- Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааны хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр удирдлагыг хангах;
- Хэргийн хөдөлгөөнд хяналт тавих, шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;
- Хэргийн хөдөлгөөний аргачлал, стандартын төсөл боловсруулах, танилцуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, судалгаа, мэдээллээр хангах, хяналт тавих;
- Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлж ажиллах;
- Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, Танхимын шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах, хэргийн хөдөлгөөний стандартыг хэрэгжүүлэх;
- Анхан болон давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн хэргийг хүлээн авах, цаасан болон цахим хэлбэрээр бүртгэж эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимд хүлээлгэн өгөх, хэргийг шүүхүүдэд буцаан хүргүүлэх ажиллагааг зохион байгуулах;
- Хавтаст хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх, шуудангийн салбарт хүргэх;
- Шүүгчийг шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь туслах, хэргийн хөдөлгөөний (эрүү, иргэн, захиргааны) аргачлал, стандартыг хэрэгжүүлэх;
- Шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах;
- Шүүх хуралдааны танхимын техник хэрэгсэл, дохиолол, хамгаалалтын тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд оролцох.
|
д/д |
Нэр |
Албан тушаал |
Өрөөний дугаар |
Утасны дугаар |
Мэйл хаяг |
| 1 | А.Батдэлгэр | Хэлтсийн дарга | 902 | 261209 | a.batdelger@supremecourt.mn |
|
2 |
Б.Энхсайхан |
Хэргийн бүртгэл хариуцсан ахлах шинжээч |
905 |
261082 |
enkhsaikhan@supremecourt.mn |
|
3 |
Г.Гантогтох |
Шүүх хуралдааны зохион байгуулалт хариуцсан ахлах шинжээч |
905 |
261082 |
gantogtokh@supremecourt.mn |