Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт болон Д.Батбаатар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга нар АНУ-ын Аризона мужийн шүүхийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, тус мужийн Шүүхийн захиргааны дарга Дейв Байерс болон АНУ-ын Элчин сайдын яамны төлөөллүүд оролцож, Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.