М.У-ийн нэхэмжлэлтэй, Ж.Т-т холбогдох

Шүүгчийн нэр П.Золзаяа
Шийдвэрийн огноо 2024.06.18
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/00150
Хэргийн индекс 102/2022/04898/И
Маргааны төрөл хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэрлэлт цуцлах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах
Хуулийн зүйл, заалт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.01.12, дугаар: 102/ШШ2024/00302
Анхан шатны шүүх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.04.08, дугаар: 210/МА2024/00704
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00150
Улаанбаатар хот


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00704 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/00302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг баримтлан хүү У.Ж, Т.Г нарыг эх М.У-н асрамжид үлдээж, хариуцагчийн гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү У.Ж, Т.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Ж.Т-р тэжээн тэтгүүлсүгэй.” гэж, шийдвэрийн 4 дэх заалтын “28,027,310” гэснийг “37,096,690” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ж.Т хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

 

                            ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

 

                                                                                             Н.БАЯРМАА

 

                                                                                             П.ЗОЛЗАЯА

 

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД