалгад 3 ширхэг 130 тонны даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч автомашин худалдан авахаар тусгагдсаныг “Ю” ХХК-иас худалдан авч төлөвлөгөө биелэгдсэн цаг хугацаанд “Кэ” ХХК-иас дөрвөн ширхэг 130 тонны даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч автомашиныг 7,269,400 ам.доллароор буюу нэг бүрийг 1,817,350 ам.долларын үнээр худалдахаар санал болгосон 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/105 дугаартай албан бичгийг үндэслэн “Кэ” ХХК-ийн Төмөртэйн ордын ажлын талбайд очиж Белаз-75131 маркийн өөрөө буулгагч автомашиныг задалж, ачиж тээвэрлүүлэх ажлыг томилолтоор хийж гүйцэтгэх, буулгаж угсрах, тохиргоо хийх ажилтан, алба хаагчдыг болон тус ажлыг хийж гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус томилон, гарах зардлыг худалдан авалтын өөрийн өртөгт тооцох тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/581 дугаартай тушаал гаргаж, Тус шийдвэрийн дагуу арлын **** дугаартай 29242 километрийн гүйлтийн заалттай, 4482 мото/цаг ажилласан, арлын **** дугаартай 32251 километрийн гүйлтийн заалттай, 4230 мото/цаг ажилласан 130 тонны даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч автомашинуудыг “Кэ” ХХК-ийн санал болгосон 3,634,700 ам.долларын үнээр худалдан авах, мөн хүлээн авах, задлах, Төмөртэй уурхайгаас тээвэрлэх болон өөрийн уурхайд байршуулж, угсрахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллах хүчийг ашиглаж холбогдох зардлыг бүрэн хариуцахаар тохиролцсон 2016 оны 10 дугаартай 14-ний өдрийн 2016/03-20-358 дугаартай худалдах-худалдан авах гэрээг тус компанитай байгуулан, гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 11, 2016 оны 11 дүгээр сарын 14, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3,634,700 ам.долларыг /8,934,129,279 төгрөг/ “Кэ” ХХК-ийн Улаанбаатар хотын банкны харилцах данс руу шилжүүлж, Белаз-75131 маркийн 2 ширхэг автомашиныг Төмөртэй уурхайд задлах, ачих, тээвэрлэх болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн уурхайд байршуулж, угсрахад 70,442,676 төгрөгийг зарцуулан, “Кэ” ХХК-д давуу байдал бий болгон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 9,004,571,955 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

3.2.Анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Б.Ш-ыг улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 115 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 13,275,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

3.3.Эрүүгийн хариуцлагын гол үндэслэл нь хэргийн болж өнгөрсөн нөхцөл байдлыг бодитой, бүрэн тогтоож, хуулиар хориглосон нийгэмд аюултай үйлдэлд тохирох буюу гэмт хэргийг зөв зүйлчлэх нь хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчмын илрэл юм.  

Гэмт этгээд хэд хэдэн гэмт хэрэг дараалан үйлдэх, эсвэл өмнө үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдлагын объект, гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчилж, ял оногдуулдаг нь шударга ёсны зарчимд нийцдэг.

Энэ хэрэгт прокуророос шүүгдэгч Б.Ш-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Го” ХХК, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд шүүх түүнийг эдгээр гэмт хэрэгт гэм буруутайд тооцох тохиолдолд түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулах тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 9,004,571,955 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

Дөрөв. “Чи” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

4.1.Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага, зохицуулалтын хэлтсийн захирал Б.А, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Х нарыг бүлэглэн,

Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.5-д “Хариуцлагатай байх”, 7.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 7.1-д заасан зарчмыг энэ хууль, түүнд нийцүүлэн баталсан дүрэм, журамд тусган хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 21.6 дугаар зүйлийн 21.6.8-д “үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах”, 21.6.9-д “хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг зах зээлд хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэснийг,

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Банк Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.1-д “мөнгөн хадгаламж” гэснийг,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/269 тоот тушаалаар баталсан Мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Хадгалагч гэж мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллага” гэж, 3 дугаар зүйлийн 3.1-д “Мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах, буцаан төлүүлэх, үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг Актив, пассив хөрөнгийн удирдлага хариуцсан газрын захирлын саналд үндэслэн гүйцэтгэх захирал гаргана”, 4 дүгээр зүйлийн 4.4.1-д “Хадгалагч нь Монголбанкнаас тогтоосон төлбөр гүйцэтгэх чадварын харьцаа, нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа болон өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлтүүдийг тайлант хугацаанд бүрэн хангасан байх”, 4.4.2-т “Банкнаас хадгалагчид байршуулсан мөнгөн хадгаламжийн хэмжээ нь хадгалагчийн тайлант хугацааны нийт активын 12.0 хувиас хэтрэхгүй байх”, 4.4.3-т “Тухайн мөнгөн хадгаламжийн хүүгийн түвшин болон байршуулалтын хугацаа нь бусад мөнгөн хадгаламжийн нөхцөлтэй харьцуулагдахуйц байх” гэснийг,

Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/179 дугаар тушаалын 2.12-т “Мөнгөн хадгаламжийн зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн эх үүсвэр татахгүй байх” гэснийг тус тус зөрчиж,

Мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулах хязгаарлагдмал эрхтэй буюу Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг зөвхөн өөрийн зээлдэгчдийн хүрээнд аж ахуй нэгж, байгууллага болон гадаадын харьяат иргэд, байгууллагад үзүүлэх” эрхтэй Чи банкинд Хөгжлийн банкнаас 25,000,000,000 төгрөгийн хадгаламжийг байршуулах зорилгоор, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Х нь ****@dbm.mn цахим хаягаас Капитрон банк, Чи банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа Хөгжлийн банк, ХААН банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Тээвэр хөгжлийн банк, Кредит банк, Богд банкууд руу “Мөнгөн хадгаламжийн хүүгийн санал” авах тухай и-мэйлийг хүргүүлж,

Мөн өдөр Чингис Хаан банк, Кредит банкнаас “мөнгөн хадгаламж байршуулах” хүүгийн санал ирүүлсэн боловч, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, Чи банкинд 25,000,000,000 төгрөгийг, 365 хоногийн хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй байршуулах тухай “Мөнгөн хадгаламж байршуулах татан төвлөрүүлэх, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэр”-ийн хуудсыг боловсруулж,

тус шийдвэрийн хуудсыг тус газрын нөөц, удирдлагын хэлтсийн захирал Б.А нь хянаж баталгаажуулан,

Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч нь шийдвэрлэж, улмаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч нар нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чи банктай дээрх “Мөнгөн хадгаламж байршуулах татан төвлөрүүлэх, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэр”-ийн хуудсыг үндэслэн 12-08-2/705 дугаартай “Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ”-г хууль бусаар байгуулж, 25,000,000,000 төгрөгийн мөнгөн хадгаламжийг Чи банкинд байршуулж, давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 25,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, буюу Б.Ба, Б.Ч, А.Х нар нь энэ гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Б.А нь энэ гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.2.Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Х нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч-ийн өгсөн үүргийн дагуу арилжааны банкууд руу “Мөнгөн хадгаламжийн хүүгийн санал” авах тухай цахим шуудан илгээж, мөн өдрөө Чи, Кредит банкнаас ирүүлсэн саналыг удирдлагадаа танилцуулсан даруй Б.Ба, Б.Ч нар нь эрсдэлийн судалгаа хийж, сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр, хадгаламж татан төвлөрүүлэх хязгаарлагдмал эрхтэй Чи банкинд 25,000,000,000 төгрөг хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэрийг гарган, тус банктай мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж, тухайн өдөрт багтаан уг мөнгийг шилжүүлсэн байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/269 тоот тушаалаар баталсан Мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах, буцаан төлүүлэх, үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг Актив, пассив хөрөнгийн удирдлага хариуцсан газрын захирлын саналд үндэслэн гүйцэтгэх захирал гаргана” гэж зааснаас үзэхэд Чи банкинд 25,000,000,000 төгрөгийг, 365 хоногийн хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй байршуулах тухай шийдвэр нь А.Х, Б.А нарын эрх хэмжээнд хамааралгүй байна.

Ийнхүү А.Х нь захирлын даалгасны дагуу арилжааны банкууд руу цахим шуудан илгээж, ирсэн хариуг удирдлагадаа танилцуулсан, мөн захирлын даалгасны дагуу “Мөнгөн хадгаламж байршуулах тухай актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэр”-ийн хуудсыг боловсруулсан, Б.А нь Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц, удирдлагын хэлтсийн захирлын хувьд уг хуудсыг хянасан зэрэг ажил үүргийн хувьд тэдний гүйцэтгэсэн үйлдлүүд нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.

4.3.Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч нар нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Х-т арилжааны банкуудаас “Мөнгөн хадгаламжийн хүүгийн санал” авахыг даалгаж, улмаар Чи, Кредит банкнаас бусад арилжааны банкнаас санал ирүүлээгүй, холбогдох эрсдэлийн судалгаа бүрэн гүйцэд хийгдээгүй байхад үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулах хязгаарлагдмал эрхтэй буюу “Банкны тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг зөвхөн өөрийн зээлдэгчдийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага болон гадаадын харьяат иргэд, байгууллагад үзүүлэх” эрхтэй Чи банкинд 25,000,000,000 төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах санал, шийдвэрийг тухайн өдөртөө багтаан нэн яаралтай горимоор шийдвэрлэж, “Мөнгөн хадгаламж байршуулах тухай Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлын шийдвэр”-ийн хуудсыг даруй боловсруулахыг А.Х, Б.А нарт даалган, Чингис Хаан банктай “Мөнгөн хадгаламж байршуулах” тухай 12-08-2/705 дугаартай гэрээг байгуулж, мөнгийг шилжүүлэхдээ Хөгжлийн банкны тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан дүрэм, журмыг зөрчиж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Тав. “Мд” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

5.1.1.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн хорооны дарга Б.Ба, тэргүүн дэд захирал Ч.Э, Зээлийн хорооны гишүүн, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Б.Д, дэд захирал бөгөөд Хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.С, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Д, Хяналт шалгалт, тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Р нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт:

Б.Ба нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөгжлийн банкинд төслийн санхүүжилтийн зээл авах хүсэлт гаргасан “Мд” ХХК-ийн зээлийн шинжилгээг хурдан шуурхай хийж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлэхийг зээлийн шинжилгээ хийж буй мэргэжилтнүүдээс байнга шаардаж, мэргэжлийн хороодын санал, дүгнэлт бэлэн боловсруулагдаагүй байхад өөрийн санаачилгаар Зээлийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн,

улмаар Зээлийн хороо нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Э даргалж, гишүүдэд дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Б.Д, дэд захирал бөгөөд Хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.С нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-56б дугаар тушаалаар батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журмын 6.2 “Зээлтэй холбоотой асуудлыг энэхүү журмын 7.2-т заасан “Зээлийн үнэлгээ”-ний дагуу Зээлийн газрын боловсруулсан санал, Эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт болон Актив, пассивын удирдлагын хорооны дүгнэлтийг харгалзан Зээлийн хороогоор шийдвэрлэнэ” гэснийг,

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн бодлого”-ын 7.2 “Зээлтэй холбоотой асуудлын шийдвэрийг Эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт болон Актив, пассивын удирдлагын хорооны дүгнэлтэд үндэслэн Зээлийн хорооны гишүүдийн дийлэнх олонхын саналд тулгуурлан гаргана...” гэснийг,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-34 дүгээр тушаалаар батлагдсан Зээлийн хорооны журмын  2.2.1-д “Зээлийн хороо нь хуулиар тогтоосон хязгаарлалт, банкны зээлийн бодлогын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.” Үүнд: 2.2.1.1-д “Зээлийн мэргэжилтнүүдээр бүрэн хэмжээнд судлагдаж, Эрсдэлийн удирдлагын газар болон Актив, пассивын удирдлагын газрын дүгнэлт гаргуулсан зээл хүсэгчийн холбогдох материал болон Зээлийн газраас оруулж буй санал зэргийг үндэслэн зээл олгох” гэснийг,

мөн дээрх журмын 4.1-д “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, банкны зээлийн бодлого, энэхүү журам болон холбогдох бусад эрх зүйн актыг зөрчиж шийдвэр гаргахыг хориглоно”, 4.2-т “Зээл хүсэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг банкныхаас дээгүүр тавих, учирч болох эрсдэлийг санаатайгаар нуух, бусад гишүүдийн саналыг аялдан дагалдахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,

Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэж Хөгжлийн банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 1 дүгээр хавсралтад заасан “Зээлдэгч болон төсөл санаачлагч нь тухайн үйл ажиллагааны салбарт туршлага, чадвартай, эрх бүхий, мэргэшсэн байх бөгөөд сайн компанийн засаглалтай байна. Зээлдэгч нь төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд төсөл нь нийгэм эдийн засгийн үр бүтээмжтэй байхыг шаардахын зэрэгцээ төслийн зээлд Техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэлтэй гаргасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй (үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа), бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,

мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3,9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох эрсдэлтэй, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5,0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102,03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүргүүлсэн,

улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээлийг хангагдаагүй хуулийн шаардлагуудыг хангуулах нөхцөлтэйгөөр олгох зөвшөөрөл олгосон ба Зээлийн хороо нь уг хууль бус шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч “Мд” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх” шаардлагыг хангаагүй байхад,

Зээлийн хорооны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Мд” ХХК-д 4 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэх хуралд Зээлийн хорооны дарга Б.Ба, зээлийн хорооны гишүүн Ч.Э, Б.Ч, Б.Д, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй оролцон зээл олгохыг дэмжсэн санал өгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаартай тушаал гаргаж “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд эхний ээлжид байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэхээр 4,000,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн хорооны хуралдаанд Зээлийн хорооны дарга Б.Ба, Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Ч.М, Б.Д, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй оролцож “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөлд зориулж барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн нэмэлт 3,404,000 ам.долларын санхүүжилт олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-111 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд байгуулагдах 14 цехийн санхүүжилтэд зориулж 3,404,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хуралдаанд Зээлийн хорооны дарга Б.Ба, Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Б.Д, Я.С, Б.Ч, Д.Р, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй оролцож “Монгол хуурай сүү” төсөлд нэмэлт санхүүжилт олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-320 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн нэмэлт 30 хуурай сүүний үйлдвэрийн санхүүжилтэд зориулж 7,560,970 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус хийж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг,

5.1.2.2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банкны байранд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Б, Ж.Б, Б.М, О.Х, хараат бус гишүүн Ж.О, О.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/19 дугаартай дүгнэлтээр ирүүлсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ:

Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн банкны дүрмийн 11.4-т заасан “Төлөөлөн удирдах зөвлөл зээл авах, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргах болон гүйцэтгэх захирал төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргахад тус тус энэ дүрмийн 11.3-т заасан дүгнэлтийг үндэслэнэ” гэснийг зөрчиж,

Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн шинжилгээний санал, дүгнэлт, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/17/022 дугаартай Эрсдэлийн дүгнэлт, Хяналт шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/19 дугаартай Хууль зүйн дүгнэлт, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр;

Хөгжлийн банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 1 дүгээр хавсралтад заасан “Зээлдэгч болон төсөл санаачлагч нь тухайн үйл ажиллагааны салбарт туршлага, чадвартай, эрх бүхий, мэргэшсэн байх бөгөөд сайн компанийн засаглалтай байна. Зээлдэгч нь төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд төсөл нь нийгэм эдийн засгийн үр бүтээмжтэй байхыг шаардахын зэрэгцээ төслийн зээлд Техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэлтэй гаргасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй (үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа), бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3,9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5,0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102,03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгосон үйлдлээр;

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаар тушаалын дагуу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 ам.долларыг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-111 дугаар тушаалын дагуу 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.долларыг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/320 дугаар тушаалын дагуу 7,560,970 ам.долларыг тус тус “Мд” ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийг,

5.1.3.“Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нар бүлэглэн Б.Ба-ыг нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөгжлийн банкинд төслийн санхүүжилтийн зээл авах хүсэлт гаргасан “Мд” ХХК-ийн зээлийн шинжилгээг хурдан шуурхай хийж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлэхийг зээлийн шинжилгээ хийж буй мэргэжилтнүүдээс байнга шаардаж, мэргэжлийн хороодын санал, дүгнэлт бэлэн боловсруулагдаагүй байхад өөрийн санаачилгаар Зээлийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Зээлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн,

улмаар Зээлийн хороо нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Э даргалж, гишүүдэд дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал бөгөөд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Б.Д, дэд захирал бөгөөд хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.С нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ;

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-56б дугаар тушаалаар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 6.2 “Зээлтэй холбоотой асуудлыг энэхүү журмын 7.2-д заасан “Зээлийн үнэлгээ"-ний дагуу Зээлийн газрын боловсруулсан санал, Эрсдэлийн Удирдлагын газрын дүгнэлт болон Актив, пассивын удирдлагын хорооны дүгнэлтийг харгалзан Зээлийн хороогоор шийдвэрлэнэ” гэснийг,

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн бодлого”-ын 7.2-т “Зээлтэй холбоотой асуудлын шийдвэрийг Эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт болон Актив, пассивын удирдлагын хорооны дүгнэлтэд үндэслэн Зээлийн хорооны гишүүдийн дийлэнх олонхын саналд тулгуурлан гаргана...” гэснийг,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-34 дүгээр тушаалаар батлагдсан Зээлийн хорооны журмын  2.2.1-д “Зээлийн хороо нь хуулиар тогтоосон хязгаарлалт, банкны зээлийн бодлогын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.” Үүнд: 2.2.1.1-д “Зээлийн мэргэжилтнүүдээр бүрэн хэмжээнд судлагдаж, Эрсдэлийн удирдлагын газар болон Актив, пассивын удирдлагын газрын дүгнэлт гаргуулсан зээл хүсэгчийн холбогдох материал болон Зээлийн газраас оруулж буй санал зэргийг үндэслэн зээл олгох” гэснийг,

мөн дээрх журмын 4.1-д “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, банкны зээлийн бодлого, энэхүү журам болон холбогдох бусад эрх зүйн актыг зөрчиж шийдвэр гаргахыг хориглоно”, 4.2-т “Зээл хүсэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг банкныхаас дээгүүр тавих, учирч болох эрсдэлийг санаатайгаар нуух, бусад гишүүдийн саналыг аялдан дагалдахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж,

Хөгжлийн банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 1 дүгээр хавсралтад заасан “Зээлдэгч болон төсөл санаачлагч нь тухайн үйл ажиллагааны салбарт туршлага, чадвартай, эрх бүхий, мэргэшсэн байх бөгөөд сайн компанийн засаглалтай байна. Зээлдэгч нь төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд төсөл нь нийгэм эдийн засгийн үр бүтээмжтэй байхыг шаардахын зэрэгцээ төслийн зээлд техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэлтэй гаргасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй (үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа), бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,

мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3,9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох эрсдэлтэй, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5,0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102,03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүргүүлсэн,

улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээлийг хангагдаагүй хуулийн шаардлагуудыг хангуулах нөхцөлтэйгөөр олгох зөвшөөрөл олгосон ба Зээлийн хороо нь уг хууль бус шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч “Мд” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх” шаардлагыг хангаагүй байхад;

Зээлийн хорооны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Мд” ХХК-д 4 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэх хуралд Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Б.Ч, Б.Д, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй оролцон зээл олгохыг дэмжсэн санал өгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаартай тушаал гаргаж “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд эхний ээлжинд байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэхээр 4,000,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн хорооны хуралдаанд Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Ч.М, Б.Д, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй оролцож “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөлд зориулж барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн нэмэлт 3,404,000 ам.долларын санхүүжилт олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-111 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд байгуулагдах 14 цехийн санхүүжилтэд зориулж 3,404,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хуралдаанд тус хорооны гишүүн Ч.Э, Б.Д, Я.С, Б.Ч, Д.Р, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй оролцож “Монгол хуурай сүү” төсөлд нэмэлт санхүүжилт олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Ба-ын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-320 дугаар тушаалаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн нэмэлт 30 хуурай сүүний үйлдвэрийн санхүүжилтэд зориулж 7,560,970 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус хийж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан гэмт хэргийг,

мөн “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нар бүлэглэн нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны захирал Б.Ба нарын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн улмаас бий болсон орлого болох 14,964,970 ам.доллар буюу 36,111,684,763 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “Мд” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкин дахь **** тоот ам.долларын харилцах данснаас 2017 оны 05 дугаар сарын 16-аас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 13,779,470 ам.доллар, “Ка” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкин дахь **** тоот ам.долларын дансанд 2017 оны 05 дугаар сарын 16-аас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хооронд 3 удаагийн гүйлгээгээр 1,162,500 ам.долларыг тус тус шилжүүлэн авч ашиглан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж тус тус буруутгажээ.

5.2.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн хорооны дарга Б.Ба, тэргүүн дэд захирал Ч.Э, Зээлийн хорооны гишүүн дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Д, Хяналт шалгалт, тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б нар нь Зээлийн хорооны дарга, гишүүний хувьд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны журмын холбогдох заалтуудыг зөрчиж, тус компанийн боловсруулсан гэх төсөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээл олгох шаардлагыг илтэд хангаагүй, энэ талаар Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлт гарсан байхад “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүргүүлсэн,

улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээлийг хангагдаагүй хуулийн шаардлагуудыг хангуулах нөхцөлтэйгөөр олгох зөвшөөрөл олгосон боловч тус компани Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх” шаардлагыг хангаагүй байхад Зээлийн хорооны дарга Б.Ба, Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Б.Ч, Б.Д, Д.Д нар 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж “Мд” ХХК-д 4,000,000 ам.долларын зээлийн санхүүжилт олгох,

мөн Зээлийн хорооны дарга Б.Ба, Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Ч.М, Б.Д, Д.Д нар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж “Мд” ХХК-д нэмэлт 3,404,000 ам.долларын зээлийн нэмэлт санхүүжилт олгох,

мөн Зээлийн хорооны дарга Б.Ба, Зээлийн хорооны гишүүн Ч.Э, Б.Д, Я.С, Б.Ч, Д.Р, Б.Б нар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, “Монгол хуурай сүү”-д 7,560,970 ам.долларын зээлийн нэмэлт санхүүжилт олгохыг тус тус дэмжиж, тус компанид нийт 14,964,970 ам.долларын зээлийг олгож, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт хууль бус давуу байдал бий болгосноор Хөгжлийн банкинд  36,111,684,763 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Монголбанкны шинжээчийн дүгнэлт, “Санхүүгийн эмч аудит” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаартай дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, гэрч Б.Н, П.М, В.Э, Б.Э, Ж.О, Ч.О, Н.Т, Г.Т нарын өгсөн мэдүүлгүүд, Хөгжлийн банкнаас “Мд” ХХК-д “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд олгосон зээлийн материалууд, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/17/022 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/17/027 дугаар, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/17/042 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/17/123 дугаар Эрсдэлийн дүгнэлтүүд, Хууль эрх зүйн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/19 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2017/97 дугаартай хууль зүйн дүгнэлтүүд, 2017 оны 05 дугаар сарын 16, 2017 оны 06 дугаар сарын 08, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэрүүд болон банкны шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ба, Ч.М, Б.Ч, Б.Б, Д.Д, Ч.Э нар үйлдлээрээ нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруу болон учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

5.3.Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон Зээлийн хорооны дарга, гишүүд нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ тус тусын эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан байх тул нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл болон Зээлийн хорооны дарга, гишүүдэд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус банкны Зээлийн хорооны нэр бүхий дарга, гишүүдэд холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

5.4.Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Б, Ж.Б, Б.М, О.Х, хараат бус гишүүн Ж.О, О.Б нарыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгосон үйлдлээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаар тушаалын дагуу “Мд” ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 ам.долларыг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-111 дугаар тушаалын дагуу 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.долларыг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/320 дугаар тушаалын дагуу 7,560,970 ам.долларыг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлж, “Мд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Э нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн шинж болох гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдсэн, ...Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох дүрэм, журамд заасан урьдчилсан нөхцөлүүд, анхан шатны бүх нийцлүүд хангагдсан тохиолдолд тухайн зээл хүссэн аж ахуйн нэгжүүдэд зээл олгох боломжтой талаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс нөхцөл зааж шийдвэр гаргаж байсныг зээл олгох эцсийн шийдвэр гэж үзэх боломжгүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Б.Д, Ж.Б, Б.М, Ж.О, О.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэв.

Тодруулбал, Хөгжлийн банкны үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хороо/-ын түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарласан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг тус тусдаа шийдвэрлэхээр зохицуулсан ба Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж зээлийн санхүүжилтийг хэлэлцэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах үйл ажиллагаанд шүүгдэгч тус бүрийн хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагад нийцүүлэн үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Энэхүү зөрчлийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд холбогдох шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зургаа. “Н” ХХК, “Ха” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

6.1.1.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байсан Б.Ба, Зээлийн удирдлагын хорооны гишүүд болох Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Б.Д, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, ерөнхий эдийн засагч Д.Д нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

“Н” ХХК болон ерөнхий захирал Ц.Б-ийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийн эргэн төлөх чадвартай байх”, 10.2-т “Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ”, 10.1.5-д “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэснийг,

мөн Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 4.2.1-д “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх”, 5.6-д “Зээл, барьцаа хөрөнгийн харьцааг тухай төслийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтооно”, Зээлийн хорооны журмын 4.1-д “...эрх зүйн актыг зөрчиж шийдвэр гаргахыг хориглоно”, Зээлийн үйл ажиллагааны журмын 6.2-т “журмын 7.2-т заасан зээлийн үнэлгээний дагуу ...дүгнэлтийг харгалзан Зээлийн хороогоор шийдвэрлэнэ”, 6.3.3-т “...бүх нөхцөл шаардлагууд биелэгдсэн...”, 7.2.8-д “...хуульчийн дүгнэлтээр гарсан шаардлагыг биелүүлэхээс өмнө зээл олгохыг хориглоно”, 42.2-т “Зээлийн үйл ажиллагаанд оролцогч нь холбогдох хууль тогтоомж, бодлого, журам, заавар зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй”, Зээлийн удирдлагын хорооны ажиллаж журмын 8.2.3-т “Банкны эрх ашгийн үүднээс асуудалд нөлөөнд автахгүй, бодитой, шударга хандаж санал өгөх”, 8.2.6-д “Хэлэлцэх асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа зохих хуульд заасны дагуу мэдэгдэж, хуралд оролцохгүй байх” гэснийг тус тус зөрчиж, Зээлийн удирдлагын хорооны гишүүний бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, мөн алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хувьцаа эзэмшигч Ц.Б нь эргэлзээтэй болон муу зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн ангилалд бүртгэлтэй байсан зэрэг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц төсөл”-д зориулж 10 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 21,000,000 ам.долларын зээлийг олгох танилцуулгыг **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банкны хурлын өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хуралдаанаар дэмжиж, 2017/67 дугаартай дүгнэлтийг гаргаж,

Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.4-т “Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулах, хэлэлцүүлэхээр хүргүүлж буй асуудлыг хэвлэмэл хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хэрэв дүрэм, журам, бодлогын төсөл зэрэг томоохон асуудлыг хурал хуралдах өдрөөс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө, бусад асуудлыг ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө” гэснийг зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлж “Н” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

6.1.2.Шүүгдэгч Л.А нь Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа буюу 2017 оны 08, 09 дүгээр сард Хөгжлийн банкнаас зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэсэн Зээлийн эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт гарсан “Н” ХХК-д 21,0 сая ам.долларын /тухайн үеийн ханшаар 54,0 тэрбум төгрөг/ зээл олгохын өмнө тус компанийн зээлийг судалж Зээлийн удирдлагын хорооны хуралдаанд тус компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан мэтээр танилцуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр “**** хотхоны гадна 19 цагийн үед “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ээс 1,000 ам.доллар, Монтбланк /MontBlanc/ брэндийн 1,240,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч /түрийвч/ 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхгийг тус тус хахуульд авсан,

6.1.3.Шүүгдэгч Б.Д-ыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Б.Б, Б.М, О.Х, Ж.О, гишүүнээр томилогдоогүй байсан Д.Д, Ж.Ү, Д.Б нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийн эргэн төлөх чадвартай байх”, 10.2 дахь хэсэгт “Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ.”, 10.1.5-д “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”, 19.1 дэх хэсэгт “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн 4 хараат бус гишүүн байна.”, мөн хуулийн 20.4 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэснийг,

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмын 5.1.1 дэх хэсэгт заасан “Биечлэн хуралдах: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд өөрсдөө хүрэлцэн ирж холбогдох асуудлыг хэлэлцэнэ”, мөн журмын 5.8 дахь хэсэгт заасан “Гүйцэтгэх удирдлагаас хүлээн авсан баримт бичгийг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах буюу хэлэлцүүлэх шаардлагыг хангасан гэж үзвэл нарийн бичгийн дарга хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгах бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын зөвшөөрсний дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хурал хуралдах өдрөөс ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө хүргэсэн байна”, 6.1.1 дэх хэсэгт заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэснийг тус тус зөрчиж, тус банкны Зээлийн удирдлагын хорооноос 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, “Н” ХХК-д зээл олгохыг дэмжих тухай шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж баталсан,

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралд гишүүн О.Х, Б.М нарыг биечлэн оролцоогүй байхад ирц бүрдүүлж, тэднээс ажлын байран дээр очиж бичгээр санал авсан, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний эрх зүйн чадамжгүй буюу Засгийн газрын тогтоолоор эрх үүсээгүй, хараат бус гишүүдээр томилогдохоор судлагдаж байсан Б.Д, Д.Б, Ж.Ү нарыг дуудан ирүүлж хуралд оролцуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 6 гишүүн оролцсон мэтээр хууль бусаар ирц бүрдүүлэн хуралдаж, Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгох тухай 60 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн огноотойгоор гаргаж буюу хахууль өгөгч “Н” ХХК-ийн “...зээл авах шалгуур үзүүлэлтийг хангахгүй атлаа зээл авах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хууль бус давуу байдлыг “Н” ХХК-д бий болгосны хариуд өөрөө шууд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Төрийн ордонд байрлах албан өрөөндөө “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ээс 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /MontBlanc/ брэндийн хэтэвчийг хахуульд авсан,

6.1.4.Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Б (хэрэг нь тусгаарлагдсан), Б.М, О.Х, гишүүнээр томилогдоогүй Д.Д, Ж.Ү, Д.Б нарын хувьд гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-тай үйлдлээрээ санаатай нэгдэж,

Зээлийн удирдлагын хорооны дарга буюу гүйцэтгэх захирал Б.Ба, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, дэд захирал, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Б.Д, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, ерөнхий эдийн засагч Д.Д нарын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2017/67 дугаартай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Хөгжлийн банкны дүрэм, Зээлийн бодлого,  Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Н” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийн эргэн төлөх чадвартай байх”, 10.2-т “Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ”, 10.1.5-д “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх, 19.1-д “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн 4 хараат бус гишүүн байна”, мөн хуулийн 20.4-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

мөн  Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 5.6-д “Зээл, барьцаа хөрөнгийн харьцааг тухай төслийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтооно”, Монгол Улсын Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын  5.3-т “Хурал нь гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно”, 5.7-д “Хурлын ирц бүрдээгүй эсхүл ТУЗ-ийн гишүүдтэй урьдчилан тохиролцсоноор хурлыг хойшлуулж болно”, 6.16-д “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд биеэр ирэх боломжгүй гишүүн саналаа хуралдахаас ажлын 1-ээс доошгүй хоногийн өмнө факсаар, цахим шуудангаар буюу бичгээр дамжуулан асуудал тус бүрээр өгөх бөгөөд энэ тохиолдолд түүнийг хуралд биеэр оролцсонд тооцно” гэснийг тус тус зөрчиж,

Зээлийн материалтай урьдчилан танилцалгүй, хууль бус ирц бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн,

улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 60 дугаартай тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр огноолон эрх олгосны дагуу гүйцэтгэх захирал Б.Ба нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр З-НВЦ-ЗҮ 2017/134 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

6.1.5.Шүүгдэгч Ц.Б нь “Н” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас зээл авах ашиг сонирхлын үүднээс найз нөхдийн харилцаатай тус банкны дэд бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ч.М-ыг:

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийн эргэн төлөх чадвартай байх”, 10.2-т “Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ”, 10.1.5-д “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэснийг,

мөн Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 4.2.1-д “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх”, 5.6-д “Зээл, барьцаа хөрөнгийн харьцааг тухай төслийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтооно”, Зээлийн хорооны журмын 4.1-д “...эрх зүйн актыг зөрчиж шийдвэр гаргахыг хориглоно”, Зээлийн үйл ажиллагааны журмын 6.2-т “журмын 7.2-т заасан зээлийн үнэлгээний дагуу ...дүгнэлтийг харгалзан Зээлийн хороогоор шийдвэрлэнэ”, 6.3.3-т “...бүх нөхцөл шаардлагууд биелэгдсэн...”, 7.2.8-д “...хуульчийн дүгнэлтээр гарсан шаардлагыг биелүүлэхээс өмнө зээл олгохыг хориглоно”, 42.2-т “Зээлийн үйл ажиллагаанд оролцогч нь холбогдох хууль тогтоомж, бодлого, журам, заавар зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй”, Зээлийн удирдлагын хорооны ажиллаж журмын 8.2.3-т “Банкны эрх ашгийн үүднээс асуудалд нөлөөнд автахгүй, бодитой, шударга хандаж санал өгөх”, 8.2.6-д “Хэлэлцэх асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа зохих хуульд заасны дагуу мэдэгдэж, хуралд оролцохгүй байх” гэснийг тус тус зөрчиж, Зээлийн удирдлагын хорооны гишүүний бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

“Н” ХХК-ийн Хөгжлийн банкинд ирүүлсэн зээлийн хүсэлтэд холбогдох судалгаа, шинжилгээг хийж байсан Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, ахлах мэргэжилтэн Л.А, мэргэжилтэн Ц.Б нарт албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан, “...Зээлийг яаралтай судлах гэсэн чиглэлийг өгч байсан, ...төслийн шинжилгээ болон төслийн танилцуулгыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн, ...Ч.М-ын зүгээс ТЭЗҮ дээр юу гэж байна, тэрүүгээр нь боломжит бүх тооцоог нь хийж өгөөрэй гэсэн үүрэг өгсөн...” хууль бус үүрэг чиглэлийг өгч, улмаар зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, мөн алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хувьцаа эзэмшигч нь эргэлзээтэй болон муу зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн ангилалд бүртгэлтэй байсан зэрэг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц төсөл”-д зориулж 10 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгох танилцуулгыг **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банкны хурлын өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хурлаар гүйцэтгэх захирал Б.Ба, дэд захирал Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Б.Д, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, ерөнхий эдийн засагч Д.Д нарын хамтаар хэлэлцэж, зээл олгохыг дэмжиж, 2017/67 дугаартай дүгнэлтийг гаргаж,

Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.4-т “Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулах, хэлэлцүүлэхээр хүргүүлж буй асуудлыг хэвлэмэл хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хэрэв дүрэм, журам, бодлогын төсөл зэрэг томоохон асуудлыг хурал хуралдах өдрөөс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө, бусад асуудлыг ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө” гэснийг зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлж “Н” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Ч.М-ыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, хатгагчаар хамтран оролцсон,

мөн өөртөө болон “Н” ХХК-ийн “...Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулж...давуу байдал бий болгох зорилгоор Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт Зээлийн газрын ахлах мэргэжилтэн, Зээлийн удирдлагын хорооны нарийн бичгийн дарга Л.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр **** хотхоны гадна 19 цагийн үед 1,000 ам.доллар, Монтбланк /MontBlanc/ брэндийн 1,240,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхгийг тус тус хахуульд өгсөн,

мөн өөртөө болон “Н” ХХК-ийн “...Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулж...давуу байдал бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэрүүн дэд дарга, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн ордон”-д байх Б.Д-ын албан өрөөнд 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /MontBlanc/ брэндийн хэтэвчийг хахуульд өгсөн,

мөн өөртөө болон “Н” ХХК-ийн “...Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулах, авахад дэмжлэг үзүүлж...давуу байдал бий болгох зорилгоор найз Улсын Их Хурлын гишүүн Ё.Б-т бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн жолоочоор дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангарди ордон”-ны хойд талын авто зогсоол дээр бэлэн 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль өгсөн,

мөн “Ха” ХХК-ийн хувьцааг өөрийн төрсөн дүү Ц.Н-ийн нэр дээр бүртгүүлсэн байхдаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Х.Б-тай санаатай нэгдэж, төлөвлөн “Ха” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулж, өөртөө болон “Ха” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Мон” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б-нд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Х.Б-ар дамжуулан Ц.Б-ны ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

мөн Ц.Б нь “Н” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа, Хөгжлийн банкнаас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13,400,000 ам.доллар, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 7,600,000 ам.доллар буюу нийт 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж буюу банк бус санхүүгийн байгууллагад болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж, мөнгө угаасан,

6.1.6.Хуулийн этгээд “Н” ХХК /**** регистрийн дугаартай/-ийн ерөнхий захирал Ц.Б-ийн “Н” ХХК-д “...Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулж...давуу байдал бий болгох зорилгоор Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт Зээлийн газрын ахлах мэргэжилтэн, Зээлийн удирдлагын хорооны нарийн бичгийн дарга Л.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр **** хотхоны гадна 19 цагийн үед 1,000 ам.доллар, Монтбланк /MontBlanc/ брэндийн 1,240,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхгийг тус тус хахуульд өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

мөн ерөнхий захирал Ц.Б-ийн “Н” ХХК-д “...Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулж...давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэрүүн дэд дарга, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** байх Б.Д-ын албан өрөөндөө 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /MontBlanc/ брэндийн хэтэвчийг хахуульд өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

 

мөн ерөнхий захирал Ц.Б-ийн “Н” ХХК-д “...Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн банкнаас 21,0 сая ам.доллар хүссэн зээлийг олгох тухай шийдвэрийг гаргуулах, авахад дэмжлэг үзүүлж...давуу байдал бий болгох зорилгоор найз Улсын Их Хурлын гишүүн Ё.Б-т бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн жолоочоор дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талын авто зогсоол дээр бэлэн 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

мөн Ц.Б-ийн “Н” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13,400,000 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 7,600,000 ам.доллар буюу нийт 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулсан, Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж банк болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглан мөнгө угаасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

6.1.7.Шүүгдэгч Х.Б нь Ц.Б-тэй санаатай нэгдэж, түүний “Ха” ХХК-ийн хувьцааг өөрийн төрсөн дүү Ц.Н-ийг бүртгүүлсэн байхдаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Ха” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулж, Ц.Б-т болон “Ха” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Мон” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б-нд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Ц.Б-ны Хаан банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт хахуулийн 2,000,000 төгрөгийг түүнд дамжуулан өгч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

6.1.8.Шүүгдэгч Ц.Б нь “Мон” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хахууль өгөгч “Ха” ХХК болон Ц.Б нарын “Ха” ХХК-ийн **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд **** дүүргийн **** дүгээр хороо, ****орчимд Ц.Б-ээс Х.Б-аар дамжуулан өөрийн ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль авсан,

6.1.9.Шүүгдэгч “Ха” ХХК /РД:****/ нь Ц.Б-ийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн эзэмшилд бүртгэлтэй **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулж, өөртөө болон компанид давуу байдал бий болгох зорилгоор “Мон” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Б-нд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Х.Б-аар дамжуулан Ц.Б-ны ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг “Ха” ХХК-ийн **** аймгийн **** суманд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлын үүднээс үйлдсэн, 

6.1.10.Шүүгдэгч Ё.Б нь Улсын Их Хурлын гишүүнээр буюу Улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэснийг,

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11.3-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.3-т “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, мөн хуулийн 15.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/, 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэснийг тус тус зөрчиж, найзын харилцаатай хахууль өгөгч “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ийн “...Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй, Хөгжлийн банкнаас “Н” ХХК-ийг зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд Ц.Б-ээс 100,000 ам.долларын буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан,

мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр **** дүүргийн **** дугаар хороо, **** хотхоны “**** тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай **** тоот авто зогсоолыг иргэн Б.Г-аас бэлнээр 320,000,000 төгрөгөөр,

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн, **** УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ****ээс бэлнээр 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан боловч Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахдаа 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр **** дүүргийн **** дугаар хороо, 11 дүгээр хороолол, **** тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай, **** тоот авто зогсоолыг нийт 250,000,000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн, **** УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг 133,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан гэж худал мэдүүлж,  орон сууц худалдан авсан 320,000,000 төгрөг, тээврийн хэрэгсэл худалдаж авахад эх үүсвэр тодорхойгүй 73,000,000 төгрөг нийт 393,000,000 төгрөгийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

6.1.11.Шүүгдэгч Ё.Д нь эрүүгийн 2002002950138 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын “Б” байрны **** тоот албан өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...**** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцыг төрсөн ах Ё.Б-ээс өрөндөө 250,000,000 төгрөгт тооцож авсан. Байрны төлбөрт мөнгө шилжүүлээгүй, зээлсэн мөнгөндөө тооцож, өрөндөө төрсөн ах Ё.Б-ийн **** дүүргийн ****дүгээр хороо, **** тоот орон сууцыг авсан юм. Манай нөхөр бид хоёр ахаас авсан **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцанд амьдраагүй. Яагаад гэвэл манай хүүхэд **** дугаар сургуульд сурдаг байсан бөгөөд сургуулиасаа шилжихгүй гээд, мөн миний ажил хол болчих гээд зарахаар болж, үнэгүй.мн сайт дээр манай нөхөр зарах гээд зар тавьсан. Яг хэзээ зар тавьсныг санахгүй байна. Зараар зарагдахгүй байсан. Манай ах Ё.Б, манай найз байр сураад байх шиг байна, зар тавиад зарагдахгүй байгаа бол манай найзтай уулзаад үз гээд манай нөхөр тэгсэн ч яахав гээд найзтай нь уулзсан байх, тэгээд тэр хүнд гэрээ контракт хийгээд зарсан, зараад нэрээ шилжүүлсэн гэсэн үг. Г гэдэг хүн шиг санагдаад байна. Манай нөхөр тэр хүнтэй гэрээ хийж зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг нь сайн мэдэхгүй, он, сар, өдрийг нарийн сайн мэдэхгүй байна. Мөнгөө бэлнээр хүлээж авсан байсан байх аа. Дээр мэдүүлсэнчлэн байрны төлбөрт 100 гаруй сая төгрөгийг аваад дансандаа хийчихсэн байгаа, үлдсэн мөнгийг аваагүй байгаа. Би тэгээд ахын найз болохоор нь хоорондоо тохироод өгчих байлгүй гэж бодоод шамдуулахгүй байгаа юм...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

6.1.12.Шүүгдэгч Б.Ц нь эрүүгийн 2002002950138 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын “Б” байрны **** тоот албан өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Улсын Их Хурлын гишүүн Ё.Б-тэй надад ерөөсөө ямар ч холбоо байхгүй. Би танихгүй. Би уулзаж үзээгүй...” гэж,

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын “Б” байрны **** тоот албан өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Улсын Их Хурлын гишүүн Ё.Б-ийн жолооч Н.Б-ыг би танихгүй...” гэж тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн,

6.1.13.Шүүгдэгч Ц.Ц нь Улсын Их Хурлын гишүүн Ё.Б нь **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцыг өөрийн найз Ж.Г-т худалдаж, 2021 оны 04 дүгээр сард байр худалдсаны төлбөр 80,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байхад мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** газрын “Б” байрны **** тоот албан өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцыг 3.Т-ээс авсан. Энэ байрыг амьдрах зорилгоор худалдаж авсан. Хэзээ, хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Би энэ 250,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дансаар өгөөгүй. Австралид мөнгө цуглуулсан, Архангайд хэдэн мал байсан түүнийгээ зарсан. Тухайн үед манай эхнэр санхүү барьдаг байсан, ямар дансанд мөнгөө цуглуулсан талаар эхнэр мэднэ. Мөнгөө дансаар, эсхүл бэлнээр өгсөн билүү сайн санахгүй байна. Бэлнээр өгчихсөн байх. Хаана өгснөө сайн санахгүй байна, арай ч гудамжинд өгөөгүй байх, гэр орондоо л өгөлцөж авалцсан байлгүй дээ, гэхдээ санахгүй байна. Одоо энэ байранд хэн амьдарч байгааг мэдэхгүй байна. Би зарчихсан. Зар тавиагүй. Би зарсан хүнээ сайн санахгүй байна. Танил талаараа дамжуулаад байраа зарна гээд таньдаг хүмүүстээ хэлчихсэн байсан, түүний дагуу надтай холбогдоод миний байрыг худалдаж авсан байж магадгүй. Аан тийн нээрээ би үнэгүй.мн сайт дээр зар тавьж байсан, түүний дагуу ч ирсэн байж магадгүй. Одоо тэр хүнээ сайн санахгүй байна. Би тэр хүнд **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоот орон сууцаа 250 сая билүү 300 сая төгрөгөөр зарчихсан юм. Хэдэн төгрөгөөр зарснаа сайн санахгүй байна, ямар ч байсан гайгүй зарчихсан шиг санагдаж байна. Энэ мөнгийг зарсан хүнээсээ бэлнээр 250-300 сая төгрөгийг авсан. Энэ мөнгөө хэрхэн яаснаа сайн санахгүй байна. Би 2012 онд Австрали улсаас ирэхдээ ажил хийж цуглуулсан мөнгөө Монгол Улсад бэлнээр авч ирсэн, энэ мөнгөө 2012 оноос 5 жил бэлнээр хадгалж байгаад энэ байрыг худалдаж авахад зарцуулсан, яг хэдэн австрали доллар байсныг санахгүй байна. Тэгээд дээрээс нь байсан малаа бүгдийг нь зараад мөнгөө нэмээд өгсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

6.2.Шүүгдэгч Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, гишүүн Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, дэд захирал Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

“Н” ХХК болон ерөнхий захирал Ц.Б-ийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийн эргэн төлөх чадвартай байх”, 10.2-д “Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ”, 10.1.5-д “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэснийг, мөн Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 4.2.1-д “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх”, 5.6-д “Зээл, барьцаа хөрөнгийн харьцааг тухай төслийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтооно”, Зээлийн хорооны журмын 4.1-д “...эрх зүйн актыг зөрчиж шийдвэр гаргахыг хориглоно”, Зээлийн үйл ажиллагааны журмын 6.2-т “журмын 7.2-т заасан зээлийн үнэлгээний дагуу ...дүгнэлтийг харгалзан Зээлийн хороогоор шийдвэрлэнэ”, 6.3.3-т “...бүх нөхцөл шаардлагууд биелэгдсэн...”, 7.2.8-д “...хуульчийн дүгнэлтээр гарсан шаардлагыг биелүүлэхээс өмнө зээл олгохыг хориглоно”, 42.2-т “Зээлийн үйл ажиллагаанд оролцогч нь холбогдох хууль тогтоомж, бодлого, журам, заавар зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй”, Зээлийн удирдлагын хорооны ажиллаж журмын 8.2.3-т “Банкны эрх ашгийн үүднээс асуудалд нөлөөнд автахгүй, бодитой, шударга хандаж санал өгөх”, 8.2.6-д “Хэлэлцэх асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа зохих хуульд заасны дагуу мэдэгдэж, хуралд оролцохгүй байх” гэснийг тус тус зөрчиж,

Зээлийн удирдлагын хорооны гишүүний бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зээлийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй, мөн алдагдалтай ажиллаж байсан, барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй, хувьцаа эзэмшигч нь Ц.Б нь эргэлзээтэй болон муу зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн ангилалд бүртгэлтэй байсан зэрэг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц төсөл”-д зориулж 10 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 21,000,000 ам.долларын зээлийг олгох танилцуулгыг **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банкны хурлын өрөөнд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн удирдлагын хороогоор хуралдуулан дэмжиж, 2017/67 дугаартай дүгнэлтийг гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.4-т “Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулах, хэлэлцүүлэхээр хүргүүлж буй асуудлыг хэвлэмэл хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хэрэв дүрэм, журам, бодлогын төсөл зэрэг томоохон асуудлыг хурал хуралдах өдрөөс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө, бусад асуудлыг ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө” гэснийг зөрчиж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлж “Н” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь 106-136 дугаар хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдэн нотлох баримтууд болох гэрч Г.З, Т.Т, Л.А нарын мэдүүлэг, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаартай Хөгжлийн банкны ТУЗ-ын тогтоол, хавсралт, ТУЗ-ын хурлын тэмдэглэл, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Н” ХХК-ийн зээлийн хувийн хэрэг, Монголбанкны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ба, Ч.М, Б.Ч, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Ба, Ч.М, Б.Ч, Д.Д нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруу болон учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

6.3.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Н” ХХК-д хууль бус давуу байдал олгосон гэх гэмт хэрэгт холбогдсон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох хэргийг давж заалдах шатны дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзлээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон Зээлийн хорооны гишүүд нь тус тусдаа өөрсдийн эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл болон Зээлийн хорооны дарга, гишүүдэд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжтой байна.

6.4.Шүүгдэгч Л.А нь Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа буюу 2017 оны 08, 09 дүгээр сард Хөгжлийн банкнаас зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй гэсэн Зээлийн эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт гарсан “Н” ХХК-д 21,0 сая ам.долларын /тухайн үеийн ханшаар 54,0 тэрбум төгрөг/ зээл олгохын өмнө тус компанийн зээлийг судалж Зээлийн удирдлагын хорооны хуралдаанд тус компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан мэтээр танилцуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр **** хотхоны гадна 19 цагийн үед “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ээс 1,000 ам.доллар, Монтбланк /MontBlanc/ брэндийн 1,240,000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч /түрийвч/ 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхгийг тус тус хахуульд авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.А-гийн яллагдагчаар өгсөн /125 дахь хавтаст хэргийн 210, 510 дахь хавтаст хэргийн 188 дахь тал/ мэдүүлгүүдээс гадна Монтбланк /MontBlanc/ брэндийн дэлгүүрээс худалдан авалт хийсэн мэдээлэл /125 дахь хавтаст хэргийг 140 дэх тал/, Л.А-аас гаргаж өгсөн хэтэвчинд үзлэг хийсэн тэмдэглэл /125 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/, Л.А-аас 1,000 ам.долларыг АТГ-ын дансанд байршуулсан баримт /125 дахь хавтаст хэргийг 148 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Л.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь түүний өгсөн гэрчийн мэдүүлгээс бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байхад хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ мөрдөн байцаалтын шатанд түүний гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг /125 дахь хавтаст хэргийн 132-133, 135-136 дахь тал/ нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.А-г гэмт хэрэгт сэжигтэн, эсхүл яллагдагчаар татаж шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон байхад мөрдөгч нь худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, улмаар түүний өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг прокурор нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд тусгасан, мөн шүүх Л.А-гийн өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгож ашигласныг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар хуульд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Гэвч шүүгдэгч Л.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь түүний өгсөн гэрчийн мэдүүлгээс бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дээр дурдсан алдаа зөрчил нь Ц.Б-ээс Л.А-д хахууль өгсөн хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Шүүхээс Л.А-гийн эрхэлж байсан Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын ахлах мэргэжилтний албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-д хамаарахгүй буюу Л.А нь гэмт хэрэг үйлдэх үед буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан” гэх тусгай субъектын шинжийг хангахгүй байх тул Нийслэлийн Прокурорын газраас Л.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.А-г 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ээс хахууль авсан үйлдэлд холбогдуулан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан /125 дахь хавтаст хэргийн 203-206 дахь тал/ үйл баримтыг үндэслэн шүүхээс түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.А-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсний дараа прокуророос түүнийг яллагдагчаар татсан үйл баримт тогтоогдсон байна.

Харин шүүх шүүгдэгч Л.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

6.5.Шүүгдэгч Б.Д нь бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, тус банкны Зээлийн удирдлагын хорооноос 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, “Н” ХХК-д зээл олгохыг дэмжих тухай шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж баталсан, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралд гишүүн О.Х, Б.М нарыг биечлэн оролцоогүй байхад хууль бус ирц бүрдүүлэн хуралдаж, Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгох тухай 60 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн огноотойгоор гаргаж буюу хахууль өгөгч “Н” ХХК-ийн “...зээл авах шалгуур үзүүлэлтийг хангахгүй атлаа зээл авах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хууль бус давуу байдлыг “Н” ХХК-д бий болгосны хариуд өөрөө шууд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Төрийн ордонд байрлах албан өрөөндөө “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ээс 1,240,000 төгрөгийн үнэ бүхий Монтбланк /MontBlanc/ брэндийн хэтэвчийг хахуульд авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Д-ыг...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн хахууль авах гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хяналтын шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэн хэвээр үлдээсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгов.

Харин анхан шатны шүүх Б.Д-д холбогдох Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд (“Мд” ХХК, “Пи” ХХК, “Бэ” ХХК) хууль бус давуу байдал олгосон гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс гадна Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн Б.М, О.Х, Д.Д, Ж.Ү, Д.Б нарт холбогдох ... (зээлийн материалтай урьдчилан танилцалгүй, хууль бус ирц бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй “Н” ХХК-д 21,000,000 ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, тус компанид хууль бус давуу байдал бий болгосон гэх) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзлээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хороо/-ын түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарласан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг тус тусдаа шийдвэрлэхээр зохицуулсан ба Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж зээлийн санхүүжилтийг хэлэлцэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах үйл ажиллагаанд шүүгдэгч тус бүрийн хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагад нийцүүлэн үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Энэхүү зөрчлийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд холбогдох шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.6.Шүүгдэгч Х.Б нь “Ха” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулах зорилго, ашиг сонирхол бүхий удирдах албан тушаалтан болох Ц.Б-тэй санаатай нэгдэж, “Ха” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Монгол Ус” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б-нд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Ц.Б-ны Хаан банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн,

6.7.Шүүгдэгч Ц.Б нь “Мо” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хахууль өгөгч “Ха” ХХК болон Ц.Б нарын “Ха” ХХК-ийн **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд **** дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн орчимд Ц.Б-ээс Х.Б-аар дамжуулан өөрийн ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000  төгрөгийн хахууль авсан,

6.8.Шүүгдэгч “Ха” ХХК /РД:****/ нь Ц.Б-ийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн эзэмшилд бүртгэлтэй **** аймгийн **** сумын нутагт орших **** тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордыг ашиглахад шаардлагатай ус ашиглах дүгнэлт гаргуулж, өөртөө болон компанид давуу байдал бий болгох зорилгоор “Мо” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Б-нд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Х.Б-ар дамжуулан Ц.Б-ны ХААН банкны **** дугаартай дансаар 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг “Ха” ХХК-ийн **** аймгийн **** суманд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлын үүднээс үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Ц.Б-ны ХААН банкны дансны хуулгад үзлэг хийсэн “...**** тоот дансанд 2017.09.12-ны өдөр 2,000,000 төгрөгийг Х.Б-аас шилжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрч Г.А, Ц.Н нарын мэдүүлэг, “Монгол Ус” ТӨҮГ-ын архиваас “явсан бичиг 2017” 4 дүгээр ботийн 2019.10.21-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Б, Х.Б нарын үйлдсэн хэргээ хүлээж, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, 2020.05.19-ний өдөр Ц.Б-аас хахуульд авсан 2,0 сая төгрөгийг Төрийн сан дахь бусад орлогын дансанд тушаасан баримтыг хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Х.Б-ыг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, шүүгдэгч Ц.Б-ыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан”, шүүгдэгч “Ха” ХХК-ийг “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч “Ха” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байна гэж дүгнэв.

6.9.Шүүгдэгч Ё.Б нь Улсын Их Хурлын гишүүнээр буюу Улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа хахууль өгөгч “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ийн “...Хөгжлийн банкны шаардлага хангахгүй атлаа зээл авах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Хөгжлийн банкнаас “Н” ХХК-ийг зээл авахад нь эрх нөлөөгөө ашиглан дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд Ц.Б-ээс 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

 Ё.Б, Ц.Б нарын хувийн харилцаа, хахууль өгөх авах гэмт хэргийн талаар гэрч Х.Б (106 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал), Г.Г (106 хавтаст хэргийн 47-50 дахь тал), Э.Т (130 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал), гэрч Н.Б (130 дугаар хавтаст хэргийн 96, 98, 102, 133 дугаар хавтаст хэргийн 74 дахь тал), Г.Г (130 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал) нарын мэдүүлгүүд, Х.Б-ын Ай фон экс макс гар утаст 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (106 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал), гэрэл зургууд (106 дугаар хавтаст хэргийн 137-139 дэх тал), “Н” ХХК-ийн зээлийн материал нь шаардлага хангахгүй, зээл олгоход эрсдэлтэй байсан боловч удирдлагын зүгээс зээл олгохыг дэмжиж байсан талаар гэрч Д.Р (106 дугаар хавтаст хэргийн 51-54 дэх хуудас), Г.З (106 дугаар хавтаст хэргийн 55-59 дүгээр хуудас), Б.Д (106 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал), Т.Т (106 дахь хавтаст хэргийн 64-66 дахь тал) нарын өгсөн мэдүүлгүүд, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар тогтоол, хавсралт (106 хавтаст хэргийн 73-77 дахь тал), ТУЗ-ын хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг (106 дугаар хавтаст хэргийн 86-87 дахь тал) болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ё.Б-ийг “улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүхээс Ё.Б-ийн “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ээс 100,000 ам.долларын хахууль авсан үйл баримтын үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх, тэдгээрийг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ё.Б бусдаас хахууль авах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй хэдий ч шүүх гэмт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн объектив нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

6.10.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Б-ийг бусдаас 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан болохыг тогтоосон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу уг мөнгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

6.11.Шүүгдэгч Ё.Б нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр **** дүүргийн 7 дугаар хороо, **** тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай **** тоот авто зогсоолыг иргэн Б.Г-аас 320,000,000 төгрөгөөр худалдан авсан атлаа Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа тухайн орон сууц болон авто зогсоолыг нийт 250,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж, мөн дээрх эд хөрөнгийг худалдан авахад ашигласан санхүүгийн эх үүсвэрийн талаар бодит байдлаас зөрүүтэй мэдүүлсэн үйл баримт нь түүнийг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл болжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ё.Б нь **** дүүргийн 7 дугаар хороо, **** тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Б.Г-аас 320,000,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт нь түүний 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Н” ХХК-ийн захирал Ц.Б-ээс 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан хэргээс өмнө болж өнгөрсөн байх бөгөөд тэрбээр орон сууцны төлбөрөө 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд төлж дууссанаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ё.Б-ийн нэр дээр гарсан (133 дахь хавтаст хэргийн 129 дэх тал) болох гэрч Б.Г-ын мэдүүлэг /130 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь хуудас/, **** дүүргийн 7 дугаар хороо, **** тоот орон сууц, **** тоот авто зогсоолын хувийн хэрэг /132 дугаар хавтаст хэргийн 181-210 дахь хуудас/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Гэвч шүүгдэгч Ё.Б нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна түүний нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа олсон хууль ёсны орлого болон гэр бүлийн хөрөнгө, орлогыг шалгаж тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн, тэрбээр орон сууц худалдаж авахдаа өөрийн хууль ёсны орлого, хуримтлалаас гадна гэр бүл, найз нөхөд, төрөл садны холбоотой хүмүүсээс зээл, тусламж авсан талаар мэдүүлснийг нэг бүрчлэн шалгаж тогтоох, эсхүл няцааж үгүйсгэх нотолгооны стандарт бүрэн хангагдаагүй, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон Ё.Б-ийн төрсөн дүү Ё.Д, хүргэн дүү Ц.Ц нараас авсан гэрчийн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхгүйгээр тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан зэрэг хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ё.Б-ийн худалдан авсан орон сууц нь түүний хууль ёсны орлогын эх үүсвэрээс хэт давсан, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспоцизэд заасан “их хэмжээ” буюу 100,000,000 төгрөгөөс дээш хэмжээгээр үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байна гэж үзлээ.

6.12.Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 20 дугаар зүйлд “Оролцогч улс бүр хууль бусаар хөрөнгөжих санаатай үйлдлийг, өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг өөрийнхөө хууль ёсны орлоготой холбогдуулан үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байгаа бол ийнхүү хөрөнгө нь нэмэгдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай̆ байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг Үндсэн хууль болон эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзнэ” гэж заасан нь нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж чадаагүй боловч түүний хууль бус орлого олох гэмт явдлыг таслан зогсоох зорилго агуулсан бөгөөд манай улс уг конвенцод 2005 онд нэгдэн орж, улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйл (2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн)-д “Хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол...” хэмээн хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол...” хэмээн өөрчлөн томьёолжээ.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугүй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлогдох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэж заасан байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан журмын дагуу хөрөнгө орлогоо жил бүр үнэн зөв тайлагнах үүрэг хүлээсэн нийтийн албан тушаалтныг хууль ёсны дагуу орлого олсон болохоо үнэн зөв тайлбарлах, гэм буруугүй гэдгээ өөрөө нотлохыг үүрэг болгох замаар “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг явцуу хүрээнд шалгаж шийдвэрлэх нь нэг талаас хүний өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчих тул прокуророос албан тушаалтны хөрөнгө хууль ёсны орлогоос нь гадуур илт нэмэгдсэн болохыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоохоос гадна энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүний гаргасан эсрэг тайлбарыг няцаан үгүйсгэх, эсхүл түүний тайлбар үндэслэлтэй болохыг нотлох замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган хянаж, улмаар шүүхийн шатанд яллах болон өмгөөлөх талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эрх тэгш мэтгэлцэх, баримтад мэдээлэл шинээр гаргах, нотлох баримтыг шинжлэн судлах, мөрдөн шалгах ажиллагааны талаар санал, хүсэлт гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхийг хангах замаар энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн гэм буруугүйн зарчим болон нотолгооны стандартад нийцэх тул хууль тогтоогч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозицийг “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол …” хэмээн өөрчилж, “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор аутентик тайлбар хийснийг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө хууль бусаар хөрөнгө олж авсан эсэхийг мөрдөн шалгаж тогтоох талаар хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, харин түүний хөрөнгө хууль ёсны орлогоос нь гадуур их хэмжээтэй нэмэгдсэн болох нь тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухайн эд хөрөнгийг хурааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

6.13.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгч Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа түүний үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгийг 73,000,000 төгрөгөөр тогтоож хураахаар шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн үйл баримтын болон хууль зүйн дүгнэлттэй (шийтгэх тогтоолын 1296 дахь тал) зөрчилдсөн, ойлгомжгүй шийдвэр болсноос гадна мөн зүйлийн диспоцизэд заасан “их хэмжээ” буюу 100,000,000 төгрөгт хүрэхгүй байна.

Иймд энэ талаар шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Ё.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргээс **** дүүргийн 7 дугаар хороо, хороолол, **** тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай **** тоот авто зогсоолыг иргэн Б.Г-аас бэлнээр 320,000,000 төгрөгөөр худалдан авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

6.14.Прокуророос шүүгдэгч Ё.Б-ийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн, **** УНО улсын дугаартай, хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Е-ээс бэлнээр 133,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч ... тээврийн хэрэгсэл худалдаж авахад эх үүсвэр тодорхойгүй 73,000,000 төгрөгийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлын хувьд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ё.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн 2008 онд үйлдвэрлэгдсэн Лексус 570 маркийн хүрэн өнгөтэй автомашиныг иргэн Д.Д-т 60,000,000 төгрөгөөр худалдсаны дараа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Е/-ээс хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг бэлнээр 133,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь гэрч Д.Дэ, Д.Г нарын өгсөн мэдүүлгүүд /130 дугаар хавтаст хэргийн 47-50 дахь тал, 133 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/, Д.Д-ийн ХААН банкин дахь **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /130 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/, гэрч Т.Н /130 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/, Н.Б /130 дахь хавтаст хэргийн 98-99 дэх тал/ нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч Ё.Б 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Б-ээс 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсны дараа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бусдаас Лексус 570 маркийн автомашиныг 133,000,000 төгрөгөөр худалдан авсан нь цаг хугацааны харилцан хамаарал, шалтгаант холбоотой өрнөсөн үйл явдал гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэрбээр хахуулийн мөнгийг хүлээн авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул прокуророос Ё.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, түүнийг “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, энэ талаар шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ё.Б-ийн хахууль авах гэмт хэрэг үйлдэх замаар хууль бус орлого олсон, улмаар хахуульд авсан мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хахуулийн мөнгийг бүхэлд нь хураах албадлагын арга хэмжээ авч буй тохиолдолд түүний хахуулийн мөнгөөр өөртөө эд хөрөнгө худалдан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүй хөрөнгөжих” гэмт хэргээр давхар зүйлчилж, ял шийтгэх, давхардуулан хөрөнгө хураах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.

6.15.Прокуророос шүүгдэгч Ё.Б-т холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар (133 дахь хавтаст хэргийн 33 дахь тал) түүнд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааг өнгөрөөгүй зогссон гэж үзнэ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ё.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, анхан шатны шүүхээс оногдуулсан нийт 6 жил хорих ялын хэмжээг хэвээр үлдээх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

Дээр дурдсан шийдвэртэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ё.Б-ийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулах тухай өөрчлөлт оруулав.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ё.Б-т холбогдох шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй, түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн нь бусад шүүгдэгчид холбогдох хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

6.16.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.Д, Ц.Ц, Б.Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Худал мэдүүлэх” гэмт хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх ба гэрч нь шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар хуульчлан тогтоожээ.

Харин аливаа хүн өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдээ хамгаалах, өмгөөлөх байгалийн зөн совин, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ болон энэрэнгүй ёсны зарчимд тулгуурлан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” иргэний үндсэн эрхийг тунхагласан бөгөөд энэхүү эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3, 8.2 дугаар зүйлийн 1.14, 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгайлан хамгаалжээ.

Иймд мөрдөгч нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруутай эсэхийг тогтоох зорилгоор тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байж болзошгүй гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авахын өмнө түүнд хуульд заасан эрх, үүргийг нь бүрэн бодитой ойлгуулж, ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авах гэж буйгаа тодруулан тайлбарлахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон жам ёсны эрхээ баталгаатай эдлэх боломжийг хангах үүрэгтэй бөгөөд хүний суурь эрхийг эдлүүлээгүй, энэ журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулах нь хууль зөрчсөнд тооцогдох бөгөөд гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдлүүлэхгүйгээр “мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулах” байдлаар гэрчийн мэдүүлэг албадаж авсныг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж, мэдүүлэг гаргуулахаар шахалт, дарамт үзүүлсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нараас шүүгдэгч Ё.Б-ийн холбогдсон **** дүүргийн 7 дугаар хороо, **** тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай **** тоот авто зогсоолыг худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгтэй нь холбогдуулан тэднийг Ё.Б-ийн урьд нь амьдарч байсан **** дүүргийн ****дугаар хороонд байрлах **** тоот 4 өрөө орон сууцыг нь худалдан авсан эсэх, түүнд мөнгө зээлсэн эсэх талаар, харин шүүгдэгч Б.Ц-аас түүний хүү Ц.Б-ийн Ё.Б-т 100,000 ам.долларын хахууль өгсөн гэх гэмт хэрэгтэй нь холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Б, түүний жолооч Н.Б нарыг урьд нь таньж мэдэх, уулзаж байсан эсэх талаар тодруулж тус тус гэрчийн мэдүүлэг авсан байна.

Харин шүүгдэгч Ц.Ц анхан шатны шүүх хуралдаанд “...Би өөрийн хадам ах Ё.Б-тэй байрны наймаа хийсэн. Тэрийг буцаагаад зарсан. Тэр асуудалд өнөөдөр худал мэдүүлэг өглөө гэдгээр яллагдагчаар татагдсан. Мэдүүлгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөвөөр нь өгсөн...” гэж мэдүүлсэн бол шүүгдэгч Ё.Д нь “... өнгөрсөн оны 3 дугаар сард Авлигатай тэмцэх газраас дуудаж, төрсөн ах Ё.Б-ээс манай гэр бүл худалдаж авч байсан байрны талаар тодруулга хийж мэдүүлэг авсан. Тухайн байрны асуудлаар өөрийн зүгээс бодит нөхцөл байдлыг мэдүүлсэн” гэжээ.

Гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд хамаарах хууль зүйн ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-д хуульчлан заасан бөгөөд шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нар (эхнэр, нөхөр) нь шүүгдэгч Ё.Б-тэй, шүүгдэгч Б.Ц нь шүүгдэгч Ц.Б-тэй (эцэг, хүү) тус тус гэр бүлийн хамааралтай, ойр дотны хүмүүс болох нь тогтоогджээ.

Мөрдөгч нь шүүгдэгч Ц.Ц-ээс эхэлж гэрчийн мэдүүлэг авахдаа эдлэх эрх, түүний дотор “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхээс гадна гэрчийн үүрэг, үүргээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн бол Эрүүгийн хуульд зааснаар хүлээлгэх хариуцлага зэргийг сануулсан баримтад гарын үсэг зуруулсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ц-ээс 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 2 удаа (130 дахь хавтаст хэргийн 84-88 дахь тал) гэрчийн мэдүүлэг авч, үргэлжлүүлэн мөн өдрөө түүнийг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, сэжигтнээр тооцон мэдүүлэг авах үед тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан (130 дахь хавтаст хэргийн 114-118 дахь тал) нөхцөл байдлаас үзэхэд мөрдөгч мэдүүлгийн эхэнд түүнд ямар зорилгоор мэдүүлэг авах гэж буйгаа тодруулан тайлбарлаж, өөрийнх нь болон гэр бүлийн гишүүнийх нь эсрэг мэдүүлэг өгч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг бүрэн тайлбарлаж ойлгуулаагүйгээс тэрбээр гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ бодитой хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч Ё.Д-аас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр (130 дахь хавтаст хэргийн 90-92 дахь тал), шүүгдэгч Б.Ц-аас 2022 оны 03 дугаар сарын 30 болон 2022 оны 05 дугаар сарын 12, 16-ны өдөр (130 дахь хавтаст хэргийн 111-112 дахь тал, 133 дахь хавтаст хэргийн 53, 55 дахь тал) тус тус гэрчийн мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ямар зорилгоор мэдүүлэг авах гэж буйг тодруулан тайлбарлаж, өөрийнх нь болон гэр бүлийн гишүүнийх нь эсрэг мэдүүлэг өгч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг бүрэн тайлбарлаж ойлгуулсан гэж үзэхэд эргэлзэх нөхцөл байдал мөн адил давтагдсан байх бөгөөд Ё.Д-ийн нөхөр Ц.Ц-г эрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон баривчлагдсаны дараа мөрдөгч нь Ё.Д-аас түүний нөхөр болон төрсөн ахын хооронд хийгдсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, урьд нь ахдаа мөнгө зээлж байсан эсэх талаар тодруулж асуусан бол Б.Ц-аас шүүгдэгч Ё.Б болон түүний жолооч Н.Б нарыг урьд нь таньдаг эсэх талаар асууж гэрчийн мэдүүлэг авчээ.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Д, Ц.Ц, Б.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн талаар оролцогч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй, улсын яллагч эсэргүүцэл бичээгүй байхад давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгаагүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үгүйсгэсэн, баталсан үндэслэлээ тодорхой заагаагүй, шийдвэрлэвэл зохих зарим асуудлыг орхигдуулах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь “non reformation in peius” буюу доод шатны шүүхийн шийдвэрийг хүндрүүлж өөрчлөхгүй байх зарчимд нийцэхгүй юм.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Долоо. “П” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

 7.1. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байсан Б.Ба, Зээлийн удирдлагын хорооны гишүүд, тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирал Я.С (хэрэг нь тусгаарлагдсан), Хяналт шалгалт, тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын санхүүжилт хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Ц нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банкны байранд хуралдсан Зээлийн удирдлагын хорооны хурлаар “П” ХХК-ийн “Ноолууран үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх” төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. “Хөгжлийн банк дараах шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ”: 10.1.2. “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх” гэснийг,

Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 2.1.1-д заасан “Банк нь энэхүү бодлогын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, улсын төсвөөс болон хувийн хэвшлээс бие даан санхүүжүүлэхэд хүндрэлтэй, эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлнэ”, 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-д заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд мөн дараах нэмэлт шаардлагуудыг хангасан байна: 4.1.1.зээлийг эргэн төлөх эх үүсвэр нь тодорхой, орлого, мөнгөн урсгал нь хангалттай, үндэслэлтэй байх” гэснийг тус тус зөрчиж;

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх” шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгч давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 4,0 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3,339,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 661,000,000 төгрөг, нийт 4,000,000,000 төгрөгийн зээл олгосон,

Шүүгдэгч Ч.Э нь “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгснөөс гадна 2020 оны 3 дугаар сард Тусгай актив хариуцсан хуульч Э.Ц-оос “П” ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, графикийн дагуу төлөлт хийхгүй байгаа тул зээлийн гэрээний 10.7 дугаар зүйлд заасан “Зээлдэгч үүргээ биелүүлээгүй нь захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол банкнаас төрийн эрх бүхий байгууллагад энэ талаарх мэдээлэл, материалыг хүргүүлж хуулийн дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэсэн заалтын дагуу зохих арга хэмжээ авах саналыг танилцуулахад, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах чиглэлийг Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирал Я.С-ээр дамжуулан өгснөөр Б.Г нь Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөлгүй 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарах нөхцөлийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

7.2.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байсан Б.Ба, Зээлийн Удирдлагын хорооны гишүүд, тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, хяналт шалгалт, тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн захирал Б.Б нар үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн банкны байранд хуралдсан Зээлийн удирдлагын хорооны хурлаар “П” ХХК-ийн “Ноолууран үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх” төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. “Хөгжлийн банк дараах шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ”, 10.1.2. “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх” гэснийг,

Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 2.1.1-д заасан “Банк нь энэхүү бодлогын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, улсын төсвөөс болон хувийн хэвшлээс бие даан санхүүжүүлэхэд хүндрэлтэй, эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлнэ”, 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-д заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд мөн дараах нэмэлт шаардлагуудыг хангасан байна”, 4.1.1. “зээлийг эргэн төлөх эх үүсвэр нь тодорхой, орлого, мөнгөн урсгал нь хангалттай, үндэслэлтэй байх” гэснийг тус тус зөрчиж;

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх” шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгч давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 4,0 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, шүүгдэгч Ч.Э-ын хувьд “П” ХХК-д зээл олгохыг дэмжсэн санал өгснөөс гадна 2020 оны 3 дугаар сард Тусгай актив хариуцсан хуульч Э.Ц-оос “П” ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, графикийн дагуу төлөлт хийхгүй байгаа тул зээлийн гэрээний 10.7 дугаар зүйлд заасан “Зээлдэгч үүргээ биелүүлээгүй нь захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол банкнаас төрийн эрх бүхий байгууллагад энэ талаарх мэдээлэл, материалыг хүргүүлж хуулийн дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэсэн заалтын дагуу зохих арга хэмжээ авах саналыг танилцуулахад, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах чиглэлийг Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирал Я.С-нээр дамжуулан өгснөөр Б.Г нь Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөлгүй 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарах нөхцөлийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Э.Ц, О.О, Н.Т, Т.С нарын өгсөн мэдүүлгүүд, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/18/066 дугаартай Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын барьцаа хөрөнгийн дүгнэлт, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/190 дугаартай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын А/190 дугаартай “П” ХХК-д зээл олгох тухай тушаал, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/18/096 дугаартай Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын барьцаа хөрөнгийн дүгнэлт, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/18/023 дугаартай Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын барьцаа хөрөнгийн үнэлгээ, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/19/038 дугаартай Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын эрсдэлийн дүгнэлт, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-ПСВ-З 2018-91 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б-ПСВ-ХХ 2018-93 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Монголбанкны  ерөнхийлөгчийн А-129 дугаартай шинжээч томилох тухай тушаал, шинжээчийн дүгнэлт, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2-4в/4460 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын Б.Г-ийн хилээр гарсан тухай лавлагаа болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Б.Ба, Ч.Э, Ч.М,  Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдгээрийн гэм бурууд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.3.Харин шүүгдэгч Д.Ц-ын хувьд Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Санхүүжилт хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар “П” ХХК-ийн “Ноолууран үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх” төсөлд зээл олгох асуудлыг хэлэлцэхэд оролцохдоо Зээлийн хорооны дарга, бусад гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх” шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 1 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй болохыг мэдсээр байж, тус компанид хууль бус давуу байдал олгох зорилгоор зээл олгохыг дэмжсэн саналыг зориуд өгсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ц-ыг “П” ХХК-д 4,0 тэрбум төгрөгийн зээл олгохтой холбоотой үйлдэлд гэм буруутайд тооцоход дараах үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газарт Санхүүжилт, хөрөнгө оруулалт эрсдэлийн хэлтсийн захирлаар томилогдсон (68 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал) байх бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд (141 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал) түүнийг “П” ХХК болон уг компанийн захирал, хувьцаа эзэмшигч нартай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/18/066 дугаартай дүгнэлтээр “П” ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгийн үнэлгээг 3,3 тэрбум төгрөгөөр тогтоосон (137 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал) байх боловч уг барьцаа хөрөнгийг үнэлгээг нэмэгдүүлж 6,0 тэрбум төгрөгөөр тогтоосон Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/18/096 дугаартай дүгнэлтийг (137 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал) Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирлын хувьд Д.Ц хянаж гарын үсэг зураагүй, харин түүнийг төлөөлж тус газрын ахлах мэргэжилтэн Т.О хянаж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Э.Ц (138 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал), Б.У (141 дүгээр хавтаст хэргийн 83-85 дахь тал), Т.С (141 дүгээр хавтаст хэргийн 87-87 дахь тал) нарын мэдүүлгээс үзэхэд Зээлийн удирдлагын хорооны хуралдаанаар “П” ХХК-д зээл олгохыг дэмжиж хууль бус давуу байдал олгох, улмаар зээлийн эргэн төлөлтийн хугацааг үндэслэлгүйгээр сунгахад Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Э-ын шууд идэвхтэй оролцоо нөлөөлснөөс гадна шүүгдэгч Д.Ц-ын “...Би гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж эхэлсэн үеэсээ хуулийн байгууллагад болсон үйл явдлын талаар үнэн зөв, тогтвортой, шударгаар мэдүүлж, ...гүйцэтгэх захирал болон Зээлийн удирдлагын орооны эрх бүхий этгээдүүдээс намайг болон миний нэгэн адил ажил эрхэлж байсан хэлтсийн захирлуудыг ажил үүргээ гүйцэтгэхэд дарамт шахалт үзүүлж байсан, албадлага эрхшээлд оруулж байсан талаар нь хуулийн байгууллагад тодорхой мэдүүлж, холбогдох баримтаар тодорхой нотлогдож байгааг нь тайлбарлаж хэлж ярьж байсан. Гүйцэтгэх захирал намайг өрөөндөө дуудаж оруулж ирээд “ажлаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу болон миний шаардлагын дагуу хийвэл хий, хийхгүй бол ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг” гэж гэр бүлээ тэжээх, ажил хөдөлмөр эрхлэх гэсэн хүсэл эрмэлзлийг минь хясан боогдуулж байсан... Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд зээл олгохоос татгалзсан гарын үсэг зурдаг. Тэгсэн тохиолдолд зээлийн хорооны нарийн бичгийн дарга Зээлийн хорооны дүгнэлтийг дахин хэвлэж ирээд “дэмжээд гарын үсгээ зур гэсэн үүрэг өглөө” гэдэг байсан, хувийн зүгээс өөрөө татгалзаж байсан боловч бусад олон гишүүдийн эсрэг санал өгөх боломжгүй байдаг. Хамт олноосоо эсрэг байж болдоггүй, автоматаар дэмждэг болсон. Хурал дээр өөрийн саналаа хэлэхээр “чи зээл олгох эрх бүхий албан тушаалтан биш” гэдэг болохоор өөрийн саналаа хэлээд л өнгөрдөг болсон, Зээлийн удирдлагын хорооны эрх бүхий этгээдүүд  “та нар зээл олгодог эрх бүхий субъект биш, та нарын гаргасан дүгнэлт болон татгалзсан гарын үсэг бол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, хэрэв та нар зээл олгочихдог бол бид ингэж хуралдаж суух шаардлагагүй” хэмээн дарамталдаг, гаргасан дүгнэлтэд засвар оруулдаг, нөхөж хийлгэдэг байсан...” гэж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, мэдүүлэгтээ дурдсаныг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг харьцуулан үнэлэх замаар шүүгдэгч Д.Ц-ын хувьд “П” ХХК-д 4,0 тэрбум төгрөгийн зээл олгохтой холбоотой үйлдэлд албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн санаа зорилго тогтоогдоогүй, түүнийг гэм буруутайд тооцоход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эргэлзээ үүсвэл түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримтлан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байсан Б.Ба, Зээлийн удирдлагын хорооны гишүүд, тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М, Хяналт шалгалт, тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн захирал Б.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  “П” ХХК-д зээл олгохыг дэмжиж, Хөгжлийн банкинд 4,0 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргээс шүүгдэгч Д.Ц-ын гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7.4.Хөгжлийн банкнаас 4,000,000,000 төгрөгийн зээл авсан “П” ХХК-ийг анх Б.Г, Б.А (төрсөн ах, дүү) нар үүсгэн байгуулж, Б.А 52.1 хувийн, Б.Г 47.9 хувийн хувьцааг тус тус эзэмшиж, хамтран үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.А нь өөрийн эзэмшлийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр Б.Г-р шилжүүлжээ. Ийнхүү Б.Г тус компанийн хувьцааг 100 хувь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч Б.А хувьцаагаа эргүүлэн авах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр **** дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргаж, уг маргааныг Улсын дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 569 дугаар тогтоолоор (141 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал) эцэслэн шийдвэрлэснээр Б.А “П” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааг эзэмших эрхээ сэргээн олж авсан байна.

“П” ХХК-ийн захирал Б.Г нь Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөлгүй 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, оргон зугтсан бөгөөд мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор “П” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж (142 дугаар хавтаст хэргийн 140 дэх тал), уг компанийн хууль ёсны төлөөлөгчөөр 52.1 хувийн хувьцаа эзэмшигч Б.А-г тогтоосныг (142 дугаар хавтаст хэргийн 141 дэх тал) дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ...”П” ХХК-иас 5,137,059,114 /таван тэрбум нэг зуун гучин долоон сая тавин есөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөг, ... гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Найм. “Мм” ХХК, “Мик” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

8.1.Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д нь “Мм” ХХК-ийн мах боловсруулах цогцолбор төв байгуулах төслийг санхүүжүүлэх 15,300,000 ам.долларын, “Мик” ХХК-ийн хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр барих төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам.долларын зээлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ашигтай шийдвэр гаргуулах гэсэн Хөгжлийн банкны дэд захирал Б.Ч-ийн ашиг сонирхлын үүднээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монтбланк /MontBlanc/ брэндийн 1,925,000 төгрөгийн үнэ бүхий Олон Улсын бүртгэлийн 114046 дугаартай “BP GC JF Kennedy Resin” загварын үзгийг авсан, Б.Ч нь хахууль өгсөн хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар Б.Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ялаар, Б.Ч-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулд тохирсон байна.

8.2.Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржанаас хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...балыг хахуульд аваагүй. Б.Д-ын төрсөн өдрөөр хамт ажиллаж байсан, МУИС-ийн нэг үеийн төгсөлтийн Б.Ба, Б.Ч, Ч.М, Ч.Э нараас бэлэг болгон өгсөн... “Мм” ХХК, “Мик” ХХК-ийн зээл нь Б.Д-ын төрсөн өдрөөс хойш болсон асуудал болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог... Иймд Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэргээс үзэхэд Б.Д-ын **** дүүргийн **** дугаар хороо, **** тоот орон сууцанд хийсэн нэгжлэгээр хураагдаж, эд мөрийн баримтаар тооцогдсон Монтбланк /MontBlanc/ брэндийн “JFK special edition” загварын балыг Б.Ч 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан байна. /Хэргийн 227-р хавтасны 137-р хуудас, 230-р хавтасны 140-141, 143-144 дэх тал, 423-р хавтасны 58-р хуудас/

Шүүгдэгч Б.Ч нь “Мм” ХХК, “Мик” ХХК-ийн зээлийг хэлэлцэх явцад хамаарал бүхий “Би” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.А-оос **** дүүргийн ****дугаар хорооны нутаг дэвсгэр, ****, ****, **** тоот хаягт байршилтай **** дугаарт бүртгэгдсэн 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн бөгөөд энэ тохиолдолд хувийн харилцаа үүссэнээ илэрхийлж, албан үүргээ биелүүлэхээс татгалзах ёстой байтал тус компаниудын зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк хүлээн авах, судлах, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэх бүхий л үе шатанд тэрбээр зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргуулах сонирхлоор ажилласан, түүнчлэн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар зээл олгох эсэхийг хэлэлцэж дэмжсэн шийдвэр гаргахад хурлыг Б.Д даргалж оролцсон зэрэг хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд анхан шатны шүүхээс Б.Д-ыг хахууль авсан, Б.Ч-г хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсноос гадна өмгөөлөгч К.Бауиржаны “...балыг бэлгэнд өгсөн, зээлтэй холбоогүй...” гэсэн агуулга бүхий гомдол нотлох баримтаар тогтоогдоогүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Мөн албан тушаалтан хахуулийн зүйлийг хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээс өмнө, эсхүл хойно авсан нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

8.3.Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг үйлдлээрээ санаатай нэгдэж Зээлийн удирдлагын хорооноос хууль тогтоомжийн шаардлага хангаагүй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шилжүүлсэн асуудлыг  хэлэлцэхдээ хууль бусаар ирц бүрдүүлсэн, зээлийн бодлого, шаардлага хангаагүй зөрчлүүдийг гэрээний нөхцөл болгон тусгаж зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргаж Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. 

Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нэг бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд шинжлэн судалсны эцэст болсон хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуульд заасан ямар төрлийн гэмт хэрэгт хамаарах, эсхүл хамаарахгүй /гэм буруугүй/ талаар хууль зүйн дүгнэлт, шийдэл гаргах бөгөөд энэхүү шаардлагыг хангасан шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх нотолгоонд тулгуурласан хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулснаас гадна шүүгдэгч нарын үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр, бусдад давуу байдал олгох гэсэн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг зээл олгох эцсийн шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй зэргээр Эрүүгийн хууль болон Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүд Д.Д, Ж.О, Ж.Ү, Д.Б, Б.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр нь “мэдэх буюу ухамсарлах”, “хүсэх”, “хохирол, хор уршигт зориуд хүргэх” гэсэн шинжийг өөртөө агуулдаг бөгөөд анхан шатны шүүх эдгээр хууль зүйн ойлголтуудыг тодорхой хэмжээнд тайлбарласан боловч шүүгдэгч нарын үйлдэлд санаатай гэм буруу хэрхэн үгүйсгэгдсэн талаар хэргийн үйл баримтад тулгуурласан дүгнэлт хийж чадаагүй байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дотор зээл олгох шийдвэр гаргах талаар заагаагүй боловч мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг Төлөөлөн удирдах зөвлөл батална” гэж заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын Гуравдугаар зүйл болон Хөгжлийн банкны дүрэмд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь тодорхой үнийн дүн бүхий төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг өөртөө олж авч эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргаж байжээ.

Тухайлбал, журмын 3.1-д “Хөгжлийн банкны дүрмийн 8.2-т заасны дагуу өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргахтай холбоотой шийдвэрийг дараах байдлаар гаргана”, 3.3-т “Зээлдэгч, түүнтэй холбогдох этгээдэд олгосон санхүүжилт болон нэмэлт санхүүжилтийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш гарвал санхүүжилт олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ”, Хөгжлийн банкны дүрмийн 8.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 9.1-д заасан зээл авах, 13.1-д заасан үнэт цаас гаргах болон өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргана” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх Төлөөлөн удирдах зөвлөл төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эцсийн шийдвэр гаргах эрх хэмжээгүй гэсэн дүгнэлт хийхдээ дээрх хууль тогтоомжийн зохицуулалтад тайлбар хийлгүй орхигдуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ийнхүү тэдний хэргийг дахин хэлэлцэхэд бусад албан тушаалтнууд болох Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүд, зээлийн мэргэжилтнүүдийн холбогдсон хэргийн талаар гаргасан шийдвэрт нөлөөлөхгүй, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын хувьд хоорондоо харилцан хамааралгүй, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд бие даасан шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий субъектууд байх тул хяналтын шатны шүүхээс магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээхээр тогтов.

8.4.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, тэргүүн дэд захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Ч.Э, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М /Зээлийн удирдлагын хорооны гишүүн/, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч /Зээлийн удирдлагын хорооны гишүүн/, Хяналт шалгалт, тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б /Зээлийн удирдлагын хорооны гишүүн/ нар нь зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар “Мм” ХХК-ийн махны экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мал нядалгаа, ангилал, савлалт, хадгалалтын иж бүрэн мах боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 15,300,000 ам.долларын, “Мик” ХХК-ийн эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэр /хатуу тугнагдсан эм болон дуслын шингэн үйлдвэрлэх/ барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 15,000,000 ам.долларын зээлийн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхдээ уг төслүүд хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн хороодын дүгнэлтээр тогтоогдож байхад албан тушаалаа урвуулан ашиглаж “Мм” ХХК-д 15,300,000 хүртэл ам.долларын, “Мик” ХХК-д 15,000,000 хүртэл ам.долларын зээлийг гэрээ байгуулах өдрийн Монголбанкны ханшаар тооцон төгрөгөөр олгохыг дэмжиж Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр 2017/83, 2017/84 дугаар дүгнэлтүүдийг гаргасан,

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаас Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд дурдсан үндсэн болон нэмэлт шаардлагуудыг хангагдсан тохиолдолд гэрээ байгуулж, зээл олгохыг дэмжсэн шийдвэр гарсныг үндэслэн эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлтэд заасан нөхцөл, шаардлага хангагдаагүй байхад “Мм” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21,357,052,909.73 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10,539,904,933.70 төгрөг, “Мик” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн З-ЭИК-ЗҮ 2018-02 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5,500,000,000.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,711,965,982.03 төгрөг тус тус шилжүүлж эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 39,108,923,825.46 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд түүний үйл ажиллагааг тусгайлсан хуулиар зохицуулдаг онцлогтой.

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосны дотор 10.1.3-т “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “...санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэж тус тус заажээ.

Мөн зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу хуулиар тогтоосон шаардлагаас гадна бусад нөхцөл, шаардлагыг тодорхойлох эрхийг банкны Төлөөлөн удирдах зөвлөлд олгосон бөгөөд энэ эрх хэмжээний хүрээнд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолоор банкны тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор боловсруулан баталсан Зээлийн бодлогын 4.1, 4.2 дахь хэсгээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд тавигдах нэмэлт нөхцөл, шаардлагыг тодорхойлсны дотор 4.2-т “Санхүүжилт хүсэгч болон түүнтэй холбогдох этгээд нь дараах шаардлагыг хангасан байна”: 4.2.1.бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;” гэсэн байна. 

Хөгжлийн банкны эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/17/100, 01/17/099 дугаартай, хууль зүйн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2017/80, 2017/79 дугаартай дүгнэлтүүдээс үзэхэд “Мм” ХХК-ийн хүссэн зээлийн хэмжээ нь барьцаа хөрөнгийн үнэлгээнээс 145 хувиар хэтэрсэн, “Мик” ХХК-ийн хүссэн зээлийн хэмжээ нь барьцаа хөрөнгийн үнэлгээнээс 103 хувиар хэтэрсэн, эдгээр компаниудын хамаарал бүхий хуулийн этгээд болох “Капитал банк” ХХК нь Хөгжлийн банкнаас 6 төрлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 73,600,000,000 төгрөгийн зээл авснаас 20,400,000,000 төгрөгийн зээл нь 62-188 хоногийн хугацаа хэтэрч чанаргүй зээлийн ангилалд орсон, төслүүдийн ТЭЗҮ-ийг эрх бүхий этгээдээр хянан баталгаажуулаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй зэргээр нэр дурдсан компаниудын төсөл нь Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах хууль тогтоомжийн шаардлагыг илтэд хангаагүй байжээ.

8.5.Иргэний эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү гүйцэтгүүлэх гол баталгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.

Хөгжлийн банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 5.7-д “...олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан нь зээлийн эргэн төлөлтийг баталгаатай хангах зорилготой байхад энэ заалтыг зөрчин барьцаагаар хангагдаагүй зээл олгосноор шууд эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг.

Мэргэжлийн хороодоос гаргасан эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлтүүдээр нэр дурдсан төслүүд нь хууль тогтоомжийн шаардлагыг илтэд хангахгүй гэдэг нь илэрхий тодорхой байхад Зээлийн удирдлагын хорооны гишүүд Хөгжлийн банкны “ашигтай ажиллах”, “хариуцлагатай байх” гэсэн зарчмуудыг зөрчиж зээл олгохыг дэмжиж шийдвэрлэснээс гадна, ТУЗ-ийн шийдвэрт заасан нөхцөл шаардлага хангагдаагүй байхад зээл олгожээ.

Түүнчлэн, зээлийн судалгаа, шинжилгээ хийх явцад Ч.М, Б.Ч нарын дарамт, шахалт байсан талаар гэрч Н.Т “...Б.Ч захирал өрөөндөө Капитал банкны зөвлөх Я гэх эмэгтэйн хамт байхдаа Л.А бид хоёрыг дуудаад “Мм”, “Мик” ХХК-иудын зээлийг маш яаралтай судалж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүл” гэсэн үүрэг чиглэл өгсөн. Би зээлийн шинжилгээний танилцуулгадаа шаардлага хангаагүй байна гэж танилцуулахад Ч.М захирал “хангаагүй” гэдэг үг бичихгүй байх чиглэл амаар өгсний дагуу “хангаагүй” гэх үгийг “бүрэн бус” гэсэн үгээр орлуулж бичсэн...” гэж, гэрч Л.А “...Б.Ч захирал бид нарыг зээл гацаагаад байгаа юм шиг хандаж, шаардлага хангахгүй гэхээр байгаа байдлыг нь бичээд хуралд оруулаад ир гэж хэлдэг бөгөөд “Та нар яагаад удаан судлаад байгаа юм, чи үр дагаврыг нь хариуцах юм уу, наадахаа хурдан судалж хурлаар оруул” гэж удаа дараа загнаж байсан. Бид бусад газруудаар эрсдэлийн үнэлгээ, хуулийн дүгнэлт гаргуулах гэхээр материал нь дутуу байсан. Б.Ч захирал дүгнэлт гаргуулахаар шахаад, бид материалаа өгөхөд авчихдаг ба нэмэлт материалыг нь хүлээхгүй дүгнэлт нь гарчихсан байдаг... Дээрх хоёр компанийн зээлийг судлах үүргийг Ч.М, Б.Ч захирал хоёр хамт байхдаа өгсөн. Б.Ч захирал зээл гарах хүртэл бидэнд байнга болохгүй юмыг болго гэсэн үүрэг өгч байсан” гэж, гэрч Г.С “...энэ зээлийг Б.Ч захирлын дарамтад судалсан... Би “Мм” ХХК-ийн зээлийг, харин мэргэжилтэн Т.Х нь “Мик” ХХК-ийн зээлийг судалсан. Т.Х-ийн судалж байсан зээлийг хурдан гаргах талаар Б.Ч захирлаас дарамт үзүүлдэг байсан. Т.Х бид хоёрыг хамт өрөөндөө дуудаж зээлүүдээ яаралтай гарга гэсээр байгаад зээлийг гаргуулж байсан” гэж, гэрч Т.Х “...“Мик” ХХК-д эхний олгосон зээлийн зарцуулалт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийлгэх болон зээлийн гэрээнд заасан хэсэгчилж олгох тухай заалтыг хангахгүй байсан учир дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй. Б.Ч захирал намайг өрөөндөө өдөр болгон дуудаж уулздаг ба өмнө нь “Чи ер нь энэ салбарт ажиллах хүн юм бол аятайхан байгаарай” гэх мэтээр дарамт шахалт үзүүлдэг байсан...” гэж тус тус мэдүүлснээс үзвэл Зээлийн удирдлагын хорооны зарим гишүүд зээл олгож эдийн засгийн давуу байдал бий болгох санаа зорилготой байсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлжээ.

Гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэгдэх шатанд санаа зорилго, сэдэлт, үйлдлээрээ нэгдэж гэмт хэргийн объектив талыг бүрдүүлснийг ойлгоно.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Ч, Ч.М нар нь “Мм” ХХК, “Мик” ХХК-ийн зээлийн хүсэлтийг  хүлээн авахаас эхлэн судалгаа, шинжилгээ хийгдэх явцад ашигтай шийдвэр гаргуулах гэсэн ашиг сонирхлоор хандсан бөгөөд Зээлийн удирдлагын хорооны хуралд бусад гишүүдийн дэмжлэггүйгээр нааштай шийдвэр гарах боломжгүй байсан.

Мэргэжлийн хороодоос зээлийн шаардлага хангаагүй талаар тодорхой танилцуулга, дүгнэлтүүд хийгдсээр байтал Зээлийн удирдлагын хорооны хуралд оролцсон бусад гишүүд болох Б.Ба, Ч.Э, Б.Б нар дэмжсэн шийдвэр гаргаснаас үзвэл шүүгдэгч нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Б.Б нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шийдэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл хэмжээ нь шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.

Харин давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтэд үнэлэлт өгөхгүйгээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон зарим төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгохдоо хавтгайруулан бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

8.6.Шүүгдэгч Б.Ч нь “Мм” ХХК, “Мик” ХХК-иудаас ирүүлсэн хууль тогтоомжийн шаардлага хангахгүй зээлийг Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргуулсны хариуд тус компаниудад хувь эзэмшигч “Ка” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-оос 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр **** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, ****, ****, **** тоот хаягт байрших улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хахуульд авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй, зээлийн хүсэлт гаргахаас жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийг ашиглах гэрээ байгуулж, улмаар худалдах-худалдан авах гэрээ болгон өөрчилж, хоёр амины орон сууц, автомашинаар үнийг нь төлсөн талаарх холбогдох баримт, мэдүүлгийг үгүйсгэн няцаах үндэслэлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байх тул тухайн хөрөнгийг Б.Ч хахуулийн зүйл болгон авсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд Б.Ч-д холбогдох хэргээс “...“Ка” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-оос **** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, ****, ****, **** тоот хаягт байрших улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хахуульд авсан...” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Тэрээр албан тушаалаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж “Мм” ХХК, “Мик” ХХК-д эдийн засгийн давуу байдал олгож Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бусад адил зүйлчлэл бүхий хэргийн үйл баримтад нэгтгэн дүгнэх нь хэргийн шийдэл, оногдуулсан ялд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс үйл баримтын дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

Ес. “Бб” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

9.1.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Д.Д, дэд захирал бөгөөд Актив пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч /Зээлийн удирдлагын хорооны гишүүн/ нар нь Хөгжлийн банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь ...өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргана” гэснийг зөрчиж “Бб” ХХК-ийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих төсөлд шаардлагатай 454,000,000 иений зээлийн хүсэлтийг Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэн 2017/30 дугаар дүгнэлтээр зээл олгохоор шийдвэрлэж эрх хэмжээгээ хэтрүүлсний улмаас 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн З-ББТ-ММ 2017-19 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “За” ХХК-д 6,273,259,960 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Бб” ХХК-д 3,404,887,530.48 төгрөг тус тус шилжүүлж Хөгжлийн банкинд 9,678,147,490.48 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба, тэргүүн дэд захирал Ч.Э төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М нар нь зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг Зээлийн удирдлагын хороогоор хэлэлцээгүй байхад Хөгжлийн банкны зээлийн хорооны журмын 2.2.1-д “Зээлийн хороо нь хуулиар тогтоосон хязгаарлалт, зээлийн бодлогын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.” 2.2.1.3-т “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний нөхцөл өөрчлөх” гэж заасныг зөрчиж 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Бб” ХХК-тай барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 3,404,887,530.48 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийг үндсэн зээлийн гэрээний нөхцөлийн дагуу бэлтгэн нийлүүлэгчид бус зээлдэгч “Бб” ХХК-д шилжүүлснээр Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

9.2.Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.2-т “Гүйцэтгэх захирал нь Банкны дүрмийн 9.3-т заасны дагуу өөрийн хөрөнгийн 0,6 хувиас доош үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргахтай холбоотой шийдвэрийг гаргана”, 3.3-т “Зээлдэгч, түүнтэй холбогдох этгээдэд олгосон санхүүжилт болон нэмэлт санхүүжилтийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш гарвал санхүүжилт олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ” гэж банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг ялгаатай зохицуулжээ.

Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн банкны дүрмийн 4.1-д “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 1,000,000,000,000 /нэг их наяд/ төгрөг байх бөгөөд нэг бүр нь 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000,000 /арван сая/ ширхэг энгийн хувьцаанд хуваагдана” гэж Хөгжлийн банкны дүрмийн санг тогтоосноос үзвэл хөрөнгийн 0,6 хувь нь 6,000,000,000 төгрөг болох бөгөөд энэ хэмжээнээс дээш үнийн дүн бүхий зээлийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь Төлөөлөн удирдах зөвлөлд байна.

Гэтэл шүүгдэгч Б.Ба, Д.Д, Б.Ч нар нь 454,000,000 иен буюу Хөгжлийн банкны дүрэмд заасан 0,6 хувиас илт давсан үнийн дүн бүхий төслийг Зээлийн удирдлагын хороогоор хэлэлцэж дэмжсэн шийдвэр гаргаснаар Хөгжлийн банкны дүрмээр тогтоосон эрх хэмжээг хэтрүүлсэн, шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М нар зээлийг зориулалтын бусаар зарцуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүжилтийг тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэгчид шилжүүлэх талаар зээлийн гэрээний чухал ач холбогдолтой заалтыг зөрчин гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Зээлийн удирдлагын хороогоор хэлэлцүүлэхгүйгээр зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, зээлдэгч “Бб” ХХК-д үлдэгдэл санхүүжилтийг шууд олгосон байх тул энэ үйлдлийг албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Б.Ч, Д.Д нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шийдэл нь хууль зүйн үндэслэлтэй, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.

Харин давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтэд үнэлэлт өгөхгүйгээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон зарим төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгохдоо хавтгайруулан бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

9.3.Шүүгдэгч Т.М-ын үйлдлийн тухайд Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа гүйцэтгэх захирал Б.Ба, дэд захирал Ч.М нараас өгсөн хууль бус үүрэг, чиглэлийн дагуу “Бб” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Зээлийн удирдлагын хорооны шийдвэр гараагүй байхад үлдэгдэл 3,404,887,530.48 төгрөгийн санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгч бус “Бб” ХХК-д шилжүүлэх шийдвэрийн төслийг боловсруулах үүргийг хэлтсийн мэргэжилтэн Г.С-д өгч, гүйлгээ хийх шийдвэрийг хянаж баталгаажуулснаар “Бб” ХХК-д зээлийг зориулалтын бусаар зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд гэмт санаа, зорилго, сэдэлт тогтоогдоогүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэсэн тул хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэхгүй хэмээн хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс түүний үйлдэл, оролцоо бүхий хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх хангалттай үндэслэлээр няцааж чадаагүй, гэм буруугийн хэлбэрийг бодитой дүгнэж чадаагүй хэмээн цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд энэ нөхцөл байдал шүүхийн шатанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө илэрвэл шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа илэрвэл ердийн журмаар хянан хэлэлцсэний эцэст шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох журамтай.

Шүүгдэгч Т.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, одоогийн байдлаар хоёр шатны шүүх гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийгээгүй байх тул түүний гомдолд дурдсан үндэслэлийн дагуу гэм буруутай эсэхийг  хяналтын шатны шүүх эцэслэн тогтоох, улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй байна.

Иймд Т.М-ын гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх дахин хэлэлцэж, хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

Арав. “Га” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

10.1.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, тэргүүн дэд захирал, Зээлийн удирдлагын хорооны дарга Ч.Э, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч /Зээлийн удирдлагын хорооны гишүүн/, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Ч.М нар нь “Га” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн төсөлд 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх иенийн зээлийн хүсэлтийг Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн  шийдвэрлэхдээ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5, 10.1.6, Хөгжлийн банкны зээлийн бодлогын 4.2.2-т заасан хууль тогтоомжийн шаардлага хангаагүй байхад 2017/45 дугаартай дүгнэлтээр зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргаж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн З-ГХ-АЗ 2017-44 дугаартай зээлийн гэрээ байгуулан давуу байдал олгосны улмаас Хөгжлийн банкинд 5,043,431,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Хөгжлийн банкны Хууль, эрх зүйн хэлтсийн захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Б.Б нь албан үүргийн хувьд Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу тасралтгүй хэвийн явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, дүгнэлт гаргах гэсэн чиг үүргээ зөрчиж, Зээлийн удирдлагын хорооны 2017/45 дугаартай дүгнэлтийн нөхцөл, шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлох 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шалгах хуудаст Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 520 дугаартай тогтоолоор “Га” ХХК-иас 267,315,709 төгрөг гаргуулах шийдвэр биелэгдээгүй буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлага хангагдаагүй байхад “хангасан” гэж тэмдэглэн гарын үсэг зурж, санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлсний улмаас Хөгжлийн банкинд нийт 5,043,431,600 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Б.Ч нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5, 10.1.6, Хөгжлийн банкны зээлийн бодлогын 4.2.2, Хөгжлийн банкны эд хөрөнгө барьцаалах журмын 3.2.4-д заасан зээл олгоход тавигдах шаардлагыг хангаагүй “Га” ХХК-д 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээл олгох шийдвэр гаргуулсны хариуд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөгийн хахууль авсан,

“Га” ХХК-ийн захирал Л.Н нь төмрийн үйлдвэрийн төсөлд Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс тус банкны дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.   

10.2.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосны дотор 10.1.3-т “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “...санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэж тус тус заасан.

Хуулийн 10.1-д заасан шаардлагаас гадна бусад нөхцөл, шаардлагыг тодорхойлох эрхийг хуулийн 10.3 дахь хэсгээр банкны Төлөөлөн удирдах зөвлөлд олгосон бөгөөд энэ эрх хэмжээний хүрээнд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолоор банкны тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор боловсруулан баталсан Зээлийн бодлогын 4.1, 4.2 дахь хэсэгт төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд тавигдах нэмэлт нөхцөл, шаардлагыг тодорхойлсны дотор 4.2.2-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийн үлдэгдэлгүй байх” гэжээ. 

Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/17/048 дугаар, хууль зүйн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтүүдээс үзэхэд “Га” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээ зээлийн хэмжээнд хүрэхгүй, төслийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 520 дугаар тогтоолд заасан 267,315,709 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй зэргээр Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй байна.  

“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж тодорхойлох боломжтой байдаг.

Мэргэжлийн хороодоос гаргасан эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлтүүдээр “Га” ХХК-ийн зээл нь хууль тогтоомжийн шаардлага хангахгүй болох нь тодорхой байхад Зээлийн удирдлагын хорооны гишүүд Хөгжлийн банкны тухай хуульд заасан “ашигтай ажиллах”, “хариуцлагатай байх” гэсэн зарчмуудыг зөрчиж мэргэжлийн хороодын дүгнэлтэд тусгагдсан зөрчлүүдийг гэрээний тусгайлсан нөхцөл болгон зааж зээл олгохыг дэмжиж шийдвэрлэснээс гадна, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг төлөөгүй байхад төлсөн мэтээр баримт үйлдэж зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн зээлийн судалгаа, шинжилгээ хийх явцад шүүгдэгч Б.Ба, Б.Ч нар нь зээлдэгчид ашигтай шийдвэр гаргуулах гэсэн ашиг сонирхлоор хандаж байсан, зээлдэгч Л.Н нь зээлийн санхүүжилтээр орж ирсэн мөнгөнөөс 80,000,000 төгрөгийг Б.Ч-д хахууль болгон өгсөн нь хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тус тус тогтоогджээ.

10.3.Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон билээ.

Гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс дээш этгээд гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэгдэх шатанд санаа зорилго, сэдэлт, үйлдлээрээ нэгдэж гэмт хэргийн объектив талыг бүрдүүлснийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Ба, Б.Ч нарын бусдад эдийн засгийн давуу байдал олгох гэсэн ашиг сонирхол нь хамтын удирдлагаар шийдвэр гаргадаг Зээлийн удирдлагын хорооны бусад гишүүдийн дэмжлэггүйгээр шийдвэрлэгдэх боломжгүй байсан.

Гэтэл тухайн зээл шаардлага хангаагүй талаар тодорхой танилцуулга, дүгнэлтүүд хийгдсээр байтал Зээлийн удирдлагын хорооны хуралд оролцсон бусад гишүүд Ч.Э, Ч.М нар дэмжсэн шийдвэр гаргаснаас үзвэл шүүгдэгч нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Б.Б нарыг албан тушаалаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсний улмаас их хэмжээний хохирол учруулсан, Б.Ч-г хахууль авах, “Га” ХХК, түүний захирал Л.Н нарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шийдэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл хэмжээ нь шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.

Харин давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтэд үнэлэлт өгөхгүйгээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон зарим төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгохдоо хавтгайруулан бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

10.4.Анхан шатны шүүхээс Л.Н-ыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн CVL2411000009341 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол, магадлалаас шүүгдэгч Л.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Ийнхүү шийдвэрлэсэн нь хуулийн этгээд “Га” ХХК-ийн талаар гарсан шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй болно.

10.5.“Га” ХХК нь Хөгжлийн банктай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн З-ГХ-АЗ 2017-44 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон 5,000,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээлийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэж олж авч 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 1,861,211,335 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж мөнгө угаасан гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж тус тус хуульчилсан байна.

Хоёр шатны шүүх хуулийн этгээд болох “Га” ХХК-ийн мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинж, хэрэг гарсан байдал, үргэлжилсэн болон төгссөн хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул мөнгө угаасан гэх хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Арван нэг. “Бш” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

11.1.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Ч.М, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Б.Ч, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Д.Д нар нь Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар “Бш” ХХК-ийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардалд шаардлагатай 4,900,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг хэлэлцэхдээ барьцаа хөрөнгийн үнэлгээг Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, Зээлийн үйл ажиллагааны журмын 5.7-д заасан шаардлагад нийцүүлэхийн тулд олгогдох зээлийн санхүүжилтээр ирээдүйд бий болох 7 ширхэг авто самосвал болон “Пп” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа **** дүүргийн 6 дугаар хороо, 48 дугаар байрны 1401, 1402 тоот, 525 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг оруулж барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэх замаар 2,562,930,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээл олгохыг дэмжсэн 2017/62 дугаартай дүгнэлт гаргаж “Бш” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд нийт 2,321,015,999.97 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосны дотор 10.1.6-д “...санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэж заасан.

Мөн Зээлийн үйл ажиллагааны журмын 5.7-д зээлийн барьцаа хөрөнгийн хэмжээг “...Барьцаа хөрөнгө нь биет болон биет бус хэлбэртэй байх бөгөөд олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэж тодорхойлсон байна.

Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/17/066 дугаар, Хууль зүйн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2017/5 дугаар дүгнэлтүүдээс үзэхэд “Бш” ХХК-ийн хүссэн зээлийн хэмжээ болон нийт барьцаа хөрөнгийн харьцаа 97 хувьтай, барьцаа хөрөнгөд хамаарах **** дугаарын улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө нь “Пп” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа, барьцаалахаар ирүүлсэн бүх үл хөдлөх хөрөнгүүдийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болох эрсдэлтэй зэргээр Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах хууль тогтоомжийн шаардлага хангагдаагүй болохыг тогтоожээ.

11.2.“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон ...” үйлдэл байхаар тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж тодорхойлох боломжтой байдаг.

Мэргэжлийн хороодоос гаргасан эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлтүүдээр “Бш” ХХК-ийн зээл нь барьцаа хөрөнгөөр хангагдаагүй, зээлийн эргэн төлөгдөх баталгааг алдагдуулах эрсдэл бодитой тогтоогдож байхад Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүд Хөгжлийн банкны тухай хуульд заасан “ашигтай ажиллах”, “хариуцлагатай байх” гэсэн зарчмуудыг зөрчиж мэргэжлийн хороодын дүгнэлтэд тусгагдсан зөрчлүүдийг үл хэрэгсэж зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргасан байна.

11.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон билээ.

Гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс дээш этгээд гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэгдэх шатанд санаа зорилго, сэдэлт, үйлдлээрээ нэгдэж гэмт хэргийн объектив талыг бүрдүүлснийг ойлгоно.

“Бш” ХХК-ийн зээл хууль тогтоомжийн шаардлага хангаагүй талаар тодорхой танилцуулга, дүгнэлтүүд хийгдсээр байтал Зээлийн удирдлагын хорооны хуралд дарга, гишүүд дэмжсэн шийдвэр гаргаснаас үзвэл шүүгдэгч нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Б.Ба, Ч.М, Б.Ч, Д.Д нарыг “Бш” ХХК-д эдийн засгийн давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шийдэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл хэмжээ нь шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.

Харин давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтэд үнэлэлт өгөхгүйгээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон зарим төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгохдоо хавтгайруулан бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

11.4.“Бш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я.Б нь Хөгжлийн банкнаас авсан 2,321,015,999.97 төгрөгийн зээлийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан тухай баримтуудыг хуурамчаар үйлдэн эрүүгийн 2202001110051 дугаартай хэрэгт гаргаж өгсөн хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй тогтоосон боловч Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлээр зүйлчилж хууль зүйн алдаатай дүгнэлт хийжээ. 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бөгөөд энэ хүрээнд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх нотолгооны арга хэрэгслээр хэргийн бодит байдлыг нотлох үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлох баримтын төрөл, хэлбэр, түүнийг эрж хайх, олж тогтоох, цуглуулах, бэхжүүлэх, шалгаж үнэлэх үндэслэл, журмыг нарийвчлан тогтоосон бөгөөд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүргийг прокурор, мөрдөгч хүлээдэг бол хэргийн оролцогчид нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. Оролцогч, эсхүл өөр бусад этгээдээс нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсхүл хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн тохиолдолд шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ял завшуулах, эсхүл хилсээр ял шийтгүүлж хэлмэгдүүлэх ноцтой үр дагаварт хүргэдэг хор уршигтай.

Дээрх агуулгаар хууль тогтоогч хуурамч нотлох баримт үйлдэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашгийг хамгаалсан бөгөөд гэмт санаа зорилгын хувьд хэргийг шударгаар шийдвэрлэхэд зориуд саад учруулах, өөрт ашигтай шийдвэр гаргуулахад чиглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэрэг нь объектив талаараа буюу баримт хуурамчаар үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэгтэй төстэй боловч гэмт санаа зорилго нь эдийн засгийн давуу байдал, ашиг хонжоо олох гэсэн шинжтэй байдгаараа ялгаатай. 

Шүүгдэгч Я.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулсан мэтээр хуурамч нотлох баримт үйлдэж хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх гэсэн санаа зорилгоор мөрдөгчид гаргаж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

11.5.Шүүгдэгч Ц.С-ийн хувьд “Бш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал мөн боловч Хөгжлийн банкны зээлийг зориулалтын дагуу зарцуулсан талаарх баримтыг хуурамчаар үйлдэх гэмт санааг түүний төрсөн эх шүүгдэгч Я.Б санаачилсан ба энэ үйлдэлд шүүгдэгч Ц.С санаа зорилгоор нэгдэж, хамтран оролцсон нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй байх тул хоёр шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатган шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Арван хоёр. “К” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

12.1.Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Д.Д, тэргүүн дэд захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Ч.Э, дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Ч.М, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Б.Ч, хууль эрх зүйн хэлтсийн захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүн Б.Б, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Ц нар нь “К” ХХК-ийн хэрэгжүүлэх “Орчин үе, гэр хорооллын хөгжил” нэртэй 220 айлын орон сууцны хотхон барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 4,300,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.5, Зээлийн бодлогын 4.1.1, 4.1.2-т заасан шаардлага хангаагүй байхад 2018/10 дугаар дүгнэлтээр 2,820,000,000 төгрөгийн зээлийг дэмжиж “К” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

Д.Д нь өөрийн садан болох “К” ХХК-ийн захирал О.Б-ын Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан мэргэжилтэн Ц.Б-д “...зээлийн үлдэгдэл санхүүжилтийг яаралтай олгох, төслийг зогсоохгүй байх...”, Б.Б нь мэргэжилтэн Д.У, ахлах мэргэжилтэн Т.О нарт Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд нийцүүлэн дахин эрсдэлийн дүгнэлт гаргах хууль бус үүрэг, чиглэл өгсөн,

Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Б нь “К” ХХК-ийн зээлийн судалгааг хийхдээ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тус компани Чи банкинд 952,117,195.10 төгрөгийн, үүсгэн байгуулагч О.Б нь Голомт банкинд 90,500,000 төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй талаарх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас авсан атлаа санаатайгаар нуун дарагдуулж, хэвийн ангилалд түр хугацаагаар шилжсэн үеийн лавлагааг авч 4,295,617,410 төгрөг хүртэлх зээлийг олгох санал, дүгнэлт бүхий 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн шинжилгээний танилцуулгыг боловсруулсан,

мөн “К” ХХК-ийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18/27 дугаар албан бичгээр зээлийн үлдэгдэл санхүүжилт 564,000,000 төгрөгийг олгох тухай хүсэлтийн дагуу эхний санхүүжилт болох 2,256,000,000 төгрөгийн зарцуулалтын талаарх баримтаа бүрэн, үнэн зөв ирүүлээгүй, арилжааны банк дахь харилцах дансны мэдээллээ шалгуулаагүй буюу зээлийн гэрээнд заасан 2 дахь санхүүжилтийг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад “санхүүжилтийг олгох боломжтой” гэсэн агуулга бүхий тайлан бичсэн үйлдлээр гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

Хөгжлийн банкны санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн, зээлийн эрсдэл хариуцсан ахлах мэргэжилтэн Т.О нь “К ХХК-ийн 4,295,000,000 төгрөгийн зээл нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.5, 10.1.6-д заасан шаардлагыг хангахгүй тул зээл олгохыг дэмжихгүй гэсэн агуулга бүхий мэргэжилтэн Д.У-ын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/18/038 дугаартай эрсдэлийн дүгнэлтийг хянаж баталгаажуулсан атлаа Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2018/10 дугаар дүгнэлтээр “К” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд 2,820,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсний дараа зээлийн удирдлагын хорооны гишүүн, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Ц-ын “Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд нийцүүлэн дахин эрсдэлийн дүгнэлт гаргах” хууль бус үүрэг, чиглэлийн дагуу илт үндэслэлгүй шийдвэрийг хамгаалах зорилгоор мэргэжилтэн Д.У-ын дахин боловсруулсан “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байна” гэсэн дүгнэлтийг баталгаажуулан, шалгах хуудаст дүгнэлтэд заасан нөхцөл хангагдах боломжтой талаар тэмдэглэгээ хийсэн үйлдлээр хамжигчаар хамтран оролцсон,

Хөгжлийн банкны санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн мэргэжилтэн Д.У нь “К” ХХК-ийн 4,200,000,000 төгрөгийн зээлийн танилцуулгыг үндэслэн Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.5, 10.1.6-д заасан шаардлагыг хангахгүй тул зээл олгохыг дэмжихгүй гэх агуулга бүхий 2018 оны 03 дугаар сарын 07-ны 1/18/038 дугаартай эрсдэлийн дүгнэлтээ хэлтсийн захирал Д.Ц-ын “Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд нийцүүлэн дахин эрсдэлийн дүгнэлт гаргах” хууль бус үүрэг, чиглэлийн дагуу шаардлага хангасан болгон өөрчилсөн зэрэг үйлдлээр хамжигчаар хамтран оролцсон,

“К” ХХК-ийн захирал О.Б нь Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн ашиг сонирхлоор тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Д-ыг албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэрэг үйлдэж олсон зээлийн санхүүжилтийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор данснаас бэлнээр зарлагадаж өөр төсөлд зарцуулах, өр зээлээ төлөх зэргээр ашиглаж мөнгө угаасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох өөрийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг урж устгасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлджээ.

12.2.Анхан шатны шүүхээс хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, хууль зүйн санал дүгнэлтэд тулгуурлан Хөгжлийн банкнаас “К” ХХК-д зээл олгохдоо албан тушаалтнууд албаны эрх ашгийн эсрэг үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж хууль бус давуу байдал бий болоогүй, зээлийн судалгаа, шинжилгээ хийх болон шийдвэр гаргах түвшинд шууд болон шууд бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны, үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

12.3.Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж, яллах ба өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт билээ.

Шүүхийн шийдэлд нөлөөлөхүйц үндэслэл бүхий эргэлзээ бий болсон тохиолдолд шүүх үүнийг нотлох баримтаар няцаан үгүйсгэсний эцэст шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон гэж үзнэ. Хэрэв хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон эргэлзээ бүхий асуудлыг шүүхээс няцаан үгүйсгэж чадаагүй тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай. 

12.4.Хөгжлийн банкны эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/18/38 тоот дүгнэлт нь “К” ХХК-ийн хэрэгжүүлэх “Орчин үе, гэр хорооллын хөгжил” нэртэй 220 айлын орон сууцны хотхон барих төсөлд шаардлагатай 4,300,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийн хүрээнд хийгдсэн бол Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэхдээ барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлсэн 2,820,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн тул дүгнэлтэд дурдсан Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасан “... санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” шаардлага зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, зээлийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар дахин судалсан бөгөөд 2,820,000,000 төгрөгийн зээл олгоход барьцаа хөрөнгө хүрэлцээтэй байсан талаар Т.О, Ц.Б, Д.У нарын мэдүүлэг хэрэгт авагджээ. Хэргийн үйл баримтаас үзэхэд барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн зээл олгохоор шийдвэрлэсэн нь давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй байна.

Хяналт шалгалт, Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2018/10 дугаар дүгнэлтэд “...Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх” шаардлагын тухайд төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засгийн үр нөлөөг ТЭЗҮ-д тодорхой тусгасан...” гэсэн атлаа дүгнэлт хэсэгтээ дээрх хуулийн шаардлагыг хангасан тохиолдолд санхүүжүүлэхэд хууль зүйн хувьд боломжтой мэтээр агуулгын зөрчилтэй дүгнэлт хийснийг шүүгдэгч нарыг буруутгах үндэслэл болгосон. Түүнчлэн төслийн хувийн хэрэгт авагдсан барилгын зураг төсөл, шаардлагатай төсвийг тооцож, эрх бүхий этгээдээр магадлал хийлгэсэн талаарх баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар хууль зүйн хэлтсээс тайлбар хийхгүйгээр орон сууцны  барилгын зураг төсөл хийлгэх, зураг төсөл, төсвийг холбогдох байгууллагаар магадлал хийлгэж ирүүлэх шаардлага тавьсан зэрэг нь ойлгомжгүй болжээ.

Барилгын зураг төсөл, төсөвтэй холбоотойгоор гэрч Л.О “...Би санал, дүгнэлт гаргадаг. Төсөл хэрэгжих газар дээр нь очиж үзэхэд 80 хувийн гүйцэтгэлтэй 2 блок байсан... баримт бичиг нь хууль, дүрэм, журмуудад нийцэж байсан. Харин төсөв хянагдаж батлагдаагүй байсныг би төсвийг тооцоолж, магадлалаар хянуулж баталгаажуулах шаардлагатай гэсний дагуу Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан байна...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй. /Хэргийн 74-р хавтасны 23-29 дэх тал/

Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн лавлагаагаар “К” ХХК нь 952,117,195.10 төгрөгийн зээл нь эргэлзээтэй ангилалд, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  лавлагаагаар хэвийн ангилалд тус тус бүртгэгдсэн байх бөгөөд зээлийн ангилал өөрчилсөн үндэслэл, шалтгааны талаар Чингис Хаан банкны ажилтан А.Б-ын гэрчийн мэдүүлэгт “...“К” ХХК-ийн 2013 онд авсан 1,000,000,000 төгрөгийн зээл нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 952,117,195.10 төгрөгийн үлдэгдэлтэй, эргэлзээтэй зээлийн ангилалд орсон. Программаас харахад 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 400,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлснийг хүлээн авч мөн өдөр зээлийн эргэлзээтэй ангиллаас хэвийн ангилалд шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн /Хэргийн 87-р хавтасны 87-89 дэх тал/ бол гэрч Л.Ш “...О.Б муу ангиллын зээлийг хэвийн ангилалд шилжүүлбэл өөр газраас зээл аваад манай зээлийг төлөх болно гэснийг удирдлагад танилцуулахад тодорхой хугацаагаар хэвийн ангилалд оруулчих гэсэн...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлснээс үзвэл Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас авсан дээрх хоёр лавлагаа, түүний дотор зээлийн хэвийн ангилалд бүртгэгдсэн талаарх лавлагаа нь бодит байдалд нийцээгүй худал баримт гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.

12.5.Шүүгдэгч Д.Д нь О.Б-ын төрсөн эгчийн охинтой гэрлэсэн, садангийн холбоотой болох нь гэрчүүдийн мэдүүлэг, иргэний улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог боловч тэрбээр Хөгжлийн банкнаас “К” ХХК-д зээл олгох шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн болохыг хангалттай баримтаар нотолж чадаагүй, зээлээр олгохоор шийдвэрлэсэн Зээлийн удирдлагын хорооны хуралд тэрбээр оролцоогүй болно.

Зээлийн хувийн хэрэгт авагдсан Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар болон “К” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт “Загвар гэр хорооллын хөгжил” төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээнээс үзэхэд Нийслэлийн **** дүүргийн ***, *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт чөлөөлөгдсөн газарт иргэдийн худалдан авах чадварт тохирсон орон сууц, үйлчилгээний барилга бүхий “Загвар гэр хорооллын хөгжил” нэртэй төслийн хэрэгжүүлэгчээр сонгогдож гэрээ байгуулжээ. /Хэргийн 78-р хавтасны 84-85 дахь тал/

Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Л.Өлзийхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад 2019 онд төсөл хэрэгжих 2,390 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд авсан буюу үүрэг гүйцэтгэгчээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон талаар гаргасан хүсэлт, холбогдох баримтыг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд Хөгжлийн банкны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд “К” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэхдээ албаны эрх ашгийн эсрэг хандаж, бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэм буруутай гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв. 

“К” ХХК нь зээлийн өр, төлбөрийг Хөгжлийн банкинд төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

12.6.Шүүгдэгч О.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг урж, устган Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” хэмээн эрүүгийн хэргийн нотлох баримтын үндсэн шинжийг тодорхойлжээ. Хэрэгт ач холбогдолтой, баримтат мэдээлэл гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон нотолбол зохих нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тогтооход чиглэсэн, нотолгооны ач холбогдол бүхий шинж чанарыг илэрхийлдэг онцлогтой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Б-ын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэргийн талаар баримтад мэдээлэл агуулаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан зэргээс үзэхэд уг баримтыг урж гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримтыг устгасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үүссэн эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хангаж “К” ХХК-ийн төсөлтэй холбоотой Хөгжлийн банкны албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, зээл авсан этгээд хатгагчаар хамтран оролцож, мөнгө угаасан, нотлох баримтыг устгасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Арван гурав. Ин ХХК” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

13.1.Прокуророос “Ин” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б, хувьцаа эзэмшигч Ч.Ө нарыг тус компанийн хэрэгжүүлэх Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах шаардлагыг хангахгүй “Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга үйлдвэрлэх” төсөлд зориулан Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэхүү ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Э.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Э.Э-ээр дамжуулан түүний найз Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын Тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ж.Г-ийг хатгаж, албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад хууль бусаар нөлөөлөх байдлаар Хөгжлийн банкнаас “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулж 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч,

улмаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Хөгжлийн банкны “****” салбарын орчимд Э.Э-ээр дамжуулан Ж.Г-т 179,000 ам.долларын буюу 435,507,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

мөн тэдгээр нь бүлэглэн Хөгжлийн банкнаас олгосон дээрх санхүүжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар буюу банк бус санхүүгийн байгууллагад болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж, мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

13.2.Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар шүүхээс үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Бр, Ч.Ө нарын хахууль өгөх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугласан байх ба хоёр шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.

Шүүгдэгч Б.Б, Ч.Ө нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, тэдгээрийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, хоёр шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд, энэхүү хэргийн бусад шүүгдэгч нар болон шүүгдэгч Б.Б, Ч.Ө нарын мэдүүлгүүд, “Ин” ХХК-ийн зээлийн хувийн хэрэг, тус хуулийн этгээдэд тодорхой нөхцөлөөр зээл олгохоор шийдвэрлэсэн Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны хурлын тэмдэглэл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан зээл олгохтой холбогдсон асуудлыг зохицуулсан журмыг зөрчиж “Ин” ХХК-д зээл олгосон болохыг тогтоосон 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022-021/001 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Б.Б, Ч.Ө нарын бусдад хахууль өгсөн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар шийдвэрүүддээ тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх шинжээр зүйлчилж байсан.

Хэдийгээр шүүгдэгч Б.Б, Ч.Ө нар нь нийтийн албан тушаалтан биш боловч нийтийн албан тушаалтны үйлдсэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцоход заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй болохыг дурдах нь зүйтэй.   

13.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцож, хэрвээ гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан буюу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулж, энэ цаг хугацаанаас хойш яллагдагчаар татах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор зохицуулсан.

Прокуророос хахууль өгөх болон мөнгө угаах гэмт хэргүүдийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн хэмээн “Ин” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүх ийнхүү хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулах байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, үргэлжилсэн, төгссөн хугацааг тогтоолгүйгээр зөвхөн прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг эш татах замаар хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шийдвэрийн хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо үргэлжилсэн, удааширсан гэмт хэргийн хэлбэр, агуулгын онцлогтой уялдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн гэмт хэргийн үргэлжилсэн байдал, гэмт хэрэг үйлдсэнд тооцох цаг хугацааг үндэслэлтэй, зөв тодорхойлох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ.

Хоёр шатны шүүх шүүгдэгч хуулийн этгээд “Ин” ХХК-ийг мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинж, хэрэг гарсан байдал, үргэлжилсэн хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул мөнгө угаасан гэх хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

13.4.Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн нь шүүгдэгч Ж.Г-ийн Б.Б, Б.Г, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлийн нэг болов.

Прокуророос шүүгдэгч Э.Э нь нийтийн албан тушаалтан буюу Тагнуулын ерөнхий газрын гадаад тагнуулын газрын гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Ин” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б, тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Ө нарын Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах шаардлага хангаагүй буюу “төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй” “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга үйлдвэрлэх” төсөлд зориулж, Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, Б.Б, Ч.Ө нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,

өөрийн найз Хөгжлийн банкны Хяналт, шалгалт, тамгын газрын Тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ж.Г-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад хууль бусаар нөлөөлөх байдлаар Хөгжлийн банкнаас “Ин” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулж 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулж,

улмаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Хөгжлийн банкны “****” салбарын орчимд Б.Б, Ч.Ө нараас 179,000 ам.долларыг буюу 435,507,000 төгрөгийг бэлнээр авч, Ж.Г-т дамжуулан хахууль өгсөн, Ж.Г нь хахууль авсан гэмт хэргүүдэд холбогдуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

13.5.Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах тайлбар, дүгнэлтийг гаргаж байна.

Гэмт хэргийн субъектийн нийтлэг шинжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд насыг, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тодорхойлох замаар хуульчилсан бол хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гарна.

Гэмт хэргийн субъектийн тусгай шинжийг дийлэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог байна.

Гэмт хэргийн тусгай субъектийн нийтлэг шинжийг харгалзан хууль тогтоогч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид биеэ даасан бүлэг болгон хуульчилдаг бөгөөд үүний тод жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүд юм.

Эдгээр бүлгүүдэд тодорхойлон заасан гэмт хэргийн тусгай субъект нь төрийн байгууллагад ажилладгаас гадна улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх гэсэн хоёр нэмэгдэл шинжийг хангасан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан”-д Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээдийг хамааруулахаар тодорхойлжээ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан.

13.6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Тагнуулын ерөнхий газрын гадаад тагнуулын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Э-ийг Тагнуулын ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тушаал /315хх 35/-аар Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлж, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/149 дүгээр тушаал /315хх 42/-аар түүнийг Япон улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхийн албан тушаалд томилж, түүний цалинг төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээнд хамруулан ТТ-16-2-т зааснаар тогтоожээ. 

Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх нь Дипломат албаны тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2.7 дахь заалтад дипломат албан тушаалд хамааруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад зааснаар төрийн тусгай албан тушаалд тооцогдох тул шүүгдэгч Э.Э нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан мөн гэж үзнэ. Иймээс шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын шүүгдэгч Э.Э нь тагнуулын байгууллагаас дипломат албанд шилжин Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаалд ажиллаж байсан тул  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэх” агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Ч.Ө нарын “Ин” ХХК-ийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж буй “Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга үйлдвэрлэх” төсөл нь Хөгжлийн банкнаас зээл олгоход тавигдах шаардлага хангахгүй байхад тус банкнаас зээлийн санхүүжилт авах гэсэн Б.Б, Ч.Ө ашиг сонирхлын үүднээс, тэдгээрт давуу байдал бий болгох зорилгоор бүлэглэж, өөрийн найз, Хөгжлийн банкны зээл олгох эрх бүхий албан тушаалтнуудад хууль бусаар нөлөөлүүлэхийн тулд Ж.Г-т хахууль өгсөн шүүгдэгч Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан шүүгдэгч Ж.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхдээ хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн хэмээн Э.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо “...гэмт хэрэг үйлдэх үедээ ямар албан тушаал эрхэлж байсныг зөв тогтоож, яллах дүгнэлтэд бичээгүй, тухайлбал, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажилласан байсан гэх тухайн тохиолдолд энэ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албаны ямар ангилал, зэрэглэлд хамаарах, удирдах эсхүл гүйцэтгэх албан тушаал эсэх зэргийг дүгнээгүй орхигдуулсан...” гэж хэрэгт буй тодорхой баримтад холбогдох хуулийг өөрөө хэрэглэн дүгнэлт хийхээс зайлсхийсэн үндэслэл муутай шийдвэр болсон байна.

Шүүгдэгч Э.Э, Ж.Г нарт анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

13.7.Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн анхаарч үзээгүй орхигдуулсан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөхийн оронд “...нийт хураах ёстой мөнгөн дүнг зөв тооцоолол хийж, дүгнээгүйгээс дутуу буюу зөрүүтэй байдал үүссэн...” хэмээн хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулахаар заасан бөгөөд гадаад валютын хувьд гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаагаар тооцон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулдаг.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь шүүгдэгч Б.Б, Ч.Ө нараас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 179,000 ам.долларыг буюу 435,507,000 төгрөгийг бэлнээр авч, 89,500 ам.долларыг өөрөө авч, үлдэх 89,500 ам.долларыг шүүгдэгч Ж.Г-т өгсөн үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгч Э.Э, Ж.Г нараас тус тус 435,507,000 /2 = 217,753,500 /хоёр зуун арван долоон сая долоон зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Г-ийн орон байранд хийсэн нэгжлэг /307хх 144-200/-ээр хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон /307хх 215-227/ гадаад валютыг гэмт хэрэг үйлдэх үеийн ханшаар тооцвол 1,000 евро /1 евро=2,905.80 төгрөг/ нь 2,905,800 төгрөг /хоёр сая есөн зуун таван мянга найман зуу/, 25,000 ам.доллар /1 ам.доллар=2,433.67 төгрөг/ нь 60,841,750 төгрөг /жаран сая найман зуун дөчин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийн тооцоо гарч байх ба шүүгдэгч Ж.Г-аас Төрийн сангийн дансанд байршуулсан 127,357,500 төгрөгтэй нэмж тооцвол 199,675,050 /нэг зуун ерэн есөн сая зургаан зуун далан таван мянга тавь/ төгрөгийн тооцоо гарч байх тул үлдэх /217,753,500-199,675,050=18,078,450/ 18,078,450 /арван найман сая далан найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэв.

Ийнхүү шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн хөрөнгө, орлогыг дутуу тооцсоныг дээд шатны шүүхэд нөхөн гаргуулахаар шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэж хөлжихгүй буюу ийм эх үүсвэртэй эд хөрөнгийг шүүгдэгчид үлдээх учиргүй гэсэн зарчмыг хэрэгжүүлж буйгаас гадна хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнддөггүй тул шүүдэгчийн хууль ёсны эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх хуульд нийцээгүй байдлаар хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлж, шүүгдэгч Э.Э-ийн гэмт хэргийн гэм бурууг тогтоох нотлох баримт болгон ашигласан байна.

Тодруулбал, гэрч Б.О нь шүүгдэгч Э.Э-ийн гэр бүлийн гишүүн буюу түүний садангийн хүн байхад түүнээс мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан “гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” байх эрхийг тайлбарлан сануулаагүй нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ыг зөрчсөн байх тул хяналтын шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

13.8.Прокуророос шүүгдэгч, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, гишүүд Ч.Э, Б.Б, Б.Ч, Д.Д нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “Ин” ХХК-д зээл олгох зорилгоор тус компаниас хэрэгжүүлсэн төсөл нь Хөгжлийн банкны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан тус банкны зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд заасан төслийн өргөтгөл, шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж, зураг төсөл, төсвийг магадлалаар хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байхад нөхцөл заах замаар зээл олгохыг дэмжин дүгнэлт гаргаж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ин” ХХК-тай 1,790,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, тус компанид хууль бус давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан буруутгажээ.

“Ин” ХХК-иас Хөгжлийн банкинд хандан **** аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих “Экспортын наамал дүнз, евро стандартын модон барилга үйлдвэрлэх” төсөлд зориулан зээл авах хүсэлт гаргасан байна.

Уг компанийн зээлийн судалгаа шинжилгээний явцад хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2017/92 дугаар хууль зүйн дүгнэлтээр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5-д заасан шаардлага хангагдаагүй, мөн тус банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 5.7-д заасан шаардлага нь дээрх төсөл, хөтөлбөрийн хувьд хангагдаагүй талаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эрсдэлийн дүгнэлт тус тус гарсан байна.

Улмаар Зээлийн удирдлагын хорооны хурлаар 2 удаа зээлийн шинжилгээний тайлан, холбогдох дүгнэлтүүдийг хэлэлцэн хууль, журамд тодорхойлсон шаардлага хангагдахгүй талаар дүгнэснийг нөхцөл заан зээл олгохыг дэмжин 2017/101, 2017/103 дугаартай дүгнэлтүүдийг гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөгжлийн банк “Ин” ХХК-тай 1,790,000 ам.долларын буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, зээл олгожээ.

Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, гишүүд Ч.Э, Б.Б, Б.Ч, Д.Д нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, түүнд нийцүүлэн тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан журамд заасан зээл олгохоос өмнө зайлшгүй тавигдах нөхцөл, шаардлагуудыг зөрчин “Ин” ХХК-д зээл олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 4,344,330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.З-гийн мэдүүлэг, гэрч Б.У, Л.А, Н.Т, Ц.И, Д.Г нарын мэдүүлэг, “Ин” ХХК-ийн зээлийн хувийн хэрэг, 2017 оны 11 дүгээр сарын 30, 2017 оны 12 дугаар сарын 06, 20-ны өдрүүдийн Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн үйл баримт тогтоогдож буйгаас гадна Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтээр зээл олгохыг дэмжсэний дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар зээл олгох, гэрээ байгуулахыг зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу санхүүжилт хийгдсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлага хангагдахгүй болохыг шинжээч 2022-021/001 дугаартай дүгнэлтээр тогтоожээ.

13.9.Мөн прокуророос тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Б-ийг энэхүү гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон хэмээн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ялласан бөгөөд анхан шатны шүүх “оролцогч бүр нэг нэгнийгээ нэгдсэн нэг зорилготой эсэхийг мэдсэн байх гэх хамтран оролцогчдын сэтгэл зүйн хувьд нэгдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна” гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх “Холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын хүрээг тодорхойлсон баримтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хийх ёстой үйлдэл, үүргээ биелүүлээгүй байгаа тодорхой факт, тохиолдлуудыг “хангалттай нотолгоо заах”-гүйгээр чиг үүрэгтээ хандсан гэж хийсвэрлэх нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж (Магадлалын 739-741 дэх тал) шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцжээ. Субьектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрнэ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенцуудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн өөртөө, бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх талаар заасан.

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг дээрх конвенцуудын үзэл санаа, зохицуулалтын зорилготой уялдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Арван дөрөв. СГ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

14.1.Прокуророос “СГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б-ийг Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “СГ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон, мөн зээлийн санхүүжилтийн мөнгийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болохыг мэдсээр байж ашигласан, захиран зарцуулан мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Б-ийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцохдоо хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох гэрч Б.Б, Т.М, В.Э, Л.О, Д.Б, Б.Г, М.Ч нарын мэдүүлгүүд, “СГ” ХХК-ийн зээлийн хувийн хэрэг, Барилга Хөгжлийн төвийн зураг төсөл, магадлалын хэлтсийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

14.2.Шүүгдэгч Г.Г-ын хувьд прокуророос Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “СГ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон үйлдэлд хатгагчаар оролцсон, мөн зээлийн санхүүжилтийн мөнгийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болохыг мэдсээр байж ашигласан, захиран зарцуулан мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүх зарим шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг хүчингүй болгосонтой холбогдуулан, түүнчлэн яллах цагаатгах талын үйл баримтуудыг нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд зохих шалгуур, үндэслэлээр аль нэг талыг няцааж, нөгөөг нь баталсан талаарх хууль зүйн дүгнэлт хийгээгүй үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Г.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгахдаа үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй “...шүүгдэгч Г.Г болон Б.Б нар 2019 онд нэг удаа уулзаж байсан гэж мэдүүлсэн байх ба харин “СГ” ХХК-ийн зээлийн асуудал нь 2018 оны зээл...”, “...мөн Г.Г нь “СГ” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 4,1 тэрбум төгрөгийн зээлийн мөнгөний захиран зарцуулалтад оролцсон гэх үйл баримт тогтоогдсонгүй...” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийж, хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, түүний агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлж бичээгүй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал, мөрдөгчийн магадалгаагаар “СГ” ХХК-д олгосон зээлийн санхүүжилтээс Г.Г-ын “Х” ХХК-ийн ХААН, Голомт банкин дахь данс руу 1,680,000,000 төгрөгийг тус хуулийн этгээдтэй байгуулсан “Үхэр бордох төвийн байрны барилгын ажил”-ын гэрээний дагуу шилжүүлсэн боловч 139,912,890 төгрөгийг тус ажилд зарцуулсныг тогтоосон нөхцөл байдал болон тэрээр “СГ” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдог, Хөгжлийн банкнаас зээл авахаар төсөл бичиж байсан талаар мэдүүлсэн гэрч Ч.Г, Д.А, Г.Э нарын мэдүүлэг зэрэг баримтуудад дүгнэлт өгөөгүй орхигдуулжээ.

Шүүгдэгчийг цагаатгасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос Г.Г-ыг яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцааж, үгүйсгэлгүйгээр “үйл баримт тогтоогдсонгүй” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийн, түүнийг цагаатгасан нь дээрх шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокурорын санал, дүгнэлтэд заасан үндэслэл, хохирогч, гэрчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдалтай шүүх санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байх тул Г.Г-д холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

14.3.“СГ” ХХК нь Хөгжлийн банкнаас “Мах бэлтгэл, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөлд 4,100,000,000 төгрөгийн санхүүжилт авах хүсэлт гаргасан байна.

Хөгжлийн банкнаас дээрх хүсэлтийн дагуу хийсэн судалгаа, шинжилгээнд төслийн санхүүжилт, зээлийн газрын “Зээлийн шинжилгээний танилцуулга болон “СГ” ХХК-иас ирүүлсэн зээлийн баримтуудад үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд “1,600,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр барина” гэх үржлийн болон үхэр бордох барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй буюу Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхой бус байхад ийнхүү шаардлагатай эсэхийг тодорхойлоогүй атлаа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.3-т заасан шаардлага хангасан гэсэн 2018/78 дугаартай хууль дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, хууль зүйн дүгнэлтээр “СГ” ХХК-ийн 4,1 тэрбум төгрөгийн зээл хүссэн төслийн хүрээнд барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт магадлал хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлоогүй, хуульд заасан шаардлагыг хангаж байгаа нь тодорхой бус нөхцөл байдал үүсжээ.

Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн удирдлагын хорооны хуралдаанаар тус компанийн төсөлд зээл олгох эсэх асуудлыг хэлэлцэж, “Төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авч, ирүүлэх” гэсэн нөхцөл заан зээл олгохыг дэмжсэн 2018/53 дугаартай дүгнэлт гаргаж, улмаар гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А-242 дугаартай тушаал, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-СГ-З 2018-132 дугаартай “СГ” ХХК-д 48 сарын хугацаатайгаар 4,100,000,000 хүртэл төгрөг олгох нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний дагуу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3,424,833,333.33 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөр 672,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогджээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх шаардлага тавигддаг бөгөөд энэ талаар Хөгжлийн банкны “Зээлийн бодлого”-ын 4.1-д давхар журамлан зохицуулагдсан.

Гэтэл Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүд болох шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Б.Б, Б.Ч, Л.М нар тус төсөл нь хуулиар тогтоосон шаардлага хангахгүй болохыг мэдсээр байж зээл олгохоос татгалзах, зээлийн материалыг буцаах хууль зүйн үндэслэл бүрэн бүрдсэн байхад зээл олгох шийдвэр гаргасны дагуу зээлийн санхүүжилт хийгдэн “СГ” ХХК-д хууль бус давуу байдал бий болж, Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

14.4.Прокуророос шүүгдэгч Д.Ц-ыг Хөгжлийн банкны Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа нэр бүхий шүүгдэгч нартай үйлдлээрээ санаатай нэгдэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “СГ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,100,000,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон.

Энэ гэмт хэргийн субьектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг.

“СГ” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авах хүсэлт гаргасны дагуу хийгдсэн зээлийн судалгаа шинжилгээний явцад барьцаа хөрөнгийн дүгнэлтийг Д.Ц нь хянан баталгаажуулжээ.

Улмаар Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “СГ” ХХК-иас гаргасан зээлийн хүсэлтийн судалгааг төслийн санхүүжилт, зээлийн газрын хэлтсийн захирал Т.М, мэргэжилтэн Б.Би нарын танилцуулж, эрсдэлийн болон барьцааны, хууль зүйн дүгнэлтүүд болон Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын дүгнэлтүүдтэй танилцсаны хүрээнд Зээлийн удирдлагын хорооны гишүүд Б.Ба, Ч.Э, Л.М, Б.Б, Д.Ц нар оролцон дэмжжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ц гэрчээр “...Зээлийн удирдлагын хороогоор санхүүжилт олгохыг дэмжсэн тохиолдолд гэрээ байгуулж, санхүүжилт олгохоос өмнө дээрх хуулийн шаардлагыг хангуулаарай гэж үзээд дэмжсэн...” гэж, яллагдагчаар “...Хэрэв би татгалзах юм уу зурахаас татгалзаж санал өгөхгүй бол тухайн шийдвэр хүчингүй болно. Зээлийн удирдлагын хорооны гишүүдийн ирц хүрэхгүй, шийдвэр нь дийлэнх олонхоор буюу нийт гишүүдийн 60-аас дээш хувьд хүрэхгүй бол хүчингүй болох байсан. Тиймээс санал өгөхгүй байж болохгүй байсан...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний өгсөн эдгээр мэдүүлгүүдийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, аливаа гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бус давуу байдал бий болгохдоо бусад хамтран оролцогчидтой үйлдлээрээ санаатай нэгдсэн байх шинж Д.Ц-ын дээрх үйлдэлд хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүх шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргээс “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “СГ” ХХК-д давуу байдал бий болгосон” үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.5.Прокуророос Г.Г-ыг Хөгжлийн банкны Тусгай активын хэлтсийн хуульчаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, “СГ” ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтэд хийгдсэн судалгаа, шинжилгээний баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт гаргахдаа “СГ” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд барихаар тусгасан гэх үржлийн болон үхэр бордох барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй буюу Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан шаардлага хангахгүй байхад Хөгжлийн банкны Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан шаардлага хангасан гэж худал дүгнэж, “СГ” ХХК-д хууль бусаар давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэмээн буруутгасан.

Анхан шатны шүүх Г.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн бөгөөд хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх, буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт магадлал хийх”-ээр хуульчилсан байна.

Хууль тогтоомжийн энэхүү зохицуулалтыг гаргасан дүгнэлтдээ “үржлийн үхэр болон үхэр бордох төвийн барилга, байгууламжийн баригдах бүс нутаг газар хөдлөлтийн хэдэн баллын бүс байхаас хамаарч барилгын тусгай зөвшөөрөл, зураг төсөлд магадлал хийгдэх шаардлага тавигдах эсэх нь хамаарна” хэмээн тусгасан нь хуульд заасан шаардлага хангаж буй эсэх дээр тодорхой бус нөхцөл байдал үүссэн болохыг хоёрдмол утгагүйгээр дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, магадлал хийгдэх шаардлага тавигдах эсэхийг тодруулахын тулд тухайн бүс нутаг газар хөдлөлтийн хэдэн баллын бүсэд хамаарч байгааг тогтоох шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлж байгааг “шаардлага хангасан гэж дүгнэлт гаргасан” хэмээн үзэх боломжгүй юм.

Ийнхүү дүгнэлт гаргасан түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгдэгч Г.Г-ыг цагаатгасан хэсгийг хэвээр үлдээв.

Арван тав. Го” ХХК, “Эн” ХХК хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

15.1.Прокуророос шүүгдэгч Н.А, Н.Б, Б.Ш, Н.М нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт санаа, үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Го” ХХК-ийн барьсан авто зам, “Эн” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид авсан, улмаар өртгөөс илүү үнээр буюу 36,423,614,978.34 төгрөгөөр худалдан авч, давуу байдлыг “Го”, “Эн” ХХК-д, тус их хэмжээний хохирлыг Хөгжлийн банкинд учруулсан хэмээн буруутгажээ.

Анхан шатны шүүх “Эн” ХХК-ийн Го дээрх монополийг задлах, нүүрсний экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн бүх аж ахуй нэгжүүдэд нүүрс болон бусад тээвэр хийх ижил тэнцүү нөхцөл боломжийг олгох, ачаа тээврийн эргэлтийг хурдасгах зорилгоор Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоол гарсан байх бөгөөд энэ нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан улс төрийн шийдвэр тул үүнийг эрүүгийн хэргийн шүүхийн журмаар шийдвэрлэх хууль зүйн боломж хязгаарлагдмал, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоогүй” хэмээн дүгнэж, шүүгдэгч Н.А, Н.Б, Н.М, Б.Ш нарт холбогдох уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс “Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолын төслийг яаралтай, нууцын горимоор хэлэлцүүлж шийдвэрлэсэн ажиллагаа нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэл, үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зөвхөн хуралдааны зарим процесс ажиллагааг зөрчсөн эсэх нь дангаараа гэмт хэргийн шинжийг шууд, бүрэн нотлохгүй, эрүүгийн хэргийн дагнасан шүүхээс гүйцэтгэх эрх мэдлийн буюу Засгийн газрын шийдвэрийг утга агуулгаар нь хянаж хууль бус эсэхийг дүгнэх боломжгүй” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Ийнхүү хоёр шатны шүүх шүүгдэгч Н.А, Н.Б, Б.Ш, Н.М нарт холбогдох “Го”, “Эн” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхааран үзэлгүйгээр, хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу товчхондоо хамтын зарчмаар гаргасан улс төрийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй гэх дүгнэлтийг хийжээ.

15.2.Улс төрийн шийдвэр гэдгийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь төрийн үйл ажиллагааны ардчилсан зарчим болох улс төр, эрх зүйн онолын “Principle of Democracy”-аас улбаатайгаар онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн гадаад, дотоод бодлогын түвшинд буюу үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага, төрийн өмч хувьчлалтай холбоотойгоор олонхоор шийдвэр гаргах цогц үйл ажиллагаа хэмээн ойлгосоор ирсэн.

Улсын Их Хурал, Засгийн газраас гэмт хэргийн шинжгүй, зөвхөн улс төрийн зорилгоор гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэхээс бус хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч субьектуудын үйлдсэн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй бүрийг “хамтын зарчмаар гаргасан улс төрийн шийдвэр” хэмээн дүгнэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон “Го” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлт авто зам барих, ашиглах, шилжүүлэх тухай” 74 дугаартай гэрээгээр “Го” ХХК-ийн хүлээсэн “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 245 км автозамын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 10 жилийн хугацаанд автозамыг эзэмших, ашиглах, засвар арчлалтыг гүйцэтгэх, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, удирдлага зохион байгуулалтын зардлаа нөхөх зорилгоор бусад этгээдэд тус авто замыг төлбөртэй ашиглуулах, гэрээний хугацаа дуусмагц ашиглалтын шаардлага хангасан авто зам, замын байгууламжийг захиалагчид ямар нэгэн төлбөр, хураамж, нэхэмжлэл, барьцаа шаардахгүйгээр эзэмших, ашиглах, арчлалтын ажил хийж гүйцэтгэх, төлбөр хураах эрх, үүргээ шилжүүлэх” үүргийг талууд хүлээсэн байна.

15.3.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомжид нийцсэн, гүйцэд боловсрогдсон, тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино”;

мөн зүйлийн 2 дахь хэсгийн 7-д “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино”;

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 5.1.4-т заасан “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна”;

Мөн журмын 6.1-д заасан “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж хуралдааны бэлтгэл хангах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.

Мөн журмын 7.8-д “Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулна” хэмээн нэн яаралтай горимоор асуудлыг хэлэлцүүлэх үе шатыг ч мөн журамласан байжээ.

Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б нь “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн танилцуулгыг хийж, шийдвэрийн төсөл, үндэслэлийн Засгийн газрын хариуцсан гишүүдэд урьдчилж танилцуулаагүй, эдийн засгийн тооцоо, судалгааг зохих түвшинд хийгээгүй, хариуцвал зохих холбогдох яамны санал, зөвшөөрлийг авалгүйгээр асуудлыг хуралдаанд танилцуулж, улмаар Засгийн газрын гишүүд нь хуралдааны журам зөрчигдөж буй талаар сануулан хэлсээр атал хуралдаан даргалагч буюу Ерөнхий сайд Н.А “Үгүй ээ. Үгүй. Өнөөдөр шийддэгээрээ шийдчихье. Явцын дунд ярь л даа... /алх цохив/” гэх байдлаар шийдвэрлэсэн тэмдэглэл /332хх 39-41/ хэрэгт авагджээ.

Өөрөөр хэлбэл, яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай эсэх нь тодорхойгүй буюу албан ёсны тооцоо, судалгаагүй, улсын төсөвт хөрөнгө нь тусгагдаагүй, Хэрэг эрхлэх газрын даргын хяналтаар урьдчилан баталгаажиж, танилцуулагдаагүй, хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэгдээгүй “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” гэх тогтоолын төслийн танилцуулгыг “Эн” ХХК-иас ирүүлсэн дан ганц албан бичигт үндэслэн яаралтай горимоор хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүдийн олонхын саналыг авалгүйгээр шийдвэрлэсэн нь “хамтын зарчмаар гаргасан улс төрийн шийдвэр” мөн эсэх, энэхүү үйлдэл нь Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны журмын хэрэгжилттэй хэрхэн нийцэж буй, прокуророос буруутгаж буй гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хэрхэн үгүйсгэж буй талаар шүүхүүд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй. 

Ийм байдлаар 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон “Го” ХХК-ийн хоорондын гэрээний үүрэг зөрчигдөхөд хүрч зам ашиглалтад оруулснаас хойш 2 жилийн дараа буюу богино хугацаанд гарсан зардлаас өндөр үнээр замыг төрд худалдаж, тус компанид давуу байдал бий болгосон талаар Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тэмдэглэл, нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Үндэсний аюулгүй байдал, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын албан бичгүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хоёр шатны шүүх үндэслэл бүхий няцаан үгүйсгэж чадаагүй байна.

Иймд шүүгдэгч Н.А, Н.Б, Б.Ш, Н.М нарт холбогдох “Го”, “Эн” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх үйлдэл, холбогдлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Арван зургаа. Га” ХХК-д хууль бус байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

16.1.“Га” ХХК-иас “Хаягдал батарей дахин боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд зориулан Хөгжлийн банкнаас 4,900,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан байна.

Хөгжлийн банкнаас дээрх хүсэлтийн дагуу хийгдсэн зээлийн шинжилгээ, судалгааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 2017/100 дугаартай хууль зүйн дүгнэлтээр “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан зураг төсөл баталгаажуулах, 10.1.5-д заасан байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байх шаардлагуудыг тус тус хангах тохиолдолд уг төслийг санхүүжүүлэхэд хууль зүйн хувьд боломжтой” гэжээ.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх, хортой хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахад тусгай зөвшөөрөл авах шаардлагатай эсэхийг хуулийн хэлтсээс тодруулах, байранд өргөтгөл хийх тухай зарцуулалтын задаргааг гаргуулж, инженерийн дүгнэлтээр баталгаажуулах, түүхий эд худалдах-худалдан авах, бэлтгэн нийлүүлэх гэрээ байхгүй нь төсөл бүрэн гүйцэд хэрэгжихэд хангалттай нөөц бэлтгэгдэхгүй байх эрсдэлтэй, Бүгд Найрамдах Солонгос Улсын “U” компанитай 2018 онд бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээтэй. Төслийг санхүүжүүлэх тохиолдолд худалдах-худалдан авах гэрээг төслийн зээл төлж дуусах хүртэл хугацаанд сунгах. Мөн борлуулалтын эрсдэлтэй тул нэмж, бусад компанитай худалдах, худалдан авах байгуулах шаардлагатай” гэсэн 1/17/131 дугаартай эрсдэлийн дүгнэлтийг гаргасан байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5-д зааснаар техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн, төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр заажээ.

Түүнчлэн Хөгжлийн банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 7.2.8-д “Хуульчийн дүгнэлтээр гарсан шаардлагыг биелүүлэхээс өмнө зээл олгохыг хориглоно” гэж, Хөгжлийн банкны Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3.5-д “Санхүүжилт олгох эсэх асуудлаар мэргэжлийн хороодоос татгалзсан дүгнэлт гаргасан бол ...татгалзсан дүгнэлтийг гүйцэтгэх захирал баталгаажуулж, санхүүжилт олгохоос татгалзсан шийдвэр гаргана” гэж зээл олгохоос татгалзах үндэслэл, журмыг зохицуулсан байна.

Гэтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба, зээлийн удирдлагын хорооны гишүүд, тэргүүн дэд захирал Ч.Э, Актив пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, хяналт шалгалт тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б нар нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар тогтоосон шаардлагыг зээлийн гэрээний заалт болгон оруулж, “Га” ХХК-иас хэрэгжүүлэх “Хаягдал батерей дахин боловсруулах үйлдвэр”-ийн төсөл 4,900,000,000 төгрөгийн зээл олгохыг дэмжсэний дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус компанитай З-ГИ-ЗҮ 2017-208 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд “Га” ХХК өмнө авсан зээлийн зарцуулалтын талаар баримтаа гаргаж ирүүлээгүй байхад 2018 оны 01 дүгээр сарын 04, 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд 1,700,000 ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт олгон, хууль бусаар давуу байдал бий болгожээ.

Зээлийн хоёр удаагийн санхүүжилт олгосны дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 30, 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Хаягдал батарейг дахин боловсруулах үйлдвэр” төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн бөгөөд тус хүсэлтийг хүлээн авч холбогдох судалгааг хийхэд хууль зүйн дүгнэлтээр “...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хууль зүйн боломжтой. ...Хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Зээлийн бодлогын 5.4, 5.4.1, 5.4.2, 5.4.3-т зааснаар эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх нь зүйтэй. ...Зээлийн гэрээний 8.1.5, 8.1.6, 8.2.5 дахь заалтыг зөрчсөн асуудлын тухайд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг шинээр тогтоох буюу нэмэлт хугацаа зааж болно. Харин нэмэлт хугацаа тогтоогоод үр дүнд хүрэхгүй гэж үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлж, зээлийг төлүүлж болно. ...Иймд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг сунгах эсэх нь эрх буюу хууль, гэрээгээр олгогдсон боломж юм” гэсэн дүгнэлт гарсан.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/18/096-2 дугаартай “...Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Га” ХХК-д зээлийн гэрээний үүргийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5-д заасан хуулийн шаардлагуудыг хангах үүргийг зээл авснаас хойш хагас жилийн хугацаанд хүлээлгэсэн боловч биелүүлээгүй “Га” ХХК нь зээлдэгчид тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй байна. ...“Га” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төсөл хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас аваагүй, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон мэдээлэл ирүүлэх, зарцуулалтын тайлан мэдээг ирүүлж, инженерийн дүгнэлтээр баталгаажуулах үүргийг биелүүлээгүй байгаа нь зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу зээлийн дүнг хүлээн авах эрх нээгдээгүй байхад зээл олгосон гэж үзэх, зээлдэгч банктай хийсэн гэрээний нөхцөл үүргийг зөрчсөн нь зээлийн гэрээний 10.1 дүгээр заалтын дагуу зээл олголтыг зогсоох, шаардлагатай гэж үзвэл холбогдох газар нэгжүүдийн дүгнэлтээр зээлийн гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байна. ...Дээрх үүссэн зөрчил, нөхцөл байдалд үндэслэн “Га” ХХК-ийн төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, зээлийн гэрээнд заасан хуулийн шаардлага хангуулах нөхцөлийн хугацааг сунгах, үлдэгдэл санхүүжилтийг олгох асуудал нь “Өндөр эрсдэлтэй” гэж дүгнэж байна. Үүссэн эрсдэлийг бууруулах, зөрчлийг барагдуулах хүрээнд “Га” ХХК-ийн Монгол Улсын Хөгжлийн банктай хийсэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн З-ГИ-ЗҮ 2017-208 тоот гэрээнд тусгагдсан бүх нөхцөл, Зээлдэгчийн үүргийг бүрэн хэрэгжүүлсний дараа холбогдох асуудлыг дахин судлах нь зүйтэй. ...” гэсэн эрсдэлийн дүгнэлт гарчээ.

Гэтэл шүүгдэгч Б.Б, Ч.Э, Ч.М, Б.Ч, Л.М, Б.Б, Д.Ц нар нь Монгол Улсын Хөгжлийн банк, “Га” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний 197,959 ам.доллар буюу 490,929,609.80 төгрөгийн санхүүжилтийг олгуулах зорилгоор зээлийн удирдлагын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Га” ХХК-ийн хооронд байгуулсан З-ГИ-ЗҮ 2017-208 тоот Зээлийн гэрээнд “228,758,168.93 иенийн зээлийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлж дуусна. Тус гэрээгээр зээлийн хүүгийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр, зээлийн үндсэн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр тэнцүү дүнгээр төлнө” гэж өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, “Га” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэсэн.

Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Га” ХХК-д 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгож, хууль бус давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банкинд 4,881,220,652.42 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.

Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүд ийнхүү шийдвэр гаргахдаа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд заасан зарчим, нөхцөлүүдийг мөрдөж ажиллаагүй, төсөл хөтөлбөр нь хуулиар тогтоосон шаардлага хангаагүйг мэдсээр байж, шаардлага хангаагүй тохиолдолд зээл олгохоос татгалзах шийдвэр гаргах чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдлээрээ санаатай нэгдэн зээл олгохыг дэмжин “Га” ХХК-д давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан талаарх анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Мөн тэдгээрийн үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын конвенц, түүний зохицуулалтын зорилгод нийцжээ.

16.2.Прокуророос шүүгдэгч О.Б-ыг Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа “Га” ХХК-ийн захирал П.М-ийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Га” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банкинд 490,929,608.80 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчилж, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

Гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэх явцад тэдний хооронд тодорхой уялдаа холбоо, үйлдэл ба зорилгын дотоод нэгдэл тогтоогдоно. Энэ нь хамтран оролцогч бүр гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад хүн оролцож байгаа тухай мэдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тэдний оролцсон хэр хэмжээг баримжаалсан зэрэг байдлаар илэрч болох бөгөөд хамгийн чухал шинж нь гэмт хэрэг үйлдэхэд “нэгдэн оролцсон” байх явдал юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Б нь Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж, “Га” ХХК-д зээл олгох асуудлыг хэлэлцсэн Зээлийн удирдлагын хорооны хурлын талаар “...Би нөхцөл өөрчилж байгаа юм байна гэж л ойлгож байна. Төлөлтийг нь жаахан хойшлуулбал төсөл нь амжилттай болох байх гэж үзээд дэмжсэн байх гэж үзэж байна. ...Би нэгэнт гарсан мөнгийг эргүүлэн төлүүлэх магадлалыг өндөрсгөх үүднээс  л дэмжсэн. Энэ асуудлыг тухайлсан мэргэжилтнүүд сайн мэдэж байгаа. Ер нь тухайн төсөл хэрэгжээд явж байвал хугацааг нь сунгах асуудал байдаг л асуудал. ...” /66 дугаар хавтаст хэргийн 215-217 дахь, 70 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал/, “...Хурлаар ороод асуудал хэлэлцэгдэхэд бүх асуудал журмын дагуу явж байна гэж бодож саналаа өгсөн. Энэ хурал ээлжит бус хурал болсон ба ажил тарсан хойно нэлээн орой зарлагдсан. Яг тэр хурал болоход мэргэжилтнийг дуудсан боловч мэргэжилтэн ирээгүй. Тэгсэн Ч.Э захирал “би танилцуулчихъя” гээд танилцуулсан. Миний хувьд энэ зээл нэгэнт гарчихсан зээл, тэгээд ч Ч.Э танилцуулахаар эд нар ажлаа мэдэж байгаа юм байна л гэж ойлгосон. ...” /72 дугаар хавтаст хэргийн 128-133 дахь тал/ гэж мэдүүлсэн байна.

Шүүгдэгч О.Б-ын хувьд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, Зээлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн талаар ийнхүү мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, албан тушаалаа урвуулан ашигласан буюу албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал түүний хувьд тогтоогдсонгүй.

Иймд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь “Га” ХХК-д хууль бусаар давуу байдал бий болгосон хэрэгт гэм буруугүй болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж, түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

16.3.Мөн “Га” ХХК-д давуу байдал бий болгон Хөгжлийн банкинд 4,881,220,652.42 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нийтийн албан тушаалтнуудыг зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон хэмээн тус компанийн захирал П.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн зээлийн санхүүжилтийг авахдаа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, холбогдох журам, зааврыг зөрчиж, Зээлийн удирдлагын хорооны гишүүдэд Ч.Э-аар дамжуулан хууль бусаар нөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж, ашиглаж, мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан “Га” ХХК-ийн зээлийн хувийн хэрэг, Ч.Э-ын ажлын байр, орон байранд хийсэн нэгжлэгийн тэмдэглэлүүд, “Га” ХХК-д зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн хурлын аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б, гэрч Н.Т, Т.С, Б.У, А.О, Д.Ш, П.М, Г.Т, Л.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.М-ийн өөртөө давуу байдал олж авах санаа зорилгоор нийтийн албан тушаалтан Ч.Э-ад  хууль бусаар нөлөөлж, хууль, журамд заасан шаардлага хангахгүй “Га” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгохыг дэмжсэн шийдвэр гаргаж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялыг сонгон хэрэглэж, 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

Арван долоо. “Мо” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

17.1.Прокуророос шүүгдэгч Н.Б-ыг Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулсан “он дамжин баригдах” замын жагсаалтад 37,231,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүнтэй барьж гүйцэтгэхээр тусгагдсан байсан **** аймгийн ****, **** сумдын нутагт баригдах “Халзанбүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолын төслийн дагуу шийдвэрлэсэн байхад,

Засгийн газрын хуралдааны журмын 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасан “Хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрт хуралдаанаас хойш зарчмын өөрчлөлт хийхийг хориглоно. Зарчмын өөрчлөлт хийх шаардлага гарвал дахин хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэснийг зөрчин Засгийн газрын хуралдааны шийдвэр болох 124 дүгээр тогтоол албажин гарах явцад “Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг “Шинээр баригдах” авто замын жагсаалтад оруулан, шинээр баригдах бусад 9 зам барилгын ажлын хамт төсөвт өртгийг бичилгүйгээр бодит байдлаас илт зөрүүтэй, зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсны улмаас уг чиглэлийн авто замын гэрээний үнийн дүнг 46,354,405,757 төгрөг болгон нэмэгдүүлж гэрээ байгуулах боломжийг бүрдүүлж, “Мо” ХХК-д хууль бус давуу байдал олгож улмаар тус компани нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан үнийн дүнг улсын төсвөөс гаргуулан авч улсын төсөвт 9,123,405,757 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Н.Б-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа “...Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор “Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын барилгыг ажлыг “шинээр баригдах” авто замын жагсаалтад оруулсан, санхүүжүүлсэн нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 21 аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбож дуусахаар зорилт тавьсан улс төрийн шийдвэр мөн байна...” /шийтгэх тогтоолын 1075 дахь тал/ гэсэн үндэслэлийг заажээ.

Тодруулбал, шүүх гэмт хэрэгт холбогдсон хүнийг цагаатгахдаа прокурорын санал, дүгнэлтэд заасан үндэслэл, хохирогчийн мэдүүлэг зэрэг шүүгдэгчийн эсрэг нотлох баримтуудад дурдсан нөхцөл байдалтай шүүх санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч “улс төрийн шийдвэр мөн байна” гэсэн хэт явцуу дүгнэлт хийсэн буюу үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаатай холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар урьдчилсан дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.

Учир нь, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “...Шүүгдэгч Н.Б нь ...Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолын төслийн дагуу шийдвэрлэсэн байхад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсан, тус үйлдлийн улмаас “Мо” ХХК-д хууль бус давуу байдал бий болгон улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба харин түүнд холбогдох хэргийг өмнө нь прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан үндэслэл, үйл баримтыг үгүйсгэх боломжгүй байна. ...Шүүгдэгч Н.Б-ын Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолын төслийн дагуу шийдвэрлэсэн байхад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин зарчмын шинжтэй өөрчлөлт оруулж, төрийн санд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь ...албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ...” /Магадлалын 726-727 дахь тал/ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй хэдий ч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар хууль зүйн дүгнэлт гаргахыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй юм.

17.2.Давж заалдах шатны шүүх нь аливаа хэргийг урьдчилан таамаглаж шийдвэрлэх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, гэм буруутайд тооцоогүй этгээдийг шууд гэм буруутайд тооцох, эсхүл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлдэггүй буюу тийм эрх хэмжээ эдлэхийг хуулиар хориглодог болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тохиолдолд шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох ба уг шийдвэрийг эс зөвшөөрч яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргасан тохиолдолд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэж, шийтгэх эсхүл цагаатгах тогтоол гаргана.

Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “гэм буруутай” хэмээн дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон харилцан зөрүүтэй, логик зөрчилтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ талаар прокурор хууль зүйн үндэслэлтэй эсэргүүцэл бичсэн байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Н.Б-т холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мо” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт түүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Арван найм. “Мо” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

18.1.Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, хорооны гишүүн болох тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Д, Санхүүжилт болон зээлийн тайлагналын асуудал эрхэлсэн хэлтсийн захирал Л.М, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Ц нарыг “Мо” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Наран-Ухаа” 164 айлын орон сууцны хороолол барих төслийг санхүүжүүлэх зорилгоор Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангуулалгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхдээ,  

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийн эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.6-д заасан “...Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэснийг зөрчиж,

Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан  “Зээлийн эргэн төлөх эх үүсвэр нь тодорхой, орлого, мөнгөн урсгал нь хангалттай, үндэслэлтэй байх”, мөн зүйлийн 4.1.2-т заасан “Санхүүжилтийн зориулалт, зарцуулалтын төлөвлөгөө тодорхой байх”, 4.1.3-т заасан “Төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх...”, 4.2.1-д заасан “Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх”, 4.2.2-т заасан “Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийн үлдэгдэлгүй байх” гэсэн шаардлагууд хангагдаагүйг мэдсээр байж “Мо” ХХК-ийн захирал Д.Б-ын ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн “ашигтай ажиллах”, “хараат бус байх”, “хариуцлагатай байх”, “хараат бус хөндлөнгийн хяналттай байх” гэсэн зарчмуудыг,

Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан “Банкны эрх ашгийн үүднээс асуудалд нөлөөнд автахгүй, бодитой, шударга хандаж, санал өгөх”, 8.2.6-д заасан “Хэлэлцэх асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа зохих хуульд заасны дагуу мэдэгдэж, хуралд оролцохгүй байх” гэсэн үүрэг, 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан “Хорооны дарга, гишүүд нь дүгнэлт гаргахдаа зээл хүсэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг банкны эрх ашгаас дээгүүр тавих, учирч болзошгүй эрсдэлийг санаатайгаар нуух, бусдын нөлөөнд автах, бусад гишүүдийг шийдвэр гаргахад нөлөөлөх, шахалт дарамт үзүүлэх, бусад гишүүдийн саналыг аялдан дагах” гэсэн хориглох зүйлийг тус тус зөрчиж,

Барьцаа хөрөнгийн үнэлгээнд тохируулж 5,8 тэрбум төгрөгийг, жилийн 11.59 хувийн хүүтэйгээр 3 жил 7 сарын хугацаатай олгож “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд 5,8 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Мо” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Б-ыг зээл авахаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Б хууль бусаар нөлөөлж, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон,

Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

18.2.Анхан шатны шүүх “...шүүгдэгч Д.Б-ын үүсгэн байгуулсан “Мо” ХХК нь барилгын салбарт 30 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж бүтээн байгуулалтын ажил хийж ирсэн компани байх бөгөөд “Наран-Ухаа” 164 айлын орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас 5,8 тэрбум төгрөгийн зээл авч өөрийн компанидаа давуу байдал бий болгож хууль бусаар зээл авахдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Ба болон Зээлийн удирдлагын хорооны бусад гишүүд, албан тушаалтан, мэргэжилтэнд хууль бусаар нөлөөлж, тэднийг гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар татан оролцуулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Ба, тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Д, Санхүүжилт болон зээлийн тайлагналын асуудал эрхэлсэн хэлтсийн захирал Л.М, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Ц нар нь Хөгжлийн банкны хууль болон бусад холбогдох хууль, журмыг санаатай болон санамсаргүй байдлаар зөрчиж, МоХХК болон түүний захирал Д.Б-т хууль бусаар эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийн нөхцөл байдал хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх “Мо” ХХК-ийн захирал Д.Б-ыг Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Б хууль бусаар нөлөөлсөн, гүйцэтгэх захирал Б.Ба нь Зээлийн удирдлагын хорооны гишүүдэд болон банкны бусад ажилтан, албан хаагчдад хууль бусаар нөлөөлж зээлдэгч Д.Б-т илт давуу байдал бий болгосон, зээлийн хорооны гишүүд гүйцэтгэх захирлын хууль бус нөлөөнд автаж бусдад хууль бус давуу байдал бий болгож албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаар урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргээс “Мо” ХХК-ийн захирал Д.Б болон банкны гүйцэтгэх захирал Б.Ба, тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал Б.Ч, ажлын албаны дарга Д.Д, хэлтсийн захирал Л.М, Б.Б, Д.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

18.3.Шүүхээс дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг “зөвхөн хохирол нөхөн төлөгдсөн” гэх үндэслэлээр бус харин “...гэмт хэрэг үйлдэхээр, эсхүл хэн нэгэнд давуу байдал бий болгохоор сэтгэл зүйн хувьд нэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хуульд заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд өөрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн дагуу албан үүргээ гүйцэтгэсэн болохоос, албан тушаалаа албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийсэн гэх баримт нотолгоо байхгүй, гэмт хэргийн субьектив талын шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр, үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн” гэж  хэрэгт цугларсан нотлох баримтад түшиглэн хэргийн үйл баримтыг няцаан үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоосон үйл баримтын дүгнэлт, түүнд хууль зүйн дүн шинжилгээ хийсэн хууль хэрэглээний талаар бус харин нийтлэг хэт ерөнхий байдлаар “...анхан шатны шүүх “Мо” ХХК-ийн захирал Д.Б-ыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болон Зээлийн удирдлагын хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж, тэднийг гэмт хэрэгт хатгаж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 5 удаагийн санхүүжилтээр 5,8 тэрбум төгрөгийн зээл авч эдийн засгийн давуу байдал бий болгож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан,

Дээрх зээлийг олгосон Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Ба, гишүүн тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал Б.Ч, ажлын албаны дарга Д.Д, хэлтсийн захирал Л.М, Б.Б, Д.Ц нарт холбогдох хэрэгт хамаарах нотлох баримт хангалттай цугларч, бэхжигдсэн байхад цагаатгах ба яллах талын нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд зохих шалгуур, аль нэг талыг нь няцааж, нөгөөг нь баталсан тухай хууль зүйн дүгнэлтийг ойлгомжтой, хангалттай үндэслэлээр хийх ёстой атал огт хийгээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт хийж шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, тухайн хэргийг бүхэлд нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй тул магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Тухайлбал, магадлалд анхан шатны шүүхийн алдааг А-гаас Ё хүртэл том үсгээр тусгайлан дугаарлаж тоочин заахдаа хэт ерөнхий буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг нэрлэж, “өмнөх хэсгүүдэд дүгнэснээр”, “ажиллах журмаа зөрчсөн”, “нийтлэг зарим үндэслэл” гэх зэргээр дурдаж, “цагаатгах болон яллах нотлох баримтыг стандарт шаардлагын хүрээнд зохих шалгуур, үндэслэлээр няцааж хууль зүйн дүгнэлтийг хангалттай үндэслэлээр хийх” гэх зэргээр бичсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн салаа утгагүй, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүйгээс гадна давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй нь дараах байдлаар тогтоогдож байна.

18.4.“Мо” ХХК нь Хөгжлийн банкнаас олгосон зээлийг зориулалтын дагуу буюу “Наран Ухаа” 164 айлын орон сууц барихад зарцуулж төслийг амжилттай хэрэгжүүлснээс гадна зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 2,179,180,699 төгрөг, нийт 7,979,180,699 төгрөг эргэн төлж зээлээ бүрэн хаасан бодит байдал нь “хохирол төлсөн гэх хийсвэр байдлаар хэрэгт холбогдсон бүх хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх үндэслэлд хамаарахгүй болно.

Мөн зээлийн эдийн засагчийн гаргасан “төслийг санхүүжүүлэхэд өндөр эрсдэлтэй буюу барилгын ажлын төсөвт өртөг магадлалаар хянагдаагүй, мөнгөн урсгалын тооцооллоор 2018 онд зээл төлөх боломжгүй” гэсэн мэдүүлэг, дүгнэлтэд хөтлөгдөн “Мо” ХХК-д зээл олгосон үйл ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй бөгөөд бизнесийн үйл ажиллагаанд үүссэн санхүүгийн хүндрэл, бусад хүчин зүйлийн улмаас зээлийг хугацаанд нь эргэн төлөөгүй хожимдуулсан нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй юм.

Хөгжлийн банкнаас тавьсан шаардлагыг хангах зорилгоор зохих журмын дагуу Худалдаа хөгжлийн банктай байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн өмнөх зээлээ “хэвийн” ангилал руу шилжүүлсэн Д.Б-ын иргэний эрх зүйн шинжтэй үйлдлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож “дүр үзүүлэх байдлаар зөрчлөө нуусан” гэж дүгнэх нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй болно.  

Мо” ХХК нь Хөгжлийн банкнаас олгосон 5,8 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын дагуу буюу “Наран Ухаа” 164 айлын орон сууц барихад зарцуулж төслөө амжилттай хэрэгжүүлснээс гадна зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 2,179,180,699 төгрөг, нийт 7,979,180,699 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд “Мо” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Б.М, шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр, шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Р.Батцогт, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахаар шийдвэрлэлээ.

Арван ес. “В” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

19.1.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Г-ийг өөрийн үүсгэн байгуулсан “Гл” ХХК-иар дамжуулан хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Б-ийн үүсгэн байгуулж, нийт хувьцааны 98 хувийг дангаар эзэмшдэг “В” ХХК-ийн хөрс хуулалтын үйл ажиллагаанд шаардагдах техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны дарга Г.А-д хууль бусаар нөлөөлж,

Г.А нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Х.Г-ийн хамаарал бүхий “В” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Эн” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтад ашиглах техникийн хүчин чадлыг зээл авч нэмэгдүүлэх ашиг сонирхлыг гүйцэлдүүлж,

Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Б, Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Ц, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульч Т.П, Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

“В” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд шаардагдах 33 тэрбум төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар хөрөнгийн үнэлгээ, эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн гаргах” хууль бус үүргийг О.Б-т өгч,

Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Ц-гээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2/19/046 дугаартай “Барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан”-д тусгагдсан “В” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 33,151,574,411 төгрөг болгон өсгөн нэмэгдүүлж “шаардлага хангасан” болгон өөрчлүүлж Төслийн санхүүжилт, зээлийн газрын зээл олгох саналыг дэмжсэн эрсдэлийн дүгнэлтийг,

Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульч Т.П нараар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2019/74 дугаартай “...Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох хуулийн шаардлагыг хангаж байх тул төслийг санхүүжүүлэх боломжтой” гэсэн “хууль зүйн дүгнэлт”-ийг тус тус гаргуулж,

Зээлийн удирдлагын хорооны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  ээлжит бус хурлаар хэлэлцүүлэн “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгохыг дэмжсэн 2019/115 дугаартай дүгнэлт гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж зээл олгохыг зөвшөөрсөн 80 дугаартай тогтоол гаргуулсан;

Улмаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “В” ХХК-тай “...жилийн 12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай 33 тэрбум төгрөг олгох” зээлийн гэрээ байгуулж, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталсан атлаа зээлийн санхүүжилтийг “В” ХХК-д  шуурхай олгох зорилгоор гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-244 дугаартай тушаалаар “Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц-д Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх” эрхийг хууль бусаар олгосон дагуу Б.Ц нь Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын эрх, үүргийг хавсран гүйцэтгэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар баталсан “Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох” гэсэн өөрчлөлт оруулж,

“В” ХХК-ийн барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцаа хөрөнгөөс 3,473,549,787 төгрөгийн барьцаа хөрөнгө баталгаажаагүй байхад 2020 оны 1 дүгээр сарын 3-наас 29-ний хооронд 3 удаагийн гүйлгээгээр зээлийн санхүүжилтийг бүрэн олгож эдийн засгийн давуу байдал бий болгож Хөгжлийн банкинд 33 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч, хатгагчаар хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

19.2.Анхан болон давж заалдах шатны шүүх “...Х.Г болон Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгч Г.А, банкны дэд захирал, хэлтсийн захирал, ахлах мэргэжилтэн нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон, үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хатгагч, хамжигчаар гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь үүргээ хуваарилах, эсхүл хуваарилахгүйгээр хамтрах хүсэл зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдэл юм.

Урьдчилан тохиролцсоны үндсэн дээр гэмт хэрэгт хамтран оролцохдоо сэтгэл зүйн нэгдэлтэй байх нь ойлгомжтой асуудал бөгөөд урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэргийн обьектив талыг хамтран хэрэгжүүлсэн тохиолдолд субъект тус бүр ямар санаа зорилготой үйлдэл гүйцэтгэснийг зайлшгүй нягтлах шаардлагатай.

Сэтгэл зүйн холбоотой байсан гэдэг нь юуны өмнө нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй, энэ тухайгаа хоорондоо урьдчилан тохиролцож ойлголцсон байх,  оролцогч бүр нэг нэгнийгээ нэгдсэн нэг зорилготой эсэхийг мэдсэн байх явдал юм. Оролцогч бүр бусдынхаа санаа, зорилгыг мэдэж, хүч хавсрахыг хүсэн эрмэлзэж байсан тохиолдолд гэмт хэрэг хамтран үйлдэхдээ сэтгэл зүйн нэгдэлтэй байсан гэж үзнэ.

Гэтэл энэхүү хэрэгт буруутгагдаж байгаа Хөгжлийн банкны хэлтсийн захирал, мэргэжилтэн /Т.П, Ч.Ц, Б.Ц, О.Б/ нар нь гэмт хэрэг үйлдэхээр, эсхүл хэн нэгэнд давуу байдал бий болгохоор сэтгэл зүйн хувьд нэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хуульд заасан шаардлага хангасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд өөрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн дагуу албан үүрэгтээ ханджээ.

Өөрөөр хэлбэл, зээлийн шинжилгээний танилцуулгыг журамд нийцүүлэн гаргаж Эрсдэлийн үнэлгээ, Актив, пассив хөрөнгийн болон Хууль, эрх зүйн хэлтэст тус тус хүргүүлсэн, тухайн газар, хэлтсүүд нь мөн л хууль, журамд заасны дагуу зээлийн шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргасан нь оролцогч бүр нэг нэгнээ нэгдсэн зорилготой эсэхийг мэдсэн байх” гэх хамтран оролцогчдын сэтгэл зүйн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Хөгжлийн банкны дээрх хэрэгт хамжигчаар тодорхойлогдож хамтран оролцсон шүүгдэгч нарын тухайд анхнаасаа гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй, гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амласан гэх нөхцөл байдал огтоос тогтоогдоогүй болно.

Дээрх мэргэжилтэн, хэлтсийн захирлууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрсдийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлсэн болохоо хангалттай нотолж мэдүүлсэн бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан буюу албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийсэн гэх үндэслэл бүхий үйл баримтууд тэдний хувьд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх албан тушаалтнуудыг албаны болон өөрсдийн эрх ашгийн төлөө бус, бусдад давуу байдал олгох шууд санаа зорилгогүйгээр, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгэснийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Мөн тус гэмт хэргийн субьектив талын шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна. Гэмт хэргийн субъект буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх ёстой.

 

19.3.Хөгжлийн банкны дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш буюу “нийтийн албан тушаалтан” гэж үзээгүй, мөн гэмт хэрэг үйлдэхээр анхнаасаа хүсэж, тэр зорилгодоо хүрэхээр зориуд хууль бус шинжилгээ, дүгнэлт, үйл ажиллагаа явуулсан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Г нь 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Гл” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус компанийн хувьцааг өөрийн эх П.Б-нд шилжүүлж Хөгжлийн банкнаас “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгох өдрийн байдлаар тус компанийн 98 хувийн хувьцааг “Гл” ХХК эзэмшиж байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06/3180 дугаартай албан бичгээр тогтоогдсоор байтал Х.Гийг “В” ХХК-ийн 98 хувийг өөрийн үүсгэн байгуулсан “Гл” ХХК-иар дамжуулан эзэмшдэг гэж нотлох баримтаас зөрүүтэй дүгнэж эдийн засгийн давуу байдал олж авсан гэж буруутгасан нь учир дутагдалтай.

19.4.Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, нягт нямбай шалгаагүй, нотлох баримтын нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн зөрүүтэй байдлыг арилгалгүй Х.Г-ийг өөрийн төрсөн эх П.Б-ийн компанид зээл авах зорилгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны дарга Г.А-д хууль бусаар нөлөөлсөн гэм бурууг нотолж буй баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжээчийн дүгнэлт, эсхүл яллаж буй баримт нь өөр нотлох баримтаар үгүйсгэгдсэн тул хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

“В” ХХК-д давуу байдал бий болгосон гэх нотлох баримтуудыг энд цохон тэмдэглэхээс аргагүй. Зээлийг эргэн төлөх чадвартай, зээл авах шаардлагыг хангасан этгээд болох тухайд дээрх ЗГ-ВМП-3 2019-134 дугаартай зээлийн гэрээг мөрдөгчийн тогтоолуудын дагуу гаргасан Монголбанкны ахлах хянан шалгагчийн шинжээчийн дүгнэлтэд “...Зээлийн удирдлагын хорооноос Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан танилцуулгын 5.2.2-т “өр төлбөр даах харьцаа 2020-2024 онд дунджаар 1, 37 байгаа нь 1-ээс дээш буюу орлогоос зээлийг эргэн төлөх боломжтойг харуулж байна. 5.3.1-д эдийн засгийн өнөөгийн үнэ цэнэ 5 жилийн хугацаанд 3,5 тэрбум төгрөг буюу санхүүгийн хувьд үр ашигтай байна.

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зээлийн шинжилгээний танилцуулга”, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах, зээлд авах арга хэмжээний саналын танилцуулга”-ыг харьцуулан дүгнэхэд “Хөгжлийн банкны албан тушаалтнууд зээл олгох үедээ “COVID-19”-ийн нөлөөллийг тооцоогүй бөгөөд тухайн үед санхүүгийн шинжилгээ, тооцоолол нь үндэслэлтэй хийгдсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн болно.

“В” ХХК нь Хөгжлийн банкинд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр анх зээл авах хүсэлт гаргаж, холбогдох материалуудыг хүргүүлж, шаардсан тухай бүр барьцаа хөрөнгийг нэмэгдүүлж байсан бөгөөд зээлийг бүтэн 4 сар судалсны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 33 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.

19.4.Барьцаа хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн тухайд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/15/58 дугаартай дүгнэлтэд “...журмын шаардлага хангах хэмжээгээр барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх, бусад банкнаас авсан зарцуулалтыг нотлох, “Эн” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаагаар байгуулах” шаардлагыг хангасан нөхцөлд зээл олгох нөхцөл бүрдэнэ гэсэн бөгөөд “В” ХХК барьцаа хөрөнгөө 12 ширхэг уул уурхайн техник, машин механизм, 1 үл хөдлөх хөрөнгөөр нэмэгдүүлж, “Эн” ХХК-иас гэрээний хугацаагаа сунгах боломжтой талаарх тодорхойлолт Хөгжлийн банкинд хүргүүлж, мэргэжилтэн Ч.Ц барьцаа хөрөнгийг 33,1 тэрбум төгрөгөөр үнэлснийг үндэслэн зээл олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

Мэргэжилтэн Ч.Ц 2019/049 дугаартай “Барьцаа хөрөнгийн үнэлгээ”-ний тайланг нэгтгэхдээ нийлбэр дүнг буруу тооцож тооцооллын алдаа гаргасан нь өөрийнх нь болон Д.Ц нарын мэдүүлгээр нотлогджээ.

Хэдийгээр дээрх албан тушаалтнууд барьцаа хөрөнгийг үнэлэхдээ алдаа гаргасан боловч тус компаниас барьцаалсан хөрөнгүүдийн үнэлгээ журмын шаардлагыг хангасан ба барьцаалахаар санал болгосон нийтийн тээврийн зориулалттай 72,211 м.кв газар, 45,00 м.кв агуулах, 58 м.кв шатахуун түгээх станцын барилгыг огт үнэлээгүй буюу 0 төгрөгөөр үнэлж тайланд оруулсныг шинжээч 6,5 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь барьцаа хөрөнгийн үнэлгээг санаатай нэмэгдүүлсэн гэх үйлдэл үгүйсгэгдэж, няцаагдсан болно.

Тооцооллын алдаа гаргасан гэх Ч.Ц амины орон сууцны зах зээлийн үнийг өсгөж 1,115,000,000 төгрөгөөр тогтоосныг прокурор хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн. Гэтэл мөрдөгчийн тогтоолоор томилогдсон шинжээч тухайн амины орон сууцыг 1,251,000,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагджээ.  

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч дахин санхүүжилтээр зээл олгож Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн мэтээр тайлбарласан. Гэтэл Хөгжлийн банкнаас дээрх зориулалтаар “Ш”, “Из” зэрэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгосноо баталсан албан бичгийг ирүүлснээс гадна Хөгжлийн банкны зээлийн бодлогын 2.2-т “Банк нь дахин санхүүжилтийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 2.2.1-д “Төсөл нь бүрэн хэрэгжиж дууссан төсөлд дахин санхүүжилт хийхгүй”, 2.2.2-т “Энэхүү бодлогын 4.2, 4.3-т тусгасан этгээдийн бусад банк, санхүүгийн байгууллага дахь зээл, хүүгийн төлбөр нь 90-ээс дээш хоногийн зөрчилтэй эсхүл 2 болон түүнээс дээш удаа бүтцийн өөрчлөлт хийгдсэн аливаа зээлд дахин санхүүжилт хийхгүй” гэж заасан нь дахин санхүүжилтийн зориулалтаар зээл олгох нь хууль зөрчөөгүйг нотолж байна.

19.5.Яллах дүгнэлтийн “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө эрх бүхий байгууллагын бүртгэлд бүртгэгдээгүй байхад зээл олгож давуу байдал бий болгосон” гэх тухайд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ” байгуулж, нийт 7 төрлийн 26 ширхэг уул уурхайн машин механизмыг 11,096,073,538 төгрөгөөр үнэлж барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно” гэсэнтэй нийцсэнээс гадна “В” ХХК нь гадаад улсаас импортоор худалдан авсан техникүүд улсын хилээр орж ирсэн даруй Хөгжлийн банкны нэр дээр барьцааны бүртгэлийг хийлгэсэн нь хэрэгт авагдсан “Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-нүүдээр нотлогджээ.

“Гл” болон “В” ХХК-иудад ямар нэгэн байдлаар хувь, хувьцаа эзэмшдэггүй Х.Г нь “Эн” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор тус  банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны дарга Г.А-д хэрхэн, яаж нөлөөлсөн талаар тодорхой эх сурвалжийг заасан, түүний ямар үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг үйлдэхэд өдөөсөн, зоригжуулсан, нөлөөлсөн үйлдлийг нотолсон нэг ч баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг хэн нэгний нөлөө, дарамт шахалтаар гаргаагүй гэсэн гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Г нь Г.А-д хууль бусаар нөлөөлж гэмт хэрэг үйлдэхэд хатгасан гэх үйлдэл хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж Х.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөгжлийн банкны тухай хууль болон банкны хөдөлмөрийн дотоод журамд заасан эрх, үүргийн дагуу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.А нь банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.М-ыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ээлжийн амралт авахаар болсон тул “Шаардлагатай тохиолдолд шууд харьяалан удирдах ажилтнуудын үндсэн ажил үүргийг түр орлон гүйцэтгэх” гэсэн ажлын байрны тодорхойлолтын дагуу түүний ажил, үүргийг Дотоод хяналтын хэлтсийн захирал Б.Ц-оор түр хавсран гүйцэтгүүлсэн нь хууль зөрчөөгүй болно.  

Ашгийн төлөөх хуулийн этгээд Хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагаа нь зээл олгож хүүгийн орлого олох бөгөөд ашигтай ажиллах нь банкны эрх ашигт нийцнэ.

Хөгжлийн банк нь “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгож 10,4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн орлого олсон байх ба зээлийн барьцаанд тавьсан нийт 69,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөд эрсдэл тооцон үнэлгээг бууруулж 33,1 тэрбум төгрөгт тооцон барьцаалсан болохыг дурдах нь зүйтэй.

19.6.Нөгөөтээгүүр захирал Г.А нь бусдын нөлөөнд автсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу зээл олгосон явдлыг шүүгдэгч Х.Г болон түүний хамаарал бүхий хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгож, албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгч Б.Б-ийн “В” ХХК-д давуу байдал бий болгосон гэх үйлдлийн хувьд дээрх аж ахуйн нэгжид зээл олгоход Зээлийн удирдлагын хорооны гишүүний хувьд хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хөгжлийн банкнаас “В” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон үйл ажиллагаа бүхэлдээ нийгэмд аюултай гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Иймд Х.Г, Г.А, О.Б, Ч.Ц, Б.Б, Т.П, Б.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалын тэдэнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шийдвэрийн тухайн хэсгийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Хорь. “Мо” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

20.1.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-ийг Төв аймгийн Заамар сумын нутагт орших Зүүн шанд, Улаан шивэртийн алтны шороон ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэх нэрээр өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Мо” ХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авч 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,

Хөгжлийн банк, “Мо” ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийг “...техникийн засвар, нарийвчилсан хайгуулын ажилд зарцуулах, үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглох” гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж Голомт банк, Чингис Хаан банкны болон бусад байгууллага, хувь хүнээс авсан зээлийн төлбөрт нийт 7,880,485,440 төгрөгийг зарцуулсан,

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Б, зөвлөлийн гишүүд Ж.Б, Ж.О, С.М, Н.Б, Д.Д нарыг урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, хорооны гишүүд тэргүүн дэд захирал Ч.Э, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Ч, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Д, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Ц, байгууллагын зээл, Санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Б, Хууль, эрх зүйн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульч Т.П нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Монголбанкны зээлийн мэдээллийн санд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 45 минутын байдлаар “...2015 оны 12 дугаар сарын 31-нд авсан 3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл 2,7 тэрбум төгрөг муу зээлийн ангилалд, хамаарал бүхий хуулийн этгээд “Эф” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 29-нд авсан 5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,7 тэрбум төгрөг муу зээлийн   ангилалд, “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 28-нд авсан 2,8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл 389,370,871 төгрөг эргэлзээтэй зээлийн ангилалд хамаарч, нийт 3 удаагийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн удирдлагын хорооны хурлаар зээл олгохыг дэмжиж, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тогтоолоор “Мо” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч, мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ-МДТ-3 2018-177 дугаар зээлийн гэрээг байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гүйцэтгэгч, хатгагч, хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

20.2.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан “...Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гишүүд болох Б.Ба, Ч.Э, Д.Ц, Б.Б, Б.Ч, Д.Д нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон нь нотлогдсон гэж хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, дээрх нэр бүхий шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Б болон гишүүд Ж.О, С.М, Ж.Б, Н.Б, Д.Д нарт холбогдох гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, хамааралтай байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдоогүйн дээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэж байна” гэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр,  

Хөгжлийн банкны мэргэжилтэн Ц.Б, хуульч Т.П нарыг нийтийн албан тушаалтанд тооцогдохгүйгээс гадна анхнаасаа гэмт хэрэг үйлдэхээр хүсч, тэр зорилгодоо хүрэхээр зориуд хууль бус шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй гэж дүгнэн тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...анхан шатны шүүхийн хууль зүйн гэх зарим дүгнэлт нь яллах ба цагаатгах бүхий л нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлж дүгнэсэн гэж үзэхэд учир дутагдалтай, зөвхөн улсын яллагчийн “яллаж өгнө үү”, өмгөөлөгчийн “цагаатгаж өгнө үү” гэсэн атлаа бодит эх сурвалжийг заагаагүй санал, дүгнэлтийг харьцуулж бичээд “ингэж бодож байна” гэж зөвхөн өөрийн хийсвэр үзэл бодлын шинжтэй буюу нотлох баримтад үндэслэхгүйгээр хэлбэрийн төдий ханджээ.

Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь эсхүл зарим гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэхдээ нотолгооны эх сурвалжид иж бүрэн тулгуурлахгүйгээр хийсвэрлэн бичсэнийг зөвтгөх үндэслэлгүй юм.

20.3.Хэргийг бодитой шийдвэрлэхийн тулд шүүгдэгч тус бүрийн эрх зүйн байдал, гүйцэтгэсэн үйлдэл, оролцоо, үүрэгтээ хандсан сэтгэхүйн харьцаа, гэмт санааны агуулга, албан үүргээ зөрчсөн үйлдэл зэрэгт хамаарах бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүрэн судалсны эцэст хийсвэр үзэл бодлоор бус харин мэргэжлийн ухамсар, бодит баримтын хүрээ хязгаарт өөрийн дотоод итгэлээр бүрэн үнэлж дүгнэхээс гадна улмаар шүүх хуралдааны оролцогч, талуудаас гаргасан дүгнэлтүүдийг харьцуулан шалгаж, энэ хүрээнд үүссэн эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг баталсан эсхүл үгүйсгэн няцаасан үндэслэл, эх сурвалжийг зааж, эргэлзээгүй бөгөөд хангалттай дүгнэлтийг бүрэн хийсэн байх зайлшгүй шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүхээс цагаатгах ба яллах талын нотлох баримтуудын хувьд аль хэсэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу нотлох баримтыг шалгаж, үнэлэн дүгнээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Аливаа гэмт хэргийн шинжийг зөвхөн хууль зүйн нэр томьёоны тодорхойлолт, хийсвэрлэх байдлаар нотлох эсхүл үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэрэг зүйлчлэх онол, хууль тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн болон төсөөтэй бусад гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрийн хувьд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр бүрэн, зөв, оновчтой дүгнэсэн байхыг хууль, зарчим зайлшгүй шаарддаг болно.

“Эргэлзээ” гэдгийг таамаглал, үзэл бодлоор шийдвэрлэхгүй бөгөөд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж, үнэлж дүгнэсний эцэст гагцхүү няцаан үгүйсгэх боломжгүй үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэдгийг бататган дүгнэх ёстой.

20.4.Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн болон төсөөтэй бусад гэмт хэргийн шинжийг зохих шалгуур тус бүрээр шалгаж дүгнэх буюу субсумци учир дутагдалтай хийгдсэн.

Тухайлбал, зарим өмгөөлөгч нар тухайн болон бусад төсөөтэй байж болох гэмт хэрэг, зүйлчлэлийн талаар санал гаргасныг үгүйсгэж няцаах эсхүл батлах байдлаар дүгнэлт хийлгүй орхижээ.

Энгийн ухамсрын түвшинд тухайн харилцан шууд хамааралтай, ач холбогдолтой, салгаж болохооргүй нотлох баримтуудыг цогц байдлаар шалгаж, үнэлэх нь илэрхий байтал нотолгооны стандарт шаардлагыг хангасан зарим нотлох баримтыг хийсвэрлэх байдлаар илтэд буруу дүгнэж, хэргийн байдлыг бодитой, зөв тогтоогоогүй.

Шүүгдэгч нарын хувьд Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжид зааснаар хэрэгжүүлэх чиг үүргийг тусгайлан нарийвчилж, хэрхэн яаж зөрчсөн эсэхийг үйл баримтуудын хүрээнд бүрэн дүгнэхгүй орхисон.

Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг бодитой, хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэж чадаагүй байх ба гэмт хэргийн хохирол, хор уршгийг бусад зөрчлийн хор уршгаас ялган зааглаж дүгнээгүй, зөвхөн иргэний хэргийн шүүхээс “гэмт хэргийн хохирол, хор уршиг”-ийг урьдчилан шийдвэрлэсэн мэтээр “иргэний шүүхийн шийдвэрийг хэлбэр төдий дурдсан” байгааг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

Дээрх нийтлэг үндэслэл болон зарим тусгайлсан үндэслэлийг тодотгож дараах шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгасныг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

20.5.Шүүгдэгч Ц.Б, Т.П нар хамтран оролцсон гэх тухайн гэмт үйлдэл бүрийг холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан бүхий л үйл баримтад тулгуурлах замаар тус бүрд нь ялгаа заагтай бөгөөд хангалттай үндэслэлээр үгүйсгэж няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийгээгүй байна. 

Нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй атлаа зөвхөн хууль зүйн нэр томьёог тодотгож бичих нь үндэслэл биш болно.

Шүүгдэгч нарын хувьд Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжид зааснаар хүлээсэн үүргээ зөрчсөн үйл баримтыг үгүйсгэж няцаагаагүй байтал сэтгэл зүйн хувьд нэгдсэн гэх нөхцөл байдалгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний практик, тогтсон жишигт огт нийцээгүй.  

Гэм буруу гэдэг нь тухайн этгээд өөрийн үйлдэл ба түүний улмаас учрах аливаа үр дагаварт хандсан сэтгэхүйн харилцаа бөгөөд оюун санааны ба хүсэл зоригийнх нь шинжээр тодорхойлогддог болох нь хууль хэрэглээ, нийтэд тогтсон ойлголт байдаг. 

Гэм буруугийн ухамсар байхгүй бол гэм буруутай гэж үзэхгүй байх хууль зүйн тогтсон ойлголт, зарчмын дагуу ухамсар, сэтгэхүй хэвийн, хэрэг хариуцах чадвартай байх нь гэм буруугийн гол утга агуулга ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасан үндэслэл, журмын дагуу тохиолдол буюу золгүй явдлыг гэм буруугүйгээр хор уршиг учруулах гэж үздэг.

Тухайн хүний сэтгэхүй, ухамсрын хөгжил бүрэн тохиолдолд ухамсарласан байдлын хамгийн энгийн шалгуур бол хууль бус үйлдлийг бодит нөхцөлд мэдэж байх, мэдсэн байхыг ойлгоно.

Тодруулбал, хэн нэг этгээд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн байх нь ухамсарт үйлдэлтэй хамааралтай болох нь энгийн логик бөгөөд үйлдэл ба үр дагаврыг ухамсарласан байдал, тэдгээрийн шалтгаант холбоо буюу объектив хамаарлыг нотолж буй баримтын хүрээ, хязгаарын хүрээнд дүгнэгдэх ёстой асуудал болно.

Холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын хүрээг тодорхойлсон баримтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хийх ёстой үйлдэл, үүргээ биелүүлээгүй байгаа тодорхой факт, тохиолдлуудыг хангалттай нотолгоо заахгүйгээр чиг үүрэгтээ хандсан гэж хийсвэрлэх нь үндэслэлгүй.  

Удирдах албан тушаалтны хууль бус чиглэл, заавар, нөлөөллийн дагуу хийх ёстой үүргээ зөрчсөн нь гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх үндэслэл, журамд хамаарахаас бусад аливаа тохиолдолд зайлшгүй дүгнэгдэх ёстой хууль зүйн фактад хамаарах ба хууль зөрчсөн үйлдлийг заавал бүлэглэж бус харин дангаараа үйлдсэн байж болохыг үгүйсгэх боломжгүй.

20.6.Прокуророос дээрх зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн хамтран оролцогчийн төрөлд хамаарах зүйл, хэсгийг журамлаж хэрэглэсэн байх ба үүнийг хууль бус эсэхийг заавал дүгнэх учиртай. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектэд хамаарах нийтийн албан тушаалтантай гэмт санаа, үйлдлээрээ нэгдсэн буюу бүлэглэсэн нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдсон эсэхийг дүгнэж, улмаар хамтран оролцсон нь нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн хамтран оролцогчийн төрөлд хамаарах зүйл, хэсгийг журамлаж хэрэглэх нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт болно. 

Нөгөө талаас Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “төрийн болон орон нутгийн өмчит болон оролцоотой хуулийн этгээдийн удирдах ... эрх бүхий албан тушаалтан”-ыг нийтийн албан тушаалтанд хамааруулж, нийтийн албан тушаалтанд хамаарахгүй бусад этгээдийн үйлдсэн тухайн төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар огт зохицуулаагүй бус харин Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйл болон бусад хэсэгт тодорхой зохицуулсныг анхаарах нь зүйтэй.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд нарт холбогдох гэмт хэргийн шинж буюу хууль зөрчсөн үйлдлүүдийг нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан нарийвчлан дүгнээгүй.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьд Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийн хүрээнд тодорхой бүрэн эрх хэрэгжүүлж, шийдвэр гаргахдаа гүйцэтгэх удирдлагын санал, дүгнэлт, шийдвэрт хөтлөгдөх бус харин эсрэгээр нягтлан хянах, аливаа хууль бус ажиллагааг таслан зогсоох, зөв зүгт чиглүүлэн удирдах ёстой бүтэц байх тул тэдний хууль зөрчсөн үйлдлийг зөв тодорхойлж, дүгнэх шаардлагатай.

20.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл тус бүрийг нарийвчлан бус хийсвэрлэн дүгнэсэн зарим үйлдлийг тоймловол:

- Өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн атлаа Хөгжлийн банкны хороодын холбогдох тооцоо, судалгаа, шинжилгээнд суурилсан дүгнэлтүүдэд үндэслэх талаарх Хөгжлийн банкны тухай хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байх ба холбогдох дүгнэлт, судалгаатай нэг бүрчлэн урьдчилан танилцдаггүй, танилцуулаагүй атлаа танилцсан, танилцуулсан мэтээр гарын үсэг зуруулдаг

- Хууль тогтоомжид заасан урьдчилсан байдлаар асуулт, санал, дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргээ огт хэрэгжүүлдэггүй,

- Илтэд хууль бус ирцтэйгээр хуралдсан, хуралдуулсан, ирц хүрээгүй байхад хүрсэн мэтээр нөхөж гарын үсэг зурсан, зуруулсан,

- Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн эрх, үүрэг нь үүсээгүй байхад хуралдаанд оролцсон, оролцуулсан,

- Зээлийн хорооны дүгнэлтийг хэлбэрийн төдий сонсох, зөвхөн зээлийн хорооны дүгнэлтээ хамгаалж оролцож буй этгээдээс асуулт асуусан гэх байдлаар  үүрэгт ажилдаа хандсан,

- Зээлийн хорооны гишүүдийн бичсэн дүгнэлт дэх “бусад нөхцөл” гэснийг бүхэлд нь ямар нэгэн зөрүүгүйгээр удирдах зөвлөлийн бүхий л тогтоол, түүний хавсралтад шууд хуулбарлан албажуулсан, энэ нь хэвийн үзэгдэл болж тогтсон,

- Төлөөлөн удирдах зөвлөлийн “зээл олгох зөвшөөрөл” буюу эцсийн шийдвэрийнх нь төсөл, хавсралтын хамт Зээлийн хорооны гишүүд урьдчилан шийдчихсэн байдлаар боловсруулагддаг буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь зээлийн хорооны бэлтгэсэн тогтоолын төсөл, хавсралтыг зөвхөн баталгаажуулах байдлаар хуралдсан мэт дүр үзүүлж албажуулдаг,

- Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.5, 10.1.6, 10.2-т заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ, хэрэв аль нэгэн шаардлагыг хангаагүй бол ямар ч тохиолдолд санхүүжүүлэхгүй буюу холбогдох хууль тогтоомжоор хориглосон гэж үзэх үндэслэл байтал “хуулийн дагуу хангагдаагүй шаардлагуудыг зээл олгох явцад хангуулна” гэж дур мэдэж, холбогдох хууль тогтоомж зөрчиж буюу “тусгай, нэмэлт нөхцөл” гэж зээлийн хорооноос дүгнэлтдээ оруулах улмаар тус хорооноос удирдах зөвлөлийн тогтоолын төслийг урьдчилан боловсруулахдаа огт зөрүүгүй байдлаар хуулбарлаж, түүнийг нь удирдах зөвлөлөөс шууд баталгаажуулдаг зэрэг зөрчлүүдийг хэрэгт цугларсан үйл баримтуудын хүрээнд зөв, оновчтой дүгнэлт хийгүйгээр зөвхөн хийсвэрлэх байдлаар асуудалд хандсан байгааг зөвтгөх боломжгүй.

Хууль дээдлэх зарчим нь гагцхүү хуульд захирагдах, эрх зүйн актын эрэмбийг зөрчиж болохгүй байх утга агуулгыг, харин хуульд үндэслэх зарчим нь гагцхүү хуулиар эрх олгогдсон байх утга агуулгыг илэрхийлдэг.

20.8.Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад нөхцөл, шаардлагыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлно” гэж заасан нь тус хуулиар зохицуулсан шаардлагуудыг зөрчих, хуулиар тогтоосон шаардлага хангагдаагүй байхад зээл олгох явцад хангуулж болох мэтээр дураар авирлах эрх хэмжээг огт олгоогүй бөгөөд харин тус хуулийн 10.4-т зааснаар “төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргахтай холбоотой журам”-уудыг батлах эрх хэмжээний хүрээнд “хуулиар тогтоосон нийтлэг шаардлагын утга агуулгад нийцсэн буюу хамааралтай зарим нөхцөл, шаардлагыг тусгайлан нарийвчилж тодорхойлох”-ыг л зөвшөөрсөн гэж ойлгох үндэслэлтэй.    

Мөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн мэдүүлгээс үзэхэд их ачаалалтай үндсэн ажилтай тул зав чөлөө байхгүй, тэгээд ч хуралдах орон байр олдохгүй, арга ядан байж үндсэн ажлаа түр орхин, олдсон гэх газарт нь дэндүү давчуу хугацаанд арай ядан цугларч хуралдсан нь бараг азтай учрал гэх утга агуулгаар мэдүүлсэн нь тэдний хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл биш юм.

20.9.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад “Мо” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх цагаатгах ба яллах талын нотлох баримтуудын аль нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу шалгаж, үнэлэн дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоныг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэхүү дүгнэлтэд “Нүү” ХХК-ний захирал Ш.Бэ-д холбогдох хэрэг хамаарах бөгөөд тэрээр өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Мо” ХХК-д Хөгжлийн банкны дээрх нэр бүхий албан тушаалтнуудад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалд нөлөөлж, зээлийн гэрээг байгуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд 15 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

Мөн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж Хөгжлийн банк, “Мо” ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ-МДТ-3 2018-177 дугаартай зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэг “Техникийн засвар, нарийвчилсан хайгуулын ажилд зарцуулах, үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглох” гэсэн заалтыг зөрчиж, Голомт банк, Чингис Хаан банкнаас авсан зээл болон байгууллага, хувь хүнээс авсан зээлийн төлбөрт нийт 7,880,485,440.14 төгрөгийг зарцуулж, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон боловч түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийг дахин сайтар нягтлах шаардлагатай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарт тохирсон байх шударга ёсны зарчмын шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймээс шүүгдэгч, Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүд болох Б.Ба, Ч.Э, Д.Ц, Б.Б, Б.Ч, Д.Д нарын “Мо” ХХК-д холбогдох гэх тодотголтой хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж,

Давж заалдах шатны шүүхээс дээрх хэргийн шүүгдэгч, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Б, гишүүд Ж.О, С.М, Ж.Б, Н.Б, Д.Д болон мэргэжилтэн Ц.Б, хуульч Т.П нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр,  болон шүүгдэгч Ш.Б-эд холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Б.Батбаяр, Ж.Б-ийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр нар, шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа нар, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй  болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Ч түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр, шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Р.Батцогт нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хорин нэг. “Пи” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн тухайд;

21.1.Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г Монголын Ардчилсан холбоо Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төрсөн дүү Г.С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Ардчилсан хувьсгалын анхдагч гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/1010 дугаартай захирамжаар **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмших эрх олгосон 10.000 м.кв газрыг хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор Монголын Ардчилсан Холбоо НҮТББ-иас өөрт нь эрх олгосон шийдвэр гаргаагүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн тус хуулийн этгээдийг төлөөлж “Пи” ХХК-ийн захирал Г.Ц-той 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхээр хөрөнгө оруулалт хийж баригдах орон сууцнаас 3.000 м.кв талбайг захиран зарцуулах гэрээ байгуулж,  

Монголын Ардчилсан холбоо НҮТББ-ын Удирдах зөвлөлийн 2015 оны 06 сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Пи” ХХК-иар орон сууц бариулах асуудлыг хэлэлцүүлж барилгын ажлын явцыг шалгаж мэдээлэх үүргийг өөртөө даалгасан шийдвэр гаргуулж,

“Пи” ХХК-ийн улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан “Буман залуус” хорооллын орон сууцнаас хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсоны дагуу нийт 2.333 м.кв талбай бүхий 37 орон сууцыг төлбөрт тооцож авахдаа 3 өрөө 1 орон сууцыг өөрийн эцэг Ч.Г, эх Ш.Ц нарт, 1 өрөө 1 орон сууцыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд, ***Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Б-ын хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ж.Ц-ийн ээж Г.Д-д үнэ төлбөргүй олгож, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, хуулийн этгээдийн албан тушаалаа урвуулан ашиглаж “Монголын Ардчилсан холбоо НҮТББ-д их хэмжээний хохирол учруулсан;

Мөн хуулийн этгээд буюу төрийн бус байгууллагын албан тушаалтны эрх мэдлийг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж бий болгосон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор гэрээний дагуу авсан 34 орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 2022 оны 05 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд “Пи” ХХК-иар дамжуулан худалдан борлуулуулж, иргэдийн орон сууцны төлбөрт төлсөн 1,386,894,200 төгрөгөөс 760,077,000 төгрөгийг өөрийн болон төрсөн дүү Г.С, Г.Б, хамтран амьдрагч Б.Б нарын дансаар авч захиран зарцуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн;

“Пи” ХХК-иас хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас хүссэн зээлийн барьцаанд Монголын Ардчилсан холбоо НҮТББ-ын эзэмшлийн газрыг барьцаалахыг зөвшөөрсөн агуулга бүхий тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Х.Б-ын гарын үсэг бүхий 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/21 дугаартай эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэн Хөгжлийн банкинд хүргүүлж зээл авахад ашигласан;   

Шүүгдэгч Г.С нь төрсөн эгч Г.Б-г хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор төрийн бус байгууллагынхаа албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон;

Мөн эгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдэж бий болгосон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгыг гүйцэлдүүлж үлдэгдэл 34 орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 2022 оны 05 дугаар сарын 22-ыг хүртэлх хугацаанд  “Пи” ХХК-иар дамжуулан худалдан борлуулахдаа иргэдийн орон сууцны төлбөрт төлсөн 1,386,894,200 төгрөгөөс 305,056,000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар хүлээн авч захиран зарцуулах боломжийг олгож мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн;

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүд Ж.Ү, Д.Б, Б.М, Ж.О, Д.Д нарыг урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал бөгөөд Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Ба, зээлийн хорооны гишүүд банкны дэд захирал Ч.Э, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Д, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Б, зээлийн газрын мэргэжилтэн Ц.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хууль болон зээлийн үйл ажиллагааны журамд заасан шаардлагыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрт хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй компанийн хэрэгжүүлж буй “Буман залуус” орон сууцны хороолол төслийг санхүүжүүлэхэд зориулж 15 тэрбум төгрөгийн зээлийг “нөхцөл зааж” олгохыг дэмжсэн 2017/82 дугаартай дүгнэлт гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөл нь уг дүгнэлтийг үндэслэн “Пи” ХХК-д зээлийг “тусгай нөхцөл, шаардлагуудыг бүрэн хангуулж олгох“-ыг даалгаж давуу байдал бий болгосон дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3 удаагийн санхүүжилтээр 15 тэрбум төгрөгийг олгож Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хатгагч, хамжигчаар хамтран оролцсон;

Шүүгдэгч Г.Ц нь өөрийн “Пи” ХХК-д зээл авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор дээр дурдсан нийтийн албан тушаалтнууд буюу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдэд хууль бусаар нөлөөлж, тэднийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон;

Мөн “Пи” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

21.2.Анхан шатны шүүх “...хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар Хөгжлийн банкны зээлийн хорооны дарга Б.Ба, гишүүд болох Ч.Э, Б.Ч, Д.Д, Б.Б нарыг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Пи” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон нь нотлогдсон” гэж хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, дээрх нэр бүхий шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх “...шүүгдэгч Г.С нь төрсөн эгч Г.Б-тай хамтран гэмт хэрэг үйлдээгүй, тэрээр “Буман залуус” орон сууцны хорооллын цахилгаан болон цонхны ажлыг хийх туслан гүйцэтгэгчээр ажиллаж, гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрт мөнгө болон 1 өрөө, 3 өрөө 8 ширхэг орон сууц авсан, одоогоор 324 сая төгрөгийн авлагатайгаас гадна “Пи” ХХК-ийн захирал Г.Ц, Ц.Ха нар нь Г.С-аар дамжуулж Итали улсын иргэн К-оос 300 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлж, төлбөрийг Г.С-ын дансаар төлдөг байсан, үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлөөгүй зэргийг нотолсон баримтууд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан.

21.3.Прокурорын мөнгө угаасан гэж буруутгаж байгаа 305,056,000 төгрөгийн шилжилт хөдөлгөөн болон Г.С-ын дансны хуулга зэргээс харахад тухайн мөнгө нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр буюу ажилчдын цалин, барилгын материал, ажлын хөлс зэрэгт зарцуулагдсан байх тул хууль бус хөрөнгө, орлогыг хувиргасан, нуун дарагдуулсан, мөнгө угаасан гэж үзэх боломжгүй” хэмээн дүгнэж түүнд холбогдох хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх “...Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д болон гишүүд Ж.Ү, Б.М, Ж.О, Д.Д нарт холбогдох үйлдлийн сэдэлт, санаа зорилго, хамааралтай байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүйн дээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэж байна хэмээн хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж тэдэнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр,

Хөгжлийн банкны мэргэжилтэн Ц.Б нь “нийтийн албан тушаалтан”-д тооцогдохгүйгээс гадна анхнаасаа гэмт хэрэг үйлдэхээр хүсч, тэр зорилгодоо хүргэхээр зориуд хууль бус шинжилгээ хийж дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийж,

шүүгдэгч Г.Б-г “...зөвшөөрөл олгогдсон дагуу Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын хувиар хуулийн этгээдийг төлөөлж газар эзэмших эрхээр хөрөнгө оруулах гэрээ хийж 3,000 м.кв талбай өмчлөх эрхийн дагуу худалдан борлуулах, захиран зарцуулах эрхийг эдэлсэн” мэтээр хэргийн үйл баримтыг тодорхойлж, түүний албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголын Ардчилсан холбоо НҮТББ-д 1,020,420,500 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй, Удирдах зөвлөлийн хуралдаанд хэрхэн яаж нөлөөлж “Пи” ХХК-иар орон сууц бариулахыг дэмжүүлж, барилгын ажлын явцыг шалгаж, мэдээлж байхыг өөртөө даалгуулж шийдвэрлүүлсэн, мөн Монголын Ардчилсан холбоо НҮТББ-ын авах ёстой 3,000 м.кв талбай бүхий орон сууцнаас хувьдаа авч ашигласан, захиран зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж Г.Бд холбогдох “Монголын Ардчилсан холбоо НҮТББ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

21.4.Давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ “...анхан шатны шүүх зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь эсхүл зарим гэмт үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэхдээ хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтыг харьцуулан шалгаж, үнэлж дүгнэхийн оронд эх сурвалжаа бүрэн тодорхойлж заагаагүй улсын яллагч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг харьцуулах байдлаар хийсвэрлэн дүгнэж, үзэл бодлын шинжтэй дүгнэлт хийсэн явдлыг зөвтгөх үндэслэлгүй юм.

Шүүх хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн эсэхийг нотолгооны стандарт шаардлагын дагуу шалгаж үнэлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Аливаа гэмт хэргийн шинжийг зөвхөн хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор, хийсвэрлэх байдлаар нотлох эсхүл үгүйсгэх боломжгүй бөгөөд тухайн гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэрэг зүйлчлэх онол, хууль тайлбарлах  арга зүйг ашиглаж, улмаар эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн болон төсөөтэй бусад гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрийн хувьд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр бүрэн, зөв, оновчтой дүгнэх нь хуулийн зарчим, шаардлага болно.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн болон төсөөтэй бусад гэмт хэргийн шинжийг зохих шалгуур тус бүрээр шалгаж дүгнэх буюу субсумци хийх ажиллагаа учир дутагдалтай хийгджээ.      

Тухайлбал, зарим өмгөөлөгч нар тухайн болон бусад төсөөтэй байж болох гэмт хэрэг, зүйлчлэлийн талаар санал гаргасан байх боловч үгүйсгэж няцаах эсхүл батлах байдлаар дүгнэлт хийлгүй орхисон байна.  

Энгийн ухамсрын түвшинд тухайн харилцан шууд хамааралтай, ач холбогдолтой, салгаж болохооргүй нотлох баримтуудыг цогц байдлаар шалгаж, үнэлэх байтал нотолгооны стандарт шаардлагыг хангасан зарим нотлох баримтыг хийсвэрлэх байдлаар илтэд буруу дүгнэж, хэргийн байдлыг бодитой, зөв тогтоогоогүй.     

Шүүгдэгч нарын хувьд Хөгжлийн банкны тухай хууль, тогтоомжид заасан хэрэгжүүлэх чиг үүргийг тусгайлан нарийвчилж, хэрхэн зөрчигдсөнийг үйл баримтуудын хүрээнд бүрэн дүгнэх шаардлагатай байна.     

21.5.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.5, 10.1.6, 10.2-т заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ, хэрэв аль нэгэн шаардлагыг хангаагүй бол ямар ч тохиолдолд санхүүжүүлэхээр шийдвэрлэх ёсгүй, холбогдох хууль тогтоомжоор хориглосон үндэслэл байсаар байтал “тухайн хангагдаагүй шаардлагуудыг зээл олгох явцад хангуулна” гэж дур мэдэн “тусгай, нэмэлт нөхцөл” болгон зааж байсан нь Хөгжлийн банкны хууль тогтоомжийг зөрчсөн буюу хууль бус ажиллагаа явагдах суурь эх сурвалж болсон байгааг тусгайлан дүгнээгүй орхижээ.

Дээрх нийтлэг үндэслэл болон зарим тусгайлсан үндэслэлийг тодотгож дараах зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгасныг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

Хөгжлийн банкны байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн шүүгдэгч Ц.Б-ийг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтад тулгуурлан тус бүрд нь ялгаа заагтайгаар хангалттай үндэслэлээр үгүйсгэн няцаах эсхүл баталсан дүгнэлт хийх шаардлагатай байна. 

Нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй атлаа зөвхөн хууль зүйн нэр томьёог тодотгож бичих нь үндэслэл биш болно.   

Холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын хүрээг тодорхойлсон баримтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хийх ёстой үүргээ биелүүлээгүй тодорхой тохиолдлыг “хангалттай нотолгоо заахгүйгээр чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж хийсвэрлэх нь үндэслэлгүй юм.  

Удирдах албан тушаалтны хууль бус чиглэл, заавар, нөлөөлөлд автаж хийх ёстой үүргээ зөрчсөн нь гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх үндэслэлд хамаарахаас бусад тохиолдолд зайлшгүй дүгнэгдэх ёстой хууль зүйн факт ба хууль зөрчсөн үйлдлийг заавал бүлэглэж бус харин дангаараа үйлдсэн байж болохыг үгүйсгэх боломжгүй.

21.6.Прокуророос зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн хамтран оролцогчид хамаарах зүйл, хэсгийг журамлаж хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг заавал дүгнэх учиртай.  

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектэд хамаарах нийтийн албан тушаалтантай гэмт санаа, үйлдлээрээ нэгдсэн буюу бүлэглэсэн нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдсон эсэхийг дүгнэж, улмаар хамтран оролцсон нь нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “гэмт хэргийн хамтран оролцогч”-ийн төрөлд хамаарах зүйл, хэсгийг журамлах нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт байдаг. 

Нөгөө талаас Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т зааснаар “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-ыг нийтийн албан тушаалтанд хамааруулсан боловч тухайн ангилалд хамаарахгүй бусад этгээдийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулиар огт зохицуулаагүй бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйл болон бусад зүйл, хэсгээр тусгайлан зохицуулсныг анхаарах нь зүйтэй.  

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болох шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн шинж буюу хууль зөрчсөн үйлдлүүдийг нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан нарийвчлан тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьд Хөгжлийн банкны тухай хуулийн хүрээнд тодорхой бүрэн эрх хэрэгжүүлж, шийдвэр гаргахдаа гүйцэтгэх удирдлага, хороодын санал, дүгнэлт, шийдвэрт хөтлөгдөх бус харин эсрэгээр нягтлан хянах, аливаа хууль бус ажиллагааг таслан зогсоож, зөв чиглүүлэн удирдах ёстой бүтэц тул тэдний хууль зөрчсөн гэх үйлдлүүдийг дүгнэх нь зайлшгүй юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд нар банкны өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн атлаа холбогдох дүгнэлт, судалгаатай нэг бүрчлэн урьдчилан танилцдаггүй, танилцуулдаггүй, танилцаагүй атлаа танилцсан, танилцуулсан мэтээр гарын үсэг зурж,     

- хууль тогтоомжид заасан урьдчилсан байдлаар асуулт, санал, дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргээ огт хэрэгжүүлдэггүй байснаас гадна   

- илт хууль бус ирцтэйгээр хуралдсан, хуралдуулсан, ирц хүрээгүй байхад хүрсэн мэтээр нөхөж гарын үсэг зурсан, зуруулсан,    

- Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн эрх, үүрэг нь үүсээгүй байхад хуралдаанд оролцсон, оролцуулсан,   

- зээлийн хорооны дүгнэлтийг хэлбэрийн төдий сонсох, зөвхөн зээлийн хорооны дүгнэлтээ хамгаалж оролцож буй этгээдээс асуулт асуусан гэх байдлаар  үүрэгт ажилдаа хандсан,     

- зээлийн хорооны гишүүдийн бичсэн дүгнэлт дэх “бусад нөхцөл” гэснийг бүхэлд нь ямар нэгэн зөрүүгүйгээр удирдах зөвлөлийн бүхий л тогтоол, түүний хавсралтад шууд хуулбарлан албажуулсан, энэ нь хэвийн үзэгдэл болж тогтсон, 

- Төлөөлөн удирдах зөвлөлийн “зээл олгох зөвшөөрөл” буюу эцсийн шийдвэрийнх нь төсөл, хавсралтын хамт Зээлийн хорооны гишүүд урьдчилан шийдчихсэн байдлаар боловсруулагддаг буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь зээлийн хорооны бэлтгэчихсэн тогтоолын төсөл, хавсралтыг зөвхөн баталгаажуулах байдлаар хуралдсан мэт дүр үзүүлж албажуулдаг зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Зөвхөн Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.5, 10.1.6, 10.2-т заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ, хэрэв аль нэгэн шаардлагыг хангаагүй бол ямар ч тохиолдолд санхүүжүүлэхгүй гэж хууль тогтоомжоор хориглосон байтал зээлийн удирдлагын хорооноос оруулсан “хуулийн дагуу хангагдаагүй шаардлагуудыг зээл олгох явцад хангуулна” хэмээн “тусгай, нэмэлт нөхцөл заасан дүгнэлтийг шууд баталгаажуулдаг зэрэг зөрчлийн талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй явдлыг залруулан зөвтгөх боломжгүй. 

21.7дирдах зөвлөлийн зарим гишүүд “үндсэн ажлын хажуугаар ачаалал ихтэй ажилладаг” тул зав чөлөө байхгүй, хуралдах орон байр олдохгүй арга ядан үндсэн ажлаа түр орхин олдсон гэх газарт нь дэндүү давчуу хугацаанд арай ядан цугларч хуралдсан нь бараг азтай учрал гэх утга агуулгаар мэдүүлсэн нь хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл биш тул тэдний хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн гэдэгт нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.

Шүүгдэгч Г.Б-ийн хувьд “Монголын Ардчилсан холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хэрэгт хамааралтай нотлох баримт тус бүрийн нотолгооны ач холбогдол, үндэслэлийг харьцуулан үнэлж чадаагүйн улмаас үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөлд хүргэжээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тэрээр нэг бус хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт холбогдсон байх тул тухайн үйлдэл тус бүрийг эх сурвалжид тулгуурлан нарийвчлан дүгнэж хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэн няцаах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан магадлаад “Пи” ХХК-д холбогдох гэх тодотголтой хэрэгт цугларсан цагаатгах болон яллах нотлох баримтуудын тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай эсэхийг дахин нягталж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэхийг нотолгооны стандарт шаардлагын дагуу дахин шалгаж, үнэлэх шаардлагатай гэсэн давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

Харин анхан шатны шүүхийн “Пи” ХХК-нд холбогдох хэргийн шүүгдэгч Г.Санжмятавт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гишүүд болох шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Б.Б, Б.Ч, Д.Д нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолын энэхүү заалтыг хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоол, магадлалын “Пи” ХХК-д холбогдох гэх тодотголтой хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргээс гэм буруутай нь нотлогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдсэн гэх үндэслэлээр үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д, гишүүд Ж.Ү, Б.М, Ж.О, Д.Д болон мэргэжилтэн Ц.Б нарт холбогдох заалтыг тус тус хүчингүй болгож, 

21.8.Хяналтын шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн “Пи” ХХК-д хууль бусаар зээл олгосонтой холбоотой албан тушаалтнууд Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүд болох Б.Ба, Ч.Э, Б.Б, Б.Ч, Д.Д нарт ял шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг болон Г.С-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэсгийг тус тус хэвээр үлдээж,

давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Д болон гишүүд Ж.Ү, Б.М, Ж.О, Д.Д, мэргэжилтэн Ц.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг,

мөн шүүгдэгч Г.Б-ийн холбогдсон Монголын Ардчилсан холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан “Пи” ХХК-иар холбооны газар дээр орон сууц бариулахдаа төлбөрт авах ёстой орон сууцыг хувьдаа ашигласан, мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хэвээр үлдээж,

шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр нар, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын “Пи” ХХК-тай холбоотой хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдаж,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Б.Ч түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр, шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Р.Батцогт нарын “Мо” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасан болохыг дурдах нь зүйтэй.

Хорин хоёр. Гэмт хэргийн хатгагч, хамжигчид түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулах, хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

22.1.Энэхүү тогтоолд хоёр шатны шүүх хатгагч, хамжигч нарын үйлдсэн гэмт хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэлийн талаар нэг бүрчлэн дүгнэлт хийсэн бөгөөд харин эдгээр шүүгдэгч нарт оногдуулсан ял, түүний төрөл, хэмжээ Эрүүгийн хуульд нийцсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдов.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” гэж тодорхойлон заасан.

Энэ хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх зүйлсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал...” гэж хуульчилсан байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг тогтоох нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох нь ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялтай харьцуулах байдлаар хуульчилснаар тусгалаа олсон байдаг.

22.2.Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүрэгтэй ба гомдол, эсэргүүцлийн дагуу анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүйд тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчилсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх заавал хэрэглэх зохицуулалтыг хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг ноцтой зөрчсөнд тооцогдож, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Тодруулбал, Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна”, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж тус тус хуульчилжээ.

22.3.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д /“Бэ” ХХК/, Х.Б, Э.Э /“Мд” ХХК/, Ч.Ө, Б.Б/“Ин” ХХК/, Ц.Б /”Н” ХХК/, Г.Б /“СГ”/, П.М /“Ги” ХХК/, Ш.Б/“Мо” ХХК/, Г.Ц /“Пи” ХХК/ нарт хатгагч, хамжигчид баримтлах зарчмыг тодорхойлсон хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болно.

Үүнээс гадна дээрх шүүгдэгч нарт хуульд заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгон хэрэглэсэн нь гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй тул энэ талаар прокурорын эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн үргэлжилсэн болон төгссөн хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

22.4. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчим, оногдуулах ялын төрлийг Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт тодорхойлон заасан билээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэсэн  заасан зохицуулалтаас үзэхэд хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд хариуцлага хүлээнэ.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ...хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу эрх бүхий этгээд хуулийн этгээдийн өмнөөс төлөөлөн гэмт хэрэг үйлдвэл тухайн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хуулийн этгээдийн үйлдэлд тооцогдож, гэмт хэрэг үйлдсэн хүнээс гадна хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөхгүй болно.

Хорин гурав. Энэхүү тогтоолд дүгнэгдсэн үндэслэлээр эсэргүүцэл, гомдлуудыг хангах эсэх тухайд;  

23.1.Нэгтгэн дүгнэвэл Н.А, Н.Б, Б.Ш, Н.М нарын дээр дурдсан хэргүүдийг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнчлэн энэхүү тогтоолын дүгнэлтээс гадна давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Д, Ж.О, Б.М, Ж.Ү, Д.Д, Д.Б, С.М, М.Б, Б.Ш, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, М.З, Г.Д, Г.О, Б.Б, Н.Б, О.Х нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх,

шүүгдэгч Б.Ш-ын “Эрдэнэт үйлдвэр”-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2 ширхэг хүнд даацын белаз тээврийн хэрэгслийг худалдан авч албан тушаалаа урвуулан ашигласан, “Го” ХХК-тай холбоотой хэрэгтэй хамт,

шүүгдэгч Б.Д нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх “Бэ” ХХК, “Мд” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх, харин хахууль авсан хэргийн шийдлийг хэвээр үлдээж,

анхан шатны шүүхийн Б.Ба /“СГ”, “Пи”, “Мо”, “Бш”, “Бб”, “Га”, “Мм”, “Мик”, “Ги”, “Чингис Хаан” банк, “Мд”, “Н”, “П”, “Бэ”, “Ин”/, Ч.Э /“СГ”, “Пи”, “Мо”, “Бб”, “Га”, “Мм”, “Мик”, “Ги”, “Мд”, “П”, “Бэ”, “Ин”/, Б.Б /“СГ”, “Пи”, “Мо”, “Га”, “Мм”, “Мик”, “Ги”, “Мд”, “П”, “Бэ”, “Ин”/, Б.Ч /“СГ”, “Пи”, “Мо”, “Бш”, “Бб”, “Га”, “Мм”, “Мик”, “Ги”, “Чингис Хаан” банк, “Мд”, “Н”, “Бэ”, “Ин”/, Л.М-д холбогдсон /“СГ”, “Ги”/, Д.Д /“Пи”, “Мо”, “Бш”, “Бб”, “Мд”, “Н”, “Бэ”, “Ин”/ Д.Ц /“Мо”, “Ги”, “Бэ”/, Ч.М /“Бш”, “Бб”, “Га”, “Мм”, “Мик”, “Ги”, “Мд”, “Н”, “П”, “Бэ”/,

шүүгдэгч Ж.Г, Х.Б, Ц.Б, Э.Э нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан,

шүүгдэгч О.Б, Г.С, Ц.С, М.Ц, “Мо”, “К”, “Ня”, “В” ХХК-иудад зээл олгосон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, холбогдох албан тушаалтнууд болон зээлдэгч нарыг гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох заалтуудыг,

шүүгдэгч Ж.Б-ийн холбогдсон хахууль авсан гэх, Б.Б-ийн худал мэдүүлэг өгсөн гэх хэргүүдийг давж заалдах шатны шүүх тусгаарлан прокурорт буцаасныг тус тус хэвээр үлдээж,

прокуророос шүүгдэгч Ё.Б-т “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг 133,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч тээврийн хэрэгсэл худалдаж авахад эх үүсвэр тодорхойгүй 73,000,000 төгрөгийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2,

шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг хэвээр үлдээж,

прокуророос шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэсгээс “П” ХХК, “СГ” ХХК, шүүгдэгч Ё.Б-т **** дүүргийн **** дугаар хороо, *** дүгээр хороолол, **** тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай *** тоот авто зогсоолыг иргэн Б.Г-аас 320,000,000 төгрөгөөр худалдан авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, шүүгдэгч Л.Н нас барсан үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Н.С, Г.Б, Н.М, Г.Б, Г.Г /“СГ”/, Г.Ц /“Пи”/, Ш.Б/“Мо”/, П.М /“Ги”/, Э.Э, Х.Б /“Мд”/, Ц.Б /”Н”/, Б.М /“Бэ”/, Б.Б, Ч.Ө/“Ин”/ нар, хуулийн этгээд “Н”, “Га”, “Ин” ХХК-иудад холбогдох хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр хяналтын шатны шүүх тогтов.

23.2.Хяналтын журмаар гаргасан шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Б.Г, Б.Б нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нарын өмгөөлөгч Б.Ц, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн, шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир нарын хамтран гаргасан гомдлуудыг хангаж,

23.3.Прокурорын бичсэн эсэргүүцлийн гэмт хэрэг үйлдсэн хатгагч, хамжигч нарт оногдуулсан торгох ял гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй, зарим шүүгдэгч нарын гэм бурууг дахин хэлэлцүүлэх хэсгийг, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гомдлын “...“Ня” ХХК-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, давуу байдал олгосон гэж баримт нотолгоогүйгээр Н.М-ыг хийсвэрээр буруутгасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн...”, шүүгдэгч Ё.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гомдлын “...шүүгдэгчийн хахуульд авсан 100,000 ам.доллар буюу 246,825,000 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө орлого 393,000,000 төгрөг гэж ялласан атлаа зөвхөн 73 сая төгрөгийг хураах, хууль хэрэглээний илэрхий алдааг зөв мэт дүгнэх зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...”, шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Р.Батцогтын гомдлын “...Иргэний хуулиар зохицуулагдах иргэд хоорондын харилцаа гэж анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн...” гэсэн хэсгийг хангаж, эсэргүүцэл, гомдлын үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгож,

23.4.Шүүгдэгч Б.Ч-ийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгох ялаар солих...”, түүний өмгөөлөгч Б.Мөнхбатын “...Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын төрлийг хөнгөрүүлэн, торгох ялаар шийтгэх, ...“Мм” ХХК, “Мик” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Д-д Монтбланк /MontBlanc/ брэндийн бал хахуульд өгсөн гэж гэм буруутайд тооцож ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, шүүгдэгч Б.Б-ийн  “...миний үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан санаатай гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох...”, түүний өмгөөлөгч Б.Батбаярын “...Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...”, шүүгдэгч Ё.Б-ийн “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...”, шүүгдэгч Т.М-ын “...давж заалдах шатны шүүхийн магадлалаас надад холбогдох хэсгийг хүчингүй болгох...”, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын “...зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Э.Э-ийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож хууль, шударга ёсыг хангах...”, шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр нарын хамтран гаргасан “...хэргийг прокурорт буцаасан нь хуулийг ноцтой зөрчсөн, ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх...”, шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаагийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч С.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээх...”, шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Ц.Энхтүвшингийн “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын Т.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон цагаатгах...”, шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Ц.Энхтүвшингийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалын С.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх...”, шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэгийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалын М.Б-г цагаатгасныг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох...”, шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч А.Кадирбекийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх...”, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдоржийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Мд” ХХК-иас хохирол хор уршигт нийт 37,521,495,113 төгрөг гаргуулж, Хөгжлийн банкинд олгуулахаар, эд хөрөнгийн хязгаарлалт тогтоосон прокурорын 31 тоот, 191 тоот, 631 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, Х.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг өөрчлөх...”, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Батбаярын “...давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээн, үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгах...”, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Болдбаатарын “...давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээх...”, шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Б.Батбаярын “...магадлал хүчингүй болгох...”, шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч П.Баасанжавын “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ц.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх...”, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн шүүгдэгч Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгох...”, шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нарын хамтран гаргасан “...Б.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг, ...гэм буруугүйгээр хохирол учруулсан гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, ...гэм буруугийн хэлбэрийг хянан үзэх, ...хайнга хандах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг хянан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгөх, ...Б.Б оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх, ...түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх...”, иргэний хариуцагч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгох...” агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

23.5.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, хөөн хэлэлцэх хугацаа, ял ялгамжтай оногдуулах хууль хэрэглээний алдаа гаргасан тул шүүгдэгч Ц.Б, “Н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбатын “...магадлалын шүүгдэгч Ц.Б болон “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Б-ийг зээлийн санхүүжилтийг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн, эдгээр гэмт хэргийн “Н” ХХК-ийн нэрийн өмнөөс үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, эдгээр үйлдлийг хэрэгсэхгүй болгох...”, шүүгдэгч Д.Д “...миний эрх, эрх зүйн байдлыг дордуулсан холбогдох шийдвэрийг хүчингүй болгох...”, шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын “...шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийг хэвээр үлдээн, холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгах...”, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн...”, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч О.Батсүхийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, түүнийг цагаатгах...”, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржаны “...Б.Д-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох...”, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Түмэнжаргалын “...давж заалдах шатны шүүхийн магадлалын Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Г-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх...”, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох...”, шүүгдэгч хуулийн этгээд “Ин” ХХК болон шүүгдэгч Б.Б нарын өмгөөлөгч Г.Лхагвасүрэнгийн “...“Ин” ХХК-иас хор уршигт тооцож 3,588,178,284 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, мөн Б.Б-ын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг сэргээх...”, шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр нарын хамтран гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын Г.Ц-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах...”, иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Э.Г нарын хамтран гаргасан “...давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 15-д “Эн” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 19-д “Эн” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх...” гэх утгатай гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/362 дугаар магадлалд:

1.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “СГ” ХХК болон “П” ХХК-д хууль бус давуу байдал олгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг,

Шүүгдэгч Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “**** дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, **** тоот хаягт байрлалтай, орон сууц, тус хаягт байрлалтай **** тоот авто зогсоолыг иргэн Б.Г-аас 320,000,000 төгрөгөөр худалдан авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “шүүгдэгч Л.Н-т холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоол шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын;

Шүүгдэгч Ё.Б-ийг “улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд”  гэснийг, 

“...шүүгдэгч Я.Б-ийг “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүгдэгч Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг 133,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч тээврийн хэрэгсэл худалдаж авахад эх үүсвэр тодорхойгүй 73,000,000 төгрөгийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үйлдлийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон...” гэж,

“...шүүгдэгч Я.Б-ийг “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд...” гэж,

6 дахь заалтын;

“Шүүгдэгч Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73,000,000 /далан гурван сая/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ээс гэмт хэрэг үйлдэх замаар олсон 246,825,000 төгрөгийг хураан улсын орлого болгож, Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял” гэж, 

“...шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял...” гэснийг,

“...шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял...” гэж,

8 дахь заалтын;

Шүүгдэгч Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нийт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, хорих ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн хугацаагаар гэснийг,

“Шүүгдэгч Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн хугацаагаар” гэж,

21 дэх заалтын;

“Ин” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн банкны үнэт цаас хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа шүүгдэгч Ж.Г-ийн гэрээс хураан авсан 8,570,000 төгрөг, 25,000 ам.доллар, 1,000 евро, Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 127,357,500 төгрөг, шүүгдэгч Э.Э-ийн Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 217,753,500 төгрөг гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-аас 18,078,450 /арван найман сая далан найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Төрийн банкны үнэт цаас хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа шүүгдэгч Ж.Г-ийн гэрээс хураан авсан 8,570,000 /найман сая таван зуун далан мянга/ төгрөг, 25,000 /хорин таван мянга/ ам.доллар, 1,000 /нэг мянга/ евро, Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 127,357,500 төгрөг, шүүгдэгч Э.Э-эс Төрийн сан банкны **** дугаартай дансанд байршуулсан 217,753,500 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй. 

3.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоол шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3.1.Нийслэлийн прокурорын газраас гэсэн заалтаас;

- шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

  • шүүгдэгч Ч.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч Р.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч М.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
  • шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэснийг,

2 дахь заалтаас;

шүүгдэгч Б.Ш-ын “Го” ХХК, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон, “Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг гэснийг,

шүүгдэгч Н.М-ын “Го” ХХК, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон, учруулсан хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг гэснийг,

шүүгдэгч Г.Б-ийн МоАХ НҮТББ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг,

3 дахь заалтаас;

шүүгдэгч Б.Ш, Н.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэснийг,

4 дэх заалтаас;

Шүүгдэгч Б.Ш-ыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд гэснийг,

Шүүгдэгч Н.М-ыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд гэснийг,

“Ин” ХХК, “Га” ХХК-ийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тус тус үйлдсэн гэм буруутайд гэснийг,

5 дахь заалтаас;

шүүгдэгч Н.М-ад холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэснийг,

“Ин ХХК”, “Га” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэснийг,

6 дахь заалтаас;

Шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд  томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял гэснийг,

14 дэх заалтаас;

Шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 115 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 13,275,000 төгрөгөөр гэснийг,

15 дахь заалтаас;

шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 13,275,000 төгрөгийн торгох, ...шүүгдэгч “Ин” ХХК-д оногдуулсан 125,000,000 төгрөгийн торгох ял гэснийг,

3.2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/362 дугаар магадлалын тогтоох хэсгийн;

1.А. дахь заалтаас;

 12.Шүүгдэгч Ч.О, 13.Шүүгдэгч Ч.Н, 14.Шүүгдэгч М.Б, 15.Шүүгдэгч Б.Н, 16.Шүүгдэгч Б.Л, 17.Шүүгдэгч Б.Б нарт холбогдох “Бэ” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, 18.Шүүгдэгч Р.Б,  19.Шүүгдэгч М.З, 20.Шүүгдэгч Г.Д, 21.Шүүгдэгч Г.О, 26.Шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, 27.а.Шүүгдэгч Н.Б-т холбогдох “Го” ХХК, “Эн” ХХК, “Бэ” ХХК-д тус тус эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэг, 27.б.Шүүгдэгч Н.Б-т холбогдох “Мо” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг гэснийг,

4.А. дахь заалтаас;

шүүгдэгч Г.Б-ийн “МоАХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосныг тус тус хүчингүй болгож гэснийг,

4.Б. дэх заалтаас;

Шүүгдэгч Б.Ш-ын “Го” ХХК, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэснийг,

“Бэ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 44,311,962,051.84 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэснийг,

Шүүгдэгч Н.М “Го” ХХК, “Эн” ХХК-д 36,423,614,978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэснийг,

5 дахь заалтаас; 

шүүгдэгч Б.Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг  хэвээр үлдээж, харин “шүүгдэгч Н.М” гэснийг,

6.“Шүүгдэгч Н.С-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.2-т зааснаар Н.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэснийг,

7.А. дахь заалтаас;

2.Шүүгдэгч Б.Ш, В-ын хэсгээс 12. Шүүгдэгч Н.М гэснийг,

7.Б. дэх заалтаас;

1. Шүүгдэгч “Ин” ХХК, 2. Шүүгдэгч “Га” ХХК /мөнгө угаах хүчингүй/ гэснийг,

8.А. дахь заалтаас;

шүүгдэгч хуулийн этгээд “Ин” ХХК, “Га” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, “Га” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж гэснийг,

8.Б. дэх заалтаас;

1.Шүүгдэгч Н.М-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэснийг,

8.Д. дахь заалтаас;

Шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүнийг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүйд тооцсугай гэснийг,

9.А. дахь заалтаас;

7. Шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял гэснийг,

9.Д. дэх заалтаас;

Шүүгдэгч Н.С-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд ял оногдуулсан хэсгийг хүчингүйд тооцсугай гэснийг,

12.А. дахь заалтаас;

 “...Б.Ш...” гэснийг,

13.А. дахь заалтаас;

 шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 13,275,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд гэснийг,

13.Г. дэх заалтаас;

Шүүгдэгч Н.С-д торгох ял төлүүлэх хугацаа тогтоосныг хүчингүйд тооцсугай гэснийг,

18.18.1. Б. дэх заалтаас;

“Го” ХХК, шүүгдэгч Н.А-ийн нэр дээр бүртгэлтэй **** дүүргийн 2 дугаар хороо, **** дугаар байрны ****тоот хаягт байрлах орон сууц, шүүгдэгч Н.Б-ын нэр дээрх **** УАС улсын дугаартай, цагаан өнгийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг болон шийтгэх тогтоолын 21 дэх заалтад бичигдсэнээр иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй гэх нэр бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хэвээр үлдээж, 

Шүүгдэгч Б.Ш торгох ялаар шийтгэгдсэн тул түүний нэр дээрх **** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоотод байрлах 590,6 м.кв талбай бүхий хувийн сууц, граж болон Н.М-ын нэр дээрх **** дүүргийн 15 дугаар хороо, **** тоот хаягт байрлах 79,9 м.кв талбай бүхий орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 716 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож гэснийг болон,

шийтгэх тогтоол, магадлалаар эдгээр нэр бүхий шүүгдэгч нараас /хүн, хуулийн этгээд/ хохирол, хор уршиг гаргуулсан, тэдэнд холбогдох хэрэг тус бүрд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэсэн холбогдох заалтыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

4.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/362 дугаар магадлалын тогтоох хэсгийн;

1.Б. дэх заалтаас;

3. О.Б-т холбогдох “Ги” ХХК-нд зээл олгож давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх хэргийг гэснийг,

13.Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэснийг,

14.Шүүгдэгч Ё.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэснийг,

15.Шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэснийг,

19.Шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэснийг,

4.А. дахь заалтаас;

Шүүгдэгч Н.М-ын “Ня” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 36,783,434,234.42 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл холбогдлыг гэснийг,

шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Б.Ч, Д.Д, Б.Б, Д.Ц, Л.М нарын “Мо” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 5,800,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг гэснийг,

шүүгдэгч Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Д, Б.Ч, Б.Б, Д.Ц нарын “К” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг гэснийг,

4.Б. дэх заалтаас;

 Шүүгдэгч Б.Ш-ын “Ня” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож 36,783,434,234.42 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэснийг,

7.В. дэх заалтаас;

1. Шүүгдэгч Б.Б,

2. Шүүгдэгч Ч.Э,

3. Шүүгдэгч Ч.М,

4. Шүүгдэгч Д.Ц,

5. Шүүгдэгч Б.Б,

6. Шүүгдэгч Л.М,

7. Шүүгдэгч Д.Д,

8. Шүүгдэгч Б.Ч,

9. Шүүгдэгч Б.Д,

10. Шүүгдэгч Ж.Г,

13. Шүүгдэгч Э.Э,

19. Шүүгдэгч Ё.Б гэснийг,

9.В. дэх заалтаас;

1.Шүүгдэгч Б.Б,

2. Шүүгдэгч Ч.Э,

3. Шүүгдэгч Ч.М,

4. Шүүгдэгч Д.Ц,

5. Шүүгдэгч Б.Б,

6. Шүүгдэгч Л.М,

7. Шүүгдэгч Д.Д,

8. Шүүгдэгч Б.Ч,

9. Шүүгдэгч Б.Д,

10. Шүүгдэгч Ж.Г,

12. Шүүгдэгч Э.Э,

18. Шүүгдэгч Ё.Б гэснийг,

12.Б. дэх заалтаас;

Шүүгдэгч Ч.Э, Ж.Г, Б.Д гэснийг,

13.В. дэх заалтаас;

...Д.Ц, Б.Д, Ж.Г, Л.М, Э.Э, Б.Ч гэснийг,

17.А. дахь заалтаас;

 ...Б.Ш, ...Н.Б, ...Н.А, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, М.З, Г.Д, Г.О, Б.Б гэснийг,

17.Б. дэх заалтаас;

Бусад шүүгдэгч О.Б, Ц.Б, Б.Ба, Ч.Э, Ч.М, Д.Ц, Б.Б, Б.Ч, Л.М, Д.Д, Б.Д, Ж.Г, Н.М, Э.Э, Д.Б, Ё.Д, Ц.Ц, О.Б, Ц.У, “Ня” ХХК, “К” ХХК, “Мо” ХХК-д тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэснийг,

18.18.1.А. дахь заалтаас;

Шүүгдэгч Ж.Б, мөн “К” ХХК, “Га” ХХК-иудын нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож гэснийг,

18.18.1. Б. дэх заалтаас;

 “Го” ХХК, шүүгдэгч  Н.А-ийн нэр дээр бүртгэлтэй **** дүүргийн 2 дугаар хороо, **** тоот хаягт байрлах орон сууц, шүүгдэгч Н.Б-ын нэр дээрх **** УАС улсын дугаартай, цагаан өнгийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг болон шийтгэх тогтоолын 21 дэх заалтад бичигдсэнээр иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй гэх нэр бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хэвээр үлдээж, 

Шүүгдэгч Б.Ш торгох ялаар шийтгэгдсэн тул түүний нэр дээрх **** дүүргийн 11 дүгээр хороо, **** тоотод байрлах 590,6 м.кв талбай бүхий хувийн сууц, граж болон Н.М-ын нэр дээрх **** дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхоны 2 дугаар байрны **** тоот хаягт байрлах 79,9 м.кв талбай бүхий орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 716 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч “Мо” ХХК, Э.Э, Ж.Г, “Ха” ХХК, Г.Г нарын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй гэх нэр бүхий хөрөнгө, банкны дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож гэснийг,

18.18.2. Б. дэх заалтаас;

“Н” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт битүүмжлэгдсэн Ч.М-ын эзэмшлийн Улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 8-р хороо, **** тоот орон сууц, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 8-р хороо, **** тоот авто зогсоол, улсын бүртгэлийн **** дугаартай, **** дүүргийн 1-р хороо, **** тоот орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоол гэснийг,

18.18.2. В. дэх заалтаас;

“Ги” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Ч.Э-ын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай **** дүүргийн **** хороо, “**** байрны **** тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож” гэснийг тус тус хүчингүй болгож гэснийг,

18.18.3. Б. дэх заалтаас;

“Н” ХХК-д зээл олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 114599 кодтой түрийвч 1 ширхэг, эд мөрийн баримтаар хураагдсан Монтбланк /MontBlanc/ брэндийн үзэг, Олон улсын бүртгэлийн 111046 кодтой үзэг 1 ширхэг, запас 1 ширхэг, шүүгдэгч Б.Ч-ийн тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан хахууль авсан хууль бус орлого болох 80,000,000 төгрөг...” гэснийг тус тус хүчингүй болгосугай гэснийг,

21.А. дахь заалтаас;

“Шүүгдэгч Д.Б, О.Б, Ц.У, О.Б, Г.Г, Ё.Д, Ц.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах... гэснийг хүчингүй болгож” гэснийг, 

 21.Б. дэх заалтаас;

Шүүгдэгч Н.Б, Н.А, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, М.З, Г.Д, Г.О, Б.Б гэснийг,

22.дахь заалтаас;

“Шүүгдэгч Ё.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй гэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5.Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Батбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ё.Д, Ц.Ц нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн, шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир нарын хамтран гаргасан гомдлуудыг хангаж, прокурорын бичсэн эсэргүүцлийн болон шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Ё.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Д-ы өмгөөлөгч Р.Батцогт нарын гомдлуудын заримыг хангаж, эсэргүүцэл, гомдлын үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ч, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ё.Б, шүүгдэгч Т.М, Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин, шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Т.П-ийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Ба-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б, “Н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, О.Батсүх, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч хуулийн этгээд “Ин” ХХК болон шүүгдэгч Б.Б нарын өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Түмэнбаяр нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч “Эн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Э.Г нарын хамтран гаргасан гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.

6.Шүүгдэгч Ё.Б-ийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Б.Ба, Ч.М, Д.Д, Б.Б, Б.Ч, Б.М нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Б, Ж.Ү, Ж.О, С.М, М.Б, Ч.О, Ч.Н, М.Б, Б.Н, Б.Л, Р.Б, Г.Д, Г.О, Б.Б, Н.Б, Г.Г, Н.Б, О.Х, Д.Д, Н.А, Б.Д, Г.Ц, Ш.Б, Н.С, Б.М, Г.Б, Б.Б, Ч.Ө, Г.Б, Э.Э, Х.Б, П.М, Н.М, Б.Ш, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Н.М, Б.Ш, Ц.Б нарт урьд авсан тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч М.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                               ШҮҮГЧИД                                             Б.БАТЦЭРЭН

 

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                              Б.ЦОГТ       

              

                                                                                               Ч.ХОСБАЯР