МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар: 2025/ХШТ/42
Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Сайханбилэгт холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн үндэслэлээр А.Сайханбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжавын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

 

                    ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                         Б.БАТЦЭРЭН

 

                                                            Ц.ОЧ

 

                                                               Б.ЦОГТ