Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

ШҮҮГЧИЙН СУДЛААЧ ТУСЛАХ-АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

 

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр судалгаа хийх, шүүх, шүүгчдийг шүүн таслах ажлаа явуулахад судалгаа дүгнэлтдээ тулгуурлан онол практикийн мэдээллээр хангах

 

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА    

Боловсрол

Хууль зүйн магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

Мэргэжил

Эрх зүй /0421/.

Мэргэшил

-     Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

-     Харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай байх.

-     Англи, Герман, Орос, Франц, Хятад, Япон, Солонгос зэрэг аль нэг хэлний мэдлэгтэй байх бөгөөд түвшин нь гадаадын их, дээд сургуульд элсэн орох босго оноо болон түүнээс дээш оноотой дүйцэхүйц байх.

Туршлага

-  Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.


ЦАХИМААР ХҮРГҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

1.     Төрийн албан хаагчийн анкет;

2.     Иргэний үнэмлэхийн хуулбар;

3.    Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

4.     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

5.     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа;

6.     “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

7.     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.

8.     Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас;

9.   Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

10.  Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

11.  Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

12.  Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.


БҮРТГЭЛ:

Та https://hh.csc.gov.mn/view/746c2e0e-9f3d-4ee4-8481-71d66a97cad3 линкээр холбогдож

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар бүртгүүлэх бөгөөд шалгалтыг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авах бөгөөд шалгалт авах газрыг https://www.judcouncil.mn/хаягаар мэдээлнэ. 

Жич: Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл зохион байгуулна. Холбоо барих утас: 70008022