ШҮҮГЧ СОДНОМДАРЖААГИЙН БАТДЭЛГЭР
- 1987 онд Монгол Улсын Их Сургуулийн хуулийн ангийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
- 1987-1988 онд Эрдэнэт хотын шүүхийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн шүүгч;
- 1988-1993 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч; 1993-1999 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
- 1999-2005 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221 дүгээр зарлигаар өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс чөлөөлсөн.
ШҮҮГЧ ХӨХИЙСҮРЭНГИЙН БАТСҮРЭН
- 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Дотоод явдлын яамны Академи,
- 2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Georg-August-Universitt Gttingen-ын “Хууль зүйн магистр” (Magister jurist (M.jur)) төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид эрүүгийн төлөөлөгч;
- 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
- 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд мэргэжилтэн;
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
- 2011-2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр зарлигаар өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс чөлөөлсөн.
ШҮҮГЧ МИШИГИЙН БАТСУУРЬ
- 1999 онд “Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль,
- 2002 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2006 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 1999-2001 онд “M and P” ХХК-д хуулийн зөвлөх;
- 2001-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд захирлын туслах;
- 2003-2009 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш;
- 2009-2011 онд Худалдаа, хөгжлийн банкинд Хуулийн газрын захирал;
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр, мөн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар зарлигаар Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр улиран томилогдон ажилласан.
ШҮҮГЧ БАТААГИЙН БАТЦЭРЭН
- 1993 онд ОХУ-ын Иваново хотын Хими технологийн академийг химийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер мэргэжлээр,
- 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
- 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Удирдлагын мэргэшлээр тус тус төгссөн. Эрх зүйч, инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй.
- 1996-2000 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн туслах;
- 2000-2006 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
- 2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ БАТТОГООГИЙН ЦОГТ
- 1999 онд “Шинжээч XXI” Нийгэм, эдийн засгийн дээд сургууль,
- 2000-2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
- 2002-2005 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, ахлах зааварлагч;
- 2005-2007 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах-шинжээч; 2007-2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч;
- 2012-2013 онд Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар зарлигаар Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр томилогдон ажилласан.
ШҮҮГЧ ДАШХҮҮГИЙН ЦОЛМОН
- 1993 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 1992-2013 онд Удирдлагын академид багш, ахлах багш;
- 1995-2013 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;
- 1996-2002 онд Улсын клиникийн төв эмнэлэгт хуулийн зөвлөх;
- 1999-2003 онд Хуульчдыг давтан сургах төвд сургагч багш;
- 2003-2009 онд Хууль зүйн үндэсний төвийн Иргэний хууль тогтоомжийн секторын эрхлэгч;
- 2003-2009 онд Ази Номхон далайн орнуудын Барын холбооны гишүүн;
- 2003-2013 онд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрт арбитрч;
- 2009-2013 онд “Зөв зохицол партнерс” ХХК-д хуульч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ХУУШААНЫ ЭРДЭНЭСУВД
- 1991 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 1992-1994 онд Төвийн бүсийн худалдааны танхимд хуулийн зөвлөх;
- 1994-2000 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор;
- 2000-2008 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч;
- 2008-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ПУНЦАГИЙН ЗОЛЗАЯА
- 1990 онд ОХУ-ын Иваново хотын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
- 1990-1991 онд Октябрийн районы шүүхийн нарийн бичгийн дарга;
- 1991-1997 онд Найрамдлын районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх;
- 1997-2000 онд Нийслэлийн шүүхийн нарийн бичгийн дарга;
- 2000-2007 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч;
- 2007-2010 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
- 2010-2013 онд Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн;
- 2013-2014 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
- 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ПҮРЭВДОРЖИЙН СОЁЛ-ЭРДЭНЭ
- 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 1999-2004 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн туслах;
- 2004-2011 онд Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
- 2011-2015 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ГОЧООГИЙН БАНЗРАГЧ
- 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль төгссөн.
- 2003 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байротын Их сургуульд хууль зүйн ухааны магистр,
- 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байротын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор зэрэгтэй.
- 2001-2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш;
- 2008-2009 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Сургалтын албаны эрхлэгч;
- 2008-2015 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессор;
- 2015-2016 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ БОЛДЫН АМАРБАЯСГАЛАН
- 1995 онд Монгол Улсын Их сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургууль (хууль зүйн ухааны магистр), 2013 онд Монгол Улсын Их сургууль (хууль зүйн ухааны доктор) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.
- 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Эрдэм шинжилгээний ажилтан;
- 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш;
- 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багш;
- 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга;
- 2017-2019 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. 2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.
- 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
- 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ СОСОРБУРАМЫН СОЁМБО-ЭРДЭНЭ
- 1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль,
- 2009 онд Батлах хамгаалахын их сургууль (хууль зүйн ухааны магистр) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 2000 онд Хан-Уул дүүргийн шүүхийн жолооч, нарийн бичгийн дарга;
- 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах;
- 2005-2006 онд Улсын дээд шүүхийн шинжээч;
- 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
- 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч;
- 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
- 2015-2021 онд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ ДЭМБЭРЭЛИЙН БАТБААТАР
- 1999 онд Их засаг дээд сургуулийн хуулийн ангийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- 2001-2004 онд Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалт хариуцсан зааварлагч, шүүгчийн туслах;
- 2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;
- 2009-2011 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч;
- 2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- 2017-2022 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ НЯМДООГИЙН БАЯРМАА
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд бакалавр;
- 1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд магистр;
- 2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд магистр;
- 2022 онд Япон улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
- 1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багш;
- 2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх;
- 2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн;
- 2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульч;
- 2014-2015 онд Монгол Улсын Хөгжлийн банкны хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульч;
- 2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- 2016-2022 онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ МӨНХӨӨГИЙН ПҮРЭВСҮРЭН
- 2003 онд Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх;
- 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- 2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч;
- 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч;
- 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч;
- 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
- 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
- 2015-2022 онд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ НАМСРАЙН БАТЗОРИГ
1999 онд “Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль, 2018 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
- 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, тамгын хэлтсийн төлөөлөгч
- 2005-2007 онд Улсын Дээд шүүхэд танхимын тэргүүний туслах-шинжээч
- 2007-2012 онд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч;
- 2012-2013 онд Орхон аймгийн шүүхийн шүүгч;
- 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
- 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
- 2015-2023 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
ШҮҮГЧ НЭРГҮЙН БАТЧИМЭГ
- 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,
- 2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд магистр,
- 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхэд туслах шүүгч,
- 2001-2004 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн шүүгч,
- 2004-2010 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн Ерөнхий шүүгч,
- 2010-2013 онд Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
- 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2-р шүүхийн шүүгч,
- 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
- 2016-2023 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.