
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2024 оны 02 сарын 07 өдөр
- Дугаар: 2024/ХШТ/12
- Улаанбаатар хот
С.Б, С.Б, Р.Д, Р.Э, Д.А, Б.Э,
Ж.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ө.Золбоо, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Бүдханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай, С.Б, С.Б, Р.Д, Р.Э, Д.А, Б.Э, Ж.Б нарт холбогдох 2301000010020 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Г.Анхбаяр, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын тээврийн менежмент мэргэжилтэй, *** орлогч даргаар ажиллаж байсан,
урьд 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр *** аймаг дахь сум дундын шүүхийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, * овогт С-ийн Б,
2.Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, *** сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан,
урьд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг *** аймгийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэнийг Улсын дээд шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, * овогт С-ийн Б,
3.Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “Н” ХХК-ийн захирал ажилтай,
урьд 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *** дүүргийн Эрүүгийн шүүхийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, Ха овогт Р-ийн Д,
4.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай,
урьд 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *** аймаг дахь сум дундын шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Х овогт Д-ийн А,
5.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
урьд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны * дугаар шүүхийн 1134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Б-ын Э,
6.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Р” ХХК-ийн захирал ажилтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ны Э,
7.Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “С” ХХК-ийн захирал ажилтай,
урьд 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *** дүүргийн шүүхийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 100.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, С овогт Ж-ын Б.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж *** байрлах 292.53 м.кв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** 292.53 м.кв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1.000.000.000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр *** 116 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 750.000.000 төгрөгөөр, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн авто машиныг 179.900.000 төгрөгөөр тус тус худалдан авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт,
дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр хөрөнгө орлого нь нэмэгдэж, мөн *** тоотод байх орон сууц, *** тоотод байх орон сууц, *** тоотод байх амины орон сууцанд хийгдсэн нэгжлэгийн явцад илэрсэн 5.473.712.840 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт,
2.С.Б нь “С” ХХК-ийн захирал Ж.Б-ын төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу 1 цуваа буюу 50 вагон нүүрс тээвэрлэн гаргаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-д хахууль өгөх, авах талаар харилцан тохиролцсон хахуулийн мөнгийг өөрийн төрсөн дүү С.Б-ийн хэлсний дагуу өөрийгөө “Т ХХК-ийн захирал Б” гэх нэрээр хэлж Ж.Б-оос нийт 68.050 ам.доллар буюу нийт 235.000.000 төгрөгийг бэлнээр авч С.Б-д дамжуулан өгч гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
мөн С.Б гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тухайн мөнгөөр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *** 76.88 м.кв орон сууцыг 200.000.000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэгт,
3.Р.Д нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *** орлогч дарга С.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 5 удаагийн үйлдлээр нийт 1.329.737.160 төгрөгийн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бүлэглэн 1 удаагийн үйлдлээр 100.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
4.Д.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *** орлогч дарга С.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Э-ээр дамжуулж нийт 3 цуваа 150 вагон нүүрс тээвэрлэх хахуулийн мөнгө болох 690.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт;
5.Б.Э нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор *** орлогч дарга С.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нүүрс тээвэрлэх хахуулийн мөнгө болох 690.000.000 төгрөгийг Д.А-гээс авч дамжуулан өгсөн гэмт хэрэгт;
6.Б.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “А” ХХК-ийн нүүрсийг төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу экспортод гаргах зорилгоор Р.Д-ээр дамжуулан 28.950 ам.доллар буюу 100.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
7.Ж.Б нь өөрийн “С” ХХК-иар төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу 1 цуваа буюу 50 вагон нүүрс тээвэрлэн гаргахад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-тэй хахууль өгөх, авах талаар харилцан тохиролцож нийт 68.050 ам.доллар буюу нийт 235.000.000 төгрөгийг бэлнээр С.Б-р дамжуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоолоор * овогт С-гийн Б-ийг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэгт, “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж, нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт, “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэмт хэрэгт;
* овогт С-ийн Б-ыг “нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт, “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан” гэмт хэрэгт,
* овогт Р-ийн Д-ийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай бүлэглэж, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт,
* овогт Б-ны Э-ыг бусадтай бүлэглэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт,
* овогт Д-гийн А-г бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт,
* овогт Б-ын Э-г бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт,
* овогт Ж-ын Б-ыг өөртөө давуу байдал бий болох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Р.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван нэгэн мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.500.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Шүүгдэгч С.Б-д оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар тогтоож,
шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг буюу хоёр хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 30.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх торгох ялыг арван гурван мянга есөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.970.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Б.Э-ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 24 цаг буюу нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 15.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх торгох ялыг арван нэгэн мянга дөрвөн зуун наян таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.485.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус тусын торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.Б нарт оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор, Р.Д, Д.А, Б.Э, Р.Э, Ж.Б нарт оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 179 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгч Р.Д, Д.А, Б.Э, Р.Э, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
С.Б-ын бага насны хүүхэд болох Б.Х, Б.Т, Б.Т нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалах асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг *** аймгийн ** дугаар багийн Засаг даргад даалгаж,
Шүүгдэгч Б.Э-аас 106.000.000 төгрөгийг, С.Б-өөс 205.000.000 төгрөгийг, Р.Д-ээс 65.000.000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Д-т олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 9390 ширхэг юань буюу 274.287.000 төгрөг, 16.363 ширхэг ам, доллар буюу 5.431.297.683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198.006.000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1.425.370.000 төгрөг нийт 7.328.960.683 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Эрүүгийн цагдаагийн алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
С.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй *** 292.53 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж “Б” ББСБ-д төлөгдөх төлбөрөөс бусад хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг,
*** 116 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг,
*** 292.53 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг,
2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн **-** улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж 70.000.000 төгрөгийг С.Б-д буцаан олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг,
С.Б-ын өмчлөлд бүртгэлтэй *** 76.88 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, орон сууцыг худалдан борлуулж, 100.000.000 төгрөгийг С.Б-д буцаан олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг прокурорт даалгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** 85.69 м.кв, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өмчилсөн *** гэрчилгээний дугаартай орон сууц, *** 29 м.кв, 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай орон сууц, М.С-ийн өмчлөлд бүртгэлтэй *** 14 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмчилсөн авто зогсоол, С.Б-ын өмчлөлд бүртгэлтэй *** 39 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өмчилсөн орон сууц, *** 39 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өмчилсөн орон сууц, *** 19.4 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өмчилсөн гарааш, *** 55 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өмчилсөн орон сууц, *** 29 м.кв орон сууц, *** 68.6 м.кв орон сууц, 37,8 м.кв орон сууц, *** 18 м.кв орон сууц, 103.5 м.кв орон сууц , “Toyota Harrier” маркийн 2014 онд үйлдвэрлэсэн хар ангийн **-** УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Prius Alpha” маркийн 2012 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн **-** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Р.Д-ийн өмчлөлд бүртгэлтэй *** 336 м.кв үйлчилгээний зориулалттай, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө, С.Б-ийн нэр дээр бүртгэлтэй хадгаламжийн дэвтэр, “А” ХЗХ-ны дансны дугаар *** данснуудыг битүүмжилсэн болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 9390 ширхэг юань буюу 274.287.000 төгрөг, 16.363 ширхэг ам, доллар буюу 5.431.297.683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198.006.000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 1.425.370.000 төгрөг, нийт 7.328.960.683 төгрөгийг, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт хэрэгжүүлэхийг прокурорт даалгаж,
Битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэрээр тус өмчлөгчдөөс үнийн дүнг албадан гаргуулж шийдвэрлэхийг анхааруулж,
Хэрэгт хураагдсан арилжааны банкнуудаас ирүүлсэн шүүгдэгч нарын дансны мэдээлэл бүхий 15 ширхэг сиди, ярианы бичлэг бүхий сиди 1 ширхэг, мөрдөн шалгах ажиллагааны нууц магадлагаа зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/589 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... шүүгдэгч С.Б-ийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн авто машиныг 179.900.000 төгрөгөөр худалдан авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай”, “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй...." гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... шүүгдэгч С.Б-д оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 7 /найм/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтаас “... 2018 оны хар өнгөтэй "Toyota Land Cruiser 200" маркийн **-** УНТ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж 70.000.000 төгрөгийг С.Б-д буцаан олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг. ...” гэснийг “... 2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн **-** УНТ улсын дугаартай автомашиныг С.Б-д буцаан олгосугай ..." гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтад “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт хэрэгжүүлэхийг прокурорт даалгасугай. ...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 16 дахь заалтыг хүчингүй болгож, 17 дахь заалтыг 16, 18 дахь заалтыг 17, 19 дэх заалтыг 18, 20 дахь заалтыг 19, 21 дэх заалтыг 20 болгон тус тус өөрчилж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарын “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлоос зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 1 /мөнгө угаах/ зүйл заалтад заагдсан гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн үйлдсэн хэргээ шударгаар хүлээж, гэм буруугаа чин сэтгэлээсээ гэмшиж ойлгосон. Энэ төрлийн гэмт хэрэгт анх удаагаа холбогдож, мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээж гэмт хэргийн замаар бий болсон эд хөрөнгө мөнгийг гарган өгч хураалгаснаас гадна хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болоогүй байсан зарим гэмт үйлдлүүдийг тухайлбал Эгээс хахууль авсан 3 үйлдэл, Д-ийн 4 удаагийн хахууль өгсөн үйлдэл, Б-оос төрсөн ах Баттулгаар мөнгө авхуулснаа, түүнчлэн бусад 15 аж ахуйн нэгжээс мөнгө авснаа сайн дураараа илчилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй болохоо илэрхийлж мөрдөн шалгах ажиллагааны эхнээс л хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр удаа дараа өгч байсан.
2023.07.07-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон мөртлөө 3 зүйл ангид заасан хамгийн хүнд ялыг хамгийн урт хугацаагаар оногдуулсан. 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь 2-8 жилийн хорих ялтай, зорчих эрхийг хязгаарлах /бугуйн цаг/, торгуулийн санкцтай байхад 8 жилийн хорих ялаар, 22.10 дугаар зүйлийн 1 дэх заалт нь 1-3 жилийн хорих ялтай, зорчих эрхийг хязгаарлах, торгох ялаас 2 жилийн хорих ялаар, 18.6 дугаар зүйлийн 2 дахь заалтаар 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 12 жилийн хорих ялаар шийтгэж, өөрийн шударга хөдөлмөрөөр олж авсан Land-200 маркийн автомашин /гэмт хэрэг үйлдэхээс өмнө авсан/, зарим хэсгийг улсын орлого болгох, өөрийн шударга хөдөлмөрөөр олж авсан *** 4 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг улсын орлого болгож /Б ББСБ-д төлөх өрийг төлж үлдсэнийг нь улсын орлого болгох/ үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс миний үйлдсэн хэргийг тал бүрээс нь бодитой шинжлэн судалж шийдвэр гаргахдаа гэмт хэрэг үйлдэхээс 3 сарын өмнө худалдаж авсан Land-200 маркийн автомашиныг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр худалдаж авсан болохыг тогтоож, хэргийн зүйлчлэлээс хассан. Магадлалын 40 дүгээр талын 22 дугаар мөрнөөс эхлэн 41 дүгээр талыг дуустал Land-200 маркийн автомашиныг өөрөө шударгаар авсан хөрөнгө болохыг тогтоосон байна. Тухайлбал “... Шүүгдэгч С.Б-ийг прокуророос 2022.07.08-ны өдрөөс 2022.12.21-ний өдрийн хооронд бусдаас хахууль авсан гэж гэмт хэргийн үргэлжилсэн цаг хугацааг тодорхойлж ... яллах дүгнэлт үйлджээ.
Гэтэл С.Б- нь “Toyota Land-200” маркийн автомашиныг 2022.04.05-ны өдөр худалдаж авсан талаар шүүгдэгч болон гэрч Н.Г “Land 200 маркийн 89-55 УБЯ дугаартай машиныг зарахаар 04 дүгээр сарын эхээр зар тавьж 4 дүгээр сарын 5-нд гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс уулзсан. ... Мөн өдөр 59.900.000 төгрөг шилжүүлж бэлнээр 70 сая төгрөг өгч, үлдсэнд нь Toyota Harrier маркийн автомашинаа бартераар өгсөн. Уг машиныг 60 сая төгрөгөөр тооцож нийт 179.900.000 төгрөгөөр машинаа зарсан ...” гэж мэдүүлсэн байх ба /3хх 210-211/, хэрэгт авагдсан С.Б-ийн ХАСХОМ-ын мэдүүлэг, уг мэдүүлэгт Harrier болон Пруис 41 маркийн автомашин болон “А” ХЗХ-д 401 сая төгрөгийн хадгаламжтай талаар мэдүүлж, эх үүсвэрийг цалин хөлс, үл хөдлөх хөрөнгө зуучлал, түрээслэх, барьцаат зээл, мөнгө зээлж хүүнд нь байрыг түрээслэх зэрэг үйлчилгээний орлогоороо үүсгэсэн гэж тайлбарлажээ /11хх 79-90/.
... Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд С.Б-ийн 2022.04.05-ны өдөр Land-200 маркийн автомашиныг 179.900.000 төгрөгөөр худалдан авч, хууль бус мөнгөний эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө худалдаж авсан Land 200 автомашиныг надад олгосон мөртлөө гэмт хэрэг үйлдэхээс өмнө миний цалингийн, бизнесийн, койны арилжааны орлогоос бүрдүүлсэн хадгаламжийн талаар, уг хадгаламжаа барьцаалж зээл авсан 500 сая төгрөгөөр худалдаж авсан *** 4 давхрын үл хөдлөхийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Миний 2019 оноос хойш Г банк, А ХЗХ-д үүсгэсэн байсан хадгаламжийн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
Миний бие нь 2019-2021 онд Г банкинд хугацаатай хадгаламж нээж хуримтлал үүсгэсэн бөгөөд 2021 оны 08 дугаар сараас хадгаламжийн хүү өндөр шалтгаанаар А ХЗХ-д хадгаламж шилжүүлж 265 сая төгрөгийн хадгаламж нээсэн. 2021.08.04-нд анх хадгаламж нээхэд бусдаас авах авлага 300 гаруй сая төгрөг байсан бөгөөд хүмүүсээс авсан зээлийн төлөлтийг хадгаламж руугаа хийдэг байсан. 2021.12.31-нд миний хадгаламж 350 сая төгрөг болж нэмэгдсэн ба энэ үед миний бие нийтийн албан тушаалд томилогдоогүй байсан, гэмт хэрэг хийж эхлэхээс 7 сарын өмнө гэсэн үг юм. 2022.02.17-нд намайг нийтийн албан тушаалд дөнгөж томилогдох үед “А” ХЗХ-д үүсгэсэн байсан миний хадгаламж 401 сая /хадгаламж 371 сая+ хүү 300 сая/ болсон байсан. Энэ нь 9хх 90-99 дэх талд байгаа банкны хуулга, мөрдөн байцаагчийн дүгнэлтээр бүрэн нотлогдоно.
2022.07.07-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэж эхлэхээс 1 хоногийн өмнө “А” ХЗХ-д үүсгэсэн байсан миний хадгаламж /458 сая төгрөг+хүү 51 сая/ нийт 501 сая төгрөгийн хуримтлалтай болсон байсан. Энэ нь миний шударгаар хөдөлмөрлөж, бизнес хийж олсон цэвэр хуримтлал юм. Миний бие нь дансаар гүйлгээ хийхдээ дандаа өөрийн шударгаар олсон мөнгийг эргэлдүүлдэг байсан ба гэмт хэргийн улмаас олсон мөнгийг бэлнээр хадгалж бэлнээр 2 объект үл хөдлөх хөрөнгө авсан болно. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө миний хуримтлуулсан хадгаламж 9хх 90-99 хуудсаар, бүрэн нотлогдож баталгаажна. Мөн 2022.12.27-нд нийтийн албан тушаалд анх удаа томилогдож ХАСХОМ бөглөхдөө өөрийн хөрөнгийг үнэн зөвөөр бөглөж байсан. Тухайлбал “2014 онд худалдаж авсан 2 өрөө байр-120 сая, 2019 онд худалдаж авсан 3 өрөө байр-250 сая, 2018 онд авсан Приус 41 маркийн автомашин-30 сая, 2020 онд авсан Harrier маркийн автомашин-75 сая, А ХЗХ-д байгаа хадгаламж-401 сая, 2021 онд авсан граш-20 сая, бэлэн мөнгө-35 сая, бусдаас авах зээлийн авлага 19 хүнээс 242 сая, хувьцаа-20 сая, бизнесийн эргэлтэнд-250 сая, үнэт эдлэл-10 сая төгрөгтэй болохоо үнэн зөвөөр бөглөж байсан. Нийт хөрөнгийн хэмжээ 1.5 тэрбум орчим төгрөг болж байсан. Энэ талаар 11 дүгээр хавтаст хэргийн 84-91 дэх талд “ХАСХОМ” бөглөсөн талаарх АТГ-аас гаргуулж авсан мөрдөн байцаагчийн олж тогтоосон нотлох баримт байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс миний хадгаламжийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хадгаламжид үүсгэсэн байсан 500 гаруй сая төгрөгөөр авсан *** 4 дүгээр давхрын үл хөдлөхийг улсын орлого болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эд хөрөнгө хураахтай холбоотой шударгаар олж авсан хөрөнгийг буцааж олгох хуулийг зөрчиж 4 дүгээр давхрын үл хөдлөх дээр мөнгө угаах гэмт хэргээр буруутгагдаж шүүхээс шийдвэрлэсэн байгааг үнэн зөвийг олж тогтоон үндэслэл бүхий дүгнэлт, шийдвэр гаргаж өгнө үү.
Улсын яллагч М.Энхбаатар нь яллах дүгнэлтээрээ *** 4 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг цэвэр эх үүсвэртэй гэж үзэж буцаан олгохоор дүгнэсэн байдаг. Яллах дүгнэлтийн 63 дахь талд *** 4, 5 давхарт байрлах тус бүр 292.53 мкв талбайтай ***, *** гэрээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 тэрбум төгрөгөөр худалдан авсан ба үүнээс 500 сая төгрөгийг ... гаргуулж улсын орлого болгох гэж дүгнэсэн байдаг. *** 4, 5 давхруудыг нь тус бүр 500 сая төгрөгөөр худалдаж авсан 4 дүгээр давхрыг өөрийн цэвэр хөрөнгөөр 5 дугаар давхрыг хууль бусаар олж авсан мөнгөөр худалдаж авсан болохоо миний бие болон гэрч Д.Э-ын мэдүүлгээр тодорхой мэдүүлсэн байдаг /6хх 1-13/, /5хх 246-247, 249-250/.
Давж заалдах шатны шүүх хурлаас хурал даргалагч шүүгч улсын яллагчаас миний хадгаламжийн талаар асуухад прокурор: “... С.Б нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 265 сая төгрөгийн хадгаламж нээсэн байдаг бөгөөд 1 жилийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 04-нд 516 сая төгрөг болсон нөхцөл байдлууд бий” гэсэн. Үүгээрээ миний хадгаламжтай байсныг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа юм. Прокурор нь миний хадгаламжийг огцом өссөн мэтээр ойлгуулахын тулд дөнгөж хадгаламж нээж эхэлсэн ба дууссан хугацаагаар тодорхойлсон. Гэтэл 2022.02.17-нд буюу нийтийн албан тушаалд миний бие дөнгөж томилогдох үед хадгаламж 401 сая төгрөг болсон байсан. Гэмт хэрэг үйлдэхээс 1 өдрийн өмнө буюу 2022.07.07-ны өдөр 501 сая төгрөгийн хадгаламж үүссэн байсныг шүүх хуралд дурдаагүй юм. Мөн прокурор нь “13 дансанд шинжилгээ томилж дүгнэлт хийхэд 516 сая төгрөг хууль бусаар бүрдсэн байдаг” гэж шүүх хуралд хэлсэн. Хавтаст хэргийн материалд 516 сая төгрөг хууль бусаар бүрдсэн гэх шинжээчийн дүгнэлт огт байхгүй бөгөөд 516 сая төгрөг буюу миний үүсгэсэн байсан хадгаламжийг харин ч хэзээнээс үүсгэсэн, гэмт хэрэг хийгээгүй байхдаа хуримтлуулсан болохыг мөрдөн байцаагчийн тэмдэглэл, банкны лавлагаагаар тогтоосон байдаг. 16хх 16-17, 13-211 дуустал, 14хх тэр чигээрээ, 17хх 226-244, 18хх 34-38, 51-52 хуудаст миний хадгаламж үүсгэсэн орлогын эх үүсвэрийг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг, холбогдох зээлийн гэрээ, койны арилжаа /16хх 221-250, 199-200/ орлого зэргийг олж тогтоосон нотлох баримт хангалттай бий.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 4 дүгээр давхрыг “мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчилж ял оногдуулсан. Гэтэл “мөнгө угаах” гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас олсон орлогын эх үүсвэрийг нууцалж авсан үл хөдлөх хөрөнгийг хэлнэ гэж миний бие ойлгож байгаа бөгөөд уг 4 дүгээр давхрыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр болох хадгаламжид нээсэн байсан хуримтлалыг хууль бусаар олж авсан, ямар гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө болохыг олж тогтоосон нотлох баримт огт байхгүй юм. Иймд Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн үнэн зөвийг олж тогтоож шийдвэрлэж өгнө үү.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны /2023 оны 5 дугаар сарын 8-нд болсон хуралдаан/ 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан. Үүнд: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримт дээр үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримтална. Энэхүү зарчим нь шүүгдэгчийн эм буруу нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол “таамаглалд” үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй. ... Нотлох баримтыг үнэлэх шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөнд тооцно ... Шүүгдэгчийн гэм буруутай эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдаж байгаа шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэм бурууг хэргийн үйл баримт хангалттай тодорхой бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол Эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах, эсвэл хөнгөрүүлж зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тайлбарласан.
Энэхүү тайлбарын дагуу 4 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар олсон гэх нотлох баримт байхгүй. Гэмт хэрэг хийсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал. Хэзээ, хаана, ямар гэмт хэрэг үйлдэж хадгаламж үүсгэж, үүсгэсэн мөнгөөр “мөнгө угаах” гэмт хэрэг хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Мөн прокурор нь С.Б-ийн хадгаламж огцом нэмэгдсэн гэдэг тайлбарыг хийхээс өөрөөр миний хадгаламж үүсгэсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгөөр худалдаж авсан гэх нотлох баримт байхгүй. Мөн прокурор нь давж заалдах шатны шүүх хуралд гэрч Ганхуягийн мэдүүлгээр “С.Б дарга надтай 2022 оны 06 дугаар сард ярьж манай тагтан дээр сейф тавья гэж хэлсэн” гэдэг. Тэгэхээр тухайн гэмт хэрэг 2022 оны 7 дугаар сараас өмнө санаа сэдэл явагдаж үйлдэгдээд байсан нөхцөл байдлууд байдаг” гэж хэлсэн.
1 дүгээрт, 2022 оны 07 дугаар сараас өмнө гэмт хэрэг хийж байсан нотлох баримт огт байхгүй бөгөөд хийж ч байгаагүй юм. Прокурор зөвхөн өөрийн таамаглалдаа үндэслэн уг дүгнэлтийг хэлсэн гэж миний бие ойлгож байна.
2 дугаарт, миний бие өөрийн мэдүүлэгтээ ч 2022 оны зунаас Г-ийнд сейфтэй мөнгийг аваачиж тавьж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан юм. Уг мөнгийг хэдий цаг хугацаанаас үйлдсэнийг нотлох баримт нь бэлнээр хураагдсан мөнгө нь банк, санхүүгийн байгууллагуудаас ямар цаг хугацаанд гарсан талаарх нотлох баримт бөгөөд 7 хх-ын 199 дэх талд байгаа баримтаар 2022 оны 7, 8 дугаар сараас хойших цаг хугацаанд гарсан байгааг шинжээч, мөрдөн байцаагч олж тогтоосон болно.
Давж заалдах шатны шүүхээс уг үндэслэлийг авч үзэлгүй тайлбар хийлгүй, дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан. Миний бие нь мөрдөн байцаалтын явцад бусдаас хээл хахууль авсан болохоо хүлээн зөвшөөрч 15 аж ахуйн нэгжийн нэр, хэзээ, хаана хахууль өгсөн зэргийг тодорхой, үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад уг аж ахуйн нэгжүүдийн үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэн хэргийг шүүх, прокурорт шилжүүлсэн. Надад “үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг асуудал байхгүй бөгөөд бусдаас авсан мөнгөө бүгдийг нь хүлээн зөвшөөрч хахууль авсан аж ахуйн нэгжүүдийн нэр, үйлдлийг мэдүүлсэн. Уг аж ахуйн нэгжүүд хэргээ хүлээгээгүйгээс надад “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалт нэмэгдүүлсэн нь миний эрх зүйн байдлыг эрс доройтуулж, оногдуулах ялыг өндөр болгож байна. Миний бие нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас олсон гэдгээ мэдүүлсэн тул “хахууль авах” гэмт хэрэгт “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг зүйл заалтыг хамжлага маягаар нэмж яллаж байгааг Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч нар шийдвэрлэж өгнө үү.
Давж заалдах шатны шүүхээс миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг хийсэн зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзаж үзэж 22.4-2 заалтаар 7 жилийн хорих ял, 22.10-1 заалтаар 2 жил, 18.6-1 заалтаар 1 жил /Land 200 маркийн автомашин гэмт хэргийн үйлдлээс хасагдсан тул 18.6-2 нь 18.6-1 болж 1 жилийн хорих ялаар бууруулсан/ тус тус ял оногдуулж нэмж нэгтгэн 10 жилийн хорих ял нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 7 жилээр хасаж бусад заалтуудыг /анхан шатны шүүхийн тогтоолын/ хэвээр нь үлдээж шийдвэр гаргасан.
Миний бие өөрийн үйлдсэн арчаагүй үйлдэл, гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Болдог бол цаг хугацааг ухрааж хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй гэр бүлтэйгээ, үр хүүхэдтэйгээ аз жаргалтай, элэг бүтэн амьдрах юм сан гэж өдөр бүр боддог.
Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн миний үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хэргээ мөрдөн байцаалтын явцаас шударгаар хүлээсэн, анх удаа гэмт хэрэг хийсэн, бусдад төлөх төлбөргүй, хэргээ сайн дураараа илчилсэн зэрэг нөхцөл байдлуудыг минь үндэслэн харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг бууруулж өгнө үү. 3 зүйл ангийн хамгийн хүнд шийтгэлээс 1 жилийг л хасаж ял оногдуулсан байдлыг дахин харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.
Миний бие өөрийн шударгаар олж авсан хөрөнгийн хувьд зохих тайлбар гомдлыг гаргаж байгаа болохоос үйлдсэн гэмт хэрэг үйлдлийн хувьд огт маргалгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм.
Миний үйлдсэн гэмт хэрэг нь 2022.07.08-2022.12.21-ний хугацаанд бусдаас хахууль авсан, авсан мөнгөөрөө 2022 оны 11, 12 сард 2 ширхэг үл хөдлөх худалдан авч “мөнгө угаасан” гэмт хэрэг, гэмт үйлдэл юм. Харин “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг огт хийгээгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдсон талаар тодорхой баримт байхгүй юм. Зөвхөн бэлнээр олдсон их хэмжээний мөнгийг миний бие нь бусдаас хахууль авсан болохоо мэдүүлж хахуулиар хуримтлуулсан гэдгээ мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад хахууль өгсөн аж ахуйн нэгжүүд хэргээ хүлээхгүй байна, тогтоогдохгүй байна гэсэн шалтгаанаар зөвхөн над дээр “үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг зүйл ангиар нэмж ялласан юм. Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн үнэн бодитоор ялгаж үндэслэл бүхий дүгнэлт гаргаж өгнө үү.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч Ц.Д-т 205 сая төгрөг төлөх шийдвэр гаргасан. Миний бие нь Д-ээс дансаар авсан /12 сард/ 105 сая төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлж барагдуулсан. Харин 2022.12.17-ны өдөр Д-ээс бэлнээр авсан 100 сая төгрөгийг өөрт байсан бусад мөнгөтэй нийлүүлж сейфэнд хадгалсан ба мөрдөн байцаалтын явцад бүх мөнгө болох нийт 7.3 тэрбум орчим төгрөгийг хураан авч битүүмжилсэн. Энэ бэлнээр авсан 100 сая төгрөг цагдаад хураалгасан бэлэн мөнгөнд байгаа гэдгийг мөрдөн байцаалтын явцад миний бие мэдүүлж байсан. Мөрдөн байцаагч, прокуророос ч энэ 100 сая төгрөгийг дансанд хийсэн эсвэл зарцуулсан болох ямар нэгэн нотлох баримт огт байхгүй юм. Д- нь 100 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн болохоо мэдүүлсэн нотлох баримт байдаг /15хх 129-130/. Энэ талаар давж заалдах шатны шүүх хурал дээр прокурор: “... Үлдсэн 100 сая төгрөг хураагдсан мөнгөнд байгаа гэдэг. Хураагдсан мөнгөнд 100 сая төгрөг байгаа гэх асуудал байхгүй. Өөрсдөө л ярьдаг болохоос тухайн үед данснаас гаргаад бэлнээр хийсэн гэх нотлох баримт хэрэгт огт байхгүй...” /магадлалын 30 дахь тал/ гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээрээ 100 сая төгрөгийг бэлэн мөнгөнд байхгүй Б захиран зарцуулсан гэдгийг нотлох баримт огт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч зөвхөн өөрийн таамаглалаараа дүгнэсэн. Мөн прокурорын хэлсэн дүгнэлтэд “... тухайн үед данснаас гаргаад бэлнээр хийсэн гэх нотлох баримт байхгүй” гэжээ. Миний бие нь Д-ээс 100 сая төгрөгийг бэлнээр авсан болохоос дансаар аваагүй нь нотлох баримтаар тогтоогдсон. Энэ 100 сая төгрөг хураалгасан мөнгөнд нэмэгдсэн. Гэтэл прокурорын данснаас гаргаад бэлнээр хийсэн гэдэг тайлбарыг миний бие огт ойлгохгүй байгаа юм. 2022.12.17-нд авсан 100 сая төгрөг нь бэлнээр авсан ба дансанд огт хийгээгүй, дансанд хийсэн гэх баримт хэргийн материалд байхгүй тул данснаас гаргаж бэлэн мөнгө болгох асуудал угаасаа байхгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс уг 100 сая төгрөгийг миний биеэр нэхэмжлэгчид төлүүлэх давхардуулсан шийдвэр гаргасан. Миний бие нь хураалгасан мөнгөнд байгаа 100 сая төгрөгийг улсын орлого болгуулж өөрөөсөө дахин 100 сая төгрөг төлөх давхар ялд шийтгүүлж байгаа тул Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч та бүхэн үнэн зөвийг тогтоож өгнө үү. Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн тохиолдолд миний бие нэхэмжлэгчид тодорхой хугацааны гэрээ байгуулан 100 сая төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. /105 сая төгрөгийг нь давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан болно/
Миний бие нь 3-13 насны бага насны 4 хүүхэдтэй эцэг хүн. Цус харвасан өндөр настай ээж, зүрхний хэм алдагдалтай байнгын эмчийн хяналтад байдаг өвчтэй эхнэртэйгээ бид хамт амьдардаг. 2 жаахан шар охин, 2 жаахан хүүтэй. Надад гэр бүл минь 4 үр минь маш их үнэ цэнэтэй. Миний амьдралын утга учир юм. Өөрийн хийсэн арчаагүй үйлдэл гэмт хэргээс болж гэр бүл 4 үрээ зовоож байгаадаа өөрийгөө өдөр бүр харааж зүхэж, харамсаж байна. Миний том охин 13 настай, шилжилтийн насандаа буюу цаашид хүн болж төлөвших маш эмзэг насан дээрээ явж байгаа юм. Өнөөгийн цөвүүн цагт гарч байгаа элдэв муухай гэмт хэргүүдээс болж би 2 охиндоо аюулгүй орчинд амьдрах ирээдүйд нь өдөр бүр санаа зовж байна. Би бүрэн засарч хүмүүжихээ, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ эрхэм шүүгч нарт эцэг хүний ёсоор амлаж байна. 4 үр дээрээ очих цаг хугацааг минь жаахан ч гэсэн багасгаж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байна.
Бүтэн 10 жилийн хугацаанд /цаашид “магадлан”-гүй болох аюултай/ миний хүүхдүүд бүгд насанд хүрч эцэг үрийн харилцаа ч бүдгэрэх хөндийрөх вий гэж байнга бодож шаналж байна. Та бүхэн маань ч эцэг эх хүмүүс. Эцэг хүний хувьд миний бие намайг шоронд суух хугацаанд хүүхдүүд минь буруу хүмүүжих, нийгэмших, бусад эрсдэлтэй буруу алхамд өртөх вий гэж айж түгшиж байна. Гэр бүл 4 үрийг минь бодож хорих ялыг хуульд заасан хүрээний дагуу тодорхой хэмжээнд буулгах асуудлыг шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүгч нараас өөрийн гэр бүл, 4 үрийнхээ өмнөөс хичээнгүйлэн хүсэж гуйж байна. Би насан туршдаа Монгол Улсын шударга шүүх, шүүгч нарт баярлаж явна. Нэг ч гэсэн жилийн өмнө 4 үр дээрээ очих нь миний хувьд дээдийн заяа юм.
Цахим орчинд 1 хүн, 1 гэр бүл, 1 улс ч дааж чадахааргүй хэмжээнд намайг сэвж дайран мэтгэлцэж гэр бүл, үр хүүхэд, ээж аав минь сэтгэл санааны асар хүнд дарамтад орсон. Ялангуяа миний 13 настай охин, 10 настай хүүд минь тун хүнд тусаж гэр бүлийнхэнтэйгээ, анги хамт олонтойгоо үг дуугарахгүй болж, ялгаварлан гадуурхагдаж сэтгэл зүйн эмчилгээнд явж байна. Миний хийсэн үйлийн үрээс болж 4 үрээ ингэж зовоож байгааг бодохоор өөрийгөө өдөр бүр зүхэж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Нэг ч гэсэн жилийн өмнө суллагдаж эцэг хүний, иргэний хүний үүргээ гүйцэтгэж үр хүүхдээ хүмүүжүүлэн, зөв иргэн болгох, цаашид миний гэр бүл шударга сайхан, элэг бүтэн амьдрах боломжийг олгож өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна.
Эрхэм шүүгч нараа миний гэм буруугаа мөрдөн байцаалтын явцад шударгаар хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр огт маргаагүй, бусдад төлөх хохиролгүй, иргэний нэхэмжлэгчийн төлбөрийг барагдуулсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, буруугаа чин сэтгэлээсээ ойлгож харамссан, 4 үр хүүхэдтэй болон хэргийн бусад нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж үнэн зөвийг тогтоон үндэслэл бүхий дүгнэлт гаргаж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Нэг.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд: Шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т: “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг" шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Хэрэв шүүх уг журмыг зөрчиж шийдвэр гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдоно. Гэтэл шүүх шүүгдэгч Г.Б-ийн шүүх хуралдааны шатанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлгийг гол нотолгоо болгон түүнийг хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан.
Тухайлбал анхан шатны шүүхээс: “С.Б-ийг *** 4,5 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авсан үйлдэл”-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт тооцсоныг давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн. Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлалд: “Хэдийгээр, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин буруутгах үндэслэлгүй гэж үзэж байгаа боловч ... нэгжлэгийн явцад илэрсэн 5.473.712.840 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөндөх үндэслэл болохгүй юм” гэж дүгнэсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд С.Б мэдүүлэхдээ: ... Хуулийн байгууллагад хураалгасан 7.3 тэрбум төгрөг нь ам.долларын ханшийн өсөлтөөр зөрүү гарч байгаа. 2022 оны 07 дугаар сараас хойш хахууль, авлига авч эхэлсэн. Авлига авч эхлэхдээ ажилдаа томилогдоод 4 сар гаран болсон байсан. 2022 оны 7 дугаар сараас задгай нүүрстэй тээвэр эхэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 01 -ны өдөр анх ам.долларын ханш одоогийнхтой харьцуулахад бага байсан бөгөөд тухайн үедээ ам.доллар 3100 төгрөг орчим, харин юань 460-470 байсан бөгөөд ханш бага байсан. Ханшийн зөрүүнээс болж 7.3 тэрбум биш 6.5 тэрбум төгрөг болно. Миний бизнесийн орлого 1 тэрбум төгрөгийг хасахад 5 тэрбум төгрөг үлдэж байгаа энэ мөнгийг авилгаар авсан /2хх 8 дугаар тал/.
... Гэрийн гадаа ирж мөнгө өгсөн аж ахуйн нэгжүүд болох “Б” инержи, “А”, “Б”, “Ф”, “С” ХХК-ийн удирдлага эсхүл тухайн компаниудын төлөөлөл ирж байсан. Тэрнээс захирал, удирдлагууд гэдгийг нь мэдэхгүй. Би гэхдээ өөрийн санаж байгаа хэмжээнд хэлж ярьсан. Зарим нэг компанийн нэрийг буруу зөрүү хэлсэн байж магадгүй /2хх 9 дүгээр тал/.
... Хахуульд авсан мөнгийг анх 2022 оны 07 дугаар сараас эхлэн 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд бусдаас авлига авсан. Энэ хугацаанд 5.5 тэрбум төгрөгтэй болсон /2хх 10 дугаар тал/.
... Мөн 2022 оны 11 дүгээр сарын нүүрс ачих тушаалд багтсан “Т” ХХК-иас эрэгтэй хүн ирсэн. Энэ компанийн төлөөлөл гэж өөрийгөө танилцуулаад ажлын өрөөнд байранд 200 сая төгрөгийг бэлнээр гялгар уутанд хийсэн байдалтай ажлын цаг дууссаны дараа 17 цагийн үед ирсэн. Манай аж ахуйн нэгж нүүрс ачих тушаалд багтсан байгаа, нүүрсээ асуулах хүсэлтэй байна гэж хэлээд 200 сая төгрөгийг өгсөн.
Мөн “Т” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын нүүрс ачих тушаалд орсон бөгөөд энэ компанийн төлөөлөл гэх залуу ажлын гадаа ирээд бэлнээр 170 сая төгрөгийг гялгар ууттай өгч байсан. 2022 оны 09 дүгээр сарын дундуур тушаалд орсны дараа, нүүрс ачилтын өмнө уулзаж байсан. Энэ аж ахуйн нэгжээс ярьж байна гэж хэлээд миний гар утас руу залгаад ажлын чинь гадаа байна, гараад ирээч гэж хэлсний дагуу гарч уулзах үед манай аж ахуйн нэгж нүүрс ачих тушаалд орсон байгаа тийм учир вагон тавьж өгөөч ээ гэж 170 сая төгрөг байсан.
Өмнө нь хэлсэн “А” ХХК нь 2022 оны 10 дугаар сард энэ компаниас надад бэлэн 200 сая төгрөгийг 10 дугаар дундуур гэрийн гадаа өгч байсан.
2022 оны 10 дугаар сарын нүүрс ачих тушаалд орсон “Ю” ХХК- иас мөн гэрийн гадаа эрэгтэй хүн ирж бэлнээр 200 сая төгрөгийг өгч байсан.
Эдгээр аж ахуйн нэгжүүдээс гэрийн гадаа, ажлын байранд хүмүүс ирдэг байсан. Тухайн сардаа нүүрс ачих тушаалд орсон учир бараагүй ачуулмаар байна, тийм учир дэмжээд өгөөч гэж хэлээд мөнгө өгдөг байсан. Нэг удаа уулзаад мөнгөө авсны дараа дахин харилцаа тогтоодоггүй. Компанийн төлөөлөл гэх хүмүүс ирээд надтай уулздаг байсан. Миний хувьд сар болгоны тушаалд орсон аж ахуйн нэгжүүдээ өөрөө мэдэхээр тэмдэглэлээ хийчихдэг, тэр тэмдэглэгээ хийсэн аж ахуйн нэгжүүдийн ачаа ачигдаж дууссаны дараа цаасаа устгачихдаг байсан /2хх 15-16 дугаар тал/.
“А”, “Ф”, “Ш”, “Б” ХХК-иудын төлөөлөл гэх хүмүүс ажил дээр, ажлын гадаа, байрны гадаа тушаалд орсон баталгаатай нүүрс ачмаар байна гэдэг байдлаар надад бэлэн мөнгийг өгсөн 200 орчим сая төгрөгийг ам.доллар хэлбэрээр тус бүр 1 удаа авч байсан /2хх 17 дугаар тал/ гэж мэдүүлсэн байдаг.
Нэгжлэгээр хураагдсан мөнгө нь хахууль авах гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө болохыг ийнхүү тодорхой мэдүүлсээр байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Мэдүүлэгт дурдагдсан компаниудын орлого, зарлага, тухайн цаг хугацаанд төмөр замын тээврийн үйлчилгээ авсан эсэх зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар энэ үйлдэл тогтоогдох бүрэн боломжтой байсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй шалтгааныг мөрдөгч тайлбарлахдаа: “2022 оны 12 сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэхдээ Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөө үйлдсэн бол...” гэсэн заалт хэвлэгдээгүй, legalinfo.mn цахим хуудаст нийтлэгдээгүй учраас одоо хуулийн этгээдтэй хөөцөлдөх шаардлагагүй" гэсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн: “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болно.
Мөрдөгч, прокурорын зүгээс хахууль өгсөн этгээдүүдийн үйлдлийг ийнхүү “алагчлан” шалгасан. Улмаар энэхүү залхуурсан үйлдлээ “үндэслэлгүй хөрөнгөжих” гэмт хэргээр орлуулан зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх энэ нөхцөл байдлыг анхааралгүй шүүгдэгч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа... гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж маш их харамсаж байна...” гэх мэдүүлэгт үндэслэн яллах дүгнэлтээр зүйлчилсэн бүх үйлдэлд гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан. Гэтэл шүүхийн энэхүү харалган шийдвэрээс шалтгаалан С.Б үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт хилсээр ял шийтгэгдэж, түүнд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдүүд ял завшаад үлдэж байна.
Мөнгө угаасан гэмт хэргийг нотлолгүйгээр гэм буруутайд тооцож ял шийтгэсэн:
Анхан шатны шүүхийн шүүх шийтгэх тогтоолдоо "... дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад худалдагч талд төлбөрийн зарим хэсгийг бэлнээр, зарим үл хөдлөхийн төлбөрийг бүхэлд нь бэлэн мөнгөөр төлсөн мөнгөний эх үүсвэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн атлаа, гэмт хэргийн замаар олсон мөнгийг хувиргасан гэж шалгаж нотлоогүй асуудлаар шууд дүгнэн, С.Б- тухайн хөрөнгүүдийг худалдан авах замаар мөнгө угаасан гэж буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Гэмт хэргийн эх үүсвэртэй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй, тогтоогоогүй гэдэгтэй шүүх тогтоолоороо “санал нэгдсэн” атлаа нотлогдоогүй хэрэгт шууд буруутган, худалдан авсан цэвэр эх үүсвэртэй хөрөнгийг гэмт хэргийн замаар бий болсон мөнгийг угаасан гэж “таамаглал”-аар дүгнэн, уг хөрөнгийг худалдан борлуулсан мөнгийг улсын орлогод авахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны бусад хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгагдах гол онцлогийн нэг нь хэргийн байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор, шүүх нь ... шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэсэн заалттай. Тухайн хэрэг дээр энэ зарчмын агуулгыг буулгавал хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан мөнгө гэмт хэргийн замаар бий болсныг мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шалгаж, хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй байсан ч тогтоогоогүй, үүнийг шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ хүлээн зөвшөөрч дүгнэсэн, улмаар шалгаж тогтоогоогүй үйл баримтад шүүх дүгнэлт өгч таамгаар тухайн үйлдлүүдэд буруутгасан гэж үзэхээр байна.
Хууль ёсны хөрөнгө болон хууль бусаар олж авсан эд хөрөнгийг ялгаж зааглалгүй бүхэлд нь буруутгасан:
С.Б-ийн зүгээс *** 4 давхрын үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг гэмт хэргийн ёсны болохыг нотолж тодорхой тайлбарлаж, баримтаар үүнийгээ нотолсон байх ба үүнийг прокурор яллах дүгнэлтээрээ ч, хурал дээр хэлсэн саналаараа ч хүлээн зөвшөөрч, цэвэр эх үүсвэртэй гэж үзсэн хэсгийг буцаан олгохоор шүүхэд санал гаргасан байна. Тодруулбал *** 4 давхрын үл хөдлөх хөрөнгийн 500 сая төгрөгөөр худалдан авч, төлбөрийг шууд дансаар шилжүүлсэн бөгөөд энд гэмт хэргийн эх үүсвэртэй мөнгө огт холилдоогүй. Тэрээр энэ үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад Нийтийн албанд С.Б- томилогдохоосоо өмнө буюу 2021 оны 08 сарын 04-ний өдөр нээлгэсэн “А” ББСБ дахь өөрийн хадгаламжаа барьцаалж авсан 492 сая төгрөг дээр харилцах дансанд байсан 8 сая төгрөгийг нэмж, уг үл хөдлөх хөрөнгийн бүтэн өртгийг бүрдүүлэн цэвэр эх үүсвэртэй мөнгөөр худалдан авсан. /9хх-ийн 90-101, 118 тал/ Энэ мөнгөний эх үүсвэр нь С.Б иргэдэд мөнгө зээлдүүлж, түүний хүүгийн орлогыг хуримтлуулж бүрдүүлсэн ба энэ нь хэрэгт хангалттай шалгагдаж нотлогдсон, зээл авч байсан хүмүүсийн жагсаалт 16-р хавтаст хэргийн 16-17-д байгаа ба эдгээр хүмүүстэй хийсэн гэрээ, гэрчүүдийн мэдүүлгүүд нотлох баримтаар хангалттай авагдсан. Баримтаас харахад нийтийн албанд томилогдохоос өмнө буюу 2018-04-14-нөөс 2019-07-17-ны хооронд нэр бүхий 30 гаруй иргэнтэй гэрээ байгуулж, зээл олгон хүүтэй нь буцаан авсан /17хх-18хх/ ба нийт олгосон зээлийн хэмжээ 462.000.000 /хүүгүйгээр тооцоход/ төгрөг болсон нь мөрдөгчийн бүрдүүлсэн, 16хх-ийн 16-17-д авагдсан баримтаас харагдана. Энэ хугацаанд өмнө авсан зээлийн нэг ч эргэн төлөлт хийгдээгүй, өөрт байсан эх үүсвэрээр зээл олгосон гэдэг нь дансны хуулгаар батлагдаж байгаа болно. С.Б-ийн эзэмшдэг данснуудын орлогын гүйлгээг шинжилж, тооцоо гаргасан нь 23 хх-ийн 192-193 талуудад байгаагаас харахад нийтийн албанд томилогдоогүй үед буюу 2010-2021 онуудад өөрийнх нь дансанд 6.4 тэрбумын орлого, эхнэр М.С-ийн дансанд 1.2 тэрбумын орлого орж, эндээс өөрийнх нь 4 данс хооронд хийгдсэн гүйлгээний үнийн дүн 3 тэрбум болсныг нийт орлогоос хасаж тооцоход 4.6 тэрбум төгрөгийн цэвэр орлогын гүйлгээ хийгдсэн болох нь харагдаж байгаа ба энэ нь түүнийг эх үүсвэртэй байсныг нотолно.
Тэрээр “А” ББСБ-д байсан хадгаламжийн үлдэгдэл 615225044 төгрөгийг барьцаалж, 492.000.000 төгрөгийн зээл авч, өөрийн нэр дээрх Хаан банк дахь данс руугаа шилжүүлэн авч, харилцах дансанд байсан мөнгийг нэмж, 500.000.000 төгрөгийг *** 4 давхрын үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар шилжүүлсэн нь баримтаар нотлогддог. /9хх-ийн 90, 102, 103, 105, 106-р талууд/
Улсын яллагч энэ асуудлаар баримт нотолгоонд үндэслэн, хууль ёсны эх үүсвэртэй хөрөнгүүдийн үнийг буцаан олгуулах санал гаргасан, мөн үүнийгээ яллах дүгнэлтийн 63 дугаар талд тодорхой тусгасан.
Прокурор яллах дүгнэлт, шүүхэд хэлсэн саналаараа *** 4, 5 давхарт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг 1 тэрбум төгрөгөөр худалдан авснаас 500.000.000 төгрөг нь хууль ёсны орлогоосоо худалдан авсан гэж үзэж буцаан олгуулан, үлдэх 500.000.000 төгрөгийг улсын орлого болгуулах санал гаргасан ба энэ үндэслэлийг, мөн шүүгдэгчийн тайлбар, хэрэгт гарган өгсөн эх үүсвэртэй холбоотой хадгаламжийн дансны үлдэгдлийг нотолсон баримт, дансны хуулга, эх үүсвэрийн талаар нотлон мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг шүүх няцаан үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй, прокурорын санал, шүүгдэгчийн үндэслэл тайлбар баримтыг үгүйсгэсэн үндэслэл заалгүйгээр, хууль бусаар бараг бүх хөрөнгийг хураан авч улсын орлогод авахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана”, 2.3-т "... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэснийг хангаагүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, мөн зүйл хэсгийн 1.3. “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасны дагуу хуулийн 39.5-д заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байна.
*** 116 мкв үл хөдлөх хөрөнгийг 750 сая төгрөгөөр худалдан авсан, үүнээс 350 сая төгрөг нь хууль ёсны эх үүсвэр буюу өөрийн хууль ёсны орлого болох *** 4 давхрын үл хөдлөх хөрөнгийг Б ББСБ-аас авах 350 сая төгрөгийн зээлийн гэрээнд барьцаалуулж авсан зээлээс бүрдсэн, бусад нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Ийм ч учраас прокурор яллах дүгнэлт /хх 63-р тал/, шүүхэд хэлсэн саналдаа *** хотхонд худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 750 сая төгрөгөөс зээлийн гэрээгээр Б ББСБ-аас авсан, хууль ёсны орлого болох 350 сая төгрөгийг хасаж, зөрүү 400 сая төгрөгийг улсын орлогод хураан авахаар санал оруулсан. Шүүх шийтгэх тогтоолын 62-6З-р талд энэхүү зээл авсан үйл баримтын талаар, мөн зээлийн гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч"... барьцаалсан хөрөнгө нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө байх тул ...” гэж бодит байдлаас эрс зөрүүтэй дүгнэлт хийж, *** хаягт байрлалтай, 4 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг хураан авахаар шийдвэрлэсэн нь буруу байна.Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө биш бөгөөд үүнийг нотлох баримтууд нь хэрэгт байгаа болно. Зээлийн барьцаанд барьцаалуулсан хөрөнгө нь гэмт хэргийн замаар бий болсон байлаа ч энэ нь тухайн зээлийн гэрээг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Хэрэгт тодорхой болсон үйл баримт, нотолгоонуудаас үзэхэд *** 4 дүгээр давхрын ул хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны хөрөнгөө барьцаалж авсан зээл болох 350 сая төгрөгийг буцаан олгох, эсхүл зээл олгосон байгууллагад олгох нь хэргийн бодит байдал, шударга ёсонд нийцнэ.
Шүүх тухайн 350 сая төгрөгийг *** 4 давхрын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан хөрөнгөөс гаргуулахаар тогтоолд заасан ба энэ нь үндэслэлгүй, харин *** хотхоны байрыг худалдан борлуулсан мөнгөнөөс гаргуулан зээл олгосон Б ББСБ-д олгуулах нь илүү үндэслэлтэй. Учир нь *** 4 давхрын үл хөдлөх хөрөнгө бүхэлдээ хууль ёсны орлогоор худалдан авсан тул хураагдах ч үндэслэлгүй, мөн уг мөнгөнөөс 350 сая төгрөгийг хасах ч үндэслэлгүй. Харин энэхүү 350 сая төгрөг нь *** хотхонд худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оруулсан хууль ёсны орлого, тус хөрөнгөнд өртөг нь "шингэсэн” тул уг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос гаргуулж Б ББСБ-д олгуулах нь зөв гэж үзэж байна. Гэхдээ Б ББСБ нь энэ хэрэгт оролцогч, бусад оролцогчийн статусгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй тул С.Б-д буцаан олгож, дансанд нь битүүмжлүүлэн, улмаар Б ББСБ-д дамжуулан олгуулах нь зүйтэй юм.
Иргэний нэхэмжлэлийг буруу шийдвэрлэсэн:
Ялтан Б.Э нь С ХХК-ийн нүүрсийг экспортлуулах зорилгоор иргэний нэхэмжлэгч Ц.Д-оос авсан мөнгөнөөс Р.Д-ээр дамжуулан 100.000.000 төгрөгийг ам доллар болгон С.Б-д шууд өгсөн.
Уг бэлнээр, ам доллароор авсан мөнгөө бусад хууль бус эх үүсвэртэй мөнгөтэйгөө хамт хадгалж байгаад цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийгдэж, мөнгө хураан авахад хамт хураалгасан. Энэ талаараа С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа тайлбарласан байх ба энэхүү тайлбарыг няцаасан, үгүйсгэсэн баримт байхгүй, шүүхээс үгүйсгэсэн дүгнэлт ч байхгүй. Тиймээс улсын орлого болгохоор шийдвэрлэсэн уг мөнгөнөөс 100.000.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Ц.Д-т шууд олгогдох ёстой байхад С.Б-өөс дахин гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.
Харин 105.000.000 төгрөгийг караокены түрээсийн төлбөрт гэж С.Б-ийн эхнэр М.С-ийн дансанд шилжүүлсэн учраас уг мөнгийг иргэний нэхэмжлэгч Ц.Д-т бүрэн төлж барагдуулсан.
Хоёр. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэх үндэслэлийн тухайд
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч тодорхойлохдоо: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол” гэж тодорхойлсон.
Эдгээр шинжээс: Мэдсээр байж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд туслах зорилготой үйлдэл гэснийг анхаарах ёстой.
Гэмт хэргийн замаар хөрөнгө, мөнгө, орлого олсон хүнийг:
- Мэдсээр байж авсан
- Мэдсээр байж эзэмшсэн
- Мэдсээр байж ашигласан
- Мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдалсан
- Мэдсээр байж өөрчилсөн
- Мэдсээр байж шилжүүлсэн
- Мэдсээр байж бодит шинж чанарыг нуун далдалсан
- Мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдалсан
- Мэдсээр байж байршлыг нуун далдалсан
- Мэдсээр байж захиран зарцуулах аргыг нуун далдалсан
- Мэдсээр байж эзэмшигчийг нуун далдалсан
- Мэдсээр байж эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэж буруутгах үндэсгүй.
Гэмт хэрэг үйлдэх замаар хөрөнгө олж авч байгаа этгээд уг хөрөнгийг хэрэглэх гэж л авдаг. Энэхүү хэрэглээ нь зарцуулах, хувиргах, бусдад зарах, бэлэглэх, эд хөрөнгө худалдаж авах гэх мэт олон хэлбэртэй байдаг. Хууль тогтоогч нь гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө, мөнгийг огт хувиргаж болохгүй хувиргавал мөнгө угаах гэмт хэрэгт давхар хариуцлага тооцно гэсэн агуулгаар хуульчилсан юм бол мэдсээр байж гэсэн шинжийг тодотгох шаардлага байхгүй. Мэдсээр байж гэдэг бол тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдэд бус харин гэмт хэрэг үйлдсэн этгээдээс эд хөрөнгө шилжүүлэн авч байгаа этгээдэд хамаарах шинж юм.
Тийм ч учраас суурь гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрөө хэзээ ч мөнгө угаах гэмт хэргийн субъект байх боломжгүй байдаг/шинжлэх ухааны тайлбар, ОХУ-ын эрүүгийн хуулийн тайлбар зэрэгт суурь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө мөнгө угаах хэргийн субъект болохгүй гэж шууд тайлбарласан/.
Гэтэл гэмт хэргийн улмаас олж авсан эд зүйлийг хувиргасан нь л бол мөнгө угаалт гэж үздэг хууль хэрэглээний энэхүү буруу практикаас болоод хууль бусаар эд хөрөнгө олж авсан бараг бүх хэрэг мөнгө угаах хэргээр давхар зүйлчлэгдэх болж байна. Иймээс хууль хэрэглээний энэхүү буруу хэрэглээг зөвтгөх асуудлыг Улсын дээд шүүх анхааралдаа авах шаардлагатай байна.
Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/589 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/985 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “... Гэм буруу болон эд хөрөнгийн талаар: Шүүгдэгч С.Б- нь хахууль авах гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж *** 4, 5 давхарт байрлах 292.53 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай, 2022.11.30-ны өдөр өмчилсөн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд 1 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэжээ. Уг мөнгөний эх үүсвэр нь С.Б- *** орлогч даргаар 2022 оны 02 дугаар сард томилогдохоос өмнө цалингаас гадна, хувиараа бусдад хүүтэй мөнгө зээлэх, койны арилжаа хийх, ард хадгаламж зээлийн хоршоонд мөнгө байршуулах зэрэг хэлбэрээр нэмэлт орлоготой байсан байдаг бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар “А” ХЗХ-нд 500 гаруй сая төгрөгийн хадгаламж үүсгэсэн байжээ.
Тухайн объектуудын тус бүрийн үнэ нь 500 сая төгрөг, тусдаа гэрчилгээтэй 2 үл хөдлөх хөрөнгө байдаг. Тус хаягт байрлах 4 давхрын объектыг С.Б- нь “А” ХЗХ-нд байрлах өөрийн хадгаламжийн данс дахь мөнгөө барьцаалж 500 сая төгрөгийн зээл авч, худалдаж авсан байдаг. Тодруулбал өөрийн хууль ёсны өмч хөрөнгөөр худалдан авсан нь хэрэгт авагдсан Монгол банкны лавлагаа, “А” ХЗХ-оос гаргаж өгсөн баримтууд болон дансны хуулга, холбогдох мэргэжилтэн, бусад гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Энэ байдал нь тухайн объектыг авахад зарцуулсан 500 сая төгрөг нь түүний зүй ёсны өмч хөрөнгө гэдгийг тодорхой харуулна. Мөн дээрх объектыг банк бус санхүүгийн байгууллагаас 350 сая төгрөгөөр барьцаалж зээл авсан нь хэрэгт авагдсан Монгол банкны лавлагаа болон холбогдох бусад газраас авсан лавлагаа баримтуудаар тогтоогджээ. Тухайн гоо сайхны зориулалттай газрыг авахад мөн л банк бус санхүүгийн байгууллагаас эхнэр М.С-ийн нэр дээр зээл гаргуулсан байдаг ба өндөр хүүтэй зээл төлөх эрсдэлтэй нөхцөл байдалд орсон байдаг. Уг байдал нь тухайн объектыг авахад зарцуулсан 350 сая төгрөгийн эх үүсвэр тодорхой, хууль бус мөнгө биш болох нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон.
Энэ үйл баримт нь түүний ХАСХОМ дахь мэдүүлэг, автомашин худалдан борлуулсан гэрч болно С.Б, С.Б, М.С нарын мэдүүлэг, арилжааны банк дахь дансны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Хэдийгээр дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахад гарсан зарим төлбөр нь хууль бус байх боловч бусад төлбөр нь хадгаламж зээлийн хоршоо болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээс бүрдсэн хууль ёсны мөнгөнүүд болох нь хангалттай тогтоогдсоор байхад шүүх дүгнэлт хийгээгүй С.Б-ийн нэр дээрх болон түүний эхнэрийн нэр дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг бүгдийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хууль хэрэглээ болон оногдуулсан ялын талаар:
Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд:
1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим
1-т Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг. гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
2-т Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл арьсны өнгө, нас. хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд.
1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
56 дугаар зүйлд:
1. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлд:
1.Улсын яллагч нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.
21 дүгээр зүйлийн 21.1.7 заалтад “яллах, яллахаас татгалзах;” гэж,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн
2-т Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь шийдвэрлэж болно.
3-т Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.
4-т Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж тус тус хуульчилсан.
Тодруулбал улсын яллагч нь С.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоолгох саналыг анхан шатны шүүхэд гаргасан.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх С.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь төрийн нэрийн өмнөөс оролцож буй улсын яллагчийн эрх хэмжээнээс үндэслэлгүйгээр давуулан дээр дурдсан хуулиудад заасан зарчмыг ноцтой зөрчсөн.
Дээрх байдлуудаас үзэхэд шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн атлаа ямар үндэслэлээр улсын яллагчийн зүгээс гаргасан саналаас хэтрүүлж ял оногдуулсан талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах үндсэн үзэл баримтлалаа илтэд зөрчиж яллах чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй түүнд дүгнэлт хийгээгүй 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/985 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Г.Анхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний үйлчлүүлэгч С.Б нь *** орлогч даргаар 2022 оны 02-р сард томилогдохоос өмнө цалингаас гадна хувиараа бусдад хүүтэй мөнгө зээлэх, койны арилжаа хийх, “А” ХЗХоршоонд мөнгө байршуулах зэрэг хэлбэрээр нэмэлт орлоготой байсан бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар “А" ХЗХ-д 500 орчим сая төгрөгийн хадгаламж үүсгэсэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө өөрийн шударга хөдөлмөрөөр бий болгосон хадгаламжтай байсан гэсэн үг юм.
С.Б- “А” ХЗХ-ны өөрийн дансан дахь 500 сая төгрөгийг барьцаалан зээл авч *** 4 давхрын үл хөдлөхийг худалдах худалдан авах гэрээгээр өөрийн хууль ёсны хөрөнгөөр худалдан авсан нь Монгол банкны лавлагаа, “А" ХЗХ-с ирүүлсэн баримтууд болон холбогдох дансны хуулга, бусад гэрч нарын мэдүүлгээр эргэлзээгүйгээр тогтоогддог. Гэтэл дээрх 500 сая төгрөг нь хууль бус эх үүсвэртэй гэдгийг нотолсон нотлох баримт хавтаст хэргүүдэд огт авагдаагүй анхан болон давж заалдах шатны шүүх тухайн үл хөдлөхийг миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэгт холбоотой мэтээр үндэслэл муутайгаар тайлбар хийж улсын орлого болгож байна. Өөрөөр хэлбэл С.Б-ийн шударгаар бий болгосон хөрөнгийг хууль бусаар бий болсон хөрөнгөөс ялгалгүйгээр улсын орлого болгож байгаа нь миний үйлчлүүлэгчийн үндсэн хуулиар хамгаалагдсан эрх болон хүний эрхийн түгээмэл тунхаглалд заагдсан эрхүүдийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
С.Б- нь *** тоот орон сууц, *** тоот амины орон сууцанд хийгдсэн нэгжлэгийн у явцад илэрсэн 5.473.712.840 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялыг оногдуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч С.Б нь дээрх мөнгөний эх үүсвэрийг нэр бүхий 15 аж ахуйн нэгжээс хахуулиар авсан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд илчилсэн байдаг. Тухайн 15 аж ахуйн нэгжийг нарийвчлан шалгалгүйгээр эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж буруутгаж байгаа нь прокурор болон мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай этгээдүүдэд ял завших нөхцөл бололцоог бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн цагдаагийн алба хаагчид прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтийн хэвлэл, цахим орчинд хэргийн талаар тараасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч С.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... 1.Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, 2 жил хорих ял оногдуулсан. Би энэ хэрэгт орсон гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч ухамсарлаж байна. Миний бие нь шүүх хуулийн байгууллага нийгэм, хамт олон, ар гэр, үр хүүхдийнхээ өмнө уучлал гуйж машид харамсан гэмшиж байна. Миний энэ гэмт хэрэгт оролцсон оролцоо, хор уршиг нөхцөл байдлыг буруугаар төсөөлсөн, бусдад хохирол төлбөргүй, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг байдлыг минь харгалзан үзэж хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоох, хорихоос өөр төрлийн ялаар солих эсхүл хорих ялыг багасгах зэргээр хууль журмын дагуу өмнө гарсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.
2. Анхан шатны шүүхээс намайг “мөнгө угаах” буюу Эрүүгийн хуулийн 18.6.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Миний бие нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч байна. Намайг С.Б-өөс хууль бус мөнгө авч түүнийг авч ашиглаж, байр авах үйлдлээр мөнгө угаасан гэж үзсэн. Гэвч хэзээ, хэнээс, ямар үйлдлээр хууль бус мөнгө авсан гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй. Зөвхөн байр зарсан гэрч Т.Энхжаргалын мэдүүлгийг үндэслэж /17хх 176-177 хуудас/, гэм буруутайд тооцсон байдаг. Мөн Т.Э-ын мэдүүлэгт дурдагдаад буй гадаадад байгаа эгч, хуулийн байгууллага, хөрөнгө орлогын мэдүүлэг, бэлнээр болоод дансаар мөнгө шилжүүлэх, байрны үнэ буулгах зэрэг асуудлуудын талаар анхнаас нь миний бие тогтвортой, үнэн зөв мэдүүлэг тайлбар өгч байсан болно. /19хх 56/, /2хх 84-86/ Шүүх, прокурор, мөрдөн байцаалтын явцад өөрийн санхүүгийн чадавх, ажлын нөхцөл байдлыг тайлбарлаж, нотлох баримтуудыг өгч байсан.
Миний бие нь БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа хуримтлал бий болгож, 2013 онд ирснээс хойш сүүлийн хуримтлал бий болгож, 2013 онд ирснээс хойш сүүлийн 10 орчим жил үндсэн ажлын хажуугаар үл хөдлөх, орон сууц худалдах, худалдан авах, барьцаатай болон барьцаагүй зээл авах олгох, түрээс хүүгийн орлого зэргээр ашиг орлого олж байсан. Энэ тухай гэрээ контракт, бичиг баримтууд болох 160 гаруй хуудас баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. /14хх 195-250/, /15хх 1-25/, /17хх 194-219/, /18хх 1-50/. Хувийн бизнес эрхэлж, ашиг олж байсныг гэрчлэх, ахлах дэслэгч Бадрахын хийсэн мөрдөгчийн магадлагаа нь /12хх 78 хуудас/-д байдаг. Энэхүү санхүүгийн шинжээчийн тайланд 2016-2023 хооронд С.Баттулгын банкны данснуудад 3 тэрбум, Р.М-ын данснуудад 0.9 тэрбум, нийт 4 тэрбум төгрөгийн орлого, зарлага хийгдсэн байна гэх дүгнэлт бий /12хх 79/
Мөн миний бие нь хөрөнгийн зах зээлд арилжаа хийж, орлого олж байсан. Тухайлбал, 2021 онд цахим мөнгө буюу койны арилжаа хийж /77 сая+128 сая/=205 сая төгрөгийн орлого олж байсан тухай тус магадлагаанд дурдсан байдаг. /12хх 86, 2 ба 7 дугаарт/
Энэ бизнесийн үйл ажиллагаагаар олж байсан орлогоороо 10 орчим орон сууц, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа тухай жагсаалт нь давж заалдах шатны шүүхийн магадлалын 10 дугаар хуудсанд байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан гэж буруутгагдаж байгаа байр нь миний анх удаа, эсвэл огцом хөрөнгөжиж авсан хөрөнгө биш бөгөөд өмнө олж байсан орлого, үйл ажиллагаа, харилцагчдаас авсан хөрөнгө болохыг хангалттай нотолдог. Мөн байр авахад дансаар шилжүүлсэн 100 сая төгрөгийн эх үүсвэрийг тайлбарласан баримт гэрчүүдийн мэдүүлэг байдаг. /14хх 157-164, 14хх 183-191, 17хх 104-105, 17хх 152-182/. Шүүхээс байр авахад дансаар шилжүүлсэн 100 сая төгрөгийг хууль ёсны гэж үздэг боловч бэлнээр өгсөн 100 сая төгрөгийг хууль бус гэж үзэж гэм буруутайд тооцсон байдаг. Байр худалдан авах үеэр гадаад дахь эгчийн мөнгө бүтээгүй тул өмнө мөнгө зээлдэг байсан ах Н.Б-ээс яаралтай 100 сая төгрөг бэлнээр зээлж байр авсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэг /17хх 166-167/, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт /17хх168/ зэрэг нь хавтаст хэрэгт байдаг боловч шүүх, прокуророос тухайн гэрээг үгүйсгээгүй боловч нотариатаар батлуулаагүй байна гэх тайлбар, дүгнэлт хэлсэн. Хэргийн материалд авагдсан зарим зээлийн болон түрээсийн гэрээ, бичиг баримтууд нь нотариатаар батлуулаагүй байгаа нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоохгүй бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 40, 42, 43, 283 дугаар зүйлүүдэд заасны дагуу талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Миний бие өмнө нь удаан хугацааны бизнесийн хамтрагч харилцагч нартайгаа зарим тохиолдолд нотариатаар давхар батлуулахгүйгээр бичгээр гэрээ үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан хийж байсан баримтууд хавтаст хэрэгт байдаг. Тухайлбал /14хх 188-250, 15хх 1-25, 17хх 194-219, 18хх 1-50/ дахь баримтуудад Х, Б, М, Н, Б зэрэг иргэдтэй нотариатаар батлуулаагүй, хүчин төгөлдөр санхүүгийн гэрээнүүд хийсэн байдаг. Гэвч шүүхээс бусдыг нь үгүйсгээгүй хэрнээ зөвхөн Н.Б-тэй байгуулсан гэрээ, түүний гэрчийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзээгүй, мөн миний санхүүгийн нөөц боломж, холбогдох баримт материалууд, гэрчүүдийн мэдүүлэг, шинээр томилогдсон ажил /25хх 103 хуудас/-даа ойрхон орон сууц авсан зэрэг хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн гэрч Т.Э-ын “мөнгө угаах” үйлдлийг нотлохгүй байгаа мэдүүлгийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын 31 дүгээр хуудас дээрээсээ 5 дахь мөрөнд байгаа прокурорын дүгнэлтэд: ... С.Б-ын байр авах үеийн яриа өгүүлэмж агуулгууд нь С.Б-ийн гэмт хэргийг үйлдсэн сэдэл санаа зорилготой яг адилхан байдаг ... гэсэн байна. Шүүхээс дүү С.Б-ийг “мөнгө угаах” гэмт хэрэгт буруутгасан. Гэвч тэр хэрэгт би хамтран оролцоогүй. Тэр утгаараа миний “мөнгө угаах” гэх хэргийг тусад нь нарийн нягталж, дүгнэлт гаргаж шийдэх байсан. Гэрч Т.Э-ын мэдүүлэгт намайг мөнгө угаасан гэх тодорхой үйл баримт дүгнэлт байхгүй байхад ах нь дүүгийнхээ санаатай адилхан байгаа тул гэмт хэрэг үйлдсэн байх учиртай гэж таамаглан буруутгасан, мөн “бэлэн мөнгө бол хууль бус” гэсэн энэ хэргийн том агуулгаар хандаж намайг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчим, түүний дотор хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх мөн эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэхгүй байх гэсэн заалтууд, холбогдох бусад хууль журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан. Энэхүү Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримт дээр үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримтална. Энэхүү зарчим нь шүүгдэгчийн эм буруу нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол “таамаглалд” үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй. ... Нотлох баримтыг үнэлэх шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөнд тооцно ... Шүүгдэгчийн гэм буруутай эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдаж байгаа шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэм бурууг хэргийн үйл баримт хангалттай тодорхой бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол Эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах, эсвэл хөнгөрүүлж зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэнэ ...” гэж тайлбарласан.
Улсын дээд шүүхийн тайлбарт гэм буруу нь бүрэн нотлогдоогүй бол таамаглалд үндэслэж хэргийг шийдэж болохгүй гэж тодорхой заажээ. Мөн хэргийн үйл баримтыг зөвөөр тогтоох, эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдэж, эрх зүйн байдлыг дээрдүүлэх тухай дурдсан байна. Миний бие энэхүү “мөнгө угаах” гэмт хэрэгт анхнаасаа тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгч байсан ба нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга гэрээнүүд, мөрдөгчийн магадлагаа зэрэг гэм буруугүйг нотлох олон баримт байсаар байхад шүүхээс нэг талыг барьж буруутгасанд туйлын гомдолтой байна. Энэ нь Үндсэн хуульд заасан иргэн шударгаар хөдөлмөрлөж олсон эд хөрөнгөтэй байх, Эрүүгийн хуулийн 1.3 заалтын шударга ёсны зарчим, Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоол, холбогдох бусад хууль журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул өмнө гарсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1-т заасан гэм бурууг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.С.Б-ийн нэгжлэг шалгалтын үеэр миний нэр дээр өмчлөлтэй байдаг *** тоот байранд цагдаа нар ажиллахдаа гадаа тагтан дээрх цоожтой сейфнээс их хэмжээний мөнгө илрүүлсэн байдаг /1хх 63/. Тухайн үед цагдаа нар гаднаас сейфний түлхүүрийг барин ирж /1хх 58 хуудас/ онгойлгон баримтжуулсан. Тэр байрыг би 2021 онд худалдан авч, өөрөө Дарханд байдаг тул С.Б-д түлхүүрийг нь өгч, түрээслүүлж эргэж тойрч байхыг захисан байсан. Энэ талаар би 2022 оны сүүлээр хотод ажилд орохоор ирсэн болох, тэр сейф мөнгийг мэдэхгүй болох, надад хамааралгүй ба түлхүүр нь байдаггүй болох зэрэг талаар тэр үед гэрчийн мэдүүлэг тогтвортой өгч байсан. Тэр нэгжлэгийн үеэр унтлагын өрөөний хувцасны шүүгээнд байсан миний хүрэмний халааснаас 11,800 ам доллар хураасан байдаг /1хх 56 хуудасны ар тал/, /1хх 60/. Миний бие тухайн үед байр худалдан авах зорилгоор мөнгө цуглуулж байхдаа иргэн Ц.Ө-оос 41 сая төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан байдаг /11хх 205-Зээлийн гэрээ, 17хх 171-173-гэрчийн мэдүүлэг/. Тэр үед 2022 оны 10 сараас долларын ханш огцом өсөж, төгрөг суларч байсан тул уг мөнгийг доллар болгож, байр авахад дутвал хэрэглэнэ гэж хадгалж байсан /24хх 59/, мөн гэрээний дагуу Ц.Ө-д сар бүр зээлийн хүү болох 820 мянган төгрөгийг түүний Хаанбанкны *** дансанд төлж байсан /25хх 104-109-банкны хуулга/. Энэ мөнгөтэй холбоотой бүх баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг. Миний бие энэ мөнгийг буцаан олгоно уу гэж эрүүгийн цагдаагийн газарт 2 удаа хүсэлт гаргасан /11хх 202-206/. Одоогоор шалгаж байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн /11хх 214-218/. Энэ хэргийг шалгаж буй мөрдөгч нь шалгаж тогтоогоод хүсэлтийг минь шийднэ гээд таг болсон. Хэрэв прокуророос шүүхэд шилжих хугацаа тулсан үед би мөрдөгчид дахин хүсэлтийг тавихад сүүлийн гэрчээс мэдүүлэг авалгүй хүнд суртал гаргасан. Гэрч М.Э нь арга буюу мэдүүлэг авахгүй болохоор тайлбар бичиж хавтаст хэрэгт оруулсан байдаг /24хх 60-61/. Мөрдөгч хүсэлт шийдээгүй тул өмгөөлөгч С.Б-аар дамжуулан хяналтын прокурорт хүсэлт гаргахад /25хх 11-15/, “Шүүхээр шийдүүлнэ” гэх утгатай татгалзсан хариу өгсөн /25хх 18-19/. Хариуг аваад миний бие хуулиар олгогдсон эрхийн дагуу дээд шатны прокурор буюу Нийслэлийн ерөнхий прокурорт хүсэлт гаргасан /24хх 148/. Энэ хүсэлтийг хариуг Нийслэлийн ерөний прокурор эсвэл түүний орлогч өгөх ёстой байтал өмнөөс нь хяналтын прокурор дахин хариу өгсөн /24хх 149/. Тэрхүү хариундаа: ... Таны 2023.05.25-нд гаргасан хүсэлтийг 2023.05.24-нд татгалзаж шийдвэрлэлээ... гэсэн байдаг /24хх 150/. Ийм байдлаар холбогдох хууль журмыг зөрчсөн. С.Б- нарын гэх энэ хэрэгт хэд хэдэн гэрчүүд нэгжлэгийн үеэр мөнгө төгрөг бичиг баримт, эд хөрөнгөө хураалгасан ба тэд учир байдал, нотлох баримтуудаа бүрдүүлж, хүсэлтээ гарган буцаан авсан байдаг. Харин намайг мөрдөн байцаалт прокурорын шатанд ялгаварлан гадуурхаж эрх ашгийг минь бүдүүлгээр зөрчсөн. Нотлох баримт хангалттай, шийдэх боломжтой энэ асуудлыг зориуд хүндрүүлсээр шүүхийн шат руу шилжүүлж орхисон. Шүүхийн шатанд мөнгө буцаан олгох хүсэлт гаргасан боловч энэ асуудал нь С.Б нарын гэх үндсэн хэргийн зүйлчлэл, шүүхийн шийдвэрт нөлөөгүй тул шүүхээс ойшоож үзэлгүй орхигдуулж, өдийг хүртэл шийдээгүй байна.
Давж заалдах шатын шүүхийн магадлалын 31 дүгээр хуудсанд прокурор: ... С.Б-ын их хэмжээний мөнгө байсан. Тэгэхээр тухайн үед халаасанд байсан мөнгийг минийх гэж магадлалын 38-р хуудсанд шүүхийн тодорхойлолт: ... С.Б нь Ц.Ө-оос зээлсэн 41 сая төгрөгийг буцаан олгох талаар гомдол гаргасан хэдий ч энэ нь хангалттай баримтаар тогтоогдоогүй... гэсэн байна. Энэ мөнгөтэй холбоотой иргэн Ц.Ө, М.Э нарын мэдүүлэг тайлбар, хүү төлж буй баримт, гэрээ, Н ББСБ-аар доллар сольсон баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхээс үгүйсгээгүй хэрнээ нотлох баримт гэж үзээгүй. Мөн 41 сая төгрөг нь хууль бус мөнгө гэж нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүхээс энэ мөнгийг ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа, мөнгөтэй холбоотой баримтуудыг яагаад хангалтгүй гэж үзэж байгаа, буцаан олгохгүй байх ямар шалтгаан баримт дүгнэлт байгаа талаар шүүхийн шийдвэрт тайлбар байхгүй тул мөнгийг буцааж олгохгүй байгаа шалтгаан нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Мөн шийдэх боломжтой аль ч шатандаа шийдэж өгөөгүй өдийг хүрч, эрх ашгийг минь хохироож байгаад гомдолтой байна. Иймд хяналтын шатны шүүхээс хүсэлтийг минь хууль журмын дагуу шалгаж, мөнгийг буцаан олгох шийдвэр гаргаж өгнө үү.
Миний бие Улсын дээд шүүхэд дээрх 3 үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Би авлигын хэрэгт хамжигчаар оролцсон гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж харамсдаг. Харин энэ хэргийн сүр дуулиан, цаг хугацаа, нөхцөл байдал нь намайг дайрч, миний хувийн байдал, аж амьдрал минь сөхөгдөн улмаар “мөнгө угаах” гэмт хэрэгт буруутгагдан ял шийтгэл эдэлж, эд хөрөнгөө хураалган хууль ёсны эрх ашиг хохирч байгаа тул шүүх байгууллагын оргил болсон Улсын дээд шүүхийн эрхэм шүүгч нарыг гэм буруу, үнэн зөвийг минь дэнсэлж, хувийн нөхцөл байдлыг минь харгалзаж үзэн /25хх 98-100/, оногдсон ялыг минь энэрэнгүй хандан хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.
Шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч С.Болорчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Гомдлын үндэслэл, шаардлага: 1.Шийтгэх тогтоолын зарим хэсгийг нь хүчингүй болгож, зарим эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухайд: Эрүүгийн хулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн талаар:
С.Б- нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *** 24 тоот 2 өрөө, 76.88 м.кв орон сууцыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлогоор биш өөрийн өөрт байсан 200.000.000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна.
1.Гэрч Д.Б-ийн мэдүүлэг /14-р хх-н 157-160-р хуудас/ С.Б-ас *** тоот 3 өрөө байрыг түрээсэлж
2022 оны 12 дугаар сарын 26-нд 19.8 сая төгрөг шилжүүлсэн өгсөн...” гэх мэдүүлэг
2.Д Б болон С.Б нарын хооронд байгуулсан байр түрээсийн гэрээ. /14-р хх-н 188-189-р хуудас/
3.Гэрч Д Э-ын мэдүүлэг /14-р хх-н 161-164-р хуудас/ “... С.Б-ас Дархан дахь байраа барьцаалж зээл авдаг байсан. Цаг тухайд нь хүү, үндсэн зээлээ төлөөд явж байгаа. 2022.11.11-нд зээлийн төлбөр болох 11.620.000 төгрөг хийсэн.” гэх мэдүүлэг
4.Гэрч Э.Л-ын мэдүүлэг /17-р хх-н 104-105-р хуудас/
“... Дэлгүүртээ засвар хийх зорилгоор С.Б-ас өмнө нь 20 сая төгрөгийн зээл авч, 2022 оны 12 дугаар сарын 02-нд 25 сая төгрөг болгож өгсөн...” гэх мэдүүлэг
5.Гэрч А.Н-ийн мэдүүлэг /17-р хх-н 152-р хуудас/ “... С.Б-ас *** тоот, 3 өрөө байр түрээсэлж 2022.12.24-нд 18 сая төгрөг, Дарханд 2 машины граж түрээсэлж 2022.12.25-нд 3 сая төгрөг шилжүүлж өгсөн ..” гэх мэдүүлэг.
6.А.Н болон С.Б нарын хооронд байгуулсан байр түрээсийн гэрээ. /14-р хх-н 190-р хуудас/
7.А.Н болон С.Б нарын хооронд байгуулсан граж түрээсийн гэрээ /14-р хх-н 191-р хуудас/
8.Гэрч Ц.А-ы мэдүүлэг /17-р хх-н 154-р хуудас/ “...С.Б-ас өмнө нь 15 сая төгрөг зээл байсан. Түүнийг 2022.11.28-нд буцааж өгсөн... гэх мэдүүлэг.
9.Гэрч М.Э-ын мэдүүлэг/17-р хх-н 158-159-р хуудас/ “... С.Б-ас олон жилийн өмнөөс байраа барьцаалан зээл авч, хүү төлөөд явдаг, харилцаад удаж байна. 2022.12.29-нд 1.800.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг
10.Гэрч Э.Э-ийн мэдүүлэг /17-р хх-н 162-163-р хуудас/ “... С.Б-ас байраа барьцаалж зээл авч хүүгээ цаг тухайд нь төлөөд явдаг, харилцаад удаж байна. 2022.11.25-нд зээлийн тооцоо дуусгаж, 28.000.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг.
11.Гэрч Э.Ө-ын мэдүүлэг /17-р хх-н 181-182-р хуудас/ “... С.Б-ас зээл авч хүүгээ цаг тухайд нь төлж, үндсэн зээлээ төлж хаасан” гэх мэдүүлэг.
12.Гэрч Т.Э-ын мэдүүлэг /17-р хх-н 176-177-р хуудас/ “... С.Б-д байраа 100 сая төгрөг дансаар, 100 сая төгрөг бэлнээр, нийт 200 сая төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг.
13.Гэрч Н.Б-ийн мэдүүлэг /17-р хх-н 166-167-р хуудас/
“... С.Б-д байр авахад тусалж 2022.12.30-нд 100 сая төгрөг бэлнээр хүүгүй зээлсэн С.Б дүүтэй олон жилийн сайн харилцаатай, зээл авах үед баярын өдөр байсан болохоор нотариат орж амжаагүй, мөн гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах байраа зарж зээлээ төлнө гэж зээл авсан...” гэх мэдүүлэг.
14.Н.Б болон С.Б нарын хооронд байгуулсан 100 сая төгрөгийн зээлийн гэрээ мөнгө хүлээлцсэн баримт. /17-р хх-н 168-р хуудас/
15.Шүүгдэгч С.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /19-р хх-н 56-р хуудас/ “... 100 сая дансаар, 100 сая бэлнээр Н.Б ахаас зээлсэн мөнгөөр авсан...” гэх мэдүүлэг.
16.2022.11.01 -2023.01.02-ны хооронд С.Б-ын Хаан банкны *** тоот дансанд орсон орлого болох Д.Э, Д.Б, А.Н, Ц.А, М.Э, Э.Э, Э.Ө, Э.Л нарын 10 хүнээс орсон орлогуудын тухай С Б-ын тайлбар. /14-р хх-н183 р хуудас/,
17.С.Б-ын Хаан банкны **** тоот дансны 2022.11.01-2022.01.02-ны хооронд хийсэн гүйлгээний хуулга. 2023.01.02-нд С.Б-ын дансанд 121 сая төгрөг байж байгаад байраа зарсан Т.Э-ын *** тоот дансанд 100 сая төгрөгийг “Байр худалдан авах төлбөр” утгаар шилжүүлсэн баримт. /14-р хх-н 184-186-р хуудас/
18.С.Б болон түүний эхнэр Р.М нар нь байраа түрээслүүлэх хүнд хүүтэй мөнгө зээлж. ашиг, орлого олдог байсныг батлах байр түрээсийн болон зээлийн гэрээнүүд 12, 13, 14 дүгээр хавтаст хэрэг зэрэг хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, нотлох баримтын шаардлага хангасан мөнгө шилжүүлсэн болон мөнгө хүлээлцсэн тухай баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хурал дээр өмгөөлөгчийн зүгээс дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцсон бөгөөд шүүхээс дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байж миний үйлчлүүлэгчийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсонд гомдолтой байна.
Харин шүүхээс Н.Б нь 100.000.000 төгрөгийг бэлнээр, хүүгүй, зээлдүүлсэн гэх мэдүүлгийг эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулаагүй байх ба тухайн зээлийн гэрээ нь нотариатаар баталгаажаагүй нь гэрч Н.Б-ийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломжгүй гэж үзсэн гэсэн дүгнэлтийг хийсэн байх бөгөөд Н.Б-ээс С.Б-д 100 сая төгрөг шилжүүлэн хүлээлцсэн баримт дээр шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Н.Б-ээс С.Б-д 100 сая төгрөг шилжүүлснийг шүүх хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Прокурор болон шүүхээс С.Б-ын дансанд байсан 121.000.000 сая төгрөгийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн байж 200.000.000 төгрөгийг мөнгийг угаасан гэж буруутгасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Шүүхээс гэрч Н.Б-д хууль сануулж буюу худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулж, гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа авсан гэрч Н.Б-ийн мэдүүлгийг худал нотлох баримт болохгүй, мэдүүлгийн эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулах шаардлагатай гэж үзсэн бол Н.Б-г худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаалган шалгуулах бүрэн эрх нь байсан болно.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.5 дахь хэсэг “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно” 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг “Бичгээр хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ” 43.2.1 дэх заалт “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 282.4 дэх хэсэг Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд хуульд зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх талаар хуульд заагаагүй байхад шүүхээс зээлийн гэрээг нотариатаар батлаагүй нь Н.Б-ийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхээс хуульд заагаагүй зүйлийг шаардсан байх бөгөөд хэрхэн ямар учраас Н.Батхүүгийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хунь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 39.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлд хамаарч байна. Тухайлбал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө. орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэл”, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” 2.3 дахь заалтад заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт,иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоол, магадлалд тусгаагүй, Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 5 дахь зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.2 дахь заалт “Мэдүүлэг нь гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулж байвал хэрэгт хамааралтайд тооцогдож эх сурвалж бодитой бөгөөд хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд авсан бол хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангасан гэж үзнэ, 1 дэх хэсгийн 1.15 дахь заалтад “Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна” гэсэн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ямар баримтыг нотлох баримтаар тооцож болохгүй талаар мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар зохицуулсан бөгөөд дээрх заалтад заасныг Н.Б-ийн мэдүүлэг нь зөрчөөгүй байхад шүүхээс нотлох баримтаар тооцохгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан.
С.Б нь бусдад байр түрээслэх, хүүтэй мөнгө зээлж, ашиг орлого олдог талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан бөгөөд дээрх ашиг орлогуудыг С.Б-ийг нийтийн албан тушаалд ажиллахаас өмнө олдог байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд ямар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг нууж, мөнгө угаасан болох нь тодорхойгүй, тийм гэмт хэрэг үйлдсэн мөнгийг ингэж угаасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт шүүгдэгч С.Б-ыг мөнгө угаасан гэх Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байх бөгөөд, мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул С.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх зарим үйлдэл, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/985 дугаартай магадлалын зарим хэсгийг нь хүчингүй болгож, зарим эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухайд:
С.Б-ын өмчлөлийн 40.877.000 сая төгрөгийн үнэ бүхий 11.800 долларыг улсын орлого болгосон талаар:
С.Б-ын гэрийн хувцасны шүүгээнд байсан хувцасны халааснаас гарсан мөнгө болох 11.800 доллар нь өөрийнх нь хууль мөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Үүнд:
1.С.Б-ын ЭЦГ-т 41 сая төгрөг авах тухай гаргасан хүсэлт /11-р хх-н 202-206-р хуудас/
2.Ц.Ө болон С.Б-ын хооронд байгуулсан 41 сая төгрөгийн зээлийн гэрээ. /Ард нь мөнгө хүлээлцсэн тухай баримт /11-р хх-н 205-р хуудас/
3.40.877.000 сая төгрөгийг 11.800 доллар болгож солиулсан Найман шарга дахь Н ББСБ-ын баримт. /11-р хх-н 204-р хуудас, 24-р хх-н 59-р хуудас/
4.Гэрч Ц.Ө-ын мэдүүлэг /17-р хх-н 171-173-р хуудас/ “... Байр худалдан авахад нь зориулж 41 сая төгрөг 2022.12.15-нд сарын 2 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн...” гэх мэдүүлэг.
5.Гэрч М Э-ын мэдүүлэг/24-р хх-н 60-р хуудас/ “...С.Б- гэх хүн 2022.12.15-нд манайхаар үйлчлүүлж 3465 төгрөгөөр бодож 40.887.000 төгрөгийг 11.800 доллар болгож солиулсан нь үнэн болно...” гэх мэдүүлэг.
6.Анхан шатны шүүх хурлын өмнө гаргаж өгсөн “С.Б-ын Хаан банкны *** тоот данснаас сар бүрийн 15-нд Ц.Ө-ын Хаан банкны *** тоот дансанд зээлийн хүү болох 820.000 төгрөг шилжүүлсэн банкны хуулга зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад дээрх С.Б-ын өмчлөлийн 11.800 долларыг улсын орлого болгохоор заасан нь үндэслэлгүй байх бөгөөд шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж буюу Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь дээрх мөнгийг С.Б- нь гэмт хэрэг үйлдэх замаар олоогүй бөгөөд Ц.Ө-оос зээлж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд дээр дурдсан болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” эрхийг шүүхээс ноцтой зөрчин С.Б-ын шударгаар олж авсан эд хөрөнгийг хууль бусаар ямар нэг үндэслэлгүй улсын орлого болгохоор заасан явдалд маш их гомдолтой байна.
Хэрэв мөнгийг хууль бусаар гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан гэж шүүх үзсэн бол тухайн мөнгийг хадгалсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах ёстой байсан бөгөөд дээрх мөнгийг хадгалсан асуудалд эрүүгийн хариуцлага оногдуулаагүй байж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь ямар нэг үндэслэлгүй хууль бус шийдвэр болжээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих" 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” хамаарч байна. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.7 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл", 1.8 дахь заалтад заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэхээр байна.
Мөн Улсын дээд шүүхийн нийт нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын 1 дэх хэсэгт Эд мөрийн баримт нь нотолгооны ач холбогдлоос хамаарч харилцан адилгүй хууль зүйн үр дагавар үүсгэдэг тул мөрдөгч, прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, гэмт үйлдлийн замаар олсон, эсхүл хэргийн үйл баримтыг батлах, үгүйсгэх ач холбогдолтой эд мөрийн баримтын аль нь болохыг шийдвэртээ заана”, 3 дахь хэсэг “Прокурор нэгжлэг хийж, эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл олгох үндэслэлийг хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлийг тогтооход ач холбогдол бүхий эд мөрийн баримт байгаа гэх бодит нөхцөл байдал гэж ойлгох ба энэ нь баримтаар тогтоогдсон байна”, 7 дахь хэсэг “Эд мөрийн баримтыг олж авсан арга, эх сурвалж тодорхойгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй”, 9 дэх хэсэг “Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчсөн эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тайлбарласан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь тайлбараас өөрөөр хэрэглэсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад зааснаар “Хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх хураалгасан 11.800 долларыг өмчлөгч С.Б-д буцаан олгуулахаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/985 дугаартай магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар:
Миний үйлчлүүлэгч С.Б нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн талаар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд Ж.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн талаар тогтвортой мэдүүлэг өгөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан.
Энэ талаар шүүхээс шийтгэх тогтоолын 48 дугаар хуудаст дүгнэлт хийхдээ Шүүгдэгч С.Б, С.Б нар нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн нь гэж дүгнэлт хийсэн байж эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Хэргийн нотлох баримтуудаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө. орлогыг олоход тусалсан”, 1.6 дахь хэсэгт заасан “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.
Мөн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд шүүх хуралдаан дээр хүртэл тухайн хэргийг үйлдсэн талаараа мэтгэлцэхгүй, гэм бураагаа хүлээж оролцох болно гэдгийг илэрхийлсэн болно.
Шүүхээс тухайн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болох байсан боловч хэрэглээгүй явдалд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж өөрчилсөн. Өмнө нь хорих ялаас чөлөөлөх талаар зохицуулсан байсан болно.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн хүнд төрлийн ял нь 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, харин Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамгийн хүнд төрлийн ял нь 6 сараас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.
Миний үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг ээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүртэл өгч байсан.
Шүүхээс Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал байгүй байна гэж дүгнэсэн үндэслэлийг тодорхой дурдаагүй, ямар учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмыг хэрэглээгүй болох үндэслэлийг шүүхээс мөн дурдаж, дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж шүүхэд үүрэг болгосон заалт байхад миний үйлчлүүлэгчид хуулийн дээрх заалтыг хэрэглэн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдох ёстой байхад шүүхээс 1 жилийн хорих ял буюу хуульд заасан хамгийн хүнд төрлийн хорих ялыг дээд хэмжээг оногдуулсан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих” 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 36 8. 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” хамаарч байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” зэргийг тусгаагүй байна. Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Эрүүгийн хуулийн 6.7 зүйлд заасныг хэрэглэх эсэх, хэрэв хэрэглэх мөн зүйлд заасан ялын төрлийг хөнгөрүүлэх, дээд доод ялаас хуульд заасан хэмжээгээр хасах эсэх дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан байх бөгөөд цаашид гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралд оролцож байгаа шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх шаардлагатай байна. Иймд С.Баттулгын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар “Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсний дагуу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/985 дугаартай магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулан С.Б-д эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6 дахь заалт мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн С.Б-д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, торгох ялаар шийтгэж өгнө үү. Шүүгдэгч С.Б нь эхнэрээсээ албан ёсоор салсан бөгөөд С.Б-д шүүхээс хүүхдийг нь асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг хүлээлгэсэн бөгөөд С.Б өрх толгойлсон эцэг, элэгний хавдартай болох нь мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг эрхэм шүүгч нараас хүсэж байна” гэжээ.
Шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Ч.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Үндэслэл: С.Б-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, эзэмшсэн гэж хоёр шатны шүүх дүгнэн ял халдааж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дугаар зүйлд “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэж, 1-д “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-д “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасныг тус тус зөрчиж шийтгэх тогтоол, магадлал гаргасан. Учир нь Шүүгдэгч С.Баттулгыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, эзэмшсэн үйлдлийг шүүх дүгнэхдээ С.Б-ийн гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тухайн мөнгөөр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *** 76.88 м.кв орон сууцыг 200.000.000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 84-87 дахь тал), Т.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг (17-р хавтаст хэргийн 176-177 дахь тал), Т.Э-ын эзэмшлийн 5003624996 тоот дансны хуулга (17-р хавтаст хэргийн 178 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ гэжээ гэтэл дээрх гэрч яллагдагч нарын мэдүүлэг дансны хуулгаар С.Б нь С.Б-өөс 1.000.000 төгрөг авсан гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй. Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж түүний гэм бурууг хөдөлбөргүй нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ. С.Б-д мөнгө угаасан гэх нотлох баримт огт байхгүй байхад мөнгө угаасан гэж гэм буруутай тооцож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 д заасан гэмт хэргийг С.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Хяналтын шатны шүүхэд Д.Амаржаргал өмгөөлөгчтэй хамт гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж оролцож байна. Хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан хөрөнгө хурааж, улсын орлого болгохтой холбоотой асуудлаар хангалттай хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй. Өөрийн бий болгож босгосон шударга ёсны хөрөнгийг улсын орлого болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хөрөнгө орлого хураах үндэслэл нь зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураах хуулийн зохицуулалтай. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2022 оны 07 дугаар сараас хойш гэж прокурор яллах дүгнэлтдээ тодорхой тогтоож өгсөн байдаг. Гэтэл энэ хугацаанаас өмнө үүссэн өөрийн шударга ёсны хөрөнгийг улсын орлого болгож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэрэглэг буруу хэрэглэсэн гэж ойлгогдож байна. *** 4 давхрын объект нь буцаан олгогдох ёстой байсан. Гэмт хэргийн улмаас олсон буюу улсын орлого болгосон хөрөнгийг хэрхэн олсон талаар маш тодорхой мэдүүлж тайлбарладаг. Үндсэндээ эдгээр мөнгийг хахуульд авсан. Гэтэл үндэслэлийг нь тайлбарлаж чадаагүй гэдгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна” гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Тиймээс энэ зүйл анги хэрэгсэхгүй болох ёстой гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан алдаа, зөрчил дутагдлууд байна. Ял шийтгэл оногдуулж байгаатай холбоотой анхан шатны шүүхээс 12 жил, давж заалдах шатны шүүхээс 10 жилийн хугацаатай хорих ялыг тус бүр зүйл, ангиудыг нэмж нэгтгээд ял оногдуулсан. Хэрэв 8 жилээс дээш хорих ял оногдуулж байгаа тохиолдолд анхан шатны шүүх хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хуулийн зохицуулалтай. Гэтэл хэргийг шүүгч дангаараа шийдвэрлэсэн. Хуульд зааснаар нэмж нэгтгэх нь эрх хэмжээний асуудал. Улсын яллагчаас 8 жилийн хорих ялаар шийтгүүлэх санал гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий анги, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудаар давхар зөрчил үүссэн гэж харж байна. Ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдлыг С.Б-ийн хувийн байдалтай холбож тайлбарласан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн авлига авсан гэмт хэрэгт давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ялыг бууруулан 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Үүн дээр мөнгө угаах гэмт хэргийн 1 жилийг нэмж нэгтгээд 5 жилийн хорих ял болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хэрвээ хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл тус хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байсныг харгалзан үзэлгүй шүүгч дангаар шийдвэрлэж байгаа тул ялын хэмжээг бууруулах ёстой байсан” гэв.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Г.Анхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх нөхцөл байдлын тухайд С.Б нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Гомдолд дурдагдсан нэр бүхий 3-4 хүний хууль бусаар хахууль авсан гэмт хэргийг илчилсэн нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн хахууль авсан 15 аж ахуйн нэгжээ мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Уг асуудлыг шалгаж нэг мөр шийдвэрлэхгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн нь С.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. С.Б-ийн хахууль авах замаар олсон хөрөнгө болон өөрийн шударга хөдөлмөрөөр олсон эд хөрөнгийг нь ялгаж зааглахгүйгээр бүхэлд нь улсын орлого болгож шийдвэрлэсэн. *** 4 давхрын объектыг өөрийнхөө хөдөлмөрөөр олж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад улсын орлого болгон хураан авсан. Харин тус 4 давхарт байрлах объектыг хууль бусаар олж авсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Иргэний нэхэмжлэгч Ц.Д-д өгөх 105.000.000 төгрөг яригдаж байдаг. Энэ нь улсын орлогод хураагдсан 7.5 тэрбум төгрөгт хураагдсан гэдгийг С.Б анхнаасаа мэдүүлсэн. Энэ асуудлыг мөн шийдвэрлүүлж өгөх нь зүйтэй. Тэгэхгүй бол эд хөрөнгийг нь хураачихад дээр нь өр төлбөртэй үлдээж, С.Б-ийн эрх зүйн байдал болон ар гэрийнхний эдийн засгийн байдлыг дордуулж, дарамт үүсгэж шийдвэрлэж байна гэж үзэж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурор ялыг нэмж нэгтгээд 8 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байсныг шүүгч яллах чиг баримжааг баримталж хорих ялын хэмжээг 12 жил болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байтал өөрөө шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдсан атлаа хүндрүүлэх нөхцөл байдлаар шийдвэрлэсэн нь С.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа. Мөн эдгээр 15 аж ахуйн нэгжүүдийг цаашид шалгаж шийдвэрлэх нөхцөл бололцоогоор нь хангаж хэргийг бүхэлд нь анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... С.Б нь мөрдөн байцаалтын ч болон шүүхийн шатанд “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн. Тэгэнгүүт дараагийн бусад холбогдож байгаа хэргүүдийн хууль хэрэглээ, тэр нь нотлогдож байгаа эсэх асуудлыг ерөөсөө анхаараагүй. Жишээлбэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон мөнгө угаах гэмт хэрэгт давхар шийтгэгдсэн нөхцөл байдал байна. Анхан шатны шүүхээс зарим бэлнээр хураагдсан мөнгө, худалдсан худалдаж авсан *** 4 давхрын объект, *** хотхонд байрлах орон сууц худалдаж авсан гэх хөрөнгүүдийг бүхэлд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэгт давхар зүйлчилсэн байсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нэг л гэмт хэрэг үйлдсэн байна. Нэг гэмт хэрэгт нэг л ял шийтгэл оногдуулах зарчмаар үл хөдлөх хөрөнгийг салгасан хэрнээ бэлнээр хураагдсан мөнгөнөөс 5.4 тэрбум төгрөг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэх байдлаар шийдвэрлэсэн. Тиймээс энэ дээр хууль хэрэглээний том зөрчил байна гэж харж байна.
С.Б-ийн хувьд анх мөрдөн байцаалтын шатнаас эхлэн ханшийн зөрүү гэсэн маргаан байдаг. Тэрнээс одоо шүүхийн тогтоол, магадлалд заасан дүнгээр нь авахад 7,3 тэрбум төгрөг хураагдсан. Энэ мөнгийг ямар аж ахуйн нэгжээс хэзээ авсан тухай маш тодорхой мэдүүлсэн. Түүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж хахууль өгснөөр нэр бүхий 3,4 хүн шүүгдэгчээр оролцож байгаа. Энэ хүмүүс нь тодорхой аж ахуйн нэгжүүдийн нэрийг хэлээд, тэр аж ахуйн нэгжүүдээр нүүрсний тээвэр хийлгэсэн ийм л процесс байгаа. Гэтэл шүүгдэгчээр оролцож ял шийтгэгдсэн хүмүүсийн нэр заагаад байгаа аж ахуйн нэгжүүдийг ч яллагдагчаар татаагүй. Уг нь хуулиараа хуулийн этгээд хээл хахууль өгсөн гэдгээр яллагдагчаар татагдах ёстой. Тус аж ахуйн нэгжүүдээс гадна 15 аж ахуйн нэгжүүдийг мөн нэртэй нь би тэдэн сарын тэдний өдөр, энэ компанийг төлөөлж байна гэж ирээд надад тэдэн төгрөг өгсөн гэдгээ маш тодорхой мэдүүлсэн. Үүнтэй холбоотой ямар ажиллагаа явагдсан эсэхийг шалгаж хэргийн материалтай танилцахад аж ахуйн нэгжүүдтэй холбоотой ганц нэг хүмүүсийг дуудаж асуусан байна. Өөр ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Уг нь бүгдийг шалгаж тогтоосноор хэн нэгэн ял завшаад эсхүл С.Б ганцаараа бүх хариуцлагыг үүрээд гаргах нөхцөл байдал үүсэхгүй байсан. Яагаад шалгаагүй шалтгаан нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон. Энэ нь Legalinfo.mn сайтад хэвлэгдэж тавигдахдаа хуулийн этгээдтэй холбоотой хэсэг нь нэг хэсэг алга болсон. Төрийн мэдээлэл болон Legalinfo.mn сайтад ч байхгүй байсан. Яг тэр цаг хугацаанд энэ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан хугацаа нь таараад байгаа. Түүнийг тайлбарлахдаа “тэртэй тэргүй энэ хуулийн этгээдтэй холбоотой ял шийтгэдэг, гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалт байхгүй болсон учраас одоо хуулийн этгээдтэй хөөцөлдөх шаардлага байхгүй” гэх тайлбарыг хэлж байсан байна. С.Б нь анхнаасаа товч тодорхой мэдүүлээд ирсэн. Тухайн хахууль өгсөн, авсан үндэслэлээр хэргийг нэг мөр шалгаж тогтоох ёстой. Тогтоохгүй байгаа учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрийн зүйлчлэлээр зүйчлэн тогтоож болохгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 20 дугаар зүйл, 22.10 дугаар зүйлд “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэх байдалд гэмт хэргийн шинжийг тодорхой заасан. Түүнээс гол анхаарах ёстой зүйл нь “хууль ёсны болохыг” гэж байна. С.Б- нь “зөрүү гэж хэлээд байгаа мөнгө миний хууль ёсны орлого байсан. Улсын орлогод хураагдсан” гэж тайлбар хэлээгүй. Мөн маргаж мэтгэлцээгүй. Энэ мөнгийг наадах чинь хахууль авах гэмт хэргийн улмаас авсан мөнгө болохыг тодорхой мэдүүлсэн. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 12 сар хүртэлх гэж тодорхой заасан. Яагаад энэ хугацааг тодорхой гаргаад байгаа гэхээр нүүрсний задгай тээвэр 2022 оны 07 дугаар сараас тээвэрлэгдэж эхэлсэн. Уг хугацаанаас өмнө задгай нүүрсний тээвэр тээвэрлэгдээгүй. Энэ эхэлсэнтэй холбоотойгоор өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж хүмүүсээс мөнгө авсан. Хураагдсан байгаа мөнгөнүүд бүгд банк, санхүүгийн байгууллагаас 2022 оны 07 сараас хойш гарсан мөнгөнүүд болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. С.Б-ийн мэдүүлэг дээр ч тодорхой байгаа. Би ачаагаа ачигдаад дууссаны дараа дэвтэрт тэмдэглэсэн юмнуудаа өөрөө устгадаг” гэж тодорхой мэдүүлсэн. Гэтэл хэргийг шалгалгүйгээр “би авлига авсан гэж тайлбарлаад байхад, чи үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадахгүй байна” хэмээн өөр зүйл ангиар шийтгэж болохгүй. Энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаалаа гэхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт С.Б- нь давхар зүйлчлэгдэх ямар ч үндэслэлгүй. Хахууль авсан гэмт хэрэгтэй ял шийтгэл авах ёстой. Гомдолд ямар аж ахуйн нэгж, хэзээ, яаж авсан талаар нотлох баримтын дугаарын дагуу тодорхой бичсэн байгаа учраас нэг бүрчлэн тайлбарлах хэрэггүй байх. Хураагдсан мөнгөнөөс гадна 800.000.000 төгрөгийн 400.000.000 төгрөгийг *** 4 давхрын объектыг худалдаж авахад зарцуулсан. Түүнийг мөн адил хахуулийн мөнгө гэж үзсэн. Дараа нь *** хотхонд 700.000.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авсныхаа 400.000.000 төгрөгийг авлига хахуулийн мөнгөөр авсан гэж тайлбарладаг. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл анги нь энэ хэргийн шинжийг огт хангахгүй байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 23 дугаар зүйлд гэмт хэргээс олсон орлогыг хураах зохицуулалтын гол шинж нь “мэдсээр байж” гэх шинж байна. Манай улсад 2002 оноос хойш мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хуулийг хуульчилсан. Нэг хэсэг хэргийн төрлийг заагаад энэ хэргийн улмаас олсон орлогыг цааш нь эргэлтэд оруулж угаахыг өнгө угаах гэмт хэрэг гэж үзсэнээ, сүүлийн заалтаар бүх гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж байхаар заасан. Гэхдээ анхаарах ёстой шинж нь конвенц болон дотоодын хууль тогтоомж, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд зааснаар “мэдсээр байж” гэх шинжийг хууль хэрэглээний хувьд анхаарах ёстой. Ингэж томьёолсноор бүх гэмт хэргийг хамааруулж болно. Гэхдээ тухайн суурь гэмт хэрэг үйлдсэн этгээд давхар мөнгө угаах гэмт хэрэгт шийтгэгдэхгүй. Аливаа гэмт хэргийн замаар олсон мөнгийг хэрэглээнд оруулах зорилготой авдаг байх. Хэрэглээнд оруулсныхаа төлөө давхар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэгдэх үндэслэл байхгүй. Яг энэ маягаараа “мэдсээр байж” гэх шинжийг хайхрахгүйгээр хамаатуулаад байвал бүх хэрэг л мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчлэгдэх болохоор байна. Тиймээс энэ хууль хэрэглээг зөв тогтоох ёстой. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 23 дугаар зүйлийн 2е-д “оролцогч улсын дотоодын хууль тогтоомжийн тулгуур зарчмуудаар шаардагдаж байгаа бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь суурь гэмт хэргийг үйлдсэн этгээд хамаарахгүй гэж зааж болно” гэдэг эрхийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, суурь гэмт хэрэг үйлдсэн этгээд давхар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэгдэхгүй. Харин мэдсээр байж аваад туслаад, хувирган өөрчлөөд, борлуулаад, нууж өгсөн үйлдэл байвал дараагийн хүнд мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчилж хариуцлагаа хүлээлгэх асуудал яригдана гэсэн зохицуулалт байгаа. Тиймээс энэ байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх гэж найдаж байна. Би энэ хэргийг судалж байх явцад шийтгэгдсэн хэргүүдийг ч судалж байсан. Малын хулгайн гэмт хэрэг хүртэл мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчлэгдэж байсан. Тэгэхээр ийм замбараагүй хэрэглээ байж болохгүй. Тийм учраас “мэдсээр байж” гэх шинжийг л хуульд оруулсан гэж харж байгаа. Түүнээс биш авч байгаа хүнд чи ийм хэрэг хийсэн байна. Энийгээ мэдсээр байж гэх шинжээр тэр хүнд хамаатуулж, хариуцуулахаар хуулийн зохицуулалтыг хийгээгүй. Тийм учраас мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэгдэж ял шийтгэгдэх үндэслэл байхгүй. Хөрөнгө хураах тухайд өөрийнхөө гаргасан гомдол болон бусад өмгөөлөгч нар ч тайлбарласан 2 хөрөнгийн тухайд маргаж байгаа. *** хаягт байрлалтай байрнаас 4, 5 давхрын объектыг худалдаж авсан. 4 давхрын объектыг өөрийнхөө хадгаламжид байсан мөнгөнөөс банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж худалдаж авсан. Зээлийн төлөлтийг хадгаламжаас төлж дуусгасан нөхцөл байдал байгаа. Яагаад хууль ёсны хөрөнгө гэж үзээд байгаа гэхээр 2022 оны 02 дугаар сард нийтийн албан тушаалтнаар томилогдсон. Тухайн үед хөрөнгө орлогын мэдүүлгийн хуудас бөглөхөд хэдэн төгрөгийн хадгаламжтай байсан талаар тодорхой тусгасан. Тэр нь банкны дансны хуулга болон хөрөнгө орлогын мэдүүлгээр ч байж байгаа. Тэрийгээ барьцаалаад тус объектыг худалдаж авсан үйл баримт харагдаж байгаа. Тийм учраас улсын яллагч яллах дүгнэлтийнхээ хавсралтын 63 дахь талд “энэ 2 объект 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Түүний 500.000.000 төгрөг буцаан олгогдох ёстой. Энэ нь хууль ёсны хөрөнгө” гэж дүгнэсэн. Дараа нь *** хотхонд байрлах үл хөдлөх хөрөнгийг нийт 750.000.000 төгрөгөөр худалдаж авснаасаа 350.000.000 төгрөгийг “Б” ББСБ-аас зээлж авсан. Уг банк бус санхүүгийн байгууллага нь шууд хөрөнгө зарж байгаа хүн рүү мөнгийг шилжүүлээд тус объектыг худалдаж авсан байдаг. 400.000.000 төгрөг нь хууль ёсны мөнгө юм. Хахуулаас авсан мөнгөөр 400.000.000 төгрөгийг оруулсан гэж тодорхой мэдүүлж байгаа. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан үйлдлийг шүүх буруу гэж дүгнэхдээ “350.000.000 төгрөгийг зээл авахдаа *** байрлалтай байрнаас 4 давхрын объектыг барьцаалсан байна. Энэ хөрөнгө нь хууль ёсны хөрөнгө гэж үзэж байгаа учраас энэ зээлийг ч мөн адил ялгаагүй гэж үзнэ” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд байж болохгүй зүйл. Нэгдүгээрт 4 давхрын объект нь хууль ёсны хөрөнгө. Хоёрдугаарт зээл авч байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэх нь ямар ч үндэслэл байхгүй. Дараа нь яагаад түүнийг хууль бус хөрөнгө гэж үзэж хураахаар шийдсэн гэх гол үндэслэлийг шүүхийн шийдвэрт тайлбарлахдаа “2022 оны 07 сараас хойш С.Б нь гэмт хэрэг үйлдэж эхэлсэн. Энэ 2 үл хөдлөх хөрөнгийг 11 сар, 12 саруудад худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хамаарч байна” гэх байдлаар дүгнэсэн. Гэтэл гэмт хэрэг үйлдэх цаг хугацаагаар нь биш гол нь юугаар худалдаж авсан байдал нь чухал. Юугаар худалдаж авсан талаар тодорхой тайлбарлаж хэлчихлээ. *** хаягт байрлах 4, 5 давхрын 2 объектыг тус тусдаа хурааж авах боломжтой. 4 давхрын объект нь С.Б-ийн өмчлөлд үлдэх л ёстой. *** хотхонд байрлах үл хөдлөх хөрөнгийг хурааж улсын орлого болгож байгаа тохиолдолд тэндээс 350.000.000 төгрөгийг буцааж олгогдох ёстой. Энэ өөрөө хууль ёсны хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад *** хотхоноос худалдаж авсан 350.000.000 төгрөгийг буцааж олгох тухай саналыг тусгасан байгаа. Хэргийн баримт нь яг л тэгж харагдаж байгаа. Иргэний нэхэмжлэгч Ц.Д гэх хүнийг тогтоож, мөнгө төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасан. Түүнийг тогтоосон гол шалтгааныг Ц.Д-оос авсан мөнгө нь бэлнээр явсаар байгаад С.Б-ийн улсын орлогод хураагдсан мөнгөн дотроо байгаа гэдгээрээ тогтоосон юм уу гэж ойлгосон. Харин тусдаа гэж үзвэл иргэний нэхэмжлэгчээр оролцож энэ асуудал цуг шийдвэрлэгдэх боломжгүй. Уг нь тэгж татсан хэрнээ 100.000.000 төгрөгийг улсын орлогод хураагдсан мөнгөнөөс гаргуулах биш, тусдаа төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 100.000.000 төгрөгийг бэлнээр өгч улсын орлогод хураагдсан нөхцөл байдал нь иргэний нэхэмжлэгч Ц.Д, шүүгдэгч Р.Д, Б.Э, С.Б нарын мэдүүлснээр тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдлыг хамт шийдвэрлэх тохиолдолд улсын орлогод хураагдсан мөнгөнөөс иргэний нэхэмжлэгч Ц.Долгорт 100.000.000 төгрөгийг олгогдох ёстой. Харин С.Б-ийн эхнэр М.С-ийн дансаар шилжиж орсон 250.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад өөрөө төлж барагдуулсан. Мөн ял шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор өөрөөсөө хамаарх үйлдлийг хийж төлж барагдуулсан. Гол асуудал нь шүүх тодорхой баримт нотолгоотой байгаа зүйлийг шалгахгүйгээр орлуулж хэрэглэн тодорхой авлигын үйлдэл үйл баримттай хэлэлцээр байтал энэ асуудлыг мухардуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Нэгэнд нь хэт их өндөр ял оногдуулж, зарим шүүгдэгч нарт ял завших нөхцөл байдалд хүргэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэнээр эцэслэн шийдвэрлэгдэх ёстой” гэв.
Шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Ч.Даваасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн байна. С.Болорчулуун өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоогүй. Гомдлоо бичгээр гаргасан учраас товчхон тайлбар хэлье. С.Б, С.Болорчулуун өмгөөлөгч, миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийг анхнаасаа өнөөдрийг хүртэл эсэргүүцэж ирсэн. Гол үндэслэл нь С.Б-өөс гэмт хэрэг үйлдсэнээс олсон хөрөнгийг мэдсээр байж авч ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл ангиар буруутгаж байгаа. Хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр С.Б-өөс 100.000.000 төгрөг авсан гэх үйл баримт байхгүй. Мөн С.Б нь С.Б-д 100.000.000 төгрөг өгсөн талаар үйл баримт байхгүй. С.Б- нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө С.Б-д мөнгө төгрөг өгсөн эсэх талаар ярьдаггүй. Мөн С.Б нь С.Б-өөс мөнгө төгрөг авсан талаар өөрийнх нь гэрчийн мэдүүлгүүд байдаггүй. С.Баттулгыг буруутгаж байгаа гэрч Т.Э-ын мэдүүлэгтээ мөнгөтэй холбоотой асуудлыг огт дурдаагүй. Прокурор ч тэр, Шүүгч ч гэсэн С.Б-өөс С.Б нь 100.000.000 төгрөгийг авсан болохыг таагаад байна гэж ойлгож байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэзээ, хэрхэн яаж авсан үйл баримт нотлогдохгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл заалтыг хэрэгсэхгүй болгуулах гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж оролцож байна. 11.800 ам.долларын асуудал яригддаг. Энэ асуудлыг миний хувьд анхан шатны шүүх шийдээгүй гэж харж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 7 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгосон гэх хэсэгт 11.800 ам.долларыг улсын орлого болгосон асуудлыг ор шийдвэрлээгүй байгаа. Тэгэхээр тус мөнгө хэрхэн яаж шийдвэрлэх нь тодорхойгүй үйлдсэн тул хяналтын шатны шүүх анхаарч хараарай гэсэн саналтай байна” гэв.
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Ө.Золбоо хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Тусгайлан хэлэх санал байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Бүдханд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Тусгайлан гаргах санал байхгүй. С.Б-ийн өмгөөлөгч Б.М-ын гаргасан тайлбартай холбоотой тайлбар хэлье. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “С” ХХК-ийн захирал Ц.Д, “Р” ХХК-ийн захирал Б.Э-ын данс руу 300.000.000 төгрөг шилжүүлсэн. 300.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг Б.Э авч үлдээгээд, 280.000.000 төгрөгийг Р.Д- буюу “М” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Р.Д нь 10.000.000 төгрөгийг авч үлдэж, 200.000.000 төгрөгийг буцаагаад Б.Э-ын данс руу бэлэн мөнгө болгуулахаар шилжүүлсэн. Түүнийг бэлэн мөнгө болгосныг буцаагаад Р.Д авангуутаа 105.000.000 төгрөгийг С.Б-ийн эхнэрийн дансанд шилжүүлээд, үлдэх 100.000.000 төгрөгийг *** байрлах хаягт нь аваачиж өгсөн. Ц.Д нь хэнд ч, хэзээ ч бэлнээр мөнгө өгөөгүй. “Р” ХХК-тай нүүрс тээвэрлэх гэрээ байгуулаад гэрээнийхээ үнийн төлбөртэй “Р” ХХК-ийн хэлсэн үнийн дүнгээр төмөр зам ашиглалт болон вагоны цувааны түрээсийн мөнгө хэмээн шилжүүлсэн байдаг. Тиймээс бэлнээр өгсөн гэх ойлголтод Ц.Д-оос бэлэн мөнгөө очоогүй. Б.Э-ын дансаар шилжигдэж орсон. Өөр тайлбар байхгүй” гэв.
Прокурор Ш.Одонсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэж байна. Харин С.Б, С.Б нарын нэр бүхий хөрөнгүүдийг худалдаж авсан мөнгө нь хууль бус хөрөнгөнөөс гадна хууль ёсны мөнгө орсон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого олох гээд “*** хаягт байрлах 4 давхрын объектоос заримыг нь дуудлага худалдаанд оруулаад, “Toyota land Cruiser 200” маркийн автомашиныг худалдан борлуулж, 70.000.000 төгрөгийг С.Б-д олгож, зарим хэсгийг улсын төсөвт, шүүгдэгч С.Б-ын өмчлөлд бүртгэлтэй *** тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдан борлуулаад, 100.000.000 төгрөгийг С.Б, С.Б нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бус хөрөнгийг хууль ёсны хөрөнгөтэй холиод хууль ёсны хөрөнгө болгож, улмаар хууль бус эх үүсвэрийг халхавчлан нуун далдалж хууль ёсны хөрөнгийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу эх үүсвэрээ хууль ёсны хөрөнгө болгож харагдуулахаар хууль ёсны хөрөнгийг хууль бус хөрөнгөтэй хольж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөнгө байгаа тул заавал хураан авч улсын орлого болгох ёстой гэж үзэж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх С.Б-ийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, “Toyota land Cruiser 200” маркийн автомашиныг худалдаж авсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үйлдлээр хэрэгсэхгүй болгоод түүнтэй холбоотойгоор мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй. Энэ гэмт хэрэг нь байнга тогтвортой байх шинжийг агуулдаг. Давж заалдах шатны шүүх байнга тогтвортой байх шинжийг 3 болон түүнээс дээш үйлдлээр хөрөнгө худалдаж авч хөрвүүлсэн болохыг тайлбарласан. Прокурор миний хувьд “байнга тогтвортой байх шинж” олон янз байдаг. *** хаягт байрлах 4, 5 давхар нь үйлчилгээний зориулалтай объект. Объектыг худалдаж авснаараа хөрөнгө, орлогынхоо эх үүсвэр болгон ашиглахыг байнга тогтвортой байх шинжийг агуулж байгааг эсэхийг харж байна. Шүүгчийн тайлбарласан 1 ба хэд хэдэн үйлдэл байж болно. Түүнийг үгүйсгээгүй. Шүүх *** хаягт байрлах 4 давхар үйлчилгээний зориулалттай объект, *** хотхонд байрлах орон сууц, “Toyota land Cruiser 200” маркийн автомашин гэх 3 үйлдлээр нь мөнгө угаах гэмт хэрэгт байнга тогтвортой шинжээр нь зүйлчилсэн. Түүний “Toyota land Cruiser 200” маркийн автомашиныг хууль ёсны орлогоор худалдаж авсан гэж үзэн хасаж дүгнэсэн боловч энэтэй энгүйгээр өөрөө объект худалдсан мэтээрээ байнга тогтвортой байх шинжийг хангаж байна. Харин нөгөө хөрөнгө нь цэвэр хууль ёсны хөрөнгө байсан гэсэн асуудал байгаа. “Toyota land Cruiser 200” маркийн автомашиныг бэлэн мөнгө, данс, бартераар гэх 3 хэлбэрээр тус машиныг н.Г-т шилжүүлж худалдаж авсан. Гэрч н.Ганзоригийн мэдүүлэгт “Toyota Harrier” маркийн автомашин гэж тайлбарласан. “Toyota Harrier” маркийн автомашин нь С.Б-ийн өөрийнхөө хууль ёсны өмчлөлийн машин болохыг хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдсан. Нөгөө талаар дансаар өгсөн бэлнээр өгсөн мөнгө нь С.Б-ийн өөрийнхөө хөрөнгө байсан эсэх нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 3 объекттой адилхан хууль ёсны хөрөнгийг хууль бус хөрөнгөтэй холиод хууль бус болгон харагдуулсан үйлдэл байгаа. Энэ асуудал нь өөрөө мөнгө угаах, байнга тогтвортой гэмт хэргийн нэг үйлдэл нь хангалттай тогтоогдож байна. Хууль ёсны хөрөнгө дангаар биш гэсэн үг. Хэрэгт авагдсан С.Б-ын мэдүүлэг, бусад нотлох баримтыг няцааж гэрч н.Г-ийн мэдүүлэгт 179.000.000 төгрөгөөр худалдсан гэдэг боловч яг үнийн дүнг тооцоолж харвал 189.000.000 төгрөг байна. Өөрийн мэдүүлсэн мэдүүлгийг шууд нотлох баримт гэж үзэж тогтоох боломжгүй. Нөгөө “Toyota Harrier” маркийн автомашиныг 50.000.000 төгрөгийн бартерт авсан гэнэ эсхүл 60.000.000 төгрөг, 70.000.000 төгрөгийн бартерт авсан хэмээн ярьдаг. Тэгэхээр өөрөө үндсэндээ 179.000.000 төгрөгөөр тогтож байгаа олголт учраас хууль ёс, хууль бус хөрөнгө мөн орсон болохыг тайлбарлаж байна. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдолтой холбоотой тайлбар, хууль зүйн дүгнэлт хэлье. Суурь гэмт хэрэгт үйлдсэн этгээд мөнгө угаах гэмт хэргийн субъект байж болохгүй гэж тайлбарласан. Субъект байж болохыг Авлигын эсрэг конвенц, болон мөнгө угаах гэмт хэрэг нь эдийн засгийн хамааралтай гэмт хэргүүдэд орж тооцоогддог. Дээр нь Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад манайх элсэн орсон байдаг. Энэ байгууллагаас гаргасан зөвлөмжид мөнгө угаах гэмт хэрэг нь суурь гэмт хэрэг үйлдсэн этгээд байж болохыг тайлбарласан. Манай улсад уг зөвлөмжийг дагаж мөрддөг. Мэдсээр байж гэх агуулга нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн зүйлээ хөрвүүлээд хөрөнгө болгож байгаа асуудал хамаарна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн зүйлчлэлд 15 аж ахуйн нэгж компанийн асуудал яригдаж байгаа боловч С.Б-ийн өгсөн мэдүүлэгт бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Түүнтэй холбоотой гаалийн бүрдүүлэлт хийгээд төмөр замаар нүүрс тээвэрлэсэн бүх компанийн үйл ажиллагааг шалгасан. Энэ дотор нэрлэн заасан компаниуд нь ч орсон байгаа. Тухайн этгээдүүдтэй холбоотой удирдах албан тушаалтнаас мэдүүлэг авсан. Бэлнээр хураагдсан мөнгөтэй холбоотой серийн дугаараар нь тодруулж хийж хэд хэдэн банкнаас асуухад “тогтоох боломжгүй байна, мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Эхний ээлжид 15 аж ахуйн нэгж хахууль өгсөн байдал нь мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд бүрэн дүрэн тогтоогдоогүй. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Тэгэхээр С.Б-ийн хувьд болж байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь хууль ёсны хөрөнгөөс гаралтай биш, илэрхий байдалтай, тухайн хөрөнгө өсөх шалтгаан болсон, анхдагч гэмт этгээдийг нотлохгүйгээр шууд хариуцлага хүлээдэг онцлогтой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай эс үйлдэхүйн төлөө биш илэрсэн үр дагавраар нь хариуцлага хүлээлгэдэг. Энэ хэргийн хувьд нэгжлэг хийх явцад бэлнээр мөнгө хураагдсан. Бэлнээр хураагдсан орлого хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Энэ нь ганц яллагдагчийн мэдүүлэг биш хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хахууль авах гэмт хэрэг бүрэн нотлогдох ёстой. Нэгжлэг хийх явцад хураагдсан хөрөнгө нь шууд тэрийгээ тайлбарлаагүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Баянгол дүүрэгт байрлах 76 метр квадрат 2 өрөө орон сууцыг худалдаж авсан үйлдэл орж ирж байгаа. Өөрөө зөндөө олон эх үүсвэр ярьдаг. Байр түрээсэлдэг, түрээсийн мөнгө орж ирдэг, н.Ө гэх хүн надаас мөнгө зээлж авсан, тэр мөнгө орж ирсэн гэх байдлаар тайлбарлаж байгаа. С.Б- нь 230.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдэл дээр нь хамжигчаар буюу хахууль авсан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж орж ирсэн. Энд хоёр өөр асуудал яригдаж байгаа. Эхний ээлжид объектыг зарсан мөнгөнд Н.Б гэх хүнээс мөнгө зээлсэн, буцаагаад шилжүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй. Энэ талаараа анхан шатны шүүхээс хангалтай дүгнэлт хийсэн. Тухайн хөрөнгөд орсон мөнгө нь хууль ёсны, хууль ёсны бус гэсэн хоёр хөрөнгө холигдож орсон учраас мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэгдэж байна. 230.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийн зарим мөнгөөр энэ хөрөнгийг авсан байх боломжтой гэж үзэж байгаа. С.Б-ын гэрт нэгжлэг хийхэд бэлэн мөнгө хадгалдаг сейф болон халааснаас 11.800 ам.доллар гарсан. 11.800 ам.долларыг “байр худалдаж авах зорилгоор авсан. Нөгөө байраа худалдаж авах гэсээр байтал валют өсөх үед валют болгон хадгалсан” гэж тайлбарладаг. Гэтэл энэ мөнгөнд хүү төлж, валют болгоод хадгалаад байгаа нь бодит байдалд хэр нийцэх вэ. Түүнийг гэрч н.Э-ын мэдүүлгээр давхар няцаагдаж үгүйсгэдэг. Иргэний нэхэмжлэгч Ц.Д-т учирсан хохирлыг анхан шатны шүүхээс зөв үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хууль бусаар бэлнээр хураан авсан 7.3 тэрбум төгрөг дотор мөнгийг хууль бус орлого гэж үзэж хураан авах ёстой. Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг өөрийнхөө хөрөнгөөр төлж барагдуулах үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар өөрчлөлт оруулахад шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Г.Анхбаяр, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Б, С.Б, Р.Д, Р.Э, Д.А, Б.Э, Ж.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шүүгдэгч С.Б, С.Б, тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дараах тайлбарыг өгч байна.
2.1.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Надад “үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг асуудал байхгүй бөгөөд бусдаас авсан мөнгөө бүгдийг нь хүлээн зөвшөөрч хахууль авсан аж ахуйн нэгжүүдийн нэр, үйлдлийг мэдүүлсэн. Уг аж ахуйн нэгжүүд хэргээ хүлээгээгүйгээс надад “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалт нэмэгдүүлсэн нь миний эрх зүйн байдлыг эрс доройтуулж, оногдуулах ялыг өндөр болгож байна”,
шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат гомдолдоо “... Нэгжлэгээр хураагдсан мөнгө нь хахууль авах гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө болохыг тодорхой мэдүүлсээр байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. С.Б үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт хилсээр ял шийтгэгдэж, түүнд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдүүд ял завшаад үлдэж байна”,
шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Г.Анхбаяр гомдолдоо “... Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгчээс 15 аж ахуйн нэгжээс хахуулиар авсан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хэлдэг. Гэтэл 15 аж ахуйн нэгжийг нарийвчлан шалгалгүйгээр эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж буруутгаж, бусад этгээдэд ял завших нөхцөл бий болгож байна” гэжээ.
Авлигын гэмт хэрэг тэр дундаа хахууль өгөх, авах нь нийтийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа хэлбэр бөгөөд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, хахууль өгөгчид ашигтайгаар шийдвэр гаргаж, олон нийтийн сэтгэл зүйд төрд үл итгэх нөхцөлийг бий болгодог үр дагавартай байдаг.
Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 15, 16 дугаар зүйлд төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан хаагчдад албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийлгэх, эс хийлгэхийн тулд өөрт нь, эсвэл өөр этгээд буюу байгууллагад шууд болон шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох, эсвэл олгохыг хахууль гэж тодорхойлсон байна.
С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Ю” ХХК, “Т” ХХК, “Ш” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “Т” ХХК, “Р” ХХК, “А” ХХК, “С” ХХК, “Б” ХХК, “Ф” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “Б” ХХК, “Ю” ХХК гэсэн 15 аж ахуйн нэгжээс хахууль авсан талаараа мэдүүлсэн байдаг.
Эдгээр 15 аж ахуйн нэгжид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад:
-“Т” ХХК-ийн захирал Р.Д нь “Н” ХХК, “Б” ХХК, “М” ХХК-ийн нүүрсийг экспортод гаргах зорилгоор С.Б-д 5 удаагийн үйлдлээр хахууль өгсөн,
-“Р” ХХК-ийн захирал Б.Э нь Р.Д-ээр дамжуулан “А” ХХК-ийн нүүрсийг экспортод гаргах зорилгоор 1 удаагийн үйлдлээр С.Б-д хахууль өгсөн,
-Д.А нь Б.Э-гээр дамжуулан “Ю” ХХК-ийн нүүрсийг экспортод гаргах зорилгоор С.Б-д 3 удаагийн үйлдлээр хахууль өгсөн,
-Ж.Б нь “С” ХХК-ийн нүүрсийг экспортод гаргах зорилгоор С.Б-ар дамжуулан 2 удаагийн үйлдлээр С.Б-д тус тус хахууль өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Харин С.Б-ийн мэдүүлэгт дурдагдсан үлдсэн 8 аж ахуйн нэгжийн хувьд, тодруулбал, “Т” ХХК-ийн захирал Ч.М-ын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал/, “Ш” ХХК-ийн захирал О.Б-ийн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 172 дахь тал/, “А” ХХК-ийн захирал Ж.А-ийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал/, “Б” ХХК-ийн захирал Б.Н-ын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал/, “Ф” ХХК-ийн захирал Б.И-ын мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/, “Т” ХХК-ийн захирал Ж.М-ийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 191, 16 дугаар хавтаст хэргийн 74, 20 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал/, “Т” ХХК-ийн захирал Х.Т-ын мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/, менежер О.Х-ын мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/, “Ю” ХХК-ийн захирал Б.Ү-ын мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 79, 84 дэх тал, 20 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал, 23 дугаар хавтаст хэргийн 85 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан эдгээр аж ахуйн нэгжтэй холбоотой бусад нотлох баримтуудаар С.Б-д хахууль өгсөн гэх үйлдэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Б өөрт нь хахууль өгсөн гэх аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн талаар мэдүүлэхдээ нотлох баримтын эх сурвалжаа тодорхой заадаггүй, ерөнхий, тоймлосон байдалтайгаар мэдүүлэг өгсөн байдаг. Тухайлбал, С.Б яллагдагчаар “... Удирдлага эсвэл тухайн компаниудын төлөөлөл ирж байсан. Тэрнээс захирал, удирдлагууд гэдгийг нь мэдэхгүй. ... Ачаагаа ачуулсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг эсхүл тухайн компаниас ямар нэгэн хүмүүсийг танихгүй, тухайн үедээ уулзаж мөнгийг аваад салсан хүмүүс. Ер нь хүмүүс утсаар холбогдож уулзана, ажлын өрөөнд ирж уулзана, харих үед гэрийн гадаа тосож уулздаг” /2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/, “... Эдгээр аж ахуйн нэгжүүдээс гэрийн гадаа, ажлын байранд хүмүүс ирдэг байсан. Нэг удаа уулзаад мөнгөө авсны дараа дахин харилцаа тогтоодоггүй. Компанийн төлөөлөл гэх хүмүүс ирээд надтай уулздаг байсан” /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/, “... Би эдгээр хүмүүсээс “Н”, “Т” ХХК-ийн захирал Р.Д, “С” ХХК-ийн захирал Ж.Б нарыг таньж байна. Бусад нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн захирлуудын зургийг хараад таньж мэдэхгүй, уулзаж байгаагүй хүмүүс байна. Тэгэхдээ эдгээр компанийн төлөөлөл гэх хүмүүс надад хахууль хэлбэрээр мөнгө өгч байсан” /24 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/ гэж тус тус мэдүүлсэн байх боловч хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас дүгнэхэд С.Б нь хахууль авахдаа өөрийн сайн таньдаг хүнээр дамжуулан авдаг буюу танихгүй хүнээс өөрөө шууд уулзаж мөнгө авдаггүй байжээ. Энэ нь шүүгдэгч С.Б-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Өмнө нь харж байгаагүй хүнтэй би тийм юм ярьдаггүй ...” /25 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал/ гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог.
Тодруулбал, С.Б нь өөрийн найз Р.Д-ээс 5 удаагийн үйлдлээр, мөн Р.Д-ээр дамжуулан Б.Э-ын өгсөн хахуулийн мөнгийг, түүнчлэн өмнө нь хамт ажиллаж байсан танил болох Б.Э-гээр дамжуулан Д.А-гээс өгсөн мөнгийг, Ж.Б-ын өгсөн хахуулийн мөнгийг өөрийн төрсөн ах С.Б-ар дамжуулан тус тус авсан нь тогтоогдсон байна.
Харин “Э” ХХК-ийн захирал Э.О гэрчээр “... С.Б санал хүлээн авахгүй шууд 3/2 гэсэн харьцаагаар явна гэж хэлсэн. ... Би төмөр замаас тавьсан 3/2 саналыг хүлээн авахаар болсон. ... Ингээд 2022.11.07-ны өдрөөс 2022.12.22-ны өдөр хүртэл нийт 6 хувийн компани болох “С”, “Х”, “Э”, “Б”, “И”, “С” ХХК-иудыг ачааг ачсан байгаа” /4 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал/ гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд болон С.Б-ийн мэдүүлэгт дурдагдсан 15 аж ахуйн нэгжээс хахууль өгсөн нь нотлогдоогүй 8 аж ахуйн нэгжийн талаар урьд мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргаж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгуулах боломжтойг дурдах нь зүйтэй.
Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 20 дугаар зүйлд “... хууль бусаар баяжих санаатай үйлдлийг, өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг өөрийнхөө хууль ёсны орлоготой холбогдуулан үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байгаа бол ийнхүү хөрөнгө нь нэмэгдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг Үндсэн хууль болон эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзнэ” гэж заасны дагуу Монгол Улс нь Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид 2005 онд нэгдэж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” тохиолдлыг гэмт хэрэгт тооцож 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлд анх хуульчилсан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд тус гэмт хэргийн шинж зарчмын хувьд өөрчлөгдөөгүй болно.
Тус гэмт хэргийг тусгай субъектэд хамааралтай, албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд үйлдэгдсэн, хууль ёсны орлогын эх үүсвэрээс хэт давсан хөрөнгө, орлого бий болсон, санаатай үйлдэгдсэн, эд хөрөнгөө тайлбарлаж эс чадах гэсэн шинжүүдийг хангаж байхаар тодорхойлогджээ.
Ийнхүү *** тоотод байх орон сууц, *** тоотод байх орон сууц, *** тоотод байх амины орон сууцанд хийгдсэн нэгжлэгийн явцад илэрч, бэлнээр хураагдсан нийт 7.328.960.683 төгрөгийн үнийн дүнгээс бусдаас 11 удаагийн үйлдлээр хахуульд авсан 2.354.735.160 төгрөгийг хасаж, үлдэх 4.974.225.523 төгрөгийн эх үүсвэрийг шүүгдэгч С.Б нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд түүний хууль ёсны хөрөнгө болох нь тогтоогдоогүй байх ба энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Анхан шатны шүүх болон прокуророос шүүгдэгч С.Б-ийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр 1.855.237.160 төгрөгийн хахууль авсан гэж буруу тооцсон байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж 2.354.735.160 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд С.Б нь нэгжлэгийн явцад илэрсэн мөнгөний эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Г.Анхбаяр нарын гаргасан “... Нэгжлэгээр хураагдсан мөнгө нь хахууль авах гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө болохыг тодорхой мэдүүлсээр байхад ... 15 аж ахуйн нэгжийг нарийвчлан шалгалгүйгээр эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж буруутгаж, бусад этгээдэд ял завших нөхцөл бий болгож байна” гэх агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй байна.
2.2.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Хадгаламжид үүсгэсэн байсан 500 гаруй сая төгрөгөөр авсан *** 4 дүгээр давхрын үл хөдлөхийг улсын орлого болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна”,
шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат гомдолдоо “... С.Б тухайн хөрөнгөнүүдийг худалдан авах замаар мөнгө угаасан гэж буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Худалдан авсан цэвэр эх үүсвэртэй хөрөнгийг гэмт хэргийн замаар бий болсон мөнгийг угаасан гэж “таамаглал”-аар дүгнэн, уг хөрөнгийг худалдан борлуулсан мөнгийг улсын орлогод авахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй”,
шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нар хамтран гаргасан гомдолдоо “... Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан авахад гарсан зарим төлбөр нь хууль бус байх боловч бусад төлбөр нь хадгаламж зээлийн хоршоо болон ББСБ-аас авсан зээлээс бүрдсэн хууль ёсны мөнгөнүүд болох нь хангалттай тогтоогдсоор байхад шүүх дүгнэлт хийгээгүй С.Б-ийн нэр дээрх болон түүний эхнэрийн нэр дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг бүгдийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна”,
шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Г.Анхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... С.Б нь 2021 оны жилийн эцсийн байдлаар “А” ХЗХ-д 500 сая төгрөгийн хадгаламж үүсгэсэн байсан. Үүнийг хууль бус эх үүсвэртэй гэж үзэн улсын орлого болгосныг үндэслэлгүй гэж үзэж байгаа” гэжээ.
Мөнгө угаах гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах шинж нь суурь гэмт хэргийн үндсэн дээр үйлдэгдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхгүйгээр мөнгө угаана гэж байдаггүй ба суурь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл байна.
С.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ ашиглаж бусдаас удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авч, овор хэмжээг нь багасгах зорилгоор зарим хэсгийг нь юань, доллар, евро болгож, төрсөн ах С.Б-ын амьдардаг орон сууцны тагт болон хамт ажилладаг байсан Л.Г-ийн орон сууцны тагтан дээр сейф байршуулж хадгалсан, гэмт хэргийн улмаас олсон хууль бус мөнгөний эх үүсвэрээ нуун далдалж хууль ёсны болгож харагдуулах зорилгоор бодит байдалд зээл авах ямар ч шаардлагагүй, их хэмжээний бэлэн мөнгө хадгалсан атлаа зээл авч, уг зээлээрээ худалдан авах үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг, хууль бус авлигын мөнгөнөөсөө зарим хэсгийг нь бэлнээр өгч худалдан авсан, энэ мэтээр үл хөдлөх хөрөнгөө дараагийн үл хөдлөх объект худалдан авахдаа үнийн зарим хэсэгт барьцаалах зэргээр хууль ёсны хэсэг орлоготой хольж, эх үүсвэрийг халхавчлах, эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгон гүйлгээнд оруулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “А” хадгаламж зээлийн хоршоонд 263.000.000 төгрөгийн хадгаламж нээсэн, тухайн албан тушаалд томилогдох үед уг хадгаламж 371.000.000 төгрөг болсон, харин хадгаламж барьцаалсан зээл авах үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 615.255.044 төгрөгийн хадгаламжтай болсон байсан гэх боловч уг хадгаламжийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдохгүй байх бөгөөд 615.255.044 төгрөгийн хадгаламжтай, мөн бусдаас хахуульд авсан их хэмжээний бэлэн мөнгөтэй хэрнээ хадгаламжаа барьцаалан 492.000.000 төгрөгийн зээл авч, түүн дээрээ хууль бусаар олсон 8.000.000 төгрөгийг нэмж 500.000.000 төгрөг болгоод нийт 1.000.000.000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг 500.000.000 төгрөгөөр авсан мэтээр гэрээ байгуулсан зэрэг үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг анхны буюу гэмт хэргийн эх үүсвэрээс салгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээнд хүргэхгүйгээр дансаар шилжүүлж, бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлогоор худалдан авалт хийж буй мэтээр гэрээнд бага үнийн дүнгээр бичүүлж эх үүсвэрийг халхавчилсан бөгөөд шинээр эх сурвалжтай болж байгаа мэтээр уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн “мөнгө угаах” гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын (Венийн) Конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын (Палермогийн) Конвенц, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц, Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын Конвенц болон Олон Улсын санхүүгийн арга хэмжээ авах бүлэг /Financial Action Task Force буюу ФАТФ/-ийн зөвлөмжид заасан мөнгө угаах гэмт хэргийн талаарх тодорхойлолт, шаардлагад бүрэн нийцжээ.
2.3.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие нь хураалгасан мөнгөнд байгаа 100.000.000 төгрөгийг улсын орлого болгуулж өөрөөсөө дахин 100.000.000 төгрөг төлөх давхар ялд шийтгүүлж байгаа”,
С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат гомдолдоо “... Улсын орлого болгохоор шийдвэрлэсэн мөнгөнөөс 100.000.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Ц.Д-т шууд олгогдох ёстой байхад С.Б-өөс дахин гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч, “С” ХХК-ийн захирал Ц.Д нь бизнес эрхэлж олсон 426.000.000 төгрөгийг эргэлдүүлэх зорилгоор “Р” ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 50 ширхэг вагон түрээслэх гэрээ байгуулж, нийт 426.000.000 төгрөгийг “Р” ХХК-ийн дансанд шилжүүлжээ. Гэтэл Б.Э тус компанийн шилжүүлсэн мөнгөнөөс 156.000.000 төгрөгийг өөртөө авч, 270.000.000 төгрөгийг нь “А” ХХК-ийн нүүрсийг төмөр замаар тээвэрлүүлэхээр Р.Д рүү шилжүүлснээс, Р.Д 65.000.000 төгрөгийг нь өөртөө авч, 105.000.000 төгрөгийг нь С.Б, М.С нарын караокены түрээсийн төлбөрт, 100.000.000 төгрөгийг ам.доллар болгож “А” ХХК-ийн нүүрсийг тээвэрлүүлэхээр С.Б-д авлига болгон өгсөн үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх Ц.Д-ын иргэний нэхэмжлэлийн үндэслэл нотлогдсон байдлыг харгалзан 205.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Б-өөс гаргуулахаар шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүх хурлаас өмнө 105.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлж барагдуулсан байна.
Харин үлдсэн 100.000.000 төгрөгийн талаар шүүгдэгч С.Б “... 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д-ээс бэлнээр авсан 100.000.000 төгрөгийг өөрт байсан бусад мөнгөтэй нийлүүлж сейфэнд хадгалсан ба мөрдөн байцаалтын явцад бүх мөнгө болох нийт 7.3 тэрбум орчим төгрөгийг хураан авч битүүмжилсэн. Энэ бэлнээр авсан 100.000.000 төгрөг цагдаад хураалгасан бэлэн мөнгөнд байгаа гэдгийг мөрдөн байцаалтын явцад миний бие мэдүүлж байсан ... анхан болон давж заалдах шатны шүүхээс уг 100.000.000 төгрөгийг миний биеэр нэхэмжлэгчид төлүүлэх давхардуулсан шийдвэр гаргасан” гэжээ.
Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа буюу нэгжлэг хийх явцад эд мөрийн баримтаар нийт 7.328.960.683 төгрөг хураагдсан, тухайн үнийн дүнд С.Б Р.Д-ээс авсан 100.000.000 төгрөг орж тооцогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул С.Б-өөс дахин гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгчид олгох 100.000.000 төгрөгийг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, улсын орлого болгосон 7.328.960.683 төгрөгөөс гаргуулах нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.4.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... байр худалдан авах үеэр гадаад дахь эгчийн мөнгө бүтээгүй тул өмнө мөнгө зээлдэг байсан ах Н.Б-ээс яаралтай 100.000.000 төгрөг бэлнээр зээлж байр авсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэг, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг нь хавтаст хэрэгт байдаг боловч шүүх, прокуророос тухайн гэрээг үгүйсгээгүй боловч нотариатаар батлуулаагүй байна гэх тайлбар, дүгнэлт хэлсэн ... “... нэгжлэгийн үеэр унтлагын өрөөний хувцасны шүүгээнд байсан миний хүрэмний халааснаас 11.800 ам доллар хураасан байдаг. Миний бие тухайн үед байр худалдан авах зорилгоор мөнгө цуглуулж байхдаа иргэн Ц.Ө-оос 41.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. Тэр үед 2022 оны 10 сараас долларын ханш огцом өсөж, төгрөг суларч байсан тул уг мөнгийг доллар болгож, байр авахад дутвал хэрэглэнэ гэж хадгалж байсан, мөн гэрээний дагуу Ц.Ө-д сар бүр зээлийн хүү болох 820.000 төгрөгийг түүний Хаан банкны ... дансанд төлж байсан”,
шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун гомдолдоо “... Шүүгдэгч С.Б-ыг мөнгө угаасан гэх Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байна ... С.Б-ын гэрийн хувцасны шүүгээнд байсан хувцасны халааснаас гарсан мөнгө болох 11.800 доллар нь өөрийнх нь хууль ёсны мөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Үүнийг улсын орлого болгож байгаа нь үндэслэлгүй байна”,
шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн гомдолдоо “... С.Б-д мөнгө угаасан гэх нотлох баримт огт байхгүй байхад мөнгө угаасан гэж гэм буруутай тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна” гэжээ.
Шүүгдэгч С.Б- нь Т.Э-ын орон сууцыг 2022 оны 12 дугаар 31-ний өдөр эхлээд хүүхдүүдтэйгээ, орой нь эхнэртэйгээ орж ирсэн, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ирж уулзаад “200.000.000 төгрөг өгье, бэлэн 100.000.000, үлдсэн 100.000.000 дансаар шилжүүлье” гэж тохироод 2023 оны 01 дүгээр сарын 02-нд худалдах худалдан авах гэрээ байгуулж, тус орон сууцыг 100.000.000 төгрөгийг дансаар, 100.000.000 төгрөгийг бэлнээр өгч, нийт 200.000.000 төгрөгөөр худалдан авсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Б орон сууц худалдан авсан мөнгө, түүний эх сурвалжийн талаар зөрүүтэй мэдүүлдэг, энэ нь гэрч Т.Энхжаргалын ”... Б нь хэлэхдээ хуулийн байгууллагаас ямар нэгэн байдлаар байрыг хэдэн төгрөгөөр зарсан талаар асуувал 100.000.000 төгрөгөөр гэрээ байгуулж зарсан гэж хэлээрэй гэсэн. Бэлэн мөнгийг тайлбарлаж хэлэхдээ манай эгч Америк улсад амьдардаг учир над руу мөнгө явуулсан гэж тайлбарлаж байсан” /17-р хавтаст хэргийн 176-177 дахь тал/, С.Б-ын “... тохиролцож байгаад гэрээгээ бага дүнгээр хийе, яагаад гэхээр худалдагч тал татварыг бага төлнө гэсэн шалтгаантай ярьж тохирсон. 100.000.000 төгрөгийг бэлнээр, 100.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ...” /2-р хавтаст хэргийн 84-87 дахь тал/ гэх мэдүүлгээс харагддаг.
Мөн шүүгдэгч С.Б “... байр худалдан авах үеэр гадаад дахь эгчийн мөнгө бүтээгүй тул өмнө мөнгө зээлдэг байсан ах Н.Б-ээс яаралтай 100.000.000 төгрөг бэлнээр зээлж байр авсан” гэж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй буюу бодит эх сурвалжгүй байна.
Түүнчлэн С.Б-ын гэрт нэгжлэг хийх үеэр хураагдсан 11.800 ам.доллар буюу 41.000.000 төгрөгийг С.Б нь Ц.Ө-оос зээлсэн тул буцаан олгох талаар гомдол гаргаж байгаа хэдий ч энэ нь хангалттай баримтаар нотлогдоогүй, шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт нэг бүр болон тэдний бүхэлдээ юуг илэрхийлж байгааг тодорхой үнэлж дүгнэсэн бөгөөд энэ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй болно.
Хэдийгээр хуульд зээлийн гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигдаагүй боловч С.Б нь 2018-2022 онд бусадтай байгуулсан бүх зээлийн гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн /14 дүгээр хавтаст хэргийн 198, 199, 201, 204, 208, 214, 218, 221, 223, 227, 243 дахь тал, 15 дугаар хавтаст хэргийн 1, 3, 5, 8 дахь тал/ байх ба харин өөрөө бусдаас мөнгө зээлсэн гэрээнүүд нь нотариатаар гэрчлүүлээгүй болох нь илэрчээ.
Ийнхүү мөнгө зээлж гэрээ байгуулсан гэх байдал нь бусдаас мөнгө зээлж хууль ёсны орлоготой мэт харагдах, төөрөгдүүлэх санаа зорилготойгоор хууль бус мөнгөний эх сурвалжийг далдалсан буюу мөнгө угаах гэмт хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, С.Б-ын бэлнээр өгсөн гэх 100.000.000 төгрөг нь С.Б-ийн хахууль авах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн нэр дээр байр худалдан авсан энэхүү үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасанд тооцогдоно.
Иймд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын “улсын орлого болгон хураалгасан 11.800 долларыг С.Б-д буцаан олгуулахаар тогтоол, магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2.5.Шүүгдэгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон мөртлөө ... 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь 2-8 жилийн хорих ялтай, зорчих эрхийг хязгаарлах /бугуйн цаг/, торгуулийн санкцтай байхад 8 жилийн хорих ялаар ...”,
шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нар хамтран гаргасан гомдолдоо “... Шүүх шүүгдэгчийн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн атлаа ямар үндэслэлээр улсын яллагчийн зүгээс гаргасан саналаас хэтрүүлж ял оногдуулсан талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна” гэжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Энэ зарчим нь Эрүүгийн хууль шударга хэрэгжих, шүүгдэгчид оногдуулж буй ял түүний үйлдэлд нь тохирсон, оновчтой байхын бодит илэрхийлэл юм.
Шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, алагчлан үзэлгүйгээр, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тохирсон ял оногдуулна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” гэж тус тус хуульчлан тогтоосон ба эдгээрт заасан нөхцөл байдлууд нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлын эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод нөлөөлдөг хүчин зүйл юм.
Шүүгдэгчид оногдуулах ялын талаар улсын яллагч санал гаргах эрхтэй боловч шүүх улсын яллагчийн гаргасан саналаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах үүрэг хүлээдэггүй.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тухайн зүйл заалтад заасан хамгийн дээд хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 7 жилийн хорих ял болгон өөрчилж хөнгөрүүлсэн тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.6.Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуульд заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй байна”,
С.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болох байсан боловч хэрэглээгүй явдалд гомдолтой байна” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Иймд шүүгдэгч, тэд нарын өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.7.Шүүгдэгч С.Б, С.Б нар өөрсдийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж гэм бурууд эргэлзээ үүсэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хяналтын шатанд гаргасан гомдолдоо дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэм хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Харин тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй бол эргэлзээ үүссэн гэж үзэхгүй.
Иймд шүүгдэгч С.Б, С.Б нарын гэм бурууд эргэлзээ үүсээгүй тул тэдний гомдлыг хангах үндэслэлгүй байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан, бэхжүүлснийг хоёр шатны шүүх хянан хэлэлцээд С.Б, С.Б, Р.Д, Р.Э, Д.А, Б.Э, Ж.Б нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар:
- Шүүгдэгч С.Б нь нийтийн албан тушаалтан буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс томилогдон 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдийн нүүрсийг төмөр замын тээвэр ашиглаж, БНХАУ-руу экспортод гаргахад нь 11 удаагийн үйлдлээр нийт 2.354.735.160 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,
гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж *** 4 давхарт байрлах 292.53 м.кв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** 5 давхарт байрлах 292.53 м.кв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1.000.000.000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр *** тоотод байрлах 116 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 750.000.000 төгрөгөөр, тус тус худалдан авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэрэг,
мөн *** тоотод байх орон сууц, *** тоотод байх орон сууц, *** тоотод байх амины орон сууцанд хийгдсэн нэгжлэгийн явцад илэрсэн 4.973.955.523 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг,
-Шүүгдэгч Р.Д нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *** орлогч даргаар ажилладаг С.Б-д албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 5 удаагийн үйлдлээр нийт 1.329.737.160 төгрөгийн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бүлэглэн 1 удаагийн үйлдлээр 100.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
-Шүүгдэгч Б.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-д албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “А” ХХК-ийн нүүрсийг төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу экспортод гаргах зорилгоор Р.Д-ээр дамжуулан 28.950 ам.доллар буюу 100.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
-Шүүгдэгч Д.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *** орлогч дарга С.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Э-ээр дамжуулж нийт3 цуваа 150 вагон нүүрс тээвэрлэх хахуулийн мөнгө болох 690.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт,
-Шүүгдэгч Б.Э нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *** албаны орлогч дарга С.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нүүрс тээвэрлэх хахуулийн мөнгө болох 690.000.000 төгрөгийг Д.А-гээс авч дамжуулан өгсөн гэмт хэрэгт,
-Шүүгдэгч Ж.Б нь өөрийн “С” ХХК-аар төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу 1 цуваа буюу 50 вагон нүүрс тээвэрлэн гаргахад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-тэй хахууль өгөх, авах талаар харилцан тохиролцож нийт 68.050 ам.доллар буюу нийт 235.000.000 төгрөгийг бэлнээр С.Б-ар дамжуулсан гэмт хэрэгт,
-Шүүгдэгч С.Б- нь “С” ХХК-ийн захирал Ж.Б-ын төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу 1 цуваа буюу 50 вагон нүүрс тээвэрлэн гаргаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-д хахууль өгөх, авах талаар харилцан тохиролцсон хахуулийн мөнгийг өөрийн төрсөн дүү С.Б-ийн хэлсний дагуу өөрийгөө “Т ХХК-ийн захирал Б” гэх нэрээр хэлж Ж.Б-оос нийт 68.050 ам.доллар буюу нийт 235.000.000 төгрөгийг бэлнээр авч С.Б-д дамжуулан өгч гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
мөн С.Б гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тухайн мөнгөөр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *** тоот 2 өрөө, 76.88 м.кв орон сууцыг 200.000.000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
5.Давж заалдах шатны шүүх С.Б-д холбогдох хэргээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Toyota Land Cruiser 200” маркийн **-* УНТ дугаартай автомашиныг 179.900.000 төгрөгөөр худалдан авч, хууль бус мөнгөний эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
7.Харин давж заалдах шатны шүүхээс С.Б нь хахууль авах гэмт хэргийн эх үүсвэрээр орж ирсэн гэдгийг мэдсээр байж тус орлогоос *** 4, 5 давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, *** тоотод байрлах 116 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус худалдан авч хууль бус эх үүсвэрийг нуун далдалж “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага оногдуулсан байхад дахин үндэслэлгүй нэмэгдсэн хөрөнгө, орлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт буруутгаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй гэсэн зөв дүгнэлт хийсэн атлаа энэ талаар магадлалынхаа тогтоох хэсэгт тусгаагүй, 2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн **-** дугаартай автомашиныг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргээс хасалгүй орхигдуулсан,
мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7.328.960.683 төгрөгөөс 1.855.237.160 төгрөгийг С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр хахуульд авсан гэж зөрүүтэй тооцсоныг давж заалдах шатны шүүхээс 2.354.735.160 төгрөг болгон оновчтой зөвтгөн дүгнэсэн хэрнээ нэгжлэгийн явцад илэрсэн буюу үндэслэлгүй хөрөнгөжих замаар олж авсан 5.473.723.523 төгрөгийг 4.974.225.523 төгрөг болгон залруулалгүй орхигдуулсан тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулахаар тогтов.
8.Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 дахь заалтад “... 7 /долоо/ ...” гэхийг “... 7 /найм/ ...” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул үүнийг засаж зөвтгөхөөр шийдвэрлэлээ.
9.Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Б-ийн “... ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч Б.Мөнхбатын “... тогтоол, ... магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нарын “... магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх, өмгөөлөгч Г.Анхбаярын “... гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх, шүүгдэгч С.Б-ын “... хорихоос өөр төрлийн ялаар солих эсхүл хорих ялыг багасгах зэргээр хууль журмын дагуу өмнө гарсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч С.Болорчулууны “... хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг ...” гэх, өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-д заасан гэмт хэргийг С.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
“С.Б-ийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр 1.855.237.160 /нэг тэрбум найман зуун тавин таван сая хоёр зуун гучин долоон мянга нэг зуун жар/ төгрөгийн хахууль авсан гэж тооцсоныг 2.354.735.160 /хоёр тэрбум гурван зуун тавин дөрвөн сая долоон зуун гучин таван мянга нэг зуун жар/ төгрөг болгон, мөн нэгжлэгийн явцад илэрсэн буюу үндэслэлгүй хөрөнгөжих замаар олж авсан 5.473.723.523 /таван тэрбум дөрвөн зуун далан гурван сая долоон зуун хорин гурван мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг 4.974.225.523 /дөрвөн тэрбум есөн зуун далан дөрвөн сая хоёр зуун хорин таван мянга таван зуун хорин гурав/ төгрөг болгон тус тус залруулсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгч Ц.Д-т олгох 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, улсын орлого болгосон 7.328.960.683 /долоон тэрбум гурван зуун хорин найман сая есөн зуун жаран мянга зургаан зуун наян гурав/ төгрөгөөс гаргуулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... шүүгдэгч С.Б-ийн хувьд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байх хугацаанд түүний хөрөнгө нь *** 4 давхарт байрлах 292.53 мкв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, *** 5 давхар 292.53 мкв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, *** тоотод байрлах 116 мкв талбайтай, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн **- дугаартай автомашин зэргээр үндэслэлгүйгээр их хэмжээний хөрөнгөөр нэмэгдсэн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 7 /найм/ ...” гэснийг “... 7 /долоо/ ...” гэсэн өөрчлөлт оруулж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ