Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэд, сэтгүүлчдээс ирдэг түгээмэл асуултад хариулах зорилгоор Улсын дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Шүүгч хариулж байна" нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэж байна.
Энэ удаагийн нэвтрүүлгээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой асуултад хариуллаа.