25.1.Улсын дээд шүүх Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.
25.2.Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг дагнасан танхимтай байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулиас /шинэчилсэн найруулга/


Улсын дээд шүүхийн танхимын бүрэн эрх
•    Улсын дээд шүүхийн танхим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцүүлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
•    Хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн харьяаллыг тогтоох;
•    Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол залруулга хийх;
•    Шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулах;
•    Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнийг зарлан хуралдуулах талаар Ерөнхий шүүгчид санал гаргах;
•    хуульд заасан бусад бүрэн эрх.


ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ШҮҮГЧДИЙН ИЛТГЭЛ, ЯРИЛЦЛАГААС

 

 

ХОЛБООСУУД

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН БҮРЭЛДЭХҮҮН

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН ЧАГДААГИЙН ХОСБАЯР (Ph.D)

  • 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2003 онд Төрийн удирдлагын академи,
  • 2014 онд Гаагийн Олон улсын Эрх зүйн академи,
  • 2007 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль (Магистр),
  • 2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль (Магистр),
  • 2011 онд АНУ-ын Бригхэм янг Их сургууль (Магистр) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав;
  • 1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал;
  • 2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх;
  • 2003-2004 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;
  • 2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч;
  • 2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

ДАМДИНЫ ГАНЗОРИГ

  • 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажилласан.
2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

ШҮҮГЧ БАТААГИЙН БАТЦЭРЭН

  • 1993 онд ОХУ-ын Иваново хотын Хими технологийн академийг химийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер мэргэжлээр,
  • 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
  • 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Удирдлагын мэргэшлээр тус тус төгссөн. Эрх зүйч, инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй.
  • 1996-2000 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн туслах;
  • 2000-2006 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд  Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

ШҮҮГЧ БАТТОГООГИЙН ЦОГТ

  • 1999 онд “Шинжээч XXI” Нийгэм, эдийн засгийн дээд сургууль,
  • 2000-2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
  • 2002-2005 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, ахлах зааварлагч;
  • 2005-2007 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах-шинжээч; 2007-2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2012-2013 онд Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар зарлигаар Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр томилогдон ажилласан.

 

ШҮҮГЧ БОЛДЫН АМАРБАЯСГАЛАН (Ph.D)

  • 1995 онд Монгол Улсын Их сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургууль (хууль зүйн ухааны магистр), 2013 онд Монгол Улсын Их сургууль (хууль зүйн ухааны доктор) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. 
  • 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Эрдэм шинжилгээний ажилтан;
  • 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш;
  • 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багш;
  •  2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга;
  •  2017-2019 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

ШҮҮГЧ СОСОРБУРАМЫН СОЁМБО-ЭРДЭНЭ

  • 1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль,
  • 2009 онд Батлах хамгаалахын их сургууль (хууль зүйн ухааны магистр) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 2000 онд Хан-Уул дүүргийн шүүхийн жолооч, нарийн бичгийн дарга;
  • 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах;
  • 2005-2006 онд Улсын дээд шүүхийн шинжээч;
  • 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
  • 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч;
  • 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
  • 2015-2021 онд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. 

 

ШҮҮГЧ МӨНХӨӨГИЙН ПҮРЭВСҮРЭН

  • 2003 онд Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх;
  • 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч;
  • 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч;
  • 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч;
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
  • 2015-2022 онд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. 

 

ШҮҮГЧ ЦОГИЙН ОЧ

  • 1996-2001 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2009-2021 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 2001-2002 онд “Энигма” XXК-д хуульч;
  • 2002-2006 онд Монгол Улсын Дээд шүүхэд шүүгчийн туслах;
  • 2006-2008 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2008-2012 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч;
  • 2012-2013 онд Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч,
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
  • 2015-2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 129 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН АЖЛЫН АЛБА

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Эрүүгийн хэргийг хэн, ямар дарааллаар, хэдий хугацаанд хянан шийдвэрлэдэг вэ?

 

ЭХ-ийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргасан тухай

 

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1-40.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална. Үүнд:

 

40.1 дүгээр зүйл.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах

1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно:

1.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

1.2.хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

1.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн;

1.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

2.Энэ хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.

4.Гомдол, эсэргүүцэл гаргагч нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.

5.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

6.Хяналтын шатны шүүхэд гаргах гомдол, эсэргүүцэлд дараахь зүйлийг тусгана:

6.1.гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх шүүхийн нэр;

6.2.гомдол гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;

6.3.эсэргүүцэл гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;

6.4.өмгөөлөгчөөр оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, бусад шаардлагатай мэдээлэл;

6.5.аль шүүхийн ямар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа;

6.6.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн товч утга;

6.7.гомдол, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, нотолгоо;

6.8.гомдол, эсэргүүцэл гаргагчийн санал, хүсэлт;

6.9.хавсаргасан баримт бичиг, тэдгээрийн жагсаалт.

7.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацааг сэргээлгэх хүсэлтийг энэ хуулийн 38.2 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан журмаар хянан шийдвэрлэнэ.

8.Улсын ерөнхий прокурор, түүний томилсон прокурор хяналтын журмаар эсэргүүцэл бичих зорилгоор хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй.

9.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулсан байна.

10.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо өмгөөлж байгаа хүнийхээ зөвшөөрөлгүйгээр татгалзаж болохгүй.

 

40.2 дугаар зүйл.Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авах

1.Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авах бөгөөд энэ хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.

2.Гомдол, эсэргүүцэл хүлээн авсан шүүх хэргийг гомдол, эсэргүүцэл, тайлбарын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

3.Хяналтын шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана.

5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх ба гомдол гаргахгүй. 

6.Гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд оролцогч, прокурор оролцохгүй.

 

40.3 дугаар зүйл.Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх хугацаа

1.Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын зөвлөгөөнөөс шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болно.

 

40.4 дүгээр зүйл.Шүүх хуралдааны тов

1.Хяналтын шатны шүүх хуралдааны товыг прокурор, гомдол гаргасан болон шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан оролцогчид энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасан журмаар мэдэгдэнэ.

2.Прокуророос бусад оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

40.5 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ

1.Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй.

2.Хяналтын шатны шүүх нь шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянана.

3.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.

4.Хяналтын шатны шүүх энэ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянахгүй.

5.Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ.

 

40.6 дугаар зүйл.Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх

1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх ба шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тогтоосон журмын дагуу томилно.

2.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж хэнд холбогдох, ямар хэрэг хэлэлцэхийг зарлаж, шүүх бүрэлдэхүүн бусад оролцогчийг татгалзан гаргах талаар болон хэргийн талаар өөр санал, хүсэлт байгаа эсэхийг прокурор, оролцогчоос тодруулна.

3.Илтгэгч шүүгч тухайн хэргийг илтгэж, шүүхийн шийдвэр болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн агуулгыг өөрийн урьдчилсан дүгнэлтгүйгээр танилцуулна.

4.Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан прокурор, өмгөөлөгч гомдол, эсэргүүцлийнхээ үндэслэлийг танилцуулна.

5.Шүүх бүрэлдэхүүн нь шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр талуудад асуулт тавьж, хариулт авна.

6.Прокурор хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч саналаа танилцуулсны дараа шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргана.

 

40.7 дугаар зүйл.Шийдвэр гаргахаар зөвлөлдөх

1.Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хаалттай хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.Зөвлөлдөх тасалгаанд шийдэх гэж байгаа асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрхтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана.

3.3өвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлаар цөөнх болсон шүүгч үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй.

 

40.8 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шийдвэр

1.Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1.гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;

1.2.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох;

1.4.хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;

1.5.энэ хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол, эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих;

1.6.шүүх хэрэглэсэн, эсхүл хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах тухай саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд шилжүүлэх;

2.Хяналтын шатны шүүх хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцлийг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.Хяналтын шатны шүүхийн тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хяналтын шатны шүүхийн тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, гомдол, эсэргүүцэл болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.

4.Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй.

5.Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг шүүгчийн тусгай саналын хамт хэрэгт хавсаргаж, шийдвэрийн хувийг энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчид гардуулна.

 

40.9 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэрийг залруулах

1.Хяналтын шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна.

 

----------о0о----------