ШҮҮГЧ СОДНОМДАРЖААГИЙН
БАТДЭЛГЭР
- 1987 онд Монгол Улсын Их Сургуулийн хуулийн
ангийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
- 1987-1988 онд Эрдэнэт хотын шүүхийн 3 дугаар
хэсгийн ардын шүүхийн шүүгч;
- 1988-1993 онд Баянгол дүүргийн шүүхийн
шүүгч; 1993-1999 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
- 1999-2005 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий
шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 09
дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдсон,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 10
дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий
шүүгчээр томилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 10
дугаар сарын 27-ны өдрийн 221 дүгээр зарлигаар өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд
шүүхийн Ерөнхий шүүгчээс чөлөөлсөн.
ШҮҮГЧ ДАМДИНЫ
ЭРДЭНЭБАЛСҮРЭН
- 1991
онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийн хуулийн анги төгссөн. Эрх зүйч
мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр.
- 2015-
Монгол
Улсын Их сургууль, хууль зүйн сургууль, докторант
- 2020- Гаагийн Олон улсын эрх зүйн академи
- 1991-1995 онд Ховд аймгийн Прокурорын газарт
хяналтын прокурор; туслах прокурор, орлогч прокурор;
- 1995-1998
онд Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт
тавих хэлтэс, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст хяналтын прокурор;
- 1999-2002
онд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шалган зааварлах хэлтэс
(2000 оноос Бодлого төлөвлөлт, гадаад харилцааны хэлтэс)-ийн дарга;
- 2000-2006
онд “Эрх чөлөө, эрх зүйт ёс” төрийн бус байгууллагын тэргүүн;
- 2002-2012 онд Монголын
өмгөөлөгчдийн холбоо: Өмгөөлөгч;
- 2006-2009
онд Дэлхийн банкны “Засаглал бэхжүүлэх төсөл”: Үндэсний зөвлөх, хуулийн ахлах
шинжээч;
- 2009-2012
онд “ММС” сан, “Кроун Эйжентс”-д мэргэжилтэн;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 02
дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ХӨХИЙСҮРЭНГИЙН
БАТСҮРЭН
- 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Дотоод явдлын
яамны Академи,
- 2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман
улсын Georg-August-Universitt Gttingen-ын “Хууль зүйн магистр” (Magister
jurist (M.jur)) төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр
зэрэгтэй.
- 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан
сэргийлэх ангид эрүүгийн төлөөлөгч;
- 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн
хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
- 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн
ажлын албанд мэргэжилтэн;
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн
шүүхийн шүүгч;
- 2011-2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн
шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 10
дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05
дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий
шүүгчээр томилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05
дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр зарлигаар өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд
шүүхийн Ерөнхий шүүгчээс чөлөөлсөн.
ШҮҮГЧ МИШИГИЙН
БАТСУУРЬ
- 1999 онд “Шихихутуг” Хууль зүйн дээд
сургууль,
- 2002 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль
зүйн сургууль,
- 2006 онд Удирдлагын академийг тус тус
төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн
ухааны магистр зэрэгтэй.
- 1999-2001 онд “M and P” ХХК-д хуулийн
зөвлөх;
- 2001-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль
зүйн сургуульд захирлын туслах;
- 2003-2009 онд Монгол Улсын Их сургуулийн
Хууль зүйн сургуульд багш;
- 2009-2011 онд Худалдаа, хөгжлийн банкинд
Хуулийн газрын захирал;
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04
дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 03
дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Захиргааны хэргийн танхимын
тэргүүнээр, мөн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 04
дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар зарлигаар Захиргааны хэргийн танхимын
тэргүүнээр улиран томилогдон ажилласан.
ШҮҮГЧ БАТААГИЙН
БАТЦЭРЭН
- 1993 онд ОХУ-ын Иваново хотын Хими
технологийн академийг химийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер
мэргэжлээр,
- 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг
эрх зүйч мэргэжлээр,
- 2010 онд Удирдлагын академийн Төрийн
удирдлагын сургуулийг Удирдлагын мэргэшлээр тус тус төгссөн. Эрх зүйч,
инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй.
- 1996-2000 онд Баянзүрх дүүргийн шүүхийн
шүүгчийн туслах;
- 2000-2006 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн
шүүгч;
- 2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн
Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04
дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ БАТТОГООГИЙН
ЦОГТ
- 1999 онд “Шинжээч XXI” Нийгэм, эдийн засгийн
дээд сургууль,
- 2000-2001 онд Удирдлагын академийг тус тус
төгссөн. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр
зэрэгтэй.
- 2002-2005 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий
шүүгчийн туслах, ахлах зааварлагч;
- 2005-2007 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн
туслах-шинжээч; 2007-2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч;
- 2012-2013 онд Баянгол дүүргийн шүүхийн
Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04
дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12
дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар зарлигаар Эрүүгийн хэргийн танхимын
тэргүүнээр томилогдон ажилласан.
ШҮҮГЧ ДАШХҮҮГИЙН
ЦОЛМОН
- 1993 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль
зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр
зэрэгтэй.
- 1992-2013 онд Удирдлагын академид багш,
ахлах багш;
- 1995-2013 онд Монголын Өмгөөлөгчдийн
холбооны гишүүн, өмгөөлөгч;
- 1996-2002 онд Улсын клиникийн төв эмнэлэгт
хуулийн зөвлөх;
- 1999-2003 онд Хуульчдыг давтан сургах төвд
сургагч багш;
- 2003-2009 онд Хууль зүйн үндэсний төвийн
Иргэний хууль тогтоомжийн секторын эрхлэгч;
- 2003-2009 онд Ази Номхон далайн орнуудын
Барын холбооны гишүүн;
- 2003-2013 онд Монголын Үндэсний Худалдаа, Аж
Үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрт арбитрч;
- 2009-2013 онд “Зөв зохицол партнерс” ХХК-д
хуульч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04
дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ХУУШААНЫ ЭРДЭНЭСУВД
- 1991 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль
зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр
зэрэгтэй.
- 1992-1994 онд Төвийн бүсийн худалдааны
танхимд хуулийн зөвлөх;
- 1994-2000 онд Баянгол дүүргийн прокурорын
газарт хяналтын прокурор;
- 2000-2008 онд Баянгол дүүргийн шүүхийн
шүүгч;
- 2008-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04
дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ПУНЦАГИЙН
ЗОЛЗАЯА
- 1990 онд ОХУ-ын Иваново хотын Их сургууль
төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
- 1990-1991 онд Октябрийн районы шүүхийн
нарийн бичгийн дарга;
- 1991-1997 онд Найрамдлын районы Ардын
депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх;
- 1997-2000 онд Нийслэлийн шүүхийн нарийн
бичгийн дарга;
- 2000-2007 онд Баянзүрх дүүргийн шүүхийн
шүүгч;
- 2007-2010 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
- 2010-2013 онд Нийслэлийн шүүхийн Иргэний
хэргийн танхимын тэргүүн;
- 2013-2014 онд Иргэний хэргийн давж заалдах
шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
- 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах
шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04
дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ПҮРЭВДОРЖИЙН
СОЁЛ-ЭРДЭНЭ
- 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль
зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр
зэрэгтэй.
- 1999-2004 онд Өвөрхангай аймгийн Хархорин
сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн туслах;
- 2004-2011 онд Өвөрхангай аймгийн Захиргааны
хэргийн шүүхийн шүүгч;
- 2011-2015 онд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04
дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ГОЧООГИЙН
БАНЗРАГЧ
- 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль
зүйн сургууль төгссөн.
- 2003 онд Холбооны Бүгд Найрамдах Герман
улсын Байротын Их сургуульд хууль зүйн ухааны магистр,
- 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман
улсын Байротын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч
мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор зэрэгтэй.
- 2001-2008 онд Монгол Улсын Их сургуулийн
Хууль зүйн сургуульд багш;
- 2008-2009 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд
Сургалтын албаны эрхлэгч;
- 2008-2015 онд Монгол Улсын Их сургуулийн
Хууль зүйн сургуульд дэд профессор;
- 2015-2016 онд Монгол Улсын Их сургуулийн
Хууль зүйн сургуулийн дэд захирал;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12
дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ БЯМБААГИЙН
МӨНХТУЯА
- 1986 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их
сургуулийн хуулийн анги,
- 1998 онд Төрийн захиргаа, удирдлагын
хөгжлийн институтийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн
ухааны магистр зэрэгтэй.
- 1986-1988 онд Булган аймгийн прокурорын
газарт дадлагажигч ажилтан;
- 1988-1989 онд Тээврийн яамны Хуулийн хэлтэст
хууль тогтоомжийн фонд бүрдүүлэх ажилтан (түр);
- 1989-1991 онд Улаанбаатар хотын шүүхийн шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга;
- 1991-1992 онд Найрамдлын районы шүүхийн
шүүгч;
- 1992-2006 онд Ажилчны район, Хан-Уул
дүүргийн шүүхийн шүүгч;
- 2006-2011 онд Баянгол дүүргийн шүүхийн
шүүгч;
- 2011-2014 онд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгч;
- 2014-2016 онд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12
дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ БОЛДЫН
АМАРБАЯСГАЛАН
- 1995 онд Монгол Улсын Их сургууль, 1999 онд
Батлан хамгаалахын Их сургууль (хууль зүйн ухааны магистр), 2013 онд
Монгол Улсын Их Сургууль (хууль зүйн ухааны доктор) тус тус төгссөн. Эрх
зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.
- 1995-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн
Хууль зүйн сургуулийн Эрдэм шинжилгээний ажилтан;
- 1998-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн
Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш;
- 2007-2013 онд Монгол Улсын Их Сургуулийн
Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багш;
- 2013-2017 онд Монгол Улсын Их Сургуулийн
Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга;
- 2017-2019 онд Монгол Улсын Их Сургуулийн
Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12
дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль
зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д
(Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School
of Law (Doctor of Laws) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн
ухааны докторын зэрэгтэй. 2020 оноос Duke University School of Law-н Шүүх
судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.
- 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн
сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн
багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт
дэд профессороор ажилладаг.
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн
хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн
шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн
шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
- 2013-2020 онд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12
дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ СОСОРБУРАМЫН СОЁМБО-ЭРДЭНЭ
- 1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль,
- 2009 онд Батлах хамгаалахын их сургууль
(хууль зүйн ухааны магистр) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль
зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 2000 онд Хан-Уул дүүргийн шүүхийн жолооч,
нарийн бичгийн дарга;
- 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн
туслах;
- 2005-2006 онд Улсын дээд шүүхийн шинжээч;
- 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн
шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн
Ерөнхий шүүгч;
- 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан
шатны 1 дүгээр шүүхийн шүүгч;
- 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах
шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
- 2015-2021 онд Нийслэлийн эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02
дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ДЭМБЭРЭЛИЙН
БАТБААТАР
- 1999 онд Их засаг дээд сургуулийн хуулийн
ангийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга;
- 2001-2004 онд Улсын дээд шүүхийн Нийт
шүүгчдийн хуралдааны зохион байгуулалт хариуцсан зааварлагч, шүүгчийн
туслах;
- 2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн
шүүхийн шүүгч;
- 2009-2011 онд Баянгол дүүргийн шүүхийн
шүүгч;
- 2011-2017 онд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгч;
- 2017-2022 онд Захиргааны хэргийн давж
заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07
дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ НЯМДООГИЙН
БАЯРМАА
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль
зүйн сургуульд бакалавр;
- 1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль
зүйн сургуульд магистр;
- 2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн
Хууль зүйн сургуульд магистр;
- 2022 онд Япон улсын Нагоягийн их сургуулийн
Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
- 1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн
Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багш;
- 2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын
Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх;
- 2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн
шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн;
- 2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль
зүйн фирмд ахлах хуульч;
- 2014-2015 онд Монгол Улсын Хөгжлийн банкны
хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульч;
- 2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- 2016-2022 онд Чингэлтэй дүүргийн иргэний
хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07
дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ МӨНХӨӨГИЙН
ПҮРЭВСҮРЭН
o 2003 онд Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх
зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
o 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх;
o 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга;
o 2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч;
o 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн
шүүгч;
o 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч;
o 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
o 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн
шүүгч;
o 2015-2022 онд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12
дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр
томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ НАМСРАЙН БАТЗОРИГ
o 1999
онд “Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль, 2018 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн
сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр
зэрэгтэй.
o 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхэд шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга, тамгын хэлтсийн төлөөлөгч
o 2005-2007 онд Улсын Дээд шүүхэд танхимын
тэргүүний туслах-шинжээч
o 2007-2012 онд Орхон аймаг дахь Сум дундын
шүүхийн шүүгч;
o 2012-2013 онд Орхон аймгийн шүүхийн шүүгч;
o 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
o 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах
шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
o 2015-2023 онд Нийслэлийн Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар зарлигаар
Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ НЭРГҮЙН БАТЧИМЭГ
- 1997
онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр
төгссөн,
- 2018
онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд магистр,
- 1998-2001
онд Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхэд туслах шүүгч,
- 2001-2004
онд Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн шүүгч,
- 2004-2010
онд Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн Ерөнхий шүүгч,
- 2010-2013
онд Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
- 2013-2015
онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2-р шүүхийн шүүгч,
- 2015-2016
онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгч,
- 2016-2023
онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий
шүүгч,
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар зарлигаар
Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.