Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню
A A

Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.7.1-д заасан болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх;
  • хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох;
  • хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;
  • Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:

а.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

б.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;

в.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

г.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.