
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ САХИЛГЫН ХЭРГИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2026 оны 04 сарын 03 өдөр
- Дугаар: 001/СХХШТ2026/0002
- Улаанбаатар хот
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9, 115.10-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.1-д заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ХТ/2026/0004 дүгээр хяналтын тогтоолыг хэвээр үлдээж, сахилгын хэргийн оролцогч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Б.ЦОГТ