Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

A A
  • хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох;
  • хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;
  • хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүхэд хэрэг, маргааны төрлөөр дагнасан танхим байгуулах, бүрэлдэхүүнийг батлах;
  • давж заалдах шатны шүүхэд шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхим байгуулах асуудлыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн хэлэлцэж, шийдвэрлэх;
  • Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоох, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах тухай Ерөнхий зөвлөлийн саналыг хэлэлцэх;
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэх;
  • хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид уламжлах;
  • шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах;
  • хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;
  • Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;
  • шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, эсхүл харшилсан гэж үзэж тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх Улсын дээд шүүхэд гаргасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах,  санал болгосон хүнийг Улсын Их Хурал Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол 7 хоногийн дотор, Цэцийн гишүүнийг нөхөн томилох бол 14 хоногийн дотор санал гаргах;
  • улс төрийн намын бүртгэл хөтлөх;
  • Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний хоёрыг төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгох;
  • шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны тайлантай танилцах;
  • Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд шүүгч нэр дэвшүүлэх;
  • хуульд заасан бусад асуудал.