Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хиймэл оюун ашиглан хураангуйлах
| Шүүгчийн нэр | Б.Цогт |
| Шийдвэрийн огноо | 2026.05.05 |
| Шийдвэрийн дугаар | 2025/ХШТ/42 |
| Хэргийн индекс | 301/2025/0210/Э |
| Маргааны төрөл | None |
| Хуулийн зүйл, заалт | 12.5.1 |
| Шийдвэрлэсэн байдал | Тогтоол, магадлал хүчингүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон |
| Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2025.11.10, дугаар: 293 |
| Анхан шатны шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх |
| Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2026.01.26, дугаар: 06 |
| Давж заалдах шатны шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Сайханбилэгт холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн үндэслэлээр А.Сайханбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжавын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
Б.ЦОГТ