Шүүхийн судалгааны төв нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг судалгаа, мэдээллээр хангах, хуулийг зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал уламжлахад шаардагдах судалгааг шинжлэх ухааны түвшинд хийж гүйцэтгэх замаар шүүх, шүүгчийг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Хүрээлэнд судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.” гэж заасан
Шүүхийн судалгааны төвд шүүгч-судлаачийг дараах журмын дагуу ажиллуулна:
A. Шүүгч-судлаачаар ажиллах хүсэлт;
B. Шүүгч-судлаачаар ажиллуулахыг дэмжсэн тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл;
С. Судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөө (судалгаа хийх хэрэгцээ шаардлага, үндэслэл, зорилго, чиглэл, хүлээж буй үр дүн, шаардлагатай хугацаа, график зэргийг тодорхой заасан байх;