Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэхээр товлосон. 

 “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ын 3.1-д танхимын нийт шүүгчийн 6-аас доошгүй шүүгч оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцохоор заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон үндэслэлээр хуралдааныг хойшлуулав.