Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

МОНГОЛ УЛС ДАХЬ ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА

эрдэм шинжилгээний хурлын хүрээнд зохион байгуулж буй

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ

ХИЙХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр шүүхийн жишиг, практик судалгааны ач холбогдол улам өндөрсөж, энэ талын судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, тэр дундаа хяналтын шатны шүүхийн  шийдвэрийн шийдвэрлэх үндэслэл (ratio decidendi)-ийг нарийвчлан судлах шаардлага нэмэгджээ.

Хууль зүйн салбарын албан хаагч, судлаачдын практик судалгаа, ялангуяа шүүхийн шийдвэрийн эрх зүйн учир холбогдол, онол практикийн үндэслэл, үр дагаварын талаарх судалгааг дэмжих, судалгааны арга зүй эзэмшүүлэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад өндөр ач холбогдолтой.

Хоёр. Зорилго

Хууль зүйн салбарын албан хаагч, судлаачдын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх мэдлэг, арга зүйг хөгжүүлэх, судалгааны ажлыг дэмжих, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх.

 

Дөрөв. Дүн шинжилгээ хийх шүүхийн шийдвэр

Дүн шинжилгээг Улсын дээд шүүхээс хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тогтоолуудаас нэгийг сонгон гүйцэтгэнэ. Ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш (2021 оны 03 сарын 01) буюу тус хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн тогтоолуудыг шинжилнэ.

Жич: Дурдсан хугацаанд журмын дагуу өмнөх хуулийг баримтлан шийдвэрлэсэн тогтоолуудыг сонгохгүй.

 

Тав. Хамрах хүрээ

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаанд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачид оролцох боломжтой. Уралдаанд багаар оролцохгүй.

 

Зургаа.Ерөнхий шаардлага

  1. Академик бичлэгийн шаардлага хангасан;
  2. Хураангуйг 200-400 үгэнд багтаах;
  3. Үсгийн фонт аrial 12, мөр хоорондын зай 1.15, А4 хэмжээтэй 8 нүүрэнд багтсан байх;
  4. Цаасны дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм зай авах;
  5. Нүүр хуудсанд өөрийн нэр, албан тушаал, холбоо барих утас, и-мэйл хаягийг бичих.

 

Долоо. Бүтэц

Уг бүтэц нь судлаачид шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхдээ харгалзвал зохих агуулгыг санал болгож буй бөгөөд дүн шинжилгээ хийсэн бүтээлд доорх дараалал, бүтцийг баримтлахгүй байж болно.

 

Д/д

Бүтэц

Агуулга

1

Танилцуулах хэсэг

  1. Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар, шийдвэрлэсэн бүрэлдэхүүн болон бусад мэдээлэл;

2

Үйл явдлын агуулга

  1. Голлох үйл баримт;

3

Шийдвэрлэсэн

байдал

  1. Процессын түүх;
  2. Шийдвэрийн шийдэл ба үндэслэлийн товч;

4

Дүн шинжилгээ

  1. Шийдвэрлэх (ratio decidendi) болон шийдвэрлэх бус (obiter dictum) үндэслэл;
  2. Өмнө нь гарч байсан төсөөтэй шийдвэрийн харьцуулалт;
  3. Шийдвэрт хөндөгдсөн эрх зүйн онол, номлол, түүний үндэслэл;
  4. Шийдвэрийн ач холбогдол (онол, практикийн);
  5. Анхаарвал зохих асуудал;
  6. Бусад.

5

Эх сурвалж

  1. Ном зүй

 

Найм. Урамшуулал

  1. Бүтээл нь шалгарсан буюу байр эзэлсэн судлаачдад мөнгөн урамшуулал, үнэ бүхий зүйл, батламж олгоно.

Ес. Хугацаа, шалгаруулалт

1.    Уралдааны бүтээлийг 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл Улсын дээд шүүхийн Тамгын газрын Шүүхийн практик судлалын хэлтэст хүлээж авна. Илтгэлийн цахим хувилбарыг darisuren@supremecourt.mn цахим шуудангаар илгээнэ.

2.    Нэгдүгээр үе шатанд бичгээр ирүүлсэн бүтээлийг комисс дүгнэн 3 бүтээлийг 2 дугаар шатанд шалгаруулна. Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлийг “Шүүхийн практик судлалын өнөөгийн байдал, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд хэлэлцүүлж байр эзлүүлнэ.

3.    Эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 10.00 цагаас Улсын дээд шүүхийн байранд зохион байгуулна.

Холбогдох утас: 88045364, 98800550, 94034747

--------о0о--------