Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

A A

Шүүхийн судалгааны төв нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг судалгаа, мэдээллээр хангах, хуулийг зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал уламжлахад шаардагдах судалгааг шинжлэх ухааны түвшинд хийж гүйцэтгэх замаар шүүх, шүүгчийг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Хүрээлэнд судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.” гэж заасан


Шүүхийн судалгааны төвд шүүгч-судлаачийг дараах журмын дагуу ажиллуулна:

  • Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нь 6 сар хүртэл хугацаагаар тус төвд шүүгч-судлаачаар ажиллах эрхтэй байна
  • Тухайн жилд нэг шүүхээс ажиллах шүүгч-судлаачийн тоо 1-ээс илүүгүй байх бөгөөд төвд жилд нийт 5 хүртэл шүүгч-судлаач ажиллуулж болно
  • Шүүгч-судлаачаар ажиллах хүсэлттэй шүүгч нь тухайн жилийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор дараах бичиг баримтыг бүрдүүлэн Хүрээлэнд ирүүлнэ:

A.   Шүүгч-судлаачаар ажиллах хүсэлт;

B.   Шүүгч-судлаачаар ажиллуулахыг дэмжсэн тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл;

С.   Судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөө (судалгаа хийх хэрэгцээ шаардлага, үндэслэл, зорилго, чиглэл, хүлээж буй үр дүн, шаардлагатай хугацаа, график зэргийг тодорхой заасан байх;

  • Шүүгч-судлаачаар ажиллах тохиолдолд шүүгчийн цалин хөлсийг тухайн шүүхээс хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно;
  • Хүрээлэнгээс судалгааны үр дүн, чанар, үнэлгээний аргачлал, цагийн багтаамжийг нарийвчлан тогтоох бөгөөд шүүгч-судлаач нь гүйцэтгэлийн тайлангаа Хүрээлэн болон тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд тайлагнах үүрэг хүлээнэ.