Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвөөс 2022 оны заавал судлах багц цаг хангах төлөвлөгөөт сургалтыг дараах байдлаар зохион байгуулна.


2022 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд “Шүүгчийн ёс зүй” (заавал судлах - 0.5 кр) сургалтыг нийслэл, орон нутгийн бүх шатны шүүхийн шүүгчдэд цахим хэлбэрээр, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Цахим гэмт хэрэг: Кибер аюулгүй байдал ба цахим орчин дахь гэмт явдал” (заавал судлах-0.5 кр) сэдэвт сургалтыг нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдэд танхимаар, орон нутгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдэд цахимаар тус тус зохион байгуулна.

 Мөн "Захиргааны эрх зүйн чиглэлийн мэргэшүүлэх сургалт" ( заавал судлах-2 кр)-ыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд 2022 оны 11 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна.

ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ