Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

A A

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлгийн 123-127 дугаар зүйлд заасан журмыг баримтална. Үүнд:


123 дугаар зүйл. Хяналтын журмаар гомдол гаргах


123.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.


123.2.Дараах үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана:


123.2.1.анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;


123.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;


123.2.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.


123.3.Давж заалдах шатны журмаар хэлэлцээгүй хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.


123.4.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.


123.5.Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, шүүгч захирамж, харин шүүх хуралдааны явцад татгалзвал хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.


123.6.Хяналтын журмаар гомдол гаргасны дараа хэргийн оролцогчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.


123.7.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтын хүрээнд захирамж гарган шийдвэрлэнэ.


124 дүгээр зүйл. Хяналтын журмаар гаргасан гомдол хүлээж авах


124.1.Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.


124.2.Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн оролцогчдын гомдлыг хавсарган гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш нийслэлд гурван хоногийн дотор, орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.


124.3.Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.


124.4.Энэ хуулийн 124.3-т заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана.


124.5.Энэ хуулийн 124.3, 124.4-т заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй.


124.6.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцохгүй.


125 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа


125.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.


126 дугаар зүйл. Хэргийн оролцогчид мэдэгдэх


126.1.Хяналтын шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.


126.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.


127 дугаар зүйл. Хяналтын шатны шүүх хуралдаан


127.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.


127.2.Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:


127.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;


127.2.2.шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах;


127.2.3.магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;


127.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах;


127.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.


127.3.Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын журмаар гаргасан гомдлын болон гаргаж байгаа тогтоолын хуулийн үндэслэлийг тусгаж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.


127.4.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тус тус тусгана.


127.5.Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.


127.6.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлнэ.


 


----------о0о----------