“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр М.Батсуурь
Шийдвэрийн огноо 2024.12.16
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/0138
Хэргийн индекс 128/2024/0923/З
Маргааны төрөл тендер
Хуулийн зүйл, заалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.2, 55.10, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.07.08, дугаар: 128/ШШ2024/0573
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.08.28, дугаар: 221/МА2024/0575
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар: 001/ХТ2024/0138
Улаанбаатар хот


“М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний

яамны тендерийн Үнэлгээний хороонд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:                Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                Г.Банзрагч

                                               Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:                       М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0573 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2024/0575 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0385 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, Н.Н, Б.М, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Б.Н, хариуцагч Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.Е, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.АД.Н, Б.С (цахимаар), гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Т.Д, Б.Н, гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд “Ч в п и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч X Zh , орчуулагч Х.Ц  нарыг оролцуулан, гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дугаар зүйл, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар зүйл, дээрх албан бичгүүдээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдэл, тендерийн Үнэлгээний хорооны хурлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М и” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” тухай

2.Гуравдагч этгээдийн түншлэлийн бие даасан шаардлага: Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эс үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” тухай

3.Хэргийн  нөхцөл  байдал: Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооноос “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерийг өмнө нь 2 удаа зарласан боловч “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй” гэх үндэслэлээр амжилтгүй болж, 3 дахь удаагаа 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарлаж, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээсэн байна. Тус тендер шалгаруулалтад “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-ууд түншлэл болж, “М и” ХХК дангаар оролцжээ.

3.1.Тендерийн Үнэлгээний хороо “М и” ХХК-ийн тендерийг хамгийн бага харьцуулах үнэтэй “хамгийн сайн” гэж үзэж, тухайн компанийг 2 удаа шалгаруулж, захиалагч Эрчим хүчний яамнаас гэрээ байгуулах эрх олгосон боловч тендер шалгаруулалттай холбогдуулан гуравдагч этгээдийн түншлэлээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан, тус яамнаас гомдлуудыг хянаад 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгээр тухай бүр хүчингүй болгон шийдвэрлэж, дахин үнэлгээ хийхийг Эрчим хүчний яаманд мэдэгдсэн байна. Улмаар тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас “... цаг хугацааны хувьд тус тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерийг сонгон шалгаруулах боломжгүй болсон тул тус тендерийг хүчингүй болсонд тооцох ...”-оор шийдвэрлэсний дагуу Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа дуусаж, хүчингүй болсныг нэхэмжлэгчид мэдэгдсэнээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3.2.Нэхэмжлэгч “М и” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай тендерийг хоёр удаа хамгийн сайн гэж үнэлж, хоёр удаа гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг Сангийн яамнаас удаа дараа хүчингүй болгож, 3 дахь удаагаа үнэлгээг дахин хийлгүүлэхээр захиалагчид даалгасан нь сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт, ... маргаан бүхий Сангийн яамны албан бичгүүдээс шалтгаалан тендер шалгаруулалтын хугацаа сунжирч, тендерийн хүчинтэй байх хугацаанд “хамгийн сайн” үнэлэгдсэн манай компани гэрээ байгуулах боломжгүй болж, хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн, тус яам ямар үндэслэлээр дээрх албан бичгүүдийг гаргасан нь тодорхойгүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай компанид захиалагч болон Сангийн яамнаас Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдээгүй, ... 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлд үндэслэж гарсан гэдгийг дурдаагүй байсан, уг тэмдэглэл нь захиргааны актын шинжийг агуулж байна, ... бид аудитын дүгнэлтээ өгсөн, 2018 оны дунд үед байгуулагдсан компани учир 2019 оны аудитын дүгнэлтэд цуг үнэлээд дүгнэсэн, тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулаад туслан гүйцэтгэгч болон гэрээ байгуулсан компанийн гүйцэтгэсэн ажлыг ижил төстэй ажил гүйцэтгэсэн шалгуураар үзэх талаар холбогдох баримтад дурдсан учраас ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэдэгт зөвхөн тухайн тендерт оролцогчийн үндсэн оролцогч гүйцэтгэх ёстой биш, ... манай тохиолдолд захиргааны байгууллагын буруутай ажиллагаанаас шалтгаалаад тендерийн хүчинтэй байх хугацаа өнгөрчихсөн. Сангийн яам, Эрчим хүчний яам, тендерийн Үнэлгээний хороо хоорондоо албан бичиг солилцоод олон дахин манай компанийг “хамгийн сайн” тендер гэж үнэлээд, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл 2, 3 удаа өгсөн ч энэ хугацаанд огт үр дүнд хүрээгүй. Ижил агуулгатай гомдлууд гаргаад байхад дахин дахин хүлээж авч гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хойшлуулаад, тендерийн хүчинтэй байх хугацаа хэтрэх гол нөхцөлийг Сангийн яам бүрдүүлсэн. Өмнө гаргасан гомдолтой ижил агуулгатай гомдлыг хүлээн авахаас татгалзаад тендер шалгаруулалтын ажиллагааг үргэлжлүүлээд явуулсан бол хуулийн хугацаанд багтах боломж байсан ...” гэж;

3.3.Хариуцагч Эрчим хүчний яамнаас “... хамгийн бага харьцуулах үнэтэй “М и” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж олонхын саналаар шалгаруулж, тендерийн хүчинтэй хугацаанд багтааж хуулийн дагуу гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлэх бүрд тендерт оролцогч гуравдагч этгээдээс Сангийн яаманд гомдол гаргадаг, тус яамнаас тендерийн баримт бичгүүдийг татан авч хянасан, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин үнэлэхийг бидэнд мэдэгдсэн. Үнэлгээний хорооны гишүүд Сангийн яамны мэдэгдэлтэй танилцаж, тус тендерийг дахин үнэлэх үед манай яаманд Хятадын Д Э и к-ын 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн DECI/MNG/TT-009 дугаартай албан бичгээр тус төсөл дээр ямар нэгэн компанитай хамтраагүй, гэрээ хэлцэл байгуулаагүй талаар мэдэгдсэн, уг албан бичгийг “М и” ХХК-д хүргүүлж, хариуг авсан. Өмнө нь Сангийн яаманд хүсэлт гаргаж, тус тендерийн хүчинтэй хугацааг 1 удаа сунгасан тул хуулийн дагуу тендерийн хүчинтэй хугацааг дахин сунгах боломжгүй, ... холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлгээ хийх хугацаанд гомдол гарч, тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер хүчингүй болсон тухай мэдэгдлийг “М и” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн, захиргааны байгууллагын буруутай ажиллагаанаас шалтгаалан тендерийн хүчинтэй байх хугацаа өнгөрсөн ...” гэж;

3.4.Хариуцагч Сангийн яамнаас “... гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд асуудал бүрийг хянаад хариуг өгсөн, манай шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчсөн, дордуулсан зүйл байхгүй, хуульд зааснаар Үнэлгээний хороо, захиалагч нар тус тусдаа бие даасан чиг үүрэг хэрэгжүүлдэг, захиалагчийн гаргах шийдвэрийн хүрээнд тендерийн хүчинтэй хугацаа зогссон, нэхэмжлэгч компанийн тендерийн хүчинтэй хугацааг албаар, эс үйлдэхүй гаргах гэх мэтээр ямар нэгэн байдлаар удаашруулсан зүйл байхгүй, гомдолд өөр өөр асуудлууд байсан учраас хянаж үзсэн, манай гаргасан шийдвэрүүдийн зөвхөн дахин үнэлгээ хийлгэхтэй холбоотой, өөрийн компанийн холбогдох хэсгийг нь хүчингүй болгуулна гэсэн ойлголт байхгүй, захиалагч болон гомдлыг хянаж байгаа байгууллагын хувьд хариуцлагатай байх зарчим байна, бүх оролцогчдод өрсөлдөх тэгш боломжийг олгох ёстой, ... тухайн нэхэмжлэгч тал нь тендерт шалгарч, гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тендер шалгаруулалт хүчингүй болсон шалтгаан нь тус яамны хянан үзсэн гомдол бус тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулаагүй, үнэлгээг хууль журмын дагуу хийгээгүй, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй захиалагчид хамааралтай асуудал, ... ” гэж;

3.5.Хариуцагч Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооноос “... хуульд заасны дагуу Үнэлгээний хороо зөвхөн захиалагчид тендерийн үнэлгээтэй холбоотой асуудлыг танилцуулж, захиалагч эцсийн шийдвэр гаргаж, тендерийн оролцогчдод мэдэгдэл хүргүүлдэг. Үнэлгээний хорооны зөвлөмжийг үзээд зөвшөөрөх эсэх асуудал нь захиалагчийн эрх хэмжээний асуудал юм. Захиалагч дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл Үнэлгээний хороо руу буцааж болно. Үнэлгээний хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу захиалагч мэдэгдлээ гаргаад тендерт оролцогч нарт хүргэж байгаа. Энэ нь үндсэндээ захиалагчийн шийдвэр гэсэн үг. Үнэлгээний хороо захиргааны байгууллага биш байнгын бус үйл ажиллагаатай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцдаг тул Үнэлгээний хорооны тэмдэглэлийг захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, ... “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэл нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” албан бичигт дурдсан асуудлаар гомдол гаргаагүй нь албан бичгийн 1, 2 дугаарт дурдсан тендерийн баримт бичигт заасан “... шаардлага хангахгүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна ...” гэжээ. 

3.6.Гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлээс “... Үнэлгээний хороо нэг асуудлаар 2 хуралдахдаа 2 өөр шийдвэр гаргаж, манай компанийн эрх ашгийг зөрчсөн, ... биднээс даруй *** ам.доллароор илүү үнэ өгсөн “М и” ХХК-ийн үнийн дүнг хямдруулсан мөнгөн урсгалын аргаараа манайхаас автоматаар бага болгож, өөрсдийн дур зоргоор өгсөн үнийн саналыг өөрчилсөн, үүгээрээ танайх шалгарсангүй гэдэг, ... манай түншлэлээс Эрчим хүчний яамны удаа дараагийн хууль бус шийдвэрүүдэд хуульд заасан үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сангийн яамны гомдол гаргаж, хуулиар хамгаалагдсан эрхээ сэргээлгэж байсан, тус яамны гомдол хянасан шийдвэрүүд холбогдох хууль, журмын дагуу гарсан, ... нэхэмжлэгч талаас тендерийг нь хүчингүй болгосон Сангийн яамны гомдол хянасан 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, ... М и” ХХК тендерт оролцохдоо нийт 7 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан, эдгээр компаниудын ажиллах хүчин, тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлуудаар тендерийн гол шалгуур үзүүлэлтийг хангаж оролцсон боловч гол туслан гүйцэтгэгч Хятадын Д Э и к-ын гэрээг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон, мөн тус тендерийн шалгаруулалтын баримт бичиг, хуульд зааснаар бүх шаардлагуудаа өөрөө хангах ёстой байтал хангаж чадаагүй, ижил төстэй 6 ажил дотор нь нэхэмжлэгч компанийн нэртэй нэг ч ажил байхгүй, өөрөө байхгүй учраас тендерийн оролцогч биш, ... мөн 2018 оны санхүүгийн тайлан байхгүй нь үүсгэн байгуулагдсан гэрчилгээгээр нотлогдож байгаа, 5 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлээгүй, сүүлийн 10 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй, ... бидний БНХАУ-д тусгай зөвшөөрөлтэй, турбин үйлдвэрлэдэг компанитай түншлэл болж орсныг үнэлэхгүйгээр, ямар ч туршлагагүй компанийг удаа дараа шалгаруулаад байгаа Үнэлгээний хорооны шийдвэрүүд хууль бус ...” гэсэн агуулгаар тус тус маргасан.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдэл болон “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны хурлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан манай компанитай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 27 дугаар зүйлийн 27.3, 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт заасныг баримтлан Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах эсэх, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Эрчим хүчний яам, тендерийн Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэжээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/6204 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0573 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах эсэх, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг шийдвэрлэхийг хариуцагч Эрчим хүчний яам, тендерийн Үнэлгээний хороонд даалгасугай” гэснийг “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагч Эрчим хүчний тендерийн Үнэлгээний хороонд даалгасугай” гэж өөрчлөлт оруулжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М и” ХХК-ийн Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний яамны Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэл, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдлийг” тус тус хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М и” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-ийн “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” шаардлага бүхий бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлтийг оруулсан байна.

7.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.1.Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Б.Н-Э-ээс “... Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

7.1.1.Нэг. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн талаар: “М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” хангасан бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар хууль хэрэглээний зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар тогтоогдоно.

7.1.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “Сангийн яамнаас гомдлыг хянан үзээд захиалагчийг “М и” ХХК-ийн чадварыг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана” гэж заасан бөгөөд санхүүгийн чадавхыг үнэлэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т “тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт”, техникийн чадавх болон туршлагын чадавхыг үнэлэхдээ мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” заасны дагуу дараах нөхцөл байдлыг тогтоосон.

7.1.3.а/Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа” Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил /2018, 2019, 2020, 2021, 2022/ Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: Шаардлагатай - Аудитын дүгнэлт эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч компанийн тухайд сүүлийн 5 жилийн нийт орлого 2018-2022 нийт орлогын дүн *** гэх бөгөөд тус компани нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх тул “2018 оны санхүүгийн тайлан 2019 оны аудитын тайлан дүгнэлтэд орсон гэх тайлбар нотлогдохгүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. б/... тус компанийг 2018 онд 07 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулж хуулийн этгээдийн гэрчилгээ авсан байх тул сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлан гаргах боломжгүй буюу тендерийн баримт бичигт заасан сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлан аудитаар баталгаажсан гэх шаардлагыг хангаагүй гэж үзсэн 2023 оны 03/6541 дугаартай албан бичиг үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэсэн.

7.1.4.Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” хангасан бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг мөн хуулийн зорилгын хүрээнд үндэслэлтэй дүгнэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь энэхүү “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эс үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендер нь Монгол Улсын Засгийн газраас өндөр ач холбол өгч, тавигдах шаардлагыг тэр хүрээнд тавьсан байх бөгөөд ТШЗ-д заасан үзүүлэлтүүд нь энэхүү сонгон шалгаруулалтад оролцох этгээдүүдэд тавигдах хамгийн бага хэмжүүр юм. Энэхүү үзүүлэлтүүдийг хангаагүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу татгалзах ёстой. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны санхүүгийн тайланг тусад нь ирүүлээгүй, мөн хариуцагч Эрчим хүчний яамны үнэлгээний хорооны төлөөлөгчид нь 2018 оны тайланг ирүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэхүү асуудалтай маргадаггүй. Мөн Сангийн яамны зүгээс нэхэмжлэгч талыг “ТШЗ 17.6.4-т Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын нотлох гэрээний мэдээлэл ... ирүүлнэ гэж заасныг хангаагүй” гэж дүгнэсэн.

7.1.5.Монгол Улсад маш өндөр ач холбогдолтой буюу Оюу толгой төслийг цахилгаан эрчим хүчээр хангах энэхүү Тавантолгой цахилгаан станцыг барих түүний санхүүжилтийн эх үүсвэрийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцогч нь өөрөө эсхүл хамтран оролцож буй түншлэлийн тал нь сүүлийн 10 жилд 300МВТ-ийн дулааны цахилгаан станцыг барьсан байх туршлагын шаардлагыг заасан. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч Үнэлгээний хорооны төлөөлөгч нар нь нэхэмжлэгч “М и” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрөө дулааны цахилгаан станц барьж байгаагүй бөгөөд энэхүү шаардлагыг туслан гүйцэтгэгч компаниар туршлагыг ирүүлсэн бөгөөд өөрийн ажлын туршлага байхгүй тул ирүүлээгүй талаар маргадаггүй. Мөн энэхүү тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо “М и” ХХК нь *** USD үнийн санал, харин манай “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэл нь *** USD үнийн санал илгээсэнтэй буюу бид даруй *** USD бага үнийн санал илгээсэнтэй талууд маргадаггүй. Гэтэл мөн Үнэлгээний хорооны зүгээс тодорхой аргачлал, урьдаас тогтсон жишиг, загваргүйгээр манай түншлэлийн үнийн санал дээр *** ам.доллар, нэхэмжлэгч “М и” ХХК-ийн үнийн санал дээр *** ам.долларын үнийн саналыг тус тус нэмснээр бидний үнийн саналыг зориудаар ихэсгэж, үнийн хувьд хамгийн бага санал илгээснээр нэхэмжлэгч “М и” ХХК-ийг шалгаруулсан.

7.1.6.Энэ хууль бус үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална” гэж заасныг зөрчсөн болохыг анхан шатны шүүх үнэлсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн зүгээс Сангийн яам нь нэхэмжлэгч “М и” ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгосон нь шийдвэрүүд үндэслэлтэй гэж үзсэн нь хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбартай бүрэн нийцэж байна.

7.1.7.Давж заалдах шатны шүүх “М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” хангасан бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг дараах байдлаар хариуцагч Үнэлгээний хороо болон “М и” ХХК нарын талыг баримталж, зөвхөн нэг талын дүгнэлт тайлбарыг ишлэж, хууль болон тендер шалгаруулалтын баримт бичигт үндэслэлгүйгээр шийдвэр гаргаснаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх зарчмаа алдсан. Үүнд: а/Магадлалын хянавал хэсгийн 2.11-д “... тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэх зорилгоор санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт шаардах эрхтэй байна. Энэ нь тухайн тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг харж байгаа асуудал тул нэгэнт нэхэмжлэгч компани нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-т заасан “сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна” гэсэн шаардлагыг хангаж байгаа нь тогтоогдсон энэ тохиолдолд 2018 оны тайлан ирүүлээгүй гэж шууд нэхэмжлэгчийг буруутгаж, тендерт сонгон шалгаруулахаас татгалзан үндэслэл болохооргүй, уг үндэслэлээр татгалзах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхээргүй байна” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дээрх дүгнэлт нь Тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан агуулгаар зөвтгөгдөх байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. б/Магадлалын хянавал хэсгийн 2.13-т “... нэхэмжлэгч “М и” ХХК нь “P H E P C F E” Со.,Ltd-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж холбогдох туршлагын талаар “Q Y ICo.,Ltd, Sh G N P” Со.,Ltd, J X Th PCo.,Ltd нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүд, ажил хүлээлцсэн актууд болон туслан гүйцэтгүүлэх гэрээ, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнүүд зэрэг баримтуудыг ирүүлсэн байх тул дээрх үндэслэлийг зааж тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т заасныг хангагүй байна гэж дүгнэж, тендерийн үнэлгээг хүчингүй болгож байгаа Сангийн яамны дээрх шийдвэр хуульд нийцэхгүй байна” гэжээ.

7.1.8.Дээр дурдсаны дагуу энэхүү “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эс үүсвэр”-ийг сонгон шалгаруулах нь Монгол Улсад өндөр ач холбогдолтой ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг өөрөө эсхүл түншлэлийн гишүүний хамтаар хангах ёстой бөгөөд ТШЗ-ын 5.10-д энэ талаар тодорхой зааж өгсөн. Тодруулбал ТШЗ-ын 5.10, 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна гэж зааснаар тодорхой харагдана. Тиймээс энэ чухал, ач холбогдолтой ажлыг өөрөө болон түншлэлийн гишүүн нь өмнө хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг зориуд захиалагчийн зүгээс тендерийн бичиг баримтад оруулсан байхад Үнэлгээний хорооны дарга Б.Е-Ө өөрийн хувийн үзэл бодол, байр сууриар гаргасан шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, тендерийн баримт бичгийн шаардлагын агуулгыг гуйвуулан тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооны дарга болон гишүүний хувийн ашиг сонирхлыг оролцуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийг бүрдүүлдэг. Тиймээс Үнэлгээний хороо зөвхөн тендерийн бичиг баримтын шаардлагыг хангасан буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангасан тендерийг үнэлэх учиртай. Тиймээс Сангийн яамны шийдвэр үндэслэлтэй буюу нэхэмжлэгч “М и” ХХК нь тендерийн баримт бичигт заасан сүүлийн 5 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг илгээгүй, өмнө хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл өгөөгүй, харьцуулах үнийг тодорхой аргачлалгүйгээр хувийн үзэмжээр хийсэн гэсэн зөрчлүүд нь тогтоосон нь хууль болон тендерийн бичиг баримтад нийцэж байна.

7.1.9.Хоёр. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлийн хүрээнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах байдлаар тендерийн бичиг баримтын шаардлагыг бүрэн хангаагүй ч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгын хүрээнд үнэлэх ёстой гэж шийдвэрлэсэн. Үүнд: а/Магадлалын 2.10 болон 2.11-д хэдийгээр санхүүгийн тайлангийн хугацаа 5 жил гэж байхаар зохицуулсан хэдий ч санхүүгийн чадавх нь хангагдаж байх тул заавал 5 жил шаардахгүй гэж дүгнэсэн. Ийм байдлаар тендерийн баримт бичиг буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй байх боломжтой талаар хууль хэрэглээний жишиг тогтоох эрсдэлтэй байна. Энэ нь цаашдаа аливаа төрийн сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэх Үнэлгээний хороо заавал тендерийн баримт бичгийг шаардахгүйгээр зорилгод нийцсэн гэх байдлаар хувийн үзэмжээр үнэлгээ хийх боломжийг олгож байна. Тодруулбал, Үнэлгээний хорооны дарга Б.Е-Ө “өмнө нь 2 удаа зарлаад амжилтгүй болсон. Учир нь чадавхтай компани орж ирээгүй. Ийм учраас туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг оруулан хянаж үзсэн” гэх хувь хүний үзэл бодлыг буруутгахгүй байдлаар магадлалын 2.15-д тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд ийм зохицуулалт байхгүй бөгөөд гагцхүү хувь хүний үзэмж төдий зүйлийг магадлалын үндэслэл болгосон. Сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэхдээ өөрийн үзэмж, аливаа ашиг сонирхол, бусдын дарамт шахалт, нөлөөнөөс ангид байхын тулд зөвхөн захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт үндэслэн шийдвэр гаргах ёстой байтал зорилго хангагдсан гэх үндэслэлээр тендерийн баримт бичгийн шаардлагыг өөрийнхөөрөө тайлбарлах нь буруу бөгөөд шүүхээс ийм жишиг тогтоох ёсгүй. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийг хэрхэн хэрэглэх ёстой талаар хэрэглээг тогтоох буюу зорилгод нийцүүлэн тендерийн шаардлагыг ихэсгэх, бууруулах боломжтой талаарх асуудлыг нэг мөр ойлгох хэрэглэх зарчмын нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд Улсын дээд шүүх нь энэхүү асуудлыг нэг мөр шийдвэрлэх буюу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс энэхүү гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

7.1.10.Гурав.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлийн талаар: Манай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх тул 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахдаа эмчилгээтэй байх тул 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулах талаар хүсэлтээ бичгээр гаргасан. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг түүний хүсэлтийн дагуу хойшлуулсан мөртлөө 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дахин хуралдаан товлож, үүнийг мэдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн тодорхойлолтоо дахин шүүхэд хүргүүлж, шүүх хуралдаанд түншлэлийн буюу Монгол Улсын хуулийн этгээд болох “М а” ХХК, БНХАУ-ын хуулийн этгээдүүд болох “Б б у т г” ХХК, “Ч в п и” ХХК-уудын эрх, ашиг сонирхлыг хамгаалан шүүх хуралдаанд давж заалдах журмаар гаргасан гомдлыг эсрэг байр сууриа илэрхийлэх, мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Мөн өмгөөлөгч Б.Н миний бие энэхүү сонгон шалгаруулалтын оролцогч болох түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдий ч хүлээн аваагүй.

7.1.11.Дөрөв. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд: Өмнө Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/0077 дугаартай тогтоолоор “О т р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ЭТТ” ХК, “ЭТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдох хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцсэн. Уг Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсгийн 21-д “Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг захиалагчаас ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хянан үзэхэд, тендерийн Үнэлгээний хороо нь бүх тендер баримт бичгийн шаардлагад нийцээгүй, зөрүүтэй байгаа байдлыг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2 дахь заалтуудын дагуу зөрүүг хүлээн зөвшөөрч, хянан үзсэн нь үйл баримтаар тогтоогдсон, ... Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой байх, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс оролцогчдын тендерүүд шаардлагад нийцээгүй ижил нөхцөлд байхад аль нэг оролцогчийн асуудалд үндэслэж бусад оролцогчийн шаардлагад нийцээгүй тендерийг нийцсэн гэж хянан үзэх нь худалдан авах ажиллагааны зарчим болон Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай үл нийцнэ ...” гэсэн тайлбар, гомдол (Тодорхойлох хэсгийн 10.2-10.3) үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.

7.1.12.Үүнээс харахад тендерийн хянах шат буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн агуулгыг тайлбарлахдаа тендерийн бичиг баримтын шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд цааш үнэлэх шат руу оруулах, аль нэг хэсгийг хангаагүй тохиолдолд татгалзаж байхаар шийдвэрлэсэн байна. Гэтэл энэхүү “М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний яамны Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах шатны шүүх тендерийн бичиг баримтын шаардлагыг бүрэн хангаагүй ч зорилгод нийцсэн гэсэн үндэслэлээр зөвтгөж байгаа нь шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн болохыг илэрхийлж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7.2.Гуравдагч этгээдүүдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч нараас “... магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хуулийн хугацаанд, 123 дугаар зүйлийн 123.1-д заасан эрхийн хүрээнд дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

7.2.1.Нэг. Гомдлын нийтлэг үндэслэл. Эрчим хүчний яамнаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарласан “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн З00МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэл нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Маягт-1 Тендер илгээх маягтыг[1] бусад нотлох баримтуудын хамт эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлснээр энэхүү тендерийн оролцогч болсон юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан бөгөөд тендер нээсэн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “M i ” Co.,Ltd нь *** USD /.../ ам.долларын санал ирүүлсэн, харин манай компаниудын түншлэл *** USD /.../ тендерийн үнийн саналыг өгсөн[2] бөгөөд хуулийн 28.3-т зааснаар манай компанийн түншлэлийн тендерийн үнэ нь “M i” Co.,Ltd  компаниас даруй *** USD /.../ ам.доллароор багаар тендерийн үнийн санал өгсөн. Уг тендер шалгаруулалттай холбоотойгоор манай түншлэлээс гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичиг[3], 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичиг[4]-ийн зарим хэсгийг нэхэмжлэгч нь хүчингүй болгох, нэхэмжлэлийн бусад шаардлагууд нь тендерт оролцогч манай түншлэлийн компаниудын хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдсөн тул энэхүү захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож ирсэн.

7.2.2.Гомдлын хууль зүйн үндэслэл: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг[5], Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт[6], Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг[7], Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг[8], Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг[9], Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт[10], мөн зүйлийн 2 дахь хэсэг[11]-ийг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.4-т заасан гомдол гаргах үндэслэлүүдээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийг төлөөлж энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.2.3.Хоёр. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд: Гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын бие даасан шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалаар бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрүүтэй хэрэглэж[12], давж заалдах шатны шүүх нь Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэн манай түншлэл (гуравдагч этгээдүүд)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, уг маргаан бүхий тендерт шударгаар, тэгш боломжоор хангагдаж өрсөлдөх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжийг хязгаарласан, бие даасан шаардлагуудыг “бүхэлд нь” хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн зүгээс гомдолтой байна.

7.2.4.Магадлалын хянавал хэсгийн үндэслэлүүд нь маргааны үйл баримтыг буруу ойлгосон, дутуу тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн[13], нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар шиг “хэт нэг тал”-ыг барьсан, ашиг сонирхлын зөрчил бүхий дүгнэлтүүдийг хийжээ. Тухайлбал, магадлалын хянавал хэсгийн 2, 2.6, 2.11, 2.13, 2.14, 2.15, 2.17, 2.18. 2.19, 2.20, 2.21, 3.3, 3.4, 3.8, 3.9, 3.10. 3.11, 3.12, 3.14, 3.15, 3.17[14] дэх заалтууд нь нэхэмжлэгч “М и” ХХК-ийн эрх ашгийг хамгаалсан, хариуцагч Эрчим хүчний яам, түүний Үнэлгээний хорооны хууль бус үйлдэл, үйл ажиллагааг зөвтгөсөн, зөвхөн нэхэмжлэгчийг дэмжсэн тайлбар, үндэслэлүүдийг шүүх бүрэлдэхүүн магадлалдаа бичиж, “хэт нэг тал”-ыг барьж, хууль хэрэглээний үндэслэлгүй дүгнэлтүүдээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж буй нь хариуцагч Сангийн яам болон гуравдагч этгээдүүд болох манай түншлэлийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Жишээ нь: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрхэн хэрэглэсэн талаарх зөрүүг буюу гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг яаж шийдвэрлэснийг (Хүснэгт-1)-ээр харьцуулан харуулбал:

Д/д

Анхан шатны шүүхийн шийдвэр

/бие даасан шаардлага/

Давж заалдах шатны шүүхийн магадлал

 /бие даасан шаардлага/

Шийдвэрлэсэн байдал[15]

Тогтоох хэсгийн 2-т:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 27 дугаар зүйлийн 27.3, 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт заасныг баримтлан Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн З00МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” нарын түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагч Эрчим хүчний хүчний яам, тендерийн Үнэлгээний хороонд даалгасугай.” гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан юм.

Тогтоох хэсгийн 1-д:

..., 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлийн “Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар шийдвэрүүдийг үндэслэн Тавантолгой 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах" шаардлага бүхий бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчилж, ... давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай." гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, буруу өөрчлөлт оруулсан.

Хууль хэрэглээний

зөрүү

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 27 дугаар зүйлийн 27.3, 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт заасныг баримталсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг баримталсан.

7.2.5.Анхан шатны шүүх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан байхад, давж заалдах шатны шүүх нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн тус хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” хяналтын гомдол гаргах үндэслэл болж байна.

7.2.6.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсэг буюу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сангийн яамны хоёр удаагийн албан бичиг (захиргааны акт)-ийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байсан тухайд; Анхан шатны шүүхийн шийдвэрт Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар хэсгийг хууль зүйн үндэслэлтэй талаар зөв дүгнэсэн байхад[16], давж заалдах шатны шүүх нь хууль зөрчсөн талаар худал дүгнэлтүүд хийж[17] нэхэмжлэгчид давуу байдлыг бий болгож, хэргийн үйл баримтыг буруу тайлбарлаж, нотлох баримтуудыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар хийсвэрлэн үнэлж буй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүйг батална. (15, 16 дугаар ишлэлд 2 шатны шүүхийн дүгнэлтийг харьцуулан товч харуулахаар түүвэрлэв).

7.2.7.Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай гомдол хянасан албан бичгийн тухайд; А.Сангийн яамны 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5-т: “М и” ХХК нь тендерт 2019-2022 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн, харин 2018 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өргөдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022). Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: Шаардлагатай. Аудитын дүгнэлт эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” дүгнэсэн. “М и” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлага хангагдаагүй байсныг хүснэгтээр харуулбал. Үүнд:

 

 

ТБОНӨХБАҮХАтХууль

15 дугаар зүйл. Санхүүгийн чадавхыг үнэлэх:

15.3.2.тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт; ирүүлснээр захиалагч санхүүгийн чадавхыг үнэлэхээр байна.

15.4.Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана.

 

 

Тендерийн баримт бичигт

Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа:Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022).Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “Шаардлагатай” Аудитын дүгнэлт эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн.

7.2.8.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 2.11-д “Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд захиалагч нь тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэх зорилгоор санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт шаардах эрхтэй байна. Энэ нь тухайн тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг харж байгаа асуудал тул нэгэнт нэхэмжлэгч компани нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-т заасан “сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна” гэсэн шаардлагыг хангаж байгаа нь тогтоогдсон энэ тохиолдолд 2018 оны тайлан ирүүлээгүй гэж шууд нэхэмжлэгчийг буруутгаж, тендерт сонгон шалгаруулахаас татгалзах үндэслэл болохооргүй, уг үндэслэлээр татгалзах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхээргүй байна” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

7.2.9.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-17 дугаар хэсэгт маш дэлгэрэнгүй байдлаар хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийг шүүх тайлбарлаж бичсэн байгааг анхаарч үзэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Мөн шийдвэрийн 9 дүгээр хуудас[18] Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М и” ХХК-ийг хуульд заасан шаардлага хангаагүй тендерийн материал ирүүлсэн талаар дараах байдлаар тайлбарласан[19]. Тухайлбал; ... Санхүүгийн тайланг ирүүлээгүй байна, 5 жилийн санхүүгийн тайлан ирүүлэх ёстой байхаар тендерийн баримт бичигт заасан байдаг гээд энэ талаар шалгуулахаар гомдол гаргасан. Тэгэхээр тендерт 2019-2022 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн. Харин 2018 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирээгүй байсан учраас захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ТШЗ-ын 17.3-т тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болох санхүүгийн тайлангийн хугацаа, санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо 5 жил, 2018, 2019, 2020, 2021, 2022 он гээд, санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай гэж үзээд шалгуураа тавьсан. Мөн аудитын дүгнэлт эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ гэж захиалагч шаардсан байгаа. Энэ шаардлагын хүрээнд үзэхэд 2018 оны санхүүгийн тайлан байгаагүй учраас дээрх шаардлагыг шалгаруулсан компани хангахгүй байгаа тул захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзсэн” гэж дэлгэрэнгүй шүүхэд тайлбарласан.

7.2.10.Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх[20] хэсгийн 8, 14, 15, 16, 17 дугаартай хэсэгт шүүгч дэлгэрэнгүй үндэслэл бүхий тайлбарлаж, Сангийн яамны 2023 оны 03/6541 дугаартай албан бичгийг хуульд нийцсэн болохыг тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийн заалтыг хэрэглэх ёстой байтал Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүчээр хангаж буй нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна.

7.2.11.Б.Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 6-д “М и” ХХК нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Ижил төстэй ажил гэдэгт 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулаан цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх. Ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-6-8-ын дагуу ирүүлнэ. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. “М и” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлага хангагдаагүй байсныг дараах хүснэгтээр харуулбал. Үүнд:

ТБОНӨХБАҮХАт

Хууль

16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:

16.1.2.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт; ирүүлснээр үнэлгээ хийх бөгөөд мөн эдгээрийн алийг тендерийн баримт бичигт тусгахыг хуулийн 16.2-т зааж өгсөн байна.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.

Тендерийн баримт бичигт

Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.4.Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Ижил төстэй ажил гэдэгт: 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх. Ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-6, 8-ын дагуу ирүүлнэ. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. гэж шаардаж тендерийн баримт бичигтээ тусгаж, Захиалагч тухайн тендерийн баримт бичгийг баталсан байна.

7.2.12.Үүнийг хууль зүйн үндэслэлтэйгээр Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М и” ХХК-ийг хуульд заасан шаардлага хангаагүй тендерийн материал ирүүлсэн талаар дараах байдлаар тайлбарласан[21]. Үүнд: Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл гэж байгаа. Энэ талаарх нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй. Нэхэмжлэгч тал “манай туслан гүйцэтгэгч нар ажлын туршлагыг ирүүлсэн байна. Тиймээс ирүүлээгүй гэж хянаж үзсэн Сангийн яамны шийдвэр хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагын шаардлага хэнд хамаарах талаар тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 5.10-д тодорхой зааж өгсөн байдаг. Түншлэлийн гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүргийн доод хэмжээ, тендерт оролцогч нь түншлэл бол түншлэлийн гишүүн тус бүр гэрээний үнийн дүнгийн 10-аас доошгүй хувийг гүйцэтгэх үүрэгтэйгээр мөн ТШЗ-д дурдсан бусад шалгуурыг хангасан байх шаардлагатай гэж байгаа. Түншлэл байсан бол ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад ирүүлсэн гэрээнүүд нь хангасан байх шаардлагатай гэдэг утгаараа ирүүлсэн байна гэж үзэж байгаа. Митайм болоод 2 туслан гүйцэтгэгч хятад компани байгаа. ТШЗ-ын 5.10-д туслан гүйцэтгүүлэх бараа, ажил үйлчилгээний дээд хэмжээг хязгаарлахгүйгээр төлөөлөх эрх бүхий гишүүн нь туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг баталгаажуулж эх хувиар ирүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл туслан гүйцэтгэгч ажиллуулж байгаа бол хэдэн хувийн ажлаа хийлгэх нь хамаарахгүй. Тэр хүрээндээ тусгай зөвшөөрөлтэй байх шалгуурыг хангаж байгаа.

7.2.13.Тендерийн баримт бичгийн зааварчилгаа хэсгийн 17.8-д туслан гүйцэтгэгч нь энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагын өөрт холбогдох хэсгийг хангаж байгаа нотлох баримт бичгийг ирүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ компанийн хувьд туршлагагүй учраас туршлагатай 2 хятад компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг нь тендерт ирүүлсэн. ТШЗ-ын 17.9-д заасан болоод туршлагын чадавхтай холбоотой хэсэг нь туслан гүйцэтгэгчид хамаарахгүй болно гэсэн үг. ТШЗ-ын 5.10,1 дүгээр бүлгийн 17.8,17.9-д заасан байгаа. Түншлэл нь ТШЗ-ын 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна гэж байгаа. Хамтдаа гэхээр “М и” ХХК түншлэл байхгүй учраас ганцаараа хангах ёстой гэсэн үг. Туслан гүйцэтгэгч хятад компаниудтай түншлэлийн гэрээ хийчихсэн байсан бол энэ хэсгийг хамтдаа хангасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй болно. Гэтэл туслан гүйцэтгэгчийн гэрээтэй. Тиймээс уг хэсгийг хангахгүй гэсэн үг. Учир нь түншлэлийн гэрээ биш, түншлэлийн гишүүн биш. Харин тусгай зөвшөөрлийн хувьд туслан гүйцэтгэгчийн хийлгэх ажилд хамаарч байгаа учраас тусгай зөвшөөрөл дээр нь хангаж байна гэж үзсэн. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагыг хангахгүй байна гэж ингэж үзээд шийдвэрээ гаргасан” гэж хууль ёсны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд тайлбарладаг юм.

7.2.14.Анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тайлбарласан байх боловч давж заалдах шатны шүүх нь магадлалын хянавал хэсгийн 2.13-т “... туслан гүйцэтгүүлэх дээд хэмжээ болон түншлэлийн гишүүн тус бүрийн үүргийн доод хэмжээг тендерийн өгөгдлийн хүснэгтэд өөрөөр зааж болно гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байна” гэж худлаа, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Эрчим хүчний яамнаас манай түншлэлийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 10 дугаартай хавтаст хэргийн 42-62, 188-208 дугаар хуудсанд “Тендерийг хянах”, техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэх: дэлгэрэнгүй харьцуулсан материалыг ирүүлсэн бөгөөд манай түншлэлийн материал хуульд заасан бүх шаардлага хангасныг нотолно. Мөн тус хавтаст хэргийн 63-70, 209-216 дугаар хуудсанд “Тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвар”[22] гэсэн бүлэг бүхий харьцуулсан нотлох баримт байна. ТШЗ 5.10 - ТШЗ 17.6-т буюу “М и” ХХК-ийн өөрийнх нь хийсэн ажил байхгүй нь “Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.4. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Ижил төстэй ажил гэдэгт: 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх.[23] Ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-6, 8-ын дагуу ирүүлнэ” гэж заасан шаардлага хангаагүй болохыг батална.

7.2.15.Өөрөөр хэлбэл, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь анх нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл олон удаа шүүх хурал болж хойшилсон нь хэргийн үйл баримтуудыг шүүгч бүрэн судалсан, анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурал гэхэд 14 цаг 11 минутад эхэлж, тухайн өдрийн 21 цаг 45 минутад дуусаж буй[24] процесс нь шүүх хуралдааны тэмдэглэлээр баталгаажиж хэргийн материалд байна. Үүнээс харвал давж заалдах шатны шүүх нь гомдлыг богино хугацаанд хөнгөн хуумгай хянаж, тухайн тендерийн ач холбогдол, талуудын шүүхэд ирүүлсэн нотлох баримттай бүрэн танилцахгүйгээр яаран анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж буй нь энэхүү хэргийг үнэн бодитой, хуулийн зүйн үндэслэлтэй, зөв шийдвэрлэгдэх байсан боломжийг үгүйсгэж үндэслэл муутай “Магадлал” гарсан нь бидний эрх ашгийг ноцтой зөрчлөө. Гуравдагч этгээдийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан хуулийн шаардлага хангасан юм.

7.2.16.Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичигт шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн тухайд; Давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа хянавал хэсгийн 3.17-д “Маргаан бүхий энэ тохиолдолд Сангийн яамны 03/6541, 03/7259 дугаартай албан бичгүүд нь өөр хоорондоо уялдаа холбоотой, нэг үйл баримттай холбоотойгоор гарсан, салгаж шийдвэрлэх боломжгүй байхын зэрэгцээ маргааныг нэг мөр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул 03/6541 дугаартай албан бичигт нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэж хууль бус дүгнэлт хийсэн. Учир нь Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай гомдол хянасан шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан журмын дагуу тендерт оролцогч талуудаас шүүхэд гомдол гаргаагүй, талууд хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал тендерийн баримт бичиг нь шаардлага хангаагүй байсныг энэхүү үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн тул гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах процессын ажиллагаа цааш үргэлжилсэн байдаг. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг  эс  зөвшөөрсөн  бол” гэж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хуульд 30 хоног байхаар заасан.

7.2.17.Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.7-д  “Захиалагч Сангийн яамнаас түр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээн авсан бол энэ журмын 2.3-т заасан журмын дагуу тендерт оролцогчдод мэдээлнэ” гэж заасны дагуу Эрчим хүчний яамнаас 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр в/2786 дугаартай[25] албан бичгээр тендерт оролцогч нарт мэдэгдсэн (нэхэмжлэгчид мөн адил[26]) бөгөөд үүнээс хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 14 хоногийн хугацаанд Сангийн яам манай түншлэлийн гомдлыг хянаж захиалагчид дахин мэдэгдсэн. Уг хуульд зааснаар “М и” ХХК нь Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 03/6541 дугаартай шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь дээрх хуульд заасан 30 хоногийн хугацааг ямар нэгэн шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлтэй. Иймд, нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсныг мөн батална.

7.2.18.Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай гомдол хянасан албан бичгийн тухайд; Тендерт оролцогч “Ch W P I” Co.,Ltd. “B B St T Gr” Co,.Ltd, нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу захиалагчийн шийдвэрт 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан[27]. Сангийн яам хууль, журмын дагуу гомдолд дурдсан үндэслэл бүрээр хянан үзэж, хариуг хуулийн хугацаанд багтаан Эрчим хүчний яаманд хүргүүлэхдээ манай түншлэлд мөн ирүүлсэн. Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 2 дугаар хуудсанд гомдолд дурдсан үндэслэлийн дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “М и” ХХК-ийн тендерийн материалыг хянан үзлээ. Үүнд: а/Манай түншлэлийн гомдлыг хангасан үндэслэлүүд. Гомдол хянасан шийдвэрийн 2-т: Гомдолд “М и” ХХК-ийг 2018 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй тухай дурдсан асуудлыг өмнө нь танай түншлэлээс ирүүлсэн гомдлын дагуу хянан үзэж, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байх тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “... шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хянан үзэж, дүгнэлт өгөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл “М и” ХХК-ийн тендерийн санал нь хуульд заасан шаардлага хангахгүй болохыг дахин баталсан. б/Захиалагчийн дахин нягтлах шаардлагатай асуудлууд. Гомдол хянасан шийдвэрийн 4-т Гомдолд тендерийн баримт бичгийн техникийн өгөгдлийн хүснэгтийн ерөнхий G-2, G-З-ын 1.4.1, 1.4.2-ыг, G-3, G -6, G -10-12 шаардлагатай техникийн үзүүлэлтийг бүрэн ирүүлээгүй, цахилгаан буюу Е-1-ийн 1.3, 1.6, 1.7, 1.5 хүснэгтүүд, Е-2-оос 30 хүртэл хүснэгтүүдийн заавал ирүүлэх ёстой үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн ирүүлээгүй, механик ба шугам хоолой буюу М-1-ийн 2.5, М-2-ийн 3.1, 3.2, 3.3, 3.5-ын ирүүлээгүй, техникийн өгөгдлийн хүснэгтийг бөглөөгүй, М-3-8, 10, 13 зэрэг чухал үзүүлэлттэй хүснэгтүүдийг бүрэн бөглөөгүй тухай дурдсан байх тул тухайн техникийн үзүүлэлтүүдийг ирүүлсэн эсэх, дээр дурдсан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх шаардлагатай байна гэж дүгнэсэн. Гомдол хянасан шийдвэрийн 5-т Гомдолд “М и” ХХК нь тендерт дангаараа оролцож байгаа тул тендерийн баримт бичигт заасан үндсэн шаардлагыг бүрэн хангах ёстой бөгөөд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан компаниудын ажиллах хүчин, тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлуудаар тендерийн гол шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзсэн нь шаардлагад нийцэхгүй байгаа тухай дурдсан байх тул тухайн асуудлыг дахин нягтлах шаардлагатай байна гэж захиалагчид үүрэг болгож шийдвэрлэсэн. Тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан Эрчим хүчний яамны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3015, в/3016 дугаартай шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т үндэслэн захиалагч Эрчим хүчний яаманд дахин мэдэгдсэн.

7.2.19.Нэгтгэн дүгнэвэл: Захиалагч Эрчим хүчний яам тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаагүй, улмаар гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор ... мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байсан тул захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийх шийдвэрийг Сангийн яам удаа дараа хүргүүлсэн байдаг. Иймд, “М и” ХХК нь тендерт шалгарч, гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тендер шалгаруулалт хүчингүй болсон шалтгаан нь Сангийн яамны гомдол хянан үзсэн шийдвэр бус тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулаагүй, үнэлгээг хууль журмын дагуу хийгээгүй, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй захиалагч Эрчим хүчний яаманд хамааралтай асуудал тул Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

7.2.20.Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0573 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан тухайд; Шийдвэрийн үндэслэх[28] хэсэгт: Гуравдагч этгээдийн бие даасан “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн З00МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд: Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 03/6143 дугаартай албан бичгээр 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6980 дугаартай албан бичигт 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс нийт захиалагчийн шийдвэр буюу үйлдлийг түр түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна.

7.2.21.Эрчим хүчний яамны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2716 дугаартай мэдэгдэлд “... танай түншлэлийн санхүүжилтийн саналд тусгагдсан нийт санхүүжилтийн зардлыг хямдруулсан мөнгөн урсгалын аргаар тооцоолж, ирүүлсэн үнийн санал дээр нэмж тооцоход тендерийн нийт харьцуулах үнэ *** ам.доллар болсон ба уг үнэ хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн нийт харьцуулах үнээс өндөр байх тул шалгараагүй болох”-ыг мэдэгдсэн атлаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3016 дугаартай түншлэлийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэлгүй байна. Учир нь, Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт “М и” ХХК-ийг “... тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т тендер оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил /2018, 2019, 2020, 2021, 2022/ санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: шаардлагатай. Аудитын дүгнэлт эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ”, “ижил төстэй хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-д ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: ижил төстэй ажил гэдэгт 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгааны станцыг сүүлийн 10 жилд барьсан байх ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-б-8-ын дагуу ирүүлнэ. Үүнийг нотлох ажил гүйцэтгэсэн гэрээ, Улсын комисс хүлээн авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн улсын ажил хүлээн авсан тухай тодорхойлолтыг ирүүлнэ" гэж заасан шаардлагуудыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Иймд захиалагчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2716, в/2695 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.

7.2.22.Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон тендерийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг өөрчлөн дахин аваагүй буюу нэг материалд хоёр удаа үнэлгээ хийж эхний удаа тендерт ирүүлсэн үнийн санал их байсан гэх үндэслэлээр шалгараагүй гэж үнэлж дахин үнэлгээ хийхдээ татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зүй нь Үнэлгээний хороо Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 03/6541 дугаартай албан бичгийн дагуу тендерийн хүчинтэй хугацаанд “М и” ХХК-ийн тендерээс дээрх үндэслэлээр татгалзаж, үлдэх түншлэлийн тендерийн материалыг үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан болох нь тогтоогдож байна. Захиалагч дээрх үйлдлээрээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг дахин шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 55.3.3-т ‘‘зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах”, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д “энэ зүйлийн 98.1-т заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж зааснаар дээд шатны байгууллага болох Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй буруутай үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна.

7.2.23.Нөгөөтэйгөөр Үнэлгээний хороо эхний удаа түншлэлийн болон нэхэмжлэгч компанийн тендерийг хянан үзээд ерөнхий нөхцөлийг хангасан, гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх, тендерийн иж бүрдэл, гарын үсэг зурах итгэмжлэл, тендерийн баталгаа, ажлын тоо хэмжээ бүрэн эсэх, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан эсэх, шаардлагад нийцсэн тендер гэсэн найман үзүүлэлтийг тийм гэж дүгнэсэн атлаа хоёр дахь үнэлгээнд гуравдагч этгээдийг тендерийн үндсэн шаардлага хангасан эсэх, шаардлагад нийцсэн тендер гэснийг үгүй гэж, мөн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн захиалагчаас тендерийн Үнэлгээний хороонд хүргүүлсэн мэдэгдлийн “... “М и” ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь тендерт оролцогчид хамаарах эсэхийг дахин нягтлах нь зүйтэй” гэж үзэж захиалагч үнэлгээний дүгнэлтийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзсан үйл баримтууд тогтоогдож байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн /хуучин/ 55 дугаар зүйлийн 55.10-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно” гэж зааснаар уг тендер хүчинтэй байх хугацаа дууссан үр дагавар бий болгосон эсэх нь гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, үүний улмаас “Ch W P Il” Co.,Ltd, “B B St T G” Co,.Ltd, “М а” ХХК-ийн түншлэлийн хууль ёсны эрх ашиг сонирхол буюу шударгаар, тэгш боломжоор өрсөлдөх эрх нь хөндөгдсөн байх тул бие даасан шаардлагыг хангах боломжтой гэж үзлээ.

7.2.24.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.4-т “захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно“ гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд тендер хүчинтэй байх хугацаа нь тендерийг нээснээс хойш 30 хоног, хэрэв хугацаа сунгасан бол 45 хоног байхаар тусгайлан заасан хугацаанд тендер шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх тул тендер шалгаруулалтын хугацааг Сангийн яамны гомдол хянаж түдгэлзүүлсэн хугацаа болон шүүхээр маргаан шийдвэрлэгдсэн хугацаанд уг тендер шалгаруулалтын хугацаа зогссон болохыг дурдах нь зүйтэй.

7.2.25.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.10-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно” гэж заасан нь тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлэх, зогсоох эрхийг хуулиар Сангийн яаманд олгосон байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж тендер шалгаруулалтын зарчмыг нэрлэн заасан атал Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг биелүүлэхгүйгээр хугацаа алдаж, улмаар энэхүү хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагавраас шалтгаалан гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг илтэд зөрүүтэй үнэлж гэрээ байгуулах боломжгүй болж эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх бөгөөд тендерийн хугацаа дуусах гэж байгааг мэдсээр байж түргэн шуурхай ажиллагаа явуулаагүй зэргээр тендерт оролцогчид хуулийн этгээдүүдийг чирэгдүүлсэн, хугацаа хэтрүүлсэн буруутай байна. Иймд, гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлийн ирүүлсэн тендерийг хууль, журамд заасны дагуу үнэлэх, гэрээ байгуулах ажиллагаа явуулахыг хариуцагч Эрчим хүчний яам, тендерийн Үнэлгээний хороонд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

7.2.26.Шийдвэрийн тогтоох[29] хэсгийн 2-т: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хуучин/ 27 дугаар зүйлийн 27.3, 55 дугаар зүйлийн 55.10-т заасныг баримтлан Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн З00МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй хууль журамд заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагч Эрчим хүчний хүчний яам, тендерийн Үнэлгээний хороонд даалгасугай” гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан юм.

7.2.27.Дөрөв. “М и” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт (хамгийн чухал гэрээ) нь хуурамч тухайд; “М и” ХХК нь тус тендерт оролцохдоо P ch, D E i C (цаашид Хятадын Д Э и к), Sh E P Th e, H b LLC зэрэг нийт 7 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ирүүлсэн байх бөгөөд эдгээр компаниудын ажиллах хүчин, тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлуудаар тендерийн гол шалгуур үзүүлэлтийг хангаж оролцсон. Гол туслан гүйцэтгэгч болох Хятадын Д Э и к-аас  2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр DECI/MNG/TT-009 дугаартай албан бичгийг захиалагч Эрчим хүчний яаманд ирүүлсэн байх бөгөөд тус албан бичигт[30] “... Тус төслийн хүрээнд 7 сард зарласан тендерт зарим нэг тендерт оролцогч манай ОЕС компаниас Зуух нийлүүлэхээр гэрээ хийсэн тухай материалдаа дурдсан байгаа тухай мэдээллийг бид авлаа. Иймд, миний бие та бүхэнд тус төсөл дээр бид өөр ямар нэгэн компанитай хамтраагүй бөгөөд тус төслийн тендерт оролцогч ямарваа нэгэн компанитай зуух нийлүүлэх талаар ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй болохыг мэдэгдэж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, “М и” ХХК нь тендерт оролцохдоо Хятадын Д Э и к-ын гэрээг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендер сонгон шалгаруулалтад оролцсон нь дээрх компанийн албан мэдэгдэл, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр давхар баталгаажих бөгөөд тендерт оролцохдоо “бүрэн бус” хуурамч нотлох баримт ирүүлснийг[31] давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

7.2.28.Тав. Сангийн яамны шийдвэрийг Эрчим хүчний яам биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсгийг зөрчсөн тухайд; Сангийн яам нь тендерт оролцогч манай компаниудын түншлэлийн гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 03/6541 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэхдээ Эрчим хүчний яамны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2716, в/2695 дугаартай шийдвэрүүдийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгосон. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:”, 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэсэн хуулийн заалтад үндэслэн захиалагч Эрчим хүчний яаманд даалгасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М и” ХХК-ийн тендерийг тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т болон ТШЗ 17.6.4-т заасан шаардлагуудыг хангаагүй болохыг Сангийн яам дээрх гомдол хянасан шийдвэрээр баталж, уг зөрчлөө арилган холбогдох хууль болон тендерийн баримт бичигт нийцсэн “Ч в п и” ХХК, “Б б у т г” ХХК, “М а” ХХК-уудын түншлэлийн тендерт л дахин үнэлгээ хийхийг Эрчим хүчний яаманд даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Эрчим хүчний яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийг зөрчиж, өрсөлдөгч хоёр компанийн тендерийг дахин эхнээс нь бүхэлд нь хянаж, “Ч в п и” ХХК, “Б б у т г”  ХХК, “М а” ХХК-уудын түншлэлийн тендерийг шаардлагад нийцээгүй мэт худал дүгнэж, (Жич: өмнө нь шаардлага хангасан гэж харьцуулсан үнэлгээ хийсэн байсан[32]) үндэслэлгүй шийдвэр удаа дараа гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, манай түншлэлийн компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн юм.

7.2.29.Сангийн яам нь худалдан авах ажиллагааны дээд байгууллагын хувьд худалдан авах ажиллагаатай холбоотой гомдлыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хянаж, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай гомдол хянасан шийдвэрүүдийг захиалагч болох Эрчим хүчний яаманд хүргүүлж, холбогдох үнэлгээг дахин хийхийг даалгасан нь хууль тогтоомжийн дагуу байсан. Дээрх үндэслэлүүдийг анхан шатны шүүх зөв үнэлж, дүгнэсэн бөгөөд харин давж заалдах шатны шүүх нь нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийн үндэслэлгүй магадлал гаргасанд гомдолтой байна. Нэгэнт худалдан авах ажиллагааны хуулиар худалдан авах ажиллагааны гомдлыг шийддэг дээд байгууллага Сангийн яам байхад тэр байгууллагынхаа шийдвэрийг “эс зөвшөөрч'’ дахиад өөр үндэслэл болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасан үндэслэлээр “Ч в п и” ХХК, “Б б у т г” ХХК, “М а” ХХК-уудын түншлэлийн тендерээс татгалзсан нь хууль бус байсан.[33] Сангийн яаманд хүргүүлсэн материал нэртэй, Эрчим хүчний яамнаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 10 дугаартай хавтаст хэргийн 42-62, 188-208 дугаар хуудас “Тендерийг үнэлэх” гэсэн хэсэг, мөн хавтаст хэргийн 63-70, 209-216 дугаар хуудсанд “Тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвар”-ыг харьцуулан авч үзвэл манай түншлэлийн материал хуульд заасан бүх шаардлага хангасан болохыг батална. Гэтэл Эрчим хүчний яамны ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүсийн хууль бус үйлдлээс манай түншлэлийн эрх ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдөж байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7.2.30.Зургаа. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд; Захиалагч Эрчим хүчний яам болон түүний Үнэлгээний хорооны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илтэд зөрчсөн олон удаагийн идэвхтэй үйлдлүүдээс болж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудал (эдийн засгийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, хувийн секторыг хөгжүүлэх, олон улсын худалдааг зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх) зэрэгт шууд сөргөөр нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлага хангахгүй, дулааны станц барьсан туршлагагүй, тендерт оролцогчид удаа  дараа  илтэд  давуу  байдлыг  бий  болгосон, ашиг  сонирхлын  зөрчилтэй,  нэг

талыг барьсан тендерийн уралдаанд шалгаруулалтууд болж өнөөдрийг хүрсэн.

7.2.31.Манай түншлэлийн тендерийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол Улсын дээд шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн нөхцөлд энэхүү “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын нийгэм эдийн засаг, ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой төсөл юм. Тухайлбал; - Тендерт зарласан 300МВт-аар хүчин чадлаар станцыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний нийт хэрэглээний 20 орчим хувийг нийлүүлэх; - Говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэдгээрийг дотоодын эрчим хүчээр хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг хязгаарлан жилд 120-140 сая ам.долларын гадагш чиглэсэн валютын урсгалыг дотооддоо үлдээж, улс болон орон нутгийн төсөвт жилд 34.5 сая ам.долларын татвар, хураамжийг төвлөрүүлэх; - Таван толгой цахилгаан станц нь Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн баригдах тул нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх; - Таван толгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2500-3000 хүн ажиллаж, Таван толгойн дулааны цахилгаан станц нь эхний З00МВт ашиглалтад орсноор байнгын 220 ажлын байр шинээр бий болох зэрэг онцгой ач холбогдол бүхий төсөл, тендерийн маргаан юм.

7.2.32.Долоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд; Гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “Б б у т г” ХХК, “М а” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд өвчтэй, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Зүрх судас судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байсан тул 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсныг шүүхэд мэдэгдэж, 1 удаа шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн. “Эмнэлгийн магадалгаа”-г шүүхэд бичгээр хүргүүлж, биеийн эрүүл мэндийн шалтгаанаар 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон тул 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Зүрх судас судлалын тасгаас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн тул “Эмнэлгийн магадалгаа”-г шүүхэд өгсөн бөгөөд миний бие тааруу байсан тул давж заалдах шатны шүүх хуралдаа биечлэн оролцож чадаагүй, тус хуралд манай түншлэлийг оролцуулахгүйгээр “хэт нэг тал”-ыг барьж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 15 дугаар хуудсанд нэг удаа хойшлуулсан гэж худлаа дүгнэсэн байна. Хэргийн материалтай танилцахад Үнэлгээний хорооны төлөөлөгч Б.Е-Ө гадаад томилолтой, П.Б орон нутагт шалгалттай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Н.Б нар хэргийн материал танилцах хүсэлттэй, өмгөөлөгч Н.Н өвчтэй гэх олон хүчин зүйлээс эхний шүүх хурал хойшилсон байна. Тус асуудлыг бичихгүйгээр зөвхөн Г.Г-ын хүсэлтийг хангасан мэт худлаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

7.2.33.Хууль бус бүрэлдэхүүн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа: Давж заалдах шатны шүүхийн шүүгч О.О нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/Ш32024/1402 дугаартай “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” Ерөнхий шүүгчийн захирамж өөрөө гарган, өөрийгөө илтгэгч шүүгчээр томилж, тус хэргийг хянасан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Тус хууль бус бүрэлдэхүүн даргалагч шүүгч Г.Б, О.О, О.О нар гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжийг хязгаарлаж, хууль зүйн үндэслэл муутай магадлал бичгээр яаран гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

7.2.34.Найм. Улсын дээд шүүхэд гаргаж буй хүсэлт; Магадлалын хянавал хэсэгт заасан үндэслэлүүд[34] нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг”[35]-т заасан нийт 41 удаагийн маргааны үйл баримт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хууль зүйн үндэслэлүүдийг няцааж, үндэслэлтэйгээр үгүйсгэж чадаагүй байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “Шүүх хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:”, 127.2.3-т “магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх” гэж заасныг удирдлага болгон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг болон шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/Ш32024/6204 дугаартай “Шүүхийн шийдвэрт засвар оруулах тухай” захирамжийн хамт хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7.3.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Л.А, Д.Н нараас “... магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.3.1.Дээрх тендер шалгаруулалтад оролцогч “Ч в п и” ХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлийг төлөөлж “М а” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “тендерийн хууль” гэх)-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гаргасан гомдлыг Сангийн яам тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу хянан шийдвэрлэж, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгээр тус тус хариуг хүргүүлсэн.

7.3.2.“М и” ХХК-аас Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар хэсэг болон Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтад дахин үнэлгээ хийх чиглэл хүргүүлсэн хэсгийг хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал тендерийн хуулийн 47 дугаар зүйлд заасан Үнэлгээний хорооны чиг үүрэг, 27, 28 дугаар зүйлд заасан тендер хянан үзэх, үнэлэх ажиллагаа болой 55 дугаар зүйлд заасан чиг үүргийг цаашид хэрэгжүүлэхэд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл үүсгэснээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох хэсэг, заалтыг зөрүүтэй тайлбарласан байна. Үүнд: а/Шийдвэр гаргах этгээдийг авлига, ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлж, тендерт үнэлгээ хийх ажиллагааг үнэлгээний хороогоор гүйцэтгүүлэх, үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн захиалагч шийдвэр гаргах нь дэлхий нийтийн нийтлэг практик юм. Тендерийн хуулийн дагуу зохион байгуулж буй худалдан авах ажиллагаанд энэ нийтлэг зохицуулалт тусгалаа олсон бөгөөд тендерийн хуулийн 47 дугаар зүйлд заасан үнэлгээний хороо 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх; үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасны дагуу тендерийн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерт 28 дугаар зүйлд зааснаар үнэлгээ хийх журамтай.

7.3.3.Сангийн яамны хэрэгжүүлж буй урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол шийдвэрлэлтэд гомдолд дурдсан асуудлын хүрээнд захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, оролцогчийн ирүүлсэн тендер зэрэгт үндэслэн хянан үзэх ажиллагааг хийж байна. Ингэхдээ хуулийн этгээдүүдэд тендер шалгаруулалтад оролцох хүсэл зоригоо илэрхийлэх шийдвэр гаргахад нөлөөлж буй захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт заасан хүрээнд хянан үзэж, оролцогчдод худалдан авах ажиллагааны зарчим тухайлбал өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг хангуулахад анхаардаг. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооны хуулиар заасан тендерийг хянан үзэх, үнэлэх чиг үүргийг Сангийн яам хэрэгжүүлэх боломжгүй. Тухайлбал, магадлалын хянах хэсгийн 2.20-д “М и” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д “тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно”, 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасанд нийцсэн учир Сангийн яамны маргаан бүхий актыг хүчингүй болгосон талаар дурдсан.

7.3.4.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд үндэслэсэн захиалагчаас ирүүлсэн баримт бичгүүд тухайлбал, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүдэд “М и” ХХК-ийн тендерт арифметик алдаа, жижиг хэмжээний зөрүү байсан талаар тэмдэглэгдсэн үйл баримт байдаггүй. Захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-т “Захиалагч тендерийн дараах зөрүүг жижиг хэмжээний зөрүү гэж үзэж болно”, 29.2.1-д “ТШЗ-ны 29.1.7-д заасны дагуу хянан үзэхэд санал болгосон ажил нь техникийн тодорхойлолтоос зөрүүтэй байгаа нь гүйцэтгүүлэх ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээргүй”, 29.2.2-т “ТШЗ-ны 29.1.9-д зааснаар хянан үзэхэд тендерт санал болгосон гэрээний нөхцөл нь захиалагч баталсан тендерийн баримт бичиг дэх гэрээний нөхцөлөөс зөрүүтэй байгаа нь захиалагчийн эрх, тендерт оролцогчийн үүрэгт тендерийн баримт бичигтэй үл нийцэх хязгаарлалт оруулаагүй” гэж, 29.3-т “Хэрэв захиалагч ТШЗ-ны 29.2-т заасан жижиг хэмжээний зөрүүг хүлээн зөвшөөрөх нь шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөхгүй бол тус тендерийг шаардлага хангасан гэж үзнэ” гэж тус тус заасанд хамаарахгүй тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг магадлахад холбоотой баримт бичиг байхад хуулийг зөрүүтэй тайлбарлаж, хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтад үндэслэлгүй Сангийн яамны маргаан бүхий актыг хүчингүй болгосон байна. Хэрэв “М и” ХХК-ийн тендерт ирүүлээгүй баримт бичгийг “жижиг хэмжээний зөрүү” гэж үнэлгээний хороо хянан үзсэн үйл баримт байсан бол Сангийн яам уг асуудлаар хянан үзэх боломж бүрдэх байсан бөгөөд үнэлгээний хороо хуулийн 27 дугаар зүйлд заасан хянан үзэх ажиллагаанд уг асуудал тусгагдаагүй байхад Сангийн яам гомдол шийдвэрлэх ажиллагаанд тендерийг хянан үзэх ажиллагаа хийх боломжгүй болохыг тодруулж байна. Өөрөөр хэлбэл, Сангийн яам тендерийг хянан үзэх чиг үүргийг хэрэгжүүлэх талаар сонгох боломж хуулиар олгогдоогүй.

7.3.5.б/Түүнчлэн магадлалын хянах хэсгийн 3.12-т дурдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагч Эрчим хүчний яам, тендерийн Үнэлгээний хороонд даалгасан нь үнэлгээний хороо, захиалагчид хуулиар олгосон хэмжээнд халдаж, шаардлага хангаагүй тендерийн оролцогчтой гэрээ байгуулахыг тулган шаардсан гэж үзэж байна гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэснээс үзэхэд давж заалдах шатны шүүх захиалагч, үнэлгээний хороо чиг үүргийн дагуу тендерийн хуулийг хэрэгжүүлэх ёстойг хүлээн зөвшөөрч байх боловч Сангийн яамыг үнэлгээний хороо, захиалагчаас тендер хянан үзэх, үнэлгээ хийх, шийдвэр гаргах ажиллагаанд авагдаагүй асуудлаар хянан үзээгүй гэж буруутгасан нь хуулийг зөрүүтэй тайлбарласан үндэслэлгүй шийдвэр болсон. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий Сангийн яамны албан бичгийг хүчингүй болгох үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасан зарчимд нийцэхгүй гэж дурдсан байна. Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан худалдан авах ажиллагаанд баримтлах тусгай зарчим нь уг ажиллагаанд оролцож буй бүх талуудын үйл ажиллагаандаа удирдлага болгох үзэл баримтлал бөгөөд энэ зарчим мөн оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэх ажиллагаанд мөн хангагдсан байх учиртай.

7.3.6.Магадлалд тухайн тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-т “Сүүлийн 5 жилийн /2018, 2019, 2020, 2021, 2022 он/ борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна” гэж заасан шаардлагыг ТШЗ 17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил /2018, 2019, 2020, 2021, 2022 он/ Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: Шаардлагатай. Аудитын дүгнэлт эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэсэн шаардлагатай ижил мэтээр төөрөгдүүлэн тайлбарлаж, дүгнэлт хийсэн байна. Тухайн шалгуур үзүүлэлтүүд нь тусдаа агуулга бүхий шаардлагууд бөгөөд тендерт оролцогч “М и” ХХК нь тухайн шалгуур үзүүлэлтүүдийг нэгэн зэрэг хангаж, шаардлагад нийцсэн тендер болох учиртай боловч тус компани дээрх шаардлагын ТШЗ 17.3-т заасанд шаардлагыг хангахгүй байсан. Тодруулбал, тендерийн баримт бичигт заасан захиалагчийн аль нэг шаардлага хангахгүй байгаа асуудалд Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 5.2-т “Тендерийн баримт бичигт заасан нөхцөл, үнэлгээний аргын дагуу тендерийг үнэлнэ”, 5.3-т “Захиалагч хүлээн авсан бүх тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасныг үндэслэн ТББ-т заасан нөхцөл, шаардлагын дагуу хянан үзэх ба шаардлагад нийцээгүй гэж тогтоогдсон тендерээс хуулийн 27.4-т заасны дагуу татгалзана” гэж тус тус заасан байх бөгөөд дээрх нөхцөлд тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу татгалзах үндэслэлтэй байхад Сангийн яам тухайн шаардлагад нийцэхгүй байгаа асуудлыг шүүхийн магадлалд дурдсанчлан зорилгодоо нийцсэн байх зарчмыг тулгаж, хүчээр нийцэж байгаа мэтээр хянан үзэх нь үндэслэлгүй юм.

7.3.7.Тухайн тендер шалгаруулалт өмнө нь 2 удаа зарлагдаж амжилтгүй болсон, учир нь чадавхтай гүйцэтгэгч орж ирдэггүй байсан гэх хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн өмнө нь тухайн чиглэлээр төсөл, арга хэмжээ гүйцэтгэж байгаагүй, туршлагагүй “М и” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй талаар магадлалд дурдсан байна. Захиалагчийн өөрийн баталсан тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.14-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Ижил төстэй ажил гэдэгт 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх. Ажлын талаарх мэдээллийг ТББ- ийн 5 дугаар бүлгийн Маягт-6-8-ын дагуу ирүүлнэ. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан байна. Магадлалын хянах хэсгийн 2.14-т нэхэмжлэгч “М и” ХХК-ийг ижил төстэй ажил гүйцэтгэж байгаагүйг нотолсон байдаг бөгөөд “М и” ХХК нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй байхад тухайн шаардлагыг хангасан мэтээр төөрөгдүүлж тайлбарлан Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байна. Магадлалд дурдсанчлан тухайн тендер шалгаруулалт нь эрчим хүчний хэрэгцээг хангах, дэд бүтцийг бий болгох, бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээ мөн хэдий ч ийм ач холбогдол бүхий төсөл хэрхэн хэрэгжих эсэх нь туршлагатай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаас хамаарах бөгөөд магадлалд дурдсан зорилгодоо нийцсэн байх зарчмыг баримталсан гэх үндэслэлээр халхавчлан тендерийн баримт бичигт заасан шалгуур, шаардлагыг хангахгүй, санхүүгийн болон туршлагын чадамжгүй “М и” ХХК-ийг шаардлага хангаж байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

7.3.8.Магадлалын хянах хэсгийн 3.17-д “Сангийн яамны 03/6541, 03/7259 дугаартай албан бичгүүд нь өөр хоорондоо уялдаатай, нэг үйл баримттайгаар гарсан, салгаж шийдвэрлэх боломжгүй байхын зэрэгцээ маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул 03/6541 дугаартай албан бичигт нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэж хянасан. Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “... Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6.1-д “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус заасны дагуу “М а” ХХК-аас өөр өөр үндэслэл, агуулгаар, захиалагчийн бие даасан 2 тусдаа шийдвэрт гаргасан гомдлын дагуу Сангийн яам 03/6541, 03/7259 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.

7.3.9.Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн дагуу Үнэлгээний хороо хуралдаж, “М и” ХХК-д гэрээ байгуулах эрхийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3015  дугаартай албан бичгээр захиргааны шинэ актаар олгосон. Өөрөөр хэлбэл, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичиг нь хэрэгжиж дуусгавар болсон байхад түүнийг хүчингүй болгох шаардлагыг хангуулах эрх зүйн боломжгүй, нөгөө талаар нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаагүй үндэслэл дурдаж, өөрийн санаачилгаар Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичигт холбогдох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчсөн.

7.3.10.Нэхэмжлэгч дээрх хуульд заасан хугацаа өнгөрснийг мэдсэн бөгөөд уг хугацааг сэргээлгэх хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна. Нөгөө талаар Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичигт үндэслэн захиалагчийн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиалагч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3015 дугаартай шийдвэр гаргасан нь үйл баримтаар тодорхой байхад нэгэнт хэрэгжиж дуусгавар болсон Сангийн яамны 03/6541 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн “захиргааны актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн” гэх нөхцөлийг хангахгүй байна. Давж заалдах шатны шүүх Сангийн яамны 2023.10.02-ны 03/7259 тоот албан бичгийн 4, 5 дахь хэсгийг болон үнэлгээ дахин хийх чиглэл өгсөн хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа дурдсан магадлалын хянах хэсгийн 2.18, 2.19-д заасан дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй, нотлох баримтыг зөрүүтэй үнэлсэн.

7.3.11.“М а” ХХК-аас гаргасан гомдолд захиалагч тус түншлэлийн тендерээс татгалзсан 3, “М и” ХХК-ийн тендертэй холбоотой 5 үндэслэл дурдсаны дагуу Сангийн яам “М а” ХХК-ийн гомдлын түншлэлийн  тендерээс татгалзсан 3 асуудлаас 2-ыг хангаагүй, 1-ийг хангаж, “М и” ХХК-ийн тендертэй холбоотой 5 асуудлаас 2-ыг хангаагүй, 1 нь тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “... Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгээр шийдвэрлэсэн, 2 асуудлаар захиалагчийг дахин хянан үзэх чиглэл хүргүүлсэн байхад тус яамыг шинэ үндэслэлүүд гаргаж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгасан нь бодит нөхцөл байдалд тохироогүй, зорилгодоо нийцээгүй гэж нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан.

7.3.12.Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4 дэх хэсэгт дурдсан асуудал нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын нэг хэсэг бөгөөд цахилгаан станц барихтай холбоотой захиалагчаас боловсруулж өгсөн хүснэгтээр гаргасан техникийн нарийн үзүүлэлттэй холбоотой оролцогчийн бөглөж ирүүлэх шаардлагууд байсан. “М а” ХХК-ийн гомдолд дурдсан асуудлаар “М и” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд зарим мэдээллийг бөглөж ирүүлээгүй байсан боловч тендерийн баримт бичигт зарим зүйлсийг бөглөхгүй ирүүлж болохоор заасан тул Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 5.2-т “Гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл Сангийн яам холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно” гэж заасны дагуу уг асуудлаар Үнэлгээний хорооны гишүүдээс тайлбар авахад мэргэжлийн нарийн зүйл учраас Үнэлгээний хорооны мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэх нь зүйтэй гэсэн тайлбар өгсөн тул хянан үзэх үзүүлэлтүүдийг тодорхой зааж хариуг өгсөн.

7.3.13.Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 5 дахь хэсгийн хувьд гомдол гаргагч “М и” ХХК нь 7 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ирүүлсэн бөгөөд эдгээр компанийн ажиллах хүчин, тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлуудаар гол шалгуур үзүүлэлтийг хангасан, өөрөө ямар ч тусгай зөвшөөрөлгүй, туршлагагүй компани болох тухай дурдсан байсан. Үүний дагуу хянан үзэхэд “М и” ХХК нь түншлэлгүй дангаараа оролцогч байх тул гэх үндэслэлийг дурдаж тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6-д “тендерт оролцогч нь хуулийн 16 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах техникийн болон туршлагын талаар захиалагчаас ТӨХ-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна” гэж заасны дагуу тус компани нь шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх шаардлагатай байна гэж шийдвэрлэсэн. Сангийн яам гомдлыг хянан үзэхдээ Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6.1-д “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж ...” гэж заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хянан үздэг байхад “гомдол гаргах бүрд тодорхой үндэслэл дурдалгүй шинэ үндэслэлүүд гаргаж, нэмж дурдан үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгон, дахин үнэлэхийг даалгаж буй нь бодит нөхцөл байдалд тохирохгүй гэж” илт буруу, хийсвэр дүгнэлт хийсэн байна.

7.3.14.Шүүх тендерийн хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчим, 15, 16 дугаар зүйлд заасан тендерт оролцогчийн чадвар, туршлагыг үнэлэх, 27 дугаар зүйлд заасан тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйлд заасан тендерийг үнэлэх, 46 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх, үүрэг, 47 дугаар зүйлд заасан үнэлгээний хорооны чиг үүрэг, 55 дугаар зүйлд заасан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах заалтууд, гомдолд дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарласан, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан нотлох баримтад үндэслэлгүй маргааныг шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүхийн өмнөх урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаагаар өөр этгээдэд олгосон чиг үүргийг Сангийн яам хэрэгжүүлж, хянан үзэх ажиллагаанд авагдаагүй үйл баримтад үндэслэн цаашид гомдол хянан шийдвэрлэж байх эсэхийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд ач холбогдолтой байна. Магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8.Гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 001/ШХТ2024/0385 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр тайлбар ирүүлсэн бөгөөд хэргийн оролцогчид шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн түншлэлийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн эсэх тухайд:

11.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлээр хүлээн авч, тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн хэдий ч гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-оос “... миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд өвчтэй, ... хэвтэн эмчлүүлж байсан тул 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсныг мэдэгдэж, 1 удаа шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн, ... 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн тул “Эмнэлгийн магадалгаа”-г шүүхэд өгсөн, ... тус хуралд манай түншлэлийг оролцуулахгүйгээр “хэт нэг тал”-ыг барьж маргааныг шийдвэрлэсэн ...” гэж;

12.Өмгөөлөгч Б.Н-Э-ээс “... итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахдаа эмчилгээтэй байх тул 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулах талаар хүсэлтээ бичгээр гаргасан. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг түүний хүсэлтийн дагуу хойшлуулсан мөртлөө 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дахин хуралдаан товлож, үүнийг мэдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн тодорхойлолтоо дахин шүүхэд хүргүүлж, шүүх хуралдаанд түншлэлийн буюу гуравдагч этгээд нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалан шүүх хуралдаанд давж заалдах журмаар гаргасан гомдлын эсрэг байр сууриа илэрхийлэх, мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдий ч хүлээн аваагүй ...” гэж гомдлын нэг үндэслэл болгон тус тус тайлбарлан маргасан учир энэ асуудалд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ. 

13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.11-д “Энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг энэ хуулийн 80.2-т заасан үндэслэл болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах бол дараагийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг харгалзан тогтоож, нэгээс илүүгүй удаа хойшлуулна”, 113 дугаар зүйлийн 113.3-т “Энэ хуулийн 113.2-т заасан гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

14.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 21-ний өдөр товлон зарласан, тухайн өдрийн 221/ШЗ2024/1678 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчид, хариуцагч Эрчим хүчний яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид, гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хийхээр шийдвэрлэжээ.

15.Тухайлбал, гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-оос тухайн үед буюу 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ ... 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд өвчтэй талаар дурдсан боловч түүний нотлох баримтаар өгсөн эмнэлгийн магадалгаанд ажлаас чөлөөлж эхлэх хугацааг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэснээс өөрөөр хэд хоног чөлөөлсөн нь тодорхойгүй байсан байна.

16.Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын товыг хуралдаан болохоос 5 хоногийн өмнө буюу 23-ны өдөр хэргийн оролцогчдод мэдэгдсэн байх ба гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хурлын товыг мэдсэн, улмаар өмнөх шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг дахин гаргаж, 2024 оны 08 дугаар сарын 20-ноос 30-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгааг хавсаргаж 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, тухайн хэрэгт өмгөөлөгч Т.М-Э-ийг оролцуулах хүсэлтийг 27-ны өдөр тус тус гаргасан.

17.Тухайн шүүх нь дээрх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “... шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр товлон зарласан. Уг шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа”, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай” хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр товлоход гуравдагч этгээдээс “... шинээр нэмж өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах” хүсэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй төдийгүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н-Э шүүх хуралдаанд биечлэн оролцож байх тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангагдсан гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэсэн” гэжээ.

18.Дээрх байдлаас үзэхэд, шүүхээс хуульд зааснаар гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон, өмгөөлөгч Б.Н-Э-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн түншлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох боломжтой гэж үзсэний үндсэн дээр “өмгөөлөгч Т.М-Э-ийн хэргийн материалтай танилцах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах”-аар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Хоёр. Нэхэмжлэгч “М и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

19.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүхүүдийн дүгнэсэнчлэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хороо нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, ЭХЯ/202306001 дугаартай, “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарлаж, тендерийн материал хүлээн авах хугацааг 45 хоногоор тогтоож, тендерийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээж, үнэлэх ажлыг эхлүүлэхэд нэхэмжлэгч “М и” ХХК болон гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлээс тендерийн материал ирүүлсэн байна.

20.Улмаар 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тендерийн Үнэлгээний хорооны 6 дугаар тэмдэглэлээр “нэхэмжлэгч “М и” ХХК-ийг “хамгийн бага” харьцуулах үнэтэй “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж олонхын саналаар шийдвэрлэж, үнэлгээний тайлан, мэдэгдэл, зөвлөмжийг Эрчим хүчний яаманд танилцуулахаар шийдвэрлэснийг гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан; Сангийн яамнаас гуравдагч этгээдийн гомдлыг хянаад 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгээр “... тендерт үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж” шийдвэрлэсний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдаж, 7 дугаар тэмдэглэлээр ЭХЯ/202306001 дугаартай, “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн  300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах тендерийг дахин хянаж үзээд гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлийн тендерээс татгалзаж, нэхэмжлэгч “М и” ХХК-ийн тендерийг 100 хувийн саналаар шалгаруулсан байна.

21.Үүнд мөн гуравдагч этгээдээс дахин гомдол гаргасан тул Сангийн яамнаас гомдлыг хянаад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгээр “... тендерийн Үнэлгээний хороог дахин хуульд нийцүүлэн үнэлгээ хийх шаардлагатай” гэж үзсэн; үүний дараа тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж 8 дугаар тэмдэглэлээр “... “М и” ХХК-ийг дахин шалгаруулж”, мөн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэлээр “... 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээр шийдвэрлэсэн үнэлгээнд өөрчлөлт орохгүй байхаар” шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлээр “... тус тендерийн хүчинтэй байх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг хангах боломжгүй болсон тул тендерийг хүчингүйд тооцож ...” шийдвэрлэснийг Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

22.Маргаан бүхий акт болох Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/6541 дугаартай албан бичгийн 5-д “М и” ХХК нь тендерт 2019-2022 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн, харин 2018 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил /2018, 2019, 2020, 2021, 2022./ Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: Шаардлагатай. Аудитын дүгнэлт эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж; 6-д “М и” ХХК нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй байхад тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Ижил төстэй ажил гэдэгт 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулаан цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх. Ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-6-8-ын дагуу ирүүлнэ. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэжээ.

23.Харин Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7259 дугаартай албан бичгийн 4-т “Гомдолд тендерийн баримт бичгийн техникийн өгөгдлийн хүснэгтийн ерөнхий G-2 G-3-ын 1.4.1, 1.4.2-ыг, G-3, G-6, G-10-12 шаардлагатай техникийн үзүүлэлтийг бүрэн ирүүлээгүй, цахилгаан буюу Е-1-ийн 1.3, 1.6, 1.7, 1.5 хүснэгтүүд, Е-2-оос 30 хүртэл хүснэгтүүдийн заавал ирүүлэх ёстой үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн ирүүлээгүй, механик ба шугам хоолой буюу М-1-ийн 2.5, М-2-ийн 3.1, 3.2, 3.3, 3.5-ийн ирүүлээгүй, техникийн өгөгдлийн хүснэгтийг бөглөөгүй, М-3-8,10,13 зэрэг чухал үзүүлэлттэй хүснэгтүүдийг бүрэн бөглөөгүй тухай дурдсан байх тул тухайн техникийн үзүүлэлтүүдийг ирүүлсэн эсэх, дээр дурдсан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх шаардлагатай байна” гэж; 5-д “Гомдолд “М и” ХХК нь тендерт дангаараа оролцож байгаа тул тендерийн баримт бичигт заасан үндсэн шаардлагыг бүрэн хангах ёстой бөгөөд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан компаниудын ажиллах хүчин, тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлуудаар тендерийн гол шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзсэн нь шаардлагад нийцэхгүй байгаа тухай дурдсан байх тул тухайн асуудлыг дахин нягтлах шаардлагатай байна” гэжээ.

24.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:” гээд 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тус тус зааснаар Сангийн яам нь тендер шалгаруулалт холбогдох хууль зөрчсөн гэж үзвэл тухайн тендерийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож, тухайн асуудалд ямар хуулийн заалт хэрэглэхийг заах эрхтэй. 

25.Тендерийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн Сангийн яамны албан бичгүүд нь дараах байдлаар үндэслэл бүхий болжээ.

26.(А)Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно”, 15.2-т “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана”, 15.3-т “Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно:” гээд 15.3.2-т “тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт” гэж, тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022). Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: Шаардлагатай. Аудитын дүгнэлт эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэж тус тус заажээ.

27.Нэхэмжлэгч “М и” ХХК-ийн тухайд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр MITIME /C CO.,LTD/ нэрээр хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр компанийн нэрийг өөрчлөх хүсэлт гаргаж “М и” ХХК болж өөрчлөгдөж, Камбожийн Хаант Улсын Худалдаа аж үйлдвэрийн яамнаас олгосон хуулийн этгээдийн гэрчилгээнээс үзвэл “М и” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаж, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс татвар төлөгчөөр бүртгэгдэж, Камбожийн Хаант Улсын Эдийн Засаг, Санхүүгийн яамны Тендерт оролцогчийн татварын бүртгэлд барилга, бүтээн байгуулалт (барилга, гүүр, зам, цахилгаан станц болон эрчим хүчний дэд бүтэц)-ийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг, тус компанийн төлөөлөгч Хятад Улсын иргэн T H байна.

28.Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаж, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд тендерийн баримт бичигт 2019-2022 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан ирүүлсэн нь “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа 5 жил” гэсэн шаардлагыг хангаагүй байжээ.

29.Нэхэмжлэгч талаас “... 2018 оны санхүүгийн тайлан 2019 оны аудитын тайлан дүгнэлтэд орсон ...” гэж тайлбарлах боловч анхан шатны шүүхийн “... M /C CO.,LTD компанийн хувьцаа эзэмшигчдэд зориулсан хараат бус аудиторуудын тайлангийн дүгнэлт хэсэгт: тус компанийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн байдлын тайлан, тухайн жилийн эцсийн орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангаас бүрдсэн санхүүгийн тайлан, үүний дотор нягтлан бодох бүртгэлийн чухал бодлогын хураангуйг багтаасан санхүүгийн болон санхүүгийн тодруулгуудад аудит хийж гүйцэтгэсэн, мөн компанийн санхүүгийн тайлангууд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн байдал, тухайн жилийн санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээг Камбожийн санхүүгийн тайлагналын Олон Улсын стандарт CIFRS-ын дагуу үнэн зөв бодитойгоор илэрхийлсэн байна гэснээс үзвэл 2018 оны санхүүгийн жилийн тайлан тусгагдах боломжгүй ...” гэх дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үгүйсгэх боломжгүй юм.

30.Мөн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-т “... Сүүлийн 5 жилийн (2018, 2019, 2020, 2021, 2022 он) борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна” гэж заасан болон 17.3-т “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022 он) Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: Шаардлагатай. Аудитын дүгнэлт эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас санхүүгийн тайланг баталгаажуулсан баримт бичгийн хуулбарыг ирүүлнэ” гэсэн зохицуулалтууд нь хоорондоо ялгаатай зохицуулалтууд байна.

31.Учир нь, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2 дахь хэсэг нь “Тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын үзүүлэлт, шаардлага” гээд мөн 17.2.5 дахь хэсгээр санхүүгийн чадавхын талаар нэмэлт үзүүлэлтийг дурдсанаас үзэхэд энэхүү хэсэг нь санхүүгийн чадавхыг сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр болох 60 хувиас багагүй байх шалгуурыг тодорхойлоход чиглэсэн бол 17.3 дахь хэсэг нь сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлангаар санхүүгийн чадавхыг тодорхойлоход чиглэсэн тус тусдаа, “цаг хугацаа” болон “борлуулалтын доод орлого” гэх өөр өөр үзүүлэлтийг тодорхойлох агуулгатай шалгуур үзүүлэлтүүд байна.

32.Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байтал давж заалдах шатны шүүх “... дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд захиалагч нь тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэх зорилгоор санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт шаардах эрхтэй байна. Энэ нь тухайн тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг харж байгаа асуудал тул нэгэнт нэхэмжлэгч компани нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-т заасан “сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна” гэсэн шаардлагыг хангаж байгаа нь тогтоогдсон энэ тохиолдолд 2018 оны тайлан ирүүлээгүй гэж шууд нэхэмжлэгчийг буруутгаж, тендерт сонгон шалгаруулахаас татгалзах үндэслэл болохооргүй, уг үндэслэлээр татгалзах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхээргүй байна ...” хэмээн тус бүр ялгаатай зохицуулалтыг нэгийг нөгөөд нь багтаах замаар тайлбарласан нь буруу болжээ.

33.Тиймээс хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... Тухайн шалгуур үзүүлэлтүүд нь тусдаа агуулга бүхий шаардлагууд бөгөөд тендерт оролцогч “М и” ХХК нь тухайн шалгуур үзүүлэлтүүдийг нэгэн зэрэг хангаж, шаардлагад нийцсэн тендер болох учиртай боловч тус компани дээрх шаардлагын ТШЗ 17.3-т заасан шаардлагыг хангахгүй байсан ...” гэх агуулгатай хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

34.(Б) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:” гээд 16.1.2-т “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт;”, 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж; Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.4-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: Ижил төстэй ажил гэдэгт: 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх. Ажлын талаарх мэдээллийг ТББ-ийн 5 дугаар бүлгийн Маягт-6, 8-ын дагуу ирүүлнэ. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж тус тус заажээ.

35.Нэхэмжлэгч “М и” ХХК-ийн хувьд өөрөө 450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх шаардлагыг хангасан талаар нотлох баримтыг тендерт хавсарган ирүүлээгүй, харин “P H E P C F E” Co.,Ltd-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, холбогдох туршлагын талаар “Q Y I” Co.,Ltd, “Sh G N P” Co.,Ltd, “J X Th P” Co.,Ltd нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүд, ажил хүлээлцсэн актууд болон туслан гүйцэтгүүлэх гэрээ, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.

36.Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ)-ны 5.1-д “Тендерт оролцогч нэг ба түүнээс дээш тооны этгээдтэй туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулж болно ...”, 5.9-д “Хуулийн 8.10-т заасны дагуу ажлын цар хүрээ их, төсөвт өртөг өндөртэй болон цогцолбор буюу хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажлын зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер шалгаруулалт зарлах бол ТШЗ-ны 5.1, 5.2-т заасан туслан гүйцэтгүүлэх дээд хэмжээ болон түншлэлийн гишүүн тус бүрийн үүргийн доод хэмжээг ТӨХ-д өөрөөр зааж болно”, 6.1-д “Аливаа этгээд дангаар, эсхүл түншлэлийн гишүүний хувиар тендер шалгаруулалтад оролцоход зөвхөн нэг тендер ирүүлнэ”, 17.6-д “Тендерт оролцогч нь хуулийн 16 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах техникийн чадавх болон туршлагын талаар захиалагчаас ТӨХ-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна ...”, 17.8-д “Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч нь энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагын өөрт холбогдох хэсгийг хангаж байгааг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ” гэж тус заажээ.

37.Үүнээс үзэхэд тендерт дангаар эсхүл түншлэл хэлбэрээр оролцох боломжтой бөгөөд тендерт оролцогч туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг тендерт оролцогч өөрөө хангах үүрэгтэй, энэ тохиолдолд тендерийн Үнэлгээний хороо нь тендерт дангаараа оролцож буй “М и” ХХК тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг үнэлэх үүрэгтэй байхад түүний туслан гүйцэтгэгч гэх, тендерт оролцогч биш этгээдүүдийн хийж гүйцэтгэсэн ажил, чадавх зэргийг тендерт оролцогч “М и” ХХК-ийн үнэлгээнд хамаатуулан үнэлж, тендерт ялагчаар шалгаруулсан нь хууль бус болжээ.

38.Анхан шатны шүүх энэ шалгуурыг хангаж буй эсэх талаар дүгнэлт өгөөгүй нь буруу, давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч “М и” ХХК нь (туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ зэрэг) баримтуудыг ирүүлсэн байх тул дээрх үндэслэлийг зааж тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т заасныг хангахгүй байна гэж дүгнэж, тендерийн үнэлгээг хүчингүй болгож байгаа Сангийн яамны дээрх шийдвэр хуульд нийцэхгүй ...” гэсэн нь үндэслэлгүй болжээ.

39.Хэдийгээр Сангийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/118 дугаар тушаалаар батлагдсан Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичигт “... ажлын цар хүрээ их, төсөвт өртөг өндөртэй болон цогцолбор ажлын хүрээнд бүхэлд нь тендер шалгаруулалт зарлах тохиолдолд өөрөөр зааж болох ...” заалтыг нэмэлтээр оруулсан боловч энэ нь туслан гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх үүргийг тендерийн онцлогоос хамаарч 10 хувиар хязгаарлахгүй байх агуулгатай болохоос үндсэн тендерт оролцогчид тавигдах шалгуурыг туслан гүйцэтгэгчийн шалгуураар үнэлэх агуулгагүй байна.

40.Тиймээс хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... тухайн тендер шалгаруулалт нь эрчим хүчний хэрэгцээг хангах, дэд бүтцийг бий болгох, бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээ мөн хэдий ч ийм ач холбогдол бүхий төсөл хэрхэн хэрэгжих эсэх нь туршлагатай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаас хамаарах бөгөөд магадлалд дурдсан зорилгодоо нийцсэн байх зарчмыг баримталсан гэх үндэслэлээр халхавчлан тендерийн баримт бичигт заасан шалгуур, шаардлагыг хангахгүй, санхүүгийн болон туршлагын чадамжгүй “М и” ХХК-ийг шаардлага хангаж байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэх гомдол болон гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч, түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан “... нэхэмжлэгч болон хариуцагч Үнэлгээний хорооны төлөөлөгч нар нь нэхэмжлэгч “М и” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрөө дулааны цахилгаан станц барьж байгаагүй бөгөөд энэхүү шаардлагыг туслан гүйцэтгэгч компаниар туршлагыг ирүүлсэн бөгөөд өөрийн ажлын туршлага байхгүй тул ирүүлээгүй талаар маргадаггүй ...” гэх гомдлын хэсэг үндэслэлтэй.

41.(В) Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4 дэх хэсэгт “... техникийн үзүүлэлтүүдийг бүрэн ирүүлээгүй, цахилгаан буюу E-1, 1.3, 1.6, 1.7, 1.5 хүснэгтүүд, Е-2-оос 30 хүртэл хүснэгтүүдийн заавал ирүүлэх ёстой үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн ирүүлээгүй ... техникийн өгөгдлийн хүснэгтийг бөглөөгүй, М-З-8, 10, 13 зэрэг чухал үзүүлэлттэй хүснэгтүүдийг бүрэн бөглөөгүй тухай дурдсан байх тул тухайн техникийн үзүүлэлтийг ирүүлсэн эсэх, дээр дурдсан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх шаардлагатай ...” гэжээ.

42.Анхан шатны шүүх мөн энэ талаар огт дүгнэлт өгөөгүй нь буруу, давж заалдах шатны шүүх “... хуульд заасан ямар шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан талаар дүгнээгүй, гомдол гаргагч нь зөрчлийг нотолсон баримтаа хавсаргасан эсэх нь тодорхойгүй, гомдолд дурдсан үндэслэлд огт дүгнэлт өгөлгүйгээр таамаглалд үндэслэн буцааж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй ...” гэж зөв дүгнэсэн бөгөөд хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо мөн ““М и” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд зарим мэдээллийг бөглөж ирүүлээгүй байсан боловч тендерийн баримт бичигт зарим зүйлсийг бөглөхгүй ирүүлж болохоор заасан ...” гэж дурджээ.

43.Гэхдээ давж заалдах шатны шүүхийн дурдсанчлан, Сангийн яамны 03/6541, 03/7259 дугаартай албан бичгүүд нь өөр хоорондоо уялдаа холбоотой, нэг тендерийн баримт бичгийг дахин хянасантай холбоотойгоор гарсан буюу салгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн тендер нь Тендерийн өгөгдлийн хүснэгтэд дурдсан шаардлагыг хангаагүй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаад нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

44.Энэ хэсгийг нэгтгэн үзвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” хангасан бол мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан, нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул ингэж дүгнэсэн Сангийн яамны 2023 оны 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дахь хэсэг, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дахь хэсэг хууль зөрчөөгүй байна.

45.Тиймээс нэхэмжлэгчийн “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дахь хэсэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дахь хэсгийг хүчингүй болгох, Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М и” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Гурав. Гуравдагч этгээдийн түншлэлийн бие даасан шаардлагын тухайд:

46.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гээд 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;” гэж тус тус зааснаар дээд шатны, эсхүл гомдол хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах учиртай.

47.Өмнө дурдсанчлан, Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар “М и” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж шалгаруулж, улмаар гэрээ  байгуулах эрх олгосныг гуравдагч этгээдийн түншлэлээс эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу хянаад 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгээр Эрчим хүчний яамны шийдвэр, мэдэгдлийг хүчингүй болгож, үнэлгээ дахин хийхийг мэдэгдсэн.

48.Улмаар Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин хуралдаж, тухайн сонгон шалгаруулах тендерийг дахин хянаж үзээд гуравдагч этгээдийн түншлэлийн тендерээс татгалзаж, нэхэмжлэгчийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж 100 хувийн саналаар шалгаруулж, Эрчим хүчний яамны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3015 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах эрх олгож, в/3016 дугаартай албан бичгээр тендерээс татгалзсан мэдэгдлийг гуравдагч этгээдийн түншлэлд хүргүүлэхдээ 3 үндэслэл заажээ. 

49.Гуравдагч этгээдийн түншлэлээс шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэж хянан үзсэн байна. 

50.Ингэхдээ гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлийн тендерээс захиалагч 3 үндэслэлээр татгалзсан шийдвэрийн 2-ийг нь үндэслэлтэй гэж үзэж, 1-ийг нь үндэслэлгүй байна гэжээ.

51.Тухайлбал, “Түншлэлийн тендерийн “санхүүжилтийн санал” нэртэй хавтаст материалын 002020 дугаар хуудаст хавсарган ирүүлсэн “Зээлийн гэрчилгээ” гэсэн нэртэй Хятад, Монгол хэлээр ирүүлсэн материалын Монгол орчуулгыг үзэхэд “... тус компани нь нийт *** тэрбум (юань) зээлтэй байна” гэж дурдсан байх тул тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-д “Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ: тендерт оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна”, “Түншлэлийн ижил төстэй ажлын гэрээний мэдээллийг хянан үзэхэд “Ч в п и” ХХК нь T E P Ltd-тэй байгуулсан *** сая ам долларын гэрээний хуулбар хавсаргаагүй зөвхөн орчуулгыг хавсаргасан, тендерийн материалын 000551-000553 дугаар хуудас дахь хүснэгтэд дурдсан таван ижил төстэй ажлын гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолт, мөн түншлэгч “М а” ХХК-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн тухай мэдээлэл ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.4-т “450МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 10 жилд барьсан байх. Үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, улсын комисс хүлээж авсан дүгнэлт эсвэл түүнтэй адилтгах тухайн улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, ... захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан шаардлагыг тус тус хангахгүй” гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж;

52.Харин “Түншлэлийн “Санхүүгийн санал” нэртэй материалыг хянан үзэхэд “Ч в п и” ХХК-ийн мэдэгдэл (тухайн компани нь бонд гаргах тухай дурдсан) бичиг, зээлийн гэрчилгээ, банк дахь дансны үлдэгдэл, “Б б у т г” ХХК-ийн банкны дансны хуулга, “М а” ХХК нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны зээлийн шугамын эрхтэй тодорхойлолтыг тус тус ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 30.2-ын 1-д “Төслийг санхүүжүүлэх чадвартай гэдгээ илэрхийлсэн хамтран ажиллагч санхүүгийн болон бусад байгууллагаас ирүүлсэн захидал (санхүүжүүлэх сонирхлоо илэрхийлсэн захидал, зээлийн шугам нээлгэсэн баримт, бусад санхүүжүүлэх хэлбэрийг баталгаажуулсан баримт бичиг)” гэсэн шаардлагыг хангасан байх тул уг шаардлагыг хангахгүй гэж татгалзсан” захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж тус тус дүгнэсэн.

53.Тодруулбал, Сангийн яамнаас тендерийн баримт бичгийг 2 дахь удаагаа хянаад гуравдагч этгээдийн түншлэлийн тендерээс татгалзсан 3 үндэслэлийн 1 нь буруу, харин “түншлэлийн нэг компани нь нийт *** тэрбум (юань) зээлтэй” нь ТШЗ 17.2.5-д заасныг, “түншлэгч “М а” ХХК-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн тухай мэдээлэл ирүүлээгүй” нь ТШЗ 17.6.4-т заасныг зөрчсөн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэжээ.  

54.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

55.Энэ явцад гуравдагч этгээдээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бие даасан шаардлага гаргаж, сүүлийн байдлаар “1.Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг хууль ёсны болохыг тогтоолгох, 2.Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эс үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн татгалзлыг хууль бус болохыг болохыг тогтоолгох, 3.Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн "Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эс үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, 4.Уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” гэж тодруулсан.

56.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5101 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар дээрх 4 шаардлагаас 3, 4 дэх шаардлагуудыг тус тус хүлээн авч, 3 дахь заалтаар 1, 2 дахь шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна.

57.Ийнхүү эцсийн байдлаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн "Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эс үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” гэснээс өөр бие даасан шаардлага гаргаагүй, өөрөөр хэлбэл, Сангийн яамны 2023 оны 03/6541, 2023 оны 7259 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох агуулгаар шүүхэд маргаагүй.

58.Дээрхээс үзэхэд, гуравдагч этгээдийн түншлэлээс хариуцагч Сангийн яамны шийдвэртэй маргаагүй атлаа Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хорооноос гэрээ байгуулах зөвлөмж гаргах, улмаар яаманд гэрээ байгуулахыг даалгах агуулгаар шүүхэд бие даасан шаардлага гаргасныг хангах боломжгүй юм.

59.Нөгөө талаас, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 55 дугаар зүйлд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тендерийг хянах эрхийг олгохдоо 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар хууль зөрчсөн гэж үзвэл хүчингүй болгох, өөрчлөх, хуулийн ямар заалт хэрэглэхийг заах зэргээр хяналт хэрэгжүүлэх боломжийг олгосон байна.

60.Сангийн яамнаас гаргасан гуравдагч этгээдийн түншлэлтэй холбоотой шийдвэр хүчинтэй, энэ асуудлаар шүүхэд тусгайлан шаардлага гаргаж маргаагүй байхад анхан шатны шүүх “... Сангийн яам нэхэмжлэгч M I ХХК-ийн ирүүлсэн тендерийг захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж түүнийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон тул Үнэлгээний хороо M I ХХК-ийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийх боломжгүй, харин гомдол гаргагч түншлэлийн ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлгээ хийхээр байжээ ...” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

61.Энэ үндэслэлээр мөн гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч, түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... Эрчим хүчний яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийг зөрчиж, өрсөлдөгч хоёр компанийн тендерийг дахин эхнээс нь бүхэлд нь хянаж, “Ч в п и ХК”, “Б б у т г” ХХК, “М а” ХХК-уудын түншлэлийн тендерийг шаардлагад нийцээгүй мэт худал дүгнэж, (Жич: өмнө нь шаардлага хангасан гэж харьцуулсан үнэлгээ хийсэн байсан үндэслэлгүй шийдвэр удаа дараа гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, манай түншлэлийн компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

62.Давж заалдах шатны шүүх “гуравдагч этгээд нарын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч мөн дээрх нөхцөл байдлыг анхаараагүй тул дүгнэлтийг өөрчлөв.

Дөрөв. Тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон эсэх тухайд:

63.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно”, 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана” гэжээ.

64.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хороо нь ЭХЯ/202306001 дугаартай, “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарлаж, тендерийн материал хүлээн авах хугацааг 45 хоногоор тогтоосноор[36] тендерийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээсэн[37].

65.Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хамгийн бага харьцуулах үнэтэй “М и” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн “үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулахыг зөвлөмж болгосон[38], гуравдагч этгээдээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаснаар тус яамны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 03/6143 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2023 оны 08 дугаар сарын 22-ноос эхлэн түдгэлзүүлж, энэ талаар Эрчим хүчний яаманд мэдэгдсэн бөгөөд гомдол гаргагчийн гомдлыг шийдвэрлэх хугацаанд хуульд зааснаар тендерийн хүчинтэй байх хугацаа зогссон байна. Эрчим хүчний яамны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн в/2786 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн талаар гуравдагч этгээдийн түншлэлд мэдэгдсэн, түүнчлэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн в/2871 дугаартай албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлжээ.

66.Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгээр гуравдагч этгээдийн түншлэлийн гомдлыг хянаад захиалагчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн в/2716, в/2695 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг Эрчим хүчний яаманд мэдэгдсэнээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсон; мөн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03/6628 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг Эрчим хүчний яаманд олгосон ба тус хугацаа нь хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс эхлэн тоологдох талаар мэдэгджээ. 

67.Тендерийн Үнэлгээний хороо нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин хуралдаж, Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, нэхэмжлэгч “М и” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвлөмж болгон, харин Эрчим хүчний яамны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3016 дугаартай албан бичгээр тендерээс татгалзсан мэдэгдлийг гуравдагч этгээдийн түншлэлд мэдэгдсэн байна.

68.Гуравдагч этгээдээс Эрчим хүчний яамны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргаснаар тус яамны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6980 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг Эрчим хүчний яаманд мэдэгдэж, гомдол шийдвэрлэх хугацаанд хуульд заасан хугацаа зогсох талаар дурдсаны дагуу Эрчим хүчний яамны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн в/3138 дугаартай албан бичгээр энэ тухай гуравдагч этгээдийн түншлэлд мэдэгджээ.

69.Улмаар Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгээр гуравдагч этгээдийн гомдлыг дахин хянаад захиалагчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн в/3015 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээг хийхийг Эрчим хүчний яаманд мэдэгдсэн байх тул хуульд зааснаар түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болсон бөгөөд Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн в/3303 дугаартай албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах хүсэлтийг тендерт оролцогч нарт хүргүүлжээ.

70.Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг үнэлгээний дүгнэлтийг дахин 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна.

71.Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тендерийн Үнэлгээний хороонд журмын дагуу тендерт оролцогч “М и” ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь тендерт оролцогчид хамаарах эсэхийг дахин нягтлан үзэхийг мэдэгдсэн, тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар захиалагчийн тухайн мэдэгдэлтэй танилцаад “... цаг хугацааны хувьд тус тендерийн хүчинтэй байх хугацаанд холбогдох хуулийн заалтыг хангах боломжгүй болсон тул тус тендерийг хүчингүй болсонд тооцож, тендерт оролцогчдод тендер хүчингүй болсон талаар мэдэгдэл хүргүүлэх зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр” шийдвэрлэжээ. 

72.Үүний дагуу тендерийн хүчинтэй хугацаа дуусаж хүчингүй болсныг Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид, в/3578 дугаартай албан бичгээр гуравдагч этгээдэд мэдэгдсэн байна. 

73.Нэхэмжлэгчээс дээрх в/3577 дугаартай албан бичгийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан, тус яамны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/8233 дугаартай албан бичгээр “... тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж, хуулийн хугацаанд гүйцэтгэгч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүйг нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй ...” талаар нэхэмжлэгчид мэдэгджээ.

74.Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, тухайн тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээснээс хойш 30 хоног буюу 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар байхад 4 хоногийн өмнө буюу 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түдгэлзүүлсэн, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хугацааг сэргээхдээ хүчинтэй хугацааг дуусах өдрөөс эхлэхээр заасан тул 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 15 хоногоор сунгаснаар 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусахаар байна. Сангийн яамнаас гуравдагч этгээдийн гомдол шийдвэрлэхтэй холбогдуулан хугацаа дуусахаас 6 хоногийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тендерийг дахин түдгэлзүүлж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сэргээхдээ мөн хүчинтэй хугацааг дуусах өдрөөс эхлэхээр заасан учир тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусна. Гэвч Эрчим хүчний яамнаас тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах хүсэлтийг тендерт оролцогч нарт хүргүүлэхдээ өмнөх хугацаа сунгасан Сангийн яамны 2023 оны 03/6628 дугаартай албан бичгийг хавсаргасан, харин сунгуулах хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлсэн талаар баримт хэрэгт байхгүй ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “... Сангийн яамны түдгэлзүүлсэн хугацааг оруулаад тооцвол 10 дугаар сарын 23-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дуусахаар байгаа юм ...” гэсэн тайлбар[39], тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлд “… тендерийн хугацаа 1 дэх өдөр дуусаж байгаа …” гэж тэмдэглэсэн[40] болон хэргийн оролцогчид хугацаа сунгуулах хүсэлттэй холбогдуулан маргаагүй зэргээс үзэхэд тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгагдсан тооцож, хүчинтэй хугацаа 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байжээ.

75.Анхан шатны шүүхийн “... Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түдгэлзүүлэн гомдлыг хянан шийдвэрлэж байсан тул уг хугацааг нөхөн тооцох боломжтой байсан бөгөөд шүүхээс дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны албан бичгүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул тендерийн хүчинтэй байх хугацаанд тендер шалгаруулалтыг зохион байгуулаагүй нь Үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагаа байх тул Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тендер хүчинтэй байх хугацаа дуусаж, хуулийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер хүчингүй болгосон мэдэгдэл болон тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 10 дугаартай тэмдэглэл нь хууль бус болох нь тогтоогдож байна ...” гэж; давж заалдах шатны шүүхийн “... дээрх зарчмыг мөрдөлгүйгээр захиргааны байгууллагын хугацаа алдсан болон удаа дараа тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргасан үр дагавар болон Үнэлгээний хороо хугацаа алдсан зэргээс шалтгаалан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна ...” гэсэн дүгнэлтүүдээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

76.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар шүүхэд нэхэмжлэл хангагдах урьдчилсан нөхцөл нь тухайн захиргааны акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд шүүхийн журмаар сэргэж, хамгаалагдах боломжтой байх учиртай.

77.Нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй энэ тохиолдолд Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдэл, тендерийн Үнэлгээний хорооны хурлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

78.Дээрх үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” өөрчлөлтийг оруулж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар 08-ны өдрийн 128/ШШ2024/00573 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2024/0575 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.2, 55.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М и” ХХК-ийн “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541 дугаартай албан бичгийн 5, 6 дугаар хэсэг, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай албан бичгийн 4, 5 дугаар хэсэг, дээрх албан бичгээр захиалагч Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэл хүргүүлсэн хэсэг, Эрчим хүчний яамны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн в/3577 дугаартай мэдэгдэл, тендерийн Үнэлгээний хорооны хурлын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамнаас зарласан “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлгээ авсан “М и” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсний дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2.Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлийн “Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6541, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаартай шийдвэрүүдийг үндэслэн “Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендерт “Ч в п и” ХХК, “М а” ХХК, “Б б у т г” ХХК-уудын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангаж, гуравдагч этгээд “М а” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                Д.БАТБААТАР

                                                                                М.БАТСУУРЬ

 

 

[1] 1 дүгээр хх-ийн 176 дугаар хуудас; Тендерийн үнэ: ... ам.доллар;

[2] ЭХЯ-наас ирүүлсэн материалын 10 дугаар хавтасны 2 дугаар хуудас;

[3] 1 дүгээр хх-ийн 40-43, 51-52, 121-124, 189-192, 2 дугаар хх-ийн 172-173 дахь тал;

[4] 1 дүгээр хх-ийн 46-47, 98, 130-132, 224-226; 2 дугаар хх-ийн 189-190, 240-242, 3 дугаар хх-ийн 158-160 дахь талд тус тус нотлох баримтаар авагдсан.

[5] Ардчилсан ёс, шударга ёс, ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

[6] Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй.” гэж;

[7] Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

[8] Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын. дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

[9] Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.

[10] Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;

[11] Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.

[12] Хэргийн шийдвэрлэлтийг Хүснэгт 1-ээр харьцуулав.

[13] ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5 дахь хэсгүүд;

[14] Илт үндэслэлгүй. Тус шаардлагын талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан.

[15] 3 дугаар хх-ийн 101-133 дугаар хуудас, анхан шатны шүүхийн шийдвэр;

[16] Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5, 6, 7, 8, 9, 10. 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 дахь үндэслэлүүд зөв байсан.

[17] Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 2.7, 2.8, 2.11, 2.13, 2.14, 2.15, 2.17, 2.18, 2.19. 2.20, 2.21 дэх үндэслэлүүд худал байна.

 

[18] 3 дугаар хх-ийн 109-112 дугаар хуудас;

[19] 3 дугаар хх-ийн 111-112 дугаар хуудас;

[20] 3 дугаар хх-ийн 127-128 дугаар хуудас;

[21] 3 хх-ийн 111-112 дугаар хуудас;

[22]Эрчим хүчний яамнаас түншлэлийн төлөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж шүүхэд ирүүлсэн. 10 дугаар хх-ийн 70, 209-216 дугаар хуудас; ТШЗ 5.10 буюу ТШЗ 17.6.4-т “М и” ХХК-ийн өөрийнх нь хийсэн ажил байхгүй.

[23]2018 оны 7 сард байгуулагдсан компани энэ шаардлагыг хангах боломжгүй. Хуульд заасан шаардлага хангаагүй юм.

[24]3 дугаар хх-ийн 35-100 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл 66 хуудас;

[25] 1 дүгээр хх-ийн 188 дахь тал;

[26] Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2023.08.24-ний өдрийн в/2786 дугаартай албан бичгээр захиалагчаас мэдсэн тухай мөн бичсэн байна.

[27] 1 дүгээр хх-ийн 53-65 дахь тал, 195-222 дахь тал;

[28] 2024.07.08-ны өдрийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0573 дугаартай шийдвэрийн 30-33 дугаар хуудас;

[29] 2024.07.08-ны өдрийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0573 дугаартай шийдвэрийн 32-33 дугаар хуудас;

[30] 1 дүгээр хх-ийн 133-134 дахь тал,

[31] Хуурамч нотлох баримтын талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд дэлгэрэнгүй тайлбарууд бичигдсэн.

[32]Тендерийн хянан үзэх: ЭХЯ-наас шүүхэд ирүүлсэн 10 дугаар хх-ийн 72 дугаар хуудас;

[33] Хууль байсныг анхан шатны шүүх зөв үнэлж, маш дэлгэрэнгүй үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр гаргасан.

[34] Магадлалын 6-15 дугаар хуудас

[35] З дугаар хх-ийн 101-133 дугаар хуудас буюу шийдвэрийн 23-32 дугаар хуудас;

[36] СЯ-нд хүргүүлсэн материалын 10 дугаар хавтасны 11-18 хуудас, ЭХЯ-ны ТҮХорооны 2023.06.08-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл.

[37] СЯ-нд хүргүүлсэн материалын 10 дугаар хавтасны 27-29 хуудас, ЭХЯ-ны ТҮХорооны 2023.07.27-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл.

[38] СЯ-нд хүргүүлсэн материалын 10 дугаар хавтасны 30-36 хуудас, ЭХЯ-ны ТҮХорооны 2023.08.15-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл.

[39] 3 дугаар хх-ийн 42 дугаар хуудас, НдЗХАШШ-ийн 2024.07.08-ны өдрийн 128/ТМ2024/2418 дугаар тэмдэглэлийн 8 дахь тал.

[40] СЯ-нд хүргүүлсэн материалын 10 дугаар хавтасны 246 дахь тал, ЭХЯ-ны ТҮХ-ны 2023.10.20-ны өдрийн 10 дугаар тэмдэглэл.